Мэгж сайхан гайхайгаа
Мэлтэгнүүлэнхэн ирдэг
Ууль шувуун угталгаан
Урвалзуулхан ирдэг
Наран эхтэй нагацтай
Саран эцэгтэй гарвалтай
Халдун модон шошигтой
Хан хэнтийн сахиус
Өвөр наран биендээн
Өвгөдийн Алтан өлгийтэй
Ар хөвчийн биендээн
Албат олон омогтой
Хамаг Монголын шүтээн
Хан Хэнтийн эзэн сахиус
Шүтээн минь хайрхан
Ариун ума хумм гээд бөө арцаар ариулмуй…гэж дуудна
Category: Монгол бөө
-
ХАН ХУРМАСТ ТЭНГЭРИЙН ДУУДЛАГА
-
ЦАГААДАЙ, ЦАНХИЛАН ХОЁРЫН ТУХАЙ ДОМОГ
Урьд ганц бие Цагаадай нэртэй өвгөн нуурын захад амьдарч байжээ. Тэр нууранд өдөр бүр 7 хун тэнгэрээс буун ирж хүн болоод усанд орж зугаацаж байгаад буцаад нисдэг байжээ. Нэг өдөр Цагаадай өвгөн цалам бэлтгэж, урьд өдөр нь урхи тавьжээ. Маргааш нь очиж үзтэл урхинд нь ногоон торгон дээлтэй хүүхэн байжээ. Тэгээд тэр хоёр гэр бүл болон амьдарч байгаад нас барахад Цагаадай, Цанхилан гэдэг хоёр онгод болон хувирчээ. Тэр хоёрын үр хүүхэд нь Шарнууд овгийн дээд өвөг болсон тул Шарнууд овгийнхон Цагаадай, Цанхилан хоёр онгодыг сүлдлэн тахидаг болжээ. Цагаадай, Цанхилан хус модны ацанд 5 өнгийн эд уясан авгай эмгэлжтэй онгодоор дүрслэн хонины ноосыг тараан эсгий уутанд хийж хотонд тавьдаг байжээ. Цагаадай онгодыг битүүний орой цавгаар оруулан тахиж шинийн нэгний өглөө зайнцраар нар тусаж байхад гэрээс гардаг аж.
-
Б.ДЭЛГЭРСАЙХАН: ЭДИЙН ЗАСАГ 1990 ОНЫ ӨМНӨХӨӨСӨӨ Ч ДОРДСОН
Уг нь 2020 оны дөрөвдүгээр улирлаас дэлхийн түүхий эдийн зах зээл сэргэж эхэлсэн нь Монгол Улсын эдийн засагт эергээр нөлөөлсний үр дүнд 2021 оны нэгдүгээр улиралд эдийн засгийн сэргэж, өсөлт өндөр гарах хүлээлттэй байна. Харин хөл хорио, цар тахлын тархалтаас шалтгаалсан өмнөд хилийн боомтуудын үйл ажиллагааны хязгаарлагдмал байдал нь үүнд сөргөөр нөлөөлж байна. Энэ байдлаар бид дотооддоо цар тахлаа бууруулж чадахгүй, нөхцөл байдал хэвээр удаан хугацаанд үргэлжлэх юм бол дахиад л Монгол Улсын эдийн засаг болон төсөвт маш хүчтэй сөрөг нөлөө үзүүлнэ. Үүнийг 2020 оны эхэнд Монгол Улсын Засгийн газраас хилийн хорио тогтоосны улмаас эдийн засаг хүчтэй агшсантай адилтгаж болох юм.
-Монголчууд хэрэглээнийхээ бүтээгдэхүүний дийлэнхийг гаднаас авдаг. Гэтэл цаашдаа бид өөрсдөө үйлдвэрлэгч улс байх ёстойг Covid-19 мэдрүүлж байна. Үндэсний үйлдвэрлэлийг яаж дэмжих вэ. Их л сайндаа мах, гурил, төмсөө дотоодоосоо хангаж байна. Эсгий шаахай үйлдвэрлэж байна. Үүнээс өөрөөр Монголын үндэсний үйлдвэрлэл гэж бараг алга.
-Өнөөдрийн тулгамдаж байгаа гол асуудлуудын нэг яах аргагүй мөн. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний ерөнхий бүтэц нь худалдаа үйлчилгээ, уул уурхай, хөдөө аж ахуй болоод байна.
Сүүлийн 30 жил эдийн засгийг хөгжүүлэх, төрөлжүүлэх, тогтвортой бодлого баримталж ирээгүйн үр дагавар, илрэл нь өнөөдрийн энэ байдал. Хятад арав гаруй хоног хилээ хаахад л Монголд өргөн хэрэглээний бараа хомдсож, үнэ нь өсч байх жишээний.
Энэ бүхэн импортоос хэт хараат байдлын буруу. Үүнийг цааш нь засч залруулахын тулд дунд, урт хугацаанд томоохон төслүүдээ хөдөлгөж, түүний орлогыг эдийн засгийг “солонгоруулахад” ашиглах шаардлагатай. Эдийн засгийг “солонгоруулна” гэж бид арав гаруй жил ярьж байна. 1990 оноос өмнөх эдийн засгийн бүтэц харьцангуй хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж ирсэн байдаг. Одоо бид эдийн засгийн бүтцийн хувьд 1990 оны өмнөхөөсөө ч дордчихоод байна. Өнөөдөр бидэнд хамгийн ойрхон байгаа салбар нь уул уурхай болон хөдөө аж ахуйд түшиглэсэн боловсруулах, эцсийн шатны бүтээгдэхүүн үйлдвэрлэл юм. Монгол Улсын экспорт уул уурхайн салбарын түүхий бүтээгдэхүүн. Иймд бид нүүрсээ угааж, цэвэршүүлэх, зэсийн баяжмалаа ашиглан зэс хайлуулах үйлдвэр байгуулах, төмөрлөгийн үйлдвэрийг барих чиглэл рүү явах хэрэгтэй.
