Category: Монгол үндэсний түүх

  • ШАШИН

    Ээж минь малчин гаралтай жирийн сүсэгтэй хүн байв.Харин эмэг эх маань гартаа 108 ширхэг зандан шар эрхи эргүүлж өдөр шөнөгүй маань мэгзэм уншдаг их сүжигтэй малчин хүн байв. Хожим нь би аавынхаа эцэг, өвөг эцгийн талаар мэддэг болов. Тэд нар маань өнгөрсөн зууны эхэнд хуучнаар Сайн ноён хан аймгийн /одооны Өвөрхангай аймаг/ Үйзэн вангийн хошуунд амьдарч байхдаа Бурханы судар ном барлаж олонд түгээдэг бурханы чин сүжигт тайж язгууртан хүмүүс байсан юм билээ.

    Би санамсаргүй байдлаар гэнэт шашин сонирхдог болов. Дунд сургууль, их сургуульд сурч байхдаа орос, монгол хэл дээр уран зохиол, адал явдал, түүх, гүн ухааны сэдвээр олон зуун ном уншчихсан байв. Ганцхан сэдвээр ном олж уншаагүй байв. Тэр нь шашны ном. Зөвлөлт улсад оюутан байхад ордог шашингүйн үзэл, логик, латин хэлний хичээлийг би тоодоггүй байв. Гэтэл эдгээр хичээлүүд шашин судлах хүнд их л хэрэгтэй байж.

    Тэр үед бидний амьдардаг шашингүйн нийгэмд “би шашин шүтдэг хүн” гэж хэлвэл чи ямар солиотой нөхөр вэ гэх нь мэдээж байлаа. Шашин гэдэг үг бол самгадиар “шасана” буюу “сургаал” гэсэн утгатай үг байсан аж. Би Зөвлөлт улсад их сургуулиа төгсөөд 22 настайдаа Хэнтий нутагтаа төрийн албан хаагч болоод нэг л жил болж байлаа.Нэгэн удаа аймгийн төв номын санд орос хэл дээр хэвлэгдсэн нэг сонин ном олов. Нэр нь “Настольная книга атеиста” гэсэн ногоон хавтастай зузаан ном байлаа. Энэ номонд дэлхийн томоохон шашнуудын үзэл санаа, номлолын тухай товч өгүүлээд араас нь шашныг марксист үзлээр баахан шүүмжилж муучилжээ. Би энэ номыг уншаад улам их атеист үзэлтэн болсонгүй, харин эсрэгээрээ шашны үзэлтэн болчихлоо. Дэлхийн том шашныг үндэслэгчдийн үзэл номлол надад таалагдаад эхлэв. Дэлхийн том шашнуудын судруудыг унших гэж эрж хайдаг болов. Хамгийн түрүүнд орос хэл дээр Библи судар оллоо. Библи хоёр төрөл байдаг юм. “Хуучин гэрээслэл”, “Шинэ гэрээслэл”. Хоёуланг нь уншлаа. Дараа нь исламын “Коран” судар, дараа нь индүизмын “Гита” судар олж уншив. Буддын судар кирилл бичгээр олдохгүй байв. Уйгуржин бичгээр ганц нэг судар олдсон ч босоо монгол бичгээрээ би сайн уншиж чадахгүй байв.Судар уншихын тулд би босоо монгол бичгийг амралтаараа нэг сарын дотор бие даан сурав. Тэрхүү наяад онуудад буддизмын тухай зөвлөлтийн “Наука и жизнь” сэтгүүл дээр бүх шашны тухай өгүүлээд төгсгөлд нь цөөхөн хуудас гэсэн ч буддизмын тухай нийтэлдэг байв. Энэ сэтгүүл надад буддизмын тухай анхан шатны ойлголтууд өгсөн дөө. Дэлхийн бүх шашнуудыг харьцуулж уншаад эцэст нь дүгнэлт хийхэд шашин бүгдийн дотроос Буддын шашин хамгийн үнэн номлол байв. Бурхадын дундаас Будда хамгийн дээд, судар номууд дотроос Ламрим судар хамгийн дээд гэдгийг ойлгов. Ийнхүү би дэлхийн томоохон шашнуудын сударыг харьцуулан уншаад буддизмыг сонгож 23 насандаа буддист хүн болов. Гэхдээ “би буддист хүн” хэмээн бусдад зарлахгүй, үүнийгээ маш их нууцалдаг байв. Тэрхүү наяад онуудад Хэнтийд аймгийн музейн тайлбарлагч Жагдаг ах бид хоёр л буддизмын тухай маш их ярьдаг, судар цуглуулдаг буддын шашинтан байв. Жагдаг бид хоёр Энэтхэгийн Дармасал явж буддын дацанд бурханы чойрын ном үзэх юм сан хэмээн мөрөөддөг байв. Ардчилал болж манай улс эрх чөлөөтэй болсон жил Жагдаг маань нийслэл хот явж Ганданд лам болов. Хожим нь Жагдаг маань номтой лам болж өрнөдийн Герман,Франц, Канад улсуудад амьдарч байсан гэж дуулдсан. Өрнөдийн хүмүүсийн гэр бүлүүдэд нэг том асуудал тулгардаг байсан юм билээ. Тэр нь залуу гэр бүлүүд хүүхэдтэй болж чадахгүй, хүүхэд олсон ч зулбаад байдаг байжээ. Жагдаг лам өрнөдийн Герман, Франц, Канад улсуудад амьдарч байхдаа тэрхүү үр зулбадаг гэр бүлд тусалж бурханы номын хүчээр үр зулбах явдлыг зогсоож гэр бүлүүд нь үр хүүхэдтэй болж аз жаргалтай болдог байсан хэмээн дуулдаж байсан.Харин би Жагарын орон руу явж чадаагүй. Учир нь нэгд, би ардчилалаас хойшхи ерээд онуудад нас гуч хүрчихсэн байв. Бурханы номд орох хүн бага наснаасаа буюу 12 настайгаасаа хийдэд сууж бурханы ном үзэх ёстой хэмээн сонссон юм.

    Миний бурханы ном эхлэн сурах нас хэтэрчихсэн байв. Хоёрт, би айлын ганц хүү тул алс холын гадаад орон руу явах боломжгүй байв.Учир нь нас өндөр болсон аав, ээжээ асрах ёстой үүргээ умартаж аав ээжээ орхин явж чадахгүй байлаа. Тэгээд би гэртээ амьдраад ажлаа ч хийгээд бурханаа ч шүтээд гэгээрлийн замд орж болох юм биш үү хэмээн боддог болов. Ная, ерээд онуудад надад лам багш гэж байсангүй.

    Уншсан судар минь надад багш болдог байв. Бурханы судруудыг унших тутам улам ойлгоод, гүнзгийрэх тутам улам гүнзгийрээд байв. Урьдын ерөөлтэй байсан байх. Олон буддын судар уншив,бясалгав. Ерээд оны эхээр Энэтхэгт сурахаар явсан монгол лам нар тэнд арваад жил бурханы ном үзээд хоёр мянгаад оны үед Монголдоо буцаж ирэв. Надад эрдэмт монгол лам багш нарын номонд суух завшаан тохиов. Гандан хийдийн гавж Гантөмөр багш, Лувсанжамц багшаар Ламрим судрыг хөтлүүлэв. Далай багш, Зопа багш, Жадо багшийн номыг сонсов. Олон Ламрим судартай болов. Түвдийн Гүмбум явж эргэл мөргөл гороо хийв. Үүнээс илүү хувь заяа гэж хаана байхав. Миний сэтгэлд хоёр хүн оршдог мэт болов. Нэг нь төрийн албан хаагч хүн, нөгөө нь сүсэгтэн хүн. Өглөө нь ажил дээрээ цагаан цамц өмсөж зангиа зүүж очоод төрийн албан хаагч болчихно. Орой нь гэртээ ирээд Ламрим судрыг уншиж сүсэгтэн хүн болчихно. Өглөө нь гурван эрдэнэдээ аврал одуулж ажилдаа явна. Ийм маягаар амьдралыг туулж явна даа. Сүсэгтэн хүний хувьд би Бурхан багшийн сургаалиас ойлгосон зарим зүйлээ уншигч Тантай хуваалцъя.

    Бурхан багшийн сургаал

    Бурхан багш хоёр мянганы тэртээ хүн төрөлхтөний түүхэнд анх удаа эртний Энэтхэг орноо хамаг амьтныг зовлонгоос гэтэлгэх болон хамаг амьтныг их амгалан жаргалд хүргэх мөр болсон “Гэгээрэхүйн хутагт зорчих бодь мөр”-ийн эрхэм зарлигаа айлдсан бөлгөө. Будда “Та бүхэн алтыг галд хайлуулж үздэг шиг миний сургаалд дүн шинжилгээ хийж үнэн худлыг нь шалгаарай” гэсэн гэдэг. Будда өөрийн нээж олсон рашаан мэт ариун сургаалиа ”Гадаад дөрвөн далай шорвог амттай, Миний сургаал авралын амттай” хэмээн айлдсан байдаг. Бурханы сургаал элсэн цөлд төөрөөд харангадаж байгаа хүнд гэнэт олдсон булгийн ус мэт тустай, төөрөлдсөн харанхуй хүний оюун ухааныг нар мэт гэрэлтүүлдэг, амьтны төрөлийг нь ашид дээшлүүлдэг, хамаг амьтныг түмэн зовлонгоос гэтэлгэн авардаг шидтэй.

    Бурхан багшийн зарлиг Ганжуурын 108 ботид, тайлбар нь Данжуурын 224 ботид хураагдсан байдаг. Бурхан багшийг бурхадын Бурхан гэдэг. Бурхан багшийг хоёр хөлтийн Дээд гэдэг. Буддаг Тэнгэр хийгээд Хүмүүний их Багш гэдэг. “Buddha” гэдэг санскрит үг нь “Сэрж гэгээрсэн” гэсэн утгатай үг. Түвд хэлээр Бурхан багшийг “Санжэй” хэмээн дууддаг. ”Сан” гэдэг нь “Бүрэн сэрсэн”, “Жэй” гэдэг нь “Төгс гэгээрсэн” гэсэн түвд үг.

    Юунаас бүрэн сэрсэн бэ? гэвэл хамаг тотгорооос сэрсэн. Юунд төгс гэгээрсэн бэ? гэхлээр билиг, асрал хайр, хүч чадал зэрэг бурхны хамаг эрдэмд гэгээрсэн болой. Бурханыг Татхагата гэдэг. Энэ нь Түүнчлэн ирсэн, Түүнчлэн одсон гэсэн үг. Энэ нь ирэх одохын үйл явц буй, ирэгч ба одогч үгүй гэсэн үг. Бурханыг Сугата гэдэг. Энэ нь Амгаланд морилсон гэсэн үг.Усанд мөргүй, огторгуйд оромгүй одсон гэсэн үг. Ор мөргүй арилсан цагт Та жинхэнэ гэртээ хүрч жинхэнэ дүрдээ орсон гэсэн үг. Бурхан багшийн сургаалийг Замбуутивд Цогт Наландрын хийдийн мэргэн лам нар уламжлан дэлгэрүүлж ”Багшийн хэл ариун, Шавийн үндэс ариун, Номлох ном ариун”гэсэн гурван ариуны үүднээс Бурханы ном номлодог болсон түүхтэй.

    Орчин үеийн зарим хүмүүс:” Бүх шашин адил. Бүх шашин өөр замаар явж эцэстээ нэг л юманд хүрдэг” хэмээн мэдэмхийрдэг. Энэ бол том эндүүрэл. Бурханы шашнаас бусад шашинд гэгээрлийн арван шат, дөрвөн үнэн, найман мөр, шүтэн барилдлага, бодхичитта, ложон, хоосон чанар… гэсэн Бурханы гайхамшигт сургаал огт байдаггүй. Зөвхөн Бурханы шашин хүнийг энэ яваа насанд нь гэгээрүүлж чадна, Бурхан болгож чадна.

    Орчин үеийн хүн мянга, түмэн жилийн өмнөх хүн шиг урьдын адил төрөх, өтлөхийн зовлон, өвчин, мунхагийн зовлон, буруу үзлийн зовлонд нэрвэгдсээр эцсийн эцэст олсон хураасан бүхнээсээ хагацаж, хамаг юмаа орхиж, үхэл хэмээх том мангасын аманд өөрийн эрхгүй талийн оддог хэвээр байна. Өвчин хүрдэггүй, хөгширдөггүй, үхдэггүй хүн гэж хаана ч байдаггүй. Харин ч орчин үеийн хүн ажил бизнес, ашиг орлого, эд хөрөнгө эрх мэдэл, зугаа цэнгэл, зуурдын жаргал, энэ тэр гээд ахуй ертөнцийн торонд улам хүлэгдсээр гэгээрэх сөхөөгүйгээр төгсгөл рүүгээ гэрлийн хурдаар очдог. Орчин үеийн нийгэм бол хэрэглээ, өнгө мөнгөний нийгэм юм. Орчин үеийн хүн тансаг хэрэглээг аз жаргал хэмээн буруу ойлгож түүнийгээ зорилго болгочихсон байдаг. Нохой муур хүртэл идэх уух, хэвтэх байр нь тансаг байх тохиолдол байдаг.Гахай бол идээд л байдаг. Хүн бол нохой, муур, гахай биш. Хүн бол оюун ухааны амьтан. Хүн бол сэтгэлийн амьтан. Орчин үеийн хүн зөвхөн гадаад зүйлээс жаргалыг олно хэмээн төөрөлддөг. Хүн бол амар амгалан, аз жаргалыг зөвхөн дотроосоо олдог. Хүн оюун ухаанаа номхруулж, хүсэл шунал, нисваанисаа дарж байж амар амгаланг олдог. Амгалан жаргалан, гэгээрэлд хүрэхэд зөвхөн Бурханы сургаал тусалж чадна.Эцсийн эцэст хүн тоост хорвоог орхиход эд хөрөнгө, эрх мэдэл, ах дүү, амраг садан тус болж чадахгүй. Зөвхөн буяны үйлс, бурханы ном хоёр л тусална.

    Бурханы сургаал юунаас авардаг юм бэ? Бурханы сургаал ямар ач тустай юм бэ?

    Бурханы сургаал хүнийг харанхуй мунхагаас авардаг. Бурханы сургаал нисваанисаас авардаг. Бурханы сургаал сансарын зовлонгоос авардаг.Бурханы сургаал оюуны төөрөгдлөөс авардаг.Бурханы сургаал нисваанисийн өвчинд баригдсан хүний оюун ухааныг ариусган цэвэрлэж эрүүл саруул гэгээн болгодог. Бурханы сургаал хүнийг мунхаг харанхуйгаас гаргаж гэгээрэлд хүргэдэг. Хүн төрөхөөсөө эхлэн үхэн үхтлээ сансрын зовлон дунд нисваанист хүлээстэй байдаг. Бурханы сургаал тэрхүү нисваанисийн хүлээсийг тас татаж гэгээрлийн эрх чөлөөнд хүргэдэг.

    Орчин үеийн хүн “Би орчин үеийн өндөр хөгжсөн нийгмийн эрх чөлөөтэй баян чинээлэг хүн. Би юү дуртайгаа хийх эрх чөлөөтэй хүн. Надад мөнгө байна.Тэр шашин чинь надад ямар хэрэгтэй юм бэ” хэмээн аархдаг.

    Гэвч орчин үеийн хүн сансар хэмээх том шоронд олон галавын турш нисваанисийн хүлээсэнд баригдсан мөнхийн хоригдол гэдгээ огтхон ч мэддэггүй. Мила Богдын айлдсан “Ганцаараа бай, анд нөхрөө олно, доодын доод суудалд суу, дээдийн дээдэд цойлон гарна, хорвоогийн зорилго бүрээс татгалз, хамгийн дээд зорилгод хүрнэ. Солонго хичнээн гоё ч мөнх бус.Үүн лүгээ адил энэ насны жаргал зүүд лүгээ адил.Урьд байсан хүн үхэх, өчигдөр байсан эд юмс үгүй болох нь мөнх бусыг харуулж буй.

    Мөнх бус юмны төлөө хүн та юунд сэтгэлээ чилээж зовно вэ?

    Энэ насны тачаал бол давстай ус уухтай адил амны цангааг огтхон ч гаргахгүй, харин улам их цангана.Харин та Бурханы номтой учирваас сэтгэл тань ханана” гэсэн сургаалийг бид санах нь зохистой.

    Гүнтэн римбүүчийн “Энэхүү ертөнцийн ажил үйлдвэр нь сар жил болох тул эхлүүлсэн хэрэг явдлаа дуусгачихаад эгнэгт ариун номыг үйлдэнэ гэдэг эл мунхаг бодол болвоос хуурмаг чөтгөр болой. Ажил үйлдвэрийн залгамжаа нь өтөл буурал хүмүүний сахал лугаа адил хусаад байх тутам улам ургаад байх болой.Маргааш номыг үйлдье хэмээвч өнөөдөр үхэх болвол ихэд гэмтэй болой. Одооноос яг эхлэн буян номыг үйлдэгтүн”,

    Шантидева гэгээнтний: “Хурдан түргэн үхэх болох тул хэзээ буянаа хураах билээ.Тэр цагт залхуугаа орхисон ч тэр цаг нь өнгөрсөн тул яах билээ” гэсэн айлдварыг сүсэгтэн бид санаваас зохистой. Монгол лам нар гурван зууны тэртээ нэгэн сударт : “Сайн лам олон ч Богд Зонхабаг багшид шүт. Сайн номлол олон ч Ламримчим судрыг унш. Санаа бодол олон ч Үйлийн үрийг сана.Энэ насны хань нөхөр сайн ч эцэстээ магад хуурах. Элбэг идээ, эдлэл хөрөнгө бүрдэвч эцэстээ хоосрох. Хураангуйлваас Лам багшийг оройн чимэгт шүт. Хуурамч сүжиггүй нөхрийг эм мангасын мишээл мэт тэвч. Хуудуугүй Номын сайн нөхрийг сүүдэр мэт дага. Хэзээд хойтын буян номын хүнсийг хураагтун” хэмээн бичсэнийг санацгаая.

    Сүсэгтэн хүн Бурхан багшийн дөрвөн үнэн, найман мөр, арван хоёр шүтэн барилдахуй, сахилын тухай сургаалийг заавал мэдэх хэрэгтэй. Бурхан багшийн сургаалийн “Дөрвөн үнэн” гэдэг нь “Зовлон үнэн, Зовлонгийн шалтгаан үнэн, Зовлонгоос гэтэлсэн нирваан нь Хорихуй үнэн, Үүнд хүрэх арга зам, Мөр нь үнэн” юм. Товчоор хэлвэл 1.Зовлон байдаг. 2.Зовлон шалтгаантай байдаг. Тэр нь шунал. 3.Шунал үгүй бол зовлон үгүй. 4.Зовлонг устгах арга зам буй. Дөрвөн үнэнийг өвчин хийгээд өвчинөөс салсан амгалантай зүйрлэж айлдсан буй. Энэ нь зовлонгийн үнэн болох зовлонт бие цогцосыг өвчин мэт, зовлонгийн уг болсон үйл ба нисваанисыг өвчний эх үүсвэр мэт, зовлонгоос гэтэлсэн гэгээрэл нь өвчингүй амгалан мэт бөгөөд гэгээрэлд хүрэх арга бясалгал нь өвчний ерөндөгт сайн эмийг шүтдэгтэй адил хэмээн зүйрлэсэн болой. Үүнээс үзвэл Дөрвөн үнэний сургаал нь зовлонгоос салах, нирваанд хүрэх арга замыг бүрэн номлосон тул авах, гээхийн аньсийг ч цогцлоон хураасан Бурхан багшийн агуу гайхамшигт сургаалиудын нэг нь билээ. Будда дундаж замыг сургасан байдаг. Номын хүрдийг эргүүлэхүй гэсэн түүний эхний сургаальд үнэнийг хайгчид мэдрэхүйн жаргалд дурлах болон хэт их хатуужил тэсвэрийг үйлдэх гэсэн хоёр төрлийн туйлшралаас сэрэмжлэх хэрэгтэй гэж сургажээ.Зовлонгоос гарах тэрхүү зам мөр нь Хутагтын найман гишүүнт зам мөр юм. Энэ зам мөр нь гурван хэсэгт хуваагддаг. Шилла буюу зөв амьдрал, Самади буюу сэтгэлийн хяналт, Пакка буюу сэтгэлийг бүрэн цэвэрлэн ариусгах билгүүн ухааныг үүсгэх тухайтад байдаг .

