Category: Монголын түүх

  • №32 Батмөнх Даян хаан Зүүн, Баруун Монголыг нэгтгэн, улсаа төвлөрүүлсэн нь

    3 Саган сэцэн. Дурдсан зохиол. Тал 202
    Батмөнх бага насандаа Монголын хаан ор суусан учир түүний улс төрийн үйл ажиллагаа нь эхэн үедээ яах аргагүй Мандухай сэцэн хатантай салшгүй холбоотой юм. Мандухай бол Энгүд отгийн Цоросбай Төмөр чичнсаны охин, Мандуул хааны бага хатан билээ. Тэр үед Мандухай 33 настай байжээ.2 Сурвалж бичгүүдэд Мандухай Хасарын угсааны Өнөболдод хайр сэтгэлтэй байсан боловч тархай бутархай Монгол улсыг нэгтгэх эрх ашгийн үүднээс хааны үр Батмөнхийн хатан болсон гэж байдаг.
    Батмөнх хааны үйл ажиллагаа нь эхнээсээ аваад Монголын нутаг дэвсгэрийг хураан захирч төрийн нэгдлийг хангахад чиглэгдэж байсан бөгөөд түүний хатан Мандухай сэцэн уг үйлсэд үлэмж үүрэг гүйцэтгэсэн юм.
    Мандухай монгол ноёдын саланги бутархай байдлыг арилгахын тулд юуны түрүүнд Дөрвөн Ойрадыг дагуулан нэгтгэхийг чухалчилж өөрийн биеэр цэрэглэн мордож ойрадуудыг Тасбүрд хэмээх газар байлдан дарж хааны захиргаанд оруулжээ.
    Батмөнх даян хаан улс орноо нэгтгэн захирах нийгэм улс төрийн шинэчлэлийг хийж хаант төрийг бэхжүүлэх зорилго тавьж байжээ.
    Жинон нь монгол төрийн уламжлалт тушаал байжээ. Юуны түрүүнд Батмөнх хааны явуулсан бодлого бол тухайн үед нэр нөлөө бүхий байсан Исмаил тайшийн эсрэг чиглэгдэж байв. Исмаил бол Мэргид овгийн хүн бөлгөө. Тухайн үед мэргид нар Хамигаас хойшоо нутаглаж байжээ. Исмаил Баянмөнх Болох жинонг хороож Шихэр хатныг авсан болон Бэгэрсэнг алж Юншээбү аймгийн толгойлогч болоод Мандуул хааны дэргэд тайш тус тус болж түүнийг үхсэний дараа төрийн бүх эрх мэдлийг гартаа оруулж авсан билээ. Хятад сурвалж бичигт өгүүлснээр Батмөнх хаан ор суусны дараа Исмаил нэг хэсэг хугацаанд Говийн аймгуудын удирдагчдыг нэгтгэсэн ба Урианхайн гурван харуулыг ч мөн мэдэлдээ оруулжээ. Учир иймд Батмөнх хаан Исмаил тайшийн ялыг асуухаар 1483 оны үеэр Горлосын Тогооч, Шигүшидэй зэрэг ноёдыг түүний эсрэг илгээжээ.
    1486 онд Ойрадын Хэшээ /Хишиг өрлөг/ Исмаил нар нэгэнт үхэж хоёр аймгийн хүн ард Хятадын хил орчмоор тархсан тухай өгүүлсэн байдаг.2 2 “Мин ши лу”.Чэньхуагийн 22 оны 6 сарын цагаагчин туулай өдөр.
    “Алтан товч”-д Сайн хатан хөл хүнд Ойрад руу дайлаар мордож их аянаас бууж ирээд нэг сарын дараа Очирболд, Алчболд нарыг төргүүлсэн гэсэн байдаг ба Саган сэцэн Очирболд, Алчболд нарыг 1490 онд төрсөн гэжээ.
    1509 онд Батмөнх даян хаан, хоёрдугаар хөвгүүн Улсболдыг Баруун түмэнд жинон болгон суулгахад Юншээбүгийн Ибэрэй тайш, Ордосын Мандулай Ахалаху хоёр зөвлөлдөн”… бид дээрээ ноён авах хэрэг ману ягун, өөрийн тэргүүнээ өөрсдөө мэдэж явах буй за, энэ авгайг эдүгээ тэвчье…” гэж бослого гаргаж Улсболдыг алжээ.1 Тэгэхэд Батмөнх даян хаан Зүүн түмэн болох Чахар, Халх, Урианхай мөн Харчин түмнийг авч Ордос, Түмэд, Юншээбү гурван түмнийг дайлахаар мордож хоёр талын цэрэг Далан эргүүн хэмээх газар халз тулалджээ. Энэхүү дайнд ойрадууд Батмөнх даян хаанд дэм үзүүлж цэрэг нийлүүлсэн. Даян хаан цэргээ 61 салаанд хувааж боссон ноёдын эсрэг довтолж ялалт байгуулсан ба Мандулай Ахалаху энэ тулалдаанд алагдсан, харин Ибэрэй тайш баруун тийш зугтсан ажээ.
    Энэхүү Ибэрэй бол Эсэн хааны ач бөгөөд түүний эцэг Амасанчи Ойрадын хүн ардын нэг хэсгийг авч Моголистан руу зугтсан ажээ. Хожим нь Ибэрэй өөрийн дүү Элиасын хамтаар зүүн зүгт явж Исмаиал тайшийн Юншээбүү аймгийг эзэлж, Ордост нэвтрэн орж тэндээ нутаглах болжээ. 1 “Эрдэнийн тунамал нэрт судар оршвой”. Бээжин. 1984, тал 1
    Энэ явдал 1508 онд болсон бололтой. Даян хаан морилоод Монголжин цэргийг даржээ.1 Ийнхүү Даян хаан Монголжин аймгийг хураан захирч хожмоо Монголжин аймаг нь Даян хааны хөвүүд ач нарын эзэмшилд шилжсэн нь Түмэд аймаг ажээ.
    Батмөнх Даян хаан хамгийн сүүлд Урианхай түмнийг номхотгосон ажээ. Урианхай нар Юан улсын үед Онон голын хөвөөгөөр ншшдэллэж байсан ба хожим нь Ордостой ойролцоо нутаглах болжээ. Жалайр, урианхай нар нь нэг аймаг байсан бололтой. Нийт хүн ард нь 10 мянга хүрэхтэй үгүйтэй, адуу, тэмээ үржүүлдэг ба Даян хаан олон жилийн турш тэднийг довтолсон учир тэн хагас нь дайнд үрэгдэж үлдсэн хэсэг нь түүнд дагаар орсон гэдэг.
    Батмөнх хаан Монголыг нэгтгэн захирахдаа шинэтгэлийн бодлого явуулсан бөгөөд тэрхүү шинэтгэл нь юуны түрүүнд Алтан ургийнхны байр суурийг бэхжүүлэхэд чиглэгдэж байв.
    1 Лувсандазан. Алтан товч. УБ. 1990, тал 175
    Батмөнх даян хаан хөвүүддээ эзэмшил газраа хувь болгон хуваарилснаас гадна Монголын төрд үнэнчээр зүтгэж гавъяа байгуулсан Алтан ургийн бус хүмүүст хэргэм тушаал соёрхсон ажээ. Тухайлбал Мандухай сэцэнг Ойрад руу дагаж явсан Хэрээдийн Эсэлэй Дайбу, Сэцэн Жихор, Балахчин Баянбух, Асудын Батболд, Батмөнх хааныг асран хамгаалж байсан Төмөрдайх мэтийн хүмүүст дархан цол, алтан тамга олгосон ажээ. Дархан нар нь алба гувчуураас чөлөөлөгддөг байжээ.
    Манай түүхч эрдэмтэн Б.Даваасүрэн “Батмөнх Даян хаан” гэдэг ганц сэдэвт зохиолдоо Даян хааны үйл ажиллагааг дараах дөрвөн зүйлээр оновчтой тодорхойлон бичсэн нь:
    Нэгдүгээрт: Юуны өмнө нийт монголчуудыг нэг хааны захиргаанд оруулахдаа, улс орны нийгэм төрийн байдал, эдийн засгийн хүчин чадлыг зөв үнэлж, цэрэг улс төрийн тохирсон бодлого явуулсан.
    Хоёрдугаарт: төрийн нэгдмэл байдлыг хангахын тулд төрийн засаглалын зарим институтэд өөрчлөлт хийж, удирдлагын төвлөрсөн байдлыг бий болгосон.
    Гуравдугаарт: Улс төрийн бутралыг гэтлэн давахын тулд дотоодын дайн самууныг хатуу, зөөлөн арга хэрэглэн давж, Баруун, Зүүн Монголын цэргийн нэгдмэл хүчийг бий болгосон.
    Дөрөвдүгээрт: Улсынхаа тусгаар тогтнох гадаад таатай нөхцөлийг бий болгохын төлөө хүч хайргүй тэмцэж Монголыг Мин улстай эн зэрэгцэхүйц улс болгож чадсанд оршино2 гэсэн билээ. 2 Б.Даваасүрэн. Батмөнх Даян хаан. УБ, 1990, тал 180-181
    Төвлөрсөн улсын гадаад бодлого
    Даян хааны төр барьж байсан үеийн Монгол, Мингийн харилцаа үнэхээр бүрэн тэгш, тэр ч байтугай монголчууд цэргийн хувьд давамгайлж байсан гэж хэлэх бүрэн үндэстэй юм.
    Батмөнх Даян хаан нэгтгэсэн газар нутгаа хөвүүддээ хуваарилан өгснөөс үүсвэрлэн улс төрийн бутрал дахин эхэлж, Монголын төвлөрсөн төр улс удалгүй задран бутрав.

