Category: Бөөд юу саад болж байна вэ?

  • Бөө болж мөнгө хийх гээд бусдын аминд хүрчээ.

    Тэгээд Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт Агуйт хэмээх газар булжээ. С нь хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан нэгэн байсан бөгөөд 10 гаруй хоногийн дотор З-ийн үгэнд итгэж, хамт явахаар болжээ.
    Хохирогч С-ийн ар гэрийнхэн машинтай явсанаас хойш сураг тасарч олон хоносон тул цагдаагийн байгууллагад хандсан байна. Цагдаагийн байгууллага шуурхай арга хэмжээ авч улсын хэмжээнд эрэн сурвалжилж, хэргийг богино хугацаанд илрүүлж чадсан байна.
    Иргэдэд анхааруулахад бөө болон бөөгийн уг барих зан үйлийн талаар тодорхой мэдлэгтэй байсан бол алуурчинд хууртахгүй байх боломжтой юм. Мөн бөөгийн нэр барьсан олон арван залилагч нараас жинхэнэ бөөг хэрхэн таних вэ гэдэгт анхаарах цаг болсоныг энэ явдал харуулж байна.

  • Бөө болгох гээд аминд нь хүрэх дөхөв 2012 оны 09 сарын 12-ны сонины материал

    Өчигдөр Сүхбаатар дүүргийн XIV хороо, Дамбадаржаагийн… гудамжинд оршин суух 38 настай Э гэгч 39 настай, эмэгтэй Б-г бөөлүүлж, сахиусыг нь авч өгнө хэмээн биеийг нь халуун чулууны уураар түлж хүнд гэмтэл учруулсан хэрэг гарчээ.

    Хохирогч одоо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сэхээн амьдруудах тасагт эмчлүүлж байгаа ч биеийн байдал нь маш хүнд байгаа аж.
    Сүүлийн үед бөө нэрээр гэмт хэрэг үйлдэх, бусдын амь насанд халдах тохиолдол гарсаар байгаа тул иргэдийг болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

  • Бөө болгоно гээд халуун чулуугаар түлж хөнөөжээ

    Өөрийгөө бөө хэмээн өргөмжилсөн Д.Болд-Эрдэнэ гэгч Наранзул гэх эмэгтэйд бөөгийн чанар авахуулна хэмээн халуун чулуугаар түлж, амь насанд нь хүрсэн хэрэг гарчээ.
    Өнгөрсөн оны наймдугаар сарын 17-нд Төв аймгийн Сэргэлэн сумын тавдугаар багийн нутаг Авдрантын уул гэдэг газарт гарсан эл хэргийг прокурорын байгууллагад хянаж байгаа аж.
    Бусдын амь насанд хүрсэн Д.Болд-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94.1-т зааснаар бусдыг болгоомжгүй алсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Түүний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх аж.
    СэжигтэнД.Болд-Эрдэнэ талийгаач Наранзулыг бөөгийн чанар авахуулна гэх нэрийдлээр гурван чулуу халааж, дээрээс нь хоёр давхар хөнжил нөмрүүлснээр амиа алдсан аж. Талийгаач амьсгалын замын бүтэлттэй, биеийн ихэнх хэсэг түлэгдэж, амь насаа алдсан гэсэн Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гарсан байна.

