Category: Монголын түүх

  • №27. XIII-XIV зууны монголын соёл, аж байдал, хэв заншил, мэдлэг ухаан

    Гэр тэрэг1 бол ердийн гэрийн адил барьж буулгадаггүй, харин тусгай тэргэн дээр байнгад барьж бэхэлсэн, ялангуяа аян замд хэрэглэхэд ихэд тохиромжтой сууж байжээ. Энгийн гэр-тэрэгнээс гадна хаад, ноёдын хэрэглэж байсан “Орд-гэр-тэрэг” гэдэг гэр тэргэн орд байжээ.2 Зарим Орд-гэр-тэрэг нь өргөөшөө 30 фут3 байсан ба тэрэгний дугуйн хоорондох зай нь 20 фут хүрдэг бөгөөд дээр нь байгаа гэр нь хоёр хажуугаараа 5 фут үхэр тэрэгнээсээ илүү гарч байсан ажээ. Ийм гэр-тэргэнд 22 үхэр хөллөж байсан ба тэрэгний гол нь хөлөг онгоцны далбааны шураг баганы чинээ том байсан гэнэ.4
    Монголчууд гэрээ заавал зүүн өмнө зүг харуулан барьж, гэрийн зүүн хойно гэрийн эзний ор дэрийг засдаг байжээ.Гэрийн зүүн талд бүсгүйчүүд, баруунталд эрчүүл суудаг заншилтай байсан байна. Эр хүн гэрт ороод хуягаа бүсгүйчүүдийн талд өлгөх, тавих ёсгүй байжээ. Гэрийн эзний орны толгойн хананд эсгийгээр хийсэн онгод дүүжилж байснаас гадна бүсгүйүүдийн судаг зүүн талын хатавчинд үнээний дэлэнгийн дүрс болон эрчүүдийн баруун хатавчинд гүүний хөхний дүрс тус тус өлгөдөг байжээ. Эдгээр дүрс бол үнээ саадаг бүсгүйчүүд, гүү саадаг эрчүүлийн сахиус шүтээн нь байжээ.
    Гэрийн эзэд цай хоолныхоо дээжийг онгод шүтээндээ өргөж байснаас гадна гадаа гарч дөрвөн зүгт мөн тахил өргөдөг заншилтай байв. 1 “МНТ” 187, 2 “МНТ” 234-278.3 Нэг фут-30,5 см.4 П.Карпини. Г.Рубрук. 91-ртал.
    Цэрэг дагаж яваа бүсгүйчүүд бол эрчүүдээ дайн тулалдаанд явахад тэдэнд элбэлцэж ажил үүргий нь гүйцэтгэх ёстой гэж Чингисийн Засаг хуульд заасан байжээ. Жуулчин Плано Карпини бичсэн нь: “Залуу бүсгүйчүүд, эхнэр хатагтай нар нь эрчүүд шиг морь унаж, чадамгай давхиж явна. Тэдний хуяг өмсөж, нум сум агсаж явахыг бид мөн үзлээ. Эр, эмгүй мориор удаан тэсвэртэй явж чадна. Тэдний эхнэрүүд бүх юмыг хийнэ. Дээл цамц, гутлыг бүгдийг нь арьс ширээр оёно. Тэд мөн тэрэг жолоодно, тэрэг засна, тэмээ ачна. Энэ бүхэнд тэд тун хурдан шаламгай ажээ. Бүсгүйчүүд цөм өмд өмсөх бөгөөд зарим ньт эрчүүд шиг харваж намнаж чадна”3.
    Найр наадам бол тэр цагийнхаа ард түмний аж амьдрал, эртний овгийн уламжлал, бөө мөргөлийн тахил ёслолтой нягт холбоотой байсан ажээ. 3 П.Карпини, Г.Рубрук. 36-37-ртал.
    Монголчууд нь овог төрлөөрөө нийлж тахил мөргөл үйлдэж, найр хурим хийдэг байснаас гадна хүүхэн богтолж, хүү гэрлэсний хурим, төрсөн өдрийн баяр, цагаан сар зэрэг баяр наадмыг өргөн тэмдэглэдэг заншилтай байжээ. Цагаан сар бол билгийн улирлын шинэ жилийн их баяр байжээ.
    Монгол нутагт төрөл бүрийн төмөрлөгийн хүдрээр баян нь минерал бодисын тухай ойлголтыг хөгжүүлхэд дөхөм болсон төдийгүй мөн төмөрлөгийн үйлдвэрлэл үүсэн хөгжихөд ч таатай нөхцлийг хангаж байжээ.
    Цагаан ширэм, болдын дээжийг мэргэжилтэн нар судалж үзэхэд цагаан ширмийг 1350 градусын температурт хайлуулдаг байсан нь батлагдав. Тийм хэмжээний температурт гар ажиллагааны хөөргийн хүчээр хүрч болохгүй бөгөөд харин Орхон голоос Хархорум хотод татан оруулсан усны хүчээр ажилладаг хөдөлгүүрийг хэрэглэж байсан байх гэж мэргэжилтнүүд үзэж байна.1 Тэр үеийн монголын минериал бодисын мэдлэг, төмрийн ур дарханы ажиллагаанд харь орнуудын мэдлэг ухаан, ур чадвар багагүй нөлөөлж байсныг мөн тэмдэглэх хэрэгтэй. 1 С.В.Киселев, Л.А.Евтюхова и др. Древнемонгольские города. М. 1965. Стр 178.
    Монголд төрөл бүрийн мэдлэг хөгжиж байсны жишээ бол ардын эмнэлэг болно. Монголчууд эртнээс галыг шүтн тахиж байсны зэрэгцээгээр галын ариутгах чанарыг мэдэж түүний өвчин эмгэг, халдвараас ариутган цэвэрлэх зорилгод хэрэглэж байжээ. Тэр үеийн эмнэлэг бөө мөргөлийн зан үйлтэй их хутгалдсан байсан учир эмчилгээнд гүрэм дом зонхилж байсан нь мэдээж хэрэг. Бөө удган нь эмч домчийн үүргийг мөн нэгэн адил гүйцэтгэж байжээ.
    XIII зууны эхэн үеэр Монголын нэгдсэн төр байгуулагдахын хамтад төр ба хууль зүйн мэдлэг ухаан нэлээд хөгжжээ. Тархай бутархай олон монгол аймаг дор дорынхоо хэв ёсыг сахин дагаж ирсэн бол харин XIII зууны эхээр эдгээр аймаг хоорондоо нэгдэн, төр улс байгуулагдахын хамтад олон аймгийн хэв ёсыг нэгтгэн эмхтгэж, улмаар нийт Монгол дундын эмхлэн цэгцэлсэн бичигдмэл хууль үүсэн гарах нь зайлшгүй болж иржээ.
    Үүний дүнд монголд анх удаа бичигдмэл хууль гарчээ. Энэ нь “Их засаг хууль” /Их жаса/ гэж алдаршжээ.
    Засаг хуулийг Египетэд сайн мэддэг байжээ. Египетийн Артош гэгч “Их засаг”-ийг нэвтэрхий сайн мэдэж байсан гэж Ибн-Тагриби /1411-1466/ гэдэг зохиогч мөн бичжээ.4 4 В.Г.Тизенгаузен. Мөн тэнд.11-р тал.
    Шихихутагт 82 хүртлээ гүрний дээд заргачаар ажиллаж, нийт гүрэн даяар их алдаршжээ. “Айж сандарснаас болж хэрэг хүлээх юм бол хэрэггүй, битгий ай, үнэнийг хэл” гэдэг зарчмыг Шихихутаг хууль цаазны талаар баримталж байсан тухай Рашид-ад-Дин бичжээ.6 Шихихутаг бол Чингисийн гүрний “үзэх нүд, сонсох чих” нь болж Засаг хуулийннарийн чанд даган гүйцэтгэгч, монголын хууль зүйн томоохон зүтгэлтэн хүн байжээ. 6 Рашид-ад-Дин. Мөн тэнд.107-р тал.

