Category: Монгол үндэсний түүх

  • БУУГААД МОРДСОН ХАСАГ НУТАГ 1. АЛМАТЫ ХОТ БА ХАСГИЙН ТҮҮХ

    Хасаг оронд шинэ чулуун зэвсгийн үед хүн амьдарч байсан ул мөр байдаг. Тал хээр зонхилсон энэ газар эртнээс малчин нүүдэлчний өлгий байв. Эрт үед скиф, сака зэрэг иран угсаатан суурьшиж байв. Алматы орчмоос «Алтан хүн» хэмээгдсэн сака хүний алтан хувцас олдсон. 6-р зуунаас түрэг угсаатан тус нутагт зонхилсон. Өмнөд нутгаар усунь, дорнод нутгаар хүннү, өрнөд нутгаар угор хүмүүс оршин байв. 556 оноос Түрэг улсын мэдэлд орсон. Чүй, Талас гол, Сырдарья мөрний эргийн балгадаар Торгоны зам дайрч худалдаа хөгжив. Каспи хавиар Хазар улс (650-969), Долоон уснаар Харлуг улс (756-940) тогтжээ.
    Арабын байлдан дагууллаар ислам шашин, араб үсэг дэлгэрсэн. X зуунаас Мавераннахр газарт Хар ханы улс, Арал, Каспи хавиар огуз түрэг байв. XI зуунд кипчак аймгууд тал нутагт түрэв.
    Их Монгол улс Дундад Азийг байлдан дагуулж, 1223 онд Зэв, Сүбээдэйн цэрэг кыпчактай тулалдаж байв. 1237 оноос Зүчийн улсын Бат ханы мэдэлд Хасагийн тал нутаг, харин Цагаадайн улсын харьяанд Мавераннахр оржээ. 1391 онд Төмөр хаан ялагдсанаар Дундад Азид суусан цөөн ноёрхогч монгол бүрэн түрэгжив.
    Зүчийн улсын доор кыпчак хэл соёл дэлгэрч хасаг үндэстэн бүрэлджээ. онд 1458 онд Абулхайр хан, Жанибек, Керей нар нэгдсэнээр Хасагийн хант улс (1465-1847) тогтов. 1635 оноос ойрад монгол, Зүүнгар улсынхан довтолсоор 1718 онд хасагууд их жуз (өмнөд нутагт), дунд жуз (дорнод), бага жуз (өрнөд) болон гурав хэсэг ялгарчээ. 1730 оноос хойш Абулхайр, Аблай зэрэг түүхэн хан тодорч байв.
    Орос улс Хасаг орон руу худалдаачин, колоничлогч казак цэргийг явуулж байв. Урал голын эрэгт Яик шивээг 1613 онд босгосноос ахиулсаар 1731 онд хасагийн бага жузийг мэдэлдээ авсанаас хойш 1818 он гэхэд олон аймаг Оросын ивээлд орсон байлаа.
    1846 онд хасагийн сүүлчийн Кенесары хан оростой байлдаад дийлээгүй. Оросууд Оренбург, Алматы зэрэг олон суурин үүсгэжээ. Орост тэр үед хасагуудыг «киргиз-кайсак» (хиргис хасаг), хиргисийг «кара-киргиз» (хар хиргис) гэж нэрийдэж байлаа. Оросын иргэний дайны үед «Алаш орд» (1917 -1920) автономит улс түр тогтносон байдаг.
    ЗХУ-ын доор 1920 онд «Хиргис» нэртэй үүссэн автономит улс 1925 онд «Хасаг» (казах) хэмээн нэрээ сольж, 1936 онд ЗХУ-ын бүрэлдэхүүн 15 улсын нэг Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Хасаг Улс (ЗСБНХасУ) болсон нь 1991 он хүртэл хэвээр байв. Урьд цагт Казахстаныг иран, түрэг, монгол угсаатан эзэрхэж явсан. Хасагийн хант улс 15-р зуунд үүсэв. 18-р зуунд Оросын ивээлд орж ЗХУ-ын мэдэлд хиргисийн автономит БНУ гэж байгаад 1936 онд уугуул нэрээрээ шинэчлэн зохион байгуулагдаж «Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Хасаг Улс» болон өнөөгийн хил хязгаар тогтжээ. 1991 онд ЗХУ бутран БНХасУ тусгаар тогтнож 1992 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болжээ. Түрэг төрлийн бөгөөд үндсэн ард түмний хасаг хэл болон хуучин байсан орос гэсэн хоёр хэлийг албан ёсоор хэрэглэдэг.
    1927 онд Алма-Ата нийслэл болсон. Бүх нийт бичиг үсэг мэддэг болж, 1940 оноос хасаг хэлийг кирил үсгээр бичдэг болсон.
    Онгоц алгуурхан газардав. Алма-Атагийн нисэх буудал хөл тавьж байгаа нь анх удаа учраас бас ч үгүй сэтгэл хөдөлж байлаа.
    Алматы бол хуучин нийслэл бөгөөд тус улсын хамгийн том хот юм. Алматы хотын архитектурын дүр төрх нь Зөвлөлт болон орчин үеийн хэв маягийн гайхалтай хослол ажээ. Намайг хасагт сурч байгаа монгол оюутнууд угтаж авав. Энд тэндгүй алаглах цэцгэнд умбах их хотын төв гудамжаар давхиж Алматы хоттой анхлан танилцав. Хотын гол сонирхол татахуйц газрууд нь Панфиловын цэцэрлэгт хүрээлэн, Ногоон зах, Медиогийн мөсөн гулгуур, олон үндэстний саун байлаа. Цаг байвал олон зууны өмнөх элэнц өвөг дээдсийнхээ нэгэн адил амьдрал ахуй, өрхөө удирдаж байсан Хүннү нарын угсаатны тосгон руу зорчихсон гэж бодож явлаа.

    djmedia:592
  • ТӨВ АЗИ, ХОМОСАПИЕНС, МОНГОЛ УГСААТАН

    Олон зуун сая жилийн туршид тийм байгаад аажмаар, мөн хааяа огцомхон, элдвээр өөрчлөгдөж, сүүлийн арваад сая жилийн дотор цаг уур нь сэрүүсэж, эрс тэс болж, амьтад ба ургамлаа ч маш их өөрчилжээ. Нам доор газар байсан Төв Ази өндөрсөн өндөрссөөр өнөөгийн нүүр царайгаа олоход эрс тэс, хахир хатуу болсон цаг уурыг нь дагалдаж хөхтөн амьтад нь ч итгэмээргүй их өөрчлөлтөд оржээ. Зарим амьтад нь жилийн хүйтрэл, мөстлөгтэй саруудыг ичиж, унтаж өнгөрөөдөг болжээ. Зарим хүн дүрстэй мичүүд нь байгаль, цаг уурын өөрчлөлтөнд хариу барьж чадваржсаар байгаад бич-бичин хүн-хүн болж чаджээ. Хүн дүрстэй мичүүдийн хувьсал, хөгжилд сүүлийн сая орчим жилд болж өнгөрсөн 20 шахам удаагийн хүйтрэл, мөстлөг, тэдгээрийн завсраар болж байсан мөн 20 орчим удаагийн дулаарал хүчтэй, шийдвэрлэх хүчин зүйл, гол нөхцөл нь болж нөлөөлжээ. Мичийг хүн болох хүртэл нь өөрчилж чадсан олон удаагийн их өөрчлөлт өөр тив, бүс нутгуудад гараагүй нь үнэн юм. Өнөөгийн шимпанзег яг л иймэрхүү хүнд бэрх нөхцөлд аажмаар оруулах аваас тэд ч мөн хүн болж хувирах боломжтой нь тодорхой болно.

    Олон удаагийн хүйтрэл, мөстлөг нь мичүүдийг хүн болтол нь өөрчилж ч чадаж, мөн сүүлчийн хүйтрэл, мөстлөгүүд нь хүмүүсийг бусад тивүүд рүү шахаж, тархааж ч чаджээ. Ингэж л Африк, Австрали, Европ, Азийн бусад хэсэг хүмүүс хэмээх суугуул амьтадтай болжээ. Харин арьсны өнгөний ялгаа, бусад гадаад төрхийн ялгаа бол их хожуу буй болсон зүйл юм.

    Нэг зүйлийн амьтан олон өнгөтэй байдаг нь тийм ч ховор, хачин үзэгдэл биш юм. Баавгай гэхэд л хүйтэн бүс нутагт цагаан, сэрүүвтэр бүс нутагт шар, хүрэн, халуун оронд хар, алаг гэх мэт өнгөтэй. Ятуу мөн адил. Өндөр ууланд, тагийн бүсэд амьдардаг амьтдын олонхи нь цайвардуу, газар нь намсах хэрээр өнгө нь өтгөрдөг. Иймэрдүү жишиг хүмүүсийн арьсны хувьд ч байгаа юм. Африк, Австрали, Америкт хүний арьс улаавтар, боровтор, хар, харин Европ чигт, хойд чигт бол шаравтар, цайвар, цагаан байх ажээ. Харин Азийнхан шар арьстай, энэ нь хүн үүсэх үеийн анхдагч өнгө бололтой. Хүмүүсийн арьсны өнгөний дундаж, өндөр намын дундаж, биеийн жингийн дундаж, нүүр царайны хэлбэр, галбирын дундаж нь монголоид юм. Ингэхлээр оюун ухаант хүн үүссэний дараах бүх өөрчлөлт нь энэ дунджаас л хоёр тийшээ явагдсан бололтой…

    Мичнээс хүн үүсэх процесс тун ч ужиг, удан үргэлжилжээ. Мод, чулуугаар зэвсэглэсэн, чулуугаар илүү бүтээмжтэй зэвсэг хийж сурсан, бүр чулуун сүх, чулуун хутга, жад мэттэй болж чадах хүртлээ тэд хоёр сая орчим жилийг зарцуулжээ. Одоогоос сая орчим жилийн өмнө бичин хүмүүс хамгийн бүдүүлэг чулуун зэвсэгтэй байсан бол одоогоос 100-40 мянган жилийн хооронд арай боловсронгуй, харин 40-15 мянган жилийн өмнө тусгай тусгай зориулалтын багажнуудтай ч болжээ. Энэ үед чоныг гэршүүлж ан авд ашиглах болсноор амьд холбоотонтой ч болсон байна. Одоогоос 15-8 мянган жилийн үесэд хонь, ямаатай, 10-5 мянган жилийн алдад бод малтай, газар тариалан эрхэлдэг, ваар сав хийдэг, алт, мөнгө, зэс, тугалга хайлуулж ашигладаг, зарим хэсэг нь суурин амьдардаг болж чаджээ. Одоогоос 4 мянган жилийн өмнөөс хүрэл зэвсэгтэн, 2700 жилийн өмнөөс төмөр зэвсэгтэн болж амьтны ертөнцөд хүмүүс хаан суужээ. Хүмүүс зөвхөн амьтны ертөнцөд хаан суусан биш, аажмаар дэлхийн хуурай газар, ус, агаарт ч эзэн нь, эзэгнэгч нь, цаашдын нь хувьсал, өөрчлөлтөнд нь хүчтэй нөлөөлөгч болжээ.

    х х х

    Өнөөгийн Монгол улсын нутагт ойролцоогоор 800 мянга орчим жилийн өмнө чулуун зэвсэгтэй бичин хүн амьдарч байсан ул мөр, чулуун зэвсэг болон түүнийг хийж байсан буйр бууц олджээ. Хөгжлийн ийм шатандаа тэд хаа нэгтэйгээс, жишээ нь Африкаас нүүдэллэн ирэх боломжгүй юм. Тэгэхлээр Төв Азийн өндөрлөгт бич-бичин хүн-оюун ухаант хүн (Хомосапиенс) үүсэх процесс явагдсан нь үнэн болно.
    Төв Азид байгаль-цаг уурийн өнө удаан үргэлжилсэн бэрхшээлийн улмаас бичин хүн улам улам л чадварлаг болсоор оюун ухаант хүний түвшинд хүрээд, олон зуун мянган жилийн туршид өсөж олон болж, зүг зүгтээ тархаж, олон сүрэг болж, улмаар олон янз хэл, соёлтой болцгоожээ. Хүний тоо өсөх хэрээр хүн сүргүүдийн тоо өсөж, тэдгээр нь цаашид мөн олон хуваагдаж, олон олон овог, аймгууд болон салаалжээ. Тархан одсон хүн сүргүүд анхдагч сүргээсээ бүх талаар ихэд өөрчлөгдөж, өөр өөр өнгийн арьстай, өөр өөр царай зүстэй, өөр өөр өнгийн нүдтэй ч болцгоожээ. Харилцдаг хэл нь ч хэдэн зуу, аажмаар хэдэн мянга болж ондоошжээ.

    Амьдардаг газар нутаг нэгтэй, ярилцдаг хэл нь адил, бүтээсэн соёл нь төсөөтэй томоохон овог, аймгууд ойртож нягтарсаар тус тус угсаатнуудыг үүсгэжээ. Монгол угсаатан гэхэд л наад зах нь таван мянга орчим жилийн өмнө буй болжээ.

