Category: Нэгдсэн их тахилга,тайллага

  • №3. Лусын тахилгыг хайрхан хүлээж авав.

     

    Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын Лусын тахилгыг өндөрлөмөгц, Дээд цэцийн хуралдайн тавин гуравдугаар хуралдаан болж, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын Галын тахилгын хугацааг хэлэлцэн тодотгож, Долоон өвгөн одны тахилгын болзоондоо ирээгүй улаач нарын оронд бөөлөх хүмүүсийг тодотгон томилсон.

    Харин Монгол бөөгийн их зайран Балжир болзоондоо ирсэнгүй. БНХАУ-д бөөгийн зан үйл хийж явсан. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран Балжир, түүнтэй хамт яваа Монгол бөөгийн тэргүүн удган Бямбасүрэнг хүлээж авч уулзаж, гадаадад зарим зохисгүй үйл ажиллагаанд нэр холбогдсоныг анхааруулж байсныг хүлээн авч, зөвшөөрч байсан боловч тахилгаа орхиж БНХАУ-д явсан байлаа.Тэдгээр улаачид Монгол бөөгийн зарим зүйл нууцлалын төвшинд байхыг МБНЭ-ээс урьдчилан анхааруулсан билээ.

    Монгол бөөгийн ёс зүй бүгдэд эрх тэгш үйлчилнэ. Бөөлмөөр санагдвал бөөгийн цолны эрэмбээр бусад улаачийн урдуур орж нэрээ дэвшүүлнэ. Дургүйгээ хүрвэл “онгод”-ын болзоогоо үл тоож алга болно. Бид хойч үедээ ийм ёс зүй үлдээх эрхгүй билээ.

    djmedia:30

     

  • ИХ ЦАСАН ЦАГААН ХАЙРХАН МИНУ (Хоёрдугаар хэсэг)

     

    Энэ жилийн Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын Хайрханы тахилгад анхлан болзоо тавьсан Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун ирээгүй учраас оронд улаач бөөлөхөөр томилсонгүй. Бидний хувьд оронд нь бөөлөх хэд хэдэн улаач бэлтгэсэн байсан боловч, МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдай ингэж эцэслэн шийдвэрлэсэн билээ. Түүний араас дагаж бөөлөх Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд давхар биетэй болсон учраас энэ удаа бөөлөхөөс чөлөөлсөн болно.

    Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын Хайрханы тахилгыг ийнхүү тахилгад ирсэн МБНЭ-ийн хамт олон хамтран хуур, манжигаар хийлээ. Тахилга ч өвөрмөц сонирхолтой болж өнгөрсөн. Хамтын нэгдсэн залбиралаар их хайрхандаа залбирч, идээнийхээ дээжийг хамтран хүргэлээ.

  • ИХ ЦАСАН ЦАГААН ХАЙРХАН МИНУ (Нэгдүгээр хэсэг)

     

                Жил жилийн тахилга онцлоготой байдаг. Энэ жилийн Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга хоёр дахь удаагийнх учраас өмнөх жилийн нэгдсэн тахилгаар томилогдсон улаач нар гол тахилгын ачааг үүрч хийдаг уламжлал давтагдав.

                Монголын минь нутаг нутгаас олон сайхан улаач нар төлөөлөл болон цугларчээ. Улиастай хотын Чигэстэйн голын хойд энээр газар, газраас ирсэн улаач нар нэгдэн цугларав. Завхан аймгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн, Монгол бөөгийн зайран Дорж, зочидоо хүндэтгэн идээний дээжээ тавьж угтсан билээ. Энэ жилийн хувьд зайран Дорж, Монгол бөөгийн удган Сонинжаргал нар нэг л бэргэсэн байдалтай байв. Хов, жив, шургаа, нэр төр гээд олон зүйлээс залхасан биз. Бэрхшээлийг давж зорисондоо хүрнэ. Чадалгүй нэг нь давааны бэлд үлдэнэ. Амьдрал өөрийн хатуу хуультай. Тэр л замаар бид урагшилж явна.