  • №26. Монгол гүрний хожуу үеийн гадаад харилцаа, шашин шүтлэг

    Хубилай хааны элч нар чухамхүү зорилго бол лалын шашны ариун орон Иерусалимд шашны мөргөлийн нэрээр очиж тагнах турших ба христос шашны толгой Ромын паптай харилцаа холбоо тогтоох явдал байжээ.
    Тэр үед Монголын эрхшээлд орсон солонгосын ван зарим үед Юан улс ба споны хаадын хооронд зуучийн үүрэг гүйцэтгэхэд хүрдэг байжээ.
    Монгол хаадын улсууд гадаад бодлогоо хэрэгжүүлэн явуулахдаа тэр цагийн дэлхийн хоёр том шашин христос, лалын шашны нэр хүндийг идэвхитэй ашиглан хэрэглэж, тэдгээр шашныг бишрэн шүтэгчдийг аль болохоор биедээ татахыг чармайн оролдож байжээ.
    Ил хаадын бичиг бол цөм уйгуржин бичгээр монгол хэлээр бичигдсэн эртний монголын дипломатын үнэт дурсгалт бичгүүд мөн бөгөөд тэд нь монголын дипломат харилцааны бичиг баримтын хэлбэр маяг, хэллэг, найруулгыг нарийвчлан судлахад үлэмж ач холбогдолтой болно.
    Монгол орны хөгжлийн явцад эрт балрын бөө мөргөлийн байр суурь суларч шинэ нийгмийн хэрэгцээнд тохирсон өөр маягийн шашин шүтлэг шаардагдах болов. Үүний дүнд монголчуудын ухаан санаанд бөө мөргөлийн бүрэн ноёрхол байр сууриа алдахад хүрч энэнхүү эртний шүтлэгийн нэр хүнд, нлөөний нь хүрээ аажмаар хомсдож ирэв.
    Монголын их гүрэн байгуулагдах үеэр монголчуудын үндсэн гол шүтлэг нь бөө мөргөл хэвээр байлаа. Гэвч энэ үеэр монгол гүрэн өрнө, дорнын олон улс оронтой өргөн их харилцаа холбоотой болохын хамтад бөө мөргөлийн зэрэгцээгээр христос, несториан, мани, лал болон буддын шашны нөлөө монголчууд ялангуяа язгууртан, ноёлогч хэсгийн дунд хүчтэй болж байв. Монгол гүрэн байгуулагдсаны дараагаар энэнхүү гүрний бүрэлдэхүүнд орсон найман, хэрэйд, уйгур зэрэг аймгуудын дунд эртнээс аваад хүчтэй дэлгэрч байсан христос, несториан, буддын шашин нь мөн монголчуудын дунд нөлөөтэй болох нөхцөлтэй болсон ажээ. Зөвхөн монгол оронд оршин тогтнож байсан аймгуудыг нэгтгэх төдийгүй харин соёлжсон харь орнуудыг байлдан дагуулах бодлоготой байсан Чингис болон бусад хаад нь энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэн улс гүрнээ “төвхнүүлэх” хүртлээ эзлэн авсан улс үндэстний олон төрлийн шашин шүтлэгийн “тэгш эрх”-ийг хангах бодлогыг хатуу баримтлаж байжээ. Энэ бол янз бүрийн улс үндэстний шашин шүтлэгий нь ашиглан өөрсдийн ноёрхол дор олон улс гүрний ард түмнийг хооронд нь хямралдуулахгүй дуулгавартай захирч байх гэсэн монгол хаадын бодлоготой нягт уялдсан байлаа. Монголын их засаг хуульд хүртэл шашныг ялгаварлахгүй байх тухай заасан байжээ. Монголын хаадын энэ бодлогын тухай тэр үеийн Персийн түүхч Жувейни бичсэн нь: “…тэр нь /Чингис/ ямар нэгэн шашныг бишрэгч аль нэгэн шүтлэгийг дагагч биш байсан учир аливаа үгширмэл бишрэл, нэг шашныг нөгөөгөөс нь илүү үзэх, нэгий нь нөгөөгий нь дээр тавихаас зайлсхийж байв. Харин тэр аливаа бүлгийн шашны сэцэн мэргэд, санваартан нарыг дахин хүндэтгэж байсан ба ийм бодлогоо бурх.ны оронд орох зам гэж үзэж байв. Лалын шашинтыг хүндэтгэн таалдгийнхаа адил христос, буддын шашинтнуудыг ч их хүндэтгэн болгооно. Түүний хүүхэд, ач нарын хувьд ярихад зарим хэсэг өөрийн дур санаагаар шашныг сонгон авчээ. Нэг хэсэг нь лалын шашныг даган, нөгөө нь христос шашинд оржээ. Бас нэг хэсэг нь буддын шашныг сонгон авчээ. Бас нөгөө хэсэг нь эцэг өвгөдийн эртний шүтлэг бишрэлийг хэвээр даган баримталж өөр зүйл рүү үл хэлтийх боловч хүмүүс нь одоо цөөнх болжээ. Тэд зарим талаар шашинтай болсон ч ихэнхдээ шхширмэл бишрэлийн бүх илрэлээс зайлсхийдэг хэвээрээ байгаа бөгөөд Чингис хааны засаг хуульд шашны бүх бүлгийг эрх тэгш үзэж, нэгий нь нөгөөгөөс ялгаварлахгүй байх тухай заасан зүйлийг гажуудуулдаггүй ажээ”.1 Монголын хаад шашны талаар иймэрхүү бодлого явуулж байсан учир их гүрний үед өрнө дорнын гол том шашинуудын нөлөө монголд мэдэгдэхүйц хүчтэй болж байв. Нийслл Хархорумд янз бүрийн орноос христос, несториан, лал, буддын шашны төлөөлөгчид олон тоотой оршин суж монголчуудын дунд тус тусын шашин шүтлэгийг дэлгэрүүлэхийн төлөө идэвхитэй ажиллаж байсан нь сурвалж бичгүүдээс тодорхой. Хархорумд янз бүрийн улс үндэстний 12 хийд, лалын шашны 2 сүм, хотын зах дахь христос шашны 1 сүм болон буддын сүм хийд ажиллаж байсан тухай Г.Рубрук бичсэн байна.2 Эдгээр шашныг номлогчид нь Монголын хаадыг тус тусын шашиндаа оруулж эрх мэдлээ ихэсгэхийн төлөө шаргуу чармайн ажилладаг байв. Г.Рубрукийн бичсэнээр, тэд Мөнх хааны хойноос баланд шавсан батгана шиг хөөцөлдөн хаадыг дор дорынхоо шашинд ятган оруулахыг элдвээр чармайж байсан гэнэ.3 Хархорумд байсан олон шашны төлөөлөгчид тус тусын шашны давуу талыг нотлох гэж бие биетэйгээ их өрсөлдөн тэмцэлдэж байв. Монголын хаад ч энэ талаар өөрсдийн ордонд чөлөөт маргаан зохион явуулж христос, лал, буддын шашны номлогчдын хооронд ном хаялцуулж байжээ. Үүний нэг жишээний тухай Мөнх хааны ордонд болсон маргаанд христос шашныг хамгаалан оролцож ном хаяцлсан Г.Рубрук өөрийн номд тодорхой бичсэн байна.4 Монголын язгууртан ангийн төлөөлөгчид нь байлдан дагуулсан орнуудынхаа соёл шашны нөлөөд гүнгий автагдан христос, лал болон буддын шашинд орох явдал үлэмжхэн болж байв. Тэдний дунд эртний бөө мөргөлийн нэр хүнд нөлөө нь эрс буурч ирэхийн хамтад их эрх мэдэлтэй болсон монголын язгууртнуудын ашиг сонирхолд энэхүү эрт балрын шүтлэг нийцэхээ больжээ.
    Монголын хаадын шашны чөлөөт бодлого удтал үргэлжилж чадаагүй юм. Хубилай сэцэн хаан монголын эзэнт гүрний нийслэлийг Бээжинд /Хаанбалгас/ нүүлгэж хятадад монголын хаадын Юан төрийг байгуулсны дараагаар буддын шашин нь их эзэнт улсын гол шашин болж хувирав.
    Монгол орны хувьд авч үзэхэд энд буддын шашин нэвтрэн дэлгэрч эхэлсэн нь нэлээд эртний үед хамаарна. Монгол нутагт оршин сууж байсан Түрэг, Уйгур, Хятан зэрэг эртний аймгуудад буддын шашин багагүй дэлгэрч байжээ.
    1 Ala ad-Din.Ata-Malik Juvvaini.The History of the World Congueror. 2 vol.Manchester.1958.Vol.1. p.26.
    2 Г.Рубрук.Путешествие в восточные страны. СПб, 1911. Стр.165.3 Г.Рубрук.Мөн тэнд.146-р тал.
    4 Г.Рубрук. Мөн тэнд. 168, 173-р тал
    Монголын их гүрний анхны хаад Хархорумд төвлөрч байхдаа бурхны шашныг зарим талаар тэтгэж байсан тухай мэдээ бий.
    Монголчууд, өөрийн нутагт буддын шашинтай түрэг, уйгар, хятан нараар дамжуулан ойртож танилцсанаас гадна энэхүү шашны түвэд дэх хэлбэрий нь эхлээд тангудаар дамжуулан мэдэж улмаар түүнийг шууд түвэдээс зээлдэн авчээ.
    Ийнхүү Гунгаажалцан Годан хоёрын уулзалтын дүнд түвэд нь монголын их эзэнт гүрний албат муж болж, монголчууд нь түвэдийн буддын шашныг хүндэтгэн тахих болж энэ шашны толгойлогчоор Саж хийдийн хамба ламыг өргөмжилжээ. Түвэд дэх буддын шашны нөлөө монголын язгууртан ангийн дунд цаашид улам бүр хүчтэй болох нөхцөл бүрдэв.
    Түвэд дэх буддын шашин Хубилай н үндэслэн байгуулан Юан төрийн үед монголын их эзэнт улсын гол шашин болж хувирав. Хубилай 1260 онд хаан болохоосоо аль өмнө, Хойд хятадыг захиран суухдаа урьд Годан ноёны бодлогыг үргэлжлүүлэн түвэдийн Саж хийдтэй холбоо тогтоов. 1253 оны орчим Хубилай нь Годан ноёны ордон руу элч зарж Сажийн хамба Гунгаажалцаныг залж байв. Гэтэл Гунгаажалцан, 1251 онд Лань-чжоу хотод байхдаа нас барсан учир Годан ноён үүнийг Хубилайд мэдэгдэж харин Гунгаажалцаны ач, пагва Лодойжалцан /1235-1280/ Годаны дэргэд сууж Пагва Лодойжалцан 9 настай байхад нь түүний дүү Чагнаадоржийн хамтаар дагуулан авчирсан юм. Годван ноён Гунгаажалцангийн хоёр ачыг ихээхэн анаарах үзэж ирэдүйдтүвэдийг захирах өөрсдийн нөлөөний хүмүүсийг бэлтгэх ажлыг зохион явуулав. Годан ноёны зарлигт Пагвыг бурханы номд сургах ба Чагнаадоржид монгол хэл бичиг заах болжээ.
    Ийнхүү Саж хийдийн энэ хоёр хүүхэд монголыних ноёны ордны дэргэд хүмүүжих болов. Хубилай 1253 онд Пагвыг 18 настай байхад нь Дээд нийслэл /Шанду/ дэх ордондоо залж өөрийн тахилын лам болгов. Хубилай, Пагва лам нарын анхны уулзалтын дүнгийн тухай 1254 онд Пагва ламаас Түвэдийн банди нарт илгээсэн бичигт тодорхой өгүүлсэн байна.1 Энэ бичгийн агуулгаас үзэхэд Хубилай Пагва ламыг өөрийн тахилын ламд өргөмжилж, буддын шашны нэр хүндийг ашиглан Түвэдийг өөрийн эрх мэдэлд оруулжээ. Уул бичгийн дотор ямар ч үг яриа эсэргүүцэл гаргахгүйгээр монголын хаанд захирагдах гагцхүү бурхны шашны үйл хэргээ эрхэмлэн ном бясалгаж сауухыг түвэдийн бүх лам нарт уриалжээ. 1 Энэ зарлигийн тухай… Саж-дун-раб гэдэг номд бий. 95-96-р тал.
    Хубилай эзэнт гүрний хэмжээгээр нэг шашин бий болгох бодлогынхоо зэрэгцээгээр нйт гүрний хэрэглэх нэг бичиг үсэг зохиох талаар арга эмжэ авав. Хубилай хааны зарлигаар Пагва лам, түвэд үсгийн загвараар монголын дөрвөлжин үсэг гэдгийг зохиож 1269 онд энэхүү бичгйн нийт гүрний албан ёсны бичиг болгосон тухай хааны тусгай зарлиг гарчээ.
    Монголын Юан төрийн үед бурхны шашин эзэнт улсын гол шашин боловч энэхүү шашин нь ихэвчлэн хятад нутагт оршин сууж байсан монголын язгууртан нарын дунд тархаж байжээ. Харин бурхны шашин жинхэнэ монгол оронд хүчтэй дэлгэрч нийт монголчуудын шашин болж чадаагүй юм. Монгол нутагт нийт монголчуудын гол шүтдэг нь бөө мөргөл хэвээр байлаа. Буддын шашин нь нийт гүрний хэмжээгээр ч төдий л тарж түгээгүй ажээ. Монголын их эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан олон улс үндэстний дунд оршин сууж байсан цөөн тооны монголчууд нь тухайн орныхоо гол шашны нөлөөнд автагдаж байлаа. Жишээ нь: Алтан ордны улст монголчууд, христос, католик шашин, Цагаадайн улсын монголчууд буддын ба лалын шашинд тус тус орсон байв.
    Хятадад Юан төр мөхөж монголын байлдан дагуулагчид эх нутагтаа буцаж ирсний дараагаар буддийн шашны нөлөө нь мөн бусад шашнуудын нэгэн адил багасаж бөө мөргөл урьдын адил монголчуудын дунд ноёрхох байр сууриа дахин эзлэв.

