Монголын нууц товчоо 121. Хорчи ирж өгүүлрүүн: “Бид Бодончар богдын барьж авсан эмээс төрсөн тул Жамухатай хэвэл нэгтэй, хэлхээ бэхтэй хүмүүс билээ. Иймийн тул Жамухаас хагацаж болохгүй. Гэвч заарин тэнгэр ирж нүдэнд минь зааж үзүүлсэн нь, ухаагчин үнээ ирж Жамухыг тойрон явж, Жамухыг ба гэр тэргий нь мөргөсөөр өрөөсөн эврээ хугалж солжир эвэртэй болоод “Эврий минь өг” гэж Жамухын зүг мөөрч шороо сацлан байна. Бас нэгэн мухар ухаа үхрийг их гэрт тэргэнд хөллөжээ. Тэр үхэр их тэргүүр (зам)-ээр Тэмүжиний хойноос зүтгэн явж мөөрөн хэлэх нь:
“Тэнгэр газар эелдэж (зөвлөж)
Тэмүжинг улсын эзэн болтугай” гэж
Тээж хүргэж явна” гэж мөөрнө.
Ийнхүү миний нүдэнд заарин тэнгэр ирж зааж үзүүлэв.
“Тэмүжин чи, улсын эзэн болбол намайг урьдаас зааж хэлсэн тул хэрхэн жаргуулах вэ?” гэж асуувал, Тэмүжин өгүүлрүүн: “Үнэхээр би улсын эзэн болбол чамайг түмний ноён болгоё” гэв. Хорчи өгүүлрүүн: “Өдий их төрийн үйлийг урьдаас заасан намайг түмний ноён болгох нь ямар жаргалан бэ? Намайг түмний ноён болгоод бүх улсаас гоо сайхан охид гучийг шилж эм болгох эрхийг олго. Бас миний юу хэлсэн бүхнийг анхаарч сонс!” гэв.
Хар Хадаргана Хар
Category: Монгол бөөгийн түүх
-
МОНГОЛЫН БӨӨ МӨРГӨЛ
-
ХӨВСГӨЛ ДАЛАЙ ЭЭЖДЭЭ ЗАЛБИРЛАА.
Уг уламлалынхаа хүрээнд МБНЭ-ээс 2014 онд Лусын Нэгдсэн Их Тахилгыг Хөвсгөл далай дээр амжилттай зохион байгуулсан юм.
Энэ жилийн Нэгдсэн Их Тахилгыг орон нутгийн хэмжээнд Хөвсгөл далай ээждээ хүндэтгэл үзүүлэн залбирлаа. Лусын залбирлалыг МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Наранцэцэг, Хайрханы тахилгыг Монгол бөөгийн тэргүүн зайран Нямдаваа , Галын тахилгыг зайран Үүрцайх нар хийсэн байна.
2016 онд хийгдэх гурав дахь тахилгыг МБНЭ-ээс Хөвсгөл нуурын Нэгдсэн Их Тахилгын түвшинд өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ үеэр Хөвсгөл нутгийн нийт бөө нарыг цуглуулж, албан ёсоор Монгол бөөгийн цол олгох арга хэмжээг МБНЭ-ээс зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Нийт тэнгэр шүтлэгт хөх мөнх тэнгэр заяат Та бүхнийг өргөнөөр идэвхи санаачлагатай оролцохыг урьж байна.
Д.Төмөрчөдөр
-
ЗАРАА ЗАЙРАН
Урианхай зайран Зараа нутгийн өөр нэг зайран Чойсүрэнтэй хамт архи ууж суугаад нэлээн согтоцгоосон гэдэг сүүлдээ тэд хоорондоо маргалдаж бие биедээ агсам тавьж хүч чадлаа үзэлцэх болж гэнэ Зараа зайран би сэмжээрээ энэ гэрийг бүтээнэ гэхэд Чойсүрэн зайран би тэгвэл нарийн гэдсээрээ энэ гэрийг ороон гэж ам гарчээ.
