193 тэрбум төгрөг гэдэг бол маш их мөнгө. Үр ашигтай зарцуулж чадвал агаарын бохирдлыг эрс бууруулах боломжтой. Гэтэл энэ төсвийн нэлээдгүй хувь нь гэрийн яндангийн шүүлтүүрт зарцуулагдах чигтэй байна. Индукцийн шүүлтүүр нь яндангаар гарч байгаа утааг буцааж эргүүлээд, бүрэн шатаагаад гаргах юм байна гэсэн төсөөлөлтэй байгаа. Ер нь яндангийн шүүлтүүр бол шинэ зүйл биш. Манай цахилгаан станцуудын янданд шүүлтүүр тавьсан байдаг. Гэрийн янданд тавих шүүлтүүрийг хаана хийлгэх, ямар онцлогтой байх тухай мэдээлэл алга байна. 100 мянган янданд индукцийн шүүлтүүр тавихад 100 мянган цахилгаан мотор хэрэгтэй болно. Янданд шүүлтүүр тавина гэдэг бол янданд цахилгаан мотор тавина л гэсэн үг. Тэр эрчим хүчний тооцоог гаргасан уу, эрчим хүчээр хангаж чадах уу гэдэг асуудал байгаа юм. Утааны асуудлыг углуургаар нь шийдэх асуудал бол янданд шүүлтүүр тавих биш гэдгийг баттай хэлж чадна. Нэгэнт гэрээ хэлцэл хийгээд шүүлтүүр тавихаар болсон бол тэр шүүлтүүрээ монгол эрдэмтдэдээ өгч судлуулах ёстой. 100 мянган индукцийн шүүлтүүр, 100 мянган цахилгаан моторыг гадаадад захиалж хийлгэх шаардлагатай болно. Тухайн шүүлтүүрийг гэрийн янданд тавихад аль хэр цахилгаан эрчим хүч шаардлагатай, мотороор яндангийн утаагаа соруулах уу. Индукцийн пилтерийг аль хэр хугацаанд ашиглах вэ, үнийг нь бууруулах боломжтой юу гээд олон асуудлыг судлуулж байж шийдэх ёстой. Харамсалтай нь тэр шүүлтүүр одоо бидний гар дээр алга байна. Сайн судалж, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэлд л төсвөө зарцуулах ёстой. Өмнө нь 200 гаруй тэрбум төгрөгийг утаа бууруулахад зарцуулсан, үр дүн алга байна. 193 тэрбум төгрөг дахиад салхинд хийсэх вий дээ гэсэн болгоомжлол байна.
Эрдэмтэд утааг бууруулах шинжлэх ухааны үндэслэлтэй маш сайн шийдэл боловсруулж өгсөн
-Утааны асуудлыг янданд шүүлтүүрээр шийдэхгүй гэж байна. Тэгвэл шинжлэх ухааны үндэслэлтэй өөр ямар шийдэл байж болох вэ?
-Өнгөрсөн жил утааг бууруулах асуудлаар Ажлын хэсэг гарч ажилласан. Дэд ажлын хэсэгт нь манай Шинжлэх ухааны салбарын төлөөллүүд оролцоод маш тодорхой санал гаргаад Засгийн газарт хүргүүлсэн. УИХ-ын хоёр ч байнгын хороонд эрдэмтдийн саналыг танилцуулсан. Гэхдээ Засгийн газар утааг бууруулахад яг ямар чиглэлд ажиллаж байгаа талаар бидэнд мэдээлэл алга байна. Манайд төр, шинжлэх ухааны байгууллагын, мөн төр, иргэний нийгмийн байгууллагын хоорондын эргэх холбоо маш бага байдаг. Боловсруулсан саналыг хүлээж авсан бол эргэж мэдэгдэж, ийм ажил хийж байна, ямар санал байна гэсэн маягаар эрдэмтэдтэйгээ санал зөвлөлдөх ёстой.
-Эрдэмтэд утааг бууруулах чиглэлээр ямар санал боловсруулж өгсөн юм бэ?
-Эрдэмтэд утааг бууруулахад авч хэрэгжүүлэх үндсэн арга хэмжээ юу байх вэ, түүнийг дагалдуулж хийх зүйлсийн талаар саналаа тодорхой гаргаж өгсөн. Нэгд, утааг бууруулах суурь асуудал юунд байна вэ. Үүнд саналаа маш тодорхой хэлсэн. Ерөөс гэр, орон сууцны дулаалгын асуудал суурь нь байна. Гэр, орон сууцны дулаалгыг сайжруулах асуудал бол утааг бууруулах хамгийн суурь асуудал мөн юм. Яагаад гэвэл дулаан алдагдлыг бууруулаад, дулаалгыг сайжруулснаар дулаан алдагдал буурах юм. Дулаан алдагдлыг бууруулаад сайн дулаалж чадвал одоо хэрэглэж байгаа эрчим хүчээ хоёр дахин хэмнэх тооцоо гарч байгаа юм. Энэ бол их том тоо. Жишээлбэл, таван ханатай гэрийг 4-4.5 кВт хүчин чадалтай цахилгаан халаагуураар хангана гэдэг тооцоо байдаг. Маш сайн дулаалсан, дулаан тусгаарлагч материалаар дулаалга хийсэн гэрийг бол 2-2,5 кВт эрчим хүчээр хангаж болохоор байгаа юм. Гэрийг халаахад зарцуулах дулааны эрчим хүчний хэмжээг хоёр дахин буурна гэсэн үг. Тэр хэмжээгээр түлшний хэрэгцээ хоёр дахин буурна. Энэ тооцоогоор бодоход агаарын бохирдлыг бууруулах суурь асуудал бол дулаалгын асуудал байгаа юм. Харамсалтай нь дулаалгын асуудлыг ярихгүй байгаа юм. Уг нь Засгийн газар, Агаарын бохирдлын үндэсний хороо энэ дулаалгын асуудлыг ярих ёстой. Бүр хамгийн харамсалтай нь манай зарим төрийн түшээд эрдэмтэд үр ашигтай тодорхой санал боловсруулаагүй гэж хэлж байна. Боловсруулсан саналыг ойлгох хэрэгтэй. Үнэхээр ойлгохгүй байгаа бол эргэж бидэнтэй холбогдох ёстой.
Түүнээс гадна түлшийг бага хэрэглэдэг болохын тулд Монголчууд дулааны аккумляторын үйлдвэр л байгуулах ёстой. Өөрөөр хэлбэл, таван ханатай гэрт зориулсан дулаан хуримтлуулагч хийх юм. Ийм туршлага манайд эрдэмтдэд ч, мөн гадаадад ч олон туршлага байна. Манайд шөнө маш их цахилгаан илүү гардаг. Гэтэл тэр цахилгаанаа Орос руу буцаагаад бараг үнэгүй өгчихөж байгаа. Түүний оронд гэр хорооллын шөнийн үнэгүй цахилгааныг дулаан болгоод дулааны аккумляторт хуримтуулах боломжтой юм. Тэгээд өдөрт нь гэрээ дулаан хуримтлуулсан акумлятороор дулаацуулж болно. Энэ бол маш сайн шийдэл. Засгийн газар энэ чиглэлд анхаарч ажиллах ёстой. Монголдоо дулааны аккумляторын үйлдвэр байгуулах, эсвэл гадаадаас дулааны аккумляторын эд ангиуд авч ирж угсраад нийлүүлж болно. Монгол эрдэмтэд өдөрт 19-21 градуст тогтмол дулаан байлгах дулааны аккумляторууд хийж байгаа. Энэ бол шинжлэх ухааны үндэслэлтэй маш сайн шийдэл мөн. Монгол эрдэмтдийн хийсэн дулааны аккумлятор ч бий. Гэрт дулааны аккумлятор тавьснаар өдөрт гал түлэх шаардлагагүй, цахилгаан халаагуур залгах шаардлагагүй болох юм.
Category: Асуулт хариулт
-
Д.Рэгдэл: Эрдэмтэд утааг бууруулах маш сайн шийдэл танилцуулсан ч, хамтарч ажиллахгүй байна
БӨӨ МӨРГӨЛД УЛАМЖЛАЛ ҮГҮЙ БОЛ УСТАЖ МӨХӨХ БОЛНО
анхаарах нь зүйн хэрэг юм. Уулс хангай бүрэн сэрж, ус мөрөн гүйцэтэд гэсч урсаагүй, ургамал мод ургаж эхлээгүй энэ цаг үед тэнгэрийн ёс хэмээн бөө мөргөлийн нэрийг зээлдэн тахилга тайлга хийх нь жинхэнэ бөөгийн ” Хийрхэл ” бус биш үү?. Гол мөрний мөс хайлж, цөн түрэх энэ үед харь холоос Монгол газар нутагт усны шувуу нүүдлэн ирж урин дулаан болоход ” Шувууны зад ” барьж идээ будаа, сүү сааль элбэг болохыг бэлэгдэн монголчууд оюуны шижмээ нэгэн жолоон дор болгодог ёсыг гуйвуулж, уул овоо, ургаа мод тахиж байгаа нь тайлга тахилгын уламжлалт ёсоо мөхөж буй хэрэг юм . .
Харь холын газраас
Халх Монгол нутагт минь
Хөх тэнгэрийн жигүүртэн
Хөвөн дүүлэх шувууд ирэв.