  • Бөө болсон иргэд өөрсдөө “бөө” төрүүлж шархаа нөхдөг үү

    Удам угсаагүй хүн гэж үгүй. Харин удам дамжсан бөөгэж дуулснаас биш, дуртай нэг нь бөөболдог гэж мэдэхгүй л юм байна. Өвөг дээдэс минь улаан коммунистууд байснаас биш мөнх тэнгэрийн ангуучид байгаагүйг түүх гэрчилнэ. Элдвийн юм харж, энд ч үхэл хагацлыг зогсоож, тэнд ч өвчин шаналлыг эдгээж байсан гэхээсээ илүүмэдлэгтэй мундаг бурхны шавь нарт итгэдэг байсан үе саяхан.
    Бөөгэдэг үгийг хэлэх нь байтугай “бөө” гэж юу байдгийг ч мэдэхгүй байсан даа. Толгойтой бүхэн лам болж тангад үсэг уншихаараа хамба болдог байсан. Гэтэл одоо маанийн үсгээ мартаж тэнгэрийн улаач нарт итгэх болов. Орчин үед мэндэлсэн хэн ч болов онгодтой болсон гэхэд хилсдэхгүй. Бүүр өнөөх атаа таван тэнгэрийг эзэгнэж ангууч нэрийг нь ад зэтгэр болгож яваа хэсэг ч байх юм. “Хүн бүхэн адилгүй, хүлэг бүхэн жороогүй” гэдэг. Тэгвэл бөөбүхэнд итгэх аргагүй болж. Зарим нь ашиг хонжоо хайж бөөгөөр бизнес хийж байхад нөгөөх хэсэг нь бөөнэрийдлээр хүний амь нас бүрэлгэж хуулиас гадуур жаалж явна.
    Дэлхий нийтээрээ даяаршиж техник технологи хөгжсөн эрин үе рүүалхалж буй. Гэтэл бөөгийн шашин ч даяаршин хөгжсөөр нэг айлд 2-3 бөөтөрж, хамтлаг дуучдаас нь авахуулаад улс төрийн удирдлагууд нь ч бөөг тахин шүтэх болцгоож. Ёстой л нөгөөх мөнх тэнгэрт “арын хаалга” гэж байдаггүй нь л энэ байх. Хэдхэн сарын өмнөхотыг хогноос нь салгахаар зориг шулуудсан байгууллагууд Туул голын орчимд их цэвэрлэгээ хийсэн. Тухайн үед бөөгийн тахилга шүтлэгтэй модыг ч цэвэрлэж байсан юм. Гэтэл хаа дайралдсан газарт уяж орхисон бөөнарын хадаг л гэхэд хоёр машин шахуу гарчээ.
    Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Онгод нь орсон бөөтагтнаас үсэрчээ”, “Бөөгийн нэрээр залилан хийжээ”, ”Бөөхүний аминд хүрэх шахлаа”,”Бөөхүний биед халджээ”… гэх мэт саар мэдээлэл хөвөрнө. Хүний мэдлээс байтугай хүчнийхний мэдлээс гарчихдаг бөөгийн бизнест хүн ард минь итгэсээр байх хэрэг үү. Бөөболлоо гэхэд бөөн шаталт тохионо. Бөөгийн хэрэгсэл гэгдэх хэнгэрэг цохиур нь хэдэн саяын үнэтэй.
    Эл байдлыг нь овжин наймаачид сүйхээтэй ашиглаж бөөгийн хувцас хэрэгслийн үнийг тэнгэрт хадаана. Байдгаа шавхаж бөөболсон иргэд өөрсдөөбөөгэгчийг төрүүлж шархаа нөхөхөөс өөр аргагүйд хүрдэг тухай мэдээлэл ч байдаг. Энэ нь хатуу ч гэсэн үнэний ортой юм. Нэг үгээр хэлбэл, сүлжээний бизнесийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж буй явдал аж.
    Одоогоос хэдэн жилийн өмнөюмдаг. Нэгэн бөөсахиусаа буулгаж байхыг харсан юм. Гэтэл өнөөх бөөхаа хамаагүй хүмүүсийг ташуурдаж зодох нь хачирхалтай санагдаж байсан. Учир явдлыг асуувал тэр хүнд албин чөтгөр шүгэлсэн байсныг үргээж буй хэрэг гэнэ. Мөн хүнийг халуун усанд хийж шалзалж алсан хэрэг ч гарч байжээ. Эх сурвалжийн мэдээллээр тухайн засал хийлгэгчийг халуун ууранд суулгаж засал хийлгэсэн аж.
    Гэтэл халуун чулуун дээр ус хийж улмаар уур гаргасан гэнэ. Энэ үед хохирогч “амь авар” хэмээн гуйж байсан ч үл тоосон байдаг. Энэ мэт бусдын амийг үл тоогч бөөнарт хариуцлага тооцох нь ховор. Саяхан нэгэн эмэгтэйг айлд сууж байхад нь бөөзодож улмаар ээмэг, бөгжийг нь тайлж авсан ч хэрэг бий. Энэ мэтээр сүсэг бишрэл нэрийдлээр хүний амь хөнөөж, эд зүйлсийг нь дээрэмдсээр байх уу. Хараа хяналтгүй цэцэглэн хөгжиж буй бөөнарт хариуцлага гээчийг чангахан шиг тавьдаг болмоорсон. Бид дараагийнхаа дугаарт бөөтэй холбоотой хэргүүдийг цувралаар хүргэх болно.