     

  • №25. XII-XIV зууны монгол гүрний гадаад харилцаа

    Монгол аймгуудын харилцааны түүхэнд элч нар их чухал үүрэг гүйцэтгэж байсныг мөн тэмдэглэвэл зохино.
    Нэгдсэн улс байгуулагдсаны дүнд монгол орон дэлхийн олон улс оронтой харилцах болж, улмаар монголын их гүрэн бий болсны дараагаар гадаад харилцаа нь урьдаас илүү өргөжин хөгжжээ.
    Монгол улсын дипломатын үйл ажиллагаа нь харь орнуудад тусгай тамга тэмдэг бүхий гэрэгэтэй /мөн пайз ч гэдэг/ элч нарыг довтолгох буюу гадны элч нарыг хүлээн авах, гадаад орнуудтай бичиг захидлаар харилцах буюу элдэв төрлийн гэрээ хэлэлцээр эвсэл холбоо байгуулах, бусад улс орныг улс төр, цэргийн талаар туршин тагнах зэргээр гадаад бодлогыг гүйцэтгэн хөтлөх элдэв арга ажиллагаа тогтворжин төрөлжиж байсан байна.
    Үүгээр үл барам, их гүрний үеэр монголын гадаад хэргийн зохион байгуулалт, арга ажиллагаа, дипломатын өвөрмөц арга барил, ёс дэглэм, хэв заншил ч үүсэн бий болж байжээ. Гадаадтай харилцах дээд эрхийг хаан өөрөө барьж байсан учир бүх дипломат харилцааны хэргийг гагцхүү хааны нэрийн өмнөөс гүйцэтгэн явуулдаг байжээ. Хааны дэргэд гадаад харилцааны албан хэргийг хөтөлдөг тусгай битэгч /бичээч/ нар ажиллаж, харь орнуудад явуулах бичиг захидлыг уул орных нь хэл бичгээр зохион үйлдэж, төгсгөлд нь уйгаржин бичгийн сайд “үзэг ину” гэж уйгаржин үсгээр гарын үсэг зурж3 хааны их тамгыг дарж гүйцэтгэдэг заншилтай байжээ. Гадаад харилцааны гол чухал асуудал дайн найрамдлын асуудлыг хаан өөрийн төрөл садан ба том язгууртан ноёдын хуралдайгаар хэлэлцүүлэн шийдвэрлэдэг байсан нь монголын эртний овог аймгуудын цэргийн ардчиллын үлдэц улбаа мөн байжээ. 3 Пэн Дая, Сюй Тин.”Краткая сведения о чёрных татарах”. Проблемы востоковедения, 1960 № 5 стр.142. W.Cieaves. “Chanceiiery Practice the Mongols in the Thirteenth and Fourteenth Centuries” HJAS.Vol.14 1 3-4
    Их гүрний үед алс холын харь орнуудад зарагдан явдаг тусгай мэргэжсэн элч нарын эрх үүрэг үлэмж болжээ. Элчин харилцааг хөгжүүлэх хэрэгт нийт их гүрний хэмжээгээр байгуулсан өртөө их ач тустай болсон байна. “Ямар ч элчийг хэд хэчнээнээр хааш нь ч явууллаа гэсэн тэнд улаа унаа, унд хүнсийг саадгүй гарган өгч хэрэглүүлэх ёстой ажээ. Мөн түүнчлэн түүнд /хаанд/ ямарч орноос элч зарлага ирлээ гэсэн тэдэнд унаа хөсөг, хоол ундыг гарган өгөх ёстой” гэж тэр цагт Монголд элчээр ирж байсан Плано Карпини бичсэн байна.1
    Элч нарыг харьд зарахдаа онцгой эрх үүргий нь баталсан алт, мөнгө, хүрэл болон модон гэрэгээг тэдний хэргэм тушаалыг харгалзан олгодог байжээ. Алтан гэрэгэ нь “өргөөшөө алга, уртаашаа хагас тохойн чинээ”2 гэрэгэтэй элч бол “юу дуртайгаа тушааж болох ба тушаасан бүхний нь ямар ч саадгүй даруйхан биелүүлнэ.3 Алтан гэрэгэтэй монгол элч нарыг “Сэр-иг па” /алтан гэрэгэтэн/ гэж нэрлэн монголын хааны онгон эрх ямба бүхий бие төлөөлөгч болохыг тодорхойлон зааж тэдэнд аль болохоор их бэлэг сэлтийг барьж хүндэтгэн тал засаж байхын чухлыг онцлон заасан мэдээ баримт түвэд сурвалж бичгүүдэд мөн байдаг.4 Монголын элч нарын гэрэгэ бол эртний Грекийн элч нарын замд авч явдаг “дипломат” гэдэг хоёр давхарласан модон самбартай утгаараа төсөөтэй зүйл байжээ. Монгол элч нар харьд зарагдан дотоод улс төр, цэргийн байдлыг тагнан турших даалгавартай байжээ. Жишээ нь: Мөнх хаан Франкийн ванд алтан гэрэгэтэй элч томилон явуулахдаа очих “орон зам, боом болон зэр зэвгий нь сайтар тагнатугай” гэж зарлиг буулгаж байжээ.6 1 Плано Карпини. 15-р тал. 2 Гильом Рубрук. 145-р тал. 3 Гильом Рубрук.145-р тал. 4 Сажа дун раб. 72а-74б-р тал. 6 Гильом Рубрук.145-р тал.
    Гадны элч нарыг хаан хүлээж авах ёс дэглэм их сүр дүрэмтэй байсан нь “Далай хаан” хаан хэмээн өргөмжлөгдөж байсан монгол хаадын сүр хүчийг илэрхийлэх зорилготой байжээ. Хаанд бараалхахын өмнө хааны өргөөний бараа бологч нараас урьдчилан элч нартай уулзаж ямар зорилготой яваагий нь сайн асууж мэдэж явдаг байсан. Мөн өргөөнд орохын өмнө элч нарыг нэгжин үзэж, хоёр галын хоорондуур оруулан “ариутгаж” өргөөний эсгий үүдний зүүн талаар босгонд хөл хүргэхгүй орохыг урьдаас сануулан хэлж хаанд бараалхуулдаг заншилтай байжээ. Элч нар хаанд бараалхахдаа зүүн хөлөөрөө сөгдөж мэндлэх ёстой байжээ. Монгол хаад “гадаадын ямар ч элстэй шууд өөрөө ярилцдаггүй, гурав дахь этгээдээр дамжуулан ярилцдаг” ёстой байжээ. Гэхдээ элч нар нь хаантай бусад хэнээс ч илүү юу дуртайгаа чөлөөтэй ярилцах давуу эрхтэй байсан гэнэ.1
    Монгол улс шинээр гарч ирсэн нь монгол ба хөрш орнуудын харилцааны шинж төрхийг өөрчлөн хувиргасан төдийгүй, мөн нийт Төв Азийн улс хоорондын харилцаанд томхон өөрчлөлт оруулжээ. 1 Гильом Рубрук. 145-р тал.
    Монгол их гүрний гадаад бодлого үндсэндээ Чингис хаан тэргүүтэй монгол хаад, ноёдын байлдан дагуулах ашиг сонирхолд бүрэн захирагдсан байжээ. Плано Карпиний бичсэнээр монголчууд нь “бүх газар орныг дагуулан захирах ёстой ба урьдаас захирагдаагүй нэг ч улс оронтой найрамдал тогтох ёсгүй”1 гэж засаг хуульд тусгайлан заажээ. 1 Плано Карпини. 43-44-р тал.
    Чингис хаан дайны өмнөх дипломатын элдэв төрлийн бэлтгэл ажлыг их хийж, дайсан улсаа олон улсын талаар бүрэн ганцаардуулах бодлого явуулдаг байжээ.
    Чингисийн тэр цагт явуулж байсан дипломатын бодлогод гарсан нэг бүтэлгүй хэрэг бол Хорезмын эсрэг Тангуд улстай цэргийн эвсэл байгуулах гэсэн оролдлого нь үр дүнгүй болсон явдал байжээ.
    Ойрхи Дорнодын талаар явуулах Монголын дипломат бодлого ихээхэн идэвхижиж иржээ. Тэр бодлого нь Ойрхи Дорнодын орнуудыг Монголын эрхшээл нөлөөнд татан оруулахад үндсэндээ чиглэгдэж байжээ. Монгол хаад Ойрхи Дорнодын орнуудын талаар бодлого явуулахдаа эдгээр орны зөрчил, ялангуяа мамлюк, түрэг сельджукүүдээс Ойрхи Дорнод ба Кавказын орнуудыг харийн дайсны түрэмгийллээс авран хамгаалахыг амлаж эдгээр орны эрх баригчидтай эвлэлдэн, хүч чадлы нь Египет, Түрэг зэрэг өрсөлдөгч улсуудынхаа эсрэг ашиглах бодлогыг идэвхитэй явуулж байсан ажээ.Мөнх, Гетум хоёрын байгуулсан гэрээ долоон зүйлтэй болно.
    Армений ван нь Мөнх хааныг христос шашинд орох, христос шашинтан ба монголчуудын хооронд мөнхийн нөхөрлөл тогтоох, монголчуудын эзэлсэн ба ирээдүйд эзлэх газар оронд христос шашины сүм хийд, лам нарыг алба гувчуураас чөлөөлж, христосын шарил байдаг Иерусалимыг саррицин нараас чөлөөлж, христос шашинтанд эргүүлэн өгөх, лалын шашины толгойлогч Багдадын халифын эсрэг дайтах, Армен ба түүний хөрш улсуудад Монгол цэргийн тусламжийг хэрэгтэй цагт нь олгож байх, саррицин нарын эзлэн авсан ба монголын эрхшээлд орсон газар нутгийг Арменд эргүүлэн өгөх ийм долоон зүйлийн үндсэн гэрээ байгуулах санал тавьжээ. Мөнх хаан тэр саналыг бүрэн зөвшөрсөн байна. Уул гэрээний агуулгаас үзэхэд Армений ван өөртөө нэлээд ашигтай гэрээ байгуулж чадсан нь илт байна. Гэвч тэр цагт Ойрхи Дорнодод Монголын явуулж байсан бодлогын үүднээс үзэхэд Мөнх хаан дипломатын хувьд төдий л алдаагүй ажээ. Учир нь Армен бол тэр үед газар, улс төр, эдийн засгийн хувь эзэлж байсан байр сууриараа Монгол ба Ойрхи Дорнод хоёрын хоорондох харилцааны зам дээр чухал дамжлага газар болж байсан тул монгол хаад нь арга мэхээр Арменийг эрхшээл нөлөөндөө багтааж хүч чадал, газар нутгий нь Ойрхи Дорнод дахь өөрийн гол өрсөлдөгч улсуудын эсрэг ашиглах зорилготой байжээ.
    Монгол их гүрний эхний дөрвөн хааны үед явуулж байсан монголын гадаад харилцааны бүх үйл ажиллагаа жинхэнэ монгол нутгийг хамарч, монгол дахь нэгэн төвөөс чиглэгдэн гүйцэтгэгдэж байсан байна.

