Category: Бөөд юу саад болж байна вэ?

  • Бөөгүй байр хайж байна

    Гэхдээ Улаанбаатараас ойр хавьд нь бөө байхгүй хашаа олно гэвэл тэрэн шиг худлаа зүйл байхгүй. Харин ганцхан бөөтэй гудамж байвал хаашаа юм гэхээс. Гэхдээ хойд, урд талын гудамжинд байгаа бөөгийн хэнгэргээ хамаг хүчээрээ балбах дуу ч бас сонсогдоно гэдгийг тооцох хэрэгтэй юм. Тэгэхээр бөөгөөс зугтах боломж байхгүй гэсэн үг. Үгүй ээ, бод доо. Цаана чинь гудамжиндаа хэдэн бөөтэй гэдгээсээ шалтгаалаад хашаа байшингийн үнэ өсч байна гэнэ. Ойр хавьд нь ердөө ганцхан бөөтэй хашаа байшингийн үнэ даруй 4-5 саяар нэмэгдэж байгаа юм байх аа. Хамгийн гол нь тав тух, шөнө нойр үргээх хэнгэрэг байхгүй гэдгээрээ давуу тал болоод байгаа гэсэн.

    Бөө нар эдийн засагт хүртэл нөлөөлж, үл хөдлөх хөрөнгийн үнийг унагаж байна шүү дээ. За энэ юу ч биш. Сүүлийн үед бөө нар сүрхий хөлжиж байгаа юм уу даа. Том, жижиг хотхон, байр байшинд 2-3 бөөтэй болчихож. Аргагүй дээ, өнөө цагт лам, бөө хоёр олж байгаа орлогынхоо хэмжээгээр олигархиудын араас жагсч байхад. Саяхан нэг найзтайгаа уулзлаа. Хажуу талын айлынх нь хэн нэгэн нь бөө гэнэ ээ. Тэгээд орой орондоо ороод сайхан унтах гэхээр л хэнгэргээ нүдээд эхэлдэг юм байх. Түүнээс болоод бүтэн нойртой хонож үзэлгүй нэлээд удаж байгаа гэсэн.
    За тэр нойр ч яамай, хоёр нялх хүүхэд нь айж, цочиж уйлаад хэцүүддэг гэнэ ээ. Байн байн ширэглэхэд аяганд бөөгийн дүрс гардаг. Аргаа барахдаа нүүхээр болж байгаа гэсэн. Одоогийн байрнууд хана нь гэж хальс болсон. Хажуу айлын эхнэр, нөхөр хоёрын яриа хажууд нь суугаад чагнаж байгаа юм шиг чанга сонсогддог ч байр байгаа нь үнэн. Тийм байхад хамаг хүчээрээ балбаж байгаа хэнгэргийн дуу хавь ойроор нэг цуурайталгүй яах вэ дээ.
    Тэгээд ганцхан сонин юм байгаа нь тэр бөөгийн онгод тэнгэр нь харанхуй шөнө болоод, хамаг амьтан унтаж амрах үеэр буудаг нь ч бас юув дээ. Эсвэл бөө хүмүүс албаар тэгж бусдын амрах цагийг тааруулж хэнгэргээ балбаж, хүүхэд айлгана гэж баймааргүй юм. Энэ асуудлыг хэн нэгэн нь жаахан анхаарна байгаа. Одоо төрд хандах нь хаашаа юм. Барилгын компанийн захирлуудыг зузаан ханатай байр бариач гэж гуймаар ч юм уу. Эсвэл Бөөгийн холбоо гэж байгуулаад, онгод тэнгэрүүдийг өдөр бууж байхаар зохицуулах арга чарга хайх хэрэгтэй байх. Гэхдээ энэ бүхэн жаахан хүндрэлтэй ажил болчихоод байна.
    Тиймээс “Бөөгүй байр хайж байна” гэсэн зар өгөөд, нүүвэл арай амар болов уу. Ядаж байхад бөөтэй байр авахгүй гээд хүн амьтан сонирхохгүй ч байж магадгүй шүү. Тэгээд гудамжиндаа цөөхөн бөөтэй хашаа байшингийн үнэ нэмэгдээд байхад орцондоо бөөгүй байр бол ч бүр дийлдэхгүй болох байх аа, яваандаа. Одоо бол Зайсан болоод Туул голын эрэг хавиар байгаа том хотхонууд их үнэтэй байгаа. Хэдхэн жилийн дараа бөөгүй байр хамгийн үнэтэй болж байж ч магадгүй юм. Ер нь энэ барилгын компаниуд “Бөөгийн хотхон” гээд аятайхан байшингууд барьчих хэрэгтэй.
    Тэнд нь Монголын олон мянган бөө нарын арай мөнгөтэй, хөрөнгөтэй нь очоод орчих нь биз. Арай жаахан ядуувтар бөө нар нь “Бөөгийн хороолол” үүсгэчихгүй юу. Тэгээд хэнгэргээ шөнө нүднэ үү, өдөр балбана уу хамаа байж уу. Онгод тэнгэрүүд нь төөрөлдөөд, солигдоод байхгүй бол хэн нэгний амгалан тайван байдлыг алдагдуулаад байхгүй амар зүгээр. Иргэд ч гэсэн бөө дээр очиход бүх зүйл нэг дороо амар байхгүй юу. Сонголт хийгээч ээ…