    Улиастай хотын төвд хамгийн түрүүнд Монгол бөөгийн удган Солонгоо ирж бэлтгэл ажлын голыг хангасан байв. Завханы уугуул Монгол бөөгийн зайран Баяржаргал биднээс эрт иржээ.Завхан аймгийн Түдэвтэй сумын бөөгийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Сосорбарам, Монгол бөөгийн тэргүүн удган Эрдэнэчимэг нар дэмжигч нарын хамт дөрвөн машинтай иржээ.

    Дархан уул аймгийн бөөгийн хүрээлэнгийнхэн гурван машинтай хүрэлцэн иржээ. Энэ бүрэлдэхүүнд Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, бүх л тахилгад идэвхтэй оролцдог Бадам нар багтжээ.  

    Орхон, Булган аймгаас Монгол бөөгийн тэргүүн удган Нанжаа, Монгол бөөгийн тэргүүн удган Түвшинжаргал нарын бүрэлдэхүүн дөрвөн машин хүрэлцэн ирэв.Хөвсгөл аймгийн Тариалан сумаас Монгол бөөгийн удган Үүрийнцолмон өөрсдийн багатай иржээ.

    Улаанбаатар хотоос Дээд цэцийн хуралдайн гишүүд, залуучуудын төлөөлөл Монгол бөөгийн удган Янжинлхам, Оюунтуул, Монгол бөөгийн зайран Нямдорж, Өвөрхангай аймгийг бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Дуламжав, Дундговь аймгийг бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Өлзийсайхан нар ирэв.

    Отгонтэнгэр хайрханы хоёр дахь удаагийн нэгдсэн тахилгад Өмнөговийн бөөгийн хүрээлэнгийн Цогт-Цэций, Ханбогд, Даланзадгадын бөөгийн зөвлөлийн төлөөлөл хоёр машинтай хүрэлцэн иржээ.

    Өвөрмонголоос өргөн бүрэлдэхүүн бүхий хоёр баг ирж оролцлоо. Монгол бөөгийн удганНарангоо, Монгол бөөгийн зайран Ганзориг нар тэднийг удирдаж иржээ.

    Аймгийн төвийн Чигэстэй голын эрэг дээр Завхан аймгийн төлөөлөл Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад хүрэлцэн ирэгсдэд хүндэтгэн хорхогоор зоог барьсан билээ. Ийнхүү Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад өргөн бүрэлдэхүүн цугларлаа.

    Цаст цагаан хайрханы өвөрмөц төрх

    Энэ удаагийн бороо нийт монгол нутгаар орсон билээ. Биднийг Завхан аймгийг зорих хоёр хоногийн өмнөөс хур бороо тасралтгүй орсон. Усархаг бороо тасралтгүй асгарч, гандуу хөрсийг чийглэж, хэсэгхэн чөлөөнд наран гарч, нодлин жилийн шаралсан хөрсийгтэрхэн хэдэн хоногт ногоон өмсөглөлөөр солив.

    Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцох цуваа Богдын голыг өгссөөр Усан цахилгаан станц өнгөрмөгц Их хайрхан харагдаж, битүү үүлээр хучигдсан харагдав. Өнгөрсөн жилийн тахилга хийсэн газар айлууд буусан байсан тул бид байрлалаа тэрхэн хавьд ялимгүй өөрчлөн буулаа.

    Отгонтэнгэр хайрхан битүү цагаан малгай өмссөн мэт харагдах нь өнгөрсөн жилийн тахилга амжилттай болж, ахиц гарсаныг илтгэнэ. Анхны орой хайрханы дээрх үүл бидэнд олон зүйлийг өгүүлэх мэт байлаа.

    Бүх бүрэлдэхүүн байрлалаа эзэлсний дараа Дээд цэцийн хуралдайн тавин хоёрдугаар хуралдаан болов. Үүссэн нөхцөл байдлыг үнэлээд зарим тахилгын үйл ажиллагаанд сэлгээ хийсэн билээ.

    djmedia:28

     

  • Ялалтын баярын үргэлжлэл волга мөрний эрэг дээр.