    Хутагтын 8 гишүүнт зам мөр: Билгүүн ухаан буюу 1.Зөв үзэл, 2.Зөв бодол.
    Ариун явдал буюу 1.Зөв яриа, 2.Зөв үйл, 3.Зөв амьжиргаа.
    Сэтгэлийн тэгш амгалан буюу 1.Зөв зүтгэл, 2.Зөв дурдатгал, 3.Зөв төвлөрөл.

    Будда хутагтын дөрвөн үнэнийг шүтэн барилдлагын хуулиар тайлбарладаг. “Мунхаг болон шунал хоёр байгаа учраас бид тооцоолшгүй цагаас эхлэн дахин төрөхүйн урсгалд хөвж байгаа билээ. Бид төрөл авснаар янз бүрийн зовлонт мэдрэмжийг мэдэрч, үхэж дараа нь дахин төрөх мэтээр энэ үйл явц эцэс төгсгөлгүй үргэлжилнэ” гэж Будда айлдсан бөгөөд үүнийг Сансар гэж нэрийджээ.

    Будда айлдахдаа: “Энэхүү процесийн учир шалтгааныг шунал хүслээс үүсдэг болохыг ухаарч, төрөл төрөлдөө хуримтлуулсан үйлийн үрийг усгаж мөн шинээр нэмж шунал хүслийн үйлийн үр үүсгэхгүй байх аваас тэр хүмүүн юунд ч үл автах сэтгэлийн төгс төгөлдөр байдлыг олно.” Шунал хүслийг үндсээр нь устгасан хүний сэтгэл туйлийн амар амгаланд оршиж, дахин хэзээ ч төрөл авахгүй болдог. Энэ бол бүх зовлонгийн хүлээснээс салсан Нирвааны оршихуй юм. Төрөл авах болон түүнээс ангижрах үйл явцыг Шүтэн барилдлагын хууль илүү тодорхой тайлбарлах боломжийг олгодог. Энд нэг нь нөгөөгөөр нөхцөлдсөн тасралтгүй үүсэн үргэлжлэх явц байдаг.

    1. Мунхагаар үйлдэхүй нөхцөлдөн үүснэ.
    2. Үйлдэхүйгээр тийн мэдэхүй нөхцөлдөн үүснэ
    3. Тийн мэдэхүйгээр дүрс нөхцөлдөн үүснэ
    4. Дүрсээс зургаан мэдрэхүй нөхцөлдөн үүснэ.
    5. Зургаан мэдрэхүйгээр хүрэлцэхүй нөхцөлдөн үүснэ
    6. Хүрэлцэхүйгээр мэдрэхүй нөхцөлдөн үүснэ
    7. Мэдрэхүйгээр хүсэл нөхцөлдөн үүснэ
    8. Хүслээр чухал авахуй нөхцөлдөн үүснэ
    9. Чухал авахуйгаар байхуй буюу сансар нөхцөлдөн үүснэ
    10. Сансараар төрөхүй нөхцөлдөн үүснэ
    11. Төрөхүйгээр өтлөх үхэх нөхцөлдөн үүснэ

    Эдгээрээс нэг нь нөгөөгийнхөө эх үүсвэр болдог ба нөхцөлдүүлж байгаа нь шалтгаан болж үүсч байгаа нь үр болно. Энэхүү шүтэн барилдлагын гинжин хэлхээтэй бидний зовлон зүдгүүр бүхэн холбоотой юм. Харин Бурхан багшийн нээсэн Випашяна бясалгалыг хийснээр энэхүү гинжин хэлхээг тасдан зогсоох боломжтой болдог ажээ. Бурхан бээр шунал хүслийн улмаас зовлон үүсч байгааг өөрийн туршлагаар онож мэдэрсэн бөгөөд энэ үл төгсөх оршихуйн гинжин хэлхээг таслах аргыг олсон хүн юм. Тэрээр гадаад ертөнцийн юмс сэтгэлд орших шунал хүслийн хариу үйлдлүүд хоёр нь бидний биенд илрэх мэдрэмжээр холбогдож байдгийг өөрийн сэтгэлийн гүнд ажиглаж мэдсэн ажээ. Хүн бие болон сэтгэлийн мэдэхүйгээр ямар нэгэн дүрстэй шүргэхэд бидний биенд мэдрэмж үүсэх ба тэрхүү мэдрэмжийн зүг тэмүүлэн хүсэл шунал үүсдэг байна. Хэрэв мэдрэмж тааламжтай байвал тэр мэдрэмжийг удаан үргэлжлүүлэн мэдрэх хүсэл үүснэ. Харин тааламжгүй байвал тэр мэдрэмжээс ангижрах хүсэл үүсдэг байна. Харин шүтэн барилдлагын гинжин хэлхээнд хүрэлцэхүйгээр мэдрэхүй үүснэ, мэдрэхүйгээр хүсэл шунал үүснэ гэдгийг Будда сургажээ. Иймээс хүний хамаг зовлонг үүсгэдэг эх үүсвэр нь ямар нэгэн гадны зүйл бус харин бидний дотор орших мэдрэмж болдог ажээ. Хэрэв бид шунал хүслээс буюу зовлонгоос ангижирахыг хүсвэл өөрсдийн дотоод мөн чанартай нүүр тулан ажиллах ёстой буюу энэ нь мэдрэмжтэй ажиллана гэсэн үг юм. Энэ бол Бурханы сургаалийн хамгийн чухал сургаалийн нэг юм. Үл захирагдах сэтгэлийн дадал нь мэдрэмжид дурлах байдаг ба мэдрэмж бүрийн зүг шуналийг үүсгэсээр байдаг. Хэдийгээр эдгээр мэдрэмжүүд нь түр зуурын мөнх бус байдаг ч гэсэн энэхүү мэдрэмжийг чухалд авч түүний зүг тэмүүлэх сэтгэлийн яввцыг ажиглаж сурах нь чухал юм. Мэдрэмж бүр түр зуурын байнга хувьсан өөрчлөгдлөх мөн чанартайг дүгнэн ойлгож, зөвхөн хөндлөнгийн ажиглагч байж сурснаар мэдрэмжид дурлах буюу ямар нэгэн хариу үйлдэл хийхгүй байхад бага багаар суралцаж болдог. Ингэж ямар ч хариу үйлдэл хийлгүй ажиглан байх хором бүхэнд бидний урьдын хураасан ийм сэтгэлийн дадал бага багаар арилж сэтгэл ариусдаг байна. Хэрэв энэ явцыг тасралтгүй ажиглан мэдрэмжийн зүг хариу үйлдэл хийх урдын хуримлагдсан сэтгэлийн дадлыг үгүй болтол арилгаж чадсан хүн дахин ямар ч мэдрэмжийн зүг хүсч эсвэл шунаж хариу үйлдэл хийхээ больдог аж.

    Үүний үр дүнд “мэдрэмжээр нөхцөлдөн хүсэл үүсдэг” байсан байдал үгүй болж харин “мэдрэмжээр нөхцөлдөн билгүүн ухаан үүсэх” байдал болон хувирах ба зовлонгийн хөнөөлт тойрог хоригддог байна. Ингэж сэтгэлээ алхам алхамаар цэвэрлэх арга бол Випашяна бясалгалд байдаг ажээ.

    Сүсэгтэн хүн сахил сахихгүйгээр Бурханы номонд ямар ч ахиц гардаггүй. Сахил сахих гэдэг нь бурханы ёс зүйг сахина гэсэн үг л дээ. Энгийн хар хүн 5 сахил сахидаг, гэлэн лам хүн 257 сахил сахидаг. Сүсэгтэн хүн бүр амьтны амийг таслахыг цээрлэдэг, хулгай хийхийг цээрлэдэг, садар самууныг цээрлэдэг, худал хэлэхийг цээрлэдэг, архи,согтууруулах ундаа хэрэглэхийг цээрлэдэг.Сахил бол нүглээс хамгаалах хамгийн сайн хуяг хамгаалалт, муу бүгдээс авардаг зам мөр юм.

    Бурханы сургаал бол ёс зүй, оюуны төвлөрөл, билиг барамид гэсэн үлэмж дээд гурван суртахуунаа дагаад “винай- дэг журам”,” “судар-буддын яриа шаштир”,” абхидхарм буюу илт ном- метафизик онол” гэсэн гурван том ай савд хуваагддаг. Бурхан багш Очирдарын дүрд (очирт хөлгөний дүр) хувилж, гэгээрлийн замаар аль болох түргэн дэвших нөхцлийг бүрдүүлсэн аргуудын систем болох Агийн ёсны сургаалийг айлджээ. Энэ ёс орчин цагт ихэд тохирох ёс ажээ. Бурхан багшийн сургаалийн дотор онол,практикийн хоёр үндсэн тогтолцоо байдаг бөгөөд нэг нь Бодгалийн хөлгөн буюу Хинаяана /Бага хөлгөн/, нөгөө нь Бүх нийтийн хөлгөн буюу Махаяна / Их хөлгөн / юм. Бага хөлгөн, Их хөлгөн хоёрын ялгагдах гол зүйл нь Би-үгүй /Би чанар үгүй/ -н тухай Бурхны сургаалийг хэрхэн үзэж хэрэглэхээс хамаардаг аж. Бага хөлгөнд би үгүйг бодгальд эсхүл бие чанарт хамааруулдаг, арин юмс үйл явцад би үгүйг хэрэглэдэггүй аж. Их хөлгөнд би үгүйн зарчим нь бие хүнээр хязгаарлагдахгүй, харин оршин байхуйн бүх тал бүх юмс үзэгдлийг хамардаг ажээ. Тэхлээр “Би- үгүй”-д нэвтрэн орж ухаарах нь мунхагийн цорын ганц ерөндөг /арга/ ажээ. “Би үгүй”-г таниснаар хүний төрөлхийн мунхагийг арилгаж , мунхагаас үүдсэн бүх төөрөгдөл, хилэнцэт сэтгэлийн хорыг арилгадаг ажээ. Важраяны (тантар) сургаал бол сансраас чөлөөлөгдөх хамгийн хурдан дөт зам мөн ажээ.

    Хоосон чанар болон бодь сэтгэлийг ухааран авахын үүднээс хэрэглэдэг бясалгалын аргуудаас гадна бие махбодийн төрөл бүрийн цогц хэсгүүдийг бясалгалд ашигладаг илүү боловсронгуй арга барилыг Очир хөлгөнд хэрэглэдэг ажээ. Ур чадварын өндөр түвшинд гагцхүү иогийн нарийн дасгалуудыг хийж хүрэх бөгөөд эдгээр дасгалууд нь биеийн амин эрчмийн төвүүд буюу хүрдэнд /чакра/ зориуд нэвтэрч, билиг оюун, бие хоёрыг нарийн зохицуулснаар мунхагийн үндсийг танин барих явцыг түргэсгэж, төгс гэгээрэлд хүрдэг зөвхөн Очир хөлгөний арга байдаг ажээ.

    Гэгээрэхийг хүссэн хүн Бурхан багшийн сургаал зарлиг,сэтгэл төвлөрүүлэх ёс,оюун ухаан гэсэн гурван эрдмийг эзэмшиж, Бурхан багшийн сургаал зарлигийг нарийн чанд сахин мөрдөж бие,сэтгэлээ анхааралтай ажиглан таван мэдрэхүйн үүд хаалгыг сонор соргог хамгаалж нүглийг тэвчиж буяныг бүтээж сэтгэлээ төгс төгөлдөр болгох шаардлагатай. Санаа сэтгэлээ төвлөрүүлнэ гэдэг нь апагриха буюу шуналыг огоорч сэтгэлийн амгалан байдлыг олохыг хэлж буй аж. Оюун ухаан гэдэг нь Бурхан багшийн хутагтын дөрвөн үнэнийг мэднэ гэсэн үг буюу зовлонгийн үнэн,зовлонгийн шалтгааны үнэн,зовлонгоос салж болохын үнэн,зовлонг таслан зогсоох зам мөрийн үнэн аж.

    Сүсэгтэн хүн дор дурдсан дөрвөн үнэний арван зургаан шинж чанарыг бясалгадаг.

    Нэгд, Хүлээст таван цогцос / дүрс,сэрэл,мэдэл,үйлдэл,сэтгэлийн цогцос /:

    1.Байнга хувирч хувьсдаг мөнх бусын шинж чанартай,
    2.Илт,урвуу,түгээмэл гэсэн гурван зүйл зовлонгийн шинж чанартай,
    3.Гаднах эзэн буюу үйлдэгч үгүй хоосон шинж чанартай,
    4.Дотоод бие даасан “ Би-үгүй” шинж чанартай.

    Хоёрт,Үйл, нисваанис нь:
    1.Зовлонгийн хөрс болно.
    2.Зовлонгийн хөрөнгө болно.
    3.Зовлонгийн хүчжүүлэгч бордоо болно.
    4.Зовлонд хавсрах ус чийг мэт нөхцөл болмой.

    Гуравт,Нирваан хутаг нь:
    1.Үйл,нисваанисийг хорьсон,
    2.Зовлонг амирлуулсан,
    3.Цэнгэлд оршсон,
    4.Хэзээ ч үл урвах.

    Дөрөвт, ”Би-үгүй”-г илэрхий танин мэдэх ухаан нь:
    1.Гэгээрлийн зам мөр,
    2.Үл мэдэхүй, нисваанийг дарагч,
    3.Сэтгэлийн ариун чанарыг номлогч,
    4.Зовлонгоос ангижруулагч болой.

    Гэгээрэлд хүрэх эрдмийн үндэс нь Боди сэтгэл юм. Боди сэтгэлийн үндэс нь үлэмж их энэрэнгүй сэтгэл аж. Боди сэтгэл тэгш сэтгэл, энэрэхүй сэтгэл, асрахуй сэтгэл, төгс баясгалант сэтгэл гэсэн дөрвөн сэтгэл дээр тулгуурладаг.

    Лам багш нар айлдахдаа: ”Бодисадва нараас Бурхан гарна, Бодь сэтгэл их нигүүлсэнгүйгээс үүднэ, харин Их нүгүүлсэнгүй сэтгэл амьтны зовлон оршин буйд дулдуйдаж төрнө. Зовлон үгүй бол хэрхэн их нигүүлсэнгүй сэтгэл төрөх буй. Их Хөлгөний нигүүлсэнгүй сэтгэл зовлонт амьтны ачаар төрнө. Их нигүүлсэнгүй сэтгэл там,бирд,адгуусан,хүн, асур, тэнгэр төрөлхтөн нэг тус бүрийн зовлонг таниснаар төрдөг болмой” хэмээсэн байдаг. Тэхлээр зовлонг таниснаар боди сэтгэл төрдөг, мунхаглалыг таниснаар гэгээрэл төрдөг ажээ. Дөрвөн хүчийг ашиглаж муу үйлийн үрийг тасалдаг.

    Дөрвөн хүч гэдэг нь: 1.Нүгэлт муу үйлийг гэмших хүч, 2.Дахин үйлдэхгүй гэсэн шийдвэрийн хүч, 3.Гурван эрдэнэд аврал одуулж засах хүч, 4.Хамаг амьтны тусын тулд Бурхны хутгийг олох хүсэл, Авралыг одуулж, Боди сэтгэлийг төрүүлэх суурь хүч юм.

    Хүн эхлээд зовлонгийн шалтгаан болсон хорт сэтгэлээс түргэн салах хэрэгтэй. Хорт сэтгэлийг санскритаар “Klesha” гэдэг. Олон хорт сэтгэлээс хамгийн хортой нь шунал, уур, мунхаг гурав болой. Энэ гурав бол 84 000 нисваанисийн суурь юм. Энэ гурваас болж хүмүүн бид эдүгээ хүртэл олон галавын хугацаанд сансрын зовлонт тойрогт эргэлдсээр байна, нисваанист хүлээстэй хэвээр байна. Хүсэл шуналаасаа болж хүн зовж байдаг. Хүсэл шунал хүнийг гуйлгачин болгож, уур омог хүнийг араатан болгодог. Гэгээрэхийг хүсэгч хүн эхлээд сэтгэлийг зовоогч нисваанисийг танин барьж дарах хэрэгтэй. ”Нисваанис гэдэг нь сэтгэлийг ихэд тавгүй болгогч муу сэтгэл ажгуу. Нисваанис нь товчоор сэтгэлийн гэм гэсэн үг” хэмээн лам багш нар томьёолжээ. Муу сэтгэлийн ёзоор нь хүсэл тачаал,уур хилэн, мунхаг гурав бөгөөд хүсэл дээр суурилсан 21 000 нисваанис, уур дээр суурилсан 21 000 нисваанис, мунхаг дээр суурилсан 21000 нисваанис, энэ гурав холилдсон нисваанис дээр суурилсан 21 000 нисваанис буюу сэтгэлийн нийт 84 000 нисваанис байдгийг Бурхан багш нээж эдгээр нисваанис буюу муу сэтгэлийг дарах ерөндөг болгон 84 000 номын цогцсыг айлджээ.

    Хүн эхлээд язгуурын зургаан нисваанисийг дарах хэрэгтэй.Энэ нь хүсэл тачаал, уур хилэн, омог бардам, мунхаг, нисваанист тээнэгэлзэл, нисваанист үзэл юм. Нисваанисийг дөнгөж сэтгэлд үүсэнгүүт танин барьж дарах хэрэгтэй. Ихэнхи хүмүүс нисваанисыг танидаггүй, харин нисваанистайгаа нөхөрлөөд нисваанисийнхаа боол нь болчихсон байдаг. Нисваанисийг гадаад шулам, дотоод шулам, нууц шулам хэмээн гурав ангилдаг. ”Ном гүнзгийрэх тутам шулам гүнзгийрдэг” гэгчээр гадаад, дотоод шулмыг судрын ёсыг хэрэгжүүлж дардаг бол нууц шулам судрын ёсонд дарагддаггүй ажээ. Нууц шулмыг зөвхөн тарний ёсыг хэрэгжүүлж дардаг ажээ. Нисваанисийг устгасан ч гэсэн нисваанисийн дадал үлдсэн байдаг байна. Нисваанисийн дадал гэдэг нь жишээлвэл саванд нэгэн сармис хийгээд удаан хугацаагаар хадгалаад дараа нь сармисыг савнаас сайтар цэвэрлээд авсан ч гэсэн сармисны үнэр савнаас үнэртсээр байдаг. Үүн луга адил буюу. Энэхүү нисваанисийн дадлыг арилгаад сэтгэлээ бүрэн гүйцэт ариусгаж чадвал төгс гэгээрлийн хутгийг олдог ажээ. Хоосон чанар буюу Шуньятын тухай гайхамшигт сургаалиа Бурхан багш дээд оюунт махаяна лам нарт заадаг байжээ. Бурхан багшийн нээсэн төв үзлийн үүднээс авч үзэхэд аливаа юмс үзэгдэл зөвхөн нэр томьёолол буюу нэрийтгэлийн төдийд байдаг бөгөөд өөрийн мөн чанараар буюу бусдад харгалзахгүйгээр бүтсэн зүйл тоосны төдий үгүй болой хэмээн номлодог.

