Category: Монголын түүх

  • ХАЛХЫН СҮМИЙН МӨРГӨЛДӨӨН БУЮУ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙН ЭХИЙГ ТАВЬСАН МАНЖ-ГОГИЙН ХЭЛЭЛЦЭЭР

    Япон, Манжийн зүгээс өдүүлсэн Халх голын хилийн мөргөлдөөн бүр 1935 оны нэгдүгээр сараас эхэлсэн түүхтэй. Уг үйл явдлыг газар дээр нь тодруулахаар VI дизивийн 15 дугаар хорооны штабын дарга Д.Дондов 1935 оны нэгдүгээр сарын 24-нд Халхын сүмийн харуул дээр очжээ.
    Мөн өдрийн 13.00 цагт Япон, Манжийн зэвсэг бүхий 17 этгээд БНМАУ-ын хилд 20 км нэвтрэн Халхын сүмийн орчимд ирсэн тухай мэдээ авмагц учрыг лавлахаар тэрбээр харуулын дарга Г.Янжив, дөрвөн цэргийн хамт очжээ.
    Гэтэл хил зөрчигчид тэдний өөдөөс буудсан тул харилцан буудалцах үеэр Д.Дондов, Г.Янжив нар амь үрэгдсэн байна. Мөн оны нэгдүгээр сарын 31-ны өглөөний 08.00 цагт Япон, Манжийн зэвсэг бүхий цэрэгтэй 41 машин, 53 морин цэрэг их буугаар дэмжүүлэн Халхын сүм рүү дайрчээ.
    “Хил дээр буун дуу гаргаж болохгүй” гэсэн Бүх цэргийн жанжны тушаал ёсоор манай харуулынхан ухарч, Монгол Загасны харуул дээр ирсэн байна. Манжийн талынхан мөн өдрийн 12.00 цагт Халхын сүмийг эзлэн Монгол Загасны харуул руу довтолж 13.00 цагт эзлэн авчээ.
    Манай харуулынхан мөн л буун дуу гаргалгүй ухарсаар Нарийн нуурт ирж байрласан байна. Манжийн тал хоёрдугаар сарын нэгэнд ухарч, Халхын сүмд очиж суурьшжээ. Халх голын зүүн талын Халхын сүм орчмын газар нь эртнээс Халхын Сэцэн хан аймгийн нутаг байжээ.
    1697 онд Халхын Сэцэн хан Норовын хүү Пунцаг Буйр нуурын зүүн хойд талд да лам Жамбал-Осорыг залж шашин номын газар болох эхлэлийг тавьсан байна. Тиймээс Монголын хилчид Халхын сүм орчимд харуул хийдэг байжээ.
    Гэвч Японы тал түүхийг гуйвуулж, “Халхын голын эрэг бол Халх ба Баргын хилийн зааг мөн. Халхын сүм орчим нь Баргын нутаг. Өөрөөр хэлбэл Манжго улсын газар.” гэж үзэх болжээ.
    Тэр үед Халхын сүүлчийн Сэцэн хан Навааннэрэн япончуудын тэрхүү санаархалд няцаалт өгч, Халхын сүм орчим нь Сэцэн хан аймгийн нутаг болох талаар томоохон нийтлэл бичиж байжээ.
    Ийнхүү Япон, Манжийн зүгээс манай улсын эсрэг хилийн будлиан үүсгэсэн нь Манжуурт байрлаж байсан Япон цэргийн эрхтнүүдээс БНМАУ-ын Засгийн газар уг будлианыг эв зүйгээр зохицуулахыг чармайж эхэлсэн байна. Үүний үр дүнд БНМАУ ба Манжгогийн хооронд хилийн хэлэлцээр эхэлжээ.
    Энэхүү хэлэлцээр нь үндсэндээ 1935-1941 оны хооронд нэлээд хүнд байдалтай явагджээ. 1935 оны зургаадугаар сарын гуравнаас 1937 оны есдүгээр сарын 13 хүртэл үргэлжилсэн энэ хэлэлцээр түүхэнд “Манжуурын бага хурал” гэж нэрлэгдэх болжээ. Дээрх хугадаанд Манжуурын бага хурал гурван удаа хуралдсан байна.
    Манжуурын хэлэлцээрт хэн хэн оролцсон бэ?
    Тус хэлэлцээрийн анхдугаар бага хурлын төлөөлөгчдийн тэргүүнээр Бүх цэргийн жанжны II орлогч Гончигийн Самбууг томилж, МАХЦ-ийн II корпусын дарга Гомбожавын Дамба, нарийн бичгийн даргаар Онход Жамъяангийн Догсүрэн, комендантаар Цэргийн явдлын яамны ажилтан Чимэгийн Жагван, шуудан зөөгчөөр Дотоод явдлын яамны тасгийн дарга Нэрэндоогийн Чимэддорж, Самбуугийн хувийн нарийн бичгийн даргаар Цэргийн явдлын яамнаас дөнгөж шилжин томилогдоод байсан Жанлавын Лувсандэндэв, хятад хэлний орчуулагчаар Үйлдвэрчний төв зөвлөлийн орчуулагч Журамт, орос хэлний орчуулагч нэг, шифр утасны орчуулагч нэг, тэнд үйлчлэх жолооч хоёр, шуудангийн жолооч нэг, нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгч ажиллажээ.
    Харин Манжгогийн талаас Хойд Хянган мужийн захирагч Лин Шинь тэргүүтэй тус мужийн сэргийлэи хамгаалах цэргийн дарга, хошууч генерал Үржин Гармаоев, Манж улсын Гадаад явдлын яамны Засгийн хэлстийн дарга Шинжи Жин И, Хайлаарын тагнуулын байгууллагын дарга Цай Тэн Жин Рүй болон Манжгогийн төлөөлөгчдийг дагалдан Манжго улсын Гадаад явдлын яамны зөвлөх, Японы Гадаад явдлын яамны хэрэг эрхлэх газрын ажилтан Канки, Цэргийн явдлын яамны зөвлөх Сайто, ажилтан Сакурай, орчуулагч Иногүчи, Монгол Засгийн яамны хэрэг эрхлэх тушаалтан Жүнжүүржав (япон хэлний орчуулагч, холбоо баригч), Хадаа, Хайлаарын цагдаагийн газрын салааны дарга (сүүлд Хойт Хянган мужийн цагдаагийн танхимын дарга болсон) Чүн Дэй болон нарийн бичгийн даргаар Хуа Минтай, Хойд Хянган мужийн сэргийлэн хамгаалах яамны ажилтан Жү Кавсан Зан (монгол хэлний орчуулагч, холбоо баригч), Хойд Хянган мужийн сэргийлэн хамгаалах яамны орчуулагч Эрхэмбаяр болон хурлын тэмдэглэгчид зэрэг арваад хүн оролцжээ.
    Хэлэлцсэн асуудал
    Манжуурын бага хурал Халхын сүм хэний нутаг болохыг шийдэх, хилийн шугамыг нягтлан тогтоох гэсэн хоёр үндсэн асуудал хэлэлцэхийн зэрэгцээ тэр хугацаанд Япон, Манжгогийн цэргүүд БНМАУ-ын дорнод хил дээр зөрчил, мөргөлдөөн олонтаа үүсгэж байсныг тухай бүрд нь хэлэлцэж байжээ.
    Манжуурын гурван удаагийн бага хуралд оролцсон Монголын талын төлөөлөгчид асуудлыг бие даан шийдвэрлэх эрхгүй, бүх зүйлийг ЗХУ-ын консулаар дамжуулан төвдөө мэдээлж, төвөөс заавар зөвлөгөө авч байжээ.
    Чухамдаа энэхүү хэлэлцээр нь ЗХУ-ын удирдагчдын шууд удирдлага дор явагдаж байв. Тухайлбал, 1936 онд Х.Чойбалсангаас З.Пүрэвдорж, Н.Чимэддорж нарт цахилгаан утас илгээж, Москвагаас Отпорт очсон СССР-ийн Дотоод явдлын яамны ажилтан Рашинтай уулзаж, ажил хэргээ танилцуулан зөвлөгөө тусламж авч байхаас гадна түүнийг нууцалж, задруулахгүй байхыг сануулсан байна.
    Мөн Х.Чойбалсан 1937 оны есдүгээр сарын гурванд З.Пүрэвдорж, Н.Чимэддорж нарт бичсэн 03 тоот нууц цахилгаандаа, “Нэгдүгээр зүйлийг хоёрдугаар зүйлтэй нэгтгэн оруулахыг Москвагаас шийдвэрлэсэн” гэжээ. Манжуурын хэлэлцээрт манай төлөөлөгчдийн тэргүүнээр оролцож байсан Г.Самбуу нам, засгийн удирдагчид өөрсдөө асуудлыг бие даан шийдвэрлэж чадахгүй, ЗХУ-аас өгсөн заавар удирдамжаар хэлэлцээр явагдаж байгаад дургүйцэж байжээ.
    ЗХУ-аас тус улсад ажиллаж байсан тагнуулын байгууллагынхан манай төлөөлөгчдийг хардан Х.Чойбалсангаар дамжуулан 1937 оны наймдугаар сарын 19-нд Н.Чимиддорж, З.Пүрэвдорж нарт явуулсан 01 тоот нууц албан захидалдаа “Самбуу үүнээс урьд ба одоо Цэргийн яамны шифр авч явсан эсэх.
    Хэрэв авч явсан бас түүгээрээ харилцдаг эсэх. Хэн хаана хадгалж байгааг шалган мэдэж, нааш нь маш нууцаар мэдэгд” гэсэн байна. Н.Чимэддорж мөн оны есдүгээр сарын найманд 06 тоот нууц цахилгаанаар Х.Чойбалсанд хариу мэдэгдэхдээ “Цэргийн яамны шифр авч яваа эсэх нь мэдэгдсэнгүй.
    Авч явсан бол ажиллахгүй байгаа байж магадгүй.” гэж хариу өгч байжээ. Ийнхүү улс төрийн талаар сэрдэгдсэн Монголын талын төлөөлөгчдийг 1937 оны есдүгээр сарын аравны шөнө баривчилж эхэлсэн байна.
    Монголд ирсэн ЗХУ-ын тусгай төлөөлөгчдийн нэг, тус улсын Дотоодыг хамгаалах Ардын комиссарын орлогч М.П.Фриновскийгоос Дотоод Явдлын яамны сайд Х.Чойбалсанд биечлэн гардуулсан 1937 оны наймдугаар сарын 28-ны өдрөөр огноолж, орос хэл дээр машиндсан “Заговор” буюу “Хуйвалдаан” (“Японоос БНМАУ-ыг эзлэх төлөвлөгөө” гэх агуулагатай) гэж томъёолсон хэрэгт холбогдох Монголын нам, улс, олон нийтийн байгууллагын удирдах тушаалтан 115 хүний нэрсийн жагсаалтын хамгийн эхэнд Манжуурын I, III бага хурлын Монголын төлөөлөгчдийн тэргүүн Г.Самбуу, 18 дугаарт II бага хуралд оролцсон Монголын төлөөлөгчдийг ахалсан Л.Дарьзавын нэр бичигдсэн байна.
    Мөн төлөөлөгч Г.Лут-Очирын нэр 75-д, М.Ядамсүрэн 76-д, орчуулагч Жүрмэд 62-д, Жагван 77-д, Лувсандэндэв 93-д, Шагдар 94-т тус тус тэмдэглэгджээ. Тэрчлэн төлөөлөгч Улсын Бага хурлын дарга Д.Догсом, Мал, тариалангийн яамны сайд З.Пүрэвдорж нар хожим 1940-өөд оны эхээр баривчлагдан ЗХУ-д хүргүүлэн тэнд цаазлагдсан байна.
    Тэдэнд “Хувьсгалын эсэргүү, Японы тагнуулын байгууллагын удирдагч, идэвхитэй гишүүн, БНМАУ-ыг устгаж Японд эзлүүлэх төлөвлөгөөтэй байсан. Японд тагнуулын мэдээ дамжуулсан” гэх хэргээр ял тулгажээ.
    Мөн дээрх гурван удаагийн бага хуралд Манжгогийн талыг ахлан оролцсон Хойд Хянган мужийн захирагч Лин Шинь тэргүүтэй зарим монголчуудыг япончууд “Оросын тагнуул” хэмээн буруутгаж буудан хороосон тухай баримт бий.
    В.Молотов нар бүх асуудлыг эцэслэн шийдвэрлэв
    Халхын голын дайны дараа Зөвлөлт-Монгол, Япон-Манжгогийн дөрвөн этгээдийн хилийн хэлэлцээ 1939 оны 12 дугаар сарын долооноос 1941 оны зургаадугаар сарын 14-нд Чита болон Харбинд бүгд дөрвөн удаа явагдсан байна.
    Байгаа байрлалдаа дайны галыг зогсоох тухай шийдвэр ирэх үед Монголын зарим газар нутаг Японы армийн мэдэлд үлдсэнийг шийдвэрлэх нь хэлэлцээрийн чухал асуудал байв. Гэвч олон удаагийн, хилийн хэлэлцээгээр хөндөгдсөн маргаантай асуудал эцсийн мөчид ЗСБНХУ-ын Гадаад Хэргийн Ардын комиссар В.Молотов, Москвад суугаа Японы элчин сайд Того-той 1941 оны зургаадугаар сарын есны өдөр Москвад байгуулсан хэлэлцээрээр дуусгавар болж, БНМАУ, Манжгогийн хилийн будлианы талаар тохиролцоонд хүрсэн байдаг. Мөн сарын 14-нд болсон БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн хурлаар, тус хэлэлцээрийн тухай сайшаан тэмдэглэж, батлаад Маршал Х.Чойбалсан, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал нар И.Сталинд явуулсан цахилгаан утсандаа тэрхүү хэлэлцээрийг “Зөвлөлт улсын гадаад бодлогын шинэ ялалт”, “Аугаа их Сталины гүн санаачилга” хэмээн үнэлж байжээ.
    Гэвч тэрхүү тохиролцоо нь Монгол Улсын хувьд тийм ч ашигтай зүйл биш байв. В.Молотовын хэлэлцээрийн уршгаар Халх голын чанад дахь 62.700 га нутаг, түүний дотор Нөмрөгийн Мана уул, халхын эртний шүтээн Халхын сүм хилийн гадна Манжгогийн мэдэлд үлдсэн байна.
    Ш.Батцогт