  • Сүсэглэл, солиорлын дэнс: ЗОМБИ

    Нэн ховордож цөөрсөн, “Улаан ном”-д бүртгэлтэй амьтны эд эрхтнийг нь авах гэж, халуун цусыг нь уух гэж хөнөөдөг явдал зогсохгүй нь. Алж л байвал сэтгэл нь ханадаг, буудаж л байвал хорхой нь дарагддаг гаж донтнууд шинэ үеэр хүрээгээ тэлсээр. “Энэ бол ердөө л гаж дон шүү дээ. Амьтан алж, араатан аятай тасчиж иддэг, цусыг нь ууж таашаал авдаг сэтгэцийн өвчин” хэмээн нэгэн байгаль хамгаалагч тодорхойлов. Анч удамтай монголчуудын өнгө зүс ийнхүү алуурчин төрхийг олсноор хүйтэн зэвсэг агссан ангуучид хэдэн мянгаар тоологдож, араасаа цусанд шунасан араатнуудыг төрүүлж эхэлсэн нь энэ.
     
    Монголчууд сонин содон хийгээд нүүдэллэж яваа, хээлтэй, эсвэл үр төлөө дагуулсан амьтан руу онилох нь бүү хэл, үргээж цочоохыг цээрлэдэг. Харин энэ ёсыг даган мөрдөж, хангай дэлхий, байгаль эхдээ хүндэтгэлтэй ханддаг жинхэнэ гөрөөчин өнөөдөр Монголд хэд байгаа бол. “Маш цөөхөн, хэдхэн арваар л тоологдоно” хэмээн өөрийгөө анчин гэж өргөмжилсөн нэг танил маань өгүүлэв.
    Хустайн нуруунд хэдэн жилийн өмнө хулгайн анчид 13 буга алсан хэрэг гарсан. Анчин ч гэж дээ, мөнөөх эрлэгүүдийн буудсан буган сүргийн гурав нь согоо бөгөөд хэзээ мөдгүй янзагалах байжээ. Гэтэл тэд согоог буудаад, хээлийг нь гаргаж хаячихаад, савыг нь аваад явсан аймшигтай хэрэг үйлдсэн юм. Ийм хүйтэн сэтгэлтнүүд одоо хүртэл шийтгэл амсаагүй явааг мартаж болохгүй.
    Гөрөөсний халуун цус ууж зугаацдаг гаж донтнууд өнөөдөр залуу үеэр хүч нэмэн өргөжиж байгаа нь үнэндээ бидний хувьд эмгэнэл. Түүнчлэн зарим архаг анчин өсвөр насны хүүхдээ дагуулан, зааж сургадаг болжээ. Ингэхэд, цусандаа будагдан үхсэн амьтан хараад цэрвэж эмээдэггүй нийгмийг төлөвшүүлж байгаагаа яагаад ухаарахгүй байна вэ. Монголчууд мал гаргахдаа хүртэл нялхас, эмэгтэйчүүдийнхээ нүдийг хааж, холдуулж хориглодог биш бил үү.
    Гаж донтнуудын хийрхэл үүгээр зогсохгүй. Жил бүрийн хавар гөрөөсний халуун цусыг уухыг найз нөхөд, хаалттай сүлжээгээр зарлан уриалдаг хүн араатнууд олширсоор байна. Энэ ой гутам үйлдлээ тэд эртнээс уламжилж ирсэн эмчилгээний онцгой арга хэмээн тайлбарладаг. Түүхээ сануулъя. Монголын эзэнт гүрний цэргүүд зөвхөн жанжныхаа зөвшөөрлөөр, зарим онцгой тохиолдолд маш нарийн тогтоосон тунгаар мориныхоо цусыг уудаг байжээ. Гэхдээ энэ зан үйл аажмаар өөрчлөгдсөөр голдуу сульдаатай, сулралтай эрчүүд яргуй идсэн гөрөөсний, хулангийн, чонын цусыг жилд нэг удаа маш бага хэмжээтэй уудаг болсон талаарх түүх бичигджээ.
    Гэтэл одоо туулайн зүрхийг халуунаар нь, “амьдаар” нь залгих, цөсийг нь архинд хадгалж хэрэглэх, тарваганы хүн мах, булчирхай, чонын хэл, цаашлаад төмсгийг нь хүртэл түүхийгээр нь иддэг гээд гаж эмчилгээнүүдийг тоочвол барагдахгүй. XXI зууны монгол эр хүний сэтгэхүй ингэтлээ доройтож байна. Цаашлаад ургамлын үндэс, навчийг ямаа аятай тасдан үмхэлж, үхэр мэт хивж зогсдог нөхдүүд ч олширлоо.
    …Цус уудаг, зүрх залгидаг үзэгдэл бол эртний бөөгийн, их ан ав хийсний, дайнд ялсан, эсвэл тулалдахаас өмнө үйлддэг заншил болохоос эмчилгээ биш..
    Уран шувууны үүр, махчин шувуудын өд сөд, ялгадас, нэн ховор амьтдын эд эрхтэн зэргийг худалдан авах санал тавьж буй арга барил нь ч адил. Хэлэх үгнийх нь үндсэн холбоос шашин шүтлэгээр улбаалж байгаа нь сүсэглэл өдгөө Монголын нийгэмд ямар их хүч авсныг илтгэнэ. Бугын цусыг архиар даруулж уувал уушгинаас болон эмэгтэй хүний савнаас цус алдахыг зогсоож, үр тогтооно. Ялгадсыг нь арьсны өвчинд түрхэж эдгээнэ. Ясан эврийг нь шатааж талхлан чонын соёоны хамт хөхний хавдарт түрхэнэ, бугын сүүлийг чанаж уувал бөөрний үрэвслийг нам дардаг гээд ой гутаж, огиудас хүргэм зааврууд олон нийтийн сүлжээгээр тэнэх болов. Гэтэл ийм ярианд итгэдэг, амьтны түүхий мах, эд эрхтэн, халуун цусыг залгилж, зажилж суудаг “зомби”-нууд олширсоор байгаа нь гутамшиг.
    Тэгвэл орчин үеийн шинжлэх ухаан юу гэх бол. Үнэндээ энэ нь ямар ч уламжлалт анагаах ухаантай хамаагүй бөгөөд зөвхөн дом, мухар сүсэг, нэгэн төрлийн зарим хүний дотор нуугдах араатан шинж хэмээн үзэж байна. Тухайлбал, бор гөрөөс гэхэд ой, хөндий хоёрын заагийн шимтэй хэсгийн мараагаар үхэр, хоньтой нийлж бэлчдэгээс шүлхий, бруцеллёз зэрэг янз бүрийн өвчнөөр өвчлөх, вирус тээх нь элбэг. Ийм амьтны түүхий цусыг ууснаар тээж яваа өвчнийг нь шууд авна гэсэн үг аж.
    Цус бол аливаа амьтны биеийн бүх эд эрхтэн рүү тэжээл зөөдөг. Үүнтэй холбоотойгоор тэрхүү тэжээллэг орчинд нян хамгийн түрүүнд үрждэг гэжээ. Тэрчлэн хээрийн амьтан эрүүл гэсэн ташаа ойлголт хүмүүсийн дунд байдаг нь харамсалтай хэмээн анхааруулж байна. Угтаа цус уудаг, зүрх залгидаг үзэгдэл бол эртний бөөгийн, их ан ав хийсний, дайнд ялсан, эсвэл тулалдахаас өмнө үйлддэг заншил болохоос эмчилгээ биш юм.
    Ингэхэд манай залуус гөрөөсний цус ууна хэмээн хөөрцөглөж байхаар хамгаалах, үржүүлэх талаар нэгдэн нийлж, бусдыгаа уриалж яагаад болохгүй гэж. Хэзээ мөдгүй устаж болзошгүй мазаалайд, шагайн чинээ заараасаа болж хядуулсаар дуусаж буй баданга хүдэрт, мал, малчин, хүн, уул уурхайн үйлдвэрлэлд газар нутгаа, хоол тэжээлээ дээрэмдүүлж, хотонд нь орохоос өөр гарцгүй үлдсэн саарал чоныг, эврээсээ, сүүлнээсээ болж алуулдаг бөхөнг, буга согоог хамгаалахад ганц удаагийн ан авдаа зориулдаг зардлаа хандив болгон цуглуулж яагаад болохгүй гэж. Хожмын үр дагавар нь эх байгальд ээлээ өгөх нь гарцаагүй.
    Бэлтгэсэн: Ц.Цэвээнхэрлэн
     
