Category: Монголын түүх

  • МОНГОЛЧУУДЫН ЗАН АРАНШИН

     

    1.Монголчууд хорвоогийн бүх хүн хэнээс ч илүү эзэндээ үг дуугүй захирагддаг, тэднийгээ маш их хүндэтгэдэг, хэзээ ч эзнээсээ урвадаггүй.
    2.Монголчууд хоорондоо маргаж хэрэлдэнэ гэж бараг үгүй, зодолдох, муудалцах, бие биенээ шархдуулах явдал гаргана гэж огт байхгүй.
    3.Мөн тэд нар дээрэмдэх, хулгай хийх гэж байхгүй тул эд агуурсаа хураасан гэр орон, тэрэг бараагаа түгжиж, цоожлохыг үл мэднэ.
    4.Бие биеээ их хүндэлдэг, хоорондоо эвтэй найрсаг, юу байгаагаа хармын сэтгэлгүй хуваан идэцгээнэ.
    5.Тэд их тэвчээртэй. Эрх танхил, булбарай улс биш.
    6. Бие биенээ үзэн ядаж, өсөрхөн муудалцах явдал тэдэнд бараг үгүй.
    7.Бие биедээ атаархах, жөтөөрхөх явдал тэдэнд байхгүй мэт санагдсан.
    8.Тэд хоорондоо үг сөргөлдөх нь бараг үгүй, архи хэтрүүлж уусан байлаа ч муудалцах, зодолдох явдал ер гаргадаггүй.
    9.Бүсгүйчууд нь их ухаалаг бөгөөд элдэв садар самуун ичгүүртэй явдал гаргасан тухай үг яриа огт сонсогдоогүй.
    “МОНГОЛЧУУДЫН ТҮҮХ ; ДОРНО ЭТГЭЭДЭД ЗОРЧСОН МИНЬ” 1988 ОН Жиованни Дель, Плано Карпини ; Гильом де Рубрук
    Копи.

     

  • ДУНДАД АЗИ ДАХЬ АЛТАН УРГИЙН УДАМ

    Хорьдугаар зуунд дэлхий дахинд Чингис судлал хүчтэй хөгжөөд байхад Монголд бүхэл бүтэн жарны турш эх оронд нь Чингис хааны нэрийг хэлэхийг хориглож, Эзэн хааныг маань коммунистууд харгис феодал, эзлэн түрэмгийлэгч харгис хаан байсан мэтээр гүтгэж харааж доромжилж байсан юм. Чингис хааны түүхийг сургуулиудад огт заадаггүй байлаа.

    Үүний горыг би өөр дээрээ хүртэл амсаж байв. Зөвлөлт улсад их сургуулийн оюутан болоод хоёрдугаар курсад сурч байхад манай их сургуулийн хууль эрх зүйн доктор багш тэр курст сурч байсан 12 монгол оюутан биднээс Чингис хааны түүх, Их засаг хууль хоёрын тухай асуув.

    Нэг ч монгол оюутан хариулж чадахгүй байв. Зөвлөлтийн сургууль төгссөн, орос хэл сайтай монгол оюутнууд хүртэл юү ч хариулж чадахгүй байв. Тэр үеэс би дотроо Чингис хааны тухай заавал сайн мэддэг болно хэмээн өөртөө тангараглаж байж билээ. Түүнээс хойш Чингис хааны тухай олон арван ном уншжээ.

    Тэдгээр номыг уншиж байхад Чингис хааныг маань гадаадын түүхчид, зохиолчид ямар гүтгэдэг байсныг олж мэдэв. Яриагаа цааш нь үргэлжлүүлье. Эзэн Богд Чингис хааны латн ургийн тухай ном зохиол үзэж байхад монголчууд өөрсдөө буюу монголын ойрдын зарим ноёд болон коммунистууд Чингис хааны алтан ургийг хэдэн зууны турш мөшгиж гадуурхаж хөнөөж дуусгасан байх юм. Эдүгээ алтан ургийн амьд удмыг Монголд олоход бэрх болжээ. Монголд алтан ургийн амьд удмыг олъя гэвэл Боржигин овогтой тайж язгууртай хүмүүсийн дундаас л эрэх хэрэгтэй болж байна. Гэтэл алс холын Перс, дундад азид Чингис хааны алтан ургийнхныг олон зууны турш ихэд хүндэлдэг нь ихэд гайхалтай бөгөөд эдүгээ цагт алтан ургийн удам нь амьд үргэлжилж байгаа нь үнэхээр санагдаж байлаа.
    Эзэн Богд Чингис хааны алтан ураг гэж хэнийг хэлээд байна вэ?

    Эзэн Богд Чингис хаан болон Бөртэ хатан хоёрын төрсөн хүүхдүүд болох Зүчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй нарын дөрвөн хөвгүүдийн удмыг Чингисийн удам буюу Алтан ураг гэдэг юм. Эдүгээ шинжлэх ухаан хөгжиж, Чингис хааны удмын хүмүүсийг ДНК-аар нь тодорхойлдог болжээ. С2а3-F4002[1] Y-хромосомтой гаплогрупптэй C-M130[2][3][4] ДНК-тай эрэгтэй хүмүүс бол Чингис хааны удмынхан мөн хэмээн үздэг ажээ.

    Зүчи хаан гэхэд л гэхэд 40 гаруй хөвгүүнтэй байжээ. Их Монголын Юань гүрний Эзэн хаан Хубилай гэхэд л 22 хөвгүүнтэй байжээ. Зүчи хааны удам Персийн Ил хааны удмын хатадтай ураг барилдаж байв. Хүлэгү хааны үеэс Илханы удмын хаад алтан ургийн удам болсон түүхтэй. Чингис хааны алтан ургийн Зүчи хааны удам одооны Казахстан, Дундад ази, Оросын зүүн өмнөд нутаг, өмнөд Украин, Хойд Кавказын нугийг хамарсан Алтан Орд улсад, Алтан ургийн Хүлэгү хааны удам Персид, Алтан ургийн Гирейчүүд Крымд, Төглөг Төмөр хааны удам Могулид, Шейбани, Аштарханы удмынхан Бухар, Узбекд, Торечуудын удам Казахын хаант улсад хаанчилж тухайн улс орноо хөгжүүлж хүчирхэг болгож байлаа.

    Эдүгээ Чингис хааны Алтан ургийн удмыг улс үндэстнээр нь ангилж жагсаавал:

    -Монголын алтан ураг / Боржигин /
    -Казахын алтан ураг / Торе /
    -Узбекийн алтан ураг / Шейбани /
    -Татарын алтан ураг
    -Ногайн алтан ураг
    -Сибирийн алтан ураг /Шейбан /
    -Гирей буюу Крымийн алтан ураг
    -Оросын буюу Алтан ордын алтан ураг
    -Их Юань гүрний алтан ураг / Хубилай хааны удам /

    Энэ удаа би эдгээр алтан ургийн олон удмаас Узбекийн Шейбани, Казахын Торе, Персийн Хүлэгү удмынхныг багахан ч гэсэн чадахынхаа хэрээр бичихээр шийдлээ. Монголчууд Перс, Дундад ази дахь эдгээр алтан ургийн удмын талаар судалгаа, тандалт бараг хийгээгүй бололтой. Монголчууд зөвхөн Монголын Алтан ураг, Их Юань улсын алтан ургийн талаар судалгаа хийсэн байдаг.

    Нэг. Узбекийн алтан ургийн Шейбани угсааныхан

    Эхлээд Узбекийн Шейбан гэдэг юү гэсэн үг вэ гэдгийг авч үзье. Shayboniylar гэдэг узбек үг бол Бухарын хаант улсын алтан ургийн эзэн хаан Мухаммед Шейбани гэсэн нэрнээс гаралтай үг. Шейбаны угсаа Мухаммед Шейбани /1451-1510 / бол Шахбудаг султаны хүү, Абулхайр хааны ач хүү юм.

    Шейбани хааны алтан ургийн түүхийг жагсаавал:

    -Чингис хаан
    -Зүчи хан , Чингис хааны хүү
    -Бахадур хан, Зүчи ханы хүү
    -Баниал хан , Бахадур ханы хүү
    -Есу Бух хан, Бахадурын хүү
    -Зүчи Бух хан
    -Бадагул хан
    -Минг Тимур хан
    -Булад султан
    -Ибрахим султан
    -Дуалет шах султан
    – Абулхайр хан
    -Шах Будаг султан
    -Абул Фахт Мухаммед Шейбани хан /Эндээс алтан ургийн Шейбани удмынхан эхэлж байгаа юм/

    Дундад азийн түүхээс үзэхэд энэхүү Шейбайны удмынхан Доголон Төмөр хааны удмынхантай хоорондоо нилээд дайтсан байдаг. Алдарт Төмөр хаан бол Чингис хааны Цагаадайн хан хүүгийн удам хэмээн өөрийгөө үздэг.

    Хэдийгээр түүхэнд Төмөр хааныг монголоор Чингис хааны “Хүргэн” , буюу турэгээр “Гургун” хэмээн бичдэг байсан ч Тимур хааны удмынхан өөрсдийгөө Чингис хааны удам хэмээн бахархдаг байсан. Тимур гэдэг нь түрэгээр төмөр гэсэн үг.

    Тэхлээр дундад азийн энэ хоёр чухал удмыг алтан ургийн удам хэмээн үзэх нь зүйтэй юм. 16 дугаар зуунд Мавераннахр, Самарканд, Бухар хотуудад Мухаммад Шейбани ханы удам хаанчилж байлаа. Шейбани хаан 1499 онд Мавераннахр хот, дараа нь Хорасан хотыг эзэлж, 1501 онд Самарканд хотыг Доголон Төмөр хааны удмынхнаас булаан авав. Шейбани хаан үргэлж дайны байдалд байдаг байв. Шейбани хаан удалгүй казахын тал нутаг руу дорнод Дешт- и- Кипчак руу довтолж , Сефевид улстай байлдаж байлаа.

    1510 онд Мухаммед Шейбани хаан ираны шах Исмайл Сефевитэй байлдаж ялагдлаа. Энэ тулаанд Шейбани хаан нас барав. Шейбани хааны удам 1540 он хүртэл хаанчлав. Абдуллы хан /1557-1598 /-ы үед хаант засаглал хүчтэй байв. Сүүлчийн Шейбани удмын Пирмухаммед ханы үед газар нутаг нь хумигдаж ах дүү хоорондын тэмцлээс болж энэ хаан нас эцэслэв. Дараа нь 1601 оноос Аштарханы удмынхаан хаанчилж эхлэв.

    Нэг онцлог зүйл бол Шейбани удмынхан дунд нэртэй яруу найрагчид төрөн гарч байлаа. Үүнд: Мухаммед Шейбани, Абу Сайд хан, Убайдулла хан, Абдалазиз хан, Абдулатиф хан, Абдулла хан нар орж байдаг. Шейбани угсааны хаад 1600 он хүртэл Мавераннахра, Бухар, Самарканд, Ташкент, Мианкала,Карши, Шахрисяб, Туркестан, Гиссары, Ферган, Балха хотуудад нийтдээ 49 султан, хаад хаанчилж байлаа.

    Хоёр. Персийн алтан ургийн Ил хаадын угсааныхан

    Алтан ургийн Хүлэгү хааны удмынхан 13,14 дүгээр зуунд Ойрхи дорнод болон Дундад азид ноёрхож байлаа. Хүлэгүгийн удмынхныг персээр “Иль хан” буюу “Ардын хаан” гэдэг байв. Хүлэгү Ил хааны нутагт орчин үеийн Иран буюу эртний персийн бүх газар нутаг болон орчин үеийн Афганистан, Арран, Ширван, Азербайджан, Туркмен, Ирак, Курдистан, Кавказ, Жезиру, Месопотамия, Грузин, Коний, Кипр улсын нутаг, Бага Азийн нутаг, Герат, Мераг, Тебриз, Сольтани хотууд орж байлаа. Иль хаадын улс бол Хүлэгү хааны 1256-1260 онуудад хийсэн ялгуусан тулааны үр дүнд буй болж Алтан ургийн Газан ил хааны /1295-1304 / үед улам хүчээ авч 1353 он хүртэл оршиж байв. Ил хаадын улс нь тухайн үедээ бүс нутагтаа гар урлал, шинжлэх ухаан, анагаах ухаан, яруу найраг, газар тариалан, усжуулалт, худалдаа арилжаа, хот байгуулалтыг ихэд хөгжүүлж хүчирхэг болж байв. Алдарт түүхч Жувейний бичсэнээр Ил хаадын энэхүү гүрэнд монгол хэл төрийн албан ёсны хэл болж байжээ. Ер нь Эзэн Богд Чингис хааны түүхийг Персийн эзэн хааны зөвлөх, их түүхч Рашид ад дин л маш үнэн зөв, тодорхой сайн бичсэн юм билээ.

