Category: Нэгдсэн их тахилга,тайллага

  • Зургаа. БӨӨГИЙН ОВООНД ЗАЛБИРАВ.

    Охиныхоо ажилд чин сэтгэлээсээ тусладаг С.Энхмаа удганы аав Сугар гуйад гүн талархал илэрхийлье. Олон тахилгад түүний оролцоо охиноосоо дутуугүй байсан. Булган сумын нутгаас Монгол бөөгийн тэргүүн удган С.Энхмаа биднийг үдээд үлдсэн билээ. Дараа жилийн тахилга хүртэл баяртай хэмээн ерөөл дэвшүүлж үлдэв.
    Өмнөговь аймагт хийсэн аялал Булган сумын нутагт байрладаг Бөөгийн овооноос хөдлөөд өндөрлөж байна. Эндээс баруун зүгт хөлгийн жолоог залж, Өвөрхангай аймгийн өмнө талын Богд сумаар дайрч Баянхонгор аймгийн Баянлиг сум очно.
    Өмнөговь аймгийн Булган сум нь 1952 онд байгуулагдсан. 249.8 мян.га нутаг дэвсгэртэй Алтайн уулархаг нурууны төгсгөл болох оршдог бөгөөд газар нутгийн ихэнх хэсгийг говь, тал хээрийн бүс эзэлдэг. Нутаг дэвсгэрийн 19.7 хувь нь Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрын улсын туснай хамгаалалттай бүс нутагт хамрагддаг.
    Булган сум нь Байгалийн үзэсгэлэнт Баянзаг, Төгрөгийн ширээ, Хадатын рашаан, зэрэг газар нутагтай. 70 гаруй сая жилийн өмнө амьдарч байсан махан ба өвсөн тэжээлт үлэг гүрвэлүүдийн орд бүхий Баян заг, Төгрөг, Алаг цав, Авдрант зэрэг газар, Булгатай Хавцгайтын хадны сүг зураг, чулуун зэвсгийн үеийн орд газруудтай.
    Газрын хөрсөндөө хаш мана, гартаам болор, чүмчигноровын баялагтайгаараа олны хайр анхаарлыг татсан үзэсгэлэнт байгальтай. Эрэг булаг болон Хүрэн тойром зэрэг газруудад 23.4 мянган гаа газарт заган ой ургадаг.
    Сумын нутаг дэвсгэрт дэлхийн улаан номонд бүртгэгдсэн дархан цаазтай аргаль янгир, хар сүүлт зээрнээс гадна үнэг хярс, чоно, туулай болон олон төрлийн жигүүртэн шувууд бий.

    djmedia:223
  • Их говиос Алтай таван богд хүртэл НОМГОН, ХҮРМЭНИЙ НУТГААР

    Өмнөговь аймаг Номгон сум. Сангийн далайн хийд Хуучин Түшээт хан аймгийн Түшээ гүний хошуу одоогийн Өмнөговь аймгийн Номгон сумын төвийн өмнө байх Сангийн далай хэмээх задгай усны дэргэд энэ хийд оршиж байжээ.Баруун талд нь Мандал xайрхан хэмээх тахилгат овоо бий. Мөн баруун хойно нь Морьт овоо, Дун овоо хэмээх 2 жижиг овоотой.
    Мандал хайрханы савдаг гэж эх сахал үс, дуулга болсон эрэгтэй хүн, Сангийн далайн Задгай усны савдаг гэж дун цагаан царайтай эмэгтэй хүн гардаг байжээ.
    Бидний зорьж ирж теле нэвтрүүлэг бэлтгэсэн сум бол Өмнөговийн Хүрмэн сум байлаа. Зэвсэгт хүчний анги биднийг байгаа боломжоороо угтаж авсан. Энэхүү ангид миний бие хил дагуу тойрохдоо олонтой ирсэн билээ.
    Хүрмэн сум нь 1923 оны байгуулагдсан нутгийн тахилгатай уул болох Гурван сайхан уулын энгэр бэлд Цоохорын ус хэмээх энэ газар байгуулагдсан. Тус сумын нутаг нь хойноос урагшаа 225 кв.км сунаж байрласан нутаг дэвсгэртэй Хөндөс, Цагаан уул, Цохио, Цахир, Их, бага аргалант, Зүүнсайхан, Өлзийт, Хэвтээ Босоо, зэрэг хэц, уул нурууд хөндлөн байрладаг Улаан хүрээ, Хаяа Гурван бөгтий, Сүмбэр, Суудал, Зүрх хайрхан, Сэнжит, Гозон Дөшийн тойром, Бичигт зэрэг улс аймагтаа алдартай байгалийн үзэсгэлэнт газруудтай. Мөн Батмөнх даян хааны унаж төрсөн нутаг Хулгар цагаан Дэрсний хөшөө дурсгал эртний дээдсийн хиргис булш зэрэг түүх дурсгалын газруудтай. Сумын ихэнх нутгаар улаан, цагаан гоёо цулхир, арц, зээргэнэ, лидэр, чихэр өвс ,алтан болон мөнх харгана, загсгал, 3 янзын ортууз, заг хайлаас зэрэг 180 гаруй төрлийн ургамал бут сөөг ургадаг . Газрын хөрсөндөө цагаан ,шар алт, нүүрс, давс хужир ,шохойн чулуу, шөрмөсөн чулуу, шатдаг анар, гөлтгөнө, барилгын хүрмэн чулуу, төмрийн хүдэр зэрэг байгалийн баялагтай.

