Category: Монгол бөө

  • Архангай аймагт ажил эрчимтэй эхэллээ.

    Аливаа ажлын хувь заяа хариуцагчаасаа шалтгаалдаг. Архангай аймагт олон зуун жил харьцангуйгаар Буддагийн шашин хөгжсөн, 1990 оноос Исусын шашин эрчимтэй түгсэн нутаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд үндэсний уламжлалт Бөө шүтлэгээ шүтэх байдал хурдтай тэлж байгаа билээ. МБНЭ-ийн салбар байгууллага үйл ажиллагаагаа эхэллээ. Төрийн байгууллагад ажиллаж байсан туршлагадаа тулгуурлан богино хугацаанд нэгдсэн зохион байгуулалтад оруулж, эрч хүчтэй, эрчимтэй ажиллана гэдэгт МБНЭ-ийн хамт олон итгэж байна.

  • Хөндүүр сэдэв: Шашны гаж урсгалуудыг хаанаас санхүүжүүлдэг вэ?Хөндүүр сэдэв: Шашны гаж урсгалуудыг хаанаас санхүүжүүлдХөндүүр сэдэв: Шашны гаж урсгалуудыг хаанаас санхүүжүүлдэг вэ?

    Ялангуяа гадаадад үйл ажиллагаа явуулдаг төлөөлөгчид нь онцгой дэглэмтэй цэргийн объектуудад тагнуулын шугамаар нэвтрэх, цэргийн алба хаагчидтай шууд бус холбоо тогтооход онцгой анхаардаг. Төлөөлөгчийн үйл ажиллагаагаа явуулаад АНУ-даа эргэн ирсэн залуу мормончуудын тодорхой хэсэг нь хилийн чанадад ажилласан туршлага, гадаад хэлний мэдлэг дээрээ үндэслэн АНУ-ын Тагнуулын төв газар, Холбооны мөрдөх товчоонд ажилладаг байна. АНУ-ын тусгай албад мормоны урсгалыг тагнуулын үйл ажиллагаанд ашигладаг Шашны хортой урсгалын мэргэжилтнүүд, тэр дундаа Бельгийн парламентын гишүүн, Бельгийн парламентын шашны урсгалын хууль бус үйл ажиллагааг хариуцсан хорооны удирдагч Серж Моро өнөөдөр ТТГ шашны урсгалын төлөөлөгчдийг өөрсдийн зорилгодоо ашигладаг гэж үзэж байна. 1991 онд л АНУ-ын Холбооны мөрдөх товчооны тэргүүн “Тайм” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Миний бодлоор Америкийн шашны урсгалууд АНУ-ын хамгийн үр дүнтэй тусгай ажиллагаадын нэг гэж боддог. Эдгээрийн үйл ажиллагааны үр дүнг Холбооны мөрдөх товчооныхтой жишиж болно” гэжээ. Серж Моро “Бельги дэх Америкийн Элчин сайд яам Америкийн шашны урсгалуудын ашиг сонирхлыг хамгаалах заавартай. Эдгээр нь ТТГ ажилладаг нь өдгөө бараг нотлогдчихсон асуудал” хэмээн мэдэгдсэн удаатай. Америкийн Засгийн газрын байнгын дэмжлэгийг “Эв нэгдлийн сүм” урсгалыг зохион байгуулагч, ТТГ-ын шашны төслүүдийн эртний оролцогч Сан Мен Мүн ч ашиглаж байсан удаатай. “Мүний сүм” бол “Шинэ шашны судалгааны холбоо”, “Янз бүрийн шашин шүтэгчдийн холбоо”, “Энх тайвны шашны зөвлөл”, “Энх тайвны шашны холбоо”, “Олон улсын шашны сан” зэрэг нийгэмлэгүүдийн дотор идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Зарим