Дараа нь бид хөдөө аж ахуйн түүхий эдэд суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх салбар руу өндөр технологи, боловсон хүчин рүү хөрөнгө оруулалт хийх нь чухал. Энэ бол төрийн бодлогоор дэмжигдэх асуудал. Ер нь богино хугацаандаа бид эдгээр салбартаа л тулгуурлах байх. Одоогийн Засгийн газарэнэ чиглэлд нилээд анхаарч, тодорхой ажлуудыг эрчимжүүлэх чиглэлд ахиц гаргаж байгаа нь сайшаалтай. Цаашлаад банк санхүү, мэдээллийн салбар, аялал жуулчлалын салбар гээд хөгжүүлэх боломжтой салбараа шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлж хөгжүүлэх нь зүйтэй. Энэ нь бидний хүч сорьж амжилттай байж чадах, өөрсдийн давуу талд бүхий салбаруудаа тодорхойлж, эдийн засгийг төрөлжүүлэх хэрэгтэй гэсэн үг юм. Түүнээс бид бүхнийг дотооддоо үйлдвэрлэнэ гэвэл өрөөсгөл болно.
-Монголын эдийн засаг уул уурхайд түшиглэн явдаг. Хямралаас гарах ганц гарц бол уул уурхай. Уул уурхайг бодлогоор хэрхэн дэмжих ёстой вэ?
-Төр эдийн засагт оролцохдоо бүх үйл ажиллагаанд орж хутгалдах биш бодлого, эдийн засгийн зөв орчныг бүрдүүлэх ёстой. Бодлого гэдэгт хууль эрхзүй, гадаад харилцаа, татвар, бүх талын эдийн засгийг дэмжсэн цогц суурь нөхцлийг бүдүүлэхийг л төрийн оролцоо гэж ойлгодог. Нөгөө талд дэд бүтцийг сайн бэлтгэж өгөх асуудал. Үүнийг төрийн зүгээс хатуу болон зөөлөн дэд бүтэцийг бүрдүүлэх байдлаар дэмжих бодлогын орчин гэж ойлгож болно.
“10 их наядын төлөвлөгөөний хүрээн”-д Тавантолгой, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц болон бусад томоохон төслүүдйиг урагшлуулах ажлыг хийж байгаа нь удаан хүлээгдсэн эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх найдлага төрүүлж байна.
Энэ нь төрөөс үзүүлж байгаа дэмжлэгийн нэг хэлбэр. Одоогоор уул уурхайн салбарт төрөөс бодлогын дэмжлэг чухал байна. Хэдийгээр би уул уурхайн салбарын хүн биш ч гэсэн бодлогын хувьд харьцангуй сул байна уу даа гэж ажиглагддаг. Учир нь сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих олборлох, ялангуяа уул уурхайн суурийг нэмэгдүүлэх хайгуулын чиглэлд хязгаарлагдмал хумих чиглэлийн бодлого бариад байх шиг. Энэ нь уул уурхайн салбарын цаашдын хөгжилд тийм ч сайн нөлөө үзүүлэхгүй.
–Ингэхэд Засгийн газрын 10 их наядын хөтөлбөр эдийн засагт сэргээш болж чадаж байна уу?
-Монгол Улсын хувьд 2020 онд төсөв дээр том дарамт авсан. Өнгөрсөн онд хүн амын эрүүл мэнд, орлогыг хамгаалах асуудал дээр төвлөрч бизнесийг орхигдуулсан тал бий. Харин хоёрдугаар сарын 10-нд зарласан “10 их наядын төлөвлөгөө” харьцангуй тэр алдааг зассан. Засгийн газар энэ төлөвлөгөөг УИХ-ын дэмжлэг, Монголбанкны оролцоотой хэрэгжүүлж байна. Энэ төлөвлөгөө нь эдийн засгийн чиглэлд ажлын байр, том төслүүд, хөдөлмөр эрхлэлт, орон сууцжуулалт гэсэн үндсэн чиглэлүүдээр хэрэгжиж байна.
Би хувьдаа энэ төлөвлөгөө цагаа олсон, бодлогын сонголтын хувьд ч сайн төлөвлөгөө гэж үзэж байгаа. Учир нь эдийн засаг суларсан энэ үед эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд мөнгөний захаар дамжуулж бага хүүтэй эх үүсвэрээр бизнесийг дэмжих нь их чухал арга хэмжээ болж байна. Иймд төрөөс авах ёстой арга хэмжээг чадлаараа л авсан. Хамгийн гол нь “10 их наядын төлөвлгөө” үр дүнтэй зорилтот бүлэгтээ хурдан очих зэрэг хэрэгжүүлэлтийн механизм дээр илүү анхаарах нь зүйтэй. “10 их наядын төлөвлөгөөн”-д тусгагдсан Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй зээл, Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмсэн, ипотекийн зээлийн санхүүжилтыг нэмэгдүүлэн зэрэг нь маш чухал шийдвэр юм. Дээрх гурван арга хэмжээний хэрэгжилтийн хүрээнд 1 их наяд гаруй төгрөг эдийн засаг руу ороод байна. Энэ нь мэдээж эерэг нөлөө үзүүлж л таарна. Харин харамсалтай нь Улсын Онцгой комиссын хийж хэрэгжүүлж байгаа цар тахалтай тэмцэх бодлогын хэрэгжилт, тактикийн шийдвэр гаргалтын алдаанаас болж дээрх төслийн эерэг нөлөөллийг саармагжуулчих шиг боллоо.