    djmedia:222

     

  • МОНГОЛ УЛСЫН ХАМГИЙН ӨМНӨД ЦЭГ ОРВОГ ГАШУУНЫ БОР ТОЛГОЙ

     

    Байгалийн өвөрмөц газар очих гэж явахдаа хайрхантай таарсан юм. Тэгээд сүү дусааж, тойроод цааш явж, нэвтрүүлгээ хийсэн билээ. Бидний дараагийн застав нь монголын хилийн хамгийн өмнөд цэг болох Орвог гашууны бор толгойг хамгаалдаг бүс байлаа.
    Хилийн багандаа хүндэтгэл үзүүлсний дараа Өөдөө удган Орвог гашууны бор толгойн хилийн баганы дэргэд нэвтрүүлгээ эхэлж, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, түшээ Оюунаа нар Улаанбаатар хотод залах хүндэтгэлийн шороогоо авч, маш ховор үйл явдал кино хальсанд үлдсэн юм. Гэхдээ энэ зураглалаа бид харж чадаагүй юм.
    Бидний баг бүхэлдээ дурсгалын зургаа авахуулж, Орвог гашууны бор толгойн ар талд байрлах хээрийн ширээн дээр өдрийн хоолоо идэж, байгалийн сайханыг харж суулаа.
    Монголын хамгийн өмнө цэг Орвог гашууны бор толгой нь Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэнэ ус багийн нутагт байдаг билээ. Дэлхийн 2 дугаар дайны дараа олон улс орны газар нутагт өөрчлөлт орсны нэг нь Монгол байлаа. 1962-1963 онуудад Монгол Улс, БНХАУ-тай хилийн цэсээ бүртгэн тогтсон ажээ. Тухайн үеийн Монгол улсын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал БНХАУ-ын ерөнхий сайдын урилгаар Бээжинд айлчлахдаа хоёр улсын хил тогтоох комисс байгуулсан байдаг байна. Тэрхүү комисс 4677км хилийн цэс тогтоон 639 багана бүхий тэмдэглэлээ босгожээ. Ингэж тэмдэглэхэд Монголын хамгийн өмнө цэг сүндэрлэн боссон түүхтэй гэнэ.
    Орвог гашууны бор толгой нь Улаанбаатар хотоос 859 км зайд оршдог юм. Тухайн өмнөд цэгийг үзэхийг хүсвэл Хил хамгаалах ерөнхий газраас хилийн зурваст нэвтрэх зөвшөөрөл авдаг гэнэ.

    Монгол Улсын хилийн боомт
    Монгол Улсын хилд агаарын, авто, төмөр замын нийт 46 хилийн шалган нэвтрүүллэх боомт ажиллаж байна. Эдгээр боомтуудаар жилд дунджаар 3 сая гаруй зорчигч, 1,5 сая тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлдэг. Боомтуудыг зориулалт, үйл ажиллагаагаар нь дөрөв ангилдаг. Үүнд:
    • Олон Улсын боомт – 14
    • Хоёр талын байнгын ажиллагаатай боомт – 10
    • Хоёр талын түр ажиллагаатай боомт – 15
    • Дамжин өнгөрөх боомт – 7
    Монгол Улсын хилийн тэмдэг
    Монгол Улсын хилд нийт хилийн 3458 ширхэг тэмдэг байна. Үүнээс:
    • Монгол-Хятадын хилд – 1533
    • Монгол-Оросын хилд – 1925
    Монгол Улсын хилийн дөрвөн захын цэг
    • Баруун захын цэг – Баян Өлгий аймгийн нутагт Монгол Алтайн нурууны 3252.0 тоот өндөрлөгөөс 3371.0 тоот өндөрлөг хүрэх хэсгийн ус хагалбарын шугам баруун тийш цүлхийсэн хэсэг дээр,
    • Хойд захын цэг – Хөвсгөл аймгийн нутагт Монгол Шарын давааны 2091,6 тоот өндөрлөг дээр,
    • Зүүн захын цэг – Дорнод аймгийн нутагт Модтой хамар уулын зүүн талд уулын хажуугийн 1305 тоот өндөрлөгөөс баруун өмнө зүгт 190.0 метр зайд 1292.5 тоот өндөрлөг дээр,
    • Өмнөд захын цэг – Өмнөговь аймгийн нутагт Орвог Гашууны Бор толгойн 799.9 тоот өндөрлөг дээр тус тус байрлана.

     

  • Гурав. ХИЛИЙН ЗАСТАВЫН НАЙДВАРТАЙ АР ТАЛ.

