Category: Бөөд юу саад болж байна вэ?

  • Зөн билэг нь урьдчилж мэдрэхээс илүү зүйл юм

    Тэдний судалсанаар

    Зөн билэг нь – бидний хүлээн авч буй мэдээлэл нь тархины ухамсаргүйн түвшинд хүртэгдэж, боловсрогдож, хадгалагдсаны үр дүн бөгөөд түүний нөөц бололцоог цаашид судлах шаардлагатай сэтгэл зүйн ойлголт хэмээсэн байна.

    Зөн билгийнхээ ачаар өөрийгөө ослоос сэргийлж, эсвэл эмч нар өөрийн мэдрэмжээрээ эмчилсэний дүнд хүнд өвчтэй хүмүүс эдгэрсэн зэрэг тохиолдлууд үй олноороо байдаг. Гэвч эмч нар зөн билгийг шинжлэх ухаанч бус, ер бусын зүйлийг судалдаг ухаанд багтаан үл тоомсорлосоор байдаг.

    Уг ойлголтыг маш ихээр судалсны дүнд эрдэмтэд дараах дүгнэлтэнд хүрсэн байна.

    – Зөн билэг нь өнгөрсөн туршлага дээр үндэслэгдсэн, асуудлыг шийдвэрлэх нэмэлт түлхүүрийг агуулсан тархины зураг юм. Гэхдээ шийдвэрийг ухамсаргүйн түвшинд маш хурдан хүлээн авдаг. Бидэнд харин мэдэгдэж байгаа нь ямар нэгэн зүйл зөв эсвэл буруу гэсэн ерөнхий мэдрэмж билээ.

    “Бага хугацаанд шийдвэр гаргах, эсвэл мэдээлэл хэт олдсон үед, эсвэл ухамсартайгаа дүн шинжилгээ хийж боломжгүй ноцтой аюултай нөхцөл байдал тулгарахад, ихэнхдээ хүмүүс зөнгөөрөө үйлдэл хийдэг” – хэмээн профессор Хожинсон хэлжээ. Тэрээр нэгэн жишээ дурдсан юм.

    Формула 1 хэмээх хурдан машины уралдаанд оролцож байсан нэгэн нисгэгч огцом эргэлтэн дээр өөрийн эрхгүй тормозоо гишгэжээ, харин үүний ачаар тэрээр бөөгнөрөн осолдсон бусад машинуудтай мөргөлөхөөс сэргийлж чадсан бөгөөд өөрийн амийг өөрийн мэдэлгүй аварсан байна. Уг нисгэгч юу мэдэрсэнээ тайлбарлаж чадахгүй байжээ. Ямартай ч түүний зогсох хэрэгтэй гэсэн мэдрэмж нь уралдаанд түрүүлэх гэсэн хүслээс давж гарсан байна. Уралдааны дараа түүнд сэтгэл зүйн дүн шинжилгээ хийхээр болж нисгэгчид тэр үеийг дахин мэдрүүлэх үүднээс тус үйл явдлын дүрс бичлэгийг харуулав. Дүрс бичлэгийг үзэж байхдаа нисгэгч, эргэлт рүү хэрхэн орж байгаагаа хараагүй, учир нь нүд нь тэр үед гэнэт өвдөж , яг л хөшчихсөн юм шиг өөр тийш харж байснаа санав. Энэ нь чухамдаа ухамсаргүйгээс өгсөн мэдээлэл байв. Тэрээр нисгэгч тухайн үед ямар нэгэн зүйл бишдэж байгаа ухамсаргүйгээр хүлээн авч тэр дороо зогссон байжээ.

    Профессор Хожкинсоны үзэж байгаагаар, зөн мэдрэмжээрээ гаргасан шийдвэр нь тиймэрхүү нэмэлт мэдээллүүд дээр үндэслэгддэг бөгөөд харин шийдвэр нь заавал зөв гэдгийг баталгаатай хэлэхгүй. Хүмүүст ухамсартай ухамсаргүй оюун ухааны үйл явлууд аль аль нь хэрэгтэй, гэхдээ нэг нь нөгөөгөөсөө илүү байх бараг л боломгүй юм гэжээ.

    Танд зөн билгийн мэдрэмжээрээ хийсэн үйл явдал тод санагдаж байвал доорхи сэтгэгдлийн цонхонд бичиж бусад хүмүүстэй хуваалцаарай. Бидэнд байдаг энэхүү гойд чанараа чагнаж байхыг Танд эцэст нь зөвлөе.

  • Монгол бөөгийн нэр төрөөр тоглох эрх хэнд ч байхгүй

    дуу алдахаар ажээ. Түүний ажил үйлс, амьдрал хэвийн явж үргэлжилж байсан. Залуу бүсгүй бөөгөөр засал хийлгэхээр өөрийгөө Зайран Чанцалын Батбаяр гэж нэрлэсэн нэгэнд ханджээ. Тэр тодорхой нэг өдөр бөөгийн зан үйл хийж, бөөгийн “хорхоглох угаалга” гэгчийг үйлдэж өгчээ. Энэ зан үйлииг хийлээ гэж бүсгүй М-ээс нэг сая таван зуун мянган төгрөг авсан байна.

    Тэгээд өргөл авсан шигээ шүтэн бишрэгчдээ үйлчилж чадсангүй. Тухайн үед бүсгүй М нь энэ зан үйлийг хийлгэхээс татгалзсан байна. Гэтэл зайран гэх Ч.Батбаяр нь тэнд байсан дөрвөн залуугаар хүч хэрэглэн байж улайсгасан чулуун дээр архи асгаж, ууранд нь бүсгүй М–ийг утсан байгаа юм.
    Энэхүү зан үйлийг хийсний дараа бүсгүй М-ийн тодорхой хэсгүүдээр улайлт өгч, улмаар загнатсаар зурганд үзүүлсэн яр, шарх бий болж, улмаар нүүр царайнд өөрчлөлт орсон байна.

    Энэ шарх үүснээс хойш ямар нэг хувцас өмсөх боломжгүй болж, хэрвээ хувцас өмсвөл үрэлт үүснээс шарх нь сэтэрч улам нэмэгддэг болсон. Түүгээр зогсохгүй залуу бүсгүй М-ийн царай нь маш хурдан өөрчлөлт орж, хоёр жилийн дотор хөгшин хүний төрхийг олжээ.

    Нүүр биенд өгсөн өөрчлөлт, биеийн шарх өнөөдөр бүсгүй М-ийг “там”-д унагаад байгаа. Хүнд залуу нас дахин олдохгүй. Тэрээр бөөгийн нэр барьсан нэгэн”Залилагч”-тай учирсанаар ийм зовлонт амьдралтай учирсан байна.
    Өөртөө зайран нэрийг олгосон Ч.Батбаяр нь өнөөдөр бөөгийн ажлаа хийсээр яваа. Өөр бусад хэнийг ч ийм хэцүү байдалд оруулж байгааг хэлэхэд хэцүү.

    Мөнх тэнгэрийг шүтлэгтэн хэн ч өнөөдөр бөө гэсэн тааралдсан болгонд хандаж, эрүүл мэнд, сэтгэл санаа, амьдралаараа хохирох бус жинхэнэ “Тэнгэр”-ийн улаач нарт хандаж үйлчлүүлж байхгүй бол ийм байдалд хүрч, амьдралын зовлонд унаж болохыг бүсгүй М-д тохиолдсон сургамж харуулж байна.
    Сэрэмжлэхтүн. “Тэнгэр”-ийн улаачийн нэр барьсан бөөгөөр залилан хийгчдэд анхааруулж байна. Монгол бөөгийн нэр төрөөр тоглох эрх хэнд ч байхгүй. Мөнх тэнгэрийн хариуцлага өндөр, гэсгээл маш хатуу билээ.

