БИТҮҮЛЭГ САЙХАН…
Өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдрийн мэнд ээ!
Өнөөдрийг БИТҮҮН
Идээг нь БИТҮҮЛЭГ
Идэхийг нь БИТҮҮЛЭХ
Ихдүүлэхийг БИТҮҮРЭХ гэмой.
Нүүр номынхоо эрхэм хүндэт найзууддаа Мэхийн ёсолж, гэгээн бүхний дээдийг хүсье ээ! Та нар минь сайхан битүүлж, сар шинэдээ сайхан шинэлээрэй!
Аа тийм, тавгийнхаа идээг зөв тааруулж зассан биздээ.
Category: Монгол үндэсний түүх
-
ҮНДЭСНИЙ СОЁЛ, ЗАН ҮЙЛ
-
БИТҮҮНИЙ ӨДӨР ЦЭЭРЛЭХ ЗАН ҮЙЛ
4. Гэр орон харанхуй байх, хувцсаа гадаа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэж, чөтгөр хорлоно хэмээн үздэг.
5. Өлөн зэлмүүн хонохыг цээрлэнэ. Энэ нь ирж буй жилд нийтээрээ өлсөхийн ёр гэх учир хоол ундаа цадтал тохируулан хэрэглэнэ.
6. Гэртээ хэрүүл хийх, өндөр дуугаар орилохыг цээрлэдэг. Эс дагаваас шинэ ондоо хэрүүл тасрахгүй. -
САР ШИНЭЭР ХЭРХЭН ХӨӨРӨГ ЗӨРҮҮЛЭН МЭНДЛЭХ ВЭ?
– Сүрэг мал онд мэнд тарган тавтай оров уу? гэхчлэн хөөрөлдөөд хөөргөө харилцан солилцон тамхилж мэндээ мэдэлцдэг.
Хөөргөөр тамхилахдаа бие биенээ харилцан ойлголцдог төдийгүй хөөрөг зөрүүлж сайн сайхан яваагаа мэдэгдэж амар амгалангаа айлтгацгаана.
Анх монголчууд гаанс солилцон мэндлэх ёс заншилтай байсан бөгөөд энэ нь уламжлагдан явсаар хөөрөг хэрэглэдэг болсон цагаас хойш хөөрөг зөрүүлэн мэндлэх ёсон бий болжээ.
Хөөрөг зөрүүлэн мэндлэхдээ хөөрөгнийхөө толгойг султгаж тус тусынхаа хөөргөө алгандаа барьж бөөр бөөрөөр нь харилцан зөрүүлж солилцоно.
– Ирсэн зочин гэрт орж тухлан суусны дараа эртний ёсыг баримтлан гэрийн эзэнтэй хөөргөөр тамхилна.
– Хөөрөгтэй тамхийг авч хамартаа хүргэн үнэрлээд буцаан солилцоно.
– Энэ бол харилцан бие биенээ хүндэтгэсэн нөхөрсөг харилцааны илэрхийлэл болдог.
– Хөөрөг солилцох өс нь ирсэн угтсан бүгдээрээ эв найртай халуун дотноор бие биедээ
хандаж буйн дохио юм.
– Залуу хүн ахмад буюу хүндтэй хүнтэй эхэлж мэндчилж тамхилна.
– Настан буурал, хүндэт зочныг суудлаа эзэлсний дараа дүү хүн нь хөөргөө хоёр гараараа өргөн биеэ бага зэрэг мэхийсхийн барина.
– Негөө хүн ч энэ үед өөрийнхөө хөөргийг даалингаасаа гаргаж баруун гараараа өгч солилцоно.
– Энэ үед дүү хүн нь хоёр гараараа тосон авч хамартаа хүргээд буцааж бариад өөрийн хөөргийг авна.
– Ингэж солилцохдоо хөөрөгнийхөө толгойг нь бага зэрэг султган нар зөв гурав эргүүлж,
өөрөө нэг үнэрлээд ахмад настан буюу хүндтэй хүндээ өгнө.
– Энэ нь чөлөөтэй ярилцах санаа, харилцан ойлголцох, эв найртай явахын билэгдэл болно.
– Хөөргийг авсан хүн тамхинаас зохих хэмжээгээр халбагадан татах буюу үнэрлээд буцааж өгнө. Заавал татах албагүй.
– Ингэхдээ толгойг нь бага зэрэг чангалдаг.
– Энэ нь тухайн хүний санааг бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж буй хэрэг.
– Хөөрөг солилцон мэндлэхдээ дээлний товчоо тайлах буюу ханцуй шамлах, сугалдаргалахыг цээрлэнэ. -
ХҮННҮ ДЭЭЛ МАНАЙХ, БОСОО ЗАХ Ч МАНАЙХ
Хятадууд өөрсдийг нь амар тайван амьдруулдаггүй нүүдэлчид яагаад тийм хүчирхэг байна, тэр нүүдэлчидтэй тулалдахын тулд тэд юу өмссөн байна, тэрийг нь судлан өөрсдөдөө авч хэрэгжүүлж байж л бид нүүдэлчдийг ялан дийлэх ёстой гэдгийг хятадуудын түүхэн сурвалжид зөндөө дурьдсан байдаг.
Хятадууд манай уламжлалт дээл хувцаснаас өөрсдийн дээлэндээ авсан юм маш их. Үүнийг ганц би биш олон эрдэмтэн тодорхойлсон. Орос, Япон, Солонгосын эрдэмтэд хүртэл нүүдэлчдийн хувцас хунараас суурин иргэншилд авсан зүйл их бий гэдгийг нотолсон байдаг. Тэр бүү хэл 2010 онд манайх олон улсын том хурал зохион байгуулахад Хятадын Шанхайгаас Бао Мин Шин гэдэг Хятадын нэлээн нэртэй хувцас судлаач эрдэмтэн ирсэн юм. Тухайн үед би “Үндэсний шуудан” сонинд зориуд тэр хүний ярилцлагыг авахуулахад Бао гуай “Үнэнийг хэлэхэд Хан үндэстэн нүүдэлчдээс их юм авсан. Би танай хувцасны энэ баялагт үнэхээр их атаархдаг” гэж хэлж байсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Гэтэл бид өвөг дээдсийнхээ өв соёлыг сайн мэдэхгүй байж “энэ босоо зах Хятадынх” гээд байдаг. Энэ болгоныг судлаачид маш сайн судлах хэрэгтэй. Дээр нь судалгааныхаа үндсэн дээр “энэ манайх” гэж өөриймшүүлж байх хэрэгтэй.Энэ болгоныг судлаачид маш сайн судлах хэрэгтэй. Дээр нь судалгааныхаа үндсэн дээр “энэ манайх” гэж өөриймшүүлж байх хэрэгтэй.
Оросын судлаач Л.Л. Викторова өөрийн судалгаандаа “Монголчуудын дээл босоо захтай, энгэр нь дөрвөлжин” тодорхойлсон нь Монголчууд ийм зах энгэрийг Манж нараас авсан гэсэн ойлголтыг няцаадаг. Босоо захтай дээл Манжаас өмнө, бүр Киданы үед байсан. Киданы үеийн босоо захтай дээлийн олдвороос Киданы үед монгол дээлний загвар үндсэн хэлбэрээ олсон гэж монгол хувцасны судлаачид үздэг. Бид энэ танин мэдэхүйн ойлголтыг зөвөөр тайлбарлаж өгөх хэрэгтэй.
-Ер нь Хятад газар ноёрхол тогтоож байсан Монгол улс аймаг нэлээд зүйлийн хувцас гоёлыг Хятадад дэлгэрүүлсэн гэдэг. Солонгос \өмнөд\ улсын эрдэмтэн Дондук Кимийн бичсэнээр “III зууны үед скифийн өмд Грекд дэлгэрч, Хүннү өмд Хятадад нөлөөлөв. 5,6-р зууны үед Хятадын Дон – ван мужийн Шиен-дэйгээс гаралтай Солонгос, Япон, Хятад ёслолын хувцас, Ираны углаа хувцас, төв азийн нүүдэлч иргэний дээлний нөлөөгөөр баяжжээ. Энэ үед монгол хувцас өмнөд газрын солонгос, япон, хятадад нөлөөлсний дээр XII зууны үед монгол хувцас Хятадад дахин нөлөөлсөн бөгөөд хожим манжийн хувцас нөлөөлж одоогийн хятад үндэсний хувцас бий болов” гэж бичсэн байна.
