Дөрвөн Ойрад
XV зууны тэргүүн хагасын Ойрад, Зүүн Монгол хоёрын тэмцэлд голдуу Ойрадууд ялдаг байжээ. Түүний гол шалтгаан нь тэр үед Ойрадын дотоод нэгдэл, зохион байгуулалт нь чанд байхад, Зүүн Монголын ноёд нь эрх мэдлээ булаацалдан тэмцэлдэж, төвийн захиргаа нь сульдаад байсантай холбоотой.
XV зууны тэргүүн хагаст Дөрвөн Ойрадын бүрэлдэхүүнийг сурвалж бичигт, Чорос, Торгууд, Хошууд нэг Ойрад1, Хойд, Баатуд Түмэн нэг Ойрад2, Барга, Буриад нэг Ойрад3, Өр* Монгол нэг Ойрад4 болж явсан гэжээ.
Чорос нь угтаа Бөртэ чонын удмын Добу сохорын үр хойчис юм. Хошуудын ноёд нь Хавт Хасарын угсааныхан байв. XV зууны хориод онд Хасарын 7 дахь үеийн ач Аригтөмөр, Өрөгтөмөр ах дүү хоёр албат харъяатаа булаацалдан эвдрээд, Өрөгтөмөр нь Хянганы баруун тал, Хөлөнбуйр орчмын нутгаасаа өөрийн албатаа дагуулан Тогоон тайшийг түшиж ирсэн ажээ5. Хошууд нэр анх XIII зууны тэргүүн хагаст Монголын цэргийн зохион байгуулалтаас үүсч, хожим нь аймгийн нэр болжээ.
Торгуудын язгууртан нь Хэрэйдийн Ван ханы угсааныхан юм. Турхагууд гэсэн нь сунжирч, Торгууд болсон гэлтэй. Турхаг нь тураг, биеэрхүү гэсэн үг бөгөөд эрт цагт хааны ордон болон бие хамгаалах торгон цэргийг тийн нэрлэж байв.
1 “Тод үсгийн дурсгалууд” УБ, 1976, тал 379. “Ойрадын түүхэн сурвалж Хөх хот. 1986, тал 307
2 “Ойрад түүхэн сурвалж”, тал 379
3 “Дөрвөн ойрадын түүх тууж хэмээх тууж оршив” Тод үсгийн гар бичмэл. ШУА, ХЗ хүрээлэн
*Өр монгол гэж, Зүүн монголыг хэлж буй бололтой.
4 “Ойрад түүхэн сурвалж” тал 307. Тод үсгийн дурсгалууд. УБ, 1976, тал 337
5 А.Очир.Монголын Ойрадуудын түүхийн товч. УБ, 19936, тал 82
Хойдын ноёд нь Ойрадын Хутуга бэхийн үр сад байжээ1. Хутуга бэхийн үр хүүхэд нь Чингисийн алтан ургаас тасралтгүй гурван үзе хатан буулгасан учир тэдний “яс нь цайж, цагаан тугийн ноён болсон”2 гэж сурвалжид тэмдэглэж байна.
Хойд нь Их мянган, Өл түмэн, Алан гулз, Цагаан туг хэмээн дөрвөн отгоос бүрэлдэж байв3.
Чоросын нэгэн ноён Бүрэнаялгуу нар Цагаан, Алдар зэрэг нутгийг эзлэн, өөрийн харъяат аймгаа “Өөлд” хэмээн нэрийджээ4. “Өөлд” нь өсгөлүүн, биеэрхүү том гэсэн утгатай үг гэж эрдэмтэд үздэг. Чоросоос тасран гарсан нэг аймаг Ойрадын дотор ингэж буй болжээ.
1 А.Очир.Монголын Ойрадуудын түүхийн товч. УБ, 1993, тал 82.
2 “Тод бичгийн дурсгалууд”, тал 333.
3 А.Очир.Монголын Ойрадуудын түүхийн товч. УБ, 1993, тал 73.
4 “Ойрад түүхэн сурвалж…”, тал 280.
Ойрадын ноёдын эрх мэдэл, харъяат ардаа булаацалдсан тэмцэл даамжран 1490-ээд оны дундуур Өөлд, Чорос хоёр хоорондоо дайтжээ.
Чингэж XVI зууны эхэн үеэс Чорос, Хошууд, Торгууд, Дөрвөд нь Ойрадын гол дөрвөн аймаг болжээ.
XVI зууны эхээр төвлөрсөн захиргааг эсэргүүцэж Даян хаанаас зугатсан Уйгурын Ибэрэй тайш, Бурхай нарын ноёд Хөх нуурт нутаглаж байсан билээ.
Шарын шашин дэлгэрүүлсэн нь
Шашин бол феодалын байгууллын оршин тогтнохын хамгийн нийтлэг нийлбэр, хамгийн нийтлэг санкц нь байсан бөгөөд шашны энэ чанар нь Монголын феодализмд онцгой хүчтэй үйлчилснийг тэмдэглэх хэрэгтэй.
Монголын феодализмд шашин сүм хийдийн үүрэг ямар байсан түүхийг бид үзэхдээ түүнийг гурван үндсэн үд багцаалан хувааж болмоор байна.
Нэгдүгээр үе нь: Монголын байлдан дагуулал ба Их гүрний үе, энэ үеийн нэгдүгээр шат нь байлдан дагуулах хэрэгт тухайн орны шашны эрх баригчдын нөлөөг ашигласан, хоёрдугаар шат нь нэгэнт байлдан авсан газар оронд ноёрхлоо мөнхжүүлэхийн тулд хүрээ хийд лам нарыг өргөн тэтгэх, төр шашин хэмээх хоёр ёсыг хослон хөгжүүлэх аргыг хэрэглэсэн.
Хоёрдугаар үе нь: Их гүрэн мөхсөний дараа Монголын феодалууд шарын шашныг албат харъяат нарынхаа дунд санаачлан дэлгэрүүлж монголчууд шарын шашинд нэлэнхүйгээр орсон үе. Энэ үеийн нэгдүгээр шат нь шарын шашин бөөгийн мөргөлийг бүрмөсөн шахан зайлуулж түүний орыг эзэлсэн ба хоёрдугаар шат нь Монголын хант улсуудад монгол ёсны шашны төв буй болсон үе юм. Энэ удаагийг шашны дэлгэрэлт нь Монголын феодалын хөгжлийн шинэ үетэй тохиолдож, хоёр ёсон жинхэнэ Монголын нийгмийн харилцаанд үйлчлэх болсон юм.
Гуравдугаар үе нь: Монгол орон харин булаан эзлэгчдийн эрхэнд орж тусгаар тогтнолоо алдсан ба Монголын феодалуудын эрх мэдэл их хязгаарлагдмал байдалтай болсон цаг байлаа. Тэр үед хүрээ хийд, шашны дээд толгой лам нар нь Манжийн байлдан дагуулагчдын эрх ашигт тууштай үйлчилж байсан юм. Хоёрдугаар шат нь XIX зууны хоёрдугар хагасаас үндсэндээ эхэлсэн бөгөөд шашны том лам нар хутагт хувилгаад, хүрээ хийд чухамхүү тэр үед мал сүргийг том эзэд болж, улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд тэдгээрийн гүйцэтгэх үүрэг нь маш их нэмэгдэж, лам нарын тоо эрэгтэйчүүдийн бараг 40 хувийг хамарч, Монголын нийгэм аажимдаа теократ шинжийг олсон юм.
XVI зууны хоёрдугаар хагаст Монголын аж амьдралд гарсан чухал том үйл хэрэг бол Монголд шарын шашин дэлгэрсан явдал байлаа.
Монголын феодалууд дотроос Юан улсын дараа шарын шашныг эрхшээл нөлөөгөө бататган дээшлүүлэх зорилгоор дэлгэрүүлсэн анхны хүн нь Алтан хан болно. 1577 онд Алтан хан Түвэдээс лам Содномжамцыг /1542-1588/ хүндэтгэн залж, Монголд ирүүлээд өөрөө тэргүүн Ордосын бусад феодалыг шашинд оруулсан байна. Монголын феодалуудын дотроос хамгийн хүчирхэг нөлөөтэй байсан Алтан хан шарын шашны тусламжтайгаар Монголыг эрхэндээ оруулж нэгтгэн захирах бодлогыг тавьж байсан нь эргэлзэх газаргүй. Энэ нь Алтан хан, Содномжамц лам хоёр өөрсдийн биеийг Хубилай ба Пагва ламын шашин төрийг хослон хөгжүүлсэн хэргийг цаашид үргэлжүүлэгчид гэж үзэж байснаас тодорхой. Бөө мөргөлийг орхин, шарын шашныг хүлээн авахтай холбогдуулан хийсэн их ёслол дээр Алтан хан Содномжамцыг бүх шарын шашны толгойлогч гэж өргөмжилж түүнд “Далай лам” гэдэг цолыг өргөсөн ба Содномжамц Алтан ханд түүнд “Далай лам” гэдэг цолыг өргөсөн ба Содномжамц Алтан ханд Хубилай хааны бүх цолыг зүүхийг зөвшөөрсөн ажээ. Тэгээд Алтан хан, Далай лам хоёр энэ тухай тусгай хууль гаргах болж, Ордосын нөлөө бүхий том ноён Сэцэн хунтайжид шашны цааз хууль боловсруулан зохиохыг даалгасан байна. Сэцэн хунтайж бол алдарт түүхч Саган сэцэний элэнц өвөг бөгөөд Алтан ханы хамт Монголд шарын шашныг идэвхтэй дэлгэрүүлж байжээ.
Category: Монголын түүх
-
№34 Зургаан түмэн буюу Зургаан улс
-
№ 33 XVI зууны монгол
үетэй харьцуулбал ялгаатай байжээ. Алтан ургийн бус хүмүүс тухайлбал, тавиан нэр хэдий өөрийн эзэмшил газартай, харъяат ардтай байсан боловч Төв засгийн газаргт орох эрхгүй байв.
Түмэн хааны эдгээр арга хэмжээ нь олон нийтэд талархагдаж Их цаазыг зохион явуулсан тул Түмэн засаг хаан гэж алдаршжээ.2 Түмэн засагт хаан 35 жил хаан ор суусан хугацаанд улс төрийн хямрал нэг хэсэг намжран зогсож, ард олны аж байдалд нааштай өөрчлөлт гарсан учир Саган сэцэн, Түмэн засагт хааныг “үлэмж жаргалангаар хүн амьтныг хангаж байсан”3 гэх зэргээр бичсэн байдаг.
Түмэн, хаан болоод дараахь чиглэлээр ажилласан. Үүнд:
1. Дээр дурьдсанчлан төвлөрсөн Төв Засгийн газрыг байгуулсан.
2. Монголын нийгэмд урт удаан хугацаанд баримталж байсан татвар, гувчуурын журмыг өөрчилж Зүрчид, Илигүд, Дагуур зэрэг бууж өгсөн аймгуудаас шан харамж авах болов. Ийнхүү Түмэн хаан өөрийн эзэмшил газрын хил хязгаарыг өргөтгөх бодлогыг идэвхитэй явуулж, Зүрчид, Илигүд, Дагуур зэрэг аймгийг эрхэндээ оруулж авсан.4 Гэвч зарим судлаачдын үзэж байгаагаар хэрэг дээрээ зөвхөн Зүрчидийг эрхэндээ оруулсан ажээ.
3. Түмэн засагт хаан өөрийн улсын дотор шашны төвийг бий болгох талаар арга хэмжээ авч байжээ. 2 Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ.1961. тал 220, 3 Мөн тэнд.
4 “БНМАУ-ын түүх”, Тэргүүн боть. УБ. 1966. Тал 439-440
Түмэн хаан Хятадын хилийг уулгалж зөвхөн цэрэг, аян дайны замаар өөрийн эдийн гачигдлыг тайлж байсан уу? гэвэл үгүй юм. Түмэн хаан Алтангийн төрөл садантай ойр дотно харилцаатай байсан бөгөөд Алтан ханы хүү Чинбаатарын тусламжтайгаар Сюаньфу дахь малын зах дээр малаа борлуулан арилжаа наймаа хийж байсан тухай тэмдэглэсэн байдаг.
