Ил хант улсын нийслэл нь Тебриз хотод байсан боловч XIV зууны эхээр Иракийн Султани хотод шилжжээ. Ил хаадын дотроос хамгийн их нэрд гарсан нь тус улсыг үндэслэн байгуулагч Хүлэгү /1256-1265/, Хүлэгү ханы ууган хүү Абага /1265-1282/, Абага ханы хүү Аргун /1284-1291/, Аргун ханы хүү Гайхат /1291-1295/, Газан /1295-1304/, Өлзийт /1304-1316/, Абусанд /1316-1335/, Шейх Хасан Кучук /1335-1343/ нар болно.
Мөнх хаан Хүлэгүд даалгавар өгөхдөө “Их, бага аливаа хэрэгт Чингисийн хууль, ёс заншлыг дагах хэрэгтэй. Амутын Жейхунаас алс холын Мисир орон хүртэл нутгийнханд миний тушаал зарлигийг дагасан хүмүүст аврал энэрэл үзүүлж, элдэв бэлэг сэлт арвинаар өгч бай. Хэн сөрөн толгой өндийлгөнө түүнийг эхнэр хүүхэд, төрөл төрөгсдийнх нь хамтаар хүчирхийлэн устгаж, Кукистан Харасаны цайз хэрмийг эвдэн зэлүүд цөл болгон хувирга. Хэзээ ч, хаана ч сонор соргог, ухаалаг хэрсүү яв. Ард олноо дааж давшгүй алба гувчуураар даралгүй, амар амгалан аж төрөхөд нь туслаж бай. Аль ч тохиолдолд эхнэр Догуз хатантайгаа зөвлөж хэлэлцэж бай. Энэ бүх чухал хэргийг гүйцэлдүүлсэн цагтаа төрөлх нутагтаа эргэж ирээрэй”1 гэжээ. 1 Рашид-ад-дин. Джами ад таварах. 33-р боть. Баку. 1957.22-р тал.
Газан ханы засаглалын үед Ил хант улсын нутаг дэвсгэр ихэд өргөжин тэлж, бүх Иран, өнөөгийн Афганистан, Азербайджан, Иракийг Багдадын хамт, Курдистан, дээд Месопотам, Бага Азийг хамарч байлаа. Тэрчлэн ойр зэргэлдээ орнууд болох Сельджук, Грузин, Трапезүндек, Армен, Кипрээс алба татвар авч байжээ. Мөн Сири, Палестиныг удаа дараа довтолж, Египетийн Мамлюктай байлдаж байжээ.
Ил хаад шинжлэх ухаан, эрдэмтдийг тэтгэх талаар их нэрд гарсан байна. Хүлэгү хан өөрийн зөвлөх нэрт гүн ухаантан, одон орон судлаач Насир ад-Дин ат-Гүш /1201-1274/-д Табризийн хойт талд Азербайджаны Марагхад одон орон судлалын төв байгуулах ажлыг даалгажээ. Тус төвийг тэр үед байсан хамгийн дээд зэргийн багажаар төхөөрөмжилсөн бөгөөд номын сан нь 400 000 номтой байсан гэдэг.1 Тэнд Испанийн алдарт одон орон судлаач Яхья ибн Мухаммад ибн Абул-Шукр ал-Магхриби ал-Андалуси ажиллаж байсан ажээ.2
Эрдэм мэдлэгийн бусад салбарууд дотроос түүх, анагаах ухаан эрчимтэй хөгжиж байжээ.
1 V.Minorsky.Encyclopaedia of islam. Vol.3 1930 p.261, 2 J.Needham. Science and Civiiization of China. Vol i. Cambridge University Press. 1977 p.141
Ил хаадын гадаад улс төрийн бодлогод Сири, Палестинийг байлдан дагуулах зорилго оршсоор байв. Энэхүү зорилгоо биелүүлэхэд Египет улс дунд нь хөндөлдөж байсан учир түүнтэй Ил хаад удаа дараа дайтаж байжээ. Энэ үед Ил хаад Христосын шашныг ивээлдээ авч, Христосын ертөнцтэй өргөн их харилцаатай байсан юм.
Хүлэгү хан Сирийг байлдахдаа, Хит бөх хэмээх Христосын шашинтай хүнээр цэргээ толгойлуулж байсан нь Христосынхноос дэмжлэг авах бодолтой байсны илрэл юм.
1260 онд Айн-Жамут, 1277 онд Аль-Бастанд Египедийнхэнтэй хийсэн тулалдаанд монгол цэрэг ялагдаж Сирээс шахагдаж гарсан байна. Газан хан хэдийгээр лалын шашинд орсон боловч Сирийг эзлэх зорилго тавьж, Гүрж, Арменийн цэргийн тусламжтайгаар Сирийг эзлэн аваад, 1303 онд дахин ялагдал хүлээжээ.
Category: Монголын түүх
-
№18. Ил хант улс
-
№17. Монгол гүрэн бие даасан улсууд болон задарсан нь
Үүнд Өмнөд Хятадад 30 сая хүн амтай Сүн улс оршиж байсан гэдэг. Сүн улс нь Шар мөрөн, Хөх мөрөн хоёрын хооронд урсах Хуашуй голын өмнө этгээдэд нутаглаж байжээ. Хойд Хятадад 60 сая орчим хүн амтай эрэлхэг дайчин Алтан улс оршиж түүний зэрэгцээ хүчирхэг, баян чинээлэг Тангуд, Уйгар улсууд оршиж байв. Өмнөд этгээдийн эдгээр улсууд нийлээд 100 гаруй сая хүн амтай байжээ.
Баруун зүгт Дундад Ази, Иранд баян тансаг хот цогцолсон 20 сая гаруй хүн амтай Хорезмын хант улс, Дорнод Европод Ижил мөрөн, Карпатын завсар газар найман сая, Гүржид таван сая, Сирид таван сая хүн оршин сууж байсан ажээ.
Гэтэл бидний өмнө өгүүлсэн цөөн хүнтэй Монголчууд нэгэн зэрэг гурван этгээдэд аян дайн хийсээр бүгдийг эрхшээлдээ оруулж дэлхийн их эзэнт гүрэн байгуулсныг монголчуудын гайхамшиг гэж үздэг байна.
Монголын эзэнт гүрэн байгуулагдсан эхэн үедээ нэгдэл нягтралтай, нэгэн удирдлагатай байсан боловч аажмаар бие даасан улсууд болж задарсан байна. Чингис хаан 1206 онд зохион байгуулсан Их Хурилдайгаар Монголын бүх овог аймгуудыг үр хүүхэд, ойр төрлийн хүмүүс болон шадар анд нөхөддөө хувиарлан хувь болгон өгсөн нь Монголын овог аймгийн хуучин тогтолцоог эвдэн Монголын Эзэнт Гүрний шинэ тогтолцооны эхлэлийг тавьсан хэрэг болно.Энэ шинэ тогтолцоонд Чингис хааны өөрийнх нь овог болох Боржигин овог ноёлох байр суурь эзлэх боллоо.
Чингис хаан дөрвөн хүүдээ эзэмшил нутаг олгохдоо ахмад хүү Зүчидээ Арал тэнгисээс баруун тийш Каспийн тэнгисийн умар зүгийн нутгийг, хоёрдугаар хүү Цагаадайдаа Алтайн нуруунаас баруун тийш Амур мөрөн хүртэл буюу Тэнгэр уулын ар өвөр, хуучин баруун Лао улсын нутгийг, гуравдугаар хүү Өгэдэйдээ хуучин найман аймгийн эзэмшил нутаг буюу Элба мөрний дээд урсгалаас баруун тийш Балхаш нуурын зүүн талын нутгийг тус тус хуваан өгчээ.
Өгэдэй хааныг нас барснаас хойш тав зургаан жил хааны ширээ эзгүйрч Монголын төрийн ордны эрх суларсан билээ. Хэдий тийм боловч Мөнх хаан нас барсан 1259 оныг хүртэл Монгол орон Эзэнт Гүрний төв нь болсоор байлаа.
1261 онд хаан ширээнд суусан их хаан Хубилай Хятадад Монголын Юан гүрнийг байгуулжээ. Юан гүрэн байгуулагдсан нь эзэнт гүрний дотор нэгдэл нягтрал буй болгосонгүй, харин ч хямралд оруулсан байна. Тулуйн хүү Хүлэгү 1253-1254 оныг хүртэл баруун тийш аян дайн хийж Иран, Багдад, Араб зэргийг байлдан дагуулж, Ил хант улсыг байгуулжээ. Зүчийн хүү Бат 1235-1241 оныг хүртэл баруун зүг Кипчак нутгийг эзлэн, улмаар Орост довтлож, Польш, Мажар /Унгар/-ыг эзлэн, Алтан Ордоны улсыг байгуулжээ. Дундад Азид Цагаадайн хант улс байгуулагдсан байлаа. XIV зууны эхэн үеийг хүртэл Монголын эзэнт гүрэн нэгдмэл байдлыг үе үе сэргээн хадгалж чадсан боловч цаашдаа бие даасан улсууд болон задарсан байна.
Ази, Еюропын ихэнхийг эзэлсэн Монгол гүрэн ийнхүү тус тусын өвөрмөц онцлог бүхий хэд хэдэн улс болж хуваагдсан билээ. Тэгэхдээ эдгээр улс орны эрхийг Монголын язгууртнууд барьж байсан юм.
Манай түүхчид Монголын эзэнт гүрэн хэд хэдэн биеэ даасан улсууд болон сарнисан шалтгааныг эзэнт гүрний хэсгүүдийн дунд нийтлэг талуудаас гадна өвөрмөц ялгаа, үл нийцэх зүйл олон байсан бөгөөд тэр байдал нь эцсийн дүнд түүнийг задран бутрахад хүргэсэн гэж үздэг юм.1
Монголын эзэнт гүрэн үнэхээр янз бүрийн улс орон, нийгэм эдийн засаг, соёлын хольцолдсон бүтэц байгууламжтай байсан юм. Өөрөөр хэлбэл эзэнт гүрний хил хязгаарт багтсан олон үндэстэн нь өөр өөрийн хэл, соёл, шашин шүтлэгтэй, аж байдал амьдрах ухаантай байсан бөгөөд нийгмийн хөгжлийн төвшин нь ч харилцан адилгүй байсан ажээ. Хэдий тийм боловч олон нийтлэг шинжийг агуулсан нэгэн бүхэл бүтэн биет зүйл болон удаан хугацааны туршид оршин тогтнож байсан билээ.