нь ТТГ-ын протестант урсгалыг бий болгож байхад, нөгөө хэсэг нь тэтгэж, гурав дахь хэсэг нь нафталин ялгаж байдаг. Бүгд өөр өөр шашны үндэслэлтэй байдаг ч уламжлалт шашны адилхан үзэн яддаг. Жишээлбэл, дэлхийн хоёрдугаар дайнаас ч өмнө үүссэн Америкийн “Ёс суртахууны дахин зэвсэглэл” байгууллага ТТГ-аас дахин бий болох боломжоо олж авсан юм. ТТГ “Ёс суртахууны дахин зэвсэглэл” урсгалыг Латин Америкийн орнуудын өргөн уудам нутагт орших, ТТГ-ын энгийн тагнуул орох ч боломжгүй хэдэн зуун индиан омогт нэвтрэх зорилгоор ашигладаг. Харин Амазоны ширэнгэн ойд хяналтгүйгээр зураг авч, хөрснөөс нь дээж авч, ашигт малтмал олбол индианчуудыг шууд хөөдөг. Ийм явдал Эквадор улсад шашны төлөөлөгчид “Шелл” нефтийн концернд шашны төлөөлөгчид ажилласнаас болдог. Туркийн “Нуржулар” урсгал бас нэг том төсөл Туркийн шашны номлогч Фетуллах Гюлений “Нуржулар” урсгалыг мөн л төрийн бүтэц рүү нэвтэрч орох замаар тусгай албадыг Туркийн төрт улсын шинэ байгууламж руу нэвтрүүлэх, ингэхдээ Ататюркийн байгуулсан байгууллыг эвдэх зорилготой исламын элитүүдийг бий болгох оролдлого хийсэн гэж буруутгадаг. 1998 онд Гюлен төрийн дээд байгууламжийг түлхэн унагах гэж оролдсон хэргээр буруутгагдсан юм. Ингээд тухайн ондоо Туркт шийтгүүлэхээс зайлсхийж, АНУ руу цагаачилсан байна. Шударга ёс, хөгжлийн нам засгийн эрхэнд гарсны дараа түүнд ногдуулсан ялыг хэрэгсэхгүй болгосон аж. Гэхдээ түүний шашны урсгал 2016 оны төрийн эргэлт хийх оролдлогод буруутгагдсаныг санах хэрэгтэй. Хэрвээ та Энэтхэгт очооод кришнаитуудын тухай асуувал тэрбум гаруй хүн амтай энэ улсад хэдэн зуухан хүн л энэ тухай сонссон байдаг. Тэгэхээр энэ бол хинди шашны зохиомлоор бий болгосон нэг урсгал гэдэг нь эндээс харагдана. ТТГ-ын үйл ажиллагаанд хэрэглэдэг исламын урсгал бол “Ваххабизм”, “Салафизм”, мөн Лондонд төв байртай “Лалын шашинт ахан дүүс” шашин-улс төрийн хөдөлгөөн юм. “Ваххабизм” гэх ойлголт 18-р зууны эхээр үүссэн бөгөөд үүсэн байгуулагдахад нь Британийн Хэмфер кологийн асуудал эрхэлсэн тагнуулч гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Энэхүү урсгалыг бий болгох гэсэн ашиг сонирхол нь лалын шашныг задалж, мусульман шашинт орнуудыг шашны зөрчилдөөн үүсгэх замаар сулруулах гэсэнтэй холбоотой. 20-р зууны 50-иад онуудад энэ урсгал саудуудын газар нутаг аажмаар суларч эхэлжээ. Гэхдээ ТТГ-аас шашны уламжлалаар нийтийн ухамсрыг удирдах асуудалтай холбоотой шинэ чиг хандлага гарч ирснээр бүх зүйл өөрчлөгдөж, ваххабизм дахин сэргэжээ. Эх сурвалж: www.moidagestan.ru/blogs