Түмэдийн Алтан хан бие даасан бодлого явуулах болсон нь
Алтан мөн Ойрадыг хэд хэдэн удаа дайлж эрхшээлдээ оруулсан ажээ. Анх 1552ондд биеэр цэрэг авч мордон, Дөрвөн Ойрадыг Хүнүй, Завханы орчим байлдаж цохисон. Үүнээс хойш 1558 онд Уйгур, Шар уйгурыг эрхшээлдээ оруулжээ. 1567 оны үеэр Шахай руу элч илгээж Чагаадайн улсын үеэс ургийн холбоотой байснаа сануулж аргамаг хөлөг, алтт үнэт эрдэнэсийг бэлгэнд явуулсан.
XIV-XVI зууны монголын нийгмийн байдал
Юан гүрний дараах Монголын нийгмийн хөгжилт
Хятад дахь Монголын ноёрхол унаж, хаан ноёд Монгол орондоо буцаж ирсэн нь тус орны байдлыг ноцтой өөрчилж, Монгол орон улс төр, эдийн засгийн талаар дахин биеэ даасан нийгмийн цогцос болж тус орны хувь заяа нь гол төлөв дотоодын хүчин зүйлээс, өөрийн үйлдвэрлэхүй хүчний хөгжилтөөс шалтгаалах болов.Суурьшмал улс орнуудтай худалдаа арилжаа хийж өөрсдийн хэрэгцээт гурил, будаа, бөс даавуу, төмөр эдлэл олж авах хэрэгцээ шаардлага дахин хүчтэй гарч ирэв. Тэр үед монголчуудын эрхлэх аж ахуйн гол үндсэн салбар нь нүүдлийн мал аж ахуй хэвээр байж газар тариалан, гар урлал урьдын адил мал аж ахуйн хавсарга байдалтай байв. Ан гөрөө нь мал аж ахуйн дараа орох эдийн засгийн чухал салбар, монголчуудын амьжиргааны нэг чухал зүйл хэвээр байжээ.
XVI зууны хоёрдугаар хагасаас Монголын энэ тэр нутагт Хөх хот мэтийн хот суурин газар үүсэж эхлэсэн ба шарын шашин дэлгэрэхийн сацуу сүм дуган байгуулагдаж, тэр нь яваандаа Монголын шинэ үеийн зарим хотын үүсэл болов. Тэр үед Мин улсын хаант төрөөс нүүдэлчдийн эсрэг явуулж басан дээр цагийн уламжлалт бодлогыг идэвхтэй сэргээн явуулж байв. Хан улсын үед хүннү нарын эсрэг явуулж байсан “и-и-чжи-и” /нүүдэлчдийг ашиглан нүүдэлчдийг баримтлан захирах/, “и-и-фа-и” /нүүдэлчдийг ашиглан нүүдэлчдийг довтлох/, “цань-ши” /хүр хорхой адил бусдыг газар нутгийг идэх/ зэрэг уламжлалт бодлогыг хэрэглэж тэднийг хооронд нь цохилдуулан харилцан дайсагналцуулах, нэгийг нөгөөгөөр нь цохих аргыг өргөн хэрэглэхийн хамт суурьшмал ард түмний бараа таваараар үргэлж гачигдан дутагдаж байсан нүүдэлчдийн эдийн засгийн сул дорой байдлыг далимдуулан худалдаа ба эзлэн түрэмгийллийг хослуулдаг аанай хуучин бодлого алхам алхамаар хэрэгжүүлж байв.
Отог, хошуу
Отгийн бүрэн зонхилсон нь XY-XVI зууны үе бололтой. “От” бол монгол, түрэгээр “гал” гэсэн үг. Б.Я.Владимирцов “отог”-ийг газар нутаг хэмээсэн согд гаралтай үг гэж тайлбарлажээ.1 Монголоор “отог”, түрэгээр “отаг” нь “гэр”, “чачир” хэмээсэн утгатай үг гэж эртний түрэг хэлний тольд тайлбарласан байна.2
Бид отгийг “гал”, “голомт”, “өрх”, “гэр” хэмээсэн утга бүхий монгол үг гэж үзнэ.3 Манай Монголд аянчны түүдэг, гөрөөчний буудлыг отог хэмээн нэрлэдэг. Төдөн гал аянчин, төдөн гал гөрөөчин гэхийн оронд төдөн отог гөрөөчин, төдөн отог аянчин гэх мэт. Монголчууд бас өрхийг “утаа” хэмээн нэрлэх ёс бас байжээ.4 Бусад оронд өрхийг “утаа” хэмээн нэрлэх ёс бас бий. Жишээлбэл, орост өрхийг “дым” /утаа/ гэж нэрлэдэг байв. Ийнхүү “гал”, “утаа”, “голомт” болон “отог” хэмээх үгтэй нягт хоолбоотой байна.
Бид отгийг “отчигин” хэмээх үгтэй бас холбох нь зүйтэй хэмээн санаж байна.Отчигин бол “галын эзэн” хэмээсэн утгатай үг. Монгол ёсонд эцгийн голомтыг отгон хөвгүүд залгамжилдаг заншилтай. Тэгэхлээр эхэн үедээ отог буюу гал голомт бол отгон хөвгүүнд шилждэг зүйл байжээ. 2 “Древнетюкский словарь” Ленинград. 1969, 3 Бидний энэ бодол С.А.Константинова. “…К характеристике лексического комплекса “очагжилище-народ” в алтайских языках” гэдэг өгүүлэлд дурдсан зүйлтэй нийлж байна. “Проблема общности алтайских языков. Тезисы локладов на первой алтаистической конференции”. Изд-во Наука, Ленинград, 1969, стр.341
4 Ю.Н.Рерих. Монголо-Тибетские отнощения в XIII-XIV вв.Филология и история монгольских народов. М., 1958, стр.72 -
№37 Монгол-Түвэдийн харилцааны сэргэлт
унах хүртэл хоёр орны харилцаа нэлээд өргөжсөн юм. Харин Юан гүрнийг мөхсөнөөс хойш XVI зууны дунд үеийг хүртэл манай түүхийн сурвалжид “шашин төр хоёр үлэмж цөлийдсөн” хэмээн өгүүлдэг нь хоёр орны харилцаа бараг тасрахад хүрсэн гэлтэй. Гэтэл төдхөн хоёр талын чармайлтаар сэргэж эхэлсэн.
XVI зууны эхэн үеийн Монгол-Түвэдийн харилцаа нь бие даасан хоёр улсын харилцаа байсныхаа хувьд XVIII зуунаас хойших харилцаанаас зарчмын ялгаатай бөгөөд Монголын улс төр, эдийн засаг, шашин-соёл, боловсрол, шинжлэх ухаан зэрэг нийгмийн амьдралын олон салбарыг хамран, үргэлжилсэн хугацаа, цар хүрээ, зорилго, шинж чанар, түүхэн үр дагавраараа Монгол, Түвэдийн түүхэд чухал нөлөө үзүүлсэн болохыг өгүүлэн буй үеийн харилцааг Өмнөд
Монгол-Түвэдийн, Халх Монгол-Түвэдийн, Ойрад Монгол-Түвэдийн харилцаа хэмээн баахан ялгамжтай авч үзсэн нь зарим талаар түүхэн газарзүйн нөхцөл шалтгааныг харгалзан үзсэн боловч гол нь Өмнөд Монгол, Халх Монгол, Ойрад Монголын хаад ноёдын Түвэдтэй харилцсан бодлого, зорилго, чиглэл, шинж хандлага, түүхэн үр дагавар нь харилцан адилгүй байсныг эш үндэс болгож Түвэдийн шашны бүлэглэлүүдээс Монголын улс төрийн бүлэглэлүүдтэй харилцсан байдал, бодлого, байр суурь, үйл ажиллагаа нь мөн өвөрмөц өөр байсныг давхар харгалзан үзэж Монголын түүхэнд тухайн үеийн Төв Азийн олон улсын харилцааны гүйцэтгэсэн үүргийг тодруулахад чухал болоход тус тус оршмуй.
XVI зууны үед Түвэд орон бурхны шашны олон урсгал, ялангуяа Зонхава /1357-1419/-гийн шинэчилсэн урсгал болох гэлүгвагийн ба хуучин шашны хооронд ужиг удаан үргэлжилсэн тэмцэлд нэрвэгдэж, улс төр, эдийн засаг, шашин суртлын талаар хямралд автагдсан байв.
XVI зууны эхэн үед Монголын хаад ноёдын дотроос Түвэдийн гэлүгвагийн шашинтай холбоо тогтоож, идэвхтэй харилцсан ноён бол Түмэд аймгийн Алтан гэгээн хан /1502-1582/ болой.
Алтан ханы гадаад улс төрийн бодлого нь дотооддоо явуулж байсан бодлогын адил байр суурь, нэр хүндийг нь бэхжүүлэхэд чиглэгдэж байсан бөгөөд Мин улстай хэвийн найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засаг, шашин соёлын хувьд эрхшээлд нь автахгүй байхын нэг гол хүчин зүйл бол Түвэд болоод Дундад Азийн орнуудтай байнгын харилцаатай байх явдал гэж үзэж байжээ.
Алтан хан XVI зууны тэргүүн хагасын сүүлчээс Монгол, Түвэд, Хотон, Уйгур зрэг янз бүрийн угсаатан хольцолдон суудаг, нүүдлийн мал аж ахуй эрхлэхэд тохирожмтой, олон орны хил зааг, стратегийн ач холбогдолтой Хөхнуурыг эзлэн авснаар Түвэдтэй шууд хиллэх болжээ. Чингэснээр Алтан хан Монгол-Түвэдийн харилцаагаа идэвхжүүлж, өөрт ашигтай зохицуулах нөхцөл бололцоогоор Монголын бусад хаан, ноёдтой харьцуулахад илүүтэй болжээ.
Алтан хантай гэлүгвагийн шашны дээд лам нар эхэлж холбоо тогтоосон бөгөөд хэн хэнийх нь эсэргүүцэл этгээд өөр хоорондоо зохих харилцаатай байсан нь үүнд давхар нөлөөлжээ.
Алтан хан, Содномжамц нар 1574 оноос элч солилцон харилцаж, уулзалтын талаар Түвэдээс Монголд 1576 оны билгийн улирлын 5-11 сард, мөн 1577 оны 6 сард хоёр тал нийт зургаан удаа элч төлөөлөгчөө харилцан солилцож хэлэлцсэн нь уг айлчлалыг эхнээс нь чухалчлан үзэж байсны баримт юм.
Алтан хан Монголын их хаадын өргөмжлөл, усны их сан “Далай” гэсэн цолыг буй болгож, харь түвэд хутагтад олгосон нь сонирхолтой хэрэг.
Алтан сан, Содномжамц нар бие биендээ эрхэм цол, эрх соёрхсоны дээр харилцаа тогтоох, шашин номыг дэлгэрүүлх хэрэгт хүчин зүтгэсэн түвэд хүмүүст Алтан хан, өөрөөр хэлбэл Монголын талаас, Содномжамц, Манзушири, Майдар хутагт нар Гурван түмний ноёд түшмэдэд дэс дэсээр тус тус алдар цол, эрх дарх шагнан урамшуулсан байна.
Гуравдугаар Далай Содномжамц Алтан хан тэргүүтэй Баруун түмний ноёдтой харилцаа холбоо тогтоож, Монгол оронд гэлүгвагийн шашныг дэлгэрүүлэх үйл хэрэгт биечлэн зүтгэж, Монгол-Түвэдийн харилцаа сэргэж, улс төр, шашин-соёлын талаар өргөн харилцахын эхлэлийг тавилцжээ.
Содномжамц хутагт гэлүгвагийн шашны хойчийн хувь заяаг бодож хойд дүрээ Монголоос тодруулахыг гэрээсэлж, түүнийг нь гүйцэлдүүлсэн хэрэг.
