Category: Монголын түүх

  • Дайсны талын Бодоо сайд, Богд хаан, АНУ МАРКСИЗМ, ЛЕНИНИЗМГҮЙ ТҮҮХЭН ТЭМДЭГЛЭЛ

    түмэнд ойлгуулж, сургуулийн сурах бичигт мөн л уран зо¬хиол, уран сайхны кино яруу найр¬гаар бичиж үлдээдэг. ХХ зууны Монголын улс төрийн түүх ийм л байсан.Түүх бичлэ¬гийн энэ онолын үүднээс авч үзвэл Бодоо сайд, Богд хаан, АНУ-ын түүх бол бүгд дайсны талын түүх. Тэгвэл дайсны талын Бодоо сайд, Богд хаан, АНУ ямар буруу хэрэг хийчихсэн юм бол. Ардын намын анхны Ерөнхий сайд Бодоог цаазын тавцанд аваачихад тулгасан ялын нэг бол Богд хаантай ямар холбоотой байснаа хэл гэсэн эрүү шүүлт байлаа.

    -Чи хө, Америк улстай ямар харилцаатай байснаа хэл, Америкийн тагнуултай удаа дараа уулзсаныг чинь мэдэж байна. Бичиг явуулснаа хүлээ гэж байцааж байжээ.

    -Чиний Богд хаан, хатан хоёртой холбоотой нь илч¬лэгд¬сэн.Богд ваадан¬тай юм бариад танай гэрээр орж гардаг гэсэн. Дам¬бий¬жанцан, Егүзэр хутагт, Жалханз лам нарт бичсэн захидал чинь олдсон гэж тамлан байцааж байжээ. Тэг¬вэл Богд хаан, Бодоо сайд, АНУ ямар ха¬рил¬цаатай байсан юм бол. Богдын Засгийн газрын бод¬ло¬гыг Бодоогийн Засгийн газар үргэлжлүүлж байсан юм болов уу.

    Д.Бодоо Ардын намын Засгийн тэргүүнээр ердөө ганцхан жил хүрэхгүй хуга¬цаанд ажилласан боловч АНУ-тай харилцах талаар ахиц гаргажээ. Гэвч тэр үеийн АНУ Монголыг ч биш, Улаан Оросыг ч биш, Хятадын бод¬ло¬гыг дэмжин харзнаж байв. Богд хааныг Далай ламын нэгэн адил цалин хан¬гамжаар хангах, Мон¬голд санхүү, цэрэг зэвс-гээр туслах, Манжийн хааны үед Халхын ноёдод эдлүүлж байсан эрх ямбыг Богд хаанд сэргээн эдлүүлэх, Хятад Монголын худалдааг либе¬ралч¬лах, нээлттэй хаал¬ганы зарчмаар ажиллах хэрэгтэйг АНУ Хятадын Засгийн газарт зөвлөж байв. Богд хаан өөрийнхөө улсын хил хязгаарыг “Цагаан хэрэм” гэж бат итгэн бодлогоо бүх мон¬голчууд даяар явуулж байв. Тэр үед Өвөр Монголын хошуу ноёдын хаашаа толгойтой байгаа талаар тодруулбал, Өвөрлөгч ноёдууд хошуу нутаг мал сүрэгтэйгээ Монгол руу толгойтой байжээ. Мон¬гол, Хятадын шинэ засгийн бо䬬ло¬гыг дэмжиж байна уу гэдгийг АНУ анхаарч энэ тухай төвдөө байн¬га мэдээлж байжээ. Хятадын Ерөнхийлөгч, АНУ-ын үгийг дагаж байлаа. Юуны өмнө Өвөр Монголыг Богд хаант Монгол Улсад алдахгүйн тулд хятад цэргийн хүчийг Өвөр, Ар Монгол руу илгээсээр байв.Өвөр 49 хошуунаас 20 гаруй хошуу ноёд улс төрийн далим гарвал Ар Монгол руу явчих гээд байв. Богд хаант Монгол Улсыг байгуулахад Өвөр Монголын ноёд тэмцлийг манлайлж оролцсон. Богд хаан ширээнд суумагцаа Монгол 1911 оны Өвөр Монголыг чөлөөлөх байл¬даанд манлайлан оролц¬сон Өвөр Монгол ноёдыг шаг¬насан. 1915 оны Гурван гүрний хэлэлцээр хүртэл Богд хаа¬ны Засгийн газар бодлогоо бүх Монгол даяар явуулсанд Өвөр Монголын ард олон баярлаж байв. Тийм ч учраас Богд хаан Япон, Буриадын санал болгоод байгаа “Нар¬май Монгол”-ыг хүлээн зөв¬шөө¬рөөгүй нь гадаад Монгол Улс бол”Их Монголын гал голомт” гэсэн бодлого бай¬лаа. АНУ-ын бас нэг санаа нь Улаан Оросын аюулыг Монголд нэвтрэхээс сэргийлж чадах цорын ганц цэргийн хүч бол генерал Сүй Шүйжан.Ийм учраас Сүй Шүйжан генералтай Америкийн Элчин сайд Бээжин хаалганд олонтаа уулзсан тухайгаа Вашингтонд тайлагнаж байв. Америкийн дэмжлэгийг авч чадсан Хятадын хувьд өөрийн нөлөөгөө Монголд тэлэх түүхэн үе иржээ гэдгийг ч мэдэрсэн. Энэ эгзэгтэй агшинд 1919 оны зургадугаар сарын 29-нд Богд хааны зөвшөөрлөөр нэгэн цахилгаан утас Хятадын зас¬гийн газарт иржээ. Монголд суугаа Хятадын элчин Чен И бичсэн байна. Хүрээнд суугаа цагаан Оросын консул Орлов, Чен И хоёр удтал ярилцсаны эцэст хятад цэр¬гийг машинаар зөөвөрлөн Монголд ирүүлэхийг хүссэн байлаа. Хүсэлтийн дагуу 1919 оны наймдугаар сарын 19-нд хятад нэг бригад цэрэг Хүрээнд иржээ. Ингээд 1919 оны наймдугаар сарын 26-ны байд¬лаар хятад цэрэг Хүрээнд 700, Хиагтад 500, Улиастайд 120-ыг оруулав. Аажмаар Хүрээн дэх хятад цэргийн тоо 2500-д хүрчээ. Хятадад суугаа Америкийн Элчин сайд Реанш Хятадын ерөнхийлөгчтэй уулзахдаа “Монгол болон монголчууд боль¬шевикийн хүчний эсрэг үлэмж хамгаалалт болж байна” хэмээн 1919 оны наймдугаар сарын 31-нд сайшаан тэмдэглэж байжээ. Сүй Шүйжан Засгийн газрынхаа зөвшөөрлөөр Ар, Өвөр Монголыг хөгжүүлэх төлөв¬лөгөө гэдэг баримт бичиг батлуулж, 50 сая ам.до묬ларын бонд гаргуулаад амж¬жээ. Ингээд Хятадын төрийг барьж байгаа гурван нам нийлэн ар Монголыг эзлэх хийрхсэн мэдэгдэл гар¬галаа. Үүнд Гамин нам багтсан байв. Өвөр Монголын ихэнх ноёдууд Богд хааны бод¬логыг дэмжиж Бээжингийн хурлаас сэмээрхэн тарж алга болж байв. Хүрээ сайд түшээт хаан Пунцагцэрэн Гамин намын их хурлыг хаян Хүрээнд ирсэн нь Хятадын уурыг хүргэжээ. Түшээтхан тэргүүтэй Халхын ноёд уг нь Манжийн бодлогыг дэм¬жиж байсан боловч Хятадын шинэ Засгийн бодлогыг дэм¬жихгүй байлаа. Энэ нь Сүй Шүйжан Богд хааныг унагаж ар Монголыг Хятадын нэг муж болгох ажиллагааг хур¬давчлав. Хүрээн дэх Хятадын төлөөлөгч Чен И генерал Сүй Шүйжан хоёр хоорондоо зөрчилджээ. Энэ үед Богд хаант Монгол Улс засаглалын хувьд эзэн хаантай, дээд, доод хоёр танхимын хуралтай парламентын засаглалтай ардчилсан улс байсан.

    Монгол Улс аль улсыг дагаж, ямар аюул заналаас хэнээр хамгаалуулахаа хоёр тан¬химтай парламентаар хэлэл¬цэж шийдвэрлэнэ гэсэн үг. Орос, Япон, Хятад, Америк зэрэг том орнуудын нэгийг түшиж хөгжинө өөр хувилбар байх¬гүй. Том гүр¬нүүд Монголыг хувааж идэхээр ил, далд элдвийн гэрээ байгуулсаар байлаа. Хамгийн ноцтой нь Францын зуучлалаар Хаант Оросын саналаар “Ар Монголд Орос нөлөөгөө тогтоож болно. Харин Өвөр Монголд бүхэлд нь Японы нөлөөллийн бүс” гэсэн гэрээ бас бий. Япон энэ гэрээг урдаа барьж байв. Японд суугаа Францын Элчин сайд Жерарын бичсэнээр Монгол дахь Оросын нөлөөний хүрээ нь Сибирийн хилээс говь цөл буюу Ар Монголоос хэтрэхгүй гэж тохирчээ. Оросын цагаан хаанч, Улаан Орос ч энэ гэрээг хатуу барьдаг. Япон ч гэсэн Өвөр Монголыг гэрээ ёсоор өөрийнхөө нутаг гэж үзсээр ирсэн. Ийм учраас тэр үеийн дээд, доод хуралд суудаг хаад ноёдын байр суурь өөр өөр байсан бололтой. Ерөнхий сайд Бадамдорж тэргүүтэй хэсэг ноёд Улаан Орос түрээд ирнэ. Тиймээс Хятадыг дагана гэсэн байр суурьтай байв. Бадамдорж тэргүүтэй хэсэг ноёдын Хятадыг дагах 64 зүйлтэй гэрээ хэлэлцээр бэлэн болж байв. Харин дээд хурлын түшээт хан Дар¬хан чинван Пунцагцэрэн тэргүүтэй ноёдууд ямар ч байсан Хятадыг дагахгүй, Мон¬голын өөртөө засах авто¬номит эрхийг устгуулахгүй гэж хатуу байр суурьтай түү¬¬ний¬гээ Богд төдийгүй Дон¬догдулам хатнаар энэ бодлогоо хамгаалуулж чадаж байлаа.Тэгвэл Түшээт хааны хошуу ноёд голлон, мөн Япо¬ны нөлөөллийн хүрээг баримтлагч Өвөр Монголын эх оронч ноёд Хятадад орохгүйг дэмжив.Тэгвэл доод танхим бүхэлдээ Хятадад дагаар орохгүй гэсэн байр суурьтай байжээ. Парламентын энэ маргааныг Богд хааны байр суурь тодорхойлно.

    ХОЁР ТАНХИМТАЙ ПАРЛАМЕНТААРАА ХЭЛЭЛЦЭЖ, БОГД ХААН СОЁРХОН БАТАЛЖ ЭЦСИЙН ШИЙД ГАРНА

    Большевик Оростой хил¬лэ¬сэн хойд талаасаа улааны аюул Хиагтад тулж ирчихээд байсан төдийгүй Хүрээнд суугаа цагаан Оросын Эл¬чин сайдыг яаралтай татах бичиг ирчихээд байв. Зүүн хойд талаасаа Япон хийгээд, Алс Дорнодын бүгд найрамдах улс цагаантнууд түүнээс дутахааргүй “Нармай мон¬гол” хөдөлгөөнд нэгд гэсэн Буриадын тулган шаардалт Богд хааны хоолой дээр хут¬га тавьчихаад байв. Урд талаасаа Хятадын шинэ засгийн газар Өвөр Монголыг Ар Монголтой авах шийдвэрээ гаргаж байлаа. Монгол Улс хадны завсар хавчуулсан халиуны зулзага шиг бүлтгэнэж байжээ.Пар¬ла¬ментын дээд танхимд Ерөн¬хий сайдаас эхлээд гол¬дуу ноёдууд байсан. Дээд танхимын олонхи Хятадыг дагана гэсэн шийд гаргалаа. Гэвч цөөнх болсон ноёд түш¬мэд эсэргүүцэж байжээ. Харин парламентын доод танхим тэртэй тэргүй Хятадыг дагахгүй гэж бослого гаргахад бэлэн байжээ. Санал зөрөлдсөн учраас парламентын хурал¬дааныг Богд хаан намар хүр¬тэл хойшлуулж цаг хожиж суух. Богд хаант Монгол Улсын парламентын хуралдааны цөөнхийн сана¬лын тухай материалыг суд¬лаач Равдангийн Болд анх удаагаа өөрийн бичсэн “Мон¬голын тусгаар тогтнол ба Амеркийн нэгдсэн улс” гэсэн судалгааны томоохон бүтээлдээ мэдээлсэн байдаг байна. Тус номын 94 дүгээр хуудсанд “Улсын дээд хурлын арваннэгдүгээр сарын 13-ны хуралдаанаар Түшээт хан Пунцагцэрэн, түүнийг дэмжсэн арав гаруй ноёдоос бусад нь автономийг цуцлах санал өгчээ” гэсэн байгаа. Ялагдсан цөөнхийг дэмжигчдийг гамин¬гууд баривчлав. Генерал Сүй Бадамдоржтой арваннэгдүгээр сарын 14-ний шөнө уулзаж, найман зүйлтэй шаардлагад гарын үсэг зурах, 24 цагийн хугацаанд өгч эс зөвшөөрвөл Богд хаан болон бусад удирдагчдыг баривчлан Бээжинд хүргэнэ гэж заналхийлжээ. Энэ үеийн тухай Хятадад сууж байгаа АНУ-ын Элчин сайд төвдөө мэдээлэхдээ “Хятадын цэрэг Богд хааны ордонг бүсэлж, Засгийн газрыг хяналтанд авснаар, Богд гэгээн Ерөнхий сайдынхаа хамт бараг олзны хүн болжээ” гэсэн байна. (Р.Болд мөн хуудас). Хятадын Ерөнхийлөгч Ар Монголыг Хятадын бүрэлдэхүүнд бу¬цаан авч, Хятадын муж болгосон зарлигаа арван¬нэгдүгээр сарын 22-нд гарга¬сан ажээ. Богд хаан дээд танхимын шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй байсан энэ үед парламентын доод танхим хуралдаж бараг 100 хувиар Хятадын бүрэлдэхүүнд орохыг эсэргүүцжээ. Доод танхимын шийдвэр арванхоёрдугаар сарын 4-нд гарсан. Доод тан¬хим автономийг устгахгүй өөрийнхөө хүчээр өөрөө өөрийгөө хамгаална гэсэн шийдвэр гаргажээ. Богд хаан Хятадын Ерөнхийлөгчид хоёр ч захидал бичлээ. Бас Америк улсад хоёр захидал явуулав.Гэвч гамин цэргүүд хүрээг эзэлдгээрээ эзэлж Богд хааныг барьж Засгийн газрыг буулган авч, монгол цэргийн зэвсгийг хураажээ. Энэ үеийн Богд хааны бод¬лого, байр суурийг, хоёр захид¬лын утга харуулна.(Хоё захидлыг хавсаргав. Г.Д)Одоо Монголын хаад ноёд хаашаа ямар улсад хандах үлдсэн болоо. Богд хаан өөрийн төлөөний түшмэл гүн Гүррагчааг Япон улс руу томилон явууллаа. Гүррагчаа гүн хар мөрөнд хүрч Япон нэвтрүүлээгүй боловч Богдын Японы эзэн хаанд бичсэн захидлыг албаны хүнд нь хүргэсэн байдаг. Энэ захидал одоо Харбин хотын номын санд хадгалагдаж байгаа сураг байна. (2011 оны зун Харбин хотын номын санд орж тус захидлыг үзье гэсэн боловч явуулын сэтгүүлчийг оруулдаггүй хатуу болзолтой учраас тусыг эс олов. Г.Д)

