3. Туул голын тухай
Илтгэгч нь: МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
4. Улиастай голын эхийг цэвэрлэх арга хэмжээг зохион байгуулах тухай
Илтгэгч нь: МБНЭ-ийн дэд ерөнхийлөгч, зайран М.Энхзаяа
5. Гадаад харилцааны асуудал
Илтгэгч нь: МБНЭ-ийн Дээд Цэцийн Зөвлөлийн гишүүн Н.Батсайхан
6. Мөнх тэнгэрийн онол арга зүйг боловсруулах ажлыг эхлэх тухай
Илтгэгч нь: МБНЭ-ийн дэд ерөнхийлөгч Бадарч
7. Мэдээллийн сайт нээж ажиллуулах тухай
Илтгэгч нь: МБНЭ-ийн дэд ерөнхийлөгч зайран Эрдэнэбаяр
8. Хэвлэлийн бага зохион байгуулах тухай
Илтгэгч нь: МБНЭ-ийн дэд ерөнхийлөгч Одгэрэл
9. МБНЭ-ийн гишүүдийн Зайран, Удган нарын бөөгийн зан үйлийн бөөгийн чадварын тухай мэдээлэл нэгтгэх
Илтгэгч нь: МБНЭ-ийн дэд ерөнхийлөгч Бадарч
10. МБНЭ-ийн нарийн бичгийн дарга нарын Зөвлөлийг байгуулах тухай
Илтгэгч нь: МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
11. МБНЭ-ийн гишүүний үнэмлэхний загварын тухай
Илтгэгч нь: МБНЭ-ийн дэд ерөнхийлөгч Одгэрэл
12. Нийслэлийн ИТХ-д шашны байгууллагаа бүртгүүлэх ажлын хэсэг байгуулах тухай
Илтгэгч нь: МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
Category: Нэгдсэн их тахилга,тайллага
-
МБНЭ-ийн Дээд Цэцийн Зөвлөлийн анхдугаар хуралдаан
-
МБНЭ-ИЙН БАГА ХУРАЛДАЙН АНХДУГААР ХУРАЛДАЙН ТЭМДЭГЛЭЛ
-МБНЭ-ийн хуралдайгаас гарах батламж бичгийн төслийг тараая. Дотоод журмын дагуу нэгдүгээр хэлэлцэх зохион байгуулалтын асуудал руу оръё.Манай өнөөдрийн бага хуралдайн зохион байгуулалтын асуудлаар МБНЭ-ийн хүндэт ерөнхийлөгчийг сонгох асуудал дээр 2 хүний нэрийг дэвшүүлж байна.Та бүхэн сайн мэднэ.Монголын бөөгийн өнгөрсөн 20 жилийн хугацаанд түүхэн үүрэг гүйцэтгэсэн.Энэ 2 хүнийг МБНЭ-ийн Хүндэт ерөнхийлөгчөөр нэр дэвшүүлж байна.
1. Сүхбат
2. Бямбадорж энэ 2 хүнийг сонгоё. Санал бодлоо хэлнэ үү.
Бямбадорж зайрангийн шавь үг хэлэв.
Сүхбат: -Энэ эвлэлийн хүндэт ерөнхийлөгчөөр сонгосон явдалд баярлалаа. Даруйхан хийх 5 ажил байна.
– Нэгдүгээрт: Манай өвөг дээдсийн шүтэж явсан тахилгатай 800 уул байгаа. Энэ уулын овоо болгон нь нурж унасан. Овоог сэргээх ажлыг энэ онд багтааж хийх хэрэгтэй байна.
– Хоёрдугаарт: Их монгол улсыг байгуулаад Чингэс хаан 1206 онд хаан ширээнд суусан Зүрхний хөх нуур гэдэг газар 3000 бөөгийн тахилга хиймээр байна. Монголын бөөгийн сүр хүчийг үзүүлмээр байна. Энэ ажлыг хийхдээ бөө нарын эв нэгдлийг бүрэн харуулах хэрэгтэй.
– Гуравдугаарт: Энд бид анхдугаар Их хурлаа хийх хэрэгтэй. Үүнийгээ Гиннесийн номд бүртгүүлэх хэрэгтэй гэж бодож байна.
– Дөрөвдүгээрт: Эзэн хааны гүнж, Монголын хаадуудын үе улиран амьдарч байсан Солонгосын Чежү арал дээр өвөг дээдсийн босгосон овоо бий. Тэр овоог энэ онд багтаан тахивал сайн байна.
– Тавдугаарт: Монголын Хубилай хаан Япон улсыг эзлэхээр 3 удаа довтолсон. Тэнд амь үрэгдсэн 10000 Монгол цэргийн булш хойт арал дээр байгаа. Энд хүндэтгэл үзүүлж, сүнсийг нь баясуулж монгол бөөгийн хэнгэргийн дууг сонсгомоор байна.
Далай доктор 1986 он гэсэн байх хатан Туулын уснаас 10литрийг 5 литр шар тостой аваачиж тэр шарил дээр Туулын усыг дусаасан гэж ярьсан. Хүн болгоны шарил дээр хүндэтгэл үзүүлсэн.Болж өгвөл Монголын бөөгийн хэнгэргийн онгод дууг шарил дээр сонсгоорой гэж захисан.Хүний нутагт нойрсож байгаа өвөг дээдсийнхээ алтан шарилд хүндэтгэл үзүүлэх нь бидний эрхэм зорилго мөн.Монголд үрэгдсэн япон цэргүүдийг бүгдийг аваачиж асар том цогцолбор байгуулсан.Тэр агуу их хүчтэй орон боловч бидний сэтгэл мэдэх асуудал.Энэ 5 ажлыг энэ онд багтааж хийх юм бол бид бодитой ажил хийсэн нь харагдана.Баярлалаа.
Чинбат зайран:-Их хурлын шийдвэр гаргасан та бүхэндээ баярлалаа. Оноос хойш бөө мөргөлийн ажил хэрэг, төрийн гадаад дотоод зохиол ном цуглуулсан, энэ миний өөртөө хуримтлуулсан туршлагаараа энэ ажлыг би сайхан хийж чадна гэж бодож байна.Тэгэхээр Сүхбат зайрангийн хэлсэн мундаг сайхан санаа.Ерөнхийлөгч Элбэгдорж намайг урьж уулзсан л даа.Бөө мөргөлийг ер нь цаашидяах вэ, буруу зүйлээс шалтгаалж байгааг хорих уу, яах вэ гэдэг талаар зөвлөлдсөн.Хууль шийдвэрээ гаргачихаад дуудна гэсэн одоо дуудах байх. Монголын бөө нар эвлэлдэнэ гэдэг мундаг том аз завшаан, ялалт. Бөө мөргөлийн талаар ямар хууль тогтоомж гаргах талаар бид холбогдох заалтыг нь оруулж өгөх хэрэгтэй.Ийм учраас дараагийн асуудлаараа энэ асуудлыг ярилцаж зөвлөлдвөл яасан юм бэ гэдэг асуудлыг санал болгож байна.Одоогоос 4 жилийн өмнө ЮНЕСКО-д бөө мөргөлийн зан үйлийг өөрийн болгож хадгалуулахын тулд Олон улсын хурал зохион байгуулсан.Солонгос улс хамтарч Нуцтон гэдэг аралд урьсан.34 орны бөө мөргөлчид очсон байсан.Бүгд бөөлсөн.Хамгийн эхэлж би бөөлсөн.Монгол зан үйлийг үзүүлсэн.Дараа нь Дэлхийн Бөөгийн холбооны ерөнхийлөгч Нихорхосов гэдэг хүн очсон байсан.Тэр хүн Солонгосын тал драмчилсан байдлаар бөө мөргөлийг үзүүлсэн.Харин Монголын бөө Чинбат гэдэг хүн онгодтой харилцахдаа хэрхэн харилцав.Ийм учраас бид Монголын бөө нартай харилцан холбоотой хамтран ажиллана.Одоо надтай харилцаж байна.Саяхан Буриадын засгийн газраас санхүүжүүлж бөөгийн цогцолбор байгуулахаар шийдвэр гаргасан.Гэтэл бөө мөргөлийн төв голомтод энэ талаар ганц ч юм байхгүй. Одоо бол бөө мөргөлийн талаар хэлэх үгтэй, хийсэн юмтай болж байна.Та бүхэнд баярлалаа.
Лхагвадорж:-Бид залуучууд олон сайхан юмыг авч явдаг. Намайг нэвтрүүлэг хийж байхад хамгийн их дэмжсэн хүн Сүхбат, дараа нь залуучууд.Залуучуудын уур амьсгал энд алга.Тэр залуучуудыг тодорхой хэмжээгээр энэ бүрэлдэхүүнд оруулж өгөх хэрэгтэй.Дараа нь сэтгүүл хийхэд хамгийн их дэмжсэн нь залуучууд.Хэвлэлийн зардалд нь нэмэр болгоё гэж 10, 20000 төгрөг барьж ирээд өгч байсан тэр залуучууд хаана байна.Залуучууд хамгийн гол үүрэг рольтой оролцох нь бид нарын цаашдын зорилгод суурь нь болох болов уу даа.Энэ хоцрогдоод байна.Үүнийг оруулж ирэх хэрэгтэй.Орон зайг нь үлдээж байгаад.Санал нэг байна уу?
-Зөв байна. Бид ар араасаа залуусаа сургаж боловсруулаад явна.
-Наадахтай чинь санал зөрөлдөж байна.
-Залуучууд гэдэг нь өнөөдөр ондоо бодол сэтгэхүйтэй, ондоо нийгмийн харилцаанд амьдарч байгаа улсууд. Энэ бүтцэд залуучуудыг нэлээд түлхүү оруулж ирэх хэрэгтэй байна.
-Өнөөдөр бидний дээдэст ч, дээдсийн дээдэст ч зангидсан гар шиг нэгтгэсэн үе боломж байгаагүй байх.Ид баярлаж байна.Бидний тэнгэр баярлаж байна.Тулганд гал асаах гэж эхэлж байна гэж баярлаж байна.Бүх шашины дээд нь бөөгийн шашин гэж Монголч эрдэмтдийн 5 дугаар их хурал хуралдахад ярилцаж байсан.Энэ бусад шашинууд бөөгийн шашинаас тасарч гарсан тус тусын чиглэлтэй гэж байна.Би бол үнэхээр тийм байх гэж боддог.Өнөөдөр миний аавыг залуу үеэс авахуулаад миний үе хүртэл яаж хямгадаж арвилж, хүндэлж ирснийг би харлаа.Би ийм байгаа гэж ерөөсөө бодоогүй. 40-өөс дуулсан, 50-иас дээш насныхан мэдэж байгаа байх гэсэн чинь үгүй юм байна.Та бүгдэд баярлалаа.Энэ хурлыг зохион байгуулж, энэ эвлэлийг байгуулж байгаад баярлаж байна.Надад гол эмзэглэж байгаа юм байна.Миний буурлууд цөм улаач хүмүүс, Баян удган багшийн хүүхдүүд цөмөөрөө улаач нар.
Ингээд харахад бөөгийн нэр хүндийг маш их унагаж байна. Хүн тодорхой хугацаанд хангайд яаж залбирах, галдаа хэрхэн залбирах, уул ус яаж тахих, гэрийн онгодыг хэрхэн тахихав, хээрийн савдагтай яаж уулзах тал дээр ёс журам байх ёстой. Энэ алга.Би та бүхэн үүнийг эмхэлж, цэгцэлж, атгаж, чангалж өг хүсэх байна. Бөөгийн шашиныг инээдэм наадам шахуу юм болгож байна. Би үүнд маш их харамсаж байна.Иймээс улаач 3 жилд бөөлөөгүй байж, тэр хээрийн онгод тахиж байна.Тахиж байгаа хүн харлаа.Зүгээр л шууд бөөлөөд унадаг.Эргэн тойрны уул ус эр эм савдагтай, ус нь хаанаа байна, эргэн тойрондоо юу болсоныг мэдээгүй байж идээгээ тохируулж өргөхгүй, ёс журам алдагдаж байна. Үүнийг та нар зангидаад энэнээс хойшхи улаач нарыг жинхэнэ чамбай, жинхэнэ улс орондоо нэмэр хандив болох, шашинаа аваад явах тийм улаач нар болгож өгөөрэй.Та бүхэн бүгд шавьтай байгаа.Би шавьгүй. Иймэрхүү зүйлийг үздэггүй учраас шавь аваагүй. Тиймэрхүү зүйлийг хийлгэхгүй байж хаа гэж хэлмээр байна.Баярлалаа.
Д.Жаргалсайхан:-Эрдэнэбаяраа, залуучуудыг цуглуулаач, та нар цэгцэрч чадах юм бол ахмадууд зааж сургана. Ямар ч эхний ээлжинд залуучуудын байгууллага бий болгох хэрэгтэй.Нийгмийн тулгамдсан асуудалд манай залуучууд чухал үүрэг гүйцэтгэнэ.Залуучуудын асуудал их чухал байна.Анхаарах хэрэгтэй.Ирэх зуны саруудад ажил ихтэй, намар цөөрөөд ирэх үед графиктай арга хэмжээнүүд зохион байгуулах хэрэгтэй.Залуучууд хэлбэрээ сонгоод, сэдвээ сонгоод ирэх юм бол бид хоорондоо бие биенээ аяндаа ойлгож, цэгцэрнэ байх гэж бодож байна.Залуучуудын байгууллагыг ойрын хугацаанд хурдан арга хэмжээ зохион байгуулаач гэж хүсэж байна.
Эмэгтэй: -Залуучуудын байгууллагыг дэмжиж байна. Энд багш нар нь ирсэн байна.Багш нар шавь нартайгаа ажиллана.Энэ бүхнийг шавь нартаа зөвөөр ойлгуулж, тайлбарлаарай.Үүнийг зохион байгуулж байгаа сүүлийн хоёр сар нойр хоолгүй ажиллаж байсан эдгээр улсууддаа маш их баярлалаа.