  • №31 Улс төрийн хямрал, бутралын давталт

    Эсэн өөрийгөө 1453 оны өвөл Монголын их хааны ширээнд суулгаж, Их Юан улсын Тэнгэрлэг богд хаан /Тянь Шэн/ гэж өргөмжлөгдөн оны цолоо “Тянь Юан” гэж тогтоогоод 1453 оныг Тянь Юаны тэргүүн он гэв.4 4 “Мин улсын судар”. Боть 328
    Эсэн Монголын тархай бутархай байдлыг арилгаж, улс төрийн түр нэгдлийг бий болгоход оруулсан хувь нэмрийг түүх сударт нааштай үнэлж “дөчин дөрвөн хоёрыг нэгтгэсэн” гэж тэмдэглэхийн хамт энгийн иргэд, эрх мэдэлтнийг хүртэл хөнөөж эзэн хааныг хөөн зайлуулж, төрийн эргэлт хийж, хаан болсон болоч улс орноо удирдан зохион байгуулж чадахгүй, эсэргүүцлийн бай болж цохигдоод өштөн ардад хөнөөгдөж гутамшигтай төгссөнийг нуулгүй бичсэн байдаг.
    Зорьсондоо хүрэхийн тул элдэв арга мэх хэрэглэхдээ харц ардаас эхлээд хаан жинонг хүртэл тэвчиж явсан. Эсэн, хань хамсаатандаа цохигдоод амь зулбан гарч аль нэгэн газар өлсч ундаасч яваад нэг айлд орж айраг гуйж уусан нь түүнд урьд алуулсан Юншээбү аймгийн бөх Сорсуны гэр байжээ.
    Японы эрдэмтэн Вада Сэй Эсэнгийн үйл амьдралыг монгол, хятад сурвалж бичгүүдийн мэдээ сэлтийг харьцуулан судласан зохиолдоо Хүнүй, Завхан хоёр голын бэлчирт 1454 оны 8 сард Сорсуны хүү Богонд алагдсаныг нотолжээ.2
    Эсэнгийн ноёрхол ийнхүү эцэслэсний дараа Ойрадын сүр хүчин буурч Зүүн Монгол нь сэргэх байдалтай болж эхэлсэн. 2 Вада Сэй. Мин дай Мэнгү ши.Лунь цзи. Шан ся /Мингийн үеийн түүхийн өгүүллийн эмхтгэл/ Дээд, Доод, Бээжин. 1988. Тал 291
    Монголын улс төрийн бутралыг зогсоон, төрийн нэгдлийг бэхжүүлэх оролдлого
    Монголд улс төрийн хямрал дахин даамжирсан нь
    “Эрдэнийн товч”-д Эсэн хаан нас барсны дараа Тогтохбухын /Тотобуха/ хатан Самур хүү төрүүлсэн ба түүнийгээ Махахурхис /Махагүргис/ хэмээн нэрлэжээ. Махахурхисийг 7 настай байхад нь Самур хатан гартаа сэлэм барьж цэргээ удирдан Хүнүй Завханаас Ойрад руу дайлаар мордож их олз омог олж буцаж ирээд 1454-1455 оны хооронд Махахурхисийг хаан ширээнд суулгасан гэсэн байдаг. Энэ аян дайны үеэр Махахурхисийг үхэгт хийж явсан учир түүнийг Үхэгт хаан хэмээн нэрлэжээ.1 “Мин ши лу”-д мөн энэ аян дайны талаар дурдсан байдаг ба 1455 оны намар Махахурхис, Болай, Мулихай нар 40 мянган морьт цэргийн хүчээр Ойрадыг дайлав гэжээ. Дээр дурьдсан Болай, улихай нар нь тухайн үеийн Монголын ноёдын дотроос хамгийн нөлөө бүхий хүмүүс байв.
    Болай тайш бол Эсэнг зайлуулсан Аллагтөөр чинсэнээс Эсэнгийн өшөөг авч түүнийг хороон өөрөө тайш хэргэмийг булаан авсан хүн юм. 1 “Эрдэнийн товч” Бээжин. 1987. Тал 188.
    Гэвч хоёр орны хооронд эхэлсэн худалдаа арилжаа нь хэмжээ, нэр төрлийн хувьд хангалтгүй байсан учир монголчуудын дургуйцлийг төрүүлж Мин улсыг уулгалах шалтгаан нь болжээ. 1455 оноос Махахурхис хаан тайш Мулихай ваны хамт Хятадын эсрэг дайтах болж юуны өмнө Урианхайн гурван харуул руу довтолжээ.
    Зарим нэгэн шууд бус мэдээнээс үзэхэд Болайн аймгийн хүн ард дотоод хямралын улмаас тэр үед Хятадын тал дагаар орж байсан ажээ. Энэ нь Болайн зүгээс Хятадтай харилцаагаа таслах нэгэн шалтгаан болсон байж магадгүй юм.
    XV зууны хоёрдугаар хагасаас монголчууд Ордост нэлээд илэвхжиж ирсэн учир хятадууд энэ нутгийг орхиход хүрчээ. Ордосын хооронд буй өргөн элсэн цөлийг гатлах боломжгүй бөгөөд цэрэг уналга 40-50 ли газар яваад ундааны усаар дутагдаж буцахад хүрдэг.
    Урианхайн гурван харуул нь Эсэн хаанаас хойш, Мин улсад алба барьж найрамдан бусад монгол аймгуудаас хамааралгүй бие даасан байдалтай байв. 1462 оны 9 сарын эхэнд Болай 20000 цэргийн хүчээр Доин харуулыг эрхшээлдээ оруулж цаашдаа Тайнин, Фуюй харуулыг мөн эрхэндээ оруулжээ. Тэр үед Болай болон ойрадуудын харилцаа хурцадсан тухай хятад сурвалжид тэмлэглэжээ.
    1465 онд Болай Махахурхис хааныг хороож дараахнаар нь Болайг өөрийг нь Мулихай ван алж хаан ширээнд Тогтохбухын хөвүүн Молоныг суулгажээ. Молон хаан бол Тогтохбух болон Горлосын Цавдангийн охин Алтжин хатан нараас төрсөн ажээ.
    Молон 1465 онд Монголын хаан ширээнд суусан боловч 1465-1466 оны хооронд тун удалгүй Мулихай ванд хорлогджээ.
    Мулихай ван Болайг хороосныхоо дараа Болайн мэдэлд байсан бүх овог аймаг, эзэмшил газрыг нь хураан авч нэг хэсэг маш хүчирхэг болжээ.
    Молон хаанаас хойш Монголын их хааны ор нэг хэсэг хугацаанд эзэнгүйрч улс төрийн бутрал улам даамжирсаар байв. Гэвч Мандуул хаан төр барьж байсан хугацаандаа бүх Монголыг захирагч чадаагүйгээр үл барам Ордосыг ч бүрэн эрхэндээ оруулж чадаагүй юм. Тэр үед засаг төрийн төлөө тэмцэл улам хурцадсаар дээд цэгтээ хүрсэн ажээ.
    Исмаил тайшид цэрэг өгч жинонг баривчлуулахаар илгээсэнд тэрээр жинонг хороож хүн ардыг нь олзолж хатан Шихэрийг нь хатнаа болгон авчээ.
    Мандуул хаан 1476 оны үеэр нас барсан бололтой. Мандуул, Бэгэрсэн, Болох жинон нар нас барснаар төрийн хэрэг Исмаил, Дологон нарын гарт орсон ажээ.
    Мандуул төрж барьж байхад Урианхайн гурван харуулын тэн хагас нь түүний эрхэнд оржээ.
    Ойрадуудын хувьд гэвэл XV зууны дунд үед тэд нэлээд хүчирхэг болж тэдний бэлчээр нутаг Хангайн нуруунаас Говийн өмнө хэсэг хүртэл үргэлжилж байжээ. Ойрадын удирдагч Өштөмөр 40 мянган морьт цэрэгтэй байжээ. Тэрээр Хархорумд байрлаж байсан учир Мулихай тайш түүнээс дайжин Ордост нүүдэллэх болсон ажээ.

  • Төвдөөс эртний “Монголын нууц товчоо” олджээ

    Учир нь, тэрбээр “120 орчим хуудастай Монголын нууц товчоог Төвдийн нэгэн сүмээс оллоо” хэмээн цахим хуудсандаа бичжээ.

    Түүний үзэж байгаагаар уг олдвор нь VI-XVII зууны үед хамаарагдах бөгөөд “Монголын нууц товчоо”-ны хамгийн эртний хувилбар байх өндөр магадлалтай аж.
    Евро-Азийн түүхийг судалдаг Кристофер Атвүүд өнгөрсөн хавар манай оронд зочилсон бөгөөд “Чингис хааны өөрийгөө зөвтгөх өчил: Монгол, Хэрэйдийн харилцаа, Монголын түүх бичлэгийн үүсэл гарал” сэдэвт илтгэл тавьж байсан билээ.

    Б.Хадбаатар

  • Дөрвөн зүгийн түмэн хэлтнийг мөхөөн доройтуулагч “Төмөр тэрэгт ” хэмээх Сүвээдэй Баатар

    хойд зүгээс Монгол орны амгалан тайван байдал алдагдуулагсадын сүүлчийн голомтыг ларуулахаар илгээхдээ Сүвээдэйг Зэвийн хамт илгээсэн байна. Энэ үед Сүвээдэй баатар Чингис хаанд хандан “Бидний юу бүтээхийг айсуй цаг хугацаа харуулаг, Их хэргийг гүйцэлдүүлэх эсэхийг эзний таалал мэдтүгэй” хэмээн ерөөлийг нь аван мордсон гэдэг. Энэ аян дайнаар тэд Найман улсын дагаж ороогүй сүүлчийн овог аймгийг дагуулаад, Алтайн уулсыг давж уруудан, хяргас овог аймаг нутаглах хээр талд бууж ирэхэд өөрсдийн нь адил нүүдэлчин хэдий ч байлдах дайтахад гавихгүй тэд бараг сайн дураар бууж өгчээ. Ингээд их цэрэг морины жолоог эргүүлж байлдах бүрийдээ ой шугуйд ухран нуугдах мэргидүүдийг ар нуруунаас нь устгахаар Саяны нурууг өгсөж ойрадуудыг замдаа дагуулаад улмаар Тогтоа бэхийн цэргийг гүйцээн цохиж, толгойлогчийг нь устгаснаас хойш “Төмөр тэрэгт Сүвээдэй” хэмээн алдаршсан байна. Энэ нь тэрбээр дайн байлдааныг гол төлөв морь унаж биш хуягласан тэргэнээс удирдан чиглүүлэх болсон хэмээх аман ярианаас эхтэй ажээ.

    Зүрчидийн Алтан улсын эсрэг анхны аян дайнаас 36 настай Сүвээдэй жанжин улам шалгаран товойж Алтан улстай дайтах үедээ тэдний уугуул нутаг Манжуурт тандуулахаар явуулахад манжуурыг хөндлөн гулд хэрэн байлдаж, далайн эрэгг хүрээд, эргийн дагуу өмнө зүг явж, Солонгосын хааныг анхлан Чингис хааны харьяанд оруулсан бөлгөө. Гэвч энэ удаа алба бариулаад бүрэн гүйцэд эзлэхийг завдсангүй байна. Чингис хаан 1218 онд Хорезмын эсрэг хийх дайндаа хамгийн гол даалгаврыг иттэлт хоёр өрлөггөө өгч “Шахыг бариагүй цагтаа эргэж бүү ирэгтүн. Газар орноор нь нэгжин явж, хандсан зүгт нь мөрдтүгэй. Та нарт даган орох хот бүхнийг өршөөн хэлтрүүлж, замд тээг болж эсэргүүцэл үзүүлснийг хайр найргүй устгах хэрэгтэй” хэмээн зарлигдаж, басхүү хааны батламжийг бичгээр туурвиж арга заль төгс Сүвээдэй, эрэлхэг шаламгай Зэв нарт шийтгэн өгч явуулжээ. Энэ бол нэг талаар үнэхээр зоримог тушаал шийдвэр байсны учир нь энэ үед Чингис хаан зөвхөн Сырдарьяа Амударьяа хоёр мөрний завсар ахуй Бухарын эргэн тойрны онцын нөлөөгүй хэдэн газрыг эзэлж аваад байв. Гэтэл Мухамед шагийн аварга том гүрэн өмнө, өрнө зүгт хэдэн мянган бээрийн газар тэр чигээрээ нэлийн оршиж байлаа. Энэ гүрэн хүн ам, морь мал, Бухар Самарканд шиг өдий төдий хотуудаар баян байв. Гэтэл Чингис хаан гуравхан түмэн цэргийг лал ертөнцийн эзнийг өөрийнх нь гүрэн улсын нутгаар элдэн хөөхөөр явуулсан нь үнэхээр жанждынхаа авьяас чадварт итгэсэн хэрэг байжээ. Олон улс, тэр өдий төдий ард түмнээ тэмцэлд уриалан дуудах бололцоог шахад гарган өгөлгүй, ганц муу хар аминаасаа өөр юу ч бодохооргүй үхтэл нь айлган дутаалгах хэрэгтэй байв.

    Энэ үед Мухаммед шах Афганистаны цаад захын ууланд орших Балх мужид ирээд байхдаа Чингисийн өрлөгүүд цэргийн хамт өргөн газраар Амударьяа мөрнийг гатлан айсуй мэдээг авчээ. Тэд зам зуурын ард хотыг ер түйвээж сүйтгэлгүй, зөвхөн өөрсдөө хийгээд морь малдаа өвс тэжээл гаргуулан авч буй, зөвхөн өөрийг нь барих зорилготой байгааг сонсов. Монголчууд зорилгодоо хүрэхийн тулд хичнээн шаргуу, хатуу чанга байдгийг тэр ойлгож мэдсэн тул үхтэл айжээ. Бие хамгаалах шадар цэргээс өөр хүч түүнд байхгүй байсан тул хот суурингаар элбэг Хорассаныг чиглэн зуггав. Уг нь тэрбээр 600 жилийн хойно оросын Кутузов жанжин Наполеоны эсрэг ихэд амжилттай ашигласан тактикийгхэрэглэн монголчуудыг хоол хүнс, элдэв хэрэглэлээр таслах, хотуудыг бүслэн хаахад боол болгон ашиглах амьд хүч орхихгүй байхын тулд улс орноо эзгүйрүүлэн хоослох, дайснаа урагш давшуулахгүй бэхлэлт цайзуудад тогтоон барьж, алс өрнө зүтт өөрөө болон хөвүүд нь хангалтай хүч цуглуулж, цаг зай гаргахыг бодсон байна. Гэвч тэрбээр дайсныхаа хурдан шаламгай байдал, хүч чадлын хэмжээ дамжааг даанч дутуу үнэлжээ.