Ёндонжамцыг /1589-1616-ыг Түвэдэд залж Дашилхүнбэ хийдийн ширээт лам эрдэмт хутагт Лувсанчойжижалцан /1567-1662/ ба Гандан хийдийн ширээт лам Гэндэнжалцан нар ном эрдэм зааж, мөн Банчин-Эрдэнэ Лувсанчойжижалцан заллагаар нь Лхаст хэдэнтээ тусгайлан очиж байсан нь Монголоос тодруулсан бяцхан хутагтын нэр хүндийг сүсэгтэн олны дунд өргөхийг эрмэлзэж байсан хэрэг.
Дөрөвдүгээр Далай ламыг Монголоос тодруулсан нь Монгол-Түвэдийн харилцааг өргөжүүлж, Монголд шашин дэлгэрэхэд чухал нөлөө үзүүлсэн.
Харин дөрөвдүгээр Далай лам гэнэт жанч халсанд түүнийг өмгөөлөн шарын шашныг дэмжигч монгол ноёд цэрэглэн хөдөлснөөс үүдэж, Түвэд, Монголд шарын хийгээд улааны шашинтны хоорондын зөргчил хурцдаж, улааны ба шарын шашны эвсэл байгуулахад хүрч байв.
XVI зууны Халхын түүхэнд болсон чухал үйл явдлын нэг бол Түвэд улстай харилцаа тогтоож, бурхны шашныг дэлгэрүүлсэн явдал юм.
Халх Монгол-Түвэдийн харилцааны эхлэлийг тавьсан Абатай сайн хан /1554-1588/ төмөр могой жил /1581/ Монголжин Түмэдийн худалдаачдаас Алтан хан Түвэдтэй харилцаа тогтоон, шарын шашныг тэтгэн буйг сонсож мэдээд, Түмэдэд хоёр ч удаа элч зарж Алтан хан болон Сэнгэдүүрэн /1538-1585/ хан нараар дамжуулан түвэд хутагтуудтай холбоо тогтоон харилцаж байжээ. Абатай сайн хан гуравдугаар далай лам Содномжамцыг Монгол газар хоёр дахь удаа, чингэхдээ бүр Хөх хотод ирэхэд нь 1585 оны зуны адаг сарын 15-нд өөрийн биеэр уулзаж, түүнд булган арьс, алтадсан өргөө, алт мөнгө, мал сүрэг үлэмж өргөл өргөжээ. Содномжамц хариу болгож, Абатайд галд үл шатсан пагмадүв очир хааны хөрөг өргөн баргьж, “Очирай сайн хан” цол, шар үсэг бүхий тамга ганжээ.2
Абатай сайн ханы үеэс бурхны шашны дэлгэрлийг дагалдаад хоёр орны харилцаа ч өргөжиж, нөлөө бүхий ноёд бараг цөм Далай лам, Банчин-Эрдэнэ нартай харилцах болж, монгол, түвэд хүмүүс янз бүрийн хэргээр ирж, очих явдал олширсоор байна.
2 “Лувсанпринлэй Жибзундамбабалсанбогийн ерийн товч намтар” /Өндөр гэгээний намтрууд оршвой/ 1995, тал 7. -
Бошгот хааны нугарашгүй тэмцэл буюу зуун модны тулалдаан
. Тэрбээр энэ удаагийн аян дайнд урьд урьдаас илүү нарийн бэлтгэж, ойрадыг дайлахад галт зэвсэг маш чухал хэмээн үзэж, хуучин нүсэр үхэр бууны оронд авч явахад хялбар, эвлэг хөнгөн маягийн үхэр бууг шинээр цутгуулсан ба цэргүүдэд сум нэвтрүүлэхгүйг бодож, мяндас тавьсан хуягийг хийлгэн, 1696 оны цагаан сард дайлах цэргийн бэлтгэлийг биеэр шалгаж, шагнан урамшуулжээ. Энх-Амгалан бүгд 20 түмэн цэргийг дайчилж, цэргийг гурван замд хуваан, зүүн, баруун замын цэрэгт тус бүрт 5 түмийг хуваарилан өгч, дунд замын 10 түмэн цэргийг өөрийн биеэр авч мордсон бөгөөд бүгд 40 түмэн цэргийг авч мордов хэмээн алдаршуулсан байна. Энэ нь Гавдан Бошгот өөрийн цэргийг 10 түм, оросоос тусалсан 10 түм, бүгд 20 түмэн цэрэггэй гэж алдаршуулсныг үнэмшин, ийм үлэмж цэргийг авч гарсан ба бас тоог нэмэн алдаршуулсан хэрэг байв. Энх Амгалан хааны их цэрэг хятад, манж төдийгүй өвөрлөгч болон халхуудаас бүрдсэн монгол цэргүүдээс бүрдсэн асар их хүч байлаа.
Манж нар Галдан Бошготын цэрэгт явсан хотон цэргийг орос цэрэг хэмээн эндүүрэн таньж, бас Галдангийн цэргийнхээ тоог нэмэн алдаршуулсан үгийг үнэмшин, эхэн үедээ үнэхээрийн оросын цэрэг Галданд туслахаар ирсэн юм гэж ойлгон их л бачимдан сандарч байсан боловч манжид урваж ирсэн халхын Цагаан зайсан нараас ойрадын цэрэг ердөө 3 түм орчим бөгөөд оросын туслах цэрэг огт байхгүй болохыг мэдэж сая баахан санаа амарсан ажээ. Манжийн цэргийг ийнхүү халхад дайлаар орж ирэх үед Галдан Бошгот Хэрлэнгийн хойд биед байсан бөгөөд манжийн дундад замын цэргийг ойртоход, манжийн цэргийн гол хүчин тул түүнтэй халз байлдалгүй, харин ухрах замыг нь огтлон цохих зорилго тавьж, Туулын чиглэлээр давшин ирж байгаа манжийн баруун замын цэргийг тосон байлдахаар таван сарын шинийн долооны өглөө эрт хөдөлжээ.
Тэгэхэд Галдан Бошготын хойноос манжийн дундад замын цэрэг нэхсэн байна.Галдан энэ үед дундад замын цэрэг мөрдөн хөөхөөс сэргийлж өртөө бүрт 100 цэрэг орхин явсаар 5 дугаар сарын дундуур Туулын сав газар ойртон очжээ.Үнэхээр ч манжийн дундад замын цэрэг Галдан Бошготын цэргийг мөрдөн хөөсөн бөгөөд өртөө бүрийн 100 цэрэгтэй зууралдан байлдаж байх зуур Гавдангийн цэрэг амжин дундад замын цэрэгт гүйцэгдэлгүй Туул голын орчим иржээ.Гэвч манжийн баруун замын цэрэг Туул голд түрүүлэн ирээд нэгэнт ашигтай байрлалыг эзэлсэн байжээ.
Ийнхүү Зуун модны Заан Тэрэлж хэмээх газарт 1696 оны 5 дугаар сарын 13-нд болсон тулалдаанд манжийн 5 түмэн цэрэг, ойрадын 3 түм орчим цэрэг оролцжээ. Эхлээд манж нар довтлон дайрав.Ойрадын цэрэг хүрээгээ засаж, бүрээ дуугарган, түппүүрийн дохио өгөөд “дайсан довтлон ирлээ” гэдгийг зарлав.Бүх цэрэг тулалдаанд орох боллоо.Манжийн цэрэг ойртон давшсаар харваж бас буу буудаж эхлэв.Ойрадын цэрэг харваж, их буугаар ганц нэгхэн буудахдаа сумаа хайрлаж, бүр ойртохоор нь бөөн дунд ончтой галлахыг зорьж байв.Байлдаан улам ширүүсэж, бууны дуу олон болоод манж нар урагш ахисаар байлаа.Ойрадын цэрэг ч ширүүхэн эсэргүүцэж, хариу буудан, зэрэг зэрэг харваж байв.Манжийн цэрэг Галдангийн цэргийн хүрээнд ойртож ирлээ.Энэ үед ойрадын цэрэг морин цэргээр сөрөх довтолгоонд орлоо.
Манжийн цэрэг ойрадын цэргийн довтолгоог зогсоох гэсэн байдлаар агшин зуур шивээлэх маяг үзүүлэн, их буугаар ганц нэг галласнаа Галдан Бошготын цэргийн дайралтыг барьж чадаагүй байдлаар буцаад ухран зугтлаа.Хоёр талын цэргүүд бараг холилдон, тулалдаан үргэлжилсээр ойрадууд манж цэргийг гүйцэн алдан сүүлчийнхийг нь цавчин унагаж байв.Манжийн цэрэг ийнхүү гол уруудан зугтсаар ойрад цэрэг тэднийг мөрдөн хөөсөөр байлаа.Ойрадуудын сэтгэл энэ үед догдлон хөөрч дайсан ухарсанд дотроо улам дэвэрч, хэн юу ч гэж хэлсэн дуулахааргүй урагш хурдлан байв.Галдангийн цэргийн шилдэг жанжин дайрах ангийг хошуучилжээ.Тулалдаан мөрдөн хөөлт үргэлжилсээр бараг хагас өртөө хирийн газарт Туул голын хоёр талаар уруудан довтолгосон байна.Манжийн цэргийн зарим нь алуулж, нилээд хэсэг нь гол уруудан зугтаах нь үнэхээр хэдэн жилийн өмнө болсон Улахуй голын тулалдааныг бодогдуулах мэт урам зоригийг сэргээжээ.Мөрдөн хөөсөөр энэ өдрийн хонин цаг дуусах дөхөж ирэв.
Гэнэт юу болох нь энэ вэ гэмээр ойрадын цэргийн хоёр хажуу, баруун, зүүн гарын урд зовхис, ар хоёр жигүүрийн мөрөн дээгүүрээс олон их буу нүргэлэн, тугалган сум мөндөр адил асгарч эхлэв.Бас урдаас нь ширүүн гал нээж, тал бүрээс манжийн цэрэг балбаж гарлаа.Галдан Бошгот болон түүний шадар жанжид даамлууд өмнө зүгээс ирсэн цэргийн бачит аргад автан хууртсанаа сая мэдэв.Манжийн цэргийн гол хүчин Туулын адаг, Улхын булангаас наахна бөөгнөрч байна гэсэн туршуулын худал мэдээлэлд итгэсэн байв.Ийнхүү Галдангийн цэрэг хаашаа ч хөдлөх аргагүй болж Туул голын хоёр талын хөндий хоолой, ганга жалга, дэнж хамруудыг дагаад зууралдан байлдаж гарав.Гэдрэг ухрая гэхэд бас араас нь ороон боож эхэлсэн байна.Энх-Амгалан хаан ойрадын цэрэгтэй нүүрлэн тулалдаад, мэдэхгүй газарт хаврын хавсарган цагаар олигтой амжилтанд хүрэхгүй, зөвхөн хуурах аргыг олон янзаар хийж, их хүчээр гэнэдүүлэн цохих ухааныг тулалдааны гол чиг шугам болгосон нь энэ байжээ.
Хүн орилолдон, морьд янцгаан, буу пижигнэж, харвасан сум исгэрэлдэн байгаа чимээ анир чих дүлийрүүлэн болов.Их голын сав хөндий, хоёр талын уулсын оройг тултал утаанд бүрхэгджээ.Тэнд юу болж байгааг хэн ч олж харж чадахаа байв.Энэ үед цэргийн хүрээндээ үлдсэн Галдан Бошготын хайрт хатан Ану эр нөхрөө мөн хүүгээ аврахын тулд амь хамгаалах шилдэг 300 цэргээ дагуулан дайсны хаалтыг сэтлэн зам гаргахаар манжийн их цэрэг рүү цусан зам татуулан дайран оржээ.Ойрадын энэ хэсэг цэрэг дайралдсан бүхнээ сэргэг хүчээр цөмлөн оржээ.Ану хатны хөтлөн дагуулж дайран орж ирсэн цэрэг араар нь ороон хааж байгаа манж цэргийг хоёр тийш ньяран бага “хаалга “нээв.Үүгээр Галдан Бошгот цэргийн үлдсэн цөм хэсгээ аван дайны талбараас гарахыг зорив.Харин энэ тулаан дундуур эрэлхэг зоригт Ану хатан дайсны суманд оногдон үхлийн шарх авчээ.Ийнхүү их тулааны талбараас хэдхэн зуун хүн хаантайгаа сугаран гарч, шандаст хүлгийн хурдаар Тэрэлжийн аманд хүрч араасаа хөөн айсуй дайснаас буруулав.