Өсөхбаяр зайран:-Би Энхбаатар гэж хүний шавь байна. Би тэнгэрийн хүчтэй зууралдаад 7 жил болж байна.Эвлэлдэн нэгдэх дээр сэтгэл эмзэглэх гэж айхтар асуудал байна.Заримдаа надад тэнгэр авчихаад би одоо юу болчихов гэж эргэлзэх хүртэл зүйлүүд гарч байлаа.Энэ эргэлзээг минь эвдсэн зүйл бол энэ эвлэл мөн.Багшаас минь өөр харах юмгүй юм шиг өдрүүд олон байлаа.Үхэл зовлон, өвчинд туйлдаж, сөхөрч зовсон асуудал зөндөө байлаа.Тэгээд ийм олон сайхан хүмүүстэй хамтарч нэгдэж байгаа явдал нь бидний сүр хүчийг нэмэгдүүлж байна.Хамгийн гол нь шавь төрүүлэх асуудалд анхаараач ээ.Төрүүлсэн шавь нар юугаа ч мэдэхгүй хүмүүс байх юм.Эсрэг сурталчилгаа их явагдаж байна.Миний тэнгэрийг булааж авч байна, миний хүчийг сороод авчлаа ч гэх шиг яриа яригдах болж.Бид тэнгэрийн хүчээр, өвөг дээдсийнхээ одгодынхоо хүчээр түмэн олноо засах үйлэндээ ордог.Бидний өвөг дээдэс тийм муухай санаатай зүйлс байгаагүй юм шүү.Бүгд эвлэлдэн нэгдэцгээе, Үүнийг таслан зогсооё.Салбар зөвлөлөө байгуулъя.Бидэнд эрч хүч хайрлаж байна.Сүр хүч хайрлах болтугай.
Өвгөн:-Тэгээд энэ нэгдсэн дээрээ бид төрийн хэмжээнд бөөгийн соёл, заншлаа авч үлдэх нь маш чухал үүрэг, асуудал болоод байна. Үүний тулд асуудлыг жижиг гэхгүйгээр багаас нь эхэлж засах хэрэгтэй.Би өдөр бүр бөө нартай ажилладаг хүн. Учир нь дархан хийдэг учраас.Бөө нарын зарим нэг нь онгирсон, хөөрсөн, дээрэлхсэн, зарим нь болохоор айсан, ичсэн, болгоомжилсон, зарим нь юугаа ч мэдэхгүй, учраа олохгүй улсууд явж байна.Үүнийг уг бариулахдаа маш зөвөөр бариулах хэрэгтэй.Хамгийн нэгдүгээрт Сүхбатын бичсэн ном дээр бөөгийн тангараг гэж бичсэн байна.Тэр тангаргийг бөөгийн багш нар шавь нартаа хэлж бариулаачээ.Төр түмнийхээ тусын тулд бөө болж байгаа шүү.Ихэнх нь мэдэхгүй, мөнгө олох хэрэгсэл мэтээр үйлчилэхээр бөөгийн нэр хүнд унаж байна.Багш болж байгаа хүн шавь нартаа заавал тэр тангарагыг өргүүлж байх хэрэгтэй.Тэгээд багш болж байгаа хүн шавиа боловсруулах хэрэгтэй.Соёл боловсрол алга.Би бол жирийн хүн. Хүмүүсээ хүмүүжүүлж авъя.Дагвадорж түрүүн ярьж байсан.Хандив өргөх нь зөв байх.Би дэмжиж байна.Бид чинь Монгол улсынхаа тусгаар тогтнолыхоо төлөө ажиллаж байгаа улсууд шүү дээ. Үүнийхээ төлөө харамлах хэрэггүй. Ер нь бөөгийн нэр хүндийг унагаахгүй байх тал дээр бас нэг ёс заншлын асуудал байна. Энэ үхэгсдийн үйлд нарийн хандах хэрэгтэй байна.Нас барсан хүнийг оршуулах үйл дээр тухайн хүнийхээ бүх хувцсыг нь устгах болдог.Энэ тал дээр хүмүүс их эмзэглэж байна.Үүнийг эрдэмтэн мэргэд тодорхой болгож жижиг сажиг гэлтгүй судалж өгөөчээ.Би элдэв юм бодож явдаг.
Манай төрийн сүлд ямар байх бол доо гэж би гаргалгаа гаргасан.Ер нь Монголчууд бэлэгдлийн чанартай байдаг, би ийм төрийн сүлдний зураг гаргасан.Одоо бас энэ маань ч надад учир дутагдалтай болоод байна.Өнөөдөр дөрвөн тивийн төлөөлөл Хятад улс байна гэж сүлдэн дээр харуулсанаараа Хятад дэлхийн тэргүүлэгч орон болоод байна.Америк ч өөрцгүй, олон одны эзэн огторгуйн эзэн болно гэсэн санаатай сүлдтэй, одоо дэлхийн том гүрэн байна.Тэгвэл Монгол хөгжлөөрөө яагаад тэргүүлж болдоггүй юм.Сүлд бол хамгийн энгийн бөгөөд билэгдэлтэй байх ёстой.Дэлхий дээр ганц мөрдөж байгаа сүлдийг хийсэн юм.Энэ бол буруу ч байж магадгүй. Үүний оронд цагаан туг, нар сар байх нь зүйтэй болов уу, та бүгдийн бичиж байгаа номыг уншиж байх үед Монголчууд эрт үед нар сараа шүтээд их хүчирхэг байжээ.Одоо бөө гэдэг нь бөөн эрч хүч нэгдэл гэсэн үг. Тэр үедээ хүчтэй байж.Тэгэхлээр хамгийн түрүүнд шүтэх шүтээнээ бид гаргаж авах хэрэгтэй.Олон түмэн хүлээн зөвшөөрсөн төрийн сүлдийг гаргаж авах хэрэгтэй.Бөөгийн нэгдэл нь төрдөө төрийн сүлд ийм байх нь зөв юм гэсэн санаа оноогоо өгөөч ээ.БНЭ-ийн эмблем бол эмблем биш өвөг дээдсийн тэнгэр шүү дээ.Бид эмблем гэж яриад байгаа болохоос. Тэнгэр юм шүү дээ.Бурхан гэдэг маань тэнгэрийн бүтээл юм шүү дээ.Үүн дээр анхаараасай гээд амжилт хүсье.
-Би эцэг өвгөдийнхөө ариун шүтээнийг аваад олон жил болж байна. Би улаач хүн. Өнөөдөр хүн хүнээ хүндлэх, эцэг өвгөдөө дээдлэх тал дээр их муу байна.Хамганаа үгүй бол ямар бөө гэх юм, жүжиглэлт болоод байна. Бөө хүн 99 тэнгэрээ, Этүгэн 77 тэнгэрээ, 81 сахиусаа дуудаж чадахгүй байж бөө болно гэж жүжиглээд Улаанбаатараар дүүрэн бөө болчихоод байна.Нэг гэрээс 5 бөө болгочихсон байна.Нэг айлд ээж, хоёр охин удган, аав хүү зайран.Бөө хүн архи уудаггүй. Онгод бол орчин цагийн хатуу хар дарснаас хол байдаг юм.8 настай хүүхдэд ундаа гэдэг юм байна.Энэ бол тоглоом болоод байна.Эрхэм зайран, удгадууд минь гаргаж байгаа шавь нараа сайн анхаар.Курсээр бөө болгож байна.45 хоногийн 5 сая төгрөг авч бөө болгож байна.Курс нь хоёр зурганд мөргүүлдэг гэнэ.За чин угаа барилаа одоо мөнгөө өг гэдэг гэнэ.Байхгүй бол гэр орноо зараад манай хашаанд амьдар гэдэг гэнэ.1000 шавьтай хүн байгаа гэнэ, 32-ийн тойрогт байдаг гэнэ.Би тэр хүнийг үнэхээр үздэггүй. Үнэхээр бөөгийн нэр хүндийг гутааж байна.Дундуур нь эзэнгүй зуугуул юмнууд орж ирээд элэг барьж байна.Зовсонд нь тусал, Жаргаж байгаад нь нэмж жаргал хайрла гэж биднийг томилсноос зовлон дээр нь зовлон нэм гэж томилоогүй. Тэрнээс эрхмүүд минь маш болгоомжил.Хоёрдугаар мөнгө нэхэж байна.Сүнсийг чинь дуудна, 500000.Тэр нь хаана байна.Хүндлэлээрээ бид нарт алд самбай хадаг, алгын чинээ даавуу нь бидэнд онгод тэнгэрт өргөл болдог.Бид чинь баян биш.Хэзээ бөө хүн баян яваагүй. Хотын бөө нар чинь баян байдгийн байна. Бид чинь вагоноороо л ирж очдог. Би цагдаагийн байгууллагад 20-иод жил ажилласан.Мэргэжлийн бүжигчин хүн. Надад эцэг өвгөдөөс харах мэлмий заяасан байгаа боловч цагдаа ухааны юм яваад байдаг юм.Үнэхээр юм хийж байна уу гэдэг дээр цагдах ухаанаар харах гээд байдаг.Удган, зайран гэж ямар үгийн улбаатай үг гэдгийг сайн тайлбарлаж өг.Удган гэдэг нь авралт эх гэдэг утгат үг. Зайран гэдэг үгийг нэг хүний тайлснаар олон хүний бичсэнийг уншсан.Энд нэгдэж ирсэн та бүхэндээ баярлалаа.
Эмэгтэй:-Тэнгэрүүд, дээдсүүд маань ямар их баярлаж байна. Энэ үйл ажиллагаа маш их амжилттай, зоригтой байгаад баярлалаа.Тэнгэрүүдийнхээ өмнөөс залбиръя. Бөөгийн зам мөр ариун байж, энэ зам гажилтайгүй, ариун тансаг байгаасай гэж залбирч байна. Монгол орныг бид аварна.Тэр битгий хэл бид дэлхийг аварна. Ингэж байж өвөг дээдсийнхээ бидэнд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлнэ гэж бодож байна. Биднийг санамсаргүй дэлхийд ирүүлээгүй, томилгоогоор ирсэн.Бид тодорхой зорилготой, үүрэгтэй, зовлон жаргалыг туулах хүчин чадалтай ирсэн улс.Өнөөдрийн ажиллагаа амжилттай боллоо.Та бүхэндээ их баярлалаа.
Өнөөдөр настайхан улсууд цуглалаа.Залуучууд хаана байна гэх асуудал гарч ирж байна.Бидэнд гажуудал их байна.Бид өөрсдийгөө эхлээд засъя.Өнөөдрөөс бидний асуудал тодорхой боллоо.Төр түмэн олон маань хүлээн зөвшөөрч байна.Бид нүүрээ ил гаргаж, үгээ дуугарч ярилаа.Бид нөхдөө оллоо.Ураг төрлөө оллоо.Урьд нь бид ганцаардаж явж байна.Бидэнд агуу их хүч байна.Бусад бүх улсууддаа талархаж мөргөж байна.Эрчүүдэд их баярлалаа.Чингэс хааны маань сүр сүлдийг барьж байна, эхчүүдэд баярлаж байна.Эхчүүдийн онгод сүлдийг авч явж байгаа та нартаа баярлалаа.
Би Сүхбаатар аймгийн хүн. Алтан-Овооныхоо эздийг, Сүх жанжны эх Ханд эжийгээ, Өүлэн ээжийг дуудаж бөөлдөг хүн. Та бүхэндээ баярлалаа.Бүгдээр бие биенээ дэмжие, бурууг нь засъя.Бидний ардаас үр сад, залуучууд маань гарч ирж байна.Тэд оюун ухаанаар гаргаж ирж байна.Хуучин цаг үе рүүгээ орж болохгүй. Өнөөдөр нэгдэж байгаа нь хамгийн гайхамшигтай.Үүний дараа бид их ажил хийх хэрэгтэй.Засахыг нь засая, болохгүйг нь хасъя, таслан зогсооё.Ингээд бүгдээрээ нэгдэе, магадгүй бид урьдын ерөөлөөр учирсан байх аа.
-Манай Батсайханы ярьж байгаа зүйл шинжлэх ухааны үүднээс та бүхэнд ойлгоход хэцүү байгаа байх.
-Энэ оройн амар амгаланг эрье. Би залуу үеийг төлөөлж дуу хоолойгоо хүргэж байна. Хүмүүс бөөд гарч байгаа завхарлын талаар.Олон бөө нартай уулзаж учирч явсан.Таван овгийн зан үйлийг судалж үзсэн.Ер нь бөө судлалд гурван янзын судлаачтай.
Нэгдүгээрт бөө хүн өөрөө бөө судлаач.Мөн салбарын эрдэмтэн судлаач нар байна.Эдгээр хүмүүст өөрийнхөө санал бодлоо хэлэх гэсэн юм.Дэмжээсэй гэж бодож байна.Бөө тодруулах үйл.Мөн олон жил бөөлж байгаа, олон түмэндээ тустай дэмтэй, тийм бөө нарыг олон түмэнд сурталчлах үйл ажиллагааг явуулах хэрэгтэй.Тэгвэл бөөлж чаддаггүй бөө нар аяндаа шахагдаад чанаржина.Дээр нь бөөг бизнес болгож хүмүүстэй хатуу тэмцье.Бөөгөөр амжиргааны эх үүсвэрээ болгохоо больё.Хажуугаар нь туслах ажил мэргэжил, бизнес хийх хэрэгтэй юм.
Бөө мөргөлийн төвүүдийг цогцолбор, аялал жуулчлалын бааз гэх мэт, зураг, гар урлалын бизнесүүдийг давхар хийж болно.Зан үйлийн талаар ялгаатай байдаг.Язгуур байна.Түүн дотор зэрэг байна, түүн дотор уг байна.Би нэг бөө нар дээр очиж байсан.Та нар тэнгэрийн байрлалыг хэл дээ гэхээр зүг чигээ мэдэхгүй, мунхаг бөө нар олон байна.Үүнийг тайлбарла гэж эзэн дээдэс хэлсэн юм.Дэлхий ертөнцийн тэнгэр сахиусын байрлал эсрэг байдаг.Зүүний 44 тэнгэр баруун зүгт байна.Юуны өмнө зүг чигээ зөв ольё.Мэдэхгүй хүмүүс нь мэдээсэй гэж хүсч байна.Сахиусны байршлыг тодорхойлох дээр би судалж байна.Муу чөтгөрийг оруулсан бөө нар зөндөө байна.
-За ингээд санал бодлоо тасалъя. Тэр гараа өргөж залуугаар санал бодлоо дуусгая.