    Халхын томчууд гамингаас чөлөөлөгдөх гарцыг хайж эхлэв. Монголчууд хар Хятадын гараас яаж гарах вэ. Ард түмэн Богд хаанаа юу хэлэх бол, ямар үйлдэл хийх бол гэж харж байлаа. Угаас Хятадад дургүй монголчууд бослогод бэлэн байсан гэж хэлж болно. Хүрээнд байдал улам бүр түгшүүртэй. Монгол хүн хятадыг алж гэнэ. Хятад монголыг алж гэнэ гэсэн яриа, үйлдэл шөнө болгон гарна. Тэр хэрээр гамин цэргүүд догширно. Бүгд Богд хааныхаа амыг харсаар байлаа. “Үйлийн үрээр хар Хятадын эрхэнд орж гурван жил зовох болов уу гэж бодож байсан юмсан. Хятадаас салахад гурван сар хүрэхгүй хугацаа үлдсэн, амар амгалан байцгаа. Дахин эрхээ олох шинж мэдэгдэж буй тул хэрхэн олох аргыг одооноос сүвэгчлэн хэлэлцтүгэй” гэж зарлиг буулгажээ. Богд хаан энэ үед Барон Унгернтэй холбоо тогтоож амжсан уу, ард олноо тайвшруулсан уу, ирэх цагийн өнгийг үзэж улаан хувьсгал ирнэ гэж мэргэлсэн үү, бүү мэд. Ямарч байсан Хүрээг Барон, монгол цэрэгтэй хүч хавсран хятадуудаас чөлөөлөв. Богд хаан энэ үед АНУ-д хандсан бас нэг бичгийг явуулсан байдаг. Үүнийг түүхэнд Лар¬сон гүнгийн бичиг гэх юм. Уг бичгийн англи хувь АНУ-ын үндэсний архивт хадгалагдаж байгаа гэнэ. Ларсон бол швед гаралтай Амеркийн иргэн Хятад, АНУ, Ар, Өвөр Монгол бүх талуудад ажил¬лаж Монголын эзэн хаанаас гүнгийн зэрэг хүртсэн турш¬лагатай дипломатч юм. Лар¬сон Богдтой төдийгүй Ар-дын намын Засгийн газар байгуулагдсан хой¬но Бодоогийн урилгаар ир¬сэн гэдэг юм. Бодоо сайдыг Америкийн консул С.Сокобинтай уулзах тэр үеэр Хиагтын зөвлөлт засгийн тэргүүн Шумяцкий Хүрээнд иржээ. Сокобин энэ тухайгаа төвдөө “Зөвлөлт Орос Монголыг цэргийн хүчээр эзэлжээ” гэсэн мэдээ дэмжуулсан байна. Бодоо Сокобин хоёр уулзахдаа гадаад сайд Цэрэндоржоор хэлмэрчлүүлж хятад хэлээр их л дотно ярилцжээ. Сокобин хожим Бодоогийн талаар мэдлэгтэй, соёлтой, үндэсний үзэлтэй Ерөнхий сайд байсан, даанч бие даасан бодлого явуулах боломж олгоогүй гэж дүгнэсэн байдаг. Бодоогийн Засгийн газрын АНУ-аас тусламж эрсэн мэдээ 1921 оны арваннэгдүгээр сарын 23-ны(TH NATION) сэтгүүлд “МОНГОЛ ДЭЛХИЙТЭЙ ЯРЬЖ БАЙНА” гэсэн гарчиг¬тай нийтлэгдэж байв. Богд хаант улсын бодлогыг Ардын намын анхны Ерөнхий сайд Бодоо үргэлжлүүлээд ирэхээр Шумяцкий ч, орос зөвлөхүүд ч уурлажээ. Ингээд улаан Оросын хувьд Бодоо сайдын асуудлыг түргэлэх шаардлагатай болох нь тэр.Бодоо сайдад ял тулгаж буудан хороож цаазлах бас нэг үндэслэл бол АНУ-тай холбоо тогтоосон, Богд хааны бодлогыг үргэлжлүүлсэн. Зөвлөлтийн улаан цэргийг хөөсөн зэрэг асуудал байлаа. Бүгд үнэн байж л дээ.

    ХҮРЭН ЗАНДАН ТАШУУРТ НУУЖ ЛЕНИНД ХҮРСЭН ӨНӨӨ АЙХТАР БИЧИГ

    Ардын намын нөхдүүд Зөвлөлийн засагт Орос улс руу явахдаа маш чухал нэгэн нууц бичиг авч явдгаар бидний үзсэн заалгасан түүхэнд гардаг. Хүрэн зандан ташуурыг голоор нь нүхэлж, бичгээ хуйлаад ташуурын голоор хийж нуудаг. Ленинтэй уулзаад ташуурт нуусан аргаа хэлтэл Ленин нуусан аргыг нь өндрөөр үнэлдэг. Тэр ташуур нь хүрэн зандан модоор хийсэн ташуур байдаг юм. Гэтэл түүхэнд Данзангийн аяганы ширээг эвдэн Бодоо модон тамга хийсэн болохоос ташуур хийсэн гэсэн мэдээ байдаггүй. Хүрэн зандан ширээнээс тамганы мод авч үлдсэнээр нь ташуур хийсэн байж магадгүй юм. Ташуур нь гол биш тэр бичиг нь ямар бичиг байсан нь хамгийн чухал. Энэ үеийн түүхийг заалгаж байсан хүүхдүүд тэр чухал бичгийг үзэх, унших гэж боддог. Тэгвэл тэр бичиг одоо хүртэл олдоогүй ямар бичиг байсныг мэдэхгүй. Ардын намыг анх байгуулж байсан түүхээс үзэхэд тийм ч толгой эргэмээр олон бичиг гараагүй юм билээ. “Намын хүмүүсийн дагаж явах Тангарагийн бичиг гэж нэг бичиг” гарсан. Харин энэ Тангарагийн бичгийг Д.Бодоо зохиосон гэж түүхчид ам нэгтэй баталсан байдаг. Ер нь ардын намын бүх баримт бичгийн эхийг бичиг үсэг сайтайгаараа Д.Бодоо зохиосон байж болохыг суд¬лаа¬чид хүлээн зөвшөөрчээ. Ардын намынхан ямар ч гэсэн бичгэн дээр дарах тамгатай болсон. Бичгээ нууж авч явах арга, хүрэн зандан ташууртай болсон. Анхны баримт бичиг Тангарагийн гэрээгээ ташуурт хийгээд Ленинд өгөөд явуу¬лаа¬гүй нь тодорхой. Тэр бич¬гэн дээр Ардын намын тамга дарагдсан уу, Богд хаант Монгол Улсын төрийн тамга дарагдсан уу гэдэг нь одоо хүртэл түүхчдийн дунд бөөн маргаан. ЗХУ-аас тусламж гуйсан тэр бичгийг сонирхъё. Харин тэр бичгэн дээр Бодоогийн сийлсэн Богдын аравнайлсан ардын намын анхны тамга дарагдсан баймаар юм. Уг бичгийн эх хувь олдоогүй боловч ардын намын судлаач нар ийм нэгэн бичгийг Сүхбаатар нарын авч явсан бичиг мөн гэдэг.(МАХН-ын түүхэнд холбогдох баримт бичгүүд номноос хуулав Г.Д)

    Дайчин улсын цагийн Улайс¬тай, Хүрээ, Ховдын жан¬жин сайдуудын харь¬яанд захирагдаж агсан, Халх дөрвөд аймгийн бүх монголчуудыг дахин өөртөө засах эзэрхэг улс болгож Богд Жавзандамба хутагт хаан юугаан хуучин ёсоор шашин төрийг хослон байх улсын эзэн хаанд өргөмжилж, Хятадын нэгэн хэсэг газар хэмээх нэгэн үгийг устган байлгаж Дундад иргэн улсад огт хамаарахгүй болгох явд¬лыг гол болгон гуйна. Гуйсан хэргийг зөвшөөрөн явуулбаас юуны урьд Хүрээ Хиагтын газарт суугаа Хятадын цэргийг хур¬дан татаж буцаалгах нь нэн чухал тул эдний цэргийг даруй эргүүлэн буцаалган манай Монголын хуучин засгийг тэдний гараас салган авч бидэнд олгох ба дараа өөртөө эзэрхэг улс байгуулж, Богд Жавзандамба хутагт юугаан эзэнд дахин өргөмжлөх хэрэг цөм их улсын хамгааллаас гарахыг бат итгэх тул дотор зуур шийтгэн явуулах буюу эсхүл сурган ухуулж дагаж явуулахыг хүссүгэй” гэж уг бичигт өгүүлнэ. Түүхийн архивт байгаа эл бичгийг их Ленин танаа гэж хаягласангүй.Гэх¬дээ л Зөвлөлт Орос Улсад явуулсан бичиг мөн гэж түүхчид үзэж байна. Гол утга нь Монгол Улс Хятадын нэгэн муж болохгүй. Энэ гамингуудын гараас салгаж өгөөч,Хүрээ, Хиагтын газар суугаа энэ гамин цэргүүдийг эргүүлэн буцааж аваач. Бид Богд хаант улсаа байгуулъя гэсэн гол утга оршиж байна. Түрүүчийн бүлэгт Хятадын ерөнхийлөгчид Богд хааны бичсэн хоёр захидлыг бүрэн эхээр нь уншсан. Мөн АНУ-д явуулсан Богд хаан Бодоо нарын явуулсан бичгийг ч уншсан. Тэр бичгүүд бүгд улсын эзэн хааны тамгатай байсан. Японд явуулсан бичиг ч бас эзэн хаан тамгаа дарсан сурагтай. Мөд Японд явуулсан бичиг олдох байх. Тэр улс манайх шиг өөртөө таалагдахгүй байгаа түүхийн баримтыг устгаагүй гэж найдъя. Энэ бичгэн дээр ардын намын тамга дарагдсан байж болохоор байгаа биз. Богд хаан энэ бичгийг гаргаж дээр төрийн тамгаа дарсан бол “Богд Жавзандамба хутагт юугаан шашин, төрийг хослон барих эзэн хаанд дахин өргөмжлөх” гэж хоёр дахин бичихгүй бай¬сан. Төрийн хаан хүн намайг хаан болгоод өгөөчээ гэж өөр улс, орон руу бичиг явуулдаггүйг Богд хаан дээд зэргээр мэдэж байгаа. Хятад болон АНУ-д явуулсан Богд хааны бичиг агуулга, утга, бодлогын өндөр түвшинд боловсруулагдсан байхыг олж уншсаан. Богд хаан яагаад ч хаанаа алчихаад хаангүй улс байгуулна гээд байгаа улаан Оросын Засгийн газарт намайг хаан ширээнд дахин залаад өгөөч гэж бичиг явуулах уу.Тийм учраас эл бичгэн дээр”Гамин цэргээ аваачээ,Монголын ардын намынхан ч гэсэн Богд хааны¬гаа ширээнд нь залъя гэсэн бодлого, утга шингэсэн бичиг Оросын холбооны улсад явуулсан болохыг та уншлаа. Шашин, төрийг хослон барих хэмжээт эрхт хаантай, сонгож байгуулдаг парламенттай улс орон болох тухай бодлогын баримт бичиг Бодоогийн захидал болон түүхийн баримтанд орсон байдаг юм. Тэгвэл энэ бичгийн эхийг Бодоо боловсруулсан байж магад төдийгүй, Ардын намын тамга дарагдсан байх магадлалтай. Ардын намынхан энэ бичгийг авч явсан нь үнэн бол ардын намын нөхдүүд, Богд хаан хоёр анхнаасаа нэг талд тог¬лож байжээ гэж дүгнэж болно биз дээ. Жишээ нь, Ардын намын Бодоо, Чагдаржав, Жамъян гүн зэрэг олон хувьс¬галчдын хувьд Богд хаан бол 1910-аад оноос холбоо харилцаатай байсан төдий¬гүй Богдын төрийн албан хаагчид, Богд ламын шавь нар байсан. Богд хаан Чаг¬дар¬жавт томилолт өгч Европын хоёр, гурван улс, мөн Энэтхэгт ажиллуулж бай¬жээ. Харин Бодоо бол 1921 он гэхэд Монголын сонин бичиг, Нийслэл хүрээний сонин бичиг, Уриа зэрэг сонинд шүүмжлэлт өгүүлэл, шүлэг, үргэлжилсэн үгийн томоохон зохиол бичиж “бо бичээч”, Болд илд нэрээр олонд танигдаж алдаршсан нийтлэлч байжээ. Энэ тухай Г.Дэлэг багш сайтар судалсан төдийгүй Монголын хэвлэлийн түүхэн тэмдэглэл номонд тодорхой бий. Бодоо 1912 оноос Гадаад яамны сургуульд орос хэлний багш хийж байгаад хэвлэлийн ажил¬тан болсон болсон байдаг. Г.Дэлэг багшийн өгүүлснээр Харбинаас ирсэн Гадаад яамны хэвлэлийн машинд мань Бодоо ажиллаж байсан байгаа юм шүү гэж тэмдэглэжээ. Ленинээс тус¬ламж гуйхаар одсон Ардын намынх¬ны ард Богд хаан байж гэж болохоор байгаа биз. Тэр зандан ташуурт нууж явсан бичиг Ленинд очсон үгүй нь мэдэхгүй. Харин кинон дээрх түүхээр бол Ленин бичгийг аваад их л тааламжтай бай¬даг. Тэгээд Ленин сургахдаа “Ялсан пролетари нарын тус¬ламжтайгаар танай улс капитализмыг алгасч социа¬лизм байгуул” гэж сургаад лам ноёд бол танай намын нөхөд биш, малчин арддаа итгэ гэж захидаг санагдана. Хэрвээ дээрх бичиг Ленинд хүрсэн бол Ленин бөөн уур болсон баймаар. Бид хаанаа устгаж ядаж байхад та нар юун Богд хаанаа дахин залахад тусламж гуйж явах гэж. Бас бид Манж хааныг зайлуулж чадсан Хятадын гамин намтай холбоотой ажиллаж байхад юун Гамин намын цэргийг Хүрээнээс хөөгөөд аль гэж юуярьж яваа юм гэж уурлаад хөөгөөд гаргамаар юмаа. Ямар ч байсан бидний хүмүүжсэн кино уран зохиолын түүх үнэнээрээ бичигдэж учир нь олдох биз.

    БАРОН УНГЕРНЫ БОЛОН БОГД ХААНЫ ХАМТАРСАН ЦЭРЭГ НИЙСЛЭЛ ХҮРЭЭГ ГАМИНГААС ЧӨЛӨӨЛӨХӨД БОДОО ТАГНУУЛ БАЙСАН ГЭЖ ҮҮ

    Тэр үеийн Зөвлөлт засгийн газрын бодлого нь Хятадын Ерөнхийлөгчийн байр суурийг зөвшөөрч байсан байна. Ховд, Улиастайгаас эхлээд Цэцэн ханы нутаг даяар цагааны цэргүүд Монгол нутгаар нэг тарсан байсан. Цагаан цэргүүд Монголын нутаг дээр нэгдэж Оросын улаантныг урдаас нь Монголын талаас бут цохих төлөвлөгөөтэй байжээ. Энэ төлөвлөгөөг тас цохихын тулд улаан орос Хятадын талаас тусламж эрж байлаа. Тодруулбал, Манжийн хааныг зайлуулсан Гамин нам зэрэг Хятадын гол намуудтай улаан орос хэлцэл хийж холбоотон болсон байжээ. Тэр үеийн цагаан орос ялангуяа Монголд орж ирсэн Барон Унгерны гол зорилго бол Хятадад Манж хааныг, Монголд Богд Хааныг ширээнд нь эргүүлэн залах. Улаан оросыг хүйс тэмтэрч хаант засгаа эргүүлэн тогтоох алсын зорилго өвөртөлж явна гэж тэмдэглэсэн байна.