Солонгос улсын профессор Им Мүн Ми хатагтай “Нангиадын уламжлалт хувцасны өөрчлөлтийн төлөвшил, явцад гадаад зүүн хойт азийн угсаатнуудын нөлөөллийн судалгаа” хэмээх зохиолдоо МЭӨ 3000 жилээс 1930 он хүртэлх хугацаанд Төв Ази, Зүүн хойд Азид оршиж байсан улс гүрэн, төр засаг, иргэн зон нь нангиадын олон үеийн хувцсанд харилцан харилцан нөлөө үзүүлсэн тухай тэмдэглэсэн байна. Мөн Солонгосын хувцасны нийгэмлэгийн ерөнхийлөгч Пан Күн Я нэлээд бүтээлдээ эртний солонгосын Ёо, Кох, Коон зэрэг гурван улс хийгээд монгол төрхтөн хэлтэн ард түмэн болон харилцаа нөлөөллийн тухай, мөн Коро хийгээд сайхь гурван улсын үеийн хувцас нь умард монголтой адилхан байсан тухай өгүүлжээ. Энэ бол нэн эртнээс нааш Төв Ази, Солонгосын хойгийн аймаг угсаатны удам гарал, соёлтой холбоотой байсныг нотолж байна. Оросын эрдэмтэн В.С.Стариков “Ер нь хятад оронд ноёрхлоо тогтоож байсан монгол удмын нүүдэлчин аймгийн улс Юанвей, Ляо, Юан гүрний үед Зүрчид хувцсыг бүх Хятад даяар дэлгэрүүлжээ” хэмээн бичжээ.
-
ХАМНИГАН БУРИАДУУД ГЭХ НЭРШИЛ БОЛООД УГСАА ГАРЛЫН ТУХАЙ
Орос улс Чин улстай зах нийлэх Минжээс Эргүнэ мөрөн хүртэлх харуулуудыг Гантөмөр ноёны харьяат хамниган нарт хариуцуулжээ. 1760 онд тэдний дундаас 500 хүнтэй хасаг цэргийн нэг хороо зохион байгуулсан бөгөөд 1851 онд тэднийг Өвөр Байгалын хасаг цэргийн бүрэлдхүүнд оруулжээ. Харин харуул болон хасаг цэргийн зохион байгуулалтанд ороогүй үлдсэн хэсэг нь 1822 онд Сибирийн засаг захиргааны шинэчлэлтээр Үрүлгийн талын дум хэмээх захиргаанд харьяалагдах болов. ХХ зууны эхнээс Оросын хувьсгал, дотоодын дайн зэргээс дүрвэн Халх Монголын нутагт нүүн орсон буриад нартай хамт хамниган ардууд мөн нүүдэллэн ирж Онон голын, Хэрлэн голын, Улз голын, Халх голын буриад хошуудад захирагджээ. Үүнээс гадна Чин улсын харьяаны Халх Монголын Сэцэн хан аймагт цөөн тоотой хамниган хэмээх ардууд байсан нь эрт үед халхжижээ. Хамниганууд манж түнгүстэй нэг гаралтай эвенки хэлнээс гадна дундад үеийн монгол хэлний онцлогийг хадгалсан хамниган монгол хэлээр ярилцдаг байснаа эдүгээ орчин тойрныхоо монголчуудын хэл аялгууны нөлөөг хүртэж монгол хэлний буриад болон халх аялгуугаар ярилцах болжээ. 2010 оны хүн амын тооллогоор Монгол улсад нийт 537 хамниган хүн бүртгэгджээ. (Б.Нацагдорж)
Ашигласан ном зохиол
Ринчен. Монгол ард улсын хамниган аялгуу. УБ., 1968
Монгол улсын угсаатны зүй III. Түрэг, хамниган овогтны угсаатны зүй. УБ., 1996
Juha Janhunen. Khamnigan Mongol. Lincom Europa, 2005
-
2024 ОНЫ ТААМАГЛАЛ: 2024 ОНД ЮУ БОЛОХ ВЭ?
Дараах графикаас харахад дэлхийн олон хүмүүс цаг агаарын эрс тэс үзэгдлийн талаар санал нэгдэж байгаа бололтой. Ойролцоогоор арван хүн тутмын долоо нь ирэх жил тэдний амьдарч буй улсад өнгөрсөн жилийнхээс илүү олон байх болно гэж найдаж байна гэжээ. Энэхүү итгэл үнэмшил Португали (87 хувь), Индонези (85 хувь), Чили (79 хувь) зэрэг улсад хамгийн өргөн тархсан байв. Үүний зэрэгцээ арван хүн тутмын найм нь дэлхийн дундаж температур нэмэгдэнэ гэж хариулсан бөгөөд нийт санал асуулгад оролцогчдын тал хувь нь өөрийн улсын томоохон хотод байгалийн гамшиг тохиолдох төлөвтэй байгаа нь өнгөрсөн онд 45 хувиар өссөн байна.
Ялангуяа Индонез (75 хувь), Перу (73 хувь), Турк (71 хувь) зэрэг улсууд ийм зүйл болно гэж бодож байсан. 2024 он бол 60 гаруй орны бүс нутаг, хууль тогтоох болон ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор 4 тэрбум орчим сонгогч санал өгөхөөр төлөвлөж байгаа бөгөөд эдийн засагч түүхэн дэх хамгийн том сонгуулийн жил гэж нэрлэсэн ч сонгуулийн томоохон жил байх болно. Их Британи, Энэтхэг, Европ, АНУ руу анхаарлаа хандуулж, ерөнхийлөгч асан Дональд Трамп дахин сонгуульд өрсөлдөхийг харах болно. Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн хүн дахин сонгогдох боломжийн талаар асуухад энэ судалгаанд оролцогчдын 35 хувь нь түүнийг албан тушаалд очих магадлалтай гэж хариулсан бол 47 хувь нь боломжгүй гэж хариулсан бол 18 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ. Зөвхөн АНУ-аас ирсэн судалгаанд оролцогчид 35 хувь нь ийм байх магадлалтай гэж хариулсан бол 46 хувь нь боломжгүй гэж хариулсан бол 19 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ.
Мэдээжийн хэрэг, сонгуулийг урьдчилан таамаглахад маш хэцүү, санал асуулга нь ихэвчлэн алдаатай, янз бүрийн арга зүй, түүврийн хэмжээн дээр тулгуурладаг, мөн улс төрийн байр суурь цаг хугацааны явцад өөрчлөгдөж болно гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй.
2024 онд дэлхийн эдийн засаг удаашрах уу. 2023 он хүлээгдэж байснаас хамаагүй дээр болсны дараа 2024 онд дэлхийн эдийн засаг удаашрах уу? Мөн дэлхий даяар цагаачлалын өсөлт нэмэгдэх магадлалыг онцолсон. Судалгаанд хамрагдсан 10 хүн тутмын долоо нь эх орондоо цагаачлалын түвшин нэмэгдэнэ гэж найдаж байна гэжээ. Энэ нь ялангуяа Португал (87 хувь), Турк, Сингапур (тус бүр 82 хувь), Италид (79 хувь) өндөр байна.