    Хүмүүст өөрийн нүдээр харахад эргэн тойрон байгаа үзэгдэж харагдаж мэдрэгдэж буй юмс үзэгдэл үнэхээр бүтсэн мэт харагдах боловч мөн чанарыг нь судлагч билгүүнээр үзэхэд аль нь үнэхээр бүтсэн бэ? хэмээн эрж үзвээс дан гагц өөрийн бие дааж үнэхээр бүтсэн юу ч эс олдох ажээ. Хэрэв ямар нэг үнэхээр бүтсэн зүйл тоосны төдий олдвоос үнэхээр бүтсэн зүйл байна хэмээн үзэх атал тийм үнэхээр бүтсэн зүйл тоосны төдий ч үл олдох ажээ.Учир иймээс үзэгдэл юмс бүхэн зөвхөн томьёолол буюу нэрийтгэлийн төдий байх боловч мөн чанар нь эрж хайгаад эс олдох хоосон чанартай хэмээн номлодог ажгуу. Энэтхэгийн мэргэд: “Би-г баримтлах үзэл нь чамд тор болж чи хашигддаг. Би-г баримтлах үзлээс салж, тор замхарсан цагт огторгуй чинийх болно.Чи ч чи биш болж, огторгуйг дотроо агуулж, энгүй уудам, цаглашгүй оршихуй болно” хэмээн үздэг.

    Бурханы шашинд нэг гайхалтай зүйл байдаг.Энэ нь Далай лам, Гармагаржид зэрэг буддын хутагт хувилгаад Замбуутивд Хамаг амьтны тусын тулд дахин мэндэлдэг. Хаана хэнийд мэндэлснийг нь мэргэн лам нар болон шавь нар нь сайтар шинжиж эрж олж авдаг. Бас нэг гайхалтай зүйл бол ринсэл юм. Энэ нь буддын шашны хутагт хувилгаад, гэгээнтнүүд таалал төгссөний дараа чандар дотроос нь ринсэл буюу цагаан сувд мэт эрдэнэ олддог аж. Гэгээрсэн хүн гэдгийг энэхүү олдсон ринсэлээр нотолдог аж. Монголчууд бид азтай хүмүүс. Бурхан багшийн ринсэлийг Энэтхэгээс Монголд хоёр удаа залахад монголчууд бид мөргөж буян хурааасан даа.

    Бурхан болох зам мөр буюу гэгээрлийн таван мөр, арван шат гэж байдаг.Үүнийг товчлон авч үзвэл: Эхлээд Магад гарахуй сэтгэл буюу Эй Жүнг үүсгэнэ – Дараа нь нэгдүгээр мөр болох Чуулганы мөр буюу Цог ламд орно – Хоёрдугаар мөр болох Найралдлагын мөр буюу Жор ламд орно – Гутгаар мөр болох Үзэхүй мөр буюу Тон ламд орно, энэ мөрд нэрийдсэн нисваанисийн түйтгэрийг арилгана, Нюндэв гүнтаг гэдэг – Дөтгөөр мөр болох Бясалгахуйн буюу Гэтлэх мөрд буюу Гом ламд орно, энэхүү мөрийн эхний долоон шатанд сэтгэлийн төрөлх шинжтэй нисваанисийг буюу нисваанисийн уг үндсийг арилгадаг, Нюндэв линжэ гэдэг – мөн энэхүү мөрийн наймаас аравдугаар шатанд мэдэгдэхүүний түйтгэрийг арилгана, хирээс хагацсан газар гэнэ – Тав дугаар мөр нь Чинагш үл суралцахуйн мөр буюу Лов лам гэнэ, энэхүү мөрд сэтгэлийн хирээс бүрэн хагацаж бодийн хутгийг олж, гурван цагийн бүх юмс үзэгдлийг нэгэн зэрэг илтэд тольдон юмсыг онон болгоох гайхамшигт чадвартай төгс гэгээрсэн Бурхан болно. Бурхан багшийн сургаал хүмүүн Таныг төрөх цагаас нь эхлээд таалал төгсөх хүртэл, таалал төгсөж сүнс нь завсрын бардод байх үеэс дараа төрөл авах хүртэлхи гэгээрлийн замыг тань заачихсан. Түвдийн “Бардо тойдол”, “Сонсгоод тонилогч” судар нь хүн үхэх мөч болон үхсэнээс хойшхи завсрын 49 хоногийн дотор хэрхэн төрөл авах болон умайд орохыг хаах, хэрхэн гэрлэн биеийг олж рид хувилгаан хүчээр Бурханы оронд мэндлэх тухай бичсэн байдаг. Ийнхүү эгэл сүсэгтэн хүмүүс эрдэмт Лам багшийн ач тус, авшиг ерөөл, өөрсдийн хичээл зүтгэл, тэвчээр хатуужил, сахил санваар, эр зориг, энэрэл нигүүлсэл, баатарлаг боди сэтгэл, билиг оюун, Бурханы ном, бясалгал, буяны хүчээр гэгээрэлд хүрч сансрын зовлонгоос гэтэлж аврагддаг ажээ. Ертөнцийн гурван томоохон шашныг үндэслэгчдийн түүхийг зарим үзүүлэлтээр харьцуулсан хүснэгтийг толлуулъя. Энэ бол миний хийсэн шашны тухай анхны хүснэгт юм.

    Шашныг үндэслэгч

    Бясалгасан хоног Хэдэн жилийн өмнө номлосон Наслалт Угсаа, ямар үндэстэн Шүтэгчдийн тоо

    Будда

    Бурхан багшийн намтарын товчоон

    Бурхан багшийн намтрын тухай хэдэн зуун ном,судар,товхимол,өгүүлэл бичигдсэн байдаг.Үүнээс хамгийн эртнийх нь м.э.1-р зуунд бичигдсэн Ашвагхошийн “Буддагийн амьдрал – Буддхачарита” судар аж. Түвдийн уламжлалт буддизм Бурхан багш Шакьямуний амьдралыг 12 шатанд хуваан үздэг. Бурхан багшийн 12 зохионгуй гэдэг нь:

    1.Төгс Баясгалант бурхны орноос заларсан нь
    2.Эхийн хэвлийд заларсан нь
    3.Эхээс лагшин мэндэлсэн нь
    4.Ертөнцийн урлахуй ухаанд мэргэжсэн нь
    5.Хааны ордны хангалуун чинээлэг амьдрал
    6.Орчлонгоос гарах сэтгэл үүсгэж хааны ордонг орхисон нь
    7.Хатамжлал барьсан нь
    8.Бодь модны дор бясалгасан нь
    9.Мара буюу шулмасын аймгийг дарсан нь
    10.Бурхны хутгийг олж Туулсан Бурхан Будда болсон нь
    11.Дхармыг номлосон нь буюу Номын хүрд эргүүлсэн нь
    12.Нирваан дүр үзүүлсэн нь гэдэг болой.

    Бурхан багшийн хамгийн шилдэг ойр дотны шавь нь Маудгальяана, Шарипутра, Кашьяпа, Субхути нар байжээ. Мөн Бурхан багшийн намтрыг Түвдийн их номч мэргэн,түүхч,санскритолог Даранада Гунгаанямбуу/1575-1634/ “Шагжмуний намтар” хэмээх бүтээлдээ туурвисан байдаг. Бурхан багшийн намтар, Мил богдийн намтар, Адишаа богдын намтар, Богд Зонхабагийн намтар, Богд гэгээн Жавзандамбын намтар бол сүсэгтэн хүний заавал унших судар мөнөөс мөн шүү. Сүсэгтэн олон минь “Ламрим” судрыг 108 дахин уншаарай. Эдгээр ариун судрууд гэгээрэлд хүрэх замд чинь түшиг тулгуур болно шүү. Сүсэгтэн Та Боди сэтгэлийг олж, Хоосон чанарыг танивал диваажин хүртэл нисэх хоёр далавчтай боллоо гэсэн үг. Орчин үед Бурхан багшийн амьдралыг үзүүлсэн “Хаадын дээд Будда” гэсэн сериал Энэтхэг улсад гарсныг монголчууд хөрвүүлэн үзэгчдэдээ хүргэсэн билээ. Энэ киног үзсэн хүн Буддагийн гайхамшигт амьдралыг үзлээ гэсэн үг. Бурханы шашин хоёр мянганы туршид замбуутивд дэлгэрч Энэхтхэг, Түвд, Монгол, Хятад, Япон, Тайланд, Мьянмар, Шри Ланк зэрэг орнуудад Бурханы шашны соёл олон зуунаар хадгалагдан үлдэж олон гайхамшигт буддын сүм хийдүүд баригдаж, Ганжуур, Данжуурын олон зуун боти судар залагдан хүндлэгдэж, Бурханы номыг айлддаг олон хутагт хувилгаан гэгээнтнүүд мэндэлж, Бурхан багшийн сургаал эдүгээ дорно дахинаас өрнө дахинд хүчтэй дэлгэрч байна. Эдүгээ дэлхийд 500.0 сая шахам хүн Бурханы шашныг шүтэж байна.

    Будда болон Христийн зарим сургаалийг харьцуулсан хүснэгт

    /Энэ бол миний хийсэн шашны тухай хоёр дахь хүснэгт юм/

    Эзэн Богд Чингис хаан найман зууны тэртээ дэлхийн бүх шашныг эрх тэгш хүндэтгэж, шашны сүм хийдийг нь нурааж шатааж байгаагүй, сүм хийдийн лам хуврагийг хөнөөж байгаагүй бөгөөд сүм хийд, лам хуврагийг хамгаалж байсан гэдэг. Иймд орчин үеийн уншигчиддаа дэлхийн томоохон бусад шашны тухай товчхон өгүүлье.

    Индуизм

    Инду гэдэг үг бол хинду гэдэг голын нэр, хожим нь улсын нэрнээс үүсэлтэй үг .Эдүгээ индуизмыг дэлхий дээр энэтхэгийн хүн амын 80.0 хувь , Балба, Шри Ланк, Пакистан, Бангладеш, Малайз, Индонез, Мьянмар, Сингапур зэрэг орнуудад шүтэж байна. Нийтдээ дэлхийд нэг тэрбум шахам хүн индуизмыг шүтэж байна. Индуизм нь 4 мянган жилийн өмнө ведийн шашнаар дамжин манай эриний өмнөх нэгдүгээр мянганий үед бүрэлдэн тогтсон хүн төрөлхтөний хамгийн эртний шашин юм. Анхандаа Брахма, Вишну, Шива бурханыг шүтэж байлаа. Хожим нь Кришна зэрэг бурхад нэмэгдсэн. Индуизмын гүн ухаан нь: Санкхья, Иога, Миманса, Веданта, Вайшешика, Ньяя гэсэн зургаан систем дээр тогтдог. Индуист хүний зорилго үүрэг нь ямар шатанд амьдарч байгаагаас хамаарна.Энэ нь гуру багшийн удирдлаган дор боловсрол олж буй шавь-брахмачарин, баян чинээлэг амьдралыг зорилгоо болгосон гэр бүлтэй гэрийн эзэн – грихастха, гэрээс гарч оюуны амьдрал хөөсөн даяанч- ванапрастха, ахуй ертөнцийг бүрмөсөн орхисон аскет- санньясин гэсэн дөрвөн ялгаатай шат байдаг.Индуизм хүний өмнө дараах зорилт тавьдаг. Энэ нь хүн биеийн таашаал хүсэлдээ баригдан зовдог буруу байдлыг нь арилгаж, хувь хүний зовлонт сэтгэлийг аврах нь гол зорилго хэмээн үздэг. Хүн үхсэний дараа түүний сүнс- жива нь үйлийн үрийн хуулийн дагуу дараагийн биед шилжин ордог. Сансарт олон дахин төрөл авах нь зовлон хэмээн үздэг. Иймд индуист хүний эцсийн зорилго бол ахуй ертөнцийн зовлон – духкка, сансрын хүрднээс гэтэлж чөлөөлөлт- мокша-д хүрэх явдал юм хэмээн үздэг. Мокшад хүрэхийн тулд дхармыг баримталж, Брахма, Вишну, Шива, Кришна зэрэг бурхадыг тахин шүтэж Үнэнийг танин мэдэх явдал хэмээн үздэг.

    Манай эриний өмнөх 2-1 дүгээр мянган жилд арийчууд сүлд дуулалууд болон ариун судруудыг бүтээсэн. Тэдгээр эртний ариун судрууд бол Ригвед, Самавед, Яжурвед, Атхарвавед юм. Эртний энэтхэгийн Упанишад сударт хүний тухай, амьдрал үхлийн тухай, бурхадын зам мөрийн тухай, кармын хуулийн тухай, дахин төрөл авахын тухай өгүүлсэн байдаг. Эртний энэтхэгийн “Ригвед”-аас эхлээд “Бхагавадгита – Бурхадын дуулал” хүртэлхи сударууд бол хүн төрөлхтөний хамгийн эртний гайхамшигт судруудын тоонд зүй ёсоор ордог юм. “Бхагавадгита” хэмээх алдарт сударт Кришна бурхан кшатри Аржунд бхакти- бурханы замд хайр нигүүүслэлтэй, үнэнч шударга сэтгэлээр явж, сансраас гэтэлж чөлөөлөгдөх тухайтад сургаал хайрласан байдаг.

    Индуизмын нэг гол онцлог бол бясалгал буюу дхьяна юм. Индуист хүн нэг обьект дээр / нэг дүр эсхүл бурхад / анхаарлаа төвлөрүүлж бясалгаад самадхи буюу үнэний мөн чанарыг буюу Брахматай нэгдэхийг эрмэлздэг. Хамгийн түгээмэл бясалгах арга бол жапа буюу мантрыг олон дахин хэлэх буюу дуулах юм. Хоолойгоороо намуухан хэлэх буюу оюун ухаандаа мантрыг дуулж хэлж болно. Индуизмд хүний хамгийн гол үйл бол буян үйлдэх буюу пунья юм хэмээн үздэг. Нүгэл буюу пап бол хүнийг буяны замаас нь зайлуулдаг хэмээн үздэг. Нүгэл бол уур хилэн, шунал тачаал, мунхаглал, омог бардам, атаа хорсол хэмээн үздэг. Эртний энэтхэгийн Манугийн хуулиар бол 5 хүнд нүгэл байдаг : Энэ бол брахманыг хөнөөх, үхэр хөнөөх, брахманы эд хөрөнгийг хулгайлах, архи согтууруулах ундаа хэрэглэх, өндөр кастын болон гуру багшийн эхнэртэй эр эмийн харьцаанд орох. Эмэгтэй хүний хамгийн хүнд нүгэл бол садар самуун явдал, зэрэглэл доогуур кастын эртэй эр эмийн харьцаанд орох болон аборт хийлгэх. Хүн бол бохир бус, ариун байх ёстой хэмээн үздэг. Бохир зүйл бол аюултай хэмээн үздэг. Иймд бохир нүглээс гарахын тулд угаалга хийх, мантр буюу тарни унших, бурхадад тахил өргөх, Ганга мөрөнд орох зэрэг үйлүүдийг хийдэг аж.

    Орчин үеийн индуизмд ялангуяа шашны яруу найрагч Кабирын шүлгүүдийг индуист сүсэгтнүүд хэлэх дуртай байдаг. Кабирын тухай Ошо багш олон гайхалтай түүх ярьсан байдаг. Орчин үеийн агуу гуру багш бол Ошо багш юм. Түүний айлдсан ном сургаалийг шавь нар нь орчин үед гадаадын англи, орос зэрэг олон хэл дээр хөрвүүлж нийтдээ 700 боть номыг хэдэн саяар нь олшруулан хэвлэж гаргажээ.Эртний соёлт агуу Энэтхэг орон бол шашны өлгий нутаг, гуру багш нарын номлолоо айлдсан нутаг, мантр судрын ариун нутаг юм.

    Кришнаичууд

    Энэтхэгийн шашны нэгэн хүчирхэг урсгал болох Кришнайчууд хорьдугаар зууны жараад оноос эхлэн Өрнөдөд ихэд хүчтэй дэлгэрч эхэлжээ. Өнгөрсөн зууны жар, далаад онуудад Германий Гамбург зэрэг өрнөдийн хотуудад үсээ хуссан бөмбөр цохисон өрнөдийн Кришна шашны “Харе Кришна, Харе Кришна” хэмээн бөмбөрийн аянд чанга дуугаар дуулалдсан залуус энд тэндгүй гарч ирж байсан юм. 1960-аад онд Энэтхэг улсын төрийн жирийн нэгэн албан хаагч жаран нас хүрээд тэтгэвэртээ гарч өөрийн гэр бүл үр хүүхэддээ амьдралд нь хангалттай хүрэлцэх мөнгө хөрөнгөө үлдээгээд лам болж Америк орныг зорьсон аж.Энэ хүнийг Махатма Ганди болон Кришна Чайтаний сургаалийг бишрэн шүтдэг Абхей Саран Бхагтиведант /1896-1978 / гэдэг байв. Абхей 1960-аад оны дундуур Америкт ирээд бурхны тухай анхны лекцээ уншихад америкийн хэдхэн хиппи,наркоман ирж сонсож байсан бол сүүлдээ олон мянган америк шавьтай болсон гэдэг. Тэр бээр анх АНУ-д ирээд “Бурхан минь.Та өчүүхэн надад сайн санаатай байлаа.Яагаад та намайг энд ирүүлснийг би мэдэхгүй. Эндэхийн хүмүүс яг л чөтгөр шулам шиг мах их идэж, хууль бус секс үргэлж хийх юм.Ийм хүмүүс яаж бурхны сургаалийг сонсоно доо” гэж байжээ.

    Энэтхэгийн кришнайн багш Прабхупад өрнөдийн хүмүүст хандаж хэлэхдээ: -“Хүний амьдралын гол зорилго бол оюун ухаанаа дээд зэргээр боловсруулан сайжруулах асуудал. Энэхүү материаллаг ертөнцийн хүн материаллаг бус бурхны ертөнцийг ойлгож чаддаггүй. Бурханыг бодохоо больсон хүмүүс хүн чанараа аажмаар алдаж өөрсдийн гэр орондоо хайрладаг муур, нохойны зиндаанд очдог.

