Category: Монгол бөөгийн түүх

  • СУНХИ ЗАЙРАН, УШИГАДАЙН ХАЙРХАН

    Амьд ахуй цагтаа Сунхи бөө гэгддэг Татаа ээжийн хүү нь болно.Сунхи бөө дотроо ниснэ гэж санаад Хаж бөө багшдаа замаа заалгахаар очиж гэнэ.Би нисэж үзвэл яанав надад нисэх увидас байна уу гэсэн Хармайн аав толийг нь үзэж бөөлөөд чи нисэж чадах юм нэг л саад байна түүнийг давбал ниснэ эс чадвал үхэх хоёр замтай гэжээ.Хаж бөө онгодоо тахиад багшийнхаа онгодыг Сунхи бөө хамт тахилцаад маргааш нь хоёул цайлаад сууж байхад багш нь хэлж:Замд чин шар нохой дайралдана буугаа үүрээд яв түүнийг алж чадвал чи ниснэ гэсэн байна.Буугаа үүрээд Өлзийт нуурын арын Шивэрт өгсөөд явж байсан доороос шар нохой гарч морь нь бусгаж суун тусаад хойноос нь модны чөлөөгөөр сум тавиад алдажээ.Гэртээ ирээд эмгэндээ намайг маргааш орой нар хойт уулын оройд тусахаар сэрээгээрэй гээд унтсан байна.Маргааш орой сэрээд хуураа татаж сангаа тавиад бөөлж байтал бөөгийн шид нь бүрэн гүйцэж тооноороо гархаар болтол эмгэн нь орилж хоёр хөлнөөс нь тэвэрчээ.Эмгэнээ өөд суга татан тооноороо цухуйтал хэд хэдэн удаа хөөрсөн эмгэн нь тоононоос этэн ноцолдож байтал онгод нь цуцаад даалгүй эмгэнээ ч даалгүй хоёул доош хоймортоо тас гэдэргээ үсэрч дагзаа гэмтээн өөд болжээ.Гэхдээ газраас хөөрсөн тул дархадын нисдэг бөөгийн тоонд ордог юм.

     

  • САРТУУЛЫН ЛХАЧИН БӨӨ

    Завхан аймгийн эрдэнэхайрхан сумын мөсөн багын Лхачин бөө гэж эрдэм чадалтай нэгэн их зожиг ганцаардуу амьдардаг байв.Онгод тэнгэрээ дуудан авчраал өвчин ороогоод байгаа хүүхдийг шууд зэс тогоонд хийгээд бөөлж байгаад гаргаад ирхэд хүүхэд дахин өвчин эмгэг ороолгүй эрүүл саруул болдог байж.Лхачин бөө 1980 аад он хүртэл амьдарж байсан бөгөөд эрдэнэ хайрхан сумын хойт хангайгаар нутаглаж байжээ.

    Завхан аймгийн сартуулуудын дунд (сартуулын бөөчүүд) гэсэн овог отгууд одооч байсаар бна.

  • САРТУУЛЫН ХИШИГ ЗАЙРАН

    Тэрбээр өнөөгийн Завхан аймгийн Завханмандал сумын Мандалын овоо, Гашууны худаг, Хүнгийн гол, Бууралын уулаар нутагладаг байв. Хишиг зайран 1930-аад оны үед амьдарч байсан бөгөөд намрын дунд сард буюу 08-р сарын 22-ны намрын тахилгаар Завханмандал сумын баруун талд орших “Мандал овоо” хэмээх толгойг тахидаг байжээ. Онгод нь орсон үед зайрантан маш жижигхэн болж, хэнгэргэн дотроо багтан, тэр толгойг гурвантаа эргэлдэн тойрч бөөлдөг байж. Мөн тамхины дайлангаа авч тэнгэрт шидэхэд нар хаагдаж байсан хэмээн түүх сударт бичигдэн үлджээ.

     

  • НУТАГТАА ИХ ТАХИЛГА ХИЙЛЭЭ.