    Персийн Алтан ургийн Иль хаадыг жагсаавал:

    -Хүлэгү хаан / 1217-1265/, Чингис хааны ач хөвгүүн буюу Тулуй ханы хүү
    -Абага хан /1234-1282/, Чингис хааны гуч, Хүлэгү ханы хүү
    -Султан Ахмед Текудер хан , Хүлэгү ханы хүү/1282-1284/
    -Аргун хан , Чингис хааны гуч Абага ханы хүү /1284-1291/
    -Ренчин Дорж Гайхату хан, Абага ханы хүү /1291-1295/
    -Байду хан, Тарагай ханы хүү,Хүлэгү ханы хүү 1295
    -Султан Махмуд Газан Ил хан /1271-1304/, Аргун ханы хүү
    -Гиас ад Дуни Дин Султан Мухаммед Олжейту хан, Аргун ханы хүү /1304-1316/
    -Изиз ад Дин Султан Абу Саид Мухаммед Бахадур хан, Олжейт хан хүү /1316-1335/

    Персид дээр дурдсан Ил хаадын дараа 1335 оноос эхэлж Чобани, Жалайр нарын удмынхны хаанчлал эхэлжээ. Перс улсыг монголын алтан ургийн Хүлэгү хааны удам 17 монгол хаан 1272-1377 он хүртэл 105 жил захирч байв. Эдгээр хаад дотрооос хамгийн ухаантай, хамгийн их зүйл бүтээсэн нь алтан ургийн Газан Ил хаан /1271-1304/ байв.

    Газан Ил хааны зарлигаар Болд чинсаны тусламжтайгаар хааны зөвлөх, түүхч Рашид ад Дин монгол, перс, хятад, энэтхэг эрдэмтэд түүхчидтэй хамтран “Судрын чуулган”-ыг бүтээсэн нь эдүгээ дэлхийн хамгийн ховор нандин үнэт оюуны өв болоод байна. Монголчууд бид Чингис хааны үеийн монголын бодит түүхийг зөвхөн “Нууц товчоо” -ноос мэддэг байсан бол одоо энэхүү алдарт “Сударын чуулган”-аас улам их дэлгэрэнгүй бодитоор мэддэг болж байна.

    Түүх судлаачид “Газан хаан бол өргөн сэтгэлгээтэй, олон талт гүнзгий мэдлэг эзэмшсэн, түүх, удам судар, уламжлалаа сайн мэддэг, байгалиас заяасан хурц ухаантай, авьяас билэг төгс, эр чадал, хатан зориг, тэсвэр хатуужилтай, дайсандаа хайр найргүй, нөхөртөө үнэнч шударга, улс гүрнээ захирахдаа ухаалаг, дайчин, цэргийн гарамгай жанжин, түүхэнд “шинэчлэгч” гэж алдаршсан хаан болой” хэмээн дүгнэжээ. Алтан ургийн Газан Ил хаан Перс улсад арван жил хаанчилж байхдаа богино хугацаанд их шинэчлэлт, өөрчлөлт, бүтээн байгуулалтыг хийж, улсаа цэгцлэн хөгжүүлж, сайхан хот байгуулж, гар урлал, газар тариалан хөгжсөн, хууль цаазтай, соёл, шинжлэх ухаантай, хүчирхэг улс болгож чаджээ.

    Гурав. Казахын алтан ургийн угсааныхан

    Төв азийн улсуудад тэр үед зөвхөн Чингис хааны алтан ургийн удам л улсын хаан болдог ёс журамтай байв. Казахын нутагт Зүчи хааны удам , дараа нь Урус хааны удам л Казах улсын хаан болдог байв.

    Урус хаан бол Керей болон Жанибекийн удам байлаа. Тэдний удмыг эдүгээ хүртэл Торе гэдэг байлаа. Казах улс Оросын Эзэнт улсын хараат болсны дараа алтан ургийнхан султан , эсхүл цэргийн удирдагч болдог байлаа.

    Орчин үед алтан ургийнхан дундаас 19 дүгээр зуунд казахын нэрт соён гэгээрүүлэгч, эрдэмтэн, аялагч Чокан Валиханов төржээ. Эдүгээ орчин үед Казахстаны алтан ургийн торе угсааны хүн бол орчин үеийн казахын нэрт яруу найрагч, зохиолч, дуун хөрвүүлэгч, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн, ном зохиол нь дэлхийн хорь гаруй оронд хэвлэгдсэн, боксын спортын аварга, Казахын Зохиолчдын Холбооны гишүүн, их сургуулийн хүндэт профессор Бахытжан Канапиянов болон орчин үеийн казахын нэрт уран барималч Ш. Валиханов нар юм.

    Казахын Торе давхаргынхан бол казахын бусад жузаас дээгүүр зиндаанд байдаг байв. Хорьдугаар зууны эхээр Туркестан, Семипалатинский, Сыр Дарский, Тургайн мужийн 20 гаруй уездад нийтдээ 28 000 гаруй Торе удмын казах хүмүүс байжээ.

    Торе удмаас олон алдартай хүмүүс төрж гарсан. Чокан Валиханов бол Абылай ханы удам байлаа. Орос- Туркийн дайны баатар, генерал, ноён Губайдулла Чингизхан бол Жангир ханы хүү байв. Казахын алдарт хөгжмийн зохиолч Даулеткерей, алдарт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч, Чингис хааны 24 дэх үеийн удам Алихан Бокейханов, Ермухан Бекмаханов нар бол алтан ургийн Торе угсааны казах хүмүүс юм. Казахын Торе угсааны хүмүүсийн 38 хувь нь галлогруппын С2 ДНК –тай буюу Чингис хааны алтан ургийн удмын хүмүүс ажээ. Эзэн Богд Чингис хааны Дундад ази дахь алтан ургийн түүхээс товч өгүүлэхэд ийм байна.

    Алс холын дундад азид
    Алдар нэрээ өнөд мандуулсан
    Алтан ургийн агуу хаадын алдрыг магтмой
    Сайн үйлсийг олны төлөө бүтээж
    Саруул ухаанаар улсыг удирдаж
    Сав ертөнцөд алтан ургийн нэрээ мөнхөлжээ
    Төр улсыг нь хүчирхэг өгөөмөр болгож
    Түмэн олныг нь амар түвшин жаргуулж
    Түүхийн хуудаснаа алтан ургийн нэрээ мандуулжээ
    Их Монгол гүрнээ бид санан дурсаж байна
    Ихэс дээдсээ бид хүндэтгэн дурсаж байна.

    Доржийн СҮХБААТАР

  • Манжийн талаар товч ойлголт өгөх ТҮҮХЭН БАРИМТУУД

    МОНГОЛ ХЭЛТЭЙ ОЙР ТӨРӨЛ ХЭЛТЭЙ
    Манжууд монголчуудтай ойр төрөл хэлтэй ард түмэн байжээ. Манж хэл нь Алтай хэлний язгуурт багтдаг, өгүүлбэрийн бүтэц төстэй. /Алтай хэлний язгуур Түрэг, Монгол, Манж-Тунгус гэх үндсэн гурван хэлний бүлэгт хуваагддаг/
    “Монгол, манж хэлэнд ижил гаралтай үг, бие биеэсээ зээлсэн үгс олон бий”
    МАНЖУУД МОНГОЛ БИЧИГ ХЭРЭГЛЭДЭГ БАЙСАН
    Манж Монгол хоёр улс эртнээс соёлын харилцаатай явж ирсэн. Монголын эзэнт гүрний үеэс эхлэн 1600-аад он хүртэл Монголын соёл хүчтэй нөлөөлж иржээ. 1400-1600-аад он хүртэл монгол хэл, бичгээр гадаад харилцааны бичгээ хөтөлж явуулдаг байв. Нурхач хаан (1559–1626) (Манж Чин улсыг 1616 онд байгуулсан хаан, зүрчид хүн) монгол бичгийг авч өөрчлөөд манж үсгийг зохиосон. Үүнийг хожим нь дахин шинэчилж, цэг тэмдэг тавьж тодруулсан нь өнөөгийн манж бичиг юм. Монгол, манж хэлэнд ижил гаралтай үг, бие биеэсээ зээлсэн үгс олон бий. Манж хүн монгол хэлийг амархан сурч байсан.
    МОНГОЛ МАНЖИЙН ХОЛБООТОН БАЙСАН
    “Монгол цэргийн хүчийг ашиглан, Хятадыг дарна гэсэн далд бодлоготой байсан”
    Манж болон Монголчууд эртнээс түүхийн өргөн харилцаатай явж иржээ. Бие биеийнхээ захиргаанд орж, хүчирхэгжих үедээ эзэлж ирсэн ч Манжууд Монголыг холбоотноо гэж үзэж байв.
    Учир нь хүний олонтой хятадууд бослого самуун дэгдээвэл манжууд Монголтой холбоотон байж, Монголын цэргийн хүчийг ашиглан, Хятадыг дарна гэсэн далд бодлоготой байсан. Нөгөөтэйгүүр Монголчууд нэг босвол дийлдэхгүй гэдгийг мэддэг байсан.
    ХЯТАДААС МОНГОЛЧУУДЫГ ТУСГААРЛАДАГ БАЙВ
    Монголчуудыг 1900-аад он хүртэл Хятадаас тусад нь барьж, Монголыг цэвэр цустай нь үлдээж, аюулт цаг тулгарвал дайчилна гэсэн бодлоготой байв. 1800-аад оны дунд үе хүртэл Монгол руу хятадуудыг оруулдаггүй, оруулсан ч тодорхой хугацаа тогтоож, хугацаа хэтэрвэл буцаадаг байжээ. Манжийн төр сулрахын хэрээр хятад худалдаачид, тариачид Монголд олширсон байна. Төр нь доройтоод ирэхэд Монголтой холбоолох бодлогоо өөрчилж, хүн ам олонтой Хятадыг ашиглаж, барууны империалист гүрнүүдийн эсрэг тэмцэж эхэлсэн. Монгол нутгийг тусдаа байлгадаг бодлогоо дахиж хараад, 1800-аад оны сүүл үе, 1900-аад оны эхэн үед Хятадуудыг оруулж, Монголыг колончлох бодлого барьж эхэлсэн.
    “Яваандаа Хятадын соёлын нөлөөнд орж, хятад хэлээр ярьж, манж хэлээ мартаж, улмаар хэл устсан”
    Зүрчидүүд түүхэнд хоёр удаа хүчирхэгжиж, эзэнт гүрэн байгуулж байжээ. Зүрчидийн байгуулсан Алтан улс /1115-1234 онд/ Сүн улсыг цохин урагш нүүлгээд Хятан улсыг мөхөөж 119 жил оршин тогтноод Их Монгол улсад мөхөөгдсөн билээ. Манж Чин улс буюу Дайчин гүрэн нь 1636-1912 онд оршин тогтнож байв. Түүний өмнө Хожуу Алтан улс нэрээр 1616 онд байгуулагдаж, 20 жилийн дараа Өвөрмонголыг эзлээд эзэнт гүрний шинжтэй болж Дайчин улс хэмээн нэрлэгдэх болжээ.
    БҮХ МОНГОЛЫГ ЭЗЛЭХЭД 130, ХЯТАДЫГ ЭЗЛЭХЭД 20 ГАРУЙ ЖИЛ ЗАРЦУУЛЖЭЭ
    Өвөрмонгол, Ойрад, Халх Монголыг эзлэхэд 130-аад жил, Хятадыг эзлэхэд 20 гаруй жил /1644 онд Хятадыг эзэлсэн/ зарцуулжээ. МАНЖУУД ХЯТАДАД УУССАНААР МАНЖ ХЭЛ УСТСАН. Манж Чин гүрэн Хятадыг эзлээд, Хятадын нутагт суурьшжээ. Яваандаа Хятадын соёлын нөлөөнд орж, хятад хэлээр ярьж, манж хэлээ мартаж, улмаар хэл устсан. /”Зүрхний хилэн” УСК нь 1867 оны үйл явдлыг харуулах бөгөөд тухайн үед манжууд Хятадад ууссан, хятадаар ярьдаг болсон цаг үе. Гэвч кинонд гарах Манжийн амбан Фунь Жоу нь эх оронч үзэлтэй, манж хүн манж хэлээр ярих ёстой гэсэн үзэл бодолдоо үнэнч нэгэн ажээ/
    МАНЖ ЧИН ГҮРНИЙ ГАЗАР НУТГИЙН ХЭМЖЭЭ 14,7 САЯ КВ. КМ БАЙСАН
    1820 оны Манж Чин гүрэн
    Түүхэн он цаг үеэс шалтгаалж Манж Чин гүрний газар нутгийн хэмжээ оргил үедээ 14,7 сая кв. км хүрч байжээ. /Энэ нь одоогийн Монголын газар нутгаас 9,8 дахин том юм/
    МАНЖ ЧИН ГҮРНИЙ ХҮН АМ 1700-ААД ОНД 80 ГАРУЙ САЯ БАЙСАН
    Манж Чин гүрний хүн ам нь 1700-аад онд 80 гаруй сая байсан бол 1900-аад оны эхээр 400 сая хүн амтай болсон байна. Монголчууд 2,5 сая орчим, манжууд мөн тооны хүн амтай байв. 400 сая хүн амтай хятадуудын дунд манжууд эрхгүй ууссан.
    ӨДГӨӨ МАНЖ ҮНДЭСТЭН ХЯТАДАД 10 САЯ ОРЧИМ БИЙ
    Өдгөө Манж үндэстэн гэж өөрсдийгөө хэлж буй 10 сая орчим иргэн Хятадад амьдардаг. Гэвч Хятад цөөн тоотой үндэстнээ дэмжих хоёр хүүхэдтэй болох зэрэг бодлого барьдгаас энэ тоо ортой эсэх нь эргэлзээтэй. Тэр дунд манжаар ярьдаг хүн ховор ажээ. Шинжааны Шивээ тосгонд манжаар ярьдаг хүмүүс байдаг гэдэг. Түүнээс өөр манж хэлээр харилцдаг хүн үгүй бөгөөд бичгээр үлдсэн ном товхимол л байдаг байна.
    ЭРЧҮҮДИЙН ТАВ ГЭЗЭГ МАНЖААС ГАРАЛТАЙ
    Монгол эрчүүдийн тав гэзэг Манжаас гаралтай.

