Category: Бидний тухай

  • ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА-МБНЭ байгуулагдсаны 9-н жилийн ойд зориулав. ИХ ГОВЬ, АЛТАЙ ТАВАН БОГД, ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД АЯЛСАН НЬ. 23. Улаан уулын Болдоо зайрангийнд

    Тэндээс цааш яваад удалгүй Улаан уул суманд ирсэн. Бид сумын төвд хоноглов. Өглөө нь босоод Монгол бөөгийн зайран Ц.Болдынд очлоо. Зусландаа бууж, түмэн олон бужигнасан айл байлаа. Энэ удаа Ц.Болд зайрангийн багш нь болох Даваадорж зайран ирсэн байсантай таарсан билээ. Бид монгол бөөгийн талаар ярилцаж, хуур манжигаар бөөлөлт хийсэн байдаг. Энэ бол бас ховор таарах үйл байв. Даваадорж зайран бол бөөгийн эрдэмийг гайхалтай эзэмшсэн улаач байлаа.
    Уг Өлийн арван гурван овооны гарал үүсэл, уг сурвалжийг хөөвөл эртний улбаатай бололтой. Түүхч О.Пүрэв. “Монголын феодлын бутрал болж, Монголчууд баруун, зүүн өмнөд гзж салан тусгаарлаж байсан дайн хямралын үед түүнийг зогсоож, бүх монгол туургатан нэгдэх болтугай гэсэн санаагаар Чингисийн дотны хүн энэ овоог босгосон байж болох юм” гэж үзсэн байдаг. Үүнээс үзвэл эл овоог аль ХҮ1 дугаар зууны үед босгосон бололтой. Зөөлөнгийн хүрээнд хадгалагдаж байгаад үрэгдсэн гэж үздэг “Дархадын улаан түүх” гэдэг түүхэнд Халхын Автай хааны хуү Цэнгүүн баатар хун тайж эцэгтэйгээ эвдрэлцэзд нутагт азарга цагаан адуутай ирж нутаглах гэж анх Өлийн давааг давахад 13 овоо босгосон хэмээн бичсэн байсан гэж өвгөчүүл хуучилж байсныг О.Пүрэв багш сонссоноо бичсэн байдаг. Арван гурван овоо босгосон нь 13 монголын туг сүлдийг онголж тахисан хэрэг гэж дархадууд үздэг байжзэ.
    Өлийн арван гурван овоог 1990-ээд оны эхээр сэргээн засч. эргэн тойрон модон хайс барьж. голын том овоонд идээ будаа өргөх. зул барих, арц хүж асаах тусгай тавцан зассан байна. Овоог Баянзүрх. Улаан-Уул, Ринченлхүмбэ, Цагааннуур зэрэг сум нийлж жил бүр тахиж. наадам хийдэг.

    24. Хүүжий ба Бат зайрангийнд

    Улаан уул сумаас хөдлөөд Цагаан нуур сумыг зорилоо. Замд бороо их орсон ч бидний явсан зам саадгүй байлаа. Бид сумын наахан орших ..давааны овоонд бууж мордлоо. Энэ удаа уг овоонд хонины бүтэн түүхий махаар өргөл өргөсөн байх агаад битүү ялаа шавж, бас өмхийрсөн үнэр алсаас үнэртэж хүн ойртохын аргагүй байлаа. Иймэрхүү савдаг догшруулсан зан үйл хийгээд явдаг, бас ч үгүй бусдын нэр барьсан, олон шавьтай бөө хүний сураг сонсдоно билээ. Ийм үйлдэл хийсэн улаач хүн шийтгэлээ өрөө авчихдаг болохоор нэг их санаа зовсонгүй.
    Даваа уруудан хэд хэдэн хээрийн онгодод өргөл өргөөд сумын урдхан талд хүрч очлоо. Бид Хүүжий зайрангын үдлэв. Хуучирч муудсан байшинд их зайран тусдаа байдаг ажээ. Зайран насандаа дарагдан байнгын хэвтэрт байдаг бололтой. Гэвч зайран хөнгөн шингэн босоод Монгол бөөгийн их зайран цолоо гардан авч, бидэнтэй хуучилж бас дурсгалын зураг авахуулсан билээ.
    Цагаан нуур суманд биднийг очиход бороо завсарлаж нуурын дээгүүр солонго татав. Монгол бөөгийн их зайран Мокогийнд буугаад шууд Батаа зайрангийнд очсон юм. Ярилцлагын зураг авахуулж, энэ үеэр цол тэмдэгийг гардуулах ажиллагаа болов.
    Өндөр настай өвгөн буурал улаач нартай уулзаж явахад сэтгэл хөдлөм, уяхан мөч, бас ховор завшаан байсан. Цагаан нуур суманд хилийн заставд бид буудалж хоноглосон билээ.

