Category: Асуулт хариулт

  • Монгол бөөгийн ёс зүй( тавдугаар)

    52. Бөөгийн зан үйл нь онгод тэнгэрийн зэрэг дэв, эрэмбэ яс угсаанаасаа шалтгаалан харилцан адилгүй өөр өөр байдаг. Иймд өөр өөрсдийн зан үйлийг бусад бөө нартаа тулган хүлээлгэж болохгүй.
    53. Тэнгэрийн тахилга тайлга, сүлдний тахилга, лусын буулт, галын тахилга, овооны тахилга, хараал жатга дарах мэтийн зан үйлийн өдрийг цаг хугацаа хийгдэх орон зай газар нутгийг зөв сонгон олон түмнийг зөв зохион байгуулах.
    54. Хэт их зардал олон түмнээс гаргуулахыг шаардах, онгод тэнгэр лусын эздийг танихгүйгээр идээ ундаа, архи дарс, мах шүүсийг ихээр бэлтгүүлэхээс татгалзах.
    55. Аливаа бөөгийн зан үйлд Мөнх тэнгэрийн хууль буюу байгаль дахь далд ертөнцийн хууль үйлчилдэг тул зөвхөн өв уламжлалыг хатуу баримтлана. Бөөгийн зан үйлээс гадуур зан үйлийг холилдуулан эсвэл зохиомол зан үйл хийхийг хатуу хориглоно.
    56. Өргөн цар хүрээтэй том тахилгуудыг өндөр зэрэг дэвтэй удган, зайрангаар тахилгыг удирдуулна. Эсвэл тухайн хийх гэж буй зан үйлтэй холбоотой үйлийг сайн мэддэг 9-өөс дээш жил бөөлсөн нэр хүндтэй удган зайрангаар удирдуулж бусад нь давхардаж бөөлөхгүй цагаан залбирал хийх. Үүнд онгод тэнгэрийн зэрэг бэЯ болон үйлийн ялгаа бий гэдгийг асар сайн ойлгох. Мөн нэгдсэн залбиралын хүч маш их гэдгийг ойлгож залбиралаараа хүчээ нэгтгэх.
    57. Тахилганд оролцогч хүмүүс заавал Монгол үндэснийхээ хувцастай оролцох. Хуяг хувцас эд өлгийн зүйлээ үл хүндэтгэн газар хаях. Бөөлж дуусаад хуяг хувцасаа тайлалгүй гудамжинд яваа мэт өмсөн явах, бие засах, хоол идэх, архи дарс уух, хэрүүл тэмцэл гаргахыг хатуу цээрлэх. Иймд бөөлж дуусаад хуяг хувцасаа шууд тайлж хүндэтгэлтэйгээр зална.
    58. Тахилгатай овоон дээр хог хаях, удгалсан модыг олон давхар хадаг торгоор ороож болохгүй. Учир нь хадаг ороосон мод хувхайрч үхэж ганддаг гэдгийг санах. Удгалсан модыг хадаг хэрэглэлгүй зөвхөн өнгийн даавуун цуудраар чимэглэх гэх мэтээр байгальд хор хохиролгүй уламжлалт зан үйлийг хийж хэвших. Тахилга үйлдсэний дараа тахилга болсон газрын байгаль орчныг цэвэрлэн тухайн орон нутгийн засаг захиргаанд хүлээлгэн өгөх.