Даяар олон баясан цэнгэж
Даян дэлхийгээс шувууд цуглан
Орон хангайг минь чимэглэх
Жигүүртэн шувуудыг урин дуудъя
Хамгийн дээд
Хөх мөнх тэнгэрт
Хан газар усны эздэд
99-н цагаагчны сүүг
Есөн ес сацнам
Эерэсэн эерсчү
Баярсан баясчу
Эгээл зарлиг-эер өгтүгэй.
Дүүрэн ес сацнам
Их өчиг амтат их
Цагаан цацалт
Цэгээ сүүгээр
Цацан цацан холбогдоё
Цэгээнд цод
Сүүнд цад.
Өдөр бүр ариун хөхүүр дүүртүгэй
Торх үл багатах тостой
Сав үл багтах өрөмтэй
Тогоо товойн барзайх хусамтай
Арвин амтат идээт болтугай
Зун, өвөл, хавар, намар ялгалгүй
Элбэг баян идээт болтугай
Өвс усан элбэг, хамаг газарт мал
Харганы будаа мэт өсөх болтугай
Хан мөнх тэнгэрийн доорх
Монгол түмэн бид чинь
Хамгаар элбэг болоод эхэс доодосгүй
Өвгөд эмгэд, их бага настан бүгд
Өлзий хутаг дэлгэрэх болтугай.
ГОТОВ
САЙТАД ИРСЭН ИРГЭДИЙН АСУУЛТАД МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ӨГСӨН ХАРИУЛТУУД
Та тэнгэрийн үйлээрээ энэхүү оюун санааны салбар дахь “түрэмгийлэлийг” зогсоож хайрлаач. Би хийсэн баатарлаг үйлийг нь сурталчилаад сууж бая даа.
-Миний хувьд албаны болон хувийн туршлага бий. Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд тулгарч буй бодит аюул бол оюун санааны салбарт гадны “түрэмгийлэл” орж ирэх асуудал орно. Энэ нь шашинаар дамжин нөлөөлөх магадлал асар өндөр. Гэтэл Монголчууд бидэнд Эрт эдүгэгийн өвөг дээдсээс уламжлан илгээсэн мөнх тэнгэрийн шүтлэг байна. Энэ бол бидний оюун санааны дархлаа мөн. Өнөөдөр бид энэ талаар мэдлэг муутай байгаа нь энэхүү үзлийг мөхөөх гэсэн харийн гүрний их бодлогын түүхэн үр дүнгийн илэрхийлэл юм. Буддагийн шашин өнөөдөр эв нэгдэлтэй мэт харагдавч үнэн хэрэгтээ өөр өөрийн толгойтой Хийдүүдийн нийлбэр билээ. \ өнөөгийн бөөгийн байгууллагууд мөн адил\ Тус тусдаа бүртгэлтэй, толгойтой энэ байдал төрийн хууль гарч байж зохицуулахад хүрч байгаа. Бөөгийн байгууллагууд өөр өөрсдийн онцлогоор хөгжих тухай ярих болохоос Нэгдсэн бодлогоор зангилагдан нэгдмэл хүчээр хөгжих тэр зам руу явах нь гарцаагүй. Олон зуун сая дэмжигчидтэй, асар их санхүүжилттэй, өөрийн хүчирхэг сурталчилгаатай, олон зуун жилийн туршлагатай шашины “довтолгоо”-ны эсрэг өөр өөрийн дүрэмтэй, өөрийнхөөрөө явдаг “жижиг” ганц нэг байгууллага юу ч хийж чадахгүй. Хоосон чалчигч болно. Бидэнд өргөн хүрээнд сэтгэж хамтран ажиллах чадвартай манлайлагч нар хэрэгтэй. Тэр тооны олон цөөнөөс хамаарахгүй юм. Муулах тухай яриагүй, хамтран ажиллахад саад бологчдыг бусдад сургамж үлдээх зорилгоор бичиж байгаа хэрэг. Та хамтын зорилтын мөн чанарыг ойлгохгүй бол энэ асуудлаар маргалдаад яах вэ. Бидний зорилго тодорхой. МБНЭ-ээс гарсан нэг ч гишүүн байхгүй. Харин манлайлагч болсон дээд цэцийн хуралдайн гишүүний ачааг даахгүй Манлайлагчийн эгнээнээс хасагдаж байгаа хүмүүс байна. Тэднийг яагаад хасагдаад байгааг бичихгүй бол учир битүүлэг зүйл болох бус уу.
– Enkh Tumurbaatar-т. Хүннү төрөөс нэгдсэн тахилга хийж, түүнд өмсөх хувцасыг нь заасан хоёр ч хууль өнөөдрийг хүрч иржээ. Энэ бол нэгдэж хийж бүтээж ирсэний бодит түүх юм. Нэгдсэн тахилга, залбирал асар их хүчтэй байдгийм. Манжийн төрийн бодлогоор толгой нь нэвт шувт угаагдсан, түүнийг эрхэмлэн дээдэлж ирсэн зарим нэг этгээдүүд өнөөдөр монголчууд, мөнх тэнгэрийн хүчин дор нэгдэж тэмцэж ирсэн түүхийг үгүйсгэж чадахгүй. Төр тэр их хүчийг нэгтгэн зангидаж байсан арвин туршлагатай. Өрөө танхим, хувь хүний хэмжээнд сэтгэх нь гэнэн тэнэг асуудал. Тархай бутархай байлгах, амин хувиа хичээсэн, арчаагүй зан, ахар сэтгэдэг сэтгэлгээ бол сүүлийн 300 жилийн бидэнд зориулсан харийнханы бүтээлийн биелэл юм. Би хүмүний нэгдэж ажиллах тухай бичсэн. Түүнийг “онгод тэнгэртэй” хольж болохгүй. Бөө хүн хоёр амьтай. Бөөгийн үйлийг тэнгэр мэднэ, хүний үйлийг нь эзэн өөрөө мэднэ. Бөө хүн онгоддоо захирагдана, бас зарим үед онгодоо захирч сургах ч бий. Бөө хүн эхлээд “би”-гийн өвчнөөс салах ёстой. Тэгвэл уужим сэтгэх аугаа их талбар луу ороод явчихна. Тэр хүртэл зарим хүнд их цаг зарцуулна даа. Зарим нь тэрэнд хүрэх ч үгүй. Хүний ёсонд мөрдөх хууль нь шашинд зориулагдаад гарчихсан байхад бид хуулийн дор амьдрахаас өөр яалтай билээ.
-Тахилга их хүндтэй бас хариуцлагатай үйл учраас бэлтгэл үе, тахилгын үе, тахилгын дараа гээд багууд үүрэг хүлээж, Бид “сүүлгүй” ажил хийхийг эрмэлздэг. Одоо 20 гаруй мянган бөө байна. Тэдэн дунд янз бүрийн хүмүүс байгаа. Зохион байгуулалтад орж зорилго чиглэлтэй ажиллахыг МБНЭ эрмэлзэж ажиллаж байна.
-Хийгдэж байгаа тахилга, арга хэмжээнүүд нь олон нийтэд, байгалиа хамгаалахад зориулагдаж байгаа юм. Улаач нар нь нэгдэх хүчирхэг болох тухай ойлголт муутай. Бөөгийн үйлийг тэнгэр мэддэг гэж явсаар нэг насыг барж байгаа. Угаас харийн бодлого биднийг тархай бутархай байлгахад чиглэж, бид ч ийм байгаад сурчихаж…Нөгөө талд нь санхүү, зохион байгуулалт, материалаг бааз, сурталчилгааны хүчирхэг хэрэгсэлтэй шашины урсгал улам бүр хүчээ авсаар байна. Бидний хувьд нэгдээд ажлаад байгаа хэмжээ, чадамж ийм хэмжээнд байна
-Таныг гэртээ амиа бодоод шүүмжлээд сууж байхад сүүлийн 10 жилд ийм байдал үүссэн. Тэр байтугай хүний амины хэрэг ч гарсан. Залилангийн хэрэгт олон “хуурамч бөө” холбогдсон. Өршөөлийн хуульд хамрагдсан. Бөөгийн 83-н байгууллагуудыг нэгтгэсэн төв байгууллага ажиллаж байна. Бид энэ байдлаас гарахын тулд хамтарч ажиллаж, 60 орчим цол олгодог байсныг нэгтгэж албажуулан цэгцлэх бодлого хэрэгжүүлж байна. Тэгэхдээ Монгол бөөгийн ёс зүйг баримтлан тодорхой шалгуур үзүүлэлтээр уламжлалт бөөгийн зан үйлийг авч яваа “улаач” нарт олгож байгаа.
-Төрийн байгууллага нь гадна, дотны шашины асуудлыг дийлэхгүй, хяналтаас алдчихсан байхад харин бидний үйл боломжит хэмжээнд сайн яваа. Аль болох олон тэнгэр шүтлэгтэн төрөх болтугай. Тэнгэрийн шүүлтүүр байдаг болохоор “улаач” бүрт нэр гоч өгөөд тэрсэлдээд байх шаардлага үгүй болой. Улаач бүр өөрсдийгөө хичээж явбал, нийтийн үйл тэгширнэ.