    Хятадын цэрэг Монгол нийс¬¬лэл хүрээг эзлэн, Засгийн газрыг нь буулган авч, Хятадын Ерөнхийлөгчийн зурагт мөргүүлж, эзэн хааныг нь гэрийн хорионд хийжээ. Их гүрнүүд жижиг улсыг ингэж доромжилж байсан. Барон Унгерны цэргээс Богд хаан аврал ирэв. Түшээт хаан, Сэцэн ханы нутгаар Монголын хилд цагаан цэр¬гийг нэвтрүүлж ирүүлэх аж-лыг Түшээт хааны чуулган дарга, хүрээ сайд Дархан чин ван Пунцаг¬цэрэн, Эрдэнэ чин ван жонон Ширнэндамдин нар голлон зохион байгуулав. Барон Унгерны цэргийг 1920 оны намрын дунд сард Заан Тэрэлж хавиар Монголын нутагт орж ирэхэд Түшээт Хан аймгийн дархан чин вангийн хошууны тэр¬гүүн цэргийн тайж Лувсанцэвээн нар хүндэтгэлтэйгээр угтан авчээ. Барон Унгерны цэргийг цэргийн хүнс хоо¬лоор хангах, монгол цэрэг нэмэн татах, Хүрээнд байгаа манлай ван Дамдинсүрэн нартай холбоо тогтоон цэрэг зэвсгийн хүчийг нэмэх, Богдын хамгаалалтын түвд цэргүүдтэй холбон цэргийн ажил¬лагаа явуулах гээд том тулаанд бэлджээ. Хүрээнээс хятад цэргүү¬дийг хөөхийн тулд Түшээт хан, Цэцэн ханы нутаг, Хүрээ орчмоос 300 гаруй монгол цэрэг нэмэн татжээ. Бароны монгол цэргийн жанжнаар тэргүүн тайж Лувсанцэвээн, дэд жанжнаар Буриад Жигмэдджав Жамбалон нарыг томилжээ. Борон Унгерн, Монголын хамтарсан цэрэг нийслэл Хүрээг 1921 ны хоёрдугаар сарын 3-нд чөлөөлжээ. Богд хааныг суллаж авав. Хүрээнд сууж байсан Хятадын төлөөлөгч Чен И тэргүүтэй гамин цэргийн эрхтнүүд 12 машинд сууж Толгойтын даваагаар хойшоо зугтаажээ. Тэр үеийн Богд хаант Монгол Улсын нийслэл 60 орчим мянган хүнтэй байжээ. Хятад, Орос, Түвд, Европ таван хэлийн амьтад холхисон Нийслэл хүрээ багагүй хот. Зах зээлийн жамаар бараа таваар элбэг, яг л одооных шиг арьс шир, ангийн үсээрээ хятад бараа сольж авна. Малчид жин тээж Жэхээ, Хаалган хот ороход ямар ч зөвшөөрөлгүй байсан учир нь Өвөр Монголыг Монголын нутаг гэсэн ойлголттой байжээ. Хүрээнд 600 гаруй хоршоо мухлаг гуанзтай, 5-6 орны пүүс гуанз дэлгүүртэй Хаалган маягийн хот гэж жуулчид тэмдэглэн үлдээжээ. Хаалган Хүрээ хоёрын хооронд машин явж эхэлсэн. Ийм л хот байж. Барон, Монголын хамтарсан цэрэг Хүрээг чөлөөлсний дараа Богд хаан шинэ Засгийн газар эмхлэн байгуулав. Засгийн газар байгуулах тухайгаа Халхын том ноёд цуглан хэлэлцээд саналаа Богд хаанд хүргүүлсэн байна. Ингээд

    -Монгол Улсын Ерөнхийлөн шийтгэгч сайд бөгөөд дотоод яамны тэргүүн сайдад Засагт хан аймгийн Жалханз хутагт Дамдинбазар

    -Гадаад яамны тэргүүн сайдад шавийн шанзав Дашжав

    -Цэргийн Яамны тэргүүн сайдад Цэцэн хан аймгийн бишрэлт гүн Доржцэрэн

    -Сангийн Яамны тэргүүн сайдад, Түшээт хан аймгийн тэргүүн зэргийн тайж Лувсанцэвээн

    -Шүүх яамны тэргүүн сайдад Сайн ноён хан аймгийн бээс Чимэддорж

    -Бүх цэргийн жанжнаар Хатан баатар Магсаржав нарыг тохоон томилжээ. Бас яамдын дэд сайд нарыг томилж бүтэц бүрэлдэхүүнийг баталжээ. Богд хаант Монгол Улсын Засгийн газар байгуулагдснаа Зөвлөлт Орос улсын ардын комиссариатад, мөн Хятадын зүүн гурван мужийн сайд Жан Золинд цахилгаан утсаар мэдэгджээ. Хятадын гамин цэргийг бут цохиж Богд хаан дахин суудалдаа заларлаа гэсэн нь Хятадын Гамин намын холбоотон Зөвлөлт Оросын уурыг хүргэлгүй яахав. Улааны засагт орос, гамин цэргийн эрхтнүүд хоёр холбоотой, харилцан туслах гэрээтэйг Богд сайн мэдэж байв. Тэгээд Ардын намынхныг дуудаж нэг үзэв. Ардын намынхан буцаж ирсэнгүй. Богд хаан Ардын намын-ханд уурсчээ. “Ардын нам хэмээх нь Хятадын харгис гамин цэргийн янаг нөхөр мэт, хээрийн нохойтой нийлсэн гэрийн нохой” гэж зүйрлэн байжээ. Богд хааныг ширээнд залж өгнө үү гэсэн бичигтэй жи¬лийн өмнө гарсанардын намынхан Москва, Чита, Эрхүүгээр яваад санаа бодол бүүр өөр болж, Богд хаант төрөөсөө урваж төрөл арилж¬сан юм шиг болчихжээ. Моск¬вад Чагдаржав, Данзан нар хүрч, Чойбалсан Сүхбаатар нар комминтернд олзлогдож, Бодоо Догсом нар ирж очиж байв. Улаан Орос “Монголд туслах нь тусална.Гэхдээ гамин цэргээ хөөж гаргах чинь танай дотоод асуудал” гэж Москва зөвлөв.

    Энэ цагт нийтлэлийн гол баатар Д.Бодоо Барон Унгерны цэргийн штабт ажиллаж байжээ. Түүхчид гайхав. Ардын намын түүхчид болохоор намын даалгавраар “тагнуул” хийж явсан юм гэж тайл¬барлав. Бодоо тэр үед Гадаад яамны дэс түшмэл орчуулагч бай¬сан. Орос хэлтэй хүн ховор болохоор зүгээр л ажил үүргийнхээ дагуу орчуулагч хийж явсан байж болох гэж зарим нь тайлбарлана.Тэгэхлээр Хиагтыг дайрах тулаанд Бодоо байгаагүй, Ардын намын цэргүүд дээр Хиагтыг эзлэн авснаас хойш очсон байдаг.Харин Бодоог байхгүй хойгуур нь ирээдүйд Улаан цэрэг Хүрээг эзэлж аваад байгуулагдах Засгийн газрын Ерөнхий сайд болно гэж намын нөхөд нь шийдсэн байдаг юм. Хилийн цаана комминтерний зааврын дор байгуулагдсан түр Засгийн газрын протоколд ийм өгүүлбэр байна.

    -Түр Засгийн газрын Ерөнхий сайдаар Чагдаржавыг тавих санал гаргав.

    -Чагдаржаваас Түр ерөнхий сайд гэдэг чинь Бодоог иртэл гэж байгаа юм уу. Нэг мөсөн Бодоогоор тавь¬чихвал яасын бэ гэхэд түүнийг дэ쬬жиж таван хэлтэйгээр нь Бодоог болго гээд Бодоо ирээгүй тул Данзан намын дарга, Чагдаржав Ерөнхий сайд, Сүхбаатар цэргийн сайд, Чойбалсанг дэд жанжин болгожээ. Гэвч тэр үеийн зарим бичиг баримтан дээр Ерөнхий сайд Бодоо цэргийн жанжин Сүхбаатар гэж бичсэн баримтуудыг үзэхэд тэр үеийн баримт мөн үү, эсвэл сүүлд нөхөн хийсэн байж магадгүй гэж зарим түүхчдийн шинжилсэн нь үнэний ортой байх. Бодоо, Чагдаржав нарын төрж өссөн нутаг Түшээт хан аймгийн, чуулган дарга, хүрээ сайд Пунцагцэрэн жонон, Барон цэргийн бүх хангалтыг дааж хошуу нутгаараа дамжуулан Бароны цэргийг оруулж ирсэн. Бароны Цагаан цэрэгтэй хамт Хүрээг чөлөөлөх 300 гаран монгол цэргийг, Хүрээнээс, Түшээт хан аймгийн нутгаас татсан байдаг. Гадаад яаманд орчуулагч хийж явсан тэгээд ч тэр үедээ нийтлэлээрээ од явсан Бодоог, Бароны цэрэгт тагнуул хийж явсан гэхэд үнэмшил муутай. Харин Бодоог Богд цагаан цэргийн штабт зориуд оруулан ажиллуулсан, Хүрээг чөлөөлөөд цаг тайван бол¬могц Орос явсан “МАН-ын нөхдөө буцаагаад ир” гэж Бодоод үүрэг өгөөд Хиагт явуулчихсан юм биш байгаа. Гэтэл жилийн өмнө Орос явсан Ардын намынхны санаа сэтгэл хүний болж, хээрийн нохойтой нийлсэн гэрийн нохой болсон юм шиг. Хэрвээ Ардын намынхан улаан цэрэг дагуулаад Хүрээ хүртэл дайраад ороод ирвэл яах вэ.Бодоог л ардын намын Ерөнхий сайд болж шашин үндэс юугаа их яргаллаас аварч үз гэх эцсийн арга байсан юм биш биз.Бодоо бол Богдын хийгээд ч хошуу ноёныхоо ч итгэлтэй хүн байж таараад байгаа юм. Бодоогийн Ерөн¬хий сайд байхдаа авч явуул¬сан арга хэмжээ, хэрэгжүүлсэн ажлыг дараагийн бүлэгт жаахан дэлгэрэнгүй өгүүлье. Бодоо сайд бол “Ардын намынхны” бичсэнээр Ардын намаас Барон Унгерны цагаан цэргийн штабт ажиллаж байсан тагнуул уу, харин Богд хаанаас ардын намынхан улааны аюул дагуулж ирж магадгүй. Тэгэ¬хэд Ерөнхий сайд болгоно гэж тооцоолж шургуулсан тагнуул уу. Бодоо сайд Богдын тагнуул болох нь. Москвад баригдаад цаазлуулав уу. Түүхчид үнэнийг олж хөөж бичих биз.

  • №42 Цогт тайж

    Эжэйг нас барсны дараа түүний дүү Абунайд чин вангийн зэрэг залгамжлуулжээ. Абунай, түүний дүү Бүрни, Лувсан нар Монголын их хаадын үр сад гэдгээ гүнзгий ухамсарлаж, 1675 онд Манжийн ноёрхлыг эсэргүүцсэн бослого гарган тэмцсэний улмаас амь насаа алдсан билээ. Үүгээр Лигдэн хутагт хааны үрс тасрав хэмээх хуучин цагийн монгол түүхчид харамсан тэмдэглэдэг. Гэвч Чингисийн алтан ургийн Гэрсэнзийн үр хойчис болох Халхын ноёд уугуул нутагтаа Монголын төрийн гал голомтыг сахин үлдсэн билээ.

    Цогт хунтайж /1581-1637/ бол Гэрсэнз Жалайр хунтайжийн гуравдугаар хөвгүүн Онохуй Үйзэнгийн 5-р хүү Бахарай хошуучийн ахмад хөвгүүн болно. Түүний эх нь Оннигудын нэгэн эзэн Бэрхийн охин, Чин бишрэлт сайн Мадэ Тайгал хатан бөгөөд хөвгүүн Цогт тайжийн хамт сүм хийд байгуулах, судар шастир орчуулах зэргээр Халхад буддын шашин дэлгэрүүлэх хэрэгт ихэд зүтгэж явжээ.
    Цогт тайж Түшээт ханы дотор тусгай хувь албаттай, Халхын зүүн гарт нилээн нэр нөлөө бүхий ноён байжээ. Түүний эзэмшил нутаг нь Орхон, Туулын бэлчирт байв.
    Цогт тайж бол XVII зууны Монголын соёлын томоохон зүтгэлтэн, яруу найрагч, гүн ухаантан, тэр цагтаа улс төр, цэрэг, шашны сургаалд боловсорсон нэгэн байв.
    Цогт тайж Лигдэнг монголын их хаан хэмээн хүлээн зөвшөөрч, түүний монголын улс төрийн нэгдэл, тусгаар тогтнолын төлөө тэмцлийг Халхын ноёдын дотроос эн тэргүүнд тууштай дэмжсэн хүн мөн.
    1636 онд Манжийн хаан Абахай өөрийгөө Монголын хаан хэмээн өргөмжилсөн нь дан ганц Өвөр Монголын аймгуудын бус нийт монголчуудыг эрхэндээ оруулах алсын санааг агуулсан хэрэг байв.
    Лигдэн хутагт хаан нас барсны дараа Монгол-Манжийн харилцаанд хамгийн чухал үүрэг гүйцэтгэж чадах нэр нөлөөтэй хүн нь Халхын Сэцэн хан Шолой болсон бав.
    1636 оны 1-р сарын 14-нд Манжийн хааны ордонд Халхын Сэцэн хан Шолой болон Халхыг түшин суусан Үзэмчний Сэцэн жонон, Сүнидийн Баатар жонон, Хуучидын Галдан түшээт, Авгын Засагт жонон нарын 4 элч бусад их бага ноёдын элч дагалдагсад 132 хүний хамт хүрэлцэн очжээ. Элч нар Манжийн хаанд захидал бичиг авчрахын хамт морь, тэмээ, булганы арьс, эмээл хазаар, хуяг илд зэрэг эд зүйлсээр бэлэг барьсан. Энэ бэлэг нь Манжийн албан түүхэнд тэмдэглэгддэг шиг Манжийн хаанд барьсан алба бус, харин хөрш улсын дипломат ёсны харилцааны илэрхийлэл болгон өргөсөн бэлэг байв.

    Цогт тайж, Гүүш хан, Төрбайх нарын хөх нуур, Түвдэд эрхшээлээ тогтоохын төлөө тэмцэл
    Түвэдийн улааны ба шарны шашинтны аль алин нь дотоодын тэмцэлдээ монголчуудын дэмжлэг авч цэрэг-улс төрийн холбоо тогтоохыг чухалчилж байв.
    Цогт тайж нутагтаа байхдаа, өөрийн эх Мадэ, Тайгал хатны хамт буддын шашныг дэлгэрүүлэхэд ихээхэн хүчин зүтгэл гаргаж байсан билээ. Гэвч дээрх мэдээ нь тэд нэгэн шашны шүтлэг бишрэлээр холбогдоогүй, гагцхүү Монгол, Түвэд, Хөх нуурт улааны шашны далбаан дор шарын шашинтны эсрэг цэрэг-улс төрийн нэгдмэл үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс нэгдсэн гэдгийг нотолж байна.
    Дөрвөн Ойрадын ноёд Хөх нуурыг эзлэн авснаар газар нутгаа өргөтгөн тэлж, Төв ба Дундад Азийн олон улсын харилцаанд идэвхтэй оролцох, Түвэдтэй шууд хиллэж, тогтвортой харилцах боломж олж авсан байна.
    Төрбайх Хөх нуурыг эзэлсний дараа Дөрвөд Ойрадын цэргийг дэс дараатай нутаг буцаажээ. 1638 онд Цоросын Эрдэнэбаатарыг нутаг буцахад “Баатар” хунтайж цол өргөмжлөн, үлэмж бэлэг сэлт өгч, Аминдара хэмээх охиноо богтлон ураг барилдсан байна.
    1645 онд Төрбайх Түвэдэд ноёрхох байр сууриа бэхжүүлэх үүднээс Дашилхүнбэ хийдийн ширээт лам Лувсанчойжижалцанд “Богд” гэдэг цол шагнаж, V Далай лам Лувсанжамцын эрх мэдлийг ихэд бууруулан, шинэ өрсөлдөгчийг буй болгов.
    Лхасаас баруун хойш орших Дамын хөндийд үлэмж тооны монгол цэргийг суулгаж, чухал боомт, зам судалд харуул, өртөө байгуулж, Түвэд дэх Хошуудын ноёрхол, Монгол-Түвэдийн төр-шашны засаглал, түүний үйл ажиллагааг эсэргүүцсэн тэмцлийг дарах бэлтгэл ажил хийв.
    Төрбайх 1655 оны эхээр 73 насандаа Түвэдийн Лхаст нас нөгчжээ. Төрбайх бол XVIII зууны тэргүүн хагасын Төв болон Дундад Азийн түүхэнд ихээхэн нөлөө үйлдэл үзүүлсэн, Дөрвөн Ойрадын цэрэг, улс төрийн нэр ихэд алдаршсан томоохон зүтгэлтэн байв.
    Төрбайхыг түүний ахмад хөвгүүн Даян тайж “Очир хаан” цолтойгоор залгамжилж, 1717 онд Зүүнгар хаант улсын цэрэг Лхас хотыг эзлэх хүртэл Хошуудын ноёд дал гаруй жил Түвэдийн төрийн эрхийг барьжээ.

  • Өвөр Монголыг чөлөөлөх 1913 оны байлдаан

    минь туурга тусгаар улс болж, Богд гэгээн минь хаан ширээндээ заларч монгол хүн бүр магнай хагартлаа баярлаж билээ.Монголын газар нутаг дээр хүнээсээ эхлээд хорхой шавьж хүртэл баярлаж байсан даа” хэмээн дурсдаг байжээ.1368 оноос хойш зургаан зууны турш Монголын их эзэнт гүрэн мөхөж, хятадын дөнгөж шинээр мэндэлсэн Мин улсад ялагдаж түүнээс хойш ойрдын довтолгоон, оросын шахалт, манжийн нөлөө, хятадын өнгөлзлөгө гээд тал талаасаа хэмлүүлж газар нутаг, мал сүрэг, хүн ардаа ихээр алдаж монгол туургатан үлэмж их доройтсон байв.