  • ХЯТАДЫН ПҮҮСҮҮД

    Хятадууд бараагаа зээлээр өгөхдөө бэлэн худалдаанаас 1.5-2 дахин илүү үнээр зарна.
    Худалдаачид 20-р зууны эхээр мөнгөө хэрхэн хүүлдэг байсныг нүдээр үзсэн И.М.Майскийн бичсэнээр “Хятадууд зах дээр ширхэг нь 0.8 лан үнэтэй цайг зээлүүлэхдээ дараа хавар нь цайны үнэд 1 төлөг, хүүнд нь 1 төлөг авч завшдаг.
    Хэрэв зээлдэгч монгол дараа жил нь цайныхаа үнэд 2 төлөг өгч чадаагүй бол хугацааг сунгаж, дараа жил нь 1.5 лангийн үнэтэй 2 шүдлэн хонь, дөрөв дэх жил тус бүр нь 3 лангийн үнэтэй хязаалан хонь 2-г авч,өөрөөр хэлбэл 0.8 лангийн үнэтэй ганц цай зээлүүлээд 4 жилд 6 лан болтол үржүүлж 216 хувийн хүүг завшдаг байжээ.
    Хятадууд ихэнхдээ зээлийнхээ хүүг авч, үндсэн өрийг үлдээгээд түүнийгээ байнгын орлогын эх үүсвэр болгохыг хүсдэг тэгж чаддаг байжээ.

    Сэржхорол Гантогтох

  • МОНГОЛОО ГЭХ СЭТГЭЛ ЭЭ

    Орчуулагч судлаач Г.Аким:
    Орчуулсан зүйлийн товъёололоос үзвэл орос, англи, франц, польш, чех, мажар гэсэн бардаагаар зургаан хэлнээс орчуулга, тэр тусмаа яруу найргийн орчуулга чөлөөтэй хийж байсан байна. Өчүүхэн миний бүртгэснээс үзэхүл дэлхийн 20 гаруй орны 70 орчим зохиолчийн 240 эргэм нэр төрлийн бүтээл буюу роман, тууж, өгүүллэг, найраглал, шүлэг орчуулсан байна. Гэхдээ энэ бүртгэлийг бүрэн гэж хэлж үл зүрхэлнэм.
    Охин Р.Нямаа:
    1976 онд аавыг дотор өвдөөд байна гэхээр нь Чойжинхорлоо эмчид үзүүллээ.
    Би тэгэхэд даан ч муу юм бодоогүй. Гэтэл ходоодны хэцүү нэрт өвчин байсан. Гэсэн ч горь тасрахгүй, Москвад эмчлүүлнэ гээд аваад явлаа. Аав минь онгоцонд таван минут тутамд л гулгин зовж байсан ч Монгол гээд л, Монголын түүх, соёл гээд л хажуугийнхаа улсад яриад л явсан. Би даан ч сэтгэл дэн дун явсан болохоор юу ярьсныг нь тогтоогоогүй. Аавын минь яриаг сонссон эрэгтэй, эмэгтэй орос хүмүүс “ямар их соёлын мэдлэгтэй, ямар сайхан хүн бэ, бие нь сайн болоосой” гэж надад үнэн сэтгэлээсээ хэлж байсанд яамайдаа олон сайхан хүний энэ сайхан үгс аавыг минь эдгээх шиг баясгасан
    Охин Р.Индра: Аав минь нас барахаасаа хэдэн хоногийн өмнө Аав нь Монголоо гэсээр яваад ийм боллоо доо гэж нэг хэлсэн. Ингэж хэлэх нь ч аргагүй байсан
    Хүү Р.Барсболд: Аав номонд амиа тавина. Гадаадын эрдэмтдээс аавд ном их ирдэг. Гэтэл дотоод яамныхан хэзээний л шилийг нь зүсчихсэн, хавтсыг нь ханзалчихсан байна. Дотор нь элдэв бичиг захиа нуусан байж магад гэж хардаж байгаа ёр нь тэр. Аав түүнийг үзэхдээ үнэнээсээ бухимдаж, дотоод яамныхныг үмхий үгээр ёстой утаж өгдөгсөн. Түүнийгээ ч номон дээрээ биччихдэг байсан. Ном шүтдэг хүн ном зүссэн байхыг үзэхдээ үнэхээр зүрх нь урагддаг байсан биз ээ.
    Б. Ринчен гуайн домог болон үлдсэн нэгэн хууч яриа:
    1946 онд АНУ-ын дэд ерөнхийлөгч Гэнри Уайлс Монгол улсад айлчлахад ганц англи хэлтэй хүн нь Ренчин гуай байсан юм. Тэр үед Ренчин гуай хэлмэгдсэн байсан бөгөөд талбайн хогийг шүүрдээд зогсож байсан гэдэг. Уайлс ихэд гайхан цэвэрлэгч нь хүртэл англи хэлтэй юм байна гэж гайхаж байсан гэдэг. Арай харах үзэх юмтайгаар нь Богдын музей үзүүлж явтал Уайлс туслахтайгаа Францаар эдний үзмэр нээх онц биш юм гэж. Тэгтэл Ринчен гуай хажуунаас нь францаар
    – Уг нь энэнээс ч илүү үзмэртэй байсан юм оросууд хамаг юмыг маань зөөгөөд дууссан гэв.
    -Та чинь хэдэн хэлтэй юм бэ?
    -Өрнийн 8 дорнын 5 гэв
    -Уг нь тань шиг мэдлэгтэй хүн цэвэрлэгч хийх бус их сургуульд багшлах ёстой юм бишүү гэхэд
    -Миний мэт мэдлэг дулимаг хүнийг их сургуульд авдаггүй юмаа гэсэн гэдэг
    Доктор Рhd С.Доржхорлоо

     

  • ДИВААЖИНГИЙН ТУХАЙ

     

    Монголын “Балмад” гэдэг үг араб хэлний “Аламут”-аас гаралтай бөгөөд орос хэлэнд “Баламут” гэж орсон юм. Энэ Аламут цайз тосгоныхон тухайн үедээ Европ ба Загалмайтнуудыг хэдэн зууны турш айлгаж байсан ганц хүч. Учир нь тэндхийн хүмүүс Аламутын эзний тушаалаар үхэж, хар тамхины мансууралд үзсэн тэр диваажинд очих ганц мөрөөдөлтэй учраас эзнийхээ дуулгавартай бөгөөд юунаас ч эс буцах зарц, тагнуул, дайчид, алуурчид байв.

    Энэ дийлдэшгүй Аламутыг монгол цэрэг мөхөөснөөр европ сая сэтгэл амарч, монголчууд балмад хүнийг баламут гэх болж, заримдаа оросуудыг тэгж хэлдэг байснаас орос хэлэнд оржээ. Аламут цайзынхан бүхнийг үзсэн монгол цэрэгт ч тун хүчтэй сэтгэгдэл төрүүлж, мөхөхдөө нэрээ үлдээснийг бодоход үнэхээр аймшигтай этгээдүүд байжээ. Аламут цайзыг эзлэн авахын тулд 1 жил монгол цэргүүд бүсэлж байсан гэдэг.
    Судлаач Бэсүд Ч. Эрдэнэ “Их Гурвалжин” номноос

  • МОНГОЛЫН ТӨРИЙГ БАРЬЖ БАЙСАН 37 ИХ ХААД

     