Чойсүрэн зайран гэдсэндээ гараа хийх шиг болоод нарийн гэдсээ гаргаж ирээд гэрийг бүтэн хагас ороогоод зогсоход Зараа зайран мөн гэдсэндээ гараа хийх шиг болоод сэмжээ гаргаж ирээд гэрийг бүтээж гэнэ энэ явдалыг Зараа зайраны бие давхар эхнэр нь хараад айж сандрах даа ухаан алдаад унж хэсэг хугцааны дараа сэргээд харахад хоёр зайран нэлээн номхорсон их эцэж ядарсан байдалтай архиа уугаад сууцгааж байж хожим Зараа зайраны эхнэр энэ явдалыг охин доо ярьж өгсөн бөгөөд охин Жавзмаа нь итгэхэд бэрх байсан ч ээж нь өөрийн нүдээр харсан тун итгэлтэй хэлж байсан гэдэг өнөөгийн бидэнд иймэрхүү эрт цагийн бөө нарын харуулсан эрдэм чадал боломжгүй мэт гэхдээ бид яаж гэдгийн мэдэхгүй боловч тэд харин мэддэг бас чаддаг тэр ухааныг олсон байж яг гэдэснээсээ сэмжээ гаргасан уу гэдэг дээр би эргэлздэг юм магадгүй энэ үзүүлсэн зүйл нь ховсын арга байсан байж болох юм
-
ЗАД БУУЛГАГЧ ХАНГАЛ БӨӨ1
Аргагүй байдалд орсон Тулуй хаан Хангал бөөгөө дуудаж, үхлийн аюулаас гарах арга замыг дээд тэнгэрээс гуйж зад барихыг тушаажээ. Хааны зарлиг ёсоор задач Хангал бөө гал тахин бөөлж, тэнгэрийг дуудан аврал эрж, зад буух бүх аргыг хэрэглэсэн байна.
Ингээд Хятадын цэргийн өмнүүр болон араас нь олон хун шувууд гарч ирэн их дуугаар хашгиралдан байснаа гэнэт алга болж, түүний араас зуны цаг байсан атал эхлээд бороо орж, дараа нь шувуун зад буун, түүний араас цасан шамарга болон хувирсан нь халуун зунаар ийм хүйтэн шамарга тулгарна гэж бодоогүй явсан Хятад цэргүүд балмагдан сандарч, сүйрэх аюулд орон Монгол цэргийг бүслэн хаахаа зогсоож, улмаар цэргүүд нь барьсан нум сумтайгаа хөлдөн царцаж, хиаран үхэхдэхийн унацгааж эхэлсэн байна.
Ингэж Тулуй хааны Монгол цэргүүд Мөнх тэнгэрийн ивээл, Хангал бөөгийн эрдэм чадлын ач тусаар эсэн мэнд үлдсэн гэдэг. Ингэж зад барьж Тулуй хааны цэргүүд сүйрэлээс аврагдсан тухай Рашид Ад Дин “Судрын чуулган”-д бичиж, түүхэн баримт болгон үлдээжээ. -
ХУВИЛГААН ДУГАРСЭД1
1950-иад оны үед нэгэн ид шидтэй хувилгаан тодорч, нутгийн олны шүтээн болсон нь Дугарсэд гэгч байжээ. Дугарсэд Онон голынхоо хөвөөнд ирж, үе үеийн залуусын бичигдээгүй хуулиар дарвиж цэнгэж явтал нэгэн өвгөн тааралдаж эгэлгүй их шидтэн таньд хичээгүйлэн айлтгая. Ганц охин минь хонь хариулж яваад чонотой тааралдаж, айж цочроод галзуурч жил илүү болж байна.