  • БӨӨГИЙН ЗАСАЛ ХИЙХ НЭРЭЭР АРХИ ӨГЧ ХҮЧИНДЖЭЭ

    Харамсалтай нь нэг өвчтөн юунд түлэгдсэнээ нуусаар байж нас барахынхаа өмнө “Манай багш миний онгодыг оруулах гэж байгаад миний дээрээс юмаар бүтээгээд халуун чулууны ууранд түлчихсэн. Би гэрийнхэндээ хэлээгүй. Зөвхөн танд л хэлж байгаа юм шүү” хэмээн тус төвийн клиникийн эрхлэгч О.Хишигсүрэнд хэлжээ. Өнгөрсөн онд бөөтэй холбоотой дөрвөн том хэрэг гарсан нь Дархан-Уул аймагт 23 настай, зайран болоод удаагүй С хэмээх залуу танил эмэгтэй Б-г барьцаалан “Миний эхнэр бол, эс тэгвэл хоёулаа тэнгэрийн зарлигаар үхье” гээд гарынх нь судсыг боож байхад охины ар гэрийнхэн олж цагдаад мэдэгдсэн тохиолдол гарчээ.
    Эцэст нь хэлэхэд хууль хяналтынхан бөө нартай хатуу тэмцэнэ гэж байгаа ч хуурамч, зуурдын бөө нарыг ямар аргаар илрүүлэхээ мэдэхгүй байгаа гэнэ. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын нэрээ нууцлахыг хүссэн ахлах дэслэгч нэгэн “Уг нь дээрээс энэ төрлийн хэрэг болон хуурамч бөө нарыг олж тогтоох даалгавар ирж байгаа. Гэхдээ нэг хэцүү нь шууд очоод чи хуурамч бөө гээд баривал хүний эрхэд халдсан болно” гэсэн юм.
    Хуурамч бөө нарыг тэнгэр гэсгээх нь үнэн үү
    Монголчуудын эрт дээр үеэс шүтэж ирсэн шашин нь бөө мөргөл. Бөөгийн улаач, онго, шүтээнд өөрсдийн амьдралаа даатгах нь сүүлийн үед элбэгшив. Ялангуяа ойрын хэдэн жил бөөгийн бороо буюу бөөг бөөнөөр нь төрүүлэх аян өрнүүлсэн юм шиг л болчихлоо. Энэ нь Ерөнхийлөгчийн дургуйцлыг хүргэж, бүр бөө нарыг “хянах”-аар сэтгэл шулуудав бололтой. Төрийн тэргүүн өвөг дээдсээс өдгөөг хүртэл уламжилж ирсэн энэ шашиндаа юунд ингэж хатуурхав. Түүний гэнэтийн энэ шийдвэрийг зай­ран, удгадын зарим нь таалж, зарим нэг нь дургуйцэж байгаа гэнэ. Тэгвэл тэд Ерөнхийлөгчийн гаргасан зарлигт яагаад дургуйцэж бас яагаад таалж байгаа, мөн бөөтэй холбоотой ямар ямар жигшүүрт хэрэг гарав гэдгийг сурвалжиллаа.
    Шашин шүтэх эс шүтэх нь хүний эрхийн асуудал. Гэтэл, гэнэн мөрөөр сүсэглэн ирж буй хүмүүсийг “Би бөө. Таны амь амьдралыг тэнгэр шүтээнд даатгаад, аюул ослоос аварна, танай удмынхны замыг цайруулж, сайн сайхан болгоод өгье” хэмээн “уургалан” авах бөө нар олширсон.
    Эсвэл хэн нэгэн өвчин, зовлон тусч, аргаа барсандаа бөө гэгчийг зориход өмнөөс нь “Өө та угтай /онгодтой/ юм байна. Бушуухан угаа авахгүй бол амиа ч алдаж мэднэ, Бүр танай хамаатан, саданд муу зүйл тохиолдоно. Гэхдээ тэр муу муухай зүйлээс холуур байлгах боломж бий. Та төдөн сая төгрөг аваад ирвэл бүх юм “ок” болно” гэж айлган сүрдүүлж, түмний сэтгэл санаагаар тохуурхах бөөгийн “хар бизнес” хэрээс хэтэрлээ. Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино гэгчээр бөөгийн нэр хүнд ч энэ хэрээр навс унаж, удам залгасан, ард түмэндээ олон жил ач буянаа өгч яваа зайран, удгадад сөргөөр нөлөөлж байгаад нийгмийн нэг хэсэг нь бухимдаж байна. Тэгвэл хуурамч, зуурдын, хулхи бөө нар гэж хэн бэ. Түүнийг яаж таньж болох вэ гэх зэрэг олон асуулт хариулт нэхэж байна.
    Д.Дарьчулуун: Жинхэнэ бөө хүн дээд тал нь 3-5 шавь төрүүлэх ёстой
    Энэ талаар Азийн бөөгийн “Тив дэлхий холбоо”, Монгол бөөгийн “Голомт төв”-ийн баруун урианхайн долоон үеийн зайран Д.Дарьчулуунтай цөөн хором ярилцлаа.
    -Та Ерөнхийлөгчийн гаргасан зарлигтай хэр санал нийлж байна вэ?
    -Миний хувьд түүнийг зөв гэж үзэж байгаа. Яагаад гэхээр борооны дараах мөөг шиг олширч буй худал, үнэн бөө нар тэнгэрээ доромжилж дууслаа. Гэхдээ тэр зарлигт нэг дутагдал байна.
    -Ямар дутагтал?
    -Бөөг бөөлүүлэхийг зогсоох талаар ярьсан гэж сонссон. Тэр үнэхээр байж болохгүй асуудал. Тэртээ тэргүй онгод нь ороод ирсэн бөөг яах юм бэ. Бид ямар 1937 онд амьдарч байгаа биш дээ. Ардчилсан нийгэм шүү дээ. Хүний шашин шүтэх, эс шүтэхийг хэн ч боймолж болохгүй. Харин тэр хулхи гэгдээд байгаа бөө нарыг хууль хяналтын байгууллага олж тогтоох хэрэгтэй.
    -Тэгвэл тэр хулхи, зуурдын бөө нарыг яаж таних боломжтой вэ?
    -Хөх тэнгэр, од, сар, нар, ариун сайхан лусын хаадтай жинхэнэ бөө хүн л харьцдаг. Жинхэнэ бөө гэдэг бол бөөгийн удамтай, бас байгалиас тодордог. Бөө болоход наанадаж гурван жил хэрэгтэй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ядаж арцаа зөв уугиулах, онгодоо яаж буулгах зэрэгт суралцах хугацаа юм. Гэтэл шинээр бөө болж байгаа хүмүүс суралцахаасаа илүүтэй шууд онгод ярьдаг болж. Хэрэв тэр хугацааг давж таван жилээс дээш бөөлж чадвал тэр хүнийг зуурдын бөө биш гэж болно. Өнөөх хуурамч, зуурдын бөө гэдэг нь тэнэмэл сүнсээр бөөлдөг хүмүүсийг хэлдэг. Ийм онгодууд эргээд эзнээ хорлодог жамтай. Бас ах дүү, хамаатан садандаа муу нөлөөтэй.
    -Багшаас бөөг төрүүлдэг гэх юм. Тэгээд өчнөөн сая төгрөг нэхэж, олон хүмүүсийг хохироосон хэрэг олон гарч байгаа. Та үүнийг юу гэж боддог вэ?
    -Дээр хэлсэнчлэн таван жилээс дээш хугацаагаар бөөлж байж уул усандаа гардаг. Харин долоон жилээс дээш бөөлсөн хүн багшилж болох дэгтэй. Тэгтэл одоо бөө гэсэн нэрийдэлтэй хэн дуртай нь баахан шавь төрүүлдэг болж. Шавь авлаа гэхэд 3-5-ыг л төрүүлэх ёстой. Түүнчлэн олон сая төгрөг нэхэх нь байж болохгүй зүйл. Тэр шавиар ирж байгаа хүн өөрийнхөө өргөлөөр л бөө болох учиртай юм. Ерөнхийлөгч хэлсэн, хэлээгүй зуурдын бөө нарыг тэнгэр аяандаа тун удахгүй цэгцлэх болно. Эцэст нь хэлэхэд Монгол түмэн минь хан гэхийн ханиадгүй, хархирах гэхийн зовлонгүй байх болтугай.
    Л.БААТАРХҮҮ
    “Улс төрийн тойм” сонин

