Category: Монгол бөө

  • ШУНАЛААСАА БОЛЖ ТЭНГЭРИЙН ГЭСГЭЭЛИЙГ ХҮРТЭВ.

    Болзсон өдөр тохиож шүтлэгтэн П гэр бүлийн хамтаар бөөлүүлж бөөгийн зан үйл хийлгэжээ. Бөөгийн онгод нь хийсэн зан үйл нь томоохон үйлд тооцогдох тул барьц их өндөр гарсан гэж айлдав.
    Тэгээд шүтлэгтэн П-ийн унаж явсан эксель машин, авгайгынх нь зүүж явсан ээмэг гинж бөгж зэргийг бөөлөлтийн барьцаа болгон авсан байна. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн боловч шүтлэгтэн П-ын амьдрал ахуйд ямар ч өөрчлөлт гарсангүй. Тиймээс зайран Т-д өгсөн барьцаагаа буцааж авахыг шаардах болжээ. Улмаар зайран Т иргэн П нарын хоорнд маргаан улам тэсэрч цагдаагийн байгууллагаар шийдьэрлэх түвшинд очсон байна.
    Цагдаагийн байгууллага залилангийн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн зайран П-ээс байцаалт авах болов. Энэ хэрэг ийнхүү олон хоног сунжирав.
    Нэгэн өглөө Зайран гэх П сэрсэнгүй мөнхөд нойрссон байв. Шалтгаан нь тун шалихгүй, шүлсэндээ хахаж өнгөрчээ. Тэнгэрийн нэрийг барьж бөөгийн нэрийг доромжлогч нарт тэнгэр хатуу шийтгэл ийнхүү ноогдуулжээ.

  • МОНГОЛ БӨӨГИЙН ЁС ЗҮЙ (ДОЛООДУГААР)

    75. Бөө бус жирийн хүн, бөө улаач онгод шүтээнтэй нь хүндэтгэлгүй харьцах эд зүйлийг нь зөвшөөрөлгүй өөрийн мэт гар хүрч оролдохыг хатуу цээрлэх. Учир нь хүний хөлстэй гар хүрэв хэмээн онгод сахиус уурлан догширдог болохыг анхаарах.
    76. “Өө ердөө л нэг онгын үг шив дээ” гэж жирийн хүн өөрийгөө дөвийлгөж онгод тэнгэрийн айлдварыг үнэгүйдүүлж хүндэтгэлгүй хандаж болохгүй. Онгод тэнгэрийн айлдвар түүний үнэ цэнэ нарийн учир утгыг ухаж ойлгох, хүндэтгэлтэй хандах. “Хэлсэн дээ хэвийг олж, явсан даа ямбыг олно” гэж онгод тэнгэр айлддаг билээ. Алтнаас үнэтэй агуу их оюун ухаан тэнгэр сахиусанд бий гэдгийг маш сайн ойлгох.
    77. Тэнэг хүн тэнгэрээс ахмад гэдгийг асар сайн ойлгох, судлаач нэрээр бөөд хүндэтгэлгүй хандах, онгод тэнгэрийн айлдварыг худал ташаа мэтээр ихэрхэн тайлбарлах, мөчид ойлголтоор өөрийн үзэл бодлыг шинэ бөө нар болон хүмүүст тулгах, алдаатай эцсийн дүгнэлт гаргах, бөөг огтхон ч хүндлэхгүй байж, хүмүүст буруу үлгэр дуурайлал үзүүлэн улмаар олон түмэнд ташаа мэдээлэл өгч болохгүй.
    78. Бөөгийн нэр хүндийг буруугаар ашигласан бохир бизнес эрхэлж үл болно. Түүнийгээ амжиргааны эх үүсвэр болгох нь буруу гэдгийг ухамсарлах.
    79. Бөөгийн зан үйлийг бөө хүнд багш болон онгод тэнгэрүүд нь мөн хашир туршлагатай бөө нар л зааж сургадаг. Аавдаа адуу манахыг заана гэгчээр эгэл жирийн хүнкнпсйнн өөрөө бөө, тэнгэрийн улаач болсон мэт зааж зааварлах ёсон байхгүй.
    80. Бөөг дуурайж хуурамчаар бөөлөх, алдаатай буруу зан үйлийг хийж олон түмнийг төөрөгдүүлэх, мухар сүсэгт хөтлөж,хүмүүсийг хохироох явдлыг хатуу хориглоно. Үйлийн үр хатуу байдаг гэдгийг санах.
    81. Бөөгийн аливаа зан үйлд эгэл хүмүүн оролцохдоо Монгол бөөгийн ёс зүйг хүндэтгэн бөө болон түшээгийн (тулмаашын)зөвөлгөөг хүндэтгэн дагаж оролцох.
    Аливаа хүндрэл саад бэрхшээлээс гарах бүх арга зам чухамдаа аугаа Мөнх тэнгэрийн бөө шүтлэгт бий гэдгийг ойлгож хүндэтгэн дээдлэх.