-За намайг Шүрэнчимэг гэдэг. Ийм сайхан улсуудтай хуран чуулж байгаадаа баяртай байна.Залуу үеээ дэмжье гэж байгаа нь сайшаалтай.Туулсан амьдралынхаа алдаа онооны ухааныг залуучууддаа зааж сургах хэрэгтэй.Холбооны доторх, гал доторхи хүмүүсээ сургах хэрэгтэй.Бид бөөгийн нэр хүндийг арай өөр түвшинд болгох хэрэгтэй.Бид та бүхнийг харж үлгэр дууриал болгоно.Би түшээд авах хүнгүй. Би онгодынхоо ухаанаар явж байна.Улаач их мэдлэгтэй байх хэрэгтэй.Энэ талаар бичсэн юм алга.Сургаж бидний замыг зааж өгөх хэрэгтэй.Над шиг ийм залуучууд зөндөө байгаа.
-За ингээд дараагийн ажлыг яръя. Дараа дараагийн хурлаа тодорхой сэдвээр ярилцъя.Манай хяналтын зөвлөл хуралдаад хүрээлэнгийн захирлыг танилцуулаагүй. Манай хяналтын цэцийн дарга Олдох.Хүрээлэнг шаардлагатай зүйлсээр хангах асуудлаар номын сантай болгох, бичиг ном цуглуулах хэрэгтэй.
-Шүүхийн байгууллагатай болох хэрэгтэй байна. Бөө нараа чиглүүлэх, шалгуур тавих хэрэгтэй байна.Ерөнхийлөгч болон бусад албан тушаалтнуудын ажлыг тодорхойлж, цалин урамшуулалтай байх хэрэгтэй.
-Бид нэг чанартай байгууллагатай болж, цэгцрэх хэрэгтэй. Цэцийн зөвлөл гэдэг чинь шүүх асуудалтай холбоотой.Ингээд төгсгөлийн баримт бичгээ батлах саналыг гаргая.Батлах уу?
-100%-ийн саналаар батлав.
-Одоо төрийн дээд байгууллагуудад мэдэгдэл өгөх хэрэгтэй. Засгийн газарт дэмжигдэх хэрэгтэй.
-Нарийндаа бол ийм л асуудал байна. Би төрд ажиллаж байсан.Төрийн гурван өндөрлөгийн удирдлаган доор ажиллаж байсан.Энэ байгууллагыг төртэй хэрхэн холбох талаар одсон юм байгаа.Үүнийг хийж чадна.Хүн нэг бүрийн санал бодол их чухал.Ингэж байж бид хамтарч хүссэн зорилгодоо хүрч чадна.
Энхзаяа:-Өнөөдөр би энэ МБНЭ байгууллагад орж гишүүнээр элсээд та бүхэнтэйгээ танилцаж, зүс царайгаа харж, хамтарч ажиллах болсондоо баяртай байна. Бид эргэлтийн хөрөнгө, эдийн засгийн баталгаатай байх ёстой.“Иргэдийн заяа” гэдэг байгууллага байгуулаад 4 жил унтаа байдалтай байна.Бас нийгэмлэг байгуулсан.Унтаж байгаа.Та бүгдийн төрийн байгууллагууд бүгд унтаж байгаа.Бид унтаа байгууллагуудыг сэрээгээд Монголын ард түмнийхээ төлөө юм хийгээсэй гэж хүсч байна.Ардчилал үүсэхэд “Хонхны дуу” гэж гарч байсан.Бидний хонх дуугарч байна.Дөнгөж эхэлж байна.
Д.Жаргалсайхан:-Ингээд бага хурлын ажиллагаа дуусч байна. Нэгдүгээрт, анкетаа заавал бөглөөрэй.Зургаа өгөөрэй.
-Өөрийн цуглуулгандаа номноосоо байгууллагадаа хандивлаж байна.Хувийнхаа зүгээс 500000 төгрөг дансанд нь хийнэ.
-Би олон бөөгийн байгууллагын хуралд оролцож байсан. Байгуулагдаад нэг яриад унтаад болж өгөхгүй байсан.Энийгээ яг зохих хэмжээний байгууллага байгуулаад Их, бага хуралдайгаа хийгээд албан ёсоор бүртгүүлж байгаа.Яг номоор нь.Энэ бол зөхөн нэг хүний өмч биш, та бүгдийн өмч байх ёстой. Дээд хуралдайнхаа бичиг баримтаа бүрдүүлээд бүртгүүлсэн. Нэрээ бол авсан.
Эмэгтэй:-МБНЭ-ийн анхдугаар дэд хуралдайд ирсэн та бүхэндээ баярлалаа. Тэнгэрээс надад мэдээлэл ирсэн.Ийм байгууллага байгуулагдах болно гэж.Яг ингэж эвлэлдэнэ гэдгийг ерөөсөө ойлгоогүй ирсэн.Үүнийг анх надад мэдээ дуулгасан хүн бол эрдэмтэн доктор Бадарч гуай.Энэ мэдээг сонсоод маш их баярласан. Би өөрөө Чингэсийн ордосын тахилгыг үзэхээр очсон .Тэнд учир дутагдалтай юм байсан. Өвөр монголын телевизэд би ярилцлага өгсөн. Түүн дээр би Чингис онгод язгууртай хүн, Чингэс бөө зайран хүн байсан гэж хэлсэн.Ар монголоос долоохон хүн онгоны тахилган дээр очсон.Яг 4 дүгээр сарын 18-ны өдөр болсон.Том хэмжээнд хүлээж авсан.За тэгээд Жаргалсайхан гуайд баярлалаа. 2010 онд зүүдэлсэн миний зүүд биеллээ олсон гэж бодож байна.Та бүхэндээ баярлаж байна.Хувиасаа би 1 сая төгрөг хандивлъя.Эвлэлдэн нэгдэнэ гэдэг маш том зүйл.Та бүхэнд баярлалаа.
Бат: -Энд хуран цугларсан тэнгэрийн улаач нарт баярлалаа. Ингэж нэгдэж гарч ирсэнд маш их баярлаж байна. Энэ сайхан ажлыг нэр төртэйгээр авч явах байх гэж найдаж байна. Намайг Бат гэдэг. Би Орост байгаа болоод эндэх бүх шавь нараа төлөөлж 500000 төгрөг хандивлана.Тэмдэглэл хөтөлсөн: Д.Уранчимэг
Танилцсан: МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан -
МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ТАВИН ТАВДУГААР ХУРАЛДААН БОЛОВ.
3. Монгол дахь шашины удирдлагуудын уулзалтын тухай
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
4. Өвөрмонголд ажилласан тухай мэдээлэл
МБНЭ-ийн Хяналтын цэцийн удирдагч
Монгол бөөгийн их зайран П.Батжаргал
5. Монгол бөөгийн шагнал олгох журамд нэмэлт оруулах тухай,
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
6. “2019 онд МБНЭ-ийн зохион байгуулах ажлын Төлөвлөгөө”-ний төслийн анхдугаар хэлэлцүүлэг.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Д.Одонхүү, П.Батжаргал, Ц.Отгонсүрэн, Б,Батжаргал, Отгончимэг, Б.Мөнхчулуун, Сосорбарам, Нанжаа нар үг хэлж, санал бодлоо хэллээ. Хэлэлцсэн асуудал болон ойрын үед хийх ажлын талаар зохион байгуулалтын асуудлыг зөвлөлдөж дараах чиглэлээр шийдвэр гаргалаа.
7. ШИЙДВЭР БАТЛАХ
-Ажлын уулзалт, зөвлөлгөөн зохион байгуулах тухай
– Шагналд тодорхойлох тухай
-Монгол бөөгийн цол олгох тухай
-Спортын арга хэмжээ зохион байгуулах тухай
-Шинэ жилийн үдэшлэг зохион байгуулах тухай
Энэ удаагийн хуралдааны ирц өндөр байлаа. Хуралдаанд Н.Даарий, Я.Мөнгөнсувд нар өвчтэй, Баттогтох, Хүнбиш, Баярмаа, Мөнхнаран нар ажилтай тул оролцсонгүй.
Н.Баярсайхан, Бахаамаазагд, А.Оюунчимэг, Б.Болдбаатар, Байгальмаа нар хуралдаанаа тасалав.
Хуралдааны явцад Монгол бөөгийн их зайран Дангаасүрэн үг хэлсэн юм. Монгол бөөгийн их зайран Дангаасүрэн МБНЭ-ийн сайтад намайг элдвээр доромжлон бичих боллоо. Тиймээс МБНЭ-ийн дээд цэцийн хуралдайгаас гарч байгаагаа мэдэгдсэн юм. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан МБНЭ-ийн сайтад тавигдсан”” өгүүллэгийг гаргаж, түүний тухай бичсэн “” хэсгийг уншиж танилцуулсан юм. Эдгээр өгүүлэлд хүн бухимдаад байх өгүүлбэр байсангүй. Гэвч асуудал үүнд биш өөр зүйлд байсан юм.
Энэ удаагийн дээд цэцийн хуралдаанд анхаарал татсан асуудал бол багш зайран нь эмэгтэй шавь нартаа дарамталсан ёс зүйн зөрчил байв. Өнгөрсөн зуны Говийн нэгдсэн тахилгаас эхлэн хөндөгдсөн багшлуулахаас татгалзах тухай удган нарын хүсэлт Багш-их зайрангийн эндүүцлийг их хүргэх болжээ. Тиймээс ёс зүйн энэ зөрчилдөө анхаарч засаж ажиллахын оронд өөр байгуулагад гишүүн болохоор шийдсэн бололтой. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдааны гишүүнээс гарч байгаагаа мэдэгдэв.
Хуралдааны төгсгөлд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан үг хэлж хуралдааныг хаалаа. Хуралдаан 3.30 минут үргэлжлэв. -
Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн дээд хуралдайн тэмдэглэл
Монгол цэрэг зайран удган нэгэн амьтай. Эзэн Чингисийнхээ удирдлагаар дэлхийг эзэлж явсан түүхтэй болохоор сэтгэл их хөдөлж, энэ баярын өдөр би цэрэг эрийн ёсоор та бүхэнтэйгээ мэндчилж байна.
Монголын ард түмний сайн сайхан амьдралын төлөө нэгэн зорилго дор нийслэл болон 13 аймгийн бөөгийн шашны төлөөлөл оролцож байгаа бөгөөд төлөөллийн хувьд халх, буриад, дархад, дөрвөд, өөлд, торгууд, захчин, үзэмчин, урианхай, мянгад, баяд, хотгойд, сартуул зэрэг үндэстэн ястны төлөөлөл оролцон хуран чуулж байна.
Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Анхдугаар их хуралдайд төлөөлөгчөөр 119 хүн хүрэлцэн ирж бүртгэгдээд байгаа ба бүрэлдэхүүний хувьд:
-Бөө 108 үүнээс Зайран -61 буюу 56,5% Удган -47 буюу 43,5% байгаа ба түүнчлэн Бөө судлаач-11, эдгээрээс гадна Бөөгийн шашны сүсэгтэн-дэмжигч 20 гаруй хүн тус тус оролцож байна.
Анхдугаар их хуралдайд оролцогчдын насны байдлыг авч үзвэл 35-60 настай бөө төлөөлөгчид дийлэнх олонхын байр суурийг эзэлж байна.
Тус анхдугаар хуралдайд Монгол үндэсний шашин болох бөөгийн шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус 18 байгууллага, гишүүд, дэмжигчид оролцож байна.
Анхдугаар их хуралдайн оролцогчдын төлөөллийн байдалд дүн шинжилгээ хийж үзвэл их хуралдайд ирсэн нийт 119 төлөөлөгчдийн 60 нь буюу 50,4 хувь нь Голомт төвийн, 57 буюу 47,8 хувь нь бусад байгууллагаас, Дүйнхэр төвөөс 2 ирсэн байна.
Энэхүү статистик үзүүлэлт нь Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Анхдугаар их хуралдайд Бөөгийн шашны нутаг дэвсгэрийн болон үндэстэн ястны харъяалал, нийгмийн давхаргын төлөөлөл хамрагдсан байна гэж үзэх үндэслэлтэйг илтгэх болно.
Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Анхдугаар Их хуралдайн ажиллагаанд амжилт хүсье.
Хуралдааны нээлтэд ардын урлагийн “Хөгсүү” чуулга “Алтан магтаал” туулийг хайлав. Түүний дараа Монголын хүүхэд залуучуудын ордны морин хуурын чуулга монгол ардын дууны цомирлог тоглож, хуралдайн үйл ажиллагаа эхлэв.
Одгэрэл: -Одоо МБНЭ-ийн анхдугаар дээд хуралдайн тэргүүлэгчдийг таван хүний бүрэлдэхүүнтэй сонгоё. Сонгогдох таван хүнд бөө судлаач Бадарч, Монгол төрийн зайран, “Дүнгэр” төвийн зайран Бямбадорж, МБНЭ-ийг үүсгэн байгуулагч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн “Голомт” төвийн тэргүүн Сүхбат, Монгол судлалын академийн тэргүүн Одгэрэл нарыг дэвшүүлж байна. Тэргүүлэгчдийг батлах уу? Тэргүүлэгчдээр сонгогчдыг байраа эзлэхийг урьж байна.
МБНЭ-ийн их хуралдайн үндсэн илтгэлийг “Монгол дахь шашны өнөөгийн байдал” сэдвээр МБНЭ-ийг санаачлагч Д.Жаргалсайхан тавина. Илтгэл 30 минут үргэлжлэв.
Илтгэлийг хавсаргав.
Одгэрэл: -Одоо бүгдээрээ санал шүүмжлэлдээ орьё. Та бүхэндээ нэгэн хүнийг танилцуулья. 1990 оны ардчилалтай золгосноор бид Эзэн Чингэс хааныхаа дүрийг кино дэлгэцээр амилуулж, монгол Чингэс хааны дүрийг амилуулсан МУАЖ н.Энхтайван таныг тайзнаа урьж байна. өөрөөр хэлбэл санал шүүмжлэлээ Чингэс хааныхаа дүрийг амилуулсан, тодорхой хэмжээний шид нь бүрдэж яваа энэ хүнийг урьж байгаа нь бэлэгшээлтэй гэж бодож байна.