Галдан Бошгот цэргээ энд зохистой газар байрлуулан, дахин эргэж тулалдахыг хичээсэн боловч сарнисан хүч нь буцаж эвлэсэнгүй.Туул голын хоёр хажуу хөндийн элст булан, өтөг хадны дунд байлдаан бас шувтраагүй үргэлжилж, манж, хятад цэрэг хоёр талын өндөрлөгөөс их буугаар буудсаар байсан тул голын хоёр талын дэнж, ганга жалга, усны эрэг хүн малын сэгээр дүүрэв. Энэ тулалдаанд ойрадын цэргийн олон хүн алагдаж, шархадсаны дотор Ану хатан, баатар Булад, Хожуу нарын цэргийн том зүггэлтнүүд амь эрсдэн, 2 түмэн үхэр, 4 түмэн хонь бусад үлэмж зүйл манжийн цэргийн гарт орсон байна. Зуунмодны тулалдаанаас Галдан Бошготын цэрэг 3 хуваагдан зугтан гарсан ба тэдгээр цэрэг жанжид нь Тамирын галын Тайхар чулууны дэргэд цугларч, цаашид хэрхэх асуудлаа зөвлөн хэлэлцсэн боловч нэгдсэн шийдвэр гаргаж чадсангүй.Галдангийн гол жанжин Данзан Омбо, Дугарравдан нар цэргээ авч Алтай болон Завхан Хүнгүй рүү оджээ.Гагцхүү түүний шадар жанжин Данжила Галдан Бошготын дэргэд үлджээ.
Энэ тулалдааны дараа Галдан Бошгот манжийн эсрэг тэмцлээ тууштай үргэлжлүүлэхийг хичээсэн боловч дахин сэхээ авч чадахгүй байсаар 1697оныЗдугаарсарын 13-нд 53насандааАцАмггайгэдэггазар таалал төгсчээ.Манж Чин улс ид мандан бадарч, хүчирхэгжлийнхээ үед байхад нь монгол нутгаа өмгөөлөн, тэдний түрэлтийг сөрөн зогссон сүүлчийн томоохон хүчин ийнхүү дарагдаж монголчууд манжийн эрхшээлд орж, уруудан доройтсон түүхэн хүнд мөч ирлээ. -
№35 Шарын шашин дэлгэрүүлсэн нь
Алтан ханы орыг залгасан түүний хүү Сэнгэдүүрэнтэй холбоо хэлхэгээ зузаатган байтал, мөн онд тэрхүү Сэнгэдүүрэн бас нас баржээ. Ингээд Далай ламын холбоотон Абатай хан, Хутагтай сэцэн хунтайж, Сэнгэдүүрэн нар удаа дараагаар нас барсан учир эрхбиш Монголын өөр нөлөө бүхий феодалуудтай холбоо тогтоох нь чухал болжээ. Алтан хүн нас барсны дараа Баруун түмэний байдал аажмаар доройтож, нөлөө бүхий этгээд бараг үгүй болсон тул Далай лам, Зүүн гурван түмэний томхон феодалууд, тухайлбал тэр үед хүчирхэг байсан Түмэн засагт хаантай холбоо тогтоохыг эрмэлзжээ.
Алтан ханыг нас барсны дараа Содномжамцыг хоёр ч удаа нутагтаа залж байсан ба Содномжамц сүүлийн урилгыг хүлээн аваад очихыг завдан байтал 1588 онд нас барсан билээ.
Баян хүн тус бүр тусгай нэг сүм барьж бурхан шүтээн их тахиж, лам хувраг залж ном уншуулж өдөр бүр хүж асаан тахилга тавьж мөргөдөг болов.
Шарын шашин бөөгийн мөргөлийг богино цагийн дотор ялж Монголын ард түмний сэтгэл санааг эзэмдэн, аж байдалд гүн нэвтрэн асар нөлөөтэй хүчин зүйл болж чадсаны шалтгаан нь зөвхөн албадлага хавчлага хэрэглэсний төдийхөн гэхэд учир дутагдалтай. Түүнчлэн шарын шашны гадна талын сүр жавхлан зан үйлийн уран нарийнаар бөөгийн мөргөлөөс хавьгүй давуу илүүгээр шүтлэгтэн олныг биедээ татаж чадсанаас тийнхүү ялав гэхэд бас л хангалтгүй мэт. Дээрх шалтгаануудаас гадна тухайн үеийн Монголын түүхт нөхцөл байдал нь шинэ шашин олны сэтгэлд хялбархан байр суурь олж чадах зам мөрийг засаж өгсөн болов уу гэмээр. Шарын шашин бөө мөргөлийг бодвол цус урсгахыг хориглон номхон хүлцэнгүй байхыг номлож байжээ. Сүсэг бишрэлийн хүчээр аливаа зовлонгийн үндсийг арилгаж хойд насандаа сайн төрлийг олох ба энэ насандаа ертөнцийн жаргалыг эзэлж болно гэж итгүүлдэг байсан нь үргэлжийн дайн байлдаанд зүдэрсний улмаас амар жимир амьдрах гэсэн ард олны оюун сэтгэлийг татаж чадсан байна. Энэ талаар Хутагтай Сэцэн хунтайжийн хэлж байсан үгийг холбогдуулан авч үзэж болно.
Бөөгийн мөргөлтэй жишиж үзэхэд шарын шашин XVI зууны Монголын аж байдалд тодорхой хугацаанд зарим талын соён гэгээрүүлэх үүрэг гүйцэтгэжээ. Бөөгийн мөргөлийн зэрлэг бүдүүлэг зан үйлийг халж өөрчлөхийн хамт Монголын тал нутагт Энэтхэг, Түвэдийн соёлын зарим ололтыг авчран дэлгэрүүлсэн байна.
Тархай бутархай монголчууд нэгэн шүтлэгтэй болсноор оюун санааны барилдлагаар холбогдож, зарим үед тэр нь тэдний улс төрийн талаар нэгдэхэд нь хүчин зүйл болж байжээ.
Шарын шашныг хүлээн авсан нь овгийн байгууллын үеийн үлдэцийг арилгахад түргэтгэх нөлөө үзүүлэв. Энэ нь тэр үеийн нүүдэлчдийн дунд байсан зарим нэгэн бүдүүлэг зан суртлыг өөрчлөн халахаар илрэлээ олжээ.
Шарын шашин нь зөвхөн овгийн байгууллын үлдэгдлийг устгахад нөлөөлснөөр барахгүй Монголын нийгмийн феодалжих үйл явцыг цаашид түргэтгэсэн байна.Шарын шашны дэлгэрэлт нь монголын феодализмын хөгжилтэй уялдсан нь санамсаргүй хэрэг биш, их гүрний үед дэлгэрсэн бурханы шашин нь бидний дээр хэлсэнчлэн их төлөв ноёрхох ангийн дунд дэлгэрч байсан бөгөөд жинэнэ монгол газар, монгол хүний дунд шашны төв нь Монгол нутагтаа байршиж монголын феодалын харилцаа хөгжихийн хэрээр ард феодал хоёр ангийн зөрчил хурцдаж байсан нөхцөл байдлын дунд буй болсон хэрэг.
Шарын шашин дэлгэрсэн нь монголчуудын соёл боловсролын амьдралд томхон үйл явдал байлаа. Санскрит, түвэд хэлнээс шашны олон судар номыг орчуулсан нь монгол бичгийн хөгжлд үлэмжхэн түлхэц болсон байна.
Монголын феодалууд өөрийн Монгол улсын дотор харъяат албат ардын дунд шашныг, энэ удаа шарын шашныг санаачлан дэлгэрүүлсэн нь ер ард иргэдийг зөвхөн соён гийгүүлэх хүсэл эрмэлзлэлээр биш харин юуны өмнө өөрсдийн ноёрхол эрхшээлээ бататгах, дайн байлдаанд нэрвэгдэж санал сэтгэл нь алагдаж, эсэргүүцэн тэмцэх болж эхлэсэн өргөн олон малчин ардыг тайвшруулан захирахад шарын шашныг үзэл суртлын зэвсэг болгон ашиглах тодорхой зорилготой байсан юм.
Шашин нь Монголын эрх чөлөө, тусгаар тогтнолын тэмцлийн зарим үед зохих хэмжээний эерэг үйлдлийг үзүүлж байжээ.Түүхийн жимээр аялалыг хөтлөсөн Д.Жаргалсайхан
-
№36 XIV-XVI зууны эхний монгол улсын гадаад харилцаа Монгол-Мин улсын харилцааны ерөнхий төлөв
Тэр үед монголчууд Хятадад ноёрхлоо сэргээх зорилгоор Мин улс руу байн байн довтолж байжээ. Мин улс ч Монгол руу удаа дараа цэрэг илгээж байсан байна. Гэвч тухайн үед Хятад, Монголын газар нутгийг эзлэн авч тэнд өөрийн ноёрхолыг тогтоон барьж байх дотоод улс төрийн нөхцөл бүрдээгүй байв. Иймээс тэд монголчуудын хүчийг сулруулан дахин улс төрийн талаар бэхжихгүй болтол нь доройтуулан эрхшээлдээ барьж байх зорилго агуулж байжээ. Монголчуудын хувьд гэвэл цаашдаа Монголын зорилго агуулж байжээ. Монголчуудын хувьд гэвэл цаашдаа Монголын дотоод дажин хямрал нь тэдний тамир тэнхээг ихээхэн сулруулж, нэгдсэн хүчээр Хятадыг буулган авах хүч бололцоо алдагдсаныг харгалзан хүч хэрэглэх биш, харин найрамдан улмаар эдийн засгийн мухардмал байдлыг гэтлэн давахыг оролдох болжээ. Хятадын эрх баригчид ч мөн. Монголын хүч чийрэг байсан зэргийг харгалзан цэргийн хүчээр номхотгох бололцоогүйг мэдэж улс төр, эдийн засгийн шахалт хавчилт үзүүлэх монголчуудын дотоод хямралыг аль болохоор дэвэргэх, хүчийг нь бутаргах зэрэг “тайван” аргыг хэрэглэсэн байна.
Чингэхдээ Мин улс монголчуудын талаар явуулж байсан гадаад улс төрийн бодлогоо Юан гүрний үед тасарсан “дэлхийг тохинуулах хаант төр” хэмээх уламжлалт бодлогын хүрээнд оруулахыг эрмэлзэж байжээ. Улмаар Хятад улс худалдаагаар дамжуулан монголчуудын өөрийн нөлөөний хүрээнд барьж байх зорилгоор худалдааны салбарт улсын онц эрхийг тогтоож хувийн худалдааг цаазаар хорьжээ. Цаашдаа Монгол дахь улс төрийн бутрал гүнзгийрснээр хаад ноёдуудын хооронд эрх мэдлийн төлөө тэмцэл улам хурцдаж улс төр, эдийн засгийн хувьд Хятадыг түших гэсэн хандлага гарч иржээ.
Өгүүлж буй үеийн Монгол-Мингийн харилцааны хоёрдугаар үе нь XV зуунаас мөн зууны эцэс хүртэл хугацааг хамарна. Монгол-Мингийн харилцаа шинэ шатанд гарсан нь юуны өмнө Монголд түр боловч улс төрийн талаар нэгдэх хандлага бүрэлдэн бий болсонтой холбоотой юм. Монголчууд цэрэг, улс төрийн талаар хүчирхэг болсноор хоёр орны хооронд тогтсон албын хэмжээ, элчийн тоог хэтрүүлж хариу бэлэг шааргдан Мин улсын эдийн засгийг хүнд байдалд оруулах болжээ. Мин улс монголчуудын тавьж байсан шаардлагыг эс гүйцэтгэвээс тэд Хятадын хил хязгаарыг түйвээн хил орчмын нутагт гай гамшиг учруулсаар байжээ. Иймээс Хятад арга буюу монголчуудын шаардлагыг биелүүлэхэд хүрдэг байсан бөгөөд энэ нөхцөлд худалдаа нүүдэлчдийн довтолгооноос өөрийгөө хамгаалах зэвсэг нь болж хувирчээ.
