Хэдэн шийдэмгий эрчvvд Тvвд, Монголыг эрхэндээ оруулаад байсан Манж руу очив. Манжийн хаан зєєлєн засаг, газар нутаг амлав. Тvvнчлэн: ” та нар нутагтаа ирснээр дураараа нvvж сууж, бурхан шашнаа хэнээс ч айж эмээлгvйгээр чєлєєтэй шvтэх болно” гэж уламжлуулав. Халимаг ноёдод энэ л ганц гарц байв. Тэд гэр бvл, албат иргэд, бvхий л мал сvргээ аваад хуучин нутгаа тэмvvлэн зорихоор тохиров.
Халимагийн хан Манжийн хил хvртэл нvцгэн уудам тал, элчилгvй халуун цєлєєс бvрдэх олон зуун, хэдэн мянган км зам туулах учиртайг тvгшингvй тооцоолж байв. Yvнээс гадна тэдний замд алхам бvрт тааралдах эртний єст Башкир, Киргиз болон бусад нvvдэлчин аймгууд дайран довтлох нь тодорхой. Тvvнчлэн Орос гvрэн єєрсдийн харьяанаас бvхэл бvтэн нэг vндэстэнг бvхий л мал сvрэгтэй нь цуг зvгээр л тавиад явуулна гэж vгvй, Халимагуудын заналт дайсан Козакуудыг араас нь нэхvvлж, голтой бvхнийг нь хядуулах болно.
Ийм учир хуран цугласан халимаг ноёдод шийд гаргахад тун хvнд байлаа. Тэд єєрсдийн цорын ганц баялаг болох тал дvvрэн бэлчих мал сvргээ бахархан харж, тэдний мєєрєлдєх, майлалдах дууг таашаан сонсоно. Гэвч хэрэв энэ мал сvрэг vгvй болвол Халимаг тvмэн хэрхэн амьдрах вэ? Гэр бvрт хашхиралдан, уйлалдах бяцхан vрс нь єсєж томроод хэн болох вэ? Тэдэнд 2 л гарц байлаа: нэг бол хуучин нутгаа зорих эсвэл тэндээ vлдэж vндэстнийхээ хувьд мєхєх.
Хавчилт, шахалтаас залхсан ард тvмэн нутгаа хаяж нvvхээр шийдэв. Хvн тєрєлхтєний тvvхэнд гарсан єєр нэгэн алдартай нvvдэл бол Эксодус, Египетээс гарсан Еврей нарын нvvдэл юм. Мозесийн адилаар Халимагийн удирдагч ард тvмнээ уриалан дуудаж, нэг дvгээр сарын эхээр Волга мєрний эргээс хєдєлжээ.
Баруун Халмагчууд тохирсон дохиог сонсоогvй юу эсвэл гол гаталж чадсангvй юу мєрний нєгєє эрэгт vлдэж хоцорчээ. Хожим тэд Каспийн тэнгисийн орчим суурьшсан юм. Оросын хувьсгалаар цагаан хаанд vнэнч байж, тvvнийг дэмжсэнийхээ шийтгэлийг хатуу ширvvнээр амсчээ. Дэлхийн хоёр дугаар дайны vеээр ч тэднийг олноор нь устгажээ. Америкийн Нью Жерси болон бусад газар дvрвэгч Халимагууд цєєн тоогоор амьдарч байна. Мєн Оросын холбооны улсад Халимагийн улс оршин буй.
Зvvн Халимагчууд 300000 иргэдээ аван алс хол орших уугуул нутгаа зорин босов.Бэлтгэлээ сайтар базаасан байв. Халимагийн морьтон баатрууд дайран байлдах-, болон хамгаалан дагалдах- ангиудад хуваагдаж vvргээ хурдан, гавшгай, найдвартай биелvvлж байв. Ачаа хєсєг, эмэгтэйчvvл хvvхдvvдийг суулгасан уртаас урт тэмээн жингийн цувааг зарим нь хамгаалж байхад, бусад нь буу, сум хvрэх зайд явж гадны довтолгоог хамгаалан байлдаж байв. Оросуудаас зугтаж буйг нь саатуулах гэсэн хэн бvхнийг урьдаас нь довтолж устган сєнєєхєєр шилмэл эрчvvдээс бvрдсэн тусгай анги ч байгуулав.
Арын хамгаалалтынхан ард хоцорсон бvх євєлжєє, хээрын сууц, жижиг тосгодыг галдан шатааж vгvй хийв. 25000 квадрат км газарт нэг шєнийн дотор бєєн тvймэр асчээ.
Энэ мєчийг хvртэл Оросын харуулынхан Халимагуудын их нvvдлийн талаар юу ч мэдээгvй байв. Сандарч мэгдсэн Астраханы амбан захирагч чарга хєллєн энэ тухай мэдэгдэхээр биечлэн умардыг зорин хєдлєв. тэр єдєрт 300 майл газарыг туулан давхисаар, туйлдаа хvрч ядарсан амьтан хатан хааныхаа ємнє очжээ. Тэгээд эцсийн хvчээ шавхан байж хатан хаандаа бvхэл бvтэн нэг vндэстэн ганцхан шєнийн дотор зугтаад явчихсан итгэхийн аргагvй мэдээг хvргэжээ. Тэр дор нь хатан хаан генералуудаа цуглуулж, их цэрэг авч халимагийн хойноос мєрдєн хєєх, ямар ч vнээр хамаагvй нvvдлийг зогсоох, дvрвэгсдийг баривчлах, эсэргvvцвэл устгах тушаал єгчээ.
Зvvн тийш 500 орчим километрт Козакуудын амьдардаг Яик гол урсаж байв. Тэдгээр козакууд Халимагуудтай ихээхэн тулалддаг, єширхєж хонзогносон дайснууд нь байлаа. Халимагийн Хан харьяат ардаа улам шавдуулан урагшлуулсаар Яик гол хvрэв. Гэвч тоолшгvй олон хонь, бог мал явдал даахгvй хоцорч, vхэж vрэгджээ. Голын эрэг дээр ширvvн тулаан болж Козакууд 9000 Халимагийн амийг авав.
Козакууд жаахан амсхийж байгаад нvvдлийг гvйцэн очиж, Туркай гол хvрэх замыг нь хааж болох байв. Иймээс халимагуудад аль болох хурдан цааш хєдлєхєєс єєр арга байсангvй. Нvvдэл цааш хєдлєєд нэг єдєр болов уу vгvй юу маш ширvvн цасан шуурга эхэлж, нvvр нvдгvй цас, мєс, хvйтэн жавар шавхуурдаж эхлэв. Мал сvргээс ихэнхи нь осгож, vхэрнvvд нь цасанд шигдээд толгойгоо даахгvй унаж vлдэв. Халимагууд тvр буудаллаж, vлдсэн хэдэн vхрээ алж, махны нєєц бэлтгэж авлаа.
Цас хєлдєж, гадарга дээгvvр нь морь тэмээ явж чадахаар болмогц нvvдэлчин олон шамдан хєдлєв. Морь малын туурай хага vсэрч, явдал нь саарна. Орхигдсон мал, агт морьдыг зовлонтой, удаан, аймшигт vхэл хvлээх.
Туркай гол хvрэх замд нэгэн том даваа (уул) байлаа. Тэр давааг Козакуудаас арай чvv тvрvvлэн давж чадав. Халимагуудын чанх ардаас Оросын арми, дайсагнасан Башкир, Киргизийн болон бусад аймгуудын нэгдсэн цэрэг ойрхон нэхэж байв. Єєр нэг Оросын цэргийн нэгтгэл Козакуудын хамтаар Туркай гол хvрэх замыг нь амдан тосож байлдахаар хєдлєв. Халимагууд Туркай гол хvртэл 2000 гаруй км газрыг туулж чадах эсэх нь замд тааралдах бусад голын гарам газрыг гарах аргагvй болгосон байх вий шалтгаалж байлаа.
Эцэс тєгсгєлгvй мэт зовлон шаналалаар дvvрэн vхлийн гэмээр цуваа чадах чинээгээрээн урагшилсаар. Шєнєдєє хєлдєж хоносон нялхсаа эхчvvл нь орхиж явахаас єєр аргагvй. Хар тэнхээгээ барсан настайчуул нvvдлийн хурдыг дааж чадахгvй vлдэцгээнэ. Тэд орхин одож буй нvvдлийн цувааны ардаас гунигтайгаар харж их цасан дунд бєртийсєєр сууж хоцроно. Євгєчvvл нь нялх ач нартаа дулаан дахаа vлдээж, салах ёс гvйцэтгэнэ. Тэднийг алгуурхан хєлдєх аймшигт vхэл хvлээж байлаа. Зарим настай эмгэчvvл vхсэн vхрийн сэг тэврэн дулаацахыг оролдож, гунигт тєгсгєлтэйгээ vл эвлэрэн тэмцэнэ. Шархагдагсад, сул доройтнуудаа ч гэсэн хувь заяанд нь даатгаад орхихоос єєр аргагvй болов. Гэхдээ тэднийг аль болох аврахыг хичээж байсан аж. Бvлтэй, чадалтай эрчvvд нь эмээлийнхээ бvvрэгнээс бусдынхаа морийг уяах, євчтнєє дvvрэх, сундлах зэргээр хоёроороо явах аргагvй болох эцсийн мєч хvртэл зvтгэж байлаа. Галгvй, идэш уушгvй болсон нэгэн нь осгох нь алхам бvрт. Шєнє нойрондоо хэт автах юм бол vvрээр хэзээ ч дахин сэрэхээргvй болно. Энэ бол хэлэхийн аргагvй аймшигт нvvдэл байлаа. Арайхийж хавар болж дулаарсан ч vлдсэн хvмvvсийг Туркай гол хvрэхээс хамаагvй ємнє дайснууд гvйцэж ирэв. Жижиг тулаанууд байнга ар араасаа цувран vргэлжилнэ. Сvvлдээ дайснууд хаанаас дайраад байгаа нь мэдэгдэхээ больж, учир замбараагаа алдмой.
