Хэнтий аймгийн бөөгийн хүрээлэнгийн анхдугаар хурал цахимаар явагдаж амжилттай өндөрлөлөө.
Хуралд дараах асуудлыг хэлэлцсэн байна.
1. МБНЭ-ийн ДЦХ-ийн 71 дүгээр хуралдааны мэдээлллийг танилцуулав. Мөн ДЦХ-н байнгын бөгөөд байнгын бус гишүүнээр батлагдсан гишүүдээ танилцуулж, хуралд яригдсан хэлэлцүүлэг татвар, цол зэрэг, шагнал урамшуулалын талаархи дурдав.
2. МБНЭ болон Бөөгийн хүрээлэнгийн хоорондын уялдаа холбоо, 2021онд хийгдэх төсөл төлөвлөгөө ажлууд.
3. МБНЭ хамтран бөө мөргөлийн сурталчилгааны ажлыг хийж хэрэгжүүлэх /тайлал нэвтрүүлэгтэй төсөөтэй / олон нийтэд шууд хүрсэн
4. Одоогийн нөхцөл байдал болон цар тахлын гамшигтай тэмцэж бөөгийн хүрээлэнгээрээ тэнгэртээ мэдүүлж аргадан тахилга зан үйл хийх, зэрэг асуудлыг хэлэлцэж, бусад асуудлаар зөвлөлдлөө.
Category: Бидний тухай
-
ХЭНТИЙ АЙМГИЙН БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛОВ
-
ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ДАЛАН НЭГДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО.
Нэг. БОДЛОГЫН АСУУДАЛ
1. ЗҮҮН АЙМАГТ АЯЛСАН НЬ
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
2. Монгол бөөгийн цол олгох тухай,
Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн
3. Монгол бөөгийн шагналд тодорхойлох тухай, мэдээлэл
Монгол бөөгийн тэргүүн удган А.ОюунтуулХоёр. НЭГДСЭН БОЛОН ОРОН НУТГЫН ТАХИЛГА
4. 9 дүгээр сарын 22-ны Монголынхоо төлөө амиа зориулсан баатрууд, зүтгэлтэнгүүдэд зориулсан галын тахилгын дүн.
Монгол бөөгийн зайран В.Мөнхчулуун
5. Монголынхоо төлөө амиа зориулсан баатрууд, зүтгэлтэнгүүдэд зориулан аймгуудад хийсэн тахилгын дүнгийн тухай
Монгол бөөгийн их зайран Д.ОдонхүүГурав. Зохион байгуулалтын асуудал
6. Хэнтий аймгийн бөөгийн хүрээлэнгийн тухай
7. Сүхбаатар аймгийн бөөгийн хүрээлэнгийн тухай
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.ЖаргалсайханДөрөв. ГАДААД ХАРИЛЦАА
8. БНХАУ-ын Элчин сайдтай уулзсан тухай.
9. БНАСАУ-ын Элчин сайдын зөвлөхтэй уулзсан тухай
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.ЖаргалсайханТав. ДОТООД АСУУДАЛ
10. МБНЭ-ийн ДЦХ-н гишүүдийн татвар төлөлтийн байдал
Монгол бөөгийн удган С.Сэргэлэн
11. Зургаа. Бусад асуудалДЦХ-н байнгын 37 гишүүнтэй байгаа бөгөөд хуралдааны ирц 64 хувьтай байгааг мэдэгдээд хурлаа нээлээ. Хуралд Хэнтий аймгийн бөөгийн хүрээлэнгээс 5, Хэнтий аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэд удирдагч Б.Анхбаяр, Чингис хотын бөөгийн зөвлөлийн удирдагч Ж.Зина, Говь-Алтай аймгийн бөөгийн хүрээлэнгээс 3, Говь-Алтай аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Н.Цэвэлмаа, Улаанбаатар хотоос 3 төлөөлөл оролцов.
Хуралдаааны эхэнд МБНЭ-ийн ДЦХ-н гишүүнээр Б.Анхбаяр, Б.Гомбо, Гэрэлмаа,
О.Тэгшжаргал Лхагва нарыг сонголоо.
Хуралдаанаар хэлэлцсан асуудалтай холбогдуулан П.Батжаргал, Д.Одонхүү, Р.Маахүү, Ц.Отгонсүрэн, Ш.Нямдорж, Б.Батжаргал, А.Оюунтуул, Б.Мөнхчулуун, Б.Бахаамаазагд, С.Сэргэлэн, Ц.Цэндсүрэн, Гэрэлмээ нар үг хэлж, санал бодлоо хэллээ.
Монгол бөөгийн цол олгох асуудал, улаач нарын зүтгэлийг үнэлэх асуудлаар нилээд нухацтай хэлэлцлээ.
Гадаад харилцаа, түүнтэй холбоотой асуудлаар дэлэгрэнгүй тайлбар хийлээ. Мөн гишүүдийн асуултад хариулт өглөө.
МБНЭ-ийн гишүүдийн татвар төлөлтийн байдлаар Монгол бөөгийн удган Сэргэлэн мэдээлэл хийлээ. МБНЭ-ийн ДЦХ гишүүд татварыг манлайлж төлөх бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон дүнг танилцуулж, татвар төлөөгүй гишүүдийг ДЦХ-аас чөлөөлж хариуцлага тооцохоор тогтлоо.Хуралдааныг Л.Цагаанхүү, Я.Отгонбаатар, Д.Отгончимэг, Н.Мягмарсүрэн, Да.Жаргалсайхан, Б.Балжмаа, Ж.Ариунтуяа, Сайхантуяа нар тасаллаа. Хуралдаан 7.30 минут үргэлжлэв.

-
ТҮҮХТ ГАЗРААР АЯЛАВ.
Энэ удаа монгол улсын хилийн 999 багана дээр очиж хүндэтгэл үзүүлэх боломж олдсон билээ. Хилийн харуулын дайчидтай уулзаж, эх орны өглөөний гарыг хил дээр угтах боломж таарлаа. Халх голын застав дээр хонох үедээ сэтгэлд буусан үгээр “эх орны цэрэг” дууг зохиож, урлагын гавьяат зүтгэлтэн эрдэнэбат аяыг нь зохиож билээ.
ТАЛЫН АГУЙ,
Нэгэнт сүхбаатар аймагт ирсэн болохоор байгалийн болон түүхийн замаар аялсан билээ. Аялалаа шууд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт Шилийн богд уулаас баруун хойш 14 километрт орших талын агуйнаас эхлэв. Угийн байгалийн тогтолцоогоор байсан агуй, эргэн тойрон хашаа, зам, шат, дотор талдаа нуралтаас хамгаалсан багана зэргээр ихээхэн өөрчлөлт орсон байв. Бид агуйн дэргэд дурсгалын зураг авахуулсан билээ. тэгшхэн талын уудам хөндийд тогтсон гурван тусдаа тасалгаатай агуй оршино. Орох амны дэргэд овоо босгосон байдаг. Талын агуй нь Монгол оронд одоогоор мэдэгдээд байгаа агуйнуудаас хамгийн том төдийгүй хамгийн үзэсгэлэнтэй нь байжээ. Агуйн амаар босоо хүн багтахгүй учир бөхийж орно.