    59. Тахилганд бага насны хүүхэд болон согтуу хүмүүсийг оролцуулахгүй байх.
    60. Бөөгийн байгууллагаас зохион байгуулж байгаа Олон улсын болон бүх нийтийн тахилгын ажиллагаанд бөө нар болон эгэл олон түмэн оролцохдоо тахилгын дэг журмыг хүндэтгэн мөрдөх.
    61. Түшээ буюу тулмааш хүн нь харилцааны өндөр соёлтой, Монгол бөөгийн ёс зүйг сайтар мэддэг байхаас гадна онгод тэнгэрийн айлдваруудыг хүмүүст сайтар дамжуулан тайлбарлан хэлж өгч онгод тэнгэрт тухайн хүний байдлыг таниулан айлтгаж чаддаг байх ёстой. Мөн тухайн зан үйлийн бэтгэлийг хангах, дэг журам сахиулах үүрэгтэй.
    62. Замбараагүй өргөл өргөхийг хориглох. Зан үйл тус бүрд тохирсон өргөлийг өргөх. Мөн өргөл залбиралын зүг, дараалал зөв байх. Буруу байх юм бол үйл бүхэлдээ буруу болно гэдгийг анхаарах. Зөвөлгөөг тахилгыг удирдагч бөө болон түшээ нь (тулмааш нь) өгөх
    63. Аливаа тахилганд тэнгэр сахиус уул усны эзэд олон түмний сүлд хийморийг сэргээн амьд сэтэр татах
    64. Өндөр зэрэг дэвтэй уул хайрхадыг тахихдаа дурын байрлалаас бус газрын байрлал буюу суудлаа олж тахих. Мөн барааны газраас зүглэж буюу онилж тахиж байх.
    65. Аливаа томоохон уул ус, тахилгатай уул хайрхадыг хэн нэгэн дангаараа ганцаараа өмчилсөн мэт дураар авирлаж бусад бөө улаач мөргөн залбирах зан үйлээ хийхээр сүслэн очсон олон түмнийг хүн байгальд халгаатай буруу үйлдэл хийгээгүй байхад нь хөөж тууж бүдүүлэг ёс бус авир гаргаж болохгүй. Харин зарчмын шаардлага тавьж Монгол улсын хууль тогтоомжийн дагуу шаардлагатай арга хэмжээг авч болно.
    66. Тахилгатай уул овоо бөөгийн онгодын асар, зэллэсэн онголсон эд өлгийн зүйлс байрших бөөгийн тахилгатай газарт хүн оршуулж шарилын газар болгож болохгүй. Мөн бөө хүнийг оршуулахдаа тахилгын газар оршуулахгүй. Мөн жирийн хүнийг оршуулдаг шиг газар булахгүй. Эртний Монгол бөөгийн уламжлалын дагуу бүх зан үйлийг хийдэг. Үүнд нарийн учир холбогдол бий.
    67. Бөөгийн эрдэм чадлын гайхамшиг болох увидас шид үзүүлэх, ховс хийх зэргийг хараал жатга, аливаа хорлол хийхэд ашиглахыг хатуу цээрлэж тэнгэр сахиус, байгаль эх, бөө улаач, түмэн олны хүчийг мөнх тэнгэрт шүтэлцүүлэн холбох