    Хөгжил дэвшил гэж юу юм бэ? Энэ бол харайж байгаа нохойны дэвшил юм. Нохой дөрвөн хөлөөрөө энд тэндгүй л тэнэж явдаг.Та нар бол дөрвөн дугуйтай автомашинаараа мөн л энд тэндгүй тэнэж давхицгааж л байдаг. Хүмүүс бурханд мөргөхийн оронд нохой, мууртаа мөргөж байна. Дэвшил гэж тэнгэрт тулсан өндөр барилга, нохойн уралдаан, материаллаг баялгийн хойноос гүйх хөөцөлдөөнийг хэлдэггүй юм. Дэвшил гэж оюун ухаанаа төгс болгож өөрийгөө танин мэдэж бурханы ертөнцтэй нэгдэн нийлэхийг хэлдэг юм.”гэжээ. Кришнайчуууд үзэхдээ ”Амьдралын утга учир бол чи мэргэжил эзэмшээд профессор, бизнесмен, хуульч, эдийн засагч, инженер, тогооч болохдоо биш, Чи хэн ч байсан хөвж сураагүй бол үхэх агшиндаа живэх болно. Энэ агшинд чамд эх, эцэг, ах дүү, амраг садан чинь ч тусалж чадахгүй, эмч доктор, төрийн тэргүүн ч тусалж чадахгүй. Чи өөрийгөө л таньж мэд. Чи бол чиний бие биш. Чиний бие бол түр зуурын өмссөн цамц гэсэн үг. Чи бол цэвэр оюун ухаан гэсэн үг. Чи хэрэв материаллаг ертөнцөөр хөөцөлдвөл хуурай газар дээр хаясан загас мэт болно. Чи яг одоо үүнийг ойлго, хэрэгжүүл. Маргааш гэж хойш бүү тавь. Яагаад гэвэл хөгшин нохойг харайлгаж сургаж болдоггүй юм. Монголчуудын хэлдгээр “хөгшин азарга жороо сурдаггүй “гэсэн үг ажээ. Үүнийг ойлговол чи хэзээ ч хөгшрөхгүй. Яг одоо өтөлж хөгширч үхэж байгаа зүйл чинь чи биш. Энэ бол зөвхөн чиний бие. Үүгээрээ чи ялгаатай. Чиний ухамсар үхэшгүй мөнхийн түвшинд хүрмэгц чи бүрэн эрх чөлөөтэй болж төгс мэдлэгийг эзэмшиж мөнхийн аз жаргалтай болно. Ертөнц бол шорон юм.Тэхлээр шоронд тохитой, баян чинээлэг амьдрах тухай бодохын ч хэрэггүй. Орчлонгийн энэхүү шоронгоос яаж ангижрах вэ? гэдэгт хамаг асуудлын гогцоо байгаа юм” гэдэг ажээ. Энэхүү үзэл нь буддизмтай тун төстэй ажээ.

    Христийн шашин

    Христийн шашин манай эриний 33 онд Палестинд анх үүссэн. Христийн шашныг үндэслэгч нь Назаретийн Ийсус буюу Бурханы хөвгүүн , Хүн төрөлхтнийг аврагч юм.Эдүгээ христийн шашныг дэлхийн 2.5 тэрбум хүн шүтэж байна. Христийн шашин үндсэндээ 4 том урсгалд хуваагддаг. Үүнд: Католик шашныг 1.3 тэрбум хүн, протестант шашныг 800 сая хүн, үнэн алдартны шашныг 280 сая хүн, эртний дорно дахины Ассирийн шашныг 80 сая хүн шүтэж байна. 1054 онд христийн шашин Ром төвтэй католик шашин, Константинополь төвтэй үнэн алдартны шашин болж хоёр хуваагдсан юм.

    Христийн гол номлол бол Ерөнцийн эзэн 7 хоногийн дотор ертөнциийг бүтээсэн. Яг хэзээ бүтээсэн бэ гэвэл манай эриний өмнө 5 508 онд бүтээсэн гэж үздэг. Хүн бол Бурханы оч бөгөөд хүний сэтгэл мөнх, хүн үхсэний дараа сэтгэл нь үхдэггүй. Энэхүү сэтгэлийг анхны хүн болох Адам, Ева хоёрт өгөх үед тэдний сэтгэл цэвэр ариун байсан. Гэвч Ева мэдлэгийн модноос алим авч идэж нэг хэсгийг нь Адамд өгснөөо анхны нүгэл үйлдэгдсэн хэмээн үздэг аж.

    Хүн төрөлхтөний анхны нүглийг Ийсус Христос өөр дээрээ авсан. Хүний одооны нүгэл бол тухайн хүний өөрийнх нь нүгэлт амьдралын үр дүн юм. Хүн нүглээ арилгахын тулд гэмших хэрэгтэй, зөв амьдрах хэрэгтэй. Ингэж чадвал диваажинд очно.Хэрэв хүн нүгэлт амьдралаар амьдарвал үхсэний дараа тамд очно. Хэрэв чи үнэн сэтгэлээсээ нүглээ гэмшвэл Ертөнцийн эзэн нигүүлсэнгүй тул чиний бүх нүглийг өршөөнө. Хүн төрөлхтөний хүү ирж аймшигт Шүүх өдөр ирнэ.Ертөнцийн эзэн буянтныг нүгэлтнүүдээс ялгана хэмээн үздэг.

    Христийн шашныг үндэслэгч Ийсус

    Ийсус одооноос хоёр мянган жилийн өмнө Назарет хотод төржээ.Ийсус гэдэг нэр нь еврей буюу эртний иврит хэлээр “Иешуа” буюу монголоор “Авралын бурхан” гэсэн утгатай нэр ажээ.Ийсусын эхийг Мария, эцгийг нь Иосиф гэдэг байжээ. Мария,Иосиф хоёр Вифлеем явах замд нь Мария нярайлж нэгэн агуйд хөвгүүн нь мэндэлсэн ажээ.Ийсус еврей хүн байв.Түүнийг төрөх үед тэнгэрт нэгэн шинэ од гарчээ. Хоньчид болон мэргэн хүмүүс түүнийг харж мөргөхөөр ирцгээсэн аж.Төрсний найм дахь өдөр нь ёслол үйлдэж Ийсус гэсэн нэр хайрлав. 40 дэх өдөр нь иерусалимын сүмд аваачиж ёслол үйлдэв. Тэдний гэр бүл харгис хаан Иродоос зугтаж Египетэд амьдардаг байв гэнэ.Ийсус Назарет хотод байхдаа эцгийнхээ заавраар мужааны ажилд суралцжээ. Ийсусыг 12 нас хүрмэгц тэднийх гэр бүлээрээ Иерусалимд мөргөл үйлдэхээр очжээ. Ийсус сүмд очиж багш нарын дунд байлаа.Багш нар түүнийг сонсож түүнээс асууж түүний оюун ухааныг гайхан биширч байлаа хэмээн библийн сударт бичсэн байдаг.Ийсус сүмд очиж Иоаннаар хэрээслүүлсний дараа элсэн цөл рүү явж ганцаар 40 хоног залбирал хийж мацаг барьж бясалгал хийж өөрийн дайсан чөтгөрийг дарсан гэдэг.Чөтгөр буюу Сатан түүнийг элдвээр ятгаж байв.Ийсусээр нэг л нүгэл хийлгэж чадах юм бол тэр өөрийн зорьж ирсэн зүйлээ гүйцэтгэх боломжгүй болно гэдгийг Сатан сайн мэдэж байв. Ийсус Сатаны бүх ятгалгыг эсэргүүцэн давжээ. Сатаныг ялсны дараа Ийсус хүмүүст сургаалаа номлож эхлэв.

    Энэ үед Ийсус 30 нас хүрч байв.Ийсус загасчдын дундаас анхны шавь нартайгаа учирч Палестин нутгаар номлолоо номлон аялж гайхамшгийг үзүүлж байв хэмээн библи сударт өгүүлжээ. Ийсус Тэнгэр дэх Эцгээ бүх сэтгэл зүрх,бодол санаа,хүч чадлаараа хайрлахыг сургаж байв.Хүмүүс бид бусдыг өөрийн адил хайрлах хэрэгтэй гэж сургаж байв.Ийсус бүх хүнд хайртай байв.Тэр өвчтөнийг эдгээж сохор хүнд хараа оруулж тахир дутуу хүнийг явдаг болгож хүүхдийг өргөж адислан ерөөж байв. Ийсус нүгэл хилэнц хийсэн хүмүүст хайраа үзүүлж тэдэнд нүгэл хийснээ гэмшиж дахин нүгэл хийхгүй байхыг сургадаг байв. Ийсус ховдог баячууд,нэр алдарт дурлагчид,шашныг мөргөл ёслол мэт үздэг хүмүүсийг шүүмжилж амьдралын утга учрыг ёгт үлгэрийн хэлбэрээр ард түмэнд ярьж өгдөг байв.Гэвч тэр үеийн ихэнхи еврей хүмүүс түүний ярьсан зүйлийг ойлгосонгүй,харин түүний эсрэг үзэлтэй байв. Ийсус бүх хүмүүст евангелийн сургаалтай танилцах боломжийг олгох зорилгоор сүм байгуулжээ. Сүмийн удирдах төлөөлөгчид буюу 12 хүнийг Ийсус сонгожээ.

    Ийсус Гетсиманы цэцэрлэг хэмээх газар очиж бүх хүний нүглийн өмнөөс өөрөө тэрхүү нүглийг үйлдсэн мэт ихэд шаналан зовжээ.Тэр ихэд өвдсөнөөс болж дагжин чичирч биеийнх нь нүх сүв болгоноос цус асгарч байсан гэж библи сударт өгүүлжээ. Дараа нь хорон санаатнууд урвагч Иудагийг дагуулан ирж Иуда Ийсусыг үнсч энэ нь энэ бол баривчлах хүн мөн гэсэн дохио өгснөөр түүнийг цэргүүд баривчлан Иерусаоимын захирагчид тушаажээ. Цэргүүд түүнийг доромжлон нулимж зодож жанчжээ.Шавь нар нь зугтаав. Ганцаар үлдсэн Ийсусыг синедрионы шүүх цаазаар хороох ял өгөв.Дараа өглөө нь Ийсусыг Римийн прокурор захирагч Понтий Пилатад аваачив.

    Пилатий түүнээс “Чи Иудын хаан гэж өөрийгөө үздэг үү? гэж асуухад тэр зөвшөөрсөн хариу өгчээ. Пилат пасхийн баяр болж байгаа тул нэг шүүгдэгчийг аврах эрх байсан бөгөөд өөрийгөө иудын хаан гэсэн ер бусын сонин шүүгдэгчийг аврахад бэлэн байв. Пилат цугларсан хүмүүст хандаж Ийсусыг суллаж явуулах талаар санал хэлсэн боловч тэнд цугларсан хүмүүс үүнийг эсэргүүцэж ямар ч гэм зэмгүй Ийсусыг алах хэрэгтэй хэмээн хашгиралдаж харин түүний оронд хүн алсан Варавву хэмээгч алуурчныг суллахыг шаардав. Захирагч Понтий Пилат Ийсусыг цовдлохыг цэргүүдэд тушаав. Цэргүүд Ийсусээр модоор хийсэн хүнд загалмайг үүрүүлж цовдлох газар руу туун аваачив.

    Цовдлохын өмнө Ийсуст иудийн заншлаар өвдөлтийг багасгах мансууруулагч ундаа уухыг санал болгосон боловч Ийсус татгалзав.Тэд түүний гар хөлийг загалмайд төмөр хадаасаар хадан цовдлов.Түүний хоёр талд алах ял авсан хоёр дээрэмчнийг мөн цовдолсон байв.Нэг дээрэмчин нь Ийсусыг дооглож тохуурхаж байхад нөгөө нь өөрийн гэмээ наманчилж байв. Ийсус гэмээ наманчилж буй түүнд хандаж “Өнөөдөр чи надтай хамт диваажинд очно” гэв.Цовдлуулсан зовлон 6 цаг үргэлжлэв. Ийсус амьсгал хураахын өмнө “Бурхан минь, Бурхан минь, Чи намайг яах гэж орхив” хэмээн хэлээд таалал төгсчээ. Ийсусыг өөд болоход нар хиртэж газар хөдлөв хэмээн библи сударт өгүүлжээ. Ийсус ийнхүү гуч гаруйхан насандаа хорон санаатны гарт амь үрэгдэв.Тэр үед түүний шавь нар,чин сүсэгтэн нар айн балмагдаж байсан ажээ.Тэрхэн үед түүнийг хүмүүс мартсан байлаа.Түүний нэрийг зөвхөн Палестин даяар мэддэг байв. Гэвч Ийсусыг таалал төгссөний дараа Павел хэмээх эрдэмтэй, ухаалаг хүн гарч ирээд олон нийтэд Христосын сургаалийг шашин болтол нь өргөн дэлгэрүүлэв. Христос шашныхан эгнээгээ тэлж өдрөөс өдөрт бэхжиж бүр сүүлдээ Ромын эзэн хааны хөргийн өмнө мөргөхөөс татгалздаг болов.Ромчууд үүнийх нь хариуд христосынхнийг мөрдөн мөшгиж эд хөрөнгийг нь хураан авч амь насыг нь бүрэлгэдэг байв. Гэвч энэхүү тэмцэл зөрчил гурав, дөрвөн зууны турш үргэлжилж эцэстээ Ром мөхөж, Христосын шашныханы ялалтаар төгсөв. Христосын сургаал Палестин, Ромд эхэлж дэлгэрээд зогссонгүй, улмаар Франц, Англи хүртэл бүх европ даяар дэлгэрэв. Христосын шашин дотроо католик,протестант,баптизм,несториан,үнэн алдартан,мормон… гэх мэтээр олон урсгалтай байдаг бөгөөд тэдгээр нь өөр хоорондоо зарим үед өстөн дайснууд мэт тулалдаж, алалдаж байсан цаг үе байсан нь түүхийн хуудаснаас харагддаг ажгуу.

    Христийн сургаалд үйлийн үрийн тухай, дөрвөн үнэний тухай сургаал байдаггүй юм. Хойд нас, диваажин, тамын тухай, шүүгдэх өдрийн тухай бол байдаг.Харин манай буддын сургаалтай төстэй зарим нэг номлол байдаг нь анхаарал татдаг.Библийн номонд номхон хүлцэнгүйн талаар ”Хүн хэрэв чамтай заргалдаж чиний цамцыг авна гэвэл дээлээ өг.Хүн чамтай 1 миль газар хамт явна гэвэл 10 миль газар хамт яв.Хүн чиний нэг хацрыг алгадна гэвэл хоёр хацраа алгадуул”гэж номлосон байдаг. Энэ нь “хүн чамайг хорловол хариу хор бүү хүргэ” гэдэг буддын зарчимтай нийцэж байгаа юм. Ийсусын гол номлол бол хүнийг хайрлах хайр юм. Буддын шашинд Хамаг амьтныг хайрлан нигүүлэсхийг номлодог. Ийсус хүнийг мөнгө хөрөнгөнд шунах биш, ариун сайхан сэтгэлтэй, шүтлэгтэй, хорон муу санаагүй байхыг сургасан байдаг.Насанд хүрсэн том хүн хүүхэд мэт цагаан цайлган сэтгэлтэй байх хэрэгтэй хэмээн сургадаг. Ийсус 12 хүнийг өвчин, зовлонгоос нь салгаж энэрч асраад эдгээхэд ганц хүн л Ийсуст баярлаж талархсанаа хэлсэн гэдэг.Бусад нь юу ч дуугарахгүй явсан гэдэг. Тэхлээр амиа бодсон бэртэгчин хүмүүс амийг нь аварсан ачит хүндээ үгээ хүртэл харамладаг байх нь. Ийсус хэлэхдээ “Хүнээс баярласан талархсан үг дуулах гэж би хүмүүст туслаагүй, харин хүмүүст тусалж тэдний зовлонг нимгэлж буян үйлдэж байгаа буяны үйлдэлдээ л баярлах гэж тусалсан юм” гэдэг байжээ. Ийсус чин сэтгэлээсээ бие биеэ хайрлахыг хүмүүст сургадаг байсан боловч хүмүүс шунал, ашиг хонжоо хийгээд амиа бодсон бэртэгчин чанараасаа болж улам харгис ,шунахай амьтан болсоор ажгуу. Христийн шашныг эдүгээ дэлхийд 2.2 тэрбум хүн шүтэж байна. Христийн шүтэгчид олон зууны турш Христийн гайхалтай сүрлэг сүмүүдийг босгож, гайхалтай иконуудыг бүтээж өрнөдөд христийн том соёл болон үлджээ. Өрнөдөд эртнээс дэлгэрсэн энэ агуу шашин өрнөдийн үс сахалдаа баригдсан зэрлэг харгис хүмүүсийг хүн дүрстэй болгож хайрыг тэдэнд түгээсэн шашин юм болов уу даа хэмээн би боддог юм шүү.

    Исламын шашин

    Ислам гэдэг үг бол арабаар “даган шүтэхүй” гэсэн утгатай үг. Исламын шашныг 7 дугаар зуунд Арабт Мухаммед үндэслэсэн. Исламын шашин бол христийн болон иудаизмын шашны нөлөөн дор анх үүссэн. Исламын гол зарчмууд Коран сударт бичигдсэн байдаг. Гол үндсэн зарчим бол хамгаас хүчирхэг Аллах бурханд мөргөх юм. Мусульман хүн сэтгэл мөнх гэдэгт итгэдэг. Исламын шашин шүтэгч хүн 5 үндсэн үүргийг хүлээдэг. Үүнд:

    1.Аллахаас өөр Бурхан байхгүй хэмээн итгэдэг. Мухаммед бол Аллахын илгээсэн хүн- Шахад.
    2.Өдөр бүр 5 удаа мөргөл үйлдэнэ- Салат.
    3.Ядуу хүмүүст нигүүлсэл үзүүлнэ – Закат.
    4.Рамадан сард мацаг барина- Саун.
    5.Меккад даян мөргөл хийнэ- Хаж. Исламын шашин Мухаммед таалал төгссөний дараа 632 онд суннизм, шиизм гэсэн хоёр хэсэгт хуваагдсан. Эдүгээ дэлхийд Исламын шашинг нэг тэрбум гаруй хүн шүтэж байна. Суннит нь нийт шүтэгчдийн 90.0 хувь, шиит нь 10.0 хувийг эзэлж байна.

    Исламын шашныг үндэслэгч Мухаммед

    Исламын шашныг үндэслэгч агуу их зөнч мэргэн Мухаммед манай эриний 570 онд Аравын Мекка хотод эцэг Абдулла ибн Абд аль-Мутталиб, эх Амина бинт Вахбын хүү болон мэндэлжээ. Эцэг нь курайшит омгийн ахлагчийн хүү байв. “Мухаммед” гэдэг нэр бол арабаар “Магтаал хүртэгч” гэсэн утгатай нэр. Арави бол элсэн цөлийн орон.Ус ундаа, хоол хүнс олдоход бэрх хэцүү нутаг. Аравичууд нүүдэлчин хүмүүс байсан. Аравийн цөлд ердөө Мекка, Ясриб гэсэн хоёрхон хот байв. Арабчууд монголчуудтай төстэй, хүнд бэрх цаг агаарын нөхцөлд амьдарч, нэг нэгэндээ тусладаг, нөхөрсөг, хүнлэг, тэсвэр хатуужилтай, омог бардам, өөрийн нэр төрөө өндөр өргөж явдаг хүмүүс. Арабчууд монголчууд шиг “нэр хугарахаар яс хугар “гэдэг хатуу зарчимтай шударга хүмүүс.