  • Сүүлийн жилүүдэд манайхан бөө, удган шүтдэг болоод байгаа. Юм л бол лам эсвэл сайн гэсэн бөөг зорьдог.

    улсууд ч олшрох болсныг холбогдох байгууллууд мэдэгдээд байгаа. Баянзүрх дүүргийн долдугаар хороонд байрладаг байрны зургаан давхрын тагтнаас иргэн А гэгч уржигдар “Бөөгийн онгодорлоо” хэмээн дэггүйтэн үсэрчээ. Азаар тэрээр амьдгарсан ч эрүүл мэндээрээ хохирчээ. Энэ мэт бөөгийн нэрийг ашиглан эрсдэлтэй алхам хийдэг улсууд цөөнгүй дуулдах боллоо. Ямартаа ч тагтнаас унаж гэмтсэн бөөгийн хэргийг Баян зүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
    Харин иргэн А одоогоор гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлүүлж байгаа гэнэ.
    Ч.Уянга

  • БОГИНО ХУГАЦААНД БӨӨГИЙН ӨНДӨР ДЭЭД ЦОЛ, ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ, АЛДАРД ХҮРСЭН “УЛААЧ” ТОДРОВ.

    Саяхан 2017 оны 12 дугаар сарын 29-ны өдөр “Өөрийн улаачийн эрдмийн бүтээлүүдээрээ болон онгод сахиусынхаа шидийн эрдмээр ДЭЛХИЙН ХҮН СУДЛАЛЫН САЛБАРТ МОНГОЛ БӨӨ МӨРГӨЛИЙГ ШИНЖЛЭХ УХААН МӨН хэмээн хүлээн зөвшөөрүүлсэн амжилтыг нь үнэлж, Монгол бөөгийн зан үйлийн Мөнх тэнгэрийн алтан буултаар Зарлиг илгээж МОНГОЛ ТӨРИЙН ИХ ЗАЙРАН цолтноор тодруулсаныг баталсан үнэмлэхийг Дэлхийн нүүдэлчдийн дээд Амин хүч судлалын Академийн Эрдмийн зөвлөлийн дарга Сүнс Д.Одгэрэл гэгч тамгаа дарж, мутраа хайрлаж олгожээ. Төрийн зайран хэмээх цолыг Сүнс Одгэрэл зайран Бямбадоржид анхлан олгож байсан түүхтэй. Иргэд ч төрөөс олгосон мэт ойлголттой болоод олон жилийн нүүр үзэж байгаа. Хэрэг дээрээ иймэрхүү маягаар, ганц хүний үзэмжээр олгодог шагнал юм.
    Дараагийн нэг хачирхалтай мэдээлэл нь Төрийн зайран болоод удалгүй, 2018 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 358 дугаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал болох “Алтан Гадас” одонгоор шагнагджээ.
    Чингис хааны дүр бүтээсэн, урлагын салбарт их амжилт гаргасан, алдартай бөхөд “Алтан гадас” шагнал олгосон нь өвөрмонголд олны талархалыг хүлээж байсан бол харин энэ удаагийн шинэхэн улаачид олгосон цол, төрийн шагнал нь монголын гэх олон зүйлийн нэр хүндийг шалд нь хүртэл унагахад хүрчээ.
    Ийнхүү өвөрмонгол “улаач” 3-4 жилийн дотор бөөгийн дээд цол, төрийн дээд шагналаар жил хүрэхгүй хугацаанд тодорсон гайхамшигт учрал тохиож байна.
    Монголын соёлын өвийг олон мянган жил тээж яваа, Монгол уламжлалт бөө шүтлэгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, амьдралынхаа 20-30 жилийг Монгол бөө шүтлэгт зориулсан цөөнгүй “улаач”-ыг төрийн дээд шагналд таван жил тодорхойлсон боловч албан ёсоор нэг ч улаачид олгогдолгүй хойшлогдсон бол харин гадаадад тодорсон бөөд тун ахархан хугацаанд өндөр нэр хүнд, цол, алдарт хоёрыг хүртээж байгаа нь ойлгоход бэрх боллоо. Дүгнээд үзвэл монголын гэх болгон үнэ цэнэгүй болж, гадаадынх гэхээр хэн ч байсан тахин шүтдэг үзэл байсаар байгааг илэрхийлэв. Зарим талаар арай үгүй байлгүй дээ гэж бодоход хүрч байна.
    Ямарч байсан улаач нараас нэг ч гэсэн хүн Монгол төрийн дээд шагнал хүртсэнд баяр хүргэх нь зүйтэй байх аа.
    Д.Хүрэлбаатар