  • 19.Буйлаан түргэний онгодын дуудлага

    Шэрэг, шэрэг, шэрэг
    Аяар баруун урд зүгт
    Замбуу тивийн ороноосоо
    Хязгааргүй газарт
    Өндөр сайхан
    Сахатай цагаан уулын эзэн
    Санийшхийн хүбүүн
    Буйлаан түргэн тулмаашимни
    Наана сайхан дуулагты даа
    Хүлүр мүнгэн зодороос ялбуулжээ
    Хүжэ мүнгэн бардасытнай
    Сунган байжа ураадбаб
    Энэ замбуу тивийн ороной амитан
    Буряад гэжэ ясатай л
    Галзууд гэжэ омогтой доо
    Дааган гэжэ уриатай даа
    Чойжилын хүбүүн
    Цэрэн гэжэ нэрэтэй ла
    Дүшэн есөн настай даа
    Хан их гарвалынхаа
    Хадаг торгон жолоошоб доо
    Эзэн их гарвалынхаа
    Элшэ түрэн жолоошоб доо
    Хэлэхийдэ тулмаашамби
    Шарай голой хойморто ло
    Шандан булагай эхэндээ
    Шандаруу цагаан хумые
    Шэрээлдижэ буусан
    Буурал цагаан аав
    Бурхан цагаан гарвал
    Наанаа сайхан дуулагты даа
    Хүлэр мөнгөн зодоороое
    Ялбуулаж урааднаб
    Арван тавны өдөр авсан
    Ая буурал гангаар ариулж
    Алсан сайхан жодоогоороо
    Ураадажа амалав
    Ум ма ни бад мэ хум

    Эх сурвалж: Чойжилын Цэрэн заарингаас авсан дуудлага

    Есөнхийхөө ерөөлгөндөө
    Наймныхаа найгалган дээ
    Болов гэ
    Заа зугаа галяа үгүй
    Замай зугаа амалаа үгүй
    Ута зугаа ураадажа
    Угай харгы мүрдүүлжээ.
    Махан хэлээр мэдүүлээ үгүйб
    Мянган угайм
    Заасан заабари
    Түүхэн хэлээр мэдүүлээ үгүйб
    Түмэн угайм
    Заасан заабари заабариласан
    Шарай голой хоймор талаар
    Шандан булгийн эхэндээ
    Шандаруу цагаан хүмые
    Ширээлдэж буусан
    Буурал цагаан аав
    Бурхан цагаан гарвалынхаа
    Дайдаа дэлэхэйе бүрхээсэн

    Эх сурвалж: “Арван гуран ноёдын дуун” Антоон Мостаэрт Монгол судлалын төв Улаанбаатар хот. 2007 он, 248 дугаар нүүр хуудас.

  • Гал тэнгэрийг үүсгэж залах

    Гал тахих ёс
    Гал тэнгэрийг үүсгэж залах
    Үдшийн цагаан гэгээ тасарч харанхуй болон анхны од түгмэгц гэрийн эзэн хэт цахин гал гаргамагц уугисан уулыг гэрийн эзэгтэй тосч авч үлээгээд, сэвж хөгжөөн галаа ноцооход гэрийн эзэн цартай өвчүүг хоёр гардан авч, үүдний дотор талд дэвссэн шинэ тоног цагаан эсгий дээр гадагш хандан зогсоод, гурван удаа хурай хурай хурай гэж нар зөв хурайлаад, эргэж гал руу хандан бас гурван удаа хурайлан дусаал хэмээх тахилгын цацлыг адислуулан, гал тэнгэрийн билгүүн дүрсийг үүсгэн дүрсэлж, гал тэнгэрийн заллага айлтгадаг. Энэ үесэд галын сан уугиж байх бөгөөд лам галын сангийн судар уншиж байдаг.

    Гал тэнгэрийн билгүүн дүр хийгээд хувилгаан, гэгээн, хийсгэлэн дүрийг дүрслэн өгүүлж, гал тэнгэр нөхөд лүгээ сэлтийг урин дуудаж ариун тахил өргөхийг амлаад, эртний тангаргийг нь дуртган, эгээрэл хүслийг маань бүтээж өгөхөөр энд өөд болон заларч ирнэ үү? гэж асралт гал тэнгэрт хандсан агуулгатай галын заллага айлтгадана.