    Монголын өвөг, дээдсүүдийн хэлдгээр мянга сонсоноос нэг үз гэдэг билээ. Энэ хөшөөний зургийг үзэж, үйл явдлыг номноос уншиж байсан, гэвч газар дээр очиход бүхэл бүтэн цогцолбор байдаг ажээ. 
    Биднийг очиход ОХУ-ын иргэний насанд хүрсэн залуучууд иргэний үнэмлэхээ гардаж авах, иргэний хувьд тангараг өргөх ёслолын ажиллагаа эхлэв. Энэхүү хүндэтгэлийн ажиллагаанд ОХУ-ын баатар, хотын депутат, цэрэг болон иргэний хүндтэй зочид уригдан оролцдог ажээ.
    Дараа нь эх орныхоо төлөө амиа өргөсөн баатруудын мөнхийн галд цэцэг өргөж, цогцолборын түүхэн хэсгийг үзэж, өнгөрсөн дайны хүнд үе, түүхэн ач холбогдлыг мэдэрнэ. МБНЭ-ийн төлөөлөгчид мөнхийн гал бадран асах, хүндэт харуул зогсох хэсэгт цэцэг тавьж хүндэтгэл үзүүллээ.
    Дэлхийн хоёрдугаар дайны түүхэн үйл явц өрнөсөн, Сталинградын тулалдаан болсон газарт бид ирлээ. Цэргийн урлагын хувьд түүхэнд тэмдэглэгдсэн Сталинградын операц, дайсны цохилтын гол хүчний давших цагийг мэдэж, хүчтэй цохилт өгч, дараа нь шаталсан хориглолтын хамгаалалтаар дайсны довтолгооны хүч тамирыг барагдуулж, улмаар сөрөг цохилт өгч, германы цэргийг үлдэн хөөж, бүслэн устгасан тэр газарт ирлээ. Цэргийнхэний хувьд ЗХУ-ын маршал Г.К.Жуковын номыг бараг цээжилтлээ уншиж, судалсан байдаг. 
    Мамаев курганд очсоны дараа төлөөлөгчид Волгоград хотоор явж танилцлаа. Волга мөрний эргийг даган сунаж тогтсон их хотын дундуур 100 гаруй км явлаа

    djmedia:14

     

  • Ялалтын баярыг Улаан-Үдэд тэмдэглэв.

     
    Бид баярын ажиллагааны гол арга хэмжээ болох Улаан-Үдийн төв талбайд хийгдэх цэргийн парадыг үзэхээр зорилоо. Төв талбайд төрөл мэргэжлийн цэргүүд хайрцаглан жагсаж, байлдааны техникүүд эгнэн зогсоно. Талбайг тойрон ард иргэд хуран цугларч, хөл хөдөлгөөн ихэсчээ. Удалгүй парад командлагчийн дуу цуурайтахад хөгжимд ялалтын цоглог аялгуу, дараа нь ОХУ-ын төрийн сүлд эгшиглэв. 
    Аугаа их ялалтад зориулсан цэргийн хүндэтгэлийн парадын дараа байлдааны цэргийн техникын цуваа өнгөрч, түүний араас Эх орны дайнд оролцсон болон энхийн цагт тулааны талбарт амиа алдсан эх орончдын зургийг барьсан иргэдийн цуваа залгав. Энэ бол өргөн олныг хамарсан их цэнгүүн билээ. Бид нийтийн дунд орж баярыг ажиллагааг сонирхож явсаар нэг мэдэхэд оройн 17 цаг болчихсон байлаа.
    Улаан Үд хот дахь Монгол Улсын консулын ерөнхий газарт очиж, нэгэн цагт хамтарч ажиллаж байсан консул, бригадын генерал Дулаанжаргалтай уулзлаа. ОХУ-ын Буриад дах бөөгийн байгууллагуудын тухай, бөө нарын тухай мэдээлэл авлаа.
    Баярын өдрийн орой бид Аюна, Андрей хоёрын баярын зоогт уригдаж, баярын өдрөө дуусгаж, маргааш өглөөний аялалын бэлтгэл хийлээ.
    Маргааш өглөө эрт босч Улаан Үдийн онгоцны буудал зорилоо. Үүлгүй цэлмэг тэнгэр, аяны зам саадгүй болохыг илтгэх мэт угтлаа. Онгоцны буудалд нисэхийн өмнөх ажиллагаа буцалж, зорчигчид, ачаа тээш хүлээж авна.
    Бид нарийн тооцсон боловч нэг ачааг 200 граммаар хэтрүүлчихэж, тэгээд 500 рубль, нэг хүн нэг ачаатай байхаас хоёр саванд хувааж хийсэн тул нэгтгэж нэг болгож, заавал нэг ачаа болгох ёстой тул боолгоход зориулан 900 рубль зарцуулав. Бидний ведио камерийн цүнх том байна гээд 4000 рубль нэхэв. Камераа ил гаргаж, гартаа авч орохоор болж, цүнхийг нь үлдээв. Ингээд нүцгэн камертай болов.
    Ялимгүй мэт шийдчих асуудал дээр асуудлыг ингэж шийдэж байгаа нь “Орос”-д байгаа зан гэмээр. Нөгөө талдаа харилцааны хоцрогдол гэж хэлмээр ч санагдав.

