Category: Нэгдсэн их тахилга,тайллага

  • ӨМНӨГОВИЙН БӨӨ НАРТАЙ УУЛЗАВ.

    Бид өмнөговь аймагт хоёр зорилго тавьж очсон. Нэгдүгээрт: Говийн нэгдсэн тахилгыг хамтарч хийх, хоёрдугаарт: Говийн нэгдсэн тахилгын хийх газрыг сонгох тухай байв.
    Нэгэнт Ж.Алтанчимэг багштай нь ярилцсан болохоор аймгийн төвд болсон хуралдаанд нэг зуу гаруй шавь нар хуран цугларсан байлаа. Монгол бөөгийн өмнө тулгамдсан асуудал их байсан болохоор шавь нараас асуух, сонирхох зүйл их байсан.
    Уулзалтыг нээж МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д Жаргалсайхан Монгол бөөгийн байгууллагын чиг хандлага, Монгол бөөгийн ёс зүйн талаар танилцуулга хийж, Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, Монгол бөөгийн тэргүүэ дээд удган Мөнгөнсувд нар бөөгийн зан үйлийн талаар асуултад хариулж тайлбарласан билээ.
    Уулзалтын дараа Өмнөговь аймгийн Ханхонгор сум орж Нэгдсэн тахилга хийх газрыг сонгосон байдаг. Нэгдсэн тахилга хийх газрыг Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргал нар удирдаж хийсэн. Тэдний дараа Монгол бөөгийн тэргүүн удган Б.Нарангэрэл, О.Туул, Өөдөө нар хуур манжигаар бөөлсөн.
    Бидний сонгосон газар Ханбогдхайрхан, Оюу толгой хооронд байлаа. Бид газар сонгох далимдаа Алтанчимэг багшийн шавь нараас теле нэвтрүүлэгт оролцож, өөрсдийн бөөлөлтийн онцлог байдлаа тайлбарлан таниулсан билээ.
    Чухамхүү ингэж ажиллаж явахдаа Өөдөө удган Алтанчимэг багшийн шавь нарын дунд бөөгийн хуяг дуулга, бөөлөлтийн онцлог байдал, үзэл бодлыг зөрчилдөөн хурцдаж бидний хамтын үйл ажиллагаанд томоохон хагарал гарсан байдаг.
    Энэ хагарал нь бид Улаанбаатар хотод ирсний дараа дээд цэгтээ хүрч хамтарсан тахилгад Ж.Алтанчимэг багшийн шавь нар оролцохгүй шийд гаргах хэмжээнд хүрсэн юм. Нөгөө талдаа хэтдээ өөрсдийн бие даасан бөөгийн шинэ байгууллага байгуулах зорилго нь дор зорилготой хийсэн үйлдэл гэж үздэг.
    Бид хэтэрхий залуучууддаа итгэж байсан учраас ноцтой алдаа гаргасаны хэт хожуу мэдсэн байдаг.
    Удган Ж.Алтанчимэг ч олон зуун хүнийг бөө болгон өөрийн шавь босгосон бөгөөд эцсийн үр дүндээ олон зүйлээр бөөгийн нэр хүндэд таагүй нөлөө үзүүлсэн байдаг.

  • Монгол бөөгийн анхны сургалт болов.