ИРГЭДЭЭ АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ БОЛГОЖ ЧАДААГҮЙН УЛМААС НИЙГЭМД ХАЛАМЖЛУУЛАХ ДАВХАРГЫГ БИД ӨӨРСДӨӨ ҮҮСГЭСЭН
–“Ажлын байрыг дэмжих зээл”-ийг банкуудын эх үүсвэрээр олгож эхлээд хоёр сар өнгөрсөн байна. Зээл жинхэнэ эздэдээ хүрч чадаж байна уу? ЖДҮ шиг эрх мэдэлд ойрхон хүмүүс аваад өнгөрөх юм биш биз гэсэн хардлага бий?
-Нийгмийн хардлагын хувьд бодит нөхцөл байдал дээр суурилаад өөрийнхөө үзэл бодлийг хэлье. Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийн хүсэлт нь боломжит эх үүсвэрээс илүү давчихсан. Өнөөдрийн байдлаар дээрх зээлд 650 орчим тэрбум төгрөг зарцуулагдсан гэх мэдээлэл байна. Мэдээж, зээл авч чадаж байгаагаасаа илүү авч чадахгүй байгаа хүн олон байна. Тиймээс ажлын байрыг дэмжих зээлийн хувьд харьцангуй зөв механизмаар явж байгаа эсэхийг л ажиглах хэрэгтэй. Монголбанк, Сангийн яам “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг зориулалт бусаар ашиглах, ашиг сонирхлын зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, зээлдэгч болон зээл олгож байгаа банкны үйл ажиллагааг хянах үүрэгтэй.
Хэрэв “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг зориулалт бусаар ашиглаж, зөрчил гаргасан тохиолдолд зээлийн хүүгийн дэмжлэгийг цуцлах, хүүгийн дэмжлэггүй зээлд шилжүүлэн, зээлийг нэн даруй буцаан төлүүлэх, төрд учруулсан хохирлыг шаардах бөгөөд холбогдох хууль сахиулах эрх бүхий байгууллагаар шалгуулж, хуульд заасан хариуцлага хүлээлгэх журамтай. Тиймээс ЖДҮ шиг эрх мэдэлд ойрхон хүмүүст зээл өгөх боломж нь харьцангуй хязгаарлагдмал гэж харж байна.
Арилжааны банкууд санхүүгийн эрсдэлийг өөрсдөө хүлээж байгаа учраас зээлийн эргэн төлөлт нь маш найдвартай зээлүүдийг олгож байж л эрсдэлд орохгүй.
Нөгөөтэйгүүр Зээлийн батлан даалтын сангаас харьцангуй өндөр шаардлага тавьж байхыг үгүйсгэхгүй. Учир нь эдийн засгийн нөхцөл байдал суларсан учраас найдвартай зээлдэгчийг олно гэдэг эргэлзээтэй бөгөөд хэцүү. Тиймээс зарим зээлдэгчдээс татгалзаж байгаа байх.
–Covid-19-ийн улмаас халамж ихэссэн. Халамжийн бодлого том зургаараа эдийн засагт яаж нөлөөлөх бол?
-Халамжийг бид цар тахлын өмнөх болон цар тахлын онцгой нөхцөл дэх гэж ангилж харахыг хичээх нь зөв. Covid-19-ийн өмнөх буюу Монгол Улс уул уурхайгаас ихээхэн орлого олж эхэлсэн үетэй зэрэгцэж бий болсон халамж нь улстөржсөн, улс төрийн амлалтыг биелүүлэхэд чиглэсэн Монгол Улсын эдийн засагт сөрөг нөлөөтэй хэт хавтгайрсан халамжийн бодлого байсан. Улстөржсөн шийдвэрийн улмаас шууд болон шууд бусаар нийгэмд мөнгө тарааж ирсэн нь нөөцийн буруу хуваарилалтаас гадна нийгэмд бэлэнчлэх сэтгэлгээ суулгах, хөдөлмөрлөх идэвхийг сулруулах нөлөөтэй. Ийм үйл ажиллагааг арав гаруй жил хүчтэй явуулсан.
Эндээс Монгол юу ч хожоогүй. Харин ч эсрэгээрээ Монгол Улсын хүний хөгжлийн сангийн алдагдалд орж, түүний үлдэгдэл болох 1 их наяд орчим төгрөгийг Ирээдүйн өв сангаас саяхан хааж, энэ сангийн үйл ажиллагаа түүх болж байх жишээтэй байна. Халамжийн буруу бодлого Монголд хэт хавтгайрсан.