Өнгөрсөн жил бид Португалийн орон сууцны үнэ өссөн зэрэг сэдвүүдийг хөндөж байсан бөгөөд үүнд “хөдөлгөөнт авьяаслаг” хүмүүс шилжин суурьшсантай холбоотой, харин Турк, Итали улсууд шилжин суурьших гол зам хэвээр байна. Үүний зэрэгцээ, бизнесийн ертөнцөд цар тахлын улмаас гэрээсээ ажиллах шилжилтийн дараа оффис руу буцаж ирэхийг судалгаанд оролцогчдын арван хүн тутмын зургаа нь хүлээж байна. Бүс нутгийн хувьд өөр өөр ойлголттой байгаа ч оффисын ажилчид гэрээсээ илүү ажлын байрандаа илүү их цаг зарцуулна гэж Ази тив тэргүүлж байна. Индонез (86 хувь), Малайз (78 хувь), Хятад (76 хувь), Филиппин. (75 хувь), Сингапур (71 хувь), Энэтхэг (69 хувь) эхний зургаан байранд орсон байна. Франц (45 хувь), Бельги (48 хувь), Швед (50 хувь), Их Британи (53 хувь) зэрэг Баруун Европын орнууд үүнийг харьцангуй бага гэж үзэж бай -
ЗУРХАЙ БА УУЦ ӨВЧҮҮ ХЭВИЙН БООВ МӨР ГАРГАХ ТУХАЙ
Улс монгол гэр бүлийг эрчүүд авч явна За жёндир энэ тэр гээд эртний ёстой энэ цагийг холиод хэрэгүй.
Ууц өвчүү ул боов засахийн тухайтад
Ууцыг төрийн ёслолд тавьж байсан байна.
Төрийн ёслолд:
1.хурим
2.үс авах
3. Эсгий хийх
4.унага тамгалах
5.шинэ гэр барих зэрэг ордог байжээ
Өндөр гэгээн таалал болсоноос хойш төв халхад ууц тавах хэвийн боов засах ёс хүчтэй дэлгэрсэн бололтой.
Үхрийн өвчүү тавьдаг ёс хэдээнээс дэлгэрсэнийг мэдэхгүй байна. Өвчүүг галын хишиг гэж үзэн гал д өргөж ирсэн ёс бий. Хэрэв өвчүүг зоогонд тавьбал дээш нь харуулж тавих болов уу сайн мэдэхгүй байна.
Ер нь цагаан сар гэдэг нь сүүлийн үед нэг нас нэмээд ч байгаа юм шиг, Үгүй ч юм шиг.
Шашин соёл 2 нь холилдоод ч байгаа юм шиг, салаад ч байгаа юм шиг
Төр засаг нь ард түмэндээ хишиг тараагаад ч байгаа юм шиг, үгүй дамшиглаад ч байгаа юм шиг.
Ард олон нь цагаан сар хийх гэж зүдрээд ч байгаа юм шиг, олз омог олоод ч байгаа юм шиг. Ийм сонин тойрог руу орчихлоо
Цагаан сараа хуульчлаад,
ЭНЭ ОЛОН БАЯРЫГ БАЗААД НЭГ болгоод цагаан сар наадам 2- оо олон хоног амраад гоё, эдийн засгийн дарамгүй, цаг хугацаа тавиу тэмдэглэдэг болчихвол ямар бэ…. өчүүхэн би мунхаглав… Оюунаа уралдуулцгаая…
Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү -
ЧОЙ. ЛУВСАНЖАВ БАГШИЙН “ХЭЛ СУРАХ ТУХАЙ” СУРГААЛААС…
5. Сүүг нь ууж, сүүлийг нь хөхөж өсчихөөд монгол ахуйгаа муучлах хэрэггүй. Тэгэх л юм бол гутлыг нь өмсөөд эзнийг нь өшиглөхтэй адил нэн тусгүй нүнжиг жудаггүй юм болно.
6. Дайралтаар шаргуу хичээллэх, арга нь зөв байвал англи хэлийг долоон сарын дотор унших, бичих, ярих хэмжээнд сурч болно. Би багш нарын амралтын 42 хоногт өдөр бүр 10 цаг хичээллэхэд 420 цагт тухайн хэлний гадартай болох төдийгүй дотортой болчихож байна. Герман, франц хэлийг яг ийм маягаар сурсан.
7. Гадаад хэл суръя гэвэл өдөр өнжилгүй хичээллэх шаардлагатай. Томилолтоор явлаа, амралтаа авсан гэх зэргээр аян шалтаг хайж алгуурлаж завсарлачих юм бол мөнөөх сурах гэсэн хэл чинь мөн л томилолтоор явчих буюу амралтаа аваад алга болно. Өвдлөө, халуурлаа гээд сурч байгаа хэлээ хойш тавьж алгуурлаж болохгүй. Ухаан тавьчихаагүй байсан цагт уг сурах гэж байгаа хэлээ үзээд л байх хэрэгтэй.
8. Таван үгээр бүтсэн өгүүлбэр байлаа гэхэд тэдгээрийн талыг нь мэдэхгүй байж толь харахаас төвөгшөөж гөрдөж ойлгох гээд байх нь зүйрлэвээс нэг том хатуу ааруул амандаа хүлхээд хагалахгүй бүхлээр нь залгих гэж хүчлээд байснаас тэр нь хоолой дээр тээглэж хаашаа ч үгүй болчихтой адил.
9. Ихээхэн уншаад байхаар үг аяандаа нүдэнд дасч, сэтгэлд хоногшиж тогтоно. Үүнийг эгэл амьдралын жишээтэй зүйрлэвэл эр нөхөр нь олон жил ханилсан эхнэрээ хаа холоос хараад таньдагтай адил. Түүнийгээ алс зайнаас ардаас нь хараад ч “манай нөгөөх” байна хэмээн хэлж чаддагтай эгээ ижил.
10. Ойлгохгүй ч гэсэн ихээхэн уншаад ирэхээр үг аяндаа ой тойнд тогтох учир цээжлэх гэж явдалгүй. Толь сөхөөд л утгыг нь мэдээд авхаар болчихно.
11. Гадаад хэл сурахын тулд түүнийг зайлшгүй чухалд итгэж, уг сурах гэж байгаа хэлээ үнэн голоосоо сонирхож түүнд дурлах явдал их чухал. Хаана ч явлаа гэсэн тэр хэлээ хаяхгүй нухлаад байх хэрэгтэй. Дэлгүүрээс талх авхаар явлаа гэхэд талх авах тухайгаа бодоод явах шаардлагагүй. Харин энийг тухайн сурах гэж байгаа гадаад хэлээр юу гэж хэлэх ёстойг хайрцаглан бодож өөртөө зохиомжлон сэтгэж байгууштай.
12. Цаг заваа ямагт зөв ашиглаж зөв өнгөрөөх ёстой. Дэмий юм бодон, дэмий юм санаж, дэмий юм ярих хэрэггүй, бодох л юмаа бодож хийх л юмаа хий. -
ОДОО ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ МОНГОЛЧУУДААС БОЛОН ЧИНГИС ХААНААС СУРАЛЦАХ ЦАГ НЭГЭНТ БОЛЖЭЭ ”
Францын их зөнч Нострадамус энэхүү ирж буй 2000-н жил үргэлжлэх Бумбын эриний алтан босгонд Тэнгэрээс нэгэн их хаан энэ газар дэлхийд бууж ирнэ, гэхдээ тэр Монголд дахин заларна хэмээн 500-гаад жилийн тэртээ айлдсаныг түүний ном бүтээлд буй олон дөрвөн мөртүүд нотолдог бөгөөд энэ тухай дэлхийн болон Монголын цөөнгүй эрдэмтэн мэргэд, судлаачид тухайлбал Л.Түдэв, Ч.Эрдэнэ, Д.Гүн-Үйлс нар ном бүтээлдээ тодорхой тайлбарласан байдаг билээ.
Миний бие ч мөн энэ тухай нэгэн ном бичсэнийг уншигчид маань санаж буй нь лавтай. Харин энэхүү ирэх Тэнгэрийн их хааны талаар уншигчдаас олон асуулт тавьдаг болохоор тэдгээрийн заримд товчхон хариулт өгөхийг хичээлээ.
Асуулт 1- Тэнгэрээс их хаан заларна гэдэг нь Тэнгэрийн орноос энэ дэлхийд бууж ирсэн нэгэн ариун сүнс хүний төрлийг олж өсч өндийн эрийн цээнд хүрч Тэнгэрийн их хаанаар тодрон гарч ирэхийг хэлж байна уу, аль эсвэл урьд өмнө нь Тэнгэрээс Монголд заларсан их хаадын сургааль номлол, гүн ухаан дахин сэргэн мандах цаг ирэхнээ гэсэн ойлголт уу.
