Хэрвээ хамтран ажиллах шаардлага болох татвар юм уу, бодлогын чанартай хуралд сууж, тухтайхан санал бодлоо хэлээд явах, зохион байгуулж байгаа арга хэмжээнд оролцох, эртнээс уламжилж ирсэн дэг жаягийг мөрдөх болоход өөрийн санаанд нийцэхгүй бол тэр байгууллагаас гараад явчихна. Өөрийн зөрчсөн дэг журмаа миний “онгод” намайг зөвшөөрсөн юм гээд бусдыг буруутгана. Бүр дургүй хүрвэл хорвоогоор дүүрэн бөөгийн байгууллага байхад хаана ч очоод нэг байгуулагад элсчихнэ гэж аархана. Заримдаа өөрийгөө мэдрэх чадвараа алдчихна. Шинэ байгууллагад элсээд нэг хэсэгтээ тэнд ноён нуруугаа тодортол “толгой” байх гэж үзнэ.
Зарим нэг нь олон арван жил өөрийг нь хүн болгосон багшаасаа урвана. Багшаасаа салдаггүй бүх даатгалаа хийлгэж, ард нь хөл алдан савсагнаж явсан нөхөр нэг л мэдэхэд одоо цагийн “босс” болчихсон энд тэнд засал хийж яваа харагдана. Багшийн ачийг үл мартагч, бусдын төлөө зүтгэж чадна гэж үү. Бодох л асуудал юм. Бусдын хөдөлмөрийн үр дүнг өөрийн амин хувьдаа ашигласан хэргээр ёс зүйн арга хэмжээ авахуулсан нэр нүүргүй болсон тэр бас л өөр байгуулагад “нүүж” очив.
Хүн өөрийгөө засаад байвал хэзээ нэг цагт түүнийг бусад нь үнэлэх цаг ирнэ. Өнөөдөр чадал сул байвч маргааш чадалтай бөө болохыг хэн ч үл мэлнэ. Нэгэн багт багтаж, хамт олны санаа бодолд өөрийн санал бодлоо нийцүүлж ажиллаж чадна гэдэг хүний ухааны асуудал.
Нэгэн зайран байв. Түүнийг “В” гэе. Нэгэн өдөр тэр хурдтай явж байгаад санамсаргүй тохиолдол учирч замаас гарч айлын гэр мөргөж, аваар осол гаргав. Азаар гэрт хүн байсангүй тул тэрээр шүүхийн шийдвэрээр эд материалын хохирол төлөхөөр болж салав. Эд материалын хохирол багагүй мөнгө гарсан болохоор төлөх гэж юм, юм л болов.
Эвлэлдэн нэгдсэний ачаар олон сайн нөхөдтэй болсоны хэрэг гарч “ядарсан цагт нөхрийн чанар танигддаг” гэгчээр нэгэн “Улаач” түүнд тусламжийн гараа сунгав. Тэгэхдээ эр хүн шиг зан гаргаж, өөрийн амьдарч байсан хашаа, байшингаа “ломбард”-д тавьж, асуудлыг шийдэхэд туслав.
Нөхрөө ял авчихгүйг бодож, хөрөнгө бол шийдчих зүйл хэмээн нөхрийн тусыг гаргасан хэрэг. Гэвч удалгүй байдал өөр болж ирэв. Хүний хохиролыг төлөх ёстой “В” зайран, утсаа сольж, хаана байрлаж байгаа нь сураг алдарч алга болов. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан болохоор хохиролын хөрөнгийг төлөх үүрэг тус болсон “Улаач”-ийн нуруун дээр “бууж” ирэх нь тэрээ.
Зуны халуунд “В”-г хайгаад тусыг эс олов. Өвлийн хүйтэн эхлэх цагаар хашаа байшингаа шүүхийн шийдвэрээр хураалгах аюул нөмрөв. Тэгээд нөгөө “ачийг усаар хариулсан” нөхрийн өмнөөс өр барагдуулах гэж хөдөө хотод “зүсэн” бүрийн ажил хийж нэгэн цаг хугацааг туулав. Одоо ч асуудал дуусаагүй, “муур, хулгана” болж наадсаар явна.