  • Бие манжиг

    -Монгол харын бөөгийн хуяг хувцасны баруун, зүүн мөргөл, гол манжигаас бусад манжигуудыг ерөнхийд нь бие манжиг гэдэг. Бие манжигийг зүрх манжиг, дөрвөн мөчний, суганы, дал мөрний, эгэмний, хөхний манжиг хэмжээн долоон хэсэгт хуваадаг. Эдгээр манжигууд нь бөөгийн хүзүү, сээр, нуруу, хавирга болон дотоод эрхтнүүдийг манасан байдаг гэдэг. Үүнээс гадна баруун, зүүн, хөлийн үе бүхнийг болон хоёр суга, дал мөр, эгэм , хөхийг манасан манжигуудыг бөөгийн хуяг хувцсны бүсэлхийгээс дээшхи зайд дал мөр, суга, хөхний тус газруудад бэхэлдэг. Ингэж бэхлэхдээ бөөгийн бие эрхтэнийг манасан лус савдгийн элч /могой/ нар хийгээд тэдэнтэй нөхөцсөн дээдсийн сүнс-онгод /онгод дүр/-ын хүчийг зузаатгах зорилгоор хэд хэдээр нь бүлэглэн бэхэлдэг.

  • Монголын нууц товчоо ХӨХӨЧҮ БӨӨ

     

    Нэгэн өдөр Мэнлигийн долоон хөвгүүн нийлж, Чингис хааны дүү Хавт Хасарыг элбэж занчсан байна. Тэгээд Хасар энэ тухай ах Чингист гомдол мэдүүлсэн тухай дурджээ. Чингис Хасарт өгүүлрүүн:
    -Амьтанд дийлэгддэггүй хүн гэдэг биш билүү. Яагаад дийлэгдэв хэмээхэд Хасар нулимс унагаж гарч яваад гурван өдөр ирсэнгүй гэж “Нууц товчоонд” дурджээ. Энэ явдлын дараа Хөхөчү бөө Чингист өгүүлрүүн:
    -Мөнх тэнгэрийн сахиус нэг удаа Тэмүжин улсын эрхийг барина. Нэг удаа Хасар улсын эрхийг барина гэж зөн мэдэгдэв. Хасараас болгоомжлохгүй бол болохгүй гэж айлтгаж, ах дүү хоёрыг эвдрэлцүүлж, хооронд нь яс хаяж байжээ. Түүний дараа Хөхөчү бөөгийн нөлөө улам нэмэгдэж есөн хэлтэн улс Хөхөчү бөөд хуралдан очсон ба Чингис хааны агтны хорооноос олон хүн очиж захирагджээ. Мөн Чингисийн дүү Отчигин ноён Тэмүгэгийн харьяат иргэн Хөхөчү бөөд очиж захирагдах болжээ. Отчигин өөрийн харьяат иргэнийг буцаан өгөхийг шаардахад Хөхөчү бөө ах дүү нарынхаа хамт Отчигиныг доромжлон Тэв Тэнгэрийн араас сөгдүүлжээ. Отчигин тэр явдлын тухай маргааш нь Чингис хааныг босоогүй орон дотроо байхад ирж мэдүүлэхэд Бөртэ үжин орон дотроос өндийн сууж нулимс унагаж: “Тэд хонхтон нар яасан хэцүү хүмүүс вэ? Урьд Хасарыг бүслэн жанчив. Одоо бас энэ Отчигиныг яагаад хойноосоо сөгдүүлэв. Энэ ямар ёс вэ? Чамайг амьд байхад ойн нарс мэт олон сайхан дүү нарыг чинь ингэж дарлаж байна. Нас барсны дараа үлдсэн их улсыг чинь үр хүүхдээр чинь мэдүүлэх үү, яасан хэцүү хонхтон нар вэ?” гэж нулимс цувруулав.
    Чингис үүнийг сонсоод: “Тэв Тэнгэр одоо ирнэ. Өшөөгөө яаж авахыг чи өөрөө мэд” гэж зарлиг болгов. Отчигин нулимсаа арчин гараад, гурван бөх хүнийг бэлтгэж Тэв Тэнгэр эцэг, ах дүү нарын хамт орж ирэхэд Отчигин Хөхөчү бөөгийн дээлийн заамнаас барьж өчигдөр чи намайг наманчлуулсан билүү, одоо хүчээ үзэлцэе гэхэд Тэв Тэнгэр мөн Отчигины дээлний захаас барин авав. Чингис өгүүлрүүн:
    -Та нар гадагш гарч хүчээ тэмцэлдэгтүн.
    Тэгээд гадагш гарахад нөгөө гурван бөх очиж Тэв Тэнгэрийг барьж нурууг нь хугалан алав. Тэв Тэнгэрийг угсарсан тэрэгний адагт нурууг хугалж алаад дээр нь нэгэн бор гэр бариулаад, өрхийг нь бүтээж, үүдийг нь хүнээр сахиулж байсан гэдэг. Гурав дахь өглөө босоход өрх нь нээгдэж, Тэв Тэнгэрийн хүүр нь үгүй болсон байлаа. Чингис хаан өгүүлрүүн “Тэв Тэнгэр миний дүү нарт гар хүрсэн ба миний дүү нарын хооронд оргүй хов үгийг хэлсний тул тэнгэрийн таалалд эс нийлж, түүний амь бие хоёулыг тэнгэр авч одов” гэж хэлсэн байна. Энэ явдал 1210 онд болсон бололтой.
    Ард олны дунд нөлөө нь ихэссэн Тэв Тэнгэр ихэмсэг болж, Чингисийн өөдөөс илүү дэлүү үгийг аймшиггүй хэлж, аливаа хэрэгт хутгалдан оролцдог болжээ. Түүгээр ч үл барам Чингисийн дүү нарыг дарлан доромжлох болсон учир Чингис түүнийг үгүй хийхээр шийджээ.