    Арван Их Арван гурван Алтайгаа баясгаж, ерэн есөн гал асаан хийсэн тахилга сайхан өргөн дэлгэр болсоон. Монгол бөөгий зайран Б.Доржпүрэвийн удирдлага дор Говь-Алтай аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэмжлэгтэй хийсэн тахилга ийнхүү амжилттай боллоо.
    Тэрээр энэ тахилгаараа Монгол бөөгийн тэргүүлэх төвшинд хүрсэнээ батлан харуулсан байдаг.
    Тиймээс МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар Б.Доржпүрэвт Монгол бөөгийн тэргүүн зайран цол олгосон байна.
    Д. Борхүү

    djmedia:596
  • САНЖ ЗАЙРАН 1

    Нэгэн өдөр Санж зайран төрөөд удаагүй Отгон гэх охинтой айлд очиж тэр Отгон охин их өвчин ороогоод тун муу байж Санж зайран тэр айлд ороод хүүхдээ аваад ир гэж гэнэ ээж нь охиноо Санж зайранд өгөх үед зайран манцуйг нь задалсанаа мах гарагдаг модон тэвшин дээр тавиад том хутгаар дөрвөн мөчийг нь цавчих шиг болох үед ээж нь охинийг минь алчихлаа гээд ухаан алдаад унаад сэрэх үед
    Санж зайран юу ч болоогүй юм шиг гаансаа сорж сууснаа хүүхдээ хөхүүл гэж хэлээд гараад явсан гэсэн. Хүүхдийнхээ манцуйг тайлаад үзтэл 4 мөчинд нь хөх туяанаас өөр юу ч байгаагүй тэр бүү хэл тэр цагаас эхэлж тэр охин өвчин ороолгүй эрүүл саруул өсөж том болсон гэдэг.

  • САНДАГ ЗАЙРАН1

    Энэ хүн Завхан аймгийн Сартуул нутаг Завханмандал сумын “Мандалын Овоот” хавиар нутагладаг нэгэн байжээ. Тэрбээр хонь цовхрог /хонь, малын өвчин/-оор үхэх зэрэгт тулгатай галын цогийг авч хонийг нь шидэн хөөж гай, бузар, дэвийг арилгадаг, эдгээдэг шидтэй нэгэн байв. Сандаг бөө Сартуулын цагаан овоог тахиж онгод тэнгэрээ дууддаг байв. Түүнчлэн аянга цахих зэрэгт галаар хариулдаг гэх мэт олон чадлыг үзүүлсэн төгс эрдэмт зайран байсан бөгөөд Сартуулын Хашихын овгийн хүн юм.

     

  • ЗАЙРАН БЯМБАДОРЖ

    23 November 2017 ·
    Бөө мөргөлийн өргөөний нээлт хийгээд сар болоогүй байхад нэгэн өглөө өргөө гэр дээр цагаан шонхор шувуу ирж суухад нь барьж авсан билээ сар гаруй тэжээгээд миний онгод яруу найргийн номын багш тэнгэрлэг хүмүүн Н.Ням-осор докторт бэлэглэсэн билээ. Бөө мөргөлийн өргөөн дахь шонхор шувууг хөдөө, хотын сүсэгтэн, эрдэмтэн судлаач үзээд ихэд сонирхон билэгдэж өөрийн сэтгэгдэлээ академич Ч.Далай доктор бичсэн байдаг билээ.

  • САНЖ ЗАЙРАН

    Буянт голын хайрхан буюу Санж бөө маань 17-р зууны дунд үед амьдарч байсан гэж нутгийн хөгшчүүл дурсан яридаг. Санж бөө нь эрдэм чадал ид хаваараа нутаг усандаа гайхагдаж явсан ба ар дархадын Зулын тээхний удмын их зайран юм. Санж бөө нь дархадын алдарт нисдэг 7 бөөгийн нэг болох Дамжил зайраны аав бөгөөд алдарт Татай удганы хүү билээ. Ринченлхүмбэ сумын өвөр битүүд байдаг Өрхөтийн нуурын зүүн өмнө, Цойцон нуурын баруун хойно нь онгод нь байдаг бөгөөд өөрийн нутаглаж байсан газарт нь онголон тавьж нутгийн олон нь тахин залбирсаар ирсэн юм. Буянт голын хайрханы асрийг одоогоос 250 аад жилийн өмнө барьсан гэж нутгийн хөгшүүл ярьдаг.

  • РАДНАА ЗАЙРАН

    Раднаа зайран бадарч хэмээх хүүхэд нь өвдсөн айл очиж өрхийг нь бүтээлгээд зулын унтраалгаж бгаад архи ууж бгаад онгодоо дуудан бөөлж бсанаа тулгыг нь тойроод нэг юм хөөж бсанаа бариад авав бололтой галруу хийчихээд за боллоо одоо галаа сайн түл гээд мөнгөн аягандаа цайн боорцог дэвтээгээд охинд өгсөнд цаатах нь шууд л идээд эхэлжээ.хэд хоногоос охин бүрэн эдгэсэн бна.