Дөнгөж ормогц бараг эгц доошилдог. Агуйн нийт урт нь 240 метр, нийт багтаамж нь 10 мянган шоо метрээс илүү ажээ. Агуйд ормогц маш сэрүү татан сэнгэнэдэг. Дараагийн тасалгаа нь хүрмэн чулуун асга бүхий байдаг бол гурав дахь хонгил нь мөсөөр хучигдсан байдаг байна. Өвөлдөө 40 градус хүйтэн, мал хүртэл тогтож бэлчдэггүй энэ газарт анчин гөрөөчид их ирдэг байсан учраас Талын агуйг “Гөрөөчдийн агуй” ч гэж нэрлэдэг байж. Зун дэлгэр цагт анчид агнасан зээр, гөрөөс, тарвага, зурмаа Талын агуйд хийж орхиод хэдэн хоногоор явсан ч авласан ав нь хөлдөж найдвартай хадгалагддаг байжээ. Талын агуй газар доогуурхи жимээрээ 70 километр үргэлжилж Дарьгангын Зүүн нартын агуйтай холбогддог юм байна. Гэвч Талыг агуйн тасалгаанууд одоо газрын нуралтын улмаас шороонд дарагдсан байгаа бөгөөд агуйн дээгүүр уул уурхайн хүнд даацын машинууд явснаас шалтгаалсан хэмээн үздэг. Агуйг хамгаалах, мөн иргэдэд үйлчлэх зорилгоор хааш хааш нь 250 метр хашаа барьж машины замыг хааж жуулчны бааз барьсан байна.ШИЛИЙН БОГД ХАЙРХАН.
Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас зүүн урагш 60 км-т д.т.д 1778 м-т оршдог ба энэ өндөрлөг тэгш газарт 200 орчим унтарсан галт уул байдгийн хамгийн өндөр нь Шилийн богд уул юм. Богд гэдэг үг бол монголд Будда дэлгэрсэн үеээс нэрлэгдэх болсон нэр. Хэдэн жилийн өмнө энэхүү хайрханд залбирах үед савдаг нь машин тэрэгтэйгээ оройд дээр нь гардаг талаар өгүүлж, ихээхэн догширсон байсан. Харин эргэн тойрон машин гаргахааргүй болгон тохижуулсан байна лээ. Манай бүсгүйчүүд машиндаа үлдэж эрчүүд нь шилийн богдын оройд гарчзалбирч, өргөл өргөсөн юм. Шилийн Богд уулан дээрээс Зотол хан, Дөш зэрэг эртний сөнөсөн галт уулыг харж болно. Орой дээрээ ширүүн салхитай, хүйтэн байв.
МОНГОЛЫН ХҮН ЧУЛУУ БА ТООРОЙ БАНДЫН ХӨШӨӨ
Мөн энэ нутагт 60 орчим хүн чулуу бий. Ламтын заставын дэргэдэх хүн чулуунаас бидний энэ өдрийн аялал эхэлж, алтан одооны дэргэдэх хүн чулуун хөшөөгөөр аялал өндөрлөсөн билээ. Хамгийн орчин үеийн хүн чулуун хөшөө бол алдарт тоорой бандын хөшөө байлаа. Тэрхүү хөшөөг өвөрмөц төрхөөр, байрлалыг нь зөв сонгож хийсэн бөгөөд олны очих дуртай газар болжээ.
Хүн чулуу нь эртний хүмүүсийн сүсэг бишрэл, нийгмийн харилцаа, угсаатны онцлог, зан заншил зэрэг олон асуудлыг тодруулж сэргээн судлах шинжлэх ухааны нэн үнэтэй сурвалж болдог ажээ. Их монголын үед холбогдох эдгээр хүн чулуунуудыг хамгийн ихээр агуулдаг газар бол Сүхбаатар аймгийн нутаг бөгөөд “Дарьгангын хүн чулуу” хэмээн алдаршчээ.
ГАНГА НУУР
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс 12 километрт орших салхины нүүдлээс үүссэн хурмал элсэнд хаагдаж тогтсон нэгэн нуур байх бөгөөд түүнийг Ганга нуур гэдэг. Ганга нуурыг усыг 21 булаг тэтгэн тэжээдэг бөгөөд тэдний гол амин судас нь Дагшин оргихын булаг билээ. Энэхүү оргихын булаг дээр монгол бөөгийн их удган б.бадамсүрэн хуур, манжигаал залбирал үйлдсэн нь их содон байлаа.Ганга нуур нь 4 ам километр талбайтай нуур бөгөөд Ганга гэдэг нь үүрд ширгэшгүй ундран оргилдог мөнх гэсэн утгатай үг ажээ. Жил бүрийн намар хун шувууд олон зуугаараа нисэн ирж ганганан чуулдаг учраас Ганга нуурын 1000 хунгийн чуулган гэж алдаршсан юм. Жил бүрийн намар Сүхбаатар аймагт орших Ганга нуурын хөвөөнөө буцах хунгийн сүрэг чуулдаг. Монголын нутаг дэвсгэр дээгүүр шувууны гурван их зам гардаг юм байна. Үүний нэг нь Сүхбаатар аймгийн өмнүүр байдаг олон нуур цөөрмүүд юм. Биднийг очиход алсыг зорих хунгын чуулга бүрэлдэж олон өнгийн дуугаар гангналдан чуулж байлаа.
АЛТАН ОВОО
Алтан овооны дэргэд дарьганга сум байдаг. Дарьганга суманд 200 гаруй сөнөсөн галт уул, Онгон, Дарьганга суманд 127-248 хавтгай дөрвөлжин километр талбай эзлэх Онгон, Молцогийн их элс, Эрдэнэцагаан сумын нутагт улсын дархан цаазат Лхачинвандад уул, Дарьганга, Наран сумын нутагт Баяндулаан, Талын агуй, Лог, Будар, Зараа, Дэлгэрхаан, Харгилтай зэрэг үлэмж талбай бүхий чулуун тогтоцтой нуруу хөндий олон байдгийн дээр чулуужсан яс зэрэг амьтан ургамлын үлдэгдэл бүхий Байшинт, Ходоодын говь, Хорголжингийн тал гэх мэт байгаль түүхийн дурсгалт газрууд бий. Ховор нандин өвс ургамал бүхий байгалийн гоёмсог баян бүрдээс гадна цагаан зээр давхилдсан их талын орон билээ.
Монгол эрсийн цог хийморийн бэлгэдэл болсон Алтан-Овоо буюу Дарь-Овоо нь Сүхбаатар аймгийн нутагт Молцог элсний хойд захад Дарьганга сумын төвийн дэргэд оршдог. Далайн түвшинээс дээш 1354 метрийн өндөрт өргөгдсөн энэхүү уул нь унтарсан галт уул ба аймгийн төвөөс 180 км зайтай. Бид алсаас алтан овоондоо залбирал хийгээд уаруун урт хотын зүг хөдөлсөн билээ.
энэ сайхан нутагт хоёр дархан удгантай хамт ирээд залбирч байсан тэр мөчөө эргэн дурсаж сууна. Сайхан байжээ. Харин одоо бид имонгол бөөгийн их зайран п.батжаргал, монгол бөөгийн их удган б.бадамсүрэн, монгол бөөгийн тэргүүн зайран п.нарангэрэл, удган болортунгалаг нартай хамт ирлээ. Түүх улам баяжин тэлж байна. Бид улам олуулаа болж байна.
-
Хоёр. СҮХБААТАР АЙМГИЙН БАРУУН УРТ ХОТОД (СУМАНД)
Баруун Урт хот бол сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж өнгө зүсээ өөрчилсөн аймгийн төв билээ. Хил залгаа хятадын хотууд бүрэн шинэчлэн өөрчлөгдсөн. Сүхбаатар аймагт шинэхэн уул уурхайн бүтээн байгуулалт өрнөсөн нь өгөөжөө өгсөн харагдана. Энэ бүхэн бол бусдын туршлагыг авч, хөгжиж чадах боломж байгааг харуулсан хөгжлийн хандлага, бодит бүтээн байгуулалт байлаа.
Миний хувьд аян замд их явдаг болохоор хятадын хилийн дагуу Манжуураас Шинжань хүртэл их замыг туулан зэргэлдээ улсын хөгжил дэвшилтэй танилцсан нь бас л ховор завшаан гэж бодож явдаг.