Н.Энхтайван: -Энэ хүн юуг хэлсэн бэ гэвэл өнөөдөр монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй гэдэг уриан дорж цуглажээ. Өнөөдөр Монгол улсын нутаг дэвсгэр дээр монгол сайхан дуу хуур, зан заншил, энэ их сайхан зан үйл маань сэргэж байна. Бүгдээрээ сэргэж байна, энийг бид бүгд мэдэж байна. Бүхэл бүтэн Монгол улсын хэрэглүүр болтлоо хөгжиж ирсэн энэ бөөгийн зан үйл жинхэнэ утгаараа буцаж эргэж сэргэх цаг нь болсон гэж би боддог. Яагаад бид нарыг гэж байгаа. Би өнөөдрийг хүртэл лам, нам хоёрт очиж үзээгүй шахуу явж байгаа хүн шүү. Тийм болохоор би эрт дээр үеэсээ би мэддэг, мэдэрдэг байсан болохоор та нартайгаа нэгдэе гэж би өөрөө ирж байгааг та бүхэн зөвөөр ойлгоорой.
XIII зуунд их хааныг төр барьж байх үед хамгийн дээд оргил үедээ хүртэл хөгжиж ирээд XVI зуунд зөвхөн Монголын төрд бүтэн 300 жил үйлчилж ирсэн бөөгийн зан үйл. Үүнийг хамгийн ихээр дарж устгасан нь Манж чин улсын бодлого. Харийн салхинаас Монголыг бугуйлдаж, хүн ардыг нь зовоож, өөрсдийнх нь хамгийн их омгорхох сэтгэгдэл нь төрдөг байсан бөөгийн зан үйл, Их хааных нь цагаан ёс буюу алтан ургийнхныг хөнөөж, үнэхээр манай энэ бөө дарагдсан. Гэхдээ миний олж судалснаар одоо зарим хүмүүс дуундаа хүртэл оруулж дуулж, магтаад яваад байдаг юм байна лээ, Автай сайн хаан гэдэг тухайн үедээ өөрийнхөө хамгийн том хүүг бурхны шашинд оруулж өнөөдөр манай Монголын унаган зан үйлийг маань дарж, залруулж, тэр дундаа Манж чин улсын гар хөл болж явсаар тэр талын улсуудыг, би энийг яг судалгаан дээр үндэслэж ярьж байгаа шүү. Тэр хүн Монголд манжийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Монголын 700 гаруй бөө удганыг өөрийн гараар шатаасан. өнөөдөр энэ түүхэнд байж байгаа. Би үүнийг хаана ч хэлнэ. Ингэж Монголын бөө нарыг манжийн дарлал айгаад хөөн шахаж, магадгүй тухайн үедээ Хөвсгөл аймгийн айхтар хоёр давааг бид нар мэддэг, тийм ээ, Тоомойн даваа, өлийн даваа гэж тэр даваагаар давж арайхийж үлдсэн байж болох юм. Яагаад? үүн дээр би бас нэгэн түүх яръя. Монголд манжийн дарлал орж ирсний дараа Автай сайн хаан өөрийнхөө хүүг өндөр гэгээн Занабазар болгосон. Түүний гутгаар хүү Цагаанбаатар гэдэг хүн ахтайгаа санал, зөрдөг, өөрийнхөө 127 өрхөө дагуулж Хөдсгөлийн тэр өндөр уул руу нүүж, тэнд очиж өөрийнхөө жижиг вант улсаа тогтноож, ингэж монгол бөөгийн зан үйлийг хамгаалж авч үлджээ гэсэн домог байдаг. Дараа нь хоёр жилий дараагаар есөн цагаан мориор дүүрэн ангий үс, бэлэг сэлт зэргийг ахдаа очиж барихад ах нь “За яах вэ, чи алба гувчуур гэлгүй, тэндээ тусгаар амьдарч, ард түмнээ захирч яв” гэж дархалж өгснөөр дархадууд гэсэн ястны гарал үүсэл үүссэн гэдэг. Би та нартай их ярилцмаар байна. Цагт их шахагдаж байна.Одоо би өөрийнхөө хамгийн гол зорилгоо ярья. Социализмын үед манай тэнгэрийн их том зайран, зууны манлай гэж бид ярих дуртай, XX зууны манлайчууд дотроос Монголын бөө нарын дотроос нэг том зайран хүн энд салбарласан байсан. Энэ хүн бол Хөвсгөл аймгийн Эрдэнэ сумын харъяат Улаанбуудар овгийн Цэвэг удганы хүү Дамдин зайран гэж хүн байсан. Нисдэг Дамдин, үл үзэгдэгч Дамдин, амьдралынхаа хугацаанд 30 гаран жилийг Монголын төрийн хүндэтгэж зөвхөн тэр хүн шорон оронгоор явж амьдарч өнгөрүүлсэн. Шоронд байхдаа тэр хүн нэгээхэн удаа ч өвдөж үзээгүй, нэг хүн ч гарт нь болоод биед нь хүрч үзээгүй, тийм хүн байсан. Энэ хүний тухай домог мэт яриаг бид нар судлаач нараас сонсож, судалж, үзэж харж явсаар байгаад энэ тухай би маш их тэвчээр гаргаж бүхэл бүтэн сэдэвлэсэн уран сайхны кино хийлээ.
Энэ киног хийснээр би бол баатар болох гээгүй, мундаг болох гээгүй. Би хамгийн гол нь өнөөдрийн энэ нийгэмд амьдарч байгаа 22 жил босч өндийж ирж байгаа манай унагана зан үйлийг бишрэн шүтэгч монголын ард түмэндээ бөө гэдэг хүн чинь хэн байдаг юм бэ, тэр хүний дотоод сэтгэл ямар байдаг юм бэ, тэр хүнтэй ойртох гэж байгаа бол ядаж шинж тэмдгийг нь мэдэрч үз, тэр хүний үгийг задалж ухаарч ойлгож үз. Сайн ч бий, муу ч бий, аль аль нь байгаа. Сонголтоо хийхэд дөхөм болох гэсэн үүднээс би энэ киног бүтээсэн юм. өнөөдөр би та бүхний өмнө нэгэн хүнийг танилцуулъя. Миний энэ киног яг дуусаж байхад энэ киноны маань гол дүр Дамдин зайрангийн маань төрсөн охин удган Батчулуун эгч. Манай кинонд их тусалсан, бид хамтдаа Дамдин зайрангийн тухай баримтат кино хийгээд дуусч байна.
Би бол зөвхөн уран бүтээлч хүн. Зөвхөн уран бүтээлээрээ өөрийнхөө хүслээрээ, өөрийн зан үйл, өөрийн бодлогоороо би та нартай хамт байна шүү. Бүгдээрээ нэгдэцгээе, эвлэрцгээе.
Ганцхан энэ монгол өөрийн гэсэн зан үйлээ хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэцгээе. Бидний энэ зан үйлийг бүдүүлэг гэж гаднынхан хэлдэг. Шашиныхан хүртэл бүгдээрээ хэлдэг. Тэгэхдээ энэ зан үйл бүдүүлэг биш, харин бид нар төрөлх хэлээрээ ард түмэнтэйгээ тэнгэрийг холбож өгдөг ийм сайхан ариун үйлстэнгүүд юм шүү. Мандтугай.
Та бүхэнд зав гарвал манай киног үзээрэй. Энэ кинонд тэр нутгийн зайранг барьж авч хийсэн болохоос одоо аль нутгийн ямар ч зайрангийн тухай цаашид хийх бүрэн боломж байгаа. Бидний дээд тэнгэр бидэнд ийм зүйлийг хийхийг шаардаж байгаа шүү гэдгийг би та бүхэндээ хэлье.
-Одоо дүрэм дээрээ санал шүүмжлэлээ хэлье. Санал өгөх хүмүүс нэрээ өгөөрэй. Одоо Монгол туургатан нийгэмлэгийн ерөнхийлөгч, Монголын дархад бөөгийн төвийн тэргүүн Чинбат таныг урьж байна.
-За энд хүрэлцэн ирсэн удган зайрангууд, судлаачид, бөөгийн төлөө гэсэн сүүн цагаан сэтгэлтэй ирсэн та бүхэнд энэ өдрийн түмэн амгалан айлтгая. Тэгэхээр энэ сайхан танхимд бөө мөргөлийн илтгэлийг хурандаа Жаргалсайхан гуайнхаа илтгэлийг, Энхтайван ахынхаа хэлсэн үгийг давтаж нуршилгүйгээр шүүмжлэх үүднээс сэв харах үүднээс биш эвлэлдэн нэгдэх сэтгэлийн үүднээс та бүхэнтэйгээ сэтгэл санаагаа хуваалцахаар болсондоо баяртай байна. Бөө мөргөлийн зан үйлийн үүсэл гарал, ёс уламжлал, зан үйл бол тодорхой , хүн төрөлхтөн ?? үүссэн гэдгийг хэн ч үгүйсгэж чадаагүй, үгүйсгэх боломжгүй, монголд тэр тусмаа дэлхийн улс орны дундаас монголд тэр тусмаа монгол дотроо энэ бөө удган зайрангууд бөө гэдгийг зүйлийг жинхэнэ утгаар нь авч үлдэж чадсан. Монголын удгайн зайрангууд, үүнийг гүйцэтгэж байда хүмүүс, судалж байдаг судлаачид энэ хүмүүсийнхээ үйл ажиллагааг үргэлж дэмжиж, үргэлж баярлаж явдгаа би та бүхэндээ хэлье. Бөө мөргөлийн зан үйл байгаа ч гэсэн зарим нэг гажуудал асуудлууд нүдэнд үзэгдэхээр гарт баригдахаар байгаа гэдгийг энд хэлээд байх шаардлагагүй юм гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Тэгэхээр МБНЭ гэдэг энэ сайхан байгууллагыг үүсгэн санаачилж байгуулаад энэ нь монголд энэ олон бөө нар нэгдэж байгаад хийж байгаа нь хүн төрөлхтөний анхны хурал болж байгаа байх гэж би бодож байна. Монгол бөөгийн төвийг анх эхлээд нээх үед Монгол бөөгийн “Голомт” төвийг үүсгэн байгуулагч Сүхбат судлаачидаа их баярлаж явдаг. Бөө мөргөлийн зан үйлийг судалж үргэлжлүүлж явдаг та бүхэндээ их баярлаж явдаг юм. Энд ганц зүйлийг би хүсмээр байна. Энэ сайхан том нэгдмэл үйл ажиллагааг цаашид авч явах нь зөвхөн удган айрангууд та бидний асуудал, зөвхөн нэгдмэл байдал л биднийг авч явна. Бидний хийх ажил тов тодорхой, цаашид зам тодорхой, хийж гүйцэтгэсэн ажлууд зөндөө байна. Алдаа оноо байлгүй яахав, эхэлж сэргэж байгаа учраас. Энэ бүгдийг зохицуулагчид бөө мөргөлийн зан үйлийг гүйцэтгэгчид нь та бид юм шүү. Бөө өнөөдөр задарч бутарч байсан ийм янзын байдалд хүрсэн нь бөө судлаачдын буруу гэж өөрсдийгөө хэлсэн, тэдний хийсэн гар бичмэл гэсэн. Энэ баримт нь шинээр гарч ирж буй бөө удган зайрангуудын тэнгэрээс ирсэн дохиоллыг яаж тайлахаа мэдэхгүйгээс энэ баримтыг тулгуурласанаас үүдэлтэй. Энэ баримт дээр тодорхой зүйлүүд дээр өөрийн санал бодлоо тулгасан буруу зүйл бичсэн байдаг учраас бөө мөргөлийн зан үйл нэлээн буруу замаар явж, бөө гэдэг зүйл газарт унах болсон. Нөгөөтэйгүүр бөө мөргөлийн зан үйлс, мундаг хүчирхэг зан үйл монголд сэргэхээр боллоо. Энийг дарах ганц зүйл бол шашиныг шашинаар нь хорыг хороор гэж. Ингээд гаднын янз бүрийн шашин орж ирсэн, нөгөө талаар сая Жаргалсайхан гуайн хэлсэн буддын шашины асуудал байна. Буддын шашиныг би буруутгаж хэлж байгаа юм биш, гэхдээ хэтэрхий төрийн хэмжээнд болтол нь тавьж байгаа нь халагламаар асуудал. Та бид мэдэж байгаа. УИХ-ын гишүүдийн энгэртээ зүүх таних тэмдэг нь монгол улсын албаа байх ёстой атал зөрсөн очир, нацагдорж гэдэг тэмдгээр эмблемээ хийсэн. Энэ нь шашины зүтгэлтэн мэт харагддаг болсон. Гэх мэтчилэн ийм буруу зүйлүүд маш их байгаа. Төрдөө ч буруу явсан. Энэ бүх алдаа дутагдлыг ард түмэн болон хэлж чадах улс бол зөвхөн удган зайрангуудын үйлдэл. Тиймээс энэ зан үйлийг маш зөв зүтэй хийж чадаж, ард түмэндээ хүргэж чадах юм бол та бидний энэ сайхан хийх ажил маань улам сайхан явагдана. Энэ сайхан ажилд оролцож байгаа та бүхэндээ болон хөх толботой монголчууд, хар толгойтой монгол бөө удган зайрангууддаа сүү шиг цагаан сэтгэлтэй, алт шиг арвин ажил амьдралтай хар тугтаа сүшиглэж, хөх тэнгэртээ ивээгдэж явахын ерөөлөөр яриагаа өндөрлөе.
-За баярлалаа. Одоо монгол бөөгийн “Голомт” төвийн тэргүүн, бөө судлаач н.Сүхбат таныг урьж байна.
-Саруул үнэний хөтөч болсон, сайн зүгийн тэнгэрүүддээ мөргөе. Олон үеийг гийгүүлсэн онгод сахиусандаа мөргөе. Агуу их төрийнхөө алтан сүлдэнд мөргөе.