     

  • Бөөгийн засаглал

    Өнөөх нь тоож өгөхгүй болохоор мань бөө гарцаагүй гарзаа өөрөө зохион байгуулж, нууцаар машиныг нь дэлбэлжээ. Ноднин жил Сонгинохайрхан дүүрэгт нэг бүсгүй хорооныхоо бөөгөөр засал хийлгэх гэсэн биш хэнгэрэг, унжлагатай донтонд архиар шахуулан хүчирхийлүүлж үйлчлүүлэгч бус хохирогч болчихсон юм. Баянхонгорын Ю.Эрдэнэ-Очир зайран яг ийм хэргээр шоронд сууж байгаа. Дарханы Р.Бадамханд, Б.Цогтсайхан гэх тэнгэрийн улаач нар шинэ шавь нараа бахардтал нь гүйлгэж алсан бол Улаанбаатарын Б.Падсүрэн гэгч бөө таван хүнээс 51 сая төгрөг залилсан, эмнэлэгт (!) бөөлж байхдаа хулгай хийсэн хэргээр баривчлагдав. Шившгээ дэлгэсэн шинэ цагийн эдгээр шидтэнүүд үлдсэн амьдралынхаа багагүй хэсгийг өргөст торны цаана өөр тамлага уншиж өнгөрөөх болно.

    Цагаан сараар МАХН-ынхан Тасганы овоон дээр наранд залбирч, Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ынхан Бурхан халдунаас тэнгэр рүү сум харвасан бол У.Хүрэлсүх нарын МАН-ынхан мөнөөх уулнаа мөргөл үйлдэж зогсоно. Бидний сонгосон төрийн түшээ бөө маань татвар төлөгчдийн 300 сая төгрөгөөр “төрийн гал”-ын тахилгыг зөвхөн харчуудын хүрээнд хийж болдгийг ч бид харсан. Хажууд нь гурван сая төгрөгөөр сүлжээнийхээ бизнест шинэ гишүүн элсүүлж байгаа жирийн нэгэн луйварчин бөөг хэн, яаж буруутгах билээ. Төрийн ордон маань орчин цагийн асман, дүвчин удган зайран, илбэчин жатгачингуудын цугларах газар болсныг дипломтой удгануудын нийгэмлэг маягтай гоц ухаант хатдын академи зэрэг элдэв байгууллагын нээлт энд хийгддэгээс харж болно.

    Урианхайн удган. XX зууны эхэн
    Интернэт орон зайд шинэ цагийн зайрангууд үй олон блог хуудсаар дамжуулан и-маркетинг эрчимтэй хийж байна. Дурын нэгэн нөхөр Н.Багабанди, Н.Энхбаяр нарын өмнө бөөлж байснаа тодотгон “Төрийн зайран” цолтой болчихож байна. “Зулай нь дөнгөж битүүрэн, даахиа авмагц нь бөө болгож болно. Энэ нь балчир хүүхдийн сэтгэхүйд хор гэхээсээ илүү ач тустай зүйл” гэж өдгөө 3 мянга давсан шавьтай хэмээн Якутын хэвлэлд сайрхсан Д.Бямбадорж зайрантан айлджээ. Төв шуудангийн өмнө чулуу аваад шидэхэд нэгнийх нь толгой дээр онож унахаар олон бөөтэй болсон бид удахгүй үр хүүхдээ тэдэнд урвуулж мэдэхээр болжээ. Бөөгийн гэх мухар сүсэг, бохир бизнес Монгол орныг нөмрөн авсныг эдгээр эмгэнэлтэй мэдээнүүд харуулж байна. Төр өөрөө энэ сүлжээний нэг хэсэг, эд эс, харанхуй хэргийнх нь хохирогч, бас нэгэн зэрэг хамтрагч, өөгшүүлэгч нь болжээ.

    Шинжлэх ухааны нэвтрэн тайлж чадаагүй парапсихологийн гайхамшиг хүн төрөлхтний нялх үеийн ууган мөргөл болох бөөд бий. Цагааннуурын цаатнуудын Гомбо зайран, Баянзүрхийн Балжир удган, Улаан Уулын Цэгмид удган зэрэг Хөвсгөлийн домог болсон бөө нар шиг эгэл биднийг их дээдсийн сүнстэй газарчлан уулзуулдаг жинхэнэ бөө нар манай гудамжинд байж болох л юм.

    Харанхуй шөнийн явдалтан

    Хар хавцал жамтан

    Харагай улаан дүнгэртэн

    Хар торгон манжтан

    Хар төмөр хуурайтан нар байдаг ч боодол мөнгө өргөлтөн, бор дарсан ундаатан нар олонх болсон цаг юм. Төмбөгөр төртэй, ёмбогор ёстой цагт Төв Азийн нүүдэлчдийн дунд баян зайран, чинээлэг удган байсангүй, байх ч ёс үгүй байв. Гуч дөчин шавь дагуулж, гурав дөрвөн түшээ хөллөж, онго тэнгэрээ олж чадахгүй, алби тийрэнд эзлүүлсэн энэ цагийн бөө нар телевизийн ярилцлагад гар утсаа зарлан, арван хуруун дахь алтан бөгжөөрөө нүд сохолчих шахам даллаж байна. Баяжих хөлжих шунал төдийхөн бус зовлон бэрхшээл, айдас хүйдэс дээр дээр суурилсан сүлжээний бизнесийн энэ аймшигт хэлбэрийн илүү “бөөжсөн” үр дагаврыг дархад зайран Чулууны Чингис хэмээх бөө Б.Галаарид гуайн эрхэлдэг “Гэгээн цалиг” сонинд ийн тайлжээ:

    – Хаа хамаагүй юмыг хахь өөр хүнд аваачиж наахыг зөвшөөрөхгүй. Арын үр дагавар нь хаа хаанаа муу. Огт онго тэнгэргүй мөртлөө надад ямар ч хамаагүй онго олоод өгөөч, би бөө болмоор байна гэх хүн таарч л байдаг юм. Энэ бол хүсэх юм биш, ар нь хатуу. Эзэнгүй сүнсэндээ ч, энэ биеэ өгч буй хүндээ ч, холбож замчилсан бөөдөө ч муу шүү. Сураг сонсоход ийм нүглээр дагнасан улс байгаа юм шиг гэжээ.

