Category: Монгол бөөгийн түүх

  • ДОМОГ

    Нүцгэн биеээрээ газар завилаж нэг их харанхуйд уусан одоод,гал дүрэлзсэн хаалган дээр ирж,болсон явдалаа эрлэгт өчин ойлгуулж бор таван хүү, хатан сайхан гэргийнхээ амь сүнсийг аван гарч чаджээ. Амь орсон тэд нь эцэг бөөгөө хайн олсонд өнөөх бөө амьгүй болж суусан газар нь хотойн могойн чуулган биеийг бүтэн ороож мөрнөөс дээш гаралгүй байгааг анзаарахад эцэг тэнгэр шонхор шувуу болж толгой дээр нь суун хүчит бөөгийн хойноос харуусан шагширч байсийн гэнэлээ.
    Энэ явдалаас хойш могойг дүрсэлсэн манжига дээлтэй 8 лусад саадгүй, шувуун өдтэй малгай нь Хөх тэнгэрээр дүүлдэг,өнөөх бөөгийн тэр царайг бид дуурайлган урлан хийдэг болжээ.
    Эрлэг онгод тэнгэрийн хань түшээ болон харанхуй тамд гацаж намайг аврах заяач бөөг ирэхийг хүлээн санасан хэргээ бүтээх болтугай гэж санан санан хүлээж суухдаа саатуулж хоргоохгүй явуулж байгаарай хэмээн сайн муу зүгийнхэнд захиж явдаг болсийм гэнэлээ.
    Ийм домгууд сонсож өслөө сайхан хэдэн бууралуудаасаа мартахгүй санаж явдагаасаа сонирхуулж нэгийг бичин үлдээлээ.
    Хуяг хувцас гэдэг бол алд биеийг тань хамгаалж байх эд эдлэл болохоос,гарсан орсон нэгэнд гангараа мэт харагдуулаад яах вэ? Нэгэн насаар хэрэглэх тул өнгө чимэг гэхээс илүү чанар хийц нь чухал юм шүү

  • МБНЭ-ИЙН АНХДУГААР ДЭЭД ХУРАЛДАЙД ХҮРЭЛЦЭН ИРСЭН ТӨЛӨӨЛӨГЧИД,

    Монгол бөөгийн байгууллагыг үүсгэн санаачлагч, судлаач Бадарч хуралд оролцогчидтой дурсгалын зураг авахуулцгаажээ. Тэрээр өөрийн амьдралаа Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөлд зориулсан нэгэн билээ.

    djmedia:776
  • БАНЗРАГЧИЙН БАЯР УДГАН. /СҮРЭН УДГАНЫ ОХИН/

    Баяр удганы эхийн уг: Баяр удганы ээж нь Сүрэн удган. Багш нь Дамдин зайран буюу хадам ах нь, Сүрэн удганы авга эгч нь Цэмбэл удган, Цэмбэл удганы авга ах нь Пунцаг зайран, Пунцаг зайрангийн аав нь Мачир зайран, Мачир зайрангийн аав нь Эрмээлж зайран, Эрмээлж зайрангийн өвөө нь Хаж зайран, Хаж зайрангийн аав нь Жотог зайран.
    Баяр удганы эцгийн уг: Баяр удганы аав нь Банзрагч. Банзрагчийн ээж нь Чөегө удган Өргөсөн ээж нь буюу нагац эгч нь Дашдаваа удган, Чөегө удганы ээж нь Цэвэг удган, Цэвэг удганы аав нь Галсан зайран. Ээжийн талаас 8 дахь үе, аавын талаас 6 дахь үеийн удам дамжсан удган байлаа.
    Агни төв