Covid-19-ийн үеийн халамжийн бодлогыг бол дэмжиж байгаа. 30-аад жил эдийн засгийн тодорхой бүтцээ сайжруулж, иргэдээ ажилтай орлоготой болгож чадаагүйн улмаас нийгэмд халамжлуулах давхаргыг бид өөрсдөө үүсгэсэн. Тэрхүү давхаргын хүмүүсийн амьдрал цар тахлын үед хүндрэх учраас хамгаалах бодлогыг явуулахаас өөр аргагүй. Үнэхээр бид чадамжтай иргэдтэй байсан бол байдал өөр байх байлаа. Харин цар тахлын дараа иргэдийн амьжиргааны сэргэлттэй уялдаатай холбоотойгоор халамжийг аажим зогсоох шаардлагатай. Цаашдаа Монгол Улс халамжийн бодлогоос хүн амын хөгжил ажил эрхлэлтийг дэмжсэн бодлого руу шилжих алхмыг хурдан наашлуулах хэрэгтэй гэж хувьдаа бодож байна.
-Ярилцлагын төгсгөлд эдийн засаг яг хэзээнээс сэргэнэ гэсэн хүлээлт байгаа талаар асуумаар байна?
-2021 оны эхний улиралд эдийн засгийн сэргэлт эхэлсэн. Тухайн улирлын эдийн засгийн өсөлт ч тоон үзүүлэлтийн хувьд өндөр гарах байх. Мөн энэ оны эдийн засгийн өсөлт 5 орчим хувийн хүлээлттэй байгаа нь бас үнэн. Харин бид цар тахлын сөрөг нөлөөллийг хэзээ арилгаж, эдийн засаг хэвийн байдалдаа орох, цаашид бодит өсөлтийг бий болгож чадах вэ гэдэг нь өөр асуудал.
Бид 2021 онд өмнөх оны ухралтаас эдийн засгийн хувьд дээшилж сайн явж чадвал оны төгсгөл, үгүй бол дараа жилийн эхнээс эдийн засгийн бодит өсөлт бий болж эхэлнэ гэж харж байна.
Гэхдээ үүнд бид одоогийн төлөвлөж байгаагаар энэ оны эхний хагаст цар тахлыг намжааж чадах эсэх нь хамгийн голлох нөлөөтэй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. -
“ТЭРЭЛЖ” МЭЛХИЙ ХАДНЫ ОЙРОЛЦОО БӨӨГИЙН ЗАН ҮЙЛ ХИЙЖ БАЙГААД ШАТАЖ НАС БАРСАН ХАРАМСАЛТАЙ ХЭРЭГ ГАРЛАА
Бөөгийн зан үйлийн тахилга үйлдэж байгаад шатаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 19-нд буюу өчигдөр 22.30 цагийн үед Налайх дүүргийн зургадугаар хороо, Тэрэлжийн мэлхий хадны орчимд бөө нар нийлж зан үйл хийхэд, нэг хүн галд шатаж нас барсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад Сүхбаатар дүүрэгт оршин суух 28 настай Э нь зан үйлийн галын тахилга үйлдэж байгаад шатаж нас баржээ.
Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байна. Бөөгийн тахилгад нийт 20 гаруй иргэн оролцсон аж.
-
ТАРХАЙ БУТАРХАЙ БӨӨ НАР НЭГДЭЖ ГЭР, ГЭРТЭЭ БИ ГЭЖ СУУДАГ БӨӨ НАРЫГ НЭГТГЭЖ, ГЭГЭЭРҮҮЛЖ БАЙГАА НЬ САЙШААЛТАЙ ЮМ.
Дөнгөж л нэг хоёр дугаар ангийн балчирхан охин юугаа мэдэж тэгж хэлж байсан юм болдоо. /Инээмсэглэв/ Гэхдээ энэ Сугарын охин юм үзнэ гэж юу байхав гэдэг л байсан, нууж үздэг байлаа 1990-ээд оны үед нилээн задгай үзэж эхэлсэн дээ.
-Удган бөө нар анх бөөгийн өвчин гэдэг зүйлээр өвдсөн гээд л ярьдаг. Энэ байдал Тань хэрхэн илэрч байсан бэ?
-Их л халуурдаг байлаа. Тэрнээс унаж татдаг зүйл байсангүй ээ. Гудамжинд явж байсан хүний сайн сайхан зүйл нь мэдрэгдэж, ирээдүйд болох сайн болон муу зүйлийг мэдэрдэг.
-Та анх ямар язгуураар босч удган болж байсан бэ?
-Би халхаар боссон удган. Миний багш буриад, Дорнодын Дуламжав, Балбар гэж хүмүүс байдаг.
-Та удган болоод 12 жилийг ардаа орхижээ. Энэ бол тийм ч бага хугацаа биш шүү дээ. Зовж, зүдэрсэн хүмүүс их л ирдэг байсан байхдаа? Бидэнд нэг жишээ хэлж болох уу?
-За тийм зүйл зөндөө л байна. Хүн болгон л зүгээр, сайхан байхдаа юу гэж л лам, бөө нараар явахав дээ? Манай нутгийн нэг хүн хотод элэгний хорт хавдар гээд найдваргүй гэж байсан. Тэгээд би нутгаасаа тэр хүнийхээ голомт дээр очиж бөөлсөн. Тэгээд тэр хүн хөл дээрээ босоод ирсэн. Тэр үед их л сайхан санагдаж байсан. Энэ далдын, шидийн зүйлс гэж сонин шүү дээ. Одоо ч гайхахаа ч больсон доо. Одоо энэ хүн маань Налайхын Гордокд амьдарч байна. Ер нь хүнд байсан хүмүүс нь л сэтгэлд их тод байх юм даа.
-Та 13 жил бөөлжээ. Өнөөдрийн байдлаар та хэдэн шавьтай байна, сүүлийн жилд олноороо гарч байгаа тэнгэрийн улаач нарыг юу гэж бодож явдаг вэ?