    2013оны 12 дугаар сарын 14-ны өдрийн
    МБНЭ-ийн Бага хуралдайн хуралдаанаар батлав.

  • ЗАХЧИН БӨӨ

    Захчин нь Ойрад Монголын нэгэн салбар бөгөөд Зүүн гарын хаант улсын үед тус улсын хил, зах хязгаарыг сахин хамгаалах цэргийн ард байсан учир захчин хэмээх нэрийг олжээ. Баяд бөө Баядын эртний өвөг дээдэс бол ХП-ХШ зууны үед Жида Баягуд Дуклас, Хээрийн Баягуд гэгдэж Баягуд аймгаас сурвалжтайн дээр Сэлэнгэ мөрний зүүнтэйх Зэд голоос урагш тал газар сууж агсан Жида Баягуд, Хээрийн Баягуд нь жинхэнэ монгол угсаатай гэж шинжээчид үздэг. Баяд ястан нь монгол, түрэгийн дотор нэлээд тохиолдох бөгөөд монгол угсаатны халх, өвөрлөгч, буриад, ойрадын аль алинд оролцдог яс юм. 

  • ӨӨЛД БӨӨ

    Харин Дөрвөн Ойрадын холбоонд Цорос гэж нэртэй хүчирхэг аймаг оролцон улс төрийн талаар тэргүүлэн явсан бөгөөд тэдний хойчис нь хожим өөлд гэдэг нэртэй болсон бололтой. Гэвч Цорос зэрэг овог ясний тойрадын дотор үлэмж түгсэн байна. Баруун Монголын нэгэн гол ястан болох Ховдын Өөлд бол XVII зууны эцсээр (1685 онд) бүх ойрадын хаан, цорос овогт Галдан бошигот Ховдын голд ирж нутаглан, монгол цэргийн тариалан үүсгэхэд энд анх нутагласан ба 1690-ээд онд тэдний ихэнх нь Ховдоос Өвөр Монголын Улаанбудан гэдэг газар хүртэлх замын олон дайнд сүйрэн, 1701 онд нэг хэсэг нь Манжийн эрхэнд орж Орхон голд нутаглан байгаад зарим нь 1764 онд Ховдын харъяат болон нүүн ирсэн нь одоогийн Ховд, Эрдэнэбүрэн сумын өөлдүүд болно. Харин Орхонд үлдэгсэд нь Халхын дотор удаан сууж, халхажсан Архангайн өөлд (хуучин Сайн ноён хан аймгийн Сүжигт бэйс Өөлд Шаа Бэйсийн хошуу буюу одоогийн Архангай Өлзийт, Хотонт сум, Өгийнуур сум) болно. Ховдын Өөлд нь 1755-1758 онд Манжийн түрэмгийлэгчдийн эсрэг баатарлаг сүүлчийн улсын үлдээс удамтай бөгөөд дайчин улсын цагт засаг ул тавин, тусгай даргатай Ховдын амбанд захируулжээ. Энэ Өөлдийн нэгэн захирагч, Дамбий нямтайж гэж байсан нь Манжийн эсрэг тэмцэж яваад осолдсон учир нутгийнхан өөрсдийгөө Дамбий өөлд гэх болсон тул Дамбий өөлд нэртэй болжээ. Өөлдийн дотор Хошууд, Хойд, Цагаан Хойд, Шар Хойд, Бургуд, Хар бургуд, Тольтон бургуд, Андуу шавь нэр, Жисэн шавь нэр, Барилга шавь нэр, Тайчууд, Ноён цорос, нохой цорос, Цагаан туг, Байлгас Хирэй цодог (хэрэй цувдаг), Тоос, Егөс, Авгас, Үлжингэд, Энхэ, Махчинхэрэй, Өтгөс, Шар