байдалд орчихвоо. ТВ 9 телевизийн Бүсгүйчүүд гээд нэвтрүүлэгт орлоо. Түүний дараа бөөн л юм боллоо. Элдэв янзаараа ч дуудууллаа. Сайхан ч урам их авлаа.
Гэхдээ нэг юм байнаа. Бөө байдаг уу гэвэл байдаг. Үнэн үү гэвэл үнэн. Гэхдээ одоогийнх шиг тархиа угаалгасан хэдэн хүмүүсийн сүлжээний бизнес огт биш. Хэдэн төгрөгөө өгөөд галзуурсан хүмүүс ч байна. Хэдэн хүмүүс цуглуулаад бичил жүжиг тавьж байгаа ч нөхөд байнаа.
Ичиж үхмээр юм. Нэг айлын 5 хүний 3 нь ч бөө гэх шиг. Бөөнөөрөө бөө. Бөөгнөрсөн бөө. Пөөдийсөн бөө.
Галзуу солиотой хүмүүсийн хүн сүрэг. Ая яа яа. Но*ш гэж.
Шинжлэх ухааны орой зай хэр хэмжээнд байгааг өнөөгийн бидний дүр төрхөөс харж болно. Зарим нэг нь бөө болоод чадахгүй болохоороо сэтгэл санаагаар унаж архинд орох, бөө болсон нэг нь 3, 4 литрээр архийг ууж, хэд хэдэн тоогооороо сүү уудаг сурагтай.
Тэгээд л тэнгэрээс тэтгэсэн гээд уйлж дуулж, хашгирч өгдөг гэсэн. Ёстой өрөвдөлтэй. Галзуурсан, солирсон, доромжлогдсон Улаанбаатар.
Энэ солиотой, мэдрэл нь муудсан, согтуу хүмүүс дээр ирээд амьдарлаа зуруулаад гарч байгаа хүмүүс бүр ч асуудалтай. Харин тэр хариуцлагаа өөр хүн дээр тохдог.
Чухам яагаад бөө нар ингэж их үзэгдэл боловоо. Ерөөсөө л амьдарлын асуудлаа өөрөө биш, хүнд хариуцлагаа тохоох гэсэн эрмэлзлэл юм.
Шалгалтандаа онц авья гэвэл өөрөө бэлтгэ, ямар нэгэн арц унгатгаад хэрэггүй. Сэтгэл хангалуун байя гэвэл дуртай зүйлээ хийгээд түүнийхээ эцсийг үз, тархитай чихэр идээд хэрэггүй. Эрүүл байя гэвэл хөдөлмөрлө. Нуруулуугаа шилбүүрдүүлээд хэрэггүй.
Category: Бөөд юу саад болж байна вэ?
-
Бөөгнөрсөн пөөдийсөн бөө
-
МОНГОЛ БӨӨГИЙН НЭР ТӨРӨӨР ТОГЛОХ ЭРХ ХЭНД Ч БАЙХГҮЙ 02
Тэрхүү амьдралын гашуун, зовлонг биерээ туулж яваа түүнийг хараад хэн ч дуу алдахаар ажээ. Түүний ажил үйлс, амьдрал хэвийн явж үргэлжилж байсан. Залуу бүсгүй бөөгөөр засал хийлгэхээр өөрийгөө Зайран Чанцалын Батбаяр гэж нэрлэсэн нэгэнд ханджээ. Тэр тодорхой нэг өдөр бөөгийн зан үйл хийж, бөөгийн “хорхоглох угаалга” гэгчийг үйлдэж өгчээ. Энэ зан үйлииг хийлээ гэж бүсгүй М-ээс нэг сая таван зуун мянган төгрөг авсан байна. Тэгээд өргөл авсан шигээ шүтэн бишрэгчдээ үйлчилж чадсангүй. Тухайн үед бүсгүй М нь энэ зан үйлийг хийлгэхээс татгалзсан байна. Гэтэл зайран гэх Ч.Батбаяр нь тэнд байсан дөрвөн залуугаар хүч хэрэглэн байж улайсгасан чулуун дээр архи асгаж, ууранд нь бүсгүй М–ийг утсан байгаа юм.
Энэхүү зан үйлийг хийсний дараа бүсгүй М-ийн тодорхой хэсгүүдээр улайлт өгч, улмаар загнатсаар зурганд үзүүлсэн яр, шарх бий болж, улмаар нүүр царайнд өөрчлөлт орсон байна. Энэ шарх үүснээс хойш ямар нэг хувцас өмсөх боломжгүй болж, хэрвээ хувцас өмсвөл үрэлт үүснээс шарх нь сэтэрч улам нэмэгддэг болсон. Түүгээр зогсохгүй залуу бүсгүй М-ийн царай нь маш хурдан өөрчлөлт орж, хоёр жилийн дотор хөгшин хүний төрхийг олжээ.
Нүүр биенд өгсөн өөрчлөлт, биеийн шарх өнөөдөр бүсгүй М-ийг “там”-д унагаад байгаа. Хүнд залуу нас дахин олдохгүй. Тэрээр бөөгийн нэр барьсан нэгэн”Залилагч”-тай учирсанаар ийм зовлонт амьдралтай учирсан байна.
Өөртөө зайран нэрийг олгосон Ч.Батбаяр нь өнөөдөр бөөгийн ажлаа хийсээр яваа. Өөр бусад хэнийг ч ийм хэцүү байдалд оруулж байгааг хэлэхэд хэцүү.
Мөнх тэнгэрийг шүтлэгтэн хэн ч өнөөдөр бөө гэсэн тааралдсан болгонд хандаж, эрүүл мэнд, сэтгэл санаа, амьдралаараа хохирох бус жинхэнэ “Тэнгэр”-ийн улаач нарт хандаж үйлчлүүлж байхгүй бол ийм байдалд хүрч, амьдралын зовлонд унаж болохыг бүсгүй М-д тохиолдсон сургамж харуулж байна.
Сэрэмжлэхтүн. “Тэнгэр”-ийн улаачийн нэр барьсан бөөгөөр залилан хийгчдэд анхааруулж байна. Монгол бөөгийн нэр төрөөр тоглох эрх хэнд ч байхгүй. Мөнх тэнгэрийн хариуцлага өндөр, гэсгээл маш хатуу билээ. -
Бөө нар ийм хэрэг үйлджээ-2012 он архив
байгууллагаас тасрахаа больжээ. Сэрэмжлүүлэг болгох үүднээс бөө нэртэй этгээдүүдийн үйлдсэн хэргийг тоймлон хүргэе.
БӨӨ БОЛОХ МӨНГӨ ӨГСӨНГҮЙ ГЭЖ ЭГЧИЙГЭЭ ХӨНӨӨЖЭЭ
Э.Учрал гэгч одоо 18 настай. Тэрбээр бөө болохоор шийдэж зан үйлд зарцуулах мөнгийг нагац эгчээсээ гуйжээ. Нагац эгч Цэрэннадмид нь түүнд мөнгө өгөөгүй аж. Үүгээр нь шалтаглан Э.Учрал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр нагац эгчийгээ зургаан удаа хутгалан амь насыг нь хөнөөжээ. Түүнийг танхайн сэдэлтээр, онц хэрцгий аргаар хүний амь хөнөөсөн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар шалгаж байгаа аж.
БӨӨГИЙН ЧАНАР АВАХУУЛНА ГЭЖ ТҮЛЖ АМИНД НЬ ХҮРЧЭЭ
Өөрийгөө бөө хэмээн өргөмжилсөн Д.Болд-Эрдэнэ гэгч Наранзул гэх эмэгтэйд бөөгийн чанар авахуулна хэмээн халуун чулуугаар түлж, амь насанд нь хүрсэн хэрэг өнгөрсөн оны наймдугаар сарын 17-нд гарсан. Д.Болд-Эрдэнэ бөөгийн чанар авахуулна гэж дээрх эмэгтэйг гурван чулуу халаасан ууран дээр суулган, дээрээс нь хоёр давхар хөнжил нөмрүүлжээ. Талийгаачийг амьсгалын замын бүтэлттэй, биеийн ихэнх хэсэг нь түлэгдэж амиа алдсан гэдэг дүгнэлтийг шүүх эмнэлгээс гаргасан байна. Төв аймгийн Сэргэлэн сумын V багийн нутаг Авдрантын уул гэдэг газарт гарсан энэ хэргийг прокурорын байгууллага хянаж, сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.
Үүнээс гадна Ховд аймгийн Мөст сумын нутаг Улаан толгой багт бөө гэх Ч.Цагаанцоож хохирогчийг ширгэлж байна гээд биед нь хүнд гэмтэл учруулжээ. Хохирогч гэмтлээ даахгүй нас барсан аж. Түүнийг санамсаргүйгээр хүний аминд хүрсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар шалгаж байгаад Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулжээ. Бөө Р.Бадамханд, Б.Цогтсайхан нар Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт өнгөрсөн оны долдугаар сарын 29-ний өдөр зарим хүний онгод, тэнгэрийг дуудаж “гүй” гэж тойргоор гүйлгэжээ. Бөө болох гэсэн хүмүүс гүйцгээж байтал нэг нь бахардаж амиа алджээ.
ӨВЧНИЙГ НЬ ЭДГЭЭЖ, ТУС БОЛОХ НЭРИЙДЛЭЭР ЗАЛИЛДАГ АЖ
Бөө нар залилан хийхдээ ихэвчлэн дээд тэнгэртэйгээ холбогдон засал хийж, өвчин зовлонг нь анагаана, баян чинээлэг болгоно гэдэг аж. Тухайлбал, өөрийгөө бөө гэх О.Даваацэрэн иргэн Э-ийн тархины саажилттай хүүхдийг эмчилж өгнө гэж гурван сая төгрөгийг нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард залилан авчээ. Гэтэл өвчтэй хүүхдийг эдгээгээгүйгээр барахгүй эмчилгээ хийлгээгүйгээс болж хүүхдийг бие улам муудсан аж. Тиймээс хохирогчид цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Бөө О.Даваацэрэнд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасныг Орхон аймгийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгожээ.
Мөн зайран Г.Даринчулуун өнгөрсөн оны тавдугаар сард Т.Ундармааг бөө болгож өгнө гэж 2.5 сая төгрөгийг нь залилан авсан хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгажээ. Түүнд холбогдох залилангийн хэргийг хохирогч зайрантай эвлэрснээр хэрэгсэхгүй болгосон байна.
Б.Падсүрэн гэгч өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Баянгол, Чингэлтэй дүүргийн нэр бүхий таван иргэнийг эмчилнэ, бузрыг нь арилгана, бигнэнэ гэх мэтээр их хэмжээний алт, мөнгөн эдлэл, 51 сая төгрөгийг залилан авчээ. Түүгээр барахгүй “АМАА” хувийн эмнэлэгт бөөлж байхдаа 100 ам.доллар, нэг сая гаруй төгрөг хулгайлжээ. Түүнийг залилан, хулгайн хэргээр яллагдагчаар шалгаж байгаа аж.
Мөн Орхон аймгийн иргэн Ч.Балжинням нь гар утаснаасаа “Чи хүнд тусал. Буян үйлд. Тэгэхгүй бол ээжийн чинь өвчин улам хүндэрнэ” гэх мэт мессэж бичиж Г.Баасандорж, Ч.Нарантунгалаг нараас 24 сая гаруй төгрөг залилжээ. Түүнд шүүхээс зургаан жил хорих ял оноосон байна. Хөвсгөл аймгийн иргэн Н.Баатар гэгч нь өөрийгөө бөө гэж итгүүлэн хохирогч Сүхбатад “Хэт хутга чинь амьдралд чинь гай болно” гэж өөртөө авчээ. Үүнийхээ хариуд хоёр жил хоригдохоор болсон аж.
УДГАН БОЛОХ ШАВИА ХҮЧИНДЭВ
Бөө гэх Ю.Эрдэнэ-Очир Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэн Б-г шавиа болгохоор тохиролцжээ. Улмаар өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 4-ний 21.00 цагийн орчимд шавийнхаа удган болох ёслолыг тэмдэглэж архи өгчээ. Шавь нь өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон үед Ю.Эрдэнэ-Очир хүчинджээ. Түүнийг бусдыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хурьцал үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1.5 жил тэнсэн харгалзах ял оноожээ.
ӨРГӨЛ ӨГСӨНГҮЙ ГЭЖ МАШИНЫГ НЬ ШАТААВ
Сэлэнгэ аймгийн Баруунхараа сумын иргэн Ж.Баярсайхан жилийнхээ заслыг хийлгэхээр Э.Мөнхбат гэгч бөөд үзүүлжээ. Гэтэл Э.Мөнхбат “Танайх сайн засал хийлгэхгүй бол маш их хохирол амсана. Бүр амь насанд чинь аюултай” гэж засал хийх их хэмжээний өргөл нэхжээ. Тухайн үед Ж.Баярсайханд бөөгийн нэхсэн мөнгө байгаагүй учраас засал хийлгээгүй аж. Э.Мөнхбат өргөл барьж бариагүй, өөрийг нь хүндэтгэсэнгүй гэж хорсон өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24-ний шөнө хохирогчийн “Сузуки” маркийн 78-97 УБР улсын дугаартай машиныг дэлбэлжээ. Түүнийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэх үндэслэлээр шалгаж байна.