– Арван хэдэн жил болоход би 1 зайран, 2 удган гээд 3 шавьтай л болсон байна даа. Энэ олон арван шавьтай байгаа хүмүүсийг их гайхдаг шүү. Тэр их хүний арыг дааж гэр бүлийг нь авч явна гэдэг бол хэцүү шүү дээ. Би их гайхах л юм. Шавь авна гэдэг тийм сайхан үйл биш болов уу? гэж боддог. Өнөөгийн нийгэмд би бөө мөн үү? уг байна уу? гэж асуух хүмүүс их ирж байна. Энэ бүхнээс үзэхэд бөө маань сүлжээ, бизнес чиглэл рүү орсон юмуу даа гэж хардаг. Намайг удган болж байх үед бүх юм их ховор, хувцас хуягаа ч яаж хийлгэхэв? Гээд л бүх юм үнэ цэнэтэй байсан. Гэтэл захаар байгаа бөөгийн хэрэглэл, худалдаалж байгаа лангуун нь хамгийн их ашиг орлоготой болчоод байна. Замбараагүй олон шавь босгоод нөгөө шавь нар нь яг адилхан дуудлага, яг адилхан хувцас хуягтай байна гэдэг бол болохгүй зүйл шүү дээ. Нэгэн бодлын энэ тэнгэрийн улаач болж байгаа хүмүүс их мэдлэг муу байна. Яг юу уруу яах гэж ороод байна вэ? гэдэг зүйлээ сайн мэдэхгүй бас нэг талдаа хохиогч болчоод байгаа тал байна. Нэг талд нь олон шавь босгож, нөгөө талд нь хувцас хэрэглэл хийдэг бизнесийн нүдээр хараад байгаа хэсэг бүлэг хүмүүсээс болж жинхэнэ мөнх хөх тэнгэрийн улаач нарын нэр хүнд унаж байгаад их сэтгэл өвддөг. Хүмүүс мэдээж зовж зүдрээд л бөө хүн дээр ирж байгаа гэтэл хүний зовлон дээр дөрөөлж тулган шаардалт хийж байна. Энэ бол буруу юмаа. Цаг хугацаа бүх зүйлийг харуулаад өгөх л байх л даа. Энэ бүхнийг зөв зам руу нь оруулж өгч, зөв залаасай гэж л хүсч байна даа.
-Та МБНЭ-ийн тухай саналаа хуваалцана уу?
-МБНЭвлэл гэж байгуулагдаад гурван жил болж байна. Энэ байгууллага байгуулагдсанаар тархай бутархай гэр гэртээ би гэж суудаг олон тэнгэрийн улаач нарыг нэгтэж, гэгээрүүлж байгаад нь их талархалтай ханддаг. МБНЭ-д орсоноороо хүн бүр өөрсдийгөө үнэлж дүгнэж байна. Өөрөөсөө чадал хүч ихтэйгээс нь суралцаж, өрөөлийн мэдэхгүй нэг ч болтугай зүйлийг хэлж өгч байгаа даа их баяртай байгаа шүү.
-2014 Оны шилдэг удган болсонд нь дахин баяр хүргэе!
-Баярлалаа. Энэ нэр хүндтэй цолыг би ганцаараа сайндаа аваагүй байх гэж бодож байна. Миний сайхан хамт олон, шүтэн бишрэгчидийнхээ туслалцаатай авсан шагнал гэж бодож байна. Цаашид хийх их ажлын төлөө олгосон гэж бодож байна. Та бүхэнд ч гэсэн ажлын өндөр амжилт хүсэн ерөөж байна.
-Баярлалаа. Таны их үйлд тань мөн сайн сайхан бүхнийг хүсье, зовж зүдэрч замаа олохгүй байгаа сүсэгтэн нарыг зөв замд нь залах үйлд нь амжилт хүсье!
-
НОЁН ЗӨНӨГ БӨӨ
Дараанаас нь гарсан хүүхдийг гэртээ авчирч, гөрөөсний сүүгээр тэжээдэг байжээ. Гэтэл эхнэр нь “юун хүүхэд авчирав” хэмээн сэрдэж, эзгүй хойгуур нь тэр хүүхдийг малын сүүгээр угжиж амийг нь хорлосон байна.
Ахайн Буриад бөө нартай үзэлцэж, Бух бөөг дарж авсан ба Буриад нутгийн ноёны охин 18 настай бүсгүйтэй ханилан нутагтаа авчирсан гэлцдэг. Бас нисдэг живэртэй морины нь өд сөдийг эхнэр нь хяргаж хаясан тэр цагаас хойш Ноёо зөнөг бөө гэртээ суумгай болжээ. Хожим нисдэг бөө болох гэж бөөлөөд газраас тохой хэртэй хөөрөөд бие нь даагдаагүй аж. Учир нь Ноёо бөөгийн бөгсөн бие нь мэдээгүй болж, нэг сүүж нь хүрэл болчихсон байсан тул ниссэн бөөгийн тоонд ордоггүй байна.
-
ЭРДМИЙН ЦОЛ ХАМГААЛАХ ГЭЖ ЮУ ХЭЛЭХ ВЭ
Гадаадын сургуульд хэлний бэлтгэл ороод 3-4 жил суралцаж бүтээлээ хамгаалах түвшинд хүрдэг. Тодорхой сэдэв сонгож эрдмийн бүтээл дээр ажилна.
Энэ олон жилийн тасралтгүй хөдөлмөрийн үндсэн дээр урьдчилсан хамгаалалт хийнэ.