    1. Чингис хаан
    1162 оны хар морин жил төрж, 1227 оны улаагчин гахай жил тэнгэрт халив. Тэрээр тархай бутархай ханлиг овог аймгуудыг нэгтгэж их Монгол улсыг байгуулсан билээ. Өөрөөр хэлбэл 1206 оноос Монгол улсын түүх эхэлдэг. Хаан 65 насалжээ.
    2. Өгөөдэй хаан
    1187 оны улаагчин морин жил төрж 1241 оны цагаагчин үхэр жил таалал төгсчээ. Их хааныг өөд болсон хойно төрийн хэргийг түр хамаарч байгаад 1228 оны цагаагчин үхэр жил Өгөөдэй хаан ор суусан байна. Хаан 54 насалжээ. Тэрээр Чингисийн гутгаар хүү юм.
    Өгөөдэй хааны төр барьсан жилүүдэд Монголын Эзэнт Гүрний хил хязгаар хүч чадал улам нэмэгдсэн бөгөөд Алтан улсыг унагаж Өмнөд Сүн улстай дайн зарласан юм.Өгөөдэй Хаан 1230 онд Чормаганаар удирдуулсан 30 000 хүнтэй арми илгээж баруун зүгийн лалын улсуудыг дахин цохиж улмаар Перс,Армен,Гүржийг эзэлж Кавказыг даван Европын зүрхэнд тулж очсон юм…Өгөөдэй Хааны үед Чингэсийн гарамгай жанжид болох Зэв,Сүбээдэй нарын цэрэг Оросын цэргийг бут цохиж Европыг айлган чичрүүлж байсан юм.
    3. Гүег хаан
    1206 оны улаагчин барс жил төрж 1248 оны шар бичин жил таалал тєгсчээ. Хаан 42 насалсан бөгөөд Өгөөдэйн ахмад хүү юм. 1246 оны улаан морин жилийн Их хуралдайгаар хаан ширээнд өргөмжлөгдөн суув. Гүег хаан олон чухал үйл хэрэг бүтээсний нэг нь 1247 онд хүн амын тооллогыг анх удаа хийжээ. Гадаад бодлогын хувьд эцэг хааны захиасыг даган улс гүрний газар нутгийг тэлэх үйлсийг үргэлжлүүлэв. Гүег хаан 1248 оны шар бичин жил нас эцэслэв.
    4. Мөнх хаан
    1208 оны шар луу жил төрж 1258 оны шаргачин хонин жил тэнгэрт халив. 1251 оны цагаагчин гахай жил хаан ор суусан ба 50 насалжээ. Тэрээр Чингисийн отгон хүү Тулуйн ахмад хүү нь юм.
    5. Хубилай хаан
    1215 оны хөхөгчин гахай жил төрж 1260 оны цагаан бичин жил хаан ширээнд суусан ба 1294 хөх морин жил таалал төгссөн. Тэрээр Мөнхийн дүү бөгөөд 79 насалсан аж.
    6. Өлзийтөмөр хаан
    1265 оны хөхөгчин үхэр жил төрж 1307 оны улаагчин хонин жил таалал төгсчээ. 1294 оны хөх морин жил хаан ор суужээ. Тэрээр 42 насалсан ба Хубилайн ахмад хүү Чингэмийн гутгаар хүү юм.
    7. Хайсан хүлэг хаан
    1281 оны могой жил төрж 1311 оны цагаагчин гахай жил таалал төгсчээ. 1308 оны шар бичин жил хаан ор суусан. Хаан 30 насалсан ба Чингэмийн 2-р хүү Дарамбалын хүү юм.
    8. Аюурбарбад буянт хаан
    1285 оны хөхөгчин тахиа жил төрж 1320 оны цагаан бичин жил таалал төгсчээ. 1312 оны цагаагчин гахай жил хаан ор суусан. Хаан 35 насалжээ. Тэрээр дарамбалын гутгаар хүү юм.
    9. Шадбал гэгээн хаан
    1303 оны хөхөгчин туулай жил төрж 1324 оны харагчин гахай жил таалал төгсчээ. 1321 оны цагаан бичин жил хаан ор суусан байна. Хаан 21 насалжээ. Тэрээр Буянтын хүү юм.
    10. Есөнтөмөр хаан
    1276 оны харагчин могой жил төрж 1328 оны шар луу жил таалал төгсчээ. 1324 оны харагчин гахай жил хаан ор суусан ба хаан 52 насалсан . Чингэмийн хүү Гамалын 2-р хүү байжээ.
    11. Ашидхэв хаан
    1320 оны цагаан бичин жил төржээ. Энэ хааны хувь заяа эцэстээ хэрхэсэн нь тодорхойгvй. 1328 оны шар луу жилийн сvvл сард хаан ор сууж дөнгөж нэг сар болоод огцорсон мэдээ байна. Тэрээр Есөнтөмөрийн ахмад хүү юм.
    12. Хүслэн хаан
    1300 оны цагаан хулгана жил төрж 1329 оны шаргачин могой жил таалал төгсчээ. 1329 онд хаан ор сууж 29 насандаа нас нөгчсөн аж. Тэрээр Хайсаны ахмад хүү юм.
    13. Төв (төгс) төмөр хаан
    1304 оны хөх луу жил төрж 1332 оны хар бичин жил таалал төгсчээ. 1329 оны шаргачин могой жил хаан ор суусан ба 28 насалсан байна. Тэрээр Хайсаны 2-р хүү юм.
    14.Ринчинбал хаан
    1325 оны улаан бар жил төрж 1332 оны хар бичин жил таалал төгсчээ. Тэрээр Хүслэн хааны хүү бөгөөд ердөө 2 сар хаан ор сууж 7 насандаа нас нөгчсөн дэндүү эмгэнэлтэй.
    15.Тогоонтөмөр хаан
    1320 оны цагаан бичин жил төрж 1370 оны цагаан нохой жил таалал төгссөн. 1333 оны харагчин тахиа жил хаан ор суужээ. Хаан 50 насалжээ. Тэрээр Ринчинбалын ах юм.
    16.Аюуширдэр билэгт хаан
    1338 оны шар барс жил төрж 1378 оны шар морин жил таалал төгсчээ. 1370 оны цагаан нохой жил хаан ор суусан. Хаан 40 насалжээ. Тэрээр Тогоонтөмөр хааны ахмад хүү юм.
    17.Төгстөмөр хаан
    1342 оны хар морин жил төрж 1388 оны шар луу жил таалал төгсчээ. 1378 оны шар морин жил хаан ор суусан хаан 46 насалжээ. Тэрээр Аюурширдэр хааны дүү юм.
    18.Энхзоригт хаан
    1359 оны шаргачин гахай жил төрж 1392 оны хар бичин жил таалал төгсчээ. 1389 оны шаргачин могой жил хаан ор суусан. Хаан 33 насалжээ. Тэрээр Төгстөмөр хааны ахмад хүү юм.
    19.Элбэг нигүүлсэгч хаан
    1361 оны цагаагчин үхэр жил төрж 1399 оны шаргачин туулай жил таалал төгсчээ. 1393 оны харагчин тахиа жил хаан ор суусан. Хаан 38 насалжээ. Тэрээр Энхзоригт хааны хүү юм.
    20. Гүнтөмөр хаан
    1377 оны улаагчин могой жил төрж 1402 оны хар морин жил таалал төгсчээ. 1400 оны шар морин жил хаан ор суусан. Хаан 25 насалжээ. Тэрээр элбэг нигүүлсэгч хааны ахмад хүү юм.
    21.Үгчхашхаа хаан
    Энэ хүний намтар тодорхойгvй. Тэрээр 1403 оны харагчин хонин жил хаан ширээг булаан авч 1408 оны хар хулгана жил алагдсан байх юм.
    22. Өлзийтөмөр хаан
    1378 оны шар морин жил төрж 1411 онд таалал төгсчээ. 1408 оны шар хулгана жил хаан ор суусан. Хаан 33 насалжээ. Тэрээр Гүнтөмөр хааны дүү юм.
    23. Дэлбэг хаан
    1395 оны хөхөгчин гахай жил төрж 1415 оны цагаан туулай жил таалал төгсчээ. 1411 оны шар хулгана жил хаан ор суусан. Хаан 20 насалсан. Тэрээр Өлзийтөмөр хааны хүү юм.
    24. Адай хаан
    1400 оны цагаан луу жил төрж 1438 оны шар морин жил таалал төгсчээ. 1426 оны шар морин жил хаан ор суусан. Хаан 38 насалжээ. Тэрээр Хархуцаг гэгчийн хүү байжээ.
    25. Тайсун хаан
    Түүнийг мөн Тогтохбух гэдэг. 1422 оны хар барс жил төрж 1452 оны хар бичин жил таалал төгсчээ 1439 оны шарагчин хонин жил хаан ор суусан. Хаан 30 насалжээ. Тэрээр Адай хааны хүү юм.
    26. Агваржин жонон хаан
    1423 оны хар бичин жил төржээ. Өөрөөр хэлбэл 1452 онд хаан ор суусан ч тэр ондоо алагдсан байна. Хаан 29 насалжээ. Тэрээр Тайсун хааны дүү юм.
    27. Эсэнтайш хаан
    1407 оны улаагчин гахай жил төрж 1455 оны хөхөгчин гахай жил таалал төгсчээ. 1452 оны хар бичин жил хаан ор суусан ба 48 насалжээ. Тэрээр Тайсун хааны ерөнхий сайд асан Ойродын Тогоонтайшийн хүү бөгөөд 15-р зууны дундуур Ойрод Монголыг нэгтгэн 1452 онд бүх монголын хаан болсон юм.
    28. Маркус Үхэгт хаан
    1446 оны улаан барс жил төрж 1456 оны улаан хулгана жил таалал төгсчээ. 1455 оны хөхөгчин гахай жил хаан ор суусан ба хаан 10 хан насыг насалжээ. Тэрээр Тайсун хааны 2-р хүү юм.
    29. Молон хаан
    1437 оны улаагчин могой жил төрж 1462 оны хар морин жил таалал төгсчээ 1456 оны улаан хулгана жил хаан ор суусан. Хаан 25 насалсан. Маркус хааны ах байлаа.
    30. Мандуул хаан
    1426 оны улаан морин жил төрж 1467 оны улаагчин гахай жил таалал төгсчээ. 1463 оны харагчин хонин жил хаан ор суусан ба 41 насалжээ. Тэрээр Адай хааны 2-р хүү юм.
    31. Батмөнх даян хаан
    1464 оны хөх бичин жил төрж 1517 оны улаачин үхэр жил 53 насандаа таалал төгсчээ. 1470 оны цагаан барс жил хаан ширээнд суусан. Хаан 53 насалжээ. Тэрээр Мандуул хааны дүү Баянмөнх жононгийн хүү юм. Түүхнээ хамгийн олон жил хаан ширээнд суусан бөгөөд дэлхийд “үхэр тэрэгт” хаан гэж алдаршсан.
    32. Барсболд хаан(Сайналаг хаан)
    1488 оны шар бичин жил төрж 1519 оны шаргачин туулай жил таалал төгсчээ. 1517 оны улаагчин үхэр жил хаан суусан ба 31 насалсан. Батмөнх даян хааны 2-р хүү юм.
    33. Бодь-Алаг хаан
    1505 оны хөхөгчин үхэр жил төрж 1547 оны улаагчин хонин жил таалал төгсчээ. 1520 оны цагаан луу жил хаан ор суусан. Хаан 42 насалжээ. Тэрээр Батмөнх даян хааны хүү Төрболдын ууган хүү юм.
    34. Дарайсунгүдэн хаан
    1520 оны цагаан луу жил төрж 1557 оны улаагчин могоой жил таалал төгсчээ. 1548 оны шар бичин жил хаан ор суусан. Хаан 37 насалжээ. Бодь-Алаг хааны ахмад хүү юм.
    35. Түмэнзасагт хаан
    1539 оны шарагчин гахай жил төрж 1592 оны хар луу жил таалал төгсчээ. 1558 оны шар морин жил хаан ор суусан ба 53 насалжээ. Тэрээр Дарайсун хааны отгон хүү юм.
    36. Буянцэцэн хаан
    1555 оны хөхөгчин туулай жил төрж 1603 оны харагчин туулай жил таалал төгсчээ. 1593 оны харагчин могой жил хаан ор суусан ба Түмэнзасагт хааны ахмад хүү юм.
    37. Лигдэн хутагт хаан
    1592 оны хар луу жил төрж 1634 оны хөх нохой жил таалал төгсчээ. 1604 оны харагчин туулай жил хаан ор суусан ба 42 насалжээ. Тэрээр Буян цэцэн хааны хүү юм.
    Via: Ulziiduuren

  • ЗҮЧИЙН УЛС

     

    Ногай

    1290 он гэхэд Ногайн нэр хvнд туйлдаа хvрч эзэнт улсын өмнө этгээдэд орших Болгар, Сербvvд тvvнд дагаар оржээ. Телебуха хаан өөрийгөө ямар ч нэр хvндгvй нэгэн болж хувирахыг зvгээр хараад суусангvй. Ногайн эсрэг цэрэг авч мордоод хиар цохиулав.