    Сургалтын хоёр дахь сэдвүүд нь Монгол бөөгийн тухай байлаа. Энэ сэдэвт Мөнх хөх тэнгэрийн тухай, Онгодын тухай. Сүнс онгод болох тухай, Төрийн цагаан ба хар сүлд, Хайрхад, савдаг, шивдэг, газар шинжих тухай, Тэнгэрийн бичиг соёлын тухай, Галын тахилга, Лусын тахилга, Тахилга, тайлгын тухай, Залбиралт, “Зад барих ёс, зүглэл, зүгийн учир”, Алтай, Дархад, Буриад болон бусад язгуурын бөөгийн тухай асуудлууд байв.
    Гуравдугаар хэсэгт Монгол бөөгийн ёс зүйн асуудлаар дэлэгрэнгүй тайлбар, Бөө хүний өдөр дутам мөрдөх, хориглох зүйлүүд, Монгол бөөгийн түшээ, хэлмэрч, тулмаашийн тухай сэдвүүд байлаа.
    Дөрөвдүгөөр хэсэгт Монгол бөө-бариа засал, бясалгал, Монгол бөө, Монгол бөөд Эмийн ургамалыг ашиглах нь, Зүрхай-“Улаачийн оюун ухааны амьдралыг бодлын амьдралаас ялгах нь”. Мэргэ төлөг, энергийн тухай, Буддагийн шашинд авч хэрэглэсэн бөө шүтлэгийн зан үйлийн тухай гэсэн сэдвээр хичээл орлоо.
    Тав дахь хэсэгт нь Танин мэдэхүйн ойлголт, Одоогийн мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн үндэс, хуулийн тухай, Компьютер-монгол бөө, Монгол үндэсний язгуур бөө шүтлэгийн тухай, Монгол бөөг хөгжүүлэх түүхэн шаардлага зэрэг сэдвүүдээр ярилцлаа.
    Эдгээр сэдвүүдийг Монгол бөөгийн их Дархан Удган Д.Батчулуун, Монгол бөөгийн Дархан Удган Д.Энхжаргал, Монгол бөөгийн их Зайран П.Батжаргал, Д.Одонхүү, Б.Болд, Монгол бөөгийн их удган Отгонсүрэн, Монгол бөөгийн Тэргүүн зайран Д.Дарьчулуун, Н.Баярсайхан, И.Болдбаатар, Монгол бөөгийн Тэргүүн Я. Мөнгөнсувд, О.Туул нар боловсрүүлж заасан байна. Хичээлүүд онц соНирхолтой, харилцан ойлголцсон байдалд боллоо.
    Д.Мандахнаран

  • АНУ-ЫН ЭЛЧИН САЙД ХЭНИЙ ОНГОДЫН ӨРГӨӨНД ОЧИВ.

    Анх 2016 онд АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Галт МБНЭ, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Байгалмаагийн Онгодын өргөөнд зочилж байсан билээ. Тэр бол залуучуудын төлөөлөл байлаа. Харин энэ удаа АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Майкл С.Клечески, МБНЭ, Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүүгийн Онгодын өргөөнд зочилсон билээ.
    Монгол бөөгийн их зайран, Ойрад, дөрвөдийн бөөгийн удирдагч, Д.Одонхүү гэж хэн бэ. Манайхан сайн мэднэ. Харин сайн мэдэхгүй хүмүүст энэ өгүүллэгийг толилуулж байна.
    Монгол улаач хүн ямар ч мэргэжил эзэмшиж болно. Түүгээрээ төрийн албандаа зүтгэдэг. Бас мөнх хөх тэнгэр, бөө мөргөлөө шүтэж амьдардаг. Энэ бүхэн нэг нэгэндээ харшилдаггүй.
    Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү бол Хан-Хөхий Дөрвөдийн бөөгүүдийн зайран, Увс аймгийн Өмнөговь сумын харъяат юм. Монгол улсынхаа төлөө, мөнх тэнгэрийнхээ төлөө тэр бүх амьдралаа зориулсан. МБНЭ-ийг байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулж явна. Монгол бөөгийн ёс зүйн дүрмийг боловсруулцсан. 2015 оны “Шилдэгийн шилдэг- Зайран” шагналыг хүртсэн. Баян-Өлгий аймгийн засаг даргын жуух бичиг, Мөнх тэнгэрийн төлөө “Долоон од” одон, МБНЭ-ийн хүрэл шонхор, “Мөнгөн шонхор” , Алтан шонхор медалиар шагнагдсан. Түүний намтраас улаачтай холбоотой хэсгийг танилцуулая.
    МБНЭ-ийг үүсгэн байгуулж хөгжүүлэхэд эхнээс нь ажиллаж ирсэн.
    2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон.
    2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагыг удирдаж зохион байгуулцсан.
    2013.05.25-26-ны өдөр. Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгийг удирдсан. 2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгыг удирдсан.
    2013.09.12-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол Улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн их тахилгад оролцсон.
    2014.05.15-ны өдөр. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгыг удирдсан.
    2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-ыг удирдаж зохион байгуулсан.
    2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад оролцсон.
    2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд удирдаж оролцсон.
    2015.05.25-.05.26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгыг удирдаж оролцсон.
    2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайг Зохион байгуулалцсан.
    2015.05.20-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд толгойлж бөөлж оролцсон. 2015.06.15-ны өдөр. Төрийн “Хар сүлд”-ний тахилгад толгойлж бөөлсөн.
    2016.05.15-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн.
    2016.08.10 Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад удирдаж, оролцсон.
    2017.4.15-ны өдөр. БНАСАУ-ын Монгол хатаны бунханд хүндэтгэл үзүүлж бөөлсөн. 2017.06.03-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн
    2017.06.15-ны өдөр. Төрийн “Хар сүлд”-ний тахилгад оролцсон. 2017.06.22-ны өдөр. Нарны залбиралд оролцсон.
    2017.07.20-ны өдөр. Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн.
    2017.08.01-08-ны өдрүүдэд ОХУ-ын Ойрхоны бөөгийн арал, Бух ноёны онгон, Чингисийн ширээнд бөөлсөн.
    2018.06.17-ны өдөр. Говийн нэгдсэн тахилгыг удирдаж зохион байгуулсан.
    2019 онд Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад толгойлж бөөлсөн, ОХУ-ын Тувагийн бөө нартай хамтарсан арга хэмжээ, бөөлөлтөд оролцсон.
    Монгол бөөгийн хөгжүүлэхэд оруулсан өндөр хувь нэмрийг үнэлж төрийн шагналд удаа дараа уламжилсан. Гэтэл монголын соёлын өвийг хөгжүүлэхэд бүх амьдралаа зориулсан Монгол улаачийг бус, дөнгөж 2 жил болж байгаа өвөрмонголын улаачийг “Алтан гадас” одонгоор шагнаж, ялгавартай хандаад байгаад бид их гайхдаг юм.
    Ийнхүү Монгол бөөгийн өргөөнд хүрэлцэн ирсэн хүндтэй эрхэмийг хүлээн авсан монголын эгэл жирийн улаачийн түүхийг сонирхуулахад ийм байна.