    Монгол угсааны хүмүүс анхны төр улсаа байгуулсан нь харин одоогоос 3600 орчим жилийн өмнө бололтой. Хүннү улс байгуулагдсанаасаа хойш томорсоор, бэхэжсээр эзэнт гүрэн болж хувирсан нь нийтийн тооллын өмнөх III зууны эхэн юм. Хятадын Цинь, Хан гүрэнтэй хүч, нэр, нөлөөгөөрөө чацууран зэрэгцэн оршсоор эцэсдээ дөрөв тасарсны нэг нь Сүмбэ улс болно. Сүмбэ улсын төр Нируны төрөөр, Нируны төр Түрэг угсааны улсуудын төрөөр халагджээ. Гэвч монгол угсааны ханлиг, аймгууд дахин хүчирхэгжиж төр засгаа ч сэргээн байгуулж, газар нутгаа ч эргүүлэн авсан түүхтэй.
    Дэлхий дээр саяхныг хүртэл биеэ даасан тусгаар төр улсыг байгуулж чадаагүй угсаатнууд цөөнгүй байв. Тэгвэл монгол угсаатан төр улсаа эрт байгуулсан, олон удаа хүчирхэгжиж эзэнт гүрэн болон томорч байсан цөөн угсаатны нэг юм. Томрох, хүчирхэгжих бүрийдээ хүн төрөлхтний түүхэнд чанарын өөрчлөлт, дэвшил авч ирж байсан нь ч үнэн билээ.

    Хэрэв Төв Азид оюун ухаант хүн анх үүсээд, өсөж үржээд, олон сүрэг болоод, аажимдаа дэлхийгээр нэг тарсан гэж үзвэл мөнхүү Төв Азиасаа ер салж, холдож үзээгүй, эхэндээ жимс, үр үндэс түүгчид, дараахан нь анчид, цаашдаа малчид-нүүдэлчид болсон монгол угсааны хүмүүс нь энэ дэлхийн бүх угсаатны өвөг угсаатан, өвөг дээдсийн нь өнөөгийн үргэлжлэл, залгамжлагчид нь байж ч мэдэх юм.

    Шинжилж судалсаар, шалгаж тогтоосоор, эцсийн эцэст энэ таамаглал нотлогдож ч болох, хүн төрөлхтөн анх үүссэн уугуул нутгаа, анхны өвөг дээдсээ чин үнэнээр нь мэдэж авч ч болох юм шүү. Түүх яван тодордог, түүхэн үнэн алс холдоо л тогтоогддог нь үнэн билээ.
    Африкт мич хувьсаж хөгжсөөр, чадваржсаар хүн болох нь битгий хэл хүн амар хялбарт нь автаж доройтсоор мич болчихож ч мэдэх дулаан, үр жимс элбэг, модон дээр амьдрахад хамгийн аюул багатай орчин, нөхцөл хэвээрээ байсан, одоо ч байгаа газар нутаг мөн болно. Ингэхлээр Зүүн Хойд Африкт хүн анх буй болсон гэдэг онол, таамаглалыг эргэж нягтлах, XXI зууны 30-аад оны өндөрлөгөөс шалгах, нотлох шаардлагатай байгаа юм. Урд өмнө нь хийгдсэн таамаглалуудын үндэс болсон материал, баримтуудад худал, дэгс зүйлүүд их байгаа нь ч үнэн болно.
    Оюун ухаант хүний үүслийн талаарх урьд өмнийн онол, таамаглалыг үнэнд ойртуулж засварлахыг хичээсэн миний эргэцүүлэл, үндэслэл “Байгалийн хувьслын философи” номонд минь дэлгэрэнгүй өгүүлэгдсэн болохыг уншигчиддаа сонордуулж байна. Болгоож танилцахыг хүсье.

    Европоос олдсон Неантертальчуудын чулуужсан ясны шинжилгээний дүн нь тэд хомосапиенсуудтай зэрэгцэн оршиж байсан бичин хүмүүс, хүн болж яваад мөхсөн нэг шугам болж тогтоогджээ. Австралиас олдсон Мунго хүмүүс ойролцоогоор 60-70 мянган жилийн өмнө амьдарч байсан бас нэгэн мөхсөн шугам ажээ. Тэдний ген нь орчин үеийн хүмүүсийнхээс огт өөр байжээ. Харин Австралийн аборигенүүд, Африкийн бушменүүд, Америкийн индианчууд бидэнтэй гарал үүсэл нэгтэй юм.

    Амьд биетүүд манай дэлхий дээр л анх үүссэн, хувьсаж хөгжсөн нь үнэн бол хүмүүс бид ердөө л 3,8 тэрбум жилийн туршид хувьсаж, хөгжиж, оюун ухаантан болтлоо төгөлдөржиж чадсан бактери, вирус, бүр хаг, замаг бололтой.

    Хүн болж яваад мөхсөн шугам олон байгаа нь бичин хүн олон цэг дээр үүссэн, мөхсөн, харин хомосапиенс ганц цэг, нэг л бүс нутагт үүссэн, үржиж олон болсон, аажмаар тархсан, олон популяци, олон угсаатан болж хувирсан болох нь өндөр магадлалтай юм. Олдсон материал, баримтуудад тулгуурлан хүний үүсэл, гарвалын асуудлыг дахин дахин нягтлах замаар л бид үнэнд ойртох болно. Энэ ажил судлаачдаа хүлээж байна.
    Монгол угсаатны түүх хомосапиенсаас шууд эхтэй, хамгийн урт настай, мандал, бадрал болон уналт, доройтол олонтой болох нь өмнө өгүүлэгдсэн зүйлүүдээс тодорхой байна. Өнөө үед гэхэд л монгол угсаатан олон тивд, олон улсад, олон янз статустайгаар аж төрцгөөж байна. Тэдний зарим хэсэг нь угсаатны хувьд мөхөж, тооны хувьд цөөрч, хэл ба соёл нь бусдад уусаж үгүйсгэгдэх боллоо. Жишээ нь буриадууд хэлээ хөгжүүлээгүйгээс бараг бүх нэр үг нь орос болж хэл нь мөхөж байна. Өвөрлөгчид маань орчин үеийн соёл, шинжлэх ухааныг монгол хэлээрээ илэрхийлж сурах, хэлээ баяжуулж, өргөтгөж байх ёстой. Эс тэгвээс хэл нь, авиа нь, үгс нь хятад болсоор монгол хэл тэнд ч бас мөхөх болно.

    Хэлийг ер нь ямар үсгээр тэмдэглэж, бичиж байгаа нь чухал биш юм. Уг хэлний авиаг бүрэн, сайн илэрхийлж байгаа бол, аль болох цөөхөн тэмдэгттэй бол, энгийн байх, хэмнэлттэй байх үндсэн зарчимд нийцэж байгаа бол тэр бичиг, үсэг сайнд, оновчтойд тооцогдох ёстой. Хэлийг тэмдэглэх үсэг, бичгийн хувьд үндсэрхэх, өмнөх уламжлалд баригдах, шүтэх нь хоцрогдол, төөрөгдөл, тэнэглэл, бүр мухар сүсгийн илэрхийлэл мөн болно.
    Нийгмийн амьдрал, хүний үйл ажиллагааны аль ч тал, хэсэгт харилцааны хэрэглүүр болж чадаж байгаа амьд хэл, орчин үеэ тусгаж, илэрхийлж, аливаа утгыг дамжуулж чадаж байгаа амьд хэл л чухал юм. Мөнхүү амьд, баялаг, хөгжингүй, чөлөөт, сайхан хэл, яриагаа ямар ч бичиг, үсгээр тэмдэглэж байж болно л доо. Үсэг, бичиг ч гэсэн тэмдэгтийнхээ хувьд хөгжиж, шинэчлэгдэж, техникийн шаардлагаар өөрчлөгдөж байх нь мэдээжээр хэвийн үзэгдэл мөн. Хэл, ярианаас аль хойно, хожуу үүссэн бичиг, үсэгт угсаатан бүхэн байнгад л сонголттойгоор хандаж, элдэв янзын бичиг, үсэг хольж, сольж хэрэглэсээр л иржээ. Энд цаг үеийн онцлог байдал, техник-технологийн шинжтэй өөрчлөлт одоо ч, ирээдүйд ч хийгдсээр байх болно.

    Судлаач, профессор Д.Чулуунжав

  • ЗҮЧИЙН УЛС

     

    Ногай

    1290 он гэхэд Ногайн нэр хvнд туйлдаа хvрч эзэнт улсын өмнө этгээдэд орших Болгар, Сербvvд тvvнд дагаар оржээ. Телебуха хаан өөрийгөө ямар ч нэр хvндгvй нэгэн болж хувирахыг зvгээр хараад суусангvй. Ногайн эсрэг цэрэг авч мордоод хиар цохиулав.

    Оршил. Ногайн өмнөх үеийн Алтан-Орд

     (Монгол угсаатан Орос нутагт)

    1227 онд Чингисийн ууган хvv Зvчи нас барав. Каспийн болон Арал тэнгис орчмын газрууд Зvчийн хөвгvvд болох Орд, Бат, Шибан нарын эзэмшилд байсан аж. Энэ нутагт амьдардаг байсан ирано-ари угсааны Аланууд, турк угсааны Кумануудыг Зүчийн хөвүүд хувааж авчээ.

    1236, 1242 онуудад Зvчийн удамын ноёд Европыг дайлаар мордож, замдаа тааралдсан бvх армийг хиар цохисноор Орос, Польш, Балканы хойгийг нөлөөнийхөө бvс болгон хувиргасан байна.

     (Алтан Ордны Монгол Дайчин)

    1255 он хvртэл энэ өргөн уудам нутаг Бат хаанд захирагдаж, Монгол Империйн баруун хязгаар гэж тооцогдож байв. 1257 онд Бэрх хаан ширээнд суув. Кавказ нь Бат хааны vеэс Алтан-Ордын нөлөөний бvс нутаг байтал их хаан Мөнх тушаал гаргаж, Кавказыг өөрийн дvv Ил Хаан Хvлэгvд өгчээ. Бэрх хаан Египетийг эзлэн суусан Турк угсааны Мамлюкуудтай холбоо тогтоов. Иран дахь Монголын Ил Хаан улсын эсрэг эвсэл байгуулаад, улмаар хоёр талаас нь хавчин цохиж, Кавказаа буцааж авах төлөвлөгөө боловсруулав.

    Ил Хааны улс ч баруун Европын Христос шажинт улсуудтай холбоо тогтоож, Лалын шашинтны эсрэг холбоо тогтооё. Египетийг хамтдаа дайрья, та нарт Иерусалемийг чинь авч өгье гэх зэргээр ятгажээ. Бэрх хааныг таалал төгссөний дараа Бат хааны ач хvv Мөнхтөмөр (1267-1280 онуудад) Алтан-Ордыг захирчээ. Византууд Алтан-Орд, Египет улсуудын хоорондох далайн замыг хааж, энэ хоёр хvчирхэг холбоотонг худалдааны аргаар боож эхлэв.

    Алтан Ордын хаан Мөнхтөмөр нь Ил Хаант улсан хаан Абахайтай найрамдлын гэрээ байгуулж, Кавказын асуудал дээр Алтан-Ордын тvvхэнд анх удаа буулт хийв. Гэсэн ч ИлХааны цусан өшөөт дайсан Египетvvдтэй сайн харилцаагаа хадгалж vлджээ. Дээр нь Цагадайн хаант улстай ИлХааны эсрэг нууц гэрээ байгуулсан байна.

    Евро-Азийн асар уудам нутгийг атгасан хvчирхэг 3 Монгол хаад ингэж нэгэн эвсэлд орсон нь Византийн хааныг асар их тvгшээв. Византийн хаан удалгvй арга сэдэж Мамлюкийн (египетийн) хаан Байбарсаар уламжлуулан Мөнхтөмөртэй найрамдалын гэрээ байгуулахыг хvсчээ. Египет ч Евро-Азийн уудам нутаг дахь Монгол угсаадын хаадын нэгдлийг буцааж салгах талаас нь бодож эхлэв. Байбарс Мөнхтөмөрт: – Византийн хаантай найрамд, тэд бидний хоорон дахь усан замыг нээх болно, хоюул хvчирхэгжиж байгаад, өст дайсан ИлХааны довтлон устгая гэжээ. Мөнхтөмөр Египетийн саналаас татгалзав. Мөн найрамдалын гэрээ байгуулья гэсэн Византуудад ч тодорхой хариу өгсөнгvй.

    Ногай

    Дээр бичсэн эгзэгтэй vе хаашаа эргэх нь мэдэгдэхгvй болж, улс төр, дипломат бодлогын хvрээнд вакуум vvсч эхэлжээ. Энэ удирдлагын хоосон орон зайг соргог олж хараад, шалмаг дэвшин гарч ирсэн хvн бол Зvчийн удамын Монгол ноён, их цэргийн жанжин Ногай байлаа.

     (Түүхэн Зураг)

    Мөнхтөмөрийн назгай, сул байдлыг ашиглан тvvний өмнөөс улс орны дотоод, гадаад бодлогыг аажим аажмаар гартаа авч эхлэв. Ногай жанжин Египетийн хаан Байбарсын саналыг хvлээн авч, ИлХааны эсрэг байлдах vvрэг хvлээв. Оросын хэдэн ноёдтой хамтран Литва, Польшуудын эсрэг амжилттай дайрч зэгсэн нэр хvнд олж авав. Оросууд тvvнийг Царь гэх болов. Византийн хаан тvvнд охиноо өгөв.

    1280 онд албан ёсны хаан гэгдэх Мөнхтөмөр хорлогдов. Тvvний дvv Тодмөнх 7 жил хаанчлав. Гэвч жинхэнэ эрх мэдэл Ногайн гарт байлаа. Ногай тэр vед Волга мөрний болгаруудыг хиар цохиж, Унгар, Польш зэрэг орнуудыг довтлоод байжээ.