  • ДАРХАДУУД ХӨВСГӨЛИЙГ ХАМГААЛСАН НЬ.

    16-р зууны эхээр Ойрад Монгол аймгууд алтайг давж нүүдлэхэд Барга ,Буриад , Дархад тэргүүт улс нүүдэлээс тасарч үлдсэн байна.
    Дархад түмнийг 17-р зууны эхэн хагаст Халхын баруун гарын Хотогойдын язгууртан Сэнгүн баатар хунтайж Хөвсгөл нуурын умард, баруун этгээдэд хураан дагуулж эрхэндээ оруулсан.
    Хотгойдын ноёд хар Дархадыг номхон хүлцэнгүйгээр захирч байхын тулд бурханы шашин дэлгэрүүлэх зорилгоор Хотгойдын Гэндэн хунтайжийн ач хөвүүн Гэлгийг хар Дархадын ноён болгож, түүнийг Хакасын ноён хутагтын хойд дүр хэмээн зарлажээ.
    Гэлэг ноён ажил хэргээ шуурхайлан эхлэж Түвдээс долоон баньд залан ирэхийн зэрэгцээ Өндөр гэгээн Занабазараас ногоон дарь эх бас бус зүйлийг залан авчирч , хар Дархадын хориод хүнийг хүчээр шарын шашинд оруулан сүм хийд барьж шашин номын ажлаа эхлүүлжээ.
    Гэвч шарын шашны ёсоор лам нар мал маллаж, ан гөрөө хийдэггүй, эр эмийн ажлийг хориглож байсан нь бөө шүтлэгт ард түмний дургүйцлийг хүргэж Гэлэг ноён ч уг нутагтаа удаан байх аргагүй болон Өндөр Гэгээний өргөө тийш зугтжээ.
    Ийм эсэргүүцэл бүхий байсан тул 1686 оны Хүрэн Бэлчрийн чуулганаас Гэлэг ноёныг харъяат хар Дархадын хамт Өндөр Гэгээн Занабазарт шавь болгон өргөж түүний шашин номын хүчээр бөө шүтлэгээс ангижруулах зорилго агуулжээ.
    Энэ үед Галдан бошогт хаан Урианхайн (Тува) нутгийг эзлэн Халхад довтолохоор байсан тул Өндөр Гэгээн Дархадуудыг Ойрадад талтай хэмээн өөрийн ах Түшээт хан Чахундоржийн нутаг Хараа, Ерөө,Бороогийн голд нүүлгэн шилжүүлжээ.
    Энэ нь 1-рт Дархадууд Галдан бошогтыг дагаж магадгүй гэж хардсан
    2-рт. Манж-Оросын хилийн хэлэлцээрээр Оросууд Хөвсгөлийг авах шаардлага тавьсаныг биелүүлэн зориудаар Хөвсгөл орчмын нутгыг Орост суллан өгсөн явдал билээ.
    Орос улс Байгаль нуур хавийн нутгийг эзлэж аваад Монголын нутаг руу өнгөлзөж 1676 онд Манж Чин улсын нийслэл Бээжинд сууж байсан Оросын элчин Н.Г. Спафарий эзэн хаандаа …” Тэндээс 3 өдөрчийн газарт Хөвсгөл гэж их нуур байна.Түүнээс Сэлэнгэ мөрөн эх авдаг.Тэр хавь ой модтой, бэхлэлт суурин байгуулж болохоор газар байна”…хэмээн мэдэгдэж байжээ
    Гэвч Дархадууд хэцүү гэдгээ мэдрүүлэн зарим нь Хөвсгөл дур мэдэн буцан нүүх, Өндөр гэгээн Занабазарын өргөөнд ёс бус (бөөгийн) хувцастайгаар дур таваараа орох, өргөөнд нь тамхи нэрэж, зулнаас нь асаах, үнсийг нь бурхан тахилга дээр нь цохих, Хутагтын олбог түшлэг дээр харайн гарх зэргээр аашилж байсан тул ” ёс төр мэдэхгүй зэрлэг бүдүүлэг” эдгээр хүмүүсийг уг нутагтаа буцахыг зөвшөөрч байжээ.
    1715 онд I Петр хаан зарлиг гаргаж …”Енисей мөрний эх хавийн газар Оросын нутаг байх ёстой “…гэжээ. Энэ үед Манж Чин улс Монгол угсаатны сүүлчийн төр улс Зүүнгартай дайтаж байсан тул Цэвээнравдан хаан түүний хүү Галданцэрэн хаанд Оросууд туслахгүй бол өвөр Байгалийн нутгийг авч болно гэж зөвшөөрчээ. Үүний дагуу хилийн харуулыг Хөвсгөл нуурийн өмнө талд гаргаж хойд хэсгийг Оросуудад нээлттэй орхисон юм.
    Энэ хилийн гэрээнд Халхын эфү Цэрэн Манжийн талыг төлөөлөн гарын үзсэг зурсан билээ. Угаасаа ч энэ нутгийг Өндөр гэгээн Занабазар Манж нарын хүсэлтээр зориуд султгаад байсан билээ.
    Ингэж дээрхи тохирооны нэг хэсэг болж Хөвсгөл хавийн нутаг Оросынх болсон байна.
    1716 онд Эрхүүгийн захирагчид Оросын эзэн хаанаас Хөвсгөл нуурийн эрэгт хот байгуулж ,Орос иргэдийг суурьшуулах тухай зарлиг иржээ.
    Гэвч нутгийн Дархадууд үүнийг хүчлэн эсэргүүцэж 1721 онд Оросын сууринг дайран эзэлэж олон Оросыг алсаны улмаас 100 гаруй Орос эвдэрч сүйдсэн бэхлэлтээ орхин зугтаан явсан ч төд удалгүй дахин ирж сууршин хүчтэй бэхлэлт барьжээ. Үүний дараа 1778 онд хар Дархадууд Оросын сууринг дахин дайрч Хөвсгөл хавийг Оросын эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн түүхтэй билээ.

    Э. Төмөр
    МОНГОЛЫН ТҮҮХ ·
    Join
    Б. Бат Тулга · 17 January ·

  • ДЭЛХИЙ ДЭЭР МОНГОЛ БОЛОН МОНГОЛ ГАРАЛТАЙ ХЭДЭН ХҮН АМЬДАРЧ БАЙНА БЭ?

    4.Непал буюу Монголчуудын хэлдэгээр Балбын вант улсад 10 сая http://talbicheech.miniih.com/index.php/home/post/132
    5. Афганистанд хазара буюу мянгатууд 5 сая https://www.youtube.com/watch?v=5cyARiUnpLk
    6. Иранд хазара буюу мянгатууд 1сая
    7. Пакистанд хазара буюу мянгатууд 600000 гаруй мянга.
    https://www.youtube.com/watch?v=TDaI176LEIg
    https://www.youtube.com/watch?v=dvK4iYrYCHQ
    8. Шинжаан Уйгарт 200000 гаад мянган хүн Үндэсний цөөнх 0,8%. https://www.youtube.com/watch?v=gVjIi5JAOr8
    https://www.youtube.com/watch?v=3iMxdfl_sYg
    9. Халимагт 150000 мянган хүн төрөлх хэлээрээ ярьж байгаа. https://www.youtube.com/watch?v=uf_wkCGeD_4
    10. Буриад Дэлхий даяар — 550 мянга (2010 он).
    Үүнээс: 2010 тооллогоор:
    * Орос 461,389 хүн амьдарч байна.
    * Бүгд Найрамдах Буриад Улс Буриад — 286,839 хүн амьдарч байна.
    * Эрхүү муж — 77,667хүн амьдарч байна.
    * Өвөр Байгалын хязгаар — 73,941 хүн амьдарч байна.
    * Монгол Монгол — 45,087 хүн амьдарч байна.
    * Хятад (БНХАУ) — 10,000 хүн амьдарч байна.
    11.БНХАУ-д нийтдээ 5 сая гаран Монголчууд байна гэсэн мэдээ байна. Харин Монгол гаралтай хэдэн хүн байгаа бол…
    12. БНХАУ Хөхнуурын Монгол буюу дээд монголчууд 200000 гаад мянган амьдарч байна https://www.youtube.com/watch?v=Gdba4bJtcaw
    13. БНХАУ – Дунсиань Монгол : Монголын эзэнт гүрэн буюу Чингис хааны их цэргийн байлдан дагууллын үед үлдэж хоцорсон хүмүүсийн хойчис юм. 1227 онд Чингис хаан хамгийн сүүлчийн байлдан дагууллаа хийхээр Тангуд улсыг зорьсон. Тэр зам Хатан голын эрэг дээр шархадсан цэргүүдийнхээ зарим хэсгийг орхиод цааш аян дайнаа үргэлжлүүлжээ. Тэнд үлдсэн Монгол цэргүүдийн үр хойч өдгөө Хатан голын эрэг дээр амьдардаг Дунсиань-чууд юм. Өдгөө тэдний тоо 541 мянгад хүрчээ. Тэдгээр хүмүүс Алтай язгуурын Монгол хэлээр ярьдаг.
    https://www.youtube.com/watch?v=GxGoNqO4U6U
    14. БНХАУ – Ганьсу мужийн Хилияншан уулын цаст өндөрлөгт Монгол улсын Баруун аймагаас 1910 оноос хойш 3 удаа нүүдлэн очсон Цастын халхууд 4000 гаруй хүмүүс амьдарч байна.
    15. Татарууд буюу Их Нирун улсын хааны үр удам дэлхий даяар мөн тархан суурьшсан байна.
    16. ОХУ – Бүгд Найрамдах Тува Улс 17 хошуунд – 310,460 хүн амьдарч байна.
    17. ОХУ – Бүгд Найрамдах Алтай Улсад 69000 Монголчууд амьдарч байна.
    18. АНУ – ын Халимагууд http://www.youtube.com/watch?v=Wr7LmkwwR8E
    19.Кыргызстан Улсын Өөлд, Хотуун Монголчууд https://www.youtube.com/watch?v=BRt4PQggL7s
    20. Тайваны Монголчууд https://www.youtube.com/watch?v=R8lF4yjeyPs
    21.Өвөр Монголын Хөлөнбуйрт: Нийт 60.000аад мянган Бараг хүмүүс аж төрж байна. Мөн Монгол улсын Дорнод аймгийн Гурванзагал, Хөлөнбуйр, Төв аймгийн Баян, Сэргэлэн сумд, Улаанбаатар хот болон бусад аймаг, хотуудад аж төрөн амьдарч байна.
    Энэ мэт бидний мэдэх болон мэдэхгүй маш олон Монголчууд маань дэлхийн өнцөг булан бүрт тархан суурьшсан амьдарч байна.
    Монголчууд дэлхийд тархан суурьшсан шалтгаан нь:
    1. Хил хязгаараар таслагдсан
    2. Эзэлсэн нутгаа сахиж үлдсэн
    3. Хаад болон цэргүүдийн үр удмаас
    4. Нүүж очсон
    5. Орхигдож үлдсэн гэх мэт…
    Ийм л хувь тавилан эрт цагт амьдарч байсан бидний өвөг дээдэст тохиолдсон байна. Монголчууд маань дэлхийн газар нутгийн 40 000 000 мкв буюу Атлантын далайгаас Номхон далай хүртэл эзэлсэн цорын ганц ард түмэн шүү.
    Бидний хэдэн цөөхөн Монголчууд гэдэг ч цөөхөн байлгахыг хүсч байгаа улсууд, хүмүүс их байна. Гадныхны урт удаан хугацааны бодлогын үр дүнд Монголчуудыг маань салгаж сарьнуулж, буталж бутаргаж, алж талж, хавчиж хатуурхаж ирсэн. Энэ юуг хэлээд байна вэ? гэвэл Дэлхий биднээс айж байгаа бид нэгдвэл түүхийг өөрчлөх, шинэчлэх агуу ухаантай, зоригтой их хаадын үр удам тэнгэрлэг, тэнхээлэг “ДЭЛХИЙН ХААН” ард түмэн. Монгол түмэн мөнх оршиг.
    Бэлтгэсэн: Т.Хурц