Монголчууд цаашид улам хүчирхэг болохын хамт тухайлбал, Эсэн хааны үед улс төржсөн худалдааны хэлбэр нь монголчуудыг хазаарлан барьж байх үүргээ биелүүлж чадахаа байж улмаар гол төлөв бараа солилцооны үндсэн хэлбэртээ орсон бөгөөд чингэхдээ монголчууд худалдаанд өөрийн болзлыг тулган хүлээлгэх болжээ. Энэхүү тохиолдолд Мин улс өөрийгөө хамгаалах зорилгоор хаалттай бодлого явуулахыг оролдож байсан боловч монголчуудын хүчинд автагдаж тэдний болзлыг арга буюу хүлээн авахад хүрч байжээ.
Мин улсын бодлогын гол зорилго бол монголчуудыг алба, худалдаагаар хязаарлан баргих биш харин хил хязгаарыг чандлан сахихад гол нь чиглэгдэж байв. Иймээс тухайн үед Монгол, Хятадын хооронд найрамдалт харилцаа тогтмол шинж чанартай байж чадахгүй байв.
Гуравдугаар үе нь XV зууны эцэс XVI зууны эхэн үеийг хамарна. XV зууны эцэс гэхэд Монголд улс төрийн бутрал даамжирч бие даасан улсууд бий болж Монголын эзэн хаантай эн зэрэгцэн орших болсон байна. Тэдгээр улсууд нь улс төр, эдийн засгийн хувьд нэлээд тогтвортой хөгжиж ирсэн бөгөөд Мин улсын хувьд чухал гадаад хүчин зүйл болж байжээ. Монголын нийгэм дэх улс төрийн бутрал нь ийнхүү даамжирснаар Монголын гадаад улс төрийн бодлогын нэгдмэл чанар алдагдаж тусгаар улсуудын эрх ашгийг илэрхийлэх болжээ. Монголын эзэн хаан Мин улстай харьцахдаа нэгдмэл шинж чанартай гадаад улс төрийн бодлогоо хэрэгжүүлж цэрэг, улс төрийн давамгай байдал бий болгохыг эрмэлзэж байв. Гэвч түүхийн тухайн нөхцөлд Монголд гадаад улс төрийн нэгдмэл байдал хангагдаж чадахгүй байжээ. Бие даасан улсууд улам хүчирхэг болж Хятадтай өөртөө ашигтайгаар харилцах болсон нь нэгдсэн гадаад улс төрийн үндсэн дээр, өөрөөр хэлбэл Мин улсын эсрэг үндсэн дээр Монголын улс төрийн нэгдлийг хангах бололцоогүй болжээ. Нөгөө талаас энэхүү нөхцөл байдал нь Хятад улсын гадаад улс төрийн бодлогын шинж чанартай шууд уялдаа холбоотой байсан хийгээд тухайн үед Хятад, монголчуудын хувьд илт түрэмгий бодлого явуулахгүй байсан учир нүүдэлчдийн зүгээс түүний эсрэг нэгдэн тэмцэх үндэс байгаагүй бололтой.
Өмнөд Монгол, Мин улсын хооронд тогтсон харилцааны шинж чанарыг авч үзэх юм бол тэрхүү найрамдалт харилцаа нь харилцан буулт хийсэн үндсэн дээр байгуулагдсан ажээ. Мин улс Алтан ханы цэргийн довтолгоонд эрстэж арга буюу түүнтэй найрамдахад хүрсэн бөгөөд Алтан ч цаашид Мин улсыг удаан хугацаагаар уулгалж байх дотоод улс төрийн нөхцөл байгаагүйг харгалзан Хятадын зүгээс тавьсан хариу болзлыг хүлээн авахад хүрчээ. Өгүүлэн буй үеийн Монгол-Хятадын харилцааны түүхийн энэ үе шатанд Монгол, Хятад хоёрын хооронд найрамдалт харилцаа нэлээд урт хугацаагаар үргэлжилсэн ажээ. Чингэхдээ чухам энэ үед Мин улс монгочуудын хувьд “дэлхийг илбэн тохинуулах хаант төр” хэмээх бодлогын зарим нэгэн зүарчим, тухайлбал “алба” авах, хэргэм цол олгох зэргийг өргөнөөр хэрэгжүүлсэн байна. Тэгэхдээ энэхүү практик үйл ажиллагаа нь бүх Монголын хэмжээнд хэрэгжиж чадаагүй бөгөөд зөвхөн Өмнөд Монголыг хамарсан ажээ.
Түүхийн жимээр хөтөлсөн Д.Жаргалсайхан -
Монгол төрийн түүхэн их хатад 2
сав дагуу өрнөсөн хэмээн тэмдэглэгдсэн нь бий. Өөрөөр хэлбэл, гурван голын сав газрыг их хаадынхаас гадна их хатдын өлгий нутаг хэмээдэг нь үүнээс үүдэлтэй аж. Бид хаад ноёд, баатар ван гэж ярихаас бус ээжүүд эхчүүд, хатад гэж ярих нь ховор. Тиймээс агуу эхчүүд, хатдын түүхийг олон түмэнд тайлбарлан таниулах нь хойшлуулшгүй чухал ажлуудын нэг гэдгийг хатан судлаачид хэлдэг. Тиймээс ч уншигч та бүхэнд Хэнтий аймгийн Баян-Адарга суманд байх Их хатдын хүндэтгэлийн өргөө болон Их хатдын өргөөнд онцгойлон залсан Монгол төрийн түүхэнд гавьяа байгуулсан зарим хатдын талаарх мэдээллийг хүргэж байна.
Монгол төрийн түүхэнд Алунгуа, Өэлүн, Бөртэ хатныг язгуурын гурван хатан хэмээн нэрийддэг. Харин эдгээр гурван хатны амьдрал Баян-Адарга сумын нутгаар дайран урсах Онон голтой холбогддог талаар судалгаа шинжилгээний ажлууд хийгдсэн байдаг аж. Тиймээс Монгол хатдын хүндэтгэлийн өргөөг ийнхүү өнгөрөгч 2011 онд Хэнтий аймгийн Баян-Адарга суманд байгуулжээ. Үүнээс гадна Монголын сүүлчийн хаан Богд гэгээний хоёр хатан энэ нутгийн уугуул иргэд байсан бөгөөд Монгол төрийн залгамж бодлого үргэлжилж Богд гэгээн ч гэсэн энэ нутгаас хоёр хатнаа тодруулсан хэмээн үздэг байна.
Их хатдын өргөөнд бэлгэдлээ бодож есөн хатны хөрөг зургийг залжээ. Эдгээр хатад Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө гайхамшигтай үүрэг гүйцэтгэсэн, өөрийн амьдарч байсан түүхэн цаг үед Монгол төрийн түүхэнд онцгой гавьяа байгуулж байсан хатад юм.
Алунгуа хатан: Бөртэ чоно эхнэр Гуа Маралын хамтаар тэнгис далайг гаталж ирээд Онон мөрний эх Бурхан Халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ хэмээн дурдсан байдаг. Дараах үе удмуудыг жагсаавал Тамача, Хоричар мэргэн, Уужим буурал, Саль-Хачау, Ихнүдэн, Шинсочи, Харчу, Боржигидай мэргэн, Торголжин баян, Добу мэргэн. Добу мэргэний эхнэр Хорь түмдийн Хорилардай мэргэний охин Алунгуа. Добу мэргэн хоёр хүүтэй болоод нас барсны дараа Алунгуагаас төрсөн гурван хөвүүний бага нь болох Бодончир мунхагаас Боржигон овгийнхон үүссэн гэж үздэг. Нууц товчоонд бичсэнээр Алунгуа хатан Бэлгүнүдэй, Бүгүнүдэй, Буха хатаги, Бухати салжи, Бодончар мунхаг хэмээх таван хөвгүүн төрүүлсэн бөгөөд өөрийн хөвгүүдээ багцалсан таван сум мэт эвтэй байвал хэнд ч дийлдэхгүй хэмээн сургасан сургааль нь өнөөдөр ч Монголын түүхэнд мөнхөрсөн хэвээр байгаа юм.
Өэлүн хатан: Өэлүн бол Хонгирад аймгийн салбар Олхонууд овогтон. Есүхэй баатрын ёсолж авсан хатан, хаан Тэмүүжиний төрсөн эх юм. Монгол судлаачид түүнийг Монгол түмний түүхэнд мөнхрөн үлдсэн хамгийн их нэр хүндтэй эмэгтэй, дэлхий ертөнцийн талыг эзэгнэсэн энгүй их гүрнийг цогцлоон байгуулсан их эзэн Чингис хааныг ариун хэвлийдээ тээн төрүүлсэн нэгэн хэмээн өргөмжилдөг. Мөн Монголын түүхэнд хэзээ ч, хэнд ч, юунд ч дийлдэхгүй гэр бүлийг бий болгосон нь энэ хатны түүхэн их гавьяа хэмээн үздэг. Өэлүн эх бол Чингис хаан, Хасар, Хачигун, Отчигин ноён, Бэлгүдэй зэрэг өөрийн хүүхэд ба Борохол, Шихихутаг, Хүчү, Хөгэчү зэрэг өргөмөл хөвгүүдээ туйлын хүчир бэрхшээлтэй амьдрал дунд тэжээн өсгөж, сурган хүмүүжүүлээд Монголын түүх ба дэлхийн түүхнээ алдар цуутай хүмүүс болгосон түүхтэй.
Бөртэ хатан: Бөртэ үжин (1161-1237) нь Их Монгол Улсыг үүсгэн байгуулагч Чингис хааны их хатан байжээ. Эцэг нь Хонгирадын Дэй Сэцэн, эх нь Цотан. 1171 оны үед Хиад БоржигиныЕсүхэй баатарын хүү Тэмүүжинтэй сүй тавьсан. 1180 оны үед Тэмүүжинтэй гэрлэсэн боловч удалгүй Мэргид аймаг булаалдан Чилгэр бөхийнд амьдарч байжээ. Буур хээрийн тулалдаанаар Тэмүүжин Бөртэг эргүүлэн олж авсан ба энэ үед хөл хүндтэй байсан ба удалгүй ууган хүү Зүчи нь төржээ. Бөртэ үжин Зүчиэс гадна Цагадай, Өгөдэй, Тулуй гэсэн хөвгүүдтэй байсан ба зөвхөн түүний хөвгүүд их хааны удам залгамжлах эрхтэй байжээ. Бөртэ үжиний хөвгүүд, үр удам нь Монголын Эзэнт гүрэн, Юань улс, Алтан Орд, Цагадайн улс, Ил Хант улсын их хаадууд болсон байна. Бөртэ хатныг Монгол төрийн түүхэнд онцгой гавьяа байгуулсан хатдын нэг гэж үздэг.Сорхугтани Бэхи хатан: Их Эзэн Чингис хааны бага хүү Тулуйн хатан. Сорхугтани Бэхи хатан өөрийнхөө дөрвөн хүүг Монгол эзэнт гүрний дөрвөн их хаан болгоход бүх амьдрал, оюун ухаанаа зориулсан гайхамшигтай эмэгтэй хэмээн түүхийн эх сурвалжуудад тэмдэглэсэн нь бий. Тодруулбал, Мөнх хаанаас хойш Лигдэн хаан хүртэл 400 жил Монгол төрийн хаадын гал голомтыг Мөнх, Хүлэгү, Хубилай, Аригбөх гээд дөрвөн хүү нь авч явжээ.