    Ийнхүү Богд хаант Монгол улс байгуулагдсан нь бүх монголчуудын хувьд хамгийн том баярт үйл явдал боллоо.Энэхүү үйл явдлыг өвөр монголчууд үлэмж ихээр дэмжиж байлаа.Өвөр Монголын Зуу Үд, Зост, Жирэм, Шилийн гол, Улаанцав,Их зуу зэрэг 6 чуулган Хөх хотын Түмэдийн зүүн, баруун гарын засаг Хар мөрний их мянган, Өөлдийн засаг, Алшаа, Ар хорчин, Илийн голын Цахар зүүн гар болон Тарвагатайн аймгийн хошууд талархан Монгол улсад дагаар орохоо илэрхийлж, нийслэл Хvрээнээс монгол цэрэг илгээж, Өвөр Монголыг бvхэлд нь хятадаас чөлөөлөхийг өвөр монголын ард түмэн ихэд хичээнгүйлэн хvсчээ. Хөлөнбуйрын Барга, Өвөр зургаан чуулганы 49 хошууны 35 нь Монгол улсад нэн даруй нэгдэв. Өвөр Монголын Хөх нуурын 24 хошуу, Цахар 8 хошуу, баруун монголын Илийн гол болон Тарвагатайн 16 хошуу дагаар орж албан ёсоор нэгдэхээ илэрхийлжээ. Монгол улсын Богд хааны зарлигаар 1913 оны 7-р сард Зүүн хязгаарын хэргийг захиран шийтгэх тусгай газар байгуулагдаж, сайдаар нь Цэцэн хан аймгийн харьяат Егүзэр ачит зан бадарсан эрдэнэ мэргэн хамба Галсандашийг томилжээ.

    Монголын Богд хаант улс байгуулагдсаны дараа монгол үндэстэнг нэгтгэн Нэгдсэн Их Монгол Улс байгуулахыг монголын ноёд, ард эрмэлзэж байв. Богд хаант Монгол улсад Өвөр Монгол болон бусад монголчууд нэгдэх эрмэлзлэлээ илэрхийлж, хуучин Манж Чин улсын харъяаны монголчуудын бослого, хөдөлгөөнүүд газар сайгүй өрнөж байлаа. Манж Чин улсын хүчирхэг эзэн хаант гүрнийг мөхөөж Дундад Иргэн улсыг шинээр байгуулсан хятадууд өөрсдийгөө манж нарын өв залгамжлагч хэмээн үзэж хуучин Манж Чин улсын нутагт гарсан үндэстнүүдийн тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг цэрэг, зэвсгийн хүчээр нухчин дарж эхлэв. Түүхийн ийм эгзэгтэй үед Богд хаан Монгол улс, өвөр монголчуудыг хятадын дарлалаас чөлөөлөх, тусгаар Монгол улсад сайн дураар нэгдсэн монголчуудыг нэгтгэж, хязгаар нутгаа батлан хамгаалах зорилгоор Чуулалт хаалга ,Бат хаалга Долнуур, Хөх хот, Бугат хотын чиглэлд таван замаар их цэрэг хөдөлгөв.

    Өвөр Монголыг чөлөөлөх таван замын цэргийг ерөнхийлөн захирагч жанжнаар Манлайбаатар Дамдинсvрэнг зарлигаар томилж таван замын цэргийг дор дурдсанаар хуваан мордуулжээ.Үүнд: Нэгдүгээр замд Егүзэрийн хийдийн чиглэлд Бэйсийн зэрэг туслагч Чимидцэрэнгийн удирдсан цэрэг, Хоёрдугаар
    зам: Дарьгангын чиглэлд Дэс түшмэл чин зүтгэлт гүн Хайсан, Дэд сайд Бавуужав нарын цэрэг, Гуравдугаар зам: Сөнөдийн хоёр хошуу, дөрвед вангийн чиглэлдДэд сайд, бишрэлт бэйс Насан-Аривжихын цэрэг, Дөрөвдүгээр зам: Хөх хотын чиглэлд, Сайд гүн Сономдоржийн цэрэг, Тавдугаар зам: Урадын гурван гүн, Хатан голын чиглэлд, дэд зэрэг түшмэл Зүтгэлтийн цэрэг тус тус хөдлөв. Эдгээр чиглэлүүдэд монгол болон өвөр монгол цэрэг нийлж нийтдээ 10 000 цэрэг байлдаанд морджээ.

    1913 оны үеийн Монгол цэргийн тоог 4300 гаруй, түүн дээр 3500 орчим орон нутгийн сайн дурын цэрэг байсан гэж үздэг. Дундад иргэн улсын Ерөнхийлөгч Юан Ши Кай Монголын эсрэг 70 000 цэрэг татаж, их буу, явган цэргээс бүрдсэн орчин үеийн зэвсэглэл сайтай армийг эмхлэн байгуулж, маршал Ван Хуй Жанаар удирдуулан умар зүг Цагаан хэрмийг нэвтэрч хөдөлгөжээ. Юань Ши Кай хятадын маршал Ванд нэгэн нууц даалгавар өгч өвөр монголын Дэмчигдонров вангийн өргөөнд хадгалагдаж буй эртний их монголын Юан гүрний Хубилай хааны төрийн тамгыг ямар ч хамаагүй аргаар авчрах үүрэг өгчээ. Тэр үеийн хятадын цэргийн байдлыг авч үзвэл: 1912 оны намар Дарьгангын чиглэлд 500-аад, Цагаан Түнгийн чиглэлд 1-2 мянга орчим, Цицикарт, Хөлөнбуйрын чиглэлд 4.0 мянга гаруй хүнтэй холимог бригад,Жирэмийн чуулганы нутаг, Шаазгай хотноо 10 000 орчим цэрэг байрлуулжээ. Өөрөөр хэлбэл, Дундад иргэн улс 1912 оны адаг, 1913 оны эхэн гэхэд Жирэмийн чуулган, Цицикар, Шаазгай хот орчим 14 000 цэрэг (зүүн чиглэл), Өмнөд Монгол буюу Хөх хот, Хаалган боомт, Долнуур, Бяруу зэрэг хотод 39 000 цэрэг (төвийн чиглэл), харин Цагаан Түн, Алтайн Шар сүм, Чингэл зэрэг газраар 6 000 цэргийг байрлуулжээ.

    Хятадын цэргийн бүлэглэл төрөл бүрийн калибрийн 146 их буу, 90 пулемёттой байв. Харин 1913 оны 9, 10 дугаар сарын үед Шаньси мужийн умард хилийн нутгаар 23 төрлийн анги нэгтгэл, 28 их буу, 4 пулемёт бүхий 9500 явган цэрэг, 1500 морьт цэрэг байрлаж байсан бол Хаалган, Долнуур зэрэг хотын чиглэлийн цэргийн бүлэглэлд 30 их буу, 16 пулёмёт бүхий 35 батальон (20 мянган хүнтэй) явган цэрэг, 9 дивизион (2500 хүнтэй) морин цэрэгтэй анги, салбарууд байрлаж байжээ. Богд хаант Монголын их цэрэг Өвөр Монголд байгаа хятадын цэрэгтэй тулалдаж Эзний гол, Ноён уул,Алшаагийн яамд хотын орчим, Шандын гол, Yхэрчин уул, Тэнгэр элс, Сургага Хөөрөг, Дархан уул, Чулуун хөхий хошуу,Долнуур, Бяруу хот, Хөх хотын орчим, Хөвөө шар хошуу зэрэг олон газар ялалт байгуулжээ. Монгол цэргийн ялалтыг Английн “Лондон таймс”, Японы ”Майничү” зэрэг олон сонин дэлхий нийтэд зарлаж байлаа. Хаант Орос Улс «Танай улс учиргvй их улс болохыг бүү яар. Гагцхүү оршин тогтнохыг хичээх нь эрхэм» хэмээн зөвлөж, их цэргээ татахыг Хятадын Засгийн газрын түлхээсээр шаардаж байлаа.

    Манлай ван Дамдинсүрэнгийн цэрэг Долнуураас гарсан хятадын их цэргийг угтаж, сар битүүрэхийг хүлээж байгаад харанхуй шөнө болох үед хурдан шалмаг морьтой , газрын баримжаа мэдэх нутгийн өвөр монгол 50 цэрэг, халх 50 цэрэгтэй хамт хятадын их цэргийн яг голоор нь зүсэн , хоёр тийшээгээ буудсаар, нэвт гарчээ. Энэ үед сандарч тэвдсэн хятад цэргүүд эмх замбараагаа алдаж, буун дуу гарсан зүг рүү хариу буудсаар үүр цайх үед өөрөө өөрсөдтэйгөө тулалдсанаа мэджээ. Цаг уурын байдал, шөнийн нөхцөлд тоогоор цөөн цэргээр их хүчийг гэнэт довтлон сандаргасан энэ тактикийг Зоригт баатар Лаварын Сумъяа дурсамждаа ”Монголын цэргүүд бид бух чичүүр, галзуу барын дайралт хэмээх монгол цэргийн аргыг хэрэглэж хятад цэргийг ялсан” гэж бичжээ. Энэхүү тулаан нь шийдвэрлэх тулалдаан төдийгүй хамгийн анхаарал татсан тулалдаан байжээ. Тулаан болсон тэр тал уг нь Ганган тал нэртэй байжээ. Элсэрхэг хөрстэй, битүү ой байсан энэ хөндийн салхины дээр нь өндөрлөг газар монгол цэргүүдбайрласан бол яг эсрэг нам дор, зүүн өмнө зүгээс Хятадын цэрэг давшин ирж довтолжээ.

    Эмгэнт Манхан хэмээх толгой дээр Манлай баатар Дамдинсүрэн байрлан, яг байлдаанд цэргээ удирдаж байгаа мэт тугаар дохио зангаа хийнэ. Үүнийг нь харсан хятадын Ван Хай Жин жанжин их бууны шуурган галаар моддын оройгоор үзэгдэх монгол цэргийн олон туг руу өдөржин галлаж давших явцаа удаашруулан хамаг сумаа барж байжээ. Монгол цэргүүдээс цөөн хэдэн цэрэг далд байрлалд зөвхөн тугаараа давших ухрах хөдөлгөөнийг хийж хуурч байсныг мэдээгүй хятад цэргүүд өдрийн хагас баахан буудаад эцэст нь хоолложээ. Яг энэ үед өлийн салхи гарч, Монгол газрын хүчит салхи баруун хойноосоо дэрхийн босжээ. Үүнтэй зэрэгцэн өтгөн сахлаг хуурай модонд тавьсан түймэр, давхиж яваа морьтноос ч хурданаар хятад цэргүүдийг нөмөрчээ.

    Түймрийн галаас зугтан гарах хятад цэргүүдийг морьтой монгол цэргүүд цавчихыг нь цавчиж, буудахыг нь буудсаар тэдний дунд зүсэн орж, эргэн тойрон цавчиж, яг л галзуу бар шиг тулалджээ. Ийнхүү 2 өдөр, 2 шөнө зууралдан байлдаж,түймэртэй хамтран тэднийг ухраан цохисоор Үхэрчин овоо, Шанд нийслэлийн туурь, Зуу найман сүм өнгөрч, Долоннуур хотод тулж очжээ. Монголчууд энэхүү монгол цэргийн тактикаа ”Галзуу барын дайралт” хэмээн нэрлэдэг байжээ. Харин гүн Сумъяагийн монгол цэрэг давшсаар Зуу-Удын чуулганы Бяруу хотыг эзэлж, улмаар Жанчхүүгийн зүг хөдөлж, замын дагуу байсан хятад цэрэгтэй байлдахдаа тэр үед нэрлэгдсэнээр «галзуу барын дайралт», «хорт могойн ороолт» зэрэг тактикийг амжилттай хэрэглэжээ.

    Баруун өмнө хязгаарыг сэргийлэн хамгаалах цэргийг захирах сайд гүн Сономдоржоос 1913 оны наймдугаар сарын 6-нд Богд хаанд өргөн мэдүүлсэн албан бичигт :“Зарлигийг дагаж өмнө хязгаарыг сэргийлэн хамгаалах 4 дүгээр хорооны 100 цэрэг, нэмэн захируулсан 3 дугаар хорооны 65 цэрэг, орос багш Ихбаярын хамт ирсэн 8 цэрэг, их буу хамгаалж ирсэн 14 цэрэг, Улаанцав чуулганы Дөрвөд вангийн хошуу, Муу мянганы хошуу, Дархан чин вангий хошуудаас гаргасан тус бүр 20 цэрэг, Богд эзний соёлд дагаар орж зүтгэе гэж тосон ирсэн 123 цэрэгтэй хамтарч нийт 370 цэргийн хүчээр Дархан чин вангийн хошууны “Бат хаалга” сүм хүртэл гамингуудтай байлдаж “Цагаан чулуут”, “Цэцэн” хэмээх газар очиж 5-р сарын 17-ны өдрий могой цагт гэнэт өмнө зүгээс 2000 орчим гамин цэрэг халдаж ирсэнд манай цэргүүд гамин цэргүүдтэй нар шингэтэл байлдаж ихэнхийг алж маргааш нь дахин байлдаж үд болоход гамин цэрэг буруулан зугтаж одов. Ингэж үүргээ гүйцэтгээд “Амгалант довон” гэдэг газар буудаллаж цэргээн тоолж үзэхэд монголын 370 цэргээс 3 цэрэг амь эрсдэж нэг цэрэг шархадсан байхад гамингийн 2000 орчим цэргээс 800 гаруй нь тулалдааны талбарт алагджээ” хэмээн өгүүлжээ.

    Энэхvv “Таван замын байлдаан” хэмээх Өвөр Монголыг чөлөөлөх дайн 1914-1915 онд Хиагтад болсон хаант Орос,Хятад хоёр улсын ил далд хуйвалдсан гурван улсын хэлэлцээрийн дараа зогсчээ. 1913 онд хил хязгаараа батлан хамгаалахаар таван замаар давшсан монгол цэргүүд их бага нийлсэн 100 орчим тулалдаан хийсэн гэж үздэг. Судлаачдын үзэж байгаагаар 1913 оноос хойш уг байлдаан дуусах хүртэлх хугацаанд 58 орчим зэвсэгт мөргөлдөөнхийсэн гэдэг. Эдгээрийн 33 тулаанд нь монголчууд ялсан бол 11 тулаанд нь хятадууд ялсан бөгөөд 14 мөргөлдөөн яаж төгссөн нь тодорхойгүй байна. Түүнчлэн хятадын талаас 2000- 7000 цэрэг, Монголын талаас 220- 1712 хүртэлх цэрэг оролцсон томоохон тулалдаан 11 удаа болсон бол 600-1000 хятад цэрэг, монголын 200-аас дээш хүн оролцсон бага хэмжээний 5 тулалдаан болжээ.

    Өвөр Монголыг чөлөөлөх байлдааны ажиллагаа нь хамрах нутаг дэвсгэрийн хүрээгээрээ зүүнээс баруун тийш 1000 шахам км, хойноос урагшаа 144-480 км хамарсан бүс нутагт болж өнгөрчээ. Энэ дайн байлдааны үед монголчууд хятад цэргийг марш үйлдэх үед нь хоёр ч удаа довтолсон ба шөнийн байлдаан хоёр удаа болсон талаар тэр үеийн баримтуудад тэмдэглэжээ. Монголын талаас дайн байлдаанд алагдан олзлогдсон тухай баримт тун ховор ажээ. Монголын 400 орчим цэрэг алагдсан гэх нэг удаагийн тохиолдлын тоог эс тооцвол 3 тулалдаанд 16 хүн алагдсан. Харин нэг тулалдаанд 60 гаруй хүн олзлуулсан мэдээ байдаг бол 3 тулалдаанд 48 орчим хүн шархтсан тухай сурвалжууд өгүүлдэг. Гэтэл хятадын талаас 12 тулалдаанд нийт дүнгээр 3795 цэрэг алагдсан бол 4 тулалдаанд 76 хүнээ монголчуудад олзлуулсан аж. Монголын цэргийн олзолсон зэвсгийг дурдвал: 5 зэвсэгт мөргөлдөөнөөс 1080 буу, 2 хасаг тэрэг, мөн 85600 ширхэг сум, 3 тулалдаанд 7 пулемёт түүний 5000 сум, 4-8 их буу, 410-аад сум, 421 ширхэг сэлмийг хятад цэргээс олзолжээ. Монголын цэрэг 1913 оны байлдаанд партизаны дайны маягаар байлдааны ажиллагааг өрнүүлж байжээ.