Монголын бөөгийн цаг тооны хамгийн сайхан өдөр өнөөдөр бол хар луу жилийн хөх луу сарын цагаан гахай өдөр юм. Ийм сайхан өдөр энд бид хуран чуулж монголын бөөгийн шашиныг хэрхэх вэ гэдэг дээр ярилцаж байгаа минь үнэхээр сэтгэл их хөдөлгөж байна. 16 жилийн өмнө монголын эрдэм мэдлэгтэй эрдэмтэд олон сайхан нөхдүүд 13 хүн нийлж монголын бөөгийн “Голомт” төвийг байгуулсан. Тэр хүмсүүдийн дотор Дарийн Дамдин гэж манай дархан аварга, Сэвжидийн Сүхбаатар, О.Пүрэв, Гэндэнгийн Батчулууун, Маам зэрэг 13 хүн нийлж цаасан дээр байгуулж баталж байсан түүхтэй. Энэ бол монгол түүхэнд анхных нь байж. Энэ байгууллагыг байгуулсаны дараа тэр голомтон дээр очиж 3 хүн ажилласан. Тэр бол Төмөр зайран, Билэгт зайран, Сумъяа удган гурав байсан. Энэ улсууд Монголын бөөгийн галыг бадраасан гурван хүн. Сумъяа удган бол Монгол улсын анхны балетчин, МУСТА ийм хүн байгаа. Нөгөө хоёр маань ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Энэ цагаас манай энэ шашиныг залгамжлан авч ард түмний төлөө хүч хөдөлмөрөө зориулсан хоёр удган бий. Нэг нь Дүгэрсүрэнгийн Энхжаргал, Дамбадаржаагийн Булган гэж хоёр хүн бий. Энд би нэг зүйлийг онцлон хэлэхийг хүсч байна. өнгөрсөн жил монголын төр бөө хүнд анх удаа Алтангадас одон өгсөн. Монголын бөөгийн Голомт төвийн тодорхойлолтоор энэ бол бөө нарын авсан анхны шагнал байсан. Энхжаргал удганд Монголын төр. Энэ бол монголын төрөөс бидэнд өгсөн их үнэлгээ гэж би бодож байна. Энд бид ирэхийн учир, эвлэлдэн нэгдэхийн учир бол монголын төр засаг, монголын бөөгийн асуудлыг онцгойлон авч үзэх гэж байгаа, монголын төр шашины харилцааны хуулинд бөөгийн асуудлыг оруулах гэж байгаа тухай асуудлыг МУИХ тамгын газрын хуулийн зөвлөх, ҮАБЗ-ийн дарга саяхан надтай уулзсан.Ш.Сүхбат: Энэ уулзалтан дээр бидний хооронд болсон хоёр цагийн ярианд бөөгийн асуудлыг ноцтойгоор авч үзэхээ боломжгүй боллоо гэж хэлсэн. Энэ бол 16 жилийн дотор гарсан таван хэрэг явдалтай холбоотой. Энэ 5 бол 10000 бөөгийн эврийг доргиолоо. Нэг үхрийн эвэр доргихоор 1000 үхрийн эвэр доргидог гэдэг үнэн юм байна. үүнтэй холбоотойгоор манай монгол улсад бадарчлан ирсэн, манай нутаг дээр суурьших гэж ядаж байгаа харийн шашиныханд их томоохон өөш хаялаа. Энийг бид онцгойлон анхаарч авч үзэхгүйгээр цаашдаа явах замгүй болсон учраас өнөөдөр бид энд өвөг дээдсийнхээ арийн их шүтээн, биднийг үеийн үед гийгүүлж ирсэн тэр онгод сахиусын өмнө хариуцлагатай.
Тийм учраас бид энэний өмнө бууж өгч болохгүй, хэрэв тэгэх юм бол монголын үндэсний агуу их соёл мөхөхөд хүрхнэ. Монгол улс, монголын ард түмэн уран гайхамшигтай юмныхаа 2-ыг нь алдсан. Нэг нь төрөө алдсан, хоёр дахь нь бол бид монголынхоо агуу их соёлыг алдсан. Бид газар нутгаа Модун Шанью хааныхаа захиасаар авч үлдсэн эх орон газар шороогоо алдлаа. Бидэнд юм үлдэхгүй нь ээ. Бид үр хүүхдийнхээ өмнө дэндүү их хариуцлага хүлээх ёстой. Бид тэдний өмнө шүүгдэх ёстой. Тийм учраас энэ хариуцлагатай энэ цаг үед үндэсний агуу их соёлоо эргэн сэргээх, өөрөөр хэлбэл, оюун ухаанаа дээш нь гаргаж ирэх асуудал бол бидний дээдийн дээд асуудал мөн. Ингэж байж бид монголын төрийг дахиж эргүүлж байгуулах тухай асуудлыг ярих хэрэгтэй болно. Тэгж байж бид эх орон газар шороогоо хамгаалах болно. Бидний үүрэг гүн их хариуцлага, өндөр их итгэл гэж би ойлгож байна. Энд нэгдэн ирж сууж байгаагийн учир монголын бөө нар өөрийнхөө үзэл бодол, өөрсдийнхөө үзэл санааг энд дэлгэрэнгүй сайхан яриасай гэж бодож байна. Энэ хурал социализмын үеийн ямар нэгэн хурал биш, чин үнэн сэтгэлийн хурал болоосой гэж би бодож байна. Хүн болгон өөрийнхөө сэтгэлийг ярьж хэрхэх тухайгаа авч хэлэлцэх цаг иржээ. Энд бидний өнөөдрийн хийх ажил гэж бодож байна. Тэгээд энэ ажлыг зохион байгуулж энэ рүү биднийг хөтөлж ирсэн энэ Жаргалсайхан гэдэг энэ залууг би саяхнаас таних болсон юм. Энэ хүнд магадгүй манай дээд тэнгэр илгээмж өгч дохиолол өгч, манай энэ шашиныг авран хамгаалж цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэх, тэр алхмыг хийгээсэй гэж ирүүлсэн байж болох. Би монголын бөөгийн Голомт төвийг нөхдийн хамт байгуулаад ерөөсөө галын дөл дөнгөж асаах төдий болгосон. Бөө хүний хэлээр хуяг сэгсрэх гэдэг юм л хийсэн. Миний хийсэн ажлыг олон сайхан залуучууд, олон бөө төрж гарч, монгол бөөгийн хундаам суурийг тавьсан. Тэр суурин дээр өнөөдөр бид гурав дахь алхмыг энд хийхээр цуглаж байна гэж би бодож байна. Энэ алхам бол манай ард түмний төлөө, манай оюун баялгийн төлөө, монгол төрийн төлөө хийх ёстой гэж би үзэж байна. Энд бид хариуцлагатай сайн хандаасай гэж та бүгдээс хүсч байна.
Хүнд эрхэмлэж болох гурван зүйл бий. Нэгдүгээрт эх орон минь, хоёрдугаарт ээж аав минь, гуравдугаарт үр хүүхэд минь. Тэгэхээр бид ээж аавынхаа сүнс сүлд онгодны өмнө, үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ өнөөдөр бид гүн ухамсарлаж байгаа гэж би бодож байна. Бид тархай бутархай байлаа. Жалгын нэгэн бөөтэй боллоо. Энэ бол манай оюун санааны нэгдэл, манай энэ бөөгийн шашинд асар их дутагдаж байгаагийн илэрхийлэл мөн. Энийг нэгтгэж нэг гарт оруулж нэгтгэх нь өнөөгийн энэ хурлын бидний хийх ажлын бас нэг зорилго мөн. Бид тал талд Улаанбаатарыг тойрч суугаад энэ монгол улсын газар нутаг дээр энд тэнд асаад бид хүч хүрэхгүй. өөрснөө хүчээ нэгтгэлээ ч энэ хоёр шашины дундаас орон зайгаа олж авахад үнэнхүү хэцүү. Түрүүн энэ илтгэлд гарлаа. Бурхны шашиныг Далай лам Дарамсалад удирдаж байна. Христийн шашиныг Солонгосын нэг өвгөн удирдаж байна. Бидэнд удирдагч алга, Бид ийм том хөрөнгө хүчтэй улсуудын дунд хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг болоод байна. Тийм учраас нийлэх хэрэгтэй, нэгдэх хэрэгтэй. Хэн нэгнийгээ онгод сахиустай сахиугүй гэж хэлэх юм биш, ямар нэгэн бөөгийн хийсэн алдааг товойлгох нь биш. Ерөөсөө байж байгаа бидэнд үлдээж өгсөн бидний агуу их өмч болсон хэн ч өмчлөж чадахгүйгээр бөөгийн тэр агуу их зан үйлийг сурч мэдэж, судалж замчлах ёстой. Энийг хэн нэгэн хүн зохиогоогүй, Буддизмыг Будда, Христийг Христ зохиосон бол, Монголын бөөг мөнх тэнгэр тэнгэр, уул ус, бидний өвөг дээдсийн оюун ухаан бүтээсэн. Бөө бол байгалийн бүтээл. 40000 жилийн түүхтэй энэ агуу их шашиныг өнөөдөр бид өөд нь татах тэрийг цааш нь үр хүүхэддээ залгамжлуулж үлдээх, түүний агуу их хүчийг бүрэн гүйцэд гаргаж ирэх ёстой. Бөө бол агуу их хүч мөн.
Бөө шиг ийм агуу их шашинг хүн төрөлхтөн дэлхийд бүтээж чадаагүй. Агуу их Эйнштейн хүн төрөлхтөний ирээдүйн шашин сансар байх болно гэж хэлсэн. Үнэхээрийн сансар буюу мөнх тэнгэр хүн төрөлхтөнд өгсөн дээдийн агуу их бэлэг мөн. Энэ бэлгийг бид зүгээр харж сууж, өөрийнхөө хувийн амьдрах хэрэгсэл болгож болохгүй. Бид ард түмнийхээ тусын тулд энэ хүчирхэг зэвсгийг ашиглах хэрэгтэй. Тэр битгий хэл хүн төрөлхтөний сайн сайхны төлөө энэ зэвсгийг ашиглах цаг нь ирсэн гэж би хувьдаа бодож байна. Агуу их хааныхаа агуу их сүлдэнд хатан эх ээжийн элгэн дээр төрсөн Монголын сүр сүлд болсон ард түмэн, хүн төрөлхтөний сүр сүлд болсон ард түмэн ийм их агуу их шашинтай байхаас өөр аргагүй билээ. Бид түүхийнхээ туршид агуу их соёлыг бүтээсэн. Бидний бүтээсэн соёлыг бүгдийг булшилсан. Бидний соёлтой хамт, бидний сүсэг бишрэл агуу сайхан юмыг бүгдийг нь булшилсан. Бид сэргээлээ, дахин амилууллаа. Христ дахин амилсан шиг бөө дахин амиллаа. Энэ амийг бид хүч болгож, агуу их зорилгын төлөө ашиглах хэрэгтэй. Ийм түүхэн цаг ирсэн гэж би бодож байна. Бид агуу их үндэстэн, агуу их соёлтой. Бид үндэсний агуу их үзлийг өнөөдөр хөөрөгдөн гаргаж ирэх хэрэгтэй. Коммунизмын дарж булшилсан тэр үндэсний үзлийг бид дахин сэргээх хэрэгтэй. Бид үр хүүхдийнхээ төлөө үүнийг хийх ёстой гэдгийг би туйлын хүсч бодож байна. Та бүхэн өөр өөрсдийнхөө бодож байгаа бүх сэтгэлийг ярьж, энэ нөхдийн боловсруулж гаргасан дүрмэнд өөрсдийнхөө санаа оноог хэлж, эндээс гарах шийдвэрт өөрсдийнхөө хүсэл бодлыг бүрэн тусгаж, өөр өөрсдийнхөө юм болгож аваасай гэж би хүсэж байна. Амжилт хүсье.
Монгол туургатны ном цагаан төвийн тэргүүн Лхагважав таныг урьж байна.
-За өнөөдрийн Монгол улсын иргэн бөгөөд бөө, зайран, удган, дэмжигч олон та бүгдэд баярын мэнд хүргэе.
Юуны түрүүнд шашины ялгааг ярья. Шашин бол бөөгийн шашин гэж нэр байна. Одоо бол бөө мөргөл гэсэн нэрээр явна. Шашин гэвэл шарын шашинтай холилдоод хамаагүй болно. Дангаараа бөө мөргөл, дангаараа монголын ёс заншил, зан үйлээрээ л явна. Тэгвэл манай монгол бөө мөргөл дэлхийн тавцанд дээшээ гарна. Ийм учиртай. Хоёрдугаарт, та бүхэн шүүмжилж магадгүй. Монгол бөөгийн нэгдсэн эвлэл гэж нэр өгч болохгүй. Яагаад гэвэл зөвхөн монгол болчихоод байдаг. Олон үндэстэн байгаа биз дээ, халх, буриад, захчин, дархад. Гадаадад ч манай бөөгийн ёс заншлыг мэддэг гадаадын хүмүүс ч зөндөө бий. Тийм учраас “Монгол туургатан бөө мөргөлийн нэгдсэн эвлэл” гэвэл зохино. Билэг тэмдгийн хувьд шүүмжлэлтэй хандая. Монгол хүний нар сартай харьцдаг дүрс байх ёстой. Дүрмэнд шинэ бөөг ямар журмаар төрүүлэхийг бодох ёстой. Бөө нь шинжлэх ухааны үндэстэй юм. Эхлээд хүүхдийг монгол ёс заншилд сургах ёстой. Боловсролтой хүнийг бөө гэж үзнэ. XII зуунд тэнгэрийн бөө нар байсан. Одоо цаг үед ч гэсэн тэнгэрийн бөө нар байна. Үүнд Түдэв, Чадраа нарыг нэрлэж болох юм. Ёс зүй дүрэм гарах ёстой шүү. Дүрмээ сайн боловсруулах хэрэгтэй. Би Дамдин зайрантай цуг амьдарч ажиллаж байв. Лувсан зайрангийн шавь байсан хүн юм.
Одгэрэл: -Бид эхлээд монгол нэрээрээ байх нь чухал юм. Гадаадад Чингэсээр мэддэг тул Чингэс хааны дүрийг оруулсан. Бөө мөргөлийг шашин мөн үү, үгүй юү гэдэг бид хариулт өгч байгаа. Бөө мөргөлөө олон түмэнтэй харьцах, үүний зэрэгцээ шашин гэж үзэж байна. Жижиг ард түмний шашин гэж бодож болохгүй.Бадарч (бөө судлаач): -Эрхэм хүндэт тэнгэрийн элч болсон бөө нарын амар мэндийг эрье. Сүүлийн хоёр сар хамтарч ажиллаад түүхэнд анх удаа бөөгийн их хуралдайг хийж байна. Дүрмийг Жаргалсайхан боловсруулсан. Дүрэм нь олон улсын хэв хэмжээг баримталсан. Төгс төгөлдөр гэж юу байхав. Алсдаа дэлхийн хэмжээнд ажиллана гэж бодож боловсруулсан. Модун Атилье хааны үед XII зууны үед монголчууд дэлхийг байлдан дагуулсан. Ирээдүйд ч дэлхийг байлдан дагуулах үе ирж байна. Монгол бөө мөнх тэнгэртэй харьцдаг. Дэлхийг тамгалж үлдээсэн монголчууд дэлхийг дахин эзлэх цаг ирнэ. Одоогоор цаг үе нь тохироогүй хийгээд алсдаа өргөн хүрээнд хийх болно. Гол нь ҮАБЗ-д арваад жил ажиллаж, 69 улсын төлөөлөгчидтэй уулзаж, олон улсын хэмжээнд арга хэмжээг зохион байгуулж байжээ.