Монгол зэрэг элхэн (овог) буй. Урианхай ойрадын бөөгийн ёс жаягтай үндсэндээ ижил боловч хувцас хэрэглэлийн хувьд өвөрмөц ялгаа нилээд бий. Өөлдийн уул овоо тахилга. Өөлдүүд овоо тахихдаа индэр (головоо) босгох бөгөөд тэр нь хааш хаашаа 1 метр орчим өргөн 1.5 метр орчим өндөр чулуун овоо байдаг. Энэ овооныхоо дээд хэсгийг цагаан чулуугаар өнгөлсөн байдаг. Энэ гол овооныхоо хоёр талруу тус бүр 6, өмнө талд нь 1 бүгд 13 сан тавих чулуу бэлтгэдэг. Индэр овооны орчимд залам уях мод босгодог. Босгосон индэрээ тахих бүрдээ сэргээх ба тахилгын идээг айл хотлоороо хамтран бэлтгэдэг. Тахилгын зан үйлийг эхлэхийн өмнө эрчүүд баруун талаар, эмэггэйчүүд зүүн талаар сууна. Ингээд бөөгийн ёс зан үйлийг үйлдцэг. Зан үйл дууссаны дараа овоонд өргөсөн идээгээ дөрвөн зүг найман зовхист өргөн цацаж овоогоо гурав тойроод овооноос буудаг. Харин бөө хонины шүүснээс өвчүү толгойг нь салган авч индэр овоон дээр тавьж шатааж 13 тэнгэрт өргөлийг өргөл болгодог. Үүний дараа бөх барилдах морь уралдах зэргээр наадан цэнгэдэг байна.

  • Бөө ба тусламж эрсэн эх хүү хоёр

    Гэтэл адаг сүүлд нь миний байрны төлөө л надтай ойр дотно байж, энэ хүү бол миний анхны бөгөөд ганц үр минь. Гэтэл хүүхдийн маань эцэг бөө хүн байтлаа байж боломгүй ёс зүйг гаргах болсоор удаж байна. Тэр хамгаалдаг, бөө хүнийг хэлдэг газар байвал эгчдээ заагаад өгөөч” хэмээн уйлан хэллээ. Мөн тэрээр “тэр телевиз радиог нь дуудсан ч яахав.

    Угаасаа эгч нь удахгүй үхэх биз дээ. 2 дүү маань үхнэ гээд гэрээсээ гарч явсан сурагтай. Одоо яана аа хэмээн уйлж байв. Тэр хооронд хүү үнэхээр ядарсан бололтой ээжийнхээ гар дээр унтсаар л байлаа. Эгч хүүгээ их удаан тэвэрч байгаа бололтой болохоор ньхүүг өргөж тэврээд “Хамтдаа нэгэн хүний эрхийн байгууллага дээр очих уу” хэмээн асуулаа. Харин эгч тэгье. Түүнээс өмнө Бөөгийн академи гэж байдаг гэсэн. Тэнд очиж хэлмээр байна гэлээ.

    Ингээд ажлын цаг тарсан боловч бид Бөөгийн академируу явлаа. Дараа нь нэг хүний эрхийн байгууллагын хүнтэй утсаар холбогдож ажил дээрээ байгааг нь дуулсан тул тэнд очихооор боллоо.
    Ингээд тэр эгч надад хэцүү зовлонтой амьдарынхаа талаар ярьсныг товч хүргэе.
    Түүний нэрийг бичээд яахав. Ямартаа ч шашнаар далайлгасан хүний сүсэг биширлээр тохуурхаж, ашиг хонжоо хайгчид олон болсныг эн түүх гэрчилэх биз ээ.