Монголын бөөгийн нэгдсэн эвлэл Mongoliin boogiin negdsen evlel Бидний зорилго бол Монгол бөөг зөв голдирлоор хөгжүүлэх явдал юм. Монгол Улс 20 гаруй мянган бөөтэй болж, нэг багш 30, 100, 300, 600-8000 шавьтай болсон. Бөө нэртэн хүний амь нас хөнөөх гэмт хэрэг гаргасан. Олон түмний дотор бөөгийн нэр хүнд унаж, Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл бөөгийн талаар арга хэмжээ авахаар мэдэгдэл гаргаж байсан үед одоогоос 5 жилийн өмнө МБНЭ байгуулагдсан түүхтэй. Тэр үед 60 орчим байгуулагын төлөөлөл оролцож 45 хүнтэй дээд цэц байгуулагдаж, ажиллах бодлого чиглэлээ гаргасан. Тэнгэрээс тамгалсан хүн бөө болдогч олон түмэн түүнийг мэддэггүй, тиймээс Бөөгийн төв байгууллагаас цол олгох хэлбэрээр “улаач” хүнийг албажуулах ажил хийж, тэр хүрээнд цол, тэмдэг олгож эхэлсэн. Цаанаа бөөгийн нэр барьж байгаа хүмүүсийг ялгаж салгах ажил хийгдэж байна гэсэн үг. Мөн төрд албан ёсны бүртгэлтэй болж байна гэсэн үг юм. Нөгөө талдаа иргэд хариуцлага алдсан бөө байвал байгууллагад хандана. Байгууллага нь тухайн хүнд хариуцлага тооцдог тогтолцоо бий болдог. Тэгэхдээ хариуцлага алдсан бөөгийн талаар баталсан нотолгоо гаргаж өгөх ёстой. Өнөөдөр голдуу баримт муутай хүний нэр хүндэд халдсан зүйл манайд их ирдэг юм.
Jamiyan Purevdavaa huuchin iim tsol erunu bsnuu eniig neg saihan tailbarlaach
Монголын бөөгийн нэгдсэн эвлэл Mongoliin boogiin negdsen evlelМБНЭ-ээс тамлага дуудлагыг зөвхөн хэвлэлд гарсан тохиолдолд тавьдаг. Бусад тохиолдолд байгууллагын нууцын зэрэглэлд хамруулдаг.
Р. Г. Ганизо ed nariig ta nar haah heregtei horig tawij bolohgvi gedgiig ta nar meddeg bailgvi de
Монголын бөөгийн нэгдсэн эвлэл Mongoliin boogiin negdsen evlelНийтэд хэвлэлээр тараагдсан зүйлд хяналт тавих ямарч боломжрүй.
Р. Г. Ганизо Edgeer ertnii ongodiin tamlaga duudlagiig il bolgoj bichih buruu ym bgaam daa…
Монголын бөөгийн нэгдсэн эвлэл Mongoliin boogiin negdsen evlelТҮO-д: Бусад чинь жижигхэн сэтгэж байж болно. Харин Та “Тэнгэр үзэл” нэр ашиглаж байгаа бол тэр нэрэндээ тохирсон ТЭНГЭРЛЭГ байл даа. Энэ хүн өмнө эрхэлж байсан албан тушаалаа өгөөд МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх болсон байна. Тиймээс төрөө дээдлээд хандчих. Надаа болохоор чи өөрөө хүүхэлдэй болж харагдаад байна.
Тэнгэр Үзэл Овогтон mongoliin boo morgoliig hvvheldein teatriin chiglelrvv oruulawal yah bol gsn asuudlaar uulzaa yu xaxa
ДУГУЙ ШИРЭЭНИЙ ЯРИЛЦЛАГЫН ТУХАЙ
МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүнээр “Үндэстэн” телевиз, Дагвадорж, Монгол бөөгийн тэргүүн удган Т.Одончимэг /Өөдөө удган/ нар элсэв. Ингэснээр МБНЭ, түүний гишүүдийг сурталчлах шаардлагад томоохон ахиц гарах нөхцөл бий болов.
“Үндэстэн” телевиз, Дагвадорж, Монгол бөөгийн тэргүүн удган Т.Одончимэг /Өөдөө удган/ нартай ярилцаж, тэдний санаачлага дээр тулгуурлан МБНЭ, гишүүдээ сурталчлах сурталчилгааны ажлыг эхлүүлэх болсон.
МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар хэлэлцэж “Телевизийн нэвтрүүлгийг хийх тухай” шийдвэр гаргажээ.
Энэ шийдвэрийн дагуу, МБНЭ-ийн ДЦ-ийн гишүүн бүр:
-Телевизийн нэвтрүүлэгт зориулан тухайн гишүүн бүр теле зураг авалтад 150 мянган төгрөг зарцуулах,
-МБНЭ-ээс унаагаар үйлчлэх, /Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод /
-МБНЭ өөрийн телекамераар зураг авах
– Удган Т.Одончимэг нэвтрүүлгийг хөтлөх үүрэг хүлээж ажилласан байдаг.
Хамтарсан зураг авалт хийсний дараа “Тэнгэрийн цаг” нэвтрүүлгээр цуврал материал гаргаж байсан боловч үндсэн эх материалаа МБНЭ-д өгөөгүй юм.
2014 онд болсон энэхүү “Тэнгэрийн цаг” цуврал хөрөг нэвтрүүлгийн албан ёсны эрхийг Д.Давгадорж, Д.Одончимэг нар БНХАУ-ын судлаачид шилжүүлж, улмаар өвөрмонголд худалдаанд гарах болсон байна.
2014 онд хийгдсэн МБНЭ-ийн энэхүү цуврал нэвтрүүлгийг таван жилийн дараа олж өөрийн сайтад анх удаа тавьж байна.
МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ШИЙДВЭР
2014.03. 12 №01 Улаанбаатар хот
Телевизийн нэвтрүүлгийг хийх тухай
МБНЭ-ийн дүрмийг үндэслэн МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдаанаас ТОГТООХ НЬ:
Нэг. МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүдийг телевизээр сурталчлах ажлыг 1 дүгээр хавсралтаар баталсугай.
Хоёр. МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүд нь телевизээр сурталчлах дөчин минутын нэвтрүүлэгийн зардалд нэг удаа 150000 \нэг зуун тавин мянган\ төгрөгөөр, хөдөө орон нутагт ажиллахад шатахуун бусад зардлыг өөрсдөөсөө хариуцан гаргаж ажилласугай.
ДЭЭД ЦЭЦИЙН ЗӨВЛӨЛ
ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЖАРГАЛСАЙХАН
ҮНДЭСТЭН” ТЕЛЕВИЗЭЭР МБНЭ-ИЙН ГИШҮҮДИЙГ
СУРТАЛЧЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ
№ САР ӨДӨР ХЭНИЙГ СУРТАЛЧЛАХ
a. 2 дугаар сар 12 Батсайхан ярилцлага
2. 15 Бадарчийн ярилцлага
3. 19 Дангаасүрэн, Энхмаа
4. 22 Одончимэг, Одонхүү, Хишигжаргал
5. 26 Чулуунбаатар
6. 3 дугаар сар 5 Өлзийхутаг
7. 8 Дугуй ширээний ярилцлага 1
8. 12 Хишигжаргал
9. 15 Хишигжаргал ярилцлага
10. 19 Одонхүү
11. 22 Одонхүү ярилцлага
12. 26 Байгалмаа
13. 29 Дугуй ширээний ярилцлага 2
14. 4 дүгээр сар 2 Туул
15. 5 Дугуй ширээний ярилцлага 3
16. 9 Бадамсүрэн
17. 12 Дугуй ширээний ярилцлага 4
18. 16 Мялдорж
19. 19 Дугуй ширээний ярилцлага 5
20. 23 Нанжаа
21. 26 Отгондулам
22. 30 Эрдэнэчимэг
23. 5 дугаар сар 3 Болорцэцэг
24. 7 Д.Энхжаргал
25. 10 Д.Энхжаргал ярилцлага
26. 14 Ж.Алтанчимэг
27. 17 Ж.Алтанчимэг ярилцлага
28. 21 Хурцжавхлан
29. 24 Хурцжавхлангийн ярилцлага
30. 28 П.Батжаргал
31. 31 П.Батжаргал ярилцлага
32. 6 дугаар сар 4 Отгонсүрэн
33. 7 Отгонсүрэнгийн ярилцлага
34. 11 Д.Батчулуун
35. 14 Д.Батчулууны ярилцлага
36. 18 Ш.Энхбаяр
37. 21 Ц.Батболд
38. 25 Ц.Батболд ярилцлага
39. 28 Н.Мягмарсүрэн
40. 7 Дугаар сар 2 Ц.Хадхүү
41. 5 Ц.Хадхүү ярилцлага
42. 9 О.Даваасүрэн
43. 12 Ц.Оюунбат
44. 16 Өсөхбаяр
45. 19 Өсөхбаярын ярилцлага
46. 23 Д.Дарьчулуун
47. 26 Н.Нарангэрэл
48. 30 Ч.Догсмаа
49. 8 дугаар сар 2 П.Зоригтбаатар
50. 6 Ч.Янжинсүрэн
51. 9 Төгсжаргал
52. 13 Төгсжаргал
53. 16 Л.Амгаланням
54. 20 Я.Мөнгөнсувд
55. 23 Дарий
56. 27 И.Болдбаатар
ТӨЛӨВЛӨСӨН: Д. ОДОНЧИМЭГ
Энэхүү шийдвэрийг 57,1 хувьтай биелүүлжээ.