  • Нийтийн сууцанд бөөг бөөлүүлдэггүй хуультай болъё!

    саяхнаас зүүн хөрш бөөлж эхлэв. Ердөө хананы цаана бөө бөөлөөд наанадаа хажуу айлд минь, цаанадаа улс орон, энэ дэлхийд минь энх амгалан, эрүүл энхийг авчраад лай ланчиг бүхнийг нь зайлуулаад байгаа бол үнэхээр сайхан л байна. Харамсалтай нь, хөрш бөө нар хүүхдийн минь нойрыг зайлуулж, айж цочоогоод байна. Хөгшчүүд угийн нойр муутай дээрээ унтаж чадахаа болиод улаан нүдлэн үүрээр босч дулаан гэрээсээ гарч дуу чимээнээс холддог болов. Залуус бид байнга бөөгийн дуудлага ч юмуу нэг тийм дуу чимээг нь сонссоор байгаад хаа яваа газарт нөгөөх нь чихэнд сонстож дүүнгэтээд сүүлдээ хагас солиорлын байдалтай болж эхэлж ч байх шиг байна. “Айл бүрт нэг Солонгост ажилладаг хүн, нэг архичин, нэг бөө байдаг” болсон гэж хошигноод байсан маань одоо шоглоом болж тайван амьдрал алдагдуулж эхэлж байна. Хамгийн хорлонтой нь нөгөө бөө нар чинь хэдийд ч хамаагүй хамаг байдгаа дуугаргаж бөөлж эхэлдэг. Тэдэнд харанхуй шөнө, хар үүр, амралтын өдөр гээд ер нь ямар байх нь хамаагүй байдаг бололтой. Над шиг ийм зовлонтой айл манай орон сууцныхан бүгд гэхэд болно. Бас өөр орон сууцанд ч ийм зовлон үүсээд түүнийгээ яаж ч чадахгүй байгаа тухайгаа ярьж байсан. “Бөөлөхөө болиоч ээ, хүүхэд уйлаад байна” гэхээр нь “Би бөө хүн шүү. Танайхыг яаж ч чадна” гэдэг тухай, олон удаа ингэж хэлүүлээд айсандаа сүүлдээ өөрсдөө байраа зарж нүүхээр шийдсэн тухайгаа ярьж байна.
    Эрхэм улстөрчид, эрх мэдэлтнүүд ээ, Тамхины хяналтын тухай хуультай болсон шиг Бөөгийн хяналтын тухай хуультай болбол яасан юм бэ? Энэ олон бөөгөө цэгцэлж өгөхгүй бол Хөвсгөлөөс эхлээд хөдөөнөөс голдуу тодорч ирсэн бөөнүүд айлын байр түрээсэлдэг юмуу, бөөлж олсон орлогоороо нийтийн сууц худалдаж авч орчихоод бусдын амар тайван амьдралыг бусниулж, “Намайг хэн хэлэхэв нохойг хэн саахав” гэж жирийн иргэдийг дээрэлхээд байна. “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу, дэргэд бөө ойрхон” хэцүүхэн амьдрал хотын иргэдийг чинь ядрааж байна шүү, Бат-Үүл дарга аа.  Нүүдлийн соёл иргэншилтэй монголчуудын бөө бөөлөх ёсон эдүгээ цагт сая хол давсан хүн ам төвлөрөөд буй их хотын соёлд тохирохгүй байна. Хотын их ачаалал дунд ажиллаж ядраад ирж буй хүмүүс амрах гэж гэртээ ирээд амар заяагаа үзэхээ байлаа.
    Эрх мэдэлтнүүд, эгэлгүй баячууд шиг хөршгүй хаусанд амьдардаггүй болохоор нийтийн сууцныхан бөө хөрштэй болсоор л байна. Орон сууц, олон хүн төвлөрсөн газар бөө бөөлөхийг хориглоно гэсэн хууль гаргачихвал бөө нар уул овоо, сахиус шүтээнтэй газраа очиж бөөлөх байх. Дээрээ хэдэн давхар айлтай, толгой дээгүүр нь баахан хүн хөлхөж байгаа нийтийн орон сууцанд бөөлж байгаа бөөд дээд тэнгэрээс онгод шүтээн нь төвөггүй бууж ирдэг л юм байх даа.
    Б.Эрдэнэ