Он гараад “В” зайрангийн сураг гарав. Сүүлийн үед байгуулагдсан бөөгийн шинэ байгууллагын “найран” дээр нөгөө нөхөр шагнал гардуулахад оролцож явна. Тэр шагнал нь “Алтан гэрэгэ” ажээ. Юм уншдаг хүнд бол тэр шагнал нь Монгол Улсын Гадаад хэргийн сайдын баталсан журмаар олон улсын хэмжээнд дипломат үйл хэрэгт гавьяа байгуулсан эрхэмд олгодог “Алтан гэрэгэ” шагнал л даа. Төрийн байгууллагын олгодог хүндтэй шагналыг нэг бөөгийн байгууллага нэрийг нь зээлдээд олгож байгааг юу гэхэв. Нэг нь ямар шагнал өгч байгаа, нөгөө нь ямар шагнал авч гардан авч байгаагаа бодох асуудал. Зарим зүйлд ичих нүүр, эрхэмлэх ёс зүй байх ёстой. Хаана ч ёс зүй хэмээн эрхэмлэн явах дэг журам хэрэгтэй.
Д.Хүрэлбаатар
Category: Бөөд юу саад болж байна вэ?
-
Хүний ноён нуруу гэж
-
Төрийн албыг бөө мөргөлөөс салгая
Төрийн албыг бөө мөргөлөөс салгая
Монгол төрийн босго “намхан” байна гэж иргэд ихээр шүүмжилдэг. Хүссэн, хэлбэрдсэн бүр нь төрийн “зөөлөн сэнийд” суухыг санаархах болж. Өнгөрөгч УИХ болон НИТХ-ын суудалд суугчдийн дунд хэдэн зайран, удган байгаа бол. Бөө мөргөлийг төрийн үйлтэй холбон байдаг гишүүд их бий. 76 гишүүн дотор 15-16 бөө байгаа хэмээн яригдах юм билээ.
Гэхдээ хэн, хэзээ, хаана бөөлөөд байдагийг нь мэдэхгүй. Төрийн их зайран гэх хүний удирдлагаар бөө нар цуглан төрийн үйлийг засдаг гэсэн цуу яриа бий.
Хэрэв Монгол төрийн үйлийг бөө нар засах юм бол оюун санааны ертөнцөд амьдрал ахуй нь дээшлээд, дээрдээд байх хэрэг үү. Шарын шашнийг Монгол төрийн шашин болгон Богд хааны үеэс билэгдлийн чанар агууламжтайгаар шашин төрийг хослон баригч хэмээн нэрийдэж ард иргэдээрээ шүтэн биширч ирсэн. Гэтэл өнөөдөр бол Монгол төрийн шашин шүтлэг нь бөө мөргөлийн чанартай болсон байна. Гишүүд дарга нар бөөлөх мөрөөрөө бөөлнө л биз гэхдээ 99 тэнгэртэй учраас 99 гишүүн байх ёстой, таван тивтэй учраас ….. гэх мэтчилэнгээр билэг тэмдэгийн чанартайгаар төрийг удирдах гэсэн алхамууд нь иргэдийн “эгдүүг” хүргээд авсан. Энэ бол зүгээр л нэг жишээ. Үүнээс ч олон зүйлийг ярьж явдаг хүмүүс бий.