  • ДАРХАНД УУЛЗАВ

    МБНЭ-ийн бүрэлдэхүүн Дархан хотод ажиллах явцдаа хоёр ч удаа Улаач нартай уулзалт зохион байгуулсан билээ. Уулзалтанд Улаанбаатар хотоос зориуд зорьж ирж оролцсон хэсэг ч байлаа.
    Энэхүү уулзалтаас Монгол бөөгийн байгууллагын хөгжил, дэвшил, чиг хандлагын талаар чөлөөтэй ярилцаж, хийгдэх, зохион байгуулах ажлуудаа тохиролцсон билээ.
    Эхний ээлжинд улаач нарын тухай теле нэвтрүүлгийн тухай санал бодлоо солилцсон. Дархан-Уул аймгаас теле нэвтрүүлэгт удган Б.Бадамсүрэн, О.Туул, зайран Мялдорж нарын сурталчилгаа нэвтрүүлгийг хийсэн бөгөөд зураг авалт амжилттай болж өнгөрсөн.
    Дараагийн чухал зорилт бол Дархан-Уул аймгийн иргэд хөдөлмөрчидтэй хийх уулзалтын бэлтгэл ажлыг хангах тухай байлаа. Зохион байгуулалтын асуудлаа ярилцаж, хийгдэх уулзалтын бэлтгэл хангах, оролцох иргэдэд мэдээлэл хүргэх ажлыг нарийн зохицууллаа.

  • ЗАРИМ НЬ ҮНЭНДЭЭ Л ХИЙРХЭЖ БӨӨ БОЛОХ ХҮСЭЛДЭЭ АВТСАН НЬ ҮНЭХЭЭР ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ ЮМ.