    25. Цагаан нуур суманд

    Хөвсгөл аймгийн Цагааннуур сум, 5,410 км² газар нутагтай. Ихэнх нь дархад ястан амьдардаг. Тэдний 270 гаруй нь цаатан байв. Сумын төв Гурвансайхан Доод Цагаан нуурын эрэг дээр, аймгийн төв Мөрөнгөөс баруун хойш 279 км, нийслэл Улаанбаатараас 1048 км алслагдан оршино.
    Өглөө эртлэн бидэнд дээр Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Нэргүй ирлээ. Тэндээс хамтдаа Монгол бөөгийн их зайран Мокогынд очсон. Хэсэгхэн хуучилсаны дараа бид Монгол бөөгийн их зайран Батаагынд очиж, онгодод нь залбирч, хамтран сууж зураглал авч ярилцлага хийсэн билээ.
    Тувагийн Нацаг зайрангын шавь А.Бат зайран бүх л амьдралаа бөөгийн төлөө зориулсан нэгэн. Тэнд МБНЭ-д шинээр нэгэн удган элссэн нь Б.Мэндбаяр удган байлаа.
    Энэ өдрийн үдийн хойно нэгэн их зайрангынд очсон нь Ш.Содов хэмээх Монгол улсын хөдөө аж ахуйн гавьяат ажилтан байлаа. Бид онгод тэнгэрт нь хүндэтгэл үзүүлж, дараа нь ярилцлага авч, бичлэг хийсэн билээ. Монгол улаач нарын дотроос гавьяат цол хүртсэн анхны хүн бол энэ их зайран байсан билээ.
    Цагааннуур суманд бидний очсон улаачийнх бол Д.Даариймаа удган байсан. Онгодын гэрт нь хүндэтгэл үзүүлсний дараа удгантай ярилцлага хийсэн.
    Бидний уулзалт хийж байх цаг хугацаанд говийнхан Цагаан нуурт залбирал хийсэн билээ.

    djmedia:282
  • МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН ЗАЙРАН ДАМДИНСҮРЭН ДАМДИНХҮҮ

    МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ

    2016.04.20 Дугаар 56 Улаанбаатар хот

    Цол олгох тухай

    2013 оны 4 дүгээр сарын 20-ын өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдааны нууц санал хураалтын дүн, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ын 3.3-ын заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

    Нэг: Монгол бөөгийн тэргүүн зайран цолоор

    Дамдинсүрэн Дамдинхүү –Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Намжил удганы шавь
    Тус тус олгосугай

    • 2013.09.12-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол Улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн их тахилгад Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн.
    • 2015.07.14-15-ны өдөр. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Монгол улсын тулгуур хөл уул “Хөх уул”-ын Нэгдсэн Их Тахилгын лусын тахилгад оролцсон.
     Орон нутагт МБНЭ-ийн байгууллагыг сурталчлахад идэвтэй ажилладаг.
     Мөнх тэнгэрийн төлөө “хүрэл шонхор” медалиар шагнагдсан.

  • МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН ДЭЭД ЗАЙРАН БАЗАРЫН ТӨМЖИЙ Нэргүй

    МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ

    2019.10.19 Дугаар 96 Улаанбаатар хот

    Монгол бөөгийн цол олгох тухай
    “МБНЭ-ийн цол олгох журам”-ын 3.3-ийн заалт, Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд хийгдсэн “Цааны баяр”-ын үеэр хийгдсэн тахилгын дүнг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

    Хоёр. Монгол бөөгийн Тэргүүн дээд Зайран цолоор
    1. Төмжий-Монгол бөөгийн тэргүүн зайран

     ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГААН НУУР СУМЫН ХАРЬЯАТ
     МОНГОЛ БӨӨГ УЛАМЖЛАЛТ ЁСООР ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АМЬДРАЛАА ЗОРИУЛЖ ЯВАА
     “ХҮРЭЛ ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
     “МӨНГӨН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
    • 2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад Лусын тахилгыг толгойлж бөөлсөн.
    • 2016.08.10 Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад Лусын тахилгыг толгойлж бөөлсөн.
    • 2019.Цагаан нуурт болсон 1000 цааны баярын үеэр хийсэн тахилгад толгойлж бөөлсөн.

  • Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаа болов.

    Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цогцолборын шав тавих ажиллагааг нээж, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан үг хэлэв. Түүний дараа “Унгар Улсын Мухи тосгоны дэргэд болсон тулалдаанд Монгол төрийнхөө төлөө амиа алдсан Монголын 1000 баатар дайчид бол Монголын зэвсэгт хүчний баатарлаг түүхийн нэг хэсэг, миний нутгийн тасархай, бидний нэг хэсэг мөн.” гэсэн сэдвээр МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүү үг хэллээ.
    Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цогцолборт байрлуулах Унгар Улсын Мухи тосгоны дэргэд болсон тулалдаанд амиа алдсан Монголын 1000 баатар дайчдын булшнаас авчирсан шороог байрлуулах ёслолын ажиллагааг МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их дархан Удган Д.Батчулуун, Монгол бөөгийн Тэргүүн удган Л.Юра, Хяналтын цэцийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн Удган, Я.Мөнгөнсувд, Монгол бөөгийн Тэргүүн Удган Ж.Пүрэвсүрэн, МБНЭ-ийн гишүүн С.Агий нар хийлээ.
    Япон Улсаас сүншиглэсэн шороог авчирсан, Монгол бөөгийн тэргүүн Удган Ж.Пүрэвсүрэн, “Монгол төрийн даалгавраар Япон Улсад очиж, алтан амиа алдсан Монгол төрийн элч, дипломатч Туушин, Сэцэн нар, Монгол цэргийн баатарлаг түүхийг бид мартаагүй” гэсэн үгийг хэлсэний дараа МБНЭ-ийн Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүү, МБНЭ-ийн ДЦЗ-ийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн Удган П.Нарангэрэл, МБНЭ-ийн ДЦЗ-ийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн удган Н.Мягмарсүрэн нар Монгол төрийн даалгавраар Япон Улсад очиж, алтан амиа алдсан Монгол төрийн элч, дипломатч Туушин, Сэцэн нар, Монгол цэргийн булшнаас авчирсан шороог байрлуулах ёслолын ажиллагааг гүйцэтгэв.
    МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун “Эх орныхоо төлөө амиа зориулсан хилчин дайчид, баатруудаа бид дурсаж байна.” гэсэн үг хэлсний дараа МБНЭ-ийн ДЦЗ-ийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн Зайран Д.Дарьчулуун, МБНЭ-ийн ДЦЗ-ийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн удган О.Туул нар Монгол Улсын баруун хязгаар, Байтаг богдын хилийн тулалдаанд амиа алдсан Монгол Улсын баатар Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж нарын тулалдаанд амиа алдсан газраас авсан шороог байрлуулах ёслолын ажиллагааг хийлээ.
    “Халх голд их ялалтыг байгуулахад эх орны төлөө амиа зориулсан ахмад үеэрээ бахархаж байна.” гэсэн үгийг МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, Монгол бөөгийн Удган Д.Наранцэцэг хэлж, Монгол бөөгийн Удган Д.Саранцэцэг, У.Ононтуул, Б.Мөнхтунгалаг, МБНЭ-ийн гишүүн Н.Амартүвшин нар Монгол Улсын зүүн хязгаар, Монгол Улсын зүүн цэг, Эзэн Чингис хааны үед Монгол туургатанг нэгтгэх тулалдаан болж байсан түүхт нутаг, Монгол-Зөвлөлтийн цэрэг Халх голд ялалт байгуулсан газар, хилийн 1411 баганы дэргэдээс авсан шороог байрлуулах ёслолын ажиллагааг хйисэн байна.
    Мөн Монгол бөөгийн Зайран Б.Нарангэрэл, Б.Бахаамаазагд, Б.Баттулга, Монгол бөөгийн Удган Б.Гэрэлтуяа нар Монгол Улс. Өмнөговь аймгийн Номгон сум, Монгол Улсын өмнө хязгаар, хамгийн өмнө цэг, Орвог гашууны бор толгой, хилийн 625 дугаар баганаас залсан шороог хүндэтгэн байрлуулав.
    “Монгол бөөгийн гэгээн алдар бадраг” гэсэн үгийг МБНЭ-ийн Хяналтын цэцийн дэд дарга, Монгол бөөгийн Их зайран П. Батжаргал хэлж, 12.55- Монгол Улсын өмнө хязгаар, хилийн хамгийн өмнө цэг хилийн 625 дугаар багана, Орвог гашууны бор толгойгоос авсан шороог байрлуулах ёслолын ажиллагаа.
    -Монгол Улсын баруун цэг Алтай таван богдын Бөөгийн Арван гурван овооноос авчирсан шороог байрлуулах ёслолын ажиллагаа.
    13.00. Монгол Улсын хоймор, Хорьдол сарьдагийн нуруу, Хөвсгөл нуур бол Монгол нутгийн минь онгон байгалийн өлгий нутаг, бидний бахархал мөн.
    Д.Энхжаргал-МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч,
    Монгол бөөгийн Дархан удган
    13.00- Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Ханх, Цагаан нуур, Улаан Уул, Баянзүрх, Арбулаг сум. Хорьдол сарьдагийн нуруунаас авчирсан шороог байрлуулах ёслолын ажиллагаа.