  • ХАРИЙН ШАШНЫ УРСГАЛД УГААГДАЖ БУЙ ХОЙЧ ҮЕ…

    та ч харж буй. Нийслэлийн төв цэгээс бусад газар бүх дүүргийн нутаг дэвсгэрт, цаашлаад хөдөөх сум болгонд шахуу модон загалмайт байшин нэмж сүндэрлэсээр. Түүн дотор юу өрнөдөг нь тэр бүр тодорхой биш.
    Гэтэл энэ байдал сүүлийн жилүүдэд их хэмжээгээр нэмэгдэж, өсвөр үеийн хүүхэд багачууд, нийгмийн доод давхаргын иргэдийг олноор хамруулах болсон нь ХАРДЛАГА төрүүлж байна.
    Зөвхөн христ ч биш католик, лалын болон морман шашинтнууд, бидний нэрлэж мэдэхгүй өөр олон шашны урсгал хүч түрэн орж ирж, тухалж төвхнөсөөр байна. Хоёр сая гаруй монголчуудад 40 орчим төрлийн шашны урсгал байна гэсэн албан бус тоо ч буй.
    Жишээлбэл: Баянзүрх дүүргийн хэмжээнд гэхэд бүртгэлтэй 133 сүм хийдээс 55 нь ямар нэг зөрчилтэй. Тэд хүүхэд залуусын тархийг угаасан зүй бус зан үйлдэлд хамруулж, тэдгээр нь гаж сэтгэлгээ, хэвийн бус байдлыг төрүүлэхүйц байгаа нь ихээхэн айдаст автуулж байна.
    Аливаа зүйлийн ТУНГИЙН хэтрүүлэх аваас ХОР болдог. Манай өнөөгийн энэ нийгэмд ч гэсэн шашны гаж урсгалууд борооны дараах мөөг шиг олширсныг төрийн болоод мэргэжлийн байгууллагууд анхааралдаа авах цаг болсон .
    Гэтэл өөрсдийн нутаг дэвсгэрт гарч буй харийн шашны зүй бус үйлдлийг таслан зогсоох ёстой төр засгийн ажилтнууд маань эсрэгээрээ тэдэнд үйлчилж, хорооныхоо хүмүүсийн бүртгэл мэдээллийг өгөөд зогсохгүй орон байраар хангаж байгаа нь наанадаж төрийн албан хаагчийн ёс зүйд, цаашлаад улс орны үндэсний аюулгүй байдалд хамаагүй гэж үү гэсэн асуулт эндээс гарч ирж байна. Шүтэх, эс шүтэх хувь хүний эрхийг “сайн дур”-ын гэх сайхан нэрийн дор хүчээр шүтүүлэх албадлага болгон хувиргаж байгаа үүн шиг, үүнээс ч ноцтой үйлдэл хаа сайгүй өрнөсөөр л байна.
    Улс орны ирээдүй болсон балчир хүүхдүүд, үзэл бодол нь хараахан төлөвшиж амжаагүй байгаа залуус гадны шашны сөрөг нөлөөнд угаагдан эх орноо гэсэн сэтгэлгүй, харийн хүнийг шүтэн биширч хөл толгойгоогоо олохоо больсныг харахад үнэхээр харамсалтай.
    Бидний ядуу буурай, өлмөн зэлмүүн байдлыг ашиглан энэ мэтээр явсаар байвал улс орны дархлаа болсон СОЁЛ, уламжлал орхигдох болно.
    Гэвч одоо монголчууд өөр хоорондоо улс төрийн талцалтай, нийт иргэдийн талаас илүү нь ядуу, оюун санаа нь булингартай байгаа үед олон шашныг хязгаарлах төрийн зохицуулалт яалт ч үгүй ШААРДАГДАЖ байна.
    Б.Ганжавхлан