Үнэхээр Монгол төрийн их үйлийг бөө мөргөлийн ухаанаар шийдэх байсан юм бол угаас бөө хүмүүсийг нэр дэвшүүлж чуулганаар баахан бөө буулгаж, эрчимжсэн сүнсний ертөнцөд өнөө цагийн асуудлаа шийдүүлэе л дээ. Ийм л “инээдмийн” зохиол шиг дүр зураг харагдаад байна. Цагийн юм цагтаа гэж ардын үг бий. Бөө мөргөлийг үгүйсгэсэнгүй. Гэхдээ төрийн үйлэнд оролцох гэж бөө “буудаггүй” байх. Үр хойчийнхоо зам мөрийг нь засах гэж өөрийн удам судраа үр хүүхдүүддээ таниулах гэж, сургааль номлолоо айлдах гэж л буудаг байх.
Өөрийн удмыг мэдүүлэх гэж эрчимжсэн сүнсний ертөнцөөс мэдээллийн урсгалаар тэд төрийн үйлийг орчин цагт “залах” гэж байгаа бол эндүүрэл юм биш байгаа. Энэ цаг үеийн юуг мэдэж байгаа гэж бөөгөөр төр бариулах юм бэ. Тиймээс “зөөлөн сэнтийд” суугчид дотор тамгатай тэнгэрийн хүн байвал төрийн үйлийг бөө мөргөлийн ухаанаас салгаж сурая. Ядахдаа л олон нийтийн сүлжээгээр билэгдлийн зүйлсээ ярихгүй байх хэрэгтэй санагдана.
Б.Саран -
Г.Өлзийхутаг: Бөө согтууруулах ундаа хэрэглэх ёсгүй
Тиймээс хувь хүний ёс суртахуун цэгцтэй байх тал дээр анхаарал хандуулж, гэр бүлийн хүчирхийллийн талаар ч хөндөнө. Учир нь сүүлийн үед урьд хожид сонсогдож байгаагүй бага насны хүүхдийн эрх зөрчигдсөн жигшүүрт хэргүүд их гарч байна. Тиймээс үр хүүхдээ ингэж зодож, тарчилгаж хүмүүжүүлдэг өв соёл байсан уу үгүй юу гэдэг талаар хөндөх юм. Мөн удам угсаа гэж юу болох, ургийн бичгийг хэрхэн хөтөлдөг байсан гэх мэт хэд хэдэн санааг хэлэлцэнэ.
-Бөө мөргөл дэлгэрч, бараг л айл болгонд сахиус буух болж. Жинхэнэ, хуурамч бөө юугаараа ялгаатай вэ?
-Язгуур угсаа аль эсвэл эрдэм, шид, буусан тэнгэрийн суудлаараа өөр. Бөө гэсэн нэрийг авсан л бол хувь хүн талаасаа маш сайн боловсрох ёстой. Зан үйл, ёс жудаг гээд их зүйл нөлөөлнө. Ер нь бөөгийн шашин анх яаж үүссэн нь түүхэн замналтай. Хэдий үед монголчууд хүчтэй байсан гэх мэт олон санааг түмэн олон мэдэрч хүнээ таних нь чухал. Би энэ удаагийн лекцээр мөнх тэнгэрийн шашин бусад шашнаас юугаараа ялгаатай. Яагаад бөөгийн шашныг хүн төрөлхтний загалмайлсан эцэг гэдэг талаар тодорхой ярина. Илтгэлд урилгаар Харанга хамтлагийн Лхагвасүрэн, Харсарнайн Амармэнд, дуучин Дэлгэрмөрөн болон язгуур урлагийнхан, уртын дуучид оролцоно.-Бөө нарын ёс бус үйлдлээс хүний амь эрсэдсэн тохиолдол цөөнгүй гарч байна. Мөн бизнес хийж байна гэх мэтээр иргэд гомдоллодог. Үүнд Та ямар бодолтой явдаг вэ?