    13.10. Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдар, Монгол удам, өвөг дээдэсдээ хүндэтгэл үзүүлэх бөөгийн ёслол
    Д.Дарьчулуун -МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн,
    Монгол бөөгийн тэргүүн зайран,
    2013 оны Шилдэг зайран
    13.00- Нийт оролцогчид хуур, манжигаар нэгдсэн залбирал хийх.
    13.30-13.40. Нийт оролцогчид “Халуун элгэн нутаг” дууг дуулж хаалтаа хийнэ.

  • 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн 21 дүгээр Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв.

    1. 2014 оны 9-р сарын 22 ны өдрийн Монгол туургатны баатруудын хүндэтгэлийн цогцолборын нээлтийн хөтөлбөр

    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    2. БНХАУ-ын Ордос хот дахь Чингисийн цогцолборт аялах төлөвлөгөөний тухай

    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    3. Монгол Улсын өмнөд болон баруун хязгаарт ажилласан дүнгийн тухай

    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    4. Халх голын ялалтын арга хэмжээнд оролцсон тухай

    МБНЭ-ийн дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн
    тэргүүн зайран Д.Дарьчулуун

    5. Бусад асуудал

  • ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА-МБНЭ байгуулагдсаны 9-н жилийн ойд зориулав. ИХ ГОВЬ, АЛТАЙ ТАВАН БОГД, ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД АЯЛСАН НЬ.Найм. Хөвсгөл аймагт

    Замдаа хоёр ч удаа зогсож өргөл өргөөд төд удалгүй Хатгал суманд ирлээ. Биднийг ирэхэд Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Бүдүрэ, Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар, Монгол бөөгийн тэргүүн удган Т.Цэндсүрэн нар шавь гарын хамт цугларч бэлтгэл ажлаа хангачихаад биднийг хүлээж байлаа.
    Бид шууд ажилдаа орсон. Учир нь дараа дараагийн үйл ажиллагаа хүлээж байсан тул ингэхээс өөр цаг байсангүй. Энэ удаа аймгийн настай буурлууд, улаач нар ирсэн байсан. Тэдэнд хүндэтгэл үзүүлэх ажиллагаагаар хуралдаан эхэлсэн билээ.
    Бид улаач нараасаа санал бодлыг нь сонсож, бас кино зураглал хийгдсэн билээ. Мөн хүндэтгэлийн зоог хүртсэн. Хамт олноороо нэг өдрийг хамтдаа өнгөрүүлнэ гэдэг сайхан үйл явдал. хүн бүгд л баярлаж, хөөрч байлаа. Ганцаардлыг манай улаач нар хангалттай амсдаг. Хамт олон болж нэгдэж ажиллана гэдэг чухал ач холбогдолтой үйл хэрэг билээ.
    Хөвсгөлийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон уулзалтанд бэлтгэж тусгайлан өрөө захиалж, арга хэмжээг сайхан зохион байгуулжээ. Манай хотоос залуучууд дэмжсэн бол бүр ч сайхан арга хэмжээ байх байлаа. Манайхан хамтарч хийх, бие дааж ажиллах гээд ажлын арга барилуудыг эзэмших болоогүй байна даа.