    Мөргөл бишрэл, сэтгэл засал, залбирал тайтгарал, зөвшил хүлцэл зэргийг бид шашнаас олдог. Бөө нар Монголд хөгжөөгүй сэтгэл зүйчийн ажлыг амжилттай орлож байна гэж саяхан нэг мэргэжилтэн хэвлэлд ярьжээ. Уг нь бөөлүүлсэн-тайвширсан, бөөлүүлсэн-өөртөө итгэсэн, бөөлүүлсэн-өөдрөг болсон, бөөлүүлсэн-үйлс бүтсэн гэсэн сэтгэл зүйн эерэг эффект, итгэл үнэмшлийг хүн хүлээж байх ёстой. Харин улам бүр агуйн дээдэстэйгээ адилхан болж байгаа бид луйварчны сүрдүүлгэнд амархан гэгч нь ороод амь гуйж, хамаг хөрөнгөө өргөх замыг сонгож байна. Зөвхөн айдаст удирдуулсан хүн сүргийн рефлекс. Эсвэл эмнэлэг, банк, даатгал, шүүхэд найдах зүйлээ бөөд даатгана. Дундад зууны балар сэтгэхүй. Ийм байхад төрийн ордноос гэрийн хоймор хүртэл бөөгийн засаглал тогтох нь аргагүй биз. Хөрс нь, зах зээл нь, амьдрах арга, орчин нь бид өөрсдөө юм чинь.

    Улаанбаатарын удган. XXI зууны эхэн

    Шинээр уг барин бөө тодруулахыг түдгэлзүүлэн зохицуулах бодолтой байгаагаа ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдэгдсэний дараа мянга мянган бөө нарын төлөөлөл Үндсэн хуулиар олгогдсон шүтэх эрх чөлөөнд нь халдсан хэмээн түүнийг буруутгав. Үүгээр зогссонгүй тэд “Мөнх тэнгэрийн эсрэг тэрссэн хэн боловч нэгэн цагт хатуу гэсгээл хүртдэг” хэмээн шууд сүрдүүлжээ. Мөнх тэнгэрийн ивээлийг олсон эзэн Чингисийн унаган мөргөлийг дагагсад гэж тэд өөрсдийгөө сурталдах ажээ. Гэхдээ Чингис хаан даварсан Тэв Тэнгэр бөөгийн ууцыг нь хугалан хороож байсан тухай “Нууц товчоо”-ноос ишлэж харин зүрхлэхгүй байгаа билээ.

  • Ардчилалын жилүүдэд бөөгийн тоо эрс олширсон

    Нэгэнт Марксизм-Ленинизмийн тухай дэндүү худлаа бас хэтэрхий алдаатай орчуулсан номуудын цаг үе өнгөрсөн тул өнөөдөр ёстой жинхэнэ Маркс гэж ямар хүн байв? мөн тэр хүн ямар ном бичиж хүн төрөлхтөнд өнөөдөр ч хүртэл хуучрахгүй харин дахин яригдаж буйн тухай ярилцах боломжтой болжээ. Америк, Япон, Хятад орнуудад өнөөдөр ч Марксын номуудыг орчуулж их дээд сургуулиудад лекц орсон хэвээр. Оюутнууд Марксын тухай дипломын ажил бичиж докторандууд Марксын тухай докторын зэрэг хамгаалсаар.

    Ингэж Марксыг ойлгож социализмыг ойлгож чадвал ардчилалын алдаанууд болон төөрөгдөлүүдийг ойлгож яагаад бөөгийн ихэссэн шалтгаануудыг засаж залруулах боломжтой болов уу.
    Социолог хөлөө олоогүй бас ардчилал нийгэмшилийг бүрэн зогсоочихоод байхад социологийн судалгаа ярина гэдэг дэндүү хэнээрхэл бөгөөд Монгол орныг доромжилсон доромжлол. Иргэншил зогсож, нийгэмшилийн бүхий л шинж тэмдэгүүд харагдахгүй байхад хүчээр социолог тулгаж хүчээр асуулт хариулт явуулж түүнийгээ улстөрчдөд наймаалдаг наймааны социолог судлаачид дэнджээ. Яагаад тэд мухар сүсэгийн ноёрхолыг судалсангүй вэ? Дашцэрэнгээс авахуулаад сүүлийн 20 жилд улстөрчид хүртэл бүгд мухар сүсэгээр амисгалсаар л явцгаана. УИХ-ын танхимаар дүүрэн мухар сүсэг шарын шашин.

    Өөдөөс харж суугаад Түвд хэл дээр юу гэж хэлж буйг мэдэгдэхгүй амандаа шулганах лам нэртэй боловсролгүй хүмүүс 21-р зууны Монгол хүнийг доромжлох мэт. Түвд хэл Монгол хүнийг дэндүү эзэмджээ. Түвдүүд Монголын хөгжлийг хэтэрхий удаашруулжээ. Яагаад Түвд хэл Монгол оронд ийм их хүчээ авсан бэ? Зуу зуун жилээр Түвдүүд Монголчуудыг чаджээ. Монгол орныг Түвдүүдээс өөр хэн ч ингэж доромжилж, доош хийж, тархийг угааж хувь заяаны төөрөгдөлд оруулж явсангүй.
    Гадны ямар ч улс орон Монгол хүнийг ингэж нийтээр олноор хөгшин залуугүй эрэгтэй эмэгтэйгүй хүүхэд залуучууд гэлтгүй хамруулан хомроглон бүрэн дүүрэн эзэмшиж явсангүй. Монгол хүний бахархалыг Түвд хэл унтраажээ. Монгол хүний өөдрөг сэтгэлийг Түвд хэлний хоосоны тухай сургааль зогсоожээ. Монгол хүний зориг хатуужилийг Түвд хэлний хэнд ч ойлгогдохгүй мухар сүсгийн ном судрууд мохоожээ.

    Арай гэж социализмын үед тогтоож байсан Түвд хэл Ардчилалтай хамт бараг зэрэгцэн Монголын амидралыг бүрэн эзэмшжээ. Мэдлэг боловсролын номуудаа номын тавиураас зайлуулж Түвд хэлтэй ном судруудаа байрлуулжээ. Дотор юу бичсэнийг уншиж судалж ойлгоогүй мөртлөө яагаад ингэж их шүтнэ вэ?

    Түвд хэлийг хориж бүхий л ном судар болон маани мэгзэмийг Монгол хэл дээр буюу эх хэл дээр орчуулаагүй цагт Монгол орон хөгжих талаар ярих ч хэрэггүй. Дэлхийн хөгжилд хүрсэн орнууд бүгд л эхлээд ард түмний тархийг угаасан шашины асуудлыг шийдсэн ба үүний тулд өөрийн эх хэл дээрээ орчуулан буулгасан олон түүх бий.
    Социализм яагаад цөхрөнгөө барсан бэ гэхээр эцсийн эцэст Түвд хэлтэй лам нарыг Монгол хэлтэй болгож чадаагүй явдал. Хэрвээ социализмын үед бүхий л Түвд хэлтэй ном сударуудыг Монгол хэлэн дээр орчуулж монголчилж чадсан бол магад Монгол оронд Ардчилалын үед Капитализм ирэх боломж гарах байсан болов уу.
    Тамирын охин нэртэй кино филмд анхны сургууль хэрхэн үүсэж тэнд сүм хийдийн хүүхдүүдийг хэрхэн танхимд оруулж ирж шинээр итгэл үнэмшилтэй болгож буйг харуулдаг. Нэг үгээр хэлэхэд шашин догма тул танин мэдэхүй гэдэгийг зааж сургадаг. Монгол хүүхэд ардын хувисгалын жилүүдэд шашинаас салж мэдлэг боловсролтой золгосон. Гэтэл өнөөдөр Монгол хүүхэд залуучуудыг сүм хийдүүд ятгаж өөрийнхөө гишүүн болгож Америк руу эсвэл Өмнөд Солонгос руу явуулж залуу насыг хүний ертөнцөөс тусгаарлах байдал ажиглагдана.