  • №24. Бичгийн боловсрол, Уран зохиол, Урлаг, хот суурин газрын боловсрол

    Хубилай хааны шинэ үсэг авч хэрэглэсний учир бол ихэнх эрдэмтэний үзэж байгаагаар Юан төрийг үндэслэгч нь зөвхөн монгол хэл төдийгүй их гүрний бүрэлдэхүүнд багтсан бүх улс үндэстний хэлүүдийг нэгэн зэрэг үйлчилж чадах, хятад дахь монгол төрийн олон улс аймгийн нийт дундын тусгай бичиг зохион бий болгохыг эрмэлзсэнээс болжээ. Пагва лам дөрвөлжин үсгийг түвэд, энэтхэг үсгийн үндсэн дээр монгол хэлний аялгуунд түшиглэн зохиожээ.
    Чойжи-Одсэр монгол хэлнээс гадна санскрит, түвэд, уйгур хэл бичгийг нэвтэрхий мэдэж байсан учир тэр цагийнхаа Дорно дахины соёл, ухааны өндөрлөгт байж чаджээ.
    Эрт цагаас монгол аймгуудын дунд нэгэнт зүгшрэн тогтсон аман бичгийн буюу аман уран зохиолын хэл байжээ. Энэхүү эртний аман зохиолын хэл бол ард түмний аман зохиолын удаан хугацааны хөгжлийн үр дүн мөн байжээ. Эртний монголчуудын аман зохиол нь үлгэр, домог, дуу, шүлэг, зүйр үг, оньсого зэргийн олон хэлбэртэй байжээ. Ерөөс эртний монголчуудын дунд уран яруугаар толгой холбон шүлэглэх заншил өргөн дэлгэрсэн байжээ.
    Эртний монгол хүмүүсийн дунд яруу найргийн авъяас билигтэй шүлэгчин, үлгэрчин, хуурчин хүн цөөнгүй байжээ. Монгол шүлэгчид Хабул хааны хүү Хотула ханд зориулан эр чадлг нь магтан дуулсан олон шүлэг зохиожээ гэж Рашид-ад-Дин бичсэн байдаг.4 Аргусан хуурч, Сөнөдийн Гилгүдэй баатар мэтийн сайн сайн шүлэгчид цөөнгүй байжээ. 4 Рашид-ад-Дин.т.1 кн.2.стр 39.
    “Нууц товчоо” бол монголын язгууртан ноёдын талыг баримталсан зохиол боловч үзэл санааны хувьд дэвшилт зохиол гэж эрдэмтэд нэгэн дуугаар үзэж байна.2 Энэ зохиол монгол орон, эртний овог төрлийн нийгмээс феодалын нийгэмд дэвшин орж, тархай бутархай олон монгол аймаг нэгэн улс гэрт нэгдэн төвлөрч, монгол угсаатан бүрэлдэн торгтож байсан түүхэн үеийн уран зохиолын бүтээгдэхүүн болно.
    2 Б.Я.Владимирцов “Общественный срой монголов” Л. 1934: С.А.Козин “Сокровенное сказание” Введение в изучение памятника. М-Л.1941, Ц.Дамдинсүрэн “Монголын уран зохиолын тойм” УБ. 1957. 57-61-р тал.
    “Нууц товчоо”-ноос гадна монгол гүрний үеэс уламжлагдан ирсэн нэлээд зохиол бий. Жишээ нь: “Аргусан хуурчийн домог”, “Өнчин хөвүүний цэцэлсэн шастир”, “Хоёр загалын тууж”, “Алтан ордны үйсэн дээрх бичиг” зэрэг болно.
    XIV зууны үеийн монголын уран зохиолын түүхэнд өмнө гарсан Чойжи-Одсэр чухал суурь эзэлнэ. Чойжи-Одсэр бол авъяас билигтэй яруу найрагч мөн бөгөөд эртний Энэтхэгийн олон зохиолыг монголчилсон их хэлмэрч мөн.
    XIV зууны үеийн монголын эрдэмтэн орчуулагч Шаравсэнгийн уйгур, түвэд хэлнээс орчуулсан “Алтангэрэл”, 1330-аад онд орчуулж хэвлэсэн “Долоон өвгөний судар”, XIII зууны эцэс буюу XIV зууны бүр эхээр Соном-Гарагийн орчуулсан Түвэдийн Сажа бандид Гунгаажалцаны яруу найргийн алдарт зохиол “Субашид”, 1307 онд орчуулан барласан Күнзийн сургаалийн ном “Сао Цзинь” /Ачлалт ном/1 зэрэг болно.
    Мөн энэ үеэр идэвхитэй оролцоотойгоор XIII зуун түвэд хэлээр орчуулагдсан Дандины “Кавъядарша”2 /”Зохист аялгууны толь”/, хэсэгчлэн орчуулагдсан “Сарасватикантха-бхарана”3 /”Сарасватийн хүзүүний чимэг”/ мэтийн эртний энэтхэгийн яруу найргийн онолын зохиолууд монголын боловсролтой хүмүүсийн дунд дэлгэрч, яваандаа монгол уран зохиол, ялангуяа яруу найрагт их нөлөөлөх болжээ. 2 “Кавъядарша” нь VII зуунд зохиогджээ. 3 Энэ зохиол нь XI зуунд зохиогдсон болно. “Кавъядарша”-ийн хамтаар Сажа бандид анх хэсэгчлэн орчуулжээ.
    Монголын их гүрэн байгуулагдсаны дараагаар монголчууд соёлт орнуудтай харилцаа холбоотой болж ирэхийн хамтад монголын хаад ноёд тансаг хээнцэр амьдралыг эрхэмлэн дагах болж, хээр талын нутгийн нүүдэлчдийн бэрх амьдралаасаа суурин газрын тохилог боловсронгуй аж байдалд аажмаар шилжин орж, байлдан дагуулсан орнуудынхаа соёлын өмнө өөрсдөө сөгдөн бууж эрдэм соёлын нь ололт амжилтад амтархан шунаж, өөрсдийн амьтдралын жаргал цэнгэлд хэрэглэхийг аль болохоор эрмэлзэж байжээ.
    Хааны ордонд Францын дархан Вильгельм Бушье мөнгөөр урлан босгосон хиймл мод хотын үзэсгэнэлт зүйлсийн нэг нь болж байжээ.1
    Хархорумд буддын болон христос, лалын шашны 12 сүм байсны дотор буддын шашны нэгэн сүм бусдаас онцгой гоёмсог байжээ. Өмнө дурьдсан Эрдэнэ Зуугийн чулууны бичээсийн хятад, монгол эхээс үзэхэд Өгэдэй хаан өөрийн ордныг босгуулаад улмаар сүмийн гэр босгуулж барилгын бусад ажлыг бүрэн дуусгуулж амжаагүйг Мөнх хаан залгамжлуулж, 1256 онд “Их бурханы суварга” босгож түүнийг “Харин бүрхэхүй агуу өндөр гуу” /цамхаг/ босгуулжээ.
    1 “Юан улсын судар” 8 дэвтэр. Мэнгу ю му-цзи. Записки о монгольских кочевьяа. Стр 380.
    Хаад, язгууртны булшийг ихэд нууцлан “Хориг” хэмээх цээртэй газарт оршуулах ба тэдэнд зориулж тахилын тусгай онгон бүтээж, тайлгын ёслол гүйцэтгэдэг байжээ.