Хариулт- Энэ тухай ярихын өмнө их зөнч Нострадамусын айлдсан гурван онцгой сануулгыг анхааруулъя. Үүнд:
1. Эл хэдэн шад шүлгийг уншваас хичээж гүн болгоо. Аливаа үл мэдэгчид, үл ухагчаас алс хол байлга. Элдэв балай зурхайчид, эрээвэр хураавар тэнэг бүдүүлэгүүд бүү халд.
2. Би хүн тул алдаж эндэж хууртаж болно.
3. Би бичсэн бүхнийгээ манан будангаар хучив.
Одоо энэхүү гуравдахь сануулгаас харвал Нострадамусын зөгнөлийг урьдчилан хэн ч тайлж чаддаггүй бөгөөд гагцхүү болсон үйл явдлуудаар тайлагддагийнх нь нууц энэхүү манан будангаар хучив гэдэгт оршдог нь тодорхой бололтой.
Тэгэхээр доктор Л.Түдэв гуай 1996 онд Монголын анхны зөгнөлт “Дал” сониныг эрхлэн гаргахдаа анхны дугаарын тэргүүн нүүрэнд “1999 онд есөн ес наян нэг гүйцэлдэж их эзэнтэн эргэж ирнэ” гэсэн нэгэн онц сонирхолтой нийтлэл бичиж түүндээ их зөнч Нострадамусын Тэнгэрийн их хаантай холбоотой хоёр ч дөрвөн мөртийг дэлгэрэнгүй тайлбарласан байдаг юм. Тухайлбал:
Нэгэн мянга есөн зуун ерэн есөн он, долдугаар сар
Ниргэлгийн их хаан Тэнгэрээс буун заларч
Англомуасын их хааныг тэр дахин заяалгамой
Анхнаас нь ч хожим нь ч олзтой Далха засагламуй
Энэхүү нэг дэхь дөрвөн мөртөөс харвал ниргэлгийн гэгдэх их хаан Тэнгэрээс буун ирж Монголын их хааныг дахин тодруулахнээ гэдэг нь маш тодорхой харагдаж байх шиг.
Харин энэхүү Нострадамусын айлдварт буй ниргэлгийн, аймшигийн, хүчирхийллийн догшин их хаан хэмээн орчуулагдахаас өөрөөр хэлэх аргагүй этгээд үгнээс болж л харийнхан Монголд аймшигт догшин их хаан дахин заларна хэмээн үзэж түүний дэргэд Гитлер, Сталин байтугай Чингис хаан хүртэл өөрөө өвдөг дагжин чичрэхээр тийм харгис хэрцгий нэгэн байх болноо хэмээн өнөөдрийг хүртэл хараар будаж тайлбарласаар байдаг юм. Тийм дээрээс ч ийм аймшигт их хаан 1999 онд бус 2999 онд заларч болзошгүй хэмээн зарим судлаачид үзсэн байдаг. Үнэндээ энэхүү Тэнгэрийн их хааныг тодруулахаар Тэнгэрээс бууж ирэх ниргэлгийн буюу аймшигийн их хаан бол Эрлэг Номун хаан (Ертөнцийн эзэн, Аллах Тэнгэр, Мөнх Тэнгэр) буюу Дамдинчойжоо, Очирваань, Жамсран зэрэг догшин сахиусуудын аль нэг байх нь ойлгомжтой бөгөөд тэрбээр асар хүчтэй аянга цахилгаан бүхий аадрын үүл хөлөглөн буун ирж их хааныг тодруулахнээ гэдгийг ОХУ-н эрдэмтэн Цебыкдоржиевийн орчуулганд буй Нострадамусын бас нэгэн дөрвөн мөрт болох
Хүндэтгэн ёслохоор Бархасбадийн өдөр
Хөх мөс газар Тэнгэрийг бүрхэнэ
Мөргөн бишрэхээр дөрвөн зовхисоос цугларахуй
Мөнх орчлон гайхамшигаар цалгина хэмээх айлдвар бэлхэнээ нотолдог шүү дээ. Тэгэхээр доктор Л.Түдэв гуай Нострадамусын дээрх айлдварыг хөрвүүлэхдээ Монголд залрах Тэнгэрийн их хаан, мөн түүнийг тодруулахаар Тэнгэрээс бууж ирэх ниргэлгийн их хаан буюу догшин сахиусыг (бурханыг) тусд нь салгаж харуулсан нь харин ч аймшигийн их хаан Монголд шууд залран ирэхээр ухаарагддаг ойлголтыг үндсээр нь өөрчилж их зөнч Нострадамусын чухам юу хэлж нууцалсаныг тайлж чадсан тийм гайхамшигт орчуулга болжээ гэж миний хувьд үздэг юм.
Одоо энд Л.Түдэв гуайн дээрх нийтлэлд буй Нострадамусын айлдсан бас нэгэн дөрвөн мөртийг харцгаая.
Тэгтлээ их хүлээгдсэн тэр эргэж
Тэрслүү Европод бус Азид тодормой
Аугаа Гермесийн үүдэгсэн холбооны нэгнээс
Алс дорнын бүх хаадын дээгүүр тэр мандмуй
Эхний мөрөнд буй тэгтлээ их хүлээгдсэн хүн гэдэгт Будда, Есүс Христ, Мухаммед, Чингис хаан гээд нэрлэвэл бүгд л багтаж болно байх. Харин хоёрдахь мөрөнд буй Европод бус хэмээн зориуд онцолсон нь урьд өмнө нь Европод төрж байсан байж болохыг үгүйсгэх аргагүйд хүргэдэг юм. Цаашилбал гуравдахь мөрөнд буй Гермес бурханыг Л.Түдэв гуай нүүдэлчид малчдыг ивээгч бурхан хэмээн тайлсан байдаг болохоор нүүдэлчний соёл иргэншлээ эрхэмлэн дээдлэгч нэгэн ирэхнээ гэж шуудхан хэлж болно байх. Мөн дөрөвдэхь мөрөнд буй мандмуй гэдэг үг нь нар лугаа адил мандах нэгэн ирэхнээ гэдгийг харуулж буй болохоор ямартай ч аймшгийн их хаан хэмээх цол гуншингүй нэгэн залрахнээ гэдэг нь маш тодорхой бололтой.
Тэгэхээр дээрх “Есөн ес наян нэг гүйцэлдэж их эзэнтэн эргэж ирнэ” хэмээх нийтлэлд буй Нострадамусын дөрвөн мөртүүдээс харвал Монголд залрах Тэнгэрийн их хаан нь бодит бие хүн байж зөвхөн Тэнгэр бурханы өөрийнх нь тодруулалтаар гарч ирэхнээ гэдэг нь одоо хэнд ч ойлгомжтой байгаа болов уу гэж бодогдож байна.
Асуулт 2- Их зөнч Нострадамус Монголд залрах Тэнгэрийн их хааныг дахин заларна хэмээн тодотгосон нь Чингис хаан эргэн залрах нээ гэж ойлгож болох уу
Хариулт: Ер нь Есүс Христ, Мухаммед, Будда тэр ч байтугай их зөнч Нострадамус хүртэл эргэн залрах тухайгаа айлдсан байдгийг бид сайн мэднэ. Харин Чингис хааны эргэн залрах тухайд нэгэн аман домог хадгалагдаж үлдсэн нь “Би 800-н жилийн дараа буюу Монголчуудыг эмээлээ гэдсэндээ авах тэр цаг дахин морилох болно” хэмээсэн байдаг юм.
Тэгэхээр эмээлээ гэдсэндээ авна гэдэг нь Монголчууд тэр тусмаа Монголын төрд залрагсад нь хөлөөрөө толгой, толгойгоороо хөл хийж ухаанаа уландаа чирэх тийм аймшигт цөвүүн цаг үе тохиож тэр цагт Тэнгэрээс дахин элч илгээхээс өөр аргагүй болохыг зөгнөсөн нь энэ болов уу гэж бодогдож байна.