Ц.ӨРНӨХ -
БӨӨ Э.МӨНХБАТ МӨНГӨӨР ЗАСАЛ ХИЙЛГҮҮЛСЭНГҮЙ ГЭЖ Ж.БАЯРСАЙХАНЫ МАШИНЫГ ДЭЛБЭЛЖЭЭ
Тэд жилийнхээ заслыг хийлгэхээр Э.Мөнхбат гэгч бөөлдөг залууд үзүүлжээ. Гэтэл Э.Мөнхбат «Танайх сайн засал хийлгэхгүй бол маш их гарз хохирол амсах юм байна. Түүнээс цаашилбал амь насанд аюултай» хэмээн хэлж, их хэмжээний мөнгө нэхсэн гэнэ. Харин Ж.Баярсайханд тухайн үед Э.Мөнхбатын нэхсэн мөнгө байхгүй байсан болохоор засал хийлгээгүй юм байна.
Нэхсэн мөнгийг нь өгөөгүйд хорссон бөө Э.Мөнхбат гэгч уурхайн тэсэлгээнд хэрэглэдэг хоёр ширхэг бодис машин доор нь тавьж, тус хэргийг үйлдсэн байна. Энэ хэрэг гарсны дараагаар Ж.Баярсайхан өөрийгөө бөө хэмээсэн Э.Мөнхбатын хэлсэн нь үнэн байсан гэж итгэж байжээ.
Болсон хэргийн талаар сумынхаа Цагдаагийн хэсэгт мэдэгдсэнээр хэрэг гарснаас хойш тав хоногийн дараа буюу 29-ний өдөр гэмт этгээд Э.Мөнхбат болохыг тогтоосон байна. Одоогоор гэмт этгээд болох Э.Мөнхбат нь Зүүнхараа сумын Цагдан хорих төвд хоригдон шалгагдаж байгаа бөгөөд бид газар дээр нь хийсэн сурвалжлагаа маргаашийн дугаарт хүргэх болно.БӨӨ МАШИН ДЭЛБЭЛЖЭЭ
Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруунхараад өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-ны 04.00 цагийн үед иргэн Ж.Баярсайханы “Сүзүки” маркийн автомашиных нь дор уул уурхайн зориулалттай тэсрэх бодис тавьж дэлбэлсэн хэрэг гарсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Уг хэргийг Э.Мөнхбат гэгч үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Бид уржигдар хэрэг болсон газарт очсон юм. Баруунхараад “Найман шарга” гэх хүнсний дэлгүүр байдаг. Дээрх хэрэг уг дэлгүүрийн ар талд байрлах хашаанд болжээ. Гэмт этгээдүүд уул уурхайн тэсэлгээний зориулалттай “Амонит 6Ж” гэх бодис хоёр ширхгийг машиных нь дор тавьж, дэлбэлсэн байна. Уг хашаанд микроавтобус болон суудлын автомашин байжээ. Гэмт этгээдүүд “Сүзүки” маркийн 67-98 УБС дугаартай суудлын автомашиныг нь дэлбэлжээ.
Дэлбэрэлтийн уршгаар машины шал цөмөрч, салхины болон хаалга, арын шил, хойд, урд буфер нь хагарсан байна. Ойр орчмын айлуудад дэлбэ рэлт хүчтэй мэдрэгдсэн ч, тус суманд үйл ажиллагаа явуулдаг БНХАУын хөрөнгө оруулалттай тэсрэх бодисын үйлдвэрийнхэн туршилт хийж байна гэж бодоод анзаараагүй өнгөрч. “Ж.Баярсайханы машин шатсан байхыг өглөө мэдсэн” гэж ойр орчмын нь айлынхан болон дэлгүүрийн худалдагч ярьж байв. Ж.Баярсайханы дэлгүүртэй залгаа, дугуй засварын газар ажиллуулдаг хүнтэй уулзахад “Тэр шөнө би эндээ хоносон. Их хүчтэй дэлбэрэлт болж, газар доргисон. Хааяа ийм чимээ гардаг болохоор анзаараагүй унтсан” гэв. Биднийг тэнд очиход “Найман шарга” дэлгүүрийн эзэд гэртээ байсангүй.
Хөршүүд нь “Өглөөгүүр байсан юмсан. Хот руу явцгаасан юм болов уу. Эсвэл Зүүнхараагийн Цагдаагийн хэлтэс рүү явсан байх” гэж байлаа. Дэлгүүрийн ваакуум цонх дэлбэрэлтийн уршгаар хагарч, гялгар цаасаар таглажээ. Цонх төдийгүй гэр, дэлгүүрийг нь тусгаарласан шилэн хаалга ч хагарсан байв. Ж.Баярсайхан, түүний эхнэр Туяа нар эзгүй тул Баруунхараагийн Цагдаагийн хэсгийн дарга, хошууч Х.Ганхөлөгтэй уулзахад “Би арванхоёрдугаар сарын сүүлчээр шинээр томилогдож ирсэн. Намайг энд шилжиж ирэхээс өмнө энэ хэрэг болсон учраас та бүхэнд мэдээлэл өгөх боломжгүй. Иргэн Ж.Баярсайханы машины дор тэсрэх бодис тавьж дэлбэлсэн хэргийг Зүүнхараагийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгийн дарга, хошууч Г.Батхуяг тэргүүтэй ажилтнууд шалгаж байгаа” гэв. Дэлбэрэлт болох үед гудамжинд явж байсан хүн суудлын автомашинтай хүмүүс Ж.Баярсайханы хашаанаас гарч, зугтаж яв – сан тухай мэдээллийг цагдаагийн байгууллагад өгснөөр гэмт хэрэгт, хоёр хүн холбоотой болохыг нь мэджээ.
Хэрэг гарснаас хойш хэд хоногийн дараа цагдаагийн ажилтнууд зайран гэх Э.Мөнхбатыг сэжиглэн Зүүнхараагийн Цагдаагийн хэлтэст саатуулсан байна. Бид хохирогч нартай холбогдож зарим зүйлийг тодруулах гэсэн боловч ямар нэгэн зүйл ярихыг хүссэнгүй. Тэндээсээ Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараагийн Цагдаагийн хэлтсийнхэн тэй уулзахаар очлоо. Тус хэлтсийн Эрүүгийн тасгийн дарга, хошууч Г.Батхуягаас хэргийн талаар лавлахад “Мөрдөн байцаалт дөнгөж эхэлж байгаа болохоор мэдээлэл өгөх боломжгүй. Шалгалт дууссаны дараа прокурорын зөвшөөрлөөр зарим мэдээллийг өгч болох байх” гэсэн юм. Тус сум дахь Сум дундын Прокурорын газрын прокурор Г.Чагдараас хэргийн явцын талаар лавлахад “Уг хэрэгт холбогдуулж хоёр хүнийг саатуулан шалгаж байгаа. Мөрдөн байцаалт дөнгөж эхэлж байгаа учраас бидэнд илүү мэдээлэл алга. Ямар ч байсан иргэн Ж.Баярсайханы машины дор тэсрэх бодис тавьж дэлбэлсэн хэргийг илрүүлсэн. Нарийвчлан шалгах олон зүйл байгаа учраас үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй. Сэжигтэн Э.Мөнхбатыг цагдан хорьсон” гэв.
Тус Цагдаагийн хэлтсийн өөр нэгэн эх сурвалж “Сэжигтэн Э.Мөнхбатыг бөө болсон, үздэг, арга засал хийдэг гэхээр нь Ж.Баярсайхан гэр бүлийнхнээ үзүүлэхээр очсон юм билээ. Гэтэл Э.Мөнхбат “Энэ оны сүүлчээр танайд ихээхэн гарз хохирол учирна. Цаашлаад та нарын амь насанд ч аюул учирч болзошгүй. Нэг сая төгрөг аваад ир, аргалж өгнө” гэжээ. Ж.Баярсайхан мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэгтээ “Тухайн үед мөнгө төгрөгний боломж байгаагүй тул заслаа хийлгэж чадахгүй байсаар оны сүүлч болсон. Гэтэл машин дэлбэлэх үед 95… дугаараас миний утас руу залгаж “Шаардсан мөнгийг өг, эс тэгвэл гэр бүлд чинь муу зүйл болно. Цагдаад хэлбэл амь насанд чинь аюул учруулна” гэж заналхийлсэн” гэжээ. ЭЦГ-ын ажилтнууд залгасан дугаар болон бусад нотлох баримтыг цуглуулснаар Э.Мөнхбат уг хэргийг үйлдсэн гэдгийг тогтоосон байна. Тэсрэх бодисыг хаанаас хэрхэн олж авсныг ч илрүүлжээ.
Цагдаагийнхан эхэндээ Баруунхараад үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай уул уурхайн тэсэлгээний бодисын үйлдвэрээс хэн нэгэн тэсрэх бодис авч Э.Мөнхбатад худалдсан байж болзошгүй гэж таамаглаж байсан гэнэ. Гэвч тус үйлдвэр орон нутгийн цагдаагийн байгууллагын хяналтад үйл ажиллагаа явуулдаг учраас тэндээс тэсрэх бодис авах ямар ч боломжгүйг тогтоожээ. Тус үйлдвэр Дархан-Уул, Сэлэнгэ болон Төв аймгийн хойд хэсэгт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудыг тэсэлгээний бодисоор хангадаг юм байна. Сэжигтэн Э.Мөнхбат цагдаагийнханд өгсөн мэдүүлэгтээ “Уул уурхайн зориулалттай тэсэлгээний бодисыг “Нарантуул” захаас танихгүй хүнээс нэг бүрийг нь 10 мянган төгрөгөөр худалдаж авсан. Тэсрэх бодис авсан хүнээ танихгүй байх. Манай найз намайг Ж.Баярсайханд зааж өгсөн юм билээ. Тэр хүн дэлгүүр ажиллуулдаг, гайгүй мөнгөтэй юм шиг байхаар нь хэдэн төгрөг авъя гэж бодсон юм. Тэгээд шинэ оны өмнөхөн машиныг нь дэлбэлж, гарз гарч байгаа гэж ойлгуулъя гэж бодсон” гэжээ.
“Улс төрийн тойм” сонин -
Мэргэн бөөдий олшрох цагаар
Бөөгийн шашин нь хүн амьтан өөд болмогц амин сүнс нь дээд тэнгэрийн оронд очоод тодорхой хугацааны дараа удам судрынхаа нэг хүнийг тамгалан сонгож, бөөгийн онгод болон бууж, түүний болон ах дүүсийнхээ амьдралыг бүх талаас нь хамгаалдаг. Харин тамгалагдсан хүнийг улаач гэнэ. Бөөгийн шашин амьдралд ойр буюу цаг уур, байгаль юмсын үзэгдлээр учир зүйг тайлбарлан хэлдгээрээ онцлогтой хэмээн бөөсудлаачид тайлбарладаг юм билээ.
Харамсалтай нь сүүлийн хэдэн жилд бөөнөөрөө“төрсөн” бөөнарын уршгаар энэ шашны нэр хүнд унаж эхлэв. Зальтай нэг нь хүмүүсийн сүжиг бишрэлээр далимдуулан мөнгөхийх болж нэг үгээр бөөгийн шашнаар дагнасан бизнесийн сүлжээ ч бий болсон.
Хэн нь ч юм бэ “Үздэг хардаг, мэргэн түргэнээрээ гайхуулдаг нэг нь тэнгэрийн үүд нээгдэж, Монголоо тохинуулах их зорилго дор нэгдсэн онгод тэнгэрүүд олноороо бууж ирж эгэл ардын биед “нутагшиж” буйгаас бөөолноор төрж буй юм” хэмээн цэцэрхсэн байдаг. Тэр ч бүүхэл зөвхөн энэ онд Монголд 20 мянган бөөтөрөх юм гэсэн. Чухам үүнийг дагаад ч тэр үүбөөболж буй хүний тоо улам нэмэгдэж бараг айл өрх болгонд нэг хүн бөө, удган болж байгаа. Нэг талаас нь харвал монголчууд гэж үнэхээр л тэнгэр заяат хүмүүс юм аа. Нөгөөөнцгөөс нь ажвал бусдыг мунхруулан итгүүлж, өөрийгөөшүтүүлэх гэсэн арга төдий. Шүтлэг дээр нь дөрөөлж мөнгөолох гэсэн заль ч гэж хэлмээр. Олны дунд ч ийм яриа хэдийнэ хаврын хуурай өвсөнд ассан түймэр мэт хүчээ аван тархаж байна. Үнэндээ ч өдөр болгон шахуу нэг бөө“мэндэлж”, үзсэн, харсан хүнээ заавал бөөболгоно гээд байвал хэцүүл юм. Бөөболно гэхэд мэддэг чаддаг нь байг гэхэд хамгийн наад зах нь өмсч эдэлдэг хувцас хунарыг нь худалдаж авахад хоёр сая шахуу төгрөг хэрэгтэй гэнэ. Дээр нь хурсан олныг цайлах идээ ундаа, багшдаа барих өргөл барьц гээд бодохоор дор хаяж таван сая төгрөг явчихдаг гэсэн. Гэтэл ийм хэмжээний мөнгөгаргаад байх бэлтэй чадалтай нь хэд билээ. Болгоод гаргалаа гэхэд ид шид эрдэм чадалгүй байлаа ч гаргасан зардлаа буцааж олж авах арга чаргын эрэлд хатна. Угтаа бол залилан хийж эхэлнэ гэсэн үг.