    Энэхүү байлдаанд оролцож байсан тэр үеийн хятадын гоминданы цэргийн нэгэн офицер дурсамждаа: “Монголын морьт цэргүүд гэнэт гарч ирээд биднийг буугаа сумлах гэж ядаж байх зуур аянга цахилгаан мэт довтлон орж ирээд ихэд хохирол учруулан дайрсан шигээ гэнэт буцан алга болдог байсан.Монголын морьт цэргүүд байлдах чадвар сайн байсан.” хэмээн бичиж байжээ. Тэр үеийн Богд хаант Монгол улсын цэрэг хятадын цэргийг ялсан тухай мэдээг англи, японы сонинууд дэлхий дахинд мэдээлж байлаа.Гэтэл орос, хятадын хэвлэлүүд таг дуугүй өнгөрч байжээ. Тэр үед Богд хаант монголын төр нэг том алдаа гаргасан. Богд хаант төр тэр үеийн Орос, Хятадын шахалтыг үл хэрэгсэн өвөр монголыг эзэлсэн амжилтаа улам бататгаж, өвөр монголыг бүрмөсөн чөлөөлж, гадаад монголыг дэмжиж байсан Япон, Англи улсуудтай цэрэг стратегийн холбоо байгуулж цэрэг техникийн тусламж авч армиа хүчирхэг болгох байсан. Даан ч энэ талаар Богд хаант төрөөс үр дүнтэй бодлого явуулаагүй тул удалгүй хаант Оросын төрийн шахалтад орж өвөр монголын чөлөөлөх ажиллагаагаа зогсоож цэргээ өвөр монголооос татсан нь хамгийн том алдаа болсон.Үүгээр ч зогсохгүй Богд хаант төр хятадтай шургуу тулалдаж ялж байсан өвөр монголын шударга баатар гүн Бавуужавын цэргийг Хатанбаатар Магсаржавын монгол цэргээр даруулсан эмгэнэлт түүх байдаг. Монгол монголоо хядна гэдэг үнэхээр тэнэг хэрэг.

    Тэр үед цагаан Оросын хаант төрөөс монголын Богд хаант төрд хандаж: “Та нар цэргээ өвөр монголоос яаралтай татахгүй бол бид зэр зэвсэг,санхүү мөнгөний зээл, тусламжаа зогсооно шүү” хэмээн улс төрийн шахалт үзүүлж байсан ажээ. Энэхүү шахалт дарамтыг Богд хаант төр үл хэрэгсэж, монгол цэргийг өвөр монголын эзэлсэн газар нутагт нь үлдээж бэхжүүлэх байсан,/угаасаа өвөр монголын газар нутаг бол монголын газар нутаг байсан/ зэр зэвсэг, мөнгө санхүүг олох шинэ гарц хайх байсан. Тэр үеийн хүчирхэг Япон,Англи улсын дэмжлэгийг авсан бол Монгол Хятадаас айхгүй болох байсан.Ийм холбоог тогтоож чадсан бол алсдаа улаан оросоос хамгаалагдах байлаа.Ганц хаант Оростой холбоо тогтоосон нь хангалтгүй байлаа. Тэр үеийн Богд хаант төр цэрэг, эдийн засгийн хувьд улсаа хамгаалах чадвартай, гадаад харилцааны хувьд Япон, Англи улсаас дэмжлэг авч чадсан бол 1919 онд хятадын гоминданы цэргийг ч улсдаа орлуулахгүй байх боломж байлаа,1921 онд улаан оросын цэргийг ч улсдаа оруулахгүй эх орноо хамгаалах боломжтой байж болох байлаа. Гэвч түүх өөрөөр эргэжээ. Элэг нэгт Өвөр Монголын газар нутаг, хүн ардыг чөлөөлөх 1913 оны байлдааныг монголчууд бид эцэст нь хүргэж бүрэн ялсан бол?
    До.СҮХБААТАР

  • Бөртэ үжингээс төрсөн охидын тавилан

     

    “Лу Алтан товч”-д өгүүлэхдээ “Богд эзний Бөртгөлжин гоо хатнаас Зүчи, Цагаадай, Өгөөдэй, Тулуй хэмээх 4 хөвгүүн, Алага, Алалтун, Чэчэйхэн хэмээх 3 гүнж төрсөн бөлгөө” хэмээсэн байдаг бол Өвөрмонголын эрдэмтэн Сайшаалт “Чингис хааны товчоон” номондоо “Хожин, Алага, Алалтун, Чэчэйхэн, Түмэлүн нарын 5 охинтой” гээд Толой бэхийг ор тас орхисон байдаг. Чингис хаан чухам хэдэн охинтой байсныг бид сайн мэдэхгүй үлджээ. Чингис хаан өөрийн охидоо бусад улс аймагт бэр болгож, ялагдсан овог аймгийн охидоос хөвгүүддээ хатан буулгаж ураг барилдах замаар ялсан ба ялагдсан хүмүүсийн хооронд өс санах, яс үндэс, ураг төрлөөр гадуурхах зөрчлүүдийг үгүй хийж, гадаад дотоод зөрчилдөөнийг шийдвэрлэжээ. Бэр болгосон охиддоо “бэхи” цол олгодог бөгөөд Чингис хааны хүргэн болсон удирдагч гэдэг ихээхэн нэр хүндтэйгээс гадна бага хатан авах эрхгүй, хааны охиныг гомдоох аваас цаазлуулах тавилантай байсан аж.
    Чингис хааны охидууд Монгол нутгаа тойрон халхлах хуяг бамбай мэт амьдарч, Онгуд, Харлаг, Ойрад, Уйгар улсыг захирч улсынхаа хил хязгаарыг 4 талаас нь хамгаалжээ. Бэхи нарын нөлөөгөөр Европ, Азийг холбосон Торгоны зам нэг үе Чингис хааны охидын тааллаар байсан түүхтэй.
    Алага бэхи, Алалтун бэхи, Түмэлүн нар өөрийн биеэр цэрэг удирдан морин дэл дээр ирт сэлэм далайж харь улсыг төвхнүүлж явснаараа алдартай. Харин Хожин бэхи, Чэчэйхэн бэхи, Толой бэхи нар ордны хатан хүний ухаанд илүү суралцаж, язгууртан бүсгүйн байр суурийг сахидаг байжээ.
    Хожин бэхи: Ихирэс овгийн Буту хан-д бэр болон очжээ. Чингис хаан охиндоо “Хатан хүнд гурван эр бий. Анхны эр нь алтан төр, удаах эр нь ариун нэр, түүний дараах нь авсан эр болно. Алтан төрийг хатуужин дагавал ариун нэр болно, ариун нэрийг бэхэлбэл авсан эр үл холдоно” гэж сургажээ.
    Түмэлүн хатан: Өөрийн хайр сэтгэлээр эр нөхрөө сонгосон ганц хүн нь Түмэлүн охин бөгөөд түүнийг бэхи гэж дууддаггүй. Түмэлүнийг Салжиуд аймгийн удирдагч хатнаа болгохоор Чингис хаанд 100 агт бэлэглэхээр тогтсон боловч Түмэлүн хаан эцгийнхээ шадар залуу баатар Тогочуртай хайр сэтгэлийн холбоотой байснаар Чингис хаан яах ч аргагүй буулт хийж Салжиуд аймгийн удирдагчийг хоосон буцаасан түүхтэй. Хожим 1221 онд Түмэлүн нөхрийнхөө хамтаар Персийн эсрэг дайнд оролцож явахдаа эр нөхрөө алдсан бөгөөд өс авахын тулд цэргээ өөрөө удирдан Персийн Нишапур хотыг үнсэн товрог болгожээ.
    Чэчэйхэн бэхи: Чэчэйхэн бэхийг Ойрадын Худага бэхийн хүү Иналчи-д өгч мордуулахдаа “Эрт босч, орой хэвт, өдөр шөнө ялгалгүй нэгэн сэтгэлээр хатууж, амны ухаан билгийг тогтоо, эс сурсан мууг энд орхиод од, Ойрад иргэнээ сэлбэн холбож соёрхогтун” хэмээн сургажээ.
    Толой бэхи: Харлагийн Арслан хааны гэргий болж Кидан улсад очсон ба түүний гоо үзэмжийн талаар мэр сэр бичигдэн үлджээ. Түүхч Ш.Насанбат “Харлаг улсыг захирагч Толой бэхиг шадар дайчин нөхөд, овог аймгийн хунтайж нар шохоорхон харж, зарлиг хүргэх нэрийдлээр тэдний гадуур явах дуртай байв” хэмээн тэмдэглэжээ. Тэрбээр харсан бүхний өөдөөс олзуурхан хардаггүй, эр нөхрөө хүндлэн, чавхдаст хөгжим өөрөө оролдон сурч, ухаалгаар аливааг сэтгэн бодол болон суух нь олонтаа нэгэн байжээ.
    Алага бэхи: Онгуд аймагт бэр болсон Алага бэхи төрийн хэрэг захирах чадвартай, цэргийн эрдэмд суралцсан гүнж байсан ба “Монгол-Татарын бүрэн тэмдэглэл”-д түүний тухай “Өдөр бүр ном уншиж, хэдэн зуун эмэгтэйчүүдээр халамжлуулна. Аливаа дайн гарах ба цавчих алалдах явдлыг өөрийн биеэр шийдвэрлэдэг” хэмээн бичсэн байдаг. Тийм учраас “Төр захирагч гүнж” хэмээн алдаршжээ. Чингис хаан 1207 онд Онгуд аймагт охиноо өгөхдөө “Харайхад минь хөл болж, хазайхад минь түшиг болж, халтирахад минь тах болж, халамж тус хүргэхээ хайрт Алага минь мэдтүгэй” хэмээн мордуулжээ. Чингис хаан говийн өмнө орших улсууд руу хаяагаа тэлэх хүнд хүчир үйлстээ Алага бэхи гүнжээрээ туслуулсан байдаг. Монгол цэргийг хоол хүнс, сэлгээний морьдоор хангаж, бүх саад тотгороос гэтэлгэж чадсан гавъяатай Алага бэхи өмнө зүгийн овог аймгийн халдлагаас эцгийнхээ улсыг хамгаалж, монгол үндэстэн тал нутгаа өргөжүүлэн тэлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Эр нөхөр Алахуш Тегиний өмнөх эхнэрүүд нь түүнд өширхөж төр самууруулах үймээн дэгдээснээр эр нөхөр нь алагдаж, улмаар Алага бэхи хэсэг албатаа аван зугтжээ. Тариачин хятадтай цус сэлбэсэн түрэг овогтнууд ийнхүү Чингис хааны эсрэг аймшиггүйгээр тэрсэлсэн аж. Алага бэхи хаан эцгээсээ цэргийн дэмжлэг авснаар самууныг дарсан ч Чингис хааны их цэрэг орвонгоор нь хүйс тэмтрэхэд бэлэн байсныг Алага бэхи зогсоож уурлаж дүрэлзсэн хаан эцгээ уясаан сэнхрүүлж чаджээ. Хэрвээ түүний оронд Түмэлүн хатан байсан бол онгуд нар газрын хөрснөөс арчигдах байсан хэмээн түүхчид тэмдэглэжээ.
    Алалтун бэхи: Түүнийг ахан дүүсийнхээ гарт амь үрэгдсэн гэдэг. 1207 онд Уйгарын Идүүд хаан Чингис хаантай ураг барилдахаар элч илгээхдээ “Үүл арилж гэгээн наран тодорсон мэт, мөс хайлж тунгалаг мөрөн урссан мэт. Чингис хааны нэр алдрыг сонсоод маш их баясав” гэсэн үг дайж, хар булган дах, цагаан морь тэргүүтнийг бэлэг болгон барьж “Чингис хаан соёрхвоос алтан бүсийг чинь горхиноос барьж ариун дээлийг чинь үртэснээс олж, тавдугаар хөвүүн болж хүчээ өгье” хэмээжээ. Чингис хаан хариуд нь “чамд Алалтун гүнжээ өгье, миний тавдугаар хөвүүн болтугай” хэмээжээ. Торгоны замыг хянаж байсан Идүүд хаан Чингис хаанд авдар авдраар алт мөнгө, сувд тана, хоргой торго авчирч охиныг нь хатан буулгажээ. Хожим Алалтун бэхийн чармайлтаар Торгоны замд монголчууд бүрэн хяналтаа тогтоожээ. Алалтун бэхи Иракийн мал аж ахуй болон Сибирт байсан Чэчэйхэн бэхи дүүгээсээ ангийн арьс үсний хувь хүртэж, Хятадын торгоны үйлдвэрлэлийн талыг эзэмшиж, өөрийн эзэмшлийн Уйгар нутгийн баянбүрдээс ундран гарах дарсыг тэдэнд нийлүүлдэг байжээ.
    Чингис хааны охидын тухай түүх сударт өгүүлэхдээ “Чингис хааны охид байгаагүй бол Монголын эзэнт гүрэн оршин тогтнож чадахгүй байх байсан” хэмээн тэмдэглэсэн байдаг. Чингис хааныг нас барсны дараа тэдгээр бэхи нарт аюул учирчээ. Өгөөдэйн их хатан Дөргөнэ-гийн талыг баримтлагчид Чингис хааны охидын нутаг руу довтолж, хаан язгуурт эмэгтэйчүүд рүү дайн өдөөжээ. Алалтун бэхи-д “Өгөөдэй ахыгаа хорлосон” хэмээн ял тулгаж цаазалснаас хойш хоёр жилийн дараа Алалтун бэхи-гийн залгамжлагч Нэгүдэйг хороожээ. Түүний дараа Чэчэйхэн бэхи амь үрэгдэж, дараагийн жил нь Ойрад түмний охид бүсгүйчүүд хүчирхийлэгджээ. Ийнхүү Чингис хааны язгуур угсаат охид бүсгүйчүүдийн эсрэг аян дайн Их хааныг нас барснаас хойш 10 хүрэхгүй жилийн дотор өрнөсөн хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