  • ТАВАН ТОЛГОЙГ АРГАДАН ЗАЛБИРАВ

     

    djmedia:27

    , Монгол бөөгийн удган Бор нарын удирдлаг дор олон сайхан шилдэг зайран, удган нар, Б.Энхбаатар, Б.Отгонжаргал, Б.Буянцэцэг, Д.Гарамханд С.Мөнх-Эрдэнэ, Хандам, Тамжид нарын хамтын хүчээр Таван толгойн савдагаа аргадан удахгүй болох Монгол өмнийн говийн нэгдсэн их тахилгын мэдээллээ баталгаажуулан, болзоондоо ирсэнээ мэдүүлж, мөргөн залбирлаа.
    Энэ өдөр тэнгэрт үүлгүй говийн салхигүй халуун налгар байлаа. Улаачийн хөдөлмөр хэцүү, хүнд үйл байдаг. Нэгдсэн тахилгыг хамтын хүчээр л хийнэ. Түүнд олон зүйл хамаарна. Хүчээ нэгтгэн хаанаас залбиран нэгдэж болно. Олны хүч оломгүй далай билээ. Хаа холоос тахилгад оролцож чадаагүй ч МБНЭ-ийн сайтад хөтөлбөр бичигдэж, нийтэд ил болсон болохоор хүчээ нэгтгэн залбирах тэнгэр шүтлэгтэн, сэтгэл санаагаа дэмжин илтгэх улаач нар цөөнгүй байлаа. 
    Бөө улаач нарынхаа хамтын залбиралд хүч нэмэн дэмжих ёстой бөөгийн сайт, тухайлбал “Бөөгийн тавилан” сайтад Өмнөговь аймгийн Цогт Цэций сумын олон жилийн өмнө болсон баяр наадмын үеэр туг залах үед морид булиган таагүй явдал болсоныг давтан тавьсаныг нутгийн зон олон ихэд дургүйцэн хүлээн авна билээ. Уг сайтад тавьсан зүйлийг зарим нэг нь одоо болсон мэт хүлээн авч эндүүрч байгаагаа ярьж байлаа. Бид аргагүйн эрхэнд энэ сайтыг Хурмэтхан хэмээх улаач залуу удирдан хийж байдагийг залруулан хэлэхэд хүрсэн билээ. 
    Санаатай, санамсаргүйг мэдэхгүй юм, ямарч байсан нэгнээ дэмжих ёстой улаач хүн, тээр жил болсон таагүй явдал, бэлэг дэмбэрэлгүй үйлдлийг цацаж, энэ нутгийн түмэн олны дүргүйцлийг төрүүлж, нэр хүндээ шалдаа унатал унагаана билээ. Тэмээн жин явдагаараа явна, хав хуцдагаараа хуцсаар бууриа сахин үлдэнэ. Мөн ч сайхан хэлждээ манай ард түмэн. 
    Хэдий зарим нэг нь урагшлах хүчнээс хойш чангааж байсан ч тэнгэрийн зан үйл сайхан болж өнгөрлөө. 
    Тэнгэртээ залбирах олны хүч зорисондоо хүрнэ.