  • Бөөгийн шашинг луйварчдаас хамгаалъя

    Энэ эрдэм шинжилгээний төвийг нэг жилийн өмнө Эрхүү мужид байгуулжээ. Луйварчид бөөгийн шашинд итгэх итгэлийг эвдэж байна гэж Бөөгийн шашны хүрээлэнгийн професоор Пётр Ажунов хэлээд «Харамсалтай нь соёл иргэншил бөөгийн шашинд тэр болгон нааштай нөлөөлөхгүй байна.Луйварчид ирд хувилгааны хүчний тусламж хүмүүст шаардагдсан үеэр завшиж байна. Жинхэнэ бөөгийг луйварчнаас яаж ялгах вэ? Бөө сурч болдоггүйг санах хэрэгтэй. Бөөгийн шашин бол үеэс үед өвлүүлж буй авьяас билиг юм. Түүнээс гадна жинхэнэ бөө «үйлчилгээний төлбөр» огт тогтоохгүй.
            Бөөгөөс тусламж авах хүн талархалаа яаж илэрхийлэхийг өөрөө шийднэ. Эд мөнгө авсан бөөг эцэст хатуу ял шийтгэнэ хэмээн үздэг» гэв. Бөөгийн тухай гүнзгий мэдлэг бөөгийн шашинг хамгаалахад туслана. Эрхүүгийн хүрээлэн ийм мэдлэгийг нөөцлөж, нэгтгэн дэлгэрүүлж байна. Хүрээлэн Буриадын улсын их сургуулийн сууринд ажиллаж байна. Буриадын бөөгийн шашинтнууд ийм хүрээлэнг байгуулахыг санаачилжээ. Бөөгийн шашинг сайн судлагдсан хэмээн үзэж байгаа боловч эрдэмтэд нөр их ажил хийнэ. Бөөгийн ёслолыг анх удаа ийм гүнзгий тал бүрээр судлах болсон. Бөөгийн шашны хүрээлэн бол буриад, алтай, якут, шор, африк, индиан, монголын бөөгийн шашингийн тухай бүх мэдлэгийг эмхлэх оросын анхны эрдэм шинжилгээний төв билээ. Хүрээлэн дэлхийн ба оросын янз бүрийн бүс нутгийн уламжлалт шашинд бишрэгчдийг хамтрасан бага хурал, ёслолд цугларуулах төлөвлөгөөтэй байна. Энэ нь ёслолыг харшуулах төдийгүй бөөгийн шашны олон нууцыг тайлах боломж олгох юм.
            Аризоны олон бөө саяхан хамтрасан ёслол үйлдэхээр Буриадад хүрэлцэн очлоо. Мөргөлд нь олонтаа дурдагдаж байгаа «Их усан» юу вэ гэсэн асуудалд тэд хариу олжээ. Аризона муж улс бол өргөн уужим цөл билээ.Индианчуудын бөөгийн шашинтнууд Байгал нуурыг «их усан» хэмээн нэрлэсэн гэсэн дүгнэлт хийсэн байна. Нуурын эрэг хавийн нутаг тэдний өвөг дээдэсийн өлгий нутаг байсан байж болзошгүй. Танин мэдээгүй зүйл олон. Жишээ нь бөөгийн өвчин гэгчийн үүсэл, анагаах арга барил тийм нэгэн асуудал билээ. Учир нь битүүлэг өвчин гаднаас харахад солиорохтой төстэй. Жинхэнэ бөө өөрөө биеэ эмчилж эдгэрүүлдэг. Хүрээлэнгийн ажилтнууд мөн үзэгдэл ба одоогоор ойлгож мэдээгүй асуудлуудыг судлах ажиллагаанд хэл бичгийн мэргэжилтэн, түүхч, угсаатны зүйчид төдигүй нийгэм судлаач, сэтгэл зүйч, эмч нар бүр физикчдийг оролцуулах төлөвлөгөөтэй байна.  