  • “ТЭНГЭРЛЭГ ЗАЛУУС,СПОРТ-2019”

    -“ТЭНГЭРЛЭГ ЗАЛУУС, СПОРТ-2019” тэмцээний онцлог юу байв?
    -2019 оны спортын тэмцээн зөвхөн “улаач” нар оролцсоноороо онцлог байсан гэж хэлж болно. Багийн спортод нэг сайн тоглогч шууд нөлөөлдөг. Тиймээс өнгөрсөн жилүүдэд оролцогчдыг чөлөөтэй оролцуулсан тэмцээн зохион байгуулж байсан нь хэтдээ улаач нар спортын тэмцээнд оролцох боломжийг хааж байсан тул энэ онд зөвхөн “улаач” нарын дунд арга хэмжээгээ зохион байгууллаа.
    Орон нутгаас гол өрсөлдөгч багууд хүрэлцэн ирж оролцлоо. Аймгуудаас ирж оролцож байгаа багуудын цаана нь тэнд хамт олон хэрхэн бүрдэснийг харуулсан том үзүүлэлт харагдаж байна. Зарим аймгуудын бөөгийн байгууллага байгуулагдаад олон жил болж байгаа ч спортын нэг баг босгочих хэмжээнд ажиллаж чадахгүй байгаа харагдсан. Нөгөө талдаа өвлийн улирал, цаг агаар хүйтэрч, алсаас ирж оролцоход түвэгтэй байгаа. Гэхдээ өмнөговиос 20 орчим хүнтэй баг хүрэлцэн ирж оролцлоо.
    -Гар бөмбөг хүчтэй спорт. Өрсөлдөөн ямар байв?
    Гар бөмбөгийн тэмцээд 7 баг оролцож, хүч чадлаа сорилоо. Багууд хүч хүчээ шавхан идэвхтэй оролцсон. Гар бөмбөгийн тэмцээн орон нутагт сайн хөгжсөн спорт юм. Гар бөмбөгийн тэмцээнд:
    Нэгдүгээр байрыг Өмнөговийн 1 баг,
    Хоёрдугаар байрыг Хөвсгөлийн 1 баг,
    Гуравдугаар байрыг Өмнөговийн 2-р баг тус тус эзэллээ.
    -Сагсан бөмбөгийн тэмцээн, хэрхэн өрсөлдөөнтэй болов.
    -Спортын сагсан бөмбөгийн тэмцээнд 9 баг өрсөлдлөө. Хурд, хүч, багийн хамт олны гар нийлэмжтэй ажиллагаа шаардсан энэ төрөлд өрсөлдөөн хүчтэй байлаа. Сагсанбөмбөгийн тэмцээнд: Эрэгтэй багт,
    Нэгдүгээр байрыг Өмнөговийн 1 баг,
    Хоёрдугаар байрыг Улаанбаатар 1 баг,
    Гуравдугаар байрыг Хөвсгөл баг тус тус эзэллээ.
    Эмэгтэй багуудын хувьд хор, шар буцалсан спортын өрсөлдөөн гарч байсан. Сагсан бөмбөгийн тэмцээнд:
    Нэгдүгээр байрыг Өмнөговийн 1 баг,
    Хоёрдугаар байрыг Хөвсгөлийн 1 баг,
    Гуравдугаар байрыг Өмнөговийн 2-р баг тус тус эзэллээ.
    -Ганцаарчилсан ширээний теннесний тэмцээн зохион байгуулсан, тэмцээний дүн ямар байна.
    – Ширээний теннесний тэмцээнд олон хүн оролцох байх гэж бодсон. Харин цөөхөн хүн оролцлоо. Нөхөрсөг тоглолтын түвшинд болж өнгөрсөн. Нэгдүгээр байрыг Даваасүрэн \Өмнөговь\, Хоёрдугаар байрыг Б.Энхбаатар \ Өмнөговь\, А.Оюунтуул Улаанбаатар\, Буянцэцэг \Өмнөговь\ тус тус байр эзэллээ.
    – Энэ удаагийн “ТЭНГЭРЛЭГ ЗАЛУУС,СПОРТ-2019” тэтцээний шилжин явах цом аль багт очив.
    -“ТЭНГЭРЛЭГ ЗАЛУУС,СПОРТ-2019” тэмцээний нийлбэр дүнгээр Өмнөговийн баг түрүүллээ. Бид Улаанбаатар хот, Эрдэнэтийн хүчтэй багууд ирэх болов уу гэж төсөөлж байсан. Гэтэл Улаанбаатарын баг 1 медальтай хоцорлоо. Улаанбаатарчууд, Эрдэнэтийн оролцоо тун муу байлаа. Угтаа бол хамгийн олон хүн энэ газрууудаас оролцох боломж ихтэй юм.