    Монгол Улсын хилийн нийт урт – 8252,658 км, үүнээс: хуурай газраар – 7351,6 км, усаар – 901,0 км, Монгол-Хятадын хилийн урт – 4709,658 км, Монгол-Оросын хилийн урт – 3543.0 км
    Улсын хилийн нийт уртын 57,0 хувийг өмнөд хил, 43,0 хувийг хойд хил эзэлдэг.
    Энэ их урт хилийг Монголын хилчид хамгаалдаг гэвэл тэдний ар талын найдвартай түшиг болсон ар тал, гэр бүл, үр хүүхдээс нь салгаж бодох аргагүй. Миний хувьд хилийг гурвантай тойрсоны хувьд хилийн талаар бодож, сэтгэж явсанаа ажил болгож чадсан. ҮАБЗ-ийн анхааралдоруулж олон асуудлыг шийдэхэд бага ч гэсэн дөхөм үзүүлсэн.
    Харин хилчид гэдэг бол дархан хилээ хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байгаа цэргийн албан хаагчид юм. Тэдний тал бие болсон гэргий, сургуульд орох хүртлээ застав, хил дээр ачаалал үүрэлцэж яваа бяцхан иргэд байдаг. Тэдний амьдрал, тэмцэл, бэрхшээлийг харуулсан бүтээл хийе гэж эртнээс дотроо бодож явсанаа хэрэгжүүлж, Өөдөө удганаар нэвтрүүлгийн ярилцлагыг хийж, “Хань” хэмээх цуврал нэвтрүүлэг бэлтгэж, тавих зорилго тээж хилийн заставд зочилсон.
    Хилчин нөхрөө дагаж, хүний олноос алс хол заставт амьдралын төлөө тэмцэж яваа хилчдийн гэр бүлд тохиолддог бэрхшээлүүдийг ярилцана. Үр хүүхэдтэй болж баярлан хөөрсөн аз жаргалтай мөч, застадын анд нартайгаа хамт үүрэг гүйцэтгэх хариуцлагатай мөч, хаашаа ч харсан эзэнгүй уудам хөндийг харж ганцаардах мөч, өвгөд хөгшидөө ертөнцөөс буцахад нь үдэж ч чадахгүй хил дээр үүрэг гүйцэтгэж явах нулимастай мөч, энэ бүхэн “хань” нэвтрүүлэгт оруулахыг хүссэн юм.
    Хилийн застав дээр Өөдөө очиод бужигнуулж өгнө, баярласан сэтгэлээр бүхнээ дэлгэн дайлж, бахархах албаа магтан ярьж, уулих үедээ нйлж, инээх үедээ инээсэн ховор мөч кино мэт зурсхийн өнгөрнө. Олон заставаар орсондоо. Ай хилийн алба сайхан, хилчдийн найдвартай ар тал болсон гэргий нар баатарлаг шүү.

  • Хоёр. ГАЛБЫН ГОВИОР

    Эх орны минь үзэсгэлэнт байгаль, уул хадны өвөрмөц тогтоц, арвин баялаг түүх аялагчдын сонирхлыг татдаг. Манай улсад алдартай 33 говь бий. Үүнээс хамгийн том нь улаан хүрэн тэмээгээрээ алдартай “Галбын говь” ажээ. “Галбын говь”-ийн талбай 70 мянган хавтгай дөрвөлжин километр, урт нь 200 километр, өргөн нь 50 гаруй километр.
    “Галбын говь” Өмнөговь аймгийн Ханбогд сумын газар нутгийг эзэлдэг. Галбын говь нь Баян-Овоо сумын нутгийн зүүн урд Дайчин, Заг сүүжийн говиос эхлэн Саглар, Модон овоо, Цахиуртай, Хар загийн хоолойг дамжин үргэлжилдэг. Холоос харахад тэнгэрийн хаяа, шаргал элстэй нийлсэн юм шиг үзэсгэлэнтэй харагддаг. Нарны гэрэлд алтан шаргал өнгөтэй харагддаг бол нар жаргах үед хүрэн улаан өнгөтэй болж өөрчлөгдөнө. Үүнээс гадна Монголд төдийгүй дэлхийд ганцхан байдаг хүн хүрээгүй байхад өөрөө хөдөлдөг хад бий. Ихэнхдээ загийн ойгоор бүрхэгдсэн байх ба хоёр талд орших уул, толгоддоо хайлаас болон сухай, тоорой, яшил, харгана, тэсэг, хотир, загсгал зэрэг модлог, бутлаг ургамал элбэгтэй. Галбын говийн 190 шахам га талбайг заг мод эзэлдэг ба хамгийн өндөр ургасан заг 5-7 м байна. Галбын говьд “Монголын улаан ном”-д орсон чоно, шилүүс, зэрэг араатан амьтдаас гадна хулан, хар сүүлт, аргаль, янгир зэрэг ан амьтад байдаг.
    Америкийн зохиолч Маркисийн номд “Монгол хэмээх гайхамшигт орон, Галбын говь хэмээх элсэн манхан надад хүчтэй сэтгэгдэл үлдээлээ. Дэлхийн олон орноор аялж, адал явдлынхаа тухай бичихдээ ийм үзэсгэлэнтэй говь үзээгүй юм байна” гэжээ.