  • Д.ГҮН-ҮЙЛС: ИХ ХААНЫ ЭШ ХӨРГИЙГ МОНГОЛ НОЁНООС АВЧ, ХИЛ ДАВУУЛСАН ГЭДЭГ

    ________________________________________
    -Хамгийн эхлээд сэрэг дүр, хөрөг дүр, эш дүрийн ялгаатай утга агуулгыг тодорхойлж өгнө үү?
    -Эртний түүхэн хүмүүнийг анхлан зурж дүрсэлсэн эх хөргийг эш хөрөг гээд байгаа юм. Зарим судлаач эш дүр гэж ярьдаг нь эш хөрөг дээрх тэр л дүр төрх гэсэн үг.
    Эш хөрөг нь хаад, хатад, ихэс дээдсийн тухайд ихэвчлэн яригдах бөгөөд гэгээнтнүүдийн лагшин дүрийн тухайд ч яригдах нь бий. Ухаандаа, Чингис хааны эш хөрөг гэвэл, түүний дүр төрхийг хамгийн анх баримтлан буулгасан хөргийг хэлж байгаа хэрэг. Тухайн хөргөөс өмнө их хааны өөр ямар нэгэн хөрөг зураг байсан байх бололцоогүй гэсэн үг. Тийм учраас эш хөргийг хамгийн анхдагч, бодит дүрийн илэрхийлэл, цор ганц хувь гэж ойлгож болно. Цор ганц болохоор тэр нь улс гүрний тэргүүний мэдэлд, алтан сан хөмрөгт л хадгалагдаж таарна.
    Гэтэл тахилга тайлга, ёслол тахилгын сүм зэрэгт зориулан Чингис хааны хөргийг хуулбарлан толилуулах шаардлага нэг бус удаа гарч байжээ. Чингис хаанд зориулсан ёслол хөрөг зурагтай байвал улам л сүр жавхлантай, сүнс сүлдтэй болж таарна. Тэгээд хуулбарлах болж. Тэгэж хуулбарласан хөргийг олон газар тахиж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. “1322 оны аравдугаар сард Тайзу хааны тайлгын харшийг шашныг мандуулагч сүмд байгуулав” гэж Шадбал хааны шастирт, “1324 оны наймдугаар сард Хотол буянт сүмд Тайзу, Тайзун хаадын гэгээн төрхийг тахих зарлиг буулгавай” гэж Есөнтөмөр хааны шастирт, “1340 оны цагаан сараар Тайзу, Тайзун, Руузон хаадын гэгээн дүрийг чулуун бурханы сүмд тахивай” гэж Тогоонтөмөр хааны шастирт тус тус тэмдэглэсэн байдаг. “1322 оны аравдугаар сард Тайзу хааны тайлгын харшийг шашныг мандуулагч сүмд байгуулав” гэж Шадбал хааны шастирт, “1324 оны наймдугаар сард Хотол буянт сүмд Тайзу, Тайзун хаадын гэгээн төрхийг тахих зарлиг буулгавай” гэж Есөнтөмөр хааны шастирт, “1340 оны цагаан сараар Тайзу, Тайзун, Руузон хаадын гэгээн дүрийг чулуун бурханы сүмд тахивай” гэж Тогоонтөмөр хааны шастирт тус тус тэмдэглэсэн байдаг. Юань улсын үе гэсэн үг шүү дээ. Магадгүй их эзнийг мандаан бишрэх сэтгэлээр хан ван ноёд онцгой тохиолыг ашиглан ордны зураачдаар хуулбар хийлгэж байсныг ч үгүйсгэхгүй.
    Өөрөөр хэлбэл, Чингис хааны эш хөргийн хуулбар нэг бус байжээ. Нэгэнт хуулбар юм чинь тэдгээрийг эш хөрөг гэх аргагүй. Эш хөрөгнөөс өнгө будаг, зураас татлагын зөрөөгүй хуулбарласан ч тэр нь эш хөрөг гэгдэх боломжгүй. Гэхдээ эш хөрөг биш ч гэлээ хуулбар зурагт тэр хүний дүр хадгалагдах нь ойлгомжтой.
    Олон жил зурж боловсорсон, ордны мэргэшсэн зураач нар тэр тусмаа дүр төрх тал дээр юу гэж алдаа гаргах вэ. Өнөөдрөөр жишээлэхэд л ойлгомжтой. Жишээ нь, намайг ч юм уу, эсвэл чамайг ямар ч зураач зурсан яг л өөрийн дүр төрхөөрөө л чи бид хоёр гарна биз дээ.
    Тэрэн шиг хичнээн хуулбарласан ч дүр төрх, үзэгдэх харагдах байдлын ялгаа гарахгүй гэсэн үг. Тэгэхлээр эш хөрөгнөөс хуулбарласан зурагнуудад дүр төрх зөрж өөрчлөгдөх нь үгүй. Энэ л тогтсон дүрийг эш дүр гээд байгаа хэрэг. Харин сэрэг дүр гэдэг нь тухайн дүр төрх, нүүр царайны илэрхийллийг хадгалж хөрөг зургийг шинээр бүтээх үйл явц юм. Ташрамд хэлэхэд, хөрөг гэхээр манайхан цээж хөрөг, Европын портрет гэсэн ойлголттой дүйцүүлж бодоод байдаг. Үнэндээ тийм биш. Монголчууд чулуун хөрөг, шүтээн хөрөг гэхчилэн нэрлэдэг нь ихэнхдээ бүтэн биеийн зураг байдаг.
    -Үе үеийн хаадын хөрөг дүрийг баримтлан үлдээсэн түүхэн явц өөр, өөрийн гэсэн онцлогт тусгалтай байсан байх, тийм үү?
    -Аливаа улс үндэстний түүх урлагийн түүхтэйгээ салшгүй холбоотой байдаг. Дуу хуур, ардын зохиол, бүжиг биелгээ, наадам цэнгээн, уран дарханы урлал, дүрслэх урлаг гээд бидний буй болгосон соёлын олон талт өв тэр чигээрээ манай түүхийн үр хөврөл юм. Түүх соёлын нэгэн туурвилаас өөр шинэ туурвил ундран гардаг нь зүйрлэвэл усны тунгалаг эхээс шинэ гол мөрд үргэлжлэн үүсдэгтэй агаар нэг. Яг л энэн шиг Хубилай хааны соёрхон баталсан Чингис хааны хөргийн хэв маяг, зургийн арга барил нь Монголын Юань улсын хаадын хөрөг зургийн эх загвар болсон гэж үзэж болно. Чингис хаанаас эхлээд Өгэдэй, Хубилай, Төмөр, улмаар манай хамгийн нялх хаан Ринчинбал хүртэл найман хааны зураг ерөнхийдөө хэв загварын хувьд ижил. Монгол Улсын хоёрдугаар далай их хаан Өгэдэйгээс хойших зургаан хааныг амьд сэрүүнд нь зурсан байж таарна. Тиймээс дүр төрхийн хувьд эргэлзэх зүйлгүй бөгөөд ордны зураачид их хааны хөргийн загварыг голчлон ашигласан нь харагддаг. Чингис хааны адилаар зөвхөн хаад гэлтгүй хатдын нүүрийг ч эгц урдаас нь шахуу зурсан нь тухайн үеийн нийтлэг хэв шинж биш юм. Ингэхдээ шунх, байгалийн шороон буюу эрдэс будаг ашиглаж, хуурай будгийг маш бага усанд найруулан давхарлаж будсан байдаг.
    Чингис хаан, Хубилай хаан хоёр хүрээтэй үстэй малгай өмссөн бол Өгэдэй хаан хэлбэр ондоо булган малгай, дөрвөлжин захтай дээл өмссөн байдаг. Харин бусад хаад нь сувдаар чимсэн цан мэт малгай өмсжээ. Хүрээтэй булган малгай нь урьдын монголчууд хийгээд нүүдэлч соёлын холбоог илтгэдэг бол “цан” малгай нь монголчуудын ноёрхолын цэргийн шинжийг тодотгодог гэдэг. Монголчууд төв Хятадыг байлдан эзэлснийхээ дараа огт өөр хэл соёлтой, хувцас хунар, царай төрх, ер нь бүх зүйлээрээ ондоо улс үндэстнүүдийг захирах болсон ч эзэнт гүрний хэмжээгээр Монголын соёлын нөлөөг тусгаж, үндэсний ёс бэлгэдлээ хадгалж л байж дээ. Нэг талаас Монголын Юань улсаас өмнөх Сүн зэрэг улсын хаад хатдын хөрөг зураг бүтээж байсан уламжлалыг үргэлжлүүлэх, нөгөө талаас тухайн үедээ Хятад болон Азийн олон орныг эрхшээж байсан монгол хаадын бэлгэдэлт дүр төрхийг толилуулах нь зайлшгүй байсан тул эдгээр хөрөг бүтээгдэх нь жам ёсны зүйл байсан гэж үзэж болно. Тайваний ордон музейн цуглуулгад гэхэд л Сүн, Юань, Мингийн үеийн хаад, хатдын маш олон зураг байдаг нь 700 шахам жилийн хугацаанд тэдгээр улс хэрхэн хувирч өөрчлөгдсөнийг харуулах нэг ёсны баримт нотолгоо болдог.
    -Монголын хаадын эш хөргийн түүхэн олдвор өдгөө хамгийн үнэн бодитоор хадгалагдаж буй хэдэн газар байна вэ, ихэнх нь хил давсан шиг?
    -Одоогоор мэдэгдээд байгаа Чингис хааны хоёр л хөрөг бий. Нэг нь Бээжингийн Дундад улсын түүхийн музейд, нөгөө нь Тайваний Тайпей дэх үндэсний ордон музейд байгаа. Одоо Бээжинд байгаа манай их хааны хөргийг Хубэй мужийн Цэнь Хуань гэгчийн үр хүүхдүүд хадгалж байсныг 1953 онд Бээжингийн түүхийн музейнхэн олж авсан байдаг. Тэр Цэнь Хуань гэгч нь ХХ зууны эхэн үед Юан Ши Кайн цэргийн нэг хурган дарга байсан бөгөөд манай орноор явж байхдаа нэг монгол ноёноос энэ хөргийг олж авсан гэдэг. Тэр хөргийг мэргэжилтнүүд судалж, цаас, будаг, дүр дүрслэл, барласан бичээс, зурсан арга барил зэргийг нь нарийн шинжлээд энэ хөрөг нь Юань улсын үеийн зураачийн бүтээл болохыг тогтоосон. Энэ хөрөг нь “Юань улсын түүх, тайлга тахилгын тэмдэглэл”-д гардаг Хорихосуны зурсан хөрөг байж мэдэх бөгөөд монголчууд Дайдү хотоос ялагдан гарах үеэрээ авч явсныг Монголын нэгэн язгууртан үе улираан хадгалж байсан байх магадлалтай юм. Тайваньд байдаг хөрөг нь Манжийн хааны ордны Ноншиун харш дахь зургийн цуглуулганд байжээ. Эртний хаад хатад, алдарт сайд түшмэдийн 500 орчим хөрөг байсныг Тэнгэр тэтгэгчийн арван гуравдугаар он буюу 1748 онд хааны зарлигаар хураан хадгалсан гэдэг. Гэхдээ уг хөргийг хуулбар гэж үздэг.
    -Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Чингис хааны эш хөргийг тахин шүтэж, дээдлэн хүндлэх тухай зарлиг гарлаа шүү дээ. Судлаач хүний хувьд Их хааны эш хөрөг энэ мөн гээд батлан нотлох судалгаа танд хэр бий вэ?
    -Тийм ээ, энэ наадмаар Ерөнхийлөгч маань сайхан зарлиг гаргалаа. Өмнөх үеийн Ерөнхийлөгчид “Монголын нууц Товчоон”, морин хуур залах зарлиг гаргаж байсан. Эдгээр нь арга байхгүй манай монголчуудын ёс төр, уламжлал, ур ухаан, философи, нүүдэлч соёл оршихуй нэвт шингэсэн үндэсний бэлгэдэлт зүйлс юм аа. Энэ удаа их эзэн Чингис хааны эш хөргийг айл гэр, албан байгууллагууд баримтлан залах зарлиг айлдварыг төрийн тэргүүн гаргасан нь цагаа олсон шийдвэр гэж үзэж байна. Монгол хүний суу билиг, чадал чансаа, нөөц боломжийг дэлхий нийтэд таниулсан хүн бидний бахархал байхаас яах билээ. Хүн төрөлхтөнд маш том үр нөлөө үзүүлж, түүний хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаагүйгээр дэлхийн түүхийг төсөөлөх аргагүй учраас манай Чингис хааныг Америкийн “Вашингтон пост” сонин мянганы хүнээр тодруулсан шүү дээ. Өнөөдөр бидэнд юу хамгийн их дутагдаж байгаа билээ гэвэл эв нэгдэл Тэгвэл Чингис хаан бол монголчуудын эв нэгдлийн бэлгэ тэмдэг юм. Бас монголчуудын оршин тогтнохуйн баталгаа, үндэсний бахархал юм.