Мөнх хаан эзэнт гүрний эрхийг барьж байх үедээ ч өөрөө өмнө зүгийн улс орны цэрэг, засаг захиргааны эрхийг голчлон барьж, харин Бат ханд өрнө зүгийн улс орны цэрэг, засаг захиргааны эрхийг ихэвчлэн мэдүүлж байсан баримт “Судрын чуулган”-д байна. Ер нь Мөнх хааныг нас барснаар Алтан орлон, Цагаадайн хант улс, Хубилай хааныг таалал төгссөнөөр Ил хант улс тус тус биеэ даасан улс болж хувирсныг тэмдэглэх хэрэгтэй. 1 Sh.Bira.The Mongol Empire: Cultural Exchangec. The Khanats-Монголын түүх, соёл, түүх бичлэгийн судалгаа. Токио. 1994.42-р тал. -
Боржигон овогтын түшиг, авралт хатан Самар
Нөхөр, хүү нараа амь үрэгдсэний дараа Самар хатан ач хүү Эсэнгээ ойрадын тайш болж, түүний садан төрөл болох алтан ургийн эрчүүдийг хараа хяналтандаа оруулсан харийнхнаас чөлөөлж, ойрад монгол овог аймгийг нэгггэхийн төлөөх тэдний тэмцлийг үргэлжлүүлэхийг хүсэж байв. Өвөг эцэг болон эцгийнхээ амь насаа зориулсан үйлсийг үргэлжлүүлэхээр шийдсэн Эсэн тайш богинохон хугацаанд монгол овог аймгуудыг өөрийн тугийн дор хялбархнаар нэгггэхдээ заримыг нь дайлаар мордон хураасан ч, ихэнхийг нь ухуулан сэнхрүүлж, хүчин хавсаргажээ. Ийнхүү монголчууд хүч хавсран нэгдсэнээр дайчин удирдагчийнхаа тугийн дор дахин дэлхийн хязгаарт хүрэхэд бэлэн болжээ. Монголчууд Эсэн тайшийн удирдлаганд дор лалын шашинт улсын хаан ба Мин улсын эзэн хааныг ялав. Гэвч Эсэн тайш эмэг эхийнхээ насан туршдаа тууштай зүтгэж ирсэн зорилгыг бүрэн дүүрэн гүйцэлдүүлж чадахгүй байсан нь, түүний цаашдын үйл хэрэгт ихээхэн саад тотгор болжээ.
Самар хатан ач хүүгийнхээ явуулсан аян дайн, хоорондоо эвдрэлцэн тэмцэгч язгууртнуудыг төвшитгөсөн явдал, урьд цагийн боолуудын увайгүй араншинг номхотгон дарсныг үргэлж дэмжиж иржээ. Эсэн анх тайш болох үедээ ойрад, монголын ард түмнийг боржигон угсаатны захиргаан дор нэгтгэх Самар хатны хүслийг дагадаг байв. Үүний тулд хоёр овог аймгийн язгууртнуудыг ураглах нь зүйтэй гэж үзээд, Эсэн өөрийн дүү охиноо шинэ боржигон хаанд өгчээ. Түүний энэ санаа амжилттай хэрэгжиж, дүү нь хүү төрүүлжээ. Боржигон монгол эцэгтэй, чорос ойрад эхтэй бяцхан хүү төр барих хамгийн боломжтой хүн байсан боловч эцэг нь өөрийнхөө өөр нэгэн хүүг хаан угсаа залгамжлуулахаар шийдсэн нь улс төрийн бодлогын алдаа болжээ. Энэ учир шалтгааны үүднээс Эсэн тайш iix хааныг түлхэн унагааж, боржигон овогтны өөрийн хүнийг тоглоомын хаан болгон суулгав. Энэ удаад Эсэн охиноо өргөмжилж суулгасан шинэ хааны хүүд өгчээ.
Гэвч тухайн үеийн учир битүүлэг нөхцөл байдлаас болж, түүний төлөвлөгөө нуран унасан тул Эсэн тайш эмэг эхийн садан төрөл болох боржигон овгийнхныг улам бүр үзэн ядах болов. Хэдийгээр Эсэн тайш тэднийг аврахын төлөө тэмцэж байсан ч, боржигоныхон түүнтэй нэгдэхээс удаа дараа татгалзаж, бүр түүнийг эсэргүүцэх болов. Үүнээс болж Эсэн тайш монголчуудад хааны угсааны гэр бүл байх хэрэггүй гэсэн дүгнэлтэнд хүрч, тэднийг бүгдийг устгахаар шийджээ. Түүний монгол ноёдын эсрэг явуулсан үйл ажиллагааны улмаас 1452 он гэхэд боржигон овгийн 44 язгууртан, 33 хэргэмтэн, тэдэнд үнэнч зүтгэж явсан 61 цэргийн жанжин амь насаа алдсан байдаг. Тэр тухайд боржигон угсааны Агваржин жононгийн хүү Харгуцаг Дүүрэн тайж өөрийн нөхөр Нагачутай зугган гараад, Цагадайн хаант улсад очин алагдахад, Нагачу харин амьд гарсан байна. Энэ үед Самар хатан өндөр настай болсон ч амьсгал хураахаасаа өмнө дахин нэг томоохон тулаан хийхээр бэлтгэж байв. Энэ удаа түүний дайсан нь өөрийнх нь төрсөн ач хүү байв. Тэрбээр эмээгийнхээ овог нэгт садан төрлийн бараг бүх эрчүүлийн амийг хөнөөж, боржигон овогтныг дахин хаан төр барих боломжгүй болтол доройтуулан сүйрүүлээд байв. Эмэг эх нь ач хүүгийнхээ эсрэг явуулсан тэрхүү тулаан бол боржигон овогтноос цор ганцаар үлдсэн нялх нярай хүүг аварч үлдэхийн төлөө тэмцэл байв. Үнэхээр ч Харгуцаг Дүүрэн тайжийн хатан Цэцэг нөхрөөсөө бие давхар үлджээ. Цэцэг бол Эсэн тайжийн охин байв. Эсэн тайж охиноо бие давхар үлдсэнийг мэдээд өөрийн бодлоо гүйцэлдүүлэхээр завдав. Энэ нь охин Цэцэгээс хүү төрвөл амийг нь егүүтгээд охиноо өөр хүнд богтлон өгөх явдал байв. Харин Самар түүнээс өрсөн гучинцар охиноо зугтаалган, эсэн мэнд хүүтээ төрүүлтэл олохооргүй газар нуужээ. Тэр үед Эсэн тайшийн охин нас бие залуу байсан ч эр нөхрөө алдаад удаагүй байсан бөгөөд нярайлах цаг нь ойртсоор байв. Хэрэв түүнээс төрөх хүүхэд хүү бол Самар хатны хувьд түүний боржигон овогтноос хаан ширээ залгамжлах сүүлчийн хүн болох найдлага төрүүлж байв. Самарын хувьд гучинцар болж мэндлэх тэр бяцхан хүү Чингис хааны хууль ёсны удам угсааны хүн төдийгүй, өөрийн өвөг эцэг болон эцгийнхээ залгамжлагч тул их хаанд өргөмжлөгдөх зүй ёсны эрхийг шууд өвлөх ёстой байв. Самар төрөх гэж буй хүүхдийн эх болох түүний гуч охин хоёрын хооронд хүний амьдралын бүхэл бүтэн дөрвөн үеийн зөрүү байсан ч, хоёулаа бага залуу насандаа өөрөөс нь бараг үл хамаарах улс төрийн бурангуй үйл явдлын эргүүлгэнд эр нөхрүүдээ алдаж бэлэвсэрснээрээ нэгэн ижил хувь тавилантай болсон байв. Тэд өөрсдийн амь нас, ахуй амьдралын төлөө бус харин улс үндэстнийхээ сайн сайхны төлөө амьдрах ёстой гэсэн үүрэг хариуцлагыг тухайн цаг үед амьдарч байсан өөр бусад хэн хүнээс ч илүүтэй бат чанд ойлгосон байв. Залуу эх амар тайван амаржсанд, хүү төржээ.
Энэ үед нуудгай төрсөн боржигон хүүгийн ирээдүйг бэлгэдэн Баянмөнх гэдэг нэр хайрлажээ. Бяцхан хүү Баянмөнхийн өвөг эцэг охиноо ямар хүүхэдтэй болсныг яаралтай мэдэхээр эрлийн баг бүрдүүлэн явуулав. Тэр эрлийн хүмүүст тушаахдаа: “Хэрэв охин төрсөн бол үсийг нь самна, хүү төрсөн бол голыг нь самна” гэсэн маш тодорхой бөгөөд хатуу даалгавар өгч явуулжээ. Эрлийнхэн явсаар Цэцэгийн байгаа газрыг мэдэж олж очиход, залуу эх эдгээр хүмүүс ямар зорилготой байгааг сайн мэдэж байсан тул, тэднээс айсан дүр үзүүлэлгүй ажигч үгүйгээр хүүгийн өлгийг задлан, өвөр дээрээ аван, тэдний өөдөөс харуулан тосохдоо, хуруугаараа хүүгийнхээ өлгийний даавууг халхалж, төмсгийг нь салтаан доогуур арагш гатан, эрэгтэй хүүхэд гэж мэдэгдэхгүйгээр дарж шээлгэжээ. Эрлийн багийн ахлагч түүний хүүхдийг сайн харж авлаа хэмээн итгэхдээ, Эсэнд: “Охин байна” гэж дуулгажээ. Цэцэн хатны хүүг нэг нас хүрмэгц, Самар хатан илүү бат найдвартай хэмээн өөрийн ордондоо аваачжээ. Эсэн ч охиноо лахин богголжээ. Эмэг эхийнхээ нууц явуулгыг тааварлаж, хар авсан Эсэн тайш дахин магадлахаар шийдэв. Самар хатан ч түүнийг хуурахын тулд нэгэн зарцийн охинтой хамт байлгах болов. Ингээд хатан эх Самарын гэрт эрлийн багийн ахлагч хүүхдийн хүйсийг үнэн зөв тодорхойлсон эсэхийг батлан шалгахаар ирэхэд, хатны өргөөнд байсан нөгөө охин хүүхдийг үзүүлэхэд, Эсэн тайшид яахын аргагүй зээ охинтой болсон байна гэж хэлжээ.
Гэвч эцсийн бүлэгт нууц задарч, болсон явдлыг шивэр авир ярилцах болжээ. Нэгэн удаа эрлийн хүмүүс бас л ирэв. Хатан нялх хүүгээ хөмөрсөн тогоон дотор нууж, дээр нь аргал асган аргалжээ. Эцэст нь эмэг эх, ач хүү хоёрын дайсагнал үнэн хэрэгтээ ил, цагаандаа тулав. Эсэн тайш хүүг өөр газар аваачихыг эсвэл эмэг эхдээ мэдэгдэлгүйгээр хулгайлахыг удаа дараа оролджээ. Гэвч гурван жилийн турш Самар хатан бяцхан хүүг ийнхүү нууж халхалсан бөгөөд цаашид удаан үргэлжлүүлэх боломжгүй болсныг ойлгожээ. Энэ үед Самар хатан ная гаруй наслаад байсан бөгөөд хөгшин хонины насгүй болсон тул нэг л өдөр мөнх бусыг үзэж, бяцхан хүүгээ гарцаагүй үхэлтэй нүүр тулган үлдээх болоод байв. Энэ үед Харгуцаг тайжийн анд нөхөр Нагачу ойрадад буцаж ирээд Эсэнтэй тайштай шууд уулзахаас зүрхшээж, түүний эмэг эх Самар хатантай уулзжээ. Самар хатан Нагачу баатарт хандан: “Та нарыг зугатааж явах үед Харгуцагийн эхнэр бөгөөд Эсэнгийн охин Цэцэг бие хүнд болоод 7 cap болсон. Эсэн түүнийг өөр эрд өгөх гэсэнд Харгуцаг тайжийг амьд байгаа цагт яасан ч өөр эрд гарахгүй гэсэн ч эцгээсээ зөрж чадалгүй ойрадын Орбай Хожигэрт мордсон. Одоо түүнээс нэг хөвгүүн төрсөн буй. Тэр бол Харгуцаг тайжийн үр юм” гэж нууцийг задалжээ. Нагачу баатар Цэцэг хатантай очиж уулзаад, Хархуцаг тайжийн түүнд дамжуулсан үгийг хэлж өгөөд, Самар хатнаар Эсэн тайштай уулзахыг гуйлгажээ. Самар хатан Эсэнтэй уулзаж: “Нагачу буцаж ирвэл чи уулзах уу” гэсэнд Эсэн, “Уулзахгүй” гэжээ. “Нагачу хэрэв Харгуцаг тайжийг алсан бол чи бас түүнийг алах уу” гэсэнд Эсэн тайш “Алахгүй” гэжээ. Ингэхэд нь Самар хатан Нагачуг Эсэн тайштай уулзуулж, Харгуцаг тайжийг Нагачу алсан гэж үнэмшүүлэхэд, Эсэн эмэг эхийнхээ үгэнд итгээд, Нагачуг өршөөн хэлтрүүлжээ.