Монголчууд тэнгэр шүтээнээ гээвэл хүн төрөлхтөн мөхнө
уламжлалт ёс заншил, өв уламжлалаа Монгол газар шороон дээр соёолоогүй харь зүйлсээс хол илүү гэдгийг ухаж, эрдэмтэн судлаач хийгээд эгэл ард, лам хуврагагүй ярьж бичиж байгаа нь сайшаалтай боловч аль нь өөрийнх, аль нь хариас ирсэн билээ гэдгээн ялгаж чадахаа болитлоо самуурч мунхраад байгаа нь үнэхээр харамсалтай.
Ялангуяа Монголчуудад өөрсдийн гэх итгэл үнэмшил, шүтлэг бишрэл гэх юм байгаагүй мэтээр далд утгаар ч хэлээд байх шиг.
Тун удахгүй энэ нь даамжирсаар хэдэн жилийн дараа Монголчууд язгуураасаа л буддын шашинтай юмуу, эсвэл загалмайн шашинтай байсан гэж гүжирдэх янзтай. Тэнгэрийн тааллаар тодрон гарч Монголчууд биднийг тэтгэн гийгүүлсэн Их хааны алдрыг хүртэл Чингис богд, Очирваань бурханы хувилгаан гэх мэтчилэн ярьж бичиж байгаа нь оросын зохиолч И.Калашников өөрийн зохиолдоо Монголчууд эртнээсээ загалмайн шашинтай, хоймортоо загалмай залж түүндээ залибардаг байсан мэтээр гуйвуулан бичиж байсантай агаар нэг харагдана.
Үүнээс улбаалан дараах зүйлийг бичихэд хүрэв. Бурхан зурдаг нэг нөхөр бөхийн өргөөнд олон хүн цуглуулаад өөрийн эмхэтгэсэн нэг номыг сурталчилан ярьж байснаа хадуураад “бөө гэж хар домын хараалыг дагаваас үхээрийн бузар хорлол болох нь баттай, хойчийн өдөр ухаж мэдэвч гэсгээл тамаас зайлах аргагүй” гэж айлдав. Үүнийг сонсоод жаахан ч болов түүх, уламжлалаа мэддэг хэн боловч солиорч туйлширч байгаад нь эгдүүцсэн нь лавтай.
Нөгөө бидний коммунист нийгмийн үед хүн бүхэн уншсан цагаан толгой гэгч үсэглэлийн ном шиг эдүгээ бараг үсэг мэдэх бүгдийн уншсан “Монголын нууц товчоон” хэмээх түүхийн сурвалж бичиг дээр их эзэн маань Халдун уулнаа гарч бүсээ хүзүүндээ эгэлдрэглэн сөгдөж суугаад бөөсийн чинээ амийг минь бөөцийлөн аварсан. Бурхан халдуныг өглөө бүр мялаасуу” гээд тэнгэрт есөнтөө сацал сацан мөргөдөг. Бас Мэнлиг эцгийн хөвгүүн Хөхчү зайран түүнийг Их монголын Хаан суухыг зөгнөн хэлдэг, түүнээс хойчийн явдал, төрийн хийгээд байлдаан тулааны олон хэргийг асуун хэлэлцсэн байдаг.
Монголын ихэс хаадууд болон эгэл ардын амьдралд Тэнгэр шүтлэг, бөө мөргөл бодьтой оршин оюун сэтгэлгээ, зан заншил, урлал, угсаатан зүй, түүх шастирд томоохон байр эзэлж ирсэнийг Дэлхий мэднэ. Дээр дурьдсан бурхан зурдаг хүн (Уг нь өөрийгөө бурханч лам гэдэг юм билээ. Өөрийнх нь шашины гол сургаалд лам хүний тэвчих ёстой олон олон ёсыг мань хүн дагаагүй болохоор лам гэж хэлэшгүй нь. Адаглаад л бодь мөрийн сургаалд бурханы шашины номлол сургаалыг зарж ашиг олох нь хүнд нүгэл болох тухай бичсэн бий. Харин энэ хүн тэр сургаал номыг нь тэгэхээс тэг гэсэн шиг янз бүрээр хэвлүүлж зарж байсныг түмэн олон мэднэ) -ний хэлсэнээр бол Их хаан тэргүүтэй үе үеийн ихэс дээдэс, эрдэмтэн мэргэд, эгэл ардууд Мөнх хөх тэнгэр шүтлэгтэй бөө мөргөлтэй байсан гэсэн ганцхан заалтаар үхээрийн бузар болж эрлэг тамд зовж байгаа юм гэнээ. Энэ бол Монголчуудыг хагалан бутаргах, итгэл үнэмшилээр нь талцуулах, эв эеийг эвдэх гэсэн шууд үйлдэл, хорон хатгалга.
Миний хувьд Буддын шашныг хүндэлдэг. Монголчууд хэдэн үерээ л шүтэж ирсэн, шүтэхээс гадна манжын бодлогын үед юутай ч атугай хэдэн зууны турш боловсрол гээч зүйлийг нь гал алдуулалгүй залгуулж ирсэн гэдэг утгаар нь. Лам багшид хүүгээ шавь оруулаад миний хүү эрдэм номтой сайн хүн болоорой гэж хэлдэг, эрдэм ном гэдэг зүйлийг буддын сургаал, судар номоор төлөөлүүлж ойлгон олон үеийг элээсэн гэвэл хэн ч маргахгүй. Ер нь өнөөдөр шашины янз бүрийн урсгал чиглэлийг сурталчлаад яваа улсууд хийгээд айл бүл болгонд л тодроод байгаа бөө улаач нар буддын шашны хийдээр шагайж үзээгүй, номын дууг нь нэг ч болов сонсож, ламд мөргөж, судраар адис тавиулж байгаагүй, эхээс төрсөн цагаасаа л өнөөдөр ярьж байгаа зүйлдээ чин үнэнч байсан гэвэл түүн шиг худал хуурмаг байхгүй биз.
Америкаас санхүүждэг христийн шашныг сурталчилдаг телевизээр номлол ярьдаг сайн таних нэг нөхөр ээжийнхээ хойдох алтан савыг нээлгэнэ гээд зурхайч хайж явах. Сүүлд ёжлоод асуувал, яахав дээ хөгшин чинь хоолоо олж идэх гээл нэг газар номлогч (пастор) хийдэг байхгүй юү дээ гээд л үнэнээ хэлэх. Өрөвдмөөр ч юм шиг, инээд ч хүрэх шиг, нөгөө цуглаан дээр нь итгэж цугласан хүмүүс ертөнцийн эзний өмнөөс сургаал номлолыг нь өндөр дуугаар өгүүлэх пастор нь ярьж байгаадаа чин сэтгэлээр итгэж үнэмшдэггүйг нь мэддэг болов уу.
Үлгэрлэвээс, хийдэд суугаа буддын шашины лам христийн шашины гол номлол болох “шинэ гэрээ”-г нууцаар эргүүлж, өмнө нь залибарч суугаа буддын шашинт сүсэгтэндээ зовлонгийн шалтгааныг нь хэлж өгөх мэт. Энэ их эргүүтэл, завхарлыг одоо л зогсоож, үнэн мөнийг олон түмэндээ ойлгуулахгүй бол хожмын өдөр засаж болохгүй төөрөгдөл, шашин шүтлэгээрээ талцсан хагаралд монголчууд автах вий хэмээн зовинож үүнийг бичив.
Хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш шүтэж ирсэн тэнгэр шүтлэг, бөө мөргөлийг алив шашинтай харьцуулан тавьж, шашины үүднээс тайлбарлахыг оролдож, ярьж бичихээ лам харгүй даруй зогсоох, чанарын ялгаа үнэн мөнийг зөв таниулах, ухаж таньсан нэг нь өөрийн ойр хүрээний олонд хэлж ойлгуулах шаардлага тулгамдаад байна.
Чин үнэндээ тэнгэр шүтлэг, бөө мөргөл гэдэг нь ямарч шашин биш бөгөөд түүнээс тэс өөр байгаль, орчлон ертөнцийн зүй тогтол гэвэл сая үнэн болно. Яг л наранд халсан ус уур болон дэгдээд үүл болон хуримлагдаад бороо болон асгадаг шиг нүдэнд үл харагдах ертөнцийн зүй тогтол ажгуу. Бөө мөргөл гэдэг зүйл гагц Монголд бус энэ орчлон өртөнцийн есөн хэлийн түмэн угсааны үндэстэнд буй. Амазонкын шугуйд ч, африкийн ширэнгэнд ч, онигооны эзэн чукча нарын цааны арьсан урцанд ч, скандинавын хойгт ч, энэтхэг гимлайн ууланд ч ялгаагүй бөө бөөлж л байдаг.