Гол гатлах гэж буй Халимагууд бол vнэхээр дарлагдаж зовсон зугтагсад болж хувирсан байлаа. Урьд нь тэд баяр баясгалангаар дvvрэн, элбэг хангалуун амьдарч, тарга сайтай vхэр сvргээ бэлчээж, Монгол эрийн шvтээн болсон эмнэг сайн адуу морьдоо сургаж унадаг хийморлог ард тvмэн байв. Аз жаргалтай, сайн явсан цагтаа тэд тэмээг голсхийж, нэг их тоодоггvй байлаа. Гэвч зугтаж явахад нь голсон тэмээ голд орж, тэдний ганц найдвар нь болов. Ясандаа тултал турж эцсэн ч хэдэн тэмээ нь л нvvдлийн бэрхийг нугалж байлаа.
Хvvхэд, хєгшид нь vхэж, залуу эрчvvд олноороо тулаанд эрсдсэн тул нvvдлийн цуваа чимээ аниргvй, тун чиг дvнсгэр. Чимээгvй гунигийг дайсны зэрлэг довтолгоо л vе vе тасалдуулна. Анх гарсан хvмvvсийн гуравны нэг нь vгvй болжээ. Yлдсэн хvмvvс ясан дээр нємєрсєн арьс болтлоо турж эцжээ. Дайснаас урьтсан мєч бvхнээ ашиглан, vлдсэн хэдэн маландаа шинэ ногоо идvvлж, хvн малгvй тэнхэрч авахыг хичээж байв.
Голын эрэг рvv дєхєх тусам тэднийг устгах тушаалтай дайснууд нь ч алхам бvрээр ойртсоор байсан тул алгуурлаж болохгvй байж. Голын гарамыг нvvдлийн цувааны сvvлч дєнгєж гатламагц тэртээ их талд аймшигтай тоос босч, тэнгэр харанхуйлав. энэ бол Орос, Козак, Киргиз, Башкирийн их цэргийн морьдын тоос биз. Халимагууд єдийг хvртэл 3,000 илvv км замыг туулаад байв, гэвч Монголын хил хvртэл дахиад энэ хэрийн зам vлдээд байлаа.
Хvлээж байснаар хамгийн аймшигтай таамаглал vнэн болов. Орос цэргийн давших хурд хэтэрхий удаан байна гэж тэсэж ядсан Башкир, Киргизvvд урагши тvрvvлэн гарч Халимагуудыг гvйцэж довтлов. Халимагийн хан эцсийн хvчээ шавхан байж, цэргээ засаж тосон байлдав. Долоо хоног єдєр шєнєгvй зууралдан, асар их цус асгаруулан тулалдсаны эцэст Киргизvvдийг ялж, Башкир, Козак тэргvvтнийг дутаалгав.
Гэвч дайснууд нь дахиж хvчээ зузаатгаад эргэж дайрах нь дэндvv тодорхой. Ядарч туйлдсан Халимагуудын ихэнхи нь бууж єгєхєд бэлэн байлаа. Зугтах санааг гаргаж, бvгдийг удирдсан Уваши Хунтайж бvх хариуцлагийг єєр дээрээ хvлээж, Цагаан Хаанд очоод шийтгvvлье харин ард тvмнийг минь битгий алаач гэж гуйяа. Халимагийн баатарлаг гавьяаг тоочвол хатан хаан Катарина єршєєх нь гарцаагvй гэв. Гэвч Цэвэгдорж энэ хvртэл зугтлаа, vр дvнг нь vзье, эцсээ хvртэл тэмцье гэж ятгав. Тэр дороо аймгуудын ахлагч нарын хурилдаан болов. Ноён бvр vгээ хэлэв. Цєхєрч туйлдсан тэд зовлон зvдvvрээ мартан байж Монгол хурилдаан хийх ёс жаягаа гvйцэтгэв. Зєвлєлдсєний эцэст : Хэдий Оросын хатан хаан єршєєж тун магадгvй гэлээ Башкирууд биднийг яавч зvгээр орхихгvй. иймээс цааш зугтья гэсэн санал давамгайлав.
Энэ шийдвэрээ гаргамагцаа асар хурдан хэрэгжvvлж эхлэв. Дорно зvгийг зорин vтэр тvргэн хєдлєв. Тэдний ємнє их цєл дурайн угтаж байлаа. Аль хэдийн зун болсон тул тэнд халуу шатна гэж тоймгvй. Хэдхэн сарын ємнє хєлдєж vхэх аюулаас арайхийж мултарсан нvvдэлчдээс олон нь хэт халуунд амиа алдав. Морь малын тамир тасран унаж байв. Цангах, харангадах нь хамгийн аймшигтай, зовиуртай тарчилгаан болж, ойр орчим орших бvх худаг, шавар шалбааг, гол горхийг єлсєж ядарсан мянга мянган зугтагсад дусал ч vлдээлгvй шимж соров.
Халимагуудыг жаахан амсхийж болохуйц гайгvй газар хvрмэгц л Башкирууд улайран довтолж байлаа. Башкирууд тэднийг бvрэн бvсэлжээ. Халимаг эрчvvд зэр зэвсэг, сум зэрэг байдгаа бараад, бvх хутга сэлмээ хугартал тэмцсэний дараа дайснуудаа ноцон барьж хурц шvднvvдээ шигтгэн тас хазаж, тасар татаж явав.
Волга мєрний эрэг дээрээ баяр хєєртэй эхэлсэн нvvдлээс бvтэн найман сарын дараа буюу ес дvгээр сарын дундуур Халимагууд Тэнгэр нууранд хvрч, Манж гvрний хил дээр ирэв. Нуурын эрэг дээр зvрх шимшрэм явдал болов. Их цєлийг арайхийж туулсан морь мал, хvмvvс бvгд хvйтэн ус руу ухаан жолоогvй дайрцгаав. Замдаа бие биенээ унаган дарав. Халимагуудыг усанд хvрэв vv vгvй юу Башкирууд араас нь дайран оров. Башкирууд энэ удаа цуснаас илvv усанд улганасан шунаж байв. Башкир дайчид хатаж омголтсон уруулаа усанд дvрж, цангаагаа гаргангуутаа сэлмээ шvvрэн уснаас дєнгєж цухуйх улаан залаат малгай бvхий толгойнуудыг тас цавчиж эхлэв. Алхам бvрт гардан тулаан єрнєж, Халимагууд нуурын гvн рvv шахагдаж эхлэв. Єчнєєн их мєрєєсєл болсон усандаа олон хvн живж vхэв.
Золоор Манжийн хааны Монгол цэргvvд ойр байв. Тэд дайран ирж чєтгєр, шуламын Башкируудыг хиартал цохиж цєл рvv буцааж хєєлєє. Халимагууд ингэж аюулгvй байдалд оржээ. Манжийн хаан тэдэнд Идшийн голд нутаг зааж єгч суулгав. Нутгаа тэмцэж нvvсэн Халимаг тvмнээс гуравны нэг хvрэхтэй, vгvйтэй нь л 6000 гаруй км урттай тамын аялалаас амьтай, голтой тєдий тэсэж гарсан байлаа. 300000 Халимагуудаас 200000 аас илvv нь нvvдлийн замд vрэгдсэн гэсэн vг ээ.
Энэ аймшигт тvvх бол талын зоригт нvvдэлчид эрх чєлєєнийхєє тєлєє бvхэл бvтэн тивийг цусаараа хэмжиж, алд газар бvрт нь амь биеэрээн золиос тєлж чаддагийг харуулах бєлгєє.золиос тєлж чаддагийг харуулах бєлгєє.
Эх суравж: “Ховд Аймаг Булган Сум” page
Category: Монголын түүх
-
Oргуудын их нүүдэл
-
№4. Монгол аймгууд
Хонгирад. Анх хятан улсын үед түүхэнд ян-ги-ла (унгира) гэж тэмдэглэгдсэн байна. Тэр цагт хүчирхэг нүүдэлчин гэгдэж дөрвөн овгоос бүрэлдэж явжээ.
Хонгирад өөрсдийгөө бусдын нутгийг булаан тэмцэлддэггүй, Хацар гоо хатадтай, өнгө сайн охидтой гэж сайрхдаг байжээ. Хонгирад иргэнээс олхунуд, ихирас, харануд, кунклиуд салбарлан гарсан гэдэг. 3 Рашид-ад-Дин. I боть I дэвтэр. 161-р тал
Урианхай аймаг маш эртний түүхтэй. Харин ойн урианхай бол хожим мэдэгдсэн. 10-13 зууны үед Урианхай нарыг Бурхан Халдун хавийн буюу талын урианхай, Байгал нуур, Баргужин төхөм хавиар нутагтай ойн урианхай гэж ангилан ялгаж байжээ.
Барга аймаг. барга буюу Баргуд аймагт кори (хори), тулас, тумат (түмэд) аймгууд багтаж байжээ. Дээр дурдсан аймгууд тэр цагийн монголын бусад аймгийг бодвол, монголын төв нутгаас хол зэлүүд нутагт байж, монголын төвд болсон нийгмийн аливаа үйл хэрэгт татагдан орох нь ховор байсан.Тэр цагтаа зэлүүд хязгаар байсан байна.
Түмэд аймаг баргудаас салбарлан гарч Баргужин-Төхөмд ойролцоо нутагтай байжээ. Түмэд эрт цагт Секиз (Найман) мөрөнд нутаглаж байсан ба тэд хэзээнээс нааш киргиз аймгуддтай айл хөрш суужээ. Түмэд маш дайчин эрэлхэг тул тэднийг цэрэг сайтай гэж түүхэнд тэмдэглэсэн байна.
12 зууны үед ойн иргэн хоёр төрөл байжээ. Киргиз, Кэмкэчиг аймгуудтай хягт холбоотой байжээ.