    Энэ удаагийн “ТЭНГЭРЛЭГ ЗАЛУУС,СПОРТ-2019” тэтцээнийг зохион байгуулсан Өмнөговийн бөөгийн хамт олонд их Та бүхэнд баярлалаа

     

  • ЗАЛУУЧУУД ГАЛЫН ТАХИЛГА ХИЙЛЭЭ.

    Тахилгад бэлтгэх ажлын хэсгийн идэвхитэй ажиллагааны үр дүнд бэлтгэл ажлууд бүрэн хангагдаж, тахилгын үйл ажиллагаа бэлэн болсон байлаа. Тахилгад МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүд бүрэн оролцсон юм.
    Өдрийн 12.00 цагт МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү Тахилгын үйл ажиллагааг нээж, оролцогчдод баяр хүргэж үг хэллээ.
    Морин хуурын хийморь сэргээсэн уянгалаг сайхан эгшигээр тахилгын нээлтийг ажиллагаанд хүч нэмэн түрлээ.
    Тахилгад зориулан үндэсний хүчит бөхийн барилдаан боллоо.
    17.00 цагаас Галын тахилгын үйл ажиллагаа эхэлсэн билээ. Галын тахилгыг хийхээр чандмалан зассан байсан. Ийнхүү галын тахилгыг
    1. Монгол бөөгийн зайран Тамжид, Монгол бөөгийн удган Лхагва, зайран Гаваагүнчин
    2. Монгол бөөгийн тэргүүн удган Мягмарсүрэн, Монгол баагийн зайран Баттогтох, зайран Цэрэнбат
    3.Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал, Монгол бөөгийн зайран Сумьяа, Монгол бөөгийн удган Мэргэнцэцэг нар тэргүүлж бөөлөв.
    Харин толгой галд Монгол бөөгийн их удган Отгонсүрэн, Монгол бөөгийн зайран Мөнхчулуун, Монгол бөөгийн зайран Одбаяр, Монгол бөөгийн зайран Доржпүрэв нар толгойлж болон тэргүүлж бөөлсөн байна.
    2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр МБНЭ-ийн ДЦХ-аас “Эцэг, эх, өвөг дээдсээ хүндэтгэх өдрийг тэмдэглэх тухай” шийдвэр гаргаж, жил бүрийн 9 дүгээр сарын 22- ны өдрийг Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх өдөр болгох, тэнгэрийн улаач нар отог, овог, түмэн олноо цуглуулан, ураг, удмын бичигээ сэргэээ баяжуулах, онгод шүтээндээ мөргөн залбирч даатгал, тайлга үйлдэх, Монгол хүн бүр эцэг, эх, эмээ өвөө нараа дээдлэн шүтэж, хүндлэн бэлэг өргөл өгч баярлуулан тэтгэх, Монгол төрийнхөө төлөө амиа өргөсөн баатруудынхаа төлөө нэгдсэн залбиралын зан үйлийг хийж хэвшүүлэхээр тогтсон билээ. Чухамхүү энэ гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхэд энэ удаагийн Галын тахилга томоохон түлхэц өглөө.
    Галын тахилгыг зохион байгуулсан Монгол бөөгийн зайран Мөнхчулуун, Монгол бөөгийн их удган Отгонсүрэн, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал, Монгол бөөгийн зайран Одбаяр, Монгол бөөгийн удган Оюунтуул, Монгол бөөгийн удган Сэргэлэн нартаа талархал илэрхийлж байна.