Үүнийг өнөөдөр дэлхий нийтээрээ мэдэж судлаж байна. Дээд оюун ухаан гэж нэгэн зүйл оршин байдгийг бүх шашин, далд үзэгдэл судалдаг шинжлэх ухааны байгууллагууд, судпаачид нэгэн дуугаар зөвшөөрдөг. Гагцхүү оноож нэрлэсэн л ондоо байдаг. Дэлхий дээр хүн үүсэж бий болсон цагаас л дээд оюун ухаан хийгээд түүнтэй холбогдож мэдээлэл авах зүй тогтол үүссэн гэж ярьж бичиж байна. Ихэнхи томоохон улс гүрэнүүд үүнд ихээхэн ач холбогдол өгч тусгайлан судалдаг судалгаа шинжилгээний байгууллага заавал байгуулж, ихээхэн хөрөнгө санхүү зарцуулж байдаг нь нууц биш болоод удаж байна.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…
МОНГОЛ БӨӨГИЙН БАЙГУУЛЛАГА ЦОЛЫГ ХЭРХЭН ОЛГОДОГ ВЭ
МБНЭ-ийг байгуулагдаж байх үед олон бөөгийн байгууллагаас 64 нэрийн цол хэргэм олгож байв. Өөрөөр хэлбэл бөөгийн цол олголт биднээс өмнө бий болчихсон, нэг хүний шийдвэрээр олгодог байв.
МБНЭ-ийн хамт олон цол олгох тухай хэлэлцээд цолыг цэгцлэх бодлого дэвшүүлсэн. Ингээд хэрэгжүүлэх ажил эхэлсэн. Бөө нараа мөн, бишийг ялгах асуудал гарч ирсэн. Бид элссэн гишүүдээсээ эхэлсэн билээ.
МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн 2013 оны 4 дүгаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар “МБНЭ-ийн цол олгоход мөрдөх журам”-ыг батлав.
Мөнх тэнгэрийн үзэл, эзэн Чингис хаанаа эрхэмлэн дээдэлсэн, үндэсний уламжлалт биет болон биет бус соёлын өвийг өвлөн авч яваа, Монгол соёл, зан үйл, ёс заншил, дэг журмыг үеийн үед мөрдөж шүтэж ирсэн, энэ үйлсэд амьдралаа зориулсан бөө нарт Монгол бөөгийн цол, тэмдэгийг олгохоор шийдвэрлэж байна.
1дүгээрзүйл. Цол олгох үндэслэл.
1.1. Үндэсний оюун санааны дархлааг хамгаалах, Монгол уламжлалт бөөгийн зан үйлийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмэр,
1.2. Монгол Улсын хөгжил дэвшил, нийгэм эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулах, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний язгуур эрх ашиг, үндэсний үзэл, оюуны эв нэгдлийг дээдлэх үзэл санаа, байгаль орчиноо хамгаалах үйлст оруулсан хувь нэмэр,
1.3. Бөө хүн нь бөөгийн ёс зүйг эрхэмлэн сахиж, сүсэгтэн олноо хүндэтгэж, дээдэлж ажилласан байдал, бөөг уламжлалт ёс жаягаар хөгжүүлэх, таниулан сурталчлах, Монгол бөөгийн уламжлал ёс дэг жаягийг хадгалах, тахилга, тайлгын уламжлалыг сэргээж, түгээх, хяналт тавих үйл ажиллагаанд идэвхитэй оруулсан хувь нэмрийг тус тус үндэслэн цол, тэмдэгийг олгоно.
1.4. Монгол бөөгийн цолыг МБНЭ-ээс уламжлан тодорхойлж, олгох ажлыг зохион байгуулна.
1.6. Цолны эх загварыг МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдаанаар батална.
2 дугаар зүйл. Цолны нэр, шалгуур үзүүлэлт
2.1. Уг бариад 1-3 жил болж байгаа хүнийг “Улаач” хүн нэрлэнэ. Тусгайлан цол олгохгүй.
2.2. Бөөгийн зан үйлд 3-5 жил зүтгэсэн, Дээд тэнгэр, удмын тэнгэр онгод нь сонгож тамгалсан, байгалиас заяасан зөн мэдрэмж, далдыг харах увидас чадвартай, заяагдмал эрчим хүчтэй, Эх болсон байгаль дэлхий, хүн төрөлхтөн, өвөг дээдэс язгуурын өв соёлоо хайрлах үзлээр хүмүүжсэн, Монгол эх орныхоо түүх, өвөг дээдэс, удам угсаа, уг гарвалынхаа талаар сайтар мэдлэгтэй, тэнгэрийн өмнө өргөсөн андгай тангарагаа гүнээ ухамсарласан, Мөнх тэнгэрийн бөө шүтлэгийн зан үйлийг эрхлэн үйлдэгч эгэл бус хүмүүнд, бөөгийн байгууллагыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үндэслэн Монгол Бөөгийн “Зайран”, “Удган” цол, тэмдэгийг
2.3. Бөөгийн зан үйлд 7-12 жил зүтгэсэн, (Буриад бөө бол 5-н чанараа гүйцээсэн) бусдад зөв үлгэр дууриалал үзүүлж чадах өндөр ёс суртахуунтай, гэрийн болон хээрийн онгодыг тахих чадвартай, бөөгийн эрдэм чадал, увидас хүч нь бүрэлдсэн, дадлага туршлага хуримтлуулсан, чадварлаг бөөд, бөөгийн байгууллагыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үндэслэн Монгол бөөгийн “Тэргүүн зайран”, “Тэргүүн удган” цолыг тэмдэгийг,
2.4. Бөөгийн зан үйлд 13-аас дээш жил зүтгэсэн, Монгол бөөгийн тэнгэрийн болон савдаг, лусын эзэнтэй харьцаж чаддаг, тэдгээрийг тахих тахилгын чадварыг эзэмшсэн, нэгдсэн их тахилгад толгойлж бөөлсөн, олон түмэнд хүлээн зөвшөөрөгдөж, тэднийг манлайлан дагуулсан, Монгол бөөг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үндэслэн Монгол бөөгийн “Тэргүүн дээд удган”, “Тэргүүн дээд зайран” цолыг,
2.5. Бөөгийн зан үйлд олон жил зүтгэсэн, Монгол бөөгийн уламжлалт ёс зүйг чанд сахидаг, өөрийн отог язгуурт тэргүүлэх түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, нэгдсэн их тахилгыг удирдан зохион байгуулсан, Монгол бөөг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үндэслэн Монгол Бөөгийн “Их удган”, “Их зайран” цол, тэмдэгийг
2.6. Бөөгийн зан үйлд олон жил зүтгэсэн, бөөгийн шид бүрэлдсэн, Монгол бөөг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үндэслэн Монгол Бөөгийн “Дархан удган”, “Дархан зайран” цол, тэмдгийг
2.7. Бөөгийн зан үйлд олон жил зүтгэсэн, Монгол туургатан удган, зайран нарт толгойлон удирдах хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, Монгол бөөг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үндэслэн, Монгол Бөөгийн “Их дархан удган”, “Их дархан зайран” цолыг тус тус олгоно.
3 дугаар зүйл. Цолыг тодорхойлох, олгох
Монгол бөөгийн ёс зүйг баримталсан байдал, Монголын бөөгийн байгууллагын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, цол,тэмдэгийг олгохдоо:
3.1. Монгол бөөгийн цол насан туршид нь үнэлж байхаар олгогдоно.
3.2. Монгол Бөөгийн “Дархан удган”, “Дархан зайран” цол, тэмдэгийг МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, нууц санал хураалтаар дийлэнх олонхийн (90%) санал авсан бөө нарт олгоно.
3.3. Монгол Бөөгийн “Их Зайран”, “Их Удган” цол, тэмдэгийг МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, санал хурааж олонхийн (80%-аасдээш) дэмжлэг авсан бөө нарт олгоно.
3.4. Монгол Бөөгийн “Тэргүүн Дээд Зайран”, “Тэргүүн Дээд Удган” цол, тэмдэгийг МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, санал хурааж олонхийн (70%-аас дээш) дэмжлэг авсан бөө нарт олгоно.
3.5. Монгол бөөгийн “Тэргүүн Зайран”, “Тэргүүн удган” цол, тэмдэгийг МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, санал хурааж олонхийн (51%-аас дээш) дэмжлэг авсан бөө нарт олгоно.
3.6. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар хэлэлцэхэд Бөөгийн зөвлөлийн шийдвэр, Багш бөөгийн тодорхойлолт байж болно.
3.7. МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн томилсон ажлын хэсэг шалгасан дүнгээ Дээд цэцийн хуралдайд танилцуулна. Ажлын хэсгийн дүн нь асуудлыг шийдвэрлэх гол үндэслэл болно.
3.7. Монгол Бөөгийн цол авах хүсэмжлэгч нь МБНЭ-ийн Дээд цэцэд хүсэлт гаргана.
3.8. МБНЭ-ийн Бөөгийн Зөвлөл, Дээд цэцийн хуралдайн хуралдааны шийдвэрийг үндэслэн МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн захирамжаар цол, тэмдэгийг олгоно.
3.10. МБНЭ-ийн гишүүнд элсээгүй бөөд Монгол бөөгийн цол олгохыг хориглоно.
4 дүгээр зүйл. Цол хураах, бууруулах хариуцлага тооцох тухай.
4.1. Монгол бөөгийн ёс зүйг ноцтой зөрчсөн нь батлагаажсан нөхцөлд Монгол бөөгийн зөвлөлөөр хэлэлцэж, эсвэл МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн шийдвэрээр Монгол бөөгийн цолыг хасч хураана. Үүнд:
4.1.1. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүн нь хуурамч тодорхойлолт гаргасан тохиолдолд олгосон цол, тэмдэгийг хурааж, Дээд цэцийн хуралдайн гишүүнээс огцрох үндэслэл болно.