Баруун Урт хот хөдөлгөөн ихтэй байлаа. Учир нь цэрэг татлага явагдаж, усан басейнд нь улсын аварга шалгаруулах тэмцээн болж байлаа. Түүнтэй холбоотой бүх зочид буудлууд хүнээр дүүрсэн байв.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум нь 1942 онд байгуулагдсан, 9 багийн нийт 5283 өрхөд 17463 хүн амьдардаг. Баруун-Урт сум нь аймгийн төвийн хот сум тул хүн амын нягтрал ихтэй, бусад сумын хүн амтай харьцуулахад 2,6 –аас 10,1 дахин их хүн амтай.
Сумын хэмжээнд жилд 9 аж ахуйн нэгж байгууллага, 39 иргэн 25.85 га-д төмс, 7.64 га-д хүнсний ногоо тариалж, 330.8 тонн төмс, 78.5 тонн нарийн ногоо хураан авч байна. Сум нь Төвийн болон зүүн бүсийн эрчим хүчний системд холбогдсон. Хоногт 550-600 м3 бохир усыг 243 худаг, 16.8 км урт шугам хоолойгоор дамжуулан зайлуулдаг.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай 23 орон сууц байгаа бөгөөд, 2500 өрх нь амины орон сууцтай, 2783 өрх нь гэр сууцанд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай Дөрвөлж, Одкон, Ногоон хот зэрэг хотхонууд, Цайрт минерал компаний ажилчдын орон сууцнууд баригдаж байна.
Ерөнхий боловсролын 12 жилийн 2 сургуульд хүүхэд суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 47 иргэн суралцаж байна. Төрийн өмчийн 8 цэцэрлэгт 1082, гэр цэцэрлэгт 270 хүүхэд хамрагдаж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд жилд 14 мэргэжлээр 449 сурагч суралцаж байна.
Суманд 155 ортой 1 эмнэлэг, 8 эмийн сан, 3 өрхийн эмнэлэг, хувийн эмнэлэг 3 үйл ажиллагаа явуулж, Нэгдсэн эмнэлэгт 55 их эмч, 131 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.
Баруун-Урт сумын “Жаахан шарга” театр нь 800 хүний суудалтай. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг. 2 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.
Сумын хэмжээнд Эрдэнэмандал, Очирдарь гэсэн 2 сүм хийд буддын шашинийг сүсэгтэн олонд түгээн үйлчилж байна. Тухайн хийдүүдэд нийт 36 лам хуврага, ажиллаж байна.СҮХБААТАР АЙМГИЙН БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАВ.
МБНЭ байгуулагдсан анхны жил 2012 онд Сүхбаатар аймагт бөөгийн хүрээлэнгээ байгуулахаар ирсэн юм. Бүрэлдэхүүнд хоёр дархан удган Д.Батчулуун, Д.Энхжаргал нар байсан. Тэр үед Баруун Уртад бөө тун цөөн байсан. Тэд голдуу шинэхэн уг авсан улаач нар байв.
Энэ удаа ажлын хэсэгт Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Нарангэрэл, Болортунгалаг нар орсон байлаа. Баруун Уртад бид хоёр хүнтэй эхлэн уулpана гэж төлөвлөсөн байв. Нэгд хамтран ажиллахаар зорьсон зайран Б.Батмөнх, нөгөө нь бөөгийн үйл ажиллагаагаа сошиалд сурталчилаад байдаг Униа удганыхаар орж, Сүхбаатар аймгийн “Голомт” бөөгийн салбартай танилцахыг хүссэн. Манай бөөгийн хүрээлэнгүүд онгодын өргөөнд төвлөрдөг. Харин “Голомт”-ын салбар тусгайлан байгуулсан байртай байв. Бөөгийн ажлын шинэлэг хэлбэр ямар байдлаар ажил өрнөж байгаа нь сонин байсан. Тиймээс Сүхбаатар аймгийн “Голомт” бөөгийн салбарын туршлагыг сонирхосон хэрэг.
Монгол бөөгийнхөө төлөө зүтгэж яваа бидэнд байгууллага гол асуудал биш. Хамгийн гол нь нэгдсэн үзэл санаа чухал юм. Харамсалтай нь Униа удган хөдөө явчихсан байсан учир уулзаж чадсангүй.
Бид шууд Баруун Урт сумд амьдардаг зайран Д.Батмөнхийнд очив. Бид танилцаж ажил үйлс, зорилгоо таниулж, харилцан үзэл бодлоо солилцсон. Харилцан бие, биеэнээ олсон болохоор бид баяртай байлаа. Харилцан яриа, зорилго, эрх ашиг олон зүйлээр бид нэгдмэл байлаа. Төлөвшсөн, даруухан, ажил хэрэгч, дайчин байдал ярианы өнгөнд тодорно. Сүхбаатар аймгийн бөөгийн хүрээлэн байгуулах ажилд шууд орсон. Зохион байгуулалтын асуудлаа тохиролцов. Аймгийн төвд улаач нартай уулзахаар зар тавьсан. Өмнө оролдож байсан болохоор хүн цугларах нь бага гэдгийг мэдэх тул нэг их санаагаа зовоосонгүй.
Сүхбаатар аймгийн бөөгийн хүрээлэн байгуулах хуралдаан зайран Д.Батмөнхийн гэрт нь болсон. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан үйл ажиллагааны талаар танилцуулж, манай ажлын хэсгийнхэн асуултад хариулсан. Бид ирэх жил болох арга хэмжээнд бөөгийн хүрээлэнгүүд хэрхэн оролцох талаар санал бодлоо ярилцсан. Уулзалтын төгсгөлд Сүхбаатар аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагчаар зайран Д.Батмөнхийг, Сүхбаатар аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэд удирдагчаар Б.Оюунзулыг сонгож, баталгаажуулсан билээ.
Уулзалт ярилцлагын дараа манай төлөөлөл зайран Д.Батмөнхийн онгодын өргөөнл орж хүндэтгэл үзүүлж, танилцсан билээ. Ийнхүү Сүхбаатар аймгийн бөөгийн хүрээлэн байгуулагдав. Хэрхэн ажиллах нь цаг хугацаа харуулах болно.
Сүхбаатар аймгийн бөөгийн хүрээлэн байгуулах түүхийг эргэн дурсав. Анх МБНЭ-ийн үйл ажиллагаанд Баруун Урт хотын тэнгэр шүтлэгтэн зайран Ц.Тод-Эрдэнэ, маш идэвхтэй оролцож, хурал зөвлөлгөөнд суудаг байсан. Түүнд МБНЭ-ийн удирдлага итгэл өгч, хамтарч ажиллахаар болсон. Бид нэг нэгнийгээ сайн танихгүй, тэнгэрийн үйлээрээ нэгдэгсэд байв. МБНЭ-д гишүүнээр элссэн боловч бөө мөн эсэхээ ч тодруулаагүй нэгэн байсан. МБНЭ-ийн холбоотой цөөнгүй баримт бичиг аваад явсан. МБНЭ-ийн салбарыг Сүхбаатар аймагт байгуулахаар зорьсон тэрээр аажимдаа сураг тасарсан юм. Утасны дугаараа солиод бүр чимээгүй болсон билээ. Сүхбаатар аймагт өөр улаач байсангүй. Ажлын эхлэл бүх л аймагт ижил түвшинд эхэлж байсан болохоор энэ бүхэн жирийн үзэгдэл байлаа. Бүх ажил итгэлцэл дээр суурилж эхэлдэг болохоор ийм зүйл МБНЭ-ийг байгуулахад олон тохиолдсон.
-
ХЭНТИЙН БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙХЭНТЭЙ УУЛЗАВ.
Жигдхэн хурдтай явах хөлөг мөдхөн Багануур хотод хүрч ирэв. Нэг үеээ бодоход бид ч бөөгийн салбаруудтай болжээ. Энэ хотод Хурцжавхлан, түүний шавь Алтанцэцэг багшийн мянгаар тоологдох шавь нар амьдардаг.