  • ИХ ГОВИОС АЛТАЙ ТАВАН БОГД ХҮРТЭЛ Нэг. Хамрын хийд

    Түүнийг суурийг тавьсан нь хэзээ ч мартагдашгүй гавьяат үйл билээ. Энэхүү түүхийг бичилцэж яваа гурван үеийн улаач нарын түүхийг хойч үе мартахгүй.
    Нэгдсэн их тахилгадаа ирсэн улаач, түшээ нар монголынхоо заавал үзэж, танилцах газрын нэгээр аялсан нь энэ билээ. Гэхдээ энэ бол манай багын хувьд олон мянган км аян замын эхлэлийн цэг байлаа. Их говийн Дэмчигийн хийдээс Алтай таван богд хайрхан хүрэх аялал ийнхүү эхэллээ.
    Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Галбын байц хадан ууланд Дэмчигийн хийдийн туурь оршдог. Говийн тавдугаар ноён хутагт, соён гэгээрүүлэгч их яруу найрагч Данзанравжаа 1820-1830 оны хооронд улааны урсгалын Галбын гурван хийдийг байгуулсан байдаг. Говийн ноён хутагт Данзанравжаа энэ нутагт ирээд эндээс явж чадахгүй хамгийн алдартай бүтээлээ эл хадан дээр суун туурвиж онгод авдаг байсан тухай аман яриа нутгийнхны дунд яригддаг. Дэмчог гэдэг нь төвдөөр “Дээд амгалан” гэсэн утгатай үг юм. Хийдийг дэлгэрч байгаа бадамлянхуа цэцгийг бэлэгдэн барьжээ. Сүмийн хойд хэсэгт голдоо давхар бүхий их суваргыг тойруулан найман суварга босгож цэцгийн дэлбээ хэлбэртэй хэрмэн ханаар хүрээлжээ. Эдгээрийн үлдэгдэл одоо бий. Боржин чулууг голлож, шаврыг дэрс харганатай хольж тусгай аргаар нягтруулан барьсан Дэмчигийн хийд нь барилга архитектурын бүтцээрээ тухайн цагтаа гайхагдаж монгол хүний уран ухаан, авъяас чадлын гайхамшгийг харуулжээ. Хийд нь уурын зуухтай, төвлөрсөн халаалтаар хана, сууринаасаа халдаг байсан бөгөөд 1938 онд эвдэрч сүйдсэн ч өнөөдөр гол хана, суурь нь хэвээр үлджээ. Их хэлмэгдүүлэлтийн он жилүүд 1937-1938 оны үед энэ хийд устгагдсан ч сүүлийн жилүүдэд хүмүүсийн буяны хандив, Оюу толгой төслийн санхүүжилтээр зарим хэсгийг сэргээн босгожээ.

  • МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН 20 ДУГААР ХУРАЛДААН БОЛОВ.

    2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн 20 дугаар Хуралдаан дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:

    1. 2014 оны Монгол говийн Нэгдсэн их тахилгын дүнгийн тухай
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    2. 2014 оны 6-р сарын 21-22 ны өдрийн Нарны их залбиралын хөтөлбөрийн тухай
    МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, судлаач Т. Дагвадорж
    МБНЭ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн
    Удган Т. Одончимэг

    3. Хөвсгөл нуурын Нэгдсэн Их тахилгын бэлтгэл ажлын явц
    МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч,
    Монгол бөөгийн Дархан Удган Д.Энхжаргал

    4. Монголын хөл уул Хөх уулын тахилгын дүнгийн тухай
    МБНЭ-ийн Хяналтын цэцийн дарга,
    Монгол бөөгийн Тэргүүн Зайран Х.Өсөхбаяр

    5. Бусад асуудлууд
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

     

    2014 оны 6 дугаар сарын 21-22-ны өдрийн Нарны залбиралын ХӨТӨЛБӨР

    2014 оны 6 дугаар сарын 21-ны өдөр

     

     2014.06.21-ны өдрийн 13.00 цагт отгууд байрлалаа эзэлсэн байна.
     МБНЭ-д бүртгүүлнэ.
     2014.06.21-ны өдрийн 15.00-17.00 хүртэл нээлтийн үйл ажиллагаа. (Нээлтийн үг, Урлагын тоглолт)
     2014.06.21 ны өдрийн 17.00-19.00 цагт бөөгийн фестиваль болон бөөгийн төвүүдийн танилцуулга, (Төвүүдийн туг өргөн цуваа хэлбэрээр хуяг хувцас, үндэсний хувцастай танилцуулга болох)
     2014.06.21–ны өдрийн 20.00 цагаас галын наадам,

  • НАРНЫ ТАХИЛГЫГ ДАМДИН ЗАЙРАНГИЙН УДАМ УДИРДЛАА.

    Тахилга хийхийн тулд бид эдгээрийг лус, савдагийн байршилийг холбосон их үйл бэлтгэл ажлын хүрээнд хийгддэг. Үүнийг ганц нэг улаачийн хүч хүрэхгүй. Тиймээс хамтарсан тахилга хийх улаач нарын нэгдсэн хүч шаардлагатай болдог. Ялангуяа нэгдсэн тахилгыг хийхдээ лус савдагийг догшруулах, эсвэл тайгаруулан хийх зэрэг нь бодлогын асуудал байдаг. Үүнд нэгдсэн тахилгын бас нэг ач холбогдол оршино.
    Энэ удаагийн их говийн нэгдсэн тахилгын Нарны тахилгыг Хөвсгөлийн алдарт зайран Дамдины төрсөн охин, Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун толгойлон бөөлж эхлүүлсэн билээ. Монгол түмэн олныхоо итгэлийг хүлээн өмнө зүгт, говийн нэгдсэн их тахилгын эхлэл болсон Нарны тахилгыг толгойлон бөөлөх хүндтэй үүргий ийнхүү Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун удирдан манлайлж эхлүүлсэн байдаг. Аливаа зүйлийн эхлэл гэдэг өндөр хариуцлага байдаг. Тэрхүү үүргээ Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун ч нэр төртэй биелүүлсэн билээ.