     

    Эсрэгээр нь чамд юу ч алга, чи бөө болохгүй гээд хэлчихвэл ар хударгаар муулна “юу ч мэддэггүйн байнлээ” гэж. Зарим нь бүр би төчнөөн хүн дээр очсон бүгд онгодтой л гээд байгаа юмдаа гэж хуцна. Би тийм хүмүүст хандаж “миний эрдэм чадал дутаж байгаагын шинжээ, та тэр бөө болгоно гэж хэлсэн хүмүүс дээрээ л оч” гэдэг юм. Бөө болох гээд гарсан хүмүүсийн 70 орчим хувь нь 3-4н жилийн дараа аргаа бараад эргээд ирдэг. Ирэхдээ миний нүүрийг харах зориггүй ээж, аав, ах, дүү хэн нэгнийгээ надруу явуулж эхлээд уучлалт гуйна. Тэднийгээ зовоож ханаагүй юу? бөө болно гэж солиорч хэдэн жил хажуудахаа зовоож байгаагаа барна. Дараа нь түүнээсээ салах гэж тэднээрээ бамбай хийж ахиж зовооно. Юу хэлэх гээд байна гэхлээр эцсийн сонголтыг өөрийгөө чагнаж мэдсэн гээд байгаа тэр хүн л гаргана.
    Тиймээс хариуцлагатай байцгаа. Орчин цагийн бөөгийн өвчтэй гэж өөрсдийгөө оншилдог хүмүүст би нэг нийтлэг шинж байгааг олж мэдсэн юм. Элдэв дэмий зөгнөлт кино үзэх дуртай, далд ухамсар судалж мэдэх хоббитой, бөө мөргөлийн ном товхимол алгасалгүй уншдаг. Бөөгийн групп, пэйж хуудаснуудыг дагадаг. Нойргүйдэлтэй. Маш орой унтдаг. Амьдралын зөв хэмнэл нь алдагдаж цахим ертөнцөд донтсон гэх мэт нийтлэг хэв шинж нь нэг төрлийн мэдрэлийн ядаргааг тархинд үүсгэн зүүд нойрыг нь эвгүйтүүлж далд ухамсарт өөрийг нь бөөгийн онгодтой мэтээр дүрслэн үзүүлж эхэлдэг байна. Үүнийгээ тухайн хүн оюун бодолдоо зураглан тогтоож, яваандаа элийрч байгаа юм. Худал үгийг мянга хэлэхээр үнэн болдог гэдэг шиг хийсвэр төсөөллөө хөгжүүлээд байвал нээрээ л юм мэдээд ч байгаа юм шиг санагдана.
    Үүндээр нь ашиг хонжоо хайсан улаач нар тоглолт хийгээд байгаа юм. Харин өөрийг нь онгодгүй гэж хэлсэн жинхэнэ бөө нь хэсэгтээ л адлагдаад үлдэнэ. Гэвч үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэг нь ардын ухаан юмдаа. Авах гээхийн ухаанаар хандана биздээ. Бөө мөргөлийг харлуулах хүсэл надад огт байдаггүй бөгөөд, үнэн зөвөөр боссон чадал чансаатай удган зайран олноор төрвөл энэ шүтлэгийн нэр хүнд сэргэнэ гэдэгт итгэж явдагаа. Бүхий л түүхийн явцад шашин шүтлэг, улс үндэстэн бүр л зүрхний цохилт лугаа өгсөж уруудсаар ирсэн билээ. Энэ бол хорвоо ертөнцийн өгөх авахын л хууль юм. Бид амьсгал аваад буцаад гаргадагтай ижил зүйл.
    Бөө мөргөл