Шинжлэх ухааны загвар нь зөв явж байгааг тодорхойлсон юм. Явцын дунд хүн болгон идэвх гаргаж боловсронгуй болгоно. Шашин бол нийгмийн хорондын харилцааны соёлыг тодорхойлдог бол бөө мөргөл нь байгаль хүн хоорондын харьцааны зан үйлийг илэрхийлдэг. Зан үйл нь байгалийн харилцаа сүнсээр дамжин хэрэгждэг. Бөөг бол шашин биш гж бичиж байсан. 7 зүйлээр бид доройтсон.
1. Хальсан сэтгэхүй
2. Доройтсон оюун санаа
3. Буурсан үнэлэмж
4. Дууриамал үйл ажиллагаа
5. Сэтгэл зүйн ашиг сонирхол
6. Үзэл сурталжсан сэтгэлгээ
7. Алдагдсан зөн билэг зэргээр Монгол хүн урагшаа хөгжихгүй болсон. Алдагдсан зөн билэг бэрхшээлийг олон түмэнд зөв түгээж хүргэх ёстой. Олон шашин ард олныг минь хоол хувцсаар хуваагаад эзэмдэж байна. Баялгийг нь уваагаад цөөн хүмүүс хүртэж байна. Дэлхийн хүчирхэг гүрнүүдийн хараа манай руу чиглэж байна. Энэ бүхнээс бөө нар л аврах болно. Бөө нар ёс суртахуун гэдэг зүйлд тооцоо бодох ёстой. Эзэн чингэс хаан маань бүх шашиныг хүлээн зөвшөөрч байсан гэж ярьдаг. Эзэн хаан эзэлсэн орны иргэдийн сэтгэлийг татахын тулд шашиныг ашиглаж байсан. Эдгээр шашиныг эзэн хаан шүтдэггүй байсан юм шүү. Одоо бид эх орноо аврах уу, иргэдээ татах уу гэдэгт ёс суртахуун, сэтгэл санааны дүр төрхөөс шууд хамаарах болно. Анхаарал тавьсанд баярлалаа.
Одгэрэл: -2 цаг тутамд 10 минут завсарлах болно.
Энхбаатар: -Тэнгэрийн улаач та бүхнийг мэндчилгээ дэвшүүлж, та бүхэнтэйгээ хамт байгаадаа бахархаж байна. Бас энд байгаагаа хариуцлага гэж үзэж байна. Дүрмийг уншиж үзэв. Та бүхэн дэмжиж байвал зарчим дээр алт мөнгө эрдэнэ мэт баялагаас ангид гэсэн хэсгийг оруулж өгмөөр байна. Гадаадад олон жил амьдарч байсан учир монгол хэлэндээ муу. Би гадаадын байгууллагуудтай их холбогдож, тэдний тухай орчуулж судалдаг. Удахгүй хэдэн ном гаргана. Номынхоо дээжийг эвлэлдээ өгнө. Бөө мөргөлийг шашин гэж хүлээн зөвшөөрдөггүй. Бөө мөргөл нь шашинаас хамаагүй өндөр төвшний асуудал юм. Энэ эвлэлдээ зүтгэе. Чадах юм нь гадаад харилцаа орчуулгаа хариуцъя. Би орос, англи, франц хэлтэй. Би хүчин зүтгэхэд бэлэн байна. Багш хүн мэргэжлийн өвчтэй. Байгаль орчин, эх дэлхий, ариун нандин зүйл бий. Төр засгийн боловсролд ангхаардаг. Бид нэг эгнээний улс тул ёс суртахуун хүмүүжилд анхааръя. Монголчуудын 10 хүний 7 нь хар хувцас өмсдөг. Хар хувцас нь хар энерги юм. Түүнээс татгалзахын төлөө ажиллъя. Бид босоо бичигтэй хүмүүс . Эвлэлийн логоны дээгүүр кирилл үсгээр бичжээ. Түүнд оросууд баярлана. МБНЭ гэдгийг монгол бичгээр бичх нь зүйтэй.
Дорж-Идэх:-Цугларсан алдарт удган зайрангууддаа баярлалаа. Би хоёр сарын өмнө Жаргалсайхантай уулзаж анал бодлоо солилцож байсан. Би шүтээнтэй хүн. Зайран хүн биш. Бөө мөргөлийг судалж оролддог хүн. Бүх шашины үүсэл хөгжлийг судлах шаардлага байдаг.
Жаргалсайхан: -Би дүрмэнд их цаг зарцуулсан. Олон хүн оролцож чадаагүй. Гэвч хүмүүс их идэвхтэй тусалсан. Нэлээд улс төрийн намын дүрмүүдийг судалдсан. 200 гаруй жил хөгжиж ирсэн улс төрийн систем байна. АНУ, Англид улс төр өндөр хөгжсөн. Улс төрийн өнөөгийн нөхцөлд тохируулан, боловсруулах шаардлага гарсан. Эхлэхэд амархан үргэлжлүүлэхэд хэцүү. Аливаа үйл ажиллагааны нэг тал нь санхүү байдаг. Цаг нь болохоор санхүүгийн тухай ярилцана. Монголд буддагийн шашин 5000 гаруй ламтай, хүн амын 80-85% нь сүсэглэдэг гэсэн тоо байна. Тэгвэл манай нэг бөө хүнийг 10000 гаруй хүнтэй харьцдаг гэж надад хэлж байсан. Монгол хүний бие цусанд нь бөөгийн шашин өнөө хүртэл хадгалагдан явж ирсэн. Шашинаа зөв хөгжүүлбэл бөө нь хурдан сэргэнэ. Гени нь монгол хүнд байна. Эхний ээлжинд МБНЭ-ийн цахим хуудас байрлуулна. Түүнтэй харьцаж сэтгэгдлээ бичих хэрэгтэй. Дүрэм нэг батлаад орхидог бус. Амьдралаар баяжиж шинэчлэгдэж байх ёстой. Бага хуралдайгаар баталж өөрчлөхөөр дүрмэнд тусгасан. Байгаль орчин баялгийн асуудал хурцаар яригдаж байна. Хэдэн мянган лиценз нэртэй хуудас хүмүүсийн гар дээр явж байна. Сүүлийн жишээ гэхэд л нэг лицензийг хэдэн зуун сая доллараар худалдаж түүнд нь монголын эдийн засаг доргиж байна. Бидний үйл ажиллагаа байгальтай их холбоотой. МБНЭ бодлогын асуудлаа ярилцана. Стратеги тактикийн асуудлаа тодорхойлох хэрэг гарна. Энэ олон лиценз нэртэй цаас удахгүй байгаль орчныг онгичоод эхэлнэ. Үүнтэй тэмцэхэд зайран удган нарын үүрэг чухал. Олон зуун жил дарагдаж байсан уул усны лус савдгийгнойрноос нь сэргээж амилуулж ард түмний сэтгэлийг сэргээн огшоож, ард түмнээр байгалаа хамгаалуулах ажлуудыг хийх болно. Бөхмөрөн суманд тэмцэл болж байна. Тэнд олон зуун жил шүтсэн овоог гаднын хүмүүс ухаад аваад явахад очиж шалгахгүй байсан атлаа, хотод суугаа хүмүүсээс асууж сураглаж байсан. Бид тэгтлээ аль хүний хүйн холбоо хөндийрсөн байна.
Дүрмийн агуулга, редакторын засварыг оруулаад бас бичгээр саналаа өгөөрэй. Бөөгийн хуралдайн хяналтын цэцийн тоог нэмэх саналтай байна. Ингээд дүрмээ батлах санал оруулж байна.
-Төрийн тахилгыг гадаадын хүмүүс их сонирхдог. Тэр хэсгийг нууцлах хэрэгтэй.
Д.Жаргалсайхан: -Монголын төрийн хар хайрцагны бодлого гэж байдаг. Олон жил гадаадынхан бөөг судалж байна. Бид өөрсдийн нууцаа алдахаас болгоомжлох ёстойг зориуд анхааруулж байна. Тооллогын комисс ажилдаа оръё.
Энхзаяа: -Дүрмийг баталъя гэсэн хүмүүс гараа өргөе. Татгалзаж түдгэлзэж байгаа хүн байна уу? Алга байна.
Одгэрэл тогтоолыг уншиж таницуулав.
-Хуралд оролцогсод 100 хувийн саналаар дүрмээ баталлаа.
Одгэрэл:- Хэлэлцэх асуудлын дагуу МБНЭ-ийн ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ. Сүхбат гуайг индэрт урьж байна.
Сүхбат:- Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудлыг зохион байгуулах комисс хэлэлцсэн. 9 хүний нэр дэвшлээ. Тэдгээрийг хэлэлцээд нэг хүний нэрийг дэвшүүлэхээр тохирсон. Ажлын зарчмаар санал аваад сонгох гэхээр нэг боломжгүй асуудал гарсан. Аймаг орон нутгаас жигд төлөөлөл сонгогдож ирээгүй. Төлөөлөгчдийн 60% нь “Голомт” төвөөс оролцож байгаа. Нэр дэвшүүлбэл миний нэр шууд ялахаар байна. Иймээс МБНЭ-ийн удирдах ажлыг би хийх боломжгүй. Анхнаасаа эхэлж санаачиж зохион байгуулсан өндөр боловсролтой, шашины талаар гүнзгий судалгааг 10 гаруй жил хийсэн, бичиг баримт боловсруулах чадвартай, гадаад харилцааны чадвартай Д.Жаргалсайханыг МБНЭ-ийн ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг комиссоос санал нэгтэй дэмжсэн. Тэгээд шинэ хүний нэрийг дэвшүүлж байна, дэмжиж өгөөч гэж хүсч байна. Ингээд МБНЭ-ийн ерөнхийлөгчид Д.Жаргалсайханы нэрийг дэвшүүлэв.М.Энхзаяа МБНЭ-ийн ерөнхийлөгчийг сонгосон тогтоолыг уншиж танилцуулж, хуралд оролцогсдын 100%-ийн саналаар батлав.
Д.Жаргалсайхан: -Бид нар нухацтай ярилцсан. Нэгдсэн байгууллага байгуулах нь ойрын зорилт. Бидний дараа үе бэлэн болчихсон байна. Зохион байгуулах, удирдлагын ухаанд сургах шаардлагатай. Мөн хөрөнгө, цаг хугацаа шаардагдаж байна. Би Монгол улсын ҮАБЗ-д ажиллаж байхдаа нэгд, Чингэс хааны бүтээсэн агуу их ололт, оюун санааны нэгдлийг бий болгох, түүнийг бөө нар л бүтээж чадна. Хоёрт, Монгол улсаа авч үлдэх, хоёр том гүрний дунд оршиж байгаа бид энэ бодлогоо авч явах шаардлагатай.Залгамж халааг бэлтгэх их ажил бий. Санхүү нэн чухал. Үндэсний хөрөнгөтнүүд бэхжээгүй байгаа, боломжийн хүн ивээн тэтгээд авч явах боломж хязгаарлагдмал байна.
Заалнаас:- Монголчууд бүгд онгодтой улс шүү.
Энхзаяа: -Зохион байгуулалтын асуудалдаа оръё. МБНЭ-ийн бага хуралдайн гишүүдийн нэрсийг дэвшүүлэх ажил эхэлж байна.
Сумъяа удган (Олон улсын бөөгийн холбооны гишүүн, АНУ-ын бөөгийн холбооны гишүүн, ахмад, бөөгийн холбоог үүсгэн санаачлагчдын нэг):-Өнөөдөр бид цуглараад байгаа нь гайхамшиг юм. Энэ ажлыг ийм амжилтад хүргэсэн Сүхбат, Энхжаргал, Амсоос, Дуламсүрэн нарт баяр хүргэмээр байна. Дүрмээ хүлээн зөвшөөрч байна. Чадлынхаа хэрээр бөөгийнхөө төлөө зүтгэнэ. Жаргалсайхан даргадаа баярлаж байна. Түүнийг дэмжиж байна. Байгаль дэлхийг хараад би уйлж харамсаж байгаа. Эв нэгдэлтэй ариун санаатай бөөгийнхөө төлөө зүтгэе.
Зоригтбаатар зайран:- Тэнгэр заяатай монголчууд бид бөөгийнхөө байгууллагын байгуулж байгаад баяртай байна. Бид түүхээ нарийн судлах ёстой. Бөө нь зөн билгийн ухаан юм шүү. Манайх бөөгийн хоёрдогч байгууллага юм. Бөөгөө маш нарийн судалж, дотоод ертөнцийг нь мэдрэх ёстой. Та нар яах гээд байна гэж сурвалжлагчид асууж байна. Бөө бол Хүннү, Шаньюн үеэс түүхэн уламжлалтай. Зөв санаа байгаа мөртлөө хэрэгжүүлэхэд хэцүү асуудлууд байна. Хандив цуглуулдаг байгууллага байж болохгүй. Бид ухаалаг гэгээлэг байх ёстой. Нийгмийн захиалгаар бөөгийн үйл явдал бичигдэж байна. Дотоод сэтгэл тусгагдахаар байна. Төвүүд байгуулаад олон бөө төрүүлж байна. Бид бөөг төрүүлдэг бус сургадаг газар байх ёстой. Шаштир, шашин хоёрыг хольж болохгүй. Шашин болохын тулд Олон улсын байгууллагад бүртгүүлдэг юм билээ. Тэгэхийн тулд дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Би 6000 хүний гарын үсэг цуглуулж байсан. Шашин гэж ярьж байгаад би дургүйцэж байна. Шашин бол хүний оюун санааг мунхруулагч юм. Бид шашинуудыг үзээд шаштирт өөр өнцгөөс хандах ёстой. Шашин болгоё гэж байгаа бол ард түмнээрээ хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийн оюуны байгууллагад бүртгүүлж байж шашин болно. Төр нийгэмд баригдахгүйгээр гэгээлэг, хүчирхэг, оюунлаг ажиллах ёстой. Би та бүхнийг нэгдэж байгааг дэмжиж байна.
