Category: Монгол бөөгийн түүх

  • ОЧИР ЗАЙРАН

    Тэрээр 1850-аад оны үед төрсөн бөгөөд өөрийн хошуугаар зогсохгүй зэргэлдээ хошуу нутгаар залагдан ядарч, зовсон олон түмэнд тус хүргэдэг хүчтэй олон онгодтой зайран байв. Очир зайран нь хэл хуураа татаж хур бороо оруулдаг. Мөн хариулдаг, онгод орсон үедээ завилан сууж, суусан хэвээр галтай тотго дамжин эргэлддэг. Өөрийн дүр төрхөө өөрчлөн гурван хөлтэй шувуу мэт дүрстэй болдог. Хол яваа ахан дүүс, элэгтнүүдэд нь гай зовлон гэнэтийн осол тохиолдохыг урьдчилан мэдэж, түүнийг зайлуулдаг, сэлмээ улайсган долоодог, мөн сэлмээрээ хэлээ огтлон цус гаргаж өргөл өргөн тулж ирсэн муу муухай бузар бүхнийг арилгаж чаддаг байжээ. Олныг түйвээсэн хулгайч дээрэмчид зэрэг муу явдалтныг аянга аадар буулгах, цасан шуурга тавиулах зэргээр залхаан цээрлүүлдэг гэгчлэн олон шидийг үзүүлдэг догшин зайран авч энгийн ардад дөлгөөн зангаараа ихэд хүндлэгдсэн нэгэн билээ. Түүний удам хойчид Бор, Халиудай, Дамчаа, Шагж зэрэг олонд нэртэй удган, зайрангууд үе залгамжлан төрсөн. Б. Очир зайран нь 1935 оны орчим өөд болсон бөгөөд өдгөө хувцас хэрэглэл нь түүний хүү О. Гончигийн гэрт нэг хэсэг хадгалагдаж байсныг Төгрөг сумын нутаг Чавчаалын хөндий хэмээх газрын нэгэн агуйд ач хүү Г. Дамбил, Г. Тумбаа нар нь улааны хэт хувьсгалчидаас нуужээ. Хожим 1963 оны хавар тухайн үед Говь-Алтай аймгийн орон нутаг судлах музейн эрхлэгчээр ажиллаж байсан П. Догчин авч ач хүү Г. Тумбаа нь хувцас хэрэгслийг нийтийн хүртээл болгохоор хүлээлгэн өгчээ. Очир зайрангийн бөө онгод 1920-1990-ээд оны эхэн хүртэлх үед хэсэг тасарсан хэдий ч 1997 оноос түүний гуч хүүд эргэн заларчээ. Түүний тухай Төгрөг сум байгуулагдсаны 80 жилийн ойд зориулан хэвлэгдсэн Төгрөгийн Хөх Шаштир номонд тодорхой бичсэн буй. Түүний тухай олон домог яриа их байдаг бөгөөд олондоо Халхын хар Очир зайран хэмээн яригддаг билээ.

  • НЭГЭН ДОМОГ

    Нэг шөнийн дараа ар монголоос ирсэн хошуу ноёныг хүлээж авах зарлиг гаран тэд ч бэлдэж байтал хошуу ноёны ёслол хүндэтгэлийн дээл гэртээ орьхогдон үлдсэн байх тул бөөн асуудал үүсч ингээд өөрийн шадар зайрандаа ямар нэг аргаар авчир гэсэн лүндэн буусан тул зайран шөнө дөлөөр бөөлж ихэлж бөөлөхдөө ноёны гаансыг авч тэгээдл бөөлөөд байж үүрээр бөөлөө дуусаж гэнэ. Ингэж бөөлөхдөө өөрийн онгыг ар монгол бүр ноёны гэрт аваачин гэрээс дээл юуг нь аваад оронд нь гаансыг үлдээн тэмдэг тавиад үүрээр дээлийг авчир ч гэтэл дээлийн дотоод хоримоо жаахан газарт чирэгдэн сэмэрсэн байж ноён яагаад ийм болов гэж учирыг асуухад таны дээлийн товьч алт мөнгөөр бүрдсэн байсан тул даахад бэрэхтэй хүнд байсан тул ийм болов гэж ээ. Ийнхүү ноён саадгүй манжын хаанд бараалхасан гэдэг.