Дээрх монгол аймгуудаас гадна дээр үеэс монголын тал нутгийн баруун захад өргөн уудам нутгаар мал маллан амьдарч байсан томхон аймгуудын нэг бол Найман нар болно. Найман гэдэг үг бол 8 аймагтай гэсэн тооны нэрээс үүсжээ. Найман аймгийн холбоо чухам хэзээ найманы ханлиг (улс) болон хувирсныг сэргээн мэдэх баримтгүй. Найманы ханлиг 12 зууны эхэн үед нэгэнт байгуулагдаад байсан бололтой.
Чингис хаан монгол аймгуудыг нэгтгэх үед хамгийн соёлжсон бичиг үсэгтэй нь найман аймаг байсан хэмээн сурвалжид тэмдэглэгджээ. 1(алтан улсын түүх) – ийн 121-р бүлэгт энэ тухай тодорхой мэдээ байдаг
1.Монголын Нэгдсэн Улс байгуулагдахын урьдчилсан нөхцлүүд
Тэмүжиний үед монголын түүхэнд анх удаа бүх монгол аймгийг нэгтгэсэн, монголын төв улс байгуулагджээ.
Нөгөө нь нэн даруй байлдан орох нь зүйтэй гэсэн Чингисийн авга Отчигин ноён дүү Бэлгүдэй нарын санал байжээ. Чингис найманчуудыг бэлтгэхээс өрсөн байлдах гэсэн хоёрдахь саналыг зөвшөөрөн даруй байлдахаар шийдвэрлэжээ. Бүх цэргийг бүртгэн тоолж, мянга мянгаар хуваарилан зохион байгуулаад, Хулгана жил буюу 1204 оны тэргүүн сарын 16-ны өдөр тугаа тахиж,, Халх голоос их цэрэг хөдөлгөсөн ажээ. Чингисийн жанжин Зэв, Хубилай, Зэлэм, Сүбээдэйгээр магнай харуулын ангийг тус тус толгойлуулжээ. Харин цэргийн манлайд Чингис өөрөө явж, гол хүчийг дүү хасарт захируулжээ.
Түүний хүү хүчүлүг нь дайснаас хоосон айж, цэргийн сүр хүчийг мохоолоо гэж эцгээ буруушаан, саналы нь эс дэмжсэн учир Даян хан арга буюу байлдахаар цэргээ авч Хачир уснаас хөдлөн Тамир голыг уруудан явж \, Орхоныг гатлаад, Наху гүний зүүн хормойг дайран Цахир Могод гэдэг газар хүрч иржээ.Тэндээс монгол, найманы цэрэг Наху баяны Цухал хөндийд уулзан өдөржин байлдаж үдэш болоход найманчууд ялагдаж буруулжээ. Байлдааны үеэр Даян хаан хүнд шархтаж төдөлгүй үхжээ.
1206 он болоход <<Нууц товчоо>>-ны өгүүлсэн ёсоор Эсгий туургатан цөм Чингис хааны мэдэлд захирагджээ.
Монголын ханлигууд ба аймгууд нэг төв улсын хүрээнд нэгдсэн явдал бол мэдээжээр зөвхөн Тэмүжин нэгэн хүний дур зориг, гавьяа зүтгэл төдийгөөр бүтсэн хэрэг биш, харин юуны урьд монголын нийгмийн дотоод түүхэн хөгжлийн үр дүн бөгөөд монгол улс аймгуудын нэгдэх явдалд Тэмүжинг улс төрийн тавцанд гаргахаас аль өмнө үүссэн Хамаг монгол улс чухал бэлтгэл суурь болж, томоохон үүрэг гүйцэтгэснийг цохож тэмдэглэх хэрэгтэй.
Тэмүжиний Монгол угсаатныг нэгтгэх талаар явуулсан үйл ажилллагааг хоёр үе болгон хувааж болох бөгөөд эхэн үе бол түүний хэлсэнчлэн Бутарсан улсыг бөөгнүүлэх, хагацсан улсыг хамтатгах тэмцэл байжээ.
Тэмүжин бүх монгол овогтныг нэгтгэх тэмцлийг 1185 оноос эхэлсэн ба 1189-1206 он хүртэл 20 шахам жилийн дотор шаргуу тэмцэл хийжээ. Тэмүжин 1185 оноос 1206 оны хооронд их бага 32 удаагийн дотоодын дайн тулалдааныг өрнүүлж ,монгол угсаатны нийт 81 том жижиг аймгийг нэгтгэжээ. ийнхүү 1205 оны эцэс 1206 оны эх хүрэхэд монгол угсаатны ихэнх аймаг Тэмүжиний мэдэлд орж ирж Их Монгол улс байгуулагдах нөхцөл нэгэнт бүрдсэн байжээ.
Сурвалж бичгээс үзвэл, харьяатан иргэн нь ,,эсгий туургатан,,, ,,хавтсан үүдтэн,, гэж хоёр заагтай байжээ. Эсгий туургатан нь жинхэнэ монголын хээр талын малчид бөгөөд нөгөө хавтсан үүдтэн нь суурьшил иргэд байжээ.
Монголын нийгмийн тогтолцоо хэлбэрших явц улам гүнзгийрэх тусам зөвхөн алтан ургийнхан төдий биш төрд зүтгэсэн гавьяатан сайд, түмт,мянгат, зуутын ноёд, цэргийн эрхтэн тус тусдаа дор бүрнээ захирсан олон цөөн адилгүй харьяатан иргэдтэй болсон байна.
Монгол улсын цэргийн ,,их гол,, нь хишигтэн гэдэг Чингис хааны шадар цэрэг байжээ.Хишигтэн цэрэгт гагчүү түмт,мянгат, зуут, аравтын ноёны үр хүүхэд ба баялаг малчдын хүүхдийн дотроос эрэлхэг чийрэг, цэргийн эрдэмд шалгарсан залуусыг маш нарийн сонгон авдаг журамтай байжээ.
-
№3. Монгол Улс гэж хэдийнээс нэрлэв.
Онон, Хэрлэнгийн монгол аймгуудын холбоо нь 12 зууны эхэн үеэр засаг төрийн мэдэгдэхүйц шинж төллөвтэй болж иржээ
Төрийн хаантай, төрийн хуралдайтай Хамаг монгол улс байгуулагдсан нь цааш цаашдаа монголчууд бүгдээрээ нэгдэн нийлж хүчирхэг Монгол улс байгуулагдахын эхлэлийн суурь тавигдсан юм.
Хабул хаан Монголын түүхэнд их гавьяа байгуулсан улс төр, цэргийн том зүтгэлтэн байжээ. Хамаг монгол улсыг Хабул хаан байгуулаагүй бол монголчуудын нэгдэл нэн удааширч Их монгол улс байгуулагдахад ч бэрхшээл учирч болох байсан.
Хамаг монгол улсын хоёрдугаар хаан бол тайчуудын Амбагай билээ.
Амбагай хаан суумагцаа Тайчууд аймгийн Хамаг монголын тэргүүлэх аймаг болгов. Өөрөөр хэлбэл, Амбагай хааны үед хамаг монголын гол хүч нь тайчууд болжээ.
Амбагай хаан угаас эвдрэлцэхээс эвлэхийг илүү хичээдэг хаан байжээ.Ялангуяа монголчууд бүгдэрээ хүчээ нэгтгэсэн цагт л Алтан улсыг ялан дийлнэ. тэгэхгүй цагт үргэлж хүч дутаж байх болно Татарын ард иргэд ч үүнийг ойлгон дэмжих учиртай гэж тэрээр үздэг байжээ.
Зүрчидийн Алтан улсын хаан Амбагайг баригдаж ирснийг үзээд ихэд баярлаж, модон илжиг унуулан төмөр хадаасаар хад гэж зарлигджээ. Амбагай хааныг цаазлахдаа, хамгийн муухайгаар зовоон тарчлааж, аанай л нөгөө модон илжгэнд хадаж хороох гэдэг зэрлэг аргаа хэрэглэжээ.
Хамаг монгол, Татарын хооронд үргэлжилсэн 70 жилийн тэмцэл тулалдаан 1202 онд Чшиашы хаан татарыг бүрмөсөн байлдан дагуулснаар дуусгавар болсон билээ.
Хамаг монгол улсын төр ихээхэн бэхжсэн, тэрээр Төв Азийн түүхэнд нөлөөтэй, хүчирхэг цэргийн зохион байгуулалттай улс байсныг харуулж байна.
VIII зууны үеэс хойш бараг 260-аад жилийн туршид хятад сударт татарчуудыг: эрхлэх ажил, эрхэмлэх өнгө, орших зүг, аймгийн тоогоор хар тэрэгт, цагаан татар, буйругууд,алухай ,айргууд болон баруун ,өмнөд, зүүн татар, есөн гэх мэтээр нэрлэж байв.
<<Монголын нууц товчоо>>-нд цагаан татар алчи татар, дутаут татар, айуриут, буйруут гэж 6 татарын нэр гардаг байна.
Татарын нутаг тухайлбал, Хөлөн, Буйр хоёр нуур орчмын нутаг нь мал адуулан өсгөхөд маш зохистой бэлчээртэй билээ. Тэр сайхан бэлчээрийг монголчууд эзлэхийн төлөө эрмэлзлээс дээр дурдсан тэмцэл тулааны нэлээд хэсэг нь үүссэн бололтой.
Хамаг монгол улс, хэрэйд, мэргид зэрэг аймгуудын дорно зүгтэй харилцах зам дээр нь татарууд хөндөлдөн суусан байдал нь хятадын хойд нутаг Дун-бэйд байгуулагдсан улсуудаас татаруудыг бусад монгол аймгуудын эсрэг харгалдуулан тавихад нь газар зүй эдийн засаг, улс төрийн талаар дөхөм болжээ.
Татарууд Алтан улсын харъяалалд байхдаа Хянган давааны хил хязгаарыг сахиж байв. Татарчууд Хамаг монгол улс, Хэрэйд, Найман шиг нэгдмэл хүчирхэг ханлиг, холбоо болж хараахан чадахгүй тархай бутархайдуу байдалтай байсаар эцэс болсон юм. Гэхдээ татар нь монголын нэгэн хүчирхэг аймаг байсаар иржээ.