     (Алтан ордны зоос)

    1287 онд Телебуха хаан ширээнд суув. Египеттэй урьд нь байгуулчихсан байсан гэрээнд шахагдан ИлХааны эсрэг 2 удаа довтолж vзсэн боловч ямар ч амжилт олсонгvй няцаагджээ. 1290 он гэхэд Ногайн нэр хvнд туйлдаа хvрч эзэнт улсын өмнө этгээдэд орших Болгар, Сербvvд тvvнд дагаар оржээ. Телебуха хаан өөрийгөө ямар ч нэр хvндгvй нэгэн болж хувирахыг зvгээр хараад суусангvй. Ногайн эсрэг цэрэг авч мордоод хиар цохиулав. Ногай Телебуха-г Мөнхтөмөрийн хvv Тогтохд өгч цаазлуулав.

    Тогтох хаан ширээнд суусан боловч Ногайн утсан хvvхэлдэй болж хувирав. Yvнийгээ ч мэдэж байсан Тогтох цэргээ авч Ногайн эсрэг байлдсан боловч хиар цохиулжээ. Тогтох зугтаж гарав. Харин ялсан Ногайн арми дотор бас л эрх мэдэл булаалдсан маргаан гарч задарчээ. Ногайн цэргийн ихэнх хэсэг нь Тогтох хаанд дагаар оров.

     (Ногайн далбаа)

    1299 онд Тогтох, Ногайн хооронд шийдвэрлэх тулалдаан болж, Ногайн цэрэг хиар цохиулжээ. Ногай зугтах замдаа Орос цэрэгт алуулжээ. Гэвч тvvний байгуулсан гавьяа, баатарлаг vйлс нь домог болон vлдсэн байна. Ногайн эзэмшил нутаг тvvнчлэн анх өөрийн армийг цуглуулж эхэлсэн газар нь Алтан Ордын өмнөд хэсэгт байв. Тэр нутгийн зарим овог аймгууд өөрсдийгөө Ногайчууд гэх болжээ. Ногай хэмээх жижиг vндэстэн vvссэн тvvх ийм ажээ.

    Ашигласан материал. Micheal Weiers. Die Goldene Horde. Франкфурт ам Майн

    Ч.Отгочулуу 

     

    djmedia:591

     

  • ЯДУУ СЭТГЭЛГЭЭ

     

    ДАДАЛ 1: Буруугаа тохох хүнийг хайдаг

    Ядуу хүн хариуцлага хүлээх дургүй. Өөрийн бүтэлгүйтэлд хамт ажилладаг хүнээ, даргаа эсвэл тогтолцоог буруутгана. “Тэр байгаагүй байсан бол би аль хэдийнээ амжилтад хүрчихсэн байх байсан юм” эсвэл “Бүгд надад саад болж байна, би юу ч хийж чадахгүй байна” гэх мэтээр сэтгэдэг.

    ДАДАЛ 2: Цаг алддаг

    Бидэнд бага балчир байхаас л “Долоо хэмжиж, нэг огтол” гэж сургасан. Цаг хугацаа өнгөрсөөр л, харин та хэмжсээр л. Эцэст нь өмнүүр чинь өөр хэн нэгэн орж таны хэсгийг огтолчхоод яваад өгнө. Анхны алхмыг хийхээс айдаггүй, өөрийнхөө санааг бодит болгохоор зориглож, эрсдэл гаргаж чаддаг хүн л ялдаг.

    Ядуу хүний сэтгэхүйтэй хүн цаг алдаж, гараа хумхиж сууснаа бусад руу чихдэг.

    ДАДАЛ 3: Эрсдэл гаргадаггүй

    Ядуу хүмүүс эрсдэл гаргах дургүй Тэд бага ч гэсэн тогтмол орлоготой байхыг илүүд үздэг. Үр дүнд нь цалингаас цалингийн хооронд амьдардаг.

    ДАДАЛ 4: Үнэгүй суралцахыг хүсдэг

    Ядуу хүн маш олон үнэгүй сургалт, тренинг, семинарт хамрагдана гээд хүсэлтээ илгээчихсэн байдаг. Гэхдээ ихэнхэд нь очдоггүй. Ингэж явсаар, тухайн хүнд өөрт нь байнга суралцаад байгаа мэт санагддаг боловч үнэндээ хөгждөггүй. Үнэгүй бяслаг хаана байдаг билээ дээ… Амжилттай бизнесмен болохын тулд сургагч багштайгаа нүүр тулан уулзаж, тавьсан зорилгодоо хүрэх тодорхой төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Сургалтын үнэ бол ирээдүйн амжилтын үзүүлэлт болохоос гадна таны сэдэл, зоригийн үнэ цэн юм шүү.

    ДАДАЛ 5: Бусдын хөдөлмөрийг үнэлдэггүй

    Ядуу сэтгэхүйтэй хүн бусдын хүч хөдөлмөрийг шулж амьдардаг. Дуу, кино эсвэл программ суулгамаар бол торрентоос үнэгүй татна. Түүний амьдралын философи бол үнэтэй эд зүйл, үйлчилгээг үнэгүй авах арга замыг эрэлхийлэх. Ядуус ядуустаа зориулж бүтээсэн торрент зэрэг хулгайн сайтууд түүний амьдралыг ихээхэн хөнгөвчилдөг. Үнэтэй бүтээгдэхүүнийг үнэгүй татсан бол хулгайлснаас өөрцгүй. Бусдын оюуны хөдөлмөрийг хулгайлах нь үргэлж ядуу амьдралаар амьдрахад яллаж байдаг юм.

    ДАДАЛ 6: Өөрийгөө өрөвддөг

    Хүмүүс хааяа асуудлын үндэс нь хүрээлэн буй орчинд байгаа гэдэгт итгэчихсэн байдаг. Амьдарч буй улс эсвэл хот нь таалагддаггүй, ядуу гэр бүлээс гаралтай зэрэг ядуу хүнд өөрийгөө өрөвдөх шалтаг мундахгүй. Гэхдээ өрөвдөх сэтгэл дээр хөрөнгө босгоно гэвэл худлаа.

    ДАДАЛ 7: Гонгинож, гомдолдог

    Мөнгөөр дутагдах нь сэтгэл санаагаар унах шалтгаан болдог гэдэг бол нууц биш. Баян сэтгэхүйтэй хүн бүтэлгүйтэл бүрийг зорилгодоо хүрэхийн тулд давах ёстой даваа гэж үздэг. Тэр хувь заяандаа гомдож, гонгинодоггүй. Мэдээж зарим үед хэн нэгэн чамайг өрөвдөөсэй гэж хүсэн тохиолдсон бүх зүйлээ яримаар санагддаг л даа. Гэхдээ тэглээ гээд юу ч өөрчлөгдөхгүй, түрийвчин дахь мөнгө чинь үржихгүй.

    ДАДАЛ 8: “Хүмүүс юу гэх бол?” гэж боддог

    Амжилттай хүн өөрийгөө хувь хүн талаас нь үнэлж чаддаг бөгөөд бусдын санал, бодлоос хамааралгүй амьдарч чаддаг. Харин ядуу хүн эсрэгээрээ – хүч хөдөлмөр, цаг завынхаа ихэнхийг бусад хүмүүсийн нүдэнд хэрхэн харагдах бол гэж санаа зовон, имижээ алдахгүйг хичээдэг. Өөрийгөө илүү хүчтэй, амжилттай нэгэнтэй харьцуулж тэрэндээ гутардаг. Тэгээд дахиад л гонгинож эхэлнэ дээ.

    ДАДАЛ 9: Мөнгөө хий дэмий зүйлд үрдэг

    Ядуу хүнд санхүүгийн стратеги гэж байдаггүй. Түүний зорилго бол – мөнгө олох, тэгээд үрэх. Харин баячууд олсон мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийж өсгөхийг боддог.

    “Мөнгөгүй юм чинь юугаараа хөрөнгө оруулах вэ?” гэж боддог бол хамгийн буруу. Ирээдүйнхээ талаар бодохгүй байгаа болохоор мөнгөгүй байгаа юм. Баян хүн гэж мөнгө их олдог хүнийг биш олсон мөнгөө ухаантай зарцуулж чаддаг хүнийг хэлнэ.

    ДАДАЛ 10: Хоромхон зуурын орлого олохыг хүсдэг

    Ядуус шинэ зүйлд суралцахыг хүсдэггүй, ирээдүйнхээ төлөө ажиллая гэж боддоггүй. Тэд зөвхөн яг одоо, энэ мөчид л шууд мөнгө олохыг хүсдэг. Энэ бол бүтээгч биш хэрэглэгч хүний сэтгэхүйн жишээ. Аль болох бага хүч зарцуулж их мөнгийг тэр дор нь олохыг хүсдэг.

    ДАДАЛ 11: Дургүй ажлаа хийдэг

    Ядуу хүнд дургүй ажлаа хийх 1000 шалтгаан олддог. Тэр Баасан гарагийг мөрөөдөж, даргаа зүхэн байж өглөө бүр ажилдаа явдаг. Өөрийн дуртай зүйлээ хийх зориг түүнд байхгүй. Ийм байдлаар, юуг ч өөрчлөхгүй явсаар хөгширч тэтгэвэртээ гарах нас нь болно.

    ДАДАЛ 12: Цагаа хий дэмий үрдэг

    Ядуу сэтгэхүйтэй хүн “цагаа яаж нөхцөөх вэ?” гэж гашилдаг. Энэхүү туйлын сөрөг тохиргоотой асуултыг зөв асуулт болговол: “цагаа хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөх вэ?” гэж асууна.

    Цагаа хэрхэн зарцуулдгаас бүх зүйл шалтгаалдаг – ядуу хүн цагаа нөхцөөж, баян хүн цагаа зөв ашиглаж, улам их баялгийг бүтээдэг.

    ДАДАЛ 13: Бусдын амьдралаар амьдардаг

    Ядуу хүмүүсийн сэтгэхүйд нэгэн алдаа байдаг. Тэр нь бусдын амьдралыг өөрийнх дээрээ тусгаж ойлгох. Төрөл бүрийн олон ангит кино, уран зохиолын ном эсвэл Холливудын оддын амьдрал гэх мэтчилэн. Бусдын амьдралд тохиолдож буй үйл явдлаар амьсгалж, бусдын амжилтын сүүдэрт дарагдсанаар ядуу хүмүүс хий хоосон ертөнцөд амьдардаг.

    Үүний оронд өөрийнхөө хувь заяаг өөрөө босгож, айдсаа даван туулж бүхнийг шинээр эхэл!

    Та дээрх дадлаас өөрт хамаатайг олж харсан бол сэтгэлээр унах хэрэггүй. Харин ч ямар талаа өөрчлөх хэрэгтэйг олж мэдсэндээ баярлах хэрэгтэй. Зоригтой алхам хийх сэдэл авсан гэж найдаж байна. Амжилт хүсье!
    Via: G.Jamts Mongolia

    1. Еврей ээж хүүхэддээ жишээ нь “Чи муу байна”, “чи ч өөдгүй хүүхэд юм даа” гэж хэзээ хэлдэггүй, харин “Ийм сайн хүүхэд яагаад ийм тоогүй зүйл хийчихэв дээ”, Тун ч тусгүй хэрэг болжээ” гэдэг байна. Алдаа гаргах, сахилгагүйтэх зэрэг нь хүүхдэд байх ёстой хэвийн зүйл гэнэ. Яагаад гэвэл тэд энэ амьдралд урд нь амьдарч үзээгүй бөгөөд бүхий л зүйлийг шинээр танин мэдэж байгаа.
    Хүүхдийг хийсэн болгон дээр нь шүүмжлэх нь тус болдоггүй, харин ч нөхцөл байдлыг улам хүндрүүлдэг гэж үздэг аж. Иймд хүүхэд бол дандаа сайн хүүхэд, харин хийсэн үйл нь тусгүй, тааруу зүйл байж болно.
    Ийм зүйл хийхэд хүргэсэн учир шалтгааныг нь олоод тайлбарлан таниулахад хүмүүжлийн гол ач холбогдол орших нь. Нэг үгээр хэлбэл хүүхдийг өөрийг нь биш, хийсэн үйлдлийг нь авч үзэх нь.
    2. Еврейчүүд маш гэр бүлсэг. Хүүхдийн уралдаан, тэмцээн гээд бүхий л зүйлд эмээ өвөө, ээж аав гээд бүгд л очиж харагдах вий. Хүүхэд уралдаанд ороод хамгийн сүүлд ирсэн ч “Ээ, энэ хурдан хүүхэд чинь манай хүүхэд байна шүү дээ. Хурдан гүйдэг тэр сайхан хөлийг нэг харья даа.
    Би багадаа яг ингэж эхлээд аажмаар хурдаа нэмсээр хамгийн хурдан гүйдэг сурагч болсон шүү.
    Миний хүү яг л аав юм даа” гэнэ. Хөгжмийн хичээл авч эхэлсэн охин хийлээ чахруулан дуугаргахад эмээ босч хүндэтгэлтэйгээр алга ташин “Яг зөв өнгийг олж дуугаргалаа шүү. Авьяастай юм гээч. Миний өмнө ирээдүйн алдарт Ростропов зогсож байна шүү дээ” гэнэ. Ийм маягаар хүүхэд болгон л ирээдүйн алдарт Абрамович, Аршавин, Билл Гейтс болдог бөгөөд ийм итгэл үнэмшлээр өссөн хүүхэд зорилгодоо хүрэх тэмүүлэлтэй болдог байна.
    Ээж хүн бол үр хүүхдийнхээ амжилт ололт, уналт босолт бүх зүйл дээр хажууд нь байх ёстой гэсэн зарчим энд үйлчилдэг.
    Гэхдээ хүүхдийнхээ өмнөөс бүхнийг хийнэ гэсэн үг биш. Хүүхэд өөрөө бүхнийг хийнэ.
    Ээж дэмжинэ. Ээжийгээ байхад хүүхэд хүчтэй, урам зоригтой, бас өөртөө итгэлтэй, ямар нэгэн далдын ид шид туслаж буй мэт л аливаа зүйлийг илүү сайн хийж чаддаг байна.