    Оршил. Ногайн өмнөх үеийн Алтан-Орд

     (Монгол угсаатан Орос нутагт)

    1227 онд Чингисийн ууган хvv Зvчи нас барав. Каспийн болон Арал тэнгис орчмын газрууд Зvчийн хөвгvvд болох Орд, Бат, Шибан нарын эзэмшилд байсан аж. Энэ нутагт амьдардаг байсан ирано-ари угсааны Аланууд, турк угсааны Кумануудыг Зүчийн хөвүүд хувааж авчээ.

    1236, 1242 онуудад Зvчийн удамын ноёд Европыг дайлаар мордож, замдаа тааралдсан бvх армийг хиар цохисноор Орос, Польш, Балканы хойгийг нөлөөнийхөө бvс болгон хувиргасан байна.

     (Алтан Ордны Монгол Дайчин)

    1255 он хvртэл энэ өргөн уудам нутаг Бат хаанд захирагдаж, Монгол Империйн баруун хязгаар гэж тооцогдож байв. 1257 онд Бэрх хаан ширээнд суув. Кавказ нь Бат хааны vеэс Алтан-Ордын нөлөөний бvс нутаг байтал их хаан Мөнх тушаал гаргаж, Кавказыг өөрийн дvv Ил Хаан Хvлэгvд өгчээ. Бэрх хаан Египетийг эзлэн суусан Турк угсааны Мамлюкуудтай холбоо тогтоов. Иран дахь Монголын Ил Хаан улсын эсрэг эвсэл байгуулаад, улмаар хоёр талаас нь хавчин цохиж, Кавказаа буцааж авах төлөвлөгөө боловсруулав.

    Ил Хааны улс ч баруун Европын Христос шажинт улсуудтай холбоо тогтоож, Лалын шашинтны эсрэг холбоо тогтооё. Египетийг хамтдаа дайрья, та нарт Иерусалемийг чинь авч өгье гэх зэргээр ятгажээ. Бэрх хааныг таалал төгссөний дараа Бат хааны ач хvv Мөнхтөмөр (1267-1280 онуудад) Алтан-Ордыг захирчээ. Византууд Алтан-Орд, Египет улсуудын хоорондох далайн замыг хааж, энэ хоёр хvчирхэг холбоотонг худалдааны аргаар боож эхлэв.

    Алтан Ордын хаан Мөнхтөмөр нь Ил Хаант улсан хаан Абахайтай найрамдлын гэрээ байгуулж, Кавказын асуудал дээр Алтан-Ордын тvvхэнд анх удаа буулт хийв. Гэсэн ч ИлХааны цусан өшөөт дайсан Египетvvдтэй сайн харилцаагаа хадгалж vлджээ. Дээр нь Цагадайн хаант улстай ИлХааны эсрэг нууц гэрээ байгуулсан байна.

    Евро-Азийн асар уудам нутгийг атгасан хvчирхэг 3 Монгол хаад ингэж нэгэн эвсэлд орсон нь Византийн хааныг асар их тvгшээв. Византийн хаан удалгvй арга сэдэж Мамлюкийн (египетийн) хаан Байбарсаар уламжлуулан Мөнхтөмөртэй найрамдалын гэрээ байгуулахыг хvсчээ. Египет ч Евро-Азийн уудам нутаг дахь Монгол угсаадын хаадын нэгдлийг буцааж салгах талаас нь бодож эхлэв. Байбарс Мөнхтөмөрт: – Византийн хаантай найрамд, тэд бидний хоорон дахь усан замыг нээх болно, хоюул хvчирхэгжиж байгаад, өст дайсан ИлХааны довтлон устгая гэжээ. Мөнхтөмөр Египетийн саналаас татгалзав. Мөн найрамдалын гэрээ байгуулья гэсэн Византуудад ч тодорхой хариу өгсөнгvй.

    Ногай

    Дээр бичсэн эгзэгтэй vе хаашаа эргэх нь мэдэгдэхгvй болж, улс төр, дипломат бодлогын хvрээнд вакуум vvсч эхэлжээ. Энэ удирдлагын хоосон орон зайг соргог олж хараад, шалмаг дэвшин гарч ирсэн хvн бол Зvчийн удамын Монгол ноён, их цэргийн жанжин Ногай байлаа.

     (Түүхэн Зураг)

    Мөнхтөмөрийн назгай, сул байдлыг ашиглан тvvний өмнөөс улс орны дотоод, гадаад бодлогыг аажим аажмаар гартаа авч эхлэв. Ногай жанжин Египетийн хаан Байбарсын саналыг хvлээн авч, ИлХааны эсрэг байлдах vvрэг хvлээв. Оросын хэдэн ноёдтой хамтран Литва, Польшуудын эсрэг амжилттай дайрч зэгсэн нэр хvнд олж авав. Оросууд тvvнийг Царь гэх болов. Византийн хаан тvvнд охиноо өгөв.

    1280 онд албан ёсны хаан гэгдэх Мөнхтөмөр хорлогдов. Тvvний дvv Тодмөнх 7 жил хаанчлав. Гэвч жинхэнэ эрх мэдэл Ногайн гарт байлаа. Ногай тэр vед Волга мөрний болгаруудыг хиар цохиж, Унгар, Польш зэрэг орнуудыг довтлоод байжээ.

     (Алтан ордны зоос)

    1287 онд Телебуха хаан ширээнд суув. Египеттэй урьд нь байгуулчихсан байсан гэрээнд шахагдан ИлХааны эсрэг 2 удаа довтолж vзсэн боловч ямар ч амжилт олсонгvй няцаагджээ. 1290 он гэхэд Ногайн нэр хvнд туйлдаа хvрч эзэнт улсын өмнө этгээдэд орших Болгар, Сербvvд тvvнд дагаар оржээ. Телебуха хаан өөрийгөө ямар ч нэр хvндгvй нэгэн болж хувирахыг зvгээр хараад суусангvй. Ногайн эсрэг цэрэг авч мордоод хиар цохиулав. Ногай Телебуха-г Мөнхтөмөрийн хvv Тогтохд өгч цаазлуулав.

    Тогтох хаан ширээнд суусан боловч Ногайн утсан хvvхэлдэй болж хувирав. Yvнийгээ ч мэдэж байсан Тогтох цэргээ авч Ногайн эсрэг байлдсан боловч хиар цохиулжээ. Тогтох зугтаж гарав. Харин ялсан Ногайн арми дотор бас л эрх мэдэл булаалдсан маргаан гарч задарчээ. Ногайн цэргийн ихэнх хэсэг нь Тогтох хаанд дагаар оров.

     (Ногайн далбаа)

    1299 онд Тогтох, Ногайн хооронд шийдвэрлэх тулалдаан болж, Ногайн цэрэг хиар цохиулжээ. Ногай зугтах замдаа Орос цэрэгт алуулжээ. Гэвч тvvний байгуулсан гавьяа, баатарлаг vйлс нь домог болон vлдсэн байна. Ногайн эзэмшил нутаг тvvнчлэн анх өөрийн армийг цуглуулж эхэлсэн газар нь Алтан Ордын өмнөд хэсэгт байв. Тэр нутгийн зарим овог аймгууд өөрсдийгөө Ногайчууд гэх болжээ. Ногай хэмээх жижиг vндэстэн vvссэн тvvх ийм ажээ.

    Ашигласан материал. Micheal Weiers. Die Goldene Horde. Франкфурт ам Майн

    Ч.Отгочулуу 

     

    djmedia:591

     

  • ОДОО БИД ХҮН¬НҮ БОЛ МОНГОЛЧУУДЫН ӨВӨГ ДЭЭ¬ДЭС ЯАХ АРГАГҮЙ МӨН ГЭСЭН НОТОЛГООГ ДЭЛХИЙ ДАХИНД ГАРГАЖ ӨГӨХ ЁСТОЙ БАЙГАА ЮМ