     
  • Лам, бөө, зөн билэгтнүүд залилангийн гэмт хэрэг үйлдэж байгаа юм биш үү?

    дүгээр зүйлд заан тодорхойлсон, өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах бөгөөд АЛИВАА ХАЛДЛАГААС ХАМГААЛАХ ЭРХИЙГ ОЙЛГОНО гэж заажээ. Тус зүйлийн 2-т “хуурч мэхлэх арга” гэдгээр бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлнэ гэж заажээ.
    2017 оны Үндэсний Статистикын Хорооноос гаргасан гэмт хэргийн статистикын хураангуйг харвал Монгол улсын хэмжээнд бүртгэгдсэн 10 гэмт хэрэг тутмын 6 нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, харин өмчлөх эрхийн эсрэг 10 гэмт хэрэг тутмын 7 нь бусдын эд хөрөнгийг хулгайлах, 6 нь хувийн өмчийг хулгайлах, 2 нь бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг байжээ.
    Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн тоо 2012 онд 9,023 байснаас жилд дунджаар 17%-аар өсч 2018 оны эцсийн байдлаар 22,468-т хүрчээ. Дээр дурдсан бусдын эд хөрөнгөд халдсан гэмт хэрэгт санхүүгийн залилан, хулгай, дээрэм гэсэн хэдхэн л гэмт үйлдлүүд багтжээ.
    Тэгвэл хүмүүсийн (эхчүүд, тэтгэвэрийн хөгшид, залуучууд) мэдэхгүй боловч сайн, сайхныг хүсэмжилсэн сэтгэлийг ашиглан мөнгийг нь залилан авдаг элдэв ид шидийн багш гүрү нар, сүм хийдийн лам нар, ид шидтэнгүүд, фантаз номлогчид мөн адил бусдын эд хөрөнгийг хууран, залилж байгаа хэрэг биш үү? Тэд мөн адил эрүүгийн гэмт хэрэг үйлдэж байгаа хэрэг биш үү? Тухайн хүний хөдөлмөрөөрөө олсон мөнгө бол тэр хүний эд хөрөнгө биш хэрэг үү?
    Тэдний зааж, номлож байгаа зүйл нь дэлхийд хаана ч хүчинтэй, баталгаатай мэдлэг яг мөн үү? Дэлхийн томоохон их сургуулиудад, академийн байгууллагуудад очоод мэдлэгийн томчуудын өмнө тухайн сэдвээрээ эхлээд лекцээ тавиад ир гэвэл юу болох бол?

    Ерөөсөө эхлээд зөн билиг, ид шид, мэлмийн нүд, ямар нэг ирээдүй өнгөрсөнийг хардаг, ном тарни уншиж аргалж, хөөж туудаг, баяжуулдаг, ажил бүтээдэг тархиндаа хар нүхтэй нөхдүүдийн лекц, сургалтыг эхлээд дэлхийн том сургуулиудад сургалтын хөтөлбөрөө баталгаажуулж, докторын зэрэг хамгаалах шаардлагатай бол нэртэй том профессорын удирдлага дор дипломын ажлаа хамгаалаад, олон улсын шинжлэх ухааны нэртэй сэтгүүлүүдэд дипломын ажлаа хэвлүүлж, дор хаяж 10,000 удаа бусад (олон улсын) шинжлэх ухааны мэргэжилтнүүд тухайн ажлы нь иш татаж, шүүмжилж, эх сурвалжы нь шалгаж, эцэстээ олон улсад баталгаатай гэдэг нь нотлогдсон үед л олон нийтэд нээлттэй сургалт, семинар явуулах ёстой биш үү?

    Хэрэв ингэж олон улсад баталгаажаагүй, хүлээн зөвшөөрөгдөөгүй, эх үүсвэр нь тодорхойгүй, үнэн худалы нь ялгах боломжгүй ид шидийн худал хуурмагаа бусад хүмүүст үнэн мэт, бодит мэтээр сурталчилан, хариуд нь мөнгө авсан бол энэ өөрөө бусдын эд хөрөнгийг хууран, залилсан гэх Эрүүгийн хуулийн 148-р зүйлийн 2-т шууд хамаарах биш үү?
    Тус зүйлийн 1-т заасан АЛИВАА ХАЛДЛАГААС ХАМГААЛАХ ЭРХ-г хэн олгох вэ? Эрхээ яаж эдлэх вэ?
    Дээр нь нэмж дурдахад, хэрэв зөн билгийн, мэлмийн нүдтэй, ирээдүйг эсвэл өнгөрсөнийг хардаг эсвэл аялдаг, ном тарни уншиж аргалдаг, эдгээдэг, баяжуулдаг, бороо оруулдаг, туяагаар эмчилдэг нөхдүүдийн олон нийтэд сурталчилж байгаа “ид шид” нь олон улсад баталгаагүй (олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэдгээр дэлхийн мэдлэгийн томоохон институциас баталгаажсан, бусад шинжлэх ухааны мэргэжилнүүд бичсэн материал, түүнд ашигласан эх сурвалжуудыг нь шалгаж, асууж, шүүмжлэх боломжтой гэсэн ойлголтыг хөндөв) болох нь нотлогдвол тэдгээр ид шидтэнгүүд хүн төрөлхтөний баталгаатай мэдлэгийн нэрийг ашиглаж бусдыг хуурсан, мэддэг мэт худал дүр исгэж бодит байдлыг нуун дарагдуулсан гэмт хэрэгт унана гэсэн үг болж таарах нь ээ? Тэдэнд их сургууль, академийн цол олгож, гэмт үйлдлийг нь өдөөж, өөхшүүлсэн хүмүүс, албан байгууллагууд, боловсролын байгууллагууд хам хэрэгтэн болж таарах нь ээ?