Нарандулам (“Монгол тэнгэр” ТББ-ын гишүүн): -Манай байгууллага хамгийн залуу нь юм. Эзэн Чингэсийн айлдвар сургаалийг түгээх үүрэг гүйцэтгэдэг. Монголчуудад гэгээрэл чухал юм гэж хаан айлдсан. Дэлхий монголчуудаа аврах айлдварыг хаан буулгасан. Монголчуудын эв нэгдэл их чухал. МБЭ-ийг дэмжиж байна.
Одгэрэл: -Бага хуралдайн гишүүдийг сонгох нэрсийг танилцуулж, нэр дэвшүүлж байна. МБНЭ-ийн 1.1.5-д заасныг удирдлага болгож, уламжлан шалгаруулж сонгож байна. Бага хуралдайн гишүүдийн нэрсийг дэвшүүлье.
1. Амсоос
2. Б.Баттулга
3. Д.Батчулуун удган
4. Х.Батбаяр
5. Х.Батжаргал
6. Н.Батсайхан
7. Д.Батсайхан
8. Гомбобаатар
9. Х.Гэрэлмаа
10. Гантогоо
11. Дашдорж
12. Дашбалбар
13. Дуламжав
14. Дүгэрсүрэн
15. Дагвадорж
16. Дангаасүрэн
17. Дарьчулуун
18. Дуламсүрэн
19. Даарий
20. Загдаа /гадаада/
21. Зоригтбаатар
22. Жавзмаа
23. Жавзанпагма
24. Лхагважав
25. Мөнхжаргал
26. Өсөхбаяр
27. Д.Саранцэцэг
28. М.Энхбаатар
29. Г.Шүрэнчимэг
30. Т.Норов
31. Ч.Энхбаатар
32. Т.Энхтуяа
33. Энхцэцэг
34. Дорж-идэх
35. Сумъяа
36. Цэрэнханд
37. Чулуунбаатар
38. Ж.Сарантуяа
39. Д.Булган
40. Намсрай
41. Мөнгөнсувд
42. Бум-Очир
43. Г.Уранчимэг
44. Х.Пүрэвсүрэн
45. Нанжаа
46. Уянга
47. Санчир
48. Түмэнбаяр
49. Оюун
50. Энх-Амар
51. Байгальмаа
52. Ням-Сэр-Од
53. Гантогоо
54. Ариунболд судлаач
55. А.Энхтайван
56. Мөнхбат
57. Мөнхбаяр
58. Мандах
59. Золзаяа
Одгэрэл: – Бөө гэдэг хүн бол оюун сэтгэхүй, үйл хөдөлгөөн нь тэгширсэн, үг яриа нь цэгцэрсэн хүнийг хэлдэг. Бага хуралдайн гишүүдэд нэмж нэр дэвшигчдийг танилцуулъя.
-Хүрэлбаатар “Сэтгэшгүй” эмнэлгийн эмч
-Бадамсүрэн Дарханаас
-Отгонсүрэн удган
-Нагаанбуу түүх судлаач
-Т.Оюун удган
-Цагаанхүү
-Буянбадрах “Дүнгэр” төв
-Нарангэрэл
-Бямбадорж
-Г.Хадаа
-Г.Батбаяр нарыг нэмж нэр дэвшүүлэв.
Энхзаяа: -Бид урьдчилан хүн нэг бүртэй уулзаж, анкет бөглөж авсан. Сэтгэл санаа, идэвх зүтгэлээрээ санаачилгатай хүмүүсийг сонгосон. Монголчууд өнөөдөр эвлэлдэн нэгдэж, МБНЭ-ийг байгуулж байгаад баяртай байна. Бидний хүсэл биелж байна. Сэтгэл огшиж байна. Би гэж биеэ тоолгүй, холын чимээ сонсож, бэлчээрийн газраа харж чаддаг бөө байцгаая. Угийг дуулган байж ухаажъя . Уухай уухай уухай.
/Анхдугаар хуралдаан дээр оролцогчид туршлаггүйгээс хувь хүний саналыг асуулалгүй оролцоогүй хүний нэрийг дэвшүүлж байв/
-
БАЙГАЛЬ ИД ШИДЭЭ ХАРУУЛСАН ИХ ГОВИЙН НЭГДСЭН ТАХИЛГА
Жилээс жилд өргөжин тэлж байгаа Даланзадгад хотын хөгжилтэй танилцах, барилга байшин, хөшөө дурсгалыг үзэж сонирхохоор нэг хэсэг нь явна.
Шинэ өглөө МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Дархан-Уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, Монгол бөөгийн их зайран Дангаасүрэн, Өвөрхангай аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Дуламжав, Дундговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Өлзийсайхан,Монгол бөөгийн зайран Нямдорж, Монгол бөөгийн зайран Энхбаатар, Даланзадгад хотын бөөгийн удирлагч, Монгол бөөгийн удган Байгалтөгс, Цогт-Цэций сумын бөөгийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган Бор нар хамтран тахилга хийх газраа шинжин сонгох ажил хийсэн билээ.
Говь гурван сайхан хайрханы баруун, зүүн урд, урд хэсэг өнгөрсөн зууны эхэн хагаст олон мянган хүний алтан амийг энгэртээ шингээсэн хэлмэгдлийн хар мөрийг үлдээсэн болохоор энэ л газруудад тахилга хийх боломжгүй байв. Тиймээс зөвхөн хайрханаас зүүн хойд талаас Алтай нуруу, Ац богд, Таван толгой, Оюу толгой, Хан богд, Шилийн богд, Хөх уулыг холбон тахиаар Нэгдсэн тахилга газраа сонгосон болно.Хоёр. Энэ өдрийн Хар ба цагаан
Аливаа үйл хар цагаан өнгө, үйлээс бүтдэг. Тахилгын газар ирсэн хоёр дах өдөр Өмнөговь аймгийн засаг дарга Наранбаатар, МБНЭ-ийн Их говийн нэгдсэн тахилгыг удирдан зохион байгуулж байгаа МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, Монгол бөөгийн тэргүүн удган Өлзийсайхан, Монгол бөөгийн зайран Нямдорж, Монгол бөөгийн зайран Энхбаатар, Монгол бөөгийн удган Байгалтөгс, Монгол бөөгийн удган Урнаа нарыг хүлээн авч уулзсан билээ.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан аймагт хийж байгаа нэгдсэн тахилгын зорилго, ач холбогдол, хийгдэж байгаа үйлүүдийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулга хийсэн.
Өмнөговь аймгийн засаг дарга Наранбаатар тахилга зохион байгуулж байгаа улаач нарын үйлд амжилт хүсч, бүх талаар туслахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Тэгээд ч боломжоороо тусласан билээ.
Их говийн нэгдсэн тахилгыг удирдан зохион байгуулж байгаа МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн нар Өмнөговь аймгийн телевизэд дэлгэрэнгүй ярилцлага өгч, тусгай зар түгээхээр болсон.
Аймгийн төвөөр тахилгад оролцогчид автомашины цуваа татуулан Нэгдсэн их тахилгыг нийтэд түгээх ажил хийсэн билээ. Энэхүү ажиллагааг МБНЭ-ийн Залуучууд идэвхтэй сайн зохион байгуулсан. Үдээс хойш нэгдсэн их тахилгад оролцохоор ирсэн олон “Тэнгэрийн улаач” нар чөлөөтэй хуяглан бөөлсөн билээ. Энэ өдрийн цагаан тал бол энэ байсан.
Бас хар тал ажиглагдсан, тэр нь их тахилгын дунд бөөгийн өөр байгууллагад элсэхийг сурталчлах нэгэн байлаа. Нүүрэндээ инээмсэглэлээр дүүрэн байвч цаанаа өөр зүйлийг хүсэмжлэгч нь цагтаа эвлэлийн бүх л шагналыг хүртэгч байсан. Гэхдээ тэр хүн олны итгэлийг дааж чадсан бол энэ тахилга тасралтгүй гурван жил дараалан хийгдэх байсан. Бас байгууллагын гишүүдийн эгнээ өсөх байсан. Нэгэнт ажил хийж чадахгүй бол чаддагтаа ажилаа өгч байдаг нь түмний ёсон билээ.
Бусдын хийж байгаа ажил дээр өөр байгууллагыг сурталчилах нь байж болох зүйл ч зарим зүйлд ёс зүй гэж бий. Тэр ёс зүйн хэмжээг баримталж сурах шаардлага бий. Хүн тэр ёсыг дагадаггүй байж болно, харин тэнгэр тийм зүйлтэй хариуцлага тооцож байдаг. Энэ өдрийн хар, цагаан ийм учиртай байлаа.Гурав. Цэлмэг тэнгэрт үүл хуримтлуулж, цахилгаан цахилуулж, хур бороо, үер буулгасан Их говийн их тахилга
Их говийн нэгдсэн тахилгын өглөө тэнгэр үүлгүй цэлмэг байж, наран мандах мөчид Морин хуурын эгшиг цуурайтан, Монгол ардын уртын дуу эгшиглэж, түүнийг залгаад Өвөр хангай аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Дуламжав нь Нарны тахилгад толгойлон бөөлсөн билээ. Түүний бөөлөлтийн хэв маяг давтагдашгүйөвөрмөц байсан. Түүний араас залуучуудаа, мөн нутгаа төлөөлөн, Монгол бөөгийн зайран Төгөлдөр орчин цагийн хэв жаягаар бөөлсөн байна.
Говийн нэгдсэн Их тахилгын хамгийн чухал, хариуцлагатай хэсэг болох Хайрханы тахилгыг Монгол бөөгийн их зайран П.Батжаргал дангаараа толгойлон бөөлж, их хариуцлагыг нуруундаа тээсэн билээ. Их хэнгэргийн дуун агаартаа цууриатан уламжлалт Тува бөөгийн өвөрмөц хөдөлгөөн олны анхааралд оров. Салхины хурд нэмэгдэж, Их тахилгын суурь тодорч ирлээ.
Уламжлалт бөөгийн хэв жаягаар Дархан уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн дархад бөөгийн хэв маяг, бичихэд ч үг дутамаар уян налархай, утга төгөлдөр, маш өвөрмөц бөөлөлтийг хийж, Их говийн нэгдсэн тахилгын ЛУСын тахилга эхэллээ. Түүний бөөлөлт өөрөө сэтгэл омогшим уян налархай, өндөр хэмнэлттэй өвөрмөц байж чадсан. Цэлмэг тэнгэрт тахилгын дээр үүл хуримтлагдаж, улмаар хурын хар саарал өнгийг өөртөө илэрхийлж ирлээ.
Түүнийг дагалдан залуу улаач, Өмнөговь аймгийн төлөөлөл, Монгол бөөгийн зайран Б.Энхбаатар толгойлон бөөлсөн билээ. Тавьсан идээ, тахилгад өргөх зүйл нь нутгийн онцлог, зан заншилийн өвөрмөц содон байдлыг тусгаж байлаа. Залуу зайран орчин цагийн хэв загвараар бөөлсөн.
Говийн нэгдсэн Их тахилгын Тэнгэрийн тахилгад Өмнөговь аймгийн уугуул, Монгол бөөгийн тэргүүн удган Гэрэлмаа толгойлон бөөлсөн. Буриад бөөгийн угшил шингээстэй, халх бөөгийн хэв шинжийг өөртөө агуулсан орчин цагийн хэв маягаар бөөлсөн. Задын бөөлөлтийн агуулгыг өөртөө шингээсэн нь ажиглагдаж байлаа. Түүнийг дараа Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Бор толгойлон бөөлсөн. Түүний бөөлөлт орчин цагийн зан үйлийг өөртөө шингээсэн харагдаж байлаа. Харин Монгол бөөгийн удган Урнаагийн бөөлөлт нэг л болж өгсөнгүй. Бэлтгэл тааруухан байсан. Бөөлөлт ч богинхон хугацаанд болоод өнгөрөв. Цаашид анхаарах шаардлагатай.
Их үдийн алдад гол тахилгууд өндөрлөмөгцих салхи хуйлран босч, эргэн тойрон хуйнууд эргэлдэж, яах ийхийн зуургүй бороо шааган орсон билээ. Өмнийн говийн ганг тайлан их хур бороо шааган асгарав. Бидний дээр асгарч байсан бороо аажимдаа шилжиж аймгийн төв Даланзадгад хотын дээр очив. Аянга нижигнүүлэнбороо асгаж, үер урсуулав.
Өдрийн наран шингэх агшинд Галын их тахилгаэхэлсэн. Хур борооны дараа Даланзадгад хотоос Нэгдсэн их тахилгын зүг автомашины цуваа тасралтгүй хөвөрнө. Тасралгүй цувах автомашины цувааны гэрэл алсаас тод харагдана.
Говийн нэгдсэн Их тахилгын Галын тахилгад Өмнөговь аймгийн уугуул, Монгол бөөгийн тэргүүн зайран Бахаамазагд толгойлон бөөлөв. Уламжлал бөөгийн залуу халаа хэрхэн бэлтгэгдэж байгааг харуулж чадсан бөөлөлт байлаа. Хэнгэргийн дуутай зэрэгцэн аянгийн нүргээн хүч түрэн бууж байлаа. Түүнтэй хамт Өмнөговь аймгийн Даланзадгад хотын бөөгийн зөвлөлийн удирдагч Байгальтөгс бөөлсөн билээ. Говийн нэгдсэн Их тахилгын Галын тахилгын хаалтын бөөлөлтийг хийх хариуцлагатай үүрэг түүнд ногджээ.
Говийн нэгдсэн Их тахилгын Галын тахилга эхлэх мөчтэй хамт бидний эргэн тойрныг бүчин говийн үер орж ирсэн билээ. Тэнгэрийн үйл амжилттай болсоныг илтгэн савдаг, лус хүчээ авч байгал дэлхийд хураа хайрлав.
Цэлмэг тэнгэрт үүл хураан зангируулж, цахилгаан цахилуулж, тэнгэр дуугарч, аянга бууж, хур бороо хайрлаж, газар тэвтээсэн, ган тайлсан ид шид үзүүлсэн Говийн нэгдсэн Их тахилга амжилттай болж өнгөрлөө.
