Долоон халзан тайлаг хувьсгаатай
Хадир хар бууран зарцтай
Хад Хашгилдайг бууцалсан
Хадир бартаатайг түшиглүүлсэн
Хан асар дайчин тэнгэр
Доод хуулар язгуур
Долоон үеийн магтлаг
Гурван отгийг ямбаар хүүрнүүлж
Гурвалжин хар дархадын нэрээ донсолгож
Хөгнөөр хөндөлдүүлсэн
Хэдэн үеийн сүлд болсон
Житага буурал аав минь
Олон орондоо сүлдэлсэн
Соргог тэнгэр нөмрөгтэй
Сордог тэнгэрэн зарцтай
Дөчин хууларт язгуур
Өнөр дархад сүлдэлсэн
Житага буурал аав минь
Хийн агаар орноосоо
Хийсэглэн үүлний газраас
Бүхий бүрнээрээ сонсдог
Дуутай тэнгэрийг боргилгосон
Догшин ногоон Агарнууд
Тумж Сорог тэнгэр
Туйлын үнэн бөхийлөө
Хойтон жил өдий болж
Хоёр жилийн хугацаа болтол
Урт нурууныхаа даатгал
Улаан аминыхаа гуйлт
Угтайж сайхан сөхөрч
Улаачилж сайхан бараалгаж
Сод зургааг намилзуулан
Аман хүзүүг тонгойж
Амьдын хүслэн
Зэрэг нэгэн ижлээрээ
Зэл бүлэг холбоогоороо бүрэн сонсож
Газар, усан хөлөөсөө
Үүд бүрэн сонсов уут
Хөлл бүрэн хөвчөөрөө сонсов уут
Озуур бүрэн хөвчөөрөө сонсов уут
Зэл бүрэн холбоогоороо сонсов уут
Манай ертөнцийн сөнөх хүртэл
Майдарын галд нэвчих хүртэл
Мал хүн хоёроо эзэгнэх гэсэн
Мандширын заяа хайлан хоёрыг
Хүлээж байсан хайран ерөөл
Халуун амны даатгалыг хэлсэн
Харанхуй саарал хоёрн хайлан хийж
Хашгиргсан дууны цуурхайг
Учирсан хашгирсан дууны ттүүхийг
Утгалан лав хүлээдэггүй
Нартай сайхан орноосоо бүрэн
Навчтай сайхан дэлхийгээсээ бүрэн
Есөн эрдэнийн
Ертөнцийн улаан хорход булт бүрнээрээ
Гурван отог бүхийгээр
Гурвалжин хар даргад бүрнээрээ
Оронгүй хүйтэн отгийн заяа
Онцгой тодорхой хүлээгтий.
Category: Онгод тэнгэрийн айлдварууд
-
Хармайн онгодын дуудлага
-
Ердийн бөө нарын сүнс онгод
Тэнгэрт хальсан онгод нь өөртөө зориулан босгосон овоо бүхий газарт ирж оршоод мөн тэр орчны нутгийг харгалзан байдаг гэж хүмүүс итгэдэг байжээ. Булш байгуулахдаа талийгаач бөө удганы сүнс уул шилд гарч, төрсөн нутгийнхаа эргэн тойрныг алсаас ажиглан, нутгийнхаа усаар угаалга хийж байхуйцаар тийм газар сонгож, тэргүүнийг нь ихэнхдээ уул нуруу зүглүүлэн, хөл тальн нь ямагт ус нуур чиглүүлэн тавьдаг байжээ. Гэхдээ чулуун овоог зөвхөн овгийн удирдагч, жирийн ба нэртэй зартай бөө, удганы булшийн дэргэд буюу эсвэл тэдний шарил дээр босгодог байжээ. Тийм булшны дэргэдүүр өнгөрөгч холын хүн хүний нутгийн булшийг аргадаж амгалан тайван өнгөрүүлэхийг наманчилж овоонд чулуу нэмэх буюу адууны дэл, сүүл, зоос мөнгө тавьж, хоол унднаасаа өргөдөг байжээ.
-
Хогоргын бурианы онгодын дуудлага
Хошуугаа цорвойн хашгирав
Асуудаг зургааг нахилзууллаа
Аман хүзүүг тонгойлоо
Гарсан амьсгал орохын чөлөөдгүй
Галт бууны сум шиг хурдан гүйцэлдүүл
Сүүн цагаан морийг харйлагтий
Сүжигтэй буурал аав минь
Зургаан зүйлийн тус буян хоёр
Зурагтай нартад нэр нүүр хоёр
Амьд нартад нэр нүүр хоёр
Амьтан зургаан зүйлийн тус буян
Тэмээн хүзүүт хөх өлний хашгирсан шиг
Хурц хурдан хол зориглогтий
Тэмдэггүй цагаан хунгийн тангараг шиг
Яс махаар нэвтэл
Махыг нэвт ясыг цоол
Суурин байгаа Сачир буурал аав
Хүзүүтэй, хүзүүгүй хүрэл тэнгэрээсээ
Хүн биений үйлс амийг
Хүзүү толгой дохин даатгав.