    -Ер нь Хүннү гүрэн байгуулагдсан түүхэн ойг тэмдэглэх тухай, бүр 1970-1980 оноос суд¬лаачид ярьдаг байсан. Тухайн үед хэт их үзэл сурталжсан үе байсан учраас хүлээж аваагүй байх. Харин 1991 онд манай алдарт түүхч Г.Сүхбаатарын санаачилгаар 2200 жилийн ойг тэмдэглэж, олон улсын эрдэм шинжилгээний хурал хийж байсан юм. Уг нь тэр уламжлалаа барьсан бол төр бусдаар хэлүүлэлтгүйгээр ирэх онд 2220 жилийнх нь ойг тэмдэглэж байх учиртай. Монголд өнөөдөр хүннү судлалаар ажиллаж байгаа маш олон эрдэмтэн байна. Дэлхий дахинд ч ялгаагүй. Орос, АНУ, Солонгос, Хятад, Унгар гээд хүннү судлалаар дагнасан олон эрдэмтэд, янз бүрийн төвшинд судалж байна. Аль ч орон өөрийнхөө төр, улсын түүхийг цаашлуулах сонирхолтой байдаг. Гэтэл манайд эсрэгээр. Төр улсынхаа түүхийг наашлуулах гээд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэж байна. Түүнээс өмнө Монголын төр улс байсан шүү дээ. Дэлхий дахинд Хүннүг монголчуудын өвөг дээдэс биш гэсэн шинжлэх ухааны үзэл бий. Бид албан ёсныхоо бүхий л эх сурвалж дээр Хүннү бидний өвөг дээдэс мөн гэж бичсэн байгаа. Нэг ёсондоо бид тогоон дотроо л ингэж ярьж, бичиж байна шүү дээ. Одоо бид Хүн¬нү бол монголчуудын өвөг дээ¬дэс яах аргагүй мөн гэсэн нотолгоог дэлхий дахинд гаргаж өгөх ёстой байгаа юм. Грек, Ром, Хятадын соёл иргэншил гэж ярьдагтай нэгэн адил нүүдлийн соёл иргэншил гэдэг зүйл 4000-5000 жилийн өмнө монгол нутагт байсан шүү гэдгийг дэлхий дахинд ойлгуулах зайлшгүй шаардлагатай. Тэр утгаар нь Хүннүгиин ойд анхаарал тавихгүй бол болохгүй гэж яриад байгаа юм.
    -Хүннүчүүд бол яах аргагүй бидний өвөг дээдэс мөн гэж байна. Гэхдээ үүнийг батлах биет болоод бичгийн эх сурвалж хэр олон байдаг юм бэ?
    -Монгол орноос олдсон Хүннүгиин археологийн дурсгалуудаас харахад тэр агуу их соёлыг бүтээсэн ард түмний ул мөр маш тодорхой байгаа юм. Наад зах нь, хүрэл-төмрийн хүдрийг өөрийнхөө санасан хэмжээгээрээ боловсруулан хэрэглэж, аж ахуйн эд хэрэглэл, зэр зэвсэг, гоёл чимэглэл хийж байсан. Хоёрдугаарт, аж ахуйн гол үндэс суурь нь мал аж ахуй байсан. Дэлхий нийтээр байгапь, экологийн сүйрэл болж байгаа өнөө цагт нүүдлийн соёл иргэншил нь байгальд хамгийн хор хенөөл багатай аж ахуйн хэлбэр байж гэдгийг ойлгоҗ эхлээд байна. Түүнийг бүтээгч нь хэн бэ гээд эргэж харахад нөгөө Монгол нутаг дахь Төв Азийн эртний нүүдэлчин ард түмэн болж таарч байгаа байхгүй юу. Одоо үнэндээ нүүдэлчний соёл иргэншлээ хадгалж байгаа орон, манайхаас өер алга. Энэ бол Хүннү, Сяньбигийн үе, түүнээс ч өмнө эхэлсэн нүүдэлчний соёл. Өнөөдер дэлхий даяараа хүннүчүүд агуу их соёл бүтээсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гагцхүү түүний залгамж халаа хэн бэ гэдэгт л маргалдаад байгаа юм. Хүннү бол бидний өвөг дээдэс мөн гэдгийг батлах нэг жишээг дурдъя. Одоогийн Монгол нутаг дахь хүннүтэй холбоотой археологийн дурсгалуудыг бүртгээдүзэхэд, Монгол нутагт маш их нягтаршилтай байрлаж байгаа. Бидний өвөг дээдэс гэж өөрсдийнхөө түүхэнд хамааруулах гэж үзээд байгаа тэр хүмүүст бид асуулга тавьж болно. “Хүннү нар танай өвөг дээдэс мөн юм бол үлдээсэн түүх-археологийн дурсгал нь хаана байна” гэж.
    Ганц нэг хүннү цэргийн булш гаднын нутаг дэвсгэрт байж болно. Харин Монголд байгаа Хүннүгийн язгууртнуудын болоод жирийн иргэдийн булш, хот суурингийн үлдэц энд Хүннүгийн төр улс төвлөрч байсныг илтгэх маш тодорхой баримт юм. ОХУ-ын нутагт хоёр, гурван газар язгууртны болон жирийн иргэдийн булш бий. Одоогийн ОХУ-ын Буриад улсын нутаг тухайн үеийн Хүннүгийн нутаг дэвсгэр байсныг олон түүх гэрчилнә. Хамгийн гол нь Хүннүгийн түүх дурс-галын нягтаршил нь одоогийн Монголын гол төв гэдгийг батлаад байхад бид зүгээр сууж болохгүй. Хүннү бидний өвег дээдэс гэдгийг батлах олон баримт энд хэлж болно. Бас нэг жишээ дурдахад, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Балгасын тал дахь Тол мод-2 гэдэг газар Хүннүгийн язгууртны булшийг илрүүлж олсон юм. Энэ бол Евроазид байгаа Хүннүгийн хаадын хамгийн том булш бүхий газар. Энд 200 гаруй язгууртны болон жирийн иргэдийн дагалдах булш бий. Үүнээс 30 дагуул булш бүхий нэгдүгээр булшийг малтан шинжлэх явцад гуравдугаар дагуул булшнаас хүүхдийн оршуулга олсон юм. Энэ оршуулгын зан үйлд дагал-дуулжтавьсан 200 гаруй шагай олдсон. Тэр дунд дөрвөн тамгатай шагай байсан. Тэр шагайн дээрх наран тамга нь хожмын Чингис хааны тамга, сэрээ тамга нь Мөнхийн удам угсааны тамга, дэгрээ тамга нь Өгөөдэйн удам угсааны тамга. Тамга гэдэг зүйл санаандгүй зүйл биш. Түүх үргэлжилдгийн баталгаа. “Чингис хаан Чанчун бумба гэж Хятадын гүн ухаантантай уулзсан тэмдэглэл” хэмээх Хятадын түүхэн сур¬валж байдаг. Тэр сурвалжид Чингис хаан “Бид агуу их Шаньюй хааны түүх, уламжлалыг авч яваа” гэдгээ нотолсон байдаг. Дуу, хуур, бөхийн барилдаан гээд бидний соёлын эхлэл Хүннү гүрэнд байсан. Түүний нэг баталгаа ньхүрлээр хийсэн бөх барилдаж буй хоёр хүний дүрстэй, бүсний арал, Хятадын түүхийн эх сурвалжид “Хүннү нарын дуулах нь чоно улих мэт” гэж доорд үзән бичсэн нь бий. Бодоход тэр нь уртын дуу байх л даа.
    -Хүннү гэж асар их соёлтой ард түмэн байжээ. Түүнийг өнөөдрийг хүртэл судалсан судалгаа ямар төвшинд байгаа юм бол?
    -Монгол нутагт байгаа Хүннүгиин олдвороос 100 хувь судалсан судалгаа байхгүй. Хүннүгиин талаархи түүх, соёлын дурсгалуудыг ерөнхийд нь тоон хувь болгоод үзвэл, 10 хувьд нь ч хүрээгүй. Бид Хүннүгийнхээ түүхийг бүрэн гаргасан гэж ам бардам хэлэх цаг болоогүй. Манай алдарт судлаач Ц.Доржсүрэн 1960-аад онд “Умард Хүннү” гэж том зо-хиол бичсэн. 1980 онд Г.Сүхбаатар багшийн “Монголчуудын эртний өвөг” бүтээл, 30-аад жилийн дараа З.Батсайханы “Хүннү”гэдэгном бичсэн. Орост С.Руденко, Н.Гумилев, П.Б.Коновалов, Н.Крадин, С.Миняев, С.Данилов, Японд Умехара, Унгарт Борболла гээд маш олон судлаач Хүннүгиин тухай судалсан, одоо ч судалсаар байна. Эдгээр хүний ном дэлхий нийтийн судлаачдын уншиж байгаа гол бүтээл нь болж байна. Харин Хүннүгийн хожмын залгамжлагч нар хэн бэ гэдэг дээр маргаан хийж байгаа судлаачид Монголын энэ их дурсгалыг өөрсдөө үзээгүй байгаа. Бид ч үүнийг дэлхийн нийтэд түгээхэд бага анхаарч байгаа тал бий. Үүнийг нуугаад яахав. Сүүлийн 3-4 жил гадаадын шинжлэх ухааны сэтгүүл дээр судалгааны өгүүлэл хэд хэдийг бичсэн. Түүнээс хойш зарим судлаач улам илүү анхаарч байна. Хятад, Унгарын зарим судлаач эртний Хүннүүгийг Хятадын түүхийн сурвалжаас шүүж, харьцуулан судалж үзээд одоогийн монгол хэлтэй төстэй байгааг хэлж байгаа.
    Жишээ нь, Өвөрмонголын суд¬лаач Учралт гэж хүн Хятадын түүхийн сурвалжаас одоогоор 24 уг олоод, туүнийгээ монгол үг байна гэдгийг нотолсон. Мөн Унгарын Бела Кун гэж эмэгтэйн бидэнд ирүүлсэн захидлаар “манай Унгарт 200 гаруй үг байна. Энэ бол славяни хэлний үгбиш. Унгарын мажархэлний үг бас биш. Латин үг ч биш байна. Явсаар монгол хэлтэй адил байна. Унгарын Транс-лавяни мужийн ард түмэн хэлэхдээ, “Хүннүгийн үг гэж хэлдэг” гэсэн. Энэ мэт зарим орны судлаач Хүннүгийн хож¬мын үеийг монголчууд гэдгийг бага багаар зөвшөөрч эхэлж байгаа юм. Гэхдээ дэлхийн нийт хүлээн зөвшөөрөхөд маш их баримт хэрэгтэй. Түүх, архео¬логийн, угсаатны, хәл шинжлэлийн олон баримт байх хэрэг¬тэй. Сүүлийн үед байгалийн шинжлэх ухааны судалгаагаар буюу ДНК-гийн шинжилгээгээр нотолгоо гаргах боломжтой болж байна. Хүннүгийн эртний булшнаас олдсон яс, зөөлөн эдээс авсан шинжилгээг мон¬голчуудын ДНК-тай харьцуулж хэдэн хувьтай давхцаж байгааг үзәж болно. Энэ мэт олон шинжлэх ухааны уулзвар дээр нотолсон баримт гаргаж тавьж байж дэлхий нийтийг үнэмшүүлэх ёстой. Миний хувьд Хүннү бол маргахын аргагүй бидний өвөг дээдэс мөн. Түүх, археологи, оюуны соёлын олон баримт одоогийн монголчуудын ёс заншилтай ижил байгаа учраас баттай хэлж чадна.
    -Хүннүгийн судалгааг бага хийж байгааг таны ярианаас ойлголоо. Одоо ойг нь тэмдэглэнэ гэж байна. Дэл-хий нийтэд энэ түүхийг мэдрүүлэхийн тулд ямар шат дараалалтай ажиллах ёстой гэж судлаач хүний хувьд бодож байна вэ?
    -Дэлхий нийтэд таниулахаас өмнө бид монголчууддаа мэдрүүлж, ухааруулах ёстой. Энэ бидний өвөг дээдэс шүү, энэ бидний түүх шүү гэд¬гийг л ойлгуулах ёстой. Суд¬лаач нарын хүсдэг хамгийн гол асуудал энэ. Хүүхдийг цэцэрлэгээс нь эхлээд дунд, их, дээд сургуулиудад Монгол Улсын түүх гэдэг хичээлээр яс маханд нь шингэтэл суулгах ёстой. Одоо манайд хэчнээн телевиз ажиллаж байна. Тэднээс үндэсний түүх соёлынхоо талаар нэвтрүүлэг хийж байгаа хэдэн телевиз байна. Дан солонгос кино эсвэл христос шашны юм үзүүлж байна шүу дээ. Тэр дунд ядаж нэг цагт нь Монголынхоо түүх соёлын талаар ярьж байх ёстой байхгүй юү. Эх түүхээ өөрсдөө мэддэг болчихоод дараа нь бид ийм түүхтэй ард түмэн гэж дэлхий дахинд ярих ёстой. Энэ бол хоёр дахь шатны ажил. Дунд сургуульд түүхийн хичээлийн цагийг хассныг би ерөөсөө ойлгохгүй байгаа юм. Одоо их, дээд сургуульд элсч байгаа хүүхдүүдэд бид Монголын түүхийг анхан шатнаас нь зааж байна. Өдгөө манай улсад нэг сумын ой, нэг байгууллагын, эгээтэй л нэг айлын ойгтэмдэглэхгүй байна шүү дээ. Гэтэл төр, улсынхаа түүхэн ойг мэдэхгүй сууж байна. Чингис хаан Их Монгол Улс байгуулсны ойг хийсэн шигээ Хүннүгийн төр улсын туүхэн ойг улс даяар өргән хийх ёстой. Тэгвэл манай улсын түүх урагшилна. Хүмүүс мэдэрнэ. Их Монгол Улсын, “Монголын нууц товчоо”-г бүтээсний түүхэн ойг хийхэд монголчууд нэг хэсэг түүхээ мэдэж, омогшлоо шүү дээ.
    -Чингис хаан гэж ямар хүн байсныг мэдэхгүй ч түүний хөрөг, хөшөө олон байдаг. Түүн шиг Модун Шаньюйг дүрсэлсэн эх сурвалж байдаг юм уу?
    – Модун Шаньюйгийн дүр төрхийг гаргаж ирэхэд хэцүү л дээ. Ганц маргашгүй үнэн юм хийж болно. Хэн ч харсан сайхан монгол эр байна гэхээр хүн сонгоод, тэр хүний дүрээр хөшөө хийж яагаад болохгүй гэж. Хүннү гүрнийг хамгийн хүчирхэг болгосон нь Модун хаан. Евроази гэдэг их хээр талын хоёр хязгаарт байгаа өрнө, дорнын хоёр соёлыг Торганы зам гэдэг худалдааны замаар холбосон хүн бол яах аргагүй Модун Шаньюй. Яагаад энэ түүхийг ярьж байна вэ гэхээр тэрээр багадаа Юэчжи улсад барьцаалагдсан. Тэр улс Евроазийн төв зам дээр байсан. Яавал хүчирхэг болж, хөг жиж цэцэглэж болохыг Модун тэр үед харсан. Нутагтаа эргэж ирээд, өөрийн эцэг Түмэн Шаньюйг харван алж, хаан ширээнд суусан гэсэн мэдээ бий. Тэгж бодохоор их харгис хүн шиг санагдаж болно. Гэхдээ Түмэн Шаньюйгийн хулчгар, сулдорой байдал нь төр улсад халтай байсан учраас хүү нь эцгээ егүүтгэж, улсаа аварсан гэж би боддог. Ингэснээр Хүннү гэдэг хүчирхэг гүрнийг бий болгосон. Ер нь аль ч улс, түүхэнд үлдсэн сайн, муу төрийн зүтгэлтнээ хараадаггүй. Манайх л өнгөрсөн түү¬хээ хараадаг. Герман улс Гитлерээ хүн төрөлхтөнд гай тарьсан гэж ярьдаг боловч, харааж байгааг нь лав сонсоогүй.