Говийн нэгдсэн Их тахилга бөө нарын хамтын хүчийг илэрхийлсэн, ид шидийг үзүүлсэн гайхамшигтай сайхан болж өнгөрлөө. Тэнгэрийн Улаач нарын хамтын хүчний мөн чанарыг илэрхийлснээрээ энэ тахилга онцгой ач холбогдолтой байлаа. Бид хүчээ нэгтгэвэл ямар их хүчийг нийгэмд үзүүлж чадахыг жинхэнэ утгаараа харуулж чадсан. Аугаа их эзэн Чингис хаан Тэнгэрийн улаач нар хүчийг нэгтгэн ашиглаж байсан тэр дурсамжийн зах зухыг бид сэргээн үзүүлж чадсан. Бид хүчээ нэгтгэвэл юунд хүрэхийг ч харуулж чадсан.
Ганц бөөгийн дуун газартаа үлдэнэ, олон бөөгийн хамтын залбирал тэнгэртээ хүрдэгийн бодит жишээ энэ тахилга харуулж чадлаа.
Мөнх хөх тэнгэр биднийг ивээх болтугай.
-
МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ТАВИН ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛОВ.
“Говийн нэгдсэн их тахилгын дүн”-г кино дүрсээр үзүүлэв. Тахилгын үйл ажиллагаатай холбогдуулан МБНЭ-ийн Хяналтын Цэцийн удирдагч, Монгол бөөгийни их зайран П.Батжаргал мэдээлэл хийв.
Бөөгийн зөвлөлийн гишүүдийг сонгох, өргөтгөх тухай асуудлыг хэлэлцэв.
Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдлагыг томилсон тухай мэдээллийг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан хийлээ.
“Отгонтэнгэр хайрханы нэгдсэн их тахилгын дүн”-г кино дүрсээр үзүүлэв. Тахилгын үйл ажиллагаатай холбогдуулан Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн мэдээлэл танилцуулав.
Говийн нэгдсэн их тахилга, Говийн нэгдсэн их тахилгын дүнг үндэслэн Монгол бөөгийн цол олгох тухай, шагналд тодорхойлох тухай асуудлыг хэлэлцлээ.
Өнөөгийн нөхцөл байдалд тулгуурлан орон нутагт ажиллах тухай саналыг МБНЭ-ийн дээд цэцийн гишүүн Отгонцэцэг танилцуулав.
Өвөрмонголын албан ёсны хүсэлтээр Баяннуур аймагт овооны тахилга хийсэн тухай Монгол бөөгийн зайран Тамжид танилцуулга хийлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, УИХ-ын гишүүдтэй хийсэн уулзалтын тухай МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан мэдээлэл хийлээ.
“Ажлын уулзалт, зөвлөлгөөн зохион байгуулах тухай” Залуучуудын зөвлөлийн дэд удирдагч Ш.Нямдоржийн саналыг хэлэлцээд дэмжиж, сар бүр нэгээс доошгүй удаа зохион байгуулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Өвөрмонголын зарим улаач нарын хүсэлтээр гадаад арга хэмжээнд оролцох тухай санал солилцлоо.
Хуралдааны төгсгөлд “Ойрын өдрүүдэд хийгдэх ажлын тухай” МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан товч мэдээлэл хийж, хуралдааныг хаалаа.
Хуралдааныг дараалан таван удаа Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, Монгол бөөгийн тэргүүн удган Д.Даарий, Мягмарсүрэн, Монгол бөөгийн зайран Ч.Одбаяр, Б.Доржпүрэв, Монгол бөөгийн удган А.Оюунчимэг, М.Сарантуяа нар таслаад байна. Дараагийн хуралдаанаар ДЦХ-н гишүүнчлэлийн асуудлаар шийдвэр гаргана. -
БӨӨГИЙН ЗӨВЛӨЛИЙН ГУЧ ДУГААР ХУРАЛДААН БОЛОВ.
2. УИХ-ын гишүүдтэй уулзсан тухай
3. Өвөрмонгол хийгдэж буй тахилгын тухай
4. Иргэдээс ирж буй гомдол, мэдээлэл
5. Цаг үеийн асуудлууд
№6 Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын дүн
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын Гурвалсан тахилга амжилттай болж түүнд хүчин зүтгэсэн олны хүч үр дүнтэй боллоо. Өмнөговь, Өвөрмонголоос өргөн бүрэлдэхүүнтэй оролцож дэмжсэн нь сайгаалтай. Идэвхтэй оролцсон улаач нарыг Мөнх тэнгэрийн төлөө Мөнгөн шонхор медалиар Энхтүвшин , хүрэл шонхор медалиар Мөнх очир, Отгтонжаргал, Тамжид, Одгэрэл , Буянцэцэг, Анхмаа нарыг тус тус шагнасан байна.
Эхний тахилгад ОХУ-ын Буриадын төлөөлөл оролцож байсан бол энэ удаа Монгол туургатны нэг хэсэг болсон Өвөрмонголын төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон болно.
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын хоёр дахь тахилгыг бүрэн бус бүрэлдэхүүнтэй хийхээр шийдвэрлэсэн билээ. Энэ нь зөвхөн Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад өмнөх жил болзоо тавьсан улаач нар хамарч байгаа хэрэг юм. Өмнөх нэгдсэн тахилгууд болох Цэнгэл хайрхан, Хөвсгөл нуур, Хөх уулын нэгдсэн тахилга ийм байдлаар зохион байгуулагдсан.
Бараг 2500 км зам туулж тахилгад оролцоно. Тиймээс улаачаас багагүй эдийн засгийн чадавхи шаардана. Монголын минь эдийн засгийн байдал хүндхэн байгаа үед дараалан хийх тахилгууд улаач нарын хувьд хүндээр тусдаг.
Нэгдсэн тахилга хийхдээ гурав дараалан хийх болсон нь ихэнх хайрхад бөөгийн зан үйлээр тахилга хийлгүй удсан, “хатуу” байдагтай холбоотой. Тэгээд ч нэгдсэн хүчээр хамтран хийж байж үр дүнд хүрдэг онцлоготой. Алс холоос ирж оролцдог Буриад бөөгийн хамт олныг энэ жилийн тахилгаас чөлөөлсөн юм.
Нэгдсэн их тахилгад оролцогчид МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайд өөрсдийн саналаа өгч, хурлаар хэлэлцэж шийдвэрлэж ирсэн уламжлалтай. Нэгдсэн тахилгад бөөлөх улаач нарын нэр эрт тодордог. Эрт тодордог гэдэг нь нэгдсэн тахилгад эртнээс бэлтгэнэ гэсэн үг билээ.
Өнгөрсөн жилийн Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын Долоон өвгөн одны тахилгад оролцохоор саналаа өгсөн Говь-Алтай аймгийн бөөгийн хүрээлэнгийн бүрэлдэхүүн тахилгаас хоцорч, бид ч яаран хуралдаж оронд нь улаач нарыг шинээр томилж байсан түүхтэй. Гэвч тэд энэ жил ирээгүй нь хайрханд бөөлүүлээгүй өнгөрсөн жилийн шийд зөв байжээ гэж бодоход хүрэв. Нөгөө талдаа хайрханы сорил ч байж болох юм. Хайрхад ч эрэмбэтэй байдаг. Их хайрхадыг хүндлэн байж өөрсдийн хайрхадын ивээлийг хүртэнэ.
Өнгөрсөн жилийн тахилгад бөөлсөн дээд цолтой Монгол бөөгийн Тэргүүн зайран Зоригто, Монгол бөөгийн Тэргүүн зайран Дэвэл нар оролцсонгүй. Тахилга дээр бөөлнө хэмээн элдэвээр аашилж загнан байж бөөлж байсан Монгол бөөгийн удган Алтанзаяа, энэ жил хэл чимээгүй алга болов.
Нэгдсэн их тахилга дээр бөөлөх байсан Монгол бөөгийн зайран Одбаяр өөр газар зугаалсан зургаа фейсбук дээр тавьсан шиг, багш нь магтсаар байж, мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар шагнуулж байсан Монгол бөөгийн удган Ц.Сувдаа, Монгол бөөгийн удган А.Оюунцэцэг, Монгол бөөгийн зайран Мөнхчулуун болзоондоо ирсэнгүй. Дуртай үедээ бөөлж, дургүй бол шалтгаан хэлчихээд “алхаж” яваа тэднээс бөө хүний болон онгодын болзооны нэхэл гэдэг хатуу гэдгийг сануулж хэлэхийг хүсч байна.
Тахилгад идэвхитэй оролцдог боловч араас байнга буруу зан үйл хийж явдаг “Самгалдай” бөөгийн төв оролцоогүй нь нэг талдаа таатай нөхцлийг бүрдүүлж байлаа.
Эртнээс бие даан салах санаа цухуйлгаж явсан зарим нөхөд шинээр байгууллага байгуулан салж одов. Энэ бүхэн цаг үеийн шалгуур, онгодын сорил билээ. Бусад шашины байгууллагууд нэгдмэл хүчирхэг болж байхад бид салан тусгаарлах нь илүүц зүйл юм. Гэхдээ бусдаас сургамж авч урагшилж чадахгүй нөхдөд амьдрал өөрөө биеээр эдлэх хувь ногдуулах болно.
МБНЭ гэдэг байгууллага өөрийн дүрэм, журамтай тиймээс гишүүдээс хариуцлага алдвал дүрмийн дагуу арга хэмжээ авахаар заасан байдаг. Тэглээ гээд байгууллагаас гарна гэж дуугарах нэгэн ч бий. Гэхдээ хамтаар баталсан дүрмээ баримтлан арга хэмжээ авах нь байгууллага хэмээн нэрлэгдэхийн учир шалтгаан билээ.
Тиймээс Монгол бөөгийн Тэргүүн зайран Дэвэл, Монгол бөөгийн Тэргүүн удган Наранцэцэг (Самгалдай төв) нарыг МБНЭ-ийн дүрэм 4 дүгээр зүйл. Цол хураах, бууруулах хариуцлага тооцох тухай заасны дагуу
4.1.2. Монгол бөөгийн нэгдсэн их тахилгыг толгойлж бөөлөх ажиллагааг тасалдуулсан,”тул цол бууруулах, арга хэмжээ авах саналыг МБНЭ-ийн Ерөнхийлөгчээс Дээд цэцийн хуралдайд оруулж байна.
Цаашдаа дуртай үедээ бөөлнө, дургүйгээ хүрэхээр бөөлөхгүй гэж дураараа аашилдаг улаач нарын зан үйлд сануулга өгч байна. Нөгөө талдаа бөө хүний томоохон шалгуур нь яах аргагүй болзоогоо хүндлэж сурах асуудал билээ.
Нэгэнт бөөлнө гэж саналаа өгч, дараа нь хайрхандаа залбирч өөрсдийгөө мэдүүлж, болзоо тавьчихаад сураг тасардаг зан бөө хүнд байж болохгүй. Та бөө хүн бол болзоондоо ирэхгүй байх нь хориотой зүйлийн нэг мөн. Өнөө цагийн хуурамч гэж яригддаг бөө нарт бол болзоо, хариуцлага гэдэг зүйл яригдахгүй байж болох юм.
Мөнх хөх тэнгэр биднийг ивээх болтугай.

№ 5 Улаач нарын чанарыг шалгасан Долоон өвгөн одны тахилга.
-Аврал ерөөлийн эзэн тэнгэр өвгөн одны тахилгад:
Монгол бөөгийн тэргүүн удган Эрдэнэчимэг, (Завхан аймаг)
Монгол бөөгийн зайран Б.Баяржаргал, (Завхан аймаг)
Удган Батчимэг(Улаанбаатар хот)
-Аз, хийморийн эзэн тэнгэр өвгөн одонд:
Монгол бөөгийн Тэргүүн удган Б.Нанжаа, (Эрдэнэт хот)
Монгол бөөгийн удган Б.Нарангоо,(Өвөрмонгол)
Монгол бөөгийн зайран Аюуш (Өвөрмонгол)
-Ачлал тусын эзэн тэнгэр өвгөн одонд:
Монгол бөөгийн удган Үүрийнцолмон, (Хөвсгөл аймагг Тариалан сум) Зайран Ганзориг(Өвөрмонгол)
Зайран Тамжид(Төв аймаг, Мөнгөнморьт сум)
-Нас арвижахын эзэн тэнгэр өвгөн одонд:
Зайран Мөнх-Очир(Өмнөговь аймаг, Даланзадгад хот)
Монгол бөөгийн удган Буянцэцэг(Өмнөговь аймаг, Цогт-Цэций сум)
Монгол бөөгийн удган Отгонжаргал(Өмнөговь аймаг, Цогт-Цэций сум)
-Буян хишгийн эзэн тэнгэр өвгөн одонд:
Монгол бөөгийн удган Оюунтуул(Улаанбаатар хот)
Удган Наранлхам(Дархан уул аймаг)
Удган Цэрэндулам(Дархан уул аймаг)
-Хүсэл зоригийн эзэн тэнгэр өвгөн одонд:
Монгол бөөгийн удган Б.Солонго, (Эрдэнэт хот)
Монгол бөөгийн тэргүүн удган Түвшинжаргал, (Эрдэнэт хот)
Удган Энхтүвшин (Улаанбаатар хот)
-Заяа төөргийн эзэн тэнгэр өвгөн одонд:
Монгол бөөгийн тэргүүн удганЖ.Өлзийсайхан, (Дундговь аймаг)
Монгол бөөгийн тэргүүн удган Ц.Дуламжав(Өвөрхангай аймаг)
Удган Гэрэлмаа (Завхан аймаг)
нар тус тус бөөлсөн байна.

№ 4.Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын Галын тахилга боллоо.
бөөгийн тэргүүн удган Сосорбарам толгойлон бөөлж эхэлсэн билээ. Галын тахилгад Монгол бөөгийн тэргүүн удган Сосорбарам л ганцаар хуяглан бөөлсөн онцлоготой бөөлөлт боллоо. Бусад тахилга дээр Галын тахилга гэхээр олон улаач орж бөөлдөг байсан бол энэ жил толгойлж бөөлсөнөөс өөр бөө хуяглаж босоогүйгээрээ онцлон байв. Тэгээд гал тахих бөөгийн чадал чансааг шалгав.
Их гал бадамлан асах үед олон улаачийн түрлэгээр тахилга эрч хүчээ авч байв. Энэ үед МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Мөнх тэнгэртээ айлтгалыг уншиж,Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын Галын тахилгад өргөнө билээ. Мөнх тэнгэртээ айлтгалыг өргөх нь нэгдсэн их тахилгадаа уламжлал болон хэвшсэн байна.