    Шарын шашны лам хүн уул нь номоороо бол орчлонгийн бүх нүглийг тэвчих ёстой юм байна. Мөнгө бол нэг нүгэл нь. Гэтэл миний ажил бүтэх үү, би сайн хүнтэй учирах уу, би гадаад явж чадах уу гэсэн аргаа барсан хүмүүст ухаарлын сургаал хайрлаад явуулахын оронд өгсөн мөнгий нь халааслаад авсан бол тэр лам дан ганц шашныхаа хуулийг зөрчөөд барахгүй эрүүгийн хуулийг зөрчсөн үйлдэл биш үү?

    Яг ирээдүйг харж чадах уу? Үнэхээр ирээдүйг харж чаддаг байсан бол хүмүүс хууртсаар, хууртсаар нэг л өдөр сайн хань, асар их мөнгө, баяжуулах тарнийн нууц, ажил бүтээдэг үрэл, төрөл бүрийн шившлэгийнхээ үр дүнг хожмын нэг өдөр та нараас нэхнэ гэдгийг харж чадсангүй юу? Мөнгий нь халааслаад золгсохгүй Монгол хүн энэ сайхан шашныг ойлгодоггүй үхэр мал учираас өөртөө гомд гэж давхар доромжилсоор байх уу?
    Өгөө аваа тэнцэх нь хүний хорвоогийн шударга ёс учираас Монголчууд мөнгөө өгч барсан учир одоо хариугаа нэхэж, шаардаж авч, шударга ёсыг тогтоох цаг болжээ. Хууль бол шударга ёсыг хамгаалдаг хэрэгсэл мөн биз дээ? Аливаа халдлагаас хамгаалах эрхийг хэрэгжүүлэх хэрэгсэл нь хууль мөн биз дээ?

    Бодит байдал дээр дан ганц лам ч биш ирээдүйг харж чаддаг гэж дүр исгэсэн бол шашны хувцас өмсөж, хийдэд сууснаар бодит байдлыг гуйвуулсан, эсрэг талаа тухайн дүр төрхөөрөө хууран мэхэлсэн, хууран мэхлэх үйл ажиллагаагаа үгээр, үйл хөдлөлөөр илэрхийлсэн буюу Эрүүгийн хуулийн 148-р зүйлийг илт, тодорхой зөрчиж байгаа хэрэг биш үү? Тийм гэмт хэрэгтнийг хаацайлан, өөрийн ивээл дор байлгах ямар ч сүм хийд бас 148-р зүйлийг зөрчиж байгаа хэрэг биш үү? Гэтэл гэмгүй хүн шиг гэмт үйлдэл, гэмт хэргээ үйлдсээр, олон гэнэн, гэмгүй эмэгтэйчүүд, хөгшид, залуучуудыг хохироосоор л байх уу?
    Монголын төр ард түмнээ ид шидтэнгүүдэд, тархиндаа хар нүхтэй дүр исгэгч нарт залилуулан, эд хөрөнгөөрөө хохирохы нь хараад л суух хэрэг үү?
    Хүн төрөлхтөний мэдлэгийн эсрэг нулимж, ид шидтэнгүүд, дүр исгэгч нарыг өөхшүүлээд л суух хэрэг үү?
    АЛИВАА ХАЛДЛАГААС ХАМГААЛАХ ЭРХ гэж хоосон үг бичсэн хэрэг үү?

    Моралтай Монгол Сан

  • Сарандаваад санаа алдатлаа савуулж, Арго багшид алга хавсран залбирч байна..

    Хичнээн сайхан мэргэжлийн ур чадвартай байгаад ч улс орон, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага гэдэг зүйлийг үл тоодог бол, эх оронч үзэл санаа байхгүй бол тэр мэргэжлийнх нь ур чадвар тийм их хүртээлтэй юм гэж үү…
    Зарим тохиолдолд тэр ур чадвар харин ч авилга, луйврийн хүчирхэг зэвсэг болох нь олонтаа байна. Хувиа бодсон, аймхай, бэртэгчин ийм давхрааг яавч сэхээтний давхарга гэж хэлэхгүй. Диплом, зэрэг цолны гол болсон хүмүүсийг сэхээтэн гэж тооцохгүй. Үндэсний гэх бахархалгүй, өөрийн гэх оюун сэтгэлгээний хэлтэрхий ч үгүй тийм хүмүүс их олон байна. Сэхээтнүүдэд байдаг нийтлэг хэв шинж болох зарчимч, оюунлаг төлөв байдал хаа сайгүй ихээр үгүйлэгдэж байна.
    Тэд зальхай улс төрчид хуйвалдан хууль гаргаж, баялгийг нь цөлмөж байхад дуугүй л байна. Тэд эрх мэдэлтэн дураараа дургиж, эд хөрөнгөтөн хуулийг уландаа гишгэж байхад дуугүй л байна. Тэд улаан хийрхэгчид, популистууд улс орных нь хувь заяагаар эзэнгүй мэт даажигнан тоглож байхад дуугүй л байна.
    Тэд нийгэмд бурангуй соёл газар авч, бусчир явдал дэлгэрч байхад дуугүй л байна. Тэд олон даяараа мухар сүсэгт автаж, хуурамч бөөд шуулуулж, зальжин ламд амь амьдралаа даатгаж, хөёөгөө цуглуулагч оготно мэт гүйлдэцгээж явахад дуугүй л байна. Тэд мэдлэг, оюун, ойлголтын хүрээнд мэтгэлцэж, ойлголцох нь сөөмхөн, тэрсэлдэж үгүйсгэлцэх нь тэнгэр шиг болжээ.
    Тийм ч учраас нийгмийн оюун санааг мухар сүсэг эзэлхийлж, овтон зальтнууд олны оройд заларч байна. Монголын оюун санааны ертөнц дэх сэхээтний орон зайг сайн дурынхан нөхөж, хөөрүү эх орончид эзлэн түрэмгийлж байна. Бүхэл бүтэн үндэстний оюун санаа Орифлаймын Оюунгэрэлд ойж буутлаа дэлсүүлж, Сарандаваад санаа алдатлаа савуулж, Арго багшид алга хавсран залбирч байна..
    Харийн соёлд хүүхэд залуусаа алдаж, ийн алдах хэрээр өөрийн юм үнэгүйдэж, үндэсний бүхэн он цагийн тоосонд дарагдаж байна. Харийн үзэл санааны дөрөөр төр улсаа дөрлүүлж, ийн дөрлүүлэх хэрээр хөгжил маань хөөс болон замхарч байна. Нийгмийн ёсзүй гүнзгий шоконд орсон сэхээний өвчтөн шиг байна. Эмгэнэл биш гэж үү?
    Б.Наминчимэд