  • ЭРЭГСЭЛ БӨӨГИЙН ШИД

    Бөө түүний далан дээр нь гараа тавьтал цаадах нь “Намайг ингэж тарчлааж байхаар алаад өг” хэмээн улам гингэнэн орилох нь тэр. Түүний тайвширсаны дараа “Чи цай хөрөөгүй шахам хугацаанд юу үзсэнээ ярь” хэмээн лүндэгнэхэд цаадах нь хоолойгоо чичрүүлэн байж болсон явдлыг ярьжээ. До яамны төлөөлөгч гэртэй буугаа цзвэрлээд сууж байтал буун гал алдан эхнэрээ хөнөөж орхижээ. Тиймээс эхнэрээ санаатай алсан гэдэг гүжир хэрэгт гүтгэгдэн гурван жилийн хорих ялаар шийтгүүлэн шоронд байхад нь хүү, охин хоёр нь түүнтэй уулзана гээд явган гарсан сураг сонсогдохон тэр.
    Мань эр санаа зовохдоо өмнөөс гараад алхчихаж. Харамсалтай нь замдаа хүү нь хөлдөөд үхчихсэн, охин нь дагжин чичирч байхтаа тааралдаад байтал хойноос нь хайж ирсэн шоронгийн хуягууд охин хүү хоёрыг нь орхиод түүнийг цасан дээгүүр чирээд явж л дээ. Цай хөрж амьжаагүй бүлээн байсан боловч энэ гурван жилийн зовлонг үзсэнээр үс нь цайчихсан байж. Ингээд До яамны төлөөлөгч уйлан хайлан өвдөг сөхөрч өршөөл эрээд ул мөргүй алга болсон гэнэ.

  • ШАРАВЫН ДАШДАВАА УДГАН

    Би дэргэд нь тэмдэг тавьчихлаа. Малын хөлөөр гатлагдахаас наана маргааш өглөө эрт очиж аваарай гэжээ…Лам удганы хэлсэнээр газрын баримжааг мэдэж маргааш нь очтол Намнан, Тогос хоёр уулын хоорондох хөндийд горхины зүүн гарт нэгэн өндөр ургасан шарилжин бутны оройд аргал овоолоод тавьсан байв. Тавьсан тэмдэг нь энэ юм байх гэж бодоод морьноос буутал тэр хавьд бага гэрийн буурийн хэр өвс нь налчихсан, хөөрөг нь толгойноосоо салчихсан, тамхийг нь цувуулан асагчихсан бсан гэдэг

  • ШООРОЛ ДУГАР ЗАЙРАН

    Хэд хоногийн дараа Харуулын ноён өөрийн биеэр бэлэг сэлттэй ирж, заарин аргагүй очив. Очиход нь олон жил хүний асаргаанд орсон, мах шөлөө барж хоол унднаас гарч, хүн болохын аргагүй болсон байв. Дугар нэгэнт ирснийх хуурдаж үзвэл цагаан лхаанаг бөөлүүлбэл эдгэж магадгүй гэж буужээ. Тэгэхээр нь гурилаар, сацал барьж сөхрөн сууж бөөлж байгаа хүний дүрс хийж үрийвэлийн таваг (жолооны хүрд) шиг хүрээтэй модон тавагт тавиад есөн бодын үс оруулсан цагаан бэлэг (өргөл) зэхэж хонины ноосоор ороов. Дугар зайран хоёр хоног бөөлөөд тусыг эс чадаад гурав дахь шөнийн үүрээр гурилан бөө амилан бөөлөхөд, нөгөө нь бас амилан дагаж гүйв. Тэгэхээр нь ямаан тулманд тэднийг хийгээд гурван морьтой хүнээр дүдийн зүгт чирүүлж давхиулаад, урьд нь бэлтгэсэн нүхэнд хийж булав. Түүнээс хойш долоо хоногийн дотор ноёны хатан эдгэж гэнэ. Төдөлгүй Шоорол Дугар заарин өргөн алаг Шишгэдрүү нүүж явахдаа Балбирагт Хар давааны аманд мориноосоо унаж, толгой нь гэмтэж нас барав. Энэ нь, есөн бодын үс оруулсан өргөлийн төлөөсийг Харуулын ноён өгөөгүй учир онгод нь баалснаас болсон гэдэг байна.