  • №23. Ази, Европын бусад улс оронд Монголын ноёрхлыг устгасан нь

    1357-1381 оны хооронд Алтан ордонд 20 гаруй хан солигдож, улс нь хэд хуваагдахад хүрчээ. Зүүн зүгт орших өргөн уудам нутаг дэвсгэр дээр Чингисийн угсааны ноёд эрх булаалдан тэмцэлдэж байсан ба Ижил мөрнөөс баруун тийшхи бүх газар болон Крымын хойг Мамай ноёны гарт ороод байжээ. Мамай нэгэн үе Алтан ордны ихэнх хэсгийг нэгтгэн захирч чадсан ажээ.
    Москвагийн вант улсыг Димитрий ван толгойлж байжээ. Димитрий ван Мамай айсуй явааг сонсоод тосон байлдахаар цэрэг авч, Дон мөрний зүг хөдөлж, 1380 оны 9-р сарын 8-нд Мамай, Димитрий нарын цэрэг Дон мөрөн, Непрядва гол хоёрын бэлчир орчим Куликовын тал гэдэг газарт учирч байлджээ. Димитрий Рязань, Литовын цэргийн ирэх замыг хааж тосон цохисон учир, тэд Мамайд тусалж чадсангүй. Куликовын тулалдаан туйлын ширүүн болж хоёр талаас маш олон хүн амь үрэгдсэний эцэст Мамайн цэрэг дарагдан буруулан зугтжээ. Димирийн ван Дон мөрний дэргэд Алтан ордны цэргийг бут цохин их ялалт хийсэн учир Донын Димитрий гэж алдаршжээ.
    Куликовын тулалдаан Орос болон нийт Ази, Европын түүхэнд чухал ач холбогодолтой зүйл болжээ. Куликовын тулалдаан Алтан ордны захиргаанаас Оросыг чөлөөлж чадаагүй боловч Монголын ноёрхлыг бүрмөсөн устгахын эх үүсвэрийг тавьжээ. Куликовын тулалдааны үр дүнд Москвагийн нөлөө улам өсөж, цаашдаа монголын ноёрхлоос эх орноо чөлөөлөх тэмцэлд гол хүчин болсон билээ.
    Мамайн үхсэний дараа 1381 онд Алтан ордны ноён Тохтамын биеэ хаанд өргөмжлөөд 1382 онд Москваг довтолсонд Рязань, Нижегородын зэрэг зарим хотын ноёд түүнд тусалжээ. Димитрий ван цэрэг элсүүлэхээр хотоос гарч одсон чөлөөгөөр урвагч ноёд хотын хаалгыг нээж, Тохтамышийн цэргийг оруулжээ. Москвагийн иргэд хэдий тэмцэх баатар зориг төгөлдөр байсан боловч ихэс дээдэс урвасны уршгаар дайсанд автжээ. Тохтамышийн цэрэг Москвад ороод ихэд бусниулж, хотын иргэдийг Алтан ордонд дахин алба барих болгожээ. Гэвч Алтан ордон нийт Орос даяар өөрийн ноёрхлыг сэргээж хэрхэвч чадахгүй байсан юм.
    Доголон Төмөр, Алтан ордны хүчирхэг болохоос болгоомжилж, 1395 онд Тохтамышийг цохиж Сарай, Бэрх зэрэг Ижил мөрөн, Крымын хотуудыг довтолсон билээ.
    Тохтамыш цохигдсоны дараа мангад аймгийн Эдигей ноён Алтан ордны хүчин чадлыг сэргээх оролдлого хийжээ. Удалгүй Алтан ордны дотор самуун дэгдэж, 1412 онд Эдигей ноён Хорезмын зүг зугтан гарчээ.
    Ингэж XV зууны дундуур Алтан ордны улс бүрмөсөн задарч, биеэ даасан хэд хэдэн улс болжээ. Гэвч Их ордны Ахмед хаан Алтан ордны нэгдмэл хүчирхэг байдлыг сэргээх сүүлчийн оролдлого хийжээ.
    Ахмед өрсөлдөгч этгээдүүдэд алагдаад Их ордон мөхжээ. Ийнхүү Алтан ордны улс мөхөж, Орост 200 гаруй жил үргэлжилсэн Монголын ноёрхол эцэс болсон ажээ.