Түүнээс гадна хачирхаж гайхаад ч барамгүй нэгэн зүйлийг дуулсан юм. Бөөболох гэж буй хүмүүст зориулан тусгай хичээл ном хүртэл заадаг гэнэ. Ингэхдээ бөөгийн шашны тухай, ёс заншил, уламжлал ухааных нь талаар, хүн ардын төлөөнигүүлсэхүйн сэтгэлээр буян хийх тухай биш харин хөгшдийн үг хэллэгийг заан цээжлүүлж, дуу хоолойны өнгөөсольж өөрчилж дуугарах аргад сургадаг гэх юм. Үнэн бол жинхэнэ утгаараа залилан болж таарна биз дээ. Хэлж ярьж буйгаар нь үнэхээр л өвгөдийн сүнс орчин үеийн хүний биед орж, оюун ухааныг нь залж зүглүүлээд байдаг юм бол хүмүүст ярих чадвар заах хэрэг байхгүй л баймаар.
Тэгээд ч бөөгийн онгодоо дуудах зан үйл болоод хувцас хунар, эд хэрэглэл нь дутуугаас болж улаачийн биед өвгөдийн сүнс биш харин ад зэтгэр шүглэн орж хэн нэгний дүрд хувилан сүсэгтэн олныг хуурч байгаа тухай ахмад бөөболоод судлаачид үзэж байгаа юм. Түүнчлэн “Энэ мэтчилэн “бөөболох хүн яадаг ч үгүй юм” хэмээн энгийн хүнийг дүрэлзэж байгаа гал руу оруулж түлж алсан хэрэг ч гарч л байсан. “Бөөболохгүй л бол удам судар, хамаатан садан чинь нэг нэгээр амь үрэгдсээр байгаад удам тасарч үгүй болно” хэмээн айлган сүрдүүлж заримдаа бүр “Ганцхан намайг л шүтэх ёстой үгүй бол ажил амьдрал болоод амь насанд чинь харшилтай” хэмээн албадах ийм хачирхалтай шашин гэж баймааргүй л юм. Сайн бөөлж чадахгүй бол бурхан биш ад чөтгөрийг сэрээдэг гэсэн энэ бөөгийн шашныг бид арай л буруу замаар будаа тээлгээд байгаа бус уу.
Түүнээс гадна хоёр сая гаруй монголчууд ингэж явсаар бүгд бөө, удган болчихвол энэ улсад чинь хүн биш бурхад аж төрдөг болж таарна биз дээ.С. Саранзаяа
-
“Бөөгийн улс” буюу бидний мухар сүсэг
Энэ нь эртээс бөөгийн зан үйлийг дээдлэн тахиж, ёсчлон биелүүлдэг байсныг гэрчилнэ. Харин XX зууны төгсгөл, XXI зууны эхээр Монгол Улсын нийт өрх айлын талаас илүү нь гэртээ удган, зайрантай болсон гэхэд хилсдүүлсэн болохгүй. Тэдгээрээс хэд нь жинхэнэ онгодтой, хэд нь хуурамч болохыг таахад бэрх. Тиймээс бөөгийн зан үйлийн үүсэл хөгжил хийгээд хуурамч бөөгийн тарьсан уршгийг анхааруулга болгох үүднээс уншигч Та бүхэнд доорхи бичлэгийг хүргэе.
Мөнх тэнгэр монголчуудын Шүтээн
Одоогоос 5000-7000 жилийн тэртээ Онон, Хэрлэн, Сэлэнгэ, Енисей, Хар эрчис зэрэг гол, мөрний эхэнд буюу эрс тэс уур амьсгал бүхий Төв Азийн өндөрлөгт үүссэн нүүдлийн соёл иргэншлийн үед монгол бөөгийн шашин үүссэн тухай түүхэн сурвалжуудад тэмдэглэн үлдээжээ.
Энэ зан үйл МЭӨ III зууны үед хөгжлийнхөө дээд шатанд хүрч нүүдэлчдийн анхны төрийг бүрдүүлэхэд түүний үзэл санаа, зохион байгуулалтын үндэс болж байв.Монголын нэгдсэн тулгар төрийн анхны дөрвөн их хаан Чингис, Өгөөдэй, Гүюг, Мөнх нар аливаа шашныг ялгалгүй тэгш хүндэтгэн үзэж байсан ч тухайн үед бөөгөөс бусад шашнаас тэргүүн сонгоогүй байдаг.
Үүнээс үзэхэд Монгол төрийн зохион байгуулалт үзэл санааны үндэс болсон жинхэнэ гол зан үйл нь бөөгийн зан үйл байсан ба Чингис хаан цагаан зүгийн бөө Үсүн өвгөнийг Улсын их зурхайч Бэхид, хар зүгийн бөө “Тив тэнгэр” хэмээх Хөхөчү зайранг Улсын их бөөд өргөмжилж байжээ.Гэтэл Хубилай хаан өөрөө бурхны шашны ламтай болж улмаар уг шашныг тэтгэн дэмжсэнээр бөөгийн зан үйлийг тэргүүлэх эзэнгүй болж бутран сарнихын эх тавигдсан байна. Ингэснээр хаад ноёдын санаа хоёрдож, шарын шашны нөлөө ихсээд зогсохгүй дэлгэрэн хөгжих нөхцөл бүрджээ.
Одоогоос хоёр мянган жилийн тэртээгээс шарын шашин өөрийн үзлээ бидний өвөг дээдэст өвлүүлэн үлдээж, монгол бөөгийн зан үйлийн үзэл санааг өөртөө шингээн авч их хүчийг олжээ. Тэр үеэс Монгол бөөгийн зан үйл хувиран өөрчлөгдөж дотроо задарсан байдаг.
Өөрөөр хэлбэл, нэг хэсэг нь бурхны ёсыг бүрэн дагасан шашны бөө, нөгөө хэсэг нь бурхны шашны бурхдын өмнөөс онгод тэнгэрээ дууддаг шарын бөө, үлдсэн нь монгол бөөгийн зан үйлийнхээ язгуур эрх ашгийг туйлаар илэрхийлсэн харын бөө болон задарчээ.Бөөгийн шашин нь хүн амьтан өөд болмогц амин сүнс нь дээд тэнгэрийн оронд очоод тодорхой хугацааны дараа удам судрынхаа нэг хүнийг тамгалж / сонгож/ бөөгийн онгод болон бууж, түүний болон ах дүүсийнхээ амьдралыг бүх талаас нь хамгаалдаг аж. Харин тамгалагдсан хүнийг “Улаач” гэдэг.
Нэгэн бөө судлаачид “Орчин үед шарын бөө нь байсаар байгаа ч түүнийг хүмүүс шарын шашин хэмээн ойлгож бөө мөргөлийг бараг устсан гэж үздэг.Бөөгийн шашин амьдралд ойр буюу цаг уур, байгаль юмсын үзэгдлээр учир зүйг тайлбарлан хэлдгээрээ онцлогтой” хэмээн тайлбарладаг юм билээ.
Бөө мөргөлийн утга учир буюу жинхэнэ бөө
Жинхэнэ бөө хүмүүсийн өвчин, зовлон, саад, тотгороос нь ангижруулахын тулд эхлээд оюун санааны өвчнийг нь анагаадаг гэдэг.
Ингэснээр тухайн хүний бие махбодид өвчин үүсгэгч вирус амьдрах нөхцөлгүй болдог аж. Бөө нар дотроо харын, цагааны, дорлигийн гэсэн гурван төрөлтэй байдаг бөгөөд эдгээрээс хамгийн хүчтэй нь дорлигийн бөө юм. Зарим бөө “Тайлга тахилгын үеэр хүмүүс үзүүлэхээр ирэхдээ улаан, цагаан гэх мэт аль болох гэгээлэг өнгийн хувцас өмссөн байвал миний хүч илүү хүрдэг.
Хар өнгийн хувцастай хүнд хүч хүрэхгүй буцаж ойдог” гэж ярьдаг. Бөө нар зан үйлээ үйлдэж байхад нь харьцаж байдаг гол зүйл нь онгод юм.
Арван хэдхэн настай жаахан охины сахиус нь настай өвгөн болж буух үед царай зүс, зан төрх нь өвгөний дүрд хувирдаг байна. Зарим сахиус омголон буюу үсэрдэг, модонд авирдаг, нисдэг байвал улаач тамирдаж ухаан алдах нь ч бий. Бөөгийн зан үйлийг эрдэмтэд олон жилийн өмнөөс судалсан байдаг.
Тухайлбал, 1960- аад оны үед академич Б.Ринчен гуайн толгойлсон шинжилгээний баг Хөвсгөл аймагт бөөгийн зан үйлийн аман зохиолын цуглуулга хийхдээ Ж.Чагдар гэдэг зайрантай уулзжээ.
Түүний бөөлж онгодоо дуудаж буй бичлэгийг хийж байтал зайран ухаан алдаж эмнэлгийн тусламжтайгаар сэргэсэн тухай домог мэт өнөөг хүртэл амнаас ам дамжин яригдсаар буй. Ж.Чагдар зайрангийн ухаан алдсаныг Б.Ринчен гуай “Бид зайрангийн жинхэнэ нууцыг задлах дөхлөө.Монгол бөөгийн зан үйлийг зайлшгүй судалбал зохилтой” хэмээн шавь нартаа захиж байжээ. Өнөө үед энэ мэт чадалтай бөө мэр сэр байдаг ч хүмүүсийн мухар сүсэг, бишрэлийг ашигласан хуурамч бөө олноор төрж буй.
Сүсэг бишрэлийн төлөөс хуурамч бөө
Энэ онд дээд тэнгэрийн дуудлагаар 20 мянган бөө монголд төрөх ажээ. Үүнээс үзэхэд 10айлын нэгд нь бөө төрөх бололтой. Аливаа шашныг шүтэн бишрэх нь тухайн хүний эрх чөлөөний асуудал л даа.
Гэхдээ эрх чөлөөгөө эдэлж байна гээд өөрийгөө бөө хэмээн нэрийдсэн хэнийг ч хамаагүй шүтэж, янз бүрийн зан зүйлийг сохроор даган дуурайсаар байгаа нь өөрийгөө эрсдэлд оруулж байгаа хэрэг юм. Сүүлийн үед бөөтэй холбоотой эмгэнэлт хэргүүд олноор гарах болсныг дараахь үйлдэл нотолно.
Өнгөрсөн онд өөрийгөө бөө гэх Ф.Баянжаргал 21 настай бүсгүйг “Чи удган юм байна” хэмээн мунхруулж гэмт хэргийнхээ золиос болгосныг хүн бүхэн санаж байгаа байх. Тэрбээр Дэнжийн-1000-д амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, боловсрол эзэмшээгүй шахам нэгэн аж. Өөрийгөө бөө хэмээн элдвээр ярьдаг байж.Нэг удаа найзтайгаа явж байхдаа Н.Гэрэлмаа гэдэг эмэгтэйтэй танилцсан байна. Н.Гэрэлмаа тэднийг машиндаа суулгаад засварын газар уруу явах хооронд Ф.Баянжаргал “Чиний машинд албин чөтгөр байна” гэх зэргээр сүрдүүлж эхэлсэн гэдэг. Улмаар түүний Солонгост ажиллаж байгаад ирсэн эмэгтэй дүүгийн утасны дугаарыг авч, ар гэрийнхэнтэй нь холбоо тогтоожээ.
Эцэстээ бөө гуай Н.Гэрэлмаагийн дүү бүсгүйд дурласан хэмээн өдөр шөнөгүй утасдаж эцэст нь түүнийг Солонгосоос ирсэн дунд эгчийнх нь хамт гэртээ дагуулж очоод бэлгийн гаж үйлдэлд уруу татахыг оролдсон байдаг.
Бэлгийн гаж донтон гэдгээ мэдэгдсэн ч дүүг нь “Надтай гэрлэхгүй бол боож үхнэ” гэж сүрдүүлж байгаад Дархан хотод дагуулан очиж зочид буудалд байрлажээ. Тэгээд “Танайхан бид хоёрыг ойлгохгүй байна. Чи миний эхнэр болохгүй бол амиа хорлоно. Хоёулаа хамт үхье” хэмээн ятгаад архидан согтуурч, судсыг нь ханажээ.Гэтэл гэмт хэрэг хийсэнФ.Баянжаргалыг Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтсийнхэн мөрдөн шалгаад прокурорт шилжүүлсэн ч хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Учир нь Ф.Баянжаргал хохирогч бүсгүйгээр “Гомдолгүй” гэсэн бичиг хийлгээд прокурорт өгсөн тул уг хэргийг хэрэгсэхгүй болгосон бололтой.