  • ШАШИНЫ ТЭРГҮҮН НАРЫН УУЛЗАЛТ

    МОНГОЛЫН БӨӨ: 2019 ОНД “УРВУУЛАГЧ ХЭМЭЭХ ШОРООН ГАХАЙ ЖИЛ” ТОХИОСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД ТОДОТГОЖ БАЙНА

    ХОРИН ДӨРӨВ.ШАШИНЫ ТЭРГҮҮН НАРЫН УУЛЗАЛТ
    Монгол дахь шашины тэргүүн нар уулзаж зөвлөлдөх болсон нь энэ цаг үеийн нэгэн ололт юм. Олон зуун жил оршин байсаар ирсэн шашины үйл ажиллагааг цаг үеээс нь ангид үзэж болохгүй билээ.
    Төрт улс оршин байгаа цагт хуулийн дагуу шашины байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Амьдралд тохиож байгаа бэрхшээлүүдээ ярилцаж, тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх нь зайлшгүй зүйл юм. Тиймээс монгол дахь шашины удирдлагууд санал солилцох уулзалтуудыг хийж хэвшжээ.
    Дэлхийн шашин шүтлэг илтгэлийн талаар саналаа солилцож, түүнд өөрсдийн тулгамдсан асуудлаа хөндөн хэлэлцэх нь маш их ач холбогдолтой зүйл билээ.

  • СЭЛЭНГЭ АЙМГИЙН УЛААЧ НАРТАЙ УУЛЗАВ.

    Уулзалт зохион байгуулах гэж олон удаа зорьж байсан хүсэл ийнхүү бүтэв. Зар хожуу ыайсан хэдий ч санасныг бодвол бөө мөргөлөө шүтдэг цөөнгүй иргэд хуран цугларсан билээ. Чамласнаас чанга атга гэдэг билээ.
    Спорт зааланд цугларсан олны ихэнх нь улаач, түшээ нар байсан билээ. Цуглаанд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, Монгол бөөгийн тэргүүн удган О.Туул, Өөдөө нар оролцсон билээ.
    МБНЭ-ийг байгуулах болсон шалтгаан, нөхцөл, хэтийн зорилгын талаар МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан танилцуулж, Монгол бөө мөргөлийн талаар дэлэгрэнгүй тайлбарыг Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун өгсөн. Түүний дараа Монгол бөөгийн тэргүүн удган О.Туул, Өөдөө нар асуултанд хариулц ярилцлага өрнөсөн байдаг.
    МБНЭ-ийн үйл ажиллагааны талаар иргэдэд шинэ мэдлэг мэдээлэл өгч, хийсэн танилцуулга мэдээллийг оролцогчид тааламжтай хүлээж авсан. Мөн мэдээллийн дараа асуулт асууж, санал сэтгэгдлээ илэрхийллээ.
    Бид Сэлэнгэ амйгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүнийг сонгох болоход нэгэн бүсгүй саналаараа сонгуульт ажлыг хийхээ мэдэгдсэн билээ. Тэгээд дараа дарааачийн асуудлыг зохион байгуулахаар болоод хурал тарсан юм. Тэр бүсгүйн нэрийг дурьдаад яахав. Учир нь хуралдааны дараа уулзаад сайн дураараа хийх, цалин мөнгөгүйг сонсоод шууд сонгуульт ажлаас татгалзсан юм. Эцсийн дүндээ зохион байгуулсан уулзалт аймаг эзэнгүйдсэнээр дууссан харамсалтай түүх үлдсэн юм.