    Мухаммедыг төрөхөөс өмнөхөн эцэг нь нас баржээ. Эх нь Муххамедийг 6 настай байхад нь нас баржээ. Мухаммедийг нагац ах Абу Талибу нь өсгөж хүмүүжүүлжээ. Мухаммед идэр насандаа их сүсэгтэй, шашны мацаг барьдаг байв. Мухаммед жилд гурван удаа мацаг барихдаа зарим үед 7,9,40 хоногоор өглөөний нарнаас оройн шингэх нар хүртэл юу идэхгүй, юу ч уухгүй мацаг барьдаг байв. Мацаг гэснээс дэлхийн гол шашныг үндэслэгч Будда, Христос, Мухаммед гурав бүгд мацаг барьдаг, маш их тэвчээртэй хүмүүс байсан. Мацаг барьдаг энэ чухал чанар нь тэднийг гэгээрэхэд чухал нөлөө үзүүлсэн байж болно. Мухаммед заримдаа байнгын урт удаан мацаг барьж ч үзэв. Халуун бүгчим өдөр юу ч уухгүй байх л хамгийн хэцүү байдаг байв. Өдөр шөнөгүй, олон хоног юу идэхгүй мацаг бариад ч үзжээ. Гэвч энэ бол сайн арга биш гэдгийг Мухаммед ойлгов. Өчнөөн хоног мацаг барьж халуун элсэн цөлд ганцаар тэнүүчлэх нь зөв биш гэдгийг ойлгов. Мухаммед корейшит омгийн хүн байлаа. Мухаммед хорин хэдхэн насандаа худалдаачдыг даган Сири хүртэл аянд явдаг байв. Нэгэн удаа түүнийг Мекка хотын баян худалдаачин бэлбэсэн эмэгтэй Хадижи өөрийнхөө барааг Сирид аваачиж худалдахыг хүсчээ. Мухаммед хэдий залуу байсан боловч анх удаа бие даасан энэхүү хариуцлагатай ажилд томилогдож холын аянд явав. Мухаммед даалгаврыг амжилттай гүйцэтгэж Меккадаа бүрэн бүтэн эсэн мэнд буцан ирэв. Аян замд хамт бараа болон явсан Хадижийн зарц Майсур Мухаммедийн эрс шийдэмгий, ухаалаг, үнэнч шударга зан чанарын тухай өөрийн эзэн эмэгтэй Хадижид магтан ярьжээ. Үүнээс хойш энэхүү нэр хүндтэй ухаалаг залуу Хадижийн санаанд бүрэн нийцэх болов. Мухаммед тэр үед ядуу амьдралтай, жирийн нэгэн араб залуу байсан. Баян худалдаачин эмэгтэй Хадижи үүнээс өмнө нь хоёр удаа нөхөрт гарсан боловч нөхөр нь дараалан нас барж бэлэвсэн хоцорчээ. Хадижа Мухаммедтай танилцах үедээ дөчин настай, амьдралын туршлагатай, ухаалаг, баян эмэгтэй байв. Хадижи Мухаммедийг ихэд тоож өөрийн зарцаар дамжуулан түүнтэй амьдралаа холбон нөхөрт гарах санаатай байгаагаа ойлгуулжээ. Мухаммед ч баярлаж тэд гэр бүл болцгоон хурим найраа ёс журамтай тэмдэглэжээ. Мухаммед энэ үедээ 25 настай байлаа. Тэд бие биенээ үнэн сэтгэлээсээ хүндэтгэн хайрлаж байсан тул аз жаргалтай гэр бүл болсон гэдэг. Гэрлэсний дараа жил анхны хүү Аль- Касим нь төрлөө. Гэвч амьдралд нь уй гашуу тохиолдож хоёр жилийн дараа Касим хүү нь нас барав. Дараа нь эхнэр Хадижи нь Рукайя, Зейнаб, Улмм, Кульсум, Фатима гэсэн дөрвөн охин төрүүлэв. Дараа нь Хадижи дахин хүү төрүүлж түүнийг Мухаммедийн эцгийн дурсгалд зориулж Абдуллах хэмээн нэрлэв. Гэвч энэ хүү нь удалгүй нас барав. Дараа нь Мухаммедийн долоо дахь буюу гурав дахь хүү нь төрж Ат-Тахир гэсэн нэр өгөв. Гэвч хүү нь удалгүй нас барав. Хувь тавилан Мухаммедад хатуу хандаж хүүтэй болох гэсэн чин хүсэл нь ийнхүү биелсэнгүй. Хэдэн жил өнгөрсний дараа охидууд нь насанд хүрч Рукайя, Умм, Кульсум нь нөхөрт гарав. Гэрт хамгийн отгон охин Фатима нь үлдэв.

    Мухаммед гэрлээд 10 жил болсны дараа 605 онд Мекка хотод нэгэн чухал үйл явдал болов. Корейшитууд мөргөлийн Каабыг шинэчлэхээр шийджээ. Каабыг дээвэртэй болгох ажил тулгарав. Каабын хана нь олон жилийн ус,бороо,гал,үерт нэрвэгдсээр чанар нь муудаж бараг нурж унахаар болсон байна.Тэд шүтээнийхээ ханыг эвдэх нь санаа сэтгэлийн хувьд хэцүү, хойшлуулах нь бүр хүнд болов. Гэтэл тэр үед нэгэн шөнө хулгайч нар нурах дөхсөн ханаар нь дамжиж Каабад өргөсөн мөргөлчдийн үнэт эрдэнэсийг нь хулгайлжээ. Энэ муу мэдээ тэр дороо Мекка хотоор тарж удалгүй сайн дурын мөрдөгч нарын ачаар хулгайлагдсан үнэт эрдэнэс Дувейк гэгч этгээдийн гарт байсныг нь илрүүлэв. Дувейкийг эртний арабын заншлаар шүүж түүний баруун гарыг огтолж эртний ариун шүтээнийг бузарласан тул төрөлх хотоос нь арван жилийн хугацаатай хөөжээ. Арабчууд энэ үед Византийн худалдааны нэгэн хөлөг онгоц улаан тэнгисийн эрэг дээр далайн салхинаа туугдан хаягдсаныг олов. Энэ хөлөг онгоцны модыг ашиглаж Каабыг засварлах боломжтой болов.Тэр үед арабын элсэн цөлөөс сайн чанарын мод олно гэдэг бүтэхгүй үлгэр байв. Ингээд удалгүй уг модыг ашиглан Каабыг засварлав. Арабчуудын шүтээн Каабыг байрлуулж шинэчлэхэд Мухаммед гол үүрэг гүйцэтгэлээ. Энэ үйл явдлын дараа Мухаммедийн амьдрал огцом өөрчлөгдөв. Мухаммед энэ үед 38 настай байлаа. Мухаммед эд баялагт ямар ч сонирхолгүй болж зөвхөн цэвэр ариун ёс суртахууныг эрхэмлэдэг болов. Худалдаа наймааны ажил ч түүний дуртай ажил байхаа болив.Мухаммед “Хүн ер нь байнга баяр цэнгэл хийх хэрэггүй , харин хүн байнга хөдөлмөрлөх хэрэгтэй” ,” Илүү идсэн,илүү уусан бүгд хүний зүрхийг муутгана” гэж үздэг байв. Мухаммед эв найртай,хайраар бялхсан сайхан гэр бүлд амьдарч байлаа. Гэвч ертөнцийн жам ёсоор гэргий Хадижа нь хөгширч, түүний охид нь насанд хүрч нөхөрт гарч гэрээ орхин одов. Мухаммед аажмаар Бурханы эрэлд автах болов. Яруу найрагч Лабидийн хэлснээр “Бурхнаас бусад нь хий дэмий хөл хөөрцөг юм” гэсэн үнэн үгийг ч тэр байнга бодолхийлэх болов.Тэр үед Меккад хаан ч байсангүй, Засгийн газар ч байсангүй, бүх зүйлийг эртний арабын зан заншил, ёс жаяг, омгуудын ахлагч нарын зөвлөлгөөнөөр шийддэг байв. Мекка хотын иргэн бүр дайсан хотод ойртох ч юм уу ,ямар нэг чухал хэрэг гарсан үед хотын бүх иргэнийг цуглуулах эрхтэй байв. Мухаммед энэ эрхийг ашиглаж “Мекка хотын бүх корейшит омгийнхнийг цуглуулж анхны номлолоо сонсгоё “ хэмээн шийджээ. Нэгэн өглөө Мухаммед эртлэн босч хотын төвд байдаг Сафа хэмээх дов дээр гарч “ Абд –аль- Муталибын хөвгүүд ээ . Абд Манафын хөвгүүд ээ. Хашимын хөвгүүд ээ.” хэмээн корейшитийн бүх омгуудыг дуудаж эхлэв. Мухаммедийн хашгирах энэхүү дууг сонсоод корейшитийн дайчид сэлмээ шүүрэн авч Сафын довыг чиглэн гүйцгээлээ. Корейшитийн омгийн олон хүмүүс цугларч “ Дайн болов уу,юу болов?” хэмээн зарим нь бодож шуугилдаж байв.Бүгд чимээгүй болж Мухаммедийн юу хэлэхийг хүлээв. Гэтэл Мухаммед энэ ертөнцөд ганц бурхан байдаг тухай ярьж эхлэв.Мухаммед энэ бурханаа бүхнийг чадагч “Аллах бурхан” хэмээн нэрлэж байв. Корейшитууд урьд өмнө нь Аллах бурханыг бусад олон бурхдын адил мэддэг байв. Корейшитууд ялангуяа далайд алс холын аянд гарахдаа Аллах бурханд мөргөвөл сайн гэж үздэг байв. Гэтэл Мухаммед газар дээр Аллах бурханыг шүтэхийн чухлыг ярихад цугласан олон ихэд гайхав.

    Мухаммед зөвхөн нэг бурхан байдгийг ярьж улмаар аймшигт шүүх, хойд насны тухай ярьсаар байв. Гэтэл цугласан хүмүүс тарж эхэллээ. Ялангуяа Мухаммед өөрийгөө агуу их Аллах бурхны элч хэмээн зарлах үед хүмүүс бүр их шуугилдаж зарим нь инээж дооглож байв. Мухаммедийн авга ах Абд аль Узза өөрийн эхнэр Умм Жамилийн хамт Мухаммедийг ихэд дооглож бүр хэтрээд доромжилж эхлэв. Дараа нь Мухаммед нэг омгийн төрөл садан болох хашимитуудыг урьж номлолоо ярьсан боловч нэг их сайн хүлээж авсангүй. Харин түүний авга ах Абу Талибын хамгийн отгон хүү Али “Бурханы элч минь. Би таны туслах больё” хэмээн хэлсэн аж. Мекка хотод Мухаммед амьдарч байхдаа Хира ууланд гарч мөргөл хийн бясалгал хийдэг байв. Мухаммед урьдын адил даруухан амьдарч байлаа. Дараа нь тэр Мединад амьдарч эхлэв.Тэр үед Мухаммедийг хөнөөх гэсэн дайснууд ч байдаг байв. Энэ үед нүүдэлчин омгийн шейхүүд Мединад очиж Мухаммедтай уулзаж ярилцан зөвлөлддөг байв. Тэдгээр нүүдэлчин омгууд ч Исламд орж эхлэв. Мухаммед эдгээр шейхүүдэд хандаж ”Бурхан ганц гэдэгт итгэ. Мөргөл үйлд, Өглөг өг, Одоохондоо та нар өөрсдийгөө мусульман гэж бүү нэрлэ, Одоохондоо та нарт итгэл хараахан төрөөгүй байна” гэдэг байв.

    Мухаммед 628 оны 2-р сард гэнэт өөрийн шашин нэгтэнгүүдэд Аллахын зөвлөснөөр Каабад мөргөл хийхээр явья хэмээн мэдэгдэв. Ингэж анх удаа Кааба бол мусульманчуудын ариун шүтээн хэмээн зарлагджээ.Каабад мөргөл хийх энэхүү аялал нь аюул ихтэй, дайнд хүргэж болзошгүй байсан боловч Мухаммедийн ялалтаар төгссөн юм. Мединаас Мухаммедтай хамт мөргөл хийхээр явсан нүүдэлчид корейшитууд бүгд аз хийморьтой байв. Тэд толгойныхоо үсийг хурц хутгаар хусч мусульман шүтлэгтэн болоод их л итгэлтэйгээр урагшилж байв.Тэд эхлээд Хайбар хотыг эзэлж ихэд баяжив. Фудак хэмээх элсэн цөл дэх баян бүрдийг байлдаангүйгээр төвөггүйхэн эзлэн авав. Олзлон авсан алт, мөнгө, зэвсэг, хувцас, буудай энэ бүгдийг Мухаммед өөрөө биечлэн тэгш хуваан өгч байв. Мухаммед олзолсон бүх эд зүйлээ тав хувааж нэг хэсгийг нь Аллах бурхандаа, хоёр дах хэсгийг өөртөө, гурав дах хэсгийг ах, дүү, болон өнчин ядуу хүмүүст, дөрөв дэх хэсгийг өөрийн эхнэрүүддээ / Мухаммед 13 эхнэртэй байв/ , тав дахь хэсгийг ялалт байгуулахад гавьяа байгуулсан хамтран зүтгэгч мусульманчууддаа өгч байв. Аравийн элсэн цөлийн омгууд энэ үеэс эхлэн Исламд улам ихээр орж эхлэв. 631 оны сүүлч гэхэд Мухаммедийн эзэлсэн уудам газар нутгийн араб омгууд онгон шүтээнээ устгаж бүгд Исламд орсон байлаа. Тэр үеийн Исламын төлөө хийсэн арабчуудын дайн нь юуны өмнө Византий улсын эсрэг чиглэж энэ улсын нөлөөнөөс христиан шашинт арабчуудыг чөлөөлөх зорилт тавив. Энэ үед мусульманчуудын эгнээ хэдэн арван мянгаар өргөжин тэлж улам хүчтэй болж байв. 632 онд Мухаммедийн ганц хүү Ибрагим гэнэт хүндээр өвчилж нас барсан нь Мухаммедийн хувьд сэтгэлийн хүнд уй гашуу болов. Мухаммед “Миний хүү минь. Бид бүгд бурханаас үүсч бурхандаа эргэж очно. Удахгүй би чиний араас очно” хэмээн уйлж байсан гэдэг. Удалгүй Мухаммедийн бие муудаж эхэллээ. Тэр нас барахын өмнө хадж хийх хэрэгтэй байлаа. Мухаммед Каабад мөргөл хийв. Олон мянган мөргөлчид Араф ууланд очих үед Мухаммед сүүлчийн номлолоо хүмүүст айлдлаа.

    Мухаммед: “ Хүмүүс ээ. Та нарын цус бурхантай учрах өдөр хүртэл ариун байх болно. Энэ өдөр, энэ хадж ариун юм. Хүн та нарт тангарагласан бол түүнийг нь буцаа. Бурхан тангараг тавих, мөнгө хүүлэхийг хориглосон. Бусдад бүү шударга бус ханд. Харанхуй бүдүүлэг цаг үед урсгасан цусан өшөөг бүү ав, бөөгийн ёсыг бүү дага хэмээн бурхан хориглосон. Та нар ч бусдыг шүүхгүй. Би ч бусдыг шүүхгүй. Хүмүүс ээ. Бурханд итгэсэн шүтлэгтэн хүн шүтлэгтэн хүндээ ах нь болно. Исламын бүх шүтлэгтэн мусулманчууд ахан дүүс. Ах дүү нар чинь чамд өөрсдийн сайн дураар өгсөн юмыг нь авч бай. Гэмт хэрэг хийсэн бол хэрэг хийсэн хүн хэргийг хүлээнэ, өөр хүн хүлээхгүй. Эцгийн хэргийг хүү нь хүлээхгүй. Хүүгийн хэргийг эцэг нь хүлээхгүй. Шударга үнэнч эхнэрүүдээ хүндэтгэж тэднийгээ сайн хооллож хувцаслаж бай. Зарц боолуудаа сайн хооллож, сайн хувцасла. Тэд буруу зүйл хийвэл зүгээр л тэднээс сал. Бурхан ганц, та нарын эцэг ганц. Бүх хүн шавраар бүтээсэн Адам Евагийн удам. Цагаан арьстан хар арьстан хүнээс давуу бус, хар арьстан цагаан арьстан хүнээс давуу бус. Бурханаас айдаг хүн бол хамгийн сайн санаат хүн. Би та нарт Аллахын номыг үлдээлээ.Энэ номыг баримталвал Үнэний замаас хазайхгүй. Бурхан ганц. Үхэл зайлшгүй.Үхсэн хойноо шүүгдэх нь гарцаагүй.Үүнд та нар итгэ” хэмээн номлолоо айлдав.

    Энэхүү хадж хаврын гуравдугаар сард болжээ. Мөргөлчид Аллах бурхандаа өргөл өргөсний дараа толгойныхоо үсийг хусч энгийн амьдралдаа эргэн орлоо. Мухаммед өөрийн насны тоогоор 63 тэмээ төхөөрч Аллах бурхандаа өргөл барилаа. “Ууцгаа, идэцгээ, баярлацгаа. Аллах бурхан ингэж байна “ хэмээн Мухаммед хэллээ. Өргөлд өргөсөн бүх амьтны махны гуравны нэг нь ядууст ногдсон тул тэд цадталаа идэв.Хадж хийсний дараа Мухаммедийн өвчин намжсангүй. Мухаммед энэ үед мусульманчуудыг хойд зүгт Византий улсын эсрэг шинэ дайнд бэлтгэж байв. Гэвч түүний бие улам муудав. 632 оны зуны 6-р сард 63 насандаа их зөнч мэргэн Мухаммед таалал төгслөө.

    Мухаммедийг таалал төгссөний дараа Абу Бакр арабын анхны халиф боллоо. Абу Бакр нас барсны дараа Омар халиф болов. Омар халиф мусульманчуудыг удирдаж 12 жил дайн хийж Палестин, Сири, Египет, Ливи, Персийг эзэлж иргэдийг нь Исламд оруулав. Ийнхүү Меккагаас гараагаа эхэлсэн Исламын шинэ залуу шашин долдугаар зуунд улам хүчээ аван тэлж өрнө зүгт Марокко, европын Испани хүртэл, дорно зүгт Перс , Дундад ази, Монголын Алтай хүртэл, зүүн өмнө зүгт Энэтхэг, Малайз, Индонез хүртэл, өмнө зүгт Судан, Африк хүртэл хүчтэй дэлгэрч эдүгээ дэлхийн хүн амын нэг тэрбум гаруй хүн шүтдэг дэлхийн хамгийн том шашны нэг болжээ.
    Мухаммед Исламын шүтлэгтэн олондоо Коран судрыг үлдээсэн. Коран судрыг анх бүтээхдээ түүний хэлсэн номлолыг бүрэн оруулахыг хичээсэн. Коран судрыг бүтээх эхний ажил Абу Бакр халифын /632-635/ үед хийв. Харин гуравдугаар халиф Османы / 644-656/ үед Кораныг бүрэн бүтээв. Коран нь 114 бүлэг буюу сураас бүтдэг. Анхны сура “Аль-Фатиха” нь Исламын үндсэн зарчмыг өгүүлдэг. Ийнхүү дэлхийн гурван том шашны нэг Ислам үүсч бэхжсэн түүхтэй. Ислам үүсээд 1400 жил өнгөрсөн ч гэсэн эдүгээ Аравын Мекка хотын ойролцоох Арафат ууланд жил бүрийн хаврын тэргүүн сард олон сая мөргөлчид “Хаж” хийж, зүйдэлгүй цагаан хувцас өмссөн мөргөлчин эрчүүд Каабыг үерийн ус мэт тойрон мөргөлөө үйлдсээр байна. Жил бүр гадаадаас хоёр сая шахам мөргөлчид Меккад ирж “хаж” үйлдэж байна. Олон зуун мал нядалж махыг нь исламын ядуу орны өлсгөлөн иргэдэд онгоцоор илгээж буян үйлдсээр байна. Исламын шашныг дөчин насан дээрээ үндэслэсэн , ард олондоо “бурханы элч” хэмээн алдаршсан Аравын Мекка хотын корейшит омгийн Абдаллахын хөвгүүн зөнч мэргэн Мухаммедийн сургаалийг эдүгээ дэлхийд 1.5 тэрбум хүн шүтэн биширч байна. Исламын шашин араб, дорно дахины олон орнуудад гайхалтай олон сүм мечеть бүтээж, исламын шашны соёлыг нандигнан хадгалж үлдээжээ.Агуу зөнч Муххамед долоон хүүхэдтэй байв. Муххамедийн удам бол орчин үеийн Марокко улсын эзэн хаадууд юм. Орчин үеийн Иордан улсын эзэн хаан Абдалла бол Мухаммедийн 43 дахь үе ажээ. Исламын шашны талаар анх би Азербайжаны их сургуульд Баку хотод оюутан байхдаа сонсож дуулж байлаа. Оюутны нэг өрөөнд амьдардаг Иордан улсаас ирсэн

    Мохаммед гэдэг араб оюутан надад: “Шашин шүтдэг хүн шашингүй хүнээс оюуны санааны хувьд илүү хүчирхэг байдаг юм” хэмээн хэлдэг байв. Исламын шашин шүтдэг араб оюутнууд их ёс зарчимтай байлаа. Тэд худал хэлэхгүй, хулгай хийхгүй, архи дарс амсах ч үгүй байдаг байв. Шүтлэгтэй арабууд Коран судраа нандигнан хадгалж өдөр бүр судраа уншиж, өдөрт маш олон удаа гараа угаадаг байв. Энэ цэвэрч байдал надад таалагдаж, би өдөрт олон удаа гараа угаадаг заншилтай болж билээ.