Харин миний хувьд энэ удаа залрах Тэнгэрийн их хаан бол ямартай ч гэсэн Чингис хаан гэж шууд онцлон хэлүүлэх нэгэн огт биш байх болов уу хэмээн үздэг бөгөөд өөрөөр хэлбэл өнөө цагт Есүс Христ, Мухаммед, Будда, Чингис хаан нар эргэн заларвал чухам ямар аугаа үйл хэргийг бүтээхээр ирэх байв, тэр бүгдийг хамтатган тээж өвөрлөсөн үхрийн бөөр лугаа адил олон бурхадын цогц болсон нэгэн заларч үхрийн бөөрний нууц тайлагдах болноо гэдгээр өөрийн ном бүтээлдээ маш дэлгэрэнгүй тайлбарласаар байдаг билээ.
Тэгээд ч үнэндээ энэ удаа залрах Тэнгэрийн их хаан бол 5000 (таван мянга)-н жилийн тэртээгээс ирнэ гэдгээ Ведийн сургаалийг үндэслэгч Вьясадев мэргэнээр дамжуулсаар байсан төмөрийн эриний төгсгөлд залрах Калки бурхан ирэхнээ гэдэг нь маш тодорхой байдаг юм.
Нөгөө талаар их зөнч Нострадамус Их хааныг дахин заларна хэмээн онцолсоноороо Монгол хэмээгч энэхүү Тэнгэрийн тамга хөх толбот нүүдэлчин үндэстний дунд мянга мянган жилийн зайтайгаар Тэнгэрийн их хаад дахин дахин ээлжлэн заларч дэлхийг төвшитгөх их үүргийг хүлээж үүрдэг шүү гэдгийг онцлон сануулж хэлэх гэсэн ойлголт болов уу гэж бодогдож байна.
Ер нь Монголд Хан хурмаст Тэнгэрийн гурван хүү ээлжлэн залрах тухай эртний домог байдаг бөгөөд хэрвээ гуравдахь нь гарцаагүй мөн бол Монголоор үл барам дэлхийд тохиох хэд дэхь галавын хэд дэхь элч заларч бүрээгээ татах болж буй нь ч маш ойлгомжтой болох буй за.
Асуулт 3- Их хаан нэгэнт Тэнгэрийн онцгой элч болохоор зөвхөн Монголыг гэсэн зорилго өвөрлөж ирэхгүй нь ойлгомжтой бөгөөд харин шинэ мянганы буюу Бумбын эриний алтан босгонд Тэнгэрээс ийнхүү элч зайлшгүй илгээх болсоны цаад нууц чухам юунд байгаа бол
Хариулт- Тиймээ, их хаан зөвхөн Монголыг гэсэн зорилгоор ирэхгүй ээ гэдгийг их зөнч Нострадамусын айлдсан
Өнгөрсөн өдгөөг Бархасбадийн их хүн шүүх болно
Өнийн ертөнц түүний мэдэлд орно
Хуулийг мэдэгч санваартнуудыг хэзээ ч тэр үл хүндэлнэ
Хугацаа жил их долоод ойртоход Гекатомбог (тахилын тоглоом) эхлүүлнэ хэмээх айлдвар бэлхэн нотолдог юм. Тухайлбал хоё дахь мөрнөөс харвал ирээдүйн дэлхий ертөнц их хааны мэдэлд орохнээ гэдэг нь маш тодорхой харагдаж байна.
Ер нь урьд өмнө нь Монголд Тэнгэрээс заларсан их хаад ч мөн л Монголыг гэхээсээ дэлхий төвшитгөх их үүргийг хүлээ үүрдэг байсан нь өөрсдийн нь түүхээс илт харагддаг ш дээ. Мөн энэхүү дөрвөн мөртийн бусад мөрний утга агуулгыг өөрийн ном бүтээлдээ нэгэнт тодорхой тайлбарласан болохоор энд дахиж хөндсөнгүй ээ.
Харин өнөө цагт энэ дэлхийд чухам ямар учир шалтгааны үүднээс ийнхүү Тэнгэрийн элчийг дахин илгээх зайлшгүй шаардлага гараваа гэдгийг их хаан өөрөө ирж байж л тайлах нь бол ойлгомжтой юм. Гэхдээ нэг зүйлийг онцлоход Тэнгэрээс элч ирнээ гэдэг бол энэ дэлхийд аль нэг улс төрийн хүчний бодлого бус гагцхүү Тэнгэрийн бодлогыг хэрэгжүүлэхээс өөр аргагүй болсонд оршдогоо гэдгийг Монголд Тэнгэрээс заларсан их хаадын “Тэнгэрийн зараалаар ирсэн мөрийг минь бүү мөшгихтүн” хэмээх айлдварууд бэлхэнээ нотолдог шүү дээ.
Тэгвэл энэ удаа залрах их хаан ч мөн л Тэнгэрийн зараалаар ирж буй нь нэгэнт ойлгомжтой болохоор хэрэгжүүлэх бодлого чухам юу байх түүний нууцад нэвтрэе гэвэл юуны түрүүнд эхлээд өнөө цаг үеийнхээ өнгө аясыг үнэн зөвөөр олж харахыг хичээх нь үнэнд илүү ойртох болов уу гэж бодогдож байна. Тэгэхээр өнөө цаг үе бол хүн төрөлхтөн хөгжлийн гэхээсээ харин ч мөхлийн байж мэдэх тийм замаар алхаж буй аймшигт цөвүүн цаг үе гэхэд бараг хилсдэхгүй болов уу. Үнэндээ энэ дэлхий дээр өдгөө хүн алга болчихлоо гэдгийг дэлхийн олон эрдэмтэн мэргэд хүлээн зөвшөөрч ярьж хэлж бичсээр байна. Энэ бол Буддын сургаальд мөнхөрсөн “Сайн үйлийг бүтээх ганцхан боломжит найман чөлөө учрал бүхий хүн” гэсэн гайхамшигт тодорхойлолтондоо өнөөгийн хүн төрөлхтөн тэнцэхээ больчихсоныг харуулж байна гэж хэлж болно байх.
Нөгөө талаар өнөө цаг үе бол төмрийн самууны аймшигт цөвүүн цаг үе юм. Бидний ухаант өвөг дээдэс “Дэргэдүүр төмөр сарлаг давхилдаж, мөн төмөр могой мушгиралдаж, дээгүүр төмөр царцаа нисэж, тооноор төмөр туурай цухуйх аймшигт цөвүүн цаг үе ирнэ” хэмээсэн байдаг болохоос бус машин тэрэг, онгоц, вагон хөлхөлдсөн хөгжлийн гайхамшигт цаг үе ирнэ гэж огт хэлээгүй шүү дээ. Чухам өнөөгийн энэхүү амьгүй мөртлөө амьтай юм шиг давхилдаж, дэлхий ээжийн минь элэг цөсөөр унд хоол хийгч, хэмжээ хязгааргүйгээр олширч буй аймшигт төмөр хорхой, вируснээс болж л дэлхий хэмээгч энэ гайхамшигт сав шим ертөнц буюу эхийн алтан хэвлий өдгөө мөхлийн ирмэгт тулж ирчихээд буй нь үнэн бөлгөө. Энэ бол мөн л төмрийн эриний задран унах тэр цаг тун ойртсоныг харуулж байна гэсэн үг.
Цаашилбал өнөөдөр хүн төрөлхтөн эх дэлхийгээ амьгүй биет мэтээр ухаарч алт мөнгө, зэм төмөр, нүүрс нефтийг нь авна хэмээн ухаж төнхөж, урж тасдаж, барьж идэж буй нь мөн л өвөг дээдсийн маань үлгэр туульс, домогт мөнхөрсөн “хүн төрөлхтөн эхэсээ идэх аймшигт цөвүүн цаг үе ирнэ” хэмээх айлдвар нь өдгөө ийнхүү биелэлээ бүрэн олж дээ гэхээс өөрөөр нэрлэн дүгнэх аргагүйд хүргэдэг юм. Тэгэхээр энэ бүхэн бол өнөө цаг үеийн өнгө аяс гэдэг нь үнэхээр мөн л бол их зөнч Нострадамусын айлдварт буй “Хүмүүс аймшигт араатан мэт болж амьтан хүн бие биесээ барьж идэх цаг ирнэ, бузар булай садар самуун, оюуны аймшигт түнэр харанхуйлал ноёрхож хэрвээ Тэнгэр бурхан хориг тавихгүй орхих аваас энэхүү дэлхий ертөнц дээр амьдрал (үр шим) үлдэхгүй ээ” хэмээх тэр цаг биелэлээ бүрэн олж төгсгөлдөө хүрч буйг харуулж байна гэж хэлж болно байх.