  • ОДОО БИД ХҮН¬НҮ БОЛ МОНГОЛЧУУДЫН ӨВӨГ ДЭЭ¬ДЭС ЯАХ АРГАГҮЙ МӨН ГЭСЭН НОТОЛГООГ ДЭЛХИЙ ДАХИНД ГАРГАЖ ӨГӨХ ЁСТОЙ БАЙГАА ЮМ

    -Ер нь Хүннү гүрэн байгуулагдсан түүхэн ойг тэмдэглэх тухай, бүр 1970-1980 оноос суд¬лаачид ярьдаг байсан. Тухайн үед хэт их үзэл сурталжсан үе байсан учраас хүлээж аваагүй байх. Харин 1991 онд манай алдарт түүхч Г.Сүхбаатарын санаачилгаар 2200 жилийн ойг тэмдэглэж, олон улсын эрдэм шинжилгээний хурал хийж байсан юм. Уг нь тэр уламжлалаа барьсан бол төр бусдаар хэлүүлэлтгүйгээр ирэх онд 2220 жилийнх нь ойг тэмдэглэж байх учиртай. Монголд өнөөдөр хүннү судлалаар ажиллаж байгаа маш олон эрдэмтэн байна. Дэлхий дахинд ч ялгаагүй. Орос, АНУ, Солонгос, Хятад, Унгар гээд хүннү судлалаар дагнасан олон эрдэмтэд, янз бүрийн төвшинд судалж байна. Аль ч орон өөрийнхөө төр, улсын түүхийг цаашлуулах сонирхолтой байдаг. Гэтэл манайд эсрэгээр. Төр улсынхаа түүхийг наашлуулах гээд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэж байна. Түүнээс өмнө Монголын төр улс байсан шүү дээ. Дэлхий дахинд Хүннүг монголчуудын өвөг дээдэс биш гэсэн шинжлэх ухааны үзэл бий. Бид албан ёсныхоо бүхий л эх сурвалж дээр Хүннү бидний өвөг дээдэс мөн гэж бичсэн байгаа. Нэг ёсондоо бид тогоон дотроо л ингэж ярьж, бичиж байна шүү дээ. Одоо бид Хүн¬нү бол монголчуудын өвөг дээ¬дэс яах аргагүй мөн гэсэн нотолгоог дэлхий дахинд гаргаж өгөх ёстой байгаа юм. Грек, Ром, Хятадын соёл иргэншил гэж ярьдагтай нэгэн адил нүүдлийн соёл иргэншил гэдэг зүйл 4000-5000 жилийн өмнө монгол нутагт байсан шүү гэдгийг дэлхий дахинд ойлгуулах зайлшгүй шаардлагатай. Тэр утгаар нь Хүннүгиин ойд анхаарал тавихгүй бол болохгүй гэж яриад байгаа юм.
    -Хүннүчүүд бол яах аргагүй бидний өвөг дээдэс мөн гэж байна. Гэхдээ үүнийг батлах биет болоод бичгийн эх сурвалж хэр олон байдаг юм бэ?
    -Монгол орноос олдсон Хүннүгиин археологийн дурсгалуудаас харахад тэр агуу их соёлыг бүтээсэн ард түмний ул мөр маш тодорхой байгаа юм. Наад зах нь, хүрэл-төмрийн хүдрийг өөрийнхөө санасан хэмжээгээрээ боловсруулан хэрэглэж, аж ахуйн эд хэрэглэл, зэр зэвсэг, гоёл чимэглэл хийж байсан. Хоёрдугаарт, аж ахуйн гол үндэс суурь нь мал аж ахуй байсан. Дэлхий нийтээр байгапь, экологийн сүйрэл болж байгаа өнөө цагт нүүдлийн соёл иргэншил нь байгальд хамгийн хор хенөөл багатай аж ахуйн хэлбэр байж гэдгийг ойлгоҗ эхлээд байна. Түүнийг бүтээгч нь хэн бэ гээд эргэж харахад нөгөө Монгол нутаг дахь Төв Азийн эртний нүүдэлчин ард түмэн болж таарч байгаа байхгүй юу. Одоо үнэндээ нүүдэлчний соёл иргэншлээ хадгалж байгаа орон, манайхаас өер алга. Энэ бол Хүннү, Сяньбигийн үе, түүнээс ч өмнө эхэлсэн нүүдэлчний соёл. Өнөөдер дэлхий даяараа хүннүчүүд агуу их соёл бүтээсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гагцхүү түүний залгамж халаа хэн бэ гэдэгт л маргалдаад байгаа юм. Хүннү бол бидний өвөг дээдэс мөн гэдгийг батлах нэг жишээг дурдъя. Одоогийн Монгол нутаг дахь хүннүтэй холбоотой археологийн дурсгалуудыг бүртгээдүзэхэд, Монгол нутагт маш их нягтаршилтай байрлаж байгаа. Бидний өвөг дээдэс гэж өөрсдийнхөө түүхэнд хамааруулах гэж үзээд байгаа тэр хүмүүст бид асуулга тавьж болно. “Хүннү нар танай өвөг дээдэс мөн юм бол үлдээсэн түүх-археологийн дурсгал нь хаана байна” гэж.
    Ганц нэг хүннү цэргийн булш гаднын нутаг дэвсгэрт байж болно. Харин Монголд байгаа Хүннүгийн язгууртнуудын болоод жирийн иргэдийн булш, хот суурингийн үлдэц энд Хүннүгийн төр улс төвлөрч байсныг илтгэх маш тодорхой баримт юм. ОХУ-ын нутагт хоёр, гурван газар язгууртны болон жирийн иргэдийн булш бий. Одоогийн ОХУ-ын Буриад улсын нутаг тухайн үеийн Хүннүгийн нутаг дэвсгэр байсныг олон түүх гэрчилнә. Хамгийн гол нь Хүннүгийн түүх дурс-галын нягтаршил нь одоогийн Монголын гол төв гэдгийг батлаад байхад бид зүгээр сууж болохгүй. Хүннү бидний өвег дээдэс гэдгийг батлах олон баримт энд хэлж болно. Бас нэг жишээ дурдахад, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Балгасын тал дахь Тол мод-2 гэдэг газар Хүннүгийн язгууртны булшийг илрүүлж олсон юм. Энэ бол Евроазид байгаа Хүннүгийн хаадын хамгийн том булш бүхий газар. Энд 200 гаруй язгууртны болон жирийн иргэдийн дагалдах булш бий. Үүнээс 30 дагуул булш бүхий нэгдүгээр булшийг малтан шинжлэх явцад гуравдугаар дагуул булшнаас хүүхдийн оршуулга олсон юм. Энэ оршуулгын зан үйлд дагал-дуулжтавьсан 200 гаруй шагай олдсон. Тэр дунд дөрвөн тамгатай шагай байсан. Тэр шагайн дээрх наран тамга нь хожмын Чингис хааны тамга, сэрээ тамга нь Мөнхийн удам угсааны тамга, дэгрээ тамга нь Өгөөдэйн удам угсааны тамга. Тамга гэдэг зүйл санаандгүй зүйл биш. Түүх үргэлжилдгийн баталгаа. “Чингис хаан Чанчун бумба гэж Хятадын гүн ухаантантай уулзсан тэмдэглэл” хэмээх Хятадын түүхэн сур¬валж байдаг. Тэр сурвалжид Чингис хаан “Бид агуу их Шаньюй хааны түүх, уламжлалыг авч яваа” гэдгээ нотолсон байдаг. Дуу, хуур, бөхийн барилдаан гээд бидний соёлын эхлэл Хүннү гүрэнд байсан. Түүний нэг баталгаа ньхүрлээр хийсэн бөх барилдаж буй хоёр хүний дүрстэй, бүсний арал, Хятадын түүхийн эх сурвалжид “Хүннү нарын дуулах нь чоно улих мэт” гэж доорд үзән бичсэн нь бий. Бодоход тэр нь уртын дуу байх л даа.
    -Хүннү гэж асар их соёлтой ард түмэн байжээ. Түүнийг өнөөдрийг хүртэл судалсан судалгаа ямар төвшинд байгаа юм бол?
    -Монгол нутагт байгаа Хүннүгиин олдвороос 100 хувь судалсан судалгаа байхгүй. Хүннүгиин талаархи түүх, соёлын дурсгалуудыг ерөнхийд нь тоон хувь болгоод үзвэл, 10 хувьд нь ч хүрээгүй. Бид Хүннүгийнхээ түүхийг бүрэн гаргасан гэж ам бардам хэлэх цаг болоогүй. Манай алдарт судлаач Ц.Доржсүрэн 1960-аад онд “Умард Хүннү” гэж том зо-хиол бичсэн. 1980 онд Г.Сүхбаатар багшийн “Монголчуудын эртний өвөг” бүтээл, 30-аад жилийн дараа З.Батсайханы “Хүннү”гэдэгном бичсэн. Орост С.Руденко, Н.Гумилев, П.Б.Коновалов, Н.Крадин, С.Миняев, С.Данилов, Японд Умехара, Унгарт Борболла гээд маш олон судлаач Хүннүгиин тухай судалсан, одоо ч судалсаар байна. Эдгээр хүний ном дэлхий нийтийн судлаачдын уншиж байгаа гол бүтээл нь болж байна. Харин Хүннүгийн хожмын залгамжлагч нар хэн бэ гэдэг дээр маргаан хийж байгаа судлаачид Монголын энэ их дурсгалыг өөрсдөө үзээгүй байгаа. Бид ч үүнийг дэлхийн нийтэд түгээхэд бага анхаарч байгаа тал бий. Үүнийг нуугаад яахав. Сүүлийн 3-4 жил гадаадын шинжлэх ухааны сэтгүүл дээр судалгааны өгүүлэл хэд хэдийг бичсэн. Түүнээс хойш зарим судлаач улам илүү анхаарч байна. Хятад, Унгарын зарим судлаач эртний Хүннүүгийг Хятадын түүхийн сурвалжаас шүүж, харьцуулан судалж үзээд одоогийн монгол хэлтэй төстэй байгааг хэлж байгаа.
    Жишээ нь, Өвөрмонголын суд¬лаач Учралт гэж хүн Хятадын түүхийн сурвалжаас одоогоор 24 уг олоод, туүнийгээ монгол үг байна гэдгийг нотолсон. Мөн Унгарын Бела Кун гэж эмэгтэйн бидэнд ирүүлсэн захидлаар “манай Унгарт 200 гаруй үг байна. Энэ бол славяни хэлний үгбиш. Унгарын мажархэлний үг бас биш. Латин үг ч биш байна. Явсаар монгол хэлтэй адил байна. Унгарын Транс-лавяни мужийн ард түмэн хэлэхдээ, “Хүннүгийн үг гэж хэлдэг” гэсэн. Энэ мэт зарим орны судлаач Хүннүгийн хож¬мын үеийг монголчууд гэдгийг бага багаар зөвшөөрч эхэлж байгаа юм. Гэхдээ дэлхийн нийт хүлээн зөвшөөрөхөд маш их баримт хэрэгтэй. Түүх, архео¬логийн, угсаатны, хәл шинжлэлийн олон баримт байх хэрэг¬тэй. Сүүлийн үед байгалийн шинжлэх ухааны судалгаагаар буюу ДНК-гийн шинжилгээгээр нотолгоо гаргах боломжтой болж байна. Хүннүгийн эртний булшнаас олдсон яс, зөөлөн эдээс авсан шинжилгээг мон¬голчуудын ДНК-тай харьцуулж хэдэн хувьтай давхцаж байгааг үзәж болно. Энэ мэт олон шинжлэх ухааны уулзвар дээр нотолсон баримт гаргаж тавьж байж дэлхий нийтийг үнэмшүүлэх ёстой. Миний хувьд Хүннү бол маргахын аргагүй бидний өвөг дээдэс мөн. Түүх, археологи, оюуны соёлын олон баримт одоогийн монголчуудын ёс заншилтай ижил байгаа учраас баттай хэлж чадна.
    -Хүннүгийн судалгааг бага хийж байгааг таны ярианаас ойлголоо. Одоо ойг нь тэмдэглэнэ гэж байна. Дэл-хий нийтэд энэ түүхийг мэдрүүлэхийн тулд ямар шат дараалалтай ажиллах ёстой гэж судлаач хүний хувьд бодож байна вэ?
    -Дэлхий нийтэд таниулахаас өмнө бид монголчууддаа мэдрүүлж, ухааруулах ёстой. Энэ бидний өвөг дээдэс шүү, энэ бидний түүх шүү гэд¬гийг л ойлгуулах ёстой. Суд¬лаач нарын хүсдэг хамгийн гол асуудал энэ. Хүүхдийг цэцэрлэгээс нь эхлээд дунд, их, дээд сургуулиудад Монгол Улсын түүх гэдэг хичээлээр яс маханд нь шингэтэл суулгах ёстой. Одоо манайд хэчнээн телевиз ажиллаж байна. Тэднээс үндэсний түүх соёлынхоо талаар нэвтрүүлэг хийж байгаа хэдэн телевиз байна. Дан солонгос кино эсвэл христос шашны юм үзүүлж байна шүу дээ. Тэр дунд ядаж нэг цагт нь Монголынхоо түүх соёлын талаар ярьж байх ёстой байхгүй юү. Эх түүхээ өөрсдөө мэддэг болчихоод дараа нь бид ийм түүхтэй ард түмэн гэж дэлхий дахинд ярих ёстой. Энэ бол хоёр дахь шатны ажил. Дунд сургуульд түүхийн хичээлийн цагийг хассныг би ерөөсөө ойлгохгүй байгаа юм. Одоо их, дээд сургуульд элсч байгаа хүүхдүүдэд бид Монголын түүхийг анхан шатнаас нь зааж байна. Өдгөө манай улсад нэг сумын ой, нэг байгууллагын, эгээтэй л нэг айлын ойгтэмдэглэхгүй байна шүү дээ. Гэтэл төр, улсынхаа түүхэн ойг мэдэхгүй сууж байна. Чингис хаан Их Монгол Улс байгуулсны ойг хийсэн шигээ Хүннүгийн төр улсын туүхэн ойг улс даяар өргән хийх ёстой. Тэгвэл манай улсын түүх урагшилна. Хүмүүс мэдэрнэ. Их Монгол Улсын, “Монголын нууц товчоо”-г бүтээсний түүхэн ойг хийхэд монголчууд нэг хэсэг түүхээ мэдэж, омогшлоо шүү дээ.
    -Чингис хаан гэж ямар хүн байсныг мэдэхгүй ч түүний хөрөг, хөшөө олон байдаг. Түүн шиг Модун Шаньюйг дүрсэлсэн эх сурвалж байдаг юм уу?
    – Модун Шаньюйгийн дүр төрхийг гаргаж ирэхэд хэцүү л дээ. Ганц маргашгүй үнэн юм хийж болно. Хэн ч харсан сайхан монгол эр байна гэхээр хүн сонгоод, тэр хүний дүрээр хөшөө хийж яагаад болохгүй гэж. Хүннү гүрнийг хамгийн хүчирхэг болгосон нь Модун хаан. Евроази гэдэг их хээр талын хоёр хязгаарт байгаа өрнө, дорнын хоёр соёлыг Торганы зам гэдэг худалдааны замаар холбосон хүн бол яах аргагүй Модун Шаньюй. Яагаад энэ түүхийг ярьж байна вэ гэхээр тэрээр багадаа Юэчжи улсад барьцаалагдсан. Тэр улс Евроазийн төв зам дээр байсан. Яавал хүчирхэг болж, хөг жиж цэцэглэж болохыг Модун тэр үед харсан. Нутагтаа эргэж ирээд, өөрийн эцэг Түмэн Шаньюйг харван алж, хаан ширээнд суусан гэсэн мэдээ бий. Тэгж бодохоор их харгис хүн шиг санагдаж болно. Гэхдээ Түмэн Шаньюйгийн хулчгар, сулдорой байдал нь төр улсад халтай байсан учраас хүү нь эцгээ егүүтгэж, улсаа аварсан гэж би боддог. Ингэснээр Хүннү гэдэг хүчирхэг гүрнийг бий болгосон. Ер нь аль ч улс, түүхэнд үлдсэн сайн, муу төрийн зүтгэлтнээ хараадаггүй. Манайх л өнгөрсөн түү¬хээ хараадаг. Герман улс Гитлерээ хүн төрөлхтөнд гай тарьсан гэж ярьдаг боловч, харааж байгааг нь лав сонсоогүй.