Энэ мэтчилэн өөртөө итгэтэл мунхруулж мөнгийг нь галд шатаах, сүр хүчтэй хэмээн итгүүлэх гэж машиныг нь дэлбэлэх, ад зэтгэрийг нь хөөх нэрээр зодох, “Чи сахиустай юм байна. Авахгүй бол танайханд муу юм болно” гэх мэтээр дээд тэнгэрийн нэрээр далайлгаж мөнгө олдог хуурамч бөө олширсоор байна. Өөрөөр хэлбэл, манай улсад бөө нар шинэ бөө төрүүлэх, засал хийх нь бизнесийн сүлжээ болон өргөжжээ.
Түүнчлэн өөрийгөө бөө боллоо хэмээн итгэж байшингийн тагт, мод зэрэг өндөрлөгөөс үсэрч бэртсэн, түүдэг гал дээгүүр харайж түлэгдсэн залуус сүүлийн жилүүдэд Гэмтлийн эмнэлэг, Түлэнхийн төвөөр үйлчлүүлэх нь олширч байгааг эмч нар хэлж байгаа.Зарим хохирогч шүүхэд өргөдөл гаргаж асуудлыг шийдүүлэх гэдэг ч харамсалтай нь бөө нарын хэргийг шийдэх боломжгүй байдаг гэнэ. Учир нь тэдний залилан, хүн амины хэргийг шүүн таслах хуулийн заалт, зүйл анги эрүүгийн хууль болон бусад хуульд байдаггүй. Харин сэтгэлзүйчид үүнийг хүмүүсийн сэтгэцийн эмгэгтэй холбон тайлбарлаж, сүнс, ид шидэнд итгэдэг нь тухайн хүн бүрэн боловсроогүйн шинж гэж үзэж байна.
Энэ онд тодрох 20 мянган бөөгийн түрүүч аль эрт манай урлагийнхан дотроос ч төрөөд байгаа. Тухайлбал, жүжигчин Ц.Ганзориг, “Харанга”- ын Х.Лхагвасүрэн, УГЖ С.Жавхлан, дуучин Т.Эгшиглэн, реппер Gee гээд тоочвол барагдахгүй л дээ. Эднийг хуурамч, эсвэл жинхэнэ гэдгийг нь хэн ялгах вэ. Ямартаа ч бусдыг онгод тэнгэртээ уриалан дуудсан бөө нарын балгаар гэмт хэргийн тоо өсч байгааг л мэдэж байна.Бөөгийн сахиустай хэмээн мунхруулж “албин сүнс” дуудаж өгдөг
Эртнээс монголчуудын төрийн шашин нь бөөгийн зан үйл байсан хэмээн үздэг ч өнөөдөр замд таарсан бөө, удганыг шүтэх нь ихэсч байна.
Бөөгийн нэрээр “бизнес” эрхэлдэг хүн олширч байгааг дээр дурдсан. Уг нь жинхэнэ бөө болох улаачийг дээд тэнгэрээс сонгодог ажээ.
Тухайн улаач сахиусаа удирдаж авахын тулд зүг нийлэх бөөг багшаа болгон сонгодог юм байна. Ингээд жинхэнэ бөөгийн сахиус авах гэж буй дээд тэнгэрээс тамгалагдсан хүн онгод сахиусаа бүрэн удирддаг болтол багшийнхаа дэргэд доод тал нь хоёр, цаашлаад 10 жилийн хугацаатай байх шаардлагатай. Хэрэв ямар нэгэн бөө, удган Таныг “Чи сахиустай юм байна. Түүнийг чинь дуудаж өгье” гэвэл худлаа бололтой.
Учир нь дээд тэнгэр хүртэл шаталсан гурван үе давхаргатай ба хамгийн доод үед тэнүүчилж байдаг ад зэтгэр буюу тэнэмэл сүнсийг хэдхэн хоногийн дотор дуудаж өгнө гэсэн үг.
Ийм сүнсийг өөртөө буулгасан улаач амиа ч алдаж болзошгүй. Цаашлаад балмад хэрцгий үйл хийхэд хүргэдэг аж. Энэ мэтчилэн хуурамч бөө, удгантай холбоотой балгийг дурдвал барагдахгүй л болов уу.
Ажил хийж биеэ зовоолгүй мөнгө олох боломж хүмүүсийн мухар сүсгээр дамжин газар авахыг хажуунаас нь харахаас өөр ямар ч аргагүй бололтой.Энэ үзэгдэл даамжирсаар эцэстээ монголчууд бүгдээрээ бөө болох янзтай. Нэгэнт л энэ онд олон мянган бөө төрөх сонин учрал тохиож байгаа хойно эртхэн шиг улсынхаа нэрийг өөрчлөөд “Бөө улс” гээд нэрлэчихвэл зүгээр юм биш үү.
М.НАРАНБОЛД -
Хуурамч бөө нарын алдаа багшаа буруу сонгосных
машиныг бөө шатаажээ” зэрэг сэтгэл сэртхийлгэсэн мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсч, “Намайг бөө бол гэсэн”, “Бөө болоход дор хаяж 10 сая төгрөг шаардлагатай гэнэ”, “Манайхнаас нэг нь бөө болохгүй бол олон хүний амь нас эндэнэ гэлээ” гэх зэрэг эвгүй үгийг олон ч хүний амнаас дуулсаар…
Монголчууд эрт дээр үеэс тэнгэрээ шүтэж ирсэн. Үүгээрээ ч бөөгийн шашинг эрхэмлэн шүтэж, хүчирхэгжин явсан цаг үе бий. Гэтэл өнөө цагт өнгө мөнгөнд шунасан зарим хүн түүх соёл өв уламжлалын ариун хэлхээс болсон бөө мөргөлийг мөнгө олох хэрэгслээ болгон ашигласаар байна. Тэгвэл бөөгийн шашны эх захаа алдсан замбараагүй байдлыг цэгцлэхийн тулд Монголын бөөгийн нэгдсэн эвлэл байгуулагдаад нэг жилийн нүүр үзэж буй гэв. 700 гаруй бөөг нэгтгэсэн тус байгууллага дөрвөн ч удаа томоохон тахилга үйлдсэн байна. Тэнгэрийн улаач нарын үе дамжин ирсэн дэг жаяг болон одоогийн гаргаж буй бөө нарын ёс зүйн алдааг нэгтгэн “Монгол бөөгийн уламжлалт ёс зүй” ном гаргажээ. Ингээд Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн дээд цэцийн зөвлөлийн гишүүн, тэргүүн удган Н.Хишигжаргал, Б.Батсайхан нартай ярилцлаа.-Сүүлийн үед бөө нартай холбоотой хэргүүд газар авах боллоо. Үнэн, худал нь мэдэгдэхгүй бөө олнооро төрж байна гэж ярих болсон. Үүнийг цэгцлэхийн тулд Монголын бөөгийн нэгдсэн эвлэл бай¬гуулагдаж ямар үйл ажил¬лагаа явуулж байна вэ?
Б.Б: -Мөнх тэнгэрийн бөө шүтлэгийн үндэс суурь ойлголт нь Монгол бөөгийн уламжлал ёс зүй. Энэ бол хэн нэгний зохиомол зүйл бус Мөнх тэнгэрийн бичигдээгүй хууль шүү дээ. Монгол бөөгийн ёс зүйн нарийн задаргаа нь монгол ёс заншил өв уламжлал маань. Монголчуудын хүн төрөлхтний соёл иргэншилд үлдээсэн үнэт өв, агуу баа¬тарлаг түүх, нүүдлийн их соёл иргэншил, төрт ёсыг маань мөнх тэнгэрийн бөө шүтлэггүйгээр төсөөлөхийн аргагүй. Бөө шүтлэг бол монгол¬чуудын хүчирхэг орши¬хын үндэс суурь, агуу суу ухаан байсаар ирсэн. Ямарваа нэг суурьгүй зүйл тогтвож өгөхгүй нуран унадаг биз дээ. Аливаа үндэстнийг эрсдэлээс хамгаалах гол дархлаа нь уламжлал. Гэтэл өнөөдөр Монголын бөөгийн уламжлал алдагдсан. Үүнээс болж элдвийн зохиомол хуурмаг жаягууд бий болсон. Морьдохын хазгай гэгчээр буруу жаягаар гарсан бөө нэртүүд буруу зүйл их хийж байна. Мөнгө олох л гэсэн бөө олноор бий болж иргэдийг хохироон бүр цаашлаад бөө шүтлэгийн нэрийг унагаж байна. Иймээс Монголын бөө¬гийн нэгдсэн эвлэлээс удам таслаагүй ахмад удган зайрангууд бусад бөө нарын саналыг авч өв уламжлалынхаа дагуу Монгол бөөгийн ёс зүйг эмхэтгэн ном болгон гаргалаа.-Тэгэхээр зөвхөн ном гаргаснаар бөө нарын замбараагүй байдал цэгцэрнэ гэж үзэж байгаа юм уу?
Б.Б: -Бид ном гаргаад ажлаа зогсооно гэж яриагүй. Манай төвд одоогоор янз бүрийн санал гомдол ирдэг л дээ. Тэр бүгдийг энэ ном¬доо зүйлчлэн оруулсан. Тэгэхээр энэ ном нэг ёсондоо тэнгэрийн улаач нарын дагаж мөрдөх дүрэм журам гэсэн үг. Энэ номд заасан ёс зүйн заалтуудыг зөрчиж, иргэдийг ямар нэг хэмжээгээр хохироосон тохиолдолд бид хуулийн байгууллагатай хамтран ажиллаж, асуудлыг шийдэх болно.-Хамгийн гол нь, таны хэлснээр хазгай бөө нар төрөхийг л журамлах хэрэгтэй юм шиг…?
Н.Х: -Манай эвлэлээс бөө нарын багш болох хүмүүсийг тодруулан гаргасан. Мөн багш бөө нарыг дөрвөн төрлийн зэрэг дэвтэй болгосон. Удган, зайран, тэргүүн удган зайран, их удган, зайран, дархан удган, зайран гэсэн цол чимэгтэй болгож байгаа нь “Чи энэ хүнийг багшаа болгож болно шүү” гэж зааж өгч байгаа хэрэг. Хазгай бөө төрөхийн хамгийн гол зүйл нь Дархад угсааны онгодыг буриад угсааны зан заншлаар буулгаж ирсэн, буруу буулгахыг завдсан зэргээс л болж байгаа юм. Буриад бөөгийн ёсоор бол шинэ онгодыг улаачид нь наахын тулд дор хаяж гурван өдөр чанар хийдэг. Гэтэл одоо нэг өдөрт 70, 80 бөө төрүүлж байгаа удган, зайрангууд байна. Тиймээс багш нарыг нь цэгцэнд оруулах хэрэгтэй болсон. Манай эвлэлд бөө нарын талаар их олон санал гомдол ирдэг. Нэг компанийн захирал эмэгтэй үйлдвэртээ хадаг өлгөчихөөд ажилчдаа “Энэ бол манай хүүхдийн сахиус. Та нар өдөр болгон ээлжлэн архиар ундаалж бай” гэж дарамталдаг гэсэн гомдол ирсэн. Түүнийх нь дагуу тэр эмэгтэй рүү ярьсан. Удалгүй гомдол гаргасан хүн холбогдон “Нөгөө хадгаа аваад явсан. Захирлын хүү нь ч гэсэн биднийг манай өвөөд үзүүл гэж дарамтлахаа больсон“ гэж ярьсан. Энэ мэтчилэн жижиг гэлтгүй л бид бөөтэй холбоотой гарсан асуудлыг шийдэж байна.-Тэнгэрээс бууж байгаа онгодыг ингэж дураараа зэрэг дэвтэй болгож болдог юм уу?
Н.Х: -Энэ бол онгодод нь өгч байгаа цол чимэг биш. Улаачид нь өгч байгаа зүйл. Хэдэн жил бөөлсөн, хэдэн шавь төрүүлсэн зэргийг нь харгалзан үзэж хичээл зүтгэлд нь өгсөн цол чимэг гэж ойлгож болно.-Тэгвэл Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн бөө нараас цол чимгийг нь харж байгаад багшаа сонгож болно гэсэн үг үү?
-Б.Б: Онгод сахиус авах хүн эхийн хэвлийд байхаас тамгалагдсан байдаг. 13 настай эмэгтэй, 14 настай эрэгтэй хүүхдийг бөө болгож болно. Гэх¬дээ улаач нь төлөвшөөгүй байдаг учраас хүлээдэг. Хэрэв унаж татах, хий юм сонсох зэрэг үл ойлгогдох өвчний шинж тэмдэг илэрсэн бол онгод буух цаг нь болсон гэсэн үг. Манай эвлэл дээр долоон угсааны бөөгийн багш байгаа. Тэднээс өөрийнхөө угсааны багшийг сонгож болно. Гэхдээ бөө болгон багш болохгүй. Зөвхөн нартын үйл хийхээр бууж ирсэн онгод байдаг.-Багш нар гэснээс бөө хүмүүсийг санхүүгийн дарамтад оруулж байна гэж санагдах болсон. Бөө болж, тэнгэрийн онгод сахиусаа буулгаж авахын тулд заавал их хэмжээний өргөл өгөх ёстой юу?