     

  • СААДАГ ХАЙРАНЫ ДОГШИН САВДАГ

    Тэр үед нутгийн хашир өвгөн Гонгор тэдэн дээр очиж энэ уул их догшин ой модонд нь хамаагүй халдаж болохгуй гэсэн боловч цаадуул нь Монгол хэлэнд маруухан байсан ч юмуу хэл амаа ойлголцоогүй гэдэг. Аргаа барсан өвгөн хуруугаараа хоолойгоо хэрчиж буй маяг хэд хэдэн удаа үзүүлээд буцсан юмсанж. Харин гэртээ ирээд энэ тухай ярихад тэр хавийн авгай нар ээ бурхан минь энэ хэдэн буруу номтон юу гээчийг хийж лус савдаг хилэгнүүлэх гэж байгаа бол доо. Мань мэтдээл лай ланчиг нь битгий ирээсэй. Ёс мэдэхгүй хүнд ёр халдахгуй гэдэг. Харь нутгийн хазгай хэлтэй улс гайгүй л байх гэлцэн цай сүүнийхээ дээжийг өргөн залбирч байж. Гэтэл ч тэр өдрийн оройхон тэнгэрийн баруун хаяанд гэнэт өтгөн хар үүл гарч ирж хуримтлагджээ. Тэр хавийнхан сэтгэл түгшин харсаар байтал зангирсан хар үүл нар халхлан эрчилсээр саадаг уулын оройг бүрхэн манантаад холоос мөндөр шуугих чимээ сонсогдож эхэлсэн байна. Гэхдээ хамгийн сонирхолтой нь ганц ч ширхэг мөндөр ороогүй бөгөөд усархаг нягт зөөлөн бороо шивэрч эхэлсэн гэдэг. Уг нь үүлний байдлаас их салхитай ширүүн аадар цутгах нь уу гэлтэй эрчлэн мушгираад л хилэнтэй нь аргагуй харагдаж байсан гэдэг. Гэхдээ удалгүй нөгөө намираа бороон дундуур гэнэтхэн хурц цахилгаан зурс хийгээд араас нь тэнгэрийн дуу хоёр ч удаа дараалан тасхийж Саадаг уулын бэл рүү чигтэй газар доргиоод явчихсан аж. Яг энэ үе нөгөө хачин намуухан бороо гэнэт тасалдан нам чимээгүй болсоноо энд тэнд тог тогхийх чимээ дуулдан худлаа хүнд зангидсан нудрагын чинээ мөсөн мөндөр унаж эхэлсэн гэдэг. Мөндөр нэг хэсэг шуугиад өнгөрхөд эргэн тойрон цас орчихсон юм шиг цэвцийсэн цагаан мөндөрт хучигдсан байжээ. Хүмүүс мөндөрөөс айн гэртээ бүгж байгаад тэнгэр үл ялиг онгойсон хойно гэрээсээ гарч ширүүн борооноор холдож алга болсон малынхаа хойноос мордоцгоож зарим нь гэрийн хаяа дарсан мөндөрийг хусан мөн гэртээ орж ирсэн усыг шавхаж бөөн ажил ундарч байтал гэнэтхэн Саадаг хайрханы зүгээс нэг морьтой хүн хар эрчээрээ давхиж ирээд хайрханы араас мод ачиж байсан өнөөх хятадууд сүйд болжээ гэсэн зар тараан тэр сураг голоор нэг тарсан аж. Хүн болгон л тэгнээ тэр ингэх гээд байсан юм. Аянга буучихаж дээ хэмээн шууд таамгаласан гэдэг. Нээрээ ч мод ачсан тэрэг нь яг голоороо сүхээр тас цавчсан юм шиг хуваагдсан байсан гэдэг. Нэг чиргүүлтэй мод нь зогсч байсан газраасаа хориод метрийн зайтай хол шидэгдэж тэр үеийн хөх төмөр чиргүүл зад үсэрч дугуйнууд нь жалгын нэг тарчихсан байсан гэдэг. Ингэж Саадаг уулын хөх савдаг харь заншилтай хазгай хэлтэй ч байсан ялгаагүй өөрийнхөө модонд хүрсэн хүмүүсийг гэсгээн цээрлүүлдэг болохоо бодитой баталсан юм. Үүнээс хойш Саадагийн арын модонд ямар ч хүн гар хүрээгүй гэж болно. Ажиглаад байхад Саадагийн арын цөөхөн мод л бусад уулын модноос эрт ногоорч орой гандаж байх шиг санагддаг байж билээ.