Самар хатан их хааны удмыг ирээдүйд залгах гурван настай жаахан хүүгээ өөрийн ач хүү Эсэнгийн захирдаг газраас оргуулан, үнэн сэтгэлт монголчуудын ивээлд өгөхөөр шийдсэн нь, түүний өөрийн овог угсаа улс үндэстнийхээ төлөө хийж чадах хамгийн сүүлчийн гавьяат үйлс байв. Зорилго нь тун хэцүү бөгөөд аюултай байлаа. Гэвч хүүг монголд хүргэж чадах итгэлтэй сайн хүмүүсээр баг бүрдүүлж чадав. Үүний тулд Нагачуг сэм дуудан уулзаж, Баянмөнхийг монголд нуун хүргэх аргыг зөвлөсөнд, Нагачу: “Ойрадын Өгэдэй баатар 13 наснаасаа Эсэнийг дагаж өмнө тийш дайлан, умар тийш байлдаж, түүнд үхэн хатан зүтгэсэн боловч хүндээр шагнаагүй гэж гомдолтой байдаг. Түүнд лавтаяа итгэж болно” гэжээ. Үүнийг Самар хатан зөвшөөрснөөр, Нагачу Өгэдэй баатартай уулзан: “Самар хатан Чингис хааны алтан ургийн хойч үеийг аварч, түүнийг монгол дахь төрөл садных нь дэргэд хүргэхээр бодож байна. Хэрэв та хожмын өдөр хүндээр хүндлэгдье гэвэл Самар хатанд оч. Чингис хааны алтан ургийн хойч үеийг аварсан хүн энэ бие байтугай үрийн үрдээ монголчуудад дархан өргөмжлөгдөх болно” гэж хэлэхэд, Өгэдэй баатар ихээр баярлан, Самар хатантай уулзсанаар түүнийг Харчины Болой тайж, Сартуулын Баяндай мэргэн, Хонгирадын Эсэлэй нарын хамт баг бүрдүүлэн явуулахыг Самар хатан зөвшөөрөн, даатгажээ.
Багийнхан өдрийн сайныг товлон, хүүг авч мордов. Эсэн тайш энэ тухяй сонсоод ихэд уурласан боловч нөгөө талаар Самар хатны гараас гарсан завшааныг ашиглан, бяцхан хүүг өөрийн гартаа оруулж авах боломж одцлоо хэмээн баярлав. Ингээд нэгэн хүчирхэг баг бүрдүүлэн, түүний хойноос нэхүүлжээ. Тэд балчир хүүг авч яваа цөөн морьтон баатруудыг хөөн гүйцэж, хүүг булаалдан харвалдав. Хүүг олж авчирсан хүнд өндөр шагнал амласан тул эрэлд олон хүн оролцжээ. Эцсийн бүлэгт хүүг нууж аргацаахаас аргагүй болоход ов мэхтэй зугтагсад Эсэнгийн хүмүүсийг төөрөлдүүлж, өлгий ор хийж дотор нь хүүг маш сайн уяад нуужээ. Эрлийнхэн бүхий л газрыг самнан эрсээр хүүгийн байгаа газрыг олохын даваан дээр Самар хатны талын хүмүүсээс нэг нь өрсөн тэр зүг давхив. Эсэнгийхэн ч араас нь давхилдаж, түүнд мориноосоо бууж, хүүг авах завдал өгөхгүйгээр тун ойрхон нэхэж иржээ.
Одоо зөвхөн хүүгийн нуусан газрын дэргэдүүр морины хар хурдаар өнгөрөх явдал дундаа бөхийж, өлгийнөөс нь нумны үзүүрээр гогдон авах ганцхан боломж үлдээд байв. Ийнхүү амь дүйн тэмцсэн шаламгай баатар эр нумны үзүүрээ өлгийд хүргэж гогдоод тэр чигээр нь агаарт өргөж, мориныхоо давхих чигт эгц урагш хөөргөн шидэв. Тэгмэгц өлгий газар унахын алдад аврагч эр гавшгай нь аргагүй тосч аваад, хурдаа огт сааралгүйгээр Эсэнгийн хүмүүсээс хол тасран, давхин оджээ. Хүүг оргуулсан хүмүүс олон хоног аялсны эцэст Самар хатанг хүндэтгэн итгэж явдаг нэгэн сайхан сэтгэлт айлд хүүг даатган үлдээж чадсан байна. Ийнхүү нэгэн гэр бүлийн үе үеийн төлөөлөгчид болсон хоёр эх нэгэн сэтгэлээр хэцүү бүхнийг хамтдаа туулж, нялх үрийнхээ амь насыг аварч чадсанаар үл барам дараагийн ирэх тавин жилд монголын түүхэнд тохиох олон, олон үйл явдадд эмэгтэйчүүд голлох үүрэг гүйцэтгэх эх үндсийг тавьж, улс үндэстнийхээ хувь заяаг нэгдэл нягтрал, хамтын ажиллагааны зөв гольдролд оруулж чаджээ. Гэвч боржигоны гал голомт дахин сэргэх цаг арай болоогүй байлаа. Эсэн тайш улсыг захирч байсан ч түүний эмэг эхийн ач хүүгээ олны нүдний өмнө ялсан явдал нь түүнийг аргагүйн эрхэнд дагасан овог аймгийнхны дунд эсэргүүцэх явдлыг нэмэгдүүлж, улмаар энэ хөдөлгөөн 1454 онд бослого болон өрнөжээ. Самар хатан ийнхүү энэ тэмцэлд ялсан бөгөөд хожмын нэгэн өдөр агуу их үйлсийн эхлэл болно хэмээн зөн совингоороо итгэсээр энэ явдлаас хойш тун удалгүй наяад насандаа бие баржээ. Хэдийгээр Самар хатан ойрадад ураглаж, ойрадын хүн болсон ч хатан ухааныхаа тэнхээгээр улс монголоо аварч хамгаалахын тулд ач хүү Эсэнтэй ширүүн тэмцэлдэж, бараг өстөн дайснууд болж байж Баянмөнхийг авран хамгаалсан байна. Ийнхүү Монгол Улсын хаант төрийг эзлэн суух алтан ургийн хойч гэх хүнгүй болоод байсан түүхэн эгзэгтэй цаг мөчид энэхүү эмгэнэлт байдлыг соргогоор олж харсан Самар хатны ухааны тэнхээ, холч хараа хатуу тэмцлээр аврагдан хамгаалагдсан Баянмөнх хожим нь Монгол Улсын хаан суусан Даян хаан Батмөнх болон хойч үеийн хаадыг төрүүлсэн бөлгөө.
-
Цөвүүн цагт цөс зоригоо гээгээгүй Хөхтөмөр жанжин
гол хэрэгт Тогоонтөмөр хааны хамгийн итгэлтэй жанжны нэг Цагаантөмөр нэн их үүрэг гүйцэтгэж хаан төрдөө үнэнч зүггэж байжээ. 1352-1362 он хүртэл бүтэн арван жил тэрхүү бослогын гол гол хүчийг бут цохиж, тэдний умардад давших замыг хаасан юм. Цагаантөмөр жанжин бол дагнан монгол цэрэг захирдаг, Мухулай жанжны цэрэг захирах, байлдах тулалдах аргаас суралцсан нэгэн байв. Түүний хүү Хөхтөмөр бага наснаасаа эхлэн цэргийн эрдэмд боловсорч, авьяаслаг жанжин болж төлөвшсөн бөгөөд улаан алчууртны босогчдод гэнэдэн алагдсан эцгийнхээ үйл хэргийг чадварлагаар үргэлжлүүлсэн байна. Цагаантөмөр жанжин хүүдээ Монголын төр улсын гал голомтыг хэзээ ч мөхөөж болохгүй, үүрд асааж байх ёстой гэдэг сургаалийг захидаг байжээ.
1362 оноос Юань гүрний ордны дотор зөрчил тэмцэл туйлдаа хүрч хоорондоо талцан байлдав. Ийм нөхцөлд гүрний өмнө хэсэгт бэхжиж байсан босогчдын эсрэг тэмцэх ямарч бололцоо байсангүй. Тогоонтөмөр хааны цэргийн ангиуд дотроос Хөхтөмөр жанжны удирдсан монгол цэргийн анги хамгийн хүчтэй, сургуультай, дэг журамтай нь байжээ. Энэ үед Тогоонтөмөр хаан Хехтөмөр жанжныг цэргийн хамт хятадын өмнөд нутагт илгээж, Чжу Юанчжанаар толгойлуулсан босогчдьш хүчийг бут ниргэхээс гадна, өмнө зүгийн монголчуудыг буцаан татахад замын хаалт саадыг сэтлэх үүргийг өгсөн байна. Хөхтөмөр жанжин цэргээ аван хөдлөх тэр мөчид Сослон түшмэл, хаан хөвүүн, Бортөмөр жанжин нар хуйвалдаан байгуулж, Тогоонтөмөр хааны амийг хөнөөх гэжээ. Иймээс эзэн хаан Хөхтөмөрийг хятадын өмнөд нутагг явахыг түр зогсоож, хаан төрөө хамгаалж, хуйвалдааныг илрүүлэн дарахыг даалгасан байна.
Хөхтөмөр жанжин Сослоныг барьж, Бортөмөрийн цэргийг бутцохив. Тэр цагаас Хөхтөмөрийг хаант төрийн бүх цэргийг ерөнхийлөн захирах жанжнаар тохоон томилж, монгол цэрэг, тамачи цэрэг, уйгур цэргийн бүх хүчийг нэгтгэн, түүний мэдэлд өгчээ. Ингээд хоёрдахь удаагаа хятадын өмнөд нутагт очиж бослогыг дарахаар явах гэтэл хэргийн байдал ондоогоор эргэсэн болох нь мэдэгдэв. Хятад газрын эздийн цэргийн гол хүчийг захирсан Ли Сыцзи урван тэрсэлж, Хөхтөмөрийн эсрэг довтлохоор бэлтгэжээ. Мөн бослогын удирдагч Чжу Юанчжан өөрийнхөө цэргийн хүчийг хэд хувааж, Хөхтөмөрийн цэргийн өмнөөс тосон хэдэн талаас нь бүслэн байлдахаар төлөвлөжээ. Хаан эцгээсээ төрийн эрх булаах гэсэн хаан хөвгүүн Хөхтөмөрт ялагдсандаа өс өвөрлөж, Бортөмөрийн үлдэгдэл цэргийг цуглуулан, Хөхтөмөрийг араас нь хөөн цохих ажлыг бас хийжээ. Тийм нөхцөлд Хөхтөмөр жанжин хятадын өмнөд нутагт гүн нэвтрэн орж, байлдах ямар ч нөхцөлгүй олсон бөгөөд уул хэргийн үнэн байдлыг эзэн хаандаа учирлан хэлж, цэргээ умардад ухрааж, хамгаалалтын байдалд оруулжээ.