Харин МБНЭ-ийн гишүүд замд таарах сумдад жигдхэн тоогоор байршин амьдардаг. Улаачгүй сум бараг байхгүйтэй адил болжээ. Нэгэнт байгууллагын салбартай уулзалт хийх гэж яваа болохоор анх сумдад хэрхэн салбараа байгуулж байсан дурсамж сэтгэлд хөвөрнө.
Хэнтийн Цэнхэрмандал сумын Хар зүрхний Хөх нуурт МБНЭ-ийн анхны нэгдсэн тахилга болсон газар, Эзэн Чингис хааны хаан ширээнд залагдсан нутаг. Энэ л утгаараа Монголын бөө нар анхлан цугларч зан үйлээ хийж нэгдсэн газар билээ. Анх удаа дөрвөн мянган гаруй улаач нар нэг дор хуран цугларч чадсан нь ирээдүйн их үйлст монголчууд, мөнх тэнгэрийн бөө мөргөл үйл ажиллагаа явуулахад бэлэн болсоныг илэрхийлсэн бас уриалан дуудаж, бас их хүч байгааг мэдрүүлсэн үйл явдал байлаа.
Хувь, хувиа бодсон, өөрсдийн нэр хүндээ хэт эрхэмлэсэн бөөгийн цаг үе дуусгавар болгосныг чухамхүү энд л тунхаглан зарласан билээ. Өөрийн гэх зүйлээс илүүтэй монголоо гэсэн сэтгэлийг нэгэн үзүүр болгон бөө нар, шүтлэгтэн, эрдэмтэд, судлаачид түүнийг сонирхох гэсэн гадаадын бөө нар цөөнгүй ирсэн байж билээ.
Харин их хааны өлгий нутагт бөөгийн нэгдсэн байгууллагын салбар анхлан байгуулсан боловч үйл ажиллагаа нь жигдэрч өгөхгүй байгаа билээ. Өмнө нь хоёр удаа байгуулагдаж байсан хэнтийн салбар үр дүнтэй ажиллаж чадалгүй чимээ тасарсан түүхтэй. Одоо л шижигнэсэн залуус эрчимтэй ажиллах болов уу.
Харин энэ удаа Чингис хотод салбараа шинэчлэн өөрчилж, үйл ажиллагаагаа идэвхитэй эхлэхээр ярилцсан байлаа. Бид Хэнтий аймгийн Мөрөн суманд ирээд холбоо барихад залуус маань аль хэдийн хотын хаалган дээр хүлээж байлаа.
Сүү хадагаа өргөн бидний хүндэтгэн угтаж, мэндчилэн соёрхож, танилцан гар барилаа. Одоо цувааны урд тугаа намируулан цуваа хотын зүг хөдөллөө. Биднийг ингэж залуучууд хүндэтгэн угтана билээ. Гэхдээ монголчууд өөр “сэжмээр” сэрсэнийг энэ цуваа илтгэсэн байх аа.
Эртний монголчуудын сүлд болсон шонхор шувуу эхний машинд залагдаж, хоёр дахь машинд байгууллагын туг намирна. Ийм өвөрмөц цуваа товлосон газраа ирж, хуралдааны танхимд анхны уулзалт, ярилцлагаа хийсэн билээ.
Эхлээд МБНЭ-ийн байгуулагдаж байсан түүхийг харуулсан, бас онцлог үйл явдлуудыг өгүүлсэн кино гарч түүний дараа МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан МБНЭ-ийн байгуулагдах болсон түүхэн шалтгаан, байгууллагын зорилго, зохион байгуулалт, үйл явцыг тайлбарлан ярьсан.
Дараа нь Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн нар санал бодлоо илэрхийлж, бөөгийн тодорхой асуудлаар асуултад хариулт өгсөн билээ. Хуралдааны төгсгөлд Хэнтий аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагчаар зайран Н.Отгонбилэг, Хэнтий аймгийн бөөгийн хүрээлнгийн дэд удирдагчаар зайран Г.Ган-Эрдэнэ, Хэнтий аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэд удирдагч, Чингис хотын бөөгийн зөвлөлийн удирдагчаар удган Д.Зина нарыг тус тус сонгож, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан баталгаажууллаа.
Хэнтий бөөгийн хүрээлэнгийнхэн биднийг удган Д.Зинагийн бөөгийн онгодын өргөөнд очиж, хүндэтгэл үзүүлж, ажил хэргийн яриа үргэлжилсэн.
Уулзалт ярилцлага, их ажлын дараа бид хамтран хоолонд орж, энэ өдөр төрсөн өдрөө тэмдэглэж буй нэгнийхээ баярын хийсэн билээ.
Бид хэнтийд хоноод маргааш нь Сүхбаатар аймгийг зорьсон. Хүрээлэнгийн төлөөлөл биднийг алсын замд үдэж мордууллаа.
-
МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ХОРИНГУРАВДУГААР ХУРАЛДААНЫ МЭДЭЭЛЭЛ
1. МБНЭ-ийн бага хуралдайн Наймдугаар хуралдааныг зохион байгуулах тухай
МБНЭ-ын Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан2. 2014 онд МБНЭ-ээс зохион байгуулах ажлын төлөвлөгөөний төсөл
МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Одонхүү3. Аймгууд хариуцсан ДЦЗ-ийн гишүүдээс хийсэн ажлын тухай
МБНЭ-ын Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан4. МБНЭ-ийн нэгдсэн шинэ жил тэмдэглэн өнгөрүүлэх тухай
МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Одонхүү5. Шилдэг Удган, зайранд нэр дэвшүүлэх тухай
МБНЭ-ын Ерөнхийлөгч Д.ЖаргалсайханМОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН
ДЭЭД ЦЭЦИЙН ШИЙДВЭР
МБНЭ-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай
МБНЭ-ийн дүрмийн “15.1. Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Дээд цэцийн Зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр хувийн саналаар шийдвэрлэж Бага хуралдайд оруулна. 15.2. Бөөгийн сонгуульт байгууллагын дүрэмд нэмэлт, эсхүл өөрчлөлт оруулах саналын төслийг Дээд болон Бага хуралдайд эхлэхээс 30 (гуч)-аас доошгүй хоногийн өмнө хүргүүлсэн байна.” гэсэн заалтыг үндэслэн ШИЙДВЭРЛЭХ НЬ:1. МБНЭ-ийн Дүрэмд нэмэлт өөрчлөлт Ажлын хэсгийг байгуулсугай.
Ахлагч Д.Одонхүү
гишүүд Ж.Өсөхбаяр
Ц.Батболд
Х.Дангаасүрэн
Д.Дарьчулуун
Я.Мөнгөнсувд2. Дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийг 2014 оны 9 дүгээр сарын 1-ний дотор Дээд цэцийн Зөвлөлд танилцуулсугай.
“МБНЭ-ийн дүрэм”-д нэмэлт өөрчлөлт
2.7 МБНЭ-ийн гишүүний хүлээх хариуцлага
Дараах үндэслэлээр гишүүнчлэлээс хасна. Үүнд:
2.7.1. Гишүүний татвараа 24 сараас дээш хугацаанд төлөөгүй.
3.9. МБНЭ-ийн Бага хуралдай
3.9.1. МБНЭ-ийнБага хуралдайг 160 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дараагийн МБНЭ-ийн Дээд хуралдай хүртэлх хугацаагаар байгуулна. Бөөгийн хүрээний Бага хуралдайн гишүүдийг сонгохдоо Бөөгийн ёс жаягийг эрхэмлэн дээдэлдэг нэр хүндтэй бөө, иргэд нараас оролцуулан нэр дэвшүүлжсонгож, батламжлана.
