Манай томоохон зохиолчоос нэгэн сэтгүүлч “Манай уран зохиол хэзээ дэлхийн төвшинд орчуулагдах бол” гэж асуухад нь тэр эрхэм “Дэлхий хэзээ монголчуудын хэлэх гэсэн санааг утга төгс орчуулж чадах хэлтэй болно, тэр цагт л. . . ” хэмээн ам бардам хариулсан гэдэг. Улс гүрний тусгаар тогтнолын хамгийн том баталгаа бол тухайн орны эх хэл байдаг. Эх хэлээ алдсанаар бусад орны эрхшээлд орж, үндэстэн даяараа мөхсөн гашуун түүх цөөнгүй бий. Гэтэл сүүлийн жилүүдэд монгол хэлээрээ “Чихний чимэг” хийх нь багасч, түүний оронд алт, мөнгөөр сонсголын эрхтнээ “чимдэг” болж. Монгол хэлнийхээ “Сонсох бүр яруу баялаг” байх үнэт чанарыг нь алдагдуулж байгаа нь одоогийн хүүхэд залуус гэхээсээ илүү томчууд бид.
Цаг хугацаатай уралдах болсон энэ үед хүн бүр өөрийн хүсэл, сонголтоороо аливаа үгийг бичиж байна. Ялангуяа цахим бичил захидал буюу мессежээр харилцах тусгай хэллэг бий болсон. Гэсэн ч латин үсгээр бичигддэг энэхүү хялбаршуулсан хэллэгийг шууд монгол үгэнд орлуулан хэрэглэх болсон нь цаашдаа албан ёсны бичлэгийн хэлбэр рүү ч давшилж магадгүй болоод байна. Дээрээс нь олон нийтэд өөрийн бичвэрээ зөв хэмээн ойлгуулж чадсан нэгний зохиосон дүрэм “биежиж” буй нь нэн харамсалтай.
Нийтлэлч Гаамп гэж нэг хүн байдаг юм билээ. Бичсэн зүйлсийг нь уншиж байсан хүмүүс андахгүй байх. Бусдаас ялгарах гэж тэгдэгсэн үү, аль эсвэл өөрийнх нь монгол хэлний чадвар энд хүрээд дуусдагсан уу, бүү мэд. Ямартаа ч эрхэм Гаамп маань нэг иймэрхүү бичдэг юм билээ.
“Уудаг сайхан пиавныхаа амтан дээр
Урд хөршийн хэдэн унхайгүй барилгачин дээр
Ууж идэж хандаггүй увайгүй төрийн түшээдийн нүүрэн дээр
Унгас алдатлаа бурах улс төрчдийн аман дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би. . .” Уг нь монгол хүн бүр бахдан дуудаж байдаг энэ шүлгийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж агсан бичсэн хэмээн итгэдэг байлаа. Гэтэл “Гаамп гэгч эрхэм бичсэн ч юм уу?” хэмээн эргэлзэхэд хүрлээ, үүнийг уншаад. Дээрх бичвэрт зөв бичгийн дүрмийг бут цохьсон нэлээд үг байгааг та бүхэн анзаарсан байх. Эсвэл сая дахин уншихдаа анзаарсан ч байж магадгүй. Ихэнхийн маань хамгийн том алдаа бол өөрсдөд маань ойлгогдож л байвал тэр үгийг “зөв” хэмээн итгэдэгт байгаа гэхээр. Мөн түүний “Ерөнхийлөгчийн таалсан сэтгүүлч” нэртэй нэгэн бичвэр нь /нийтлэл гэж хэлэхгүй байгааг маань анхаараарай/ “За гарчгийг бол хүмүүсийг татах гэж өгсийн. Тэрнээс ерөнхийлөгч маань яг сэтгүүлч эмэгтэй таалаад байжаахыг нь би мэдэхчгүй.” гэсэн өгүүлбэрээр эхэлж байгаа юм. Дээрх хоёр өгүүлбэрт зөв бичигдсэн үг бараг л алга гэдгийг та харж байгаа байх. Эдгээр бичвэрүүд хэн нэгний бусдаас онцгойрохыг хүссэн “мода” байхыг үгүйсгэх аргагүй ч “Өвөг дээдсийн өв их эрдэнэ”-ээ ингэж хайр гамгүй, өөрийн дур хүслээр устгах нь зүйд нийцэхгүйг л хэлэх гээд байгаа юм. Дээр дурдсанчлан энэ бол хялбаршуулсан хэллэг буюу мессежний бичвэрийг шууд монгол хэл рүү хөрвүүлэн ашиглаж байгаа хамгийн том алдаа. Энд зөвхөн олон нийтийн уншсан байж магадгүй гэж бодсон нэг хүний ганц нэгэн бичвэрийг жишээ болгон онцоллоо.