    Шах өрнө зүг зугтсан гэдгийг сонссон тэр мөчөөс аваад анч ноход улайран мөр шиншлэх мэт хомроглон нэхэж эхлэв. Өдөр шөнө ялгалгүй ямар ч сэхээ авахуулалгүй өдөрт 120 км хүртэл замыг туулж, шамдан довтлохдоо хөтөлгөө морьдоо сульдан зогсохыг тоолгүй явав. Энэ зуур өчүүхэн ч болов эсэргүүцэл үзүүлсэн хот сууринг даруй эзлэн авч, галдан шатааж, удтал эсэргүүцэж чадах хүчтэй бэхэлсэн хотуудыг тойрон өнгөрч байв. Гэвч нэг удаа Завех хотын хүн ард хэрмийнхээ дээрээс хажуугаар нь өнгөрч явсан монголчуудын хойноос хараалын элдэв муу үгс чулуудан хэнгэргээ дэлдэхээр нь Сүвээдэй цэргийг тэр дор нь гэдрэг эргүүлж хотыг байлдан, эзэлж аваад хүн амыг нь толгой дараалан хядаж, хотыг балгас болгон шатааж орхисон нь бусдад сургамж үзүүлэх гэсэн хэрэг байв. Өрлөгүүд өчүүхэн ч амсхийх завдал өгөлгүй хөөж, Нишапурын хавьд ирээд хүнс тэжээл бэлтгүүлж байхдаа шах дөнгөж сая зайлж одсоныг тэд сонсчээ.

    Өнөөгийн Тегеран хотын ойролцоө эртний хааны өргөө байрлах Рай хотын өмнө дайсны 3 түмэн цэрэг монголчуудыг тосон байлдаад зад ннргүүлэв. Хамадан хотын цаахна Чингисийн өрлөгүүд шахын мөрийг гэнэт алджээ. Монгол цэргүүд жижиг ангиуд болж хуваагдаад орчин тойрны газрыг самнаж нэгжиж явав. Тэдний нэг нь морьт цэргийн ангитай тулгараад цохиход тэдний дундаас үзэсгэлэнт аргамаг хүлэг унасан нэгэн хүн суманд гүйцэгдэж шархдсан ч хүлэг морины хурдаар мултран гарчээ. Тэр нь шах байсан бөгөөд зугатаад зүсээ өөрчлөн буруулсаар Каспийн тэнгис рүү тэмцэн одов. Сүвээдэй мөрийг нь алдалгүй мөшгисөөр тэнгисийн эрэгт тулж ирэхэд их усны мандал дээр цайрах өчүүхэн далбуурт онгоц Мухаммедийг эгнэгт авч одсон ажгуу. Чингээд Каспийн тэнгисийн нэгэн эзгүй арал дээр тухайн цаг үеийн хамгийн хүчирхэг байлдан дагуулагчийн нэг асан Ала Аддин Мухаммед нэг мөсөн шадцаа бууж, дэндүү гаслант байдалд орж үхэхийн цагт цогцосыг нь ороох алга даавуу ч олдоогүй учир урагдаж ноорсон хувцастай нь хөдөөлүүлсэн ажгуу.

    Сүвээдэй өрнийн орнуудаар хэрэн явахдаа байдлыг сайтар ажиглаж Азербайжан, Күрдистан, Гүрж зэрэг оронд үе үе уулгалан алдаж байжээ. Байдлыг тодорхой тандаж мэдээлэл цуглуулсан өрлөгүүд чухам цааш аялан байлдахын хүслэн болж байв. Чингис хаан татгалзсангүй. Ийнхүү Сүвээдэй Каспийн чанадах уулсыг давж тэнд ямар улс орон, ард түмэн суудаг тэдний хир чадал цэрэг цуухыг тандаж мэдэх зөвшөерел авсан агаад хаан тэдэнд 3 жилийн хугацаа өгөв. Эндээс Зэв, Сүвээдэй нарын цөмрөн орсон Каспийн тэнгисийн сав нутаг, Кавказын их улсын чулуун бүс хоёрын завсар христ шашинт Гүрж улс оршиж байв. Уулсын дундах Азербайжаны хаант улсыг өрлөгүүд явуут туулж өнгөрөөд, Күрдистаны зэлүүд нутагт халдаар ороод тэндээсээ Зэв, Сүвээдэй нар 3 түмэн цэргээ удирдан Гүржийн зүг хөдөлжээ.

    Гүржийн олон тулалдаанд шалгарч, хатуужсан цөс ихт рыцариудаас хамгийн шилдэг дайчид нь загалмайтны аян дайнд бэлтгэж байснаа болиод монголчуудын өөдөөс сөрж хөдөлжээ. Сүвээдэй явуут довтлөн орохдоо агшин зуур ширүүн тулалдаан өрнүүлж, улмаар гэв гэнэт эргэн зугатаад мөрдөн хөөгчдийг Зэв жанжны отооны цэрэг рүү дагуулан аваачжээ. Гүржийн цэрэг тэнд хүрээд эргэсэн боловч хоёр талаасаа хүчтэй цохилтод өртөн бүгд бут ниргүүлэв.

    Өрлөгүүд өмнөд Кавказын нам дор газраас цаашлан давшиж кавказийн өндөр сүрлэг хад чулуун уулсад нэврэн оржээ. Кавказыг давах аян өгүүлшгүй хүнд бэрх байв. Мөн л Памирыг давж байхүеийнх шиг хамаг ачаа бараагаа хаяж, шидэж харвах машинуудаа устгахаас өөр аргагүй болов. Ийнхүү уулъта дотшнн толуудын хүрхрээн дор Тэрэкийн хөндийд бууж ирэхэд Кавказьш уулсын дайнч ард түмэн болох черкес, лезгин, аланууд, мөн аймшигт догшин команууд холбоотон болж байлдахаар амдан ирэв. Тэд харийн дайсныг уулсын нарийхан давчуу амнаас бууж, үржил шимт уужим тал нутагг орж ирэхээс нь өмнө амжиж цохихоор яарчээ. Монголчууд ядарч туйлдсан байсан ч өөрөөс олон дахин илүү хүчний эсрэг хайр найргүй зэрлэг догшин тулалдаанд ороход талуудын хэн ч дийлсэнгүй. Маргааш нь монголчууд үнэт бэлгээр аргадан комануудыг холбоотноос нь салгаж дөнгөв. Ингээд Сүвээдэй уулын ард түмнийг дайран орж хиар цохин, хот цайзыг нь сүйтгэж, залуу эрчүүдийг нь цэрэгтээ авч хүчээ сэлбэв. Дараа нь буцаж явсан комануудыг нэхэн очиж, цувуулан бут цохиод хамаг бэлгээ буцаан авав. Тэд “хуурч мэхлэв” хэмээн гомдоллоход Сүвээдэйөөрсдийгнь урваачхэмээндуудаж, “заяачиньтэр өөрсөддөө гомд” хэмээж, ” команы ард түмнүүд бол Зүчийн улсьга харьяат нар болохоор та нар бол оргодол босуул улс” гэжээ.

    Монголчуудаас айн дутаасан хүний их урсгалын араас Сүвээдэй өрнө зүг хөдөлж Дон мөрнийг гаталж, Азовын тэнгисийн хөвөөлөн явж, Крьгмд нэвтрэн түүний хагас аралд орших Судак хотьгг дайран эзлээд, эндээс дутаасан худалдаачдаар дамжуулан Европчууд монголчуудын тухай мэдээг сонсов. Өрлөгүүдэд цохигдсон команууд тал бүр бутран зугтаахад, Котян хаанаар удирдуулсан хэсэг нь оросын вангуудаас өмгөөлөл хүсэж очив. Оросууд ч хавсран монголчуудыг өөрийн нутаас хол цохихоор шийджээ. Дайтажтулалдах ид хав нь оргилсон оросуудаас Сүвээдэй, Зэв хоёр есөн хоногийн турш зайлсхийн ухарч явсаар, Калкгольга цаад талд гэнэт зогсож, сөрж довтлон, урт замаар унжран цувсан холбоотнуудад сүйрлийн цохилт амсуулав. Эндээс өмнөд оросьга нийт нутагт монголчуудыг сөрж зогсох нэг ч арми үлдсэнгүй. Гэвч Сүвээдэй Зэв хоёр 3 түмэн цэргээр бүхэл орос орныг байлдан дагуулах аргагүй тул цохигдсон дайснаа хэсэг нэхээд тэгсхийн орхиж өшөө хорслоо тайлж, хавийн хотуудыг түйвээж умрьга ой хөвчид нийлэх тэр зааг газар хүрээд цэргээ гэдрэг эргүүлэн дорно зүг хөдлөв. Ижил мөрний дээд бие Кам гол дээр Булгарын хаант улсын цэрэг харийнхныг тосон байлдах гэж отоод өөрсдөө бут цохиулж, монголын захиргааг хүлээснээр хоёр өрлөгийн гайхамшигт аян дайн өндөрлөжээ.

    Чингис хааныг тэнгэрт хальсны дараа Алтан улсьгн өмнөд хэсгийг байлдан дагуулах хатуу ширүүн аян дайн 4 жил үргэлжилжээ. Энэ дайнд Сүн улстай холбоотон болж хоёр талаас нь хавчин байлдахад монголын их цэргийг удирдаж явсан Тулуйн дараа Сүвээдэй их цэргийг ерөнхийлөн захирав. Дайны явцад Ваньян, Хада тэргүүтэй Алтан улсын баатар, жанжид монголчуудад цохиулан олзлогдохдоо, монголын албанд орохыг эрс татгалзаж, нэр тортэйгээр цаазлагдахын өмнө Сүвээдэй баатартай уулзуулахыг шургуу шаардан хүсэлтийг нь бнелүүлсний дараа: “Чиний онцгой зориг намайг даллав. Би чамайг өдгөө үзсэнээс хойш сэтгэл шулуун цаазлагднам” гэж өгүүлсэн нь тэрбээр дайсандаа хүртэл домог мэт алдаршсаны илрэл байв. Сүвээдэй энэ үед Сүн улсын их цэрэгтэй хүч хавсран Кай Шонг хотыг бүсэлж, 2 сая хүнтэй энэ хот бүтэн жилийн турш хориглон хамгаалсан ч удалгүй Сүвээдэй баатар буулган авч чадав. Алтан улсын сүүлчийн эзэн хаан амиа хорлож, 24 жилийн дайны эцэст Алтан улс бүхлээрээ монголчуудын гарт оров.

    1236 онд Уралын нуруу, Урал нуур хоёрын дунд этгээдэд их цэрэг цугларч нэгдэн нийлсэн нь булаан эзлэх омог бяр нь амтагдаж, аян дайны аз хийморь нь бадарсан монголын залуу үе ид хүчээ авсан цаг байв. Энэ их цэрэгг Чингисийн угсааны 13 хан хөвгүүд, олон ноёд багтаж байсан агаад 150 мянган хүн бүхий их цэргийг Зүчийн ахмад хөвүүн Бат захирав. Харин энэхүү аян дайны жинхэнэ зохион байгуулагч нь Чингис хааны хамгийн шилдэг гарамгай жанждын нэгд зүй ёсоор тооцогдох, ялагдаждийлдэхийг үзээгүй их өрлөг, өвгөн баатар Сүвээдэй байв. Өмнөд оросын үржил шимт тал нутаг нүүдэлчдийг даллан дуудах агаад Европ орох зам үүгээр дайран өнгөрөх ёстой аж. Их цэрэг цугларах үед Сүвээдэй Ижил мөрний зүүн тал Кам гол, Каспийн тэнгисийн завсар нутаглан бүхий бүх аймаг улсыг эзлэн авч, 1237 оны 12 дугаар сард Ижил мөрнийг мөсөөр гатлав. 2 дугаар сар гэхэд оросын олон арван сайтар бэхэлсэн хотууд монголчуудын гарт орж гуравдугаар сард умард оросын вант улсууд оршин тогтнохоо болив. Улмаар 12 дугаар сард Киевээр төвлөрсөн өмнөд орос бүхэлдээ өвдөг сөхөрчээ. Цаашлан монголын арми 3 хэсэг хуваагдан Европын дэвсгэр рүү цутган орж, богино хугацааны дотор европын хүлэг баатрууд хэмээн гайхагддаг рыцариудын эсэргүүцлийг нуга даран, зүүн европыг эзлэн түрэмгийлж Адриатьга тэнгис хүрэв. Гэвч энэ хүрээд Өгөдэй хаан нас барсан эмгэнэлт мэдээг сонсоод их цэрэг нутгийн зүг хүлгийн жолоо залжээ. Дайн тулаанд үргэлж хошуучлан явсан төрийн их сайд, их жанжин Сүвээдэй 1246 онд эх нутагтаа ирсэн боловч жанжны дайчин яруу алдар дууссангүй насан өндөр болтлоо их хааны дэргэдэх сэцдийн зөвлөлийн гишүүн байж алтан ургийн итгэлийг хүлээж явсан бөлгөө.