    -Манайхан, ялангуяа залуус Чингисийн үеэс манай түүх эхэлж байгаа мэт ойлгодог. Тэгвэл Чингисээс, Модунаас урагш Монголын түүхийг хэр судалсан байдаг юм бэ?
    -Хүннү гэдэг төр улс, гэнэт цэцэг шиг дэлгэрээд гарч ирээгүй. Олон том овог аймгийн үндэс суурь дээр Хүннү гэдэг ард түмэн бий болсон. Тэгэхээр бид түүхийг тасралтгүй хүргэдэг сувагтай болохгүй бол таны хэлдэг шиг Чингис хааны байгуулсан төрөөс манай түүх эхэлдэг юм шиг ойлгох юм бол түүхийн том алдаа болно. Ийм алдаа их гараад байна. Энэ алдаа санаатай юм уу, санамсаргүй юу гэдгийг хэлэхэд хэцүү. Дээр хэлсэнчлэн аль ч орон угсаа гарлынхаа түүхийг цаашлуулахын төлөө тэмцдэг. Одоо хятадуудыг хар. Хятад гүрэн 5000 жилийн түүхтэй ард түмэн нь үнэн.
    Гэтэл чулуун зэвсгийн үеэс олдсон эртний хүний ясыг синантроп буюу хятад хүн гэсэн нэр өгч дэлхий даяар шуугиулж байна. Үүгээрээ Хятадын түүх ийм урт шүү гэсэн санааг хэлж байна. Түүн шиг манай оронд чулуун зэвсгийн үеийн олдвор байна уу, байна. 1940-2000 онд үүнийг манай судлаачид маш сайн судалж байсан. Академич Д.Дорж багш бурхан болсноос хойш энэ судалгааг авч яваа нэр нөлөө бүхий том судлаач алга. Монгол нутгаас эртний хүн олдоно. Олтлоо хайгуул хийж чадахгүй байна. Харин хүрэл зэвсгийн үеийн овог аймгуудын үлдээсэн соёлын тархалтын судапгаа бидэнд бий. Энэ олон овог аймгийн суурин дээр Хүннү улс төр улсаа байгуулсан. Түүний дараа Сяньби, Жужан, Түрэг, Их Монгол Улс ирж байгаа юм. Сяньбигийн түүхийг өнөө хүртэл Г.Сүхбаатар багшаас өөр хүн судлаагүй байна. Түрэгийн түү¬хийг ч Н.Сэр-Оджав, Д.Баяр, Ц.Баттулга нараас өөр судалсан хүн байхгүй. Археологийн дурсгал нь манай улсад хангалттай байхад шүү дээ. Энэ олон түүхэн үйл явцуудаа нэгтгээд, тасралтгүй нийтэд хүргэхдээ муу анхаарч байгаа нь бидний аюул болоод байна. Их Монгол Улс байгуулагдаад, дараа нь Эзэнт гүрэн болсон. Эзэнт гүрэн задраад хэд хэдэн жижиг улс болсон. Жишээ нь, Цагаадайн улс одоогййн Туркмен, Узбекийн улсууд байна. Алтан ордны улсууд одоогййн ОХУ-ын нутагт байна. Хүлүгэгийн улс Ирак Перс гээд байна. Тэр улсууд өөрсдийнхөө түүхийг Монголтой салшгүй холбоотойгоор бичиж байна. Ийм агуу түүх үлдээчихээд бид чимээгүй суугаад байж болохгүй шүү дээ. Монголчууд 800 жилийнхээ ойг тэмдэглэсэн. Гэхдээ Монгол дотроо л шуугиад байсан болохоос биш нөгөө агуу их Алтан ордны, Хүлүгэ¬гийн, Цагаадайн, Юань улсын тухай хэн ч дэлгэрүүлж яриагүй шүү дээ. Юунаас нь айсан юм бүү мэд. Монголын байлдан дагууллыг харгис хэрцгий дайн байсан гэж нэг хэсэг бичсэн. Харин Монголын эзэнт гүрний харъяанд орж байсан улсууд одоо “Бид Монголын хүчинд нэгдсэн” гэж үзэж байна. Жишээ нь, Оросын түүхчид, “Тархай бутархай байсан олон жижиг вант улсыг Алтан ордны улсын хүчинд нэгтгэж, Орос улс хүчирхэг болсон” гэж. Иран, Персийн тэр хөгжил цэцэглэлтийг Монголын эзэнт гүрэн улам дэлгэрүүлсэн гэж хүлээн зөвшөөрч байна шүү дээ. Энэ бол бидний бахархал болохоос биш бусдын түүх, соёлыг булаах гэсэн зүйл огт биш.
    -Судалгаа олигтой хийгдэхгүй, хийсэн нь олонд хүрэхгүй байгаа нь нөгөө л төрийн бодлого байхгүйтэй холбоотой байх даа?
    -Хүннүгийн түүхийг судлах, сурталчлах гэдэг зүйл бас л мөнгө санхүүтэй холбоотой болоод байна. Өнөөдөр манай улс шинжлэх ухааны салбарт хэдэн т
    өгрөг зарцуулдгийг би үнэндээ мэдэхгүй. Түүхийн шинжлэх ухаанд лав бага мөнгө зарцуулж байгаа гэж би боддог юм. Би Хүннүгийн түүхийг судлах гээд сүүлийн таван жил төсөл бичиж өгсөн. Батлагдаагүй. Аль шатандаа очиж хасагддаг юм, мэдэхгүй. Миний ажиллаж байгаа “Гол мод-2″-ын судалгааны зардлыг сүүлийн 10-аад жил Улаанбаатар Их сургуулиас гаргаж байгаа. Үүний хүчинд судалгааны ажил явж байна. “Гол мод-2″ дахь Хүннүгийн хаадын булшийг би найман жил цэвэрлэж байна. Дагуул 30 булшны сүүлийнхийг энэ жил малтаж дууссан. Үүнийг түгээн дэлгэрүүлж, монгол түмний хүртээл болгох зайлшгүй шаардлага бий. Төрийн нэгдсэн бодлого үүнд хэрэгтэй байна. Судлаачдад түүхээ судал, судалгааны үр дүнгээ дэлгэрүүл гэж мөнгө өгдөг, эргээд хариуцлага тооцдог болчих хэрэгтэй байна. Түүнээс биш зүгээр сонирхсон хэдэн хүн түүх бичээд олныг хамарч чадахгүй.
    -Хүннүгийн түүхийг судалдаг гадаад, дотоодын олон судлаач байдаг юм байна. Хоорондын уялдаа холбоо хэр байдаг юм бэ. Мөнгө санхуүгээс гадна харилцан туршлага судалгаанд багагүй нөлөөтэй байх?
    -Манайд өдгөө түүх, археологийн судалгаа хийдэг 20 гаруй гадаадын хамтарсан экспедици ажиллаж байна. Энэ олон судалгааны ангиуд яг үнэн¬дээ судалгааны ажлын үр дүнгээ нэгт¬гэж чадахгүй байгаа. Энэ бол бидний буруу. Нэгзорилго чиглэлд хийж бай¬гаа судалгааны ажлыг ашиглахгүй байгаа нь том алдаа. Нөгөө нэг алдаа нь хамтарч ажиллаж байгаа гаднын судлаачид судалгааны зардлаа олж ирдэг. Тиймээс “мөнгөө төлсөн хүн хөгжим захиална” гэдэг шиг өөр өөрс-дийнхөө байр сууриас судалгааны үр дүнгтайлбарладаг. Энэ бол хамгийн аюултай. Жишээ нь, хоёр жилийн өмнө Монгол нутагт Оросын судлаа¬чид монголчуудтай хамтран Хүннү¬гийн булш бүхий Ноён уулд хорьду-гаар булшийг малтсан. Тэндээс гарсан эмэгтэй хүний яс, эд өлгийн зүйлсийг харьцуулан судалж үзээд “Хүннү нар Туркистан гаралтай нь нотлогдлоо” гэсэн өгүүүлэл нийтэлсэн байгаа юм. Үүгээрээ монголчуудын угсаа гарлыг шинжләх ухааны аргаар үгүй хийж байгаа хэлбэр. Судалгаанд мон¬гол судлаач оролцсон. Төр улсаа төлөөлсөн тэр хүн юу хийсэн юм бэ. Тэр булшнаас гарсан эмэгтэй Туркис¬тан хүн байж болно. Хүннүгийн хаад дэлхийн аль ч өнцгөөс эхнэр авсан байхыг үгүйсгэхгүй. Зөвхөн тэр эмэгтэйгээр Хүннүгийн угсаа гарлыг тодорхойлно гэдэг бол шинжләх ухааны аргазүйн хувьд буруу. Ингэж ямар нэг аргаар Хүннүг монгол биш гэж нотлохыг хичээх судлаач нар олон бий. Үүнийг монгол судлаач нар өөрсдөө залруулах ёстой.
    -Сонирхож асуухад, хаанахын судлаачид байв даа, Монголоос нэг булш олсноо сүр дуулиантай зарлаж байгаа баримтат киног сая-хан үзсэн. Жишээ нь тэр таны ярьсанчлан манай түүхийг өөрсдийнх болгон тайлбарласан нэг жишээ юү?
    -Тэр чинь Герман, Орос, Мон¬голын хамтарсан археологийн судал¬гаа байсан юм. Бас л өөрсдийнхөөрөө тайлбарласан. Тэнд бас л монгол суд¬лаач орсон. Би өмнө нь нэг удаа Францын экспедицийнхэнтэй ажилласан. Баримтат кино хийж байхдаа надаар Хүннүгийн түүхийг яриулж, судал¬гааны ажлаа хамтран хийж, хоёр жилийн турш авсан киногоо монтажлаад, францын эрдэмтэд хийсэн болгоод гаргаж байгаа байхгүй юү. Тэгэхийг нь мэдсэн бол би гэрээ хийх ёстой байж л дээ. Тэгжчадаагүй миний хохь болсон. Ийм зүйл олон давтуулахгүйн тулд судалгааны ажлыг төрөөс санхүүжүүлэх ёстой. Дээр хэлсэн 20 гаруй хамтарсан экспедцийн судалгааны мөнгө бүгд цаанаасаа санхүүжилттэй байгаа. Ийм ядарсан улс байж болохгүй шүү дээ. Хамтарч ажиллаж болно. Ядаж 50:50 хувийн хөрөнгө оруулалттай байх ёстой.
    -Хүннүг таниулах ажлыг дотроосоо эхэлж хийх ёстой гэж та хэлсэн. Үүний тулд зөвхөн дунд сургуулийн хичээлийн цагийг нэмэхээс илүү баримтат кино шиг хэвлэл мэдээллээр дамжуулж нөлөөлөх ёстой юм шиг?
    -Есүсийн талаар хүүхэлдэйн киног хар. Хүүхдүүд салахгүй үзэж байна шүү дээ. Багаасаа ийм зүйл үзсэн хүүхэд Есүст итгэхгүй яах юм. Түүн шиг өнөөдөр Хүннү, Сяньбигийн тухай баримтат, хүүхэлдэйн гээд залууст хүрэх ямар хэлбэр байна, тэр болгоноор хийх ёстой байхгүй юү. Гадаадынхны хийсэн түүхэн, уран сайхны киног түүх гуйвуулсан гэж маргаж байна. Тиим маргаан гарч л байг. Гагцхүү энэ чинь Монголын түүх шүү гэдгийг харуулж байх ёстой. гадна өдөржин шөнөжин яриад бардаггүй монголчуудын тэр их агуу үлгэр домгийг одоо яагаад ярихаа больчихоо вэ. Одоо гаднаас дайсан орж ирээд, Монгол Улсыг эзэлнэ гэж хэзээ ч байхгүй. Харин оюуны соёлын хүчээр өөрийнх нь соёлыг устгаад “түрэмгийлэх” боломж бол бий.
    -”Монголын нууц товчоо” шиг Модун хааны үеийг утга зохиолын хэлбэрээр ном болгон гаргах бо¬ломж байдаг уу. Залуу үеийнхэнд Чингис хаанаар бахархах гол эх сурвалж тэр л болж байна шүү дээ?
    -Бидний үед Хүннүгийн тухай баримт: ном зохиол хадаглагдаж үлдсэнгүй л дээ. Хүннүгийн түүхийн талаар Хятадын эх сурвалжид бичсэн байгаа юм. “Хүннү нарын бичиг нь шувууны хөл шиг. Чулуу, модон дээр сараачиж бичдэг байсан гэж бичсэн байгаа юм. Би Булганы Эгийн голын ойролцоогоос бичгийн чулуун янтай хоёрыг олсон. Энэ мэт түүхэн баримт байна. Мэдээж төр улс юм чинь бичиг соёлтой, ном судартай байсан байж таарна. Харамсалтай нь бидний гарт алга. Гэхдээ алга байна гэдэг огт байхгүй гэсэн үг биш. Монголын нутагт байгаа энэ олон булшнаас ком зохиол, бичиг соёлын түүхэн сурвалж гарахыг үгүйсгәхгүй.
    -Баримтат кино гэснээс Модун Шаньюйгийн талаар кино хийх гэж байгаа гэсэн. Киноны багийнхан судлаач нартай зөвлөлдөж байгаа нь суурь судалгаа сайтай кино болж байгаа юм болов уу гэж санагдаж байна?
    -Киноны багийнхантай уулзсан. Тэр залуусын санаа, зорилгод би их баярлаж байгаа. Уран сайхны киногоор дамжуулж, Хүннү болон Модун хааныг гаргаж ирж байгаа нь маш зөв. Энэ кино гарчихвал монголчуудын сэтгэлд бид ийм агуу түүхтэй ард түмэн байна гэж ойлгоход дөхөм болно. Тэд надаас тухайн үеийн эд өлгийн зүйл, ахуй ямар байсан талаар асуусан. Би өөрийн мэдэж байгаа зүйлээ харамгүй хэлж өгье. Үүний өмнө “Үхэж үл болно” гэж Чингис хааны тухай нэг кино гарсан шүү дээ. Тэр кино яагаад олны сэтгэлд хүрээгүй вэ гэхээр тэнд монгол ахуй, ёс заншил бага харагдаж байгаа байхгүй юү. “Цогт тайж” гэж кино байна. Тэр кинонд түүх гуйвуулсан зүйл их бий. Гэхдээ монгол ахуй нь байгаа учраас монголчуудын өнөөг хүртэл үзэх дуртай кино хэвээр байгаа юм. Тиймээс Модун Шаньюйгийн тухай энэ кинонд тухайн үеийн ахуйг оруулахдаа монгол угсаатныхаа ёс заншилд тулгуурлахад буруутгах юм огт байхгүй. Үүнд анхаарч судлаач нараас зөвлөгөө авч байгаад баярлаж байна. Тэр уран бүтээл маш хурдан гараасай л гэж бодож байна.