Хөхтөмөр жанжин умард хятадын нутагт босогчдын хүчтэй хэд хэдэн удаа сүрхий тулалдсаны дараа дан монгол цэргийн хүчийг цуглуулан, монгол нутагтаа ухран хамгаалалтын байдалд оржээ. Тэрбээр энэ үед Мин улсын хааны цэргийн ерөнхийлөн захирагч Сюй Датай хэзээ нэгэн цагт эр охиноо үзсэн тулалдаан хийнэ хэмээн тангараглалцсан гэдэг. Энэ үед Мин улсын цэрэгт түрэгдэн, цагаан хэрмийн ард гарсан монголын эрх баригчид хүчээ гурван чиглэлээр бөөгнүүлэн, тэмцэж эхэлжээ. Чуулалт хаалга, Гу бэй коугийн ард байсан монгол цэргийн гол хүчийг Инчан хотод нийсэллэх болсон Тогоонтөмөр хаан захирч байв. Баруун хэсэг нь Хөхтөмөр жанжны удирдлага доор Ганьсу зэрэг баруун мужуудыг алдахгүйг хичээхийн хамт, байлдааны ажиллагаагаа гол хүчтэйгээ уялдуулан зохицуулахыг хичээж байсан бол, зүүн хэсэг нь Нагачу жанжны удирдлаганд Бээжингээс зүүн тийш Ляохэ голын хөвөөн дээрх Зиньшан ууланд байрлаж байв.Эдгээр хүчнээс Хөхтөмөр жанжин л хятад цэрэгтэй шургуу байлдаж, үе үе сүрхий цохилт өгчээ. Харамсалтай нь, нөгөө хоёр жигүүрийн цэрэг түүнд олигтой дэмжлэг үзүүлэхгүй байлаа. Иймээс төвийн болон зүүн жигүүрийн цэрэг цохигдон ухрахад, Хөхтөмөр жанжин цэргийнхээ эмх цэгцийг алдалгүй алгуурхан ухарч, гандаардан түгжигдэх аюулаас сэргийлэхээс аргагүй болжээ. Ийнхүү хаант төрийн дотоодын бослого хямралын эрхэнд Юань улс мөхөж, монголын хаад эргээд хуучин уугуул монгол нутагтаа ирж, Хархорумд нийсэллэн суух болов. Аюушидар хааны үед монгол улсаа бөөгнүүлэн төвхнүүлэхийн тулд Хархорумд цэргийн гол хүч байх ёстой гэж үзээд, Ганьсуд их цэргийн хамт байрлаж байсан Хөхтөмөр жанжинг дуудан ирүүлж, монгол цэргийн ерөнхийлөн удирдах захирагчаар тохоон томилжээ. Юань гүрний үед Хөхтөмөрийн удирлаган доор байсан цэргийн эрхтнүүд цэргийнхээ хамт Монголд хүрэлцэн ирснээр маш их хүч бүрдээд байв.
Энэ үед шинэ тулгар хүчээ авч буй Мин улсын цэрэг довтлон ирнэ гэдгийг урьдчилан мэдэж, Хархорумын цэлгэр хөндийгөөр цэргээ сургуулилж, агт морио амрааж нилээд сайн бэлтгэжээ. Хөхтөмөр бол хятад газар олон удаа байлдаан хийж, ялалт байгуулж явснаас гадна хятад цэрэгтэй байлдах аргыг их сайн мэддэг байжээ. Хятад цэргийн хоол хүнсийг таслан эзлэх, гэнэт дайрч сандралд оруулах, түр ухарч зугтаад эргэж цохих зэрэг аргыг тэр хэрэглэж байжээ. Үүнээс хойш удсангүй Мин улсын 2 жанжнаар удирдуулсан хятадын 15 түмэн цэрэг гурван замаар түрэмгийлэн орж ирээд, Хангайн уулын ард их сүржнээр хороолон буудаллажээ. Тэд монголчуудыг цохин эрхэндээ оруулан, Хархорум хотыг эвдэн сүйтгэх зорилготой иржээ. Мин улсын ерөнхийлөн удирдах жанжин Сюй Да удирдсан төв замын цэрэг хамгийн аюултай байсан учир Хөхтөмөрийг түүний эсрэг байлдуулахаар томилсон байна. Тэрбээр хятадын цэргийн хүчийг өдөөн, түүнийг нутгийн гүн рүү оруулж байгаад бүслэн, цохих байлдааны арга мэхийг амжилттай хэрэглэсэн байна. Сюй Да жанжин үлдсэн цөөн цэргийн хамт хамгаалалтанд орж, сүүлдээ ухран зугтахад хүрчээ. Ийнхүү Хөхтөмөр жанжин тангараг тавьсан амандаа хүрч, Мин улсын нэрт жанжныг сүйртэл цохисон нь түүнийг ихэд алдаршуулсан байна. Энэ үед хятадын бусад замын цэргүүд нь мөн л бут цохигдон, ухарч гарахаас өөр аргагүй болжээ.
Ийнхүү Мин улс байгуулагдсанаас хойш хятадын цэрэг анх удаа хамгийн том ялагдал хүлээжээ. Мин улсын хаан Хөхтөмөр жанжны удирдсан монголын цэргийн хүчин чадал их, монголыг хүчээр дайлж болохгүй гэдгийг арга буюу хүлээн зөвшөөрөв. Энэ үеэс эхлэн нэг хэсэгтээ Мин улсын цэрэг монгол газар довтлохыг зүрхэлсэнгүй. Энэ үед Монголын хаан хятадыг эргүүлэн авах санаархлаасаа няцаагүй байсан бөгөөд дараа жилээс монголчууд хятадын нутаг руу Шаньси, Хучжоу, Ляонин, Хэбэйн ойролцоох газраар довтолсноор, Мин улс стратегийн ач холбогдолтой нутгуудаа монголчуудад эргүүлэн алджээ. Тэдгээр нь Синхэ, Хэбэй, муж дахь Фунин тойрог, Ляонин муж дахь Суйжин газар байв. Дээрх нутгийг алдсанаар хятадын нийслэлд баруун хойд зүүн өмнөд талаас аюул учирч, Ляодуны хойг таслагдахад хүрчээ. Мөн тэр үед Аюушидар хаан Гаоли улсын ванд хандан захиа хүргүүлж: “Их самуун дэгдэж хойд зүг рүү саланги нэгээрээ шилжин суухад хүрэв. Өнөө Хөхөмөрийн хамтаар харилцан зүтгэсээр, сэргэн мандах цаг ойртоод байна. Ван та бидний нэгэн адил эзэн Чингисийн удмын хүн бөлгөө. Учир иймд тэнгэрийн доор шудрага журам тоггооход хүчин зүтгэж, хүч хавсрах”-ыг сануулсан байна.
Гэвч Хөхтөмөр жанжин Мин улсын үлдэгдэл цэргийг нэхэн хөөж, бут цохисоор Алтайн уул хүрч, Хар нохойн зоо гэдэг газар 1373 онд нас баржээ. Мөн тухайн үед Гаоли улсын ван хятадаас эмээж, түггэлзсэн байр суурь баримталсан нь монголын хааны санаархлыг талаар болгосон байна. Хэдийгээр хятадад тогтсон Монголын Юань гүрэн мөхөж, монголчууд агуу их эзэнт гүрний эзэд байхаа больсон ч энэхүү хүнд хэцүү үед Монголын их хаандаа хэлбэршгүй зүтгэж, монгол эх орноо хятадын хар цэргээс сэргийлэн хамгаалж, их төрөө сэргээхэд жанжны бүх авьяас билгээ зориулсан сод жанжин бол Хөхтөмөр байжээ.
-
№16. Юан гүрний үеийн монгол орон
2 Яной Ватари “Монголын түүхийн судалгаа”, Токио. 1969. 586-р тал. 3 Рашид-ад-Дин. II боть. 206-207-р тал.
Юан гүрний эхний үед Бурхан Халдуны хавийн цөөн тооны монголжин урианхайгаас бусад ихэнх урианхай нь Эрчис, Хар мөрний хооронд өргөн уудам нутгийг эзэгнэн сууж байжээ. Энэ нь тэр үед монголчууд хүн амынхаа тоог нууцалдаг байсантай хоолбоотой.
Юан гүрний эхэн үед 40 түмэн монгол, дөрвөн түмэн ойрад байсан хэмээн түүх сударт тэмдэглэгджээ. Үүнээс үзэхэд тэр үед монгоьл нутагт 40 түмэн монгол өрх, 4 түмэн ойрад монгол өрх бүгд нийт 44 түмэн өрх бүх айл байсан гэсэн үг мөн билээ.
Монгол орны засаг, аж ахуй, засаглалын байдал
Төмөр хаан Хархорумын хавь газрыг ядуурлын байдлаас ангижруулахаар ихэд хүчин зүтгэсэн мэтээр сурвалж бичигт бичсэн байдаг.
Тогоонтөмөр /1333-1368/ бол Юан гүрний хамгийн сүүлчийн хаан бөгөөд хаан ширээнд 35 жил суусан.
Юан гүрний үед монголын хаад мөн л Их Монгол улсын засаг төрийн хэлбэрийг үргэлжлүүлэн, үндсэн Монгол улсынхаа засаг засаглалыг явуулж байсан ажээ.
Монгол улс бол түүхэн их уламжлалтай мал аж ахуйн орон мөн. Нүүдлийн мал аж ахуй гэдэг бол экологийн цэвэр бүтээгдэхүүнийг хаягдалгүй технологиор боловсруулж, байгаль орчинтойгоо харилцан тэтгэх битүү хэлхээ үүсгэдэг онцлогтой болой.
Малын нутаг усны тохиромжтой байдлыг харгалзан төрөлжүүлэн маллах ажлыг хийж байжээ.
Юан гүрний хаад мал өсгөн үржүүлэх ажлыг эрхэмд үзэж улсаас мал сүрэг өсгөн үржүүлэх ажлыг тусгайлан хийж, малсүргийг голчлон монгол газар төвлөрүүлж, монгол хүнээр дагнан маллуулж байсан нь илт байдаг.
Үхэр бол хонин сүргийн дараа орох монгол хүний амьдралын чухал хэрэгцээт мал байжээ. Тэр үед үхрийг голдуу мах, сүүний чиглэлээр өсгөж байснаас гадна нүүдэл, тээвэрт хэрэглэдэг байжээ.
Адууг бусад малаас илүү их эрхэлж, төрийн бодлого болгон үржүүлж байсан тухай мэдээ сэлт сурвалжид их дайралдана.
Юан гүрний үед монголд тэмээн сүрэг нэгэн адил байж холын аян жин тээхэд нэгэн адил хэрэглэж байжээ.
Юуны урьд цэрэг дайны бэлтгэл хийж, цэргээ сургуулилдаг буюу мэргэн харваач, анчид дотроос цэргийн жанжин шалгаруулдаг байсан монгол уламжлалт заншил хэвээр байжээ.