Хэрэйд аймаг нь Хятан, Алтан улсын үед монгол нутагт оршиж байсан томоохон хүчирхэг аймаг байсан юм.
XIII зуунаас өмнө хэрэй, жирхин, конкайд, сакайд,тумауд, албат,тункайд, хиркун гэдэг хэрэйдийн найман аймаг байжээ.
Хэрэйдийн ханлиг XII зууны хоёрдугаар хагаст дотооддоо төрийн тэмцэлтэй, бутархай байсны дээр, түүний хөрш Найманы ханлиг, Тангудын Ся улс, Хар Хятан улсын уулга довтолгоонд Хэрэйд эрсдсээр байсан байна. Энэ нь Хэрэйд аймгийн холбооны дотоод төрийн тэмцлийг улам гүнзгийрүүлж, Хэрэйдийн ханлигийн эрх мэдэл Тоорил , түүний дүү Эрх Хар хоёрын гар дамжин байсаар хэрэйдийн ханлигийг доройтуулахад хүргэсэн байна. Хэрэйд аймаг христос шашин шүтдэг байсан гэж XIII зууны Сирийн түүхч бичсэн байдаг. Гурван мэргидийн нутаг эртнээс Орхон мөрний адаг Сэлэнгэ мөрний дундуур байсан байна.
Мэргид, Төв монгол хоёр эрт үеэс найртай явжээ.
<<Судрын чуулган>>-д олон улсын үед Цагаан хэрэмийн дагуу нутаглаж тэд хэрэмийн нэгэн хэсэг сүв боомтыг манаж байх албыг Алтан улсад хаах болсон байжээ.
Ерөнхийдөө онгуд нар хэдийгээр хятадад их ойрхон боловч хэзээд монголчуудын талд байдаг байжээ.
-
Их бичгийн хүн, соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн
Ж.Цэвээн 1907, 1908 онд Санкт Петербургийн их сургуулийн дорно дахины хэлний салбарт, монгол хэлний багшаар ажиллажээ. Энэ үедээ монголын олон угсаа үндэстнүүдээс цуглуулан тэмдэглэж авсан зүйр цэцэн үг, оньсого, дуу, мэндчилгээ, ерөөл магтаалыг орос орчуулгатай монгол галигаар 1907 онд Оросын археологийн нийгэмлэгийн шугамаар хэвлүүлэн гаргасан байна. Залуу монгол судлаач маань Андрей Рудневтэй хамтран 1908 онд халх монголчуудад зориулан мөн тийм нэгэн ботийг дангаар нь хэвлүүлж, хожим мөн буриадын хэд хэдэн туулийг галиглан хэвлүүлжээ.
Ж.Цэвээн монголчуудын эртний шашин-бөө мөргөлийг судлах талаар бүр 1903 оноос анхаарлаа төвлөрүүлж эхлэн 1912 он хүртэл бөөгийн иашны хэрэглэгдэхүүнийг цуглуулж, хэд хэдэн өгүүлэл нийтлүүлсэн нь өнөөгийн бөөгийн шашны судалгаанд чухал нөхвөр болж өгчээ. Тэрбээр монголчуудын үндэсний ухамсрыг сэргээн идэвхжүүлж, эсгий туургатныг нэгтгэхийн төлөө ухамсарт бүх амьдралаа зориулсан юм. 1911 оны үндэсний хувьсгалын үед Нийслэл Хүрээнд ирж, Олноо өргөгдсөн Монгол Улсын Гадаад явдлын яамны туслах түшмэл, мөн яамны дэргэдэх сургуулийн багшаар ажиллажээ. 1912 оны III сард тэрбээр монгол оронд боловсролын шинэтгэл хийх тухай өргөх бичгийг Монгол Улсын Засгийн газарт өргөн барьж, улмаар түүний санаачилгаар 1912 оны III сарын 24-нд Нийслэл Хүрээнд анхны иргэний бага сургуулийг 47 сурагчтайгаар нээсэн байна. Тус сургуулийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулж, холбогдох нийт 8 төрлийн сурах бичгийг орчуулан гаргажээ.
Ж.Цэвээн. Эх сурвалж: (ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Түүхийн баримт мэдээллийн төв)
Ж.Цэвээний шууд санаачлага, оролцоотойгоор 1913 оноос “Шинэ толь”, 1915 оноос “Нийслэл хүрээний сонин бичиг” зэрэг монголын анхны сонин хэвлэл хэвлэгдэн гарах болсон төдийгүй шинэ тутам үүсэн байгуулагдсан тэрхүү сонин сэтгүүлийн хянагч, сэтгүүлчээр ажиллаж, Бодоо, Бадрахбаатар, Жанцансамбуу нарын хамтаар монголчуудыг шинэ амьдралд уриалан дуудсан олон өгүүлэл нийтлүүлэх болсон юм. Монголын түүхийг судлах, сурталчилахад оруулсан Ж. Цэвээний томоохон хувь нэмрийн илрэл нь түүний туурвисан “Монгол түүх” хэмээх бүтээл юм. Тэрбээр энэхүү товчоолсон түүхийг өөрийнхөө үгээр бичиж найруулан, Саган Сэцэний “Эрдэнийн товч”, Лувсанданзаны “Алтан товч”, “Дөрвөн Ойрадын түүх”, “Эрдэнийн эрхи”, “Болор эрхи”, “Юань улсын судар” гэх мэт эш сурвалжийг харьцуулан хүүрнэсэн нь түүнийг улам ч сонирхолтой болгосны дээр “Монголын нууц товчоо”мэтийн сурвалж бичгийг ашиглахдаа шүлэг зохиолыг нь хуулбарласангүй, басхүү дууриасангүй. Түүний бүтээлийн нэг онцлог нь гэвэл Хүннү улсын үеэс Жавзандамба хутагтыг хаан ширээнд залах хүртэл хугацаанд монгол нутагт оршин тогтнож асан улс гүрнүүдийн өргөн уудам цаг үеийн туүхийг хамтатгаж, анх удаа товчоолон бичсэн байна. Ийнхүү Ж. Цэвээн 1917 он хүртэл монголын боловсрол, соёлын хэрэгт чин сэтгэлийн угаас хичээнгүйлэн зүтгэж, томоохон соён гэгээрүүлэгч болохоо нотлон харуулсан байна.
Тэрбээр 1917 оны зунаас Өвөр Байгалийн улс төрийн амьдралд оролцож, буриадын ард түмний тусгаар тогтнолын төлөө идэвхтэй тэмцжээ. 1919-1920 ондЖ. Цэвээн дөнгөж шинээр байгуулагдсан Эрхүүгийн их сургуулийн профессороор ажиллаж байгаад улмаар 1920 оноос Коминтерний Алс дорнодын нарийн бичгийн дарга нарын газраар дамжуулан, монголын үндэсний ардчилсан хувьсгалын бэлтгэл ажилд оролцож эхэлсэн байна. Тэрбээр “Гадаад Монголын түмэнд тунхаглан зарлах бичиг” буюу Монгол Ардын Намын анхны мөрийн хөтөлбөрийг боловсруулахад голлон оролцож, 1920 оны XI сарын 10-нд “Монголын үнэн” сонин гаргалцаж, МАН-аас ЗОУ-тай холбоо тогтоох, тус намын анхдугаар их хурлын бэлтгэл ажлыг хангах зэрэгт чухал үүрэг гүйцэтгэсэн байна. 1921 оны II сард Монголд Үндэсний Ардчилсан хувьсгал ялсны дараа Ж. Цэвээн Монгол улсын Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яамны дэд сайд, 1923 оноос судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1924 оноос Ардын гэгээрүүлэх яамны зөвлөх түшмэл, Цэргийн яамны хэлтэс эрхэлсэн түшмэлээр тус тус ажиллажээ. Анхдугаар үндсэн хууль боловсруулах үйлсэд хүчин зүтгэж, уг баримт бичгийг аль болох үндэсний ардчилсан үзлийн байр сууринаас гаргахыг эрмэлзэж байжээ. 1924 онд Улсын анхдугаар их хурлаас БНМАУ-ын Бага хурлын гишүүнээр сонгогдсон байна.
Ж.Цэвээн коминтернээс МАХН-ын үндэсний ардчилсан чиг шугамыг хянан засварлах замд шилжсэн 1920-иод оны дунд үеэс улс орны хөгжлийн хэтийн төлөвийг үндэсний ардчилсан үзлийн үндсэн дээр боловсруулсан үзэл баримтлалаа “Хоршооллын социализм” нэрийн дор томъёолж Монгол Улс “Улсын капитализм”-ыг дамжин хөгжих, өөрөөр хэлбэл улс орны эдийн засагт таваар-мөнгөний харилцаа, зах зээлийг хөгжүүлэх замаар урагшлах ёстой гэж үзэж байв. Тэрхүү суут сэтгэгч бусдыг мөлжихгүйгээр тэгш хөрөнгөжих, марксизмыг буддизмтэй жишээд, эл хоёр сургаалийн ижил төсөөтэй талыг олон үзлийн найралт ёсны үүднээс нэгтгэн томъёолох, Монгол улс Швейцарь лугаа адил төвийг сахих бодлого явуулах зэрэг олон сонирхолтой санаа дэвшүүлж байсан юм. Академич Ж. Болдбаатар: “Ж. Цэвээний хоршооллын социализмын үзэл баримтлал нь хожим Ази, Африкийн орнуудад дэлгэрсэн “Үндэсний социализм”-ын марксист бус үзэл санаатай ойролцоо бөгөөд түүний хамгийн анхны илрэл байсан бололтой. Чухам энэ утгаар нь Ж. Цэвээнийг “гуравдагч ертөнцийн тухай” онолыг үндэслэгчдийн нэг ч гэж хэлж болохоор байна” хэмээжээ. Харин Ж. Цэвээн үндэсний арчилсан үзэл санааныхаа улмаас Зөвлөлтүүд болон Коминтерний зүгээс “Баруунтан” хэмээн баалуулж, хавчигдан хяхагдаж байсан билээ. Ж.Цэвээн монголын хууль цаазны түүхийг бичихэд томоохон хувь нэмэр оруулсан судлаач юм. Тухайлбал, монголын хууль цаазны үнэт дурсгал бичиг “Халх журам”-ыг нарийвчлан судалж, орос хэлнээ орчуулсныг түүний шавь, билгүүн номч Б. Ринчин 1960 онд хэвлүүлжээ. Мөн “Төрийн эрх”, “Монголын хувьсгалт залуучуудын эвлэл ба буддын шашин”, “Ард Жамсрангийн Цэвээнээс МАХН-ын Төв хороонд өргөсөн бичиг”, “Монгол улсын хурал ба Ардын засгийн тухай” зэрэг өгүүлэл, баримт бичгүүдэд төр, хууль цаазны олон чухал асуудлыг судлан шинэ санаа оноо дэвшүүлсэн байна.