Н.Х: -Тэнгэрийн сахиусыг нь буулгаж өгсөн багш бол насан туршийнх нь багш байх ёстой. Заавал тэдэн төгрөг өгөх ёстой гэсэн зүйл байхгүй. Онгод бүр янз бүрийн цаг үед амьдарч байсан учраас өөр өөрийнхөөрөө өргөл нэхдэг. Хоёр бод, хоёр бог гэх зэргээр. Гэхдээ заавал тэрнийх нь хэрээр өгөх шаардлагагүй. Ямар нэг зүйл өгч байгаа нь багшаа хүндэлж байгаагийн илрэл. Бас онгод тэнгэр чинь заавал алтан ээмэгтэй байна, мөнгөн аяганд ууна гэж байна гэдэг. Энэ бол худлаа. Онгод дархад, буриад, халх гээд ямар ч угсааных байсан хамаагүй гял цал юм хэрэглэдэггүй.-Хэрэв их мөнгө нэхээд, алт үнэт эдлэл бэлд гээд л эхлэвэл жинхэнэ бөө биш гэж ойлгож болох нь ээ?
Н.Х: -Биш нь ч юу байхав. Албинтсан бөө байна л гэсэн үг.-Тэгвэл албинтсан улаачийг яаж таньж болох вэ?
Н.Х: -Онгод тэнгэрээ буулгасан цагаас эхлээд амьдрал нь уруудаж, доройтно. Улаач нь царай зүс алдана. Ажигч хүнд бол биеэс нь эвгүй үнэр ялгарна. Онгод нь буусан байхдаа хоол нэхнэ, архи ихээр ууна. Тийм хүн над дээр ир гэж дуудах, ямар нэг зүйл авч ир гэж нэхэх гээд буруу зүйл хийж эхэлдэг.-Тийм болсон улаачийг засах арга байх уу?
Б.Б: -Бидэнд онгодоо дутуу авсан, албинтсан улаач нар их ирдэг. Тэдний энерги нь маш их гэмтсэн байдаг учраас засахад хугацаа их орж, хүч ихээр шаарддаг.-Н.Хишигжаргал удган та жишээ нь тэргүүн удган гэдэг цол чимэгтэй шүү дээ. Хэдэн жил бөөлж, хэр олон шавь төрүүлээд байна вэ?
Н.Х: -Найман жил бөөлсөн. Сүүлийн гурван жил л шавь авсан. Одоо 80 шавьтай.-Таны шавь нар ч гэсэн шавь нар төрүүлээд бүр олон болсон уу?
Н.Х: -Үгүй ээ. Миний шавь нар хамгийн олон нь дөрвөн жил бөөлж байгаа. Гэхдээ би багш хүний хувьд шавь нараа зааж чиглүүлдэг. Тиймээс ми¬ний аль ч шавь өөрийн гэсэн шавьтай болоогүй байгаа.-Онгод тэнгэр гэж яг юу юм бэ. Эрт үед амьдарч байсан өвөг дээдсийнх нь сүнс дахин бууж ирэхийг л онгод гэж ойлгодог?
Б.Б: -Тухайлбал, би мөнх тэн¬гэртээ халилаа гэхэд ми¬ний орчин тойрны сайн сай¬хан энерги хуримтлуулсан мөн хальсан хүмүүсийн сүнс нэгдээд дахин хэдэн зуун магадгүй хэдэн мянган жи¬лийн дараа нартын хорвоод улаачийн бие дээр буухыг л хэлээд байгаа юм. Тэгэхээр онгод гэдэг бол ганцхан хүний сүнс биш. Дорж өвөө, Балдан өвөө ч гэх юм уу хүний нэртэй онгодууд жинхэнэ биш.-Тэгвэл нэг улаач дээр олон онгод буудаг шүү дээ. Тэр нь зөв юм уу?
Б.Б: -Тэр байж болно. Дээр үеийн нэртэй бөө нар цөөн хэрнээ чанартай онгод сахиустай байсан шүү дээ. Манай одоогийн бөө нар онгод нь буулаа гэхэд архи уугаад, тэрийгээ тэг, энийгээ ингэ гээд бүтэн өдрөөр ч хамаагүй суугаад л байдаг. Судлаач хүний хувьд хэлэхэд, хүний бие тэнгэрийн онгодыг 30 секундээс 5 минутын хугацаанд л хүлээж авах чадвартай байдаг. Ийм хугацаанд нэг онгод ороод дараагийн онгод солигдох жишээтэй.-Тэнгэрийн онгодыг хүлээж авахгүй байж болох уу?
Б.Б: -Нэгэнт эхийн хэвлийд байхдаа л тамгалагдсан бол онгодоо авах л ёстой. Авахгүй байх аргагүй. Зарим бөө “Чиний онгод буух хугацааг сунгаж өгье”, “Онгодыг нь тэнгэрт буцаана” гэх зэргээр ярьдаг. Энэ бол худлаа зүйл. -
“ЗӨН БИЛГИЙН ТУЛААНЫ ТУХАЙ” КИНОНЫ ЗОХИОГЧ ШОУНЫ ҮНЭНИЙГ ДЭЛГЭВ
тэтгэврийн хүмүүс, ганц бие эмэгтэйчүүдийн хувь тавиланг тээрэмдэж, хүний зовлон зүдгүүрээр тэжээгддэг мангасын ажил гагцхүү телевизийн эфирийн тусламжтайгаар л эхэлдэг байжээ. Борис Соболев (дуулиан тарьсан олон баримтат киноны зохиогч, түүний дотор 2013 онд Юрий Жирковын эхнэртэй сүсэг бишрэлийн тухай ярилцсан) яг үүнийг л нотлохоор шулуудсан ажээ. Сэтгүүлч зөн билигтнүүд болон бусад ид шидтэнүүдийн номлол айлтгалаар гурван анги “Чөтгөр лүү одогсод” хэмээх нэртэй кино зураг авчээ. Киноны нэгдүгээр ангийг 2017 онд телевизийн “Россия-1” сувгаар үзүүлсэн бол хоёр, гуравдугаар ангийг 2019 оны нэгдүгээр сарын 8-нд гаргажээ.
Баримтат киноч Борис Соболев үзмэрч, төлөгчдийг олон зуун удаа шалгаж сорьжээ. Үнэхээр ТЭД байдаггүй гэж үү гэдгийг ухаарч ойлгохын тулд “КП” (“Комсомольская правда”) киноны зохиогчтой ярилцсан байна.
-Борис, кино гарсны дараа та өөрөөс чинь өшөө авч байгаа хар хүчний үйлдлийг биеэрээ мэдэрч байна уу?
-Одоохондоо үгүй. Ид шидийн дарамт шахалтыг ч мэдрээгүй л байна. Оршуулгын газарт миний гэрэл зургийг аваачиж булна гэх мэтээр айлган сүрдүүлэгч сүсэгтнүүд заримдаа бичдэг л юм, гэхдээ би тэднийг өрөвдөж ханддаг.
-Сайн байна. За тэгвэл эхнээс нь дэс дараатай ярья. Та “сэхээн амьдруулагч” Грабовой, архины мафи, хууль бусаар ой мод огтлогчид, хулгайн анчид зэргийн тухай кино зураг аль хэдийнэ авчихсан, энэ удаа харин яагаад зөн билигтнүүдийг сонгох болов?
-Би телевизийн ямар нэг тодорхой ид шидтэй шоуны эсрэг кино хийгээгүй, тэд бүгдээрээ луйварчид гэдгийг онцолж тэмдэглэх нь чухал. “Зөн билгийн тулаан” бол зүгээр л иймэрхүү луйврын харьцангуй том жишээ. Өөрийгөө ид шидийн гээд нэрлэчихсэн бүхэл бүтэн сувгууд бий болсон гээд бод доо. Яаж энэ бүхнийг хийж байна гэдэг технологи нь миний сонирхлыг татсан юм. Редакцитайгаа хамт хоёр жил зарцуулж байж бид энэ бүгдийн механизмын учрыг олсон. Энэ бол жинхэнэ мэргэжлээсээ урвасан, ёс суртахуунгүй аргаар мөнгө олох увайгүй ажил гэдгийг одоо харин хэлж болно
-Яагаад?Энэ бол шоу. Зугаа цэнгэлийн зориулалтаар л авсан кино зураг шүү дээ.
-Ямар машинд хүн байгааг, ямар зурганд амьд, ямарт нь нас барсан хүн байгааг хаалт, халхавчны цаана зааж, хэлж өгөх зэрэг өчүүхэн заль мэхийг тоглоомын болзол гэж нэрлэж болох юм л даа. Үзэгч харин юу болох бол гэж тэсч ядан хүлээгээд л, тэр нь эфирт гараад л, тоглож байна гэж үзэж болох юм. Гэтэл энэ шоуны жинхэнэ гол заль мэх нь хүн эмгэнэлтэйгээр нас барсан, сураггүй алга болсон, гай зовлон тохиолдсон орон гэрт нь очиж байгаа явдал юм. Энэ бүхэн дээр жүжгийн бүх үйл явдал өрнөдөг.
-Гэхдээ зөн билигтнүүд үнэн мөний учрыг олоход тусалдаг байх?
-Энэ бүхэн ингэж явагддаг. Гэнэн хүмүүс тусламж хүссэн захидлаар сүсэг бишрэлийн шоуны редакцийг дүүргэдэг. Дараа нь хэрэг болсон газар руу редакцийн баг явж, хөршүүд, багын найзууд, төрөл төрөгсөдтэй уулзаж ярилцан, эмнэлгийн (эрүүл мэндийн) картыг нь (хүүхдийнхийг хүртэл!) худалдаж авч, хэсгийн төлөөлөгч нарт хандаж эрүүгийн хавтаст хэргийн материалыг үзүүлж харуулахыг гуйж, олон нийтийн сүлжээнд хяналт-шинжилгээ, үнэлгээ (мониторинг) хийх зэргээр “тандалт” явуулна. Дараа нь бүртгэл жагсаалт үйлдэнэ, түүнийгээ “зөн билигтэн” болж тоглох жүжигчинд өгч цээжлүүлнэ. Үнэндээ бол зөн билигтнүүд байхгүй! Энэ бол баг өмссөн, амжилт ололгүй “шатсан” театрын жүжигчид. Дараа нь өнөөх “зөн билигтэн” зовлонд нэрвэгдсэн айлд хүрэлцэн ирж, болсон явдлыг дэлгэж гарна. “Таны хүүг замын хажуугаар чирсэнийг харлаа…”. Ээж нь зүрхээ дарж, аавынх нь даралт ихсэнэ. “Ингэхэд!” гээд “зөн билигтэн” цааш үргэлжлүүлнэ. “Хүү чинь хоёр настайдаа салхин цэцгээр өвдөж байсан юм байна (эмнэлгийн картнаас авсан мэдээлэл)”. Эцэг эх хоёул бараг ухаан алдах шахна. “Зөвхөн бид хоёр л мэддэг юмсан”. Ингэж далдыг үзэж хардаг авьяас чадвар бодитой байдаг тухай бүрэн дүүрэн хий хоосон зүйлийг эфирт бүтээнэ. Энэ бол тамын овоохой. Татарстаны ардын жүжигчин Марат Башаров зураг авалтын үеэр.
-Хүмүүс үнэхээр тийм гэнэн гэж үү?
-Хүмүүсийн сэтгэл дотрыг балартуулсан харанхуй манан арилмагц тэдний сэтгэл рүү хоёронтоо нулимахтай адил болж байгаа хэрэг. Хэрхэн залилж мэхэлснийг тэд ойлгоно. Энэ бүхэн зориуд найруулж тавьсан үйлдэл гэдгийг ч ухаарна. Гэр оронд нь гай зовлон тохиолдсон дээр нь бүр нэрмээд хамаг байдгийг нь хэлүүлээд камерт бичээд ил болгочихсон. Дараа нь бид тэр айлуудад очиж байсан л даа, одоо тэд бүх сэтгүүлчийг дайснаа гэж үзэж хардаг болсон.
-“Зөн билгийнхний тулаан” шоуны шигшээ өрсөлдөөнд шалгарагсад, ялагчид гээд маш нэр цуутай ид шидтэнгүүдийг (Зиррадин Рзаев, Мехди Эбрагим Вафа) та барьж авч төсөлд байгайтай адил даалгавраар тэднийг сорьж туршсан. Тэдгээр сорилыг ядахдаа нэг нь ч давж гараагүй гэж үү дээ?
-Тийм ээ, тэдний хэн нь ч юу ч хийж чадаагүй. Нэгмөсөн таг зогссон! Кино хийх хоёр жилийн хугацаанд эдгээр хүмүүсийг бид хэдэн зуун удаа шалгаж сорьсон. Тэдэнд тийм онцгой чадвар огт байхгүй.