Өөрөөр хэлбэл энэ дэлхий дээр өнөөдөр ухаант хүмүүний гайхамшигт өндөр хөгжилт соёл иргэншил цэцэглэж байна гэхээсээ харин ч хүн- хүн биш болон хувирагчдын аймшигт зэрлэг оршин тогтнол ноёрхож Тэнгэр бурханы хориг хаалт тавигдахаас өөр гарцгүй болсоныг нотолж байна гэвэл бараг хилсдэхгүй мэт.
Тэгэхээр энэ бүхний үнэн худпыг цааш үргэлжлүүлж сонирхоё гэвэл танд “Ухаант амьтан дэлхий уйлж байна”, “Дэлхий ээжийгээ уйлуулсаны төлөөх Тэнгэрийн цааз ялтай хүн төрөлхтөн”, “Дэлхий ээжид минь аврал тун ойрхон айсуй” зэрэг ном бүтээл маань нэгийг нэмж хэлнээ гэдэгт миний бие туйлын итгэлтэй байна.
Ер нь энэ удаа залрах Тэнгэрийн иххаан ямар зорилгыг хэрэгжүүлэхээр ирж буйг дэлхийн зарим эрдэмтэн мэргэд, судлаачид авч үзэхдээ шинжлэх ухааны гайхамшигт шинэ нээлт, хүн төрөлхтөнийг аврах ер гайхамшигт онолын бүтээл бүтээл болох тухай ч онцолдогийг нь дурьдахад илүүдэх юун.
Асуулт 4- Тэнгэрийн их хаан заларсанаар Монгол улс Мөнх Тэнгэрийн улс болж нэрээ солихын цаад утга учир чухам юунд байгаа бол. Ер нь энэ дэлхийд Тэнгэрийн улс үүсэх тухай эртний ном сударт юу бичсэн байдаг вэ?
Хариулт- Тиймээ, аль нэг орны нэр байтугай хүний нэр хүртэл их далд гүн утга учир, -утгыг агуулдаг биз дээ. Тэгэхээр Монгол улсын нэр анх үүссэн цагаасаа л ямар нэгэн аугаа их дээд үнэнийг (философийг) хүн төрөлхтөнд ухааруулах зорилгоор нэрлэгдэж байсан мэт харагддаг юм.
Энэ ч үүднээс миний бие Монгол улс чухам юуны учир анхлан Мэлхий улс хэмээн нэрлэгдэж, мөн дараа нь Хүн улс бслоод их Монгол улс хэмээсний утга учир чухам юунд оршиж байв. Тэгвэл өнөөдөр Мөнх тэнгэрийн улс хэмээн нэрлэгдэх гээд байгаагийн цаад нууц юунд байна вэ зэрэгт үнэний хариулт эрэлхийлж “2012 онд Мөнх тэнгэрийн улс үүсэж шинэ он тоолол эхлэх үү” нийтлэлдээ нэгэнт тодорхой тайлбарласан болохоор энд дахин хөндөх нь илүүц болов уу гэж бодогдож байна.
Харин Тэнгэрийн улс үүсэх тухайд эртний ном сударт бичигдсэнээр бол Библид: “Еврейн улс мөхсөнөөс хойш долоон үеийн дараа Тэнгэрийн улс үүснэ” хэмээсэн байдаг.
Тэгэхээр энэхүү Тэнгэрийн улс үүсэх тухай айлдварыг Христ шүтлэгтэнгүүд болоод шинэчлэгдсэн Библид тайлбарлахдаа Еврейн улс нь манай эриний өмнөх 600-гаад жилийн тэртээ мөхсөн тул нэг үеийг гурван зуун жаран жилээр хөөж тооцвол 1914 онд долоо дахь үе нь дуусаж Есүс Христ тэнгэрийн орондоо Тэнгэрийн улсыг үүсгэн байгуулж их хаанаар нь суусан учир тэндээс хөөгдсөн муу сүнснүүд газар дэлхийд буун ирж байна хэмээн үздэгийг бид сайн мэднэ.
Харин энэ үзэл бодолтой миний хувьд санал нийлдэггүй бөгөөд Есүс Христ Тэнгэрийн орноос энэ дэлхийд буун ирж номлолоо айлдсан нь нэгэнт болохоор түүний номлол энэ газар дэлхий дээр л биелэлээ олно уу гэхээс бус Тэнгэрт хэрэгжинэ гэвэл энэ нь дэндүү эндүүрэл болов уу гэж харагдаж байна. Ер нь дээрх айлдварт долоон үеийн дараа гэсэн байх тул өнөө цаг үе бол долоон үеийн дараах наймдахь үеийн зөвхөн дөрөвний (360:4) нэгийг туулж яваа нь үнэн болохоор Тэнгэрийн улс үүсэх хугацаа дахиад ч 70, 80-н жилийн зай байна гэж хэлж болно байх. Мөн Мусилман шашны зөгнөлд ‘‘Цаг хугацааны тоолол дуусахтай давхцаж Тэнгэрээс бурханы элч ирэх бөгөөд тэрбээр шударга ёсыг эрхэмлэн дээдлэгч нэгэн үндэстэнийг томилж бурханы хаант улсыг үүсгэн дэлхийг нэг удирдпагатай болгоно” хэмээсэн байдгийг С.Оно номондоо онцлон тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр миний бие энэ гайхамшигт зөгнөлийг мөн л энэ удаа залрах тэнгэрийн их хаантай холбон үзэж ном бүтээлдээ тодорхой тайлбарладаг билээ. Одоо энэ бүхнээс харвал Тэнгэрийн их хаан ийнхүү Тэнгэрийн үндэстэн хэмээгддэг Монголчуудынхаа дунд заларсанаар Мөнх тэнгэрийн улсыг үүсгэн байгуулж хүн төрөлхтөнийг хошуучилж хөтлөх их үүргийг хүлээж үүрэхнээ гэдэг нь маш тодорхой харагддаг юм.
Тэгээд ч үнэндээ Тэнгэрийн улс үүсэж гэмээ нь Тэнгэрийн хаан энэ дэлхийд заларлаа гэдгийг дэлхий хүлээн зөвшөөхөөс өөр аргагүй болох нь ойлгомжтой буйзаа.
Тиймээ, нэгдэхь мянганы магнай дээр Мөнх Тэнгэрийн хүчин дор хүчирхэг Хүн (Хүннү) гүрнийг байгуулж, хоёрдахь мянганы магнай дээр мөн л мөнх Тэнгэрийн хүчин дор Их Монгол улсыг үүсгэн байгуулж дэлхийг төвшитгөж явсан энэ аугаа түүхт үндэстэн гуравдахь мянганыхаа магнай дээр ч мөн л Мөнх Тэнгэрийн хүчин дор нэгэн аугаа их дээд улс гүрнийг үүсгэн байгуулж хүн төрөлхтөнийг хөтөлж тун болзошгүй байна гэвэл хилсдэхгүй бололтой.
Асуулт 5- Тэнгэрийн их хаан Монголын аль нутагт төрж өсч өндийх нэгэн байх бол
Хариулт- Монголчууд бол тусгай даалгавар хэрэгжүүлэхээр тэнгэрийн томилолт өвөрлөсөн тамгатай элчүүд хэмээн нэрлэгддэг болохоор их хаан Монголын аль ч нутагт төрж өсч өндийж болно хэмээн миний хувьд үздэг юм.