Хот хүрээ орж эмч домч бүгдийг гүйцээсэн ч эдгэсэнгүй. Тэгээд таньтай уулзахаар ирлээ” гэхэд Дугарсэд гэрт нь очжээ. Гэрийн баруун хатавчинд үс гэзэг нь сэгсийсэн бүсгүй хүн хүлээстэй хэвтэж байв гэнэ. Дугарсэд хананд өлгөөтэй бууг авч сумлаад бүсгүй рүү шагайж “Эцэг эхээ зовоосон хаашаа янзын шулам бэ, чи” гэж чангаар хашгиран, тасхийтэл буудаж орхитол бүсгүй овсхийн цочиж, өвгөн эмгэн хоёр айж сандран сөхрөн унажээ. Дугарсэд доогтойхон инээгээд л гарч одов.
Түүнээс хойш бүсгүй эдгэрч, харин Дугарсэд нутгийн олондоо хувилгаан багш хэмээн алдаршжээ. Харамсалтай нь, байнга өргөл барьц авч, хүмүүсийг мунхруулсан хэргээр халхын шоронд дөрвөн удаа хоригдож, 20 гаруй жилийн ял эдлээд 1980 онд суллагджээ.
Нутагтаа очоод хэдхэн сар болж байтал сумын заан цолтой нэгэн залуу хамт архи ууж суухдаа хоёр мөнгөн аяганых нь нэгийг хулгайлчихсан байна. Дугарсэд нэгэн өдөр түүнтэй тааралдаад гэртээ аваачиж дахин архиар дайлжээ. Нэлээд халсны эцэст мөнгөн аягаа гаргаж “Уг нь надад ийм аяга хоёр байсан юм. Ингээд чи хоёуланг нь ав. Ха ха ха” гэсээр араар нь тойрохдоо дарьганга хийцийн хэт хутга сугалж цээж рүү нь хүчтэй дүрж амийг нь бүрэлгэсэн байна. Тэрээр халхын шоронд олон янзын хараал жатга хийж нэрд гарсан бөгөөд зарим үед бороо ус хариулдаг байсан гэдэг. -
БӨӨ ХҮН ИРГЭНИЙ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖЭЭ.
Хүүг ээж болон хойд аав нь эмнэлэгт үзүүлэхгүй нууж, бөө дээр авч очсон. Тухайн үед бөө тэдгээр хүмүүсийг та нар хүн мөн үү, шууд эмнэлэг яв гээд өөрөө дагуулж, ГССҮТ-д хүргэсэн байдаг.
Гэмт этгээдийг хорьсон, харин ээжийг нь 72 цаг саатуулаад сулласан. Хүүг төрсөн аавынх нь асаргаанд шилжүүлсэн. Хүүгийн төрсөн аав “Эмч нар шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа” гэх мэдээлэл өгсөн.
Улаач хүн иргэний үүргээ биелүүлсэн байна. -
ХОРОЛ УДГАНЫ ӨМСГӨЛ ХУЯГ
Хорол удганы эцэг Цэвээн заарин нэгэн удаа Тагна уулын урианхай орж Тува нартай ангийн үсний наймаа хийж явахдаа урианхайн бөө нартай булганы арьсны үнэ тохиролцоогүйн улмаас хэрүүл зодоон үүсгэжээ… Үүнээс болоод урианхайн бөө нар лусын гаралтай онгод явуулж Цэвээн заарингийн гал голомтод аюул учруулсан гэнэ. Тагна урианхайн бөөгийн хараалаар ирсэн энэ онгодыг Хорол удганы багш хар дархадын алдартай бөө Жалхын Цэвээн удган гэгч тогтоож ” хар булгадайн юм ” хэмээн нэрлэж Хорол удганд нэг сүлд болгон тахиулж өөрийн манжигнаас ногоон хөх алаг , ногоон-хөх- ногоон алаг , ногоон хөх алаг 3 манжиг авч урт ногоон туузанд бэхлэн бүтээж баруун мөргөлд нь нэмсэн гэдэг. Бөө болсоноос хойш Хорол удган нэг удаа “муухай өвгөн хар морьтой ирээд Хорол