  • ОЮУ ТОЛГОЙД ЗОРИУЛАН ДОЛООН ӨВГӨН ОДНЫ ТАХИЛГА ХИЙЛЭЭ.

     

    Аврал ерөөлийн эзэн тэнгэр одон дээр Монгол бөөгийн удган Байгальтөгс

    Аз хийморийн эзэн тэнгэр одон дээр Ц.Бор, Хандам, Лхагвасүрэн

    Ачлал тусын эзэн тэнгэр одон дээр Гарамханд, Мөнх-очир

    Нас арвижхын эзэн тэнгэр одон дээр Отгонжаргал, Хүнбиш , Тамжид

    Буян хишгийн эзэн тэнгэр одон дээр Гэнэнхүү, Буянцэцэг

    Хүсэл зоригийн эзэн тэнгэр одон дээр Алтанзул, Мөнхэрдэнэ

                 Заяа тойргийн эзэн тэнгэр одон дээр Энхбаатар, Түмэндэмбэрэлбодьсүрэн нар тус тус хийлээ.

                Гүн харанхуйд босоо талбайд зассан долоон өвгөн од хэдэн км-ийн алсаас маш тод, тэнгэрт байгаа мэт гэрэлтэн харагдана билээ. Хамтын хүчээр хийсэн нэгдсэн тахилга олны хүчийг тэнгэрт мэдүүлж сайхан болж өнгөрлөө.

    Нэгдсэн залбиралаар өнө эртнээс өвөг, дээдсээс уламжлан өнөөг хүрч эрсэн онгон сайхан байгалиа сүйтгүүлж, газрын гүнд хэлхэгдэн тогтсон их үүцээ таслуулан гаслаж буй лус, савдагтаа аргадан залбирал үйлдлээ.

    djmedia:26

     

  • “Нарны залбирал- 2018 он” боллоо

     

    Наран ээж хөөрөх агшинд бүх улаачид байрлалаа эзэлж, хэнгэргийн дуу хадаж Нарны залбирал маань ийнхүү эхэллээ. Нарны залбиралыг Монгол бөөгийн тэргүүн зайран Цагаанхүү толгойлон бөөлж эхэллээ.

    Энэ жилийн Нарны залбиралд ОХУ-ын Буриадиас, БНХАУ-ын ӨМӨЗО-ноос Монгол бөөгийн удган, зайрангууд ирж оролцлоо. Мөн АНУ, Канад, Герман, Фендланд улсын эрдэмтэн судлаач, потограпэрчид, МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүд, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, П.Батжаргал, Монгол бөөгийн тэргүүн зайран Цагаанхүү, Монгол бөөгийн тэргүүн удган Нанжаа, Түвшинжаргал, Үүрийнцолмон, Орхон, Дархан, Өвөрхангай, Увс, Архангай аймгийн бөөгийн хүрээлэнгийн төлөөлөл ирж оролцлоо.

    2018 оны 6 дугаар сарын 21-ны оройн галын наадмыг МБНЭ-ийн залуучуудын зөвлөл хариуцан зохион байгууллаа. Монгол бөөгийн зайран Мөнхчулуун, Ш.Нямдорж, Наранбаатар, Ч.Одбаяр, Л.Баяржаргал Монгол бөөгийн удган Т.Баттогтох, Дулаанцэцэг, Сарантуяа нар оролцлоо.
                Нарны залбиоалын дараа МБНЭ-ийн гишүүд Хуралдаанаа хийж 2018 оны хагас жилийн ажилаа тайлагнан, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн их тахилгын талаар ярилцаж санал бодлоо солилцсон байна.

    djmedia:25

     

  • ХАНБОГД ХАЙРХАНЫ НЭГДСЭН ЗАЛБИРАЛ БОЛЛОО

     