    Өнгөрсөн зууны ная, ерээд онуудад би дэлхийн том шашнуудын судруудыг харьцуулан уншаад эцэст нь “Бурхад бүгдийн дундаас Будда бурхан дээд. Шажин бүгдийн дундаас Шагжаамуний шажин дээд. Судар бүгдийн дундаас “Ламрим” судар дээд” гэсэн дүгнэлт хийв. Мөн би Марксын “Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн” гэсэн дүгнэлтийг худал буруу дүгнэлт байна хэмээн ойлгов. Марксын эцэг нь 19 дүгээр зуунд Германд амьдарч байсан еврей шашны номлогч Мордехей гэдэг хүн байв. Марксын шашны тухай тодорхойлолт тэр үед Германд дэлгэрсэн католик шашныг л хэлсэн бололтой. Гэтэл манай монголчууд улаантнуудын ухуулгаар Маркс бүх шашныг мунхруулга хэмээн хэлсэн гээд дэлхийн бүх шашнуудыг сайн судалж учрыг нь ололгүй түүний үгэнд сохроор итгэчихсэн байгаа юм. Монголчууд өөрт байгаа алтан сахиусаа харалгүй, бусдын зүүж явсан төмөр сахиусыг шүтсэн гэсэн үг л дээ. Тэгээд би Бурханы шашны талаар “Бурханы шашин бол Хамаг амьтныг авран гэгээрүүлэгч оюун санааны охь манлай мөн” гэсэн дүгнэлт хийв. Энэ бол хэн нэгнийг аль нэгэн шашинд оруулах гэсэн ухуулга биш. Зүгээр л судар ном их уншсан жирийн нэгэн монгол сэхээтний чин сэтгэлийн үг юм шүү. Ийнхүү би шашны тухай бодлоо уншигч та бүхэнтэйгээ жаахан ч гэсэн хуваалцлаа. Хүн бүр шашин шүтэх эрхтэй, шүтэхгүй байх эрхтэй. Дахин хэлье. Шашин бол мунхруулга биш. Шашин бол сургаал юм шүү. Эрхэм уншигч Танд аль нэг шашныг өөрийн оюундаа тунгааж сонгоод тухайн шашиндаа чин сэтгэлээрээ сүсэглэж Амар амгаланг олохыг ерөөе.

    Доржийн СҮХБААТАР

    2023.01.03

    Ашигласан ном зүй

    Жадо римбүүчий, Бодь мөрийн зэргийн бясалгахуйн хөтөлбөр, 2011 он, УБ хот
    Д.Сүхбаатар, “Бурхан -Хүмүүн ертөнц” ном, 2005 он, Улаанбаатар хот
    Д.Сүхбаатар, “Гэгээрэл” ном, 2018 он, Улаанбаатар хот
    Д.Сүхбаатар, “Алтан сургаал” ном , 2022 он, Улаанбаатар хот
    “Настольная книга атеиста” , 1980, Москва
    “Наука и Жизнь” сэтгүүл 1985-1990, Москва

  • ХАР ХОТ

    Монголын олон домогт өгүүлснээр, бурхадын анхны үр сад Хара-Хотод мэргэд, худалдаачид, эрэлхэг дайчид, чадварлаг гар урчуудыг байрлуулсан үзэсгэлэнтэй, баян хот байжээ.
    Хара-Хото гэдэг нь “хар хот” гэсэн утгатай. 1032 онд Жуян нуурын сав газрын ойролцоо баригдсан Торгоны зам дээрх Дундад зууны Тангут бэхлэлт байжээ.
    Үлдэгдэл нь 9.1 м-өндөр налуу, 3.7 м- зузаан гадна ханыг харуулж байна. 11-р зуунд Баруун Сяагийн худалдааны төв болсон.
    The Travels of Marco Polo дээр Марко Поло Хара-Хототой хамт Этзина эсвэл Эдзина хэмээх хотод зочилсон тухай
    дүрсэлсэн байдаг.
    Ханатай бэхлэлтийг 1226 онд Чингис хаан анх авчээ. Энэ нь монголчуудын дор үргэлжлэн цэцэглэж, Хублай хааны үед өргөжсөн

  • ҮЗМЭРЧ Л.НЯМАА: ЛУС БУРУУ ҮЙЛ ХИЙСЭН ХҮНИЙГ ҮНЭРЭЭР НЬ МӨШГИЖ, ГЕНЭЭР НЬ ХОРЛОДОГ

    8 төрлийн лус байгаагаас ерөнхийд нь 3 лусад хуваадаг.
    Хар лус – Бүх уул хайрхад, мод чулуу газрын эзэн тэнгэр
    Цагаан лус – Газар дээр оршигч бүх ан амьтдын эзэн тэнгэр
    Хөх лус – Булаг шанд, гол мөрөн далай тэнгис болон түүнд оршин амьдрагч бүх амьтдын эзэн тэнгэр
    Лус хүнээ хэрхэн олж шийтгэдэг вэ? Лус буруу үйл хийсэн хүнийг үнэрээр нь мөшгих ба генээр нь олж хорлодог. Тиймээс лусын хорлол нь удам дамжах аюултайгаас гадна тухайн хүнийг өөрийг нь биш юм аа гэхэд үр хүүхэд эцэг эх аль нэгий нь тарчлаан шийтгэнэ. Манай удам ийм өвчнөөр үхдэг, тийм өвчнөөр өвчилдөг гэдэг нь үүнтэй холбоотой байх нь.
    Хар лус- Очсон газрынхаа уул овоо, мод чулуу, газар шороог зүй бусаар хөндөж онгичвол хар лусыг хилэгнүүлнэ. Хүний 5 цул эрхтэнг голчлон барьж өвчлүүлнэ.
    Цагаан лус- Ан амьтан, үр төл, мөн ганцаар яваа амьтан ба содон зүстэй ан амьтан агнах зэрэгт цагаан лусын хорлолд өртдөг ба энэ хорлол нь голчлон тухайн хүний бие эрхтэнг тахир дутуу болгох хараалтай.
    Хөх лус- Булаг шанд, гол мөрөн, нуур далайн усанд элдэв бохир бузар оруулах, түүнд амьдардаг амьтдыг зүй бусаар агнаж хороох зэрэгт хөх лусын хорлолд өртөнө. Хөх лусын хорлол нь усан хаван, бөөрний талын өвчин, арьсан дээр элдэв тууралт, яр, шарх гарах зэргээр илэрнэ.
    Шинж тэмдэг: Лусын хорлолд өртсөн хүмүүс нь эмчилгээ домчилгоо хийлгэвч эдгэрч өгөхгүй, шинжилгээнийх нь хариу гарч өгөхгүй элдэвлэн зовооно. Мөн сонин дүрст амьтан, ус, мод, уул зүүдлэх, хавар намрын цагт өвчин нь идэвхжих зэрэг нийтлэг шинж тэмдэг үзүүлдэг байна.
    Лус савдгийн хараал, хорлолд өртөхгүйн тулд бид юу хийх ёстой вэ? Юуны өмнө байгаль эхтэйгээ бид хүйн холбоотой учраас байгаль дэлхийдээ зүй бус сэтгэлээр хандахаас бүх зүйл эхлэнэ.
    Хүмүүсийн ихэвчлэн хийдэг уршиггүй үйлдлүүд: Хог хаягдалаа зүгээр л хаян, газар ухах, шороо чулуу хөндөх, газраас чулуу хамаагүй авч явах, модны мөчир хугалах, тайрах, навч цэцэг санаатайгаар олныг тасдах, уул хайрхадын овоон дээр гарч архи уух, эр эмгүй бие засах, хэрүүл зарга хийх, хараалын үг хэлэлцэх, овоо тахилга болон ургаа модонд өргөл барьц өргөж байна гээд элдэв хадаг торго уях, мөнгө тавих, уусан архины шил, савтай сүү, архи орхих, таяг, машины жолооны бүрээс тавих, байгальд үл шингэх элдэв эд зүйлс өргөх учир нь хэсэг хугацааны дараа тэд хог л болж үлдэнэ. Ан амьтдыг үй олноор нь устгаж агнах, үр төлтэй амьтан болон содон зүстэй амьтад, ганц нэгээр яваа амьтан хөнөөх, тэр тусмаа лусын амьтан болох могойг алах, шувууны өндөг, үүрийг авч гэртээ тавьж элдэв гоёонд хэрэглэх. Гол, булаг шанд, нуур далайд шүлс, нус цэрээ хаях, бие засах, урсгал усанд улаан цагаан өнгийн идээ ундаа хийх болон цус дусаах /хүнсний махыг хүмүүс голд хийж хадгалдаг, миний бодлоор шүүрсийг нь урсгал усанд урсгахгүй байхаар бодолцож уутны амыг сайн боох хэрэгтэй/Голд элдэв хог хаягдал хаях, машин тэргээ угаах зэргийг цээрлэвэл зохино.
    Лус савдаг хангай дэлхийдээ хэрхэн өргөл өргөх вэ? Хангай дэлхий, лус савдагтаа өргөл өргөж, мөргөж, гуйж элдэв үйлээ бүтээж байх нь эртний уламжлалт зан заншил юм. Өргөл өргөхдөө цайны дээж, сүү, будаа буудай, үйрмэг талх, цаасгүй чихэр зэрэг байгальд амархан шингэх зүйлс өргөнө. Ингэхдээ дараах зүйлийг анхаарах хэрэгтэй. Юунд өргөх байна түүнийгээ дуудах. Хэн өргөж байна өөрийгөө таниулах. Хүсэл зорилгоо хэлэх гэсэн дарааллаар өргөдөг.
    Жишээ нь: Уул усандаа өргөл өргөхдөө “Хан их хайрхад, хатан их лусад минь ээ. Могой жилтэй …… би идээ цайныхаа дээжийг өргөж байна аа. Гал голомт үр хүүхдийг минь ивээлдээ авч хайрлана уу гэх мэт. Зэрэгцээ орших ертөнцийн тоо тоомшгүй олон энергийн урсгал дунд бид амьдарч буй. Тийм учраас өөрийн өргөж байгаа лус савдгаа болон буурал дээдсүүддээ хандан дуудаж өргөхгүй бол таны өргөл нь болох болохгүй завсрын сүнснүүдийг эрчимжүүлж сохор өргөл болох тохиолдол бий. Өргөл өргөхдөө, уул хайрхадын овоо тахилганд очихдоо богино өмд, богино ханцуйтай цамц, углааш өмсөж очвол нүцгэн очиж байгаатай ялгаагүй байдаг. Ер нь монгол хүн өвөг дээдэс, өндөр хүндэтгэлтэй хүмүүнтэй золгохдоо хөлдөө гуталтай, биедээ хувцастай, толгойдоо малгайтай золгодог ёс бийг сана. Энэ ёс нь уул хайрхадын овоонд гарах, уулын оройд гарах, элдэв тахилгад оролцох, өргөл өргөх зэрэгт мөн хамаарна.
    Фэйсбүүк хаяг: Uzmerch Zasalch Nyamaa
    Холбоо барих утас: 88108825

  • МОНГОЛ “БАНХАР”-ЫН ТУХАЙ

    Одоогийн байдлаар цэвэр монгол үүлдрийн нохой Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Төв, Архангай, Өвөрхангай зэрэг аймгуудад цөөн тоотой байгаа ажээ. Өнөө үед дэлхийн зах зээл дээр монгол банхарын гөлөг 850-3500 ам.долларын үнэтэй. Банхарын дундаж өндөр 75-85 см, амьдын жин дундажаар 70-90кг. Зарим үед өндөр нь 1 метр, жин нь 110 кг хүрч байжээ. Банхарыг өөрөөр түвд мастиф гэж нэрлэдэг. Англичууд Түвдээс олж аваад Виктория хатан хаанд бэлэглэхдээ “түвд мастиф” гэж нэрлэсэн түүхтэй. 1275 онд дэлхийн алдарт аялагч Марко Поло “морь шиг тийм том нохойг анх удаа үзлээ” хэмээн монгол банхарын тухай бичсэн нь бий. Монгол банхар нь Чингис хаан, Атилла хааны байлдан дагуулалтын үеэр Төв Ази, Баруун Европ, Гималайн бүс нутгуудаар өргөн тархсан ба монгол нохой дунджаар 15-20 жил насална. Монгол нохойн үндсэн зүс нь халтар, зүрх цагаан, хар билээ. 1950-1960 онуудад монгол нохойг хүн, малын өвчин тараагч хэмээн олноор нь алж устгасан нь цэвэр монгол үүлдрийн нохойн тоог эрс цөөрүүлсэн юм. 1920-иод оны үед монгол хоточ нохойн тоо толгой 200,000-300,000 байснаа 10,000-20,000 болтлоо цөөрчээ. Банхар нь аливаа орчинд дасан зохицох чадвартай. Сэтгэлзүйн хувьд меланхолик талдаа бөгөөд юм сурахдаа бусад нохой шиг хурдан шалмаг сүрхий биш. Байгалийн зөнгөөрөө юмыг мэдэрч шаардлагатай үед л хүч чадлаа гаргадаг. Юм бүхэн рүү үсэрч цовхчоод байдаггүй. Аливаа зүйлийг зааж сургах гээд нэмэргүй. Өөрийн зөнгөөрөө амьдардаг нь уугуул шинжийг нь баталж өгдөг ажээ. Монгол, Түвд банхарын хооронд амьдрах орчноос үүссэн ялгаа бий. Хасар нохой (Чоно баригч), Төвд нохой (гарз нохой), Монгол нохой, Монгол Банхар, Хоточ нохой, хоньч нохой, Дөрвөн нүдэт Хар нохой, Банхар, баавгай, Хүннү нохой (гадныхан нэрлэдэг нэршил), Буриад Монгол гарз нохой хэмээн олон янзаар нэрлэж иржээ. Монгол банхарын эр нь дунджаар 66-70 см, эм нь 62-66 см, 55-80 кг жинтэй. Үржлийн хувьд чонотой их төстэй, өвөл 11-12 сарын үед ороо нь ордог бөгөөд жилд нэг л удаа гөлөглөн ойролцоогоор 2-8 гөлөг гаргадаг, гарсан гөлөгнүүд нь өвлийн хүйтнийг тэсвэрлэн давж гардагаараа бусад нохойгоос илүү байгалийн шалгаралд тэсч үлддэг онцлогтой аж. Чингис хаан дайлаар мордохдоо 30 мянган монгол нохойтой, цэрэг армитай байжээ. Дайн тулаанд нохойг маш их ашиглаж байсан

    Монголд 1957-1959 онуудад баруун 5 аймгийг дамнасан хүчтэй газар хөдлөлт болсон гэдэг. Тухайн үед нутгийн айлд монгол банхар малд явдаггүй, үс ноосондоо баригдчихсан, хотонд хуцдаггүй. Хөгширсөн идэхээс өөр юм мэддэггүй гээд адлагддаг байж. Тэгсэн гэнэт нэг өдөр нохой нь гэр рүү нь давхиж ороод орон дээр унтаж байсан өлгийтэй хүүхдийг зуугаад гэрээс гарч давхисан байна. Гэрийнхэн нь хашгиралдаад бүгдээрээ нохойны араас том жижиггүй гүйжээ. Гэтэл хэдхэн минутын дараа ард нь газар хөдөлж гэр нь асар том ангал руу орсон гэдэг. Тэр айл ад үзээд байсан нохойныхоо ачаар бүгд амьд мэнд гарч бидний амийг аварсан ачтан гэж үхэн үхтэл нь хайрлаж хүндэлсэн гэдэг.

    Монгол банхар группээс авав…

  • ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРГИЙГ ХҮНДЭТГЭН ЗАЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

    “Эдүгээгээс 860 жилийн тэртээ дэлхийн түүхийн мянганы суут хүмүүн Тэмүүжин мэндэлж, төрт ёс, түүх соёл, хууль цаазын дор монгол туургатныг нэгтгэн, өнө эртнээс уламжлалтай төрт улсаа сэргээн мандуулж, Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсыг байгуулан, Монголын Эзэнт гүрний сүр хүчийг тунхаглан, монгол үндэстний суу алдрыг бадраасан Эзэн Богд Чингис хаан болон өргөмжлөгдөж, дэлхий дахинд Монголын их амар амгаланг тогтоосон билээ.

    Эзэн Богд Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эв эеийг бататгах үүднээс Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн

    ЗАРЛИГ болгох нь:

    Нэг.Эзэн Богд Чингис хааны эш хөргийг монгол төр эрхэмлэн дээдэлж, Төрийн ордонд залсугай.

    Хоёр.Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай.

    Гурав.Монгол хүн, айл өрх бүр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байхыг уриалсугай.

    Дөрөв.Монгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахиж буйгаа гүнээ ухамсарлан, Эзэн Богд Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эе эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг уриалсугай” гэжээ.