    Лам хүн бясалгахын тулд хаданд амидарч хар ус ууж халгай иддэг домог бий. Яагаад? Мэдээж өөрийнхөө бүхий л проблемуудаас салах гэж. Тэгвэл өнөөдөр өөрийнхөө бүхий л проблемуудаас салахын тулд хаданд амидарч хар ус уух шаардлага бий юу? 21-р зуунд мэдлэг боловсролд эрч хүчээ зориулбал проблем өөрөө аяндаа арилна шүү дээ.

    Өнөөдөр Монгол оронд Бөө сүнс ярина, Буддын лам сүнс ярина, Христийн Исус сүнс ярина, Лалын Исламууд сүнс ярина. Сүнс гэдэг амид хүн дотор амин сүнсээрээ буй. Үхсэн хүнээс бол сүнс гарч одно гэдэг. Сүнс хаашаа одно вэ? Гэгээрэл гэж үг “гэгээ орох” гэсэн үгнээс гаралтай бөгөөд шөнийн харанхуй эцэслэж өглөө үүр цайх үед гэгээ орлоо гэдэг. Тэгэхээр шашин ба танин мэдэхүй хоёрыг ялгаж хэрэглэхгүй бол бүгд холилдож утгаа алдах аюултай.
    Ардчилалын хийсэн нэг том хэрэг бол ард түмнээ гадаадын сүм хийдэд, бөөгийн архичин эмээ өвөөд, сургуулийн бага насны хүүхдүүд мэт улстөрчидөд, Түвд Энэтхэгээс орж ирсэн Будда нэрийн дор нутаг хайсан орогногчидод хүлээлгэн өгчээ. Цовдлогдсон Есустэй хурим хийдэг ч гэх шиг. Ардчилал тэгээд Буддагаас гадна бас Есус гэдэг ахтай болов уу.

    Чингисийн нэртэй архинууд үйлдвэрлэгдэж Чингис дахин сэргэсэнтэй адил бөөгийн дахин сэргэлт болох шиг. Хамгийн муу сурлагатанууд сайд болдог жишээгээр хамгийн сул залуусыг бөө болгодог зах зээлийн эдийн засаг үүслээ. Демократи онолгүйтсээр демократи эзэнгүйдсээр демократи хөрөнгөтнүүдийн эзэмшилд очиж бөөгөөр даруулга хийж ламаар адис авахуулж хоцрогдсон феодалын Монгол дахин сэргэх шиг. Мэдлэг боловсролын дахин сэргэлт хэрэгтэй. Тамирын охин олон болох хугацаа болжээ.

    Тэнүүлчин шинэ гадаадууд ба гадны сүм хийдүүд

    Социализмын үед гадаадын мэргэжилтэн гэж ёстой л мэдлэг боловсролтой тухайн орныхоо дээгүүрт ордог хүмүүс Монгол оронд ирж бүтээн босголтонд туслаж байлаа. Үүнийг шоглон Монголчууд л дэлхий дээр цагаан аристануудыг боолчилдог гэсэн үг гарч байсаныг санаж байна. Гэтэл өнөөдөр ардчилалын жилүүдэд гаднаас тухайн орныхоо хамгийн бүтэлгүй, доод түвшиний, мэдлэг боловсролоос хол тэндээ гологдсон хүмүүс гадаадын иргэн нэртэйгээр Монгол оронд ирдэг болжээ.
    Шинэ гадаадуудыг ийм чадваргүй, сэргэлэнтэх гэснийг мэдэхгүй ардчилал нэрийн дор хөрөнгө оруулагч нэрийн дор, улстөрийн зөвлөх нэрийн дор, банк санхүүгийн зөвлөх нэрийн дор хамгийн аюултай дайснуудыг ардчилалын жилүүдэд уриж авчиран өөрсдийгөө сайн дураараа боол болгосон. Өнөөдөр Монгол орны нийт өмчийн эзэмшигч болон нийт мөнгөний эргэлтийн ихээхэн хэмжээг монгол хүмүүсийн нэрээр болон монгол компануудаар төлөөлүүлэн шинэ гадаадууд эзэмших болжээ.
    Цагаан аристаныг боолчилж явсан социализмын монголчууд Ази, Америкийн хүн чанаргүй ёстой л хүний үнэргүй зэрлэг этгээдүүдийн гар хөл болцгоожээ. Шунал ихэдвэл шулам болно гэгчээр ардчилалын үед төрийн болон банк санхүүгийн байгууллагуудад ажиллаж алт дилер гэх мэт хэргүүдэд орооцолдож алдсан нэрээр хожсон хүмүүсийн араас орсон шуналтангууд эх орныхоо өмнө шулам болжээ.

    Япончууд гадаад хүмүүсийг “гайжин” гэж нэрлэдэг. Гадны хүмүүс Япон оронд үргэлж л гадуурхагдана яагаад гэвэл гаднаас ирсэн тул доторынх биш. Доторынхон бол найдвартай, ёс суртахуунтай, хүмүүжилтэй, хүлээцтэй, бусдыг хүндэтгэнэ. Гадныхан охидууд руу гүйнэ, гадныхан эд баялаг руу шунана, гадныхан нэг л өдөр хаяад явна. Энэ бол зан биш хууль.
    Үндсэн хуулиар бол Монгол хүн зөвхөн бор гэртээ богд хар гэртээ хаан биш эх орныхоо нутаг дэвсгэр дээр бор нутагтаа богд, хар нутагтаа хаан байх ёстой. Ингэж ч Үндсэн хууль хийгдэх ёстой. Монгол хүн л монгол оронд сайхан амидрах болохоос гадаадын хэн ч Монгол оронд эзэн сууж сайхан амидрах чухал биш. Монгол орныг гадаадынханд зориулаагүй.

    Улаанбаатар хотоор алхаж буй хоёр Америк бололтой залуус үүргэвч үүрэн гадуур тэнэж ард олонд болон хүүхэд залуучуудад юу ухуулна вэ? Гадаадын хүн яагаад нийгмийн дотор дураараа аашлаж дуртай цагтаа нэвтрэнэ вэ? Тэд хэнээс зөвшөөрөл авсан бэ? Энэ хоёр залуус нөгөө л сайэнтоложи гэдэг аймшигт байгууллагын элч нар мөн биздээ. Монгол залуусыг л худалдаж авах гэж ирцгээсэн.

    Монгол хүний хувид гадаадын хүн үргэлж л шүтүүлж бишрүүлж ирсэн бололтой. Анхны том гадаад хүн бол Түвдээс ирж Богд хааны албыг хаших зорилготой жоохон хүүхдүүд болов уу. Цогт Тайж кино филмийн Арслан тайж Түвдийн лам болон Түвдийн гүнжид найр тавин харин өөрийн баатаруудаа доромжилж хөөж туудаг.
    Анхны гадаад Богдын хажуугаар хоёр дахь гадаадынхан бол Манжууд. Манж ноёныг бараадаж хэргэм, цол, жинс авах гэсэн ард албатуудаа дээрэлхэсэн ноёдууд гаарч явсан түүх бий. Тэдний гараас мултарсан Төөрсөөр төрөлдөө киноны Балт ууланд амидраад гэр орноосоо холддог. Түвдийн маани мэгзэм уншсан лам муу Балтыг амархан залилж мөнгийг авдаг.

    Монгол хүнтэй таарсан гурав дахь гадаад бол Хятад хүн. Дөрөв дэх гадаад хүн бол Орос хүн. Энэ хоёр монголчуудад социализмын эрин үед байшин сав бариж өгч бичиг үсэггүй шахуу залуусыг Москва болон Бээжин хотуудад аваачиж мэдлэг мэргэжилтэй болгосон түүх ч бий. Энэ түүх ердөө 60 хүрэхгүй жилийн өмнө тохиосон. Гадаадын хүмүүстэй хэрхэн харицах Монголчуудад зориулсан хууль дүрэм гарч нийтэд анхааруулга дохио өгөхгүй бол шууд орж ирээд л хоёрхон залуу тархи угаадаг болоод удлаа.