Зарим нэгний томьёолдгоор “бичсэн үгээ зөв эсэхийг нүдэндээ аятайхан харагдаж байгаагаар нь дүгнэж” болохгүй баймаар. Энэ мэтчилэн бидний өдөр тутмын харилцаанд, бүр цаашилбал, бичгийн харилцаанд ч зөв, найруулгатай, алдаагүй үг, өгүүлбэр цөөхөн болж байгаа нь бидний хамгийн том эмгэнэл юм. Биднийг ингэж бичиж, яриад байхаар монгол хэлний бүрэн бүтэн байдлыг хадгалж, хамгаалж үлдэх эзэд болсон үр хүүхэд маань зөв бичгийн дүрмийг сурахгүй байх нь аргагүй. Хэлсийшдээ, атаархдын, гуйжийна гээд бичээд байгаа нь зөвхөн бичиж байгаа хүндээ бус түүнийг нь уншиж байгаа хүмүүст буруу бичих эх үндсийг тавьж өгдөг гэхэд болно. Ингэж хүн бүр өөрийн дураар үгсийг бичиж, утгыг найруулах юм бол манай улсад Шинжлэх ухааны академи хэмээх том байгууллага, түүний дэргэд Хэл, зохиолын хүрээлэнгийн Хэрэглээ, хэл шинжлэлийн тасаг гэж байх хэрэг байна уу? Бүгд л өөрсдийн зөв бичих дүрэмтэй, эвтэйхэн харагдсанаараа бичиж болж байгаа юм бол бусад хичээлээ яая гэж байгаа хүүхдүүдэд энэ үгийг ингэж бичих ёстой, “монгол баавар” гэх мэтээр үгсийн сангийн дүрэм заах утгагүй мэт санагдана.
Уг нь манай ард түмэн “чоно” гэдэг үгийг арав гаруй төрлөөр, “нас барсан” гэдэг утгыг хорь орчим үгээр илэрхийлж чаддаг аугаа их хэл ярианы баялагтай ард түмэн. Гэтэл өнөөдрийн бидний ажил амьдрал, ахуйн харилцаандаа хэрэглэж буй үг хэдхэн төрөл дотор эргэлдэж байна. “Сод их билэгт түмэн”-ий маань хэл бичгийн соёл ингэтлээ доройтож байгаа нь шууд техникийн дэвшилтэй холбоотой, мессеж бичсэнээр алдагдаж байгаа хэмээн ойлгох нь дэндүү өрөөсгөл болно. Үүнд бид амарчилсан байдлаар хоорондоо цахим бичил захидлаар харилцахдаа хэрэглэдэг бичвэрээ ажил төрлийн болон олон нийтийн мэдээллийн хэрэгслийн бичлэгт ашиглахгүй байх л хэрэгтэй гэдгийг хэлэх гээд байгаа хэрэг.
Нарны гэрэл мэт асгаран буух босоо бичигтэй, өөр хаана ч байхгүй аман болон бичгийн их соёлтой хэмээн цээжээ дэлдэж байх хооронд маань “Чихний чимэг болсон өв их эрдэнэ” маань өдрөөс өдөрт багасч, ярианы болон бичгийн харилцаандаа гадаад, монгол нь мэдэгдэхгүй үг хэллэгийг ашигласнаар эх болсон монгол хэл маань түүх болон үлдэх нь вий.
Т.ДАРХАН ХӨВСГӨЛ
Category: Монгол үндэсний түүх
-
МӨХӨЖ БУЙ МОНГОЛ ХЭЛ-“ЧИХНИЙ ЧИМЭГ” ТҮҮХ БОЛОХ УУ?