    2013оны 12 дугаар сарын 14-ны өдрийн
    МБНЭ-ийн Бага хуралдайн хуралдаанаар батлав.

  • Монгол бөөгийн ёс зүй (дөрөвдүгээр)

    48. Орлуулж хийх нэрээр байгальд үл шингэх хортой хайлш, хуванцар, нийлэг эдээр бөөгийн эд эдлэлийг хийхийг хориглоно.
    49. Угсаатны зүй, овог, яс угсааны заншилыг өмсгөл хувцас эд хэрэглэлдээ ойлгомжтой зөв зүйтэй тусгах. Жишээ нь: Халх, Дархад, Буриад, баруун Монгол нь ялгагдахгүй байгааг анхаарах.

  • Монгол бөөгийн ёс зүй (Гуравдугаар)

    34. Шавь нь багш ба багшийн онгод тэнгэрийг өөрийн өвөг дээдэс, эцэг эх мэт гүнээ хүндэтгэн дээдлэж бөөгийн эрдэмд шамдан суралцах. Багшид болон сахиус шүтээнд нь мөргөж, залбирч, ёсолж, хүндлэлийг үзүүлэх.
    35. Онгод тэнгэр шавь улаачийн биед орж мэдрэмжтэй болсон цагаас зан үйлээ явуулж, хүний хувь заяа төөрөг үзэж болох боловч 1-3 жил бөөлж дадлага туршлага чадвар суусны үндсэн дээр багшийн зөвшөөрлөөр хүний засал үйлийг хийж болно. Өөрийн тэнгэр онгодын зан үйлийг зөвхөн олон түмний сайн сайхны тусын тулд хийх.
    36. “Бөө бөөгийн буулт өөр, бүжин туулайн харайлт өөр” гэдэг үгийг санаж бусад улаачийн зан үйлийг даган дуурайхгүй, үлгэрчилсэн загварчлахгүй байх.Өвгөдийн ёс заншлыг дээдлэж бөөгийн дуудлага тамлага, даллага, зүхлэг, өчил, ерөөл, магтаал, шившлэг зэргийн нарийн уялдаа шүтэлцээ айзам аялгууг бусдыг дуурайхгүйгээр эзэмших.
    37. Бөөгийн ёсонд цээрлэдэг биеэ тоох, бардамнал, согтуурал зэрэг нь нийлж нэг хүнд гэм, нийт хүмүүст сэтгэлийн сэв суулгаж байгааг анхаарах. Хэрэв багш бөө ёс бус бүдүүлэг эг хэллэг зан авир хжрцгий үйлдэл гаргаж ,үргээлж эрхшээж дарамталдаг бол шавь бөө хуулийн байгууллагад хандаахаас гадна Монгол бөөгийн Нэгдсэн эвлэлд хандах ,банш шавийн баридлагийг тасалж өөр багшийг сонгох бүрэн эрхтэй.
    38. Ямар ч бөө хүн өөрийн болоод өвөг дээдсийн онгод тэнгэр уг бариулсан багшийн алдрыг бадрааж өндөрт өргөн мандуулахыг хүсэх нь зүйн хэрэгЁайнаар алдар нэрээ дуурсгах уу муугаар алдар нэрээ хэлэгдэр үү гэдэг нь тухайн улаачийн ухаан ухамсараас шалтгаална. Гзкээр хэт өрөөсгөл явцуу хүрээнд сэтгэж нэр алдарт хэт дурлах, өөрийгөө хэт өргөмжлөх өөрөө өөртөө цол гуншин өгөх, хувиа хичээх, зэргээс эрс татгалзах.
    39. “Хүн болгон ижилгүй, хүлэг болгон жороогүй” гэдэг үгийг санаж бусдыг өөртэйгөө адилтган үзэж болохгүй. Хүн болгоны онгод орох мэдрэмж өөр өөр байдаг. Алив болгонд багш бөөг буруутгаж болохгүй. Шавиас өөрөөс нь ихээхэн тэвчээр хүч чармайлт зүтгэл шаардагддаг.Гэвч үнэхэр банш нь онгодыг нь оруулж өгч чадаагүй улмаас шавь багш солих бүрэн эрхтэй.Өмнөх хуяаг хувцас эд хэрэглэлийг дэгдээлэг хийж устгах.Зөвлөгөөг шинэ багш бөө өгнө.
    40. 3 жил болоход онгод огт ороогүй бол улаач биш гэж үзэх ба бөө болохоос ичиж нэрэлхэлгүй татгалзах. Хуяг хувц

  • Монгол бөөгийн ёс зүй (Хоёрдугаар)