  • №22. Монгол гүрний мөхөл

    Яг тийм үеэр Шар мөрний сав газарт шашны баг өмссөн бослогын удирдагч Хань Шаньтун гарч иржээ. Хань Шаньтун гарч ирэхээс өмнө “Цагаан лянхуа” хэмээх шашны нууц нийгэмлэгийн гишүүд бослого хөдөлгөөн гаргаж дарагдаж байжээ.
    Тогоонтөмөр хааны Чжи-чжэн-гийн 11-р оны 5-р сарын цагаагчин гахай өдөр буюу 1351 оны 5 дугаар сарын 28-нд улаан алчууртны тариачдын бослого эхэлжээ.4 Босогчид таних тэмдэг болгон толгойгоо улаан алчуураар боосон учир түүхэнд улаан алчууртны бослого хэмээнэ нэрийджээ.5 4 “Юань ши” 42-р бүлэг. 4а “Сюй цзы-чжи тун-цзянь” Бээжин. 1957.6-р боть, 210-р бүлэг.5 Цюнь Хэн. “Гэнь шэнь вай ши” /”Гэн шэний тусгай түүх”/ Бээжин. 1959.52-р бүлэг.
    1262 он гэхэд Хань Линь эр, Лю Футун нарын удирдсан улаан алчууртны бослого ямар ч нэгдсэн удирдлагагүй болж, олон газарт хэсүүчлэн явж улмаар дарагдахад хүрчээ. Тэрээр улаан алчууртны бослогын нөлөөгөөр 1353-1367 он хүртэл монголын ноёрхлын эсрэг бослого гарган нэлээд хүчтэй тэмцэл хийсэн байна. Улаан алчууртны бослогыг дарах гол хэрэгт Тогоонтөмөр хааны хамгийн итгэлт жанжны нэг Цагаантөмөр нэн их үүрэг гүйцэтгэж, хаан төрдөө үнэнч зүтгэж байжээ. Тэр 1352-1362 он хүртэл бүтэн 10 жил улаан алчууртны бослогын гол гол хүчийг бут цохиж, тэдний умардад давших замыг хааж байжээ. Тухайн үеийн сурвалж бичгийн мэдээнүүдийг олон талаас нь харьцуулж үзвэл Цагаантөмөр жанжин бол дан монгол цэрэг захирч байсан ба Мухуйлай жанжны цэрэг захиран байлдах аргыг эзэмшсэн хүн байжээ. Тэрээр босогчдын хоорондын зөрчлийг ашиглах, хятадын газрын эзний цэргийг өөрийн талд татаж ашиглах ажлыг сайтар хийдэг, монгол цэргийн байлдааны арга, уран чадварыг гүнзгий эзэмшсэн хүн байжэ. Улаан алчууртны бослогын цэрэг ч гагцхүү Цагаантөмөрөөс үнэнхүү айдаг, түүний цэргийг үзмэгц зүг зүгтээ таран зугатаадаг байжээ. Цагаантөмөрийг уйгар хүн гэж хятад сурвалжид бичсэн байдаг. Гэвч түүний бүхий л үйл явдлыг судалж үзвэл, гарцаагүй монгол хүн байжээ. 1362 онд Цагаантөмөр улаан алчууртны бослогын удирдагч нарт хууртагдан алагджээ.1 Цагаантөмөрийн хүү Хөхтөмөр хар багаас цэргийн эрдэмд авъяаслаг, чадалтай хүн байжээ. Тэрээр яван явсаар эцгээсээ илүү шахам цэргийн авъяаслаг жанжин болж алагдсан эцгийнхээ эрх ашгийн үүднээс хятадын ард түмнийг дарлан мөлжиж, тариачдын бослогыг цус урсган дарж, Юан гүрний төрд шударга үнэнч үйлчилж байсан хүн бол Цагаантөмөр мөнх боловч тэрээр Монголын нэрт жанжин, Монголын төр улсын гал голомтыг хэзээ ч мөхөөж болохгүй, үүрд асааж байх ёстой гэдэг сургаалийг үр хүүхэддээ хүртэл захидаг байжээ. Иймээс хожим нь түүний хүү Хөхтөмөр жанжин Монгол улсын төлөө амь бие, билэг авъяасаа зориулж, монголын төрийг мөхөөн устгах гэсэн хятадын Мин улсын түрэмгий довтолгооныг бут цохиж баатарлагаар хамгаалсан түүхтэй билээ. 1363 он гэхэд Чэнь Юйляний бослогын цэргийг эс оролцуулбал, Лю Футуны удирдсан улаан алчууртны бослого үндсэндээ дарагдав. Гэвч удсангүй Чжу Юанчжангаар удирдуулсан тариачдын бослого Хятадын өмнөд нутгийн ихэнхийг хамран гарав. 1 “Юан ши” 45-р бүлэг, 96. “Мин ши” 122-р бүлэг ба “Сюй цзычжи, тун-цзянь” 216-р бүлэг. 581-р тал.
    Чжу Юанчжаны бослогын цэрэг олон сар хоёр цайзыг бүслэн байлдсаны эцэст Шимо Исунь ялагдаж, Баянбух олзогджээ.1 Үүнээс хойш Тогоонтөмөр хаан хятадын өмнөд нутгийг бүрмөсөн алдсанаа хүлээн зөвшөөрч умард хэсгийг барьж тогтоох ажил хийжээ. Чжу Юанчжаны цэрэг дээрх хоёр чухал цайзыг эзэлснээр сүр хүч нь улам их болж, хятадын өмнөд нутаг бүхэлдээ түүний захиргаанд орж эхэлжээ. Чжу Юанчжан ямар ч хүчинд эзлэгдэхгүй гэж үзэж байсан Чучжоугийн бат цайзыг эзэлсний дараа тэнд өөрийн дотны шадар жанжин, түшмэл нар болон Күнзийн сургаалтан эрдэмтэн Лю Цзи, Сун Лян, Е Чэнь, Чжан И нарыг оролцуулсан том зөвлөгөөн хийжээ. Энэ зөвлөгөөнөөр, хятад дахь монголын ноёрхлыг бүрмөсөн устгах, Хаочжуогийн өшөө хонзонг авах, монголчуудын Сычуань, Гуйчжоу, Юньнань дахь хүчийг умард эх нутгаас нь тусгаарлан барьж, улмаар бүрмөсөн бут цохих төлөвлөгөөг боловсруулжээ.
    Юан гүрний хэд хэдэн чухал цайзыг Чжу Юанчжаны цэрэг эзлэн авснаар төвийн захиргаа хятадын өмнөд нутагт үндсэндээ төгсгөл болжээ. 1 “Мин ши” /”Мин улсын судар”/ 125-р бүлэг
    Тогоонтөмөр хаан Хөхтөмөр жанжны цэргийг хятадын өмнөд нутагт илгээж Чжу Юанчжаны хүчийг бут цохихоо гадна өмнө зүгийн монголчуудыг буцаан татах замын хаалт саадыг сэтлэх үүргийг өгсөн байжээ. Хөхтөмөр жанжин цэргээ авч хөдлөх тэр мөчид Сослан түшмэл, хаан хөвүүн, Бортөмөр жанжин нар хуйвалдаан байгуулж, Тогоонтөмөр хааны амийг хороох гэсэн учир эзэн хаан Хөхтөмөрийг хятадын өмнөд нутагт явуулахыг түр зогсоон, хаан төрөө хамгаалж, хуйвалдааныг илрүүлэн дарахыг даалгажээ. Хөхтөмөр жанжин Сосланыг барьж, Бортөмөрийн цэргийг бут цохив. Тэр цагаас хойш Хөхтөмөр жанжин хаан төрийн бүх цэргийг ерөнхийлөн захирах жанжнаар тохоон томилогдож монгол цэрэг, тамчи цэрэг, уйгар цэргийн бүх хүчийг нэгтгэн мэдэлдээ авчээ. Ингээд хоёрдахь удаагаа Хятадын өмнөд нутагт очиж бослогыг дарахаар явах гэтэл хэргийн байдал ондоогоор эргэсэн байна. Хятад газрын эзний цэргийн гол хүч Ли Сыцзи урван тэрсэлж, Хөхтөмөрийн эсрэг довтлохоор бэлтгэжээ. Чжу Юанчжан өөрийнхөө цэргийг хүчийг хэд хувааж, Хөхтөмөрийн цэргийн өмнөөс тосон хэд хэдэн талаас бүслэн байлдахаар төлөвлөжээ. Хаан эцгээсээ төрийн эрх булаах гэсэн хаан хөвгүүн Хөхтөмөрт ялагдсандаа өш өвөртөлж, Бортөмөрийн үлдэгдэл цэргийг цуглуулан Хөхтөмөрийн араас нь хөөж цохих ажлыг бас хийжээ. Тийм нөхцөлд Хөхтөмөр хятадын өмнөд нутгийн гүнд нэвтрэн орж байлдах ямар ч нөхцөлгүй болсон бөгөөд уул хэргийн үнэн байдлыг эзэн хаандаа учирлан хэлж, цэргээ умардад ухрааж, хамгаалалтын байдалд оруулжээ. Юан гүрний ноёрхогчдын дотоодын тэрхүү хурц зөрчилийг Чжу Юанчжан айхтар овжин ашиглан, хүч суларсан дээр нь бөөн хүчээр дайралт хийхээд шийдэж, 1367 онд цэргээ хэдэн замд хувааж яаравчлан умардад давшихаар тогтжээ.
    Чжу Юанчжан хааны шаардлагыг Тогоонтөмөр хаан, Хөхтөмөр жанжин нар эс хэрэгсэв. Иймээс Сюй Да жанжин довтолгооноо улам хүчтэй үргэлжлүүлж 1368 оны 5, 6-р сард Юан гүрний умард зүгийн хамгийн бат цайз Баньляныг ззлэн авав. Дараа нь Юан гүрний нийслэл Хаанбалгасан хотыг давшин байлдаж 1368 оны 9-р сарын 15-нд эзлэн авч, Тогоонтөмөр хэдэн түмэн торгон цэргийнхээ гол анги, зарим бараа бологч сайд, ноёдын хамт гүрний нийслэлийг орхин умар зүг Монгол нутгаа зорин оджээ.
    Мөн түүнчлэн эх монгол орныхоо нийслэл Хархорумдаа очиж, цэрэг эрсээ цуглуулан сургуулилж, агт морио бэлтгэн амрааж, ард олноо тэнхэрүүлсэн, хятадын зүгээс нэн удахгүй нүүрлэн ирэх ихээхэн халгаатай бөгөөд харгис түрэмгийллийг бут цохиж, эх орныхоо тусгаар тогтнолыг батаар хамгаалж хятадын Мин улсаас дутуугүй хүчтэй туурга тусгаар монгол улс байгуулж явахыг хаан хүү Аюуширдар, жанжин Хөхтөмөр, бусад үр хүүхэд, аж жич, ноёд сайдууддаа гэрээслэн захисан ажээ. Иймээс Тогоонтөмөр хааныг монголын сурвалж бичигт ухаант хаан хэмээн алдаршуулан бичдэг билээ.
    1368 он гэхэд Юан гүрэн үндсэндээ мөхөж, хятадад монголын байлдан дагуулагчдын ноёрхол эцэс болсон байна. Хэрэв 1260 онд Умард хятадыг эзэлснээс тоолбол 108 жил, 1271 онд Юан гүрнийг байгуулснаас эхлэн авч үзвэл 97 жил, 1279 онд Өмнөд Сүн улсыг байлдан эзэлж бүх хятад орныг захирснаас эхэлбэл 89 жил монголчууд хятадын төрийн эрхийг барьж байсан түүхтэй бөгөөд энэ нь 1368 онд ийнхүү эцэс болжээ.
    Юан гүрний эдийн засаг, соёлын нэгдмэл бат үндэс суурьгүй, олон улс орон, угсаатан ястныг зэвсгийн хүчээр нэгтгэн захирч байсан учир эцэстээ мөхөх нь зайлшгүй байжээ.
    Түүхийн жимээр хөтөлсөн Д.Жаргалсайхан