     

  • ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ-24

     

    МБНЭ-ийн гишүүдэд Монгол бөөгийн цол олгох тухай
    2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдааны нууц санал хураалтын дүн, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ын 3.3-ийн заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
    Нэг. Монгол бөөгийн Тэргүүн зайран, удган цолоор
    1. П.Ганболд-Өмнөговь аймгийн МБ-ийн хүрээлэнгийн тэргүүн
    2. С.Энхмаа-Өмнөговь аймгийн Бөөгийн хүрээлэнгийн тэргүүн
    3. С.Отгондулам-МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн
    4. М.Энхбаатар- МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн
    5. Жавзансүрэн- МБНЭ-ийн гишүүн
    6. Ч.Дуламжав-Өвөрханхгай аймгийн Бөөгийн хүрээлэнгийн тэргүүн
    7. Д.Отгончимэг-МБНЭ-ийн гишүүн
    8. П.Зоригтбаатар-МБНЭ-ийн ДЦЗ-ийн гишүүн
    9. Лхагва-Эрдэнэ- МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн
    Хоёр. Монгол бөөгийн Зайран цолоор
    1. Мялдорж-МБНЭ-ийн гишүүн

    МОНГОЛ БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН
    ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЖАРГАЛСАЙХАН

  • ДЭЭД ЦЭЦ, ХЯНАЛТЫН ЦЭЦИЙН ГИШҮҮДЭД

    1. МБНЭ-ийн долдугаар бага хуралдаан 2014 оны 4 дүгээр сарын 25-ны 09.00 цагаас Тусгаар тогтнолын ордоны танхимд болно. /2 дугаар давхарт/ зарлал хүргэнэ.

    2. Зарлал хүргэсэн тухай тэмдэглэл үйлдэж, МБНЭ-ийн ажлын албанд өгнө.

    Бага хуралдааны дараа хариуцсан гишүүдээ цуглуулан нэг бүрчлэн уулзаж дараах асуудлаар ярилцана. Үүнд: Нэгдсэн Их тахилгад оролцох тухай санал авах,

    3. Монгол Их говийн тахилын тухай (2014 оны 5 дугаар сарын 16-17-нд Өмнөговь аймагт хийх.)

    4. Монгол туургатны нэгдсэн Их нарны залбирал (2014 оны 6 дугаар сарын 21-22-нд Улаанбаатар хот,Хүй долоон хутагт хийх).

    5. Монгол Улсын хоймор Хөвсгөл нуурын Их тахилга (2014 оны 7 дугаар сарын 3-4-нд Хөвсгөл аймгийн Хатгал суманд хийх.)

    6. Монгол Үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэл үзүүлэх ажиллагаа (2014 оны 9 дүгээр сарын 22-нд Улаанбаатар хотод хийх.)

    7. Татвараа төлсөн байдал, хэрхэн төлөх талаар тайлбар авах,

  • МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН АРВАН ЕСДҮГЭЭР ХУРАЛДААНЫ МЭДЭЭ

    2014 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр МБНЭ-ийн Дээд Цэцийн арван есдүгээр хуралдаан болж дараах асуудлыг хэлэлцлээ.
    1. МБНЭ-ийн долдугаар бага хуралдааныг зарлан хуралдуулах тухай.

    2. Монгол Их говийн тахилгын тухай (2014 оны 5 дугаар сарын 16-17-нд Өмнөговь аймагт хийх.)

    3. Монгол туургатны нэгдсэн Их нарны залбирал (2014 оны 6 дугаар сарын 21-22-нд Улаанбаатар хот,Хүй долоон хутагт хийх).

    4. Монгол Улсын хоймор Хөвсгөл нуурын Их тахилга (2014 оны 7 дугаар сарын 3-4-нд Хөвсгөл аймгийн Хатгал суманд хийх.)

    5. Монгол Үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэл үзүүлэх ажиллагаа (2014 оны 9 дүгээр сарын 22-нд Улаанбаатар хотод хийх.)