-Бөөг хий хоосон дөвийлгөдөг олон хүн байна. Үүнээс болоод ард түмэн бөөгийн шашны зөв бурууг мэдэхгүй болчихоод байна. Өнөөдөр нэг талаараа мянган үнэнийг мянган худал болгодог цаг үе. Нийтээрээ ямар нэгэн зүйлд ханддагаа болимоор байгаа юм. Манай ард түмэн чихэнд бус нүдэнд итгэдэг. Гэтэл сүүлийн үед чихнээс чих дамжсан хоосон ярианд их итгэх болж. Түүхэндээ бөө нар нэгдэж байсан удаагүй. Өнөөх л жалга гууны үзэл, “Би” гэдэг өвчнөөр өвчилчихсөн олон хүн бий. Гэхдээ би тэр хүмүүсийн нэг биш. Би бөөгийн замналаар 12 жил явлаа. Удам угсааны хувьд яривал нутаг хошуундаа миний өвөг дээдэс өнөөг хүртэл дуурсагдан явдаг. Тиймээс би тэр нэр хүндийг өргөж өөрийнхөө нэр төрөөр дуурсагдаж хойч үедээ үлдэнэ. Өнөөгийн бөө нарын хувьд ярихад хэцүү. Бөө хэзээ ч согтууруулах ундаа хэрэглэдэггүй байсан. Мөн зан үйлийн сөрөг үйл явдалд оролцдоггүй байлаа. Гэтэл өнөөдөр бөө гэхээр л хараал болон аливаа муу бүхнийг хийдэг гэсэн ташаа ойлголттой байна.-Бөөгийн шашныг нэг өгүүлбэрээр тодорхойлбол?
-Өнөөдөр бүх л шашны урсгал манайд байна. Энэ бүхнээс бөө юугаараа илүү юм гэдгийг л харуулах хэрэгтэй. Б.Ринчен гуай “Шашин шашин дотроос хамгийн шударга шашин-бөө мөргөлийн шашин юм” гэж хэлсэн байдаг. Их номч, маш олон хэл мэддэг өндөр боловсролтой хүн ингэж дүгнэж хэлсэн байгаа юм. -Ямар нэгэн шалгуураар бөө гэдэг алдрыг олж авдаг биз дээ? -Уг нь монгол бөөд шалгуур гэж бий. Төрийн албаны ажилд орохын тулд шалгалт өгч төрд тангараг өргөдөг. Тэгвэл бөө мөргөл тэнгэрт тангараг өргөдөг. Бөө хүн хүйс, арьс өнгө ялгаварлахгүй хүн болгонд л туслах ёстой. Хэрвээ тухайн хүн өөрөө өөрийгөө бэлтгэж боловсруулж чадаагүй бол бөөгийн угийг ойлгохгүй.-Болж бүтэхгүй байгаа бөөгийн сөрөг үр дагаврыг та нар л дарах ёстой биз дээ?
-2012 онд төрийн бус байгууллагууд нэгдэж Мон- голын бөөгийн нэгдсэн эвлэл гэж бий болсон. Ер нь бөөг бөө аварна гэдэг үнэн. Сайн явсан ч, муу явсан ч биднээс арилахгүй нэр бөө. Сүүлийн гурван жилд бөөгийн аль л болохгүй зүйл бүхэн хэвлэл мэдээллээр гарч байна. Дөрвөн уулын дунд байгаа Улаанбаатар хотод бөөгүй айл ховор болж. Гэтэл бөө нь өөрийгөө боловсруулж чадахгүй байна. Нэг удмаас 20 бөө төрүүлж байна. Хэзээ ч ийм түүх байгаагүй. Гэтэл нийгмийн хандлага ороо бусгаа үед ингэж мөнгө олох ахархан бодолтон байгааг үгүйсгэхгүй. Өнөөдөр машин, байр гэх ямар нэгэн юманд ач холбогдол өгөөд шуналын сэдэлтэй болчихсон сэтгэхүйн доройтолд орсон хүн олон боллоо. Тиймээс мөнх тэнгэрийн том шашныг бөө нэртэй, энэ тэнд шав босгож явдаг хэн хүнээр төсөөлчихөөд байна. Тэр нь зүгээр л бөөгийн нэр хүндэд л сөргөөр нөлөөлж байна.-Уул ус тахиж сайн үйл бүтээж буй бөө ч олон. Тухайлбал таныг уул тахидаг гэж сонссон?