4 дүгээр зүйл.МБНЭ-ийн анхан шатныбайгууллагыг байгуулах нь
4.1. МБНЭ-ийн анхан шатны удирдах байгууллага нь хот, дүүрэг, суманд Бөөгийн Зөвлөл түүний цугларалт, тахилга байна.
4.2. Сумын Бөөгийн зөвлөл нь Зайран, Удган, түшээ, шүтлэгтэнгээс бүрдэнэ.
4.3. МБНЭ нь аймаг, хот, дүүргийн хэмжээнд Бөөгийн хүрээлэнг байгуулна.
4.4 Аймаг хот, дүүрэг дахь бөөгийн хүрээлэнг Дээд цэцийн Зөвлөлийн шийдвэрээр байгуулна.`
4.5. Аймаг хот, дүүрэг дахь бөөгийн хүрээлэн нь 5-7 хүнтэй Удирдах Зөвлөлтэй байна.
5.9. Дээд цэцийн Зөвлөл нь Бөөгийн зөвлөл, Удирдах зөвлөл, Залуучуудын зөвлөлийн салбар хуралдаантай байна. Гишүүдийг аль зөвлөлд байхыг МБНЭ-ийн Ерөнхийлөгч батална.
5.17. Бөөгийн зөвлөлийн Тэргүүн ба дэд тэргүүн бөө нь Тэргүүн дэд Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч нар байна.Тэргүүн бөөг Зайран бол дэд тэргүүн бөө нь удган байна.Тэргүүн бөөгөөр Удган сонгогдвол тэргүүн дэд бөө нь Зайран байна.
5.18. Бөөгийн зөвлөл нь дараахи бүрэн эрхтэй байна. Үүнд:
5.18.1. Бөө нарын үйл ажиллагааны эв нэгдлийг хангах.
5.18.2. Бөө нарыг дотоод, гадаадад төлөөлөх.
5.18.3.Бөөгийн онгодын мэдээлэл, түүнтэй холбоотой асуудлууд
5.18.4.Бөө нарыг удирдах, тэдэнд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах.
5.18.5. Бөө нарт үйл ажиллагааны чиглэл өгөх.
5.18.6.Бүсчилсэн болон Аймаг, хотын бөө нарт сургалт зохион байгуулах.
5.18.7. Бөө нарын гишүүдийн тоо, нөөцийг бүрдүүлэн нэгдсэн бүртгэл хөтлөх.
5.18.8. Бөөгийн цол олгох журамыг батална.
5.18.9.Бөөгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэх.
5.18.10. Эвлэлийн гишүүд, иргэдээс үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан санал хүсэлт, өргөдөлд хариу өгөх ажлыг зохион байгуулна.
5.19. Бөөгийн зөвлөлийн шийдвэрийг МБНЭ-ийн Ерөнхийлөгч баталмагц хүчин төгөлдөр болно.
5.20. Залуучуудын зөвлөлийн насны дээд хязгаар нь 35 байна. Хязгаарласан насанд хүрмэгч зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөнө.8 дугаар зүйл. МБНЭ-ийн хяналтын байгууллага,
түүний бүрэлдэхүүн
8.1. МБНЭ-ийн дотоод хяналт нь хараат бус бие даасан байна.
8.3.Хяналтын гишүүдийг Дээд цэцийн хуралдайгаас 5 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дараагийн бага хуралдай хүртэл тайлангийн хугацаагаар томилно.
8.4. Хяналтын Цэцийн даргыг Бөөгийн зөвлөлөөс, 2 гишүүнийг Удирдах зөвлөлөөс, 2 гишүүнийг Залуучуудын Зөвлөлөөс МБНЭ-ийн Ерөнхийлөгч томилно.
8.5. Хяналтын гишүүд нь бөөгийн нарын ёс зүйг хариуцна.
8.7. Хяналтын Цэцийн хуралдаан
8.7.1. Хяналтын цэцийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан мөн.
8.7.2. Хяналтын цэцийн хуралдааныг дарга нь зарлан хуралдуулж удирдана.
8.7.3. Гишүүд бүрэн оролцсон бол хуралдааныг хүчинтэйд тооцно.
8.7.6. Хяналтын Цэцийн хурлын тогтоолтой Ерөнхийлөгч танилцаж тамга дарсанаар хүчинтэй болно.МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ
2014.11.19 Дугаар 17 Улаанбаатар хот
Дээд цэцийн Зөвлөлөөс Аймгийн Бөөгийн байгууллагыг
хариуцан ажиллах тухай
№ Аймаг ДЦЗ-өөс хариуцагч
Нэг.Баруун бүс М.Энхзаяа
1 Баян-Өлгий Д.Дарьчулуун
2 Ховд Дангаасүрэн
3 Увс Д.Одонхүү
4 Говь-Алтай Ш.Энхбаяр
5 Завхан М.Энхзаяа
Хоёр. Баруун төвийн бүс Д.Энхжаргал
6 Хөвсгөл Д.Энхжаргал
7 Архангай Ж.Өсөхбаяр
8 Булган Өлзийхутаг
9 Орхон Отгондулам
Гурав. Төвийн бүс Д.Батчулуун
10 Дархан-Уул Болдбаатар
11 Төв Д.Булган
12 Сэлэнгэ Туул
13 Өвөрхангай Хадхүү
14 Баянхонгор
Дөрөв. Зүүн бүс Д.Хоролдамба
15 Хэнтий А.Энхтайван
16 Дорнод
17 Сүхбаатар Л.Амгаланням
Тав. Өмнөд бүс Н.Хишигжаргал
18 Өмнөговь Н.Хишигжаргал
19 Дундговь Ц.Оюунбат
20 Дорноговь Х.Энхмаа
21 Говьсүмбэр Н.Мягмарсүрэн
22 Чингэлтэй О.Даваасүрэн
23 Хан-Уул Т.Дагвадорж
24 Баянзүрх Б.Батсайхан
25 Сонгинохайрхан Отгонсүрэн
26 Багахангай Ц.Батболд -
МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН УДГАН ГОНЧИГИЙН ЯНЖИНЛХАМ
Хоёр. Монгол бөөгийн Тэргүүн удган цолоор
1. Янжинлхам-Бөөгийн зөвлөлийн гишүүн
Олгосугай МБНЭ-ИЙГ БАЙГУУЛАХАД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН.
МОНГОЛ БӨӨГ УЛАМЖЛАЛТ ЁСООР ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АМЬДРАЛАА ЗОРИУЛЖ ЯВАА
МӨНХ ТЭНГЭРИЙН ТӨЛӨӨ “ДОЛООН ОД” ОДОНГООР ШАГНАГДСАН.
“ХҮРЭЛ ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
“МӨНГӨН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
“АЛТАН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон.
• 2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагад оролцсон.
• 2013.05.25-26-ны өдөр. Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их тахилгын Нарны тахилгад оролцсон.
• 2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад Лусын тахилгад бөөлж оролцсон.
• 2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон.
• 2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад оролцсон.
• 2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд оролцсон.
• 2015. 1 capд МБНЭ-ийн нэгдсэн сургалтанд хамрагдсан.
• 2015.05.25-.05.26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
• 2015.06.21-22 өдөр. Цонжин болдогын Агуйт ууланд хийсэн “Нарны залбирал”-д оролцсон
• 2015.05.20-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон.
• 2015.07.04 өдөр. Урианхайчуудын урлагын Их наадамд Галын тахилгад оролцсон.
• 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон.
• 2016.05.15-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.
• 2016.08.10-ны өдөр. Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад оролцсон.
• 2017.06.03-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.
• 2017.06.15-ны өдөр. Төрийн “Хар сүлд”-ний тахилгад оролцсон.
• 2017.06.22-ны өдөр. Нарны залбиралд оролцсон.
• 2017.07.20-ны өдөр. Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон.
• 2018.04.10-16-ны өдөр БНАСАУ-ын Монгол хатаны бунханд бөөлсөн.