Тэр үед монголын хаад, язгууртны хэрэгцээг хангах гар үйлдвэрийн төвийн нэлээд хэсэг нь хэдийгээр хятад нутагт байлаа ч гэсэн цэргийн зэвсэг дэлдэх, нум сум, илд бамбай, гэрийн мод, тэрэг хийх, онцын амттай монгол архи нэрэх зэрэг зарим чухал үйлдвэрлэл монгол газар, монгол хүний гараар хийгдэж байжээ.
Юан гүрний монголд гар урчууд, гэрийн мод, эмээл, хазаар, чөдөр, аргамж зэрэг мал аж ахуйн хэрэглэл, домбо, суулга, тэвш, халбага, айргийн хөхүүр зэрэг хоол ундны хэрэглэл, нум сум, хутга, жад, бамбай зэрэг зэвсэг чадамгай хийдэг болжээ.
Хубилай хааны “дөрвөн орд” хэмээн түүх сударт тэмдэглэгдсэн байдаг. Энэ нь Хубилай өөрийгөө Чингис хаантай адилтгах гэж үндэслэн байгуулсан 4 хотоо ийнхүү нэрлэжээ. Нэгдүгээр орд нь Хаанбалгасан /Бээжин/ хотод байжээ. Хаанбалгасан хотыг хэдийгээр монголчууд удирдан Алтан улсын нийслэл Чжундугийн суурины дэргэд байгуулсан боловч угаасаа хятад газрын хот юм. Хоёрдугаар ордон хот нь дээр дурдсан Шанду хот мөн болно. Гуравдугаар ордон хотыг Алтайн арын Цагаан балгас гэж Саган Сэцэн бичсэн байна.1
Хубилайн дөрөвдүгээр орд хот нь Эрчүүлийн эхний Ланхин хот мөн гэж Шар тууж зэрэг номонд өгүүлснийг түүхч Х.Пэрлээ зөв гэж давхар баталжээ. Дээрх байдлаас үзвэл Хубилай хааны үндэслэн байгуулсан “дөрвөн орд” хотын сүүлчийн нэг нь өнөөгийн Монгол улсын нутагт ч байж болох байна. 1 Саган Сэцэн “Эрдэнийн товч” 136-137, 141-142-р тал. “Шар тууж” 49-50-р тал.
Ер нь монголчууд мал, түүнээс гарах түүхий эд, бүтээгдэхүүнийг зэргэлдээ улс орондоо худалдаж байсан эрт урьдын түүхтэй улс юм. Энэ нь Юан гүрний үед бүр ч өргөн дэлгэр болжээ.
Юан гүрний үед монгол дахь худалдаа нь ихэвчлэн бүтээгдэхүүний арилжааны шинжтэй байсан боловч Хархорумд цаасан тэмдэгт хэрэглэж худалдаа хийж бэайжээ.
Юан гүрний үед монгол дахь худалдаа нь ихэвчлэн бүтээгдэхүүний арилжааны шинжтэй байсан боловч Хархорумд цаасан тэмдэгт хэрэглэж худалдаа хийж байжээ.
Түмт, мянгатын ноёд бол өөрсдөө хувь газрыг үр хүүхэддээ үе залгамжлуулан үлдээх эрхтэй хүмүүс байжээ.3 3 “Юан улсын судар” 98-р бүлэг.
-
Чингис хаан Кавказоид төрхтөн байсан уу?
Орчин цагийн монголойд хэв шинж төрх нь Хүннүгийн үед (МЭӨ III-I) үндсэндээ бүрэлдсэн гэж үздэг. Гэвч Солонгос Монголын хамтарсан судалгааны багийн тайлангаар Чингис хааныг Монголоид биш кавказоид төрхтөн байсан гэх сэжүүр илэрчээ.
Чун-Ан их сургуулийн соёлын өвийн судалгааны төвийн профессор Ли Кван Хо “2004 онд Монголоос олдсон 5 булшны цогцост хийсэн ДНК судалгаагаар 12-13 дугаар зууны үед амьдарч байсан Чингис хааны удам буюу Алтан ургийн хүн болохыг тогтоосон. Судалгаагаар ДНК монголойд биш Кавказоид төрхтний генитэй илүү дөхөм байгаа” хэмээжээ.
Ли Кван Хогоор удирдуулсан Солонгосын баг болон МУИС-ын археологи, антропологийн тэнхимийн судлаач, профессор Дашзэвэгийн Түмэнгээр удирдуулсан Монголын судлаачдын багийн хамтарсан судалгааны материал шинжлэх ухааны “PLOS ONE” сэтгүүлийн есдүгээр сарын 14-ний дугаарт хэвлэгдсэн байна.Уг судалгааны материалд дурдсанаар 3 эрэгтэй, 2 эмэгтэйн булшийг 2004 онд Сүхбаатар аймгийн Онгон сумын Тавантолгой гэх газраас олсон бөгөөд нэг эмэгтэйн цогцосыг “Монгол хатан” хэмээн нэрийдсэн байна. Учир нь түүний булшний байршил болон хэлбэр, бүтцээрээ, цуг оршуулсан эд зүйлс зэргээрээ бусдаасаа өөр байсан бөгөөд хатан байсан гэдгийг тогтоожээ.
Эхийн талаас удамшдаг D4 ген Тавантолгойн булшны дөрөвт нь ижилхэн гарсан ч “Монгол хатан” хэмээн нэрийдсэн булшных өөр гарчээ. Тодруулбал, 4 булшны ДНК одоогийн Халимаг, Узбекстан, Тажикстан, Хятад үндэстнээс илэрдэг Монголоид төрхтний ген гарсан бол “Монгол хатан” гэгдэж буй гүнжийн булшны ДНК кавказоид шинжтэй гарсан байна.Хоёр улсын хамтарсан баг 2 өөр лабораторид, тус бүр 3 удаа нийт 6 удаа шинжилгээ хийхэд ижил хариу гарсан байна.
Энэ талаар МУИС-ын археологи, антропологийн тэнхимийн судлаач, профессор Дашзэвэгийн Түмэн “Эдгээр 7 булшны 5 нь хоорондоо маш ойрхон толгойн энгэрийн орой хэсэгт, 2 нь нилээд зайдуу, бэлд байрлалтай юм. Таван толгойд малтан судалсан оршуулгын дурсгал язгууртных төдийгүй бас ойролцоо орших 5 булш ураг төрлийнх, 2 нь жирийн иргэдийнх байж болох талаар таамаглалыг тухайн үед дэвшүүлсэн болно. Судалгаа, шинжилгээгээр Чингис хааны бага хүү Толуйгийн охин Алака Бэхиг Онгууд аймгийн гүнж болсон ирсэн гэсэн таамаглал дэвшүүлсэн.
Тэрхүү Онгуудын аймгийн нутаг нь одоогийн Сүхбаатар аймгийн Тавантолгой гэдэг газар юм. Энэ судалгаагаар олдсон оршуулганаас гадаад төрх шинжээр нь судалж үзэхэд одоо үеийн монголчуудтай яг адилхан дүр төрхтэй байсан. Цаашлаад биеийн бүтцийнх нь хувьд судлаад үзэхэд бие бялдрын өсөлт хөгжлөөрөө өнөөгийн монголчуудаас ялгарах зүйл байхгүй байсан” гэжээ.Нийт 7 булшинд малтлага хийснээс 10 орчим настай 1, 20 орчим настай 4, 40-50 настай 2 хүний булш болохыг тогтоожээ. Таамаглалаар булшин дахь хүмүүс 165.6 см, 169.8 см болон 180 см орчим өндөртэй хүмүүс байжээ. Харин үлдсэн булшны гавлын болон биеийн яс их хэмжээгээр гэмтсэн байсан тул өндрийг тодорхойлох боломжгүй байгаа аж.
Эцэт нь дүгнэхэд энэхүү судалгаа шинжилгээ нь Чингис хаан Европ хүн байсан гэсэн үг биш. Таамаглаж байгаагаар, Чингис хаан болон Бөртэ үжинээс мэндэлсэн бага хүү Толуй, Толуй хаан болон Сорхагтани Бэхигийн дундаас мэндэлсэн гүнж Алака Бэхигийн ДНК Кавказойд төрхтний гени илэрсэн. Энэхүү кавказоид төрхтний ДНК Бөртэ үжин эсвэл Сорхагтани Бэхи нарын хэнээс ч өвлөгдөн түүнд очсоныг мэдэх аргагүй юм. Гагцхүү Чингис хааны булшийг олж, ДНК судалгаа шинжилгээний хийсний дараа л Чингис хаан Монголоид эсвэл Кавказоид төрхтөн байсныг тогтоож болно гэдгийг олон эрдэмтэн судлаач хэлж байгаа юм.
Түүнчлэн Монголойд болон Кавказойд төрхтний тархац байршлийн талаар эрдэмтэд өдийг хүртэл 2 байр суурьт хуваагдсан байдаг.
Эхнийх нь Америкийн антропологич Карлтон С. Күүний бичсэн “The Races of Europe, The White Race and the New World (1939)” ном, нөгөөх нь Германы эрдэтмэн Жозеф Мейерийн бичсэн “Мейерс Лексикон(1826)” номын үзэл баримтлал юм.
Карлтон С. Күүний бичсэн “The Races of Europe, The White Race and the New World (1939)Жозеф Мейерийн бичсэн “Мейерс Лексикон(1826)”
-
№15. Монгол хаадын төрийн бодлого
Төмөрийг хаан өргөмжлөх тухай хэлэлцжээ. Хуралдайг Төмөрийн эх Хөхчин хатан удирдаж хуралдуулсан бөгөөд Чингисийн ууган хөвүүн Гамала биеэ төрийн эрх барих ёстой хүн гэж маргалджээ. Гэвч нөлөө бүхий монгол ноёдын дийлэнх хэсэг нь Төмөрийг дэмжсэн тул Гамала арга буюу найр тавихаас өөр замгүй болсон ажээ. Төмөр буюу Өлзийт хаан /1295-1307/ гэж алдаршжээ. Ийнхүү Өлзийт хааны үед монгол гүрний улсууд харилцан хямралдахаа хэсэг зуур зогссон боловч нэгдмэл байдал нь бас л бат бэх байсангүй.
Өлзийт хааны дараа ордны дотоод зөрчил, хаан ширээний тэмцэл хурцаджээ. Төмөр хаан нас барсны дараа Булган хатан төрийн хэргийг шүүрэн барьж, өөрийн дотно Ананд ноёныг хаан ширээнд тэтгэн суулгахаар үгсэл хуувилдаан байгуулжээ. Гэвч Өлзийт хааны ширээ залгамжлах хаан хөвгүүн болгон монгол газрыг захируулан Хархорумд суулгасан ач хүү Хайсан цаг тухайд Булган хатны үгслийг олж мэдээд, Бээжинд яаралтай хүрэлцэн очиж, төрийн эрхийг шууд гартаа аваад, Булган хатан, Ананд ноён нарыг бусад хань хамсаатны нь хамт хороож, биеэ Хүлэг хаан гэж өргөмжлөн 1308-1311 он хүртэл хаан суужээ. Хайсаныг хаан өргөмжлөхөд уламжлалт монгол ёсыг баримтлан цагаан эсгий дээр суулгаж, олон бөө удган бууж, долоон цагаан гүү, 7000 цагаан хонины сүү газар цацаж өнө мөнхийн үржил шимийн билгэдэл болгосон тухайн сурвалжийн дотор тэмцэлдэж үлдээжээ. Хүлэг хааны ширээнд суусны баяр ёслолыг бүтэн долоо хоног үргэлжлэн өдөр бүр 40 удаа, 4000 хонь алж найрын зуушинд хэрэглэжээ.1
Хүлэг хааны дараа Буянт /1312-1320/, Гэгээн /1321-1323/, Есөнтөмөр /1324-1328/, Хүслэн /1329/, Төгстөмөр /1329-1332/, Ринчинбал /1332/, Тогоонтөмөр /1333-1368/ нарын зэрэг нэр бүхий хаад удаа дараалан ширээнд суужээ.2 Хубилайгаас эхлэн Тогоонтөмөр хүртэлх Юан гүрний бүх хаан төрийн бодлогын үндсэндээ бараг ижил, нэгэн гол чигийг барьж байжээ. 1 Д.Оссон. “Монголын түүх” II боть.359-р тал.