    16. Багш бөө шавийг зөвхөн замчилаад орхих биш төрсөн үр мэт хайрлан бөөгийн эрдмээ харамгүй зааж өвлүүлэх, шавиа эрсдэлтэй буруу алхам хийхээс сэргийлж цаашид бөөгийн замналаар биеэ дааж явах хүртэл нь зааж зөвлөн туслах, замыг засаж өгөх нь багш бөөгийн хүлээсэн үүрэг мөн.
    17. Шавийн тоо нь тэнгэр сахиуснаас зааж тогтоосон тоон хязгаартай байдаг. Иймээс багш бөө шавийн тоог онгод тэнгэрийн зөвшөөрсөн тооноос хэтрүүлж хэт олон шавь авахгүй байх.
    18. Нэг удамд ихэвчлэн нэг л хүн улаачаар тодордог.Иймээс багш бөө нь нэг удмаас гарах улаачийн тоог өөрийн дураар тогтоож шавь босгож болохгүй. (гэр бүлийн бүх гишүүдийг бүгдийг бөө болгох гэх мэт)
    Зөвхөн онгод тэнгэрүүдийн зааж тамгалсан тэдний зөвшөөрсөн тооны улаачийг шавь болгож босгох.
    19. Багш бөө болж өгвөл зан үйлийн хувьд ойр төстэй ойролцоо яс угсааны хүнийг л шавиар авах. Хэрэв онгодын ёс жаяг таарахгүй бол уг хүнд багшлахаас татгалзах.
    20. Багш бөө шавийн онгодыг нь булааж, урвуулан ашиглах, шавиа хууран мэхлэх нь мөнх тэнгэрт тэрсэлж буй гэм нүгэлт үйлдэл тул үйлийн үр хариу нь өөрт нь болон үр хойчид нь маш хатуу ирдэг гэдгийг сайтар ухамсарлан хүнлэг сэтгэлийг чанд баримтлан шавийг уг удмын онгод тэнгэртэй нь зөв холбож өгөх.
    21. Багш бөө шавийн онгод тэнгэрийн зэрэг дэвийг зөв тодорхойлж таниж чаддаг байх.Шавийн онгодыг таньж чадахгүй бол багшлахаас татгалзах,
    22. Багш бөө нь шавийг сонгохдоо өмнөх шавийн онгодод хорлогдож байгаагүй байх. Мөн шавь болох хүн нь өөрийнх нь Багш бөөгийн онгодод хорлогдож байсан эсэхийг сайтар шалгаж байж шавиар авах.
    23. Багш бөө Монгол бөөгийн багш, шавийн барилдлагын уламжлалыг хатуу барьж зөвхөн нэг өдөрт нэг л шавийг угийн тэнгэртэй нь холбож босгох. Уламжлал биш элдэв зохиомол жаягаар холбохыг хориглоно.(нэг дор нэгэн зэрэг олон хүнийг бөө болгон босгох) Учир нь үүнээс болж олон сөрөг үр дагавар гарч бөөгийн ёс зүй алдагдан завхарч, нэр хүнд нь унаж, олон хүмүүс хохирч алдаж эндэж байгааг анхаарах.
    24. Багш бөө шавийг сонгохдоо шунаг сэтгэлээр бөө болгох ёсгүй хүнийг хөрөнгө чинээлэгийг нь харгалзан бөө болгохыг хатуу цээрлэх. Иймээс багш шавийн барилдлагад баян, ядуу хөрөнгө чинээг харгалзахгүй байх. Зөвхөн тэнгэрээс тамгатай хүнийг л бөө болгох.
    25. Багш багшлах сонирхолтой, шавь өөрөө шавь орохыг хүссэн ямар нэгэн албадлагагүй байх. Багш бөө хүчээр шавиар орохыг ятгах, дарамт шахалт үзүүлж болохгүй.
    26. Багш бөө шавийг сонгохдоо “Санаа муутад уг бүү бариул” гэсэн өвгөдийн захиасыг хатуу санаж, шавь болох хүнийхээ ухаан ухамсар зан чанарыг, хожимын үйлийг сайтар харж шалгаж шавийг авах.
    27. Монгол бөөгийн багш шавийн ариун уламжлалд нөхөр нь эхнэрээ, эхнэр нь нөхрөө бөө болгон босгодоггүй учиртай.
    28. Багш бөө нь шавьтайгаа садар самуун ёс жудаггүй үйлдэл хийх. Эрх чөлөөнд нь халдан зодож танхайрах. Дааж давашгүй өргөл барьц нэхэх. Эрхшээж дарамтлах зэрэг ёс бус үйлдэл гаргахыг хатуу цээрлэнэ.
    29. Багш нь шавьдаа атаа хор санаж хараал жатга хийх, шавь нь багшдаа муу санаж хорлол хийхийг хатуу цээрлэнэ. Хэрэв шавь багшдаа хорлол хийх эд зүйлийг нь хулгайлах хүндэтгэлгүй харьцах, нэр хүндийг нь унагах зэрэг ёс бус үйлдэл гаргаваас тухайн шавийг хөөн явуулж багш шавийн барилдлагыг таслаж тэнгэрт мэдүүлэн шавийн тооноос хасах бүрэн эрхтэй.
    30. Өөр бөөтэй багш шавийн барилдлага тогтоож яваагүй онгод тэнгэр нь зөвшөөрч багш шавь барилдсан шавийг гарын шавь буюу тэнгэрт барилдсан шавь гэж үздэг. Өөрөөр хэлбэл албан ёсны шавь гэж үзнэ. Харин өөр бөөгөөр яваад буруудсаныг нь цэгцэлж өгсөн бөө нарыг албан ёсны шавь аэдсммцбмаауз шавийн тоонд оруулдаггүй. Эгэл хүмүүний заслыг хийдэг шиг засаж өгч байгаа явдал тул заслыг нь хийлээ гэж үзнэ.
    31. Огт шавь аваагүй ба шавийн тоо гүйцээгүй байгаад онгод тэнгэр нь шавиар авахыг зөвшөөрсөн тохиолдолд будилж буруутсан бөөг тэнгэрт мэдүүлэн айлтгаж албан ёсны шавийн тоонд оруулан жинхэнэ утгаар багш шавьд барилдаж болно.