    21. Галын тахилга хийгдэв.
    Өчигдөрхөн хуралдаанаа хийсэн Хөвсгөлийн бөөгийн хүрээлэнгийнхэн шинэ өглөөгөө тахилгаар эхэллээ. Цэлмэг сайхан өдөр байлаа. Хатгалын зүүн өмнө орших толгой дээр Галын тахилга хийх бэлтгэл ажил хангагджээ. Тахилгад оролцохоор бөөгийн маань гурван үеийн төлөөлөл хүрэлцэн иржээ. Хөвсгөлийн бөөгийн хүрээлэнгийнхэн ахмад үеийнхэндээ бэлэг, дурсгалын зүйл гардуулав. Дан улаач нар цугларч сэтгэлийн хөгөө эрчимжүүлж баясан суух сайхан ажээ.
    Удалгүй Галын тахилгын эхэнд тахилга, тайлгандаа зориулж урлагын бяцхан тоглолт эхэлсэн. Монголын минь дууны аялгуу, бужгийн уян налархай хөдөлгөөн тэнгэр шүтлэгт бөө төргөлтэй минь юутай сайхан хоршино вэ.
    Үе үеийн төлөөлөл есөн удган галын тахилгадаа өргөл өргөж, залбирал хийснээр тахилгын ажиллагаа эхэллээ. Энд урилгаар оролцож байгаа буурлууд маань өндөр настангууд байсан. Тэд маань ихэд баярлана лээ.
    Хөвсгөл нууртаа зориулсан галын тахилгаа Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Бүдүрэ бөөлж эхлүүлсэн билээ. Зайрангын зөвшөөрсөнөөр Өмнөговиос ирсэн бөөгийн төлөөлөл Монгол бөөгийн зайран Л.Мөнх-Очир, Монгол бөөгийн Ц.Тамжид, Монгол бөөгийн Ц.Төгөлдөр, Хонгорзул нар хуяглан бөөлж, Монгол бөөгийн тэргүүн удган А.Оюунтуул, Монгол бөөгийн тэргүүн удган Ж.Өлзийсайхан, Монгол бөөгийн тэргүүн зайран Ш.Нямдорж, Д.Баттулга, Ё.Одгэрэл нар оролцсон билээ.
    Эргээд Хатгал тосгоноо харж суухад түүхийн товчоон санаанд бууна. Хатгал тосгоны нутаг нь 1600 оны дунд үе хүртэл баруун монголын хаант улсын бүрэлдэхүүн нутаг байсаар ирсэн юм. Энэ нутагт баруун монголын цэргийн зэвсэгийн төмөр хайлуулдаг, зэвсэг бэлтгэх цэргийн хүрээ газар байсан тухай Оросын түүх сурвалжид тэмдэглэсэн байдаг. 1696 онд халх Монгол манжийн дарлалд орсоноос хойш Оросын хилийн дагуу Харуулын алба байгуулагдахад одоогийн Хатгал орчимд Хатгал харуулыг байгуулжээ. Ингэж Хатгал сумын суурийн газар болох эхлэл тавигдаж эхэлжээ. Улмаар Манж, Хятад, Монгол ноёд Хатгал орчмын газар нутгийн тансаг сайхан байгалийг хараад биширч, энэ нутгийг амарч зугаацахад аятай тохитой газар юм гэж үзэж ойр хавьд нь айл мал байлгахгүй байхыг шаардаж байжээ. Ийнхүү нь 1727 оноос Хатгал суурин газрын шинжийг олж байгуулагджээ. 1910 он гэхэд Оростой хийх худалдааны зам дайрч өнгөрдөг бяцхан тосгон болсон байв. 1914 онд Оросын хилийн хот Мондиос Улиастай хүртэл телеграфын шугам татагдсан нь Хатгалыг дайран өнгөрч байсан бөгөөд 1921 оны байдлаар 150 орос иргэн амьдардаг Монголын хойд зүгийн Улиастай хотын дараа орох томоохон суурийн газрын нэг болж байжээ. 1921 онд Хатгал нь бүс нутгийнхаа засаг захиргааны төв нь болов. 1931 онд Хөвсгөл аймаг зохион байгуулагдахад аймгийн төв болж байсан ч 1933 онд аймгийн төвийг Мөрөн уруу шилжүүлжээ. 2006 оны 12 сарын байдлаар 2,796 оршин суугчтай байсан тооцоо байна. 2008 онд Хатгал нь төвийн эрчим хүчний шугам болон үүрэн холбооны сүлжээнд холбогдсон байна.