    Ч.Буянбадрах

  • №41 Лигдэн-Манжийн эсрэг тэмцэл

    Нурхач Мин улсын хязгаарыг эзлэн газар нутгаа өргөтгөхөд гол анхаарлаа хандуулж, Монгол аймгуудын элдэв хатгалгад тэвчээртэй хандаж, тэднийг биедээ эзэр татах бодлого  явуулж байснаа 1623 оноос айлган сүрдүүлж, цэргийн хүчээр дагуулах бодлогод аажмаар шилжжээ.
     Лигдэн хутагт хаан харъяат улсаа тайван төрөөр нэгтгэн төвшитгэх бодлого бүтэмжгүй болж ирмэгц, дайчин төрөөр хураан захирамжлах хатуу бодлогод шилжсэн байна. Лигдэн хаан Манж нартай биеэ даан харилцахыг хориглосон цаазыг зөрчин холбоо тогтоосон, түүнтэй эе таарахгүй болсны улмаас түүний захиргааг эсэргүүцэн, бусдыг түшихээр гарч одсон мянганы Дайчин тайж нарыг өмгөөлөлдөө авч, Өвөр Халхын цэрэгтэй тулалдсан Хорчин аймагт цэрэг хөдөлгөжээ.
     Лигдэн хутагт хаан Манжийн их цэрэг айсуйг сонсоод бүслэлтээ зогсоон цэргээ татаж, яаравчлан гэдрэн буцсан байна.
     Манж нар Лигдэнгийн цэргийг ухруулсны дараа 1626 онд Монгол нутагт цөмрөн Жарууд, Баарин аймгийг довтлон эзэлж, хүн мал олныг олзолжээ.
     Манжийн цэргийн довтолгоон амжилт олохын хэрээр Монгол аймгуудын дунд тэдний нэр нөлөө өсч, монголчууд дараа дараагаар дагаар орох нь нэмэгджээ. Өвөр Халхын таван отог, Хорчин аймгаас гадна 1627 онд Найман, Аохан аймаг, 1628 онд Харчин аймаг манжид дагав.
     1626 онд Манжийн хаан Нурхач нас нөгчсөний дараа түүний суурийг залгамжилсан Абахай монгол аймгуудыг байлдан дагуулах талаар эрчимтэй бодлого явуулав. Тэрбээр 1626 оны 2 дугаар сард Харчин аймагтай харилцахаар зарчан элчийг хорлосон гэдгээр шалтаглан Цахарын Долоон аймгийн нутаг руу довтолж түм илүү хүн малыг олзлов. Үүнд хорссон Лигдэн хутагт хаан цэрэг дайчлан Харчины нутагт цөмрөн ихээхэн хүн мал олзлон авчээ. Хариуд нь Харчин, Түмэд, Ордос, Асуд, Юншээбү аймгийн ноёд, тайж нарын цэргийн хамтарсан хүчин Хөх хотын орчин сууж байсан Цахарын 40 000 цэрэг, Мин улсаас хязгаар хамгаалсны шагнал авахаар явсан Лигдэнгийн 3 000 цэргийг бут цохижэ.
     1631 онд Манжийн хаан Абахай дагаар орсон Өвөр Монголын Түшээт хан Ууба, Сүн Дүүрэн, Далай Цөхүр, Сэнгэ хошууч эхлэн Монголын их, бага ноёдтой хамтран Цахарын Лигдэн хутагт хаан болон Хятадын Мин улстай цэрэглэн байлдахад дагаж мөрдөх цаазыг хэлэлцүүлэн батлуулсан.
     Манжийн хаан Абахай энэ удаа Лигдэнг бүрмөсөн цохин устгахаар шийдвэрлэж, 1632 оны 4 сард өөрийн биеэр цэрэг удирдаж, Хорчин, Харчин, Аохан, Баарин, Жарууд, Найман, Түмэд, Ар Хорчин, Хонгирад, Асуд аймгийн монгол цэрэгтэй зам зуур нийлж, Хянганы давааг давжээ. Гэтэл Манжийн цэрэгт явсан хоёр монгол хүн нууцаар оргон Лигдэн хаанд мэдээ хүргэсэн нь Лигдэн хутагт хааныг гэнэдүүлэн цохих гэсэн Манжийн хааны оролдлогыг бүтэлгүй болгож, Лигдэнд Манжийн гол хүчтэй тулгаран байлдахаас зайлсхийн, цаг хожиж хүчээ сэлбэх үүднээс Хөх нуурыг чиглэн дутаах боломж олгожээ. Лигдэн хаантай хамт Цахараас анх дутаан гарсан хүн амын тоо 10 түм илүү байсан боловч зам зуурт аравны долоо, найман  хувь нь гээгдэн хоцорсон. Абахай Хөх хотод ирээд Лигдэн Хатан голыг гатлан нэгэнт гүйцэгдэхгүй хол газар хүрснийг олж мэдээд нэхэхээ зогсоож, буцах зам зуураа Лигдэн хутагт хааны харъяат үлдэж хоцорсон хүн малыг цуглуулж, Цахарын нутгийг бүрэн эзэлжээ.
     Лигдэн хутагт хаан Хөх нуурыг чиглэн явах зам зуурт Түмэд, Ордос аймгийг довтлон цохиж, Ордост байсан Чингисийн онгоны өмнө өөрийгөө Монголын их хаан хэмээн тунхаглаж, Чингисийн онгоныг хөдөлгөн авч явахыг оролдсон ажээ. Лигдэний энэ үйлдэл өөрийнх нь захиргааг эсэргүүцэж байсан Түмэд, Ордосыг гэсгээх, Хөх нуурыг эзлэн тэнд улсаа төвлөрүүлэх, Чингисийн онгоныг авч явснаар нийт монголчуудыг биедээ татах гэсэн хэрэг байжээ. Лигдэн хутагт хаан Хөх нуурт очих болсон шалтгаан нь Манж болон Хятадаас зайдуу энэ нутагт хүчээ зузаатган сэлбэж, урьд холбоо тогтоосон Түвэдийн улааны шашинтны бүлэглэлтэй хамтран шарын шашинтны эсрэг тэмцэх замаар Хөх нуурт бэхжин сэргэн босохыг эрмэлзэж байсанд оршино.
     Лигдэн хутагт хаан Хөх нуурыг зорин явах замдаа 1634 онд Шар тал гэдэг газарт цэцэг өвчнөөр өвдөж, 43, настайдаа тэнгэрт хальжээ.
     Лигдэн хутагт хаан нас нөхцсөнөөр Өвөр Монголын ноёд толгойлох эзэнгүй болж, тус тусын аймгуудаа дагуулан Манжийн хаанд дагаар орж, 1636 онд Өвөр Монголын 16 аймгийн 49 ноёдын чуулган Мүгдэнд болж, Умард Алтан улсын хаан Абахайг Монголын хаанд өргөмжилжээ.
    Лигдэн хутагт хаан бол Чингисийн ургийн сүүлчийн их хаан,  XVII зууны эхэн үеийн Монголын түүхэнд гарсан төр, цэргийн нэр зүтгэлтэн, Монголын тусгаар тогтнолыг хамгаалан Манжийн түрэмгийллийн эсрэг тууштай тэмцсэн хүн юм.
     Шинэ тулгар байгуулагдсан Умард Алтан улсын идэрмэг, зохион байгуулалт сайтай төр, цэргийн хүчний эсрэг Лигдэн тархай бутархай монгол аймгуудын хүчийг нэгтгэн сөрөн тэмцэх нь хүнд, бэрхшээлтэй зорилт байсан нь тодорхой. Хэдий тийм боловч Лигдэн хутагт хаан манж нарын хүчийг дутуу үнэлэн, цаг тухайд нь улс орныг батлан сэргийлэх ажлыг дорвитой зохион байгуулаагүй, Манжийн түрэмгийллийг Мин улстай хамтын хүчнээр сөрөн тэмцэхийн оронд Мин улсаас олох эдийн ашгийг урьтал болгосон, монголчууд бараг нийтээрээ шарын шашны шүтлэгтэн болоод байсан үед улааны шашныг илэрхий баримтлах болсноор шашин, төрийн зүтгэлтнүүд, ард олныг өөрийн эсрэг талд түлхсэн, аливаа асуудалд хатуурхан хүч хэрэглэж, дотоодын олон дайныг өдөөн, хүний амь нас, эд хөрөнгийг сүйтгэж, монголчуудын хүчийг буруулсан зэрэг эндэгдэл гаргасан нь манж нар Өвөр Монголыг эзлэхэд дөхөм болжээ.

     
  • №40 XVII зууны эхэн үеийн монголчууд, манж нар өвөр монголыг эзэлсэн нь

    Тэд нар гурван том аймаг байсан бөгөөд тэдгээр нь дотроо олон жижиг аймаг, овог болон хуваагдсан ажээ. Зүрчид угсааныхны хүн ам өсөж гар урлал, газар тариалан хөгжсөнөөр тэдний үйлдвэрлэл, аж ахуйд нилээд ахиц дэвшил гарчээ.

    Тэдний дундаас Манж аймаг XVII зууны сүүлчээс мэдэгдэхүйц хүчжиж, бусад аймгуудаасаа давамгайлах болсон төдийгүй Зүрчидийн олон аймгийг Мин улсын хараат байдлаас гаргаж, тусгаар улс болохын төлөө тэмцэх болжээ.1

    1 Д.Жамсран.” XVII зууны эхний Өмнөд Монгол ба Манжийн түрэмгийлэл” ШУАМ.УБ.

    Монгол, Манжийн хоорондох худ ургийн холбоо нь Цагаан хэрмийн зүүн хойд талаар оршиж байсан нүүдэлчдийн хоёр улсын хоорондоо ойртох, харилцаагаа сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа байсан юм. Харин Манж нар худ ургийн холбоондоо дулдуйдан, Монгол аймгуудад хяналт тавих, өөрийн талд татан оруулахыг чармайх болсон ажээ. Монголын ноёд язгууртнуудад өндөр цол хэргэм, их бэлэг шан хайрлалгүй өгч байсан нь тэднийг татах нэгэн хүчтэй хэрэгсэл болж байв.

    Лигдэн хаан нийт Монголыг оройлон захирахын тулд юуны өмнө өөрийн хувь эзэмшил Цахар түмнийг өөрчлөн зохион байгуулж, найман отог бүхий Цахар түмнээ монгол уламжлалаар зүүн, төв, баруун гурван түмэн болгон хуваажээ.

    1617 онд Лигдэн хаан Авга хар нэрт ууланд нийслэл Цагаан хотыг байгуулсан1 нь тухайн үеийн Монголын улс төр, эдийн засаг, соёлын том төв болон хөгжсөн байна. Лигдэн хаан нийслэл хотыг шинээр байгуулсан нь түүний Цахараар төвлөрсөн нэгдмэл улсыг бататгаж тогтооход чиглэсэн арга хэмжээний нэг байв.

    Тэрбээр зүүн, баруун түмнийг эв эеэр засан захирах талаарх элэнц эцэг Түмэн засагт хааны бодлогыг ухаалгаар үргэлжлүүлж, Юншээбүү аймгийн Чойрус тавнангаар баруун гурван түмнийг захируулж, зүүн гурван түмнийг захирах сайдаар Өвөр таван отог Халхын Үжээд аймгийн Ширхунаг дүүрэн хунтайжийг томилжээ2. Цахар аймаг харъяаллын хувьд зүүн гурван түмэнд байх хэдий ч Лигдэн хааны мэдэлд оршиж байжээ. Цахар түмэн өлгийн аохан, найман, сөнид, үзэмин, арын зүйд, буруд, алаг, алагчууд гэсэн 8 отгоос бүрдэж байжээ.

    Тэр үед Цахар нь 100 000 гаруй хүн амтай хүчирхэг аймаг байв. Лигдэн хааны шууд захиргаанд өвөр Халхын Баарин, Жаруд, Баяуд, Үжээд, Хонгирадын таван отог байсан бөгөөд Халх болон Харчин, Хорчин, Ар Хорчин зэрэг аймгууд их хааны засаглалын зөвшөөрөн хүлээж, түүнд ёс төдий боловч захирагдаж байв. Эдгээр аймгуудын ноёд тогтоосон хугацаанд нийслэл Цагаан хотод очиж, Лигдэн хаанд бараалхан алба өргөж, хааны хамт төрийн элдэв хэргийг хэлэлцэхийн зэрэгцээ төрийн их авч хомрогод оролцдог байжээ.

    1 Уг хотын үлдэгдэл Өвөр Монголын Улаанхад хотын Ар Хорчин хошууны Хаан сүм сумын нутагт оршино. 2 Дарма гүүш.”Алтан хүрдэн мянган хигээст”. Хөх хот, 1987, тал 149

    Гэвч монголчуудыг оюун санаа, үзэл суртлын талаар нэгтгэн захирах оролдлогуудыг улс төрийн зүтгэлтнүүд сэдэн хийсээр байв.

    1639 онд Халх монголчууд Ширээт цагаан нуурын чуулганаар Түшээт ханы хөвгүүн Занабазарыг Халхын шарын шашны тэргүүнээр өргөмжилсөн нь монголчуудыг шашны тугийн дор нэгтгэн барилдуулах зорилго агуулж байв. Энэ үйл явдал өмнөд Монгол Манжид эзлэгдэж, тархай бутархай байсныхаа горыг амсаж байсан үед тохиосон байна.

    Өвөр Монгол Манжид эзлэгдсэн нь

    1618 онд Манж нар Мин улсын Фушунь, Хайюан зэрэг газрыг түрэмгийлсэн тохиолыг ашиглан Лигдэн хаан 1619 оны зун Цахар, Өвөр тавах халхын цэргийг өөрийн биеэр удирдан, Мин улсын Гуаннин хотыг эзлэн авба татвар авах болсон.

    Умард Алтан улс, Өвөр Монголын цэргийн хүчний хооронд болсон анхны томхон энэ мөргөлдөөн Манж нарын ялалтаар шувтарсан нь Манж нар Өвөр Монголын аймгуудын дунд нөлөөгөө хүчтэй дэлгэрүүлэн, өөртөө алхам алхмаар татах нэг нөхцлийг бүрдүүлжээ.

    1619 оны эцсээр Лигдэн хутагт хаан болон Өвөр Халхын таван отгийн ноёдын элч нар Манжийн хааны ордонд хүрэлцэн очив.

    Лигдэн хааны захидал Манжийн төрийн ордныхны хорслыг төрүүлэв. Нурхач Лигдэнгийн элчийг барьж хориод, 1620 оны эхээр хариу элч зарж захидал бариулжээ. Уг захидалд, Манжийн цэрэг Зүрчид угсааны олон аймгийг нэгтгэх, Мин улсын зах хязгаарын газар нутгийг дайлан дайнд удаа дараа ялалт байгуулсныг өргөн магтаад, Лигдэн дөчин түмэн Монголын эзэн хэмээн бардамнавч түүний мэдэлд монголчуудын тун багахан хэсэг байгаа, Цахар нь Мин улстай хийсэн дайнд ялагдаж байсан зэргийг сануулж, Мин улсын эсрэг Манж нарын хийж буй дайнд холбоотон болон оролцохыг санал болгожээ. Тухайн үеийн хүчний харьцааг бодитой үнэлсэн Нурхачийн хатуу үгтэй захидал нь Лигдэн хутагт хааны хилэгнэлийг төрүүлж, манжийн хааны элчийг барьж хориход хүргэв. Төдөлгүй Манжийн төрийн ордныхонд Лигдэн элчийг нь барьж хориход хүргэв. Төдөлгүй Манжийн төрийн ордныхонд Лигдэн элчийг нь хороосон тухай цуу үг хүрч, тэд Лигдэнгийн элчийг цаазалжээ. Тийн Умард Алтан улс, Цахарын харилцаанд ноцтой ан цав гарч, Лигдэн хутагт хаан Манж нартай элчийн харилцаагаа сэргээн хоёр улсын харилцааг эедүү болгох, манж нар Мин улсын эсрэг дайнд Лигдэнг холбоотон болгох оролдлого талаар өнгөрчээ.

  • №39 Монгол, Оросын Харилцаа

    1 Н.П.Шастина.Русско-Монгольские посольские отношения XVII века. М, 1958, стр76.

    1606 оны намар Торгуудын ноён Хо өрлөг өөрийн элч Катачай Бөрөгдүевыг Эрчис голын хөвөөн дэх Оросын Тара шивээ Эрис мөрний цутгал Тара голын эрэгт, одоогийн ОХУ-ын Омск хотоос хойш, Тюмень мужийн зүүн урд тад байжээ. Энд илгээснээр Ойрад, Оросын элчин харилцаа эхэлжээ.2 Хо өрлөг бол суугуул нутгаасаа баруун тийш нүүдэллэж байсан Торгууд аймгийн толгойлогч байв. Торгуудтай хамт Дөрвөд аймгийн зарим хэсэг нүүжээ. Өмнөд Сибирийн урдуурх тал нутгаар нүүдэллэн оршиж байсан Ойрадын тэдгээр аймгууд 80.000 орчим цэрэг эрс, 200.000 орчим хүн амтай байсан байна.3

    2 И.Я.Златкин. История Джунгарского ханства. М, 1964.стр126.

    3 С.В.Богоявленский.Материалы по истории калмыков в 1-ой половине XVII в. Исторические записки М.1939, № 5. Стр 87.

    1607 оны эхээр Оросын Т.Алексеев, Урдубай нарын элч Тара голын ойролцоо нутагладаг ойрадуудад ирж, тэднийг Оросын харъяат болохыг ихэд ятгаж шаарджээ. Мөн оны зун Ойрадын Кугонай Тубиев Тара хотод очиж, бусад 49 ноёд, тайшийн өмнөөс Оросод дагаар орох тангар өргөхөд бэлэн гэдгээ илэрхийлжээ.

    Ойрадын ноёдын дагаар орж, эдийн алба төлөхөөр тогтсоныг Москвагийн засгийн азар дуртайяа зөвшөөрч, Сибирийн хотуудын захирагч нарт ойрадуудтай болгоомжтой харьцаж, барьцааны хүн авах, эдийн албандаа мал авч байхыг даалгасан ажээ.

    Москвагийн засгийн газар ойрадуудыг Эрчис мөрний дагуу Оми гол хүртэл нутаглах, Камышлов голын дагуу явж Сибирийн хотуудад ирж худалдаа наймаа хийхийг зөвшөөрчээ. Мөн Алтан хан болон Казак, ногайчуудын довтолгооноос хамгаалж, тусламж үзүүлэхээ амласан. Мөн үүний зэрэгцээ оросууд Ойрадын ноёдтой биечлэн хэлэлцээр хийхийг хүсч байгаагаа илэрхийлж байжээ.

    Ойрадын Оростой харилцах бодлого эрс өөрчлөгдөж, Сибирийн хот тосгод болон Оросын харъяат болсон баруун Сибирийн татаруудыг довтолж эхэлжээ. Энэ нь ойрадууд Оросын харъяанд орох хэмээсэн нь цаг зуурын шинжтэй, хүчээ бэхжүүлэх бодлого байсныг харуулж байна. 1610 онд болсон Ойрадын ноёдын нэгэн чуулганаас Оросын хаанд дагаар орохгүй, эдийн алба төлөхгүй байх шийдвэр гаргаж байжээ.1

    1 “Материалы по истории Русско-Монгольских отношений. 1607-1636”. М.1959. стр 39.

    Ойрад, Оросын худалдааны харилцаанд Бухарын худалдаачид багагүй үүрэг гүйцэтгэж байв. 1620 онд Москвад очсон Ойрадын элч төлөөлөгчдөд Оросын хаанаас олгосон жуух бичигт ойрадуудын дайсагнагч этгээдүүдээс хамгаалах хүсэлтийг хүлээн авсан тухайгаа дурдсан байдаг.

    Оросууд Ойрадтай харилцаагаа хэвийн болгох зорилгоор 1632-1635 оны хооронд Поскочин, Петров, Горбунов, Рачковский, Добрицкий нарын толгойлсон олон удаагийн элчийг илгээжээ. Түүний хариуд Ойрадын элч нар Сибирийн хотуудад очиж, яриа хэлэлцээр хийж байжээ.

    XVII зууны гучаадонд Торгууд аймгийн үлэмжхэн хэсэг Казахын талыг дайран нүүсээр Ижил /Волго-Ж.Г/ мөрний доод урсгалын газар очжээ. Торгууд, Дөрвөд аймгууд Эмба голын сав, Яик гол, Ижил мөрний доод урсгалын Ногай, Ембуилу болон Едисаны Татар нарыг түрэн, зарим хэсгийг нь нэгтгэн авчээ.