-
Монголын түрэлтийг өрнө хязгаарт цэг хатгасан айн жалутын тулалдаан
Энэ цэргүүд бол Лалын ертөнцөд эр зоригийн тууль болон үлдсэн монгол жанжин Хэт Буха ноёны удирдсан цэргүүд байсан юм.1260 онд Хүлэгүхаан Лалын ертөнцийгэзлэн дуусгаж, ИхХаан Мөнхийн тушаалыг биел үүл ээд Газар дундын тэнгисийн эрэг дээрээс морио усалж лалын ертөнцийг бүрэн эрхшээлдээ оруулахад хагас алхам дутуу байлаа.Гэтэл яг энэ үед Мөнх хаан өвчний учир таалал төгсөж хаан ахаа алдсан Хүлэгү хаан дайнаа зогсоож, хорин мянга орчим цэргийг гарамгай жанжин Хэт Буха ноёноор удирдуулан орхиж гол хүчээ аван буцжээ.Бас нэг шалтгаан нь Алтан Ордны улсын хаан Бэрхтэй кавказын нуруу орчмын орнууд түүн дотроо Армян, Азербейжаныг булаацалдан муудсанаас тодорхой цэрэг гэдрэг татах шаардлага гарсан гэдэг. Хэт Буха ноён бол Хүлэгү хааны шадар жанжин бөгөөд түүний хамт Багдадыг эзэлж, халифыг даран сөнөөж, Иранд исмайлитуудын улсыг мөхөөсөн туршлагатай жанжин байсны дээр хааныхаа адил христос мөргөлтөн байв.Хүлэг хаан буцмагц Хэт Буха ноён өөрийн элчийг 40 нөхрийн хамт Египет рүү илгээж “Мөнх хөх тэнгэрийн зарлигаар хөхрөгчид хөх тэнгэр, хөрстөд монголчууд эзэн суух таалалтайг сануулж, үүний эсрэг зогссон хэн бүхэн, тэдний гэр бүл бүхэлдээ хүйс тэмтрэгдэх бөгөөд бидний хүч чадал Истандарийн Рустамаас илүү болно.Ийм учир бийд та нар бууж өгч элчээ ирүүлж, хүндлэл үзүүл, эс бөгөөс байлдахад бэлтгэ” гэжээ.
Энэ үед Египетд байсан Мамлюкын улс бол монголын эрхшээлд ороогүй лалын сүүлчийн улс байсан бөгөөд түрэгүүд Египет, Сири, Иорданы арабуудыг эзлэн байгуулсан Дамаск төвтэй улс байлаа.Хаан нь Кутуз гэх түрэг хүн байсан агаад ихэд шударга хаан хэмээгдэж ард түмний талархлыг хүлээсэн байж.Түүний цэргийн гол хэсэг нь Хорезмын сүүлчийн хан хүү Желал Аддины цэргийн үлдэгдэл, тэдний үр сад байсан гэдэг. Дээр явуулсан монголын элч мөн нэмж ингэж хэлжээ: “Хүлэгү хаан Туранаас Иранд ирэхэд ганц ч халиф, султан, малик түүнийг сөрөн зогсож чадаагүй бөгөөд тэр Дамаскийг эзлэхээр ирэхэд түүний ах их хаан Мөнх нас барсан мэдээ ирж тэр буцсан болно. Гэвч түүний арслангийн зоригт, луугийн хүчит Хэт Буха жанжин цэргийг одоо удирдаж байна.Тэр Дамаскийг дайрвал түүнийг хэн ч зогсоож чадахгүй бөгөөд та нар үтэр түргэн бууж өг” гэж шаарджээ. Харин Мамлюкын хаан өөрийн шадар түшмэдүүдийн хамт зөвлөж: “Бид бууж өгсөн ч байлдсан ч биднийг зөвхөн үхэл хүлээж байна, иймд байлдая, ухрах газар бидэнд үгүй, ар талд Хойд Африкийн элсэн цөлөөс өөр ухрах газаргүй” гэж ярилцаад монголын элчийн толгойг авч дайн хийе гэж тогтжээ. Энэхүү зоригтой шийдвэрт нөлөөлсөн бас нэгэн хүчин зүйл бол Хүлэгү хаантай муудалцсан Алтан Ордны хаан Бэрх энэ үед элч илгээж Мамлюктай цуг Хүлэгүг дайлж лалын шашны сүр хүчийг сэргээе гэжээ.