    Сүбээдэй баатар ийн 73 насыг насалтлаа Өмнөд Хятадын Шар тэнгисээс Өрнөд Европын Атриадын тэнгис хүртэл, Балар Шиврийн тайгаас Бангкокийн ширэнгэ хүртэл дэлхийн дайдыг хэдэндээ хөндлөн гулд хэмжиж, хэдэн бумаас, хэдэн арван саяар тоологдох их бага 40 үндэстнийг номхотгон журамд оруулж, их бага 60 тулаанд ямагг ялан гарсаныг нь дэлхий даянаа урьд хожид алдраа дуурсгасан ямар ч баатар эр давж гараагүй билээ.

  • Ш.Нацагдорж: Хубилайтай тэнцэх эзэн хаан ертөнцийн түүхэнд гараагүй

    Түүний байлдан дагуулал Хятад гүрнээр зогсохгуй Вьетнам, Бирм, Индонез, Ява Суматрын арал хүрч байв.Мөн Японыг эзэлж авахын тулд хоёр ч удаа далайн усан флот хөдөлгөж байлаа.Хубилай хаан хатуу хууль цаазаар Юань гүрнийг захирч байсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
    Тухайлбал, Юань гүрний нийт хун амыг дөрвөн зэрэглэлд хувааж байв.Үүний нэгд, монголчууд, хоёрт өнгөт нүдтэнүүд (дундат азийн), гуравт, зүрчидүүд, дөрөвт, хятад үндэстнүүд орж байв.Хүн амыг ийнхүү зэрэглэсэн нь хятадуудын бослого тэмцлээс сэргийлсэн хэрэг юм.
    Мөн Монгол үндэстнийг хятадад уусахаас сэргийлж хатуу хууль цаазыг тогтоосон байна.Тэрбээр монголчуудыг хятад иргэдтэй гэр бүл бололцох, дотор газрын дээл хувцас өмсөж, ёс заншлыг дагах, хятад бичиг үсэгт суралцах явдлыг чандлан хориглож, цаазлах ял оноож байв.
    Хубилай Юань гүрнийг 35 жил захирч, 83 насыг зооглохдоо суурьшмал соёл иргэншилтэй Хятад орныг нүүдэлчин улс хэрхэн яаж захирах бодлогыг боловсруулжээ.

    Бичиг үсэг сурсан хүнийг татвараас чөлөөлж байв
    Академич Ш.Нацагдорж тодорхойлохдоо “Олонд эзлэх байр суурь, эрх нөлөөгөөрөө Хубилайтай тэнцэх эзэн хаан ертөнцийн түүхэнд урьд хожид гараагүй” хэмээжээ.Хубилай хааны дэргэд 17 жил алба хаасан Марко Пологийн дурдсанаар тэрээр “Бие бялдар сайхан, махлаг дүүрэн, чийрэгжүү, нүүр царай туяаран гэрэлтэх нь сарнай адил, нүд нь ухаалаг агаад мойл хар, хамар нь тэгш, өндөр босоо бие хүн байжээ.”
    Нэрт Монгол судлаач Г.В.Вернадский судалгааны бүтээлдээ “Хубилай Хятадад засаг төр, эрх дархын хувьд тэргүүлэх хүн гэдгийг Азийн ихэнх хэсэг, Европын дорнод хэсэг, түүний эрх дархыг хүлээн зөвшөөрсөн дэлхийн хамгийн хүчирхэг, эзэгнэн хаанчлагч байсан” хэмээжээ.
    Хубилай Хятад орныг эзэгнэгч аугаа их хаан байсан ч Юань гүрний бичиг үсэг, соёл боловсролд ихээхэн анхаарч байв.Тэрбээр 42 үсэгтэй, дээрээс доош нь бичдэг дөрвөлжин бичиг зохиолгон их гүрний албан бичиг болгон тунхаглаж, 169 хошуунд сургууль байгуулсан явдал нь тухайн улсын хувьд боловсролын талаар гарсан томоохон эргэлт байжээ.
    1271 онд төрийн түшээ бэлтгэх зориулалттай “Хөвгүүдийн сургууль”-ийг нийслэл хотод байгуулж сургуулийн дүрэм, үзэж судлах хичээлүүдийн хөтөлбөрийг баталж, суралцагсдын тоог 1304 онд 60,1305 онд 100, цаашид 300 болгож нэмжээ. Мөн 1289 онд лалын сургууль байгуулсан байдаг.
    Түүнчлэн хааны хөвүүд, ач, гуч, төрийн түшээ эрдэмт хүмүүнийг сургах “гэрийн сургууль” буй болгож, суралцах эрхийг нь нээлттэй болгосон байна.1370 оноос “зурхайн сургууль” байгуулжээ.1286 онд бичгийн сургуульд суралцагсдын тоо 24400-д хүрч, энэ тоо цаашид улам нэмэгджээ.
    Бичиг үсэг сурсан хүнийг албан татвараас чөлөөлөх хүртэл тэтгэн дэмжиж байв.Үүний зэрэгцээгээр хятад хүн амын дунд хятад бичиг үсэг, боловсрол хөгжүүлэхийг хөхүүлэн тусалж байсан баримт бий.Юань гүрэнд боловсрол бол улсын оршин хөгжихүйн үндэс гэсэн бодлого нэлээд хүчтэй явагдаж байсан нь судалгаагаар нотлогддог.
    Дэлхийн нэг жилийн хугацааг 365 хоног 2422 секунд хэмээн тогтоожээ
    Мөн шинжлэх ухаан, мэдлэг оюун, ном хэвлэлийг хөгжүүлэхэд их анхаарал тавьж байв. 1278 онд “Одон орон судлах төв”-ийг захирал, долоон ажилтантайгаар од гариг, тэнгэрийн эрхэс, өдөр цаг, цагалбар сэлтийг тодорхойлох, тоод бодлого, газарзүйн ухаан, түүх бичлэг, ном зохиол туурвиж, хэвлүүлэх зорилготой байгуулж, Түвд, Хятад, Европ, Араб, Дорно дахины эрдэмтэн мэргэдийг урьж ажиллуулж байжээ.
    Энэ төвийн судлаач эрдэмтдийн зохиосон “Цаг улирлын хуанли” дэлхийн нэгэн жилийн үргэлжлэх хугацааг 365 хоног 2422 секунд гэж тогтоосон нь ердөө 0.0003 хоног буюу 26 секундын зөрүүтэй байсан нь үнэнхуү гайхамшигтай.
    убилай хааны төрийн зүтгэлтэн Марко Поло “Зурхайч нар тэнгэрийн эрхэсийн орчил, харилцан үйлчлэлийг судлаад “Ямар cap, өдөрт тэнгэр эхэлж дуугарах, салхи шуурга болох, газар хөдлөх, ширүүн бороо орох, өвчин тахал гарах, үхэл зовлон тохиолдох хийгээд дайн байлдаан, хэрүүл шуугиан, ов явуулга үүсэх зэргийг урьдчилан таамаглан хэлдэг байжээ.
    Мөн тусгай дөрвөлжин хүснэгтэнд тэр жилд тохиолдох бүх үзэгдлийг тэмдэглэн уг хүснэгтээ “календарь” гэж нэрлэн, хүссэн бүхэнд нэг зоосоор худалддаг.Хэний хэлсэн таавар үнэн бол тэр нь тухайн эрдэмдээ төгс мэддэгтэй гэгдэж хамгийн их нэр хүндийг олдог” гэж дурдан бичсэн нь зурхай дэлгэрч, амьдрал аж ахуйд нэвтэрч байсныг нотолж байгаа юм.
    Юань гүрэн хийгээд өвөг Монголын түүх бичлэг, төрт ёс, төрийн хүрээлэнг 1264 онд “Судар бичгийн хүрээлэн”, 1271 онд “Монгол судар бичгийн хүрээлэн” нэртэйгээр байгуулжээ.
    Жинхэнэ судлан шинжлэх байгууллага болох эдгээр байгууллагууд их хаад, хатад, төрийн зүтгэлтэн, түшээдийн намтар, шастир, их толь бичгүүд, хууль цаазын түүхэн бүтээл туурвин хэвлүүлж байжээ.Хүрээлэнгийн монгол, хятад, түвд, араб, перс, самгард хэлтэй олон үндэстний эрдэмтэд, соён гэгээрүүлэгчид олон арав, зуун бүтээлүүд туурвин үлдээжээ.

    Юань гүрний урлаг
    Тухайлбал, Чингисийн удмын “13 үеийн хааны тэмдэглэл”, “Бүх хаадын он дагийн түүхэн тойм”, “Зүрхний тольт”, “Монгол-Хятад толь”, “Арван буянт цагаан номын түүх” зэрэг алдарт бүтээлүүдийг туурвин хэвлэжээ.
    Ираны “Рашид-ад-дины судрын чуулган”-г перс хэлнээс, “Эзэн богдын их сургааль”, “Төрд туслах нэвтэрхий товч”, “Банзрагч”, “Субашид”, “Панчатра”, “Ачлалт ном”, “Жингуаны төрийн толь”, “Их суртахуй бичиг”, “Долоон өвгөн одны судар” зэрэг алдарт бүтээлүүдийг хятад, түвд, уйгар, самгард хэлнээс монгол хэл рүү орчуулан хэвлүүлж байжээ.
    Тогтох Чинсангаар ахлуулсан монгол, хятад эрдэмтэн судлаачид “Ляо улсын түүх”, “Сүн улсын түүх”, “Алтан улсын түүх” зохиолуудыг бичиж 1345 он гэхэд дуусгасан байна. “Юань улсын судар”-ыг бүтээх ажлыг гэхэд л 16 эрдэмтдийн баг гүйцэтгэж монгол, хятад, орос, франц, англи хэлээр хэвлэгдсэнийг “Судар бичгийн хүрээлэн”-гээс хийсэн ажил гэвэл зохилтой.
    Урлагийг хөгжүүлэх талаар ч онцгой бодлого явуулж байв.Тухайлбал олон үндэстний дуу, хөгжим, бүжгийг багтаасан иж бүрэн цогц урлагийг хөгжүүлэх бодлого явуулсан нь амжилтад хүргэжээ.Тахилгын ёслол, ордны ёслол, төрийн хуралдайн бүжиг үүсч ихэд алдаршсан байдаг.
    Хааны ордонд “Дагнасан бүжиг”, “Цэргийн бүжиг”, “Эрдмийн эрхэмлэхүй”, “Гавьяаг тогтоохуй” бүжгүүд нэн сайханд тооцогдож байжээ. Улсын найрал хөгжим байгуулж, хөгжмийн зэмсэг үйлдвэрлэн хөгжмийн ая зохиохыг хөхүүлэн дэмжсэн “Хүндэтгэлийн дуулал” бүжиг, “Дээд амгалан” аялгуу, “Өлзий хутагтын аялгуу”, “Аялгуут бүжиг” зохиогдон алдаршиж байжээ.
    Улсын найрал хөгжмийн 34 хөгжимчин их хэнгэрэг, жагсаалын хэнгэрэг, модон цуур, лууны бишгүүр, бийви, ятга сэлтээр хөгжимдөн тоглолт хийж байжээ.Тогоонтөмөр хааны үед 16 бүжигтэй бүжгийн хамтлаг, 11 хөгжимтэй найрал ажиллаж байсныг “Монгол үндэстний нэвтэрхий түүх” зохиолд дурдсан байдаг.Хөгжмийн монгол зохиолч Аргуй олон арван хөгжмийн зохиол туурвиснаас 19 нь ихэд алдаршжээ.
    Ч.Далай: Олон шашны 42318 хийд ажиллаж байв
    Шашин шүтлэгийн талаар төрөөс будда, лал, христ, бомбо, бөө зэрэг олон шашин шүтлэг зэрэгцэн оршихыг зөвшөөрөн дэмжиж туслах, бодлого явуулж байв.Олон үндэстэн, угсаатан, хэлтэнтэй, өөрийн ёс заншилтай ард түмэн, төр цэргийн зүтгэлтэн, сайд, жанжин, түшмэд, аж ахуй, соёл урлагийн авьяастан алдартнууд байсан нь шашин шүтлэгийн ийм бодлого явуулахад хүргэжээ.
    Христ шашинт Марко Пологоос гадна лал шашинт Хорезмын сайд Шаме Дд-Динь төрийн сайдаар, түвд лам Пагва улсын багшаар ажиллаж байв.Академич Ч.Далайн тооцож үзснээр 1291 оны байдлаар олон шашны 42318 сүм хийд ажиллаж байжээ.
    Монголчууд буддын шашин, зурхайн ухааныг бишрэн дээдэлж байв.Хубилай хаан, түүнийг залгамжлагчид сүм хийдийг байгуулахыг дэмжин, лам нарыг албан татвараас чөлөөлөн аж ахуй, үйлдвэрлэл эрхлэхийг зөвшөөрч “Төр улс нь шашин сэтгэлийг засна” гэсэн хоёр ёсны сургаалийг мөрдөж байжээ.
    Ш.Батцогт