Хэргийн учир өөр зүйлд байгаа юм. Тодорхой нэг даалгавар биелүүлэхэд хэргийн учир байгаа юм биш, ойлгож байна уу. Харин ийм нэвтрүүлэг хийхийн тулд чансаа өсгөдөг аргад нь хамаг учир оршдог юм. Телевиз үзэгч үй олон хүнийг олон жилийн турш системтэйгээр хуурч мэхэлсэн нь харсаар байтал ил болсон. Энэ бол ёс суртахууны гэмт хэрэг, оролцогчдыг санаатай, гэмт хэргийн замаар сонгосон юм. Мэргэжлийн тролль, жүжигчин Сергей Пахомов хүртэл “Зөн билгийн тулаан” – ыг цирк болгож хувирах гээд чадаагүй.
-Шоу дууссаны дараа тэгээд яг юу болж байна?
-Албаны үгээр үүнийг “Бүтээсэн ид шидийн дүрүүдийг эфирийн дараа ашиглах” гэж нэрлэж байна. Гоё байгаа биз, тийм үү? Яг үнэндээ мөнгө олох ажил явагдаж байна гэсэн үг. Дэндүү зарчимгүйгээр мөнгө үржүүлж байгаа хэрэг.
Эхний арга зам. Эфирт гарч эрч хүч нь суларсан үл бүтэх этгээдүүд астралд (сүнслэг ертөнц) хийх нислэг, гурав дахь мэлмий нээх, бие организмын нөөц хүчийг уудалж илрүүлэх гэх мэт сэдвээр “лекц” уншихаар Орос орон даяар аялацгаана. Нүүр царайг нь телевизээр хальт харсан болохоор ийм арга хэмжээнд оролцохыг хүн бүр хүснэ, тасалбарын үнэ 20 мянган рублиэс эхэлнэ. Оросын бөглүү хязгаар нутагт үүнийг хүмүүс маш их сонирхдог. 12 мянган рублийн цалинтай хүмүүс ид шидтэнийг үзэж, сонсохын тулд бусдаас мөнгө зээлнэ.
Хоёр дахь арга зам “ид шидийн салон”. Ганцаараа, эсвэл баг бүрдүүлсэн “мэргэжилтнүүд” хүмүүсийг оффист хүлээж авна. Зар сурталчилгааг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, интернетээр идэвхтэй нийтэлнэ. “Зөн билгийн тулаан”-д шигшээд шалгарагч, эсвэл ялагчтай уулзахад төлбөр нь 30-150 мянган рубль. Эхний нэг удаагийн уулзалт. Энэ бол зөвхөн танилцах уулзалт. Тохиолдол маш төвөгтэй, хэцүү гэдгийг үйлчлүүлэгчид шууд мэдэгдэнэ. Удам дамнуулсан хараал жатгыг арилгах, хань ижил тогтдоггүйн учир шалтгааныг засах зэрэгт гэрийнхнээ дагуулж ирэх нь илүү сайн. За тэгээд 10-аас доошгүй удаа уулзах хэрэг гарна.
-Грабовой, Чумак, Кашпировский, Тони Роббинс нарыг үзэж хаширсан мөртлөө ард олон тэгээд цуварсаар л байх уу?
-Өөртөө байгаа сүүлчийн гэснээ өгч байгаа хүмүүсийг бид харуулсан. Айж балмагдаж, аргаа барсан хүмүүс олон саяын зээл авч, орон байраа зарж, энэ бүхэн тогтолцооны асуудал болж хувирдаг. Мөнгө олох өөр нэг аймшигтай арга бас бий. Колл-центрүүд. Энэ бол зүгээр л зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл. Хямрал ихтэй бүс нутгууд руу зорилго чиглэлтэйгээр нэвтрүүлэг бэлтгэж явуулдаг кабелийн телевизүүд Орост нэлээн бий.
“Ид шидтэнгүүд” тэнд эфирт өдөржин шөнөжин сууж, нүдээ бүлтийлгэж, гараараа дохиж зангаад л, “утсаар тусламж хүссэн” захиалга хүлээж авна. Нөхөр нь архидан согтуурч, эсвэл охин нь хань ижлээсээ салж байгаа нь эрчим хүчний бөөгнөрөл, хараалаас болсон байна хэмээн айлдаж, зөвлөгөө өгөх төв рүү утсаар холбогдвол гарцаагүй тусламж авч чадна хэмээн зөвлөж тайлбарлана. Нөгөө хүн утасдана, холбоо тогтоно. Ид шидийн үйлчилгээгээ тулгаж, идэвхтэй борлуулалт эхэлнэ. Маш хэрцгий.
Шоуны гуравдахь улирлын ялагч Мехди “Чөтгөр лүү одогсод” хэмээх кинонд туршилтыг давж чадалгүй, телевизийн төсөлд ялсан өртгийн тоо хэмжээг нэрлэж хэлсэн аж.
-Энэ чинь юу гэсэн үг вэ?
-Нэг эмэгтэй утсаар холбогдлоо, хариуд нь “Таны нөхөрт хоёр долоо хоногийн л нас байна.” Эсвэл “Таны охинд нүдний хор орсон байна. Хүүхэд төрүүлж чадахгүй болжээ. Түүнээс гадна зүүн хөх нь хавдартай болсон байна” гэнэ. Үүнийг тоохгүй утсаа хаях хүн тийм ч олон биш. Айлгаж чадсан бол нөгөө хүн мөнгөө төлж эхэлнэ.
-Яах гэж? Молиго гэдгийг сонсоо байлгүй дээ.
-Зохиомол аюулыг гэр бүлээсээ зайлуулахын тулд. Гол төлөв эмэгтэйчүүд утасддаг. Эдгээр ид шидийн салоноор бид цагдаагийн онцгой бүлгийнхэнтэй хамт орох үеэр хамгаас нууц ариун нандин шүтээн болох утасны дуудлага хүлээж авсан журналыг үзэж харах боломж олдсон юм. Овог нэр, мөнгөний тоо хэмжээ, утасны дугаар. 10 хуудас эргүүлэхэд ганцхан эрэгтэй хүний нэр таарсан. Дандаа эмэгтэйчүүд, ихэвчлэн дөчөөс дээш насныхан. Ганц бие, эд хөрөнгө гэх юмгүй, эрүүл мэндээр тааруухан, гол төлөв хөдөөний гэх зэрэг тайлбар хийнэ. Ер нь үндсэндээ эмэгтэйчүүд. Тэд сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, итгэмтгий, ятгалганд амархан автана. “Мөнгө байхгүй гэж үү? Оройтоогүй дээр нь зээл ав, хүнээс зээл. Эс тэгвэл ойр дотны чинь хүн өөд болно”. Иймэрхүү л томьёолол хийнэ. Маш олон хүнд нөлөөлдөг нь надад үнэхээр гайхмаар санагдсан. Энэ бүхэн тэгээд телевизтэй холбоотой нь бүр дэндүү харамсмаар. Дураараа дургих боломжийг эдгээр ид шидтэнүүдэд телевизийн шоу л олгосон хэрэг шүү дээ. “Зөн билгийн тулаан”-аас гадна “Зөн билигтнүүд мөрдлөг явуулж байна” хэмээх нэвтрүүлэг бий. Дараа нь “Зөн билигтний сургууль” шинээр нээсэн. Энэ мэтчилэн бага багаар хүрээгээ тэлсээр байгаа юм.
-Хууль сахиулах байгууллагад яагаад хэн ч ханддаггүй юм бол?
-Энэ бол сэтгэцийн онцгой хэв маягтай хүмүүс. Айж цочирдсоноосоо болоод сэтгэл зүй нь гэмтсэн хүмүүс. Гэхдээ сэтгэлийнхээ гүнд зөн билигтнүүдийн хосгүй ид шидийн чадварт итгэсээр байгаа. “Жинхэнэ ид шидтэнгүүд сүнсээрээ дамжуулаад намайг гэсгээх байх” гэж айсандаа маш олон хүн бидэнд ярилцлага өгөхөөс татгалзсан. Энэ бол луйварчид сэтгэл санааны хүнд хэцүү үеийг нь далимдуулсан хүмүүс. Жишээлбэл, ээжийгээ оршуулж байгаа өдөр. Ганцхан өдрийн дотор хүн орон байраа зарахаас аргагүй өр зээлэнд орсон байдаг. Колл төвийн оператор нэг бүрт “мегаговорилка”, өөрөөр хэлбэл ярилцах төлөвлөгөө, хүмүүсийг хэрхэн хуурч мэхлэх тухай зүйл тус бүрээр бэлтгэсэн скрипт буюу программ байна. Жишээлбэл, үйлчлүүлэгчид өөрийнх нь ярьсныг өөрт нь эргүүлээд арай өөрөөр ярина гэсэн үг. Шалгарсан хуучин арга л даа. Үүнийг өмнө нь цыган үржүүлэг хэмээн нэрлэдэг байсан. Одоо харин ТВ-ийн цувралд хэрэглэдэг болжээ.
Шоу заримдаа илэрхий сюрреалист шинжтэй болдог ч үзэгч сувгаа сольдоггүй
-“Зөн билгийн тулаан” шоунд оролцох үнэлгээг таны кинонд нэрлэж хэлсний дараа зөн билигтнүүдэд хэр зэрэг итгэж болох вэ. Төслийн хөтлөгч Марат Башаров үнэнийг зааж өгсний төлөө нэг сая гэж шулуухан хэлсэн.
-Ярилцаж байх үед Башаров шартсан байдалтай байсан. Тийм болохоор үнэнийг хэлж өгсний төлөө нэг сая доллар гэж хэлсэнд нь хэр зэрэг итгэх учиртайг хэлж мэдэхгүй байна. Харин “өөрт нь итгэж байгаа хүмүүс бол тэнэгүүд” гэж итгэмтгий үзэгчдийн талаар хэлсэн үг түүний сэтгэл зүрхний үнэн үг байсан гэж бодож байна. Ичгүүр сонжуургүй гэхэд ч багадна. Гэхдээ миний кино гарсны дараа ч хүмүүс телевизээр гарч байгаа ид шидийн шоу бол жинхэнэ үнэн гэдгийг ид шидийн янз бүрийн форум дээр бие биедээ нотолсоор л байгаа билээ. Юу ч гэх вэ дээ?
-Таны кинонд “Зөн билгийн тулаан”-ы хуучин улирлын ялагчид орсны учир юу юм бол?
-“Шинэ” улирлын ялагч нар анхны уулзалтын үнийг өсгөсөн, манай киноны төсөв хүрэлцэхгүй байсан. 70-100 мянган рубль. Нууц камераар авахад өртөг өндөр. Бидэнтэй ажиллахаас бүгд шууд татгалзсан. Энэ нь нэгдүгээрт, гурваас таван жилийн дотор хэнд ч юу ч ярихгүй байхаар телевизийн сувагтай гэрээ байгуулчихсан, хоёрдугаарт, хамаг паянг нь дэлгэчих вий гэхээс айцгаасантай холбоотой. Аливаа хөндлөнгийн хяналт шалгалт тэдний нэр алдрыг төгсгөл болгож мэднэ.
-Таны кинонд Вангагийн гавьяа зүтгэлийн талаар юу ч үгүй байхад Ромын Папын Жунад өгсөн бэлэг (Иисус Христийн гэрэл цацарсан яс) орсон нь сонирхол татаж байна?
Би шалгаж болох боломжтой хүмүүсийн тухай л кино хийсэн. Жунатай би энх тунх байхад нь уулзаж амжсан юм. Илэн далангүй ярилцаж, миний өмнө гайхалтай авьяаслаг ид шидтэн байгааг ухаарч ойлгох боломж надад олдсон. Он удаан жил маш олон хүний толгойг тэр харин яаж ингэж эргүүлж чадсан юм бол доо гэж гайхах л үлдсэн дээ гэж хэлье. Вангагийн хувьд бурхны оронд одсон болохоор асуудал төвөгтэй. Түүнтэй амьд сэрүүнд нь уулзаж “ид шид” гэж юу байдгийг нүдээр үзсэнээс эхлээд дэмий чалчихаас цаашгүй гэсэн эсрэг тэсрэг гэрчүүд л үлдэж дээ. Шалгаж, нягталж амжсангүй
Д.ЭНХЭЭ -
МОНГОЛЧУУДЫН БӨӨ ТОДРУУЛАХ ХОЛБОХ ЁСНЫ АЛДАА ОНОО
Монголчууд социализмын торноос мултарч, үзэл суртлын хүлээс нь тавигдсаны дараахан буюу 1990-ээд оны дунд үеэс бөө мөргөл эргэн сэргэх хандлага хүчээ авсан ч үндсэндээ буриад, дархад хоёроос бусдад нь бөө мөргөлийн зан үйл мартагдсан учраас учир битүүлэг зүйл их байлаа. Гэвч Монголын бөө мөргөлийн талаар шинжлэх ухааны анхны бүтээл хийсэн Дорж Банзаров “Бөөг бүрмөсөн устгахын тулд өөр их зүйл хийх хэрэгтэй болно. Тэрээр тийм ч амар устаж үгүй болохгүй, эрдэм боловсролтой ард түмэн, догшин ширүүн байгалиар түүний ирээдүй хамгаалагдана”(1) гэж бичсэн нь үнэн болж өнөөдөр бөө тодруулах, онгодтой нь холбох зан үйлийн талаар нэлээд тодорхой ярих боломж бүрдээд байна.