  • МОНГОЛ БӨӨГИЙН ИХ УДГАН Б.БАДАМСҮРЭН

    Амьдралын замд өчүүхэн амжилтандаа ташааран хөл алдан биеэ тоох нэгэн бий. Өөрт ногдож буй хариуцлагаа мартан огоорогч нэгэн байх, миний онгод бусдаас илүү гэж аархах нэгэн байх, байгууллага нь багадаад илүү томыг бүтээх гэж зүтгэх нэгэн байх, зөвхөн би толгойд нь залрах ёстой хэмээн цээжээ балбагч нэгэн байх, боловсорч дуусаагүй жимс шиг нэгэн байх, өөрөөсөө хэтэрсэн үйлд мордож хохирол амсах нэгэн ч байх, бусдын хийсэн атаархаж “өмдөндөө” шээх нэгэн байх. Энэ бол улаачийн амьдралын бодит агшинууд юм. Угтаа бол бид жижиг ч гэсэн нэгдмэл нэг хүчирхэг баг болох учиртай юм.
    Сайн, муу, сайхан, муухайг даван туулж жинхэнэ улаач болох тавилан цөөхөн ажгуу. Сайн улаачийн зэрэгцээ улс орон, нийгмийнхээ сайн сайханы төлөө зүтгэх гэдэг энэ биеийн нөгөө тал болой. Ийм болох хүртэл багагүй хүнд сориог даван туулах болдог.
    Хаан дээдэс, өтгөс буурлууд, эцэг, өвгөд, ээж ааваа эрхэмлэн дээдэлдэг бидний шүтлэг орчлон ертөнцөд хамгийн үр өгөөжтэй нь билээ. Энэ бүхнийг эн тэнцүүлэн авч явах ухаан тэр болгон хүнд заяахгүй. Дээрх бүхнийг тээгээд авч явна гэдэг тэнгэрлэг заяа байх болно.
    Бид сайн удирдагчтай болохын төлөө их үйлд зорьж явна. Үүний төлөө олон зүйлд суралцах шаардлага тулгарна. Олон хэмжүүрийн зов огтлолцоог тэнцүүлэх хэрэг гарна. Амьдрал бол тасралтгүй үргэлжлэл, бидний дараа нэгэн үе авч явах хүмүүсийн нэг нь Та, ямар их хариуцлага хүлээж байна вэ.
    Бид Дарханд ажиллах явцдаа Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэнгийнд очиж, кино зураглал авсан. Дараа нь Удган Өөдөө ярилцлага хийсэн. Хуур манжигаар бөөлөх, тамлага, дуудлага гээд олон сайхан бөөгийн эрдмийг үзсэн билээ. Гэхдээ энэ бүхэн олны бүтээл болгоогүй сураг тасарсан. Уул нь гарсан бол сайхан нэвтрүүлэг байх байлаа. Нэвтрүүлэг хийж байсан хүний гарт бүх эрх байдаг болохоор “тийм” зүйл болоод өнгөрсөн билээ.

  • Д.МЯЛДОРЖ ЗАЙРАНГИЙНД

    Булган, Орхонд ажилласан зураг авах ажлын хэсэг энэ удаа Дархан-Уул аймагт ажиллаж билээ. Дархан уул аймгийн бөөгийн хүрээлэнг төлөөлөн улаачийнд зураг авахаар төлөвлөгдсөн бөгөөд түүний нэг нь Монгол бөөгийн зайран Д.Мялдоржийнх байлаа.
    Дархан-Уул аймагт биднийг Хан тэнгэрийн Самгалдай төвийнхэн өөрсдийн өргөөгөөр оруулсан билээ. Аймгийн бөөгийн төлөөлөл цугларсаны дээр хотоос хэд хэдэн улаач нар нэмж ирсэн байсан.
    Дархан Уул аймгийнхан цугларч эхний зураг авахаар Мялдоржийн зочилсон. Өнөө цагийн улаач нарын адил орон сууцанд амьдардаг бөгөөд тэндээ онгод, хуягаа залсан байсан. Монгол бөөгийн тэргүүн удган Өөдөө монгол хувцасаа өмсөж нэвтрүүлгийн зураг авалтаа эхлэв.
    Нэвтрүүлгийн зураг авалт эхлэв. Онгодын тухай, бөөлөлтийн тухай, улаачийн амьдралын тухай зураг авалт өрнөв. Өмнө голдуу удган нарын зураг авалт байсан бол одоо зайрангийн тухай ярилцлага, зураг авалт байлаа. Ажил хийхийн зэрэгцээ улаачийн үйлээ авч явна гэдэг амаргүй зүйл билээ.