  • № 29 Монголын улс төрийн төв эх нутагтаа шилжсэн нь

    Тогоонтөмөр хаан Мин улсын цэргийн довтолгооноос дайжин Инчан руу (Өвөр Монголын Хишигтэн аймгийн нутагт байсан)шилжин суув.Тэр үеэр улсын жанжин Сюй Да Шэнсид байрлаж байсан юаны цэргийн хүч рүү довтолж тэдгээрийг бут цохиж Шэньсийг эзлэн авчээ. 1370 оны эхээр Хөхтөмөрийн цэрэг Мин улсын жанжин Сюй Дагийн цэрэгт цохигдон Хархорум руу ухарсан ажээ.Төдий удалгүй мөн оны 4 сард Тогоонтөмөр хаан Инчанд 51 насандаа өвчний улмаас нас нөгчив.
    Тогоонтөмөр хаан Юань гүрний засаглалыг тогтоон барихын тулд тэмцэж яваад ийнхүү нас эцэслэжээ. 1370 онд Монголын хааны орыг Тогоонтөмөр-ийн хүү Аюушридара залгамжилж Билэгт хаан хэмээн өргөмжлөгдөж, Монголын улс төрийн төв эх нутагтаа төвлөрөх болжээ.
    Сюй Да жанжны удирдсан төв замын цэрэг хамгийн аюултай байсан учир Аюушридара хаан, Хөхтөмөрийг түүний эсрэг байлдахаар томилсон байна. Хятадын цэрэг 20 хоногийн дотор Туул гол хүрсэн боловч удалгүй Хөхтөмөр жанжны цэрэгт цохигдов. Хөхтөмөр жанжин хятадын цэргийн хүчийг өдөөн түүнийг нутгийн гүн рүү оруулж байгаад бүслэн авч цохих байлдааны арга мэхийг хэрэглэсэн ажээ. Сюй Да жанжин үлдсэн цөөхөн цэргийнхээ хамт хамгаалалтанд орж сүүлдээ ухрахад хүрчээ.
    Хятадын төв замын цэрэг цохигдон үлдсэн цэрэг нь ухарч байх яг тэр үед Хятадын зүүн замын цэрэг Монголын нутаг руу цөмрөн орж замдаа дээрэм тонуул хийсээр Хэрлэн гол хүрсэн ажээ.Монголчууд Хятадын зүүн замын цэргийг мөн л дээрх аргаар нутгийн гүн рүү оруулж цохисон ажээ. Монголын цэргийн жанжин Халачкань зэрэг нь Хятадын цэрэгтэй Туул голын орчим байлдахаар амдаж байсан боловч тулалдаан болоогүй. Иймээс Хятадын цэрэг Орхон гол хүрч Монголын цэргийн эхний хэсэгтэй халз тулгарч байлдсан бөгөөд хоёр тал хоёул хүнд хохирол амссан ажээ. Мин улсын цэрэг давшсаар Хархорумын ойролцоо газар хүрч дахин Монголын цэргийн үлэмж хүчтэй тулгарч их хохирол үзэж ухрахад хүрчээ.
    Иймээс тухайн үед Монгол-Хятадын хооронд тогтоосон найрсаг харилцааг эрх тэгш үндсэн дээр тогтсон гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. Энэхүү харилцаа нь Аюушридара хааныг нас бартал үргэлжилжээ.
    1384 онд Мин улс Гаоли улсыг дагаар оруулж улмаар Монгол, Гаоли хоёр улсын харилцааг тасалсан учир Монгол руу довтлох таатай нөхцөл бүрдсэн ажээ.
    Нагачуг буулгаж авсныхаа дараа Мин улс Монголын их хаан Төгстөмөрийн эсрэг их хэмжээний цэрэг хөдөлгөжээ, 1388 оны хавар шиддвэрлэх тулалдаан болсон ба энэ үеэр Монголын цэрэг дийлэгдэж Төгстөмөр хаан их хүү, шадар түшмэд чжиюань Нэцэлай, чинсан Ширмэн нарын хамт цөөн тооны цэргээ авч тулалдааны талбараас гарч Хархорумын зүг зугтжээ.
    Төгстөмөр хаан хорлогдсоноор Монголын улс төрийн байдал туйлын тогтворгүй болж түүний шадар түшмэл Нэцэлай Есүдэрт шахагдан Мин улсад бууж өгчээ.
    Дөчин дөрвөн хоёрын хямрал
    Төрийн хямралыг давах гэсэн оролдлогууд, Ойрадууд хүчижсэн нь
    Чухам энэ үеэс Монголын хаан, Ноёдын хооронд дотоодын дайн үүсч удаан үргэлжилсэн билээ. Иймээс Мин улсын хаан Ойрадын гурван тэргүүн ноёнд хүндэт цол шагнаж монголчуудыг дотор нь хагаралдуулж хүчийг нь сулруулах бодлогоо хэрэгжүүлэв.
    Ойрад, Зүүн Монголын хооронд дайн гарахад Мин улсын 50 түмэн цэрэг зүүн Монголын талд Ойрадыг эсэргүүцэн 1414 онд тулалдсан уг тулалдаан одоогийн Улаанбаатар хотоос зүүн тийш Хулан (Улаан) Хошуу гэдэг газар болжээ.3 Ойрадын цэрэг цохигдож ухарсан.
    3дай Хуни, Буян, Умард Юаны түүх, Хайлар, 1991, тал 122.
    Тогоон нь Батула (Махаму) чинсангийн ууган хүү тул 1417 онд эцгийнхээ чинсангийн тушаалыг залгамжилж Дөрвөн Түмэн Ойрадыг захирсан. Мин улсаас эцэгт нь шагнасан Шунь Нин ван хэрэмийг 1418 онд залгамжилж Мин улстай найрамдах бодлого явуулж байв.
    Ойрадын ноёдын чуулганд оролцсон хүмүүс “Монгол хаан эхлэн их улсын зан ааль ямар вэ?” хэмээн тэр үеийн Зүүн Монголын байдлыг сонирхон асуухад, Тогоон чинсан тодорхойлохдоо: “Адай хаан болхи бүдүүлэг, чадвар мөхөс жаргал цэнгэлийг хөөцөлдөөд хан төрийн их хэргийг Аругтай мэдэж байна. Аругтай байдал учрыг мэдэж байвч нэгэнт нас өтөлж, тархи толгой нь хөшүүрэн, эрдэмтэн мэргидийг жөтөөрхөн гадуурхах болов. Түүний санаа нь эс хувилав. Төр мэдэх сайдаа гадна суулганам, зэвийн морио (байлдааны) гэртээ унана. Өчүүхэн мэдэх хүнийг төрд явуулнам… Түүний мэдэл доорх Монгол нь яг буургүй тэмээ, бухгүй үхэр, азаргагүй адуу, хуцгүй хонь мэт”1 гэж тун онож хэлжээ
    1 Лувсанданзан. Алтан товч УБ., 1990. тал 160.
    Тогоон эдгээрээс гадна зүүн тийш урианхай нарыг эрхшээлдээ оруулан Зүрчидтэй холбоо тогтоож хүчээ зузаатган бүх Монголыг дагуулах алхмууд хийхийн сацуу Мин улстай найрсаг харилцаж худалдаа арилжаа хийж байжээ. Зүүн Монголын хаан нь Чингисийн алтан ургийн бус, Хасарын удмын хүн байгаа тул хаан болж болохуйц алтан ургийн хүнийг эрж хайх явдал Тогооны дайны бэлтгэлд орж байжээ
    Ийм бэлтгэл хийсний дараа Тогоон 1438 онд Адай хааныг довтолжээ. 1438 онд Адайг өчиггүй цаазалсан тухай сурвалж бичгүүд дурьдсан байдаг.
    Монгол Ойрадын төрийн захиргааг гэр бүл, ураг төрлийн харилцааны үндсэн дээр байгуулахыг Ойрадын Тогоон санаачлан хэрэгжүүлсэн нь аль зэрэг даацтай байв гэдгийг улиран өнгөрөх хугацаа харуулах байжээ.
    Түүхийн жимээр хөтөлсөн Д.Жаргалсайхан