Дан эрдэмтдээс бүрдсэн 25-30 хүнтэй эрдмийн зөвлөлд бүтээлээ хамгаална.
Эрдмийн бүтээл нь олон зуун хуудаст багтсан байдаг. Дэлхийн нэртэй гоц авьяастан цөөн хуудастай бүтээлээр эрдмийн цол хүртсэн байдаг.
Жинхэнэ хамгаалалт хийж чадсаны дараа эрдмийн бүтээлийг нь баталж, доктор цол олгодог.
Гадаад, дотоодод докторын цол хамгаалаад бүтээлээ Монгол Улсын Шинжлэх ухааны байгуулагад бүртгүүлж, нэг хувийг санд хадгалуулна. Доктор хамгаалсан бүтээлийн хураангүй товчлолыг Улсын номын санд өгч, уншигч олонд нээлттэй танилцах боломж олгоно.
Эдгээр шаардлагыг хангасан тохиолдолд доктор цолыг эзэмшиж, ажиллаж буй байгууллагаас цалиндаа цол зэргийн нэмэгдэл 10-15 хувиар нэмүүлж тооцож авдаг журамтай.
Миний бие монгол дахь эрдмийн цол зэргийн асуудлаар Шинжлэх ухааны академид шалгалт хийж эрдэмтэн докторуудын асуудлыг тодотгож байсан билээ.
Энэ зүйлийг танилцуулсан нь манай бөө нар хуурамч докторын зэрэг гуншин хэрэглэхээс татгалзахыг зөвлөж байгаа юм.
Манайд бөө нар нэг нэгэндээ гоё цаасан дээр “доктор” гэж бичээд өгчихдөг. Энэ бол маш ичгэвтэр байдалд өөрсдийгөө оруулж байгаа юм. Соёлт ертөнцөд энэ бол шууд онигоо болгон яригдах зүйл юм.
Нэг сайхан урт танилцуулагтай нэр хүндтэй хүн болох гэж өөрийгөө онигоонд оруулж байснаас даруухан байсан нь дээр юм. -
ХУУРАМЧ ЦОЛ, ЭРДМИЙН ЗЭРЭГ МОНГОЛД Л АМЬ БӨХТЭЙ БАЙНА
Тэгээд ийм олон эрдмийн цол зэрэгтэй төлөөлөгчид ирсэнд баярлаж байх жишээтэй. Монголын бөөгийн төв байгууллагын хувьд биднээс албан ёсоор тайлбар хүссэн юм. Энэ асуудалд БНХАУ-д мөн давтагдав. Өвөрмонголд бөөгийн доктор айлчилж байгааг мэдэгдэв. Бас л албан ёсны хариу өгөх болов.
Албан ёсны хариу өгөх болсон учраас Эрдмийн зэрэг цол олгодог холбогдох байгууллагаас албан ёсны хариулт авсан юм.
“Монголын Зурхай Судлалын Академи” нь Академи бус жирийн нэг төрийн бус байгууллага болоод явчихав.
Монголд бөө судлалын эрдмийн зэрэг хамгаалуулдаг, цол олгодог Шинжлэх ухааны эрдмийн зөвлөл байхгүй байна. Мөн бөөгийн чиглэлээр бичсэн эрдмийн сэдэв бүтээл, эрдмийн цолны хамгаалалт хийсэн бүтээл алга байна.
Монголын бясалгал, зурхай, сүнс, судлалын академийн доктор, сэтгэл судлаач “Монгол аура” төвийн тэргүүн Б.Сарандаваа гэсэн гуншинтай олон жил дараалсан арга хэмжээ зохион байгуулсан нэгэн бий. Гэтэл түүний эрдмийн цол хамгаалсан сэдэв, бүтээл, жагсаалт, албан ёсны бүртгэл хаанаас ирээд олсонгүй. Монголын бясалгал, зурхай, сүнс, судлалын академийн доктор хамгаалсан хүн монголд алга байна.
Эрдмийн цол, зэрэг олгосон бол Монгол Улсын Шинжлх ухааны академид бүртгүүлж, хамгаалсан сэдэв, бүтээлээ эхээр нь хадгалуулдаг журамтай. Тэнд албан ёсны бөөгийн сэдвээр доктор хамгаалсан нэг ч бөө алга байна. Тэгээд цолтой бөөгийн эрэл Монголдоо мухардав.
Гадаадад эрдмийн цол хамгаалсан бөөгийн албан ёсны хариу авав. Гадаадын тодорхой байгууллагаас бөөгийн чиглэлээр эрдмийн цол, зэрэг олгосон тодорхойлолт авсан юм. Түүний нэг жишээ болгон Дэлхийн бөө судлалын сангаас доктор, профессор цол хамгаалсан Монголын иргэдийг тодруудав.
Дэлхийн бөө судлалын сангаас Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлд email ирүүлсэнийг бүрэн эхээр нь танилцуулж байна.
Dear Jargalsaikhan
By the way, please know that there is a fraud in Mongolia that has been claiming he/she is representative of FSS and Dr. Harner. Beware Mr. or Ms. Tsendpurew Doolham / Tsendee, a “Manager of Online University and Translator” using emailodko9931@yahoo.com. This person is fake and does not represent FSS. Dr. Harner, nor myself in Mongolia. He/She has fooled many people in Mongolia and has perhaps taken a lot of money.