Ж.Цэвээн Монгол улсын түүх, соёл, угсаатны зүйн чиглэлээр “Орчлон ертөнцийн байдлыг товчлон үзүүлсэн нь” (тус бүр гурван боть), “Монголын олон ястны гарал үүсэл, байдлын тухай”, зэрэг үнэт чухал бүтээл туурвижээ. Түүнчлэн тэрбээр гарамгай орчуулагч байсан бөгөөд К. Маркс, В. И. Ленин, Марко Поло, Плано Карпини, Вильгельм Рубрук, Жек Лондон, Жюль Верн нарын болон дорно дахины их бичгийн хүмүүсийн нийт арван таван туурвилыг монгол хэлнээ орчуулан, европ зүгийн хэлнээс дэлхийн сонгодог зохиол бүтээлийг орчуулах анхны шанг татсан ажээ. Тэрбээр Монгол Улсын шинжлэл, туурвилын тулгын чулууг тавилцсан төдийгүй гадаад, дотоодын бичгийн мэргэд болох их эрдэмтэн Л. Гумилев, мэргэн Гомбожав, академич Ц. Дамдинсүрэн: “Тэр үед залуу Ринчин Ж. Цэвээний удирдлага дор судар бичгийн хүрээлэнд ажиллаж байв. Тэгэхэд зохиол бичихээр сонирхон оролддог байсан бүх хүн Ж. Цэвээнийг хүндэлж, түүнээс юм сурч авдаг байлаа. Би анхныхаа зохиол болох “Гологдсон хүүхэн” туужаа бариад Цэвээн гуай дээр явж очсон юм” хэмээн дурсан бичсэн байдаг. Ж. Цэвээн 1932 оноос Зөвлөлтийн ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнд шилжин ажиллаж, улмаар хэл шинжлэлийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Удалгүй ЗСБНХУ-ын ШУА-ийн сурвалжлагч гишүүнээр сонгогдсон байна. 1937 оны үШ сард түүнийг улс төрийн хилс хэрэгт холбогдуулан ДХАК-аас баривчилж, хувьсгалын эсэргүү хэрэг үйлдсэн хэмээн ял тулгаж, таван жил хорих ялаар шийтгэжээ. Тэрбээр 60 шүргэх насандаа Сольвелецкийн шоронгийн хүнд нөхцлийг дааж чадалгүй нас барсан байна. Тэр цагаас хойш 22 жилийн дараа буюу 1962 оны II сард БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссоос түүнийг цагаатган, нэр төрийг нь сэргээжээ. Ж.Цэвээн бол XX зууны монголын боловсрол, шинжлэх ухаан, төр, нийгмийн үйл хэрэгт нэгэн насаа зориулсан суут эрдэмтэн, төр нийгмийн гарамгай зүтгэлтэн байсан юм.
Шийрэвдоржийн Насанбат
-
№2. Монголчуудын гарал үүслийн тухай
Рашид-ад-Диний “Судрын чуулганд”-д тэмдэглэснээр олон зуун жилийн тэртээ буюу МЭӨ язгуур монголчууд түрэг хэлтэн овог аймгуудад цохигдон хүн амын олонхи нь алагдаж зөвхөн нохос, хиан (хиад) хоёроор толгойлуулсан хоёр тэргүүлэх яс буюу ястан үлдэж нутаг орноосоо дүрвэн зайлж, Эргүнэ-Күн хэмээх газарт хүрч нуугдан нутаглажээ
Эргүнэ-Күнгаас салбарлан гарч ирсэн тэдгээр овгуудыг ерөнхийд нь дарилгин монгол гэдэг байжээ. Тэрхүү Эргүнэ-Күнгаас гарч ирсэн дарилгин монголчуудын дотор хамгийн нэр нөлөөтэй нь Бүртэ чино байжээ.
“Монголын нууц товчоо”-г сөхмөгц ,,Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяаж төрсөн Бүртэ чино ажгуу,, гэж бичсэн буй. Бүртэ-чино төрснөөс Бодончар хүртэл 212 жил болсон байна.
Бүртэ-чино-ын захирч байсан монгол нутаг нь Онон мөрний эхэн, Бурхан халдунаас Онон, хэрлэн, Туул гурван голын урсгал дагуу тэлэн өргөжиж бараг хэдэн зуун жилийн турш Бүртэ-чино ба түүний язгуур угсаа нь үндсэндээ ”язгуур монгол”-ын нутаг дэвсгэрийг дахин тогтоохыг эрмэлзэн тэмцэж явсаар тэр нь 12 зууны дунд үед жинхэнэ биелэлээ олсон ажээ.
Энэ нь 11-12 зууны үеийг хамаарна. Добу мэргэн нас барснаар язгуур монголын ханы суурь дарилгин монголоос нирун монголд шилжсэн юм.
Нирун монгол гэдэг бол Алунгаагийн ариун нуруунаас гэрлээр төрсөн тэнгэрийн хөвгүүдийн залгамж удам гэсэн утгатай юм.
Алунгоо хатан бол Хори түмэдийн Ариг усун гэдэг газар Хорилардай мэргэний гэрт төржээ. Алунгоо гэдэг нь төгс үзэсгэлэнд гэсэн утгатай Алунгаагийн эцэг Хорилардай мэргэн захирсан ардаа авч, Бурхан Халдунд ирж нутаглажээ.
Миний таваар боосон сумыг та нар хугалаагүйн адил миний таван хүү тэр таван сум шиг бат бэх эв нэгдэлтэй яваарай хэмээн гэрээслэн захисан ажээ.
Алунгоогийн тухай домог хожуу үеийн монголын түүхийн сурвалж зохиолд янз бүрээр тэмдэглэгдэж бичигджээ.
Түүхийн баримтуудаас үзвэл, Алунгоогийн таван хөвгүүнээс дарлигин монгол, нирун монгол үүссэн домогтой бөгөөд Бэлгүнүтэй, Бүгүнүтэй хоёрын үрс болон бусдаас нийлж дарилгин монгол, Буха хатаги, Бухату салжи, Бодончар мунхаг гурваас нирун монгол тус тус үүссэн болох нь тодорхой байжээ.
Ер нь Алунгоогийн үеэс дээд тэнгэрийг шүтэх үзэл монголчуудын дотор нэн түгээмэл болж, эцгийн эрхт ёс зонхилж байсан тухайн үед хаан бол тэнгэрийн хөвгүүнд тооцогдон дээд тэнгэртэй зөвхөн ,,хаан,, л харьцаж чадна гэдэг хийсвэр ухагдахуун нэгэнт газар авч, яван явсаар тэр нь монголчуудын тархи толгойг бүрэн эзэмджээ. Ордосын эзэн хорооны Чингисийн тахилгад тэнгэрийг дуудаж, түүнтэй харьцан буйг харуулсан тухай. Хүнд үл ойлгогдохоор нууц байдалд унших дуудлага бодолтой юм.
Алунгоогийн дээрхи гурван хөвгүүний нэрээр хатагин, салжиуд, боржигин гурван гол овог үүссэн түүхтэй ажээ. Чингис хааныг Бодончарын есдүгээр үе гэдэг.
Онон, хэрлэнгийн монгол аймгууд тийнхүү монголын түүхийн тавцанд тэргүүлэх байрыг эзэлж эцсийн эцэст монголын нэгдсэн улсыг эмхлэн байгуулах гол цөм мөхлөг нь байжээ. Яг тэр цагаас монголчуудын дотор жинхэнэ монгол аймгууд , монголжуу монгол аймгууд хэмээн ялгаварлан нэрлэх болжээ. Жинхэнэ язгуурын монгол гэдэг нь дарилгин нирунаас салбарлан үүссэн төв монголчуудыг хэлнэ Чингис хаанаас өмнөх үед нирун монгол нь голдуу Бурхан Халдун уулаар, Онон мөрний эх ба доод урсгал дагуу ус, өвс бэлчээр сайтай газраар нутаглаж байжээ. Эдгээрээс хиад боржигин аймаг нь Онон мөрний эх, Бурхан Халдун уулын хормойд, тайчууд аймаг нь Онон мөрний дунд урсгалаар, жадран аймаг нь Онон мөрний доод урсгал болон Эргүнэ мөрөн хавиар мал адуулж зарим нь загас барьж амьдарч байв. Нирун монгол дотроос хиад боржигин ба тайчууд нь хамгийн хүчирхэг байжээ. Дарлигин монголд голдуу урианхай, хонгирад баядууд багтдаг байжээ. Урианхай аймаг нь Бурхан Халдуны хавиар нүүдэллэн сууж мал маллаж, ан агнаж, бас жижиг гар үйлдвэр эрхлэн амьдардаг байжээ Хонгирад аймагт ихэрэс, горлос, олохнууд, харангууд, илжигин зэрэг бага аймгууд харьяалагдаж, хонгирад аймгийн хүчтэй холбоог бүрдүүлжээ. хонгирад аймаг нь өмнөд талаараа хятадтай хаяалж нэг хэсэгтээ цэрэг, эдийн засгийн хүчирхэг суурьтай аймаг байжээ. Зүрчидийн Алтан улстай дайтаад ялж байсан ч удаатай. Хонгирад аймгийн дээдэс Чингисийн боржигин овгийнхонтой худ ургийн холбоотой байсан учир өөр хоорондоо эв эеийг их хичээдэг байжээ. -
Морилон саатсан Монгол НААДАМ
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 бөх барилдснаас Монгол Улсын арслан Н.Батсуурь ес даван түрүүлж, Монгол Улсын аварга болов. Ингэснээр тэрбээр Монгол Улсын 23 дахь аварга боллоо. Харин улсын аварга Ч.Санжаадамба найм даван үзүүрлэлээ.