  • АЛТАН ОРДЫН ӨЗБЕГ ХААН

    1312 онд Тогтох хаан таалал төгсөв. 1313 онд хаан ширээний төлөө удтал тэмцсэний эцэст Зvчийн удамын Монгол ноён Өзбег хаан ширээнд суув. Өзбег хаан ИлХаантай найрамдалын гэрээ байгуулж, өмнөд хилээ аюулгvй болгож аваад улс орныхоо дотоод vймээн самуунд хамаг анхаарлаа төвлөрvvлэв. Оросууд хоорондоо хядалцаж, Серб, Болгар, Византууд бие биенээ дайран довтолж, хvчээ сулруулж байсан “туйлын таатай vе” эхлэв. Өзбег хаан тэднийг ажиглаж байгаад аль хvчирхэгжиж ирснийг нь нөгөө сул доройтой нь нийлж дарчхаад, дахин хооронд нь зодолдуулаад сууж байхад л болчих байв. Гэвч асар аюултай, шинэ өрсөлдөгч өсөн өндийж байлаа. Энэ бол Османы туркууд байсан бөлгөө.

    (тэр vеийн зоосон мөнгө)
    Туркvvд Алтан Орд болон ИлХааны хооронд яс хаяж, Монголын хоёр хөрш улс дахин дайнд татагдан орлоо. Өзбег хаан хуучин холбоотон Египеттэй ИлХаадын эсрэг хамтран дайтья гэсэн санал тавьсан боловч татгалзсан хариу авчээ. Өзбег хаан ганцаараа ИлХаадын эсрэг довтлох гэж нэг vзсэн болов хvчирхэг Монгол, Иран дайчдын vлэмж их хvчийг хараад, айх сэтгэл төрж, байлдалгvй буцжээ.
    Алтан Орд хуучин холбоотон Египетээ жигшин vзэж, тэдний усан болон газрын худалдааны замыг боож эхлэв. Цагадайн хаант улстай холбоо тогтоож ИлХааны эсрэг хамт байлдья гэж гуйж vзсэн боловч мөн л татгалзсан хариу авав.

    1325 онд ИлХааны цэргvvд умардын дайсан Алтан Ордын нутагт цөмрөн оров.
    1335 онд Өзбег их цэрэг хураан ИлХааны эсрэг довтолж, хvчээр тvрэн урагшилсаар 1340 онд маш бага хэмжээний газрыг булаан эзлэв. Гэвч гол хvслэн болсон Кавказаа буцааж авч чадсангvй. 1341 онд Өзбег хаан нас барав. Монголчуудын нөлөө vлэмж суларч, татаруудын хvч өсөв. Татарын зарим ноёд Польшид дагаар орж Алтан Ордын эсрэг байлдаж байлаа. Алтан Орд олон улсын тавцанд ганцаардаж, ноёд нь эрх мэдэл булаалдан тэмцэж, иргэд vймж, Монголчуудын ноёрхол ганхаж эхэлсэн байна.

    Өзбег хааны нэрээр өөрсдийгөө нэрлэсэн гэх Тvрэг угсааны улс бий. Энэ бол анхандаа монгол, турк, иран овогтнуудаас холилдон бvрдсэн Узбекууд болно. Тэр vеийн Узбекууд Бат хааны удмын Өзбегийг “Yндэстний Их Эцэг” гэж vздэг байжээ.

    (Узбек гэр- эсгий туургатны нэгэн жишээ)

    (Узбек охид – Монголчуудаас ялгаа байна уу?)

    (Узбекийн “vндэсний эцэг” Доголон Төмөрийн хөшөө)
    Ашигласан материал. Micheal Weiers. Die Goldene Horde.
    Ч.Отгочулуу http://otgochuluu.blogspot.com

  • ЭМЭГТЭЙ ХҮН ДЭЭЛЭЭ НӨМГӨН ӨМСДӨГГҮЙН УЧИР

    Гэтэл ноёны хатан хүүхэд төрүүлэхгүйн дээр өдөр хоногоор ааш зан муутай болж, царай төрх доройтсон нэгэн болов. Ноён, надтай суухдаа нутаг усандаа гайхагдсан сайхан хүүхэн байсан юмсан хэмээн ихэд санаа алддаг болов. Гэтэл нэгэн мэргэн бадарчин хэдэн нутаг дамжин тэднийхийг зорин ирээд хатантай чинь уулзая гэж гэнэ. Ноён ч зөвшөөрч хатантай уулзав. Бадарчин хэлж гэнэ:
    -Эмэгтэй хүний сүр сүлд хийморь нь чих болон мөрөндөө оршино. Таны үзэсгэлэн гоо өдрөөс өдөрт гундаж, ханьдаа нуган үр төрүүлж өгч чадахгүй байгаагийн шалтгаан нь нөмгөн явдагт байна. Эмэгтэй хүн нөмгөн явбал ад зэтгэрийн гүйдэлтэй учирна хэмээн цээрлэдэг юм. Хормойгоор чинь дамжин мөрөн дээр чинь заларсан чөтгөрийг хөөх хэрэгтэй гэж гэнэ. Ноён ихэд бишрэн миний хатан нээрээ нөмгөн явдаг та үүнийг яаж мэдэв гэхэд Эмэгтэй хүн нөмгөн явхад сүнс, сүгний дүртэй болдог.
    Тиймээс таны хатан үр хүүхэд төрүүлэн өгч чадахгүй, ааш зан нь солигдон байгаа хэрэг гээд хатанд засал ном хийж, мөрөн дээр нь галын засал хийжээ. Үүнээс хойш хатан найман хүүхэд төрүүлж өнөр өтгөн сайхан айл болсон гэнэ. Сургамж Эмэгтэй хүн нөмгөн дээл өмсдөггүй бөгөөд өр төлөөсөнд нь хүүхэдгүй байх ёртой гэж үздэг байна. Эрэгтэй хүний хийморь сүлд бүсэндээ байдаг. Ялтан болоогүй л бол дээл нөмгөн өмсдөггүй юм гэнэ дээ.

     

  • МАНЖИЙН ТӨРИЙГ ЗАЛУУРДАЖ ЯВСАН МОНГОЛ ГҮНЖИЙН ТҮҮХ

    Түүнийг Монголын түүхэнд “Сэцэн Амирлангуй” хэмээн тэмдэглэсэн байдаг бол Хятадын түүхэнд Хуванхэу буюу Хаш хатан гэж тэмдэглэжээ. Амирлангуй гүнж Манж Чингийн анхны их хаан Нурхайч баатрын удам, хаан ширээг залгамжлах ханхүү Тай Цуны ес дэх татвар эм болж очиход хааны ордны ихэс дээдсүүд ихэд дээрэнгүй хандахын зэрэгцээ хуучин хатад, татвар эмс үл тоон дорд үзэж байжээ.
    Хүүхэд зангаа огтхон ч гээгээгүй хөгжилтэй сэргэлэн Амирлангуй энэ бүхнийг огтхон ч тоодоггүй байсан агаад өөрийн шивэгчидтэй яг л найз нөхөд мэт дотно харьцан тэр даруй өөрийн гэсэн хүрээллийг бий болгосон байна.
    Эдгээр шивэгчингүүд түүний төлөө насан туршдаа үнэнч зүтгэсэн гэдэг. Энэхүү гүнжийн тухай манай түүхч нарын судлан гаргаж ирсэн материалууд өөр хоорондоо нэлээд зөрүүтэй байдаг.
    Амирлангуй гүнжийг хааны ордонд ирсний дараахан Ар халхын ноён Чибхэмэн угсаа залгамжлах ханхүү Тай Цунд нэгэн догшин морь бэлэглэжээ. Тэрхүү морийг хааны ямар ч мундаг адуучин номхруулж чадахгүй байсан юмсанж.