    22. Эрдэнэ хайрханы тахилга болов.

    Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Эрхэлийн хөндийд байдаг уртраг, өргөрөгийн 50:100 огтлолцлын цэгт гадна дотны аялагч иргэдэд зориулсан “Аялал жуулчлалын цогцолбор” байгуулж байгаа билээ.
    Чухам энэхүү газар Эрдэнэ хайрханы тахилгыг энэ өдөр хийхээр болзсон байлаа. Эрдэнэ хайрханы тахилгыг олон жилийн өмнөөс Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар хийж ирсэн бөгөөд уламжлан тогтсон зан үйл билээ.
    Энэ удаа үдээш өмнөх ажиллагаанд шахагдсан, галын тахилгын дараа 50 км явж байж Эрдэнэ хайрханд тахилга хийх байсан нь цаг хуацаанд нөлөөлж, хүжуухан эхэлсэн билээ.
    Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар Эрдэнэхайрханы тахилга дээр толгойлон бөөлсөн бөгөөд тахилгад зайран Б.Өлзийбаяр тэргүүлэн бөөлж хүч нэмсэн билээ.
    Дэлхийд уртраг өргөрөгийн 4 огтлолцлын цэг байдаг бөгөөд Энэтхэгийн далай, Номхон далай гэсэн усан дотор хоёр нь, Канадын хурдны зам дээр нэг нь нөгөөх нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Эрхэлийн хөндийд байдаг. Энэ нь хүн очиж үзэх боломжтой цорын ганц огтлолцлын цэг учраас сүүлийн үед Хөвсгөл нуурыг зорин ирж байгаа гадна дотны зочид, жуулчид сонирхон ирдэг болжээ.
    Бүтээн байгуулалтын ажилтай “Тус цогцолборыг тэрбум гаруй төгрөгөөр замын ажлыг “Хөвсгөл Азза”, цахилгааныг “Жеммн” ХХК, тохижилтын ажлыг “Модерн Хас” ХХК, “Урагшлах” ХХК гэсэн орон нутгийн 4 компани гүйцэтгэж байна. Аялал цогцолборт нутгийн онцлогийг харуулсан хөшөө дурсгал, явган хүний зам, гэрэлтүүлэг, задгай театр, гүүр зэргийг байгуулсан байна.

    djmedia:280
  • МОНГОДЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН УДГАН Т.БАТТОГТОХ

     