Дөргэнэ хатан: Дөргэнэ хатныг Монгол сурвалж бичгүүдэд Наймажин, Наймалжин гэж бичсэн байдаг. Энэ нь найман аймгийн гэсэн гаралтай үг. Өгэдэй хааны энэ хатан нөхрийгөө нас барсны дараа 1242-1246 он хүртэл Их Монгол Улсын төр барьсан бөгөөд монгол эмэгтэйчүүдийн дотроос анх төр барьсан хүн юм. Дөргэнэ хатны талаар сайн болон саар зүйлүүд түүхэн сурвалж бичгүүдэд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.Мандухай сэцэн хатан: Хоёр их хааны хатан байх хувь зохиолтой гайхамшигтай эмэгтэй. XIV-XV зууны Их Монгол Улсын задрал эрчээ авч, алтан ургийн ноёрхол мөхөн, төр угсаа залгамжлах алтан ургийн хүнгүй, хаан суудал хоосорсон цөвүүн цагт нэгэн монгол бүсгүй тасарч байсан алтан ургийн амийг халуун элгээрээ тэвэрч, хатан зориг, сэцэн ухааныхаа хүчээр Монголын төрийг дахин сэргээж чаджээ. Мандухай сэцэн хатан Алтан ургийн сүүлчийн хүү Батмөнхийг олж авч, хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэн, задран унаж байсан их улсыг буцаан нэгтгэж түүнд хүлээлгэн өгсөн юм.
Мандухай сэцэн хатан 36 насандаа Батмөнх хаанд эрхэм таньд долоон бурхан одны тоогоор долоон хүү төрүүлж өгье, алтангадас одны тоогоор нэг охин төрүүлж өгье гэж андгай тангараг өгсөн байдаг. Зарим түүхийн эх сурвалжуудад Мандухай сэцэн хатныг хэлсэн амандаа хүрч гурван удаа ихэр хөвгүүд төрүүлж зургаан хүүтэй болсон, мөн нэг охин төрүүлсэн гэж бичсэн байдаг.
Ханджамц хатан: 17 дугаар зууны үеийн сурвалжит хүн, Түшээт хан Гомбодоржийн хатан. Өндөр гэгээн Занабазарын ээж нь гэдгээр нь Монгол түмэн ихэд хүндэтгэн биширдэг. Хүмүүнлэг хийгээд энэрэнгүй сэтгэлийг биедээ шингээсэн сайхан эмэгтэй байсан гэж тэмдэглэгдсэн байдаг. Монгол төрийн түүхэнд Занабазар хэмээх агуу хүнийг төрүүлж, Монголд буддын шашныг нэвтрүүлэхэд ихээхэн чухал хувь нэмрийг оруулж, анхны сүм хийдүүд, бурхан шүтээний их сургуулиудыг босгосон. Өөрөөр хэлбэл, Буддын шашны эх үндсийг Монголд нутагшуулсан гавьяатай хүн гэж үздэг.Ану хатан: Ану хатан хошуудын Очирт сэцэн ханы отгон охин бөгөөд Зүүнгарын Сэнгэ хунтайж, дараагаар нь асрахуй ёсыг бодон, угаас бие биедээ сэтгэлтэй байсан Галдан бошигт хааны гэргий байв. Галдан бошигт хаан Манж Чин Улсад дагаар орсон Халхын ноёдтой тэмцэж яваад 1696 онд Тэрэлж голын ойролцоох Зуунмодын орчимд тулалдаж яваад бүслэгджээ. Тэрхүү тулаанд Ану хатан өөрийн эр нөхөр Галдан бошигтыг Манжийн цэргийн бүслэлтээс аварч яваад баатарлагаар амь эрсэдсэн хэмээдэг. Түүнчлэн Ану хатны амьдралынх нь талаас илүү хувь нь морин дэл дээр дайн байлдаан дунд өрнөсөн байдаг. Манжийн Энх-Амгалан хаан хожим нь өөрийн архивт Ану хатны талаар “Миний үзсэнээр Ану хатан болвоос Зуун модны тулалдаанд үлээх салхинд үл хийсэм, харвах суманд үл оногдом нэгэн дайчин эмэгтэй манай цэргийг хиар цохин тэгж орсон нь хэн ч харсан сэтгэл уулгалж хүндэтгэхээс өөр аргагүй. Гэтэл тэр эмэгтэй нь Ану хатан байлаа” гэж бичсэн байдаг.
Дондогдулам хатан: Монгол орон Манжийн дарлалаас ангижирч, төр улсаа сэргээн мандуулсан 1911 оны түүхэн үйл явдлын төвд цорын ганц эмэгтэй байсан нь Улсын эх дагина Ц.Дондогдулам юм. Монголын сүүлчийн эзэн хааны хатан болж, хаан төрийн долоон эрдэнийн нэг хатан эрдэнэд өргөмжлөгдөн Их Хүрээнд байсан 33 аймгийн нэг Сангай аймгийг тэргүүлэн, өөрийн гэсэн шавийн аймаг захирч “Шашин төрийг өрнүүлэгч, Улсын эх дагина Дондогдулам “ гэсэн 4 кг жинтэй мөнгөн тамга барьж явсан энэ бүсгүй XX зууны Монголын хамгийн нөлөөтэй монгол эмэгтэй байлаа. Богд хаан, Их дагина хоёрт хэдийгээр үр хүүхэд заяагаагүй хэдий ч өргөөндөө 30 гаруй өнчин хүүхдийг өөрийн сэтгэлээр өсгөж хүмүүжүүлж байсан түүх байдаг. Тэдгээр хүүхдүүдийн нэг нь хөгжмийн зохиолч Л.Мөрдорж юм.
Гэнэнпил хатан: Дондогдулам хатныг таалал төгссөний дараа Монгол төрийн долоон эрдэнийн хатан суудлыг эзгүйрүүлж болохгүй учраас хэдий Богд гэгээнтний бие чилээрхүү байсан ч дахин хатан буулгасан нь Гэнэнпил хатан байжээ. Гэнэнпил хатан хөл хүндтэй байхдаа хэлмэгдэн таалал төгсжээ.Монгол хатдын Хүндэтгэлийн өргөөний гол хэсэг нь богтого малгайн хэлбэртэй бөгөөд хүндэтгэлийн өргөөнд есөн хөлт цагаан тугийг мөн байрлуулжээ.
Нийтэлсэн: О.Энхмаа
-
Исламд учирсан их гамшиг буюу багдадын халифт улс монголчуудын гарт мөхсөн нь
хэмээн Саддам Хусейний хийсэн сүүлчийн мэдэгдэл дэлхийг дэлдийлгэж билээ. Арга барагдсан энэ хүний мэдэгдлийг сонсоод 800 жилийн тэртээд өнөөгийн их гүрэн АНУ-аас ч хол хүчирхэг явсан агуу их дээдсээрээ бахархан бишрэх сэтгэлдэл монголчууд бидэнд төрж байсан нь саяхан. Дэлхий дахины түүхэнд хоёрхон хотын төлөөх тулалдаан хожмын үр дагавар, цуу дуулианаараа бусадтай эгнэшгүй билээ. Энэ бол 1000 шахам жил орчин тогтсон агуу Ромын эзэнт гүрний сүүлчийн түшиц үлдэгдэл, загалмайтны үнэн алдартны төв болж байсан Византийн Константинополийг түрэгүүд эзлэхэд христийн шашинт европ бултаараа мэгдэн гашуудсан бол, 400 жил лалын ертөнцийг манлайлан, шашны дээд эрхийг эдэлж, сүр хүч, хөгжил цэцэглэлээрээ гайхуулж асан Багдадын халифын эзэнт улсыг монголчууд буулгасан нь лалын ертөнцийн түүхэнд тохиолдсон хамгийн том цохилт болж, мусульманы ертөнц улс төр, цэрэг соёлын хувьд нэг хэсэг уналтанд орсон юм. Үүнийг Москвагийн төлөөх эсвэл Берлинийг эзлэх тулаан зэрэгтэй харьцуулах нь түүхэн үр дүн, цар хүрээгээрээ тэмээ, ямаа хоёрыг зүйрлэхтэй ижил болой. Одоо монголчууд Багдадыг хэрхэн байлдан эзэлсэн тухай өгүүлье.
Монголчууд Чингис хаан, түүний хүү Өгөдэй, ач Гүюүгийн үед Хорезм Хорасан, Перс болон арабууд хүрч суурьшаагүй байсан Иракийн зарим нутаг, Азербейжан, Гүрж, Армян зэрэг орнуудад нөлөөгөө тогтоож Сири, Ливан, Иракийн хойд хэсэгт ч хүрэв. Монголын их хаан Мөнхийн үед Баруун Азид Исмайлитуудыг Хүлэгү нухчин дарснаар Аббасидын угсааны Багдадын Халифт улс дангаараа монголчуудад өвдөг сөхрөлгүй үлджээ. Хүлэгү 1256 онд Каспи руу очин цэргээ амрааж байгаад их байлдан дагуулалтынхаа дараагийн алхамдаа орж,”.. .өөрийн биеэр ирж дагаар орон хүндэтгэл илэрхийлээгүй, исмайлитуудтай байлдахад туслах цэрэг гаргаагүй..” хэмээн халифыг буруутгажээ. Энэ үед Хүлэгүгийн цэргийн жанжин Бэхү ноён Азербейжанаас Хамзанд буцахдаа Багдад руухалдан довтлолгүй ирснээ “Энэ хотхүн ам цэрэг, зэр зэвсэг арвин хуримтлагдсан тул арга тактикаа сайтар боловсруулахгүй бол автахгүй” хэмээн тайлбарласан тул Хүлэгү цэргийнхээ бэлтгэлийг сайтар хангажээ.
Дайран довтлохын өмнө халифыг бууж өгөхийг уриалсан бичгийг удаа дараа өгч, өөрийн биеэр ирэх эс бөгөөс шадар сайдаа илгээхийг шаардсан боловч “Сая саяар агт морьд, аян дайнд мордох эрчүүд бэлэн. Тэд гагцхүү миний зарлигийг хүлээж байна. Өш хорслыг минь өдөөх аваас бид тэнгисийн усыг ч ширгээнэ” хэмээн бардамхан хариулж, дагаар орохоос эрс татгалзжээ. Хүлэгү цэргээ гурван хэсэгт хуваасан бөгөөд Бэх ноён, Багатөмөр болон Санжак жанжины удирдсан цэрэг Тигр мөрнийг гатлан Багдадын баруун талаас, өөрөө гол хүчээ авч Багдадын зүүн жигүүрээс довтлохоор төлөвлөжээ. Халиф монголчуудын гол хүч баруун талаас довтолно гэж таамаглан Бакуба бодон Басра хотын хооронд хуримтлуулаад байсан цэргээ авч Тигр мөрнийг гатлан Санжакийн удирдсан цөөн тооны цэрэгтэй учран байлдаж цохиод, цааш мөрдөн хөөж улмаар Бэх ноёны удирдсан гол цэрэгтэй учран ширүүн тулаан өрнүүлжээ. Энэ тулалдааны орой нь халифийн цэрэг тактикийн амжилтанд хүрсэн боловч шөнө нь монголчууд голын усыг боож халифийн цэргийн хуаранг ар талаас нь усанд автуулж шахамдуулан дайрснаар ялав.
Энэ тулаанаар халифын цэргийн гол жанжид амь үрэгдэн, 12 мянган цэрэг усанд үйж үхэн, үлдсэн цэрэг нь Шам /одоогийн Сири, Иордон/, Аль-Хилла, Аль Куфа хотын зүг дутаажээ. Зөвхөн халифын сан хөмрөгийн сайд тэргүүтэй цөөн бүлэг хүн Багдадад эргэн иржээ. Багдад тэр үед хэдэн сая хүн амтай нүсэр том хот байсан бөгөөд Тигр мөрнөөр зааглагдан хуваагдсан зүүн, баруун хоёр гол хэсгээс бүрдэж байжээ. Зүүн хэсэгт нь халифын ордон, Засгийн Газар байрлаж байснаас гол хэсэг гэгдэж байв. Бэх ноёны цэрэг хотыг баруун талаас хаасны дараа тэндэхийн ард иргэд олноор зүүн хэсэг рүү дүрвэж түүхчийн тэмдэглэснээр “… Зүүн хэсэгт аваачсан завины эздэд алтан бугуйвч, алтаар эмжээрлэсэн хувцас, мөчгө төгрөг юу байдаг бүхнээ өгч байжээ…”. Энэ үед Хүлэгү хааны бас нэгэн гарамгай жанжин Хэт Бухагийн удирдсан толгойн анги цэрэг Дерденк хотын захирагч Хусам Эддин Ага-ийн цэргийг сүйрүүлж, улмаар Лурстаныг булаан эзэлж урагшилснаар Хүлэгүгийн гол хүч онц хохиролгүйгээр Багдадын зүүн хэсгийг тойрон бүсэлжээ. Монголчууд Багдадыг бүслэн байрласны дараа цайзын хананы дагуу шавар хана босгож, зарим хэрмийн араар далан ухах ажлыг нэг хоногт амжуулснаар хот гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдав.