  • Монгол бөөгийн ёс зүй (Нэгдүгээр)

    Мөнх тэнгэрийн бөө шүтлэг бол орчлон ертөнцийг бүхэлд нь багтаасан байгалийн хүчин зүйл бөгөөд хэн нэгний үндэслэн гаргасан ном, номлол болох шашин огт биш гэдгийг сайтар ойлгох. 2. Монгол бөөгийн уламжлалт ёс зүй бол Манх тэнгэрийн бичигдээгүй хуулв бөгөөд зөрчих аваас тэнгэр гэсгээнэ гэдгийг асар сайг ойлгох.Өөрөөр хэлбэл Монгол бөөгийн ёс зүйг зөрчсөн хүмүүнийг хувь тавилан хатуу шийтгэдэг гэдгийг санаж мөрдлөг болгох. 3. Мөнх тэнгэрийн бөө шүтлэгийн зан үйлийг эрхлэн үйлдэгч эгэл бус хүмүүнийг бөө хүн буюу бөө улаач гэнэ. Бөө болох хүн нь дээд тэнгэр, удмын тэнгэр сахиусууд нь сонгож тамгалсан, удам дамжсан байгалиас заяасан зөн мэдрэмж далдыг харах увидас чадвартай заяагдмал эрчим хүчтэй хүмүүс байдаг. Дурын хүн өөрийн хүсэлтээр бөө болж болдоггүйг анхаарах. 4. Орчлон ертөнцтэйгээ зөвөөр харилцах тэр л арга ухааныг бөө ухаан гэнэ. Үүнийг бөө улаач хүмүн нь сайтар ойлгож ухамсарлан нарийн учир зангилааг нь тайлж амьдралд бодитой бүтээлчээр хэрэгжүүлж чаддаг байх. 5. Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж,далд ертөнцөөс орчлон хорвоо хүмүүний амьдрал ямар их нөлөөлөл хамааралтай байдаг учир шалтгааныг эгэл хүмүүст тайлбарлан таниулж онгод тэнгэрийн ертөнцтэй харьцан хүмүүсийг холбон зуучилж, амьдралд нь тохиох саад тотгор бэрхшээл зовлонгоос нь салгаж зам мөрийг нь засамжилан аз жаргалтай сайхан амьдрал, амжилтанд хүргэх нь бөө хүний үндсэн үүрэг мөн. 6. Бөө болох хүн эгэл хүний харж чадахгүй зүйлийг харах, мэдрэх, сонсох, унаж татах, эдгэшгүй өвчин эмгэг мэт зүйлд нэрвэгдэх ухаан санаа нь түр зуур гадны нөлөөлөлд орох зэргийг онгодын бариа гэнэ. Гэвч тухайн хүн үнэн чанаручир шалтгааныг бөө нараар сайтар шалгуулан тодруулсаны үндсэн дээр бөөгийн уг барих эсэхийг шийдэх 7. Бөөгийн онгодын бариа бөө болохоор заяагдсан хүнд хэдэн ч насанд илэрч болох ч үүнийг бөөлсөн хугацаа жилд оруулан тооцох нь буруу. Зөвхөн хуур амилуулах, яслуулах, залаалуулах, анхны бөөллөгөөс хойш л (эхний чанар, чандруу нэрэх үйлээс хойш) бөөлсөн жил хугацааг тооцно. 8. Монголчууд бидний өвөг дээдсийн маань сургаж хэлсэнээр бол чөмөг дүүрсэн байх. Энэ нь эмэгтэй хүүхэд 13 нас, эрэгтэй хүүхэд 15 нас хүрэхэд бөө болох боломжтой ч ухаарал төлөвшил суусан насанд нь бөөгийн угийг бариулах. 9. Бөө улаач нь гэр бүл болон нийгмийн дотор тодорхой боловсрол төлөвшил хүмүүжилтэй бие хүн болсон байх. Өвөг дээдэс удам угсаа, олон түмний хүлээсэн үүргээ, тэнгэрийн өмнө өргөсөн андгай тангарагаа гүнээ ухамсарлах. 10. Бөө болохоор тодорсон улаач нь биеэ тоох, ихэмсэг бардам зан гаргах, хорон санаа, атаа жөтөө, уур хорсол, өсөрхөл, хувиа бодсон байдал, хүнлэг энэрэнгүй бус хатуу сэтгэл зэрэг хүмүүний алив муу зан чанараас ангид байх. Үүний тулд бие болоод сэтгэлээ сайтар бэлтгэсэн байх. 11. Эх болсон байгаль дэлхийгээ хүн төрөлхтөн, түмэн олноо, өвөг дээдэс язгуурын өв соёлоо хайрлах үзлээр хүмүүжсэн байх. Үүний тулд Монгол эх орныхоо түүх, өвөг дээдэс, удам угсаа, уг гарвалынхаа талаар сайтар мэдлэгтэй байх. 12. Бөө хүн өөрийн онгодыг дээдлэж, бусдын онгодыг хүндэлж явах учиртай.Өндөр чадвартай нэр хүндтэй бөө бол улс орон ард түмнийхээ бахархал мөн. 13. Бөө хүн заавал бөөгөөр дагнан амьдрах албагүй. Бөөгийн зан үйлийн хажуугаар мэргэжил боловсрол, ажил хөдөлмөр эрхлэн нийгэмд тустай олон зүйлийг хийж,бусдын адил ажиллаж амьдарч болдог гэдгийг санахад илүүдэхгүй. 21-р зуунд амьдарч байгаа өнөө үед мухар сүсэгт хөтлүүлэхгүй байх. Үүний тулд далд ухамсар ба бөөгийн талаар анхны мэдэгдэхүүнтэй байх. 14. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг билээ. Бөө хүн ажил амралтаа зөв зохицуулж, эрүүл мэнддээ анхаарал тавьдаг байх. Үүний тулд буруу дадал зуршил, архи, тамхи зэрэг хорт идээнээс татгалзан хэзээ ч эрүүл саруул ухаанаа алдахгүй байх.