    Дөрөв. ГОВИЙН НЭГДСЭН ТАХИЛГЫН ЛУСЫН ТАХИЛГА
    Ханбогд хайрхан, Оюутолгойн дунд байрласан манай тахилгын Лусын тахилга эхлэлээ. Бөө болгон өөр, өөрийн өвөрмөц онцлоготой бөөлдөг. Ихэнх толгойлж бөөлсөн удган зайран нар өмнө нь ирж, газраа үзэж, сонголтоо хийсэн бол Н.Хишигжаргал удган маань өмнөх өдөр нь байршилын сонголтоо хийсэн. Түүний бөөлөлтийн онцлогын нэг нь энэ байлаа.
    Нэгдсэн их тахилгын Галын тахилга өмнөх орой нь болсон. Өглөө эрт нарны нарны тахилга болж залгаад Лусын тахилга хийгдсэн билээ. Их говийн нэгдсэн тахилгын Лусын тахилгыг Монгол бөөгийн тэргүүн удган Н.Хишигжаргал толгойлж бөөлсөн юм.
    МБНЭ байгуулагдахад хамгийн олон шавь нартай багш нарт Н.Хишигжаргал, Т. Одончимэг, (Өөдөө) Л.Амгаланням нар тооцогддог байв. Шавь олонтой багш нарын хувьд нэгдсэн тахилгад оролцоход бусдыг бодвол бэлтгэл ажлын хүрээнд туслах хүн олонтой байдал тод ялгаран харагддаг байлаа.
    Нэгдсэн тахилгыг толгойлж бөөлж буй ихэнх улаач (багш нар) тун цөөхөн шавь нартай байдаг тул бэлтгэл ажилд хүн, хүчний дутмаг байдал ажиглагддаг бол олон шавьтай бөө нарт их өөр, давуу байдал харагддаг.
    Их говийн нэгдсэн тахилгын Лусын тахилгын төв хэсэгт тахилгын өргөлийн дэргэд Монгол бөөгийн тэргүүн удган Н.Хишигжаргал голлон заларч, түүний ард саран хэлбэртай суудалд удганы шавь арван гурван улаач хуяглан багшийнхаа бөөлөлтийг дэмжин бөөлөхөөр суужээ.
    Их говийн нэгдсэн тахилгын Лусын тахилгад бөөлсөн Монгол бөөгийн тэргүүн удган Н.Хишигжаргалын онгод залран ирж нилээд хугацаанд сургааль юугаа хайрлан заларсан билээ. Хуяглан босох үед шавь нар нь дэм өгч, хүч нэмж байлаа. Ийнхүү Их говийн нэгдсэн тахилгын Лусын тахилга амжилттай болж өнгөрлөө.

     

    ӨМНИЙН ГОВИЙН НЭГДСЭН ИХ ТАХИЛГЫГ АМЖИЛЛТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА .
    Тав. Хайрханы тахилга
    Одоо өмнийн алтан говиор халуун дүйж, бидний сэтгэлд ч халуун дүйсэн өдөр ирлээ. Ханбогд хайрханы баруун хойд талд Монголынхоо газар газраас төлөөлөл болон ирсэн олон улаач нар өргөлөө бэлтгэж, их хайрханы тахилгаа эхэлсэн.
    Заасан өргөл, идннгий өмнөхөн талд Монгол Улсын төрийн далбаа, МБНЭ-ийн туг намирч, олон зууны туршид анх удаа олон зуун улаач нар нэгдэн тахилгаа хийж байна. Энэ удаа тахилгын үндсэн хэсэг болох Хайрханы тахилгыг Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун, түүний багш болох Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргалын удирдлагаар хийсэн. Нутгаа төлөөлөн Монгол бөөгийн тэргүүн удган С.Энхмаа тэргүүлэн бөөлсөн байдаг.
    Хайрханы тахилгад тэргүүлж бөөлж, тахилгын бэлтгэл ажил, зохион байгуулалтыг хариуцан ажиллаж, тахилгыг амжилттай зохион байгуулахад Монгол бөөгийн тэргүүн удган С.Энхмаа их үүрэг хүлээсэн. Түүнийгээ амжилттай хэрэгжүүлсэн.