  • №21. Доголон Төмөр хаан

    Худалдаачид бараа борлуулахын тулд алт, мөнгийг чанар чансаа сайтай газраас .нь худалдан авч чансаа султай газар аваачин гүйлгэх зэргээр дамын худалдаа хийж баяжихийг оролддог байв. Ер нь мөнгөн санхүүгийн эмх журамгүй байдлаас болж их бэрхшээл тохиолдож байсан ажээ. Тийм учир Кебек хаан зоос гаргаж тараасан байна. Ингэж нэгдмэл мөнгөн тэмдэгтэй болсон нь Цагаадайн улсын эдийн засаг, аж ахуйн хөгжилд зохих нөлөө үзүүлсэн юм.
    Кебек ханы шинэтгэлийг Мавереннахрын суурьшмал иргэд талархан дэмжиж байжээ. Харин нүүдлийн ахуйг эрхэмлэгч монгол цэргийн сурвалжтан нар өөрөөр хандсан байна. Кебекийг үхмэгц тэд дараачийн хаадаа Хайду хааны бодлого, 1269 оны Таласын чуулганы шийдвэрийн зүг буцаан оруулахар махран оролджээ. Тэр зорилгоор Кебек хааны залгамжлагчийг алж, ханы өргөөг Долоон усанд шилжүүлжээ. Гагцхүү Газан хан өргөөгөө Мавереннахрт эргүүлж авчирсан байна.
    Газан хан Кебекийн бодлогыг шургуу бөгөөд чадамгай үргэлжлүүлж байсан юм. Гэтэл Казаган тэргүүтэй Цагаадайн угсааны бусад ноёд дургүйцэн эсэргүүцэж, тэд удалгүй Газан ханыг алж засаг төрийн эрхийг булаан авчээ. Казаган Чингисийн угсааны хүн биш байсан учир биеэ хан гэлгүй эмир /их ноён/ гэж зарлажээ.Казаганыг үхсэний дараа Мавереннахрт улс төрийн самуун дахин өрнөж, биеэ даасан хэд хэдэн эзэмшихүүн болж хуваагдаад харилцан дайн дажин хийх болжээ.
    Харин Самарканд хотын гар урчуудын дотроос Сербедар нар гэдэг зоригтой тэмцэгчид гарч, хотын иргэдийг удирдан дайсны эсрэг гавшгайлан байлдаж, өөрийн хот болон нийт Мавереннахрыг Могулистаны ноёдын гарт орохоос аварсан байна. Гэтэл 1366 оны хавар Хусейн, Төмөр нар цэрэг дагуулан ирж, сербедар нарыг цохиж, Самарканд хот болон нийт Мавереннахрыг эзлэн авчээ. Гэвч удалгүй тэр хоёрын хооронд зөрчил гарч 1370 онд зэвсэгт мөргөлдөөн болж, Төмөр нь Хусейнийг барьж алжээ.
    Дундад Ази дахь Монголын хаант улс хэд хэдэн хэсгүүд болон задарсан төдийгүй, аажмаар хүчин мөхөсдөж, монгол оршин суугчид нь түрэгжиж тус нутгийн жирийн иргэд болон хувирчээ.
    Тэдний дотроос Чингисийнхний хант улсуудын үлгэр загвараар Дундад Азид Төмөрийнхний эзэнт гүрнийг үндэслэн байгуулсан доголон Төмөр мэт алдарт эмир /хаан/ төрөн гарч байсан билээ.
    Төмөр бол монголын барлас овгийн бек Тарагайн хүү бөгөөд Чингис хааны удмын бүсгүйтэй гэрлэжээ. Өөрийгөө монгол хүн, Чингисийн үр сад гэж үздэг байжээ. 1362 онд шархдаж доголон болсон тул Төмөр-ленг буюу доголон Төмөр гэж нэршжээ.
    Монголын хан Туглутөмөрт алба хашиж байгаад хожим нь салан тусгаарлажээ. Европ дахинд Тамерлан гэж алдаршжээ. Төмөр болон түүний цэргүүд монгол заншлаар гэзэг тавьж байсан нь тэр үеийн зурагт гарч бичмэлүүдэд үлджээ. Энэ нь тэр үеийн лалын шашинтнуудаас тэдний ялгарах нэгэн онцлог юм. Төмөр Мавереннахрыг нэгтгэхдээ, чадамгай зохион байгуулагч болохоо харуулжээ. Төмөр ба түүний залгамжлагчид олон удаа аян дайн хийсэн байна.
    1388 онд Хорезмыг эзлээд, дараа нь Могулистаныг байлдан дагуулав. 1380 оны үед Иран, Азербайджан, Армен, Гүрж, Ирак, Сири болон Бага Азид довтолжээ. Тэрээр Алтан ордоны улсыг өөрийнхөө аюулгүй байдалд заналхийлсэн томоохон хүч гэж үзэж хэд хэдэн удаа дайтжээ.
    1391 онд тэрээр Алтан ордоны улсад дайтан Тогтамышийг ялжээ. Төмөр хоёр зуун мянган цэрэгтэй байсан бөгөөд Тогтамыш түүнээс цөөнгүй цэрэгтэй байсан байна. Уг тулалдаан Кубышевын ойролцоо Зундурч хэмээх газар болжээ. 1395 онд Төмөр, Тогтамыш хоёр Терекийн хөндийд дахин тулалдсан байна. Энд ба Төмөр ялжээ. Тэрээр Сарай Бэрх, Астрахань зэрэг хотуудыг эзэлжээ. Энэ тулалдаан Алтан ордоны улсын цаашдын хувь заяаг үндсэнд нь шийдвэрлэсэн юм.
    Төмөр Дундад Ази, Турпкестан, Ираны ихэнхи хэсгийг нэгтгэж 15-20 жилийн дотор томоохон бүс нутгийн эзэн болжээ. Төмөр тухайн үед монголын ноёрхлыг устгаад байсан Хятадын Мин улсад довтлох бэлтгэл хийж байгаад 1405 оны 2-р сард насан эцэс болсон байна.
    Төмөр бас цэргийн шинэтгэл хийжээ. Хуучин цэргийн бүрэлдэхүүнд нүүдэлчин аймгийн цэргээс гадна суурьшмал иргэдээс цэрэг дайчилж оруулах болжээ. Цэргийн зэвсэгт чөдөр оньст нум, хэрэм эвдэх оньс, чулуу ба шатахуун тос харвах чавх орж байсан бөгөөд Төмөрийн цэрэг галт зэвсэг /буу/ хэрэглэсэн үзэгдэнэ. Монголын ноёрхлын үед тухайлбал, Төмөр ба түүний ач Үлүгбекийн цагт Самарканд тэргүүтэй зарим хот сүрхий хөгжиж, Дундад Азийн соёлд ахиц гарсан байна.1

  • №20. Цагаадайн хант улс

    Түүний нутаг дэвсгэрт одоогийн Дорнод Туркестан /Синьцзян/, Казахын зүүн өмнөд хэсэг, Хорезм, Мавереннахр, Афйганистан, Балх зэрэг нутаг багтаж байв. Цагаадайн орд 1223 оны орчим Ил мөрний өмнө талд байрлаж байжээ.
    Цагаадай том тулалдаанд цэрэг удирдаж сурсан туршлагатай жанжин байв. Тэрээр 1221-1222 онд өөрийн биеэр цэрэг удирдан Дундад Ази, Энэтхэгт очиж байжээ. 1228 онд Өгэдэйг Чингис хааны гэрээс ёсоор хаан ширээнд суулгахад гол зөвлөгч нь байв. “Сударын чуулган”-д өгүүлснээр “хаан үргэлж элч илгээж аливаа чухал учрыг Цагаадайтай зөвлөдөг байв. Цагаадайн санал зөвлөлгөөнгүйгээр бол чухал хэргийг таслахгүй байв”1 гэжээ. Үүнээс үзэхэд Цагаадай Монголын төрд ихээхэн нөлөө бүхий байсан нь тодорхой байна. 1 Рашид-ад-Дин, Сударын чуулган. II боть, 176-р тал.
    Цагаадайн улсын Уйгарын хотуудыг өрнө дорныг холбосон худалдааны зам дайран гарч байлаа. Монголчууд Дундад Азийг эзлэн дагуулахаас өмнө тэндэхийн улсыг бараг бүхэлд нь Хорезмын хант улс буюу Сартул иргэн гэж нэрлэдэг байлаа.
    1242 онд Цагаадай хан нас барж, түүний ач хүү Хар Хулугу Цагаадайн хант улсын эзэн болжээ. 1246 онд Гүюг хаан сауугаад Хар Хулугуг Цагаадайн ач хүү тул хан суухад зохисгүй хэмээн шалтаглаж, Цагаадайн тавдугаар хүү Есөнмөнхтэй харилцаа сайтай байсан тул хан суулгажээ. Мөнхийг хаан болох үед Есөнмөнх эсэргүүцсэн тул түүнийг хан ширээнээс нь буулгаж, Хар Хулугуг дахин Цагаадайн хант улсын эзэн болгожээ. Гэвч тэр өвчний учир зуурдаар нас барсан байна.
    Ерөөс Мөнхийг хаан суухад Өгэдэй, Цагаадайн угсааны ноёд эсэргүүцэн тэмцсэн учир Мөнх хаан Батын тусламжтайгаар тэдний ихэнхийг барьж цаазаар аваачсан ажээ. Үүний үр дүнд Цагаадайн улсын үндсэн нутаг Мавереннахр Алтан ордоны улсын мэдэлд шилжжээ. Цагаадайн улс нэгэн үе ихэд суларч бараг мөхөх тийш хандаж байжээ.
    1260 онд Хубилай хаан суугаад Дундад Азийг эрхшээлдээ авахын тулд түүнийг дагаж байсан Цагаадайн ач хүү Абишигийг Цагаадайн хант улсад явуулж, эзэн болгохыг оролджээ. Гэтэл Аригбух Цагаадайн ач хүү Алугаг Алмаликт явуулж, Цагаадайн хант улсыг захируулжээ. Алугу хаан болоод Мавереннахраас Алтан ордоны цэрэг, түшмэдийг хөөн гаргаж, өөрийн улсын эрх засгийг сэргээж явуулсан байна. Алуга 15000 цэрэгтэй байсан бөгөөд Самарканд, Бухар зэрэг Мавереннахрын томхон хот суурин газруудыг эргүүлж авмагц урьд Алтан ордоны хаан, ноёдтой холбоо барьж туслан байсан хүмүүсийн эзэмшил газрыг хураан аваад Мавереннахраас татсан алба татвараар засаг захиргааны зардал, цэргийн хэрэглэлийн ихэнхи хэсгийг хангаж байжээ. Цагаадайн улсын дотор Мавереннахрын ач холбогдол өдөр ирэх тусам улам их болж байв.
    Цагаадайн хаант улс чухамдаа Цагаадай ханыг 1242 онд нас барснаас нэлээд хойно байгуулагдсан. Тэгэхдээ Цагаадайн улс хэмээн түүхэнд алдаршсан талаар эрдэмтэд бараг санал нэгтэй байна. Харин Цагаадайн хант улсыг чухам хэн хэдийд байгуулсан талаар санал зөрөөтэй байдаг юм.
    Олонхи монгол ноёд лалын шашин, Араб, Перс зүгийн соёлыг үл тоомсорлон дайсагнаж үздэг байжээ. Харин Мубарек шах, Борак хан нарын зэрэг хан хөвгүүд лалын шашныг талархан шүтэх болсон ажээ. 1266 онд Мубарек шак Цагаадайн улсын хан ширээнд суухдаа бүх ёслол сэлтийг Мавереннахрын газар очиж үйлдсэн байна. Мубарек шахын хамт, жалайр, барлас мэтийн зарим монгол аймаг Мавереннахрт нүүн очиж идээшин суужээ. Цагаадайн үед Барлас, Жалайр, Арлуад зэрэг монгол аймгууд байв.
    Долоон усанд нутаглан суусан бөгөөд Мавереннахрт шилжиж очих үедээ хэл ярианы хувьд нэлээд хэмжээгээр түрэгжсэн байжээ. Ингэж олон монгол аймаг харь оронд цацагдан гарч, бусад аймааг угсаатны дунд уусан шингэж байсан байна.
    Долоон усны газар үлдсэн монголчууд болон Мавереннахрт ирсэн жалайр, барлас нарын хоорондын ялгаа улам их болж ноцтой зөрчил гарчээ. Энэ хоёр хэсгийн хоорондын тэмцэл явсаар XIV зууны үед Цагаадайн улсыг Мавереннахр, Могулистан гэдэг хоёр хэсэг болж хуваагдахад хүргэсэн юм. Цагаадайн улс ийнхүү хоёр хуваагдаж тэдгээрийн хил Балхаш нуураар зааглаж байжээ. Могулистан хэмээх Дорнод хэсэгтээ Цагаадайн удмынхан эрх мэдлээ хадгалан үлджээ. Энд нүүдэлчин монголчууд давамгайлж, нутгийн хүн амыг “Могол” гэж нэрлэх болсон байна. Моголистаны хаадаас Түглуктөмөр хан /1348-1369/ Түрэгийн хаадыг эрхэндээ оруулсан боловч түүнийг нас барсны дараахан Мавереннахра Кучи хүртэлх газар, Долоон ус, Иссык куль нуураас өмнөх хэсэг оржээ. Цагаадай улс XIII зууны хориод оноос XIV зууны дунд үеийг хүртэл 100 гаруй жил бие даан оршин тогтножээ. Могулистаны хаадын дотор Цагаадайн удмынхан голлож байсан ажээ. Могулистан гэдэг нэрийг урт удаан хугацааны туршид хэрэглэж байсан бөгөөд 1526 онд эхийн талаасаа Чингис хааны удмын Бабур хан Энэтхэгийг эзэлж авснаар Энэтхэгт “Моголын хант улс” байгуулагдан түүхэнд алдаршсан юм.