  • МОНГОЛ БӨӨГИЙН ИХ ЗАЙРАН А.БАТ (1939-2023 он)

    1963 онд эхнэр Хөххүүтэй гэр бүл болж, 1964 онд анхны хүүгээ төрүүлсэн байдаг.
    1965-1968 онуудад ардын армийн 084 дүгээр ангид цэргийн хугацаат албаа нэр төртэй хаасан, эх орны цэрэг эр байлаа. Тэрээр албаа хааж ирээд загасны үйлдвэрт үргэлжлүүлэн хөдлөмөрийн үйл ажиллагаагаа хийсэн байдаг.
    Тэрээр ажиллах явцдаа хөдөлмөр бүтээлээрээ шалгарч Аймгийн намын бага хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож байсн, МАН-ын ахмад гишүүн байсан. Түүнээс гадна иргэдийн итгэлийг хүлээж сум, аймгийн депутатаар олон удаа сонгогдож байжээ.
    Түүний хөдөлмөр бүтээлийг үнэлж, Таван жилийн гавшгайч, МХЗЭ-ийн 40,50-н жилийн ойн медаль, Алтан гадас одонгоор шагнагдаж байсан.
    А.Бат гэргийн хамт улс орондоо найман иргэнийг өсгөн бойжуулсан. 1993 онд өндөр насны тэтгэвэрт суужээ.
    Монгол Бөөгийн их зайран А.Бат бол монголын тэнгэр шүтлэг, бөө мөргөлийн соёлын үнэт өвийг өнөөг хүртэл тээж ирсэн алдартай зайран хүн байсан. Монгол бөөгийн орон зайд түүний үлдээсэн мөр мөнхөд орших болно.

    МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн Байнгын гишүүд:
    Д.Жаргалсайхан, Д.Одонхүү, П.Батжаргал, Ц.Отгонсүрэн, Б.Батжаргал, Б.Нарангэрэл, Б.Бахаамаазагд, Р.Маахүү, А.Оюунтуул, Б.Мөнхчулуун, Д.Улаанцэцэг, Т.Анхмаа, Т.Цэндсүрэн, Ч.Бадам, Ц.Тамжид, Ж.Эрдэнэцэцэг, Болортунгалаг, С.Бямбасүрэн, Х.Майцэцэг, Алтанчимэг, С.Батзул,
    Төлөөллийн гишүүд: Б.Бадамсүрэн, Г.Гэрэлтуяа, А.Энхтайван, Б.Нанжаа, Ц.Дуламжав, Ж.Өлзийсайхан, Г.Янжинлхам, Я.Мөнгөнсувд, Я.Отгонбаатар, Б.Солонго, Ц.Бор, Д.Сосорбарам, Ц.Лувсанлхама, Б.Энхээ, Н.Баттогтох, Б.Баттогтох, Б.Байгалмаа, Ч.Энхтуяа, Д.Батмөнх, П.Эрдэнэбаатар, Д.Наранцэцэг, Н.Цэвэлмаа, Э.Болд, Р.Цэрэндэмэд, Д.Уранчимэг, Б.Энхбаатар, Б.Байгалтөгс, Л.Мөнх-Очир, Ж.Сонинжаргал, Л.Дорж, Г.Ган-Эрдэнэ, Б.Оюунзул, Д.Отгонцэцэг, Буяннэмэх, Б.Байгальмаа, У.Ганхуяг, Д.Хүнбиш, Л.Гэрэлмаа, Н.Отгонбилэг, Д.Зина, Б.Анхбаяр, О.Тэгшжаргал