Мөн энэ наадмаар гурван харцага, зургаан начин цолтон төрлөө.
Монгол Улсын начин болсон бөхчүүд:
1. Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, “Өрмөн уул” ХХК, “Жавхлант” дэвжээний бөх Баярсайханы Батжаргал
2. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, “Тавантолгой” ХК, Онцгой байдлын Ерөнхий газрын бөх Шоовдорын Дарханбат
3. Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хантайшир” дэвжээ, Хилийн цэргийн 0208-р ангийн бөх Цогбадрахын Бямба-Очир
4. Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, “Булган хангай” дэвжээ, “Сод монгол” групп, Зэвсэгт хүчний 034-р ангийн бөх Дашзэвэгийн Амаржаргал
5. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, ТЭЦ-4 ТӨХК, “Импрайлд Гоулд Майнинг” ХХК, “Сүлд” спорт хороо, Шүүхийн шийдвэрийн ерөнхий газрын 435-р ангийн бөх Батбаярын Даваа-Очир
6. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Мөнхийн үсэг” групп, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээ, “Баянхонгор хөгжил” сангийн бөх Нацагсүрэнгийн Золбоо
Монгол Улсын харцага болсон бөхчүүд:1. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Монгол шуудан” ХК, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 013-р ангийн бөх Шарын Мөнгөнбаатар
2. Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Хаан даатгал” ХХК, “Даян” дэвжээ, Зэвсэгт хүчний 325-р ангийн бөх Төрмөнхийн Бэгзсүрэн
3. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Мөнхийн үсэг” групп, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээ, “Баянхонгор хөгжил” сангийн бөх Нацагсүрэнгийн Золбоо
Ийн Монголын үндэсний бөх 10 шинэ цолтноор бүл нэмлээ.
Мөн сурын зурхай ч шинэ мэргэнээ өлгийдөн авлаа. Говь-Алтай аймгаас 42 жилийн дараа эрэгтэй шинэ МЭРГЭН төрсөн нь Б.Дашзэвэг байлаа. Тэрбээр 40 сумнаас 37 онож, төрөлх нутгийнхаа нэрийг монгол наадмын сурын алтан зурхайд дуурсгалаа.
Харин эмэгтэйчүүдээс Увс аймгийнТэс сумын харьяат, улсын мэргэн Дамирангийн Норжмаа 37 оноогоор түрүүлж, Монгол Улсын Даян мэргэн болов. Тэрбээр 11 жилийн дараа улсын наадамдаа дахин түрүүлж, цолоо нэмсэн нь энэ юм.
Хурдан морь нь шандастай, эрчит сум нь оновчтой, хүчит бөх нь уран мэхтэй наадам монгол угсаатан бүрийг эх оронд минь цуглууллаа. Ирээгүй нэг нь эх орныхоо зүг чих тавьж, энэ наадмыг эх дэлхийгээс үзэж сонирхлоо. Дээлтэй бүхэн нь барилдаж, дэлтэй бүхэн нь уралддаг монгол наадам ийн өндөрлөлөө. Дараа жилийн наадмаар дахин баяртай уулзахын ерөөлийг талбия.Б.Учрал
-
№ 01. 13 зууны үеийн түүхэн эх сурвалжууд
Б.Я.Владимирцов хэлэхдээ: ,,хэрэв дундад эртний үед нэг ч улс түмэн түүхчдийн анхаарлыг монгол шиг татсангүй гэж хэлж болох аваас ганц ч нүүдэлчин түмэн бодит амьдралыг “нууц товчоо”-ны адилаар тэгж уран нарийн дүрслэн харуулсан дурсгалт бичиг үлдээгээгүй гэдгийг тэмдэглэвэл зохино гэсэн нь бодит үнэнд нийцсэн ажээ. 3 Б.Я.Владимирцов. Обшественный строй Монголов М-Л., 1934. цтр. 8.
“Цагаан түүх”-ийг XIII зууны сүүлчээр зохиосон байна. Бүрэн нэр нь “Дөрвөн төрийн арван буянт номын Цагаан түүх” гэдэг. Хубилай хаан (1260-1294) нэгэн монгол эрдэмтэнд тусгай захиалга өгч бичүүлсэн гэдэг.
1604-1624 оны хооронд зохиогдсон “Хаадын үндэсний хураангуй Алтан товч нэрт судар” буюу “Бага Алтан товч”-д гол төлөв Чингис хааны намтар бичигдсэн байна. Энэ зохиолыг бас “Чингис хааны цадиг” гэж нэрлэдэг.2 “Чингис хаган-у чадаг”, Бээжин, 1925.
Дээр дурьдсан зохиолуудаас гадна XVII зууны эхэн хагаст зохиогдсон “Шар тууж”, 1663 онд зохиогдсон Саган Сэцэний “Эрдэнийн товч”, 1774-75 оны үед Рашпунцагийн зохиосон “Дай Юань улсын Болор эрхи”, 1835-1836 оны үед Жамбалдоржийн зохиосон “Болор толь”, Цахарын Гомбожавын “Гангын урсгал”, Жамбын “Асрагч нэртийн түүх”, Ломигийн “Монгол Боржигид овгийн түүх”, Галдан туслагчийн “Эрдэнийн эрхи” зэрэг бас бус олон зохиолыг нэрлэж болно
XIII-XVI зууны үеийн монголын нийгэм төрийн түүхийг судлахад тэр үеийн хууль цаазны дурсгал чухал ач холбогдолтой юм. Чингис хааны үед тогтоон мөрдөж эхэлсэн “Их-Яса” (Их засаг) хууль бидний үед бүрэн эхээрээ уламжлагдан ирээгүй боловч түүний зүйл ангиас бусдын зохиолд тэмдэглэгдэн үлдсэн зүйлүүд байна. Их засаг хуульд холбогдох зарим зүйл ангийн Х.Пэрлээ “Нууц товчоо”-ны дотроос түүвэрлэн авч нийтлүүлсэн байна. Их засаг хуулийн зарим зүйл ангийг Египетийн эрдэмтэн Макриз (1364-1442)-ын зохиолоос олж Европын хэлэнд орчуулан нийтэлсэн байна.
XIII-XVI зууны Монголын түүхийн нэлээд чухал хэсэг нь Араб, Перс хэлээр бичигдсэн байна. үүнд юун түрүүнд Ата-Малик Жувеини, Рашидад-Дин нарын зохиолыг нэрлэж болно. 1260 онд Ирэны түүх ч Ата-Малик Жувеини “Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх” зохиолоо туурвижээ.
Рашид-ад-Дин (1247-1318) “Судрын чуулган” хэмээх асар том зохиолоо Иран дахь Хүлэгүгийн угсааны Монгол хаан (Ил хаан) Газан, Өлзийт нарыг төр барьж байх үед мөнхүү хаадын захиалгаар 1310-11 оны үед бичиж дуусгажээ.
Вассаф-уль-Хазрет “Улс орныг хуваарилсан он цаг дарааллын судар” гэдэг зохиолоо перс хэлээр бичжээ. Энэ зохиолд монголын түүхийн 1257-1327 оны үеийг хамарчээ.
Баруун Европын хэлээр байгаа монголын түүхийн чухал сурвалж бол Италийн жуулчин Марко Пологийн аяны тэмдэглэл юм. Тэрээр 17 жил монгол, хятад нутагт сууж Хубилай хааны төрд алба хашсан болохоор түүний биеэр оролцож, нүдээр үзсэн зүйл үлэмж их юм.Марко Поло монгол хэл бичиг мэдэх учир эзэнт гүрний олон газарт албан хэргээр явж монголчууд болон эзлэгдсэн орнуудын хүн ардын амь зуулга, аж байдлыг нарийн ажиж таньсан байна.
Ш.Бирагийн “Монголын тэнгэрийн үзэл ба эдүгэгийн дэлхийчлэлийн үзэл” гэсэн товхимол нийтлэгджээ. Энэ товхимолд 13-14 зуунд оршин тогтнож байсан Монголын Их эзэнт гүрний үед монголчууд нь өөрсдийн дэлхийн ноёрхлыг үндэслэн зөвтгөх талаар дэлхий дахины шинж чанартай нэгэн төрлийн сонирхолтой үзэл санааг анх үүсгэн гаргасан гэжээ. Тэрхүү үзэл санаа нь Тэнгэрийн үзэл буюу Тэнгэрийн хэмээн нэрлэж болохоор ихээхэн хөгжсөн онол, тэр ч бүү хэл улс төрийн үзэл суртал байсан хэмээн үзэж түүнийгээ гүнзгийрүүлэн судалж эдүгэгийн дэлхийчлэлийн үзэлтэй зарин талаар харьцуулан үзсэн нь эрдэм шижилгээний хувьд шинэ соргог зүйл болжээ. Зохиогч ,,Түүхэнд Чингис хаан бурхан ч байгаагүй буг ч байгаагүй үнэн. Үлгэр домог болсон гавьяа, зөрчилтэй аугаа их түүхт хүн байв,, гэснийг эрдэмтэд зөвшөөрөн хүлээж авч байна. -
Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
5. Хамгийн том Даншиг Долоннуурт 1696 онд болжээ. Энэ үеэс Түмэн эх дуу зохиогдсон нь наадмын сүлд дуу болсон байна.