Түүнчлэн, Багатөмөр жанжин 10 мянган цэрэгтэйгээр хот орох бүх замыг хяналтанд авч, Тигр мөрний эргээр хүнд зэвсэг зоож, завьнуудад хүчээ хуваарилан суулгаж, хот орчны нурсан балгасыг зөөн өндөрлөг босгон, чулуу шидэгч их буу, шатагч бодисоор цэнэглэсэн хүнд зэвсгүүдийг байрлуулж, чулуу дутмаг байснаас 3 өдөрчийн газраас зөөлгөж, далдуу модныбүдүүн ихбиеийгчулуухүрэлцэхээ болихүед ашиглахаар бэлтгэв. Хүлэгү өөрсдийн болон дайсны цэргийн сэтгэлзүйд онцгой анхаарч цэргүүдийнхээ цөсийг хөөргөн, зүрх зоригийг бадрааж байсны сацуу сумны үзүүрт “Эсэргүүцэл үзүүлэлгүй бууж өгсөн хэний ч гэсэн амийг өршөөн” гэсэн бичигтэй ухуулга бэхлэн дайсны цэргийн байрлал руу харван, тагнуул туршуул илгээн халифын сөрөг талынхантай холбоо тоггоож, хагарал үүсгэн хүчийг нь сулруулах арга хэмжээ шургуу авч эхлэв. Ийнхүү бэлтгэлийг сайтар хангасны дараа 1258 оны 1 дүгээр сарын 30-наас Багдадын зүүн хэсэг рүү дайралтыг эхлүүлснээр энэ хэсэгт 163 цамхаг байсны хамгийн чухал Аль Ажамын цамхаг тэргүүгэн нь 2 дугаар сарын 5 гэхэд бүхлээрээ монголчуудад эзлэгдэв.
Халифын сангийн сайд эзнээ оргон зугтахыг ятгаад дийлэлгүй өөрөө зуггахаар завдсан ч 3 усан онгоцоо эрэгт байрлуулсан хүнд зэвсэгт харвуулан живснээр гэдрэг буцжээ. Бууж өгөхөөс өөр замаар бүслэлтээс гарах аргагүй болсныг ойлгосон халиф эхлээд шадар сайдаа Багдадын христийн тэргүүн ламтай, дараа нь ойрын 9 түшмэл, шашны том зүтгэлтнүүдээ илгээгээд нэмэр болсонгүй. Эцэст нь 1258 оны 2 дугаар сарын 10-нд өөрийн биеэр 3 хүү, 3000 орчим түшмэл, бараа бологчийн хамт очин Хүлэгүд бууж өгчээ. Гэхцээ үүгээр Багдад хотын эсэргүүцэл бүрэн унасангүй хотын ард иргэд үргэлжлэн эсэргүүцсээр байлаа. Иймд Хүлэгү тэдний эсрэг хатуу арга хэмжээ авахаар шийдэв. Тухайлбал, хотын дотроос харвасан сум Хүлэгүгийн бичээч Хиндугийн нүдэнд тусаж, сохолсны өс болгож энэ хэсгийн Аль Халабагын хаалганд ирээд бууж өгч байсан олон иргэдийг бүгдийг цаазлах тушаал өгчээ.1258 оны 2 дугаар сард монголчууд эцсийн шийдвэрлэх дайралтаа зүүн баруун хэсгээс хавсруулан хийж бүтэн хоног ширүүн тулалдсаны эцэст Багдад хотыг бүхэлд нь эзлэн улмаар 7 хоног талан дээрэмджээ.Ухуулгад автан монголчуудыг эсэргүүцэн байлдаагүй, мөн Хүлэгүгийн христ шашинт Докуз хатны нөлөөгөөр Багдадын христ шашинтнууд аюулгүй нэгэн сүмд цугларч дээрэм халдлагад өртсөнгүй үлдсэн ба амь дүйсэн зарим лал шашинтан тэдэнтэй хамт сүмд орж бүх хөрөнгөө өгч амьд үлдэхийг эрмэлзсэн ч Багдадын христчүүдийн тэргүүн Несторын гэгээн хамба зөвшөөрсөнгүй тэднийг монголчуудын сэлэмний дор орхижээ. Харин еврейчүүд мусульмануудтай мөр зэрэщэн тулалдсаны төлөөс болж тэдэнтэй адил гай гамшгийн золиос болов.
Хэдийгээр түүхчид янз бүрийн тооцоо хийдэг ч хамгийн багаар бодоход Багдад хотод сая гаруй, ихдээ 2 сая хүн амь үрэгджээ. Халиф ордны төв хэсэгт алтаар дүүргэсэн газар доорхи зоорио монголчуудад зааж өгөхөд үнэхээр их хэмжээний алтан эдлэл гарчээ. Иймд Хүлэгү хаан халифийн өмнө алт мөнгөн эдлэл, үнэт чулуу өрж “Чи юунд энэ эрдэнэсийг надад илгээсэнгүй. Эсэргүүцэн тулах үедээ үүгээрээ цэргээ юунд зассангүй. Өөрөөсөө хүртэл харамласан энэ эрдэнэсээрээ цадталаа хоолло…” хэмээн битүү өрөөнд түгжин өлсгөж алсан байна. Багдадыг эзэлснээр Иракг монголчуудын өөдөөс үзүүлэх бодит эсэргүүцэл үндсэндээ зогсчээ. Ялангуяа Иракийн төв хэсгийн шийтүүд элчээ илгээн монгол захирагч илгээхийг санал болгож, Хилла хотын иргэд /750 жилийн дараа монголчууд энд энхийг сахиулахаар очсон билээ/ Евфрат мөрөнд гүүр барьж монгол цэргүүдийг талархан уггав. Энэ далимыг ашиглан Хүлэгүгийн хүргэн Багатөмөр жанжин өмнөд нутгийн гүн рүү хөдөлж 1258 оны 2 дугаар сарын 23 гэхэд эсэргүүцлийн сүүлчийн голомтуудыг дарж, арай хожим Тастр, Аль Басра зэрэг зангилаа хот бусад газруудыг бүрэн эзэлжээ.
Халифт улсын уналт лалын ертөнцөд бүхэлд нь цохилт болж, лалын ертөнцийг ноёрхолдоо авах гэж байсан арабьш төр засаг сүйрч бусдын хараат болоход хүрэв. Түүнчлэн, Багдад хотын лалын ертөнц дэх улс төр, утга зохиол, шинжлэх ухаан, урлагийн салбарт ноёрхсон эрин цаг дуусч, нөлөөгөө алдаж эхэлжээ. Перс дэх монголын Ил хаад улсаа засаг захиргааны хоёр бүсэд хуваахдаа Багдадыг нэгнийх нь төв болгож Иракийг түүний бүрэлдэхүүнд оруулсан ч, Багдад нөлөөгүй хот болон үлдэж Хүлэгүгийн үр хүүхдүүд түүгээр хаяа нэг зорчиж, зарим өвлийг тэнд өнгөрүүлэх төдийгөөс хэтэрсэнгүй. Харин халифт улс сүр хүчтэй явсан нь арабын алдарт “Мянга нэгэн шөнийн үлгэр”-т түүх домог болон үлджээ.Мэдээ оруулсан: undesten
Хурц сэргэлэн, үзэсгэлэнт гоо Хулан хатан
мэргэд аймгийг нөмрөн ирэх аюулыг мэдэрч, басхүү эцэг өвгөдийн муйхар эсэргүүцлийн уршгаар алагдан үгүй болохыг хүсэхгүй байлаа. Хамгийн гол нь тэр үл танигч Тэмүжин гэгчтэй хамт тал нутагт цоо шинэ амьдрал, цоо шинэ цаг үе ирж байгааг Хулан заяaтай залуу хүний ёсоор ойлгож мэдэрсэн явдал юм. Мэргэдүүд Тэмүжинтэй сөрөн байлдах бэлтгэлээ базааж, шивээ хороо байгуулсаар байхад Хулан эцэг Дайр Үсэндээ нэгэн зүйлийг гуйж, сүүлдээ шаардах ” Дайр Үсэн эхэндээ Хулангийн үгийг эм хүний хөөрүү сэтгэлийн хоосон үг гэж үл тоосон ч, дөхөн ирж буй аюул эрхгүй түүнийг элдвийг эргэцүүпэн бодоход хүргэжээ. Мэргэд хүн бүр үхэх сэхэхээ үзэх цаг болж, эр бүр нум сум, илд хутгаа бэлдэн бужигнах үед Дайр Үсэн есөн өнгийн бодолд ээрэгдэн, мухар нүхэнд орсон зурам шиг болжээ.Арван найман настай Хуланы хэлсэн үг дэндүү осолтой, хатуу шаардлага байв.Эцгийгээ боржигон аймагт буун өгч, өөрийгөө Тэмүжинд бэлэглэхийг Хулан хатуу шаарджээ.Түүний энэ шаардлагыг шүүрэн авч биелүүлэхэд осолтой хэрэг байв.Хэрэв Дайр Үсэнг юу хийх гэж буйг сэжиглэн мэдвэл аймгийнхан нь түүнийг урвагчид тооцон, шууд алах болохоор гэнэн охиныхоо хөөрүү үгэнд хамаагүй автан гэнэдвэл, хар толгойгоо алдаад зогсохгүй, хожим хойно үр удмаараа урвагчид тооцогдон жигшигдэх билээ.
Мэргэд аймгийн мөхөл айсуй гэдгийг Дайр Үсэн хэрхэвч зөвшөөрөхгүй байсан тул төрөлх аймгаас урваж, Тэмүжинг дагах нь амиа аврах эцсийн арга гэж үзэхгүй байв.Тийм учраас Хулангийн шаардлагыг хүлээн авахгүй, цааргалсаар ажээ. Гэтэл Тэмүжиний их цэрэг нөмрөн ирж явааг хоёр өдрийн газраас үзэж, давхин ирсэн харуулын үгийг сонсоод байдал нэгэнт тодорхой болсныг мэдмэгц, Дайр Үсэн эргэлзэж тээнэгэлзэхийг больж, бууж өгөхөөр сэмхэн бэлтгэж эхлэв.Үхлийн өмнө хар толгойгоо аврах эцсийн замыг тэр сонгов.Ингэхдээ бусад албат иргэдээс хав нууж, Тэмүжиний цэргийг хүлээжээ.