    Хэдэн жилийн өмнө Солонгосруу гэрээгээр ажиллах 15 мянган хүнийг бүртгэсэн. Тэр үед энэ эгч үүнд бүртгүүлээд тэнцэж, урилгаа л хүлээж байхдаа нэгэн бөө хүнтэй танилцаж, өөрийгөө үзүүлж харуулсах болсон байна.

    Бөө хүн гэдэг тэнгэр язгуурт монголчуудын хувьд шүлэг бишрэлийн дээд нь байдаг хойно эгч ч түүнд итгэж хамаг амьдралаа даатгаж, Солонгос явахаа яаравчлуулахаар гадаад паспортоо хүртэл өгё үзэж харуулан шившлэг хийлгэжээ. Гэвч тэрээр нэр сус нь хүртэл Солонгост оччихоод байтал явж чадсангүй. Юм ч бодсонгүй. Ингэсээр тэр бөөтэй дотно болж нэг удаа жирэмсэн болж, түүнийгээ хэлтэл бөө хүн атлаа хүүхдээ авахуул хэмээн тулгасаар эхний хүүхдийг нь авхуулсан байна. Гэтэл дараа нь дахин жирэмсэн болж, түүнээ хэлтэн мөн л авахуул гэсэн байна. Хэдийгээр тэр эгчийн 30 гарсан ч хүүхэдгүй байсан болохооор хүүхдээ гаргана хэмээн зөрсөөр хүүхдээ гаргасан байна.

    Ингээд хүү дөнгөж, 2 сартай байхад бөө эцэг нь хүүхдийг ээжтэй нь хаяад яваад өгсөн байна. Түүгээр ч барахгүй өөрийнхөө төрсөн үрийг “элдвээр доромжлон харааж, хэлэх хэлэхгүй муухай үгийг хэлж байсан болохоор тэр эгч ч хүүхдээ ганцаараа өсгөхөөр үлджээ.

    Тэрээр өөрийнхөө ганц өрөө байранд амьдарч байсан ч үе үе ирж тэр бөө дарамталдаг байсан бөгөөд сүсэг бишрэлээр нь далимдуулж, би танайханд хараал хийнэ.та нар хараагдсан, удахгүй үхэцгээнэ” гэх мэтээр хараах болсон байна. Энэ бүхнээс энэ эгч эцэстээ залхаж, ямар учраас ингээд байгааг нь саяхан олж мэдсэн гэнэ.

    Тэр бөө нь урьд нв 2 ч эхнэрээс салсан гурван хүүхэдтэй бөгөөд тэд нь эрийн цээнд хүрч хүнтэй суусан байна. иймээс байр сав хэрэгтэй болж, эгчийг ганц өрөө байраа өг хэмээн дарамтлах болсон гэнэ.
    Иймээс эгч байрныхаа гэрчилгээг хүртэл нууж гэртээ хадгалахаа больсон гэнэ.
    Гэртээ харих гэхээр бөөн дарамт, дээр нь гэртээ сууж, хүүхдээ хардаг болохоор хоногийн хоолоо залгуулах, хүүхэд өвдөх зэрэгт багагүй мөнгө шаардагддаг ч эгчид мөнгөний эх үүсвэр ч үгүй болжээ.

    Оюутан хүүхдүүдэд өмнө өрөөгөө хөлслүүлж хоногийн хоолоо залгаж байсан ч хүүхдийн бөө эцэг ирж, хэл ам гаргах болсоноос хойш өрөө хөлсөлсөн хүмүүс нь долоо ч хонохгүй гараад явдаг болсон гэнэ. Эгчийн хэлсэнээр тэр бөө өөрийн эрдэм чадлаа ашиглан түүний орлогийн үүдийг бүр хаасан гэнэ.