  • №19.Алтан ордны улс

    1225 онд Чингис хаан дөрвөн хүүдээ нутаг хуваан өгчээ. Ууган хүү Зүчидээ Эрчис мөрнөөс баруун тийш, Хорезмээс хойш монгол цэргийн морины туурай хүрсэн газрыг өгчээ. Зүчи Урал мөрнөөс зүүн тийш Кипчакийн тал нутгийн зүүн хэсэг, Амур, Сыр-Даръяа мөрний доод урсгалын Хорезмын нутгийг эзэмшиж байлаа. Зүчийн хоёрдугаар хүү Бат 1236-1240 оны хооронд Урал мөрнөөс баруун тийш Волга мөрний дагуу, Кипчак, Болгарыг эзэлж Оросыг эрхшээлдээ оруулсан байна. Эхлээд Рязаны Пронск, Белгород, Ижеславск хотуудыг эзэлжээ. Ока мөрнийг өгсөн Коломна хотыг эзэлж улмаар Москва, Кремлийг авсан байна. Москва гэснийг монголоор Мушгуу гэсэн голын нэр, Кремл гэдгийг хэрэм гэсэн үг, Арбат гэдгийг аравт монгол үг гэж зарим судлаач тайлбарладаг байна. 1238 онд Владимир, Ростов, Угмич, Ярославль, Юрьев-Польский, Переярславль, Жнятин, Кошүн, Тверь, Торжак, Дмитров, Волоколамск, Городец, Костром, Галич-Мерский зэрэг бусад хотыг эзлэн авчээ.3
    Алтан ордоны улс зүүн тал нь Эрчис мөрнөөс баруун тал нь Днепр мөрөн хүрч, зүүн хойш Болгарт хүрч, умарт тал нь Крым ба Кавказад хүрсэн өргөн уудам нутгийг эзэлж байв. Үүнд Дундад Азийн Хорезм, Сырдаръяа, Крым, Умард Кавказ зэрэг газар нутаг багтаж байжээ. Монголын байлдан дагуулагчид бүх Оросыг эзэлж чадсангүй, түүний зөвхөн өмнөд ба баруун урд хэсгийг эрхшээлдээ оруулжээ. 2 Тинзингаунзен. Сборник материалов относящихся к истории Золотой Орды с Египетом, СПб, 1884, стр.193 3 Каргалов В.В. “Внешнеполитические факторы” стр.98
    Оросын бусад хэсэг нь Алтан ордоны бүрэлдэхүүнд оролгүй, алба барьдаг, хараат улсын байдалтай үлджээ. Алтан ордоны хаадын дотроос нэрд гарсан нь Чингис хааны ууган хүү Зүчи /1223-1237/, Бат /1237-10256/, Бэрх /1257-1266/, Мөнхтөмөр /1266-1280/, Туяамөнх /1280-1287/, Тулабуга /1287-1291/, Тохта /1291-1312/, Үзбек /1312-1342/, Жанибек /1342-1357/, Тогтамыш нар болно.
    Зүчи, Бат нарын үед Алтан ордоны хаан өөрийн улсыг Монгол гүрний нэгэн хэсэг гэж үзэн, Монголын хаанд захирагдаж байсан боловч Бэрх ханы үеэс, өөрөөр хэлбэл, Юан улс байгуулагдсан цагаас эхлэн биеэ даасан байдалтай болж, удалгүй Монгол гүрнээс бүрмөсөн тусгаарлан салжээ. Алтан ордоны олон угсаатны нийгэм эдийн засаг, соёлын хөгжлийн хэр хэмжээ жигд биш байжээ.
    Батын ах Орду одоогийн баруун Сибир Казахстаныг эзлэн Цагаан ордот улсыг байгуулжээ. Батын суурийг түүний дүү Бэрхэ /1257-1266/ эзэлсэн байна. Бэрхийн лүед Алтан ордны улс үндсэндээ биеэ даасан улс болон хувирчээ.
    1262 он болон 1265-1266 онд Бэрхэ хан Кавказын нурууг эзлэхийн тулд Египет улстай холбоо байгуулжээ. 1266 онд Бэрхэ 46 насандаа Кавказын нуруунд аян дайн хийж яваад нас баржээ. Түүнийг Сарай Бэрхэд аваачин оршуулсан байна. Бэрхийн дараа Мөнхтөмөр Алтан ордны хан болж 14 жил суужээ. Мөнхтөмөр Египетийн султантай хамтран, Ираны Абага ханы эсрэг байлдаж байжээ. Мөн 1271 онд Константинополь руу дайн хийжээ. Мөнхтөмөрийн ханчлалын үед цэргийн туршлагатай жанжин Ногай их эрх мэдэлтэй байсан ажээ. Ногай өмнөд Орос, Византыг эзэлжээ. Алтан ордоны дотор үймээн самуун гарч, хан ширээ монгол ноёдын нэгэн бүлгээс нөгөөд шилжих явдал тохиолдож байлаа. Зарим үед төрийн эрх алтан ургийн угсааны бус ноёдын гарт ордог байжээ. Ийм явдал нэг бус удаа гарч байв. Тухайлбал бидний өмнө өгүүлсэн Ногай ноён засгийн эрхийг гартаа авч, өөрийн дураар авирлаж байсныг Тогта ноён 1287 онд эцэс болгосон байна. Тогтаг Оросын түүхийн бичигт, энхийг сахигч хан гэж нэрлэжээ.
    Үзбек ханы үед Исламын шашин ихэд хөгжиж, тэнд оршин сууж байсан Монголчууд ч Исламын шашинд автах болсон байна. Үзбекийн дараа түүний хүү Жанибек /1342-1347/ хан ширээнд суужээ.
    1357-1380 он хүртэл Алтан ордны улсад улс төрийн хямрал болж, хорь гаруй жилийн дотор хорин хэдэн хан солигдож зарим нь хан ширээнд сууж чадалгүй амь эрсдэж байсан ажээ. 1282 онд Москваг эзлэж, дахин алба гувчуур авах болжээ. Тогтамыш Төмөрийн дэмжлэгийг авч байсан боловч удалгүй хоорондоо эвдрэлцэж, 1389-1395 оныг хүртэл 3 удаа ширүүн дайн хийж Алтан ордоны улсын хүчин мөхөсдсөн ажээ. 1420-иод онд Сибирийн хант улс Алтан ордоны улсаас салж тусгаарласан байна. Мөн XV зууны дунд үеэс Казаны хант улс хагацан салж тусгаарлажээ. Мөн Астраханы хант улс салан тусгаарлажээ. Энэ үеэс Алтан ордоны улсын хүчин доройтсоор 1502 онд бүрмөсөн мөхжээ.
    Хуучин Оросын вант улсуудын засаг захиргааны тогтолцоо бүхэлдээ хэвээр үлдсэн юм. Орос гагцхүү алба гувчуур төлж байжээ5 гэсэн байна. Алтан Ордоны улсад монгол хэл бичгийг албан баримтанд ашиглаж байжээ. XIV зууны дунд үеэс монголоор бичсэн зарим нэгэн зарлиг, ханы тунхаг бидний үед уламжлагдан иржээ. Мөн үед хамрагдах ханы нэрийг монгол үсгээр дээр нь бичсэн нь Тогтамын ханы сүүлчийн зооснуудад байдаг. 5 Sh.Bira.The Mongol Empire: Cultural Exchangec. The Khanats-Монголын түүх, соёл, түүх бичлэгийн судалгаа. Токио. 1994.438-р тал.
    Монголын эзэнт гүрэн янз бүрийн улс түмнийг нэгэн хүчтэй засаг төрд нэгтгэсэн нь тэдний соёл, уламжлал хоорондоо нэгдэн нягтарч харилцан нөлөөлөхөд түлхэц өгсөн нь тодорхой юм.
    Аливаа дайн дажин хүн төрөлхтний амгалан байдлыг эвдэж, түүх соёлын үнэт зүйлийг устгадгийг хэн ч цагаатгах аргагүй юм. Гэвч тухайн цагийн түүхэн өвөрмөц нөхцөлд төрөл бүрийн улс түмний янз бүрийн иргэншлийн өргөн харилцаа холбоо дэлхий даяар дэлгэрч эд, оюуны үнэт зүйлс улс түмний дунд түгэн тархаж, ард түмнүүд ойртон нягтарч байсан үйл явц нь хүн төрөлхтний дэвшил хөгжилд нааштай нөлөө үзүүлсэн болохыг онцлон тэмдэглэх хэрэгтэй.