    Чингис хааны эш хөргийн үнэн мөний тухайд олон зүйл яримааргүй байна. Тэр 750-иад жилийн өмнө зурагджээ. Түүхийн урт удаан оршилтой харьцуулахад багахаан хугацаа. Бүх зүйл өнгөрсөнд тэмдэглэгдээд үлдчихсэн. Түүхэн үйл явдал, түүхийн философийг судалдаг бүхэл бүтэн шинжлэх ухаан бий. Урлагийн бүтээл төдийгүй аливаа үлдэц, олдворыг судалдаг, насыг нь тогтоодог арга ч бий. Шинжлэх ухаанд итгэхгүй өөр юунд итгэх билээ. Хааны зарлиг айлдвар он сартайгаа, ордны зураачид нэр устайгаа, зурагдсан хөрөг нь бидний өмнө үг хэлэх нь үү гэлтэй хоймор залаастай байхад юунд эргэлзэх билээ дээ.
    -Мөн хаадын хөргөөс гадна уран баримал зэрэг өөр төрлөөр олонтаа дүрсэлсэн байдаг шүү дээ. Төрийн ордны гадаа Их хаанаа заллаа, удахгүй Чингис хааны музейд залах гэж байна шүү дээ?
    – Би хэдэн жилийн өмнө “Чингис хаан: Эш хөргийг баримтлах их эзний дүр төрх” гэж ном гаргасан. Тэр бүтээлдээ Чингис хааны эш хөргийг гэрэл сүүдрийн ялгаралтай, реалист чиглэл рүү шилжүүлэх урлагийн инженерчлэлийн аргаар хувиргалт хийж үзсэн юм. Өөрөөр, хэлбэл хавтгай буюу зураасан зураг дээрх дүрслэлээс бодит дүрслэлд хувиргаж, хааны царай төрхийг тодруулах оролдлого хийсэн. Хааны тэрхүү дүр түүхэн ном сударт тэмдэглэгдсэнтэй ерөнхийдөө тохирдог. Гадаадад яс үсний үлдэцээс хүртэл хүний царай зүсийг гаргаж ирээд байхад бид бэлэн хөрөг зурагнаас хааныхаа дүрийг тодруулж яагаад болохгүй гэж. Энэ бүхнийг таны асууж байгаа дүрслэх урлагийн бүтээл туурвигчдад зориулсан юм. Уран зураг, баримал, рельеф, хөөмөл гээд дүрслэхийн бүтээлүүдэд нэг л царай төрхөөр илэрхийлдэг болчихвол уг нь зөв юм. Тэгэж байж хааны царай “тогтоно”. Эс бөгөөс ойлгохын аргагүй олон янзын царай зүстэй Чингис хаанууд төрсөөр байх болно. Уран бүтээлчийн эрх, сэтгэлийн дуудлага гэхчлэн гоё сайхан үгээр далдалж болох ч нэг л дүр төрхөөр тогтчихвол ядахнаа ирээдүй хойч үеийнхэнд хэрэгтэй юм даа.
    Барималын тухайд гэвэл, ордны өмнөх хааны баримал болон Намдаковын хүүхэд хөгшид айж зочмоор арзайж сэрзийсэн баримал хоёр санаад орж байна. Сүүлийнх нь гэхэд, шинэ үеийн сонин содон урсгал, уран бүтээлчийн хийсвэр сэтгэлгээ энэ тэр гэдэг л юм. Гэхдээ ойлгомжгүй, сэтгэлд хүйт оруулам тийм бүтээл ямар ч -изм байсан монгол бэлгэдлийн уламжлал, тэр тусмаа Чингис хааны дүрийн хувьд тохирохгүй. Хааныг дүрслэе гэвэл монгол бэлгэдлийг орхигдуулж огт болохгүй. Ордны өмнөх баримал нэг л хөшүүн… “Чингис хаан” музейн дээд хэсэгт хийгдэх их эзний баримлын хэв загварын талаар миний бие зөвлөлдөх хэсэгт орж саналаа хэлсэн.
    -Төрийн ордны гадаах их хөрөг болон Хэнтий аймагт залсан хөшөө, эш хөргүүдийг ямар түүхч, судлаачдаас зөвлөгөө авч хийсэн бол?
    -Их бага ямар нэг хэмжээгээр түүхэн сэдэвт баримал, хөшөө дурсгал, бүтээн байгуулалт хийхийн тулд мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах хэрэгтэй. Мэргэжлийн хүмүүс гэдэгт түүхч, ёс бэлгэдэл судлаач, инженер, дизайнеруудыг хамруулж байна. Тэгэхгүй бол хэл ам салахгүй, хөрөнгө мөнгөөр ч хохирно. Тэд хэнээс ямар зөвлөгөө авсныг би мэдэхгүй. Ер нь уран сэтгэмж, ер бусын шийдэл гэдэг хүн бүхний цээжнээс гардаг юм биш л дээ.
    -Тухайн үед хаадын эш хөрөг үлдсэн зоосон мөнгөн тэмдэгт, зарлиг, гэрэгэ зэрэг нь таны бүтээсэн номуудад хэрхэн туссан бэ?
    -Таны дурьдсан бүх зүйл “Төрт Ёс, Хаадын Сан”-гаас гарсан “Монгол хаад” цуврал болон түүхийн бусад бүтээлүүдэд буй. Ил хаадын үед дэлдүүлсэн зоос зонхилдог тул тэнд Юаний үеийн эш хөргүүд байх боломжгүй. Зарлиг, гэрэгэ тэргүүтэнд ч ялгаагүй.
    – Түүх, соёлын чиглэлээр эрхлэн гаргасан номуудаас олон улсын судлаачдын бүтээл хэр туссан байдаг вэ, тэнд хаадын эш хөрөг, түүхэн олдворын талаар хэрхэн өгүүлсэн байдаг вэ?
    -Бид ШУА-ийн Түүхийн хүрээлэн болон Их дээд сургуулийн эрдэмтэдтэй нягт хамтран ажилладаг. Тиймээс манай байгууллагаас гарсан номуудыг мэргэжлийн бүтээл гэж ойлгож болно. Эрт эдүгээгийн олон хэлний сурвалж хэрэглэгдэхүүн, тухайлбал монголоос гадна хятад, орос, араб, перс, солонгос, англи, франц зэрэг олон хэл дээрх түүхэн баримтуудыг ашиглаж бичсэн эрдэмтэн судлаачдын бүтээл зонхилдог гэсэн үг. Монгол хаадын эш хөргийн талаар хамгийн сайн судалгаатай нь Монголын болон Хятадын судлаачид байдаг. Хаадын хөргийн талаарх гол сурвалжуудын нэг болох “Юань улсын уран зураг, уран баримал” гэж бүтээл буй. Тэнд Юаний хаад, хатдын хөргийг эхэлж зураад, дараа нь торгон дээр нэхдэг байсан тухай тэмдэглэсэн байдаг. Харамсалтай нь тэр нэхмэл хөргүүдээс нэг нь ч үлдсэнгүй. Монгол судлаачдаас “Чингис хааны товчоон” хоёр боть ном бичсэн Өвөр Монголын Сайшаалт гуай, манай эрдэмтэн Д.Баяр гуай тэргүүтнээс эхлээд шинэ цагт А.Пунсаг гуай, молхи мань мэтийг нэрлэж болох байх.
    -Олон улсад Чингис хааныг зэрлэг балмад, хорлон сүйтгэгч гэх мэтээр сөрөг байдлаар ярих нь олонтаа. Түүх гуйвуулна гэж айхтар юм байна аа…?
    – Би нэг үгийг тоглоом шоглоомоор хэлдэг юм. Чингис хаан энэ дэлхий ертөнцийг энхжүүлэн амаржуулна гэж амласан. Бодоод байхад, эзэлж аваад захирахаас өөрөөр яаж ч энхжүүлэн амаржуулах билээ. Бүхнийг илд мэс, эр бяраар шийдэж явсан эрт дундад зуун шүү дээ гэж. Энэ үг үнэний ортой. Гэхдээ Чингис хаан дайтах байлдахын дон тусчихаад яваад байсан юм огт байхгүй. Тусгаар тогтнолоо бататгах, харь улсын дарамт шахалтыг сөрөн зогсох, эдийн засгийн асуудлаа нааштайгаар шийдэх, хулгайч урвагчдаас ял асуух гээд олон шалтгаанаар довтолж байсан нь улмаар өргөжиж дэлхийн хэмжээний эзэнт гүрэн үүссэн хэрэг. 1206 оноос хойш аваад үзэхэд л ойлгомжтой. Чингис хаан Их Монгол Улсаа байгуулаад хөрш улсуудаар хүлээн зөвшөөрүүлэх, газар нутгийнхаа аюулгүй байдлыг хангах, гадаад улс орнуудтай эдийн засаг, худалдааны харилцаа тогтоохыг зорьсон боловч түүний санаснаар болсонгүй, улсыг нь дорд үзэж, элч нарыг нь алж талж, доромжилсон тул асуудлыг хүчээр шийдэхээс аргагүй болсон шүү дээ.
    Монголчуудын сүр хүчит довтолгоонд хэн нь ч тэсэж үлдээгүй бөгөөд олуулаа нийлээд ч хүчин мөхөстсөн. Хэрвээ оросууд тэр хэвээрээ байсан бол бие даасан, өөрийн гэсэн туг сүлдтэй улсууд хожим хойно ч өөрийн эрх мэдлээ хадгалан барихыг эрмэлзэх нь гарцаагүй байсан бөгөөд сайн дураар нэгдэх эсэх нь ч туйлын эргэлзээтэй байв. Түүхэнд хэрвээ гэсэн үг байдаггүй. Оросуудын бахархал болсон Невийн хэмээх Александр Бат хааны хуурай хүү шахуу байсан гэхээр монголчуудын зангараг харагдаж байгаа юм. Хожим, монголчуудтай холбогдсон нөхцөлд л Оросын язгууртнууд эрх мэдэл эдэлдэг, тодорхой албан тушаалд хүрэх боломжтой байжээ. Хятадын олон хэсэг улсыг ч монголчууд л нэгтгэж өгсөн. Хятадууд энэ нөхцөлийг ил тод ярьж, талархангуй хандлагаа илэрхийлдэг бол оросууд энэ нөхцөлийг сөхөж ярихыг ч хүсдэггүй. Л.Гумилёв зэрэг цөөн тооны эрдэмтэд л үүнийг баримт судалгаатай хэлдэг байсан даа. Тиймээс бидэнд одоо зөөлөн хүчний бодлого хэрэгтэй. Гадаад дотоодод түүхээ зөвөөр сурталчлан таниулж, монголчуудын үзэл санааг алгуурхан таниулах хэрэгтэй.
    -Гадаад улс орнууд манай хаадын түүхийг өөрсдөдөө хамаатуулж, олон ангит сериалыг хэт гуйвуулж, огт өөр дүр дүрслэл, хувцас хэрэглэлтэй гаргадаг шүү дээ. Энэ тал дээр манай судлаач, түүхчид дуугардаг, өөриймсөж хамгаалж харамладаг хүн байна уу?
    -Бид хувцас хэрэглэл, дүр дүрслэлээ өөрсдөө тодорхой болгоогүй байхад гадныхан хэр юм бэ дээ. Хоёр жилийн өмнө байна уу, Соёлын Яамнаас зарласан шалгаруулалтанд “Монголын Нууц Товчоон”-д гардаг түүхэн хүмүүсийн хөрөг дүр, хувцас эдлэл, өмсгөл зүүсгэл зэргийг түүхэн бодит баримт судалгаанд нийцүүлэн тодорхой харуулсан зураг хийх төсөл өргөн барьсан боловч яагаад ч юм татгалзсан.
    Одоо яг тийм угсаатны зүйн элементүүд, монголчуудын дүр төрхийн нэгдсэн судалгааг багцалж гаргах цаг нь болсон. Тус тусдаа, ганц нэгээр хийгдсэн судалгаа бол байдаг юм. Манай түүхийг гуйвуулсан гадны бүтээлүүдийг шүүмжилж, улс орон, уран бүтээлчдэд нь хүртэл дуугардаг хүн байхгүй дээ. Өвөр зуураа л шүүж ярилцахаас биш. За тэгээд шүүмжлээд ч гадныхан тоохгүй. Тэднийг зөв “шпи”-гээр хангаж өгөх, монголчуудын тухай хийх кинонд зөвлөгөө өгөх хэмжээнд санал тавибал харин яадаг юм бол.
    Эх сурвалж: Өглөөний сонин