• 2018.05.08-26-ны өдөр ОХУ, Халимаг, Буриадад аялсан.
• 2018.06.17-ны өдөр. Говийн нэгдсэн тахилгад оролцсон.
• 2018.06.22-ны өдөр. Нарны залбирал оролцсон.
• 2018.07.17-ны өдөр Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон.
• 2019.05- 17-ны өдөр ОХУ-ын Байгаль нуур, Бух ноён нэгдсэн залбиралд оролцсон.
• 2019.06.22-ны өдөр. Нарны залбиралд оролцсон.
-
МБНЭ-ийн Дээд цэцийн Хорин хоёрдугаар Хуралдааны мэдээ.
2. БНХАУ-ын Ордос хот дахь Чингисийн цогцолборт аялалын
бэлтгэл явцын тухай
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.ЖаргалсайханБАТЛАВ. МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЖАРГАЛСАЙХАН
2014 оны 9 дүгээр сарын 01-ны өдөрМонгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин
Алдарт хүндэтгэлийн цогцолборын нээлтийн
ажиллагаанд бэлтгэх төлөвлөгөө
№ Хийх ажил хугацаа хариуцагч
1 Газарт хүндэтгэл үзүүлэх ажиллагаа 9-р сарын 19 Д.Энхжаргал
П.Батжаргал
2 Монгол Улсын төрийн далбаа, Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн далбааг байрлуулах, 9-р сарын 22 Д.Дарьчулуун
3 Цугларсан олон байрлалын төв хэсэгт хагас сар хэлбэрээр байрлуулах 9-р сарын 22 Д.Одонхүү
4 Галын тахилгыг аргалаар бэлтгэх 9-р сарын 22 Ж.Өсөхбаяр
5 Түүний ар талд бөөлөх талбайг бэлтгэх, 9-р сарын 21 Д.Дарьчулуун
6 Монгол Улсын төрийн дуулал болон хөгжим бэлтгэх 9-р сарын 20 Номин
7 Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цогцолборын шав тавих ажиллагааны нээлтийн үг. 9-р сарын 20 Д.Жаргалсайхан
8 Унгар Улсын Мухи тосгоны дэргэд болсон тулалдаанд Монгол төрийнхөө төлөө амиа алдсан Монголын 1000 баатар дайчид бол Монголын зэвсэгт хүчний баатарлаг түүхийн нэг хэсэг, миний нутгийн тасархай, бидний нэг хэсэг мөн. 9-р сарын 20 Д.Одонхүү
9 Монгол төрийн даалгавраар Япон Улсад очиж, алтан амиа алдсан Монгол төрийн элч, дипломатч Туушин, Сэцэн нар, Монгол цэргийн баатарлаг түүхийг бид мартаагүй 9-р сарын 20 Ж.Пүрэвсүрэн
10 Эх орныхоо төлөө амиа зориулсан хилчин дайчид, баатруудаа бид дурсаж байна. 9-р сарын 20 Д.Дарьчулуун-
11 Халх голд их ялалтыг байгуулахад эх орны төлөө амиа зориулсан ахмад үеэрээ бахархаж байна. 9-р сарын 20 Д.Наранцэцэг-12 Монгол бөөгийн гэгээн алдар бадраг 9-р сарын 20 П. Батжаргал
13 Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цогцолборт байрлуулах Унгар Улсын Мухи тосгоны дэргэд болсон тулалдаанд амиа алдсан Монголын 1000 баатар дайчдын булшнаас авчирсан шороог байрлуулах ёслолын ажиллагаа 9-р сарын 22 Д.Батчулуун
Л.Юра
С.Агий
Я.Мөнгөнсувд
Ж.Пүрэвсүрэн
14 Монгол төрийн даалгавраар Япон Улсад очиж, алтан амиа алдсан Монгол төрийн элч, дипломатч Туушин, Сэцэн нар, Монгол цэргийн булшнаас авчирсан шороог байрлуулах ёслолын ажиллагаа. 9-р сарын 22 Д.Одонхүү
Г.Өлзийхутаг
П.Нарангэрэл
Н.Мягмарсүрэн
Б.Батсайхан
Ж.Пүрэвсүрэн
15 Монгол Улсын баруун хязгаар, Байтаг богдын хилийн тулалдаанд амиа алдсан Монгол Улсын баатар Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж нарын тулалдаанд амиа алдсан газраас авсан шороог байрлуулах ёслолын ажиллагаа. 9-р сарын 22 Д.Дарьчулуун
Н. Бат-Эрдэнэ
О.Туул
Чинбат
16 Монгол Улсын зүүн хязгаар, Монгол Улсын зүүн цэг, Эзэн Чингис хааны үед Монгол туургатанг нэгтгэх тулалдаан болж байсан түүхт нутаг, Монгол-Зөвлөлтийн цэрэг Халх голд ялалт байгуулсан газар, хилийн 1411 баганы дэргэдээс авсан шороог байрлуулах ёслолын ажиллагаа. 9-р сарын 22 Д.Наранцэцэг
Д.Саранцэцэг
У.Ононтуул
Б.Мөнхтунгалаг
Н.Амартүвшин
17 Монгол Улсын өмнө хязгаар, хилийн хамгийн өмнө цэг хилийн 625 дугаар багана, Орвог гашууны бор толгойгоос авсан шороог байрлуулах ёслолын ажиллагаа. 9-р сарын 22 Б.Нарангэрэл
Б.Бахаамаазагд
Б.Баттулга
А.Тулга
Б.Гэрэлтуяа
18 Монгол Улсын баруун цэг Алтай таван богдын Бөөгийн Арван гурван овооноос авчирсан шороог байрлуулах ёслолын ажиллагаа. 9-р сарын 22 Д.Энхжаргал
П.Батжаргал
Ч.Догсмаа
Н. Дайрий
Н.Баярсайхан
19 Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдар, Монгол удам, өвөг дээдэсдээ хүндэтгэл үзүүлэх бөөгийн ёслол 9-р сарын 22 Д.Дарьчулуун
20 Нийт оролцогчид хуур, манжигаар нэгдсэн залбирал хийх. 9-р сарын 22 Д.Одонхүү
21 Нийт оролцогчид “Халуун элгэн нутаг” дууг дуулж хаалтаа хийнэ. 9-р сарын 20 Номин
22 Хөшөөний загвар хийх 9-р сарын 15 Д.Жаргалсайхан
23 Хөшөөнд бичих үг бэлтгэх 9-р сарын 15 Д.Дарьчулуун
24 Хөшөөний чулуунд үг бичүүлэх 9-р сарын 16 Д.Дарьчулуун
25 Хөшөөний зураг бэлтгэх 9-р сарын 15 Д.Жаргалсайхан
26 Чулуу сонгох 9-р сарын 14 Д.Дарьчулуун
27 Хөшөөний рам бэлтгэх 9-р сарын 18 Д.Дарьчулуун
28 Хөшөөний суурийг цутгаж байрлуулах, хамгаалах 9-р сарын 19 Зоригтбаатар
29 Асар байрлуулах 9-р сарын 22 Д.Дарьчулуун
30 Дуу өсгөгч байрлуулах 9-р сарын 22 Д.Дарьчулуун
31 Зөөх машин хариуцах 9-р сарын 19-21 Зоригтбаатар
32 Газар орныг цэвэрлэх 9-р сарын 19-21 Дээд цэц
33 Аргал бэлтгэх 9-р сарын 21 Ж.Өсөхбаяр
34 Шороо хийх сав бэлтгэх 9-р сарын 18 Догсмаа
35 Хөдөөнөөс ирж оролцох хүмүүст хүндэтгэл үзүүлэх 9-р сарын 21 Д.Жаргалсайхан
36 Хоол бэлтгэх 9-р сарын Батболд
Бат-Эрдэнэ
Б.Батжаргал
37 Тойрон аялалд оролцох хүмүүсийг тодотгох 9-р сарын Догсмаа
Даарий
38 Тойрон аялалд оролцох хүмүүсийн мөнгийг хураах 9-р сарын
39 Вагоны тасалбар хөөцөлдөх 9-р сарын
40 Тойрон аялалын талаар Хятадын компанитай тохиролцох 9-р сарын
41 Телевиз радиод мэдэгдэх 9-р сарын Ж.Өсөхбаярт
42 Шавар бэлтгэх 9-р сарын Б.Нарангэрэл
43 Уут хийх 9-р сарын Догсмаа
44 Баатруудын хувцас бэлтгэх 9-р сарын Б.Нарангэрэл
45 Бага хуралдайн гишүүдэд мэдээ хүргэх 9-р сарын Гэрэлтуяа
АЖЛЫН ХЭСЭГ
-
ИХ ГОВЬ, АЛТАЙ ТАВАН БОГД, ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД АЯЛСАН НЬ. 26. Тайгад
Бид тайгыг зорьж тэнд амьдардаг улаач нартай уулзаж, ярилцаж, санал бодлоо солтлцсон билээ. Тэдний нэг нь наян нас гарсан өндөр наслаж буй улаач Ц.Оросвойгынд зочилсон. Түүний хүү нь МБНЭ-д гишүүнээр элссэн юм. Тэдний цаахан майханаа барьж хоноглосон билээ.