    Тахилгын үр дүн.
    Өмнийн говийн Нэгдсэн Их тахилга 2014 оны 05-р сарын 16-17ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан билээ. Тахилгыг бэлтгэл хангах үйл явц дандаа даран шулуун байсангүй. Мөнх тэнгэрт өргөсөн тангарагтаа үнэнч байж, аливаа саад бэрхшээлийг хамтдаа даван туулж, түмэн олныхоо тусын тулд Нэгдсэн их тахилгыг зохион байгуулалцаж, өөрийн хөрөнгө мөнгө цаг заваа гарган тахилгад оролцсон нийт улаач, сүсэгтэн олондоо талархаж буйгаа илэрхийлж байна.
    Уг нь өмнөговьд Удган Алтанчимэг олон зуун шавьтай, олны хүч оломгүй далай гэгчээр их тэнгэрийн хүч, дуудлагаар ийм олон шавь “босгосон” түүнд мөнх тэнгэрт төлөх өр гэж бий. Тэр нь монголчуудаа мөнх тэнгэр шүтдэг болгоход чиглэж байгаа. Өмнөговьд олон зуун бөө нар байгаа боловч нэг л бишээ. Өмнийн говиор зон олонтой уулзаж ярилцаж байхад Мөнх тэнгэр, бөөгийн их хүчийг түмэн олондоо мэдрүүлж чадахгүй байна.
    Ханбогд суманд бөө нарын чанар хийж байгааг хараад жирийн иргэд чулуугаар нүүлгэдэг тухай ярьж байлаа. Оюу толгой болон Төрийн байгууллагын удирдлагууд монгол бөөд таагүй ханддаг ажээ. Нэгдсэн их тахилгадаа оролцох гэж ирсэн Ханбогд сумын олон бөө нар дээр нэгэн машинтай хүн ирж уулзангуут, түүнийг даган их тахилгаа орхин явсаныг юу гэж үзэх вэ.
    Бид үүнийг ингэж үзэж байна. Нэгдүгээрт: Үнэнхүү итгэл үнэмшилээр мөнх тэнгэрээ шүтэж байгаа юм уу. Эсвэл хэн нэгний нөлөөнд тун амархан автах хуурамч итгэл үнэмшил ноёлж байв уу. Олуулаа хүч хавсран мөнх тэнгэртээ бөөлөх, залбирахаас илүүтэй тэднийг авч одох хүчин зүйл мөхөс байлтай.
    Хоёрдугаарт: Ховорхон хийгдэх их тахилгадаа сүр хүчийг харуулан хүрч ирчихээд, тахилгын өмнө сүүлээ хавчин эргэн эргэн харж, одох нохой лугаа зугтсан нь хэн нэгэн эзний хоол идүүрт дассан амьтан шиг санагдав. Тэгээд идүүрт нь хоол ахиухан хийгээд өгөхөөр түүн лүү явж одов бололтой.
    Гуравдугаарт: Бөө хүн мөнх тэнгэр, онгоддоо л захирагддаг гэдэг. Гэтэл хэн нэгэнд захирагдан их тахилгаа орхин одох мөнх тэнгэрийн шүтлэгтэн гэж байх уу. Монголчууд өөрсдийгөө харийн нүдээр хардаг болсоны нэг жишээ энэ. Нөгөө талдаа олон зуун бөө нартай, жилдээ цөөнгүй удаа чанар хийж шавь нараа нэгтгэн мөнх тэнгэрийн хүчийг авдаг гэх зан үйлийн хүч нөлөө хаана явна.
    Бидний юу нь болж, юу нь болохгүй байна вэ. Олон зүйл асуулт нэхэж байна. Чанар хийсний ач холбогдол юу болж байна. Зөвхөн олон арваар нь уг авах гэж чанар хийдаг гэвэл өрөөсгөл асуудал. Өмнөговьд бөөгийн нөлөө сул байгаа, мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүдийн байдал чанарын ахицгүй байна. Өөр нэг тал нь олон зуун жилээр бөө шүтлэг энэ нутаг тасарч, монголчууд бид удамынхаа олон зүйлээс хөндийрсэн явдал юм. Биднийг нэгтгэж байсан, бидний шүтэн биширч явсан, бидэнд их хүчийг өгч байсан олон зүйлээ мартаж гээжээ. Тэгээд харийн гүрний бодлогоор оруулж ирсэн шашиныг эрхэмлэн дээдлэх болсон. Харь хэлдээр уншлагаа уншдаг, биднээс зээлж авсан зан үйлээр үйлээ баяжуулсан харийн зүйлийг бид илүүтэй шүтэх болсон. Ийм болгоход гадны хүчин зүйл нөлөөлсөн нь үнэн.
    Гэвч цаг үе өөрчлөгдөж бидний үе, монголчууд мөнх тэнгэрээ шүтдэг үе эргэн ирж байна. Олон шалтгаан, бэрхшээл байгаа боловч бидний гэх цаг үе ирж байна. МБНЭ-ийн удирдлагууд хоёр удаа Өмнөговь аймагт очиж уулзалт хийж түүнд 200 гаруй мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүд оролцож байсан. Тэд Мөнх тэнгэрийн үзлээ түгээн дэлгэрүүлэх их үйлсэд хамтран оролцоход бэлэн байсан. Гэвч нэгдсэн тахилгын өмнө тахилга болохгүй, хугацаа хойшилсон, оролцож болохгүй гэсэн олон цуу яриа, төөрөгдүүлэлт тэдний идэвхийг саармагжуулсан. Энэ үед Алтанчимэг удган аймагтаа ирчихсэн шавь нарынхаа хамт чанараа хийгээд 60-70 шинэ шавь босгож, уг бариад явж байсан. Тэглээ гээд нэгдсэн тахилга болдогоороо болоод өнгөрсөн.
    Тэнгэрийн их үйлийн өмнө хариуцлага гэж бий. Мөнх тэнгэртээ нэгдсэн их хүчээр бөөлж тахина гэдэг ховор зан үйл. Энэ тахилгад оролцохоор баруун хязгаараас Урианхай, тува, ойрад, дөрвөд, хотгойд бөө нар, монголын хойд нутгаас дархад, цаатан бөө нар, зүүн хязгаараас буриад, хамилган, барга бөө нар, төв халхын бөө нар гээд монгол нутгийн бүх л газрын төлөөлөл болсон мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүд цугларсан нь энэ цаг үедээ ховорхон тохиолдол. Тэгээд монгол улсынхаа төлөө, говь нутгийнхаа онгон сайхан байгалиа хамгаалахын төлөө нэгдсэн тахилга хийж байхад, хэн түүнээс зугатана вэ.
    Энд ганцхан хариулт байдаг, тэр нь харийнханы өмнө хөл алдагсад, харийнханд эх нутагаа худалдагсад ийм үйлээс зугатдаг.МБНЭ-ээс зохион байгуулсан нэгдсэн их тахилгын өмнө чухамдаа ийм нөхцөл байдал үүссэн байлаа. Олон шавьтай багш нь шавь нараа тахилгад оролцуулахгүйн тул мэдээллийн саармагжуулах ажиллагаа хийж, өөрөө удирдан хийх тахилгаа орхин зугатсан. МБНЭ-ийн Дээд цэцийн хурал болон МБНЭ-ийн бага хуралдайн хурлаар олонтой хэлэлцэж, олон хүний цаг завыг үрэн байж хуралдаж гаргасан шийдвэрийг үнэгүйтүүлж, олон хүний итгэлээр тоглосноороо Монгол бөөгийн өмнийн их тахилгад хортой нөлөө үзүүлсэн. Энэ цаг үеийн эзэгнэн байгаа шилдэг бөө нарын бөөлөх ховор боломжийг Өмнийн говийн нэгэн багшийн шавь нар үзэж чадсангүй. Бид хийдэгээ хийж, зан үйлээ бүтээгээд буцсан.
    Энэ олон улаач нарын нэгдэхийн түүхэн ач холбогдлыг бусдад мэдрүүлэхэд их говийн нэгдсэн тахилга чухал ач холбогдолтой байв. Энэ түүхэн үүргээ биелүүлсэн Их говийн нэгдсэн тахилга амжилттай болж өнгөрлөө.