  • ХҮН ҮНДЭСТЭН МОНГОЛЧУУДЫН ТӨӨРӨГДӨЛ

    Угтаа бидний нүүдлийн соёл иргэншил хэмээгч нь дөрвөн улиралаа даган өвс ургамалын гарц, уул усны байршилын онцлогоос шалтгаалан өвөлжөө, хамаржаа, намаржаа, зуслангаа тойрон нүүдэллэж, аж төрөх амьдралын нэгэн хэв маяг билээ. Энэхүү мал ахуйтан ард түмний амьдралын гол учир шалтгааныг дутуу ойлгосноор тэдгээр ард түмнүүд хаа дуртай газраа хэрэн тэнүүчилж, харсан зүгтэй ямар нэгэн зорьлогогүйгээр эсхүл дээрэм тонуулын мөрөөр нүүдэллэн амьдарч байдаг гэсэн ташаа ойлголтоос үүджээ.
    Гагцхүү өөрсдийн амьдарч байсан уугуул нутгаа орхин хэдэн зуун жилээр, алс холыг зорин нүүдэллэх ГАНЦ Л ШАЛТГААН байсан нь тухайн ард түмнүүдийн овог аймаг хоорондын зөрчил, газар нутаг бэлчээр усаа булаацалдан тэмцэлцэх буюу үндсэндээ дайн байлдаанаас үүдэн гардаг байжээ. Ийн нүүсэн бүлэг нүүдэлчид харин хэсэг хугацаанд ямар нэгэн зорилгогүй, дээрэм тонуулаар аж төрж болох бөгөөд бусдын нүдэнд харагдсан зөвхөн энэ нэг талын өнцөгөөр мал ахуйтан ард түмний түүхийг төсөөлж, бичиж ирсэн байх талтай юм.
    Одоогийн манай Монгол улсын нутаг дэвсгэрт оршин байсан аливаа нэгэн төрт улс нуран унаж, дараагийн нэгэн төрт улс залган гарч ирэхэд өмнөх улсын ард иргэд тэр чигтэй нүүдэллэн алга болох эсхүл бүрэн шахагдаж, оргүй хоосон газар нутагт тэр эзэлсэн улсын ард түмнүүд оршин суудаг мэтээр нүүдэлчид гэдэг ухагдахууныг нааж бидний түүхийг санаатай юмуу санаандгүйгээр тайлбарлаж ирсэн байна. Бид ч энэ мэтээр төсөөлж иржээ.
    Чухамдаа Алтайн нуруунаас Хянганы нуруу хүртэлх өргөн уудам нутаг дэвсгэр болоод эдгээр их уулсыг тойрон мал ахуйгаа даган аж төрөх нэг хэл соёлтой, олон овог аймагт хуваагдсан (соёлын хувьд хол зөрөөгүй, хэл ижил ч аялга ондоо) ард түмнүүдийн ээлжлэн төрөө байгуулж, бусдыгаа эрхшээн ДАГУУЛЖ байгаа үйл явц нь хэдэн мянган жилийн турш явагдасаар ирсэн байна.
    Түүхэнд бичигдэж, цаасанд буусан нь Хүн гүрний үеэс эхэлжихүй. Энэхүү одоогийн Монголын тэгш өндөрлөгт болж байсан зөрчил тэмцэл нийт хүн төрөлхтөнийг хөдөлгөөнд оруулж байсан нь Хүн гүрэн болоод дараагийн төрт улсуудын мандал бадрал, мөхөл сүйрлүүдээс тод харагдана. Хүн гүрнээс өмнө энэ үйл явц хэдэн удаа, яаж өрнөж байсан нь гагц бичигдэж үлдээгүйн улмаас бид одоо мэдэхгүй болжээ. Таамаглавал Шумерийн үе (эртний перс?), Скифийн (индо-европ?) үетэй ч холбоотой байж болох юм. Эдгээр одоо ч бүрэн судлагдаагүй, гарал үүсэл нь тодорхой биш, маргаантай нүүдэлчин овог аймгууд мөн л баруун тийш шахагдсанаас (хэсэг бүлэг нь) их нүүдлийг үүсгэн (энэ үйл явц хэдхэн жилийн бус хэдэн зуун жил дамнана), хүн төрөлхтөний нэгэн гайхамшигтай түүхийг бичилцэж ирсэн. Чухам хаанаас гарч ирээд тийн болсон нь тодорхойгүй ч нөгөөх л ГАНЦ учир шалтгааны улмаас үүдсэн байж болно. Шалтгаангүйгээр эх нутаг, газар усаа орхин нүүхгүй билээ.
    Хүн гүрэн мөхөж задран унахад эрх мэдэл бүхий ноёд язгууртнууд нь өөрсдийн захиргааны хэдэн мянгаас хэдэн түмэн өрх айлаа дагуулан эх нутгаа орхин явсанаас биш тухайн Хүн гүрний бүх ард түмнийг дагуулан явна гэсэн ойлголт байж боломгүй асуудал. Үндсэн ард түмэн бол байдаг газраа үлдээд дараагийн шинэ төрөө дагаад тэдний улсын туган доор аж төрөн, тэдний хойчис нь мөн л дараагийн шинэ төрөө дагах мэтээр үргэлжилнэ. Энэ нь овог, аймгууд өөрсдийн төрөө ээлжлэн байгуулж, төр улсын нэрийг өөрсдийн овог, аймгийн нэрээр нэрлэж буй явц бөгөөд үндсэн ард түмнүүд байдгаараа л байна.
    Өөрсдөө мэдэлгүй түүхийн хулгай хийх болсон үндэслэл
    Манай түүхийн үүсээд буй гол асуудал Түрэгийн эзэнт гүрний үеэс эхэлнэ. Түрэгийг дээдсээ болгосон Турк, Казакууд манай түүхийг булааж биднийг энэ газар усны уугуул бус суугуул болгох хүртэл хэмжээнд асуудал нэн их хурцаджээ.
    Жужан гүрний үед төмрөөр алба барьж дагаар орсон Ашина овгийн 500 өрх анх Алтайн нурууны Дуулга ууланд ирж суурьшжээ. Хэдэн зуун жил өнгөрөхөд хүчирхэгжин МЭ VI зуунд Этүгэнд төрөө байгуулах хэмжээнд хүрсэн байна. Ашина түрэг овгоос, Түрэг аймаг болж, аймгаас Түрэг улс болж, улсаас эзэнт гүрэн болсон хэдэн зуун жилд анх 500 өрх байсан ардууд Этүгэнийг бүхлээр нь Түрэгжүүлэхүү эсхүл олонх байсан Хүн гүрний хойчис Этүгэн ард түмний дотор уусах уу? Модуны үед оргил үедээ 300-400 мянган морьт цэрэг гаргах хүчин чадалтай Хүн гүрний хойчис Түрэгт эзлэгдэсэнээр бүгд түрэгжих үү? Эсхүл Ашина түрэгүүд хаанаас ирсэн хэн байлаа ч гэсэн анх Алтай орчмыг нэгтгэн Түрэг аймаг болохдоо Хүн гүрний хойчис баруун дээдсийн хэл соёлд уусан Түрэг гэдэг нэр л үлдсэн байж болох уу? Тэд ямар хэлээр ярьдаг ямар үндэстэн байв? Үсүнь газар усны ардууд уу? Энэ бол бидний эхлээд шийдэх асуудлын нэг нь. Үсүнь гэдэг бол Каспийн тэнгисээс Алтайн нуруу хүртэлх өргөн уудам газар нутгийг хамрах ойлголт.
    Ямартай ч Түрэг төрийн үеийн хадан бичээсэнд Хүн хэлээр ярьдаг байсныг Sergelen International Expedition -ны судлаачид тогтоож буй нь талархуйштай. Үүнээс гадна тэдний судалгааны ажил маш олон зүйлийг ухааруулж, сэхээрүүлж байгаа билээ.
    Ашина түрэгүүд анхнаасаа Хүн хэлээр ярьдаг байв уу? Хүн соёлд автав уу? гэдэг нь бас нэг тусдаа асуудал. Гэхдээ тэд Этүгэний ард түмнээс тэс ондоо хүмүүс биш байсан болов уу? Соёлын багахан зөрөөтэй, аялага өөр байснаас их хэтрэхгүй гэж бодож байна. Жужаныг цохиж бүгдийг нь шахаж үлдсэн орон зайг Түрэг ардууд эзэлсэн гэх үлгэр яавчиг логик ухагдахуунд буухгүй. Яг энэ нүүдэлчин гэдэг ухагдахуунаар Хүн гүрнийхэн бүгд шахагдаад үлдсэн орон зайг Сүмбэ эзэлсэн, Сүмбийг Жужан, Жужаныг Түрэг, Түрэгийг Уйгар гэх мэтээр үргэлжилнэ. Их Монгол улсыг ч мөн ингэж үзнэ.
    Түрэг гэдэг нэр хэрхэн яаж яваад Хүн үндэстэн Монголчуудын түүхээс салсан нь тэдний байлдан дагуулалтай холбоотой асуудал юм. Алтайн нуруунд анх 500 өрх айл ирж суурьшихаас эхлээд хэдэн зуун жилийн дотор одоогийн Монголын өндөрлөгийг нэгтгэн Этүгэнд төрөө байгуулсанаар өмнөх болон дараагийн төрт улсуудынхаа адилаар Үсүнь газрын ардуудыг дагуулжээ. Чухам энд л бидний төөрөгдөлийн шалтгаан тайлагдах учиртай юм. Үсүньчүүд Түрэгийн ноёрхолд орсон нь мөн л бүгд Түрэгүүд болно гэх ойлголт байхгүйг бид мэднэ. Гагц Түрэгийн соёлын нөлөөнд их бага хэмжээгээр автаж тэдний туган доор тэдний нэрээр цаашид аж төрөх тухай ойлголт юм. Цаашлаад эзэнт гүрэн болсон Түрэгүүдийн байлдан дагуулалт лалын ертөнцөд тэлэхэд Түрэг удирдагчидтай Үсүнь ардуудын нэр тухайн бүс нутагт Түрэг нэрээр үлджээ гэж ойлгож болно. Үсүньчүүд газар усныхаа эздийн хувиар олонх байсан учир он цаг өнгөрөх тусам ноёлогч анги нь үндсэн ард түмнийхээ дотор уусаж алга болдог нь зүй тогтол. Үсүнь газар усны ардууд өөрийн газар усандаа Хүн төрийн үед ч байсан, Түрэг төрийн үед ч байсан, Их Монголын төрийн үед ч байсан мөн одоо ч байсаар л байгаа энэ Казакын ард түмэн юм. Ерөнхийдөө Их Монголын эзэнт гүрний үед Алтан ордны улсын ноёлогч анги нь Монголчууд, ихэнх ард түмэн нь Кипчагууд байсантай ижил юм.
    Чухам яагаад Түрэг гэдэг нэр бусдаасаа илүү Үсүньд үлдсэн нь сонирхолтой. XI зуунд арабын Махмуд ал Кашгари хэмээгч хүн Түрэг хэлний тайлбар толь зохиосон нь “Диван лугат” юм. Энэ толийг бичих шаардлага гарсан нь тухайн үед Түрэг хэлээр ярьдаг төр ямар нэгэн хэмжээгээр байсныг илтгэнэ. Харин XIX зуунд Османы эзэнт гүрний үед ижил шашинтай учир зарим нэг үгийг тайлж уншсанаар манай эртний хэл юм байна гэсэн өнгөц ойлголт авч тухайн толин дээр гарах Түрэг гэх улсын нэрээр XX зуунд улсаа нэрлэсэн байх үндэслэлтэй юм. Одоогийн Анатолын хойгт суурьшсан Сельжүкүүд суугуул ардууд учир өөрсдийн түүхийн эрэл хайгуулаа хийж явахдаа буруу замаар орсон нь энэ юмаа. “Диван лугат” толь дээрх Түрэг үгсийн 70 хувь орчим нь одоогийн бидний хэлтэй дуудлагаараа ижил, жирийн хүн ч ойлгохоор тодорхой байгааг судлан гаргажээ. Харин үлдсэн 30 хувь нь Үсүнь хэлний үгс аж. Эндээс одоогийн Турк, Казак болон СТАН-ны орнуудын дээдэс бол Үсүньчүүд гэдгийг хэлэх нь зүйтэй. Тэд анх түүхийн хулгай хийж байгаагаа мэдээгүй байсан бол одоо мэдэхийн дээдээр мэдэж байгаа.