    Тэр бөөд хүүхэд эмэгтэй 2 ямар ч хамаагүй зөвхөн нэг өрөө байрны төлөө тэдний гэр бүлийг үгүй хийхэд ч бэлэн байгаа хэмээн эгч айдас дүүрэн хэллээ. Мөн төрсөн дүүгийнх нь гэр бүлийг салж сарниулах дээр нь тулгаад байгааг ч хэллээ…
    Бид ийн ярилусаар Бөөгийн академи гээд байсан газар очсон боловч хоосон хаалга мөргөсөн юм.Бодвол нүүсэн байв.
    Ингээд түрүүчийн утсаар ярьсан хүний эрхийн төлөө дуугардаг нэгэн байгууллага дээр очёон боловч туслалцаа авч чадаагүй юм.

    Учир нь тэр эгч үнэхээр хуулийн байгууллагаар шийдүүлэх хэрэгтэй бол тэр нөхөр гээд байгаа хүүхдийнхээ эцэгт дарамтлуулсан гэсэн ямар нэгэн ул мөр зодуурын ч юм уу, байрыг нь авах гээд байгаа бол байрыг нь авах ямар үйл ажиллагаа явуулсныг харуулах баримт хэрэгтэй гэлээ.

    Гэтэл тэр эгчид ямар ч нотолгоо баримт байсангүй. Зөвхөн хараалгасан гэдгээ хэлж, хүү бид хоёрын амь нас хэзээ ч сүйдэж мэднэ гэдгийг л хэлж байв. Мөн хүүхдээ их муухайгаар доромжилж байсныг, хэд хэдэн удаа өөрийг нь цохисныг, дүүгийнх нь гэр бүлийг үймүүлснийг тэднийхнийг хараах зан үйл хийснийг хэлэхээс өөр юу ч хэлж чадсангүй.

    Мөн цагдаад хандаагүйн шалтгаанаа тэг эгч “манай нөхөр монголын хууль надад үйлчлэхгүй. Хэн ч чамайг тоохгүй гэдэг. Өнгөрсөн намар тэр намайг хүчтэй цочиролд оруулж, тэр үеэр энэ талаар дүүргийн цагдаад мэдэгдсэн ч хэрэгсэхгүй болгосон. Тэгэхээр эгч нь одоо хэнд ч итгэж чадахгүй байна.” гэсэн юм. Мөн би “өнгөрлөө” гэхэд ганц үр минь яана даа. Гэлээ гээд хүүгээ эцэгт нь яасан ч өгөхгүй. Миний хүүг тэд хөдөө хүнд өгчихнө. Түүнийг минь хэн ч хайрлахгүй” хэмээн тэр эгч байн байн цурхиран уйлж, тэр хүнд итгэсэндээ хүртэл өөрөө өөртөө гомдож цөхөрч байгаагаа хэлж байсан юм. Ийм байгаа нь ч гаднаас нь харахад л андашгүй байсныг ч хэлэ.

    Ингээд бид утасныхаа дугаарыг солилцоод маргааш уулзахаар болсон юм. Өнгөрсөн тав хоногт тэр эгчрүү өчнөөн залгасан ч утас нь ерөөсөө холбогдсонгүй. Иймээс одоог болтол тэр эгч яасан бол гэсэн бодол санаанаас ер гарахгүй байсаар л. Учир нь тэр эгч хэдий өөрийн гэр оронтой боловч гэртээ очихоос ч эмээж айлд хонохоор явсан юм. Түүнд автобусны мөнгө ч байгаагүй билээ.

    Зарим бөө нар шашныхаа нэр хүндийг унагааж, хүмүүсийн сүсэг бишрэлийг ашиглаж, залилж, мэхэлж байгаа талаар зөндөө уншиж байсан ч өөрийнхөө чихээр сонсоно чинээ бодсонгүй.