Бөө мөргөл эргэн сэргэх үед бөө тодруулах зан үйлийг амьдрал дээр ихээхэн дэлгэрүүлсэн хүн бол буриадын заарин, олонд Баавай хэмээгдсэн Цэрэн билээ. Тэрээр газар газрын шавь нараа бөө болгохдоо буриад ёсыг голлон барьж байсан нь шанар хийх зан үйлээс нь тодорхой харагддаг. Буриад бөө нь шарын шашинтай гүнзгий холбогдож, уншлага тарни, сахиус шүтээн, зан үйл нь хүртэл нэлээд холилдсон учраас эртний их онгодтой бөө нар, ялангуяа халх бөө нарт буриад бөөгөөр холбуулах нь төдийлөн зохимжгүй болох нь сүүлийн үеийн судалгаанаас харагдаж байна. Тэгээд ч одоогийн буриад бөө нь шавь сургалтын хэлбэртэй, бөө тодруулах, замчлах зан үйл нь нэлээд бизнес сүлжээ шинжтэй болчихоод байгаа юм. Бөө болгох шавь сургалтын стандарт энд нэгэнт бий болсон гэж хэлж болно.
Бөөгийн тухай гарын авлага болгохуйц ном бүтээлийн тухайд Ч.Далай, Б.Ринчэн, С.Бадамхатан нарын судалгааны бүтээлүүд нэгэнт байсан бөгөөд 1998 онд эрдэмтэн доктор О.Пүрэвийн “Монгол бөөгийн шашин” хэмээх томоохон бүтээл хэвлэгдсэн юм. Тэрээр энэ бүтээлийнхээ нэг бүлгийг бөө болох ёсонд зориулсан нь тухайн үедээ тун чухал хэрэглэгдэхүүн болж байв. Бөө болох хүн лус, савдаг, онгодтой нөхцөх үйлийн үр, багш шавийн барилдлага, бөөгийн зам заах ёс зэргийг доктор О.Пүрэв нэлээд дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Гэхдээ энд дурдагдсан зан үйлүүд нь зөвхөн судалгааны хүрээнд олдсон мэдээллүүд атал монгол бөөгийн нийтээрээ дагаж мөрдөх зүйл мэтээр ойлгуулж, тийм байх ёстой, тэгэх ёстой гэсэн заавар, стандарт тогтоохыг оролдсон нь бөө сонирхогч, бөө бологчдод буруу ойлголт төрүүлэхүйц болжээ. Тухайлбал, “…шавийн байгаа гал голомтноос хэн нэгэн шийдвэрлэгч хүн багшаар тодорсон бөөд очиж “Та манайд очиж хүний зам зааж цагаан мөрөө хайрла” гэх мэт үг хэлээд аяга дүүрэн сүүг алд цэнхэр хадагтай бариад”(2) гэх мэтээр хэлэх үг, хийх үйлдлийг нь хүртэл нэгбүрчлэн зааж бичсэнийг учир мэдэхгүй хүмүүс хадаг барих чинь хаанаас хэдийд нэвтэрсэн ёс билээ гэхчлэн нарийн нягтлалгүйгээр ёсчлон гүйцэтгэх гэж хичээж л таарна. Эндээс л стандарт үүсч байгаа юм. Зүй нь “ Бөө бөөгийн буулт өөр, бүжин туулайн дэгдэлт өөр” хэмээх цэц үг дан ганц бөөгийн буултын тухайд биш, ерөөсөө монгол бөөгийн зан үйлийг нийтэд нь илэрхийлсэн, монгол бөөд аливаа нэгэн стандарт байдаггүйг хэлсэн хэрэг юм.
Аль ч газрын бөө болох хүний онцлох шинж нь бөөгийн өвчнөөр өвдөх явдал байдаг. Ингэж өвдсөн хүн орчин цагийн эмнэлгээр явахад онош нь үл тодрох, эсвэл нэг өвчнийг нь эмчилж эдгэрүүлэвч өөр нэгээр өвчлөх зэргээр шаналгадаг. Энэ нь чи бөө болох ёстой гэж тэнгэрээс өгч буй дохио юм. Үүнийг мэдэхгүй байх, мэдсэн ч эс тоовол үхлээр төгсдөг. Мөн бөө болох ёстой хүний санасан хэрэг, сэдсэн ажил нь бүтэхгүйтэн үргэлж унаж босч, орон шоронд ортлоо дордох нь хүртэл бий.
Бөөгийн өвчний илрэх байдал нь сэтгэл мэдрэлийн өвчинтэй илүү төстэй. Хий юм харна, сонсоно, татаж унана. Ийм жишээ ном сударт үй түмээрээ бичигдсэн байдаг. Тухайлбал эртний нэгэн бөө “Би хорин насандаа өвдөж, бусдын хараагүйг нүдээрээ харж, сонсоогүйг чихээрээ сонсож эхэлсэн. Хүмүүс надад итгэхгүй доог тохуу болгоно гэж айсандаа би арван жил хэнд ч хэлэлгүй тэссэн. Эцэст нь хүчтэй өвдөж үхлийн аюул гарцаагүй нүүрлэсэн.Тэгээд бөөлж эхлэнгүүт дээрдсэн юм. Одоо ч гэсэн бөөлөлгүй удвал бие эвгүйрч өвддөг”(3) гэсэн байдаг.
Гэхдээ хий юм харж сонссон, хүнд өвдсөн, татаж унасан бүхэн бөө болох ёстой гэсэн үг биш. Хараал хорлол, хий юмтай нөхцөх, зүгээр өвдөх зэргээс болж ч болно. Иймд эхлээд юунаас болов гэж учир шалтгааныг тодруулах хэрэгтэй. “Хараал хорлол нь биежиж, мэдрэмж нь хурцадсан хүнийг бөө болох хүн байна гэж эндүүрэн ажил ундруулж, эцэст нь нөгөө хүн нь хараалаасаа салан ямар ч мэдрэмжгүй нэгэн болж хэн хэн нь гайхшаа барчихсан байсан”(4) тухай би өмнө нь нэгтээ бичиж байсан.
Орчин цагийн өнгө мөнгөнд шунасан бөө нэрт зарим хүмүүс ийм өвчин зовлонд унагсдыг, хараал хорлолд шаналагсдыг яг л торонд нь ороолдох ялаа шумуулыг отсон махчин аалз мэт хүлээж байдаг болсон нь тодорхой байна. Миний дотнын анд Х-тэй яг ийм явдал тохиолдсон юм. Тэрээр хэсэг хүмүүс бөө бөөлүүлэхэд нь унаа тэргээрээ үйлчилж явтал “Тэр залуу хүрээд ир” хэмээн нөгөө бөө нь дууджээ. Тэгээд нэр жилийг нь асууснаа “Пөөх, чи чинь бөө болох ёстой хүн байна. Ямар хэнэггүй нөхөр вэ. Ингэж яваад үхвэл яана, чи” хэмээн загнажээ. “Би эрэгтэй шавьгүй хүн байгаа юм. Эндээс нэг том зайран олоод авлаа. Удахгүй би хөдөө явж уул хайрхад тахихдаа чамайг дагуулж явж бөөлүүлнэ Юм хумаа бэлд” гэж тулгав гэнэ. Мөрөөрөө явж байгаад бөө болчих шахсан нөхөр маань нүд нь орой дээрээ гарчихсан давхиж ирлээ. “Чи энэ бөө мөөг сонирхдог хүн байна. Хэлээд өг. Ийм юм байж болох уу?” гэхэд нь нэг биш, нэлээд хэдэн хүн дээр очиж асуу гээд явуулсан минь бүр гай болжээ. Очсон бөө болгон нь барьж авч шавиа болгох гээд сандаргаж, нөхөр ч сүүлдээ дүрдээ итгэн хувцас хэнгэрэг бэлдэх юм болоод явчихлаа. Нэлээд сайн гэгддэг үзмэрч бүсгүй түүнд тийм юм байхгүй, цаадуул дээрээ дахиж очилгүй хаячих гэж хэлээд ч, ах дүүс нь дургүйцээд ч нэмэр болсонгүй. Нэлээдгүй хөл болж, ихээхэн мөнгө зарлагадаж явж бөө болсон Х маань дахиад надтай холбогдсон юм. “Энэ нэг л биш ээ. Чи нэг хүрээд ирээч” гэнэ. Яваад очтол шинэхэн бөө маань хувцас хэрэглэлээ өмсөн бөөлж үзүүллээ. Хэнгэргээ дэлдэж байтал төд удалгүй онгод суув бололтой намс хийгээд явчихлаа. Цай барьтал өлсөж ундаасаж үхэх гэж буй аятай хахаж цацан залгилчихлаа. Өмнө нь барьсан идээ будаанаас ам руугаа базан чихэж, заримыг нь өвөр түрий рүүгээ ч хийж байх шиг. Мэндийн үгэнд ганц хоёрхон үгээр хариулаад өөр юу ч ярихгүй юм. Тэгснээ архи нэхэж байна. Өгөөд л байвал уугаад л байх шинжтэй. Ямар ч шидгүй гайтай “онгодыг” нэлээд юм болж байж буцааж мордуулав.
Дараа нь бид хоёр түүнийг анх хэрхэн холбосон, юу болсон талаар ярилцлаа. Багш нь онгодоо оруулж ирээд л “Одоо чиний онгодыг дуудаж биед чинь оруулна” гэж хэлээд дэргэдээ хэнгэрэг дэлдүүлэн суулгатал орж ирсэн онгод нь энэ аж. “Ингээд онгод суучихлаа. Ойр ойрхон бөөлж байгаарай” гэсэн гэнэ.
-Чиний энэ онгод чинь хэдий үеийн ямар гээч онгод вэ?
-Мэдэхгүй. Аавын талаас л гэсэн.
-Багш чинь чиний энэ онгодыг өөрийн биед оруулж чамтай яриулаагүй юм уу?
-Үгүй.
-Хувцас хэрэглэл чинь ямар байхыг хэн хэлж өгсөн юм бэ?
-Багш л бүгдийг нь мэдээд, хийдэг хүмүүсээрээ хийлгэсэн. Би мөнгийг нь л өгсөн.
-Дуудлагаа яаж олж авсан юм бэ?
-Багш хэлж өгч цээжлүүлсэн.
-Чамтай цуг өөр хүнийг холбосон уу?
-Надтай дөрвөн хүнийг холбосон.
-Дуудлага нь бүгд ижил үү?
– Тийм. Багш бүгдэд нь хэлж бичүүлсэн юм чинь.
-Хэр их зардал гарав?
-Бараг гурван сая төгрөг.
-Цаашид яана гэж байна?
-Ирэх жил чанарт явна гэсэн. Олон чанарт яваад ирэхээр аяндаа хүч орно гэсэн.
-Чи ч арван хэдэн удаа чанарт явбал дор хаяж гуч гаруй сая төгрөг гарздах нь дээ.
-Харин тийм л болж таараад байна. Гайгүй шиг бөө болж байвал мөнгө ч дүүрч.
Бүх зүйл ойлгомжтой. Түүнийг бөө болох хүн мөн эсэхийг ном ёсоор нь тодруулсангүй. Бөөд замчилна гэдэг ёс суртахууны том шалгуур байдаг. Энд тэр нь үйлчилсэнгүй. Хэнийг ч хамаагүй бөө болгож байна хэмээн хуурч хэдэн төгрөг салгадаг шуналын туламнуудын нэгтэй Х маань учирчихаж.
“Жинхэнэ сайн бөө бол чамд буух ёстой онгодыг эхлээд өөрийн биедээ дуудан оруулж, хүний хэлээр яриулна. Угийн онгод чинь чиний халуун зүсийг хараад баярлаж, чамд хэлэх зүйлээ хэлж, хамаа бус хэлэх ёсгүй зүйлээ бол дараа өөрийн биед чинь орохоороо хэлнэ хэмээдэг. Тэгээд намайг ингэж тэгж дуудаарай, буудал суудал минь ийм шүү, хувцас хэнгэрэг, өргөл тахил маань тийм шүү хэмээн захиж хэдийд яаж буулгахыг хүртэл хэлж өгдөг. Зарим нь энэ ертөнцөд хүн биед байхдаа юу хийж, яаж явснаа хүртэл хуучилж, тэнгэрийн оронд ядарч, эсвэл жаргаж яваагаа ч өгүүлдэг. Тэгээд тэр ёсоор нь бэлдэж холбогддог болохоос хэн нэгний хэлсэн, аль нэг номонд бичсэнээр болдог эд биш” хэмээн би Х-д учирлаад багш дээрээ очиж, саяын хэлсэн дагуу хийж өгөхийг хүс, үнэн бөө бол угийн онгодыг чинь оруулж ирээд л яриулна, худал бөө бол тэр дороо тар нь танигдана гэж зөвлөв.