    -Манайхан, ялангуяа залуус Чингисийн үеэс манай түүх эхэлж байгаа мэт ойлгодог. Тэгвэл Чингисээс, Модунаас урагш Монголын түүхийг хэр судалсан байдаг юм бэ?
    -Хүннү гэдэг төр улс, гэнэт цэцэг шиг дэлгэрээд гарч ирээгүй. Олон том овог аймгийн үндэс суурь дээр Хүннү гэдэг ард түмэн бий болсон. Тэгэхээр бид түүхийг тасралтгүй хүргэдэг сувагтай болохгүй бол таны хэлдэг шиг Чингис хааны байгуулсан төрөөс манай түүх эхэлдэг юм шиг ойлгох юм бол түүхийн том алдаа болно. Ийм алдаа их гараад байна. Энэ алдаа санаатай юм уу, санамсаргүй юу гэдгийг хэлэхэд хэцүү. Дээр хэлсэнчлэн аль ч орон угсаа гарлынхаа түүхийг цаашлуулахын төлөө тэмцдэг. Одоо хятадуудыг хар. Хятад гүрэн 5000 жилийн түүхтэй ард түмэн нь үнэн.
    Гэтэл чулуун зэвсгийн үеэс олдсон эртний хүний ясыг синантроп буюу хятад хүн гэсэн нэр өгч дэлхий даяар шуугиулж байна. Үүгээрээ Хятадын түүх ийм урт шүү гэсэн санааг хэлж байна. Түүн шиг манай оронд чулуун зэвсгийн үеийн олдвор байна уу, байна. 1940-2000 онд үүнийг манай судлаачид маш сайн судалж байсан. Академич Д.Дорж багш бурхан болсноос хойш энэ судалгааг авч яваа нэр нөлөө бүхий том судлаач алга. Монгол нутгаас эртний хүн олдоно. Олтлоо хайгуул хийж чадахгүй байна. Харин хүрэл зэвсгийн үеийн овог аймгуудын үлдээсэн соёлын тархалтын судапгаа бидэнд бий. Энэ олон овог аймгийн суурин дээр Хүннү улс төр улсаа байгуулсан. Түүний дараа Сяньби, Жужан, Түрэг, Их Монгол Улс ирж байгаа юм. Сяньбигийн түүхийг өнөө хүртэл Г.Сүхбаатар багшаас өөр хүн судлаагүй байна. Түрэгийн түү¬хийг ч Н.Сэр-Оджав, Д.Баяр, Ц.Баттулга нараас өөр судалсан хүн байхгүй. Археологийн дурсгал нь манай улсад хангалттай байхад шүү дээ. Энэ олон түүхэн үйл явцуудаа нэгтгээд, тасралтгүй нийтэд хүргэхдээ муу анхаарч байгаа нь бидний аюул болоод байна. Их Монгол Улс байгуулагдаад, дараа нь Эзэнт гүрэн болсон. Эзэнт гүрэн задраад хэд хэдэн жижиг улс болсон. Жишээ нь, Цагаадайн улс одоогййн Туркмен, Узбекийн улсууд байна. Алтан ордны улсууд одоогййн ОХУ-ын нутагт байна. Хүлүгэгийн улс Ирак Перс гээд байна. Тэр улсууд өөрсдийнхөө түүхийг Монголтой салшгүй холбоотойгоор бичиж байна. Ийм агуу түүх үлдээчихээд бид чимээгүй суугаад байж болохгүй шүү дээ. Монголчууд 800 жилийнхээ ойг тэмдэглэсэн. Гэхдээ Монгол дотроо л шуугиад байсан болохоос биш нөгөө агуу их Алтан ордны, Хүлүгэ¬гийн, Цагаадайн, Юань улсын тухай хэн ч дэлгэрүүлж яриагүй шүү дээ. Юунаас нь айсан юм бүү мэд. Монголын байлдан дагууллыг харгис хэрцгий дайн байсан гэж нэг хэсэг бичсэн. Харин Монголын эзэнт гүрний харъяанд орж байсан улсууд одоо “Бид Монголын хүчинд нэгдсэн” гэж үзэж байна. Жишээ нь, Оросын түүхчид, “Тархай бутархай байсан олон жижиг вант улсыг Алтан ордны улсын хүчинд нэгтгэж, Орос улс хүчирхэг болсон” гэж. Иран, Персийн тэр хөгжил цэцэглэлтийг Монголын эзэнт гүрэн улам дэлгэрүүлсэн гэж хүлээн зөвшөөрч байна шүү дээ. Энэ бол бидний бахархал болохоос биш бусдын түүх, соёлыг булаах гэсэн зүйл огт биш.
    -Судалгаа олигтой хийгдэхгүй, хийсэн нь олонд хүрэхгүй байгаа нь нөгөө л төрийн бодлого байхгүйтэй холбоотой байх даа?
    -Хүннүгийн түүхийг судлах, сурталчлах гэдэг зүйл бас л мөнгө санхүүтэй холбоотой болоод байна. Өнөөдөр манай улс шинжлэх ухааны салбарт хэдэн т
    өгрөг зарцуулдгийг би үнэндээ мэдэхгүй. Түүхийн шинжлэх ухаанд лав бага мөнгө зарцуулж байгаа гэж би боддог юм. Би Хүннүгийн түүхийг судлах гээд сүүлийн таван жил төсөл бичиж өгсөн. Батлагдаагүй. Аль шатандаа очиж хасагддаг юм, мэдэхгүй. Миний ажиллаж байгаа “Гол мод-2″-ын судалгааны зардлыг сүүлийн 10-аад жил Улаанбаатар Их сургуулиас гаргаж байгаа. Үүний хүчинд судалгааны ажил явж байна. “Гол мод-2″ дахь Хүннүгийн хаадын булшийг би найман жил цэвэрлэж байна. Дагуул 30 булшны сүүлийнхийг энэ жил малтаж дууссан. Үүнийг түгээн дэлгэрүүлж, монгол түмний хүртээл болгох зайлшгүй шаардлага бий. Төрийн нэгдсэн бодлого үүнд хэрэгтэй байна. Судлаачдад түүхээ судал, судалгааны үр дүнгээ дэлгэрүүл гэж мөнгө өгдөг, эргээд хариуцлага тооцдог болчих хэрэгтэй байна. Түүнээс биш зүгээр сонирхсон хэдэн хүн түүх бичээд олныг хамарч чадахгүй.
    -Хүннүгийн түүхийг судалдаг гадаад, дотоодын олон судлаач байдаг юм байна. Хоорондын уялдаа холбоо хэр байдаг юм бэ. Мөнгө санхуүгээс гадна харилцан туршлага судалгаанд багагүй нөлөөтэй байх?
    -Манайд өдгөө түүх, археологийн судалгаа хийдэг 20 гаруй гадаадын хамтарсан экспедици ажиллаж байна. Энэ олон судалгааны ангиуд яг үнэн¬дээ судалгааны ажлын үр дүнгээ нэгт¬гэж чадахгүй байгаа. Энэ бол бидний буруу. Нэгзорилго чиглэлд хийж бай¬гаа судалгааны ажлыг ашиглахгүй байгаа нь том алдаа. Нөгөө нэг алдаа нь хамтарч ажиллаж байгаа гаднын судлаачид судалгааны зардлаа олж ирдэг. Тиймээс “мөнгөө төлсөн хүн хөгжим захиална” гэдэг шиг өөр өөрс-дийнхөө байр сууриас судалгааны үр дүнгтайлбарладаг. Энэ бол хамгийн аюултай. Жишээ нь, хоёр жилийн өмнө Монгол нутагт Оросын судлаа¬чид монголчуудтай хамтран Хүннү¬гийн булш бүхий Ноён уулд хорьду-гаар булшийг малтсан. Тэндээс гарсан эмэгтэй хүний яс, эд өлгийн зүйлсийг харьцуулан судалж үзээд “Хүннү нар Туркистан гаралтай нь нотлогдлоо” гэсэн өгүүүлэл нийтэлсэн байгаа юм. Үүгээрээ монголчуудын угсаа гарлыг шинжләх ухааны аргаар үгүй хийж байгаа хэлбэр. Судалгаанд мон¬гол судлаач оролцсон. Төр улсаа төлөөлсөн тэр хүн юу хийсэн юм бэ. Тэр булшнаас гарсан эмэгтэй Туркис¬тан хүн байж болно. Хүннүгийн хаад дэлхийн аль ч өнцгөөс эхнэр авсан байхыг үгүйсгэхгүй. Зөвхөн тэр эмэгтэйгээр Хүннүгийн угсаа гарлыг тодорхойлно гэдэг бол шинжләх ухааны аргазүйн хувьд буруу. Ингэж ямар нэг аргаар Хүннүг монгол биш гэж нотлохыг хичээх судлаач нар олон бий. Үүнийг монгол судлаач нар өөрсдөө залруулах ёстой.
    -Сонирхож асуухад, хаанахын судлаачид байв даа, Монголоос нэг булш олсноо сүр дуулиантай зарлаж байгаа баримтат киног сая-хан үзсэн. Жишээ нь тэр таны ярьсанчлан манай түүхийг өөрсдийнх болгон тайлбарласан нэг жишээ юү?
    -Тэр чинь Герман, Орос, Мон¬голын хамтарсан археологийн судал¬гаа байсан юм. Бас л өөрсдийнхөөрөө тайлбарласан. Тэнд бас л монгол суд¬лаач орсон. Би өмнө нь нэг удаа Францын экспедицийнхэнтэй ажилласан. Баримтат кино хийж байхдаа надаар Хүннүгийн түүхийг яриулж, судал¬гааны ажлаа хамтран хийж, хоёр жилийн турш авсан киногоо монтажлаад, францын эрдэмтэд хийсэн болгоод гаргаж байгаа байхгүй юү. Тэгэхийг нь мэдсэн бол би гэрээ хийх ёстой байж л дээ. Тэгжчадаагүй миний хохь болсон. Ийм зүйл олон давтуулахгүйн тулд судалгааны ажлыг төрөөс санхүүжүүлэх ёстой. Дээр хэлсэн 20 гаруй хамтарсан экспедцийн судалгааны мөнгө бүгд цаанаасаа санхүүжилттэй байгаа. Ийм ядарсан улс байж болохгүй шүү дээ. Хамтарч ажиллаж болно. Ядаж 50:50 хувийн хөрөнгө оруулалттай байх ёстой.
    -Хүннүг таниулах ажлыг дотроосоо эхэлж хийх ёстой гэж та хэлсэн. Үүний тулд зөвхөн дунд сургуулийн хичээлийн цагийг нэмэхээс илүү баримтат кино шиг хэвлэл мэдээллээр дамжуулж нөлөөлөх ёстой юм шиг?
    -Есүсийн талаар хүүхэлдэйн киног хар. Хүүхдүүд салахгүй үзэж байна шүү дээ. Багаасаа ийм зүйл үзсэн хүүхэд Есүст итгэхгүй яах юм. Түүн шиг өнөөдөр Хүннү, Сяньбигийн тухай баримтат, хүүхэлдэйн гээд залууст хүрэх ямар хэлбэр байна, тэр болгоноор хийх ёстой байхгүй юү. Гадаадынхны хийсэн түүхэн, уран сайхны киног түүх гуйвуулсан гэж маргаж байна. Тиим маргаан гарч л байг. Гагцхүү энэ чинь Монголын түүх шүү гэдгийг харуулж байх ёстой. гадна өдөржин шөнөжин яриад бардаггүй монголчуудын тэр их агуу үлгэр домгийг одоо яагаад ярихаа больчихоо вэ. Одоо гаднаас дайсан орж ирээд, Монгол Улсыг эзэлнэ гэж хэзээ ч байхгүй. Харин оюуны соёлын хүчээр өөрийнх нь соёлыг устгаад “түрэмгийлэх” боломж бол бий.
    -”Монголын нууц товчоо” шиг Модун хааны үеийг утга зохиолын хэлбэрээр ном болгон гаргах бо¬ломж байдаг уу. Залуу үеийнхэнд Чингис хаанаар бахархах гол эх сурвалж тэр л болж байна шүү дээ?
    -Бидний үед Хүннүгийн тухай баримт: ном зохиол хадаглагдаж үлдсэнгүй л дээ. Хүннүгийн түүхийн талаар Хятадын эх сурвалжид бичсэн байгаа юм. “Хүннү нарын бичиг нь шувууны хөл шиг. Чулуу, модон дээр сараачиж бичдэг байсан гэж бичсэн байгаа юм. Би Булганы Эгийн голын ойролцоогоос бичгийн чулуун янтай хоёрыг олсон. Энэ мэт түүхэн баримт байна. Мэдээж төр улс юм чинь бичиг соёлтой, ном судартай байсан байж таарна. Харамсалтай нь бидний гарт алга. Гэхдээ алга байна гэдэг огт байхгүй гэсэн үг биш. Монголын нутагт байгаа энэ олон булшнаас ком зохиол, бичиг соёлын түүхэн сурвалж гарахыг үгүйсгәхгүй.
    -Баримтат кино гэснээс Модун Шаньюйгийн талаар кино хийх гэж байгаа гэсэн. Киноны багийнхан судлаач нартай зөвлөлдөж байгаа нь суурь судалгаа сайтай кино болж байгаа юм болов уу гэж санагдаж байна?
    -Киноны багийнхантай уулзсан. Тэр залуусын санаа, зорилгод би их баярлаж байгаа. Уран сайхны киногоор дамжуулж, Хүннү болон Модун хааныг гаргаж ирж байгаа нь маш зөв. Энэ кино гарчихвал монголчуудын сэтгэлд бид ийм агуу түүхтэй ард түмэн байна гэж ойлгоход дөхөм болно. Тэд надаас тухайн үеийн эд өлгийн зүйл, ахуй ямар байсан талаар асуусан. Би өөрийн мэдэж байгаа зүйлээ харамгүй хэлж өгье. Үүний өмнө “Үхэж үл болно” гэж Чингис хааны тухай нэг кино гарсан шүү дээ. Тэр кино яагаад олны сэтгэлд хүрээгүй вэ гэхээр тэнд монгол ахуй, ёс заншил бага харагдаж байгаа байхгүй юү. “Цогт тайж” гэж кино байна. Тэр кинонд түүх гуйвуулсан зүйл их бий. Гэхдээ монгол ахуй нь байгаа учраас монголчуудын өнөөг хүртэл үзэх дуртай кино хэвээр байгаа юм. Тиймээс Модун Шаньюйгийн тухай энэ кинонд тухайн үеийн ахуйг оруулахдаа монгол угсаатныхаа ёс заншилд тулгуурлахад буруутгах юм огт байхгүй. Үүнд анхаарч судлаач нараас зөвлөгөө авч байгаад баярлаж байна. Тэр уран бүтээл маш хурдан гараасай л гэж бодож байна.