    Хоёр. Монгол бөөгийн тэргүүн удган цолоор
    4.Т.Баттогтох-МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган
     МБНЭ-ийн залуучуудын байгууллагыг бэхжүүлэх ажилд идэвхитэй зүтгэдэг.
     Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө амьдралаа зориулж яваа
     Мөнх тэнгэрийн төлөө “ХҮРЭЛ ШОНХОР”, “МӨНГӨН ШОНХОР”, “АЛТАН ШОНХОР” медалиар тус тус шагнагдсан.
    • 2013.6.21-22-ны өдөр. Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад оролцсон.
    • 2014.05.15-ны өдөр. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгад оролцсон.
    • 2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон.
    • 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон.
    • 2015.05.20-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон.
    • 2016.05.15-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.
    • 2016.08.10-ны өдөр. Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад оролцсон.
    • 2017.06.03-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.
    • 2017.06.22-ны өдөр. Нарны залбиралд оролцсон.
    • 2017.07.20-ны өдөр. Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон.
    • 2018.06.22-ны өдөр. Нарны залбирал оролцсон.
    • 2018.07.17-ны өдөр Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон.
    • 2019.05- 17-ны өдөр ОХУ-ын Байгаль нуур, Бух ноён нэгдсэн залбиралд оролцож, толгойлж бөөлсөн.
    • 2019.06.22-ны өдөр. Нарны залбиралд оролцсон.
    • 2019.06.25-ны өдөр. Хувилай хааны ордонд залбиралд оролцсон.
    • 2019.07.07-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт нэгдсэн тахилга
    • 2019.07.20-ны өдөр Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон.
    • 2019.09.22-ны өдөр. Галын тахилгад оролцсон.
    • 2019.10.23-ны өдөр. АНУ-ын Элчин сайд Кличенскитэй хийсэн уулзалтад оролцсон
    • 2019.12.04-ны өдөр. Спортын арга хэмжээнд оролцсон.
    • 2020.06.04-06-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон
    • 2020.06.07-08-ны өдөр. Хар Зүрхний Хөх нуурт нэгдсэн тахилгад оролцсон.
    • “Тэнгэрлэг залуус- I, II, III, IV, V, VI аянд оролцсон.

     

  • Долоо. Завхан аймагт 19. Түдэвтэйн Сосорбарам удганыд

    Нэгэнт засмал замтай болохоор төдий л удалгүй Завхан нутант орж ирэв. Нутгийн зааг дээр Сонгины зэвсэгт хүчний ангийн удирдлага угтаж уулзлаа. Тэдний хүндэтгэлийг хүлээн аваад Түдэвтэй суманд Сосорбарам удган угтаж байсан учраас удаан сааталгүй цааш хөдөлсөн билээ.
    Монгол бөөгийн тэргүүн удган Сособарам бол түмэн олондоо нэр хүндтэй, монгол бөөгийнхөө олон удаагийн нэгдсэн тахилгад оролцсон туршлагатай, бас толгойлон бөөлж байсан улаач билээ.
    Өнгөрсөн жилд ОХУ-ын Тувад зочилох замдаа Завханы түдэвтэй суманд Монгол бөөгийн тэргүүн удган Сособарамындаа үдлээд явсан билээ. Отгонтэнгэрийн нэгдсэн тахилгаа хийчихээд шууд Монгол элсийг хөндлөн гарч Түдэвтэй суманд очсон бөгөөд их аялалын эхэнд энэ суманд буудаллаад хөдөлсөн, ОХУ-д бараг 5000 гаруй км урт замыг туулах эхлэл байж билээ.
    Энэ удаа Монгол бөөгийн тэргүүн удган Сособарамынд үдлэн хоолож, онгодын өргөөгөөр нь ороод цааш аялалаа үргэлжлүүлсэн юм.

    djmedia:277
  • ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА-МБНЭ байгуулагдсаны 9-н жилийн ойд зориулав. Зургаа. Увс аймагт

    Байрамын давааны оройд хүрэх алдад булаг ундарч зам эвдэрсэн байв. Тэр бэрхшээл үүгээр явах машины явалтыг зогсоосон ажээ. Яагаад ч юм бэрхшээлийг бид бага хугацаанд туулаад өнгөрөв. Байрамын давааг даваад биднийг Увсын төлөөлөл угтсан билээ. Тэд биднийг дагуулж Үүрэг нуурын хөвөөнд аваачиж, нуурын давалгааны чимээг сонсон нэг шөнийг өнгөрүүлж билээ. Өглөө нь нутгийнханы дайллага болов.
    Тэндээс бид алдарт Улаан даваанд ирлээ. Олон арван удаа давсан энэ даваанд бид өргөл юугаа дээдэлж, залбиран мөргөлөө. Давааг уруудан давхисаар Увсын төв засмал замд орлоо. Төдий их явалгүй гүүр эвдэрсэнтэй таарав. Тэнд том оврын машинууд ачихыг нь ачиж, чирэхийг нь чирж усан саадыг гаргаж байв. Бид цуваагаа тэр чигт нь оруулж, жижиг машинаа өөрсдөө чирж гаргалаа.
    Аймаг хүрэх зам бартаа ихтэй, бас хөгжөөнтэй, адал явдалтай байж таарлаа. Одоо бид Увс аймгийн төв Улаангом хотод орж ирлээ.