  • МБНЭ-ийн ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ӨГСӨН ХАРИУЛТУУД №2

    -Манай төвд бол бүр ил тод шүү дээ. Барагтай л нуухгүй. Тэнгэрийн нууц гэж байх боловч гагцхүү итгэл найдварын тэнхлэгээр хэмжих нь чухал гэж ойлгох нь чухал.
    -МБНЭ шиг хэлэлцсэн асуудлаа ил тод, шуурхай тавьдаг бөөгийн байгууллага байхгүй байх аа. Байгууллага өөрийн нууцлалтай байдаг. Дээд цэцийн гишүүн, МБНЭ-ийн гишүүний хэмжээнд мэдээлэл ангилалтай байгаа. Хэрвээ бөөгийн төлөө илүү их зүйлийг хийх хүсэл зорилготой хамтарч ажиллая гэвэл Дээд цэцийн хуралдайд гишүүнээр элсэх боломж, эрх бий. Дээд цэцийн гишүүнд тавигддаг шаардлагыг хангаж байвал манлайлагчийн хэмжээнд сонгогдон ажиллаж болно. Дээд цэцэд 83 байгууллагын төлөөлөл багтаж байна.
    -83 байгууллагын төлөөлөл нь нэг үгээр хэлбэл, намын зохион байгуулалттай ойр болох нь дөхөж байна. Энэ бол явцгүй асуудал мөн. Зөвхөн нэгдсэн нэгдмэл гэсэн утгаар явах ёстой. Төр засагт бол бөөгийн байгууллага хамаа алга. Өөрсдийнхөө үйлээр явах нь ононо.
    -Таныг гэртээ амиа бодоод шүүмжлээд сууж байхад сүүлийн 10 жилд ийм байдал үүссэн. Тэр байтугай хүний амины хэрэг ч гарсан. Залилангийн хэрэгт олон “хуурамч бөө” холбогдсон. Өршөөлийн хуульд хамрагдсан. Бөөгийн 83-н байгууллагуудыг нэгтгэсэн төв байгууллага ажиллаж байна. Бид энэ байдлаас гарахын тулд хамтарч ажиллаж, 60 орчим цол олгодог байсныг нэгтгэж албажуулан цэгцлэх бодлого хэрэгжүүлж байна. Тэгэхдээ Монгол бөөгийн ёс зүйг баримтлан тодорхой шалгуур үзүүлэлтээр уламжлалт бөөгийн зан үйлийг авч яваа “улаач” нарт олгож байгаа.

  • МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛЭЭС ИХ ГОВИЙН НЭГДСЭН ТАХИЛГЫН ХӨТӨЛБӨР

    Өмнөговь аймгийн Оюу толгойд Галын тахилга, Долоон өвгөн одны тахилга 
    2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр
    Өмнөговь аймгийн Таван толгойд нэгдсэн залбиралт.
    2018 оны 6 дугаар сарын 14-ны өдөр
    Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумд ажлын уулзалт
     
    2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр
    Тахилга хийх газарт хүндэтгэлийн залбирал хийнэ. 
     
    2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр
    Чөлөөт  бөөлөлт
    Ажлын уулзалт
     
    2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр
    05.40. -Говийн магтаал морин хуурын тоглолт
               -Нарны тахилга
                                 Монгол бөөгийн тэргүүн удган Дуламжав
                                 Монгол бөөгийн зайран Төгөлдөр
    07.00. – Их хайрханы Их тахилга
                                 Монгол бөөгийн их зайран П.Батжаргал
    08.00. – Лусын тахилга 
                                 Монгол бөөгийн Их удган Б.Бадамсүрэн  
                                 Монгол бөөгийн зайран Энхбаатар
    10.00. – Тэнгэрийн тахилга
     Монгол бөөгийн тэргүүн удган Гэрэлмаа. 
                                 Монгол бөөгийн удган Уранчимэг
                                 Монгол бөөгийн удган Ц.Бор 
    18.00.  -Үйл ажиллагааны тайлан
                 -Кино тайлан
    20.00. – Галын тахилга
    Монгол бөөгийн зайран Бахаамаазагд
    Монгол бөөгийн Удган Байгальтөгс,
     
    2018 оны 6 дугаар сарын 18-19-ны өдөр
    Дундговь аймгийн Их газрын чулуунд залбирал хийх
    2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр
    Улаанбаатар хотод ирнэ
     
  • Лус савдаг гэж юу вэ?

    Лус савдгийг бие хүн л хөндөнө үү гэхээс бус бие хүнийг лус савдаг гэмгүй байхад нь огт хөндөхгүй. Лус нь ус чийгийн эзэн боловч усанд биш,савдаг нь газар шорооны эзэн боловч газрын хөрс шорооны эзэн боловч газрын хөрс шороонд биш аль аль нь тэнгэр газрын заагт гадаргуу дээр оршдог хэмээн бөө нар үздэг.

  • Ерэн есөн тэнгэр гэж юу вэ?

    Байгаль нуурын хойд биеэс нутагтай буриад бөө нарын дунд 99 тэнгэрийн домог яриа хчтэй дэлгэрч байсны 55-ыг барууны,44-ыг зүүний тэнгэр хэмээн хоёр хэсэгт хувааж , барууны 55 тэнгэрийн 50-ыг залбирдаг, 5-г нь тахьдаг , зүүний 44 тэнгэрийн 40-ыг залбирч 4-ыг нь тахьдаг гэх мэт нарийн зохион байгуулалт ажил хэргийн хуваарьтай байжээ хэмээн тайлбарладаг. Энэ үзэл санаа XIX зууны сүүлчээр Ар монголд шарын бөөгийн мөргөлийн Даян дээрхийн хийдийг байгуулсан (1864он ) үед дэлгэрч эхэлжээ.

  • Онгодод өргөх зан үйл гэж юу вэ?

    ,архинд дуртай онгодод аягаар уулгах зэргээр өргөдөг.

    Онгодод бяслаг өргөхүй

    Онгодод өргөсөн их сөнд бяслаг орох ёстой.Тэгэхдээ нарыг бэлэгдэж заавал дугуй дүрсээр шахсан бяслагийг бүтнээр нь тусгай тавагт тавьдаг.

    Онгодод өрөм өргөхүй

    Онгодод өрөм өргөхийг мөн онгодод өргөх баяслагийн хэмжээний дугуй саванд самарч загсаагаад

    Тэр л янзаар нь авч баяслаг дээр давхарлан тавьдаг байсан.Энэ нь ертөнцийн их гэрэлт алтан нарыг дээдлэн бэлэгдсэн хэрэг байжээ.