Харин Ч.Эрдэнэ, Д.Гүн-Үйлс нарын орчуулсан ном бүтээлд их хаан аль нутгийн хүн байж болохыг маш тодорхой харуулсан Нострадамусын нэгэн дөрвөн мөрт байдгийг харцгаая.
Усны гурван нэгдэлээс
Бархасбадийг онцгойлон хурим найр үүсгэгч нэгэн мэндэлмүй
Түүний нэр алдар, сүр хүчин яван яван өссөөр
Догшин шуургыг дорноос дэгдээн эх газар далай тэнгист дуурсмой
Тэгэхээр энэхүү дөрвөн мөртөд буй “Усны гурван нэгдэл” гэдгийг дээрх судлаач эрдэмтэд гурван голын бэлчир хэмээн тайлсан байдаг нь хамгийн зөв тайлалт гэж хэлж болно байх. Харин гурван голын бэлчирт төрнө гэдгийг Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Төв, Булган, Сэлэнгийн нутгаар хязгаарлан ухаарч хэзээ ч үл болох бөгөөд магад ч үгүй хэдэн зуу, мянган жилийн тэртээ гурван голын бэлчирт төрсөн хэн нэгний үр удам өнөөдөр Монголын аль ч нутагт үр удмаа залгамжлуулан үлдээсээр буйг бид үгүйсгэх аргагүй шүү дээ. Энэ бол их хаан Монголын аль ч нутгийн нэгэн байж болох бөгөөд гагцхүү пүрэв гаригт мэндэлсэн нэгэн байх болноо гэдгийг дээрх дөрвөн мөрт харуулах бололтой. Үнэндээ Нострадамус Монголын гурван голын бэлчирийг ийнхүү онцлон дурьдсанаараа их хаан бол ямартай ч монгол хүн байх нь зайлшгүй шүү гэдгийг тодотгосон нь ойлгомжтой буйзаа.
Харин миний хувьд нэгэн таамгийг хэлэхэд их хаан нэгэнт Очирваань бурханы хувилсан дүрийн нэгэн байх нь ойлгомжтой болохоор Очирваань бурханы шүтлэгт уул ус хайрханыг тухайлбал Отгонтэнгэр хайрханыг түшиглэж төрсөн нэгэн байхыг мөн үгүйсгэх аргагүй байдаг юм.
Асуулт 6- Тэнгэрийн их хаан заларсанаар Монгол улс дэлхийг байлдан дагуулж эзэгнэх ямар дайныг өдөөн турхирч эхлүүлэх бол
Хариулт- Монголчуудын эхлүүлэх их аян дайн чухам юу байх нь гагцхүү их хаан заларсан тохиолдолд тайлагдах нь ойлгомжтой ч гэлээ урьдчилсан таамгуудын аль нэг нь онож болохыг мөн үгүйсгэх аргагүй юм.
Судлаач миний хувийн таамаг гэвэл Тэнгэрийн их хаан заларснаар энэ дэлхийд аль нэг улс төрийн хүчний бодлого бус гагцхүү Тэнгэрийн бодлого хэрэгжих бөгөөд тэр бодлого чухам юу байж болохыг ном бүтээлдээ нэгэнт тодорхой тайлбарласан болохоор энд дахин нурших нь илүүц болов уу гэж бодогдож байна.
Харин Нострадамусын дээрх дөрвөн мөртөөс харвал ямартай ч гэсэн дэлхийг бүрхэх догшин шуургыг Монголчууд дорноос эхлүүлэхнээ гэдэг нь маш тодорхой харагдаж байх шиг. Гэхдээ энэхүү догшин шуурга чухам юу болох нь мөн л их хааныг хүлээхээс өөр аргагүй бололтой.
Нөгөө талаар доктор Л.Түдэв гуай дээрх нийтлэлдээ Тэнгэрийн их хаан Монголд заларсанаар буруу номтоны их дайн эхэлнэ хэмээн үзсэн байдаг юм. Тэгэхээр Түдэв гуайн энэхүү таамгийн үнэнийг цааш мөшгөе гэвэл эрт баларын цагт бидний ухаант өвөг дээдсийн айлдаж байсан ямар гайхамшигтай дээд үнэний номлолууд (философи) нь харийнханд буруу номлол хэмээн адлагдсаар өнөөдрийг хүрч ирсэн байж болох, мөн тэрхүү номлолууд өдгөө их хаан заларсанаар дахин сэргэн мандаж хүн төрөлхтөнийг хөтлөхүү зэрэгт үнэний хариулт эрэлхийлэхээс өөр аргагүй болно байх. Хэрвээ энэ үнэн бол буруу номтоны их аян дайн гэдэг нь Шамбалын ариун дайн байхаас өөр аргагүйд хүргэдэг юм.
Учир нь хүн төрөлхтөн хэдэн зуу, мянга мянган жилийн тэртээгээс өөрсдийгөө аврах авралын нэг гайхамшигт улс орон хаа нэгтээ байх ёстой. Тэр бол ариун Шамбалын орон хэмээн хүсэж мөрөөдөж, эрж хайсаар яваа нь үнэнтэйг бид сайн мэддэг шүү дээ. Тэгвэл Тэнгэрийн их хаан энэ удаа Мон-голд заларч Монголчууд бид хүн төрөлхтөнийг авралын шинэ замаар дагуулж хөтлөх тийм дээд үүргийг хүлээж үүрэх аваас Монгол орон Шамбалын ариун орноор тодорч Шамбалын ариун дайныг эхлүүллээ гэхээс өөрөөр нэрлэх аргагүй нь ойлгомжтой буйзаа.
Ер нь эртний ном сударт бичигдсэнээр бол Тэнгэрийн шамбал, Газрын шамбал хэмээгч хоёр гайхамшигт ариун дагшин орон байдаг бөгөөд газрын шамбалынхан гэдэг нь “Сүү бол булаг шиг ундарсан орон” хэмээн Пржевальский онцлон тэмдэглэж үлдээсэн байдаг. Мөн Ч.Эрдэнэ номондоо “Шамбалын оронд туйлын ухаант мэргэд сууж гадаад сансараас гаралтай байж болох нууц нандин мэдлэгийг эзэгнэн байдаг гэнэм. Тэрхүү нутаг нь Түвд болон Монголын нутаг болой’’ хэмээн онцолжээ.
Тэгэхээр малынх нь сүү булаг шиг ундрахаар үл барам хүнийх нь сэтгэл ч сүү шигээ ариун цагаанхан орон бол Монголчууд байсан гэдэгт эргэлзэх юун. Харин энд нэг зүйлийг зориуд онцлоход шамбалын ариун дайн гэдэг бол цусан дайн опг биш бөгөөд тодруулбал таны толгой доторх арга билиг буюу хар цагаан, хараал ерөөл, гэгээрэл мунхрал, гэрэл сүүдэр, буян нүгэл, бурхан чөтгөр хоёрын хоорондох тулалдаан байхаас эхлэх болноо гэдгийг л онцлон хэлмээр байна.
Тэгээд ч үнэндээ Шамбала гэдэг нь Азийн ард түмнүүдийн хувьд хамгиин ариун нандин үг болох бөгөөд Оксфорд Кембрижийн их сургуулийн дээд шагнал хүртсэн Ю.Рерихийн эрдэм шинжилгээний нэгэн бүтээлд “Шамбала бол- ирээдүйн кальпа сансарын шинэ эриний удирдах дээд зарчим юм” хэмээсэн байдгийг Н.Сома нийтлэлдээ онцлон тэмдэглэжээ.
Тэгвэл сансарын шинэ эрин гэгдэх бумбын эриний алтан босгоор хүн төрөлхтөнийг дагуулж хөтлөх тэр гайхамшигт удирдах дээд зарчимыг Тэнгэрийн их хаан Монголд залар-санаар Монголчууд бид боловсруулж хэрэгжүүлэхнээ гэж шуудхан хэлж болохнээ дээ. Тиймээ энэ бүхэн бол мөн л таамаг төдий тайлбар гэдэгт эргэлзэхгүй буйзаа.