2 Тэдгээрийн дотроос Бунт хааны нэр нь Аюурбалбад, Тогоонтөмөрийн цол нь Ухаант хаан юм. Юан гүрний хаадын зарим нь нэрээрээ, зарим нь цолоороо алдаршжээ. Бид тэдний нэр цол хоёрын аль илүү алдаршиж үлдсэнийг баримтлаж бичив.
Язгууртны хэсгийн төлөөлөгчид, шашны том лам нар,мөн урвагч этгээдийг ашиглах талаар Монголын хаад хятадад идэвхтэй явууллага хийжээ.
Юан гүрний хаад монголчуудыг хятадтай холилдон уусах явдлаас сэргийлж монгол, хятад хүмүүс ураг холбох, монгол хүн хятад хувцас өмсөх, хятад зан заншилд орох зэргийг хуулиар чандлан хориглож байжээ.
Улс төр, шашин, соёлын талаар монгол хаад иймэрхүү бодлого явуулж байсан нь цөөн тооны монголчуудыг хятадын соёлын нөлөөнд автагдуулахгүй, харин монгол хаад ноёдын ноёрхлыг үзэл суртлын аймагт аль болохоор бэхжүүлэхийг оролдсон хэрэг ажээ.
Юан гүрний засаг захиргааны байгуулалт, хууль цааз
Юан гүрний төрийн дээд байгууллага нь Чжүншүшэн хэмээх Дотоод бичгийн яам байжээ. Мөн Шумиюан буюу Нууц бичгийн яам, Юйшитай буюу Дэвшүүлэх буруулах яам хэмээх яамд байжээ. Дотоод бичгийн яамны шууд харъяалалд тодорхой ажил эрхэлсэн 6 яам оршиж байжээ. Тухайлбал: Түшмэлийн яам, Сангийн яам, Ёслолын яам, Цэргийн яам, Шүүх яам, Үйлдвэрийн яам болно.
Харъяа зургаан яам нь тус бүрийн оногдолт ажлыг хариуцан гүйцэтгэж байжээ. Сангийн яамны эрхлэх ажилд өрх айл, хүн амын тоо бүртгэл байцаан явуулах явдал чухал суурь эзэлж байв. Үйлдвэрийн яам хэмээх нь мал тариалангаас бусад гар үйлдвэр уран дархны ажил болон суваг малтах, усны аюулаас хамгаалах, далан үйлдэх зэрэг нийгмийн чанартай томхон ажлуудыг эрхэлж байжээ. Зургаан яам бүх талаараа дээр үеийн хятадын засаг захиргааны уламжлалт зохион байгуулалтыг хэвээр тусган үлдээжээ.
Түмт, мянгат, зуут зэргийн цэргийн дээд тушаал цөм монгол язгууртан ноёдын гарт оршиж байна. Монголд хүнд занчигдсан хятад хүний хэргийг бараг авч хэлэлцэхгүй байсан ба харин хятад хүн тийм ял өдүүлбэл шийтгэдэг байжээ.
Монгол хүн хятад хүнийг албал зөвхөн торгууль хүлээж, хүүрийг оршуулах зардлыг гаргаад, цэрэгт мордож дайнд явах “шийтгэл” хүлээж байжээ.3 3 “Юан улсын хууль цаазын бичиг” 58-р бүлэг.
Таван эрүү нь туйвандах, чавчрагадах, үйлтгүүлэх, цөлөх, алах энэ хэдэн шийтгэл байжээ.
Хубилай хаан далайгаар гадаадтай харилцан, худалдаа хийхийг урамшуулж Шанхай, Ханъчжоу, Гуанчжоу /Кантон/ зэрэг 6 том боомт нээжээ. Юан гүрний том худалдаачид олон тооны отог болж нэгдэн ажилладаг байжээ.
Юан гүрэн ихээхэн орлого бүхий зарим зүйл дээр улсын онц эрх тогтоожээ. Архи дарс, цуу жангийн зэрэг исгэлэн шүүс, цай, давс мэтийн хамгийн өргөн хэрэгцээний орлого сайтай зүйл цөм улсын онц эрх болсон байв. Хэрэв хувийн этгээд архи дарс нэрэх зэргээр улсын онц эрхийг эвдвэл хатуу цээрлүүлэн шийтгэдэг байжээ.4 Ялангуяа давсны онц эрх эдэлснээр улсад маш их орлого ордог байжээ. “Юан улсын судар”-т: “Улсад түүний ашгийг тус болгоход маш их л ину давсанд хүрэх нь үгүй болой”5 гэж тэмдэглэсэн байна. 4 “Юан улсын судар” 94-р бүлэг. -
№ 14 Хайду, Наян нарын бослого
Хубилай хаан 1271 оны 1-р сараас “Их Монгол Улс”-ын нэрийг “Их Юан Улс” болгон өөрчлөв.
Ер нь “Юан” гэдэг үг “эх үүсвэр”, “уг удам”, “язгуур үндэс” гэх мэт утга хадгалагдсан хятад үг юм. Юан гүрнийг монголчууд үндэслэн байгуулсан болохоор нэрийг бас монгол хүмүүс тогтоосон байж болох үндэстэй.
Хубилай хаан хятад орноор төвлөсөн Юан гүрэнг байгуулсан явдал нь нийт монголчуудын хүчтэй эсэргүүцэлтэй удаа дараа тулгарч байв. Энэ эсэргүүцэл тэмцлийг Аригбөхийн бодлогыг тууштай баримталсан нөлөө бүхий Хашийн хүү Хайду /1235-1301/ ноён толгойлжээ. Хайду бол Өгэдэйн үр ач нарын дунд ухаантай сэргэлэн, алсын хараатай гэж алдаршсан хүн байсан бөгөөд Мөнхийн үед хааны эсрэг хуйвалдаан байгуулсан хэргээр төвөөс зайлуулагдан алс хязгаарын Тарвагатайн ууланд очиж суусан байжээ. 1 БНМАУ-ын түүх. Тэргүүн боть.286-287-р тал.
Ер нь Хайду Их Монгол улсын нийслэлийг хятадад нүүлгэж, хятадаар төвлөсөн Юан гүрэнг байгуулахыг эрс шийдэмгий эсэргүүцэгчдийн нэг байв. Тэрээр гүрний төв монгол газар байж монголоос л эзлэгдсэн улс орныг захиран баримтлах ёстой гэж үздэг байж.
Нэгэн зэрэг Номхоныг үндсэн монгол орны хэргийг тохинуулан шийдэх хаан хөвгүүнээр томилж, Хархорумд төвлөн сууж, Монголын зах хязгаар нутгийг тайван болгож, Хайдугийн цэргийн довтлох хүчийг бут цохиход аливаа хэргийг бие даан шийтгэж байх эрх олгожээ.
Хайду нэг удаа бусад монгол ноёдод элч зарж бичсэн захидалдаа дурьдсан нь: “Чингис хаан ба бидний өвөг дээдэс та биднийг хаан ширээ залгамжлах ёсыг нарийн чанд сахигтун хэмээн гэрээсэлсэн биш бил үү. Гэтэл одоо эрхэм ах дүү ноёд та бид эцэг дээдсийн гэрээсийг хайхрахгүй, хөсөрдүүлэн зөрчиж, тэрсээлсэн этгээдэд хаан ширээг алдаж байна. Миний бие хаан ширээг залгамжлах зүй ёсны хүн биш бил үү. Хубилай хятад оронд урваж, монгол улсын тогтсон ёсыг огоорон эцэг өвгөдийн гэрээсийг хөсөрдүүлэн зөрчжээ. Гэтэл та бүхэн тийм хүнийг түшин дэмжих чинь эцэг өвгөдөөс тэрсээлсэн хэрэг бус буу? Сайтар тунгаан бодож, шийдвэрлэтүгэй” гэжээ. Мөн Хубилайд захиа илгээж дурьдсан нь: “Манай төр улсын ёс суурин байгуулж, ёс заншилд нь автаж, хууль дүрмийг нь дагадаггүй учир юу билээ” гэжээ.2
1277 онд Хайду, Мөнхтөмөр нарын ятгалгаар Жирх ноён урваж, Номхон, Хантун нарыг барьж өгчээ. Хубилай хаан өөрийнх нь хамгийн найдвартай түшиг болж байсан хаан хөвгүүн Номхоныг баривчлагдсан мэдээ сонсмогц байдаг хүчээрээ Хайду, Мөнхтөмөр нартай тэмцэх ажил хийжээ. Гэтэл яг энэ үед Ляо-дуныг захирч байсан ван Наян их цэрэгтэйгээ урван, Хайдугийн талд орсноос Хубилайг бүр ч хүнд байдалд оруулжээ. Иймээс Хубилай юуны урьд Наяны цэргийн хүчийг Хайдутай нийлүүлэхгүй байхыг хичээж, Амабухаар удирдуулсан их цэргийн хүчийг Наян, Хайдугийн хоорондын замыг таслан хаахаар илгээжээ. Баян жанжинд Хархорум хотын орчны газрын хамт Хайдугаас сахин хамгаалах үүрэг өгч, жанжин Гамалаар удирдуулсан цэргийг Хайдугийн эсрэг хөдөлгөжээ. Түүнээс гадна солонгосын ван цэргээ авч зүүн талаас Гамалд туслахаар болжээ.3
Хубилай өөрийн биеэр их цэргийн гол хүчийг удирдан, Наяныг угтан байлдахаар мордсон байна.4 Хубилай хааны цэрэг Ляо голын орчим очиж Наяны цэргийг бүслэн хоёр өдрийн турш байлдаж их хохирол үзсэний эцэст ялж, Наяныг баривчлан цаазаар авчээ. Баян, Гамала нар Хайдугийн хүчийг бүрмөсөн бут цохиж чадсангүй, довтолгооныг нь түр няцааж, дотогш нэвтрүүлэлгүй зогсоожээ. Хайду үүнээс хойш олон удаа том, жижиг довтолгоон явуулж албат иргэнээ захирсаар байжээ. Хубилай амьд байхдаа Хайдугийн довтолгооныг эцэс болгож чадаагүй юм. Хайдугийн тэмцэл өмөр хааны үед дарагдсан бөгөөд түүний тэмцлийг дарах хэрэгт Номхон, Гамала, Баян жанжин нар их үүрэг гүйцэтгэжээ.
1 Д.Оссон. “Монголын түүх” I боть. 334-р тал.2 Д.Оссон… 335-р тал.”Юан улсын судар” 10-р бүлэг.
3 “Юан улсын судар” 127-р бүлэг.4 Мөн тэнд. 127-р бүлэг.