    Гэтэл Амирлангуй гүнж тэр морийг хэдхэн хоногийн дотор хонины морь шиг л номхруулж чадсан төдийгүй морин дэл дээр өсөж торнисон монгол хүн гэдгээ харуулах мэт хаа сайгүй давхиж явах болсон тул түүгээр бахархсан ханхүү Тай Цун өнөөх морийг гүнжид бэлэглэхийн зэрэгцээ их хэмжээний торго дурдан, үнэт эдлэлээр шагнасан байна.
    Гэтэл Амирлангуй гүнж энэ бэлгийг бусад хатад, татвар эмсийн адил зөвхөн өөртөө авсангүй. Тэрбээр хааны ордны ихэс дээдэст мөн тайгануудад бүр зарц шивэгчингүүдэд хүртэл энэ бэлгийг хишиг болгон хувааж өгчээ. Энэ нь түүний нэр хүндийг улам өргөж тойрон хүрээлэх хүмүүсийнх нь тоог улам олон болгожээ.
    Маргааш зуун уут дүүрэнг эзэмшихийн тулд өнөөдөр арван уут дүүрэнг ашигтайгаар зарлагадаж бай гэсэн үзэл баримтлалыг хатуу дагадаг байсан “Дээд эрдэмт” хэмээх ханхүү Тай Цунд Амирлангуй гүнжийн энэ мэт байдал ихэд таалагддаг байсан болохоор тэр 1626 онд хаан сууринд суумагцаа “Баруун ордны их хатан” гэсэн өндөр хэргэмийг албан ёсоор хүртээсэн байна.
    Тал нутгийн охин Амирлангуй хааны ордонд ирснээсээ хойш ердөө ганцхан жилийн дотор ордны их хатнаар өргөмжлөгдсөн нь энэ. Тэрбээр хорин нас хүрэхээсээ өмнө гурван удаа төрсөн бөгөөд энэ гурван хүүхэд нь гурвуулаа охин байв.
    Гэтэл бусад хатад, татваруудаас хүү төрсөөр, хааны нуган үрийн тоо өссөөр найм хүрсэн байжээ. Тиймээс Амирлангуй гүнж ганц л зүйлийг хүсэх болсон гэдэг. Тэрбээр хүү төрүүлэх юмсан гэж өдөр шөнөгүй мөрөөддөг байсан бөгөөд нэгэн өдөр бие давхар болсноо мэдэж “Хүү байгаасай” хэмээн залбирч эхэлсэн байна.
    Гэхдээ тэр зүгээр ч нэг залбираад суусангүй. Хүү төрдөг л юм бол хүүгээ хаан ширээ залгамжлагч болгоно гэж бодож, үүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх вэ хэмээн арга ухаан сийлж эхэлсэн гэдэг.
    Учир нь тэрбээр хүү төрүүллээ ч өмнө төрсөн наймын найман ханхүүг хааш нь хийх билээ. Хаан суудал алсын од мэт холын холд байх шиг санагдаж байсан боловч тэр “Чингисийн удмын хүү Манж Чингийн хаан болох ёстой” хэмээн бодож дэндүү эрсдэлтэй алхам хийхээр зориг шулуудсан байна.
    Тэрбээр юун түрүүнд есөн эрдэнэ дүүрэн шигтгэсэн өөр ямар ч хатанд байхгүй гоёмсог даашинз хийлгэж эхэлжээ. Энэ даашинзыг түүнд үнэнчээр зүтгэхээр эргэлт буцалтгүй шийдсэн ордны уран дархчууд маш нууц байдалд хамаг л ур чадвараа шавхан бүтээсэн бөгөөд үгээр дүрслэн хэлэхийн аргагүй тэр гоёмсог даашинзыг өмсөхөд Амирлангуй гүнжийн биеэс мянга мянган гэрэл цацарч байх шиг л сүр жавхлантай ганган тансаг харагдаж байсан гэдэг.
    Есөн эрдэнийн өнгөөр туяаран солонгорох болсон Амирлангуй хэд хоногийн дараа үнэнч шивэгчингүүдээ ашиглан “Амирлангуй хатан есөн эрдэнийн өнгөөр туяарч эхэлсэн нь түүнээс алтан Луу Жинлэн төрөхийн тэмдэг” гэсэн цуу яриаг тараажээ.
    Энэхүү гайхалтай цуу ярианд хаан эзэн Тай Цун хүртэл итгэж ихэд баяртай байх болжээ. Харин хааны бусад хатад, татвар эмс энэ цуу ярианд эгдүүцэн Амирлангуйг урьд урьдынхаас илүү үзэн ядаж, дайсагнаж эхэлсэн ч хааны зүгээс бас ард олны зүгээс хайр хүндэтгэл, итгэл найдвар хүлээн авсан Амирлангуй гүнж үүнийг огтхон ч тоосонгүй.
    Тэрбээр тун удалгүй ахин нэг эрсдэлтэй зүйл хийсэн нь “Одоо төрөх ханхүү бол ирээдүйд дэлхийг захирах ёстой Богд хөвгүүн юм шүү гэж тэнгэрийн хүн зүүдэнд ирж хэлэв” гэсэн цуу үгийг тараасан явдал байлаа.
    Хаан зүүдний тухай яриа тараасан эзнийг олохоор хөвөрдөн хөөсөөр Амирлангуй гүнжийн шадар шивэгчингүүд дээр тулж нэг бүрчлэн байцаасан агаад тэд энэ үед гүнжийн заасан ёсоор нэг зүйлийг тоть мэт давтан хэлсэн нь “Би тийм зүүд үзсэн” гэх үг байсан гэдэг. Нэг ёсондоо хатны бүх шивэгчин хатантайгаа ижилхэн Богд хөвгүүн төрөх тухай зүүдэлсэн болж таарсан байна.
    Энэхүү явдлын дараа Амирлангуй хатнаас төрөх хөвгүүн тэнгэрийн хүү гэсэн яриа маш хүчтэй тархаж хаан эзэн ч хүү төрөх өдрийг тэсэн ядан хүлээж эхэлжээ. Төрөх өдөр ойртох тусам Амирлангуй гүнжийн дотор “Хүү төрөхгүй бол яана. Охин төрвөл яах билээ” гэсэн айдас хуралдаж байсан ч тэр огтхон ч барьц алдахгүй байсаар хоног хугацаагаа гүйцээж нэгэн шөнө дуншиж эхэлжээ.
    Тэнгэрийн хүүг тосож авах гэсэн хаан эзэн ч хатнаа төрөхийг хүлээн холхиж байсан бөгөөд үүр цайх үед Амирлангуй гүнж амаржиж хүсэн хүлээсэн хүүгээ тэврэн авсан гэдэг. Хаан эзэн Тай Цун ч учиргүй баярлан “Хааны ес дэх хүү. Энэ бол гайхалтай сайхан баяр” гэсээр Фу Лин буюу Буян ирэгч хэмээх билигтэй сайхан нэрийг өгсөн гэдэг.
    Дуулиантай төрсөн энэ ханхүүгээ хаан тэр дор нь хаан ширээг залгамжлагчаар өргөмжилжээ. Тай Цун хаан 1643 онд тэнгэрт хальсан бөгөөд хаан нас барсан өдрөөс эхлэн Амирлангуй хатны зургаахан настай хүү Фу Лин Манж Чин улсын хаан ширээнд сууж “Эеэр засагч” хааны эрин эхэлсэн билээ.
    Зургаахан настай Фу Линийг хаан ширээнд суулгахгүйн төлөө ил далд өрсөлдөөн өрнөж, аль хэдийн нас биед хүрсэн хан хөвгүүд тэдний эхчүүд янз бүрийн хорт явуулга хийж байсан ч энэ болгоны эсрэг арга ухаан төгс Амирлангуй хатан хориг хаалт тавьж, өөрт үнэнч хүмүүсийн хүчээр хүүгийнхээ эсрэг чиглэсэн бүхий л муу муухайг сарниулан бут цохиж байсан гэдэг.
    Амирлангуй хатанд ордны ихэс дээдэс байтугай ард олон хүртэл хүндэтгэлтэй ханддаг байсан болохоор ханхүүг эсэргүүцсэн элдэв хорт явуулга ч аяндаа сарнин алга болж монгол хатан зургаан настай хүүгээрээ дамжуулан Манж Чин улсын төрийн алтан жолоог барьж эхэлсэн яруу сайхан түүх бий билээ.

     

  • Суут Б.ШАРАВ Танд БАЯРЛАЛАА…

     

    Суут хөгжмийн зохиолч Б.Шаравын мэндэлсний 70 насны ой, тэмдэглэгдэж амжаагүй Хөдөлмөрийн баатар цолны мялаалга “Баярлалаа” хүндэтгэлийн концерт өнгөрсөн амралтын өдрүүдэд Соёлын төв өргөөнд боллоо. Б.Шаравын уран бүтээлийн сан хөмрөг бол хязгаар нь хараа үл гүйцэх, гүн нь чанадын чанад орших далай. Энэ далайгаас монгол түмний сэтгэлд хоногшсон дуу, хөгжмийн шилдэг бүтээлүүдийг хэрхэн сонгохоо шийднэ гэдэг найруулагчийн хувьд амаргүй ажил мэт. Тиймээс дууны бүтээл, хөгжмийн бүтээл хэмээн концертыг хоёр хэсэг болгож, урлагт хайртай, Б.Шаравын хөгжимд дуртай үзэгчдийг хоёр өдөр жаргаав.

    I.ДУУНЫ БҮТЭЭЛҮҮД
    “Баярлалаа” дууны бүтээлийн концертыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, төгөлдөр хуурч Б.Чинбат алдарт “Баярын мишээл”, “Сургууль минь баяртай” дууны хөгжмийн эрч хүчтэй аялгуугаар нээсэн.
    Үүний араас “Сонин хангай” романс, ДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Ө.Уянга “Таны төлөө дуулъя”, “Яг түүн шиг” шоугаар олонд танигдсан залуу дуучин Ч.Мишээл “Миний охин сайн хүн болоорой” дууг нь дуулж, түүний багш Б.Чинбат төгөлдөр хуурын яруу эгшгээр хоршив. ДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин А.Эрдэнэтуяа “Ээж нутаг хоёр”, хөгжмийн зохиолчийн ээждээ зориулсан “Очоод золгоно доо” дууг ДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Б.Гомбо-Очир, тус театрын гоцлол дуучин Э.Отгонбат “Хөгжим ба нулимс”-ыг дуулсан.

    Б.Шарав гуай нэгэн дууг “Харанга”-ын Б.Лхагвасүрэнд зориулан бичсэн нь “Алаг нүд шиг эх орон”. “Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Загдын Түмэнжаргал Б.Шарав хоёрын үерхэл амьдрал, уран бүтээлийн үерхэл байжээ. “Сургууль минь баяртай” бол Багшийн сургуульд байхдаа зохиосон Б.Шаравын анхны дуу. Энэ дууны шүлгийг З.Түмэнжаргал бичсэн. “Очоод золгоно доо” мөн л энэ хоёр уран бүтээлчийн дундаас төрсөн. “Алаг нүд шиг эх орон” дууг найрагч эрүүл мэндийн хувьд нэлээд хүнд үедээ бичсэн гэж дуулсан” хэмээн хөтлөгч, On’n Off продакшны гүйцэтгэх захирал Т.Нансалмаа тодотгоод, тайзнаа Гавьяат жүжигчин, дуучин “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, гитарчин Ц.Энхманлай нарыг урилаа.

    Найзуудын хамгийн сүүлчийн хамтын бүтээл зохиолчдынхоо алсад одсоноос хойш буюу 2020 онд дуун эгшиг болж, одоо та бидний сонорыг мялааж байна.

    “Харанга”-ын Х.Лхагвасүрэн дуугаа дуулаад, концертын тайзны хойморт хүндэтгэн залсан агуу Б.Шаравын хөрөг зураг руу харж, нөхөрсгөөр ёслон үзэгчдийг хөгжөөгөөд, хөнгөн гуниглуулаад авна лээ.

    Тэрбээр, “Б.Шарав гуайдаа баярлалаа, З.Түмэнжаргал гуайдаа баярлалаа. Ийм л айхтар дуу зохиодог аваргууд даа. Харин дараагийн дуугаа надад шинээр зааж өгөөд, тэнгэрт одсон юм. Үгийг нь та нар мэднэ” гээд дуулав.
    …Яндаж болдоггүй далай шиг
    Яасан баян нутаг вэ… гэх сурагч байхдаа цээжилсэн, нээрээ л сайн мэдэх Төрийн шагналт яруу найрагч Д.Сэнгээгийн “Эх орон” шүлэгт зориулан шинэ аялгуу зохиосноо дуучин Х.Лхагвасүрэнд зааж өгснийг “Баярлалаа” концертыг үзэгчид бид анхны сонсогч нь болж хүлээн авлаа.
    Ардын уран зохиолч Т.Галсангийн үг, Б.Шаравын аялгуу “Аав ээж хоёр минь” дууг Ардын жүжигчин, дуучин А.Долгор өөрийн шавь “Сүлд” чуулгын залуу дуучин Т.Санжаатай хоршин дуулав. Мөн дуучин А.Долгор “Бүүвэй тэнгэр ижий” дууны хөгжмийн найруулгыг Морин хуурын чуулгын Уран сайхны удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайханы шинэчлэн найруулснаар хүргэлээ.

    Ардын жүжигчин А.Долгор, Б.Шарав бид 20-иодхон наснаасаа нөхөрлөсөн олон сайхан дурсамж бүтээсэн багын найзууд. Б.Шаравынхаа Монголын тал нутаг, Эгнэгт жаргаах эх орон, Бүүвэй тэнгэр ижий, Аав ээж хоёр, Зүрхний хайртай эх орон, Сувдан долгио Хараа, Бүүвэй тэнгэр ижий гээд 10 гаруй дууг би дуулжээ. Найз минь “Зүрхний хайртай эх орон“ дуугаа бичээд “Хоёулаа уралдаанд орно оо” гээд ирсэн. Тэр дуугаараа бид хоёрдугаар байр эзэлж байв. Бас “Чингис хаан” дуурийн Өүлэний ари-г аваад ирсэн. Өүлэний ари-г хамгийн анх “Чингис хаан“ дуурь тоглогдохоос өмнө нэг концертод найзынхаа хүсэлтээр дуулж байлаа хэмээн дурсамжаасаа хуваалцлаа.

    …Би монгол гэдгээрээ бахархдаг. Монгол хүн мэргэжлийнхээ бүх чиглэлээр чадварын хувьд дэлхийн хэмжээнд байх ёстой. Миний зохиосон хөгжмийн уран бүтээлүүд монгол хүний сэтгэхүйг, сэтгэлийг илэрхийлнэ. Энэ бүтээлүүд л намайг төлөөлж, Шарав гэж хэн бэ? гэдэгт хариулах ёстой доо…

    Б.Шаравын Хэрлэнгийн домог хөгжмийн бүтээлээр 2005 онд Нобелийн шагнал гардуулах ёслолын ажиллагааг нээж байсан. Хөгжмийн зохиолчийн Гавьяат жүжигчин, уртын дуучин Г.Хонгорзулын аялгуут хоолойд зориулан бичсэн энэ бүтээл дэлхийд хэдийнээ цуурайтсан бол Монголын үзэгчдэд анх удаа хүрсэн нь энэ байв.