    (Мустафа Камиль пашагийн үеээсээ улсаа Турк гээд нэрлэчихсэн хүмүүс үүнээсээ буцна гэдэг бас хүнд асуудал шүү!!!)
    Түрэгүүд Хүн хэлээр ярьдаг байсныг шинжлэх ухаанчаар нотлох нь бидний эхний хийх алхам гэдгийг дахиад дурдъя.
    Өөрсдөө түүхийн хавханд орж буй Монголчууд
    Асуудал хэдий ийм боловч шийдэхэд хамгийн том бэрхшээл нь Их Монголын эзэнт гүрний үетэй холбогдоно. Учир юун хэмээвэл Тэмүчин Чингис хаан бол бидний Монголчуудын хамгийн ихээр бахархан, хүндэтгэдэг их эзэн хаан.
    Бидний түүхийг өмчлөх, булаах үйл бид Чингис хааны Их Монголын төрийн түүхээр түүхээ хардагаас болж буй хэрэг. Үүнээс болж энэ үеийн түүхээ өмнөх эртний түүхүүдтэйгээ шинжлэх ухаанчаар холбож чадалгүй мухардалд ордог байдал. Түүхийг төрийн биш ард түмний түүхээр бичсэнээр бид мухардалаас гарна.
    Уншигч та гайхаж буй байх. Учрыг сийрүүлье:
    Монголын нууц товчооны хамгийн эхний бүлэг ЧИНГИС ХААНЫ ДЭЭД ЯЗГУУР БӨРТЭ ЧОНО ГЭРГИЙ ГУА МАРАЛЫН ХАМТ ТЭНГИС ДАЛАЙГ ГЭТЛЭН ИРЖ ОНОН МӨРНИЙ ТЭРГҮҮНЭЭ БУРХАН ХАЛДУН УУЛАНД ИРЖ НУТАГЛАЖ буй тухай хэсэг. Мөн Рашид Ад Диний “Судрын чуулган” дахь Эргүнэ хунгийн домог, бусад сурвалжууд зэргээс үзэхэд Чингис хааны дээд өвгүүд хэзээ ч Этүгэнд ирж төр барьж байгаагүйг харж болно. МЭ VIII-XIX зууны үед л Бөртэ чоно тэнгис далайг гэтлэн ирж Бурхан Халдунд иржээ. Энэ бол хөдлөшгүй баримт. Чухаг нь бас нэгэн судлах ухагдахуун бол Хамаг Монголчуудын гарал үүсэл юм. Үүнд Шивэй аймгуудын түүх, Жужаны хиан, чонос 2 овгийн Эргүнэ хунд шургасан явдал хийгээд Бөртэ чонотой хэрхэн холбогдож байгаа түүхийг сэргээх нэн шаардлагатай.
    Этүгэн бол Хангайн нурууг тойрсон гол ус ихтэй, өвс ургамал тэгширсэн төв нутаг. Орхоны сав бол үе үеийн төрийн голомт. Чингис хаан бүх овог аймгуудыг нэгтгэж Орхоны савд Хархорумыг байгуулсан нь тохиолдол биш ээ. Үеэс үед хамгийн их хүнтэй, малтай нутаг бол ЭТҮГЭН нутаг, одоо ч хэвээрээ.
    Төрийн түүхээр түүхээ бичнэсээр бид гадныхны зохиосон нүүдэлчин гэдэг ухагдахуунаар суугуул иргэд болоод байгаа нь ийм учиртай. Турк, Казакууд Түрэгийг дээдсээ гэж үзсэнээр (асар их хөрөнгө хаяж судалж байна, суртчилаж байна, Турк улс Түрэгтэй холбон нэрээ ч сольж байна) биднээс 700 гаруй жилээр урт түүхтэй болж энэ газар усны уугуул эзэд болоод зогсохгүй Хүн гүрний түүхийг өмчлөх хэмжээнд тулан ирээд байна. Мэдлэггүй, мунхагаасаа болж бид өөрсдөө хавханд гүйн орж дотроо ч учираа олохоо байжээ. Чингис хааныг үгүйсгэж байгаа хэрэг огт биш. Чингис хаан хэдий агуу хаан ч гэлээ, Их Монголын эзэнт гүрний түүх эгнэшгүй ч гэлээ түүнээс өмнө ч бид агуу хаадуудтай, мөн л эгнэшгүй түүхүүдтэй байсан.
    Хүн гүрний задралаас хойш олон овог аймгууд өөрсдийн төрөө ээлжлэн байгуулж ард түмнүүд нь нэрээ сольж, хаанаа сольж байсан шиг тэдгээр олон овог аймгуудын нэг болсон Хамаг Монголчууд өөрийн төрөө байгуулж байжээ гэдгийг ухах хэрэгтэй. Тухайн XIII зууны үед хэл болоод соёлын онцын ялгаагүй Хамаг Монголчууд зүүн хойд захын жижиг аймгаас Чингис хааны суу ухаан, авъяас билэгээр Этүгэнд ирж төрөө байгуулсан байна.
    Этүгэн дэхь төвийн төр хуваагдалтай, хүч дорой байснаас Түрэгийн Буман хаан Тэлэг цохин дагуулж, улмаар Жужан төрийг нураан ноёрхох болжээ. Чингис хааны үед төвийн төр нь Хүн гүрний шууд хойчис болсон Этүгэн дэхь Хэрэйдүүд (Хэрэйдүүд дотроо маш их хагаралтай байсныг бид “Монголын нууц товчоо” –оос мэднэ) байж. “Монголын нууц товчоон” -д Ван хан Тоорилыг хамгийн эртний хаадын отгон нь хэмээн хүндэтгэсэн байдаг, мөн Хамаг Монголчуудыг “дорно зүгийн цөөн Монгол омогдоод байх болов. Эртний сурвалжит Ван ханыг элдвээр айлган дутаалгаж энэ саяхан үхүүлэв. Тэгээд тэд, бүгдийг эзлэн хаан болох санаатайа юу?” гэж Найманы Таян хан өгүүлдэг. Энэ нь XIII зуунд тухайн үедээ Хэрэйдүүд хамгийн их хүн амтай, малтай аймаг нь байж, Их Монгол улсын ард түмэн хийгийд үндсэн соёл нь Хэрэйд давамгайлсан, төр нь Хамаг Монголчууд байжээ гэж үзэж болно. Ялангуяа Хэрэйд хатантай Тулуйн угсаа зэвсэг зөрүүлэлгүй төрийн эргэлт хийсэн нь түүний хөвгүүдийн ард Хэрэйдүүд дэмжиж байсантай холбоотой юм. Алтан ордны Бат хааны дүү Бэрх 3 түмэн цэрэгтэй хуралдайд ирээд Мөнхийг хаан болгож байхад Их хаан Өгөөдэйн угсаа эх нутагтаа Бэрхийн 3 түмэн цэргээс эмээсэндээ хаан ширээг талбин өгсөн байх учир байхгүй юм.
    Үүнтэй ижил нэг тохиолдол өмнө нь дэлхийн түүхэнд ч тохиолдож байжээ дурдсуу.
    МЭӨ IV зуунд Грекийн хойд захын Македон хэмээх жижиг муж улс суут байлдан дагуулагч Агуу Александр болон түүний эцэг Филиппийн үед бүх Грекийг нэгтгэж дуусган бага Азийг байлдан дагуулжАхеменидийн Персийн эзэнт гүрнийг мөхөөж зүүн зах нь Энэтхэг, Бактриа (одоогийн Афганистан орчим) хүрчээ. Биднээс ялгаатай нь Грекүүд улсаа Македон гэж төрийн нэрээр нэрлэсэнгүй түүнээс өмнөх эртний Грек хэмээх нэрээр улсаа нэрлэжээ. Одоо үед Агуу Александрыг хэн ч Грек хүн биш гэж хэлэхгүй. Грекүүд эртний Македоны түүхийг 100% өмчилж байна. Балканы хойгт Югославын задралаар шинээр бий болсон слав гаралтай үндэстэн Македон хэмээх нэрийг авч улс болоход Грекүүд эсэргүүцсээр байгаад саяхан 2019 онд улсынх нь нэрийг Хойд Македон болгон өөрчлүүлж чадаж байна. Агуу Александрыг жанжид нь Грек хатан авахыг хүсэхэд зөрүүдэлсээр байгаад Бактриагаас хатан авсан нь түүний босгосон эзэнт гүрэн мөхөх нэг шалтгаан нь болжээ. Александрыг нас нөгчмөгц жанжид нь хатан, хан хүүг нь хороож эзэнт гүрнийг нь хуваан захирдаг. Энэ бас манай түүхээс бас нэг ялгаатай тал нь. Их Монгол улсын хаан угсаа Хэрэйд эхтэй Тулуйн хөвгүүдэд шилжсэнээр Хүн гүрний шууд хойчис Хэрэйдүүд тэдгээр хөвгүүдийг хаанаа хэмээн хүлээн зөвшөөрч Чингис хааны байгуулсан их улсыг задраалгүй авч үлджээ. Нөгөөтэйгүүр Өгөөдэй хаан амьд сэрүүн байх үедээ Хэрэйдийн бэлэвсэрсэн хатан Сорхугтани Бэхийг хүү Гүегтэй эртний Монголын авга түших ёсын дагуу авч өгөх гэсэн нь тохиолдолын хэрэг биш бөгөөд өөрийн удмын хаан угсааг хадгалан үлдэх гэсэн холын бодол байжээ. Дөрвөн том болсон хөвгүүдтэй, хөгшин эмэгтэйг зөвхөн өөрийн хүүдээ авч өгөх гэсэн нь өөрөөс нь хойш төр хямрах үйл явцыг ухсан байж. Борчигуны угсаанаас Гүегээс өөр авга түших эр олдохгүйдээ тэгсэн хэрэг биш юмаа.
    Одоо уншигч та санааг ойлгож буй байхаа. Хүн гүрний задралаас үүссэн олон овог аймгийн нэг Хамаг Монголчууд XIII зуунд өөрсдийн төрөө байгуулжээ. Грекээс ялгаатай нь бид улсаа Хүн гэж нэрлэсэнгүй Монгол гэж нэрлэсэн нь төөрөгдөлд оруулж байгаа юм. Басхүү Монгол гэж нэрлэсэн нь буруу гэж байгаа зүйл биш гэдгийг ухах хэрэгтэй. Төрийн түүх, үндэстэний түүх гэдэг ялгааг ойлгож, үндэстэнийхээ буюу ард түмний түүхээр өнгөрсөнөө харж, сэргээж чадвал би Хүн гүрнээс хойших үе үеийн бүх төрийн түүхүүдээ давхар өмчилж чадах билээ.
    Мал ахуйтан Хүн үндэстэний 2200 жилийн түүхэн дэх зөвхөн XIII зуунд хамаарах хэсэг нь Их Монгол улсын үе юм шүү.
    Анхаарал тавин уншиж дуусгасанд гялаалаа!
    Бичсэн: Оюунбаатарын Наранбаатар. 2022 оны 07 сарын 28 өдөр.
    Гол эх сурвалж: Sergelen International Expedition -ны судалгаа