Гэвч Юан гүрэн байгуулагдсан нь монголын түүхийн хөгжлийн хувьд нэг ч их сайн үйлс болсонгүй.
Нийслэл Хархорум нь эл хуль захын нэгэн хот болов. Их Монгол улсын хаад хүртэл хятадын хааны цол гуншин олов. Монголын түүх хятадын түүхийн хэсэг болон бичигдэв.
Хубилай Өмнөд Хятадыг эзэлж бусад оронд довтолсон нь
Хубилай хаан ширээнд суусан анхины жилүүдээс эхлэн, япон зэрэг бусад улс орныг эрхэндээ оруулан авахын тул олон зүйлийн арга сийлж, аян дайн хийсэн билээ.
1274 оны 10-р сард Юан гүрний том жижиг 900 онгоц хөлөглөсөн 25000 цэрэг японд довтолсон боловч далайн шуурганд цохиулж олонхи нь амь үрэгдэн, цөөн хэсэг нь нутаг буцжээ. 1281 онд Хубилай хаан монгол, солонгос, хятад их цэргийн хүчээр японыг хоёр дахь удаагаа довтлов. Төв замын цэргийг монгол жанжин Атаахай, хятан жанжин Фан Вэньху нар удирдаж, солонгос нутгаас гарсан зүүн замын цэргийг монгол жанжин Шинду, солонгос жанжин Хон Тагу нар тус тус удирджээ. Их цэрэг японы өрнө хязгаарын Пинхү аралд бууж, Таван луут ууланд байрлажээ. Гэтэл бас далайн шуурга хөдөлж, цэргийн ихэнх нь хөлөг онгоцны хамт далайд живжээ. Таван луут ууланд үлдсэн түм гаруй цэргийг японы цэрэг хүйс тэмтрэн хядсан ажээ.
Хубилай хаан 1288 онд 90 мянган цэргийг мөн Тогоонд өгч дахин Вьетнамыг байлдуулахад Вьетнамын ард түмэн Монголын цэргийг газар бүр цохиж байжээ. Монгол цэрэг удаан хугацаагаар Вьетнамын нутагт байхдаа хоол хүнсээр гачигдан дутагдаж бас халуун орны бөгчим уур амьсгалд тэсэхгүй өдий төдийгөөр өвчлөн үхэж, үргэлжлэн байлдах нөхцөлгүй болжээ. Тогоон жанжны хэдэн удаагийн аян дайн тийнхүү амжилтгүй өнгөрсөн атал удалгүй Хубилай хааны үед Вьетнам Монголын хараат улс болж, жил бүр алба хураалгаж байсан бөгөөд Монголын дарагч сайд Вьетнамд очиж захиран суужээ.
Хубилай хаан 1280 онд Бирмийг довтолжээ. Бирмийн ард түмэн мөн л сүрхий эсэргүүцэн тэмцсэн боловч 1287 онд Бирмийн ван Юан гүрний хараат болж алба барьж байхаар тогтжээ. Юан гүрэн 1288 онд Аннамыг байлдан эзэлж, 1292 онд Явын арлуудаар цэрэг оруулан, далайн арал хойгийн улс орнуудад удаа дараа ноёрхлоо тогтоожээ.
Ийнхүү XIII зууны 90-ээд оны үед монголын байлдан дагуулагчид бүх Хятад болон Зүүн Өмнөд Азийн олонхи орныг эрхшээлдээ оруулжээ. -
ХҮННҮГЭЭС ЭХЛЭЭД НҮҮДЭЛЧИД УМАРД ХЯТАДАД НОЁРХОЖ БАЙСАН НЬ
Эртний хятадын төрийн гадаад бодлогын үндэс нь Хятад бол ерцөнцийн төв, соёлын төв, улс төрийн төв гэх үзэлд суурилсан “Жун го” буюу “Дундад улс”-ын онолд тулгуурласан, хятад төвийн үзэл юм. Хан улсыг шахан дарамталж байсан учир Хан улсын гадаад бодлогод Хүннү гол байр суурь эзэлдэг байсан бөгөөд жил бүр их хэмжээний алба авдаг байсан нь Хан улсын эдийн засагт ихээхэн дарамт болж байжээ. Хан улс нүүдэлчдийн талаар явуулсан бодлогоо: 1. Цэрэг дайны, 2. Бичиг соёлын хэмээн хоёр ангилж үздэг. Бичиг соёлын бодлого нь Күнзийн сургаалаас үүсэлтэй бөгөөд “хүр хорхой навч идэх лүгээ адил хөршийнхөө нутгийг идэх”, “бэлэгдэн хязаарлах”, “таван урхи”-ны бодлого зэрэг олон аргыг хэрэглэж байв. “Хүннү нарын нүдийг урвуулахын тулд хээнцэр хувцас, тэрэг тэдэнд өгөх хэрэгтэй; тэдний дурыг урвуулахын тулд сайхан хоол өгөх хэрэгтэй; тэдний сонорыг урвуулахын тулд хөгжим, эхнэр өгөх хэрэгтэй; тэдний хүслийг урвуулахын тулд сайхан байшин сууц, татвар эмс өгөх хэрэгтэй; тэднийг дагаж ирвэл ухааныг нь урвуулахын тулд эзэн хаан тэднийг цайлан, дарс, хоолоор дайлах хэрэгтэй. Энэ бол таван урхи гэгч мөн” хэмээн хятад сурвалжид тэмдэглэжээ. Ийнхүү Хүннү нарыг тансаг эд зүйлсээр өөртөө татаж, хятад соёлд дасган уусгах бодлогыг хүчтэй явуулсан ч төдийлөн амжилт олоогүй ажээ. МЭӨ 141 онд хан улсын хаан болсон Уди (МЭӨ141-87 он) эхэн үедээ өмнөх хаадын адил МЭӨ 198 оны гэрээг даган мөрдөхөө амлаж байсан ч, цэрэг дайны бэлтгэлээ базааж гүйцээд, МЭӨ 133 оны үеэс Хүннүгийн эсрэг байлдах бодлогод шилжсэн байна. Ийнхүү Хүннү, Хан улсын хооронд олон жил үргэлжилсэн байлдааны ажиллагаа эхэлсэн түүхтэй. Уди хааны Хүннү эсрэг явуулсан олон удаагийн байлдааны ажиллагаа амжилт олоогүй учир, Хүннүгийн зүүн, баруун жигүүрийг довтлох тактикт шилжсэн. Олон жил үргэлжилсэн дайнд Хүннү, Хан улсын аль алин нь цэрэг, эдийн засгийн хүч нөөцийг шавхан суларсан ажээ. Эцсийн дүндээ, баруун жигүүрийн Усунь зэрэг аймгууд Хүннүгийн захиргаанаас гарснаар Хүннүчүүд Дундад Азийн хот улсуудаас авдаг татвар, баруун тийш харилцах гол замаа алдсан нь томоохон хохирол болов. Уди хаанаас хойш Хүннү, Хан улс дайтаж, найрамдаж байсан нь олон юм.
Язгууртнуудын зөрчлийн улмаас Хүннү гүрэн МЭ 48 онд умард, өмнөд хоёр хэсэгт хуваагдаж, өмнөд Хүннү нар Хан улсыг дагах болов. Хүннү гүрнийг МЭ 93 онд мөхсөн гэж үзэх элбэг байдаг ч МЭ 156 онд Сяньбийн нэгдсэн улс байгуулагдах хүртэл оршин тогтносоор байсан гэж үзэж болно. Умард Хүннүгийн зарим хэсэг нь баруун зүг нүүдэллэн явсаар хожим Европын сурвалжуудад Гунни нэрээр тэмдэглэж, одоогийн Унгарын нутгаар төвлөрсөн хүчирхэг улс байгуулан, Баруун Ромын эзэнт улсыг мөхөхөд чухал нөлөө үзүүлсэн билээ. Өмнөд Хүннү нар өөрсдийн төр ёс, соёлын уламжлалаа хадгалан оршин тогтносоор байсан бөгөөд хожим умард хятадад өөрсдийн төр улсыг байгуулж байсан түүхтэй билээ.
Хүннүгийн төрийн түүхийг:
1. Аймгийн холбоо, анхны төр улсын үе (МЭӨ 209 он хүртэлх үе)
2. Хүннү гүрний үе (МЭӨ 209 оноос МЭ II зууны дунд хүртэлх үе)
3. Хүннү нар хэд хэд хуваагдаж, бусдын нутагт төр улсаа байгуулж байсан үе (МЭ II зууны II хагасаас МЭ V зуун) хэмээн хуваан үзэж болно.
МЭ 220 онд Хожуу Хан улс мөхсөний дараа нүүдэлчид урагш түрж, хятадын нутагт өөрсдийн улсуудыг байгуулсанаар 20 орчим улс оршин тогтнож байснаас Сяньби угсааны есөн улс, Хүннү угсааны гурван улс байжээ. Хятадын түүх бичлэгт “Умардын таван аймгийн арван зургаан улсын үе” гэх энэ үеийг Хүннү угсааны Лю Юаньхай 304 онд Түрүү Жао (304-329) улсыг үндэслэн байгуулсанаар эхэлж, 439 онд Сяньби угсааны Тобачуудын байгуулсан Умар Вэй улс умард хятадыг нэгтгэснээр төгсгөдөг. Хятадын он дарааллын бичигт хүннү, цзеху, сяньби, ди, цян аймгийг “таван бүдүүлэг” (Wu hu) хэмээн нэрлэж байв. Хятадын түүх бичлэгт умард хятадад ноёрхлоо тотоож байсан нүүдэлчин улсуудын түүхийг Хятадынх болгон бичиж, мушгин гуйвуулсан байдаг ч гэсэн үнэн хэрэгтээ тэдгээр нь нүүдэлчдийн байгуулсан улсууд буюу хятад бус төрт улсууд байсан билээ. Михаэл Вайерсийн бичсэнээр “умрын эзэнт улсуудын тухайд Хятадын түүх бичлэг эргэлзээтэй байдгаас хятадын чухам ямар эх сурвалжийг (эдгээр нь сяньби нарын талаарх цорын ганц эх сурвалж бөгөөд бүгд хожуу үеэс гаралтай) баримталснаас шалтгаалаад 9 янзын Сяньби улс мэдэгдээд байгаагийн зургааг нь хятадын өөр өөр династи гэж үзсэн байдаг. Эдгээр Сяньби улсын газар нутаг түүхийн янз бүрийн үеүдэд Хянганы уулсаас Шинжаан мужийн гүнд хүртэл үргэлжилж байсан ба цаг хугацааны хувьд нийтдээ МЭ 156-431 оныг хамарна. Энэ бүх хугацаанд бие биеийн эсрэг дайтаж, улсаа булаалдаж харилцан тэмцэлдсэн нийт 42 хааны нүүр үзжээ” .