  • НИССЭН ДОЛООН БӨӨ

    Баглаан удганы хүү, бөгөөд ниссэн 7 бөөгийн манлай нь гэж үздэг юм. Бүргэд болон хувирдаг, манжийн засаг захиргаа, тэдний гар хөл баяд ноёдын адуу малаас хөөж, ядуу ардад тараан өгдөг шилийн сайн эр тэмцэгч байсан билээ. Арилдий зайран нисэхийн өмнөхөн, холоос адуу хөөж Дэлгэр мөрний эх нутаг Ярлаг хайрхан уулын оройд хашиж байсан ором мөр нь одоо ч байдаг.
    2. Пунцаг зайран: Шишгэдэд Хонин өндөр уулын бэлээр нутагладаг байсан энэ зайран маань алдарт Мачир зайрангийн хүү бөгөөд, төрсөн дүү Ховдод нисэж буусан гэгддэг Дулам удган.
    3. Сунхи бөө: Алдарт Татай удганы хүү, Хаж зайрангийн шавь
    4. Соёд удган: Ар тагны отогт амьдарч байсан одоогоор бол Монгол шарын даваа орчимд, нөхөр нь Сөөхий Хүрэлдэй баатар бөгөөд 5 хүүтэй тэд бүгд бөө нар байсан гэдэг. Нэг гэр бүлийн энэ 7 бөөгийн онгодыг Хэмжигийн долоо юм гэж нэрлэдэг ба Монгол Шарын давааны баруун хярын дэвсэг дээр онгодын асар нь одоо байдаг.
    5. Хиргис бөө: Тагна саяаны нутагт байсан Уйгар Хиргис аймгийн удмын хүмүүс Түрэгээс тасарч Дархадад үлдсэн хүмүүсийн удмын алдарт удган юм. Цагааннуур сумын Тэнгисийн голын хамгийн эхний зоо болох Улаан модонд онгодын нь асар байдаг.
    6. Дулам удган: Пунцаг зайрангийн төрсөн дүү энэ удган нь гэртээ бөөлж байгаад тэнгэрийн их увьдасаар Дархад нутгаас Ховдод очиж нисэж буусан гэдэг бөгөөд одоо Ховдын шүтээн болон заларсан юм. Дулам удганы онгод нь Хогоргын голын зүүн талд байрлах Бурианы амны доор ганц хөгшин модонд байдаг ааав болох Мачир зайран, ах болох Пунцаг зайран нарын онголж тавьсан газар цуг байдаг билээ.
    7. Дамжил бөө: Санж бөөгийн хүү, Банзар бөөгийн дүү болох алдарт Дамжил зайран нь Зулын тээхний шүтээн болсон бөгөөд, Буянт голын хайрханд онгодын асар нь байдаг юм.

     