  • ХАР ХОТ

    Монголын олон домогт өгүүлснээр, бурхадын анхны үр сад Хара-Хотод мэргэд, худалдаачид, эрэлхэг дайчид, чадварлаг гар урчуудыг байрлуулсан үзэсгэлэнтэй, баян хот байжээ.
    Хара-Хото гэдэг нь “хар хот” гэсэн утгатай. 1032 онд Жуян нуурын сав газрын ойролцоо баригдсан Торгоны зам дээрх Дундад зууны Тангут бэхлэлт байжээ.
    Үлдэгдэл нь 9.1 м-өндөр налуу, 3.7 м- зузаан гадна ханыг харуулж байна. 11-р зуунд Баруун Сяагийн худалдааны төв болсон.
    The Travels of Marco Polo дээр Марко Поло Хара-Хототой хамт Этзина эсвэл Эдзина хэмээх хотод зочилсон тухай
    дүрсэлсэн байдаг.
    Ханатай бэхлэлтийг 1226 онд Чингис хаан анх авчээ. Энэ нь монголчуудын дор үргэлжлэн цэцэглэж, Хублай хааны үед өргөжсөн

  • МОНГОЛЫН АЛТАН УРГИЙНХНЫ ОЮУНЫ БҮТЭЭЛ. ТАЖ МАХАЛ” БА “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”

     

    Ноёхон аймгийн Жунсо ирэв. Оронар аймгаас Зургаан ирэв. Тэгээд Барулас аймгаас Сохо сэцэн, Харачар хөвүүнтэйгээ ирэв…”
    Энэ бол 12-р зууны сүүлч буюу 1180-аад оны эхэн үеийн Монголын уудам тал нутгийн нэгээхэн хэсэг Ононы хөндийнд болсон явдал билээ.
    Ертөнцийн 7 гайхамшгийн нэг, хүн төрөлхтөний түүхийн үнэнч хайрын нэгэн билэгдэл болсон Таж Махал бол Энэтхэг дахь Их Моголын эзэнт улсын 5-р хаан Шах Жахан хаанаас үнэнч эхнэр, үзэсгэлэнт Мумтаз Махал хатандаа зориулан бариулсан дурсгалын цогцолбор билээ. Мумтаз Махал хатны жинхэнэ нэр нь Аржуманд Бану бөгөөд тэрээр эр нөхрийнхөө гол түшиг, дотнын зөвлөх нь байж, аюул түгшүүртэй олон он жилүүдийг хамтдаа туулжээ. Шах Жаханыг төрийн бүх хэргийг түүнтэй зөвлөж хэлэлцдэг байсан гэх бөгөөд албаны баримт бичгийг сийрүүлэн бичээд явуулахад гэргий нь тамга дардаг байсан гэдэг.
    Мумтаз Махал хатан 14 дэх хүүхдээ төрүүлэх үедээ 1631 онд нас баржээ. Түүний нас барсан явдал хүчирхэг хаан Шах Жаханы амьдралыг эзгүйрүүлж, тэрээр аливаа жаргал цэнгэлийг огоорч, элдэв тансаглалаас татгалзаж энгийн даруу хувцаслах болжээ. Шах Жахан эхнэрийнхээ дурсгалд зориулж 1632 оноос эхлэн томоохон байгууламжийг бариулж эхэлсэн нь 16 жилийн турш үргэлжилж 1648 онд үндсэн барилгын ажил нь дууссан байна. Туслах байгууламжуудын ажил дахин 5 жил үргэлжилж 1653 онд дуусжээ. Энэхүү байгууламжийг барих үед байсан англи хүн Питер Манди: “…Барилгын ажил эхэлж маш хүнд хөдөлмөр, ихээхэн зардал сүйтгэлийн хүчээр хурдан явагдаж, асар их хүчин чармайлт, хичээл зүтгэл шаардаж байв. Алт, мөнгийг энгийн нэг металл, гантигийг жирийн нэг чулуу л гэж үзэж байв…” гэж бичжээ.
    Шах Жахан хаанд Жамна мөрний нөгөө эрэгт өөртөө зориулж хар гантигаар Таж Махалтай яг адилхан бунхан бариулж, түүнийгээ гэргийнхээ бунхантай гүүрээр холбох бодол байсан ч тэрээр гүйцэлдүүлж чадаагүй юм. Бага залуудаа байнга бослого үймээн гаргаж эцэг Жахангир-аа зовоодог байсан Шах Жахан хожим өөрийн хүү Аурангзеб-д эрх мэдлээ алдаж, амьдралынхаа сүүлийн 8 жилийг Агра-ийн цайзын ордонд хоригдон, Таж Махал – д мөнхийн амгаланг олсон хайрт гэргийнхээ дурсгалын цоголборыг Жамна мөрний дээгүүр ширтэн удтал суусаар байсан гэдэг. Тэрээр 1666 оны 1-р сарын 22-нд 74 насандаа хайрт гэргийнхээ араас тэнгэрийн оронд оджээ.
    Харин миний бие нийтлэлийнхээ эхэнд “Монголын нууц товчоон” – оос зүгээр ч нэг иш татаагүй болно. Энэхүү манай дэлхийн үнэнч хайрын билэгдэл болсон гайхамшигт уран барилгын цогцолбор Таж Махал-ыг бариулсан Энэтхэгийн Их Моголын эзэнт гүрний 5-р хаан Шах Жахан нь тэртээх дөрвөн зууны чинадад буюу 1182 онд Онон голын хөвөөнд байсан Тэмүүжин хан дээр Харачар хөвүүнээ дагуулан очсон Баруласын Сохо сэцэний удмын 15-р үеийн үр хойчис нь билээ.
    Тайлбар:
    1. “Монголын нууц товчоо”-ны энэхүү 120-р бүлгийг эрдэмтэн Ц. Дамдинсүрэн гуай “… Мөнхит хианы хөвүүн Үнгүр нар чаншиут, баяуд харьяат нараа дагуулж ирэв…”
    2. “Монголын нууц товчоо” Эртний үг хэллэгийн түгээмэл тайлбартай Шинэ хөрвүүлэг” 2011он. Ш. Чоймаа, Д. Төмөртогоо нар: “…Бас Мэнгэтү хианы хөвүүн Өнгүртэн, Чаншигуд Баягуудаараан айсун ажгуу…” зэрэг нь бүгд буруу тайлбар юм.
    3. Энд гарч буй чаншиут, Чаншигууд нь Мөнхөт хианы хөвүүн Чаншиут-ын нэр болно. Түүнээс бус овог аймгийн нэр биш юм. Тиймээс миний бие “Нууц товчоо”-ны энэхүү хэсгээс иш татахдаа залруулан бичсэн болно.

    Ю.Пүрэвдорж.

  • ЧИНАГИЙН ГАЛСАН

    Өнөөдөр 78 нас хүрч байгаа Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Чинагийн Галсангийн тухай мэдээллээс хүргэе.
    1. Галсан 1944 оны 12-р сарын 26-нд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд малчин ард Чинагийн 4 /9 хүүхдээс эсэн мэнд үлдсэн/ хүүхдийн отгон нь болон мэндэлж, ахлах сургуулиа төгсөөд МУИС-ын Монгол хэл, уран зохиолын ангид, дараа нь Германы Хүмболтын их сургуулийг төгссөн. МУИС-д герман хэлний багш болон сонин сэтгүүлийн газарт сурвалжлагч, утга зохиолын ажилтан хийдэг болсон ч 1976 онд “улс төрийн шалтгаанаар” багшлах эрхээ хасуулж, уран бүтээлдээ гол анхаарлаа хандуулан ажилладаг болсон.
    2. 1960-аад оноос шүлэг бичиж эхэлсэн Чинагийн Галсан Монголоос уран бүтээлээрээ Өрнөтэй шууд харьцаж, өөрийн гэсэн уншигчидтай болсон Монголын цөөн зохиолчдын нэг. Түүний бүтээлүүдээс дурьдвал: Монгол хэлээр “Эр хар сур”, “Аянгат цагийн тууж”, “Тэнгэрийн зүүд”, “Ноомой эрийн мөрөөр”, “Арван сарын тэнгэр дор”, “Алаг хорвоогийн гэрэл сүүдэр” зэрэг бүтээлүүд хэвлүүлсэн бол Англи хэл дээр 2004 оноос эхлэн 10-аад бүтээл, Герман хэл дээр 1981 оноос 20-иод бүтээл гаргасан. Жил бүр уран бүтээлээрээ Герман болон Европ даяар Монголын тал нутаг дахь Тува үндэстний тухай, Монголын тухай нийт 40 гаруй зохиолч бичиж, таниулж яваа. Зохиол бичихээс гадна Тувагийн цөөнхийн төлөө тэмцэгч хүн.
    3. Чинагийн Галсангийн Тува нэр нь Журук-Уваа. Цэнгэл сумын сургуульд ортол Монгол нэртэй бол гэсэн тул эмээгээсээ Монгол нэр асуутал “Галдан” гэдэг нэр хэлсэн ч хүүхэд болохоор хичээлдээ очихдоо нөгөө нэрээ мартаад багш нь Монгол нэрийг нь асуухад сургуулийн манаач Галсан гуайтай өмнөхөн таарчихсан, санаанд ойрхон санагдсан тул “Галсан” хэмээх нэртэй болсон гэдэг. 1980-аад онд буюу 36 насандаа зүрх нь муудаж, амиа алдах шахсан ч сайн эмчилгээ хийлгэсэн. Бөөгийн шашинтай Тува хүн. Мод тарих дуртай, 1 сая мод тарих зорилготой. Сүүлийн 15 жил мод тарихдаа анх Германчууд мод их тарьдаг болохоор дуурайсан гэдэг. Бүх модоо үрээр тарьж, 1 сая гаруй мод тарьсан түүний зорилго нь 2 сая мод тарих. Галсан гуайн гэр бүл 3 хүү, 1 охинтой. Отгон хүү нь өдгөө мод тарих газар, үр тараах зэрэг модтой холбоотой бүх асуудлыг нь хариуцдаг.
    4. 1992 онд А.Ф. Шамессогийн нэрэмжит шагналыг “Тува” туужаараа, 1995 онд шилдэг номд олгодог Пуххаймын шагналыг “Дуу өндөрлөх цагаар” номоороо, 2002 онд “ Аянгат цагийн тууж” номоороо МЗЭ-ийн шагнал, 2006 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол авсан бол 1992 онд дэлхийн утга зохиолын санд хувь нэмрээ оруулсан гадаадын зохиолчид олгодог Аделберт фон Шамиссогийн шагнал, 1995 онд уран зохиолын шилдэг ном /Пуххаймын шагналыг Дуу амрах цагаар туужийн номоор/, 2001 онд Герман хэлт уран зохиолыг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан учир Х. Додрерийн шагнал, 2002 онд Улс түмний хооронд соёл түгээх ажилд гаргасан өндөр амжилтыг үнэлэн олгосон ХБНГУ-ын Холбооны Гавъяаны загалмайн одон, 2003 онд Тувагийн урлаг, соёлын гавьяат зүтгэлтэн, Баварын уншигчдын нэрэмжит шагнал, Шамиссогийн шагнал хүртсэн дэлхийн арав дахь, Ази тивийн анхны зохиолч болсон.
    5. Эцэст нь сонирхуулахад: Анх хэл ус сайн мэдэхгүй Германд оччихоод сургуулиасаа хөөгдчих вий гэж айсандаа шөнө унтаж чадалгүй 4 цагт сэрж хэлээ давтсан гэдэг. Тэрнээс хойш өдөр бүр 4 цагт сэрдэг дадалтай болж, өдөрт 4 цаг л унтдаг. Мөн Австрийн нэг еврэй Вилхэлм Райх гэж нэг хүн бодож олсон агаар мандлаас цөмийн болон бусад хог хаягдлаас үүссэн “блокад” бөглөрөөг олон төмөр хоолойгоор сооруулан авч, салхи гаргаж өдөөдөг “ЗАД” төхөөрөмжийг өөрийн мөнгөөр хийлгэхэд нь зарим хүн Ч. Галсан солиорчихож хэмээн ярьж байсан удаа бий.