XIII зууны үеийн монголын түүхийн сурвалжид гоо үзэсгэлэн, эмэгтэй хүний эрхэм нандин чанарын бэлгэ тэмдэг болгон олонтоо тэмдэглэгдсэн нэгэн бүсгүй бол Чингис хааны бага хатан Хулан ажгуу.Хожим Чингис хаанд өргөмжлөгдсөн Тэмүжин 1204 он буюу хулгана жилийн намар Хар талын үзүүр гэдэг газар мэргэдийн Тогтоа бэхитэй байлдан цохиж, улмаар Саарь хээр гэдэг газар мэргэдийн олон аймгийг өөртөө дагуулжээ. Мэргэдийг ийнхүү эзлэгдэхэд түүний нэгэн овгийн тэргүүлэгч Дайр Үсэн байлдахгүйгээр өөрийн охин Хуланг Тэмүжинд үзүүлэхээр авч явах замд монгол цэрэг саатуулахад, тэднийг ахлаж явсан Бааридайн Наяа ноёнд Дайр Үсэн учирлан хэлсэн нь: ” Би охиноо Тэмүжинд үзүүлэхээр авч явна” гэхэд Наяа ноён: “Охинтой чинь бид хамт очиж үзүүлье. Чи ганцаар явбал энэ самуун цагт тохиолдсон цэргүүд чамайг хорлож магад, басхүү охинтой самүурахболзошгүй тул хоеулаа хамт очьё.Чи намайг гурван хоног хүлээ” гээд гурван хоног хүлээлгэв.Тэндээс Наяа ноён, Дайр Үсэн хоёр Хуланг Тэмүжинд хүргэжээ. Хуланг Наяа ноён гэртээ гурван хоног хүлээлгэснийг Тэмүжин сонсоод маш хилэгнэж: “Чи энэ бүсгүйг ямар учиртай гэртээ хүлээлгэж байсан бэ” гэж чанга тулган асууж, засаглан шийтгэх гэж байтал Хулан өгүүлрүүн: “Надад Наяа ноён хэлэхдээ, би хааны их ноён билээ. Бид хамт бараалхаж очьё, зам зуур цэргүүд самуурч болзошгүй гэж ятгасан.Хэрэв Наяа ноён учирч туслаагүй бол бид завсрын цэрэгт баригдаж, тэдний завшаан болох биш үү.Энэ Наяа ноёнтой учирсан нь сайн болов.Одоо энэ Наяа ноёноос асуухын оронд хаан соёрхвол, тэнгэрээс заяасан, эцэг эхээс төрүүлсэн махбодийг минь шалгаж үзтүгэй” хэмээжээ.
Тэмүжин Хулангийн үгийг зөвшөөрч, мөн өдөр тэр даруй сорьж үзвэл Хулан хатны өчсөн үг үнэн байсан тул түүнийг хатан суудалд залж, соёрхон таалжээ. Наяа ноёны үг бас үнэн байж таарсанд: “Үнэн үгтэй, шударга хүн байна. Их үйл хэргийг тушаая” гээд өршөөж соёрхжээ. Тэрбээр энэ үед өрлөг жанжиндаа хандан: ” Хар багаас сүй тавьж ханилсан хатан Бөртэ бол сайн язгуурт эцгийн минь ханилуулсан халуун журамт хань минь билээ. Дайн тулааны талбараас хатан Хуланг олсон билээ би.Одоо орон гэртээ харьж буцахын цагт хатан Бөртэтэйгээ уулзахад хүнд байна.Тиймээс есөн та нарын хэн нэг нь түрүүлэн очиж, миний өмнөөс хатан Бөртэд учир явдлыг тайлбарлана уу” хэмээн хүсээд, Мухулайг явуулсан байна. Эзнийхээ даалгаврыг биелүүлэхэд Мухулайд мөн л халуухан байсан тул Бэрсэр хаан эзнээ өчүүхэн ч хаацайлалгүйгээр: “Хаан маань ёс заншлыг ч дагалгүй, сайд жанжин нарынхаа татгалзахыг тоолгүйгээр царайны сайхан, барсын арьсан гэрийн өнгөнд автжээ. Тэгээд ёсыг ч гүйцээлгүй тэр дороо Хулан хатантай дэр нэгтгэсэн” хэмээн өгүүлж орхижээ. Гэтэл хариуд нь Бөртэ хатан: “Өчүүхэн миний хүсэл сэтгэл ч, хүн ардын зориг эрмэлзэл ч, бүгд л их эзний хүсэл соёрхолд захирагдана” хэмээн өгүүлээд: “Хаан хэнтэй нөхөрлөж, хэнтэй холбоо тогтоохыг түүний өөрийнх нь соёрхол мэдэх бизээ” хэмээгээд хэсэгхэн бодолхийлсний эцэст нь: “Эзэн харин шинэ хатандаа шинэ орд өргөө барьж өгөх болтугай” гэжээ.
Тэмүжин энэ үгийг дуулаад нуруун дээрээс нь нэг их ачаа авч хаясан мэт сэтгэл даруй хөнгөрч, Хулан хатанд асар өргөө, гэр тэрэг, адуу мал тасалж, шадар хүмүүс гаргаж өгөөд тусад нь буулгаж, өөрөө Онон мөрнийг сэтгэл тэнүүн зорьсон байна.Ийнхүү Хулан хатан энэ үеэс их хатан Бөртийн удаах байрыг эзлэн суух болжээ. Хулан хатан төрөлхийн цэцэн сэргэлэн, үнэхээр үзэсгэлэн гоо, ариун нандин байсан тул төрийн их хатан Бөртэ ч түүнийг хүндэтгэн таалж:
“Эрэг мөрөнд хун галуу олон гэнэм
Эрхийгээ чинэтэл намнахаа
Эзэн минь мэдэх буй за
Энэ их улсад
Эмс охид олон гэнэм
Эрэн аваачихыг
Эзэн минь өөрөө мэднэм зэ” хэмээсэн байдаг.Тэмүжин Хулан хатандаа маш их хайр халамжтай байжээ.Сайр хээрийн Харилду нэрт газар тусгай орд өргөө байгуулсан ба түүний эрхэлж байсан нь Хулан хатан байв.Тэмүжин хойшдоо ч олон татвар эмс түүний дотор хятад, перс газрын гүнж нарыг авч байсан ч ганц Хулан хатнаа бусдаас илүү хайрладаг байжээ.Хэдийгээр Хулан хатны удам угсааныхан өөрөөс нь урваж одсон ч, мэргэдүүдийг толгой дараалан хядсан ч гэлээ Тэмүжин Хулангийн ахын амийг өршөөгөөд зогсохгүй, бие хамгаалах торгон цэргийнхээ нэг ангийг итгэл удирдуулжээ.Хулан хатан Чингис хаанаас Хөлгөн нэртэй хүү, Хөлүгэ нэрт гүнж төрүүлэн хааны дэргэд байж баруун зүг сартуул иргэнд дайлаар мордоход мөн дагалдан явж харь гүрэн, улсуудыг үзэж танилцжээ.Хулан хатны эзэмшил нутаг нь Бурхан Хаддун уулыг тойрсон Хэнтийн нуруу буюу монголчуудын өлгий нутгийг эрхшээж байжээ.
…………… Мэргэдийн хүрээ аймшигт сандралд автан, эх толгой эрүүл ухаанаа алдан, ундуй сундуй зугтаж эхлэв.Дайр Үсэн түгшүүр дүүрэн суухад харин Хулан Тэмүжингийн цэргийг мөч тоолон баярлан хүлээжээ.Тэмүжиний тухай үнэн худал нь үл мэдэгдэх чимээ сураг үл тасарна.Татар аймгийг сөнөөж олон сайхан охид, эмсийг авсан гэж ярина.Бас найманаас олон хатад эмс олзолжээ.Гэрийн гадна гурван их хатантай мөртлөө гадуур бас олон арван татвар эмстэй гэлцэнэ.Ийнхүү өдий 18 нас хүртлээ Хулан Тэмүжиний тухай үлгэр домог шиг яриа олон сонсож, тэр баатар эрийн хий дүрд дурласан байв.Эхээс өнчрөн хоцорсон Хулан охиндоо Дайр Үсэн туйлын хайртай ч өөрийн амь нас, хар толгойдоо түүнээс илүү хайртай учир Тэмүжинд бууж өгөхөөр шийдсэнийг Хулан гадарлахгүй өнгөрчээ.Хэрэв эцэг нь түүний хүслийг эс дагавал Тэмүжинг ирэхэд шууд өөрөө очно гэж тэр шийдсэн байв.Энэ их осолтой хэрэг юм. Гоо үзэмжит бүсгүй ганцаар дэл сул явах нь Тэмүжинд очихын өмнө өөр эрийн хүчинд автах аюултай тул эцгийн өндөр нэрийн хамгаалал дор очих замыг сонгосон нь зөв байв.
Удалгүй Хулангийн бүтэн зунжин хүлээсэн өдөр болж намрын дунд сарын дундуур Тэмүжиний цэрэг довтлон ирэхэд, мэргэдүүд эсэргүүцсэн ч төдсөнгүй дарагдаж, уван цуван зугтаав.Дайр Үсэн аймгийнхнаасаа улайм цайм хоцорч үл чадах тул хамт зугатааж, хэд хоногийн дараа Тэмүжиний цэрэгт Саарь хээрт гүйцэгдэв. Энэ үед Тогтао бэх, Худу, Чулуун хөвүүдийнхээ хамт эмс эхнэрээ ч орхин зайлж, бусад нь бүгдээр олзлогджээ. Хулан дайсны цэрэг довтлон ирсэн өдрөөс хойш хэд хоногийн турш Тэмүжинг олж харах гээд чадсангүй. Хэрэв Тэмүжин үзэгдвэл даруй гүйж очиход бэлэн байв.Гэтэл дайсны зэрлэг цэрэг довтлон ирсэн ийм үед Хулан мэтийн цэвэр охид ил задгай явах нь ерөөс үхсэнтэй адил тул Дайр Үсэн охиноо тас нуужээ.Тэмүжин хан хүн тул жирийн цэргүүдтэй хутгалдан байлдадгүйг Хулан мэдээгүй билээ.Толгойд нөмөрсөн алчуур дороос хаа холд бие хаа өндөр сүрлэг эр харагдвал энэ Тэмүжин биз гэж бодох авч бас л биш байх ажээ.
Харин Дайр Үсэн хашир хүн тул арга эвийг олж байгаад түүний албатыг олзлон авсан Тэмүжиний цэргийн ноён Наяа гэгчтэй уулзаж амжжээ.Саарь хээрийн талын хойморт гадна нь их хар сүлд мандуулсан хөнгөн асрыг тойроод хэдэн давхар цэрэг бүслэн хамгаалсан нь үзсэн хүний зүрхийг үхүүлж эрхгүй айж сүрдэм ажээ.Хулан сүрдэж бишрэх хийгээд хүсэн хүлээх сэтгэлд автахдаа ихээр догдлон чичрэв.
Мэдээ оруулсан: Ц.Хан-Хөхий
“Монгол Гэсэр хааны тууж” Испани хэлнээ хэвлэгдэн гарлаа
дипломатуудын нэг, Др. Проф. Г.Төмөрчулуун испани хэлнээ хөрвүүлж, хэвлүүлэв.
Энэхүү эрхэмсэг сайхан уран зохиол нь Төвд, Монгол, Буриад, Тува зэрэг Төв Азийн олон ард тvмний дотор өргөн дэлгэрсэн бөгөөд аль ч утгаар нь аваад үзсэн эртний Грекийн “Одиссей”, Английн “Робин Гуд”, Оросын “Игорь ван”, Испанийн “Мио Сид”, Францын “Ролланы дуулал”, Германы “Нибелүнгүүд” гэх зэрэгтэй эн зэрэгцэн очих бүтээл юм.
Олон боть бичмэл Гэсэрийн тууж байхаас гадна, ардын vлгэрч, туульч нар “Гэсэрийн тууж”-ийн олон бvлгийг цээжээр дуулан хэлдэг байна. Монголын ард тvмний соёлын гайхамшиг өв болсон энэ зохиол анх 1716 онд модон бараар хэвлэгдсэн байдаг.
Таван хошуу мал, тарвага, зурам, таанан цагаан гэр, нум сум, илд бамбай, эмээл, хазаар, чөдөр, тушаа, ааруул, ээзгий, аргал, хомоол – энэ бүхэн монголчуудын амьдралын салшгүй хэсэг бөгөөд энэ бүхний тухай “Гэсэрийн тууж”- д өгүүлнэ.
Др. Проф. Г.Төмөрчулуун нь “Монголын нууц товчоо”-г 2004 онд анх испани хэлнээ орчуулж Бүгд Найрамдах Куба Улсад 10 мянган хувь хэвлүүлсэн нь дээрх бүтээлүүд эхнээсээ испани хэлт Латин Америкт түгэн дэлгэрэх эхлэл болсон юм.