  • НОЁ ЗӨНӨГ БӨӨ

    Харин доороос минь өөд арц шатааж сан тавиад өгөөрэй. Би ариун тэнгэртээ дэгдэж нарт хорвоогоос халих болно гэж ээ.Энэ үгийг сонссон гэргий нь ноё бөөг тоонныхоо цамхагаас гараад зөвхөн хоёр хөл нь цухуйж байтал олон жил ханилсан нөхрөө явуулахгүй гэж хөлөөс нь татчихтал буугаад ирсэн гэдэг. Тэр цагаас хойш 20-иод жил болж 120-н насыг насалж тун их зөнөглөсөн юм байжээ. Тэгээд “Ноё зөнөг” , “Ноё бөө” , “Зөнөг бөө” , “Зөнөг аав” гэх мэтээр нэрлэгдэх болжээ. Үүнээс гадна Ноё зөнөг том биетэй сайхан эр байсан гэдэг.Тэрээр бөөлөхдөө: “Гучин булганы арьсаар Хүрэм хийгээд хүрээгүй Гунан шарын ширээр Гутал хийгээд хүрээгүй Зургаадай зандан таяг минь Зуун хорин нас минь Ноё Зөнөг нэр минь” гэж дууддагаас үзхэд 1670-1690-ээд онд амьдарч байсан бололтой.Манж ноён Ноё бөөг чавчин алахаар завдтал Ноё бөөгийн хоёр мөрнөөс хоёр хөхөө гараад Тэнгэсийн шар даваа өөд эргэж харан харан нисэн оджээ. Үүнийг үзсэн Манж ноён ихэд гайхан Ноё бөөг завчин алахаа болив. Ноё бөө хүмүүст “Эзэн төр гэдэг үнэнхүү их хүчтэй юм байна. Сахиус минь нисээд явсанаас хойш хэрвээ цавчсан бол миний бие ямар ч эзэнгүй байсан шүү” хэмээн ярьж байсан гэдэг.
    Ноё зөнөг бөө нисдэг бөө болох гэж газраас тохой хэртэй хөөрөөд бие нь даагдаагүй ажээ. Тэгтэл бөгсөн биенийх нь нэг сүүж нь хүрэл болчихсон байсан гэдэг.
    Бас нэгэн домогт Ойн тонуулчид Ноё бөөг барьж аваад толгойг нь сэлмээр цавчихад даалгүй тугалга шиг болоод байхаар нь тугалган сумтай буугаар буудсан юмсанж. Бас нэмэр болсонгүй гэнэ. Ноё зөнөг бөө “за хүүхээд сумаа авагтий” гээд бүсээ тайлахад өврөөс нь сум нь асгарч унасан гэдэг. Дийлэхгүй болохоороо тонуулчид түлээ овоолж байгаад голд нь Ноё зөнөг бөөг суулгаад гал түлэхэд нь түүний зөвхөн сахал нь цантчихсан “За хүүхэд галаа засагтий” гээд сууж байсан гэнэ. Дараа нь та нар намайг дийлэхгүй юм байна. Одоо миний ээлж боллоо. Та бүхэн нэг нэг дүнз аваад энэ Тэнгисийн гол рүү орцгоо. Жаргалын орон энд бий. Эхнээсэй ороод байхтий” гэж хэлээд тэр ёсоор болгож, Тэнгис голын хүрхрээнд тонуулчидыг живүүлж алсан гэдэг. Сүүлд Ноё бөөг таалал төгсөх болоход “ясных нь юм” салахгүй, шар нохойн сэмжээр толгойг нь ороож, гурав төрсөн бүсгүйн өмдөөр гурав шавхуурдаж байж таалал төгссөн гэдэг. Түүний шүтдэг байсан лусын догшин эздийг бусад хүн эзэмшиж, хадгалах боломжгүй тул түүнийг залгамжилсан бөө одоогоор төрөөгүй юм гэнэ лээ

  • НАГРАНЗ ЗАЙРАН 1

    Тэгээд Награнз бөөг гэрээс нь баривчлан явахаар болоход бөө “Ганц миний үгэнд ороод эндээс явбал хэн хэнийх нь аминд өлзийтэй юм. Эс тэгвээс эндээс хамгийн азгүй хувь тавилант хүн нь чи байх болно” гээд нөгөө ногоон малгайт “ногоон” Санжааг заажээ. Тэгээд бөө өөрөө тогоон дотороо ороод суучихжээ.
    Энэ гэнэтийн хачин яриа, гаж үйлдэлд цочирдсон “ногоон” Санжаа нагаан буугаа гаргаж ирээд бөөг буудтал яг ард нь зогсож байсан нэгэн туслах нь үхэтхийн унасан аж. Гайхаж балмагдсан өнөөх Санжаа дахин бөө рүү буугаа чиглүүлж байгаад гохоо дартал хажууд нь байсан туслах үхжээ.
    Харин Награнз бөө энэ бүхнийг харж зүв зүгээр инээгээд л тогоон дотроо суугаад байх юм гэнэ. Гэтэл нөгөө Санжаа урагш ухасхийн Награнзын толгойд тулгаж байгаад дахин гохоо дартал үлдсэн нэг туслах нь яг цохондоо буудуулан үхэтхийн унажээ. Энэ үед Награнз бөө тогоон дотроосоо босч ирээд “Одоо ахиад гохоо дарвал чи өөрөө өөрийгөө буудах болно. Тэгэхдээ чи шууд үхэхгүй. Өөрийгөө буудаж шархны халуунд их л удаан зовох болно” гэж хэлжээ. Болсон явдалд үнэхээр цочирдон балмагдсан мөнөөх “ногоон” Санжаа дахин гохоо дарсангүй бөгөөд ёстой нөгөө Награнзын хэлснээр гурван туслахынхаа хүүрийг аваад буцжээ. Ногоон малгайт Санжаа бөөгийн гэрийн гаднаас хөдлөөд удалгүй эргээд харахад эзэнгүй гэрийн буурь харагдаж байсан гэдэг.
    Энэ явдал Завхан даяар шуугиан тарьж Награнз бөөгийн гэрт “ногоон” Санжаа туслахуудаа хүйс тэмтэрч гэнээ гэсэн яриа бөглүү зэлүүд нутгийн
    хүн зоны амнаас ам дамин яригдаж гэнэ. Удалгүй Санжаа ч өөрөө баригдан төрийн гянданд хоёр жил гаран эрүүдэн шүүгдэж тарчилсаар амь алдсан юм гэдэг. “Усч хүн усандаа үхдэг’’ гэгчээр Ногоон малгайт Санжаа өөрийнхөө гараар бариулсан шорондоо өөрийнхөө яргаллыг амссаар дөрвөн мөч нь мэдээгүй болж, амьтай голтой амьтан зовж тарчилсаар тийнхүү нүд аньсан гэдэг. Энэ нь мөнөөх Награнз бөөгийн хэлсэнчлэн түүний азгүй сохор хувь тавилан байжээ.