Бидний явсан газар бүрт МБНЭ-д олон улаач гишүүнээр элссэн. Улаач нар монгол улсынхаа хөгжил дэвшилд нэмэр хандив болохын мөн чанарыг, хамтарч нэгдэхийн чухлыг тэмдэглэн ярьж явлаа. Насны эцэс хүртлээ олон түмнийхээ төлөө зүтгэсэн боловч нутаг тойрсон олон түмнээс цааш гаралгүй, хэн ч мэдэхгүй байсаар насыг өнгөрөөдөг тухай санал бодлоо хэлж байсан. Эгэл даруухан боловч баяр хөөрөөр бялхасан улаач нараа хараад бид зөв зүйлийн төлөө зүтгэж байгаагаа ойлгосон. Тайгад ауьдардаг улаач нар өөрсдийгөө бөө гэж бусдад тантулахыг үл хүснэ. Хийж байгаа үйлээ өдөр дутмын хийх ёстой зан үйл, ажил үүрэг гэж ойлгож хийнэ. Нилээд яриулж байж, хүссэнээ авга даа. Тэд өөрсдийн онгод тэнгэр, зан шүтлэгийн талаар ярьж байв. Монголын соёлын үнэт өв, бөө шүтлэг минь үргэлжилж, оршсоор байгаад баярлаж, бахархаж явлаа.
Одоогоор баруун, зүүн тайгад нийт 1300 гаруй цаатан амьдарч байна. Цаатангуудын аж төрдөг нутаг нь Бүрхээлэг, Жамс, Улаан тайгын их уулс, Тэнгис, Шарга, Шишгэдийн голийн сав нутаг юм. Баруун тайгад 19-22 өрхийн 95, зүүн тайгад 25 өрхөд 150 гаруй иргэд цаа маллан амьдардаг. Суманд 400 орчим цаатан иргэд амьдардаг. Эм цааг мянжиг гэдэг бөгөөд 7 сар хээл тээж, 4-5 сард төллөдөг. Эм цааг өдөрт 4-5 удаа сааж, нэг удаа 120-200 г сүү авдаг. Нас гүйцсэн зарь дунджаар 50-70 кг ачаа даана. Өдөрт 50-70 км зам туулах чадвартай. Цаатангууд шим тэжээл сайтай бэлчээр сэлгэн отор нүүдэл хийж амьдардаг.27. Хээрийн онгодод
Монгол бөө хээрийн онгодоор баялаг билээ. Энэ өв уламжлалыг авч яваа олон улаач энэхүү нутагт амьдардаг. Энэ удаа Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Нэргүй өөрийн хээрийн онгод болох Бурианы аавын онгодод очсон билээ.
Зайран сэтгэл хөөрч ихэд удаан олон зүйл ярьсан. Кино бичлэн хийгдэж, дурсамж яриа ч өрнөсөн. Тэр болгон олдоод байдаггүй халуун яриа болсон. Энэ бол хээрийн замд олдсон ховорхон завшаан байлаа.
Их голын эрэг дээр түүх болон үлдсэн загасны үйлдвэрийн туурь байна. Тухайн үедээ нилээд сайн хийгдсэн, энүүхэндээ их гоёохон барилга байждээ.
XVIII-XIX зууны үед монголчууд нэлээд хэдэн гол мөрөн, нуурын загасыг агнаж байжээ. БНМАУ-ын үед загас агнуурын гурван үйлдвэр байсан.
Дархадын цагаан нуурын загас агнуурын үйлдвэр. Шишгэдийн сав газрын Дархадын хотгорын олон нуураас XIX зууны 70-аад оноос эхлэн загас агнаж байсан тухай оросын нэрт эрдэмтэн П.Н.Потанин өдрийн тэмдэглэлдээ бичсэн байдаг.
Дархадын хотгорын загасыг 1943 оноос эхлэн үйлдвэрийн аргаар ашиглаж эхэлжээ. Эндээс барьж ашиглаж байгаа загасны дийлэнх хувийг дархадын цагаан загас, багахан хувийг тул, зэвэг, хадран эзэлдэг.
Цаашид олон жилийн нөөцтэй загас агнуурыг зохион байгуулахын тулд Дархадын цагаан нуурын загасны үйлдвэрийг түшиглэж жилд олон төрлийн жараахайг өсгөх чадалтай загас үржүүлгийн газар байгуулах санаа ажил хэрэг болж чадалгүй, ор мөр үлджээ.28. Зуун настаныд
Бидний энэ удаагийн үндсэн зорилго бол өндөр настай буурлууд болох улаач нартай цол, тэмдэг, шагналыг нь олгох явдал байсан. Зорьсоноо ч гүйцээсэн. Бүх л амьдралаа монгол бөөгийнхөө төлөө зориулсан тэд “мартагдсан хүмүүс” билээ. Нэгэн улаачийн бичээд байгаачлан тэнгэр улаачид цол хэргэмийг “хайрладаг” боловч, хаана хэнд “тэнгэр мэдээлэл”-ийг түгээдэг нь тодорхойгүй байсаар, олон түмэнд танигдахгүй байсаар насыг өнгөрөөж байна.
Гэхдээ даруухан тэдний энэ алдар, нэр хүндийг тэр хавиар амьдардаг олон түмнээс өөр мэдэх хүнгүйгээр насыг барж байгаа улаач нар тайгад олон байдаг. Улаачийг танилцуулахгүй бол хэн өөрийгөө бөө гэж тунхаглах билээ. Улаачийн амьдрал бол хатуу, хөтүү, хэцүү замнал, зовлонг мэдрүүлж, хүний ертөнцөд үйлчилэхээр томилогдсон эгэл биш хүмүүс билээ.
Нэг талдаа тэд өөрсдийгөө улаач гэж тунхаглаад байдаггүй, өдөр дутмын өөрсдийн хийх ёстой ажмл мэт төсөөлссөр ирсэн түүхтэй.
Нөгөө талдаа хатуу дэглэмтэй, шашингүй үзэл ноёрхосон үед бөө шүтлэгийг ад үзэж, хатуу шийтгэл оноодог байсан учраас өөрсдийгөө нууж, ил хэлэхээс эмээдэг болжээ.