Сурвалжаас үзэхэд, Сяньби аймгуудаас Цифү аймгууд Баруун Цинь улс (385-431), Түфа аймгууд Өмнөд Лян улс (397-414), Муюн аймгууд Түрүү Янь улс (337-370), Хожуу Янь улс (384-409), Баруун Янь улс (386-394), Өмнөд Янь улс (398-410), Түгүхүнь нарын Тогон улс (285-663), Тоба аймгууд Умард Вэй улс (386-534), Хятан аймгууд Ляо улс (916-1125)-ыг тус тус үндэслэн байгуулж , умард хятадад ноёрхож байснаас үзэхэд Дунхугийн угсааны монгол хэлт аймгууд тухайн үеийн Төв Азийн улс төрийн тавцанд чухал үүрэг гүйцэтгэж байсан нь тодорхой байна. Үүн дээр Хүннүгийн зарим аймгуудын Умард Хятадад байгуулсан Түрүү Жао (304-325), Умард Лян (397-439), Ся (407-431) улсууд болон Юйвэнь аймаг Вэй улс унасны дараа байгуулсан хожуу Жоу улс, Ухуань, Күмоси, Дуань зэрэг аймгуудын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, Жоужаний хаант улсын Төв Азийн түүхэнд эзлэх байр суурийг нэмж тооцвол тухайн үеийн Монгол угсааны аймгуудын эзлэх орон зай, хэмжээ далайц, төр ёс, угсаа-соёлын хөгжилд гүйцэтгэсэн үүрэг, эзлэх байр суурь тодрон гарч ирж байна .
Ийнхүү Хожуу Хан улс мөхсөний дараа Сяньби болон Хүннү угсааны аймгууд хойд хятадад ноёрхох болж, нүүдэлчдийн олон төр улс байгуулагдан умард хятадад ноёрхохын төлөө хоорондоо өрсөлдөж байсан нь түүхэн үнэн юм. Энэ тэмцэлд Сяньби угсааны Табгач нар ялж, бусад улсуудаа эрхшээлдээ оруулан, умард хятад болон өмнөд монголыг нэгтгэсэн хүчирхэг умард Вэй улс байгуулжээ.
Табгачийн Шийзянь 310 онд Табгачийн Дай улсыг үндэслэн байгуулж, одоогийн ӨМӨЗО-ын Хорин Гэр хошууны нутагт Шэнлэ хотыг нийслэл болгож, түүний дараа Табгач Гуй 386 онд ван болж, улсаа Вэй гэж нэрлэсэн нь түүхнээ Умард Вэй (386-534) гэж алдаршсан. Табгач нарын байгуулсан Умард Вэй улс нь хойд Хятад болон Өмнөд Монголд ноёрхлоо тогтоож байсан бөгөөд хожим нь Вэй улс задарч Баруун Вэй (535-581) болон Зүүн Вэй (534-550) гэх хоёр улс болжээ.
Сяньби угсааны Тугухунь аймгууд Хөх нуурт өөрсдийн улсыг байгуулж, МЭ VII зууны сүүлч хүртэл оршин тогтнож байв.
Энэ бүгдээс үзэхэд, гурван улс (220-280)-ыг нэгтгэн байгуулагдсан Баруун Зинь улсын нэгдэл дор хятад орон арав орчим жил л байсан бөгөөд “найман ноёдын үймээн” 15 жил (291-305) үргэлжилж, хойд хятадыг үгүйрүүлэн сүйтгэсэн тэр үеэс Сүй улс байгуулагдах хүртэл монгол угсааны аймгууд умард хятадад ноёрхож байсан гэж үзэж болохоор байна. -
№13. Юан гүрэн байгуулагдсан нь
хэд хэдэн улс болж хуваагдах тийшээ ханджээ. Монголын эзэнт гүрэн ийнхүү улс төрийн хямралд орж, монголын язгууртнуудын дотор хаан ширээ, эрх ямба булаацалдсан тэмцэл урьд урьдынхаас улам хурцаджээ. Ингэж Чингисийн үүсгэсэн байгуулсан Их улсын тусгаар тогтнолд аюул учирч эхэлсэн байна.
Монголын хаан ширээний төлөө тэмцэл Мөнх хааны үед Өгэдэй, Тулуйн угсааны ноёдын хооронд явагдаж байсан.
Мөнх хаан нас барахдаа, Хархорумаар төвлөсөн монголын уугуул нутгийг эзлэн захирах эрхийг дүү Аригбөхийн мэдэлд өгчээ. Иймээс Мөнх хааны дараа Аригбөх нь Хубилайг бодвол, хаан ширээ залгамжлах илүү их хууль ёсны эрхтэй байсан ажээ. Аригбөхийг хаан өргөмжлөхөд Мөнх хааны хатан монголын уламжлалт заншил ёсоор нөлөө бүхий сайд, жанжин нарыг оролцуулжээ. Аригбөхийн хаан суухыг Мөнх хааны хоёр хөвгүүн болон Цагаадай, Батын улсуудын том ноёд идэвхитэй дэмжиж байжээ. Сурвалж бичгийн мэдээ сэлтээс үзвэл Тулуйн отгон хүү Аригбөх бие бялдар чийрэг, зориг самбаатай монгол ухаан төгс, эцгээ дагаж монгол заншил сайн эзэмшсэн эцэг Тулуйн сургаалыг чанд сахидаг хүн байжээ.
Аригбөх монголын хаан ширээнд суух бэлтгэл хийж буй тухай мэдээг Хубилай сонсмогц яаравчлан Кайпкин /хожмын Шанду/ хотод билгийн 1260 оны 3 дугаар сарын 24-нд буюу аргын 1260 оны 5 дугаар сарын 6-нд нэгэн “их хуралдай” зарлан хуралдуулж, өөрийгөө Монголын зүй ёсны “Их хаан” хэмээн өргөмжилсөн байна. Тэр үед Хубилай 44 настай байжээ.1 Дараа нь Аригбөх билгийн улирлын 4-р сарын сүүлчээр аргын тооллын 1260 оны 25 дугаар сарын 12-ноос 6 дугаар сар хүртэл Орхон голын эхэнд бас ноёдын Их хуралдайг хуралдуулж, өөрийгөө монголын албан ёсны “Их хаан” гэж зарлав. Ингэж 1260 онд Их монгол улсад хоёр хуралдай хурж, хоёр хаан сууж, хоёр нийслэл гарсан билээ.
Ийнхүү Хубилай яаран сандран ганцхан өдөр “их хуралдай”-г зарлан хурсан бол, Аригбөх хууль ёсны дагуу Хархорумд 20 гаруй хоног хуралдсан ажээ. Аргигбөх, Хубилай ах дүү хоёрын хаан ширээний төлөө тэмцэл чухамхүү ингэж эхлээд удсангүй цус урсгасан зэвсэгт мөргөлдөөн болон хувирчээ. 1 Д.Оссон “Монголын түүх” I боть. 288-р тал.
Эхлээд Хадан, Аландар нарын цэрэг монголын их говийн өмнө захад ширүүн тулалдан, Аландарын тал ялагдаж өөрөө алагджээ.1 Аригбөх, Хубилай нарын удирдсан цэргийн гол хүч мөн л монголын говийн өмнөд этгээдэд тулалдаж Аригбөх ялагдаж ухарсан байна.2 Хубилай, Аригбөхийн цэргийг Орхон, Туулын савд хүртэл мөрдөн цохиж, Хархорумыг эрхэндээ оруулан авч Есүнгэ ноёноор удирдуулсан хэсэг цэргийг тэнд3 сахиулан суулгаад цэргийнхээ гол хүчийг авч Кайпин хот руу буцжээ.
Хубилайн цэргийн гол хүч Хархорумаас явсан тэр сиймхийг Аригбөх ашиглаж, 1261 оны зун, намрын улиралд өөрийн хүчийг сэлбэн зузаатгах ажлыг сэм хийж цэргээ сургуулилж, агт морио амрааж, дахин байлдах бэлтгэлтэй болжээ.4 Ингээд Есүнгэ ноёны цэргийг довтлон бут цохиод Хархорумыг буцаан авчээ. Аригбөх 1261 оны өвлийн эхэн сарын орчмоор бүх цэргийнхээ хүчийг авч дахин Кайпин руу чиглэн хөдөлж Хубилайг хоёр дахь удаагаа довтолжээ.5 Аригбөхийн довтлон айсуйг Хубилай сонсмогц Өмнөд Сүн улсыг байлдах хэргээ арга буюу түр зогсоож цэргийнхээ гол хүчийг авч, Аригбөхтэй байлдахаар умард зүг яаравчлан хөдөлжээ.
1261 оны өвөл монголын говь нутгийн заагт ах дүү хоёрын цэрэг дахин хүч сөрөн хэдэн өдөр үргэлжилсэн ширүүн тулалдаан хийсний эцэст Аригбөхийн тал ялагдаж ухран буцсан байна. Ингэж Аригбөхийн тал хоёр дахь удаагаа шийдвэрлэх тулалдаанд ялагдаж, үлэмжийн хохирол хүлээжээ.
1 “Юан улсын судар” 4-р бүлэг. 180-р бүлэг, 2 Мөн тэнд. 180-р бүлэг.,3 Мөн тэнд. 4-р бүлэг.
4 Д.Оссон.”Монголын түүх” I боть, 304-р тал.5 “Юан-Ши и-вэнь чжэн-бу” /Юан улсын судрын нэмэлт орчуулга/ 14-р бүлэг. Аригбөхийн шастирт.
Хятад ба Цагаадайн улсын зүгээс Хархорумд нэвтрэн орох худалдааны замыг Хубилай хаанаас болж Аригбөхийн тал хоол ундаар гачигдах зэрэг элдвийн бэрхшээлд тулгарчээ. Иймээс цэргийнхээ хүчийг дахин нөхөн сэлбэхэд үнэхээр хүнд болжээ. Мөн Цагаадайн улсын хан Алгуй урваж Хубилайн талд оржээ. Тэрээр Тэнгэр уулын хавийн монголчуудад нэр хүнд олсон байжээ. Энэ учраас Аригбөх монголын баруун талаас хүч дэмжлэг олохоор Хархорумыг түр орхин Алтайн уулсыг давж, Илийн хөндийд хүрчээ. Гэвч удаа дараагийн дайн байлдааны хор хөнөөлөөр зүдрэх, ядрахын туйлд хүрсэн Аригбөхийн цэрэг зам зуураа аргагүйн эрхэнд дээрэм тонуул ч хийхэд хүрсэн зэргээс тэр нутгийн ард олны дэмжлэгийг гүйцэд олсонгүй. Аригбөх Алтайг давж Алгуйтай хэдэн удаа байлдаж зугатуулсан байна. Тэр зуур Аригбөх Илийн хөндий дэх нутгийн хүн ардыг бас зовоож, ялангуяа Тэнгэр ууланд үлдсэн Алгуйн харъяат монгол цэрэг, даргыг хүйс тэмтрэн хядаж, олны дургуйцлийг хүргэсэн ба мөн түүний цэрэг дотор ч санал сэтгэл алдагдах явдал гарч нэлээд хэсэг нь Хубилайд дагаар орсон байна. Аригбөх цаашид тэмцлээ үргэлжлүүлэх бололцоогүй болж 1264 онд Хубилайд бууж өгчээ. Аригбөх 1266 онд өвчнөөр нас баржээ.
Аригбөх, Хубилай нарын хооронд өрнөсөн дайн дажин бол хаан ширээний төлөөх тэмцэл байсан боловч бодит байдлаараа Аригбөхийн тэмцэл нь улс гүрний төвийг монголд хэвээр байлгаж, монгол нутгийг урьдын адил гүрний төв нутаг хэвээр байлган үлдээхэд чиглэгдэж байжээ.
Хубилай хаан ширээ булаацалдсан тэмцэлд Аригбөхийг ялсан явдал гүрний нийслэлийг хятад газар шилжүүлэх нөхцөлийг нэгэнт бүрдүүлж чаджээ.Түүхийн жимээр хөтөлсөн Д.Жаргалсайхан