  • Ц.Хулан: Өөрийгөө бүх цэргийн ГЭГЭЭН гэж өргөмжилөх нь СЭТГЭЦИЙН ӨВЧНИЙ нэг хэлбэр

     

    -Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цэргийн хүрээний гэгээн Их Наран Хутагт гэгч нэгэн Говь-Алтай, Баянхонгор, Ховд зэрэг аймгуудад очиж ном айлдаж, шашны зан үйл үйлдсэн нь нэлээд шүүмжлэл дагуулж байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
    Бүх цэргийн гэгээн хэмээх өөрийгөө өргөмжилж, Монголын дотоодын цэргийн анги салбар нэгтгэлүүдэд очиж Жанцан бурхан тахисан, галын сан тавьж, Тэнгэрээд нум сум харвасан гэх зэрэг шашны зан үйл үйлдсэн зураг, бичлэг, мэдээ баримт байгаа. Монгол Улсын иргэн шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. Хэн ч үүнийг хориглох, үүнд халдах ёсгүй. Гэвч М.Базарсад хэмээх энэ хүн “Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэнэ” гэсэн ерөнхий заалтыг зөрчиж, хувь хүний үйл ажиллагаа явуулсан нь анхаарал татаж байна. Энэ асуудлыг олон нийтэд шүүмжилж, мэдээлэл түгэх үед нь бид холбогдох алба газарт нь хандсан. Дотоод цэргийн ерөнхий командлагч, ЦЕГ-ын дарга С.Баатаржав хурандаа руу холбогдож тодруулсан. Дээрх нэр дурдсан аймгуудад 9919**** дугаартай утсаар холбогдож, 5 дугаар сарын сүүлээр цэрэг, цагдаагийн анги нэгтгэлүүдэд ажиллаж “Хүн байхын утга учир” сэдвээр лекц уншиж, шашны зан үйл үйлдэнэ гэж мэдэгдсэн байдаг. Энэ дагуу анги нэгтгэлүүд хүлээж авсан юм билээ. Энэ үйлдэл нь төрд үйлчлэхээр тангараг өргөсөн алба хаагчийн ёс зүйн хувьд ноцтой алдаа гаргаж дээрх үйл ажиллгааг явуулахыг дэмжсэн байна. Тухайн анги нэгтгэлийн удирдлагууд, хамт олон өөрийн орон гэртээ, нутаг усандаа шашны зан үйл хийлгэсэн бол хэн ч ингэж шүүмжлэхгүй.
    -Цэрэг, цагдаагийн гэгээн гэж өөрийгөө өргөмжилсөн байх юм. Энэ тухайд?
    Монголчуудад өөрөө өөрийгөө өргөмжлөх, өөрийгээ тодруулах, нэрд гарах гэсэн сонирхолтой болчихсон. Энгийн иргэн нь тэмээ унаад Англи орно гэдэг бол лам нар нь хэдэн зуун шавьтай, тийм хэмжээний өргөл барьц авдаг гэдгээрээ зиндаархдаг, тэр дарга, сайд надад ирж мөргөдөг гэж өөрийгөө бусдаас тодотгох гэж хийрхдэг. Энэ хийрхэл нь бидний үнэ цэнийг, монголчуудын өв соёлыг үгүй хийж байна. Буддын шашин бол шинжлэх ухаан шүү, энэ бол монголчуудын гол шүтээн шүү гэдэг талаас нь үзэж, бодож, сэтгэх хэрэгтэй. Мухар сүсгийн зан үйлээр Монгол Улс хэзээ ч хөгжихгүй. Цэргийн ангид сан тавиулж байхаар архидалт, хүчирхийлэл, ажилгүйдлийнхээ тухай ярих ёстой. Ичихгүй бүхний өмнөөс төр тайлбар хийх нь утгагүй. Гэхдээ төрийн байгууллагынхан нэгэнт үйл ажиллагаанд оролцсон учраас хариулахаас өөр арга алга. Тэр эрэг, цагдаагийн албаныхантай хариуцлага тооцсон гэдгээ С.Баатаржав хурандаа мэдэгдсэн.
    -Энэ мэт хуурамч хутагт хувилгаадаас болж Далай ламын өргөмжлөлт гэгээнтнүүд, хувилгаадад ч бас итгэх итгэл буурах хандлагатай боллоо. Зарим иргэд энд тэндхийн гэгээнтнүүд, хувилгаадтай авахуулсан зургийг ил гаргаж, шүүмжилж байна?
    Их Наран Хутагт гэгч нь Далай ламаас өргөмжлөл аваагүй юм билээ. Ховд аймгийн Дөргөн сумын харьяат Мягмарын Базарсад гэж хүн. Шуугиан тарьж, өөрийгөө тодотгож байгаа нэгнийг дагасан ард түмэнд олз ашиг нэмэгддэг. Их наран хутагт гэж өөрийгөө өргөмжилсөн үйл явдал нь нэг талын сэтгэцийн өвчин юм. Өөрөө өөрийгөө тодотгодог, өөрийгөө алдартан болгох энэ үйлдэл чинь дэлхий нийтэд тархсан, эрүүл мэндийн шинжлэх ухаанд батлагдчихсан зүйл. Сэтгэл зүйн эмгэгийнхээ түвшинд нэр устайгаа, оноштойгоо тодорхой байдаг. Ийм байдлыг хүлээн авч, өөгшүүлээд байна гэдэг бол улам л дэвэргэж, өвчнийг нь хөдөлгөж байгаа үйлдэл. Бусад хутагт хувилгаад бол эрдэм ном, сахил санваар, ёс зүй, дэг жаягаараа зэрэг зиндаагаа мэддэг. Тийм ч ураас бид тахин шүтэж, дээдэлж өргөмжилдөг. Тэд энэ хүн цэрэг цагдаагийнхан руу утсаар ярьж тосуулдаггүй,
    -Хятадын тагнуул, гадаад хүн Монголын шашин соёл, өв соёлыг устгах гэлээ гэж хүлээж авч байна. Ямартай ч Монгол хүн юм байна?
    Ингэж дэвэргэж, буруутгаж болохгүй. Монгол хүн мөн. Ховд нутгийн гаралтай гэж түрүүн хэллээ шүү дээ. Энэ хүний буруу гэж бодохгүй байна. Галдан шатаах, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулаагүй. Зөвхөн боловсрол, мэдлэгийн түвшин дорой байгаа цэрэг, цагдаагийнханд хандаж шашны зан үйл үйлдсэн явдал юм. Үүнийг нь өөгшүүлж, дэмжсэн цагдаагийн эрх бүхий албан тушаалтнууд буруутай. Тийм ч учраас хариуцлага хүлээж, сахилгын шийтгэл авсан.
    Сэтгүүлч З.Батхуяг