Эрхэм Жаргалсайхан
Таньд гэж хэлэхэд Монголд Бөө судлалын сан болон Доктор Харнерийн төлөөлөгч гэж залилагч хүн байна.Odko9931@yahoo.com гэдэг хаягийг ашигладаг онлайн их сургууль болон орчуулгын менежер хийдэг Цэдэнпүрэв Доолхам гэдэг хүнээс болгоомжилно уу? Цэндээ гэж дууддаг. Энэ хүн монголд намайг болон Доктор Харнер Бөө судлалын санг огтхон ч төлөөлдөггүй бөгөөд олон хүнийг монголд хууран мэхэлж их хэмжээний мөнгө залилсан байж магадгүй юм. Болгоомжилно уу ?
Дэлхийн бөө судлалын сангаас доктор, профессор цол олгодоггүй гэлээ. Тэгээд энэ чиглэлээр эрдмийн цол, зэрэг олгосон хүмүүсийн нэрсэнд багтсан бүх иргэдийн доктор, профессор цол, зэргийн диплом нь хуурамч болох нь батлагдсан билээ.
Тэнд нэр дурьдагдсан иргэдийн зарим нь АНУ-ын Их сургуулийн гэж ерөнхий хаягтайгаар өөрийгөө сурталчлах болсон байна.
Эцэст нь дүгнэж хэлэхэд эрдмийн доктор, профессор цол, зэрэг олгосон иргэдийг тодотгодог байгууллага газар тодорхой байна.
Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлээс “элдвийн хуурамч бөөгийн эрдэмийн зэрэг цол, нэр алдар бүхий диплом, эрээн цаас худалдаж авахгүй байх”-ыг анхааруулж байна.
Та олон жилийн хөдөлмөрийн үр дүнгээр цуглуулсан мөнгөө ганц хуудас хуурамч цаасаар солихгүй гэдэгт бид итгэж байна.
Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэл
-
МИНИЙ ГЭРИЙН ОНГОДЫН БУУДАЛ СУУДАЛ 250 ОРЧИМ ЖИЛИЙН УЛАМЖЛАЛ БИЙ.
Миний аавын байгаа газар их сайхан таван өнгийн хадаг, таван өнгийн цэцэгс алгалсан үнэхээр сайхан би явлаа гээд л өөд болсон доо.
-Тэрнээс хойш хэн бөө болсон бэ?
– 60 жил бөө гарагүй.
-Энэ хугацаанд энэ шүтээн тахилаа яасан бэ?
-Эвий дээ миний ээж л гэрийнхээ баруун хоймрын авдарт хадгалдаг байсан. Бид нар тэр авдарыг налаад хэвтэх ч юмуу суухаар бидныг ойртуулдаггүй байсан. Миний ээжийн ах нь их мундаг харын талын лам хүн байсан бид нар Амбаа гэж авгайлдаг байсан. Шоогоор мундаг үзнэ. Эхнэр самган нь бас бөө хүн байсан. Амбаа маань Лувсангомбо, гомбо тахидаг хүн байсан. Амбаа манайд ирээд л бид нарыг унтсан хойно л ээжэй тэр тахил шүтээнүүдийг гаргаж ирдэг байсан. Бид нар хүүхэд байхад өглөө босохоор л гэр дүүрэн сүү болчихсон байдаг байсан. Магадгүй номын хүчээр харын талын үйлээр бид нарыг унтуулдаг байсан юм шиг байгаан. /Бодлогоширонгүй инээмсэглэв/ миний ээж бидэнд энэ их тахил шүтээнийг маань их сайн хадгалж хамгаалж надад ирсэн. Миний ээж 90 нас хүрээд өөд болсон.
-Таны онгодын уламжлагдан ирсэн зарим нэг зүйлүүд нь шатсан гэсэн? Энэ тухай ярьж өгөөч?
-Миний буурал аавын сайхан сайхан зүйлс их байсан шүү. Нэг пинтэй байдаг байсан. Миний ээж Дэмбэрэл зайрантай малаа тууж ирээд тахидаг байсан гэж ярьдаг байсан. Тэр пингийн хажууд хар нохой байдаг байсан. 3 тойрч иргэдэг, Дэмбэрэл зайран хицээ 3 удаа нүдхэд тууж явсан мал дотороос нь онгодын халзан хонь гарч ирдэг байсан агуу хүчтэй. Энэ сайхан зүйлсийг нь би 1996 онд өвлөн авч байсан.
-Бидэнтэй өөрийн шүтээний сайхан түүх бахархалыг ярьж өгсөн таньд баярлалаа. -
ХӨХӨЧУ ЗААРИН
Чира өвгөн Есүхэй баатарыг үхсэний дараа түүний эхнэр хүүхдийг харгалзан хамгаалж байсан ба тайчуудыг Чингисээс урваж гарах үеэр тэдэнд байлдаж байгаад шархдан үхсэн тухай МНТ-д тэмдэглэсэн байдаг. Эцэст Мэнлиг Өэлүнтэй эр эм бололцон ханилж байсан тухай Рашид Ад Дин мөн дурдсан байдаг.
Хонхотны Мэнлигийнхэн тун их нөлөө бүхий хүндтэй хүмүүс байсан гэдэг. Нэгэн үед Чингис хаантай ураг барилцаж явсан язгууртан Мэнлигийн долоон хөвгүүний нэгэн болох Хөхөчу бол алдартай заарин бөө байсныг доорхи баримтуудаар нотлон түүхэнд тэмдэглэжээ. Тухайн үед бөөгийн бүхэл бүтэн 100 хүнтэй отог байсан гэдэг. Тэдгээр бөө нарыг “Тив тэнгэр” Хөхөчу заарин тэргүүлдэг байсан аж. Тэдгээр бөө нарыг “Тив тэнгэр” гэдэг бол түүнд Монголын төрөөс олгосон цолны нэр юм. Энэ нь тив дэлхий тэнгэр, газрыг захирсан гэсэн утгатай аж.
Хөхөчу нэг өдөр Чингис хаанд “Мөнх тэнгэрийн сахиулсан нэг бол Тэмүжин улсын эрх барина, нэг бол Хасар улсын эрх барина гэж зөн мэдэгдэв. “Хасараас болгоомжлохгүй бол болохгүй байх” гэж хэлж Тэмүжин, Хасар хоёрыг муудалцуулж байжээ. Чингис дүү Хасарыгаа хаан ширээ булаалдах эрэлхэг этгээд хэмээн хардаж байсан тул Хөхөчу бөөгийн хатгаж хэлсэн үгийг сонордон лавшруулж үнэмшин Хасарыгаа шууд баривчлан засаглахыг завдтал эх Өэлүн нь хөндөлсөж хориглосноор Хасар амьд үлджээ. Үүнээс болж Хасар, Хөхчуа бөө нар нилээд эвдрэлцэж муудав.
Хөхөчу бөөгийн нэр хүнд, хүч нөлөө улам нэмэгдэж Есөн хэлт, хамаг улс Хөхөчу бөөд талтай болж эхэлсэн ба Чингис хааны агтны хорооноос олон хүн Хөхөчу бөөд дагалдан оржээ гэж эрдэмтэн Ш.Нацагдорж “Чингис хааны цадиг” номондоо дурджээ. Тэдний дотор Отчигин ноён Тэмүгэгийн харъяат иргэд Хөхөчу бөөд захирдсаныг буцаан өгөхийг шаардахад Хөхөчу бөө ах дүүсийнхээ хамт нэхэл хийсэн Отчигиныг доромжлон “Чи, буруугаа мэдсэн бол наманчилан сөгд” гэж өөртөө сөхрүүлжээ. Отчигин энэ явдлын тухай маргааш өглөө Чингис хааныг босоогүй байхад нь орж эл учрыг нулимс унагаан мэдүүлэхэд Чингисийг үг хэлэхээс урдчилж Бөртэ Үжин орон дотроосоо өндийн өвчүүгээ хөнжлийн захаар далдлан “Тэр Хонхтон нар яасан хэцүү хүмүүс вэ? Урьд Хасарыг бүрэлгэн бүслэж жанчив. Одоо бас Отчигиныг хойноос сөгдүүлэв. Энэ ямар ёс вэ? Чамайг амьд байхад ойн нарс мэт сайхан дүү нарыг чинь ингэж дарлаж байна. Нас барсны чинь дараа үлдсэн их улсыг чинь үр хүүхдээр чинь мэдүүлэх үү? Яасан хэцүү Хонхтон нар вэ?” гэж Бөртэ Үжин нулимс цувруулсан гэнэ. Чингис хаан үүнийг сонсоод Тив тэнгэр одоо ирнэ. Өшөөгөө яаж авахаа чи өөрөө мэд” гэж зарлиг болгов. Отчигин нулимсаа арчин гурван бөх хүнийг бэлтгэж Тив тэнгэр, эцэг дүү нарынхаа хамт Чингисийн өргөөнд орж ирэхэд нь Отчигин Хөхөчугийн дээлний заамнаас барьж “Өчигдөр чи намайг наманчилуулсан билүү? Одоо хүчээ үзэлцье” гэтэл Тив тэнгэр мөн л Отчигины дээлний захаас барин тэмцэлдэв. Чингис “Та нар гадагш гарч тэмцэлдэгтүн” гэв. Тэгээд гадагш гарахад нь нөгөө бэлтгэсэн гурван бөх угтан очиж эврээ хугалж солжир эвэртэй болоод “Эврийг минь өг” гэж Жамухын зүг мөөрч шороо сацлан байна. Бас нэгэн мухар ухаа үхрийг их гэр тэргэнд хөллөжээ. Тэр үхэр их тэргүүр /зам/-ээр Тэмүжиний хойноос зүтгэн явж мөөрөн хэлэх нь: “Тэнгэр газар эелдэж /зөвлөж/, Тэмүжинг улсын эзэн болтугай” гэж мөөрнө. Ийнхүү миний нүдэнд заарин тэнгэр ирж үзүүлэв. “Тэмүжин чи улсын эзэн болбол намайг урдаас зааж хэлсэн тул хэрхэн жаргуулах вэ?“ гэж асуужээ. Тэмүжин хариуд нь: “Үнэхээр би улсын эзэн болбол чамайг түмний ноён болгоё” гэв. Хорчи өгүүлрүүн:
“Өдий их төрийн үйлийг урдаасан заасан намайг түмний ноён болгох нь ямар жаргалан бэ? Намайг түмний ноён болгоод бүх улсаас гоо сайхан охид гучийг шилж эм болгох эрхийг олго. Бас миний юу хэлсэн бүхнийг анхаарч сонс” гэсэн байна. Хорчи заарингийн тэнгэрийн элчтэй ярилцсан зөн совингийн биелэл 25 жилийн дараа биелэлээ олж Тэмүжинг 1206 онд Их Монгол улсын хаан болгосон байдаг. Чингис хаан Хорчи заарингийн хүсэлтийг ёсоор болгосон ажээ.