  • 800 ЖИЛИЙН ДАРАА МОНГОЛД ДАХИН ОЛОН ШАШИНТНУУД НЭГ ДОР ЧУУЛЛАА

    Тодруулбал Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Д.Чойжамц: “Өнгөрсөн жарны улс төрийн үзэл суртлын нөлөөгөөр бурхны шашин ихэд доройтсон авч 1992 онд батлагдсан ардчилсан үндсэн хуулиар ард олон шашин шүтэх эрхээр хангагдсан бөгөөд өдгөө Монголын бурхан шашны уламжлал ном ёсоор сэргэж байгаа билээ. Үүний хамгийн том илрэл нь Монголын бурхан шашны тэргүүн 10 дугаар Богд гэгээн Жавзандамбахутагт маань тодрон эдүгээ уламжлалт шашны болон орчин цагийн эрдэм номдоо давхар шамдаж буй гайхамшигтай үйл явдал болж байна” гэв.
    Харин Монголын Бөөгийн Нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч н.Жаргалсайхан: “Пап Францисын айлчлалыг Монголын тэнгэр шүтлэгтнүүд талархан хүлээн авч байна. Нэгэн цагт Монголчууд хүчирхэг эзэн гүрэн байх үедээ мөнх тэнгэрийн доор шашинууд эрх тэгш харилцан, бие биенээ хүндэлж байсан уламжлалтай. Бид ирээдүйгээ маш өөдрөгөөр харж байгаа.” гэсэн юм.
    Төгсгөлд нь Пап Францис : “Хүн төрөлхтөн нэг л харьяалалтай, шашин шүтлэгийн нэг л эрэл хайгуултай болохоор Христэд итгэлтэй ахан дүүстээ ахын хувиар, та бүхэнд анд нөхдийн хувиар үг хэлж байна…Товчхондоо эргэл мөргөлчид бид бүгдээрээ энэ дэлхий дээрх аяллынхаа зүг чиг, зам мөрийг олохын тулд алсыг харж явах ёстойг Монгол Улс бидэнд сануулж байдаг. Энэхүү чухал уулзалтанд миний бие та бүхэнтэй хамт байгаадаа баяртай байна. Шашин шүтлэгийн янз бүрийн уламжлалууд нь өөрөө өөрсдийн гарал үүсэл, онцлогоор дамжуулан нийгмийн сайн сайхны гайхалтай нөөц бололцоог нэмэгдүүлж байдаг. Шашин шүтлэгийн янз бүрийн уламжлалууд нь хамтдаа зэрэгцэн оршиж байсан. Эртний эзэн гүрний нийслэл Хархорум хотод өөр өөр шашин шүтлэгтэй мөргөлийн газрууд хамтдаа зэрэгцэн, оршиж эв эеийг харуулдаг. Үүнийг дахин дурсахад таатай байна.
    Эв эе гэдэг үгийг би Ази тивийн онцлогоор тайлбарламаар байна.
    Эв эе бол бодит байдлыг ерөнхийлөхгүйгээр, ижилсүүлэхгүйгээр, харин ялгааг нь хүндэтгэсэн нийтлэг амьдралын ашиг тусын тулд бий болсон онцгой харилцаа юм. Би ингэж асуумаар байна? Итгэгчдээс илүү хэн бүх нийтийн ажиллахаар дуудагдсан бэ? Ахан дүүсээ, бидний дэлхий дээрх бусад мөргөлчидтэй хэрхэн эв найртай байж, амьдарч буй газартаа эв эеийг хэрхэн түгээж байгаа нь бидний шашин шүтлэгийн үнэ цэнийн хэмжүүр болдог. Мэргэн хүн өгөхдөө баярладаг, үүний төлөө аз жаргалтай болдог. Эв эе гэдэг гоо үзэсгэлэнтэй хамгийн ижил төстэй үг байж болох юм. Шашин шүтлэгүүд энэ эв эеийг бэлэглэхээр заяагдсан.” гэснээр уулзалт өндөрлөв.

    Аугаа их Эзэн Чингис Хааны үүсгэн байгуулсан Их Монгол Улсын үед Хархорум хотноо олон төрлийн шашин эрх тэгш зэрэгцэн оршиж, ном хаялцаж байсан тухай түүх өгүүлдэг.
    Энэ түүх 800 жилийн дараа ч үргэлжилж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо дахин олон шашинтнууд нэг дор чуулан, Монгол гэрийн тухай санаа бодлоо хуваалцлаа.

    Sonin.mn agency

    djmedia:743