Хүслэнтэй нартайн хүслийг хүслэв.
Хүчийн тэнгэрийн алдрыг хашгирав.
Хүн мал хоёрын даатгалыг даатга.
Газар усан хөлөөсөө бүрэн
Харанхуйн нартайн хайланг тавьж
Хашгирсан дууны цуурайг гүйцэлдүүлж
Өдөн малгайн өрөлгийг дохиж
Өнгөтэй нартайн жаргалыг эрж
Өтгөн хууларын озоорыг тэмцэж
Өндгөн цагаан сүргийн тэнгэрийг шүтэж
Угтаж сайхан сөхөрсөн
Удамтай тэнгэрийг шүтэж
Миний санасан хэргийг
Миен билэг сурвалжинд тань
Мэтгэл, зүтгэл хоёр тавилаав.
Асар тэнгэрийн оронд
Амь бие хоёрыг даатгаж
Амьд хааны онгонд
Хүсэл, зүтгэл хоёр тавилаа.
Дууршсан нэрийг тань
Дуудан хашгирлаа.
Донсолгосон золыг тань
Урьж дуудна.
Доод тэнгэрийн өнгө чингэллээ.
Доргилсон тэнгэрийн дуу нирхэрлээ.
Донгодсон шувууны хушуу ангайлаа
Доод хуулах үндэс
Хөх бүлэг хөвчөөрөө
Озоор бүлэг олноороо
Бүрэн сонсогтий
Оргисон хар түрүүнээсээ бүрэн
Онгон бөө модноосоо бүрэн
Утгатай байсан үзүүргүй тэнгэрээсээ
Уламжилж байгаа хар лусаасаа бид
Үндэстэй байсан озоороосоо
Үймж ирсэн савдгаасаа
Үр бүтэн модноосоо
Үйлэмж бүрэн сонсогтий
Доргилсон 33 тэнгэрийн орноосоо
Доош бүрэн
Доод газрынхаа 8 эргийн хар улаан лусаасаа
Өөд бүрэн сонссон
Нартын тань улаан хорхой амьтан
Наад цаадахаараа тэвчигнүүлэн хашгирлаа
Хойнын өдөр, хойтын маргааш
Хойш урагшгүй энэ санасныг гүйцэлдүүл
Энэ хэлсэн хэлийг эцсийн бүлэгт гүйцэлдүүл
Үе сольж үндэс болтол
Үргэлжийн цагаан морийг хайрлагтий
Хараатай нартайг тэвчиглүүллээ.
Хан сан тэнгэрийг шүтлээ
Халуун галдаа харъяа
Хойтон жил өдий
Хоёр жилийн хугацаа болтол
Санаа амар сэтгэл түвшин
Суухын авралыг аврагтий
Бодлын дотор гүйцэлдүүл
Саран Хүрэл хот
Сайхан сайхан суухын жаргалыг
Саруулын нартаас хүссэн
Буурал дэлхийн заяа
Буяныхаа дунд
Бурханыхаа суганд
Бурхиж суухын аврал. -
Цагаан, хар тэнгэр
Тэд амьд ахуйдаа овгийнхоо гишүүдийн хүсэл эрмэлзлэлийг хангахад өөрсдийгөө зориулаад зогсоогүй, үгүй болсон хойноо ч онгодын ертөнцөд очоод мөн л өөрийн овгийн гишүүдийг дээдэс, дордос гэж ялгахгүй амьдралд нь тохиолдох бэрхшээлээс зайлуулж өгдөг гэнэ.
-
Дом №5
Сохор номингийн арьсыг тэнгэр ниргэдэг тул тийм арьсаар бүрсэн элдэв эдлэл байвал цээрлэн гаргаж хаях, газарт булах дом хийнэ.
Цагаан ястай тайж хүнийг тэнгэр ниргэдэггүй гэж үздэг тул:
Хан цагаан ястай билээ
Хас номин жинстэй билээ
Хан тэнгэр язгууртай билээ
Хай хийг хай хийг гэж хашгиран өөрийгөө таниулдаг домтой ажээ.Аянга цахилгаантай цагаар сондгой ганц модны дор зогсохыг цээрлэх бөгөөд жирх, олби оготно, сохор номинтой газар хоргодон саатахыг хорьдог заншилтай байв. Хэрвээ аянганд дайруулчихваас /гэр, хүн, мал дээр буусан бол/ есөн цагаан морьтой хүн түүнийг тойрон давхилдацгаан,
Аньсан нүдээ хар
Атгасан гараа тавь гэх мэтээр үглэн шившиж хашгиралдан домнодог байв. Тэрхүү домыг “Тэнгэр дэгдэх” дом хэмээмүй.Алив нэгэн хүнд муу юм шүглэсэн гэж үзвэл түүнийг шахан зайлуулах дом хийдэг байсан тул “шид хөөх”, “Шидэл гаргах” гэдэг зан үйл үлджээ. Тийнхүү “шид хөөх” тухайд уншдаг “шидэл” гэдэг ном буй. Түүнийг уншиж, гурилаар элдэв дүрс хийгээд шуудайлан гадагш гаргаж газар тавиад гаднаас нүдэж цохиж мөнөөх гурилан дүрсүүдийг буцалж дуусаад зүгийн муу зүгт хаядаг ажээ. Гурилан дүрсүүдийг бас “шидэл” гэх бөгөөд “шидэл” гэж зарим хүн хараадаг нь үүнээс үүссэн үг бололтой. Шидэлд шившиж хамаг явдлыг үглэн хэлээд бяцлан хаяснаар муу муухайгаасаа шившлэг домоор салдаг ажээ.