  • №30. Улс орноо төвхнүүлэх хаан тайш хоёрын гар нийлсэн ажиллагаа

    .
    Урианхай монгол аймгуудын ноёдыг цол, зэрэг, бэлэг сэлтээр өөртөө татаж, тэднээр Монголын төрийн бодлогыг эсэргүүцүүлж, тэднээр тагнуулах зэрэг бусармаг арга мэх хэрэглэж байсан ажээ.
    Мин улс 1444 онд цэрэг хөдөлгөж Урианхайг байлдан дагуулах гэж оролдсон боловч чадаагүй. Учир нь Урианхай нутгийн ард түмэн Монгол улсаасаа салах сонирхолгүй байжээ. Мин улс Урианхайг татахын тул торго дурдан, эд бодис бэлэглэхэд Урианхай нар түүнийг Монголынхоо хаанд өргөдөг байжээ.
    Монгол, Мин улсын харилцааны хурцлал, түүний гэтэлсэн нь
    1449 оны 7 сард Монголын цэрэг дөрвөн замаар Мин улсын хил рүү довтлон оров. Эсэн тайшийн удирдсан цэрэг Датун руу, Тайсун хааны цэрэг Ляодун руу, баруун гарыг баатуудын чинсан түшмэл Алагийн /Алаг-төмөрийн/ цэрэг Сюаньфу руу, Алчу жанжины цэрэг Шаньси руу тус тус довтолсон ажээ. Эдгээр дөрвөн замын цэргийн гол хүч нь Эсэн тайш, Алаг түшмэл нарын цэрэг байжээ. Монголоос нийт хоёр түмэн цэрэг энэ дайнд оролцсон гэдэг.5
    5 “Мин ши”. Боть 328
    Монгол цэрэг Датунгийн арын олон бэхэлтийг эзлэв. Мин улс дөрвөн их жанжинаар тус бүр түмэн цэрэг захируулан байлдуулсан боловч цөм ялагдаж бараг бүх цэрэг нь алагджээ. 8 сарын 3-нд Датун хотын хамаг эрх мэдэлтэн цэрэг толгойлон Эсэнтэй байлдан боловч бас цөм ялагдсан.
    Тайсун хаан өөрийн цэргээс гадна Урианхай гурван харуулаас их цэрэг дайчилж, Ляодунгийн хилийн хэрмийг давж ороод Гуаннин хотыг бүслэн байлдахад тус хотыг сэргийлэн хамгаалж байсан Мин улсын цэрэг хотдоо дутааж ороод хотын хаалгаа хамгаалсан ажээ. Тэгэхээр нь Тайсан хааны цэрэг хотын хэрмийг өргөн хэмжээгээр сэтлэн эвдэж үлэмжхэн хөрөнгө, хүн мал олзлон авч цохилтоо үргэлжлүүлсэн ажээ.
    Монголын цэргийн бусад гурван зам нь бас л амжилттай тулалдаж ялалт байгуулан үлэмжхэн мал хөрөнгө олзолж авсан ажээ. Монголын цэрэг дөрвөн замаар довтолж саадгүй давшиж байгаа мэдээ Бээжинд хүрэхэд, хааны ордонд үлэмж нөлөөтэй тайган Ван Чжэнь, эзэн хаан Их Цзунг /нэр нь Чжу Цичжэнь/ биеэрээ цэрэг удирдан Монголтой байлдан гавъяа байгуулахыг ятгажээ.
    Бээжингээс мордохдоо бичиг, цэргийн сайд, түшмэл нарыг дагуулж 8-ны өдөр Чавчаал боомтоор 12-нд Сюаньфу хүрчээ. Ин Цзун хаан үлэмж нэр хүндтэй хүмүүст дөрвөн түмэн цэрэг өгч байлдуулсан боловч цөм Монгол цэрэгт бүслэгдэн устгагджээ. 8 сарын 31-ний өдөр Ин Цзун хаан их цэргээ авч Түмү /одоогийн Хэбэй мужийн Хуайдай саний баруунтаа байсан/ гэдэг газар ухран иржээ. Тэр Түмү бол Лан /Нань/ шань уулын баруун бэлд байх бөгөөд дөрвөн талаараа уулаар хүрээлэгдсэан нэг бяцхан цайз юм. Чавчаал боомтоос Сюаньфу, Датун зэрэг газарт хүрэх замын чухал өртөө ажээ.
    Хятадын түүхэнд “Түмү бань” /Түмүгийн хувиралт/ гэдэг. Мин улсын цэрэг ийнхүү “Түмүгийн тулалдаан”-д ялагдсан нь юуны урьд Монголтой байлдах эсэх асуудлаар хааны ордон нэгдмэл саналтай байгаагүй. Нөгөө талаар дайсан тулааны туршлагагүй хаан, олон дахин давуу тоотой цэргээр Монголын цэргийг тун амархан цохино гэж гэнэн итгэж, яаруу сандруу дайчлан цуглуулсан, зохих хэмжээний цэргийн сургууль бэлтгэлгүй 50 түмэн цэрэг нь гарамгай жанжин Эсэнгийн удирдсан монгол цэргийн дайралтыг тогтоож чадахгүй, түүний байлдах арга ухааныг мэдэхгүй, айж балмагдан, зэвсгээ хаяж амиа аврахыг бодож самуурсан ажээ.1 Бас Мин улсын цэрэг өөргийнхөө нутагт байлдсан атлаа хоол хүнсний хангалттай бэлтгэлгүй, тулалдах газраа ч зөв сонгож аваагүй гэх зэрэг олон шалтгаанаар ялагджээ.
    Монголын цэргийн бэлтгэл, сургуулилт Мин улсынхаас илүү, хөнгөн гавшгай хөдөлгөөнтэй морин цэрэг байсан. 1 Хэрээд Л.Жамсран. Эсэн тайш хаан. УБ. 2000. Тал 74
    Монголын цэргийн гол хүчний хоёр замын цэргийг тухайн үеийн нэрт жанжин Эсэн тайш, Алагтөмөр түшмэл нараар удирдуулсан цэргийн шилдэг дарга нар чадамгай зохион байгуулж, хоёр жигүүрийн цэргийг Тайсун хаан, Алаг чинсэн жанжин нар удирдан зохион байгуулж, Мин улсын цэргийг зүүн баруун талаас нь гол хүчтэйгээ хамсаж тулалдсан нь гол фронт дээр шийдвэрлэх ялалт хийхэд чухал ач холбогдолтой байсан нь маргаангүй. Ийм цөөхөн цэргээр тийм олон цэргийг ялсан явдал цэргийн урлагийн түүхэнд ховор юм. Энэ нь тэр үеийн Монголын цэргийн байлдах чадвар, Эсэн нарын дайтах арга тактикийн түвшин өндөр байсны гэрч мөн.
    Эсэн Мин улсын хааныг олзолсондоо ихэд баяртай байсан боловч их нууцалж байлаа. Монголын цэрэг нутагтаа буцсаны дараа Ин Цзунг олзолсныг эхэд нь бахархаж мэдэгдсэн Юншээбүгийн бөх Сорсунг цаазаар авч олонд жигшил болгож байсан нь3 Эсэн цэрэг дайны нууцыг хичнээн чанд хадгалдаг байсны нэг жишээ мөн. 3 Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ.1961.тал 173
    Мингийн төр яаралтай онцгой арга хэмжээнүүд авч нийслэлийн есөн хаалгыг бат хамгаалуулан Ляодун, Сюаньфу зэрэг газраас 50 түм гаруй цэрэг дайчлан авчирч нийслэлээ хамгаалахад туслуулав. Олон замын цэргийг Ши Хэн гэдэг бүгдийг захирагч дарга удирдав.
    Мин улс Ин Цзун хаанаа угтаж авах санаагүй байгааг мэдээд Эсэн тайш ихэд уурлаж “нохой хүртэл эзнээ таньдаг. Эдүгээ бие биеэр хааныг чинь хүргэж хотын дэргэд ирсэн байхад тооч аваачих хүнгүй нь үнэхээр харамсалтай”3 гээд Ин Цзуны хөлөглөсөн морин тэргийг умар зүг эгүүлэн буцахдаа замд тохиолдох хот сууринг уулгалан үлэмжхэн эд хогшил, морь мал олзолж, цэргийнхээ нэг хэсгийг Сюаньфу, Датунгийн гадна суулгасан ажээ.
    3 Алтаншаа. Монголчуудын өчигдөрийн мөр. I боть. Улаанхад. Тал 448

  • Харлаг улсын хазаарлан захирагч Толой Бэхи

    тас тас инээн хөгжин наадаж, тунгалаг цагаан царай, урт гэзгэндээ нарийнхан мөнгөн даруулга зүүдэг, өргөн хар хөмсгөө хөдөлгөн ярьдаг, дүрлэгэр хархан нүдээрээ аливааг тогтуун ажиглаж, дуутай харж суух нь түүний үлэмжийн төлөвхөн занг гэрчлэн харуулдаг байв. Түүний Алага бэхи, Алалтун бэхи эгч нар хэдийнээ харьд мордож, төр барьсан их хатад болжээ. Толойг хааны шадар дайчин нөхөд, овог аймгийн хунтайж нар шохоорхон харж, зарлиг хүргэх нэрийдлээр тэдний гадуур явах дуртай байв. Гэвч тэрбээр их хааны танхил охины хувьд наашаа харсан бүхний өөдоос олзуурхсан өнгөөр ханддаггүй, дотроо хайр санааг хүндэтгэн үзэж, түүнд баясах сэтгэлийн хүчтэй байсан тул чавхдаст хөгжим өөрөө оролдон сурч, сэтгэлийнхээ гүнд түүний утга санааг бодон, өрөөдөлд автан явдаг байв.
    Үлэмжийн ухаалгаар аливааг сэтгэн, байн байн бодолд автан байдаг гэдгэрдүү гоолиг нуруутай Толой охиндоо хаан эцэг, хатан эхнь нэн хайртай болохоор туүнийг аливаа эрдэмд тэгш боловсруулахыг хичээж, анхаарал халамж тавьдаг байв. Толой ном эрдэмд шамдангуйн дээр, дэргэдээ төр барих болон хатан ухааны олон төрлийн хичээл заах багш нарыг байлган, өдөр бүр тусгай гэрт ном заалган суудаг ч, өөрөө сэтгэлээрээ үнээ мал саах гэж оролдон, зав чөлөөндөө малын зэлэн дээр очиж саальчид, зарц шивэгчин нартай инээд наадам болж байдаг нь түүний ерийн зан ааш байлаа. Бөртэ хатан энэ үед охиноо өрөвдөнгүй харж: “Бүсгүй хүн богино жолоотой амьтан, хэдий чинээ аав ээжийнхээ дэргэд удах билээ, насныхаа ханийг өөрөө биш хаан эцгээрээ мэдүүлэх тул төр засах эрдэмд нарийн мэргэшихийн зэрэгцээ юу ч сурсан илүүдэх юм байхгүй” хэмээн бодож аль болох эрх дураар нь байлгаж, үнээ гүү саах юм оёход нь дураар нь байлгахыг хүсэж байв
    1211 оны хонь жилийн хавар Чингис хаан Толой охиноо харлагийн Арслан хаантай гэрлүүлсэн байна. Харлаг нь уйгуруудын нэгэн адил Хар Киданы хяналт дор, гэхдээ алс баруун хязгаарт амьдарч байсан улс байв. Арсланг монголчуудад дагаар орох үед харлагийн нийслэл нь одоогийн Казакстан улсын нутаг дэвсгэрт доод Ил мөрний эрэг дээр байрлаж байв. Арслан хаан ийнхүү Толой гүнжтэй гэрлэхэд, Чингис хаан түүнийг Арслан хаан гэж яахин дуудаж болно гээд түүний энэ цолыг хэрэгсэхгүй болгожээ. Хэрэб түүнийг энэ хаан цолоо авч үлдэхийг зөвшөөрвөл, зарим албат иргэд нь түүнийг хаан удмын монгол эхнэрээсээ илүү өндөр юм уу, ядаж л ижил зэрэг дэвтэй гэж ойлгож болохоор байжээ. Чингис хаан харлагийн удирдагчийн нэрийг Сартын Арслан гэсэн утгатай Арслан Сартагтай гэдэг нэрээр солив. Чингис хаан түүнд мөн хүргэн буюу Хүргэн ханхүү цол олгожээ.
    Чингис хаан Алага бэхийг хятад руу нэвтрэх үүдэнд байрлуулж байсантай адил, охин дүүг нь харлагийн бэр болгон тэр газар орныг захируулснаар өмнө зүгт мусульманчуудын нутаг, баруун зүгт түрэгийн тал нутгийн овог аймгууд, бүр цаашлаад Орос, Европт нэвтрэх монголын гарц болгон ашиглах боломжтой болов. Арслан ч хүргэний үүргээ хүлээн зөвшөөрч, Чингис хааныг даган дайн тулаанд мордож, харин монгол гүнж нөхрийнхөө эх нутагт үлдэж, их сууринд заларчээ. Толой хатныг харлагийн улсын хааны ордонд морилоход түүнд зориулан гоо бүсгүйчүүл бүжиг наадам зохиож, их хүндэтгэл үзүүлсэн байна. Толой бэхи ч өөрийн хөгжмийн авьяас чадлаа гайхуулж, чавхдаст хөгжмөөрөө гүн уянгалаг эгшиг тоглоход баярлаж бахархсан Арслан хан хатандаа их хэмжээний гоёл чимэглэл, алт мөнгөөр шагнахаар болоход нь Толой тэдгээрээс татгалзан, оичгиин эрдмийг түгээн дэлгэрүүлэх, судар номыг хэвлэн тараах үйлсэд хөрөнгө хүчээ зарцуулахыг эрхэмлэн, үүнийгээ ажил болгон сургууль соёлын газар байгуулахаар болсонд харлагийн ханы ордны доторх болон гаднах хүмүүс ихэд бишрэн хүндэтгэх болжээ.
    Энэ бол Чингис хааны хүсэл зоригоор хүмүүжиж, дайчин хатад болсон эгч нарынхаа арга туршлагыг өвлөсөн Толойн хатан ухааны үр өгөөж байсан бөгөөд тэрбээр алт мөнгөнд шунаж өнгө мөнгөнд автах бус, харин улс орны тусын тулд тэр бүхнийг зориулах алсын ухаантай байсны илрэл байв. Чингис хаан дараачийн аян дайндаа зэхэж, төв азид лалын шашинтнуудын газар нутагт анхаарлаа хандуулахдаа Толой охиндоо их үүрэг хариуцлага ногдуулав. Толой ч эцгийн итгэлийг хөсөрдүүлсэнгүй, басхүү эгч нараас дутахгүй чадварлаг удирдагч болохоо алхам алхмаар харуулж, бие даан шийдвэр гаргаж, цаг ямагт хаан эцгийнхээ, хамаг монголынхоо сайн сайхны төлөө ажиллаж байв. Чингис хаан янз бүрийн шинэ улс орон, экологийн бүс нутгийг эзлэн авахад монголчуудын өмнө цэргийн болон удирдлагын шинэ шаардлагууд байнга гарч ирж байсан ч, түүний үйл хэргийн туршид хаан эцгийнхээ халх бамбай болсон охидынх нь нас нэмэгдэж, бие нь өсч, төр засах мэдлэг туршлага арвижиж, хүлээх үүрэг нь улам нэмэгдэж байв.
    Толойн тухайлсан багш нь Туданга бөлгөө. Бөртэ хатны тааллаар охин бараг нойтон үстэй байхдаа тэр өвгөн багшийн дэргэд шадарлах болжээ. Туданга Толойд зөвхөн эрдмийн зүйлийг зааж багшлаад зогсохгүй, түүний хэтийн хувь тавиланг тооцож, монгол хүний зан үйл, аж төрөхүйн ёсон, төр барихуйн ухааныг мэдүүлж, жинхэнэ монгол ухаанаар түүнийг хүмүүжүүлэх болжээ. “Охин минь чи жирийн хүн биш. Их богд хааны үр сад. Гэхдээ эгэл жирийн хүмүүсийн бодол санаагаар тойрон буй үйл явдлууд, хорвоогийн жам ёсыг харж, ойлгодог болохыг хичээгтүн. Манай монгол газар нутаг дээр зуу, зуун жилийн дотор бий болсон өөдтэй, өнгөтэй учиртай утгатай юм бүхнийг түмэн олон маань өөрийн ухаан бодлоор тунгааж, гараараа бүтээсэн юм. Тийм оюун бодлыг чамд баттай шингээж чадваас чиний багш болсон миний хэрэг бүтнэ” гэж байн байн хэлж сургадаг байв. Мөн харь хол мусульманы зан заншил, шашин шүтлэг, уйгар түрэгийн ордны ёс заншлыг тусгай багш нараар онцгойлон сургах үед Туданга багш нь аминчлан: “Охин минь чамд энэ харь орны хэл яриа, ёс заншил төвөгтэй уйтгартай дэмий санагдаж магадгүй юм. Гэхдээ тэгэж битгий бодоорой.
    Энэ бол чиний эцэг богд эзний хүсэл таалал юм шүү. Хэзээ нэгэн цагт чи харьд одно. Энэ бүхнийг нарийн мэдэж сурсан нь чамд тун их хэрэг болно. Харин чиний оюун ухаанд жинхэнэ монгол түмний төлөо гэсэн бодол санаа лавшран гүзгийрэх ёстой. Чамд хамгийн их энхрийлэн хайрлагдах юм чинь монгол түмний энэ аж төрөх байдал, зөөлөн дулаан өлгий болсон газар нутаг чинь юм шүү. Үүнийг хаа ч одсон хатуу санаж, эх монгол нутгаа бамбай шигхалхалж, хамгаалжяваххэрэгтэй” гэж нухацтай өгүүлж байв. Толой бэхи өвгөн багшийнхаа үгийг өдрөөс өдөрт лавшруулан бодож, зүйл зүйлийн учиртай хэмээн ойлгох болжээ. Ингэхдээ миний аж төрөх, хэтийн үйлийг өвгөн багш минь болгоон зааж, жаал бүсгүй намайгаа хатдын дайд явуулах гэж арга ухааныг хослуулж буй нь энэ биз дээ хэмээн бишрэн хүлээн авч байв.
    Бөртэ хатан ч бас охиндоо хандан, “Чиний шүтэн биширч, даган дуурайх хүн бол эцгийг чинь эс тооцвол Туданга багш чинь шүү. Түүний заасан сургасан бүхнийг өчүүхэн ч гулзайлгаж болохгүй. Ганц чи ч биш бид бүгдээрээ тийм байх ёстой” гэж захин хэлдэг байв. Чингис хаан охиныхоо тэр бүхнийг ажин суух завгүй, үргэлжлэн тэлж буй эзэнт гүрнийхээ төрийн хэргээр зай завсаргүй оролдож суув. Энэ үед харлагийн хаан Арслан гэгч Чингис хаанд дагаар орж ирсэн тухай мэдээ Толойн чихэнд нэг л содон сонсогдов.