    Манай монголчууд бурхан шашин шүтээндээ хүндэтгэлтэй хандаж, муу үг хэлэхээс ч цээрлэдэг ард түмэн. Гэтэл бүхний хайр хүндэтгэлийг уландаа гишгэсэн бөө ийн ээж, хүү хоёрыг дарамталж, ганц өрөө байрны төлөө хүн алахаас ч сийхгүй байна гэдгийг сонсоод үнэхээр итгэмээргүй санагдаж байснаа нуух юун.
    Хэрэв үнэхээр ийм ёс суртахуунгүй, ийм бөө нэрэн дор халхавчилсан “хүн биштэнгүүд” байдаг бол тэднийг гэсгээдэг хууль байх л ёстой. Монгол бөөгийн академи, Монгол бөөгийн нэгдсэн эвлэл гэж манай улсад байдаг. Эдгээр байгууллагууд Монголын бөөгийн шашныг буруу гартангуудаас цэвэрлэж, ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол энэ мэт бөөчид иргэдийг сүсэг бишрэлээр наадаж, монгол бөөгийн нэр хүндийг газар доогуур оруулах шинжтэй.

    Г.Аянга
    Оллоо.мн

  • МОНГОЛ БӨӨГИЙН ЁС ЗҮЙ (ЗУРГААДУГААР)

    70. Бөө улаач өргөл барьц авахдаа нэг хэвийн тогтсон хатуу үнэ ханш тогтоож болохгүй. Мөнгөн орлогын хойноос хэт хөөцөлдөж шунавал онгодын шид увидас сулардаг гэдгийг хатуу санах.
    Амиа бодсон сэтгэлд
    Ад шүгэлдэг
    Олноо бодсон сэтгэлд
    Онгодын хишиг буян хур мэт
    Хуралдан буудаг (Онгод тэнгэрийн айлдвараас)
    71. Бөө улаач өргөл барьц авахдаа тахүнийхээ бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зан үйлд тохирсон барьцыг авах. Гэвч хүний баярлаж талархсан сэтгэлийн өргөлд хязгаар байдаггүй. Өргөл барьцыг өгөхдөө аливаа хүмүүн нь харамсаж харамласан сэтгэлээр өгөхийг цээрлэх. Харин чин сэтгэлийн угаас хүндэтгэн өгсөн өргөл байх ёстой.
    72. Хараал жатга хариулах, олон хүний хэл ам дарах, онгод тэнгэртэй холбоотой зам засах зэрэг маш хэцүү хатуу бэрх заслыг хийгч улаачийн аминд халтай заслууд байдаг ба аргагүй тохиолдолд онгод тэнгэрийн хүсэлтийг харгалзан үзэж өргөл барьцыг авдаг.

     

  • ХОРХОГЛОХ ГЭЭД ХҮНИЙ АМИНД ХҮРЭВ

    Б С нар шүтлэгтэн О-г ариусгах шаардлагатай байна гэж үзэж өөрийнх нь төрсөн газар Өвөрхангай аймгийг зорьсон байна. Тэнд очоод шүтлэгтэн О-г халуун чулуунд хорхоглон ариусгах зан үйл хийхээр болжэээ. Тэгээд чулуу улайсган түүн дээр О-г суулган зузаан хөнжлөөр хучсан байна. Агааргүй битүү орчинд иргэн О нь амьсгал нь боогдож ухаан алдан улмаар халуун чулуун дээр унаж түлэгдэж амь насаа алджээ.
    Ийнхүү бөө болж амар хялбар аргаар мөнгө олох гэсэн ах дүү хоёр Б С нар хүний аминд хүрч гэмт хэрэгтэн болж шоронгийн хаалга татав.
    Монгол бөөгийн нэр хүндийг энэ мэтчилэн ашиглаж амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунаг, атгаг санаа өвөртөлсөн этгээдүүд тэнгэрийн гэсгээлийг хүртэж байна.

  • Монгол бөөгийн ёс зүй( тавдугаар)