    Нэгэн цагт сансарт нисэж Монгол хүү Гүррагчаа тэнгэрийг эзлэж явлаа. Өнөөдөр хөгшин залуугүй тэнгэр харж ид шидийн мэт шүтдэг болжээ. Улаанбаатар хотоор дүүрэн сүм хийд дугана дацан. Цөөн үлдсэн номын сангуудаар дүүрэн мухар сүсэгийн номууд. Мэдлэг боловсрол устжээ. Жинхэнэ баталгаатай үнэн мэдлэгийн ном уншихгүй болохоор улам л тархи хоосрон доо. Ар Монголд орчин үе үгүйлэгдэнэ.
    Доктор С.Молор-Эрдэнэ

  • ШУНАЛААСАА БОЛЖ ТЭНГЭРИЙН ГЭСГЭЭЛИЙГ ХҮРТЭВ.

    Болзсон өдөр тохиож шүтлэгтэн П гэр бүлийн хамтаар бөөлүүлж бөөгийн зан үйл хийлгэжээ. Бөөгийн онгод нь хийсэн зан үйл нь томоохон үйлд тооцогдох тул барьц их өндөр гарсан гэж айлдав.
    Тэгээд шүтлэгтэн П-ийн унаж явсан эксель машин, авгайгынх нь зүүж явсан ээмэг гинж бөгж зэргийг бөөлөлтийн барьцаа болгон авсан байна. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн боловч шүтлэгтэн П-ын амьдрал ахуйд ямар ч өөрчлөлт гарсангүй. Тиймээс зайран Т-д өгсөн барьцаагаа буцааж авахыг шаардах болжээ. Улмаар зайран Т иргэн П нарын хоорнд маргаан улам тэсэрч цагдаагийн байгууллагаар шийдьэрлэх түвшинд очсон байна.
    Цагдаагийн байгууллага залилангийн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн зайран П-ээс байцаалт авах болов. Энэ хэрэг ийнхүү олон хоног сунжирав.
    Нэгэн өглөө Зайран гэх П сэрсэнгүй мөнхөд нойрссон байв. Шалтгаан нь тун шалихгүй, шүлсэндээ хахаж өнгөрчээ. Тэнгэрийн нэрийг барьж бөөгийн нэрийг доромжлогч нарт тэнгэр хатуу шийтгэл ийнхүү ноогдуулжээ.

  • Бөө ба тусламж эрсэн эх хүү хоёр

    Гэтэл адаг сүүлд нь миний байрны төлөө л надтай ойр дотно байж, энэ хүү бол миний анхны бөгөөд ганц үр минь. Гэтэл хүүхдийн маань эцэг бөө хүн байтлаа байж боломгүй ёс зүйг гаргах болсоор удаж байна. Тэр хамгаалдаг, бөө хүнийг хэлдэг газар байвал эгчдээ заагаад өгөөч” хэмээн уйлан хэллээ. Мөн тэрээр “тэр телевиз радиог нь дуудсан ч яахав.

    Угаасаа эгч нь удахгүй үхэх биз дээ. 2 дүү маань үхнэ гээд гэрээсээ гарч явсан сурагтай. Одоо яана аа хэмээн уйлж байв. Тэр хооронд хүү үнэхээр ядарсан бололтой ээжийнхээ гар дээр унтсаар л байлаа. Эгч хүүгээ их удаан тэвэрч байгаа бололтой болохоор ньхүүг өргөж тэврээд “Хамтдаа нэгэн хүний эрхийн байгууллага дээр очих уу” хэмээн асуулаа. Харин эгч тэгье. Түүнээс өмнө Бөөгийн академи гэж байдаг гэсэн. Тэнд очиж хэлмээр байна гэлээ.

    Ингээд ажлын цаг тарсан боловч бид Бөөгийн академируу явлаа. Дараа нь нэг хүний эрхийн байгууллагын хүнтэй утсаар холбогдож ажил дээрээ байгааг нь дуулсан тул тэнд очихооор боллоо.
    Ингээд тэр эгч надад хэцүү зовлонтой амьдарынхаа талаар ярьсныг товч хүргэе.
    Түүний нэрийг бичээд яахав. Ямартаа ч шашнаар далайлгасан хүний сүсэг биширлээр тохуурхаж, ашиг хонжоо хайгчид олон болсныг эн түүх гэрчилэх биз ээ.

    Хэдэн жилийн өмнө Солонгосруу гэрээгээр ажиллах 15 мянган хүнийг бүртгэсэн. Тэр үед энэ эгч үүнд бүртгүүлээд тэнцэж, урилгаа л хүлээж байхдаа нэгэн бөө хүнтэй танилцаж, өөрийгөө үзүүлж харуулсах болсон байна.

    Бөө хүн гэдэг тэнгэр язгуурт монголчуудын хувьд шүлэг бишрэлийн дээд нь байдаг хойно эгч ч түүнд итгэж хамаг амьдралаа даатгаж, Солонгос явахаа яаравчлуулахаар гадаад паспортоо хүртэл өгё үзэж харуулан шившлэг хийлгэжээ. Гэвч тэрээр нэр сус нь хүртэл Солонгост оччихоод байтал явж чадсангүй. Юм ч бодсонгүй. Ингэсээр тэр бөөтэй дотно болж нэг удаа жирэмсэн болж, түүнийгээ хэлтэл бөө хүн атлаа хүүхдээ авахуул хэмээн тулгасаар эхний хүүхдийг нь авхуулсан байна. Гэтэл дараа нь дахин жирэмсэн болж, түүнээ хэлтэн мөн л авахуул гэсэн байна. Хэдийгээр тэр эгчийн 30 гарсан ч хүүхэдгүй байсан болохооор хүүхдээ гаргана хэмээн зөрсөөр хүүхдээ гаргасан байна.

    Ингээд хүү дөнгөж, 2 сартай байхад бөө эцэг нь хүүхдийг ээжтэй нь хаяад яваад өгсөн байна. Түүгээр ч барахгүй өөрийнхөө төрсөн үрийг “элдвээр доромжлон харааж, хэлэх хэлэхгүй муухай үгийг хэлж байсан болохоор тэр эгч ч хүүхдээ ганцаараа өсгөхөөр үлджээ.

    Тэрээр өөрийнхөө ганц өрөө байранд амьдарч байсан ч үе үе ирж тэр бөө дарамталдаг байсан бөгөөд сүсэг бишрэлээр нь далимдуулж, би танайханд хараал хийнэ.та нар хараагдсан, удахгүй үхэцгээнэ” гэх мэтээр хараах болсон байна. Энэ бүхнээс энэ эгч эцэстээ залхаж, ямар учраас ингээд байгааг нь саяхан олж мэдсэн гэнэ.

    Тэр бөө нь урьд нв 2 ч эхнэрээс салсан гурван хүүхэдтэй бөгөөд тэд нь эрийн цээнд хүрч хүнтэй суусан байна. иймээс байр сав хэрэгтэй болж, эгчийг ганц өрөө байраа өг хэмээн дарамтлах болсон гэнэ.
    Иймээс эгч байрныхаа гэрчилгээг хүртэл нууж гэртээ хадгалахаа больсон гэнэ.
    Гэртээ харих гэхээр бөөн дарамт, дээр нь гэртээ сууж, хүүхдээ хардаг болохоор хоногийн хоолоо залгуулах, хүүхэд өвдөх зэрэгт багагүй мөнгө шаардагддаг ч эгчид мөнгөний эх үүсвэр ч үгүй болжээ.