4.1.2. Монгол бөөгийн нэгдсэн их тахилгыг толгойлж бөөлөх ажиллагааг тасалдуулсан,
4.1.3. Монгол улс болон гадаадын улсад гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр нотлогдсон.
Энэ журмийн 3.7-д заасан МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн томилсон ажлын хэсэг нь бусдад хүндрэл учруулахгүй байх зорилгоор голдуу Тахилга хийхээр гишүүд цугларсан үед цол олгох бөөг Хуяглан бөөлөлт хийлгэдэг. Кино болон фото дүрсийг нь авдаг. Дээд цэцийн хуралдайн хуралдаанд оруулж хэлэлцдэг. Шаардлагатай гэж үзвэл кино дүрсийг хуралдаанд танилцуулдаг юм.
МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн хуралдааны нууц санал хураалтыг үндэслэн МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн захирам гаргаж цол, тэмдэгийг олгоно. Өөрөөр хэлбэл зөвхөн хамтын удирдлагын шийдвэр гаргасан нөхцөлд МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн захирамжаар цол, тэмдэгийг олгох эрх үүсч байгаа юм.
Д.Жаргалсайхан
Монголын бөөгийн “Голомт “ төвийн дэд тэргүүн, их удган Д. Энхжаргал:
Олон шавь нар дагуулан, энэ шашны шинэ цагийн хөгжилд үлэмж нөлөө үзүүлж ирсэн их удган шинэхэн эвлэлийнхээ ойн мэндгийг манай сониноор дамжуулан ард олон, нийт гишүүддээ хүргэсэн юм.
-Таны үүссгэн байгуулалцсан бөөгийн төв хорь шахам жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд мэдээж их удганы хувьд олон л үйл явдалтай нүүр тулж яваа байх?
-Манай холбоо байгуулагдаад 19 дэхь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд хийсэн ажил их байгаа. Хэдэн мянган уул, усны тахилга , жил болгоны нарны тахилга, их тахилгууд,
Солонгос, Буриад, Тува улсуудтай хамтарсан тахилга хийдэг. Бүх аймгуудын бөө нар, олон бөөгийн төвүүд нэгдэж нэгдсэн эвлэл байгуулаад нэг жилийн ой нь болж байна. Байгуулагдсанаас хойш “Ноён уулын тахилга” , эзэн Чингисийн ойд зориулсан тахилгыг “Хар зүрхний хөх нуур” гэдэг газарт 2000 гаруй бөө нар тахилга хийсэн Саяхан нэгдсэн эвлэлийнхээ үйл ажиллагаанд зориулж журам, дүрэм, бөөгийн ёс жаягийн тухай дүрэм гаргасан.
-Анх байгуулагдаж байхад бас шалгаан, нөхцөл урган гарснаас нэгдэж байсан байж таарна?
-Энэхүү байгууллагыг байгуулсан шалтгаан нь гэвэл бөө нарыг нэгтгэж, түмэн олны сайн сайхны төлөө, уул, ус , байгаль дэлхийгээ хамгаалж, хүндэтгэл үзүүлэх зорилготой. Бөө хүмүүс хүний төлөө гэсэн зөв эерэг үйл ажиллагаа явуулж буруу зөрүү зүйлээ хоорондоо ярилцаж, мэддэг зүйлээ бусддаа зааж, санаа зорилгоо нэгтгэхийн төлөө энэ байгууллага байгуулагдсан. 5-р сарын 25- нд болох Цаст хайрханы тахилгыг Баян-Өлгий аймгийн иргэд их сайхнаар хүлээж авч байгаа. Үүний дараа 6-р сарын 22-нд Монгол туургатны их тахилга гэж болно. Бүх аймаг, сум, бөөгийн холбоо бүгд нийлж хийх юм,
-Бөөгийн нэгдсэн эвлэл удган бөө нартаа зэрэг дэв олгох болж байгаа юм. Мэдээж нарийн шалгуураар эрх бүхий хүмүүс нь зэрэглэх байх гэж ойлгож байна?
-Зэрэг дэв гэдэг нь олон жил бөөлсөн, онгод сахиус нь бүрэн ордог, зөв яваа хүмүүсээ шалгаж үзээд зэрэг дэв олгох үйл ажиллагааг хэлж байгаа. Эхний хорь буюу “Дээд цэц”-ийнхэн , дараа “Бага хуралдай”-нхан үүнд хамаарна. Зэрэглэл тогтоохдоо мэдээж хүч, чадал сорьсон шалгуур үзүүлэлтүүдээр шалгана.”Бага хуралдай”, “Дээд цэцийнхэн “ хамтарч дараагийн бөө нараа шалгаж зэрэг, дэв олгоно. Бөөгийн шашны нэр хүндийг сэвтээж байгаа хүмүүсийг ялгаж, зааглан бөөг цэгцэнд нь оруулъя гэсэн үүднээс энэхүү зэрэг дэвийг олгох гэж байгаа. Тэрнээс нь бол ямар нэгэн алдар нэр хөөх цол гуншин төдий асуудал биш. Хэрвээ бөөд хандах, арга заслаа хийлгэх хэрэг гарахад ард түмэн хэнд очих вэ гэдгээ мэддэг болох боловуу гэсэн үүднээс зэрэг, дэвийг олгох гэж байгаа. Шалгах байгууллага нь “Дээд цэц”, “Бага хуралдай гэсэн бөөгийн эвлэлд үүрэг хүлээсэн хүмүүс гэж ойлгож болно. “Бага хуралдай”-д 200 шахуу хүмүүс байдаг. Дандаа таваас дээш жил бөөлсөн хүмүүс байдаг. Энэ тухай манай эвлэлээс гаргасан ёс зүйн номон дээр тодорхой заасан байгаа. Энэ номыг хүмүүс авч уншвал би хэн дээр очиж заслаа хийлгэх вэ, би хаана очиж хүүхдээ шавь оруулж, өөрөө шавь орж болох вэ гэсэн зөв замыг ойлгоно.
-Таныг Хөвсгөлийн удам дамжсан удган гэж мэдэх юм. Гэхдээ та бидэнд энэ тухайгаа дэлгэрэнгүй сонирхуулж болох уу?
-Би удам дамжсан бөө. Хөвсгөл аймгийн уугуул иргэн .Танаар засал хийлгээд болсонгүй ээ гэсэн гомдол ирж байгаагүй. Нэг хүн ирдэг байсан бол хоёр болж ирдэг, дандаа баярлаж, талархсанаа илэрхийлдэг. Би зундаа бол уул, усны тахилганд 6-р сарын 22- ноос 9-р сарыг дуустал байнга явдаг. Байгаль дэлхийгээ аргадаж тэндээс эрч хүчээ олж авдаг гэсэн үг л дээ. Ган гачиг болох аюулаас аврах гэж, нутаг усныхаа болон хүмүүсийн хүсэлтээр уул, усны тахилга хийдэг.
-Танай удамд нутаг усандаа алдар нь түгсэн ямар бөө байсан бэ?
-Өөрийнхөө мэддэгээс тоолоод өөрийгөө тав дахь үеийн бөө гэж явдаг. Гэхдээ бөөгийн удам есөн үеэр тасардаг.Би тэрнээс дээш үеийнхнийгээ мэдэхгүй. Онгодуудын болон ээжийн маань хэлсэнээр би тав дахь үеийн удган гэж явдаг. “Голомт” төвдөө 20-иод жил болж байна. Бөө нарганц, нэгээрээ яваад амжилтанд хүрэхгүй нэгдэж байж амжилтанд хүрнэ. Зарим нэр барьсан бүтэлгүй хүмүүс буруу зөрүү юм хийж, ард иргэд айдас төрүүлээд, хөрөнгө мөнгөөр нь тоглоод, адаг сүүлд нь амь насаар нь тоглож байна. Ийм асуудлууд их гарч байгаа болохоор нэг хүнд ч гэсэн зөв замыг нь зааж өгөх юмсан гэж манай” Голомт “ төв байгуулагдсан. Бөө хүнд анхаарах зүйл гэвэл бөө хүн шуналтай байж болохгүй, худалч байж болохгүй, архичин байж болохгүй гэж би шавь нартаа зааж сургадаг.
-Таньд шавь орох гэж олон хүн ирдэг байх.Ямар зөнгөөр та тэднийг шалгаж, хүлээж авдаг вэ?
-Хүссэн хүн бүрийг шавь болгож авна гэдэг амаргүй.Багш нь болж байгаа болохоор тэдний ар, өврийг нь даадаг .Албан ёсны 11 шавьтай. Энэ болохгүй байна, тийм газраар яваад ирлээ, онгодоо бариж чадахгүй 4, 5 жил яваад ирлээ гэсэн хүмүүсийг манай Сүхбат тэргүүн багштай болгож уулзуулж өг гэдэг. Зарим заслаа хийлгэж байгаа хүн намайг багш аа гэж дууддаг. Би их л олон шавьтай хүн шиг харагддаг байх .
-Таньд хандаж байгаа хүмүүс ихэвчлэн ямар зовлон, зүдгүүр тоочиж ирж байх юм?