  • Бөөгийн бизнес төрийн зохицуулалт нэхэж байна

    хэмээн ихэд хүндлэн биширдэг. Бас энэ яваа насны тань гай барцдыг арилгах увидастай гэнэ. Гэтэл бидний энэ их хүндлэл, сүсэг бишрэл бөө нарт гай болсон бололтой. Бүр сүүлдээ тэдэнд сүсэглэсэн хүмүүсийн сэтгэл рүү ус цацаж, амь нас, эд хогшилд нь халдах, “Бөө болгож өгнө. Төдөн сая төгрөг аваад амь насыг чинь тэнгэртээ даатгаж танай гэр бүлийн ноён нурууг энэ жил бөхийлгөхгүй болгож өгье. Эс тэгвээс хүний гарзтай” гэхмэтчилэн айлгах, аврахын хооронд сүрдүүлэх болж. Гэхдээ тэнгэртээ даатгагдсан онгон шүтээний удамтай, олон жил ард түмэндээ буянаа хүргэж яваа зайран, удгануудаа цөмийг нь хэлж байгаа юм биш. Тэдний дотор бөөгийн нэрийг зүй бусаар барьж ашиг хонжоо хайгсад, нэмэр биш нэрмээс бологсдыг хэ¬лэх гэсэн юм. Хоёр он солигдохын өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 24-ний үүрийн 04:00 цагт Э.Мөнхбат гэх зайран Сэлэнгэ аймгийн Баянгол суманд машин дэлбэлсэн хэрэг үйлджээ. Уг дэлбэлсэн машиных нь эзэн Ж.Баярсайхан сумандаа хувиараа бизнес эрхэлдэг нэгэн аж. Зайран Э.Мөнхбат Ж.Баярсайханд “Жилийн заслаа хийлгэхэд төдөн төгрөг авчир” гэхэд нэхсэн мөнгийг нь өгөөгүйн улмаас ийнхүү машиныг нь дэлбэлсэн гэнэ. Энэ талаар Баянгол сумын Цагдаагийн Эрүүгийн мөрдөн байцаах тасгийн дарга н.Бат¬хуяг “Тийм хэрэг гарсан нь үнэн. Одоогоор мөрдөн байцаалтын шатандаа явж байна. Манай тасаг болон Мандал сумын цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасагтай энэ хэргийг хамтран шалгаж байгаа. Ирэх долоо хоног гэхэд хэргийг эцэслэн шийднэ. Хэргийн эцсийн шийд гара-хаас нааш илүү мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ. Дашрамд дурьдахад Э.Мөнхбат өнгөрсөн оны наймдугаар сард бөө болсон юм байна. Энэмэтчилэн сүүлийн хоёр жил бөөтэй холбоотой хэрэг улам ихсэх болжээ. Тухайлбал, өнгөрсөн оны аравдугаар сард Түлэнхийн төвд ууранд түлэгдсэн нэгэн эмэгтэй ирж нэлээд хэдэн хоног эмчлүүлжээ. Энэ талаар тус төвийн их эмч, Нөхөн сэргээх тасгийн эрхлэгч Б.Хишигжаргал “Манай эмнэлэгт энэ эмэгтэй 20-оод хоног эмчлүүлсэн. Тэрбээр, анх би буцалсан усан дээр халтирч унаад түлэгдчихсэн гэдэг байсан. Харин өөд болохынхоо өмнөхөн надад “Багш онгод оруулах гээд халуун ууранд оруулж дээрээс битүү даавуугаар хучаад дарж байгаад түлчихсэн юм. Би цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй” гэсэн. Ер нь монголчуудын бүдүүлэг зан үйл үүнд нөлөөлдөг. Эрдэм чадал муутай “хулгайн” бөө нар ингэж нэгийгээ амьдаар нь хөнөөж байгаа юм. Үүнд төрийн зохицуулалт хэрэгтэй” хэмээн ярив. Өнгөрсөн онд бөөтэй холбоотой дөрвөн том хэрэг гарчээ. Дархан-Уул аймагт 23 орчим насны зайран болоод удаагүй С хэмээх залуу эмэгтэй Б-г барьцаалан миний эхнэр бол, эс тэгвэл хоёулаа тэнгэрийн зарлигаар үхье гээд гарынх нь судсыг боож байхад охины ар гэрийнхэн нь олж цагдаад мэдэгдсэн тохиолдол гарсан. Түүнчлэн бөө нар хулгайн хэрэгт холбогдох нь элбэг болсон гэнэ. Тэд өөрсдийгөө өмөөрөхдөө “Бид ёс журмыг чандлан сахидаг, ард түмэнд тус хүргэгчид. Хулгайг бид хийж байгаа юм биш. Цаад онгодууд маань урд насандаа шилийн сайн эр байсан учраас улаачаа шаардаад байдаг юм” гэсэн байдаг. Мөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын дундуур Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн XVI хороонд онгодоо оруулах гэж байгаад тагтан дээрээс үсэрч амиа алдсан тохиолдол гарсан. Сүүлийн дөрвөн жилийн дотор Монголд бөө хэт олширсон. Толгой, нуруу өвдсөн хэн ч болов түүнд бөөгийн удам байна хэмээн сахиус дуудуулдаг болж Улмаар сахиусыг нь барилдуулж өгөх бөө багш нарыг хайж давхина. Гэвч багшаа удаан эрэхгүй, мөдхөн олдог нь ийм хэргүүдийн эхлэл гэлтэй.
    “Улс төрийн тойм” сонин