                Өмнийн их говийн анхны тахилга 2015 онд болж байсан түүхтэй бөгөөд Нарны тахилгыг Хөвсгөлийн алдарт зайран Дамдин зайрангийн охин, Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, Хайрхан тахилгыг Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун, Монгол бөөгийн тэргүүн удган Энхмаа нар хамтарч, Лусын тахилгыг Монгол бөөгийн тэргүүн удган Хишигжаргал, Галын тахилгыг Монгол бөөгийн тэргүүн зайран П.Зоригтбаатар нар тус тус толгойлон бөөлж хийж байсан билээ. Энэ л зан үйл, монгол бөөгийн түүхэнд тод бичигдэн үлдэх болно. Тэрхүү нэгдсэн тахилгаа Алтайн арван гурван хайрхан, Хөвсгөл нуур, Хөх уул, Шилийн богдтой холбон хийж, эх нутаг газар шороогоо хайрлан хамгаалах зорилго агуулан тахисан.

    Энэ тахилгын дараа савдаг хилэгнэн хөдөлж, газрын гүнд их нуралт болж, Лус хилэгнэж зарим буруу үйл хийсэн эздийн амийг авч, тэнгэрийн хууль хатуу байдгийг сануулж байсан түүхтэй.

    Ийнхүү Монголын өмнийн говийн нэгдсэн их тахилгын үйл ажиллагаа эхэлж байна.

    Энэ үйл ажиллагааны дараа Нэгдсэн тахилгад оролцогчид Дэмчигийн хийд, Баяжихын агуй, Сайн эрийн агуй, Дуут хад зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аяллаа.

    djmedia:24

     

  • МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ТАВИН НЭГДҮГЭЭР ХУРАЛДААНЫ МЭДЭЭ

     

    $12.    ОХУ-ын Халимагт болох Монгол туургатаны наадамд оролцсон тухай

    МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч,

    Монгол   бөөгийн их зайран Д.Одонхүү

    $13.    ОХУ-ын бөөгийн “Хаан тэнгэр” байгууллагын удирдлагатай уулзсан тухай

    $14.    ОХУ-ын бөөгийн “Дээж” байгууллагын удирдлагатай уулзсан тухай

    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    $15.    Говийн нэгдсэн их тахилгын хөтөлбөр

    1.                                    Монгол бөөгийн их Зайран П.Батжаргал

    $16.    Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга

    1.                                            Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн

    $17.    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулантай уулзсан тухай,

    $18.    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Уянгатай уулзсан тухай

    $19.    УИХ-ын гишүүн Баттөмөртэй уулсан тухай

    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    $110.Нарны залбиралыг зохион байгуулах тухай

    МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн удирдагч,

    Монгол бөөгийн удган Баттогтох

    $111. Язгуур шүтээн бөөгийн холбооноос “Галын их тахилга хийх тухай”

    1.                                                Язгуур шүтээн бөөгийн холбооны
    2.                                            гүйцэтгэх захирал Баяржаргал

    $112.Цаг үеийн улс төрийн үйл ажиллагаанд бөөгийн байгууллагуудын оролцоо

    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    Дээд цэцийн гишүүн Б.Батжаргалын саналаар “2018 оны Говь-Алтай аймгийн бөөгийн хүрээлэнгийн зохион байгуулсан тахилгын дүнг нэмж мэдээлэв.

    Хуралдаанаар “БНАСАУ-д хийсэн бөөлөлтийн тухай”, “ОХУ-ын Халимагт болох Монгол туургатаны наадамд оролцсон тухай” асуудлыг киногоор нарнаж үзүүлэв.

    Хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Монгол бөөгийн зайран У.Ганхуяг, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн Их удган Ц.Отгонсүрэн, Д.Жаргалсайхан нар санал бодол, шүүмжлэл хэллээ.

    “Говийн нэгдсэн их тахилгын хөтөлбөр”-ийг эцэслэн шийдвэрлэлээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулантай хийсэн ээлжит уулзалтын талаар мэдээлэл танилцууллаа.

    Энэ удаагийн хуралдаан 60,1 хувийн ирцтэй хйигдлээ. ДЦХ-н байнгын гишүүдээс Н.Баярсайхан, Цагаанхүү, Н.Даарий, А.Оюунчимэг, М.Сарантуяа, Ч.Одбаяр, Б.Доржпүрэв нар тасаллаа.

                                        Мэдээллийн алба