    Ц.Хан-Хөхий

  • Монголын түрэлтийг өрнө хязгаарт цэг хатгасан айн жалутын тулалдаан

    Гэтэл яг энэ үед Мөнх хаан өвчний учир таалал төгсөж хаан ахаа алдсан Хүлэгү хаан дайнаа зогсоож, хорин мянга орчим цэргийг гарамгай жанжин Хэт Буха ноёноор удирдуулан орхиж гол хүчээ аван буцжээ.Бас нэг шалтгаан нь Алтан Ордны улсын хаан Бэрхтэй кавказын нуруу орчмын орнууд түүн дотроо Армян, Азербейжаныг булаацалдан муудсанаас тодорхой цэрэг гэдрэг татах шаардлага гарсан гэдэг. Хэт Буха ноён бол Хүлэгү хааны шадар жанжин бөгөөд түүний хамт Багдадыг эзэлж, халифыг даран сөнөөж, Иранд исмайлитуудын улсыг мөхөөсөн туршлагатай жанжин байсны дээр хааныхаа адил христос мөргөлтөн байв.Хүлэг хаан буцмагц Хэт Буха ноён өөрийн элчийг 40 нөхрийн хамт Египет рүү илгээж “Мөнх хөх тэнгэрийн зарлигаар хөхрөгчид хөх тэнгэр, хөрстөд монголчууд эзэн суух таалалтайг сануулж, үүний эсрэг зогссон хэн бүхэн, тэдний гэр бүл бүхэлдээ хүйс тэмтрэгдэх бөгөөд бидний хүч чадал Истандарийн Рустамаас илүү болно.Ийм учир бийд та нар бууж өгч элчээ ирүүлж, хүндлэл үзүүл, эс бөгөөс байлдахад бэлтгэ” гэжээ.

    Энэ үед Египетд байсан Мамлюкын улс бол монголын эрхшээлд ороогүй лалын сүүлчийн улс байсан бөгөөд түрэгүүд Египет, Сири, Иорданы арабуудыг эзлэн байгуулсан Дамаск төвтэй улс байлаа.Хаан нь Кутуз гэх түрэг хүн байсан агаад ихэд шударга хаан хэмээгдэж ард түмний талархлыг хүлээсэн байж.Түүний цэргийн гол хэсэг нь Хорезмын сүүлчийн хан хүү Желал Аддины цэргийн үлдэгдэл, тэдний үр сад байсан гэдэг. Дээр явуулсан монголын элч мөн нэмж ингэж хэлжээ: “Хүлэгү хаан Туранаас Иранд ирэхэд ганц ч халиф, султан, малик түүнийг сөрөн зогсож чадаагүй бөгөөд тэр Дамаскийг эзлэхээр ирэхэд түүний ах их хаан Мөнх нас барсан мэдээ ирж тэр буцсан болно. Гэвч түүний арслангийн зоригт, луугийн хүчит Хэт Буха жанжин цэргийг одоо удирдаж байна.Тэр Дамаскийг дайрвал түүнийг хэн ч зогсоож чадахгүй бөгөөд та нар үтэр түргэн бууж өг” гэж шаарджээ. Харин Мамлюкын хаан өөрийн шадар түшмэдүүдийн хамт зөвлөж: “Бид бууж өгсөн ч байлдсан ч биднийг зөвхөн үхэл хүлээж байна, иймд байлдая, ухрах газар бидэнд үгүй, ар талд Хойд Африкийн элсэн цөлөөс өөр ухрах газаргүй” гэж ярилцаад монголын элчийн толгойг авч дайн хийе гэж тогтжээ. Энэхүү зоригтой шийдвэрт нөлөөлсөн бас нэгэн хүчин зүйл бол Хүлэгү хаантай муудалцсан Алтан Ордны хаан Бэрх энэ үед элч илгээж Мамлюктай цуг Хүлэгүг дайлж лалын шашны сүр хүчийг сэргээе гэжээ.

    Бэрх лал шашинтан гэж өөрийгөө нэрийдэж байсан боловч үнэндээ түүнд Хүлэгтэй муудах гол шалтгаан бол Чингисхааны үеэс Зүчийн үр садад хүртээсэн Кавказын нурууны өмнөд хэсгийн бэлчээр сайт нутгийг Хүлэггэй булаацалдсан явдал бөгөөд энэ нь ч бас зөвтгөх талтай байсан юм. Даарин дээр давс гэж Хүлэгү хааны цэрэгт хүч өгч, Багдадыг эзэлж явсан Зүчийн удмын 3 ханхүү учир битүүлэгээр түүний ордонд нас барж, тэдний албат нар “ханхүү нар хор ууж үхсэн” гэж баталсан аж. Бэрх хаан лал шашинд талтай байсан нь үнэн боловч үндсэн шалтгаан нь дээрх явдал гэж үзэх бүрэн үндэстэй байв.Үүгээр ч зогсохгүй чухамдаа Өгөдэйн удмаас хаан ширээг Тулуйн удмын Мөнх хаанд авч өгсөн гол хүн бол Батын заавраар гардан гүйцэтгэсэн Бэрх байсан бөгөөд “тэжээсэн бяруу тэрэг эвдлээ” гэж хэлэхээр байдал үүсжээ.

    Мамлюкууд Айн Жалутад байсан монгол цэргийн тоог ч бас багцаалж байсан учраас айхгүйгээр байлдах шийдвэр гаргасан бол Хэт Буха жанжин ч бас байлдахгүйгээр айлгаад буулгаж авах бодолтой байсан байх талтай.Монгол цэргийн ангийг толгойлж байсан Байдар гэх жанжин элч зарж Мамлюкын цэргийн хөдөлгөөнд орж байгааг мэдээлсэнд Хэт Буха байрлалаа орхихгүй байхыг тушаажээ.Гэвч Хэт Буха жанжинг амжиж ирэхэд Байдарын цэрэг цохигдож ухарсан байсан ч Хэт Буха өөрийн ухарч няцаж байгаагүй хүчинд эрдэж цэргийн хамт шууд довтолжээ.Дайснууд нь монголчуудаас үнэхээр айн сүрдэж байсан агаад тэдний дайралт ч няцаагдашгүй байсан тул олон дахин давуу хүчтэй мамлюкийн арми цохигдож ухрав.Гэвч Кутузын цэргийн голлох жанжин Бэйбарс байрлалаа өөрчилж нууц отолтонд хэсэг хүчээ оруулан улмаар мөрдөж байсан дайснуудаа бүсэлж цохисон нь монгол цэргийн аргаар өөрийг нь давшуулж болгоомж сэрэмжийг нь алдагдуулаад цохисон хэрэг болжээ.

    Энэ үед Хэт Буха жанжин цэргээ зоригжуулан: “Хүлэгү хаандаа ялагдлын мэдээ дуулгаж, түүний урмыг хугалснаас баатар зоригийг үзүүлэн байлдаж дуусъя. Бид баатар зоригтой байлдаж амиа алдсанаар хааны цэргийн эхнэрүүд бэлэвсэрнэ, үнасан азарга маань үрэгдвэл хааны адуун сүргийн гүү нэгэн жил унагалахгүй, гэвч хаан биднээр бахархаж бидний өшөөг авах болно” гэж хэмээн цэргээ зоригжуулж хэлээд цэргээ толгойлон байлдсан ч цэргүүд нь ухарч тэрээр мянган цэрэг мэт аймшиггүйгээр байлдсаар улмаар зугтан ухрах аргагүйд болж амьдаараа олзлогдсон байна.