  • МОНГОЛ ХҮН БҮРИЙН ҮЗЭХ ЁСТОЙ ТҮҮХЭН ДУРСГАЛТ ГАЗРУУД

    Дулааны говь

    Дорноговь аймгийн Эрдэнэ сумын төвөөс баруун урагш 50 км-т Дулааны говь хэмээх элсэн довцгууд, загийн шугуйтай хотгор газар бий. Эргэн тойрон уулаар хүрээлэгдсэн энэ газар бол эртний нуурын сав юм. 1955 онд төмөр замын Улаан уул станцын ажилтан К.Ю.Ефремов анх эндээс чулуун зэвсгийн зүйл олсноо мэдээлснээр уг газар нь Монголын эртний судлалын шинжлэх ухааны товъёогт оржээ. Эндээс неолитын үеийн төрөл бүрийн чулуун зэвсгийн үлдэгдэл болон МЭ IX-XIII зуунд холбогдох ваар, шаазан эдлэлийн хагархай элбэг олддог ажээ.
    Живхээстэйн амны хүн чулуу

    Эртний Түрэгийн үед холбогдох дөрвөн хүн чулуун хөшөө. Хэнтий аймгийн Батширээт сумын төвөөс 8 км зайд байх Живхээстэйн амны эхэнд хоёр хиргисүүр, эртний Түрэгийн тахилгын онгон бүхий тус дурсгалт газар байдаг ажээ. Энд урдаас хойш чигтэй 6 ширхэг эртний Түрэгийн үеийн тахилгын онгон байх бөгөөд эдгээрийн тав нь зүүн талдаа, зүүн тийш харуулан зоосон хөшөө чулуутайгийн дөрөв нь хүн чулуун хөшөө юм.

    Хүн чулуудыг бараан өнгийн хүрмэн чулуугаар зөвхөн хүний нүүрийн дүрс сийлж хийсэн бөгөөд болхи хийцтэй, ямарваа эд хэрэглэл, хувцас өмсгөл байхгүй учир он цагийг нарийвчлан тогтооход бэрхшээлтэй байдаг аж. Гагцхүү эдгээрийн хамт байгаа чулуун хавтант хашлага, зүүн талдаа хүн чулуу байрласан зэргээс үндэслэн тухайн дурсгалыг Түрэгийн үед холбогдуулж үздэг.
    Чойрын хийд

    Хуучин Түшээт хан аймгийн Боржигон хошуунд буддын олон арван сүм хийд байсны нэг нь энэ хийд юм. Зүүн жанжин Чойрын хийд 1779 онд Боржигон цэцэн вангийн хошууны дөрөв дэх засаг бэйл В.Дагдандоржийн хошуу захирч байх үед одоогийн Говьсүмбэр аймгийн нутагт Оцол сансар уулын баруун энгэрийн Марцын хоолой хэмээх газарт “Балдандашгомлин” нэртэйгээр Чойр, Жүд, Мамба, Дүйнхор зэрэг 5-7 дацантай, 1500 орчим ламтай байгуулагдсан ажээ. 1938 онд зөвхөн туурь болтол нь нурааж шатаажээ. Баруун Чойр буюу Жанчивдэчилэн хийд нь одоогийн Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутаг “Мушгиа зандан” гэдэг газар баригдаж байжээ. Баруун Чойрын хийдийн ловон багш гэж олноо алдаршсан Агваанданзанням нэг боть 50 гаруй номыг төвд хэл дээр зохиосон байдаг. Зүүн Чойрын тав дахь хамба «Лам эрдэнэ» хэмээн алдаршсан Гончигдамбил үлэмж увидас чадвартай нэгэн байсан ба өөрийгөө бурханчилж зурсан зураг нь өөрийнх нь шатсан гэрийн буурин дээрээс олдсон ба огтхон ч сэв суулгүй зүгээр гарч ирсэн ба одоо Гандантэгчилэн хийдэд байдаг байна.
    Хүрлийн үеийн тахилгын онгон

    Хавтгай чулуугаар дөрвөлжлөн үйлдсэн хашлага, зарим тохиолдолд хашлаганы дунд хөшөө чулуу босгосон дурсгал манай улсын нутаг дэвсгэрт нийтлэг тохиолддог байна. Энэ өвөрмөц дурсгалын судалгаа хомс, он цаг, үүрэг зориулалт төдий л тодорхой бус боловч өнөөг хүртэл хийгдсэн судалгааны үр дүнд хүрлийн үед холбогдохыг тогтоогдсон ажээ. Энэхүү дурсгалыг бүр XIX зууны сүүлчээс судлаачид илрүүлэн олж хэвлэн нийтэлж эхэлсэн байна. Тухайлбал, Монголын төв хэсэгт ажилласан В.В.Радловын экспедицийн судалгаанд Хануйн голд байх хэдэн хөшөө чулуу хамрагдсан байна. Харин манай орны баруун бүс нутагт ийм төрлийн дурсгалыг анх А.Гранө тэмдэглэсэн байдаг нь одоогийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт Цагаан голын хөндий, Тахилгат Үзүүрийн зүүн суганд байх зэрэгцээ дөрвөн хөшөө чулууны гар болон гэрэл зургийг нийтэлсэн явдал юм.
    Дуугардаг элс

    Марко Поло Төв азийн нутгаар жуулчилсан тухайгаа “Тэр цөлөөр шөнө аялах үед хэн нэг хүний яриа сонсогдох, олон хөгжмөөр зэрэг тоглох мэт авиа сонсогддог” хэмээн бичсэн байдаг. Дорноговь аймгийн өмнөд захын Дуут элс харахад ердийн нэг манхан, оройд нь гараад хярыг нь барьж явахуйд хөлд өртөн нурах элс нисэх онгоц мэт хүнгэнэн дуугардаг.
    Хөшөө цайдам, Хар балгас, Культегин жанжны хөшөө

    Түрэгийн эзэнт гүрний дурсгал Хөшөө цайдам дахь Түрэгийн дурсгалууд Архангай аймгийн Хашаат сумын нутагт байдаг. Энэ нь зүүн Түрэг улсын Билгэ хаан (683-734) болон Культегин (Түрэгийн цэргийн жанжин, Билгэ хааны дүү 684-731) нарын дурсгалд зориулан босгосон хоёр цогцолбороос бүрддэг байна. Эдгээр дурсгалууд Төв Азид манай эриний VI-VIII зуунд ноёрхож байсан Түрэгийн эзэнт гүрний хамгийн чухалд тооцогдддог дурсгал юм.

    Энэ дурсгал дээр бичигдсэн түрэгийн рүни бичээс Төв азийн түүх, соёлын судалгаанд хосгүй үнэтэй мэдээллийг хадгалж байдаг. Хар балгас хотын туурь Архангай аймгийн Хотонт сумын нутагт байдаг. 1958 онд Монгол–Чехословакийн хамтарсан судалгааны баг уг цогцолборыг бараг бүхэлд нь малтан судалсан байна. Культегины бичээс бүхий хөшөөний дээд хэсэгт эвхэрсэн хоёр лууг чимэглэж, бичээсийг голлуулан Ашина овгийн тамга болох янгирын дүрсийг сийлжээ.
    Толь хад

    Архангай аймгийн Жаргалант сумын Хоолтын бригадын нутагт өндрөөшөө 100-аад, өргөөшөө 80 гаруй метр засаж өнгөлсөн юм шиг гөлгөр хад бий. Бас Өмнөговь аймгийн нутаг Дүгнэн уулын ард 10 м гаруй урт, 3 м орчим өндөр Толь хад гэдэг том цохио бий нь хүн амьтны дүрс тод харагдам гялгар өнгөтэй юм. Эрт галавт уул цогцлон тогтох хөдөлгөөнөөр том цохио чулуу, өнхөрч гулсан бусад чулуулагтай хавирч үрэлдсэнээс ийнхүү гялалзсан толь шиг болсон гэж судлаачид үзжээ. Өмнөговь аймгийн төвөөс 200 гаруй километрийн зайд орших Гурвантэс сумын Баясах баг орчим, Ноён сумын Толь хад, Саран хөндий орчмын нийт 32 мянга орчим га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байдаг. Мөн Ноён богд уул, Толь хад нь тус аймгийн есөн гайхамшгийн нэг юм.
    Гүйдэг чулуу

    Хөвсгөл аймгийн Улаантайгад борооны дараа нар гарч өвсний толгойн ус, хатаж эхлэх үед чулуу гүйхийг үзэж болно. Энэ нь тэндхийн мөнх цэвдэгтэй холбоотой аж. Мөнх цэвдэгт бөөргийн хөрс халуун хүйтний нөлөөнөөс овойж, хотойж дэрээ байгаа чулууг өнхрүүлдэг байна.
    Сүйхэнтийн ой

    Эрт үеийн говь нутагт агар майлсан ой мод байсныг гэрчилдэг Сүйхэнтийн ой нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт оршдог. Монгол оронд төдийлөн элбэг тохиолддоггүй чулуужсан мод бүхий байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд дахин давтагдашгүй учраас “Дурсгалт газар” болгон улсын хамгаалалтанд авжээ.

    Чулуужсан модны зарим нь 4 метр бөгөөд хожуул нь 70-190 см диаметртэй. Одоогоос 140-150 сая жилийн өмнө ургаж байсан араукария хэмээх эртний шилмүүст шулуун өндөр мод энд ургаж байсан хэмээдэг.
    Болор толгой

    djmedia:645
  • Ж.СЭНГЭДОО ДАРХНЫ УРЛАСАН “ХЭТ ХУТГА”

    Сэнгэдоо дархны бүтээлд 12 жил, 4-н хүчтэн,эвтэй 4-н амьтан, хос луу болон бусад уламжлалт хээ угалзуудыг чөлөөтэйгөөр зохиомжлон зузаан мөнгийг нэвт цоолборлож, нарийн тансаг өвөрмөц хийцийг хөглөн гаргадаг байна. Энэ хэлбэр хийцийг тод шингээсэн хутга Аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байна. Энэхүү хэт хутганы онцлог нь хуйныхаа нэг талд 12 жил, нөгөө талд нь найман тахилыг мөнгөөр урлаж алтаар шарсан.Хутганы хуйны дээд талд амаа ангайж буй хос лууг хөдөлгөөнтэйгөөр урлаж алтадсан. Бэлэн дээр том том шүрнүүдийг шигтгэж өгснөөрөө онцлогтой бүтээл юм. 1996 онд зохиогдсон “Монгол дархан-96” үзэсгэлэнд оролцоод “Дахин давтагдашгүй хийцтэй бүтээл”-ээр шалгарсан.

    Эх сурвалж http://www.info.mn

  • НЭРМЭЛ АРХИНЫ АЧ ТУС БУЮУ ЭМЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭХ АРГА УХААНААС…

     

    7 хоногт 2-3 удаа 3 долоо хоног хийнэ. Цусны даралт ихтэй хүмүүс даралт бууруулах эмээ хэрэглэсний дараа заслаа хийнэ.
    2. Харшаа ядаргааг нь тайлж сувилах хүнд үнээний ба ямааны дан сүүний охь архийг жаврыг нь гарган бага зэрэг халааж цэвэр шар тосыг зохих тунгаар уусган нэг мөнгөн цөгц буюу 120-250грамыг шөнө нойрсохын өмнө ор хөнжилд уулгаваас хамаг бие нь халуу дүүгэн хөлөрч, сэтгэл ихэд амирлан тайвширч бөх нойрсдог.
    3. Үхрийн исгэсэн айргаа тогоонд хийж дээр нь арван тогооны охь нэмэн шинэ төхөөрсөн шүдлэн эр хонины махыг бүхлээр нь үйж, нэг жин үзэм, нэг жин бал бурам зэргийг холин нэрж гаргаж авдаг. Ийнхүү чанасан махаа идэх ба цагаа сархадыг нь ууж ядаргаа сульдаа дээд цэгтээ хүрсэн хүнийг эмчлэн сувилдаг байна.
    4. Ахмад настай хүмүүс 7 тогооны охийг нөөцлөн авч өвлийн хүйтэнд нойр хулжих, ядрах үед шар тостой халаан бага хэмжээгээр хэрэглэдэг. Шар тостой халаасан монго архи тамир тэнхээг нэмэгдүүлж нойр хүргэнэ. Шимийн архийг халааж бурам, шар тостой уувал ходоодны шингээлт муудсаныг засахаас гадна чийг бамаас болсон нуруу хөлний өвчинг засна. Мөн 9 орой унтахын өмнө бага тагшаар шар тостой бүлээн шимийн архи хүртэхэд 9 сүв нээгдэнэ гэж үздэг байна

  • ХУТАГТ, ХУВИЛГААДЫН ХОЙД ДҮРД ИТГЭДЭГ ГЭНЭХЭН ТЭНЭГЛЭЛД ХЭН, ХЭЗЭЭ ЦЭГ ТАВИХ БОЛ ОО?

    Хүмүүс өөрсдөө аугаа их бурхадын тухай домог зохиож, түүндээ итгүүлдэг арга, технологийг буй болгож, мухар сүсэгт автамтгай хүмүүст сурталчилж, итгүүлж чадсан нь тус тус том шашин болон хөгжжээ. Бүх том шашны гарал, үүсэл яг л ийм байдаг. Ертөнцийн эзний тухай домог, Аллахын талаарх домог, Будда бурхан болон хувирсан тухай домог мэтийг үнэн гэж нотлох, бас худал гэж үгүйсгэхэд хэцүү нь үнэн. Энэ байдалд дөрөөлөн, дээр нь сүм хийдүүдийн нөлөө, нэр хүндийг ашиглаж, бас мухар сүсэг сохор бишрэлийн хүчинд дулдуйдан, мөн аугаа их бурхад, хүчтэнгүүдийн таалал, нигүүсэл, ид шидэд итгүүлэх аргаар л бүх шашин хийгээд жижиг шашинцрууд оршиж байдаг.

    Бүхнийг бүтээх увдистай дээд эзэд, хүчирхэг бурхад, диваажин ба там, хойд нас, буян нүгэл, хувь тавилан, урд төрөл мэтийн хийсвэр ойлголт нь хүмүүсийн бишрэл, төсөөллөөр буй болж, хүн төрөлхтний түүхийн явцад улам бүр газар авч тархсаар өнөдрийг хүрчээ. Хүмүүс зуунаас зуунд ухаажиж, гэгээрсээр ирсэн атлаа шашны хуурамчлалаас салж чадсангүй нь бас нэгэн үнэн юм.

    Дүрсэлж, товчилж хэлэх аваас шүтэж, дээдэлж ирсэн шашин суртлаа “гарын арван хуруу шигээ мэддэг, ойлгодог” хүн нийт сүсэгтэн олны 10 хувьд ч хүрдэггүй ажээ. Сүсэгтнүүдийн 95 орчим хувь нь үндсэндээ л дуурайгчид, даган баясагчид, мухар сүсэгтнүүд байдаг. Гэхдээ тэдний итгэл, бишрэл нэн хүчтэй, тооцох, хүндэтгэн үзэхээс өөр аргагүй хэмжээнд байдаг нь гайхшрал төрүүлдэг. Айх, сүрдэх, бишрэх төрөлх сэтгэлзүй, инстинктэй нь холбоотой болох учир мухар сүсэг нь ойлгож таньсан үзэл, ухамсраас ч илүү их хүчтэй, нөлөөтэй байж чаддаг. Мэддэг аюулаас үл мэдэх аюул илүү их түгшүүр төрүүлдэг гэдэг дээ…
    Айж, эмээж ирсэн бүхнийг, мөн Аллах, Христосыг ч орхиод зөвхөн л шүтэж, биширч ирсэн гуравхан амьд бурхан хэмээгдэгчдийн тухай товч өгүүлье. Энэ бол яг хэрэг дээрээ бидний мэдэх 33 хувь хүний асуудал, хувь заяаны талаарх эргэцүүлэл юм. 14 далай лам, 10 банчин эрдэнэ, 9 богд гэгээний тухай яриа, танилцуулга, хүндэтгэл, харамсал гэсэн үг. Эдгээр хүмүүнийг бид зөвөөр ойлгох, шударгаар үнэлэх, эгэл бус тавиланг нь өрөвдөж хандах учиртай. Тэд өөрсдөө хүсэж ийм амьдралыг сонгож аваагүй. Өөрийгөө болон орчноо үл ойлгох балчир насанд нь тэднийг ийм зам дээр хүмүүс түлхэн гаргажээ. Тэдний олонхид нь чөлөөт амьдрал ч байсангүй, хань ижил, үр хүүхэд ч байсангүй. Хүн болж төрөх ховор нандин хувь заяаны эзэн болсон атлаа эгэл хүмүүний чөлөөт амьдрал, өнөр өтгөн гэр бүлийн амьдрал, хүү охин, ач зээгээ үзэх амьдын жаргал, удам хойчсоо гэх элбэрэл, халамж зэргээс хол хөндий байсаар насыг элээх нь үнэндээ бол ял шийтгэл гэхээр үзэгдэл юм. Төвдийн иргэн болж төрсөн хэдэн мянган хүн ийм зам дээр түлхэгдэн гарч шашны хуурамчлалын золиос болсон бол оо? Энэний хариуцлага, ял, нүглийг хэн хэн үүрэх ёстой вэ? Ийм хуурамчлалыг бодож олсон, анхлан хэрэгжүүлсэн этгээд “тамд тарчилж байгаа болов уу?, диваажинд жаргаж суугаа болов уу?” Энэ асуултанд хэн хариулах үүрэгтэй болж байнаа?

    Тэдний олонхи нь харамсмаар богино насалжээ. Жишээ нь VI Далай лам 23, IX Далай лам 10, X Далай лам 21, XI Далай лам 18, XII Далай лам 18 насалсан байна. 1391-1933 оны хооронд амьдарч байсан Далай лам нарын дундаж наслалт 44 байлаа.

    Төвдөд тодорч Монголд залагдан ирж байсан Жавзандамба хутагтын нэг нь дөнгөж 6 настайдаа, нөгөө нь 15, гуравдахь нь 19-тэйдээ хорвоог орхижээ. Төвдөд тодорсон 6 хутагтын дундаж нас 20, нийт 8 дүрийн дундаж нас 35 байжээ… Тэдний дийлэнх олонхи нь хүүхэд насандаа хүүхдийн хөдөлгөөнт амьдралаар ч амьдарч чадаагүй. Шашны томоохон зан үйлд оролцож, удаан сууж, олон хүнд адис хүртээж, арц хүжний утаагаар амьсгалж, яс болон булчин мах нь хатингиршиж, бүрээ бишгүүр, хонх дамрын их нүргээнд сонсгол нь муудаж, элдэв согогийг олсоор байжээ. Энэ бүхэн нь тэдний богино насны шалтгаан юм. Богд гэгээний хойд дүрүүдийн тухайд бол Төвдийн өндөрлөгийн цаг агаар ба Монголын цаг агаарын ялгаа, хоёр орны хүнс тэжээл, ус, өвчин халдварын ялгаа, зөрөө ч ихээр нөлөөлжээ.

    х х х

    Бурханы шашин, Буддын шашин, Буддын сургаал, гүн ухаан гэх нэрүүдийн дор Төвдийн ламын шашин (шарын шашин) хуурамчлал, луйвар, бизнес болж хувирчээ. Яг ийм шинж, байдал, нүүр царайгаараа Монголд дэлгэрсэн байна. Буддагийн сургаал, номлол нь өөрийн нь амьд ахуйд шашны элдэв хуурамчлалаас хол, хүмүүсийг аливаа гэм нүглээс чөлөөлж ачлал, буяны замд хөтлөн оруулах, гэгээрүүлэх зорилго ба шинжтэй байв. Өөрөөр хэлбэл Буддагийн сургаал, номлол нь мухар сүсэг, сохор итгэлийг биш гэгээрэл, нигүүслэл, ач буян, үнэний зам, мөрийг сурталчилж байжээ. Будда өөрөө энэрэнгүй үзэлтэн, соён гэгээрүүлэгч, үнэнийг эрэлхийлэгч, чин шударгыг эрхэмлэгч, бурангуй бүхэнтэй тэмцэгч байсан нь үнэн юм.
    Буддагийн үзэл, сургаал, нэр хүндийг ашиглаж Бурханы шашин хөгжиж, дэлгэрчээ. Ихэд шашинжсан тэр хэлбэрээрээ Төвдөд тархаад бүр мухар сүсэг, сохор итгэлийг үүдэгч, сүсэгтэн олныг мунхруулагч, мөлжигч болж хувирчээ. Ид шид, урд хойт төрөл, хутагт хувилгаад, тэдгээрийн хойд дүрүүд, тарни шившлэг, сахиус, адистэд, заяа төөрөг, мэнгэ суудал мэтийн олон олон хуурамчлалыг ашиглан сүм хийдүүд, том лам, мяндагтангууд хөрөнгөжиж, шашны зан үйл, үйлчилгээ ч өндөр өртөгтэй болсоор байлаа. Төр ба шашин сүжрэн холбогдож, харилцан тэтгэлцэж, нэг нь нөгөөгөө дэмжиж, хамгаалж, алдаршуулж байх болжээ.