    52. Бөөгийн зан үйл нь онгод тэнгэрийн зэрэг дэв, эрэмбэ яс угсаанаасаа шалтгаалан харилцан адилгүй өөр өөр байдаг. Иймд өөр өөрсдийн зан үйлийг бусад бөө нартаа тулган хүлээлгэж болохгүй.
    53. Тэнгэрийн тахилга тайлга, сүлдний тахилга, лусын буулт, галын тахилга, овооны тахилга, хараал жатга дарах мэтийн зан үйлийн өдрийг цаг хугацаа хийгдэх орон зай газар нутгийг зөв сонгон олон түмнийг зөв зохион байгуулах.
    54. Хэт их зардал олон түмнээс гаргуулахыг шаардах, онгод тэнгэр лусын эздийг танихгүйгээр идээ ундаа, архи дарс, мах шүүсийг ихээр бэлтгүүлэхээс татгалзах.
    55. Аливаа бөөгийн зан үйлд Мөнх тэнгэрийн хууль буюу байгаль дахь далд ертөнцийн хууль үйлчилдэг тул зөвхөн өв уламжлалыг хатуу баримтлана. Бөөгийн зан үйлээс гадуур зан үйлийг холилдуулан эсвэл зохиомол зан үйл хийхийг хатуу хориглоно.
    56. Өргөн цар хүрээтэй том тахилгуудыг өндөр зэрэг дэвтэй удган, зайрангаар тахилгыг удирдуулна. Эсвэл тухайн хийх гэж буй зан үйлтэй холбоотой үйлийг сайн мэддэг 9-өөс дээш жил бөөлсөн нэр хүндтэй удган зайрангаар удирдуулж бусад нь давхардаж бөөлөхгүй цагаан залбирал хийх. Үүнд онгод тэнгэрийн зэрэг бэЯ болон үйлийн ялгаа бий гэдгийг асар сайн ойлгох. Мөн нэгдсэн залбиралын хүч маш их гэдгийг ойлгож залбиралаараа хүчээ нэгтгэх.
    57. Тахилганд оролцогч хүмүүс заавал Монгол үндэснийхээ хувцастай оролцох. Хуяг хувцас эд өлгийн зүйлээ үл хүндэтгэн газар хаях. Бөөлж дуусаад хуяг хувцасаа тайлалгүй гудамжинд яваа мэт өмсөн явах, бие засах, хоол идэх, архи дарс уух, хэрүүл тэмцэл гаргахыг хатуу цээрлэх. Иймд бөөлж дуусаад хуяг хувцасаа шууд тайлж хүндэтгэлтэйгээр зална.
    58. Тахилгатай овоон дээр хог хаях, удгалсан модыг олон давхар хадаг торгоор ороож болохгүй. Учир нь хадаг ороосон мод хувхайрч үхэж ганддаг гэдгийг санах. Удгалсан модыг хадаг хэрэглэлгүй зөвхөн өнгийн даавуун цуудраар чимэглэх гэх мэтээр байгальд хор хохиролгүй уламжлалт зан үйлийг хийж хэвших. Тахилга үйлдсэний дараа тахилга болсон газрын байгаль орчныг цэвэрлэн тухайн орон нутгийн засаг захиргаанд хүлээлгэн өгөх.
    59. Тахилганд бага насны хүүхэд болон согтуу хүмүүсийг оролцуулахгүй байх.
    60. Бөөгийн байгууллагаас зохион байгуулж байгаа Олон улсын болон бүх нийтийн тахилгын ажиллагаанд бөө нар болон эгэл олон түмэн оролцохдоо тахилгын дэг журмыг хүндэтгэн мөрдөх.
    61. Түшээ буюу тулмааш хүн нь харилцааны өндөр соёлтой, Монгол бөөгийн ёс зүйг сайтар мэддэг байхаас гадна онгод тэнгэрийн айлдваруудыг хүмүүст сайтар дамжуулан тайлбарлан хэлж өгч онгод тэнгэрт тухайн хүний байдлыг таниулан айлтгаж чаддаг байх ёстой. Мөн тухайн зан үйлийн бэтгэлийг хангах, дэг журам сахиулах үүрэгтэй.
    62. Замбараагүй өргөл өргөхийг хориглох. Зан үйл тус бүрд тохирсон өргөлийг өргөх. Мөн өргөл залбиралын зүг, дараалал зөв байх. Буруу байх юм бол үйл бүхэлдээ буруу болно гэдгийг анхаарах. Зөвөлгөөг тахилгыг удирдагч бөө болон түшээ нь (тулмааш нь) өгөх
    63. Аливаа тахилганд тэнгэр сахиус уул усны эзэд олон түмний сүлд хийморийг сэргээн амьд сэтэр татах
    64. Өндөр зэрэг дэвтэй уул хайрхадыг тахихдаа дурын байрлалаас бус газрын байрлал буюу суудлаа олж тахих. Мөн барааны газраас зүглэж буюу онилж тахиж байх.
    65. Аливаа томоохон уул ус, тахилгатай уул хайрхадыг хэн нэгэн дангаараа ганцаараа өмчилсөн мэт дураар авирлаж бусад бөө улаач мөргөн залбирах зан үйлээ хийхээр сүслэн очсон олон түмнийг хүн байгальд халгаатай буруу үйлдэл хийгээгүй байхад нь хөөж тууж бүдүүлэг ёс бус авир гаргаж болохгүй. Харин зарчмын шаардлага тавьж Монгол улсын хууль тогтоомжийн дагуу шаардлагатай арга хэмжээг авч болно.
    66. Тахилгатай уул овоо бөөгийн онгодын асар, зэллэсэн онголсон эд өлгийн зүйлс байрших бөөгийн тахилгатай газарт хүн оршуулж шарилын газар болгож болохгүй. Мөн бөө хүнийг оршуулахдаа тахилгын газар оршуулахгүй. Мөн жирийн хүнийг оршуулдаг шиг газар булахгүй. Эртний Монгол бөөгийн уламжлалын дагуу бүх зан үйлийг хийдэг. Үүнд нарийн учир холбогдол бий.
    67. Бөөгийн эрдэм чадлын гайхамшиг болох увидас шид үзүүлэх, ховс хийх зэргийг хараал жатга, аливаа хорлол хийхэд ашиглахыг хатуу цээрлэж тэнгэр сахиус, байгаль эх, бөө улаач, түмэн олны хүчийг мөнх тэнгэрт шүтэлцүүлэн холбох