удганыг нүхрүү түлхэж унагах гэхэд тэрээр зулзаган хуш модноос зууралдан байж тэр нүхнээс унасангүй” гэж зүүдлээд юуны учир ингэж зүүдэлсэн гэдгийг багшаасаа асуужээ. Тэгхэд багш нь ” чи бөөлөхгүй удаад онгодоо уурлуулсан байна. Хар булгадайн юм бол там болтол ухсан долоон алд гүн нүхтэй чоно , баавгайн дүрд хувирдаг онгод юм шүү дээ. Хар моринд сэтэрлэж одоо түүнийг өөрөө тахь” гэсэн ёсоор Хорол удган сэтэр татаж багшийнхаа бүтээсэн урт ногоон туузтай энэ зэрэгцүүлэн мөн тийм урт ногоон туузанд цагаан, хар , улаан өнгө бүхий гурван манжиг үйлдэж толгойнд нь алтан саа өргөн бүтээж энэ мөргөлдөө нэмж байжээ…
Choigoo Shamanic Path
Арван хоёрдугаар сарын 10-нд 13:52 цагт · -
ХАЛХ БӨӨГИЙН ТУХАЙ
Халх гэдэг нэр түүх шастирт Халх арван хоёр отог аймаг, Аглагийн арван хоёр хүрээ халх гэж нэрлэгдэж байсан бөгөөд монголчуудын төв түшиг хайгуулч халхавч гэгдэж байснаас халх гэх нэрийг олсон гэж таамгалдаг.
Халх бөөгийн хувьд нэн эртний угшилтай өөрийн өвөрмөц дүр төрх, хувцас хэрэглэлийн сонин содон хэв маягтай. Мөнх тэнгэрийг голлон шүтдэг. Өвөг дээдсийнхээ сүнс сүлдийг дээдлэн тахидаг, уул хангай дэлхийдээ бишрэл хүндэтгэлээ үзүүлдэг.
Монгол бөөгийн ерөнхий дүр төрхийг өөртөө багтаасан голлох шүтлэгийг гаргуулж байдаг Чингис хааны удам угсааны цагаан ястнуудын өлгий нутаг учраас бөөгийн эртний уламжлалыг өөртөө бүрэн шингээсэн байдаг. Халх бөө манжийн ноёрхлын үед үндсэндээ бүрэн устаж шарын шашны нөлөөлөлд бүрэн автсан учраас өв уламжлал нь үндсэндээ тасарсан.
Тиймээс Халх удган, зайрангууд өнөөг хүртэл уламжлалаа хадгалан авч үлдэж чадаагүй. Иймд Халх бөөгийн зан үйл, ёс жаягийн талаарх мэдээлэл тун ховор үлджээ. -
ХАЖ ЗАЙРАН
Цагааннуур сумын Хармай, Тэнгис голуудаар нутаглаж байсан ба тэнгэрээр хүчээ авсан тэнгэр эрхэстэй нөхцсөн агуу бөө байсан бөгөөд, ийм бөө нь их хүч чадал увидасыг авсан байдаг гэдэг. Хармайн аавын Олон домог түүхийн эзэн болон мөнхөрсөн Хаж зайранг өөд болоход нь Цагааннуур сумын Хармайн голын хойно байрлах Гурвансайхан ууланд онголсон бөгөөд үр хүүхдүүд нутгийн ард нь тахиж дээдэлж залбирдаг юм.
-
ХАВХ ЗАЙРАН
Үүнд нь Хавх бөө ихэд уурсан хилгэнэж, онгодоо дуудан цамнан бөөлөв. Тэгтэл Хятад цэргийн бага даргын гэдэс нь дүүрч, үлээсэн гүзээ шиг хөөгөөд ирж гэнэ. Хятад цэргүүд учрыг үл ухан муухай орилдоод гүйлдэж гарав. Тэгтэл хятад цэргийн даргын гэдэс нь үлээсэн гүзээ шиг улам томорсоор гэдэс нь хагарч, муухай орилон үхэдхийн унав. Энэ аймшигтай үйл явдлыг харсан хятад цэргүүд ум хумгүй харсан зүгтээ
зугтаан одов. Нутгийн ахан дүүс Хавх бөөд талархан даруй тэр нутгаас нүүн нутаг сэлгэсэн гэдэг