Ер нь монгол бөөг тодруулах ёс бол ийм л тодорхой зүйл билээ. Сүүлийн үеийн халх бөө тодорч байгаа байдлыг харахад энэ нь бүр ч тодорхой байгаа юм. Дархад бөө ч үүнтэй төстэй. Бөө болох ёстой хүн мөн байна гэдгийг нь бөөлж байж тодруулаад, холбогдох ёстой онгодыг нь дуудан ирүүлж бөө бологчийн биед оруулж өгдөг. Тэгээд бөө хүний зайлшгүй мэдэж мөрдвөл зохих цөөн зүйлийг хэлж өгөөд, үлдсэнийг нь өөрийнхөө онгодоос асууж мэд хэмээн бие даалгадаг. Дархад зайран Ч.Чинбат “Бөөгийн зан үйл гэдэг чинь замын хөдөлгөөний дүрэм, эсвэл Үндсэн хууль шиг хүн зохиож цаасан дээр буулгасан эд биш шүү дээ. Чи үнэхээр бөө болох төөрөгтэй хүн нь мөн байгаад багш чинь чамайг онгод тэнгэртэй холбоод өгчихсөн юм бол цааш цаашдын бүх юмыг чинь онгод хэлээд заагаад, засаад залаад хөтлөөд явчихдаг. Чи онгод гэдэг тэр айхтар ид шидийн хөл дүүжлэх унаа нь болохоос өөрөө шидтэн биш шүү дээ”(5) гэсэн нь ч үүнийг нотолж байна.
Харин буриад бөөгийн тухайд бөөг тодруулах, холбох ёс дэг нь өөрийн гэсэн стандарт шахам дэг жаягтай, уламжлалаа нэлээд сайн хадгалж ирсэн онцлогтой, энэ талаар судалгаа шинжилгээний ном бүтээл ч цөөнгүй билээ.
Харин халх бөөг тодруулах, холбох зан заншлын талаархи судалгаа нэлээд учир дутагдалтай байсан нь халхууд дунд шарын шашин эрт нэвтэрч, харийн бодлого, түүнд бөхийсөн төрийн шахалтаар бөөгийн уламжлал үндсэндээ тасарсантай холбоотой юм.
Гэхдээ сүүлийн үед халх бөө нар олноор төрснөөр эрт цагийн онгодуудтай холбогдох боломжтой болж, түүнийгээ дагаад дээрх мартагдсан ёс заншлын талаар олж мэдэхэд дэвшил гарч байна. Халх бөөг угийн онгодтой нь холбогдон тодруулж, тэр онгодны хэлж заасны дагуу хувцас хуягийг нь бэлдэж, зан үйлийг нь гүйцээхэд ямар ч хүндрэл төөрөгдөл гарахгүй байгаа бөгөөд буриад бөө шиг олон жил суралцах, чанар хийх шаардлага байдаггүй. Хамгийн гол нь уг залгах хүнийг өөрийнх нь онгодтой уулзуулж, яриулах нь чухал бөгөөд тэгэхдээ хувцас хэрэглэл, бусад зүйлсийг тодруулж авахыг хичээх хэрэгтэй болдог.
Эрдэмтэн Ч.Далай “Монгол бөө хувцас нь оршин амьдарч байгаа угсаатан ястныхаа онцлогийг дагаж, түүнд зохилдсон тул хэлбэр маяг нь хоорондоо зөрүүтэй байдаг ажээ. Тухайлбал, Монголын баруун хэсгийн бөө удган нар ихэнх нь намхан оройтой малгай өмсөж, зарим нь алчуураар толгойгоо боодог. Харин дээл нь захаасаа аваад хормой хүртэл урт өргөн даавуунууд унжуулан зүүсэн, нэлээд сүрлэг байдалтай байдаг. Гэтэл халх бөө нарын малгай нь нэлээд сүрлэг байдалтай, ялангуяа удганы малгай их өндөр оройтой бол Дархадын бөөгийн хувцас ч гэсэн өвөрмөц байдалтай”(6) хэмээсэн байдаг. Үүн дээр нэмж өгүүлэхэд одоо бууж буй халх онгодууд нэлээд эрт үеийн том тэнгэрүүд байх нь элбэг тул өмсгөл хэрэглэлийн хувьд дахин давтагдашгүй, өөр өөр байх тал ажиглагдаж байна.
Тахил идээ тавих, өргөх ёсны тухайд ч нэлээд өөр бөгөөд юуг хэрхэн яаж тавихыг онгод бүр өөрөө зааж өгч байна. Гэхдээ халх бөөд ажиглагдаж буй нийтлэг нэгэн үзэгдэл гэвэл архи дарс огт хэрэглэдэггүй, хараал хорлол муу үйл хийхийг тэвчдэггүй, үйлийн үрийн талаар ихээхэн ярьж сургадаг явдал юм. Хар муу, хатуу хүтүүг үйлдүүлэх нь бүү хэл айраг өргөсөн тохиолдолд хүртэл зөөлрүүлж байна гэж араас нь сүү өргүүлэн цайлгах ёс ч байна. Бүр онцгой тохиолдолд л архи өргүүлж, эсвэл тахил дээр нь тавиулдаг ч энэ нь маш ховор. Гэтэл буриад бөөд архи маш түгээмэл хэрэглэгддэг. Энэ мэтийн ялгаа зөрөө байгааг сайтар нягтлан, ном журмаар нь холбогдож, ёс зүйтэй, шуналгүй, түмэнд тустай бөө төрүүлэх аваас буруу нь юу билээ.
Гэтэл онгод тэнгэртэйгээ дутуу хагас холбогдсон ухвар мөчид хүмүүс хэн таарсан хүнийг бөө болгоно хэмээн сандаргаж, дарамталж, айлган сүрдүүлж сэтгэл зүйгээр нь тоглож байгаа нь харамсалтай. Дээр өгүүлсэн Х-гийн тухайд бөө биш, уггүй нэгэн байсан бөгөөд завсрын ертөнцийн тэнэмэл сүнстэй хүчээр холбосноос тийнхүү ууж идэхээс өөр шидгүй “онгодтой” болчихсон байсныг өөр нэгэн бөө салгаж өгч санааг нь амраасан гэнэ лээ.
Ер нь бол бөө холбоно гэдэг сүнсний ертөнцтэй харьцаж буй хэрэг учраас харанхуйн орон, дээд ертөнцөөр онгодын хүчээр аялах чадал хүч бүрдсэн хүний ажил.
“Хязгааргүй гүн огторгуйд бидний мэдэхгүй далд сүнсний ертөнц байдаг гэдэг. Тэрхүү сүнс(онгон)нүүдийн ертөнцөд шидийг олсон хүн бүрийн сүнс очдоггүй, харин хүмүүст арга шид домоороо ихээр тус хүргэж(ариун буяныг), чадал чансаа зэргээрээ(эвэр туурайгаараа) өндөрт гарсан хүмүүсийн сүнс онгон болон очдог гэдэг.
Бөөгийн сүнс зэрэг дэвээрээ очдог хэд хэдэн давхраа буй нь тодорхой болоод байгаа ч энд өгүүлэх сэдэв биш тул түр орхин үндсэн сэдэвтээ эргэж оръё. Ашиг хонжоо хайсан бөө нэрт хүмүүс завсрын ертөнцийн төрлөө олоогүй хэний ч хамаагүй тэнэмэл сүнстэй хүнийг хүчээр холбож, зовсон хүний итгэл сэтгэлээр тоглон нүгэл хураах нь түгээмэл болсон тул бөөд хандахдаа болгоомжтой байхыг сануулж байна. Тэгээд ч элдвээр хүнийг айлгаж буй бөөгөөс сүрдэх хэрэггүй бөгөөд ёс бусыг хийсэн тэд л буруудахаас нүглийн үйлийг эхэлж хийгээгүй танд муу юм огтхон ч болохгүй гэдгийг санаж явууштай. Бөө хүн ёс бус загнаснаар өөртөө, үр удамдаа гай болоод зогсохгүй, дээр байгаа онгод тэнгэрийнхээ зэрэг дэвийг бууруулж, эдлэх ёстой гэсгээл шийтгэлээ тэнгэрээс хүртдэг учраас явдал буруутнуудыг шүүн хэлэлцэх нь ч илүүц юм. Үйлийн үрийг үүрч барахаас тойрч гарахгүй нь хорвоогийн үнэн болохоор тэд буруу үйлийнхээ төлөөсийг хэзээ нэгэн цагт заавал хийдэг.
Эцэст нь хэлэхэд дээд тэнгэрээс монголчуудад хүчтэй сайхан онгодуудаа олноор илгээж буй нь яалтгүй үнэн бөгөөд түүний зараал болох хувь төөрөг танд ноогдож мэднэ. Гагцхүү тийм оноолт таарсан хүн нь уг асуудалд мэдлэгтэй мэдээлэлтэй хандаж, анхнаасаа зөв хүнээ олж түшин зам мөрөө зөв эхлэх нь л чухал юм.
Тайлбар
1. Дорж Базаров. Бөө судлал буюу Монголын харын бөө. Д.Бадарчийн орчуулга. УБ., 2007. 78-р тал (Черная вера и шаманство у монголов)
2. О.Пүрэв.Монгол бөөгийн шашин. УБ., 2002. 281 дэх тал.
3. Белов.Н.В. Шаманизм. Минск., 1999. 6 дахь тал.
4. Б.Галаарид. Бөө мөргөл, тэнгэр шүтлэг. УБ., 2008. 28 дахь тал.
5. Б.Галаарид. Онгод тэнгэрийн зараалаар. УБ., 2005. 18 дахь тал.
6. Ч.Далай. Монголын бөө мөргөлийн түүх. УБ., 2009. 74 дэх талБ.Галаарид
-
БӨӨГИЙН НЭР БАРЬЖ ЗАЛИЛАН ХИЙЖ БАЙГААГ АНХААРНА УУ
Харин тэнгэрийн улаач болохоо шалгуулах бол тодорхой шалгууртай. Нэгдсэн арга хэмжээнд оролцох үеэр тусгай ажлын хэсэгт хуяглан бөөлж шалгуулж, фото болон кино дүрсээр бичүүлж, МБНЭ-ийн архивт хадгалагдаж, дүрэмд заасны дагуу Дээд цэцийн хуралдайд дүрс болон фото хэлбэрээр танилцуулж, Дээд цэцийн хуралдайн гишүүдийн нууц санал хураалтаар олонхийн санал авч байж, бөөгийн цол олгох шийдвэр гаргуулахаар МБНЭ-ийн Ерөнхийлөгчид очдог. Эцэст нь Дээд цэцийн хуралдайн гишүүдийн нууц санал хураалтын дүнг үндэслэн МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн захирамж гарч гэрчилгээ, цолны энгэрийн тэмдэг олгодог.
2017 оны 12 дугаар сарын 5-нд шинэ жилийн арга хэмжээнд оролцохоор Орхон аймгаас Г.Мөнхтуяа ирж, улмаар МБНЭ-д гишүүнээр элссэн байна. Өөрөөр хэлбэл МБНЭ-ийн Шинэ жилийн арга хэмжээнээс өөр арга хэмжээнд оролцоогүй гэсэн үг юм. МБНЭ-д гишүүнээр элсээд нэг жил өнгөрчээ.
Гэтэл Г.Мөнхтуяа нь өөрийгөө бөө гэж тунхаглан зарлаж, олон үйлчлүүлэгчийг өндөр үнэтэй зан үйлээр үйлчилж эхэлсэн байна. Өөртөө үйлчлүүлэгчдийг татахын тулд хуурамч цол алдар, бичиг баримт, шагналыг ашиглах болсон байна. Бөөгийн зан үйл хийж өргөл барьц авахын зэрэгцээ үйлчлүүлэгчдээс их хэмжээний мөнгө, эд зүйл зээлж түүнийгээ буцааж өгөлгүй зугатаах болсон байна. Тэрээр Сойшаалаар үйлчлүүлэгчийг татах маш олон аргыг хэрэглэж байна.
МБНЭ-ээс үйлчлүүлэгч олонд анхааруулах нь:
1. Г.Мөнхтуяа нь МБНЭ-д гишүүнээр элссэн боловч Бөө мөн эсэхээ шалгуулаагүй улаач болох нь тодорхойгүй болно.
2. Өөрөөр хэлбэл МБНЭ-д бөө болохоо шалгуулаагүй бөгөөд Монгол бөөгийн удган цол нэр алдарыг хэрэглэх эрхгүй юм.
3. ОХУ-ын Зөн билгийн тулааны Шилдэг зөн билэгтэн гэж өөрийгөө хуурамчаар алдаршуулсан нэрийн хуудас ашиглаж байна.
4. МБНЭ-ийн лого ашиглан, тамга, гарын үсгийг хуурамчаар үйлдэж өөрийгөө Монголын зөн билгийн 19 цувралд оролцож байгааг хуурамчаар тодорхойлсон гэрчилгээ хийж, түүндээ МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн сонгуульт албыг Ерөнхий захирал гэж бичсэн байна.
5. Мөн МБНЭ-ээс зохион байгуулсан Нэгдсэн тахилга арга хэмжээнд толгойлж болон тэргүүлж бөөлөгчдөд олгодог Өргөмжлөлийг хуулбарлан өрөөндөө тавьж, ашигласан байна.
6. Энэ бүхэн нь түмэн олныг хуурамч алдар нэрээр өөртөө татах гэсэн явуургүй үйлдэл юм.
МБНЭ-ээс Г.Мөнхтуяагийн ёс зүйгүй үйлдлийг олон түмэнд сонордуулж байна.