  • ИХ ГОВИЙН НЭГДСЭН ТАХИЛГА

    Нэг. Аяны зам ба байрлалдаа буув.
    Бэлтгэл ажлын хүрээнд олон хоног зориулсан, уулзалт хийсэн говийн тахилга тулаад ирэв. Өмнөговийн тахилгад Улаанбаатар хотоос хөдлөх өглөө эрт эвлэлийн үүдэнд Монгол бөөгийн дархан зайран Чулуунбаатар ирсэн биднийг хүлээж байлаа. Унаа тэрэггүй тул манай машинд суухаар ирсэн ажээ.
    Түүнээс гадна Говийн нэгдсэн тахилгад оролцохоор санал өгч машин захиалсан учир хэд хоногийн өмнөөс Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд хөөцөлдөж байж, хоёр микроавтобус захиалсан нь ирсэн байлаа.
    Гэвч нэг ч хүн ирсэнгүй, тиймээс захиалсан унаагаа буцаах, хэлэлцсэнээ болих болсноос миний энэ өглөө явах байсанаа хйошлуулахад хүрэв. Угтаа бол хотын захад Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, залуучуудын баг хүлээж байсан юм. Тэднийг үдээс өмнө хүлээлгээд яв гэсэн чиглэл өгөөд бид хоцроход хүрэв.
    Энэ явдал бол улаач нар асуудалд хөнгөн ханддаг, хэлсэндээ хүрдэггүй, худлаа ярьдаг олон чанар илэрсэн юм. Тэгээд хий хоосон амлаж олон машин тэрэг захиалгаж, том сургамж үлдээсэн юм.
    Оройхон гараад ширүүхэн дайрч Дундговь аймгийн төд Мандалговь хотод хоол идээд зогсолтгүй явсаар Цогтцэций сумд ирж хоноглосон билээ.
    Өглөө эрт хөдлөж Оюу толгойн дэргэдүүр өнгөрч, Ханбогд хайрханы дэргэд очиж буудаллав. Бидний буудлаж байхад Өмнөговийн бөөгийн төлөөлөл арван машин хүн ирж нэгдсэн бөгөөд гэр барьж, байрлалаа эзлэв. Удалгүй Оюутолгойгоос хүмүүс ирж говийн тахилгад оролцох гэж яваа улаач нартай хэлэлцээ хийснээр тэд барьсан гэрээ орхин Оюу толгойн амралтын зүг цуваанд орж хөдөлсөн бөгөөд дахин ирээгүй юм.
    Мөн Өмнөговийн нэгдсэн тахилгад Алтанчимэгийн шавь нараас улаач нар ирсэнгүй. Ийм байдлаар Өмнийн говийн нэгдсэн тахилга олон бэрхшээлтэй тулгарч байж, эхэлсэн түүхтэй.