Бидний уулзсан хамгийн өндөр настан бол энэ удган байлаа. Дархадын олон үе дамжин өнөөд хүрч ирсэн Авид удган бол монгол бөөгийн амьд дурсамж байлаа. Биднийг угтахдаа баярын нулимстай байж, үдэхдээ уйлсаар үдсэн. Удган цол тэмдэгээ аваад их удаан уйлж суусан. Нүднээс нь баярын нулмас удаан урсана билээ. Өөрийн бүтээсэн алдарыг илтгэсэн цол, тэмдэг, шагналаа их хүлээсэн байх аа. Би ч олон шөнийн дуудлагын ард гарч байгаагаа мэдэрсэн. Тэр холын нутагт амьдарч байгаа удганаа амьд дээр нь баярлуулж чадсандаа бид ч баярласан. Ярилцлагын явцад мартагдашгүй сайхан онгодын дуудлага тамлагаа дуудна. Ай баян хангай минь мартагдашгүй, тайлагдашгүй түүхээр арвин билээ.29. Ренчинлхүм сум, Маамаа зайрангийнд
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутагт цөөнгүй ирсэн, голдуу хоосон буцсан. Энэ удаа ч хоосон буцах шахсан. Гэвч бүх зүйл эсэргээр эргэж тэнгэр биднийг ивээсэн. Замд мотоциклтэй хүн зөрсөн нь Маамаа зайран байсан. Тэгээд даруухан эелдэг зан ааштай Маамаа зайрантай уулзаж, онгодод нь хүндэтгэл үзүүлж, бас ч үгүй сайхан ярилцлага дурсамж үлдсэн.
Энэ суманд улаач нар анхлан цуглаж бөө мөргөлөө хөгжүүлэх талаар ярилцсан арвин түүх угтсан. Сумын захиргаанаас дэмжиж улаач нар нэгдэн цугларч санал бодлоо ярилцаж зохион байгуулалтын ажил хийгджээ.
Цаашид түүнийг үргэлжлүүлэн хийхэд бодит туслалцаа үзүүлээгүйгээс уулзалт ярилцлага, хуралдаан үр дүнд хүрэлгүй өнөөг хүрчээ. Гэхдээ монголд бөө нар нэгдэн цугларч үйл ажиллагаагаа сэргээх гэсэн оролцлого энэ суманд болооод өнгөрсөн таатай мэдээг сонсож билээ.
Энэ бүсэд ажиллаж явахдаа Рэнчинлхүмбэ сумын бөө нартай уулзалгүй бүхэлдээ хоцорсоныг мэдсэн юм. Боломж байсан боловч “худал” мэдээлэл биднийг залж байсан байна лээ. Бид алдаагаа олж харсан нь чухал байлаа.
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутаг Улаан тайгын тусгай хамгаалалттай газар болох Монгол орны хамгийн хойд хязгаар болох Цагааннуур сумаас 40 орчим километрийн зайтай. Тэнгис, Шишгэд гэх Дархадын хотгорын хоёр том гол нийлсэн уулзвар, байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ газрыг “Бэлчир” гэдэг аж.
Яг энэ цэгээс нийлж урссан их гол Енисэй мөрөнд цутгадаг гэнэ. Ян сарьдгуудын дундах хоёр голын бэлчир болсон үзэсгэлэнт энэ хөндийд голын эрэг даган жуулчны баазууд эгнэжээ. Зам хэцүү учраас энд зөвхөн мориор, эсвэл нисдэг тэргээр ирэх боломжтой гэнэ. “Алаг хад” нэртэй тэнгэр баганадсан өндөр хясааны дор, Тэнгис голын эрэгт энэ бааз байрлах ажээ.
Энэ газрын ойролцоо Улаан номд орсон тул загасны түрсээ шахаж цугладаг гэх “Дөрвөлжийн хад” гэдэг газар байдаг аж. Энэ баазаас цааш 40 орчим километрийн зайд “Бяран” гэх газарт алдарт ногоон хаш уул байх. Хаш уул бол улсын хилээс долоон километрийн наана байдаг уул.30. Мөрөн хотод дахин уулзахын ерөөл дэвшүүлэв.
Урт аялал төгсөх шатандаа орж бид Мөрөн хотод ирлээ. Их аяны төгсгөлд бид ахмад настай улаач нарын онгодын өргөөгөөр орсон билээ. Улаачийн амьдрал хүнд хэцүү гэдгийг тэд баталсан билээ. Улаач нарынхаа гэрээр орж, онгодод хүндэтгэл үзүүлэх явцдаа тэдний өнөөгийн амьдрал санаа зовоох хэмжээнд байгааг тэмдэглэхийг хүсч байна.
Хүмүүс, иргэдийн төлөө бүх л насаа зориулсан улаач нарын амьдралтай нүүр тулж явахдаа амьдралын нөхцөл нь дэндүү хүндийг мэдэрч явлаа.
Монгол бөөд бүх л амьдралаа зориулсан Монгол бөөгийн удган Н.Бямба, Ц.Амаржаргал буюу Жүрэй удган, Ч.Бадам, Намсрайжав буюу Ная удган нартай уулзсан. Бид энэ цагийн хэлхээс, өнөөг хүртэл бөө мөргөлөө авч яваа удгадууд, уламжлалаа үе дамжуулан авч яваа гавьяатангууд билээ. Та наргүйгээр бид үгүй билээ.
Хөвсгөлийн бөөгийн хүрээлэнгийн хуралдаан амжилттай болж бид шинэ урам зориг хүч энергээр ажлаа эхэлж байна. Энэ удаагийн хуралдаанаар Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагчаар, Монгол бөөгийн удган Т.Цэндсүрэнг, дэд удирдагчаар Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар, удган Наранцэцэг нарыг сонгон баталгаажууллаа. Бид аймагтаа бөөгийн хүрээлэнгийн төвийн шавь тавих газраа хүртэл ярилцсан. Бусдад үлгэр жишээ болохуйц сайхан төв сүндэрлэх болно. Түүнд итгэлтэй байна.
Их говь, Алтай таван богд, Хөвсгөлийн тайгад аялсан дахин давтагдашгүй урт аялал энд хүрээд өндөрлөж байна. Бидний аялалд хүч нэмсэн, урам нэмсэн, хатан зоригт говийнхонгүйгээр төсөөлөхийн аргагүй байлаа. Энд урт аялалд оролцсон Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, Монгол бөөгийн тэргүүн удган А.Оюунтуул, Монгол бөөгийн тэргүүн удган Ж.Өлзийсайхан, Монгол бөөгийн тэргүүн зайран Ш.Нямдорж, Монгол бөөгийн зайран Л.Мөнх-Очир, Монгол бөөгийн Ц.Тамжид, удган Хонгорзул, зураглаач Ж.Жавхланбаяр, жолооч Баасанхүү, Д.Рагчаа, Д.Баттулга, Ё.Одгэрэл нартаа баярлалаа.
-
ДОРНОГОВЬД МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ АМИА ЗОРИУЛСАН БААТРУУД, ЗҮТГЭЛТНҮҮДЭД ЗОРИУЛСАН ГАЛЫН ТАХИЛГА БОЛЛОО.
Дорноговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон Монгол туургатны баатрууд, төрийн зүтгэлтнүүд, алдартнуудын хүндэтгэлийн галын тахилгыг удган Хур толгойлон бөөлж, гавь, шүтлэгтэн олны хамт хийсэн байна. Энэхүү тахилгаа Дорноговь аймгийн Хөвсгөл суманд зохион байгуулжээ.
МБНЭ-ээс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэн жил бүрийн 9 дүгээр сарын 22- ны өдрийг Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх өдөр болгон тэмдэглэж, тэнгэрийн улаач нар отог, овог, түмэн олноо цуглуулан, ураг, удмын бичигээ сэргээн баяжуулах, онгод шүтээндээ мөргөн залбирч даатгал, тайлга үйлдэж тэмдэглэлээ.
Мөн монгол хүн бүр эцэг, эх, эмээ өвөө нараа дээдлэн шүтэж, хүндлэн бэлэг өргөл өгч баярлуулан тэтгэх үйл хийжээ.