  • Шилийн богдод бөөгийн зан үйл хийсэн хүмүүс түймэр тавьжээ

    баазын ажилтнууд, хилийн 0184 дүгээр ангийнхан нийлж газар авхуулалгүй унтраасан байна. Орон нутгийн цагдаагийн байгууллагынхнаас энэ талаар тодруулахад “Дарьганга сумын нутаг дахь улсын тусгай хамгаалалттай, байгалийн дурсгалт газар болох Шилийн богд уулын хойд энгэр хэсэгт уртаашаа 800, өргөн нь 400 м талбайг хамарсан түймэр гарсныг унтраан шалгаж байна. Гал тавьсан байж болзошгүй хэмээн таван хүнийг саатууллаа” гэсэн юм. Энэ түймэрт Шилийн богд ууланд суулгасан таримал, сакура зэрэг мод, өвс шатсан бөгөөд хохирлын хэмжээг хараахан тогтоогоогүй байна.
    Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр Улаанбаатар хотоос очсон, нэг машинтай таван хүн бөөгийн зан үйл хийж байгаад гал алдсан гэнэ. Улмаар хэргийн газраас зугтаж явахад нь сумын хэсгийн төлөөлөгч саатуулсан аж. Хаврын хуурайшил өндөртэй энэ үед ил задгай гал түлэх, татсан тамхины ишээ унтраалгүй хаях, шашны зан үйл үйлдэж гал гаргах зэрэг иргэдийн болгоомжгүйгээс хүрээлэн буй орчинд их хэмжээний хохирол учирч, гал алдсан хүн гэмт хэрэгтэн болж ажил, амьдралаараа давхар хохирч байна. Тиймээс анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас сануулж байна.

    Г.Равжаа

  • Бөөгийн дамжааны төгсөлтийн баяр

    Тэд бөө болсон тул баярлахаас өөр яахав. Гэхдээ бөөгийн дамжааны төгсөлт их дээд сургуулийнхан шиг өндөр зардалтай байдаг. Бөөгийн иж бүрэн хувцас цан хэнгэрэгээ багшаасаа худалдаж авна. Сахиусаа бас л багагүй үнээр авдаг. Нэгэн залуугийн сахиус нь минжний арьсаар дамжиж ирнэ гээд багш 1.5 саяар надаас ав гэжээ. Залууд тийм их мөнгө байгаагүй тул 350 мянгын заарт хархын арьс худалдаж аваад “орлуулая” гэтэл багш нь зөвшөөрөөгүй гэдэг. Одоо бас нэг хүнд ажил нэмэгдсэн гэнэ. Өнгөрсөн жилээс дамжааны багш нар нь залуу бөө нараа Монгол орны уул овооны лус савдагтай “танилцуулах аян” хийдэг болсон. Догшин савдагтай онгод тахилгатай бүх уул овоонд очин савдагт нь шавиа “танилцуулах” учиртай тул сонгуулийн ажлаар яваа мэт Монголыг бараг бүтэн тойрог гэнэ. Энэ урт удаан аялалын бүх зардлыг мэдээж шавь нар нь нийлж гаргадаг.

    NUUTS.MN

  • “Хунтайж” П.Давааням дааганы зүрхийг амьдаар нь сугалж, уул тахив

    Өвөө Есүхэйг татаарчуудад хорлогдсны дараа таван өнчин хүүхдээ тэжээх гэж мөн ч их зовсондоо” хэмээн ярьдаг П.Даваанямыг монголчууд андахгүй. Тэрбээр өөрийгөө доктор, эрдэмтэн, ерөнхийлөгч гэж нэрлээд зогсохгүй “Хунтайж” хэмээн өргөмжилдөг. Гэвч түүнийг ямар хааны хүү, бас хэн түүнийг хунтайжаар тодруулсныг нь мэдэх хүн байдаггүй гэж болно. Харин тэрбээр хамгийн сүүлд уул хангайдаа дааганы зүрхээр тахил өргөснөөр твиттерт өнөөдрийн гол дүрийн баатар болж байна. Жиргээчдийн саналыг харахад олонх нь түүний тахилга ганц даагаар зогсоосой гэж хүссэн байлаа.