-Байгаль дэлхийтэйгээ буруу харьцсанаас янз бүрийн өвчин тусна, өрөөл татанхай болдог. Үүнийг лусын харшил гэж үздэг. Газар дэлхийгээ ухаж төнхдөг, тахилгатай газар явж бие зассанаас юм уу, байгальтай буруу харьцсанаас болж их хорлол хүрдэг. Анзаараад байхад хүмүүс бие биедээ атаархаж , элдэв янзын юмих хийлгэдэг болсон. Мөнгө төгрөгөөр гачигдаж, орон гэргүй, унах унаагүй яваагүй ч ямар нэгэн доголдолд орж орж, хорлол болсон харагдаад байдаг. Чадах юмаа засч өгнө. Засуулаад сайхан боллоо гэсэн хүмххс зөндөө байдаг. Ер нь мэдээж мөнгөө барахгүй, баяжаад байна гэсэн хүмүүс ирэхгүй. Тийм хорлолд орчихлоо, тэгж өвдөөд байна,энхэр хүүхэд мааньсалах гээд байна гэсэн зовлон ярьсан хүмүүс ирдэг. Эдгээр хүмүүст чадахаа туслаад, чадахгүйд нь зөвлөж сэтгэлийн тэнхээ өгч, сайхан үг хэлээд гаргадаг.
-Сүүлийн үед хүмүүс их стресст орж, түүнээсээ улбаалаад ажил, амьдрал нь болохгүй байгаа мэт ирэх явдал таньд анзаарагддаг уу?
-Хүмүүс бие биедээ сайхан сэтгэл гаргаад жолооч нар нэгэндээ минуд хүрэхгүй хугацаанд хүндэтгэл үзүүлээд зам тавиад өгч чадахгүй байна. Тэгээд аваар осолд ороод, бие биенээ харааж зүхээд байдаг. Хүмүүс бухимдалтай яваад байхаар суурин газарт хар энгерги их хуримтлагдаад байна. Энэ нь хүмүүст их муугаар нөлөөлөөд байгаа. Монголчууд цэлмэг тэнгэр , сайхан уул устай газар амьдарч байж байгаль орчноо хамгаалж, өөрсдөө тайван бие биедээ хүндтгэлтэй хандаж сурвал хар энерги, өвчин зовлонгоос хол байж чадна.
-Бөө хүнд ирж байгаа хүмүүс нүүрнээсээ уншигддаг гэдэг. Таны онгод тэр бүгдийг ялгаж хэлдэг гэсэн үг үү?
-Улаач хүний хувьд онгодоо тахихгүй, буруу зөрүү юм хийвэл онгодууд уурладаг. Онгодоо уурлуулахгүйн тулд улаач хүн алхах гишгэх болгондоо буруу юм хийчих вий гэж эмээж явдаг. Гадны хүн онгод тэнгэрийг уурлуулснаас болж эсрэг хүнд муу нөлөө үзүүлэх тохиолдол байдаг. Олон жил бөөлсөн хүмүүст манай онгод гэж байдаг. Хэрэлдлээ гэж бодоход хамгаалсан онгод нь жаахан шоглоход нь хүмүүс буруу ойлгодог. Нэг бөөтэй хэрэлдсэн чинь намайг хараасан гэж ярих жишээтэй. Өдөр тутмын хэрүүл хийгээд л хэнгэргээ бариад л хүнийг хараагаад сууж байдаг бөө гэхээр дандаа хар талаас нь ойлгодог байсан. Харин одоо хүмүүсийн бодол харьцангуй өөрчлөгдөж байгаа. Зарим зөрүү бодолтой хүмүүс бөө дээр очиж чах юм, хараана гэж ярьдаг. Яг онгод тэнгэртэй бөө хүн түүндээ баригдаад хараана гэсэн юм байхгүй. Харин ч хүнд хараал хийх юм бол өөрсдөө онгоддоо шийтгүүлнэ. Хийсэн хараал нь өөрт нь болон, үр хүүхдэд нь хүрдэг гэмтэй тул бөө хүн байнга алхам бүрээ бодож явах ёстой.
-Таныг туршиж, яах бол гэж бодож ирсэн хүмүүсийг та яаж ялгадаг вэ?
-Мэднэ. Зарим нь туршиж хүн амьтан явуулдаг. Зарим хүнийг үзэх гэхээр ерөөсөө танихгүй байж миний уур хүрээд байдаг. Дараа нь миний онгод тэр хүнийг туршиж орж ирсэн байна гэж хэлдэг. Нэг бол атаач хүмүүс хүн явуулж, өрөө тасалгаанд юм хаясан байх нь ч бий. Онгод тэнгэрээ өөрсдөө зөв удирдаад явж байгаа л бол бусдыг чадалтай чадалгүй гэсэн зүйл миний хувьд байхгүй. Онгодоо хилэгнүүлж, уурлуулаад замыг нь буруутгасан бол тэр бөө муу сүнстэй уулздаг. Тэрнээсээ болоод хүнд муу юм хийгээд, айлгаж сүрдүүлээд, мөнгө төгрөг өвөх гээд нэхээд байдаг. Хэд хоногийн дотор тэр чинь үхэх гээд байна шүүгэж мөнгө нэхдэг. Энэ нь нэг ёсондоо буруу сүнстэй учирсан байдаг. Тэрнээс биш жинхэнэ онгод бол тэр чинь үхлээ, хэдэн төгрөг аваад ир гэдгийг би олж хараагүй. Онгодууд хүмүүсийн хажууд ингэх гээд байна, тэгэх гээд байна, сануулга хэлдэг. Гэхдээ хэдэн сарын хэдэн тийм юм чамд ирнэ гэж улаач даа сануулна уу гэхээс гаймшиг гай болох гээд байна гэж сануулдаггүй. Хэрэг болгоод асуух юм бол зарим онгод тийм юм болно, тийм юм байдаг гэж хэлдэг. Зарим нь загнадаг. Тийм хүн ирэх гэж байна, тэр хүн муу санаж ирнэ гэх зүйлийг сануулж, анхааруулж хэлдэг онгодууд байдаг.
-Та үе залгамж , эрдэм чадлаа тусгаалан өөрийн үр хүүхэд , шавь нартаа өвлүүлэхээр бэлтгэж байгаа юу? Зарим хүмүүс энэ бөөгийн эд хэрэглэл онгод нь гээд хадгалаад байдаг шиг?
-Бөөгийн онгод тэнгэр үе дамжин удамшдаг, гэрийн онгод нь үлддэг. Тэрнээс өмсөж байсан өмсгөл, бариж байсан хэнгэрэг нь үр хүүхдэд нь дамжиж очдог ёс байдаггүй. Улаач хүн өөд болохоор ууланд асарлаад гурван жилийн дараа хээрийн онгод гэж босгодог.
-Бөөгийн шашин хүний хойдох, нас барьсаны дараа сүнсийг хийдэг үү?
-49 хоног ойрд дотны хүн нь нас барахад бөө хүн хэнгэрэг, бөөлөх дуу чимээ гаргадаггүй. Хориотой байдаг. Би бол тийм юм хийж үзээгүй. Гэхдээ хийдэг хүмүүс нь байдаг байх. Сүнс нь дэгдэх үед нь энэ хүний ариун сүнсийг тэнгэрт дэгдээж өгөөрэй гэж тэнгэртэй юм өргөдөг ёс байдаг.
МОНГОЛ БӨӨГИЙН ЁС ЗҮЙ (НАЙМДУГААР)
2. Монголчуудын сэргэн мандалтыг тунхагласан, өвөг дээдсээс улбаалан өнөөг хүртэл цусаа үл хайрлан, хөлсөө газар шороондоо шингээн тэмцэж ирсэн баатарлаг түүх, Монгол төр, эзэн Чингис хааны ариун сүнсийг баярлуулж, нэдсэн их хэнгэрэгийн дууг Мөнх хөх тэнгэртээ хүргэх, сэтгэл баясгаж, итгэлийг огшоосон, монгол бахархалыг бадраасан зуун зуунаар тасарсан бөөгийн нэгдсэн их залбиралыг сэргээсэн нь их тахилга мөн.
3. Монгол Бөө бол дэлхийд гайхагдах гайхамшигт соёл, өв уламжлал билээ. Дэлхийн бүх улсад бөө байдаг боловч Мөнх тэнгэрийн хүчийг олж, Төрийн түвшинд хүндлэгдэж, Дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэгнэсэн Төр улсыг байгуулж, шүтлэгдэж ирсэн Бөөгийн түүх өөр хаана ч байхгүй, өөр хаанаас олохгүй. Бөөгийн нэгдсэн тахилга нь мөнх тэнгэрт нэгдсэн хүчээр өргөлөө өгөх хэлбэр юм.
4. Мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүд, Хүн төрлөхтний алтан өлгий, Монгол туургатны толгой шүтээн болсон арван гурван Алтайн их нурууд, Их түүхийн эхлэл болсон гурван голын билчэр, ай сав болон төв хайрхан Ноён уул, Ихэс дээдэс минь Монгол овогтнуудаа нэгтгэх эхийг тавьсан бахархалт зүрх уул, Бурхан халдун хайрхан, Монголын хойморт сувд болон гялалзах Хөвсгөл нуур, Өнө эртнээс өвөг дээдсүүдийн уухайн дуу, морьдын төвөргөөнийг хөрсөн дээрээ тамгалж ирсэн Монголын зүүн хязгаар, тулгуур Хөх уул, Өмнийн их хамгаалалт болж ирсэн гучин гурван говьдоо зориулсан нэгдсэн Их тахилгыг товлон хийнэ. Нэгдсэн тахилгыг тодорхой хайрхан, лус савдагт дагнаж хийхээс гадна бусад чиглэлээр холбож хийж болно.