    Мамлюкын цэрэг ойд орж бүгсэн монгол цэргийг ойг шатаан шахаж хядаад, улмаар монгол цэргийн хүрээг эзэлж тэнд байсан хүүхэд, эмэгтэйчүүд түүний дотор Хэт Буха ноёны хатанг олзлон, бусад хүмүүсийг бүгдийг нь буруу номтныг өмгөөлж хамгаалсан хэмээн тарчилган цаазалжээ.Хэт Буха Ноёныг мамлюкын хаан Кутузын өргөөндөө авчирч “Худал үг хоосон амлалтаар хууран бидний орон гэрийг устгаж, олон баатар эр эхнэр хүүхдийг хөнөөсний төлөө буруу номтон чамайг цаазаар авна” гэжээ. Үүний хариуд хүлээтэй байсан Хэт Буха эгц өндийн босож ирээд оггхон ч айсан шинжгүйгээр: “Бид ялан дийлэх болно, хэрвээ чи намайг цаазалвал би үүнийг чиний биш бурхны таалал гэж үзнэ. Чиний өнөөдрийн ялалт бол хэсэг зуурын юм, энэ мэдээ Хүлэгү хаанд хүрмэгц түүний хилэн бадарч Азербейжанаас Египет хүртэл өшөө хорслын тэнгис буцалж, Мамлюкын нутаг монгол цэргийн морин туурайн дор талхигдан дуусна.Хүлэгү хаанд над шиг цэрэг эр гучин түм бий бөгөөд түүний зөвхөн нэг нь би” гэжээ.

    Түүний зоригтой байдал, баатарлаг чанар нь Кутузыг цочроож түүнийг үгэр цаазалж толгой rap хөлийг салган Мамлюкын нутгаар шонд тараан өлгөж дайсандаа сүрдүүлэг өгөхийг зорьсон гэнэ.Үнэхээр Кутуз султан түрхэн зуур баярласан бөгөөд хэдхэн хоногийн дараа өөрийн цэргийн жанжин Бэйбарсын гарт амиа алдсан юм. Баатар зоригт эрээ алдсан Хүлэгү хаан ихэд харамсан гуниглаж, түүний нэрийг мөнхлөн, үлдэж хоцорсон гэр бүлийхнийг нь тэтгэж халамжилсан байна. Харамсалтай нь, Алтан Ордны Бэрх хаан, Мамлюкын шинэ хаан Бэйбарс нартай 2 фронтод зэрэг байлдах нь хэцүү болсноос Хүлэгү хаан баатар эрийнхээ өшөөг авч чадаагүй ажээ.Энэхүү тулалдааны ач холбогдолыг лалын түүхчид өндрөөр үнэлдэг боловч энэ тулалдаан лалын ертөнцийг ноёрхох монголын санаархалд саад болоогүй билээ. Үүнтэй ижил төстэй нэгэн жишээ бол, 1380 онд Куликовын талд Монгол цэргийг цохисон хэмээдэг оросын түүхчдийн жишээ билээ. Ил Хааны улс Мамлюкгай 1269, 1277,1280,1299, 1300, 1302 онуудад олон удаа байлдсанаас 1299 онд Ил хааныхан Дамаскийг эзэлж Хэт Буха жанжныхаа өшөөг авсан байда. 1399 онд Доголон Төмөр Хаан бас нэгэн удаа Дамаскийг эзлэн түрэмгийлж галдан шатаасан юм.

    Энэхүү удаан үргэлжилсэн амжилтгүй дайныг судалсан эрдэмтэд олон хүчин зүйлийн нөлөөг авч үзэхийг санал болгосон байдаг. Сирийн нутаг бэлчээрийн даацгуй байсан, мамлюкын удирдагчид монгол цэргийн бүрэлдхүүнд байлдаж явсан, монгол цэргийн тактикийг мэдцэг байсан, Ромын Паптай холбоо тогтоосон Ил хааныхан түүнийгээ ашиглаж чадаагүй, нөгөө фронтод Алтан Ордны хаадтай давхар байлдаж байсан, зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн байдаг.Хэдийгээр монголчууд Мамлюкын улсыг бүрэн мөхөөж чадаагүй ч лалын ертөнцийг бүхэлд нь эрхшээлдээ байлгасан болно. Ил хааны улсын хаад өөрсдөө лалын шашинд 1295 онд албан ёсоор орсон бөгөөд лалын ертөнцийг удирдан чиглүүлэгч гол хүчин болон хувирсан бөгөөд түүний халааг авсан Доголон Төмөр хаан ба монгол угсааны Жалайрид улсууд нийтдээ 200 гаран жил 1460 оныг хүртэл энэхүү үүргийг гүйцэтгэж байсан юм. Түүхийг өөр өөрийн өнцгөөс харан тайлбарлах нь үндэстэн бүрийн эрх бөгөөд монголын залуу хүн болгон ийм нэгэн тулалдаан болсныг мэдэж, монгол баатар эрсийг сэтгэлдээ хүндэлж явахад илүүдэхгүй болов уу.

  • № 28. Бичгийн боловсрол

    бичиг үсэг дэлгэрэн улмаар нийт монгол улсын албан ёсны бичиг үсэг болон явдал мөн. Монгол энэ бичиг үсэг нь уг гарлаараа эртний Финикид /Ойрхи Дорнодын/ анх үүсэн финикийн бичгийн системд хамаарагдах бичиг үсгүүдийн нэг байжээ. Учир нь финикийн бичиг үсгээс арамей бичиг үсэг, түүнээс согд бичиг, түүнээс уйгур салбарлан гарч улмаар согд, уйгур бичиг үсгээс монголын уйгуржин хэмээх хуучин бичиг үсэг бий болсон түүхтэй.
    Хубилай хааны шинэ үсэг авч хэрэглэсний учир бол ихэнх эрдэмтэний үзэж байгаагаар Юан төрийг үндэслэгч нь зөвхөн монгол хэл төдийгүй их гүрний бүрэлдэхүүнд багтсан бүх улс үндэстний хэлүүдийг нэгэн зэрэг үйлчилж чадах, хятад дахь монгол төрийн олон улс аймгийн нийт дундын тусгай бичиг зохион бий болгохыг эрмэлзсэнээс болжээ. Пагва лам дөрвөлжин үсгийг түвэд, энэтхэг үсгийн үндсэн дээр монгол хэлний аялгуунд түшиглэн зохиожээ.
    Чойжи-Одсэр монгол хэлнээс гадна санскрит, түвэд, уйгур хэл бичгийг нэвтэрхий мэдэж байсан учир тэр цагийнхаа Дорно дахины соёл, ухааны өндөрлөгт байж чаджээ.
    Уран зохиол
    Эрт цагаас монгол аймгуудын дунд нэгэнт зүгшрэн тогтсон аман бичгийн буюу аман уран зохиолын хэл байжээ. Энэхүү эртний аман зохиолын хэл бол ард түмний аман зохиолын удаан хугацааны хөгжлийн үр дүн мөн байжээ. Эртний монголчуудын аман зохиол нь үлгэр, домог, дуу, шүлэг, зүйр үг, оньсого зэргийн олон хэлбэртэй байжээ. Ерөөс эртний монголчуудын дунд уран яруугаар толгой холбон шүлэглэх заншил өргөн дэлгэрсэн байжээ.
    Эртний монгол хүмүүсийн дунд яруу найргийн авъяас билигтэй шүлэгчин, үлгэрчин, хуурчин хүн цөөнгүй байжээ. Монгол шүлэгчид Хабул хааны хүү Хотула ханд зориулан эр чадлг нь магтан дуулсан олон шүлэг зохиожээ гэж Рашид-ад-Дин бичсэн байдаг.4 Аргусан хуурч, Сөнөдийн Гилгүдэй баатар мэтийн сайн сайн шүлэгчид цөөнгүй байжээ.
    4 Рашид-ад-Дин.т.1 кн.2.стр 39.
    “Нууц товчоо” бол монголын язгууртан ноёдын талыг баримталсан зохиол боловч үзэл санааны хувьд дэвшилт зохиол гэж эрдэмтэд нэгэн дуугаар үзэж байна.2 Энэ зохиол монгол орон, эртний овог төрлийн нийгмээс феодалын нийгэмд дэвшин орж, тархай бутархай олон монгол аймаг нэгэн улс гэрт нэгдэн төвлөрч, монгол угсаатан бүрэлдэн торгтож байсан түүхэн үеийн уран зохиолын бүтээгдэхүүн болно.
    2 Б.Я.Владимирцов “Общественный срой монголов” Л. 1934: С.А.Козин “Сокровенное сказание” Введение в изучение памятника. М-Л.1941, Ц.Дамдинсүрэн “Монголын уран зохиолын тойм” УБ. 1957. 57-61-р тал.
    “Нууц товчоо”-ноос гадна монгол гүрний үеэс уламжлагдан ирсэн нэлээд зохиол бий. Жишээ нь: “Аргусан хуурчийн домог”, “Өнчин хөвүүний цэцэлсэн шастир”, “Хоёр загалын тууж”, “Алтан ордны үйсэн дээрх бичиг” зэрэг болно.
    XIV зууны үеийн монголын уран зохиолын түүхэнд өмнө гарсан Чойжи-Одсэр чухал суурь эзэлнэ. Чойжи-Одсэр бол авъяас билигтэй яруу найрагч мөн бөгөөд эртний Энэтхэгийн олон зохиолыг монголчилсон их хэлмэрч мөн.
    XIV зууны үеийн монголын эрдэмтэн орчуулагч Шаравсэнгийн уйгур, түвэд хэлнээс орчуулсан “Алтангэрэл”, 1330-аад онд орчуулж хэвлэсэн “Долоон өвгөний судар”, XIII зууны эцэс буюу XIV зууны бүр эхээр Соном-Гарагийн орчуулсан Түвэдийн Сажа бандид Гунгаажалцаны яруу найргийн алдарт зохиол “Субашид”, 1307 онд орчуулан барласан Күнзийн сургаалийн ном “Сао Цзинь” /Ачлалт ном/1 зэрэг болно.
    Мөн энэ үеэр идэвхитэй оролцоотойгоор XIII зуун түвэд хэлээр орчуулагдсан Дандины “Кавъядарша”2 /”Зохист аялгууны толь”/, хэсэгчлэн орчуулагдсан “Сарасватикантха-бхарана”3 /”Сарасватийн хүзүүний чимэг”/ мэтийн эртний энэтхэгийн яруу найргийн онолын зохиолууд монголын боловсролтой хүмүүсийн дунд дэлгэрч, яваандаа монгол уран зохиол, ялангуяа яруу найрагт их нөлөөлөх болжээ.
    2 “Кавъядарша” нь VII зуунд зохиогджээ.
    3 Энэ зохиол нь XI зуунд зохиогдсон болно. “Кавъядарша”-ийн хамтаар Сажа бандид анх хэсэгчлэн орчуулжээ.
    Урлаг, хот суурин газрын боловсрол
    Монголын их гүрэн байгуулагдсаны дараагаар монголчууд соёлт орнуудтай харилцаа холбоотой болж ирэхийн хамтад монголын хаад ноёд тансаг хээнцэр амьдралыг эрхэмлэн дагах болж, хээр талын нутгийн нүүдэлчдийн бэрх амьдралаасаа суурин газрын тохилог боловсронгуй аж байдалд аажмаар шилжин орж, байлдан дагуулсан орнуудынхаа соёлын өмнө өөрсдөө сөгдөн бууж эрдэм соёлын нь ололт амжилтад амтархан шунаж, өөрсдийн амьтдралын жаргал цэнгэлд хэрэглэхийг аль болохоор эрмэлзэж байжээ.
    Хааны ордонд Францын дархан Вильгельм Бушье мөнгөөр урлан босгосон хиймл мод хотын үзэсгэнэлт зүйлсийн нэг нь болж байжээ.1
    Хархорумд буддын болон христос, лалын шашны 12 сүм байсны дотор буддын шашны нэгэн сүм бусдаас онцгой гоёмсог байжээ. Өмнө дурьдсан Эрдэнэ Зуугийн чулууны бичээсийн хятад, монгол эхээс үзэхэд Өгэдэй хаан өөрийн ордныг босгуулаад улмаар сүмийн гэр босгуулж барилгын бусад ажлыг бүрэн дуусгуулж амжаагүйг Мөнх хаан залгамжлуулж, 1256 онд “Их бурханы суварга” босгож түүнийг “Харин бүрхэхүй агуу өндөр гуу” /цамхаг/ босгуулжээ.
    1 “Юан улсын судар” 8 дэвтэр. Мэнгу ю му-цзи. Записки о монгольских кочевьяа. Стр 380.
    Хаад, язгууртны булшийг ихэд нууцлан “Хориг” хэмээх цээртэй газарт оршуулах ба тэдэнд зориулж тахилын тусгай онгон бүтээж, тайлгын ёслол гүйцэтгэдэг байжээ.

    Түүхийн жимээр хөтөлсөн Д.Жаргалсайхан