    Оюутан хүүхдүүдэд өмнө өрөөгөө хөлслүүлж хоногийн хоолоо залгаж байсан ч хүүхдийн бөө эцэг ирж, хэл ам гаргах болсоноос хойш өрөө хөлсөлсөн хүмүүс нь долоо ч хонохгүй гараад явдаг болсон гэнэ. Эгчийн хэлсэнээр тэр бөө өөрийн эрдэм чадлаа ашиглан түүний орлогийн үүдийг бүр хаасан гэнэ.

    Тэр бөөд хүүхэд эмэгтэй 2 ямар ч хамаагүй зөвхөн нэг өрөө байрны төлөө тэдний гэр бүлийг үгүй хийхэд ч бэлэн байгаа хэмээн эгч айдас дүүрэн хэллээ. Мөн төрсөн дүүгийнх нь гэр бүлийг салж сарниулах дээр нь тулгаад байгааг ч хэллээ…
    Бид ийн ярилусаар Бөөгийн академи гээд байсан газар очсон боловч хоосон хаалга мөргөсөн юм.Бодвол нүүсэн байв.
    Ингээд түрүүчийн утсаар ярьсан хүний эрхийн төлөө дуугардаг нэгэн байгууллага дээр очёон боловч туслалцаа авч чадаагүй юм.

    Учир нь тэр эгч үнэхээр хуулийн байгууллагаар шийдүүлэх хэрэгтэй бол тэр нөхөр гээд байгаа хүүхдийнхээ эцэгт дарамтлуулсан гэсэн ямар нэгэн ул мөр зодуурын ч юм уу, байрыг нь авах гээд байгаа бол байрыг нь авах ямар үйл ажиллагаа явуулсныг харуулах баримт хэрэгтэй гэлээ.

    Гэтэл тэр эгчид ямар ч нотолгоо баримт байсангүй. Зөвхөн хараалгасан гэдгээ хэлж, хүү бид хоёрын амь нас хэзээ ч сүйдэж мэднэ гэдгийг л хэлж байв. Мөн хүүхдээ их муухайгаар доромжилж байсныг, хэд хэдэн удаа өөрийг нь цохисныг, дүүгийнх нь гэр бүлийг үймүүлснийг тэднийхнийг хараах зан үйл хийснийг хэлэхээс өөр юу ч хэлж чадсангүй.

    Мөн цагдаад хандаагүйн шалтгаанаа тэг эгч “манай нөхөр монголын хууль надад үйлчлэхгүй. Хэн ч чамайг тоохгүй гэдэг. Өнгөрсөн намар тэр намайг хүчтэй цочиролд оруулж, тэр үеэр энэ талаар дүүргийн цагдаад мэдэгдсэн ч хэрэгсэхгүй болгосон. Тэгэхээр эгч нь одоо хэнд ч итгэж чадахгүй байна.” гэсэн юм. Мөн би “өнгөрлөө” гэхэд ганц үр минь яана даа. Гэлээ гээд хүүгээ эцэгт нь яасан ч өгөхгүй. Миний хүүг тэд хөдөө хүнд өгчихнө. Түүнийг минь хэн ч хайрлахгүй” хэмээн тэр эгч байн байн цурхиран уйлж, тэр хүнд итгэсэндээ хүртэл өөрөө өөртөө гомдож цөхөрч байгаагаа хэлж байсан юм. Ийм байгаа нь ч гаднаас нь харахад л андашгүй байсныг ч хэлэ.

    Ингээд бид утасныхаа дугаарыг солилцоод маргааш уулзахаар болсон юм. Өнгөрсөн тав хоногт тэр эгчрүү өчнөөн залгасан ч утас нь ерөөсөө холбогдсонгүй. Иймээс одоог болтол тэр эгч яасан бол гэсэн бодол санаанаас ер гарахгүй байсаар л. Учир нь тэр эгч хэдий өөрийн гэр оронтой боловч гэртээ очихоос ч эмээж айлд хонохоор явсан юм. Түүнд автобусны мөнгө ч байгаагүй билээ.

    Зарим бөө нар шашныхаа нэр хүндийг унагааж, хүмүүсийн сүсэг бишрэлийг ашиглаж, залилж, мэхэлж байгаа талаар зөндөө уншиж байсан ч өөрийнхөө чихээр сонсоно чинээ бодсонгүй.

    Манай монголчууд бурхан шашин шүтээндээ хүндэтгэлтэй хандаж, муу үг хэлэхээс ч цээрлэдэг ард түмэн. Гэтэл бүхний хайр хүндэтгэлийг уландаа гишгэсэн бөө ийн ээж, хүү хоёрыг дарамталж, ганц өрөө байрны төлөө хүн алахаас ч сийхгүй байна гэдгийг сонсоод үнэхээр итгэмээргүй санагдаж байснаа нуух юун.
    Хэрэв үнэхээр ийм ёс суртахуунгүй, ийм бөө нэрэн дор халхавчилсан “хүн биштэнгүүд” байдаг бол тэднийг гэсгээдэг хууль байх л ёстой. Монгол бөөгийн академи, Монгол бөөгийн нэгдсэн эвлэл гэж манай улсад байдаг. Эдгээр байгууллагууд Монголын бөөгийн шашныг буруу гартангуудаас цэвэрлэж, ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол энэ мэт бөөчид иргэдийг сүсэг бишрэлээр наадаж, монгол бөөгийн нэр хүндийг газар доогуур оруулах шинжтэй.

    Г.Аянга
    Оллоо.мн

  • ХОРХОГЛОХ ГЭЭД ХҮНИЙ АМИНД ХҮРЭВ

    Б С нар шүтлэгтэн О-г ариусгах шаардлагатай байна гэж үзэж өөрийнх нь төрсөн газар Өвөрхангай аймгийг зорьсон байна. Тэнд очоод шүтлэгтэн О-г халуун чулуунд хорхоглон ариусгах зан үйл хийхээр болжэээ. Тэгээд чулуу улайсган түүн дээр О-г суулган зузаан хөнжлөөр хучсан байна. Агааргүй битүү орчинд иргэн О нь амьсгал нь боогдож ухаан алдан улмаар халуун чулуун дээр унаж түлэгдэж амь насаа алджээ.
    Ийнхүү бөө болж амар хялбар аргаар мөнгө олох гэсэн ах дүү хоёр Б С нар хүний аминд хүрч гэмт хэрэгтэн болж шоронгийн хаалга татав.
    Монгол бөөгийн нэр хүндийг энэ мэтчилэн ашиглаж амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунаг, атгаг санаа өвөртөлсөн этгээдүүд тэнгэрийн гэсгээлийг хүртэж байна.

  • Анхааруулга

    Dear Jargalsaikhan
    By the way, please know that there is a fraud in Mongolia that has been claiming he/she is representative of FSS and Dr. Harner. Beware Mr. or Ms. Tsendpurew Doolham / Tsendee, a “Manager of Online University and Translator”  This person is fake and does not represent FSS. Dr. Harner, nor myself in Mongolia. He/She has fooled many people in Mongolia and has perhaps taken a lot of money.

    Эрхэм Жаргалсайхан
    Таньд гэж хэлэхэд Монголд Бөө судлалын сан болон Доктор Харнерийн төлөөлөгч гэж залилагч хүн байна. Онлайн их сургууль болон орчуулгын менежер хийдэг Цэдэнпүрэв Доолхам гэдэг хүнээс болгоомжилно уу? Цэндээ гэж дууддаг. Энэ хүн монголд намайг болон Доктор Харнер Бөө судлалын санг огтхон ч төлөөлдөггүй бөгөөд олон хүнийг монголд хууран мэхэлж их хэмжээний мөнгө залилсан байж магадгүй юм.
    Болгоомжилно уу ?