    II. ХӨГЖМИЙН БҮТЭЭЛҮҮД.
    1952 оны луу жилийн өвөл 11-р сарын 13-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Өлзийт толгойн өвөрт өөрийнх нь хэлснээр Хүннүгийн малчин ардын гэрт агуу хөгжмийн зохиолч, суут Б.Шарав мэндэлжээ. Түүний мэндэлсний 70 насны ойн өдөр Б.Шаравын хөгжмийн бүтээлүүд эгшиглэв.

    …Би ганцхан дуурьтай, “Чингис хаан” дуурь. Миний төрж, өссөн Хан Хэнтий нутгийн түүх, эрч хүч надад нөлөөлж, тийм бүтээл бичүүлсэн байх гэж боддог.

    …Би эх орны хүүхэд, Монголын хүүхэд. Би бол ахуйгаас бий болсон уран бүтээлч. Эхлээд би монгол ахуйд байлаа. Дараа нь миний сурч байсан Свердловск хотын М.П.Мусоргскийн нэрэмжит Уралын хөгжмийн их сургуульд үнэхээр л дэлхийн хөгжмийн том эрдэмтэд багшилж байлаа. Тэнд би олон жил, найман жил сурсан. Тэр бол дэлхийн хөгжмийн шилдэг сайн орчин. Тэс өөр энэ хоёр ертөнц надад зэрэг цогцолсноороо миний хувьд өвөрмөц сэтгэлгээ, өвөрмөц хөгжим бичих Монголын нүүдлийн мал аж ахуй дагасан том соёлыг дэлхий дахинд хүргэхэд гол үүрэг гүйцэтгэсэн болов уу… гэжээ.
    Хөгжмийн концертын нэг онцгой хэсэг нь “Чингис хаан” дуурь. Чингис хаан дууриас Залуу Тэмүүжиний ари, Ван ханы ари, Хадааны ари, Жамухын ари-г ДБЭТ-ын залуу уран бүтээлчид хүргэсэн бол Бөртэ хатан энхрий зөөлөн, намуухан агаад тансаг аялгууг Улсын филармонийн гоцлол хөгжимчин М.Хулан хийл хөгжмөөр тоглож, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхан удирдав.

    Хийлч М.Хулан, Удирдаач Д.Түвшинсайхан

    …Цэлмэг ухаант Өүлэн шиг эх надад байсангүй
    Цэцэн оюунт Бөртэ шиг хатан надад заяасангүй
    Хасар, Бэлгүтэй хоёр шиг хайртай дүүтэй ч биш дээ
    Боорчи, Зэлмэ хоёр шиг босоо өрлөгтэй ч биш дээ… хэмээх найман зууны тэртээх эмзэглэл, харууслын хэмнэл, басхүү эр зориг, эрч хүч мэдрэгдэх Гүр хан Жамухын ари-г ДБЭТ-ын гоцлооч Н.Чулуунхүү дуулан хүргэлээ.

    2002 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг нээж байсан “Хүүхэн хутагтын дуулал”-ыг уртын дуучин Б.Хонгорзул, “Хөгжим ба нулимс”-ыг ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Отгонбат дуулж, үзэгчдийн сонорыг мялаасан.
    Б.Шараваас ундран гарч түмний сонорт хүрч, сэтгэлд эгшиглэсээр байдаг олон сайхан аялгуу бий. Эхнээс нь нэрлэе гэвэл танд алдарт “Сэрсэн тал”, “Монгол орон бадартугай”, “Эхийн сэтгэл сэтгэл шиг”, “Сэтгэлийн эгшиг”, “Гэгээн алсад одох юмсан” тэргүүт аялгуу Таны сэтгэлд эгшиглэнэ үү?

    “Гэгээн алсад одох юмсан” аялгуу сонсогчдын сэтгэлд хэдийнээ хоногшсон. Магадгүй энэ бүтээлийг нь сонсохсон гэж зорин ирсэн үзэгч байхыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ энэ бүтээлийг концертын ерөнхий найруулагч Н.Ононбат сонгоогүй. Яагаад? гэж асуусангүй, хариулт авахыг ч зорьсонгүй. Гэгээн дурсамжаар чөлөөтэй аялуулж, магадгүй уйлуулж орхих энэ бүтээл он жил өртөөлөн олон тайзнаа эгшиглэсээр байх нь эргэлзээгүй.

    Энэхүү сонгодог аялгуудыг Үндэсний урлагийн их театрын Төрийн их найрал хөгжим, Улсын филармонийн найрал хөгжил, Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ Соёлын төв өргөөний тайзнаа хуран чуулж, Шаравын үнэнч сонсогчдын хайр, хүндэтгэл дунд Б.Шаравын нэгэнтээ хэлсэнчлэн “Үгээр илэрхийлж болдоггүй гайхамшгийг эгшгээр илэрхийлж”, хөгжмийн хэл, сүр хүчийг сэтгэл зүрхнээ сийлэв ээ.

    Монголын хөгжмийн ертөнцийн илэрхийлэл, сүр жавхлан болсон гурван том симфони оркестр нэгэн тайзнаа хоршин эгшиглэхийг сонсох нь үзэгчдийн хувьд ховор тохиол. Энэхүү гайхамшигт найрлуудыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, Г.Буянбаатар, Д.Түвшинсайхан, Д.Нямдаш тэргүүт өнөө цагийн сор болсон удирдаачид дохин яруу тансаг аялгууг нь хүртэн мэдрэх, догдолж талархсандаа аньсага чийгтүүлэх боломж олгосон билээ.

    АГУУ хэмээх үгийг чухам ямар үед хэлэх боломжтойг тодорхойлсон нь үгүй. Гэвч энэ тодорхойлолтод багтах суу билэгтэн ховор ажээ. Б.Шаравын бүтээлүүд он цагийн уртад мөнхөд эгшиглэх, цагийн шалгуур давах агуу аялгуу гэдэгтэй маргах сонсогч, урлагч судлаач байгаа бил үү? Хоёр өдөр дараалан тоглосон “Баярлалаа” концертыг хөтлөгч агуу Б.Шарав хэмээн нотолсоор байсан нь хэтрүүлэл хийгээд хий хоосон магтаал огтоос биш билээ…
    Б.Шарав амьдралынхаа сүүлийн мөч хүртэл уран бүтээлээ туурвисаар, хөдөлмөрлөсөөр байжээ. Бие нь тааруухан байхдаа хотын нүргээнээс зайдуухан сэвэлзүүр салхитай газар “Асем вилла” хотхонд хэсэг хугацаанд тухлах ахуйдаа “Асемийн тэмдэглэлүүд” хөгжмийн бүтээл, үүнээс өмнөхөн төрж өссөн Жаргалтхаан нутагтаа амарч байхдаа “Жаргалтхааны тэмдэглэлүүд” хөгжмийн бүтээлээ туурвисныг Улсын филармонийн симфони найрал хөгжмийн аялгуугаар дамжуулан анхны сонсогчид болов оо, бид.

    Би ээжтэйгээ 60 гартлаа хамт байсан, ээж минь 93 настайдаа бурхан болсон. Ээж миний уран бүтээлд маш их анхаарал тавьдаг. Радиогоо дэргэдээ тавьчихаад, хүүгийнхээ аялгууг сонсож суудаг. Манай дүү нар ярьдаг. Ээж минь залуугаасаа байнга гэрээ тойрч мөргөдөг. Тэр зан үйлээ өндөр настай болоод ч таслаагүй. Хэдэн хүүхдийнхээ сайн сайхны төлөө залчирна. Надад зориулсан залбирал нь тусдаа. Уран бүтээлч хүүг минь ивээсэн дээрээ ивээгээч! гэж бурхандаа залбирна. Миний уран бүтээл өдий дайтай яваагийн гол шалтгаан нь ээжийн минь залбирал хэмээн насан өндөр ээжийгээ дурсан өгүүлсэн бичлэгийг найруулагч онож сонгосон нь тоглолтыг нэгэн чимэг.

    Б.Шаравын ээждээ, хорвоогийн гайхамшигт ээжүүдэд зориулсан олон бүтээл энэ тайзнаа олонтаа эгшиглэсээн.

    Эхнээсээ дуусах хүртэл үзэгчдийн гүн хүндэтгэл, талархал, алга ташилтын дунд үргэлжилсэн концертын хаалтыг үзэгчдийн сэтгэл бишрэлийн дээд цэгт хүргэсэн найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ононбат танд баярлалаа. Агуу Б.Шаравын 70 насны ойг түмэн олонтойгоо тэмдэглэх санаачилга гарган концертыг зохион байгуулсан “Таван нүдэн” брэндийг үүсгэгч Б.Батзаяа танд баярлалаа. Б.Шарав сан болон суут хөгжмийн зохиолчийг алдаршуулахад хувь нэмэр оруулсан, хамтран ажилласан бүх эрхэм хүмүүст талархаж байна.

    Б.Шаравын алдарт “Сэрсэн тал”, “Монгол орон бадартугай” симфони удиртгалыг төрийн гурван том найрал хөгжмийн сүрлэг аялгуун дор амьсгаа даран сонсож, эцэст нь аадар бороо шаагин асгарах мэт алга нижигнүүлэн ташиж, суут хөгжмийн зохиолчид, их урлагт гүн хүндэтгэл үзүүлэн суудлаасаа босож талархлаа, хайраа илэрхийлсэн эрхэм үзэгч Танд баярлалаа. Дэлхийн хөгжмийн урлагт, Монголын хөгжмийн ертөнцөд өөрийн гэх их өвийг үлдээсэн СУУТ ШАРАВ ТАНД БАЯРЛАЛАА…

    Хоёр өдрийн концертын энэхүү тэмдэглэлээ агуу Б.Шаравын “Театрт дахин очих хэрэгтэй” хэмээх үгээр өндөрлөм үү. Та театрт дахин дахин ирээрэй… БАЯРЛАЛАА

  • МОНГОЛЧУУДЫН ТУХАЙ-Сплитийн Фома

    Үс сахалгүй хавтгай нүүртэй, навтгар хамартай, жижигхэн онигор хоёр нүд нь хоорондоо их хол. Хувцас хунар нь чийг хүйтэн нэвтрэхээргүй, үсийг нь гадагш харуулсан хоёр давхар нэхий дээлтэй, тэр нь хайрстай төстэй харагдана. Ширэн юм уу төмөр дуулгатай. Зэр зэвсэг нь гэвэл тахир сэлэм, нум саадаг хоромсого зэрэг бөгөөд төмөр, бас ясан зэвтэй, манайхаас дөрвөн хуруу урт сумтай ажээ. Хар юм уу цагаан туг нь адууны хялгасаар хийсэн цацагтай. Жижигхэн биетэй боловч маш чийрэг морьдоо эмээлтэй, эмээлгүй унах бөгөөд тэдгээр нь алс газар давхиж, хоол тэжээлгүй явж сурсан байдаг. Тахгүй хэдий ч янгир ямаа мэт л уул, хавцал, агуйгаар торолгүй давхина. Гурван өдөр сэхээ самбаагүй давхиад өчүүхэн төдий амсхийж, тэвэр төдий өвс идэхэд л болчихно. Хүмүүс нь ч гэсэн хоол хүнсэндээ тэгтэл их анхаарахгүй бөгөөд хатуу ширүүн хүмүүжлээрээ л амьд явдаг мэт байдаг. Талх тариа үл хэрэглэнэ. Дан мах идэж, гүүний сүү (айраг), бас цус ууна. Олзлогдсон хүмүүсийг олноор нь авч явах агаад ялангуяа зэвсэглэсэн кумануудыг (кипчакууд) урдаа оруулан тууж тулалдаанд оруулна. Тулалдахгүй гэдрэг эргэвэл тэр даруй ална. Монголчууд өөрсдөө тулалдаанд орох гэж нэг их дурлахгүй. Алагдсан хүнээ авсгүйгээр газарт булна. Тэдэнд мориороо гаталж чадахгүй гол гэж байхгүй. Томоохон гол мөрнүүдийг бол үлээсэн ширэн тулам, зэгсэн сал (завь) хэрэглэн гаталдаг болжээ. Даавуу юм уу илгээр хийсэн асар майхан хэрэглэнэ. Тэд үй олноороо байх боловч буурилан буусан газраас нь чимээ шуугиан, хэрүүл маргаан ер үл сонсдоно. Тэд гай гамшгийг тэвчээртэй даван туулж, тэмцэл тулалдаанд шаргуу орно”.
    Тайлбар: Энэ бичвэр бол халимаг монгол судлаач Эренжен Хара-Даваны (Эренджен Хара-Даван) (НТ 1883-1941) 1929 онд хэвлүүлсэн “Сод жанжин Чингис хаан, түүний үлдээсэн өв” (“Чингисхан как полководец и его наследие”) хэмээх номын хэсэг юм. Энэ номд Чингис хааныг цэргийн сод гарамгай жанжин гэдэг талаас нь голлон бичсэн бөгөөд бас Монголын эзэнт гүрний Евразид үзүүлсэн нөлөө, түүний дотор монголчуудын Орост үзүүлсэн нөлөөг дэлгэрэнгүй тоочсон байдаг. Энэхүү номыг 2002 онд монгол хэлэнд орчуулан хэвлэсэн ба 2003 онд дахин хэвлэжээ. Тус номын Бат хааны удирдсан Монголын их цэрэг Европт аялан дайтаж байх үед тэднийг өөрийн нүдээр үзсэн католик шашны санваартан Сплитийн Фомагийн (НТ 1200-1268) тэмдэглэлээс эш татсан хэсгийг та бүхэнд сонирхуулж байна.