     

    20. Увс ба Хяргас нуурт
    Улаангом нь Увс аймгийн төв юм. Бид аймгийн төвд цааш явах бэлтгэлээ хангаад аймгийн төвөөр дурсгалын зураг авахуулав. Энд шинээр суурьшиж байгаа улччтай уулзаж, танилцаад аяны замд гарсан билээ.Увс нуурын хотгорын баруун урд захад, Хархираа уулын бэлд оршдог. Мөн ОХУ-ын хилийн ойролцоо оршдог. Улаангом нь Монгол улсын хамгийн нам цэгүүдийн нэг болох д.т.д 939 м өндөрт оршино. Чандмань ба Улиасны Хэв гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. ОХУ-ын Тува улсын консул Улаангомд, Увс аймгийн төлөөлөгч Тувагийн нийслэл Кызыл хотод байдаг.
    Улаангом гэдэг нэрийн тухайд гэвэл тус хотын дэргэдэх Чандмань уулыг “Чандмань улаан”, ” Улаан уул” гэж нэрлэсээр ирсэн бөгөөд уг уул үнэхээр улаавтар өнгийн чулуунаас тогтсон тэр орчимдоо улаан өнгийн хайрган хөрстэй юм. Yүнээс үзэхэд тус хотын улаан гэдэг нэр нь энэ уулын өнгөтэй холбоотой нь эргэлзээгүй. Ойрад аялгуунд өндөр уулын бэл, нам дор, тал газрыг “гом” гэж нэрлэдэг юм. Мөн Гом гэдэг нь шороо гэсэн утгатай үг гэж тайлбарласан нь ч бий.
    Бид Увс нуурыг чиглэсэн боловч маш их бороотой устай байсан тул замаас буцаж, Хяргас нуурыг зорьсон. Хяргас нуурын ус нь үнэргүй, шорвог амттай, өнгө, булингардалт нь цаг, агаар, улирлын онцлогоос шалтгаалж өөрчлөгдөнө. Нуурын усны тунгалагжих үе нь гол төлөв өвлийн улиралд тохиолдож байхад зун, намрын улиралд булингардалт ихсэж шар өнгөтэй болно. Зун, намрын ширүүн салхины улмаас давалгаа үүсч ёроолын лаг наанги хөндөгдөж, цутгал голуудын урсацаар ирэх хөвмөл элс, шороо ихсэх зэргээс шалтгаалан усны тунгалагшилт багасдаг. Нуурын эрэгт бид дурсгалын зураг авахуулсан билээ. Монголын хэд хэдэн гол нууруудын эрэгт нэгэн явалтаар говийнхан очсон нь ховор тохиолдол билээ.

    djmedia:275

     

  • АНУ-ЫН ЭЛЧИН САЙД УВС АЙМАГТ

    Увс аймагт АНУ-ын Элчин сайд Клечески ажиллах явцдаа тус аймаг дахь шашины байгууллагын төлөөлөлтөй уулзалт хийлээ. Уулзалтанд Увс аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн удган Н.Баттогтох, зайран Э.Болдоо нар оролцсон байна.
    Орон нутагт шашины байгууллагуудын үйл ажиллагаа, тулгарч байгаа бэрхшээл, тулгамдаж буй сорилын талаар санал солилцсон байна. Энэхүү уулзалт нь орон нутагт АНУ-ын Элчин сайдтай төдийгүй шашины төлөөлөл, монгол бөөгийн байгууллагын төлөөлөгч оролцсон анхны уулзалт гэдгээр түүхэнд үлдэж байгаа билээ.
    Уулзалтын дараа АНУ-ын Элчин сайд Клечески шашины төлөөлөлүүдтэй дурсгалын зураг авахуулсан байна.