  • Бөө машинд дэлбэлжээ

    Уг хашаанд микроавтобус болон суудлын автомашин байжээ. Гэмт этгээдүүд “Сүзүки” маркийн 67-98 УБС дугаартай суудлын автомашиныг нь дэлбэлжээ.
    Дэлбэрэлтийн уршгаар машины шал цөмөрч, салхины болон хаалга, арын шил, хойд, урд буфер нь хагарсан байна. Ойр орчмын айлуудад дэлбэрэлт хүчтэй мэдрэгдсэн ч, тус суманд үйл ажиллагаа явуулдаг БНХАУын хөрөнгө оруулалттай тэсрэх бодисын үйлдвэрийнхэн туршилт хийж байна гэж бодоод анзаараагүй өнгөрч. “Ж.Баярсайханы машин шатсан байхыг өглөө мэдсэн” гэж ойр орчмын нь айлынхан болон дэлгүүрийн худалдагч ярьж байв. Ж.Баярсайханы дэлгүүртэй залгаа, дугуй засварын газар ажиллуулдаг хүнтэй уулзахад “Тэр шөнө би эндээ хоносон. Их хүчтэй дэлбэрэлт болж, газар доргисон. Хааяа ийм чимээ гардаг болохоор анзаараагүй унтсан” гэв. Биднийг тэнд очиход “Найманшарга” дэлгүүрийн эзэд гэртээ байсангүй.
    Хөршүүд нь “Өглөөгүүр байсан юмсан. Хотруу явцгаасан юм боловуу. Эсвэл Зүүнхараагийн Цагдаагийн хэлтэсрүү явсан байх” гэж байлаа. Дэлгүүрийн ваакуум цонх дэлбэрэлтийн уршгаар хагарч, гялгар цаасаар таглажээ. Цонх төдийгүй гэр, дэлгүүрийг нь тусгаарласан шилэн хаалга ч хагарсан байв. Ж.Баярсайхан, түүний эхнэр Туяа нар эзгүй тул Баруунхараагийн Цагдаагийн хэсгийн дарга, хошууч Х.Ганхөлөгтэй уулзахад “Би арван хоёрдугаар сарын сүүлчээр шинээр томилогдож ирсэн. Намайг энд шилжиж ирэхээс өмнө энэ хэрэг болсон учраас та бүхэнд мэдээлэл өгөх боломжгүй. Иргэн Ж.Баярсайханы машины дор тэсрэх бодис тавьж дэлбэлсэн хэргийг Зүүнхараагийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгийн дарга, хошууч Г.Батхуяг тэргүүтэй ажилтнууд шалгаж байгаа” гэв. Дэлбэрэлт болох үед гудамжинд явж байсан хүн суудлын авто машинтай хүмүүс Ж.Баярсайханы хашаанаас гарч, зугтаж явсан тухай мэдээллийг цагдаагийн байгууллагад өгснөөр гэмт хэрэгт, хоёр хүн холбоотой болохыг нь мэджээ.
    Хэрэг гарснаас хойш хэд хоногийн дараа цагдаагийн ажилтнууд зайран гэх Э.Мөнхбатыг сэжиглэн Зүүнхараагийн Цагдаагийн хэлтэст саатуулсан байна. Бид хохирогч нартай холбогдож зарим зүйлийг тодруулах гэсэн боловч ямар нэгэн зүйл ярихыг хүссэнгүй. Тэндээсээ Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараагийн Цагдаагийн хэлтсийнхэнтэй уулзахаар очлоо. Тус хэлтсийн Эрүүгийн тасгийн дарга, хошууч Г.Батхуягаас хэргийн талаар лавлахад “Мөрдөн байцаалт дөнгөж эхэлж байгаа болохоор мэдээлэл өгөх боломжгүй. Шалгалт дууссаны дараа прокурорын зөвшөөрлөөр зарим мэдээллийг өгч болох байх” гэсэн юм. Тус сум дахь Сум дундын Прокурорын газрын прокурор Г.Чагдараас хэргийн явцын талаар лавлахад “Уг хэрэгт холбогдуулж хоёр хүнийг саатуулан шалгаж байгаа. Мөрдөн байцаалт дөнгөж эхэлж байгаа учраас бидэнд илүү мэдээлэл алга. Ямар ч байсан иргэн Ж.Баярсайханы машины дор тэсрэх бодис тавьж дэлбэлсэн хэргийг илрүүлсэн. Нарийвчлан шалгах олон зүйл байгаа учраас үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй. Сэжигтэн Э.Мөнхбатыг цагдан хорьсон” гэв.
    Тус Цагдаагийн хэлтсийн өөр нэгэн эх сурвалж “Сэжигтэн Э.Мөнхбатыг бөө болсон, үздэг, арга засал хийдэг гэхээр нь Ж.Баярсайхан гэр бүлийнхнээ үзүүлэхээр очсон юм билээ. Гэтэл Э.Мөнхбат “Энэ оны сүүлчээр танайд ихээхэн гарз хохирол учирна. Цаашлаад та нарын амь насанд ч аюул учирч болзошгүй. Нэг сая төгрөг аваад ир, аргалж өгнө” гэжээ. Ж.Баярсайхан мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэгтээ “Тухайн үед мөнгө төгрөгний боломж байгаагүй тул заслаа хийлгэж чадахгүй байсаар оны сүүлч болсон. Гэтэл машин дэлбэлэх үед 95… дугаараас миний утасруу залгаж “Шаардсан мөнгийг өг, эс тэгвэл гэр бүлд чинь муу зүйл болно. Цагдаад хэлбэл амь насанд чинь аюул учруулна” гэж заналхийлсэн” гэжээ. ЭЦГ-ын ажилтнууд залгасан дугаар болон бусад нотлох баримтыг цуглуулснаар Э.Мөнхбат уг хэргийг үйлдсэн гэдгийг тогтоосон байна. Тэсрэх бодисыг хаанаас хэрхэн олж авсныг ч илрүүлжээ.
    Цагдаагийнхан эхэндээ Баруунхараад үйлажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай уул уурхайн тэсэлгээний бодисын үйлдвэрээс хэн нэгэн тэсрэх бодис авч Э.Мөнхбатад худалдсан байж болзошгүй гэж таамаглаж байсан гэнэ. Гэвч тус үйлдвэр орон нутгийн цагдаагийн байгууллагын хяналтад үйл ажиллагаа явуулдаг учраас тэндээс тэсрэх бодис авах ямар ч боломжгүйг тогтоожээ. Тус үйлдвэр Дархан-Уул, Сэлэнгэ болон Төв аймгийн хойд хэсэгт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудыг тэсэлгээний бодисоор хангадаг юм байна. Сэжигтэн Э.Мөнхбат цагдаагийнханд өгсөн мэдүүлэгтээ “Уул уурхайн зориулалттай тэсэлгээний бодисыг “Нарантуул” захаас танихгүй хүнээс нэг бүрийг нь 10 мянган төгрөгөөр худалдаж авсан. Тэсрэх бодис авсан хүнээ танихгүй байх. Манай найз намайг Ж.Баярсайханд зааж өгсөн юм билээ. Тэр хүн дэлгүүр ажиллуулдаг, гайгүй мөнгөтэй юм шиг байхаар нь хэдэн төгрөг авъя гэж бодсон юм. Тэгээд шинэ оны өмнөхөн машиныг нь дэлбэлж, гарз гарч байгаа гэж ойлгуулъя гэж бодсон” гэжээ.