    Ийнхүү XVII зууны 30-40 онд баруун зүг нүүсэн Ойрад аймгуудын үндсэн хсэг Яик гол, Ижил мөрний хоёрын хоорондох Эмба, Илек, Иргиз голуудын сав газар болон Ижил мөрний баруун биеэр төвлөрсөн нутаглах болсон байна.

    Өгүүлэн буй үеийн Монгол, Оросын харилцааны гол эзмэг асуудал нь газар нутаг, харъяат нарын маргаан байсан юм. Монголчуудын хувьд нэгэнт түрж орж ирсэн Хаант Оросын түрэмгийллийг сөрөн зогсоож, хэвийн найрсаг харилцаа тогтоох, маргаантай асуудлыг эв зүйгээр зохицуулахын төлөө байв.

    Харин Хаант Орос Монголын газар нутгийг харъяандаа оруулах хүч түрсэн бодлого баримталж, тус бүс нутгийн олон улсын харилцаанд улам бүр шийдвэрлэх үүрэгтэй болж байсан Манж чин улстай харилцах бодлогодоо завсар жийргэвч байдлаар ашиглахыг оролдож байв.

    XIV- XVI зууны соёл

    Үнэхээр XVI зууны эцсээс эхлэн монголчуудын соёл нэлээд өөдлөхтөлөвтэй болж иржээ. Тэртүүнхэн үзэгдэл нь нэг талаас улс орны дотоодын дажин самуун татарч, Эсэн, Бамтөнх даян хаан, Түмэн засагт хаан, Алтан хан, Лигдэн хаан нар Монголыг нэгтгэн төвлөрүүлэх бодлого явуулж, нөгөө талаар тэр үеийн Монголын нийгэмд шарын шашин өргөн дэлгэрч, эртний Энэтхэг, Түвэдийн соёлын ололыг Монголын тал нутагт авчран сэргээсэнтэй уялдаа холбоотой байсан ажээ.

    Аюуш гүүш бол XVI зууны Монголын эрдэм номтой хүмүүсийн нэг мөн. Тэр нь ялангуяа Монголын орчуулгын түүхэнд их зүйл бүтээснээс гадна энэтхэг, түвэд үгийг монгол бичгээр галиглах ёсыг 1587 онд боловсруулан гаргажээ.1

    1 “Монгол Банзрагч тавдугаар судар”, тал 17. Аюуш гүүшийн бичсэн төгсгөлийн үг.

    XVI зууны сүүлчийн хагаст хамаарах хууль цаазын бас нэг сонирхолтой дурсгал бол Английн Ливерпуль хотын музейгээс олдсон бөгөөд гагцхүү түвэд орчуулгаар хадгалагдан үлдсэн Алтан ханы хууль мөн.1 Энэ хууль нь монголчуудын хууль цаазын мэдлэгийн түүхэн уламжлалыг судлахад туйлын чухал ач холбогдолтой. Хуулийн оршил хэсэг Алтан хан, гуравдугаар далай лам Содномжамц нар бурхны шашныг Монголд дэлгэрүүлснийг товч дурдаж “Номын цааз”, “Хааны цааз” хэмээх хоёр ёсны сургаалыг товчоор томъёолон өгүүлжээ.

    1 Хуулийн түвэд эх “Zentralasiatische Studien” Bonn. 1973. № 7, тал 268-284 гэдэг сэтгүүлд анх нийтлэгдэв. Монгол орчуулгыг Ш.Бира “XVI зууны нэгэн монгол цаазын бичиг” нэрээр нийтэлсэн. ШУА-ийн мэдээ, 1975. № 3.

  • Монголчууд лалын хамгийн том эзэнт гүрний нийслэл эзэлсэн нь

    зүг хөдөлгөж, Хорезмын шинэ нийслэл Самаркандыг эзлэхээр давшив. Энэ орчны нутаг хуучин Хар Киданд харьяалагдаж байсан боловч Найманы оргодол ханхүү Хүчүлүг Хорезмтай хуйвалдан өөрийг нь ивээлдээ авсан Гүр хааныг унагаасны дараа Хорезмын мэдэлд шилжин, Мухамед нийслэлээ Ургенчээс энд нүүлгэн шилжүүлсэн байв. Хүн амын хувьд Самарканд нь султаны бүх мужийн дотроос хамгийн том нь, газар нутаг гэвэл бүх мужийн дотор хамгийн үржил шимтэйн нэгд тооцогдож байв.

    Нийслэлээ хамгаалах зорилгоор Хорезмын султан Мухамед арван нэгэн түмэн хүнээр Самаркандыг сахиулж байсны дотор зургаан түм нь түрэгүүд бөгөөд тэднийг түүний эх Турхан хатны дүү Тугай хан захиран удирджээ. Нөгөө таван түм нь иран хүмүүс агаад Султан эдгээр хүмүүсийг нийт цэргээсээ шилж авсан эрэлхэг баатрууд, тэр үеийн торгон цэргүүдэд тооцогдож байв. Үүнээс гадна, сүр бараа ихтэй, догшин дүртэй, яс том, эв эрүүл хорин заан сургаж бэлджээ. Энэ заанууд нь багана модуудыг мушгин мурийлгаж, могой шиг махиралдуулах тэнхэлтэй агаад тэдэнд өнгө өнгийн янз бүрийн төмөр хуяг нөмрүүлээд, байлдааны талбарт морин цэрэг, явган цэргийн халх бамбай болгон явуулж, тэдний халхавчин дор дайсны өөдөөс довтолгоо хийдэг байжээ.

    Түүнчлэн Самарканд хотын иргэд, хүн ам тоо томшгүй олон байв. Хотыг хэтэрхий зузаалан бэхэлсэн бөгөөд дөрвөн талд нь гаднах хориглолтын шугамыг давхар үелүүлэн байгуулж, хэрмийн ханыг өндөрлөөд, тойруулж ухсан гууг хуурай хөрсний доорх усан давхаргад хүртэл гүнзгийрүүлжээ. Дайнд нэмэр хандив болгох үүднээс ард иргэдэд гурван жилийн татвар түрээсээ урьдчилан төлөхийг Мухамед шах зарлиг болгосон байна. Зөвхөн хотын энэ бэхлэлтээс үзэхэд Самарканд нь төмрийн хайлш мэт бат бэх байсан бөгөөд хамаг жанжин, олон цэргээр хахаж ядаж байв.

    Гэвч нийт стратеги байрлал зохицуулалт, эсэргүүцэн байлдах шийдвэр зоригийн талаас нь үзэхэд Мухамед шах үхэлд хүргэх алдааг нэгэнт гаргасан байв. Учир нь Мухамедэд зарим зөвлөхүүд нь тухайлбал түүний хүү Желал-Адцин “Бүх улсын гол хүчийг Сыр-дарьяа мөрний эрэгт бөөгнүүлэн, амарсан цэргээр хол газар аялан ядарсан дайсантай байлдах маягаар монгол цэрэгтэй шийдвэрлэх тулалдаан хийх”-ийг санал болгосон авч Мухамед шахад ингэх хүсэл байсангүй, боломж ч гарсангүй. Харин цэргээ тараан хувааж, хот хэрмийг хамгаалах арга хэмжээ авч, хот бүхэн өөрийгөө хамгаалан байлдах зохион байгуулалт хийсэн байна. Ийм идэвхгүй хамгаалалтын стратеги нийт тоогоороо Хорезмийн цэргээс хавьгүй цөөн монгол цэрэгт хотуудыг тусгайлан бүсэлж, тухай бүрээ давуу хүчийг олон, нэг нэгээр нь бутцохих нөхцлийг бүрдүүлжээ.

    Чингис хааны гол замын цэрэг Самаркандруу дайралт хийж эхлэх үед монгольга бусад гурван замын их цэрэг тус тус үүргээ биелүүлээд, төв замын цэрэгтээ ирж нийлэв. Ийнхүү хүчээ бөөгнүүлээд зогсохгүй хорезмын хүн хүч эд материалыг ашиглан, дайсантай халз тулах цэргийнхээ хоол хүнсийг базаан хүчийг сэлбэв. Тэд газар газрын олзлогдогчдоос бүрдсэн хэд хэдэн том цэргийн анги байгуулсан ба салаа бүр 10 хүнтэй, салааны туг дарцагтай байв. Ийм тугаа мандуулсан салаанууд хотын хэрмийн дэргэд ирсэн нь газар тэнгэр бүрхэх мэт, хүн морь далай тэнгис бүрхэх мэт сүртэй харагдав. Чингис хаан өөрийн цэрэг болон олзлогдсон цэргийн хамт Самаркандын эргэн тойрон буудаллаад, хотыг сахин хамгаалж буй цэрэгт “монгол цэрэг ямар олон хүнтэй, олон морьтой юм бэ” гэдгийг зориуд харуулж, зүрхийг нь үхүүлэн, сүрдүүлэг хийв.

    Самарканд хотын гаднах дүүргийн Хөх сарайд хааны хээрийн ордон байрлаж, 2 өдрийн турш хаан өөрийн биеэр хотын хамгаалалт болон хэрмийн байдалтай танилцан, газар орны ажиглалт хийн, довтлон эзлэх төлөвлөгөөг боловсруулав. Энэ завсар цэрэг дайчдаа хангалттай амраажээ.

    Гурав дахь өдрийн өглөө эрт ерөнхий довтолгоо эхлэв. Хотыг хамгаалсан жанжин Албар хан хотоос цойлон гарч монгол цэрэгтэй өрсөлдөн байлдахад сум бороо шиг шаагиж,үхсэн шархдсан хүмүүс хөглөрч, ноцтой хохирол үзсэн байв. Нар шингэхэд хоёр тал тус тусын хуарандаа буцав. Дөрөв дэх өдөр үүр хаяарахад Чингис хаан мориндоо мордон цэргээ уДирдан хотыг дахин хумиж авчээ. Хотын гадна, доторх хорезм цэрэг цуглан нийлж, хуяг дуулгаа засаж, бүсээ чангалан, амь дүйсэн тулаанд орохоор зориг шулуудав. Чулуу харвагч чөдөр оньс, оньсон нум зогсоо зайгүй ажиллаж, харвасан чулуу хөндлөн гулд дүүлэн хот дотор гам хайргүй бууж байв. Хотын гаднах цэрэг хэсэг хэсгээр сэлбэгдэж, хойш алхам ч ухрахгүй байлдан үхэхээр зориг шуударсан байв.

    Гэвч Самарканд хотын бүх хаалгыг энэ үед монгол цэрэг бөглөж, хорезмын цэргийг дайны талбарт гаргахгүй саатуулах болов. Хоёр тал ана мана үзэлцэж байсан тул ялсан ялагдсаныг ялгахад бэрх байв. Хорезмын эрэлхэг зоригтой морин цэрэг хотын хаалгаар дайран гарах гэж аргаа барав. Энэ мөчид тэд заануудаа байлдаанд оруулав. Монгол цэргүүд догшин заануудаас сүрдэж зугтаасангүй, харин ч жанжид дарга нарынхаа удирдлаган дор эсрэг талын дайралтын ирийг мохоон, мэргэн харваачдын нүүр нүдгүй харвасан сум хүмүүсээ зааны хөлд үрэгдэх аюулаас зайлуулаад зогсохгүй дайсны явган цэргийн жагсаал эгнээг сарниулав.

    Заануудын биеэн дээр бөөн бөөн сум бороо мэт бууж тэсэж байхын аргагүй болоод учир зүггүй эргэж зугтаахад хүргэжээ. Заанууд энэ үед өвчин шархандаа болон жолоодож яваа эзэндээ захирагдахгүй хамаа намаагаа алдсанаас халхавчинд давшиж байлдсан хорезмын олон цэрэг дайчдыг бяц гишгэж алав. Энэ өдрийн байлдаан самаркандчуудыг сэтгэлийн гүн хямралд оруулан тэдэнд янз бүрийн гутранги сэтгэгдэл төрүүлсэн байна. Зарим том толгой лам нар монгол цэргийн шантрахгүй эр зоригийг гайхан биширч, “намайг хэн хэлэхэв, нохойг хэн саахав” гэж хээгээ бүр алдан ёс суртахууны талаас эсэргүүцэн тэмцэх бодлоосоо ухарч няцахад хүрэв.

    Хотыг хамгаалагч түрэг угсааны цэргүүд жанжид дотор “Түрэг, монгол хүн нэг угсааны болохоор хотыг эзэлсэн хойно наанатай цаанатай хандаж магад” гэсэн хувийн дүгнэлт хийж, монголчуудад түрүүлэн бууж өгөхөор шийдэв. Ийнхүү түрэг хүмүүсийн доторх зарим жанжинуудын байлдах зориг алдарчээ. Тав дахь өдрийн өглөө зарим хүмүүс эдгээр бууж өгөгчдийн төлөөлөл болж, хотын гол хаалгуудын нэг Намасхах хаалгыг сэм дур мэдэн нээж, Чингис хаанд бараалхав. Чингис хаан тэднийг зоригжуулан урамшуулж, “Бууж өгөгсдийг алахгүй” гэсэн амлалт өгсөн тул тэд хот руугаа буцав. Мөргөлийн цаг болоход тэд нийслэлээ хамгаалахад туслаач хэмээн Аллах тэнгэртээ мөргөж аврал эрэхийн оронд Самарканд хотын хаалгыг цэлийтэл нээж, монгол цэргийг хотод оруулав. Харсаар байтал монгол цэрэг яах ийхийн завгүй хотыг түйвээж, гаднах бэхлэлтийг нураав.

    Зургаа дахь өдрийн өглөө эрт, монгол цэрэг бөөн бөөнөөрөө хотод нэвтрэн орж, хотын оршин суугч эрэгтэй эмэгтэй хүмүүсийг зуу зуугаар багцалж, монгол хүнээр харгалзуулан хотоос туун гаргав. Энэ үед зөвхөн Чингис хаанд бараалхсан тэдгээр лалын шашны тэргүүн болон тэднийг аялдан дагалдагчид хотоос хөөгдөлгүй өршөөгджээ. Ингэж хамгаалагдан өршөөгдсөн хүн барагцаалвал 5 түм байв. Дараа нь монголчууд “Хотод хоргодон, нуугдагсдыг өчиггүй хорооно” гэсэн зар тараав. Монгол цэрэг нэгжлэг, дээрмийн ажиллагаагаа эхэлсэн ба газар зоорь болон энд тэнд өнцөг буланд нуугдсан хүмүүсийг олноор илрүүлсэн бөгөөд цөмийг алж устгав. Заан маллагчид 20 заанаа хөтөлсөөр Чингис хааны өмнө ирж үнэт бэлэг болгон өргөн барихын хамт, заандаа хоол тэжээл олж өгөхийг гуйв. Чингис хаан: “Заан чинь юу идэж амьдардаг амьтан бэ” гэхэд: “Хөдөө хээрийн өвч ногоо идцэг юм” гэж хариулахад “Тэгвэл сул тавьж явуул, тэд өөрсдөө хээр талаас өвс ногоогоо олж идэг” гэж зарлиг болов. Заанууд ингэж өршөөгдсөн боловч, хувхайрч гандсан хээр талд өлбөрч турж үхжээ.

    Тэр мөчид бууж өгөхийг үл хүсэн хотыг сахин хамгаалагч зарим цэргүүд дотоод хотод ухран орсон байв. Гэхдээ зарим нь үнхэлцгээ хагартал айгаад эсэргүүцэн байлдах байтугай бултан зугтаах зориг зүрхгүй болжээ. Харанхуй болмогц бууж өгөлгүй дотогшоо ухарч үлдсэн Албар хан үхлээс айдаггүй мянган баатраа авч дотоод хотоос дайран гараад, монгол цэргийн дундуур цусан зам татуулан явсаар, Хорезмын султантай нийлэхээр одов. Үүр цайснаас хойш монгол цэрэг дотоод хотыг битүү бүслэн авч ус бялхтал дүүргэсэн тугалган усан цөөрмийг эвдлэн сүйтгэв. Дотоод хот эзлэгдэхэд тэнд хориглон үлдсэн эрэлхэг зоригт мянган цэрэг лалын шашны сүмд ухран байрлаж газрын тосон гал тургигч бортого, дөрвөлжин зэвтэй сум хэрэглэн ширүүн эсэргүүцэл үзүүлэв. Монгол цэрэг хариу гал нээхдээ мөн тийм бортого хэрэглэсэн тул хориглож байсан лалын сүм юу ч үгүй шатав.