  • ​Чи бөө болох ёстой хүн байна

    Тахилга, тайлга,чанар хийх, өргөл, ундаалга, бензин шатахуун, хонь мал гээд ямар их зардал гардаг гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Тахил дээр нь тавьсан мөнгийг өөрсдөө авч үрээд л ажил хийхгүй жаргаад байгаа юм шиг харагдаж байгаа болоод зарим хүмүүс бөө болох гэж дурлаад байх шиг байна. Тамгалагдсан үр л бөө болох тавилантай болохоос биш дуртай нь биш шүү.
    Хүн бүрийг удмынх нь тэнгэр, сүнснүүд харж тольдож явдаг. Тэр ч байтугай муу сүнс, тийрэн хүртэл дайрчихсан дагаж явдаг. Тэр бүрийг ялгаж танихгүй тааралдсан хүнээ онго, тэнгэртэй байна гэж андуурч байгаагаас борооны дараах мөөг шиг ихээр бөө төрсөн ч жамаараа энэ бүхэн цэгцэрнэ. Мөн онго тэнгэргүй гэдгийг нь мэдсээр байж өнгө мөнгөнд дурлаж хүний амьдралаар тоглож байгаа бөөнцөр ч олон байгаа шүү. Хэрэв тамгалагдаагүй бол сүнсээр тоглох нь тухайн хүнд болон удамд нь сайн зүйл авчирахгүй. Үр удмаараа үйлийн үрийг нь эдлэх энэ тавиланг эдлэх ёстой бол хөнгөн хандаж хэрхэвч болохгүй.
    Өөрсдөө унш судал. Онго тэнгэртэй эсэхээ таньж мэд, Олон хүмүүст үзүүл. Бөө бол гээд байгаа, хүмүүсээ судал. Замчлуулах багшаа маш ихээр судал. Бүх талаас нь. Шуналтай, шалиг, завхай, хулгайч, хүн чанаргүй хүмүүсээс олигтой үр дүн хүлээгээд хэрэггүй л болов уу?
    Хүнийг хүндэлж, хайрлаж чаддаг, ёсзүй, үүрэг хариуцлагатай, хэрэгтэй зүйлсээ олоод унших, судлаад мэдчих боловсролтой зөв хүнээ олтлоо битгий шантраарай.
    Бөө хүний үүрдэг тавиланг дааж чадах эсэхээ бодож тунгаа. Жаргал нь илүүдсэн хүн ирдэггүй. Зовсон хүмүүс л байнга ээрэх болно. Хүний зовлонтой дандаа зууралдаад байж чадах уу? Өөрийгөө чагна.
    Хэрэв тамгалагдсан нь үнэн бол та болон түших хүн чинь хоёргүй сэтгэлээр энэ үйлэнд зүтгэх шаардлагатай болно. Зарим үед энэ хоёр хүний ажил амьдралыг ч алдагдуулна гэдгийг бодолцож үзээрэй.

    Олон Ургалч

  • С.Молор-Эрдэнээс болгоомжил !!!