6. 16-17-р зууны үед шарын шашин дэлгэрэн уул овоо тахих болсон үед Эрийн гурван наадам хийх болсон байна.
7. Манж Чин улсын хаан 1778 оны 9 дүгээр сард наадам хийх ёс журмын тухай зарлиг буулгаж наадмыг “Уул тахих, иргэний болон шашны баяр болгон тэмдэглэж байх”-аар тогтоосон байна.
8. Даншиг гэдэг нь Манжийн хаанд даншиг өргөх гэсэн утга санаатай бөгөөд 1911 онд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ялсны дараа Богд хаан даншиг хэмээх нэр үйлийг халсан юм.
9. Нүүдэлч Монголчууд туул голын хөвөөнөө суурьшин амьдрах болсноор 1772 онд Хэнтий уулыг тахих их наадам хийж үүнийг Арван засгийн наадам гэж нэрийдэв. 1912 оноос хойш арван засгийн наадам тогтмолжиж 1925 он буюу Богд хааныг нас бартал зохиогдсон байна.
10. Арван засгийн наадмыг нийт 125 удаа хийжээ
11. 1921 онд ардын журамт цэргүүд Хиагт хотыг чөлөөлж 7-р сарын 10-ны орчимд салдаат овооны наадмыг тэмдэглэсэн байна.
12. 1922 оноос цэргийн наадмыг тэмдэглэх болжээ. Энэ үеэс бургас цавчих зэрэг цэргийн үзүүлбэрийг наадмын хөтөлбөрт оруулах болсон байна.
13. Богдыг насан өөд болсны дараа буюу 1925 онд Засгийн газраас Ардын наадмыг тэмдэглэх тухай тогтоол гаргаж 07-р сарын 11-нд тэмдэглэж байхаар болжээ.
14. 1946 онд Х.Чойбалсан Монгол Улсын тусгаар тогтнолыг албан ёсоор зөвшөөрүүлсэн түүхэн үйл явдлыг тэмдэглэж, тэр жилийн наадмыг өндөр дээд хэмжээнд зохион байгуулахад ихэд анхаарчээ. Энэ үеэс Ардын хувьсгал ялсны ой хэмээн наадмыг нэрийдсэн байна.
15. 1996 онд Их Монгол Улс байгуулагдсаны 790 жилийн ойг баяр наадмаараа тэмдэглэх болсон байна.
16. Харин 790 жилийн ойгоо тэмдэглэж байгаа нь манай урд хөршийг үзэл сурталчдад таалагдсангүй. Тэднийхээр монголчууд үе үеийн турш Хятадын нэгэн жижиг үндэстний маягаар амьдарч ирсэн ба зөвхөн 1921 онд коммунист хувьсгал хийсэн учраас л эх газар нь тусгаар байхыг нь хүлээн зөвшөөрсөн аж. Иймээс л диплoмат шугамаар ч эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Эсэргүүцлийг тэр дор нь хүлээн авч 1997 онд сонгогдсон шинэ ерөнхийлөгч Ардын хувьсгалын ойгоо тэр жилээс дахин сэргээн наадмаар тэмдэглэх болов.
17. Гэсэн хэдий ч 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн баяраа өргөн дэлгэр тэмдэглэж НҮБ-аар хүлээн зөвшөөрүүлж чадсан юм.
18. Үндэсний их баяр наадам нь хурдан морь, хүчит бөх, сур харваа гэсэн нүүдэлчдийн дайнч байдлын илэрхийлэл болсон эр зоригийн өрсөлдөөн юм.
19. Хүчит бөхийн барилдаанд 512-1024 бөх хүч мэхээ уралдуулан барилддаг байна.
20. Монгол айл бүрт морин хуураас гадна нум сумыг залдаг уламжлал бий.
21. Чингэс хааны ач хүү Есүгэн 330 алд газар буюу 520 м орчим газар харваж байгаа оносон нь цэргийн түүхэнд хамгийн хол тавьсан сум хэмээн тэмдэглэгдэж үлдсэн байна.
22. Үндэсний их баяр наадмаар 6 насны 2400 орчим хурдан морь уралддаг нь манай гараг дээрхи хамгийн том морины уралдаан юм.
23. Монгол морь 30 км орчим газарт хурдалдаг нь ч мөн хамгийн хол зай болно.
24. 2014 онд Монгол Улсын Их Хурлаас баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулснаар Монголчууд үндэсний их баяр наадмаараа 5 хоног бүх нийтээрээ амрах болсон байна. -
Лигдэн хаан хөөрхий…
Монгол улсын хаан Буян сэцэнийг 1603 онд өнгөрснөөс нэг жилийн дараа ахмад хүү Манхус тайжийн ууган хуү 12 настай Лигдэнг Монгол Улсын хаан ширээнд өргөмжилж, оны цолыг нь Хутагт хэмээжээ.
Лигдэн хутагт хаан 30 жил хаан ор сууж, шинэ тутам хүчирхэгжсэн Манж болон өөрөөс нь урвасан Монголын зарим овог, аймгуудын ноёдын хамтарсан цэрэгт цохигдон, Хөх нуурын зүг дутааж яваад 1634 оны хавар цэргийн хуарандаа өвчнөөр бие барсан байна.Чухам ингэхдээ Чингис хааны Хас эрдэнийн тамгыг харь дайснаасаа нууж чадсан уу, үгүй юу гэдэг нь одоог болтол таамаг хэвээр байсаар байгаа юм.
Манж нар Монголыг бүхэлд нь эрхшээлдээ оруулахад чухам Чингис хааны тамга тун чухал байсан тул Лигдэн хааны дараа Чингисийн Хас тамгийг уйгагүй эрж хайжээ. Гэвч олсонгүй. 1635 онд Лигдэн хааны хүү Эжээ хонгор Манж нарт бууж өгөхдөө авч очсон тамга нь Чингисийн төр залгамжлах тамга биш байжээ. Гэвч Манжийн хаад тэр худал тамгийг ашиглан Монголын төрийн хууль ёсны залгамжлагч гэдгээ баталгаажуулж авсан билээ.
Энэ дашрамд нэгэн зүйлийг зориуд хэлэхэд, ялангуяа өрнийн түүх бичлэгт Монгол орныг 17 зууны сүүл үеэс 20 зууны эхэн үеийг хүртэл Хятадын эрхшээл дор байсан гэж бичиж, тэмдэглэж ирсэн нь буруу юм. Монгол болон хятад хоёр улс аль аль нь Манж хэмээх гэнэт хүчирхэгжин гарч ирсэн хагас монгол угсааны хагас нүүдэлчин аймагт эзлэгдэж, тэдний эрхшээл дор аль аль нь 200 гаруй жил, гэхдээ нэг нь шууд эзэмшлийн, нэг нь вассал орны байдалтай оршиж ирсэн билээ. Манж нар нь Хятадын Бээжин хотод төвлөн сууж, төрийн хэргээ хятадын уламжлалт бодлогод тулгуурлаж, аажмаар хятаджин үндэстнийхээ хувьд бүрмөсөн хятадад ууссан нь Манж нарыг Хятад гэх, Манжийн төрийг Хятадын төр гэх ойлголтыг төрүүлж, энэ нь улмаар Монгол улсыг Хятадын хараат байсан гэсэн ташаа ойлголтыг төрүүлдэг.
Ийнхүү хэдэн зууны түүхтэй Их хаант төрөө мөхөл болж буйг нь, улс үндэстнээ бусдын өвдөг дор бөхийж буйг нь, үр удам, үндэс угсаа нь устгагдан доромжлогдож буйг мэдэж байсан нь, яахын аргагүй түүхэн хувь заяаг сөрж буйгаа ойлгож байсан нь Лигдэн хааны хувь заяаг бусдаас нь онцгой эмгэнэлт болгожээ.
Хэдийгээр сүүлчийн хаан боловч Лигдэн Хутагт хаан сул дорой хаан байгаагүй билээ. Хятад руу удаа дараа уулгалан довтолж, Бээжинг чичрүүлэн, их хэмжээний татварыг жил бүр авч байсан нь түүнийг сүр хүч их байсных. Тэрээр 30 гаруй жил хаан ширээнд суухдаа нэгэнт эрч хүчээ авчихсан байсан монголын дотоодын бутралыг намжаах, монголчуудыг нэгтгэхийн төлөө тууштай тэмцэж байв. Гэвч түүний тэмцэл амжилт олоогүй билээ. Үүний учрыг Лигдэн хааны алдаатай үйл ажиллагаатай холбохоос илүүгээр олон он жилээр суурь нь тавигдсаар ирсэн монгол гүрний задралын зайлшгүй шалтгаант нөхцөлтэй холбон үзэх нь илүү бодитой байж магад юм. Түүхэн үйл явцыг сөрөх аргагүй байдаг шүү дээ.
Лигдэнг Монголын түүхнээ “Цахар хаан” “Дөчин хаан” хэмээн нэрлэдэг нь түүний үйл ажиллагаатай шууд холбоотой. Тэрээр төрийн зарим нэгэн шинэчлэл хийж, найман отог цахар түмнийг гурван түмэн болгон хувааж, Хар Авга ууланд шинээр “Цагаан хот”-ыг байгуулан, түүнээ монголын нийслэл болгож байв.
Мөн Лигдэн хаан Бурханы шашныг дэлгэрүүлэхэд маш анхаарч олон сүм хийд бариулсан билээ. Түүний Монголын түүхэнд гүйцэтгэсэн нэгэн лут их үйл бол Бурханы шашны хөлгөн их судар 108 боть “Ганжуур”-ыг орчуулуулан, алтан үсгээр барлуулах ажлыг гардан зохион байгуулжээ. Алтан үсгээр барлаж, 9 эрдэнээр чимсэн тийм том хэмжээний номыг бүтээсэн нь хүн төрөлхтний соёлын нэгэн үнэт өв юм.