  • АЛТАН ОРДЫН ӨЗБЕГ ХААН

    1312 онд Тогтох хаан таалал төгсөв. 1313 онд хаан ширээний төлөө удтал тэмцсэний эцэст Зvчийн удамын Монгол ноён Өзбег хаан ширээнд суув. Өзбег хаан ИлХаантай найрамдалын гэрээ байгуулж, өмнөд хилээ аюулгvй болгож аваад улс орныхоо дотоод vймээн самуунд хамаг анхаарлаа төвлөрvvлэв. Оросууд хоорондоо хядалцаж, Серб, Болгар, Византууд бие биенээ дайран довтолж, хvчээ сулруулж байсан “туйлын таатай vе” эхлэв. Өзбег хаан тэднийг ажиглаж байгаад аль хvчирхэгжиж ирснийг нь нөгөө сул доройтой нь нийлж дарчхаад, дахин хооронд нь зодолдуулаад сууж байхад л болчих байв. Гэвч асар аюултай, шинэ өрсөлдөгч өсөн өндийж байлаа. Энэ бол Османы туркууд байсан бөлгөө.

    (тэр vеийн зоосон мөнгө)
    Туркvvд Алтан Орд болон ИлХааны хооронд яс хаяж, Монголын хоёр хөрш улс дахин дайнд татагдан орлоо. Өзбег хаан хуучин холбоотон Египеттэй ИлХаадын эсрэг хамтран дайтья гэсэн санал тавьсан боловч татгалзсан хариу авчээ. Өзбег хаан ганцаараа ИлХаадын эсрэг довтлох гэж нэг vзсэн болов хvчирхэг Монгол, Иран дайчдын vлэмж их хvчийг хараад, айх сэтгэл төрж, байлдалгvй буцжээ.
    Алтан Орд хуучин холбоотон Египетээ жигшин vзэж, тэдний усан болон газрын худалдааны замыг боож эхлэв. Цагадайн хаант улстай холбоо тогтоож ИлХааны эсрэг хамт байлдья гэж гуйж vзсэн боловч мөн л татгалзсан хариу авав.

    1325 онд ИлХааны цэргvvд умардын дайсан Алтан Ордын нутагт цөмрөн оров.
    1335 онд Өзбег их цэрэг хураан ИлХааны эсрэг довтолж, хvчээр тvрэн урагшилсаар 1340 онд маш бага хэмжээний газрыг булаан эзлэв. Гэвч гол хvслэн болсон Кавказаа буцааж авч чадсангvй. 1341 онд Өзбег хаан нас барав. Монголчуудын нөлөө vлэмж суларч, татаруудын хvч өсөв. Татарын зарим ноёд Польшид дагаар орж Алтан Ордын эсрэг байлдаж байлаа. Алтан Орд олон улсын тавцанд ганцаардаж, ноёд нь эрх мэдэл булаалдан тэмцэж, иргэд vймж, Монголчуудын ноёрхол ганхаж эхэлсэн байна.

    Өзбег хааны нэрээр өөрсдийгөө нэрлэсэн гэх Тvрэг угсааны улс бий. Энэ бол анхандаа монгол, турк, иран овогтнуудаас холилдон бvрдсэн Узбекууд болно. Тэр vеийн Узбекууд Бат хааны удмын Өзбегийг “Yндэстний Их Эцэг” гэж vздэг байжээ.

    (Узбек гэр- эсгий туургатны нэгэн жишээ)

    (Узбек охид – Монголчуудаас ялгаа байна уу?)

    (Узбекийн “vндэсний эцэг” Доголон Төмөрийн хөшөө)
    Ашигласан материал. Micheal Weiers. Die Goldene Horde.
    Ч.Отгочулуу http://otgochuluu.blogspot.com

  • МАНЖИЙН ТӨРИЙГ ЗАЛУУРДАЖ ЯВСАН МОНГОЛ ГҮНЖИЙН ТҮҮХ

    Түүнийг Монголын түүхэнд “Сэцэн Амирлангуй” хэмээн тэмдэглэсэн байдаг бол Хятадын түүхэнд Хуванхэу буюу Хаш хатан гэж тэмдэглэжээ. Амирлангуй гүнж Манж Чингийн анхны их хаан Нурхайч баатрын удам, хаан ширээг залгамжлах ханхүү Тай Цуны ес дэх татвар эм болж очиход хааны ордны ихэс дээдсүүд ихэд дээрэнгүй хандахын зэрэгцээ хуучин хатад, татвар эмс үл тоон дорд үзэж байжээ.
    Хүүхэд зангаа огтхон ч гээгээгүй хөгжилтэй сэргэлэн Амирлангуй энэ бүхнийг огтхон ч тоодоггүй байсан агаад өөрийн шивэгчидтэй яг л найз нөхөд мэт дотно харьцан тэр даруй өөрийн гэсэн хүрээллийг бий болгосон байна.
    Эдгээр шивэгчингүүд түүний төлөө насан туршдаа үнэнч зүтгэсэн гэдэг. Энэхүү гүнжийн тухай манай түүхч нарын судлан гаргаж ирсэн материалууд өөр хоорондоо нэлээд зөрүүтэй байдаг.
    Амирлангуй гүнжийг хааны ордонд ирсний дараахан Ар халхын ноён Чибхэмэн угсаа залгамжлах ханхүү Тай Цунд нэгэн догшин морь бэлэглэжээ. Тэрхүү морийг хааны ямар ч мундаг адуучин номхруулж чадахгүй байсан юмсанж.