    2013оны 12 дугаар сарын 14-ны өдрийн
    МБНЭ-ийн Бага хуралдайн хуралдаанаар батлав.

  • БАЯД БӨӨ

    Баяд бөө тууль хайлах, товшуур, цуурын аялгуу татан уул усны эздийг дуудаж хөөмийн аялгүунд бөөгийн дуудлагыг оруулан эгшиглүүлж ирсэн өвөрмөц онлцогтой. Баяд хувцасны хэв загвар бөөгийн хувцсанд нь шингэж орсон.
    Торгууд бөө Торгууд бол монголын их гурний эзэн хааны торгон цэрэг болж явсан отог овгоос гаралтай, хожмын Дөрвөн Ойрадын улсын нэгэн гол аймаг юм. Ойрадын мандах цагт тэдний холбоонд багтаж байсан торгууд аймгийн тэргүулэгч Хоо өрлөг XVII зууны эхээр Цорос (өөлд) зэрэг бусад аймгийн толгойлогчтой эвдрэлцэн харъяат албатаа дагуулан 1630 онд Тарвагатайгаас Ижил мөрний савд нүүдэллэн нутагласан байна.

  • Анхааруулга

    Dear Jargalsaikhan
    By the way, please know that there is a fraud in Mongolia that has been claiming he/she is representative of FSS and Dr. Harner. Beware Mr. or Ms. Tsendpurew Doolham / Tsendee, a “Manager of Online University and Translator”  This person is fake and does not represent FSS. Dr. Harner, nor myself in Mongolia. He/She has fooled many people in Mongolia and has perhaps taken a lot of money.

    Эрхэм Жаргалсайхан
    Таньд гэж хэлэхэд Монголд Бөө судлалын сан болон Доктор Харнерийн төлөөлөгч гэж залилагч хүн байна. Онлайн их сургууль болон орчуулгын менежер хийдэг Цэдэнпүрэв Доолхам гэдэг хүнээс болгоомжилно уу? Цэндээ гэж дууддаг. Энэ хүн монголд намайг болон Доктор Харнер Бөө судлалын санг огтхон ч төлөөлдөггүй бөгөөд олон хүнийг монголд хууран мэхэлж их хэмжээний мөнгө залилсан байж магадгүй юм.
    Болгоомжилно уу ?