Мөн Хубилай хааны зарлигаар мянган лан алтаар бүтээсэн Махагала бурхныг Монголын нийслэл Цагаан хотод залж, алтан дээвэрт сүмд байрлуулсан байна. Энэ мэт бурханы шашныг монголд дэлгэрүүлэхэд анхаарч байсан нь улам бүр тархай бутархай болж буй баруун, зүүн, төв монголчуудыг буддын шашны далбаан нэгтгэх, ард түмнээ шажны ариун сургаалаар гэгээрүүлэх, шашны үзэл санааг дагасан соёл, урлагыг хөгжүүлэх зорилготой байжээ. Өөрөөр хэлбэл Чингис хааны “Бусдын сэтгэлийг эзэл, сэтгэлийг нь эзэлсэн байхад бие нь хаа одох” хэмээн сургасан төрийн бодлогыг тухайн цаг үед түгэн дэлгэрч байсан шашны үзэл санаагаар дамжуулан хэрэгжүүлэх гэсэн оролдлого юм.
Гэвч Лигдэн хааны эдгээр бүх зорилгод Манж нар саад болсон билээ.
Тэр үеийг хүртэл манж нар нь Сунгари мөрний сав газар, Япон тэнгэсийн эргээр нутаглаж байсан багашиг хагас нүүдэлчин, загасчин аймаг байсан тул Лигдэн хаан тэдний гэнэтийн хүчирхэгжиж буйг нь анхааран, тэднээс сэрэмжилж чадаагүй байна. Түүний илрэл нь Манжийн төрийг үндэслэсэн анхны хаан Нурхач баатарт илгээсэн захидалд тод байдаг. Тэрээр захидалдаа өөрийгөө Дөчин Дөрвөн Монголын Их хаан Чингис хэмээгээд, Нурхачыг захын овгийн жижигхээн ноёны хэмжээнд адилтган үзсэн байдаг.
Нурхач болон Абахай нар “Дайснаа зочин болгоё, зочноо нөхөр болгоё” гэсэн бодлого барьж, манжтай хил залгаа ойрхон байсан Хорчин, Горлос зэрэг монгол аймгуудын ноёдыг өөртөө татахын тулд их хэмжээний бэлэг сэлт тараах, ураг садан бололцох зэргээр Лигдэнгээс хөндийрүүлж эхэлсэнд Лигдэн хаан Манжийн хаанд илтэд дургүйцэх болов. Улмаар энэ явдал даамжирсаар эцэстээ тулж, 1631 онд Лигдэн хаан цэрэглэн Манжийн нутагт гүн цөмрөн давшжээ. Гэвч Манж нар өөрийн талдаа найдвартай татсан Монгол ноёдын хүчтэй хавсран Лигдэнд цохилт өгсөн төдийгүй Чингис хааны төрийн залгамж чанарыг хүчээр авахаар улайран зүтгэсээр, түүнийг бүрмөсөн мөхөөсөн билээ. Чухам Манж нар түүний хараат ноёдыг эвт бодлогоор татаж буйн эсрэг хүчээр эргүүлэн татах оролдлого хийсэн нь Лигдэн хааны алдаа байсан ч байж магад юм. Ерөөс тухайн үед Лигдэн хааны шууд эзэмшлийн дор зөвхөн Цахар түмэн байсан ба олонхи монгол аймгууд тус тусын ноёдын дор бие даасан бодлого явуулж байсан нь Лигдэнг нэгдсэн хүчээр Манж нартай дайтах боломж олгосонгүй.
Харин хятадууд улам бүр хүчирхэг болж буй Манж нараас болгоомжлон, тэднийг Монголын эсрэг хандуулж, хоёр хүчтэний хүчийг баран тамирдуулах бодлого барьж байсан нь энэ явдалд ташуур болсон нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч хятадуудын энэ бодлого бас үр дүнгээ өгсөнгүй. Манж нар хөрш улсуудаа хэрэглэж байсан Хятадын бодлогыг өөрийнх нь эсрэг үр дүнтэй ашиглав. 1635 онд өмнөд Монгол бүхлээрээ Манжийн эрхшээлд орж, 1636 онд өвөр Монголын 16 аймгийн 49 томоохон ноёд чуулж, Манжийн хааныг Манж болон Монголын Богд эзнээр өргөмжлөхөд хятад улсын хувь заяа бараг тодорхой болжээ. Тэр жил Манж, Монголын нэгдсэн хүчин Цагаан хэрмийг даван довтолж, улмаар 1644 онд Бээжинг унаган, Хятадын Мин гүрнийг мөхөөхөд монголын морьт цэрэг чухал үүрэг гүйцэтгэж байсан байна. Харин хожим 1691 онд Халх монголыг, 18 дугаар зууны дундуур Баруун монголыг буулган авахдаа хятадын цэрэг, эдийн засгийн баазийг манж нар чадварлаг ашиглажээ.
Лигдэн хутагт хаан нас барснаар Монгол орон бүхэлдээ Манж Чин гүрний захиргаанд орох эхлэл тавигдав. Гэвч Монголчууд Лигдэн хааныг цогтой эх оронч, соён гэгээрүүлэгч хэмээн тууштай үнэлэн, гүнээ хүндэтгэдэг юм. Түүхэн цагийн их хүрдэнд тээрэмдүүлсэн түүний үйл ажиллагаа үнэхээр ч тийм хүндлэлийг хойч үедээ үлдээхүйц байсан билээ.
Б.Наминчимэд -
Байтаг Богдын тулгаралт
Энэ үед Осван шилдэг 22 баатруудынхаа өшөөг авах зорилготой Манат баатраар удирдуулсан 100 орчим хүнийг Сантуха тосгонд оршдог хуарангаас гаргасан байна.
Дээрэмчид 7 сарын 8-ны өглөө Байтаг богдын Бүдүүн харгайт голын эхээр улсын хилийг зөрчсөн байна.
Хавцал уруудан, 400 метрт дөхөж ирсэн дайсны зэвсэгт бүлгийг хүчээ задлан давшиж эхлэхэд хилчдийн ахлагч Г.Хаянхярваа 2 цагаан пуужин буудаж сумандаа дохио өгч, хилчин Пэлжээд Тэгшээгийн хүрэн халзан морийг унуулан 30 км-т байгаа суман руугаа хэл хүргүүлэхээр давхиулж өөрсдөө толгойн оройд гарч хоригложээ. Дайсны эхний галд Архад, Баян нар алагдаж, хүнд шархадсан Дандархайдав ахлагчийн тушаалаар арын байрлал руу шилжих гэж яваад дайсанд амьдаараа баригдахгүйн тулд өөрийгөө буудан амь үрэгдсэн байна.
Хориглолтын баруун үзүүр болох оройн бяцхан товгор дээр дээр хориглосон тасгийн дарга Гиваан, хөнгөн пулемётын наводчик Тэгшээ, Даваадорж нарыг дээрэмчид миномётын галын дэмжлэгтэйгээр дайрсан байна. Үзэгдэц муутай газар хориглон байрласны улмаас хилчид тулж ирсэн дайсны өөдөөс гранат шидэж тулалдсаар дайсны гранат миномётын галд амь үрэгджээ. Даваадорж амь үрэгдэхийнхээ өмнө эвлэлийн батлахаа чулуун дор нуусан байв. Заставын улс төрийн орлогч Хаянхярваа, байлдагч Чойжин, Гончигзэвгэ нар бүслэлтээс буудалцан гарсан ба нөхдөө галаар хамгаалахыг хичээсэн боловч газрын бартаа, хад чулуугаар далдлагдсан ашиггүй байрлалд байснаас туслалцаа үзүүлж чадсангүй. Тулгаралт 2 цаг орчим үргэлжилж 9 цаг 30 минут гэхэд дайсан буцаж бараагүй болсон байлаа.
Пулемётчин Тэгшээ миномётын дэлбэрэлтэнд хөлөө тас цохиулсан боловч тулалдсаар дайсны гранатын дэлбэрэлтэд үрэгдэж, тасгийн дарга Гиваан гал хамгаалагчийг нь авсан гранатаа дайсан руу шидэх гээд амжилгүй атгаастай чигээрээ алагдаж, Даваадорж нөхдийнхөө хамт дайсанд бүслэгдэн гарцаагүй болсон үед гранатаа дайсны дунд шидэж амь үрэгджээ. Түүний зүүн гарын хуруунд гранатын гал хамгаалагчийн цагариг байсан бөгөөд бие нь дундуураа тасарснаас үзэхэд амьдаараа баригдах аюул тохиолдсон тэр аймшигт мөчид сүүлчийнхээ гранатыг өөртөө зориулсан нь тодорхой байв.
Богино хугацаанд болсон энэ тулгаралтад дайсан хүн хүчээр олон дахин давуу байсан бөгөөд манай хилчдийн хориглолтын метр газар бүрт 2 сум туссанаас үзэхэд маш хүн тулгаралт болсон нь илэрхий. Хилчид ашиг муутай байрлал эзэлж хориглосон хэдий ч дайсантай баатарлагаар тулалдан үлэмж хэмжээний хохирол учруулжээ.
Дайсантай баатарлагаар байлдаж гавъяа байгуулан амь үрэгдсэн Б.Тэгшээ, Б.Гиваан, Л.Даваадорж нарт “БНМАУ-ын баатар” цол, Н.Дандархайдав, Э.Архад, Т.Баян нарыг “Байлдааны гавъяаны улаан тугийн одон”-гоор тус тус нэхэн шагнасан байна. Мөн Заставын улс төрийн орлогч Хаянхярвааг “Байлдааны гавъяаны улаан тугийн одон”, байлдагч Д.Чойжин, Л.Гончигзэвгэ нарыг “Байлдааны гавъяаны одон”, Ч.Пэлжээг “Байлдааны медалиар” тус тус шагнажээ.
Монгол Улсын хил хамгаалалтын түүхэн тэмдэглэл., УБ., 1993 он. 247-249-р хуудас.
Зураг. Тулгаралт болсон газарт босгосон дурсгалын хөшөө