    Дүнхээ гуай гэх нутгийн өвгөн удахгуй намайг эрлэгийн элч ирж авна хэмээн ярьж хүүхдүүдээ уйлууллаг болсоноос хойш өвгөний хэлсэг үг болгоныг ихэд сонирхох болсон гэдэг юм. Дүнхээ гуай ч хэрэгт дуралсан хүмүүст тун удахгуй эрлэгийн элч ирж намайг аваачна. Нар яг сайхан мандаж байхад хамгийн түрүүнд нэг айлд бууж манайхыг асуух байхдаа гэж ярьж байсан гэдэг юм. Сүүлдээ мань өвгөн нөгөө хүн нь ямар морьтой ямар хувцастай хэдийд ирэхийг хүртэл хэлдэг болсон гэдэг. Тиймээс тэр хавиар нэг Дүнхээ гуайг есөн сарын арван тавны үдээс хойш эрлэгийн элч ирээд авч явах юм гэнэ гэсэн яриа хүртэл тархаж байв. Намрын ид ажлын үе эхэлж өдөр хоног харавсан сум шиг өнгөрсөөр нэг л мэдэхэд арван сар гарчихсан байж билээ. Гэтэл нөгөө эрлэгт залрана гэж айл амьтаны архийг шавхаж авгай нарын нулимсыг барж явсан Дүнхээ гуай маань амьд сэрүүн шогшиж явдаг байгаа. Харин тэр үед нутгийн олон дунд эрлэгийн элч ирсэн боловч Дүнхээ гуай Саадагийн савдагаар айлгаад явуулчихсан гэдэг гэсэн хачин яриа тарсан юм. Тэр нь ч үнэн байж мэднэ. Учир нь худлаа хэлэхээргүй хүмүүс 9н сарын 15ны өглөө эрт Борголжингийн хөвөөнд намаржиж байсан Содовын гэрт хөлс болсон загал морьтой улаан хүрэн цэмбэн дээлтэй цаас шиг цагаан царайтай тас хар ширвээ сахал бүхий нэгэн хижээл эр бууж Дүнхээ гуайн гэрийг асуугаад мордсон гэдэг. Тэр хүнийг Дүнхээ гуайнд ирхэд өвгөн гэртээ байсангүй. Саадагийн ар луу мордоод явчихсан гэж хүүхдүүд нь хэлжээ. Өвгөн өөрөө ийм хүн ирэхээр ингэж хэлээрэй гэж заасан юмсанж. Саадагийн арын модон дотор өөр хаана ч ургадаггүй цорын ганцхан ташуурын яргай шиг мод ургадгийг өвгөнөөс өөр хүн мэддэгүй юмсанж. Дүнхээ өвгөн яг тэр сухай улаан яргай модны хажууд очоод хүлээж байтал загал морьтой хүрэн цэмбэн дээлтэй хүн шогшоод очсон аж. Өвгөн түүнийг ирэхээс урьтаад сухай улаан яргай модыг төөлж хэмжээд сууж байж. Уг яргайнаас огтолвол Саадаг уулын савдаг өөрийн биеээр гарч ирж уг яргайг огтолсон хүнийг шийтгэдэг гэсэн домог яриа байжил дээ. Үл таних хүн ирж амар мэндээ мэдээд өвгөнийг авч явах гэж ирсэнээ хэлэхэд өвгөн за би таньтай явалгүй яахав. Гэртээ очоод биеэ бэлдэе дээ. Харин энэ улаан яргайнаас нэг төөг аваад харих гэсэн чинь миний тамир тэнхээ хүрдэггүй. Та надад туслахгуй юу гэсэн байна. Ширвээ сахалт эр ч зөвшөөрч яргайг өвгөний заасан хэмжээгээр огтлоод аваад өгсөн байна. Гэтэл яг тэр үед үл таних эрийн доороос толгойдоо зургаан урт могой арвагануулсан титэм бүхий урт саарал хүн босоод ирсэн аж. Үл таних ширвээ сахалт нөгөө могой толгойтыг хармагцаа учиргүй сандарч би биш энэ хүн надаар ийм үйл хийлгэлээ гэж тайлбарлахыг оролдсон ч урт саарал хүн хачин архирах шиг болоод хүхэр юму дарь үнэртээл явчихсан аж. Чухам юу болсоныг Дүнхээ гуай ч ойлгосонгүй нэг л мэдэхэд гав ганцаараа сууж байжээ. Харин энэ үед Саадагийн доод талаас хонио эргүүлж явсан Гансүх гэгч залуугын хажуугаар дээлийн нь тал нь шатаад хярвас болчихсон загал морьтой үл таних хүн хар эрчээрээ давхиж өнгөрсөн гэж байж билээ. Ийнхүү эрлэг тамын илгээсэн элчийг эх нутгийнхаа догшин савдагтай учруулж айлгаад нэг удаа буцаасан Дүнхээ өвгөн 105 нас сүүдэр зооглоод хорвоогоос одсон гэдэг.