Асуулт 7- Та өнөө цагт залрах Тэнгэрийн их хааныг хоньчин байхыг үгүйсгэх аргагүй ээ гэсэн нийтлэл бичиж түүндээ 2027 оны хонин жилд заларна хэмээжээ. Таны бичсэнээр их хаан үнэхээр л хоньчин удмын хүн байж хонин жилд залрах ёстой юм бол 2027 онд бус 2015 оны хонин жилд заларч яагаад болохгүй гэж?
Хариулт- Их хааныг 40-50 насны орчим хүн байна гэж хэлж болно байх. Харин хоньчин байхын хувьд гэвэл их зөнч Нострадамусын айлдварт нүүдэлчний соёл иргэншлээ эрхэмлэн дээдлэгч тэр тусмаа малчин заяандаа их элэгтэй тийм хүн байхыг харуулсан дөрвөн мөртүүд байдгаас түүнийг малчдынхаа сэтгэлд хүргэж их хаан бол малчин удмын нэгэн байх болно шүү гэдгийг хэлэх зорилгоор миний бие зөвхөн хоньчин гэсэн утгаар нь авч бичсэн болохоос бус их хаан заавал хоньчин байж хонин жилд залрах албагүй ээ гэдгийг одоо энд онцлон хэлмээр байна.
Нөгөө талаар Нострадамусын айлдсан 1999 онд их хаан нэгэнт тодроогүй болохоор одоо хэдэн онд тодрон гарч ирэхийг ёстой Тэнгэр бурхан л өөрөө мэдэх болов уу.
Миний хувьд их эзэн Чингис хаан, Батмөнх даян хаан нар цагаан бар жилүүдэд хаан ширээндээ заларч байсан болохоор 2010 оны цагаан бар жил, мөн эртний Майячуудын зөгнөлд мөнхөрч дэлхийг цочроосон 2012 оны луу жилийг онцгойлон авч үзэж их хаан заларч Мөнх Тэнгэрийн улс үүсэж магадгүй гэдгээр нийтлэл бичиж байсаныг уншигчид маань сайн санаж буй нь лавтай.
Харин 2015 оныг энэхүү нийтлэлийн гарчиганд онцлон сонгосны учир гэвэл их хаан тодрох тэр цаг 2015, 16,17-гээд тоолбол 2027 оныг хүртэлх хугацааны аль ч онд тохиож мэдэхээр тийм ойрхон болсон шүү гэдгийг анхааруулах гэснийх гэж ойлгож болно. Энэ нь Монгол орон бол ямартай ч “Дээрээ харах Тэнгэр дэргэдээ ирэх эзэнтэй” тийм гайхамшигт улс орон шүү гэдгээ олж харж, ухаарч сэрэх тэр цаг чинь хэдийнээ болжээ гэдгийг Монголчууддаа дуулгах гэснийх гэж хэлж болно байх.
Энэ бол мөн энэ дэлхийн харах нүд, сонсох чих, хөтлөх тархи нь Монголчууд гэдгийг дэлхийд сонсгох тэр тусмаа их зөнч Нострадамусын зөгнөлүүд нь биелэлээ хэрхэн бодитойгоор бүрэн олж байдгийг нотлох тэр цаг тун холгүй болсныг харуулж байна гэсэн үг.
Одоо энд өнөө цаг үе бол таван зуугаад жилийн тэртээх их зөнч Нострадамусыг хүртэл айлгаж байсан аймшигт цөвүүн цаг үе үнэхээр мөнүү, хэрвээ мөн бол их хаан заларсанаар түүнийг номхотгох ямар гайхамшигт дэглэм тогтож болзошгүй байгаа, мөн их хаан хаан ширээндээ хаана очиж хэрхэн залрах тухайд Нострадамус чухам юу олж харж айлдсан байж болохыг харуулж мэдэх нэгэн дөрвөн мөртийг тайлбаргүйгээр толилуулъя
Дэглэмд бүгд л төдхөн захирагдана
Дэндүү аймшигт цөвүүн цаг үе-түүнээс би айнам
“Би өөрөө” гэсэн баг хэрэглэхийг зогсооно
Бие хүн түүнтэй байхыг үл хүснэ
Тэгэхээр ОХУ-ын эрдэмтэн А.А.Сапёлкины “Орчлонгийн та-вилан буюу Нострадамусын лүндэн ” хэмээх номонд буй энэхүү дөрвөн мөртийн тайлбарыг “Тэнгэрийн орноос энэ дэлхийд залрах их хаан хоньчин байх өндөр магадлалтай” номондоо нэгэнт тодорхой тайлбарласан болохоор уншигчид маань тэндээс үнэн худлыг нь олж харж шүүн тунгааж дэнсэлж чаднаа гэдэгт миний бие туйлын итгэлтэй байна. Уншигч таны билиг оюун хурц билгийн мэлмий тань тунгалаг байж дээрх дөрвөн мөртүүдээс илүү олон үнэнийг олж харж ухаарах болтугай гэж ерөөе.
Тиймээ, та дэлхийн ирээдүйг тэр тусмаа Монголын ирээдүйг их зөнч Нострадамусын айлдваргүйгээр харж байгаа бол би таныг ирээдүйгээ сохроор дурандаж байна гэж шуудхан хэлэх болно. -
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН
Ойр орчмын нутаг нь мөстлөгийн үеэс бүрэлдэн тогтсон хатуулаг чанартай уулсаас бүрдэнэ. Мөлийсөн оройнууд болон олон тооны нуур цөөрөм нь эртний мөсөн голын шинжийг агуулдаг. Их хэмжээний хур тунадас унадаг бөгөөд эндээс Их, бага богдын гол, Рашаант гол, Өвөр богдын голууд эх аван урсаж Завхан голд цутгадаг. Мөн сөнөсөн галт уулын тогоонд эртний мөсөн голоос үүссэн өвөрмөц сонин тогтоцтой нуурууд цөөнгүй бий. Тэдгээрийн нэг Бадархундага бөгөөд 300 х 400 метр хэмжээтэй. Отгонтэнгэр уулын доод оргил нь 3000 метр өндөр бөгөөд түүнийг “Очирваань бурхны тахилын аяга” гэдэг. Тэрээр ойр орчмын бүх томоохон голуудын эх нь болдог байна. Уур амьсгал хатуу ширүүн чийглэг бөгөөд жилийн 4 улиралд хүйтэн сэрүүн, цастай байдаг. Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хамгийн том нуур нь Хөх нуур нь бөгөөд мөстлөгийн гаралтай, урт нь 5.5 километр, өргөн нь 3.5 километр юм. Отгонтэнгэр уулын хойд зүгт далайн төвшнөөс дээш 3643 метр өндөрт хүн бараг хүрч очоогүй нэг уул байдаг. Түүнийг Бага Богд уул буюу Бага Отгонтэнгэр гэдэг бөгөөд аргаль, янгирын нутаг юм. Энэ уулыг нутгийнхан “Сайн цагийн бурхдыг хамгаалагч уул” хэмээн шүтдэг. Отгонтэнгэр уулын салбар болох Баянзүрх уулнаас зүүн урд Чулуутын амны Алтан толгойн өвөрт алтан шаргал өнгөтэй, тун нарийн ширхэгтэй элс байдаг бөгөөд аманд хийхэд дорхноо уусаж алга болдог. Эмчилгээний чанартай бөгөөд нутгийнхан “Алтан элс” хэмээнэ. Отгонтэнгэр ууланд нэн ховор нөмрөгт банздоо, хонин арц, үхэр дэгд, өлчир дэгд, байгаль банздоо, эмийн бамбай, сибир алтанхундага, ягаан цээнэ, ацан ажигана, цагаан дэгд, ямаан сэрдэг, мөлхөө бургас зэрэг олон ховор нандин ургамал ургадаг. Мөн Отгонтэнгэр уулын дархан цаазат газарт 13-55 хэмийн халуунтай 50 орчим рашаан байх бөгөөд эмчилгээний чанарыг нь XYI зууны үеэс мэджээ. Улиастай хотоос 85 километр орчим алслагдсан байдаг.