– Би жилд хорь гаруй уул тахидаг. Тэр уулсыг тахихад 20 гаруй сая төгрөг зарцуулдаг. Гэхдээ гарч буй мөнгөндөө биш. Хамгийн гол нь уул усаа аргадаж, хорслыг нь тайлж буй сэтгэлд л хамаг учир бий. Миний адил байгаль дэлхийд эерэг үйл хийж хүн зоны амь амьдралд тус дэм болж буй олон хүн бий.-Таныг магтах хүн олон л байдаг юм шиг санагддаг. Харин муу хэлэх хүн бас байгаа л байх?
-Намайг зуун хүн хараахад, мянган хүн өмөөрнө. Өнөөдөр аливаа нэг зүйлийн сүүдэр л олон нийтэд их түгж байна. Сүүлийн нэг жилд бөөг буруутгах хандлага багассан. Учир нь бөөгийн эрх ашгийг хамгаалдаг байгууллагатай болсон. Нэмж хэлэхэд он гарсаар бөөгийн нэгдсэн эвлэлээс ёс зүй гэдэг журам гарсан. Ер нь бөө хүн ямар байх ёстой, бөөгийн ёс зүйн талыг хянах, дүрэм журамгүй, олгогдоод байгаа цол гуншин, шавь төрүүлэгч багш нарын асуудлыг шийдэх цэцийн хороо байгуулагдаж, болохгүй бол онгод тэнгэрийг нь хураах хүртэл арга хэмжээ авна. Мөн сайн явааг нь ажил үйлсээр дэмжиж, олон түмэнд таниулах талаас нь ажиллана.-Бөө нар лекц их унших болж?
-Сүүлийн хоёр жилд лекц их уншигдаж байгаа. Тухайлбал, Бадарч, Галаарид, Эрдэнэ зайран, Одгэрэл гээд олон хүн уншсан. Би “Монголоо монголоор нь яаж авч үлдэх вэ” гэсэн утга учиртай лекц одоо тавих гэж байна. Энэ бол буруу зүйл биш, сөрөг бүхнийг эерэг болгохыг л зорьж явна.-Нэг онигоо байдаг. Монголд бөө, орифлейм хоёр л ард түмнийг хоосоллоо гэж. Энэ үнэн үү?
-Ерөнхийдөө монгол бөөгийн язгуурын ялгаа бий. Зарим хүмүүс бөө орифлейм шиг болчихлоо гэж ярьж байгаа. Орифлейм бол доошоогоо салаалж ургадаг. Харин бөө бол мод шиг дээшээ дэлгэрч, навчилж ургадаг. Энэ удам угсаа нь ургийн бичгээр хөөгдөж тоологддог. Энэ мэт зүйлийг агуу шашинтай харьцуулж ойлгож болохгүй.-Саяхан нэг бүсгүй бурхнаар бөөлжөөд байсан. Үүнийг зарим хүмүүс бөөгийн шашинтай холбон ярьж байсан. Тухайн үед Та юу бодож байв?
-Юун бурхнаар бөөлжих. Бид ичих ёстой шүү дээ. Бөөгийн шашин нэр хүнд, мөнгөний араас хөөцөлддөггүй. Байгаль эхийн хуульд захирагддаг. Хэн нэгэн Үндсэн хуулиа зөрчдөггүй шиг бөөд бүрэн захирагдаж чаддаг. Баян хүн өөрийнхөө дээрээс бороо оруулахгүй байж чадахгүй шүү дээ. Тэр хүн тэнгэрт авлига өгч чадахгүй. Тэр их мөнгийг нь ч хорвоо дэлхий тоохгүй. Хэчнээн баян ч бай, ерөнхийлөгч ч бай хэзээ нэгэн цагт өлгий авс хоёрыг л дамждаг. Тэгэхээр чи үхэх л ёстой юм чинь эрт орой нэгэн цагт сүнсээ шүүлгэнэ. Чиний хэд наслах ч хамаагүй. Гэтэл зарим хүмүүс үхэхгүй юм шиг янз бүрийн үйлдэл хийдэг нь хачирхалтай санагддаг.-Баялгийн хараал гэж юуг хэлдэг юм бэ?