    Төвдийн төр, шашны томчууд бурханы шашныг бусад орон руу экспортлох өөрийн гэсэн уран нарийн арга, технологитой болцгоосон байна. Тийм арга, залийн нэг нь сүсэгтэн олонд хүндлэгдсэн, өндөр нэр төртэй болсон лам нарын (хутагт, хувилгаадын) хойд дүрийг хуурамчлан тодруулж өргөл, барьцын их урсгалыг урьдын адил хэвээр нь хадгалах (сүсэгтнүүдийг мөлжих) том луйвар, хуурамчлал юм. Чухамхүү ийм арга, технологийн золиос, утсан хүүхэлдэй болгож бага насны хөвгүүдийг ашиглаж байжээ. Хэн нэгний хойд дүрээр тодорсон гэх балчир хөвгүүд өөрийн эрхгүй л хутагт, хувилгаадын дүрд бүх насаараа тоглох тавилантай болчихож байв. Тэгэхдээ Далай ламын удаах дүрийг Банчин лам тодруулдаг, Банчин ламын дараах дүрийг Далай лам тодруулдаг байлаа. Шарын шашны нэг ба хоёрдугаар хүмүүс болох учир өөртөө тааламжтай хувилбарыг сонгон авах боломжийг тийнхүү олгож иржээ. Харин Жавзандамба хутагтын удаах дүрийг тодруулахад Далай лам, Банчин лам хоёулаа оролцож Монголын талаас ихээхэн бэлэг, шагнал авч байжээ. Шинээр тодорч байсан хөвгүүдийн ихэнх нь энэ хоёр эрхмийн төрөл садан, хамтран зүтгэгсдийн гэр бүлээс “арын хаалгаар” “сонгогдож” байсан нь ч нууц биш юм. Монголын сүсэгтэн олон ийм арга, залийн тоглоом болж байснаа өнөөдөр ч гэсэн бүрэн гүйцэд ойлгоогүй янзаараа л байгаа нь өрөвдмөөр санагддаг. Нас барсан хүн хэн ч байсан жилийн дараа л хаа нэгтээ (ихэвчлэн Төвдөд, төр шашны нь томчуудын нь хүрээнд) эргэж төрдөг, дахин мэндэлдэг, бүр өмнөх төрлийнхөө эдэлж хэрэглэж байсан зүйлсийг ч таньдаг учир ер үгүй гэдгийг өнөөдөр амьд мэнд яваа найман тэрбум хүний лав л дийлэнх олонхи шууд хэлэх, гэрчлэх бизээ. Гэтэл монголчууд бид хуучин янзаараа итгээд л, залбираад л, тэднээс аврал, ивээл эрээд л, адис хүртээд л байцгааж байна шүү дээ!

    Урт насалж, олныг үзэж, шашны үүсэл, оршил, ач холбогдлын талаар ч үнэн мэдлэг, мэдээлэлтэй болчихсон XIV Далай ламтан Төвдөөс эхлэлтэй зарим зарим хуурамчлалд цэг тавих болов уу хэмээн найдах юм. Энэ хүн 88 насныхаа өндөрлөгөөс өнгөрснийг, өнөөг, бас ирээдүйг мөн ч сайн ойлгож, үнэлж, хэрхвээс зохихыг аль хэдийнээ товлочихсон байх ёстой доо…

    х х х

    Үнэн, худлыг нь шалгах, тогтоох боломжгүй зүйлүүдийг ашиглаж хүмүүст сүсэг, бишрэл төрүүлэх аргыг том жижиг бүх шашин ашиглаж байжээ. Ертөнцийн эзэн байдаг үгүйг тогтоох боломжгүй. Хамгийг чадагч хүчирхэг бурхан Аллах байдаг эсэхийг шалгах, нотлох боломжгүй. Диваажин болон Тамд очоод, үзээд ирсэн гэх хүн бас үгүй. Хойд нас, урд нас, төрсөн од, жил, мэнгэ, суудал, сахиус гэх мэт хийсвэр ойлголтуудын учрыг ойлгоход ч бэрх, мухар сохроор дагахаас өөр аргагүй. Ингэхлээр бүх шашин бүгд л элдэв хуурамчлал дээр суурилдаг ажээ. Дээд тал нь 80, 90 наслаад хүмүүс бүгд алга болдог, шинэчлэгддэг болохоор шашны хуурамчлалууд нь яг үнэн зүйл мэтээр үр хүүхдэд нь автоматаар шилжин өвлөгдсөөр байжээ. Шашны бүх гол зүйлүүд нь нууц, таавар, таамаг мэт, нотлох ба үгүйсгэх боломжгүй, гэхдээ айдас ба түгшүүр, сүсэг ба бишрэл төрүүлэхээр байдагт нь хүмүүс өөрийн эрхгүй автагдсаар, сөхрөн, мөргөн, залбирсаар иржээ.

    х х х

    Төвд харьцангуй биеэ даасан улс орон байсан үед Далай лам, Банчин лам нар Төвдийн төр, шашны ашиг, сонирхлыг хэрэгжүүлж, бусад орон руу шашин суртлаа экспортолж, Лхасыг эргэл мөргөлийн том төв болгож, шашны холбогдолтой бараа таваарыг (судар ном, бүрээ бишгүүр, бурхадын хөрөг зураг, баримал, хонх, дамар, арц хүж, эрих, хадаг гэхчилэн) ихээр борлуулж ашиг олж байжээ. Харин Төвд орон Манж, Хятадын эрхшээлд бүрэн орсноор Далай лам ба Банчин ламын зарим дүр эзэн орныхоо ашиг сонирхолд ил, далд үйлчилж, колонийн бодлогыг нь дэмжих, хамгаалах болсон түүхтэй. Нэг л баримт дурдая. IX Банчин эрдэнэ (Эрдэнэ – Манжийн Энх-Амгалан хаан 1713 онд V Банчин ламд өгсөн цол) Төвд болон Монголыг Хятадын муж хэвээр үлдээх бодлогод үйлчилж 1923 онд Богд хаант Монгол улсад ирж Гоминданы засгийн газрын бодлогод дэм үзүүлэхийг оролдож, 1937 он хүртэл мөнхүү байр сууриа баримталсаар байжээ. Тэрээр Далай ламтайгаа ч зөрчилдсөөр насан өөд болжээ. XIII Далай лам Төвд орныхоо тусгаар тогтнолын төлөө шантралгүй тэмцэж, Монголын тусгаар тогтнолыг дэмжиж, хүлээн зөвшөөрч байсан түүхтэй. XIII Далай лам 1933 онд таалал төгссөнөөр тэдний зөрчил дуусгавар болжээ.

    IX Банчин богдын санаачилга, томилолтоор VIII Богд гэгээний номын багш гэх нэрээр төвд лам Ёнзонхамба Лувсанхаймчигийг 1915 онд Да Хүрээнд ирүүлжээ. Энэ үед Богд гэгээн 46 настай байв! Лувсанхаймчиг бол үнэн хэрэгдээ IX Банчин богдын бие төлөөлөгч, Монголд суулгасан туршуул, Хятадын төр болон Төвдийн шашны ашиг сонирхолд үйлчлэгч нууц ажилтан байв. 1920 онд түүнийг Богд гэгээн Да Хүрээний 21 дэх их хамбаар өргөмжилж нэр, нөлөөг нь өндөржүүлжээ. Богд гэгээн нас барсны дараа IX Банчин богд өөрийгөө Богд гэгээний сэнтийд залуулах оролдлогыг Лувсанхаймчигийг ашиглаж хийж байлаа…
    Монгол орон, монголчууд бол Төвдийн хар, шар ихэс дээдсийн хувьд “сүү ихтэй саалийн үнээ” байв.

    Гэхдээ тэд Монголын сүсэгтэн олонд удаа дараа ихээхэн хор хүргэж, хохирол учруулжээ. Улаан малгайтан ба шар малгайтны хоорондох зөрчилд монголчууд татагдан орж олон мянган цэрэг эрсээ хөнөөжээ. 1932 оны бослогын үеэр 6 мянга гаруй хүнээ, энэний уршиг, үр дагавраар 1937 оны үесэд мөн олон мянган хүнээ хөнөөж 100 гаруй сүм хийдээ нурааж сүйтгэжээ. Энэчлэн тоочих аваас, мөнгөөр үнэлж дүгнэх аваас биет болон биет бус хохирлын хэмжээ хэний ч нүд орой дээрээ гарахаар их нь үнэн болно.

    Төвдийн ламын шашны хорлол, нөлөөгөөр Лхасын ойролцоо монголчууд монголчуудаа хядсан, 1932 онд лам нарын бослогын үеэр бас л монголчууд монголчуудаа хядсан, 1937, 1938 оны их хэлмэгдүүлэлтийн үед ч монголчууд монголчуудаа хядсан, Галдан бошгот ба Занабазарын зөрчлийн үед ч монголчууд монголчуудаа хядсан баримтууд юу өгүүлж байна вэ? Төвдөөс дэлгэрсэн шарын шашин нь монголчуудыг эв нэгдэлтэй болгосон бус харин эвдрэлцүүлж, алалцуулж байжээ дээ? Ингэж л хагарч, талцаж, хоорондоо байлдсаар байгаад монголчууд цөөрч, доройтож, Манжийн эрхшээлд орсон, Хятадын мөлжлөгт ч автсан, бас Хаант Оросын түүхий эдийн бааз, бамбай болж хувирсан. Энэ бүхэнд Төвдийн төр, шашны хор ихтэй зөөлөн бодлого, номхотгогч нөлөө, оюун санааны боолчлол том үүрэг гүйцэтгэсэн нь түүхэн үнэн.
    Будда амьд сэрүүн байсансан бол “Төвдөөс Монголд дэлгэрсэн шарын шашин нь миний номлол, сургаалтай ер холбоогүй, бараг л эсрэг нь шахуу” гэж хэлэх байсан болов уу.
    Буддизм, бурханы шашин, буддын гүн ухааны хиртэж, бохирдоод төрөл арилжсан хувилбар нь Төвдийн ламын шашин. Манай телевизүүдээр үзүүлсээр байгаа “Бурхан багш” олон ангит киног хоёр дахин бүрэн үзсэний дараа надад мөн иймэрхүү бодол төрсөн юм. Олон ангитай уран сайхны кино хүртэл ингэж бодох, дүгнэхэд хүргэж байгаа нь юу өгүүлнэ вэ? Буддагийн эх орон нэгтнүүд, элэг нэгтнүүд, оюунлаг сэхээтнүүд нь (XXI зууны өндөрлөгөөс!) энэ киног бүтээсэн юм шүү дээ. Тэдний өгүүлж, үзүүлж байгаа бүхэнд үнэний хувь өндөр байх учиртай биш гэж үү? Энэ киног лам, харгүй бүгд үзэцгээгээрэй.

    Судлаач, профессор Д.Чулуунжав

  • ГАЛ ТАХИХ ЁСОН

    Айлын гэpuйн raл тaxux ёc жaягaac: raлыг гэpтээ юm yy гaдaa тaxuж бoлнo. гaлыг гэpuйн эmэгтэй нь a.caaнa. гaлыг дvvpэн шuнэ шvдэнзээp a.caaдaг. гaл бaдapч дvpэлзэж эxлэx veд өbчvvгээ тabuaд capxaд, гaнгa, шap тoc, цaй, uдээ, cvv, cvvлээ өpгөнө. тэгээд өөpcдuйнxөө oboг нэp жuлuйг xэлнэ нэг ёcoндoo uйm xvmvvc raл тaxuж бaйнa гэдгээ mэдvvлнэ. гэpuйн эзэн эxнэp xvvxдvvд дapaaлнa. тvvнuй дapaa raлдaa гypbaнтaa mөpгөөд yyxaйг 3 yдaa xэлнэ. энэ vйлuйг xuйж бaйxдaa ypьд нь гapгacaн яmap нэгэн aлдaa xэн нэгэнд нь бaйcaн бoл тvvнuйг нь yyчuлж тэp xvн нь дaxuн aлдaa гapгaxгvй гэж cэтгэлдээ чuн cэтгэлээcээ xvcнэ. тvvнuй дapaa бue бueнээ xvндэтгэн энx.puйлж чuн cэтгэлээcээ тaлapxaл uлэpxuйлнэ.
    2 дaxь өpгөл capxaд, гaнгa, шap тoc, цaй, uдээ, cvv, cvvлээ дaxuн өpгөөд caйxaн vгтэй дyyг чaнгaap дyyлнa. бaйнгa aялж яbдaг бoлж өгbөл xvн бvp өөp өөpuйн дyy бaйbaл caйн. дyyлж дyycaaд дaxuн гypbaнтaa yyxaйлнa. дaxuн raл дээpээ capxaд гaнгa шap тoc uдээ cvv cvvлээ өpгөөд xuшuг бyянгaa apubжyyлax vйл бyюy тabгuйн uдээ mөнгө төгpөг тvpuйbчээpээ дaллaгa abч 3 yдaa нap зөb эpгvvлж 3 yдaa yyxaйлнa
    Дapaa нь тэp жuлдээ xvcэж бaйгaa гypbaн xvcлээ цэbэp цaгaaн цaacaн дээp бuчuж raлдaa өpгөнө. тvvнuй дapaa өөpcдөө дaxuн нэг caйxaн aялгyy бapьж дyycгaнa.capxaдыг гэpuйн эзэн зaabaл өpгөx ёcтoй. энэ тaxuлгын өдөp нь mopь юm yy xoнь бaйbaл caйн гэдэг. (‘cvv, apxuйг raлдaa бyc гapaaд тэнгэp xaйpxaндaa өpгөx бyй зээ’)
    Гaл гoлomтoo дээдлэx ёcнooc…
    Нuйгmuйн гoл цөm бoлcoн гэp бvлuйн xapuлцaaнд raл гoлomтoo xvндэтгэx, тvvнuйг apuyн дaгшuн abч яbax нь xvн бvpuйн бaxapxaл төдuйгvй raл гoлomтoo xvндлэн дээдэлcэнээp aз жapгaлтaй, тэгш зaяaтaй amьдapнa гэж өbгөд xөгшuд maaнь vp aчдaa cypгaдaг.
    Энэ нь эpтнuй moнгoл ёcoнд raл гoлomтoo xvндлэн бuшpэx, шaapдлaгaтaй veд raлaa тaxux, uдээнuй дээжээ өpгөx, raл pyyгaa myy, myyxaй юm xuйxгvй apuyн бaйлгax ёcыг эpxэmлэcнээp uлэpдэг бaйнa. moнгoл тyypгaтaн бvp эpтнээc raлыг xamгaac эpxэmлэн xvндэтгэж, нaндuгнaн xamгaaлж upжээ.
    Гaлын бypxaн гэж гypbaн нacтaй бaлчup xvvxэд бaйдaг гэлцдэг. гaл pyy xoг нobш, coнгuнo capmucны xaльc, myy юm xuйдэггvй. гaлын бypxaн бy.зapтaнa гэж цээpлэдэг. xapuн шap тoc, ap.xu, өөx max, шuнэ тopгo дypдaнгuйн өөдөc өpгөдөг. гaлын бypxaныг apuycгaxдaa бop дabc цaц .дaг. бoлcoн uдээнuй дээжuйг өpгөдөг.
    Гaлын бypxaн xooл гypab xaлбaгaдax, max гypab oгт. лox xvpтэл гopьддoг гэдэг. гaл pyy нy.лumбaл бyянaa бapнa, cvv xuйbэл нvд cox. opч, maлын cvv тaтpaнa гэдэг. гaл pyy цy. cтaй бoxup юm xuйxгvй, xyт. гa mэ. cнuй vзvvpээp чuчлэxгvй бaйx, raл дээгvvp aлxaxгvй бaйx, гyтaл opooлт, oйmc, xөcpuйн юmc raлдaa oйpтyyлaxгvй бaйxыг эpxэmлэдэг.
    Гaлдaa vcнuй cэb xuйдэггvй. цaacaнд бooж шaт. aaдaг. гaлын бypxaн aй.дaг гэдэг. гaлын дэpгэд cvxээp юm цab.чдaггvй. гaлын тoл. гoйг a. bчuxaж maгaдгvй гэдэг. шvvc xybaaxaacaa өmнө raл гoлomтoo зaabaл mялaaдaг. бoгuнo xab.upгaap vйлc бvтэx, бvдэpxuйгээp бvx юm бvтэmжтэй caйxaн бoлox, бyлyy чөmгөөp бaяжuxыг бэлэгддэг
    Хvmvvc гaлтaй бoлcoн дomoг
    Уpьд maнaй энэ тubuйн xvmvvc raл xөcгvй бaйж гэнэ. opoй бvp дээд тubuйнxэн raл тvлж, vй тvmэн тvvдгuйн oч гялaлзyyлaн бaйxыг xapж aтaapxaн raлнaac нь oлж abaxaap xэлэлцэж тac бvpгэд бue тom бapuгдчuxнa гээд xapaaцaй xypдaн шaлamгaй, бue жuжuг тyл яг тaapнa xэmээн тvvнuйг дээд тubээc raл oлж upээч гэж гyйcaнд xapaaцaй дээд тubд oчuxoд aйл amьтaн opoйн xooлoo xuйж бaйxaд нь тaapч нэг aйлын тooнoop нь шymбaн opж цo.гтoй raл зyyгaaд дээш xөөpтөл raлын xaй.чaa бapьж бaйcaн гэpuйн эзэгтэй: raлын xyл.гaйч гэж xaшгupaн xaйчaapaa xapaaцaйн cvvлнээc xab.чaaд abcaн нь xapaaцaйн cvvл a.ц xэлбэpтэй бoлж maнaй тub raлтaй бoлcoн гэнэ.
    Гaлын aчaap xvmvvнuй бue бялдap yypaг тapxuны xөгжuл дээшuлж, moнгoлчyyд raлын лxa тэнгэp гэдэг yтгaap бac apuyтгaн цэbэpлэгч бaйгaлын apuyн xvч гэдэг yтгaap шvтэж raл бoл xamгuйн apuyн, юm бvxэн тvvнuй дoтop xvн xvpтэл apuyтгaгдaнa, тobчoop xэлбэл raл бvxнuйг apuyтгaнa гэдэгт гvнзгuй uтгэнэ. xoлooc яbaa гuйчuн, op.шyyлгaд opoлцooд upж бaйгaa xvmvvcuйг raлын дyндyyp гapгaж дoтooд cэтгэл caнaa, дaгaлдaж яbaa элдэb энepгuйг apuycгax mэдлэгтэй xoлбooтoй.