    Хоёр. ГАЛЫН ТАХИЛГА
    Өмнөговийн нэгдсэн их тахилга болохын өмнөх МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаануудад Галын тахилгад толгойлж бөөлнө хэмээн санал гарган батлагдаж, толгойлж бөөлөх байсан Монгол бөөгийн Буриадын нэртэй удган Амгаланням сураг тасрав.
    Нэгдсэн их тахилгад толгойлж бөөлөх болзоо тавьчихаад алга болчино гэдэг бидний ажилд хүндээр тусдаг. Олон сайхан улаач нар бөөлөх боломжтой байсан атал би бөөлнө хэмээн хурал дээо санал гаргаж, олонхын саналаар батлагдсан удган Амгаланням нь зуугаар тоологдох шавьтай буриад бөөгийн дотор нэр хүндтэй нэгэн билээ. Нэгдсэн тахилгад толгойлж бөөлөхөөр Шавь нараасаа хандив босгон бэлтгэл хангаж байсан удган цаг нь болоход ямар ч сураггүй алга болов.
    Бид шуурхай хуралдаж, санал солилцож эцсийн шийдэлд хүрэв. Олон талаас нь ярилцсаны эцэст Монгол бөөгийн итгэл найдварыг хүлээн Ноён уулын нэгдсэн тахилгад толгойлон бөөлсөн Монгол бөөгийн тэргүүн зайран П.Зоригтбаатар Их говийн нэгдсэн тахилгад толгойлон бөөлөх гэнэтийн бөгөөд хариуцлагатай үүргийн хүлээх болсон билээ.
    Энэ гэнэтийн хариуцлагатай даалгаврыг биелүүлэхэд зохион байгуулалт, бэлтгэл хангахад Монгол бөөгийн удган П.Энхтуяа тэргүүлэх үүрэг хүлээж оролцсон байдаг. Нэгдсэн тахилгад толгойлж бөөлнө гэдэг өндөр хариуцлага, нэр төрийн хэрэг билээ.
    Цөөнгүй бэрхшээлийг туулан байж Их говийн нэгдсэн их тахилгын галын тахилгад Монгол бөөгийн тэргүүн зайран П.Зоригтбаатар толгойлон бөөлсөн түүх ийм байлаа. Тулгамдсан байсан ч Монгол бөөгийн тэргүүн зайран П.Зоригтбаатар үүргээ биелүүлж түмэн олныхоо төлөө толгойлон бөөлж, монгол бөөгийн түүхэнд мөрөө тамгалсан түүхтэй билээ.
    Харин хариуцлага алдсан удган Амгалаггямын цолыг нэг шатаар бууруулах хариуцлага ногдуулсан байдаг.

     

     

  • ГАЗРАА СОНГОЖ, БАЙГАЛИЙН САЙХНААР АЯЛАВ.

    Алдарт “Ёлын ам” нь Алтай нурууны үргэлжлэл болох “Говь гурван сайхан” уулын зүүн сайхан ууланд орших, Өмнөговь аймгийн есөн гайхамшигийн нэг юм. Энэ үзэсгэлэнт ам нь Монгол улсын Дархан цаазат газар болж байсан. 1993 онд УИХ-ын 83 дугаар тогтоолоор Говь гурван сайхан Байгалийн цогцолборт газарт орж хамгаалагдсан юм. Зүүн сайхан уулын хамгийн үзэсгэлэнт газруудын нэг “Ёлын ам” нь зуны аагим халуун өдрүүдэд сэрүү татуулсан уулын горхи, мөсөн хавцал бүхий, аргаль, янгир, ирвэс, шилүүс, саарал чоно гэх мэт ан амьтад мөн жуулчдын илүүтэй сонирхдог хэрмийн бялзуухай /Wallcreeper/, идлэг шонхор /Saker Falcon/, цармын бүргэд /Golden eagle/, Ооч ёл /Lammergier/, алтайн хойлог /Alta’s snowcock/ гэх мэт жигүүртэн шувуудын өлгий нутаг болсон байгалийн үзэсгэлэнт газар юм.
    Түүний дараа Оюунтолгойн ойролцоо газарт нэгдсэн тахилга хийх газраа сонгосон. Тэндээс хөдөлж, Ханбогд суманд очиж сумын удирдлагуудтай нь уулзсан. Дэмчигийн хийдээр аялсан билээ. Өмнөговь аймгийн сонирхолтой газруудын нэг бол яах аргагүй дэлхийн энергийн төв буюу Дэмчигийн хийд юм. Ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа говь нутагт байгуулсан олон хүрээ хийдүүдийн нэг Дэмчигийн хийдийн туурь нь өдгөө Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Галбын уулын байц хадан дунд бий. Энэ хийдийг Данзанравжаа ирээдүй цагийг билэгдэн байгуулсан гэх ба Цогцалын хийд ч гэж нутгийнхан нэрлэдэг.
    Нэрний тухайд гэвэл Төвд үгнээс гаралтай бөгөөд “Дэмчог” гэдэг нь “Дээд амгалан” гэсэн утгатай үг ажээ. Хийдийг дэлгэрч байгаа бадамлянхуа цэцгийг бэлгэдэг барьжээ.
    Сүмтэй залгаа эр хүний бэлэг эрхтний хэлбэртэй өндөр хад байх ба бүсгүйчүүдэд илүү ээлтэй хэмээн ярьдаг. Гэр бүлийн амьдралыг сайн сайхан болгож тэтгэдэг, нөхөр хүүхэдгүй эмэгтэйд хань ижил, үр хүүхэд заяадаг гэж нутгийн хүмүүс шүтсээр иржээ. Сүр сүлдээ сэргээх гэсэн, хань ижил, үр хүүхэдтэй болох гэсэн ганц бие бүсгүйчүүдийн хөл тасардаггүй