-Алтан сайхан өвөг дээдсийн минь олж өгсөн газар нутгийг гарын үсэг зураад л га га-гаар нь хүнд зарж байна. Энэ бол маш том нүгэл. Баялгийн хараал буюу үр хойчдоо хэзээ ч хэдэн үеэрээ ч арилгаж чадахгүй муу үйл хийж буйгаа тэр хүн мэдэхгүй яваа нь харамсалтай. Газрын эрдэнэсийг хувингаар авч байгаа бол нэг өөр. Гэтэл хэдэн арван тонноор нь авч байгаа нь эмгэнэлтэй санагддаг. Тэгэхээр баялгийн хараал байлгүй яахав. Дэлхий ээждээ хайртай гээд л дуулж байдаг. Үнэхээр дэлхий ээждээ хайртай л юм бол яах гэж цээж рүү нь зүү шааж хулгай хийгээд байгаа. Энэ бүхнээс болоод хэдэн мянган хүүхэд амиа алдаж байна. Баянхонгорт л гэхэд саяхан 10 нас хүрээгүй хоёр хүүхэд олдохгүй байсан нь шороонд даруулаад өнгөрчихсөн байна. Гэтэл саарал ордонд худлаа яриад л сууж байдаг. Байгалийг сөнөөгөөд байвал удам угсааг ч сөнөөнө. Яг үүн шиг бөө мөргөлийн зан үйл зөв явахгүй бол 50 жилийн дараа юу болох нь тодорхой шүү дээ.-Та бусад шашнаас айдаг уу?
– Үгүй. Өнөөдөр Монголд шашны дөрвөн том урсгал хүчтэй орж ирсэн. Үүнийг төрийн сайдаасаа эхлээд бүгд шүтэж байна. Гэтэл гэнэт Монголд христийн нэгдсэн нам гэж байгуулагдвал яах вэ. Нэг үгээр хэлэх юм бол АНУ-аас хөрөнгө оруулалт нь хүрээд ирнэ. Энэ үед монголын баялгийг гадагш нь гаргахгүй үндэсний аюулгүй байдлыг бүрэн хамгаалж чадах уу гэдэг чинь эргэлзээтэй шүү дээ. Ер нь хэн юу шүтэх нь хамаагүй ч тухайн шашин улстөр гэх мэт өөр зүйлтэй хутгалдвал утгаа алдана.-Та олон хүнийг архинаас гаргасан. Нэг хүнийг архинаас гаргахад хэр хугацаа шаардлагатай вэ?
-Би 300 гаруй хүнийг архинаас гаргасан. Ерөнхийдөө цээрийн хоног гэж байдаг. Тухайн хүний дэв, бузрыг авдаг хоног гэж ойлгож болно. Тэр хүн хаана ч хэнтэй ч архи уучихсан байж болно шүү дээ. Тэгэхээр хугацаа ордог. Хүн өөрөө өөрийнхөө алдааг хардаггүй. Тиймээс архичин хүн өөрийгөө хэзээ ч архичин гэж боддоггүй. Гэхдээ би ямар нэгэн эм тан, болох болохгүй юм өгдөггүй. Надтай уулзсан хүмүүсээс танаас болоод миний амьдрал муудчихлаа гэж нэг ч хүн ирж байгаагүй. Энэ нь ард түмний надад өгч байгаа үнэлэлт байх.В.НЭРГҮЙ