    Гэтэл Амирлангуй гүнж тэр морийг хэдхэн хоногийн дотор хонины морь шиг л номхруулж чадсан төдийгүй морин дэл дээр өсөж торнисон монгол хүн гэдгээ харуулах мэт хаа сайгүй давхиж явах болсон тул түүгээр бахархсан ханхүү Тай Цун өнөөх морийг гүнжид бэлэглэхийн зэрэгцээ их хэмжээний торго дурдан, үнэт эдлэлээр шагнасан байна.
    Гэтэл Амирлангуй гүнж энэ бэлгийг бусад хатад, татвар эмсийн адил зөвхөн өөртөө авсангүй. Тэрбээр хааны ордны ихэс дээдэст мөн тайгануудад бүр зарц шивэгчингүүдэд хүртэл энэ бэлгийг хишиг болгон хувааж өгчээ. Энэ нь түүний нэр хүндийг улам өргөж тойрон хүрээлэх хүмүүсийнх нь тоог улам олон болгожээ.
    Маргааш зуун уут дүүрэнг эзэмшихийн тулд өнөөдөр арван уут дүүрэнг ашигтайгаар зарлагадаж бай гэсэн үзэл баримтлалыг хатуу дагадаг байсан “Дээд эрдэмт” хэмээх ханхүү Тай Цунд Амирлангуй гүнжийн энэ мэт байдал ихэд таалагддаг байсан болохоор тэр 1626 онд хаан сууринд суумагцаа “Баруун ордны их хатан” гэсэн өндөр хэргэмийг албан ёсоор хүртээсэн байна.
    Тал нутгийн охин Амирлангуй хааны ордонд ирснээсээ хойш ердөө ганцхан жилийн дотор ордны их хатнаар өргөмжлөгдсөн нь энэ. Тэрбээр хорин нас хүрэхээсээ өмнө гурван удаа төрсөн бөгөөд энэ гурван хүүхэд нь гурвуулаа охин байв.
    Гэтэл бусад хатад, татваруудаас хүү төрсөөр, хааны нуган үрийн тоо өссөөр найм хүрсэн байжээ. Тиймээс Амирлангуй гүнж ганц л зүйлийг хүсэх болсон гэдэг. Тэрбээр хүү төрүүлэх юмсан гэж өдөр шөнөгүй мөрөөддөг байсан бөгөөд нэгэн өдөр бие давхар болсноо мэдэж “Хүү байгаасай” хэмээн залбирч эхэлсэн байна.
    Гэхдээ тэр зүгээр ч нэг залбираад суусангүй. Хүү төрдөг л юм бол хүүгээ хаан ширээ залгамжлагч болгоно гэж бодож, үүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх вэ хэмээн арга ухаан сийлж эхэлсэн гэдэг.
    Учир нь тэрбээр хүү төрүүллээ ч өмнө төрсөн наймын найман ханхүүг хааш нь хийх билээ. Хаан суудал алсын од мэт холын холд байх шиг санагдаж байсан боловч тэр “Чингисийн удмын хүү Манж Чингийн хаан болох ёстой” хэмээн бодож дэндүү эрсдэлтэй алхам хийхээр зориг шулуудсан байна.
    Тэрбээр юун түрүүнд есөн эрдэнэ дүүрэн шигтгэсэн өөр ямар ч хатанд байхгүй гоёмсог даашинз хийлгэж эхэлжээ. Энэ даашинзыг түүнд үнэнчээр зүтгэхээр эргэлт буцалтгүй шийдсэн ордны уран дархчууд маш нууц байдалд хамаг л ур чадвараа шавхан бүтээсэн бөгөөд үгээр дүрслэн хэлэхийн аргагүй тэр гоёмсог даашинзыг өмсөхөд Амирлангуй гүнжийн биеэс мянга мянган гэрэл цацарч байх шиг л сүр жавхлантай ганган тансаг харагдаж байсан гэдэг.
    Есөн эрдэнийн өнгөөр туяаран солонгорох болсон Амирлангуй хэд хоногийн дараа үнэнч шивэгчингүүдээ ашиглан “Амирлангуй хатан есөн эрдэнийн өнгөөр туяарч эхэлсэн нь түүнээс алтан Луу Жинлэн төрөхийн тэмдэг” гэсэн цуу яриаг тараажээ.
    Энэхүү гайхалтай цуу ярианд хаан эзэн Тай Цун хүртэл итгэж ихэд баяртай байх болжээ. Харин хааны бусад хатад, татвар эмс энэ цуу ярианд эгдүүцэн Амирлангуйг урьд урьдынхаас илүү үзэн ядаж, дайсагнаж эхэлсэн ч хааны зүгээс бас ард олны зүгээс хайр хүндэтгэл, итгэл найдвар хүлээн авсан Амирлангуй гүнж үүнийг огтхон ч тоосонгүй.
    Тэрбээр тун удалгүй ахин нэг эрсдэлтэй зүйл хийсэн нь “Одоо төрөх ханхүү бол ирээдүйд дэлхийг захирах ёстой Богд хөвгүүн юм шүү гэж тэнгэрийн хүн зүүдэнд ирж хэлэв” гэсэн цуу үгийг тараасан явдал байлаа.
    Хаан зүүдний тухай яриа тараасан эзнийг олохоор хөвөрдөн хөөсөөр Амирлангуй гүнжийн шадар шивэгчингүүд дээр тулж нэг бүрчлэн байцаасан агаад тэд энэ үед гүнжийн заасан ёсоор нэг зүйлийг тоть мэт давтан хэлсэн нь “Би тийм зүүд үзсэн” гэх үг байсан гэдэг. Нэг ёсондоо хатны бүх шивэгчин хатантайгаа ижилхэн Богд хөвгүүн төрөх тухай зүүдэлсэн болж таарсан байна.
    Энэхүү явдлын дараа Амирлангуй хатнаас төрөх хөвгүүн тэнгэрийн хүү гэсэн яриа маш хүчтэй тархаж хаан эзэн ч хүү төрөх өдрийг тэсэн ядан хүлээж эхэлжээ. Төрөх өдөр ойртох тусам Амирлангуй гүнжийн дотор “Хүү төрөхгүй бол яана. Охин төрвөл яах билээ” гэсэн айдас хуралдаж байсан ч тэр огтхон ч барьц алдахгүй байсаар хоног хугацаагаа гүйцээж нэгэн шөнө дуншиж эхэлжээ.
    Тэнгэрийн хүүг тосож авах гэсэн хаан эзэн ч хатнаа төрөхийг хүлээн холхиж байсан бөгөөд үүр цайх үед Амирлангуй гүнж амаржиж хүсэн хүлээсэн хүүгээ тэврэн авсан гэдэг. Хаан эзэн Тай Цун ч учиргүй баярлан “Хааны ес дэх хүү. Энэ бол гайхалтай сайхан баяр” гэсээр Фу Лин буюу Буян ирэгч хэмээх билигтэй сайхан нэрийг өгсөн гэдэг.
    Дуулиантай төрсөн энэ ханхүүгээ хаан тэр дор нь хаан ширээг залгамжлагчаар өргөмжилжээ. Тай Цун хаан 1643 онд тэнгэрт хальсан бөгөөд хаан нас барсан өдрөөс эхлэн Амирлангуй хатны зургаахан настай хүү Фу Лин Манж Чин улсын хаан ширээнд сууж “Эеэр засагч” хааны эрин эхэлсэн билээ.
    Зургаахан настай Фу Линийг хаан ширээнд суулгахгүйн төлөө ил далд өрсөлдөөн өрнөж, аль хэдийн нас биед хүрсэн хан хөвгүүд тэдний эхчүүд янз бүрийн хорт явуулга хийж байсан ч энэ болгоны эсрэг арга ухаан төгс Амирлангуй хатан хориг хаалт тавьж, өөрт үнэнч хүмүүсийн хүчээр хүүгийнхээ эсрэг чиглэсэн бүхий л муу муухайг сарниулан бут цохиж байсан гэдэг.
    Амирлангуй хатанд ордны ихэс дээдэс байтугай ард олон хүртэл хүндэтгэлтэй ханддаг байсан болохоор ханхүүг эсэргүүцсэн элдэв хорт явуулга ч аяндаа сарнин алга болж монгол хатан зургаан настай хүүгээрээ дамжуулан Манж Чин улсын төрийн алтан жолоог барьж эхэлсэн яруу сайхан түүх бий билээ.

     

  • БООРЧИ

    НАМТАР
    Боорчи нь арулад овгийн Наху баяны хүү байв. Тэрээр хархан залуу насандаа Тэмүжинтэй танилцсан: залуу Тэмүжин адуугаа хулгайд алдсан ба тэрээр адууны хулгайчдыг хайж яваад аян замынхаа гурав дахь өдөр аавынхаа адууг хариулж явсан Боорчитой таарчээ. Боорчи Тэмүжинтэй нийлж хулгайлагдсан адуугаа буцааж авахад нь туслав.
    Тэмүжин мандан бадарч эхлэхэд Боорчи түүний анхны нөхөр болсон бөгөөд түүний бүхий л үйл хэрэгт дэргэд нь байсан.
    1199 онд Тэмүжин Ван хан, Жамуха нарын хамт Буйруг ханыг нэгдсэн хүчээр довтолж, түүнийг бут цохив. Гэр орондоо буцахад нь найманы цэргийн анги зам хаажээ. Өглөө тулалдахаар шийдсэн боловч шөнө нь Ван хан, Жамуха хоёр найманууд түүнийг дуусгана хэмээн найдаж Тэмүжинг ганцааранг нь үлдээн зугтав. Харин өглөө болоход Тэмүжин энэ тухай олж мэдсэн ба тулалдаанд оролгүй ухарлаа. Найманууд Тэмүжинг биш, Ван ханыг хөөж эхлэв. Хэрэйдүүд наймануудтай хүнд тулаанд орсон бөгөөд сөнөх мөхөх нь илэрхий болсон тул Ван хан Тэмүжинд элч илгээж тусламж гуйжээ. Тэмүжин өөрийн нөхдийг илгээсэн ба тэдний дундаас Боорчи, Мухулай, Борохул, Чулуун нар тулалдаанд онцгойрч байв. Өөрийг нь аварсны төлөө Ван хан ханлиг улсаа Тэмүжинд гэрээслэн үлдээжээ.
    1203/1204 оны өвөл Тэмүжин хувийн харуул буюу хишигтэн цэргийг байгуулав. Энэ нь дөрвөн хэсэгт хуваагдаж, нэгнийх нь толгойд Боорчийг тавьсан ажээ.
    Домогт өгүүлснээр 1206 оны Их хуралдайн үеэр Тэмүжин Чингис хаан хэмээн өргөмжлөгдсөн бөгөөд тэр өөрийн хамтрагчдад албан тушаал, эрх дарх хуваарилж эхлэхдээ Боорчийг мартсан дүр үзүүлжээ. Орой нь Тэмүжиний эхнэр Бөртэ түүнийг мартамхай байдлынх нь төлөө зэмлэхэд Тэмүжин Боорчид атаархагчдыг төөрөгдүүлэхийн тулд ийм үйлдэл хийсэн, Боорчи одоо ч хааны талаар муу үг хэлэхгүй гэж мэдэгдэв. Боорчийн өргөөнд илгээсэн тагнуулууд Боорчийн эхнэр хааны ач мэдэхгүй байгаад гомдоллоход нөхөр нь би хаанд зүтгэдэг нь талархлын төлөө биш, тэр ч байтугай надад өчүүхэн бага амь зуух хэрэгсэл өгсөн ч зүтгэх болно гэж хариулсныг нотолжээ. Дараагийн өдөр нь хуралдай дээр Тэмүжин Боорчийг бүгдийн дээр тавьж, баруун гарын цэргүүдийн удирдагч болгосноо зарлан тунхагласан байна.
    Боорчи баруун гарын цэргүүдийн удирдагчийн хувьд дараа нь Чингис хааны бүх аян дайнд оролцсон. Хорезмыг байлдан дагуулах үеэр, 1220/1221 оны өвөл Монголын цэрэг Самаркандаас өмнө зүгт өвөлжих үед Боорчийг Чингис хааны хөвгүүдийн хамт Ургенчийг эзлүүлэхээр илгээж байв.
    СОЁЛ УРЛАГТ
    Боорчи И.К.Калашниковын “Догшин жаран” (“Жестокий век”) (1978) романы дүр болжээ.