  • Надмид удган

    Дархадын цагаан хуулар Надмид удган 13 насандаа шөнө адуу манаж байгаад хий юм чимээ сонсож маш их айж 3 жил эмчилгээ авалгүй хэвтэж аав нь нутгийн нэг бөөд үзүүлтэл Мэргэн дэрсэгийн онгодын хорлол болсон байна энэ нутгийн нэртэй зайран Гүнг, Тагна тувагаас олзолж авсан юм одоо хүү Балжинням зайранд бий би янзалж чадахгүй гэж хэлээд явуулжээ. Балжинням зайран ааваасаа авсан тэр онгодоороо янзалж бөө болгож дархадын алдарт удган Надмид 1945 онд 16 насандаа бөө болсон гэдэг .

  • НАГРАНЗ ЗАЙРАН ЭРГЭН ИРСЭН НЬ

     

    Ийнхүү 1930-аад оны сүүл үеэр аянганд ниргүүлж нас барсан гэх Награнз бөө бүр хожим1950 -иад оны дунд үеэр Баян, Тэс суманд машины жолооч болчихсон ирсэн гэх цуу яриа нутгийн олны дунд гарчээ. Учир нь хотоос тээвэр хийж дөрвөн машин тус сумаар дайрч өнгөрөхөд нэг машины жолооч нь Награнз бөөг мөн байсан гэж тус нутгийн ард “улаан” Жамган анх таньжээ. Улаан Жамганы аав Осор нь дээр нэгэн цагт Награнз бөөгийнхтэй айл саахалт олон жил явсан бөгөөд Жамган багадаа хүнд өвчин тусч, бие нь муу байхад Награнз бөө ар нуруунаас нь маш их цустай идээг шахаж гарган амийг нь аварч байсан гэдэг.
    Жамган анх танихдаа тэднийх замын ойролцоо намаржиж байсан аж. Жолооч нар тэднийд хоол унд идэж, тэндээ хоноод өглөө эртлэн хөдлөхөөр болжээ. Шөнө гурван жолооч нь машиндаа унтахаар болж, харин хижээл насны нэг жолооч тэднийд хоноглохоор болж, ор дэр засуулжээ.
    Хүүхдүүд унтсан хойно гэрийн эзэн хоттой хонио эргэчихээд орж ирээд хэвтэхээр болоход нь мөнөөх жолооч сэрүүн хэвтэж байгаад өндийн сууж “Миний нөгөө нурууны янзалсан сорви одоо бүр эдгэж чадсан уу?” хэмээн гэнэт асуусан гзнэ. “Улаан” Жамган ч тэрхүү жолоочийн хэн болохыг нь таньж гайхан бишрээд, тэр хоёр шөнөжин хууч хөөрсөөр үүр цайлгажээ.
    Харин тэд чухам юу юу ярьсан нь тэр шөнийн нууц хэвээр үлдсэн бөгөөд харин Жамган хойт жил нь бие өвчтэй гэсэн нэрийн дор нэгдлийн даргаасаа чөлөө авч, ойр ойрхон хэдэнтээ хот явжээ. 1970 -аад оны үеэр “Улаан” Жамганых хотруу нүүжээ.
    Н.Машбатын бичиглэн өгүүлсэн Баруун Монгол даяр нэр цуу нь түгэж байсан Урианхайн сүүлчийн том бөө Награнзын ид шид, домог мэт амьдралыг таньд зориулан хүргэлээ.