Монголчууд мал сүрэгтэйгээ холбоотой дом, шившлэгээр тун өвөрмөц болой. Ялангуяа унасан морио хамгийн үнэнч дотны нөхөр гэж үздэг учраас эртний монгол шившлэгт янаг, амраг эхнэртээ зориулсан шившлэгээсээ илүү хүлэг мориндоо хандсан шившлэг үлэмж олон байдаг ажээ. Тухайлбал, аргамаг хүлэг морь нь алс хол гүйж магадгүй гэсэн сэжиг төрвөөс монгол эр маш олон арга ширгэ, дом хийдэг. Тэр дайны арга ширгийг амраг бүсгүйдээ хийдэггүй гээд л бодчих. Юу гэвэл гүйж магадгүй моринд шанхнаас нь авгай хүний үс зүүх, өөрийн хомоолыг нь унагах мориныхоо хомоолтой хольж үнэртүүлэх, нэг үндэстэй ургасан гурван тусдаа модны навчаар утах, сормуусыг хайчлаад гэрээ нар зөв тойруулж цай чанасан тогооны хавхагийг толгойд нь хүргэж, дөрвөн туруунд нь нутгийн дөрвөн уулын нэр бичих, туруунд нь номын нэр бичих, хонины ноос томж дөрвөн хөлийн сагагнаас нь юм зүүх, нэг хөлийн сагагнаас улаан бөс бөгжлөн уях, унаган морьтой холбож тавиад ижилсүүлэх, чихэр амсуулах, судраар адис өгөх зэрэг арга ширгэ хэрэглэдэг нь өөр ямар ч тохиолдолд ийм олон “мэх” гаргадаггүй гээд бодоход их л сонин санагдахаар билээ.
Үйлдлэгийн энэхүү домыг олонхи тохиолдолд үгийн ид шидээр хүч оруулдаг юм. Ялангуяа хурдан морь цоллох, тууль хайлах зэрэг нь үгсийн шидээр нөлөөлөх дээд хэлбэр гэлтэй. Хургаа голсон хонь, ишгээ голсон ямаа, ботгоо голсон ингийг мөн тушгирах, зүзүүлэх, хөөслөх зэргээр үгсийн ид шидээр уяруулан домнох бүхэл бүтэн төрөл зүйл буй. Харин үхэр, адууг тэгж өөвлөн, гуруйлах маягаар арга ширгэ, шившлэгт оруулах нь харьцангуй ховор байдаг. Гэхдээ бас нутаг нутагт өвөрмөц зүйл байдаг буюу.
Үгээр үхүүлснийг
Өвчиж болдоггүй
Амаар алсныг
Ачаалж бодоггүй гэж үг байдаг нь их л учиртай ажгуу.Монгол шившлэгийн үг нь:
“Тоо нь түм хүрэг
Тоос нь огторгуйд хүрэг” гэж эцэг мал тавихад ерөөлийн шинжтэй.“Алах гэж алсангүй
Аргамж хялгасанд ороолдож үхлээ” /адуу нядлахад/ гэж гэмшлийн утгатай.“Саадагтай бол саадгаа буулга
Санчигтай бол санчигаа буулга” /баавгай агнахад/ гэж шаардах өнгөтэй.“Бэр очсон газраа
Чулуу шидсэн газраа” гэж /бэр буулгахад/ захисан шинжтэй.“Өвдөг өвдгөнд гарахаас
Хэзээ нүдэнд гарч байлаа” гэж ятгасан /нүдэнд өвдөг гарахад/ аястай байх буюу
“Чи муу нохой зээх
Чийгээ бүү гарга” гэж /анд явахад зээх таарваас/ тушаасан маягтай.“Долоон уулын цаагуур ор
Дов шороон доогуур ор” гэж /хэрээ гуаглахад/ хараасан өнгөтэй.“Өндөр гэвэл уулыг ниргэ
Өргөн гэвэл талыг ниргэ” гэж зөвлөсөн шинжтэй.“Ангайсан ам нь зуураг
Алтан араат, булган сүүлт минь” гэж занасан дүртэйгээр шившлэгийг харуулж байх ажээ.