    Ийнхүү тулааны хөлд Самаркандын гадна дотор цайз тэр дороо үнсэн товрог болов. Үлдсэн оршин суугчид болон дотоод хот цайзыг хамгаалж байсан цэргүүдийг хотын гадна хөөн гаргаад, түрэг иран хүмүүсийг аравт зуутаар 2 хэсэг хуваав. Тэд монголчуудын заншил ёсоор түрэгчүүдийг цуглуулан талдаа татаж авсан бөгөөд үлдсэн 3 түмэн түрэг-ханлиг хүмүүсийг бүгдийг хороосны дотор хэд хэдэн алдарт жанжид, хорезмын 20 гаруй том эмир багтжээ. Түүнээс гадна зарим ноёд цэрэг, энгийн иргэд эмгэнэлтэйгээр амиа хорлож, амь биеэ золиослов. Хамгийн сүүлд монголчууд илд сэлмийн ирэнд өртөөгүй үлдэгсэдийг тоолж эхэлсэн бөгөөд тэдний дотроос 3 түмэн гар урчууд, уран дархан хүмүүсийг шилэн авч, Чингис хааны үр хүүхэд ургийнханд хувааж өгөв. Мөн идэр залуу хүмүүсээс 3 түмийг сонгон авч хавсрага буюу хашал цэрэг байгуулав. Бусдын амийг хэтрүүлсэн боловч золионд 20 түмэн динар төлөхийг шаардан шахав. Хорезмийн султан ялагдаагүй байхад энэ хотод 100 мянган өрх айл байсан бол улс нь мөхөснөөр хүн ам нь түүний дөрөвний нэг хувьд хүрэхтэй үгүйтэй үлдсэн байв. Ийнхүү Хорезмын нийслэл хот монголчуудын гарт орсон нь Мухамед шахын ялж дийлэх итгэл үнэмшилийг нэг мөр үгүй хийж, дайны стратегийн санаачлага эргэлт буцалтгүй Чингис хааны гарт иржээ.

  • Тувачуудын эмгэнэлт хувь заяа

    насаараа зүтгэж ирсэн Сүбээдэйн хүү сүр жавхлант Урианхайдай баатар, ганц хүний театраараа гайхуулж яваа гавъяат жүжигчин Догмидийн Сосорбарам бүгд л Монголын түүхэнд “ойн иргэд” нэрээр алдаршсан удмын анчин урианхайчуудын үр сад. Ахуйн соёл, аж амьдрал, шашин шүтлэг нь бидний адил, нүүдэлчин түрэг хэлтэн урайнхайчууд хэдэн зууны турш Монголын хязгаар нутгийг манаж ирсэн, тэд хэзээ ч өөрсдийгөө Монголоос салаад явчихна гэж бодож байгаагүй болов уу. 1911 онд Манж Чин Улс унаж,Олноо өргөгдсөн Монгол улс тусгаар тогтнолоо зарлачихаад Оросын гарыг харж байсан тэр үед Хаант Орос цэргээ Белоцарскт оруулаад авсан. 1915 оны Хиагтын хэлэлцээрээр хаант Орос ба Хятад улсууд Монголыг Хятадын бүрэлдэхүүнд автономит эрхтэйгээр үлдээхээр болсон юм. Ингэхдээ Баруунмонголын Алтайн хязгаарын 10 хошууг хятадад, урианхайн хязгаарын 6 хошуу буюу Туваг орост хүчээр хавсарган нэгтгэсэн. Өвдөг сөхрөн өндийх чадалгүй байсан Монгол Улс өөдөөс нь юу ч хэлж чадаагүй. Өөрөөр хэлбэл “гарын таван хурууны нэгийг нь ингэж хэрчиж авсантай” адил болсон юм. Тувагийн нийслэл Кизил. Уг нь Кизилхот гэж нэрлэж байсан бөгөөд Туваг Монголоос бүрэн тусгаар тогтносныг нь харуулахын тулд “хот” гэсэн дагварыг албаар хассан. Кизил нь “улаан” гэсэн түрэг үг. Энэ хотын буурь нь Белоцарск гэдэг тосгон байжээ. Өлөн нүдтэй Оросын худалдаачид олзны үнэрээр олширсоор байгаад Улуг-Хэм (Енисэй) мөрний хөвөөнд (манай урианхай хязгаарт) ирж суурьшин анхны хот тосгоноо байгуулж эхлэхэд сайхан сэтгэлтэй Монголчууд “Баатар Цагаан хааны үр сад” гэж тэднийг нэрлээд түүнээсээ эх авч “Белоцарск” гэж тосгоноо нэрлэжээ. Оросын хааныг урианхайчууд “Цагаан Баатар” хаан гэж дуудаж түүнийг Цагаан дарь эхийн бүрэлбаа хэмээн хүндэтгэж явсан байна. Буриадын Номч мэргэн Агваан Доржиев Санкт Петербургт Чойнхорын дацангаа босгохдоо цагаан дарь эх бурханыг хоёрдугаар Николай хаанд өргөж байсан нь мөн ийм учиртай. 200,000 гаруй мянган мал сүрэг, 55,000 хүн амтай Тувагийн нутаг тухайн үедээ зургаан хошуудад хуваагдаж байжээ. Түүнд Зүүн-Кэмчик (Зүүн гол), Баруун-Кэмчик (Баруун гол), Каа-Кэм (Хаагийн гол), Улук-Кэм (Их мөрөн буюу Енисэй), Тэс-Кэм (Тэсийн гол), Тожу хошууд байжээ. Тожу хошуунд голдуу цаатангууд амьдардаг байна. Тувагийн ихэнх нутаг нь тайга бөгөөд тэд голдуу ойн анчид байсан бөлгөө. Баян Тайга, Мөнгөн Тайгуудад гадаад хүн анчинтай тааралдахад “Хайрхан өршөө” гээд ангийнхаа дээжийг ууландаа өргөж байсныг өөрийнхөө тэмдэглэл номдоо бичин үлдээсэн явдал бий. 1921 оноос Ардын хувьсгалын баатрууд Зөвлөлт засгаас тусламж гуйсан бичигтээ “Хаант Оросын үед булаагдсан Урианхайн хязгаарыг бидэнд эргүүлэн өгөх… “ гэсэн хүсэлтийг оруулж байжээ. Ингэж идэвхийлэн хөөцөлдөгчийн нэг нь Солийн Данзан байв. Зөвлөлтүүд “Тува нь Оросын харьяат биш бас Монголынх ч биш” гээд тусгаар тогтносон Танну-Тува улс гэдгийг байгуулсан. Монгол Улс Танну-Туватай дипломат харилцаа тогтоож, Элчин сайд суулгаж байлаа. Гэтэл Сальчиг Тогоогоор удирдуулсан Танну-Тува улс 1944 оны 10 сарын 13-нд гэнэт тусгаар тогтнолоосоо татгалзан Зөвлөлтийн бүрэлдэхүүнд орох өргөдөл гаргах нь тэр. Ингээд Монголын Тагна-Урианхайн хязгаар үүрд Зөвлөлт-Тува болов. Үүнд уурссан Х.Чойбалсан С.Тогоог хүлээн авалт дээр алгадаж унагасан гэх яриа байдаг. Туваг гардан байгуулсан хүмүүс Оюуны Данзай, Олдох-Уулын Кэмчик-Уул, Хууларын Дондог, Буриадын Гэндэндармаа Нацов (Дотоод яам), Буриадын Богданов (Коминтерн), Цэдэв-Уул Танов, Салчикийн Тогоо, Оюуны Дарьт, Оюуны Чүнчүг-Уул гээд олон хүмүүс бий. 1921 оноос хойш Москвагийн КУТВ-т (Коммиссарский Университет Трудяшихская Востока) бэлтгэгдсэн Оросын талыг барьсан сэхээтнүүдтэй болсон тул Оросын зөвлөгч нар тэднээр Монголчуудын халааг хийж, 1931 онд Монгол хэлийг албан ёсоор хэрэглэхээ больсон. Тэр сэхээтнүүдээс өөрийн гэсэн бодолтой хүмүүсүүд нь Оросын бууны хараагаар орчлонгоос арилж, өрөөлд толгойгоо мэдүүлсэн нь Туваг Оросын хавсарга болгоход морь нохой мэт зүтгэсэн аж. Тодруулбаас: Сангийн сайд, Төлөвлөгөөний хороон дарга явсан Оюуны Данзай Пан-Монголын хэргээр 1938 оны 10 сарын 13-д буудуулсан. Лам гаралтай Хууларын Дондог 26-29 онд ерөнхий сайд хийж байгаад Монголтой нэгдэх гэсэн асуудлаар 1930 онд буудуулсан. 1925 онд Дотоодыг хамгаалах газрыг байгуулан 1929 он хуртэл даргаар нь ажилласан Олдох-Уулын Кэмчик-Уул 1929-1931 онд Улсын Бага Хурлын дарга, 1933-1928 онуудад ерөнхий сайд хийж яваад Оросод нэгдэхгүй гэж алзалдсаны төлөө хувьсгалын эсэргүү хэргээр 1939 онд буудуулж түүний зураг нь хэвлэгдсэн бүх ном сонинг хураан шатаагдсан байна. Хулчигараараа алдартай Салчикийн Тогоо Туваг Оросод нэгтгэж, “Буурай орны өмнөөс буруу үлгэр дуурайлал үзүүллээ” гэж маршал Чойбалсанд элэгдүүлж явахав дээ. Тува нар Оросод шууд захирагдахыг хүсээгүй учир 1924 оны Монголын тунхаглалын давалгаанаар Хэмчикийн хавьд Монголтой нэгдэх хөдөлгөөн өрнөж Минушинскаас ирсэн морин цэрэгт дарагдсан. Тувачууд “хүний нохой идэхээр өөрийн нохой идэг” гэсэн бодлоор Монголд нэгдэх гэж олон удаа зүтгэж байжээ. Тэр үед Монгол ч гэсэн дотроо баяртай ч гаднаа дуугүйхэн Оросын байрыг харж байлаа. Тувад ах нар ямар туршилт хийнэ түүнийгээ Монголд мөн хийнэ, Монголд ямар туршилт хийнэ, түүнийгээ Тувад давтана. Шинэ эргэлтийн бодлого, 38 оны их аллага, хүрээ хийдийг устгах хөдөлгөөн, таван жилийн төлөвлөгөө гээд бүгд адил юм. Ийнхүү Оросууд Туваг далан жил тамлахдаа тэдний “Монголоо” гэсэн сэтгэлийг бүрэн угааж чаджээ.

  • №38 Монгол-Дундад Азийн харилцаа

    Дундад Ази руу хийх аян дайны үед ойрадууд тэдний нөлөөнөөс гарч, улмаар 1603 онд Хорезм хотыг довтолсон байна.1 Ойрад, Казакын хоорондын дайн довтолгоо аль аль талдаа олз омог олоход чиглэж байв.
    XVII зууны 20-иод оны дундуур Дөрвөдийн Далай баатар тайш Казакыг довтолж ихэд ялсан байна. Үүний улмаас Казак ба Киргизийн хэд хэдэн захирагч хэсэг үе Ойрадын ноёдын хараат байдалд орсон ажээ.
    Ойрадуудын Сибирийн суурин бэхлэлт рүү хийж байсан довтолгооныг зогсоохын тулд Оросын хаан М.Ф.Романов Казакын нөлөө бүхий хүчирхэг султан Аблайтай цэрэг-улс төрийн холбоо тогтоохыг оролдсон боловч тэр нь бүтээгүй ажээ.1 “История народов Укбекистан”.Ташкент. 1947. Стр 82, 85.
    XVII зууны 30-аад онд Тогууд, Дөрвөд аймгууд баруун хойд зүг Арал тэнгисийн хойд талаар нүүдэллэсээр Каспийн тэнгисийн зүүн хойд цутгал Эмба, Яик голын сав газарт ойрсон байна. Чингэж ойрадууд Казак болон Дундад Азийн улс орнуудын Оростой харилцах гол зам дээр хөндөлсөх болсон нь тэдгээр улсуудын улс төр, худалдаа, эдийн засгийн харилцаанд зарим нэг сөрөг нөлөө үзүүлсэн юм. Иймээс 1613 онд Хивийн хан Асфендияр Оросын хаан Михайл Феодоровичид Ойрадын эсрэг цэргийн хамтарсан ажиллагаа явуулах санал тавьж байв.
    Монгол-Оросын харилцаа
    XVI зууны Хаант Оросын Азид явуулах улс төрийн бодлогын нэг гол чиглэл нь Сибирь, Алс Дорнодын уудам газар нутаг, хүн амыг эзлэн авах явдал байв.
    Халх Монгол, Оросын харилцааны эхлэлийг Хотгойдын Алтан хан Шолой убашитай оросууд холбоо тогтоосноос авч үздэг. Оросын албаны бичиг баримтад “Алтан хан” хэмээн алдаүшрсан Хотгойдын Шолой убаши /1567-1627/ бол Халх Монглын баруун хойд нутгийг эзлэн оршиж байсан нөлөөтэй язгууртан том ноён байв. Шолой убашийн захиргаанд Енисей мөрний сав, Тагна ба баруун, зүүн Саяны нуруугаар нутагладаг Киргиз болон түрэг хэлт олон аймгууд байж, түүнд алба татвар төлдөг байв.
    1631 оны 9-р сард Алтан ханы элч Томскт очиж Чахарын Лигдэн хааны довтолгооноос сэргийлэхэд тусламж үзүүлэхийг хүссэн байна. Тэр үед Лигдэн хааны Өмнөд Монголын салан тусгаарлагч аймгуудыг цэргийн хүчээр засаглан хураах үйл ажиллагааны цуу яриа Халхад хүрч, түүнээс айн болгоомжлох болсон ажээ.
    1635 онд Алтан хан, түүний номын багш Түвэдийн лам Даян мэргэн ланз нарын илгээсэн элч Москвад очжээ. Алтан хан хэлэлцээр хийх чадвартай, орос монгол хэл мэдэх хүн, алт мөнгө, сувд зэрэг эрдэнэсийн зүйлс, зэвсгийн ба мөнгөний дархан явуулахыг, Даян мэргэн ланз Оросын хаантай найрамдлын гэрээний ёслол үйлдэхэд өөрийн гүйцэтгэсэн үүргийг дурдаж шан харамж өгөхийг тус тус хүссэн байна. Энэ нь Алтан хан Оросод дагаар орсон явдал огт болоогүйг гэрчилж байгаа юм.
    1647 онд Оросын элч И.Похабов Сэцэн ханы өргөөнд очиж ес хоносон ажээ.
    Оросын засгийн газар ши нээр эзэлсэн Байгал нуур орчмын нутаг дахь байр сууриа бэхжүүлэхэд Халхын хаадтай найрсаг харилцаатай байх нь анхдагч зүйл гэдэг бодлогын үүднээс Халхын элчин нарыг хүндэтгэн угтаж байв. 1649 оны 2-р сард Оросын эзэн хаан Алексей Михайловичид бараалхсан Садик Халхын нутагт зэвсэгт хүмүүс илгээж байгаагаа зогсоох, тус тусынхаа нутагт эв найртайгаар амьдран суух Сэцэн ханы хүсэлтийг дамжуулжээ.
    Оросын тал Сэцэн ханы эзэмшил нутагт нь өнгөлзөхгүй хэмээн амлалт өгч тайвшруулсны дараа түүнтэй йгэрээ хэлэлцээр хийхийг ятгаж, дагаар оруулах оролдлого хийхээр В.Заболоцкий тэргүүтэй элчийг илгээжээ.
    Оросууд Байгалын өмнөд, зүүн өмнөд бүс нутагт түрэн орж эзлэн суурьшиж, нутгийн овог аймгуудаас алба татвар хураах болсноор маргаан тэмцэл үүсч, зарим үед зэвсэгт мөргөлдөөн болж байв. 1650 онд Сэлэнгэ мөрний хөвөөнд Оросын элч нарыг нутгийн буриадууд довтолж, Е.Заболоцкий нарын найман хүнийг хороожээ.
    155
    Энэхүү эмгэнэлт явдлын улмаас Оросын төлөөлөгчид буцахыг завдсан боловч Турухай тавнан, элч Садик нарын ятгаснаар аяллаа цааш үргэлжлүүлжээ. Тэднийг Халхад хүрэлцэн ирэхэд Сэцэн хан Шолой нас нөгчсөн байсан тул түүний их хатан Ахай тайху Туул голын өргөөндөө хүлээн авч уулзжээ. Тэрбээр Оросд дагаар орох талаар ямар ч яриа хэлэлцээ хийхгүйг мэдэгдэж, харин Оросын хаантай эв найртай харилцах, элч солилцох хүсэлтэйгээ илэрхийлжээ.1
    Оросын газар нутгийн түрэмгийлэл Байгал нуур, Хар мөрөн /Амар-Ж.Г/ гэсэн үндсэн хоёр чиглэлээр явагдаж, тэдний шивээ, бэхлэлтүүд Монголын нутгийн хойд талаас улам бүр ойртсоор байв. Тэр үеийн Халх Монголын нутаг бэлчээрийн хойд зах хязгаарын ерөнхий төлөв байдал Сэлэнгэ мөрний адаг урсгалын сав нутаг, Хялга, Темник голуудын хойд, урд биеэр байсан ажээ. Зарим үед түүнээс хойгуур байх тохиолдол ч байв.