  • НАГРАНЗ ЗАЙРАН

    жижгийг том, томыг жижиг БОЛГОДОГ ЧАДВАР
    Награнз бөө ганц бор /цагаан/ мориороо өвөл зунгүй хэрэн хэсэж явахдаа ердөө ганц хар богцтой л явдаг байсан гэдэг. Гэхдээ зарим үед айлд ороод бөөлөх болоход хаанаас ч юм бэ? Бөөгийнхөө өмсгөл, хувцас, цан хэнгэргийг гаргаад ирдэг байсан гэх бөгөөд гэнэт гарч ирсэн цан хэнгэрэг, хувцас хунар нь яагаад ч тэр жижиг хар богцонд багтахааргүй зүйлс бөгөөд мөн л гарч ирсэн шигээ нэг мэдэхэд л байхгүй болдог байжээ.
    Мөн нэг өвөл Награнз бөө Баян Тэсийн нэг айлд очиж хоносон аж. Гэрийн хар хүн бөөгийн морийг аргамжихдаа “Зайрантан минь өнөө шөнө гайгүй л байгаа даа. Би ч нэг сарын дотор хоёр ч сайхан морио “чононд” өгчихлөө. Энэ өвөл чоно их ширүүн байна” хэмээн ярьжээ. Өглөө гэрийн эзэн бөөгийн бор /цагаан/ морийг авч ирэхээр аргамжаан дээр нь яваад очтол тэр хавьд дөрвөн чоно үхчихсэн хэвтэж байсан бөгөөд харин зайрантны бор морь юу ч болоогүй юм шиг зогсож байсан гэдэг юм билээ

  • НАГРАНЗ БӨӨГИЙН ӨӨР НЭГЭН ТҮҮХ

    Тэрхүү уулзалтын тухайд
    “Цоохор” Ядмааг бөөгийнд ороход Награнз бөө түүнд “май цай” гээд аягатай юм бариулжээ. Ядмаа өнөөх аягатайг нь аваад хартал Ядмаагийн өөрийнх нь
    малгайтайгаа толгой нь байсан гэх бөгөөд хоёр нүдийг нь ухчихсан байсан гэдэг. Үүнээс айж цочирдсон “цоохор” Ядмаа бөөд rap хүрээгүйгээр үл барам шууд туслахуудаа аваад ирсэн замаараа тийнхүү арилсан гэнэ.
    Энэ явдлын дараахан Награнз бөө Тэсийн нутгаас ор сураггүй алга болж, Хөвсгөлийн хойд талын сумдаар хэрэн хэсэх болжээ. Харин хожим мөнөөх “цоохор” Ядмаа нь галзуурч. солиорон нас барсан гэдэг.

  • МЭНД БӨӨГИЙН УВДИС

    Тэгэхээр нь нөгөө хүн хөөрхий муу Мэнд гуайг шүүж байна. Авгайд нь очиж хэлье байз гэж бодоод Мэнд гуайнд очтол тэрээр зөв зүгээр сууж байна гэнэ. Тэгэхээр нь нөгөө хүн сая миний үзэж сонссон хий зүйл байсан юм байх даа гэж бодон Мэнд гуайд сая би таныг хүрээний хашаанд шүүгдэнэ зодуулж байна гэж харсан гэтэл та гэртэй байж байдаг ямар учиртай юм болоод байна гэж асуутал
    Тэд намайг гээд ямаан дахыг минь нүдэж байгаан “За байз отог дээрээ нэг очдог юм уу, тэд миний муу ямаан дахыг минь аваад явчихсан юм. Тэгэж зодож байгаад аягүйдвэл муу дахыг минь ураад хаячих байх” гэсэн гэдэг.