    Тэгэхээр сургууль дотроосоо бус нэлээд дээрээс өгсөн үүрэг гэдгийг анзаарч болно. Үүний дараа нь тэр “Гаж” нөхрийг олж уулзахад “Ийм сургууль байхын хэрэггүй. МУИС-ийн хаалгыг нь хаагаад банз модоор даруулаад хадах хэрэгтэй. Намайг ойлгох хүн Монголд алга. Миний хаана ч хүрэхгүй” хэмээн уурсан хэлсэн нь сургуулиасаа хөөгдөсний тэмдэг байв. Тодотгож хэлбэл, дээрээс өгсөн үүргийг МУИС биелүүлжээ. Үүнээс хойш улстөр, эдийн засаг, уран зохиол, анагаахын гээд бүхий салбарыг салам шүүмжилдэг нэг нөхөр бий болсон нь өнөөдрийн “Хэвлэлийн баатар” шахуу болчихоод байгаа С.Молор-Эрдэнэ юм. Бүр сүүлдээ улстөр рүү хальтирч, Н.Энхбаяртай ч Ц.Шинэбаяртай ч нэг бөөрөө нийлүүлж олны өмнө гарч ирсэн.
    Гэтэл түүний номлож шүүмжилж байгаагийн цаад талд дандаа үндэстнээ эсэргүүцсэн утга санаа нуугдаж байх нь юу юунаас том аюул юм. Тэр тусмаа өөрийнхөө суралцсан Германыг Ертөнцийн төв хэмээн үзнэ. Монгол Улсын хэмжээнд бол юу ч байхгүй. Ардын уран зохиолч нь ч хоосон магтагч мулгуу, нэртэй эмч нар нь ч алуурчин, эрдэмтэн мэргэд нь ч зөвхөн 35 үсэг нүдэлсэн төдий хэмээн ярих энэ эрхмийн үндэсний эсрэг гэмээр үзэл санаа МУИС бүү хэл өдгөө нийгэмд гай тарихдаа тулчихаад байна.
    Үндэсний хэмжээнд гайгүй боловсон хүчин бэлддэг МУИС-д өөрийн гэсэн үндэсний бодлого бий. Нөгөө талаас Төрийн хар хайрцагны бодлого ч байдаг байх. Тэгэхээр хүнээ зөв таниж ирээдүйн боловсон хүчин бэлтгэх талбараас холдуулжээ гэж ойлгож болохоор. Тухайн цагт бол С.Молор-Эрдэнийн филосифич мэргэжил, түүндээ гүн гүнзгий орсон нь гай уддаг байх. Түүнд ерөөсөө нийгэм улстөрийн тэнцвэртэй байдал алга. Филосфич хүмүүс эртнээсээ хаад ноёдтой сөргөлдөж, нийгэмтэйгээ тэрсэж амьдардаг байсан гэх үзэл санаа түүний ой ухаанд үүрд оршсон байна гэх зэргээр эерэг зүйл боддог байсан нь үнэхээр ташаарсан зүйл байжээ гэдгийг явж өнгөрсөн цаг хугацаа хэлж өгч байгааг хүн бүхэн хэлэх болжээ.
    Өнөөдөр монгол хэлэнд нэвтэрсэн гэх мэргэдийг маань юу ч мэдэхгүй мулгуугаар нь дуудаж байгаа хүнд үндэсний үзэл санаа гэж хэзээ ч үгүй. Цэцэн цэлмэг найрагчдыг маань уран уншигч, хэрэггүй амьтад гэж байгаагийн цаана Монгол Үндэстний эсрэг бодлого ч цухалзаж байх шиг. Аливаа үндэстний хэл соёлыг устгахаар алга болдог нь бичигдээгүй хууль юм гэсэн. Тэгэхээр С.Молор-Эрдэнийн үзэл санаа тэр чигтээ үндэстнийхээ эсрэг оршиж байна, тэр тусмаа хэл соёлын дархлаанд халдсан ном товхимол олноор хэвлэж, энэ тал дээр байнга хэвлэл мэдээллээр мэдэгдэж байгаа нь сайны дохио биш шүү. Үнэхээр л Герман улс нь дэлхийн төв юм бол тэндээ очоод амьдрах хэрэгтэй. Заавал Монгол Улсын үндэсний хэв маяг, хэл соёлын эсрэг бодлого явуулж суугаад яах юм бэ. Эсвэл хариас үүрэг авсан тагнуул юм уу хэмээн бодоход ч хүргэнэ.
    А.Толбо