5. Бид дэлхийд, бас хойч үедээ бахархах үйлстэй үндэстэн. Монгол төрийнхөө төлөө амь насаа өргөсөн монгол баатруудынхаа өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн наран шингэх нутагт, цусаа дусааж, хөлсөө шингээж, сүнсээ мөнхөлсөн газрын шүншиглэсэн шороог эх нутагтаа хүндэтгэж залж, мөнх тэнгэрийн дор газарт лус, савдаг галтай нь хамт, од тэнгэрт бөө ухаан, онгодтой нь цуг мөнхлөн гагнаж, бөөгийн зан заншлаар хүндэтгэл үзүүлж, монгол орныхоо одоо болон ирээдүйнхээ төлөө шүтэж мөргөж нэгдсэн тахилга хийж байна.
6. Харийнхан бидний нутгийг хамгаалахгүй, харийн сэтгэлтэн бидний нутгийг хайрлахгүй, тиймээс Монголоо авч явах, Байгаль эх дэлхий, онгон дагшин эх нутгаа хамгаалах тэмцэл бидний үндсэн үүрэг мөн. Өвөг дээдсийн ариун сургааль, номлолыг үргэлжлүүлэн авч явах, түгээгчид нь Тэнгэрийн улаач та бүхэн, түүний түшээ нар, шүтлэгтэн олон билээ. Тиймээс нэгдсэн тахилгад тэднийг өргөн олноор оролцуулахыг эрмэлзэнэ.
7. Бидний хийж байгаа нь энэ олон тахилга, тайлга нийлэн нэгдэж улмаар Мөнх тэнгэрийн хүчийг олж онгон байгаль, эх нутгаа хамгаалах аугаа их хүч болон илэрнэ. ”Тэнгэрийн улаач”-д бол Мөнх тэнгэрийн үзлийг түгээгчид мөн. Тэд хийж байгаа үйл бүрээрээ Мөнх тэнгэр, онгодынхоо өмнө амь насаараа тангараг тавин ажилладаг ариун үйлстэн.
8. Нэгдсэн тахилгын товыг Монголын бөөгийн нэгдсэн хуралдайгаар товлоно. Нэгдсэн тахилгын товыг нэг улирлаас багагүй хугацааны өмнө нийтэд зарласан байна. Тус хуралдайгаас Тахилгыг толгойлж бөөлөх “улаач” нарыг батална. Томилогдсон зайран, удган нар хайрхан, овоо, лус савдагт урьдчилан болзоо тавьж ямар идээ, шүүс, өргөл өргөх, онгодын мэдээллийг нийтэд мэдээлнэ.
9. Толгойлж болон тэргүүлж бөөлөх “улаач” нарыг томилно. Толгойлж болон тэргүүлж бөөлөх бөө нар тахилга тус бүрт өргөх өргөлөө бэлтгэнэ. Толгойлж бөөлөх бөө нь хуяглан бөөлнө. Тэргүүлж бөөлөх бөө нар хуур, манжигаар нэгдсэн залбирал хийж дэмжиж болно.
10. Нэгдсэн тахилгад Тэнгэрт айлтгах айлтгалыг өргөж болно. Энэхүү айлтгалыг Бөөгийн зөвлөлөөр хэлэлцсэн байна. Айлтгал нь маш нууцын зэрэглэлд хамаарна. Нэгдсэн тахилгад тэнгэрт хүргэх айлтгалыг Бөөгийн зөвлөлөөс тусгайлан томилогдсон төлөөлөгч мэдүүлнэ.
11. Толгойлж болон тэргүүлж бөөлөх бөө нар, түшээд нь нэгдсэн тахилгад монгол үндэсний хувцастай байна. Толгойлж болон тэргүүлж бөөлөх бөө нар тахилгын дараа Онгодын мэдээллийг бичгээр Бөөгийн зөвлөлд өгнө. Шаардлагатай гэж үзвэл Бөөгийн зөвлөлийн зөвшөөрлөөр зарим мэдээллийг нийтэд мэдээлнэ.
МОНГОЛ БӨӨГИЙН ЁС ЗҮЙ (ДОЛООДУГААР)
75. Бөө бус жирийн хүн, бөө улаач онгод шүтээнтэй нь хүндэтгэлгүй харьцах эд зүйлийг нь зөвшөөрөлгүй өөрийн мэт гар хүрч оролдохыг хатуу цээрлэх. Учир нь хүний хөлстэй гар хүрэв хэмээн онгод сахиус уурлан догширдог болохыг анхаарах.
76. “Өө ердөө л нэг онгын үг шив дээ” гэж жирийн хүн өөрийгөө дөвийлгөж онгод тэнгэрийн айлдварыг үнэгүйдүүлж хүндэтгэлгүй хандаж болохгүй. Онгод тэнгэрийн айлдвар түүний үнэ цэнэ нарийн учир утгыг ухаж ойлгох, хүндэтгэлтэй хандах. “Хэлсэн дээ хэвийг олж, явсан даа ямбыг олно” гэж онгод тэнгэр айлддаг билээ. Алтнаас үнэтэй агуу их оюун ухаан тэнгэр сахиусанд бий гэдгийг маш сайн ойлгох.
77. Тэнэг хүн тэнгэрээс ахмад гэдгийг асар сайн ойлгох, судлаач нэрээр бөөд хүндэтгэлгүй хандах, онгод тэнгэрийн айлдварыг худал ташаа мэтээр ихэрхэн тайлбарлах, мөчид ойлголтоор өөрийн үзэл бодлыг шинэ бөө нар болон хүмүүст тулгах, алдаатай эцсийн дүгнэлт гаргах, бөөг огтхон ч хүндлэхгүй байж, хүмүүст буруу үлгэр дуурайлал үзүүлэн улмаар олон түмэнд ташаа мэдээлэл өгч болохгүй.
78. Бөөгийн нэр хүндийг буруугаар ашигласан бохир бизнес эрхэлж үл болно. Түүнийгээ амжиргааны эх үүсвэр болгох нь буруу гэдгийг ухамсарлах.
79. Бөөгийн зан үйлийг бөө хүнд багш болон онгод тэнгэрүүд нь мөн хашир туршлагатай бөө нар л зааж сургадаг. Аавдаа адуу манахыг заана гэгчээр эгэл жирийн хүнкнпсйнн өөрөө бөө, тэнгэрийн улаач болсон мэт зааж зааварлах ёсон байхгүй.
80. Бөөг дуурайж хуурамчаар бөөлөх, алдаатай буруу зан үйлийг хийж олон түмнийг төөрөгдүүлэх, мухар сүсэгт хөтлөж,хүмүүсийг хохироох явдлыг хатуу хориглоно. Үйлийн үр хатуу байдаг гэдгийг санах.
81. Бөөгийн аливаа зан үйлд эгэл хүмүүн оролцохдоо Монгол бөөгийн ёс зүйг хүндэтгэн бөө болон түшээгийн (тулмаашын)зөвөлгөөг хүндэтгэн дагаж оролцох.
Аливаа хүндрэл саад бэрхшээлээс гарах бүх арга зам чухамдаа аугаа Мөнх тэнгэрийн бөө шүтлэгт бий гэдгийг ойлгож хүндэтгэн дээдлэх.
2013оны 12 дугаар сарын 14-ны өдрийн
МБНЭ-ийн Бага хуралдайн хуралдаанаар батлав.
МОНГОЛ БӨӨГИЙН ЁС ЗҮЙ (ЗУРГААДУГААР)
70. Бөө улаач өргөл барьц авахдаа нэг хэвийн тогтсон хатуу үнэ ханш тогтоож болохгүй. Мөнгөн орлогын хойноос хэт хөөцөлдөж шунавал онгодын шид увидас сулардаг гэдгийг хатуу санах.
Амиа бодсон сэтгэлд
Ад шүгэлдэг
Олноо бодсон сэтгэлд
Онгодын хишиг буян хур мэт
Хуралдан буудаг (Онгод тэнгэрийн айлдвараас)
71. Бөө улаач өргөл барьц авахдаа тахүнийхээ бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зан үйлд тохирсон барьцыг авах. Гэвч хүний баярлаж талархсан сэтгэлийн өргөлд хязгаар байдаггүй. Өргөл барьцыг өгөхдөө аливаа хүмүүн нь харамсаж харамласан сэтгэлээр өгөхийг цээрлэх. Харин чин сэтгэлийн угаас хүндэтгэн өгсөн өргөл байх ёстой.
72. Хараал жатга хариулах, олон хүний хэл ам дарах, онгод тэнгэртэй холбоотой зам засах зэрэг маш хэцүү хатуу бэрх заслыг хийгч улаачийн аминд халтай заслууд байдаг ба аргагүй тохиолдолд онгод тэнгэрийн хүсэлтийг харгалзан үзэж өргөл барьцыг авдаг.