Бэрх лал шашинтан гэж өөрийгөө нэрийдэж байсан боловч үнэндээ түүнд Хүлэгтэй муудах гол шалтгаан бол Чингисхааны үеэс Зүчийн үр садад хүртээсэн Кавказын нурууны өмнөд хэсгийн бэлчээр сайт нутгийг Хүлэггэй булаацалдсан явдал бөгөөд энэ нь ч бас зөвтгөх талтай байсан юм. Даарин дээр давс гэж Хүлэгү хааны цэрэгт хүч өгч, Багдадыг эзэлж явсан Зүчийн удмын 3 ханхүү учир битүүлэгээр түүний ордонд нас барж, тэдний албат нар “ханхүү нар хор ууж үхсэн” гэж баталсан аж. Бэрх хаан лал шашинд талтай байсан нь үнэн боловч үндсэн шалтгаан нь дээрх явдал гэж үзэх бүрэн үндэстэй байв.Үүгээр ч зогсохгүй чухамдаа Өгөдэйн удмаас хаан ширээг Тулуйн удмын Мөнх хаанд авч өгсөн гол хүн бол Батын заавраар гардан гүйцэтгэсэн Бэрх байсан бөгөөд “тэжээсэн бяруу тэрэг эвдлээ” гэж хэлэхээр байдал үүсжээ.
Мамлюкууд Айн Жалутад байсан монгол цэргийн тоог ч бас багцаалж байсан учраас айхгүйгээр байлдах шийдвэр гаргасан бол Хэт Буха жанжин ч бас байлдахгүйгээр айлгаад буулгаж авах бодолтой байсан байх талтай.Монгол цэргийн ангийг толгойлж байсан Байдар гэх жанжин элч зарж Мамлюкын цэргийн хөдөлгөөнд орж байгааг мэдээлсэнд Хэт Буха байрлалаа орхихгүй байхыг тушаажээ.Гэвч Хэт Буха жанжинг амжиж ирэхэд Байдарын цэрэг цохигдож ухарсан байсан ч Хэт Буха өөрийн ухарч няцаж байгаагүй хүчинд эрдэж цэргийн хамт шууд довтолжээ.Дайснууд нь монголчуудаас үнэхээр айн сүрдэж байсан агаад тэдний дайралт ч няцаагдашгүй байсан тул олон дахин давуу хүчтэй мамлюкийн арми цохигдож ухрав. Гэвч Кутузын цэргийн голлох жанжин Бэйбарс байрлалаа өөрчилж нууц отолтонд хэсэг хүчээ оруулан улмаар мөрдөж байсан дайснуудаа бүсэлж цохисон нь монгол цэргийн аргаар өөрийг нь давшуулж болгоомж сэрэмжийг нь алдагдуулаад цохисон хэрэг болжээ.
Энэ үед Хэт Буха жанжин цэргээ зоригжуулан: “Хүлэгү хаандаа ялагдлын мэдээ дуулгаж, түүний урмыг хугалснаас баатар зоригийг үзүүлэн байлдаж дуусъя. Бид баатар зоригтой байлдаж амиа алдсанаар хааны цэргийн эхнэрүүд бэлэвсэрнэ, үнасан азарга маань үрэгдвэл хааны адуун сүргийн гүү нэгэн жил унагалахгүй, гэвч хаан биднээр бахархаж бидний өшөөг авах болно” гэж хэмээн цэргээ зоригжуулж хэлээд цэргээ толгойлон байлдсан ч цэргүүд нь ухарч тэрээр мянган цэрэг мэт аймшиггүйгээр байлдсаар улмаар зугтан ухрах аргагүйд болж амьдаараа олзлогдсон байна.
Мамлюкын цэрэг ойд орж бүгсэн монгол цэргийг ойг шатаан шахаж хядаад, улмаар монгол цэргийн хүрээг эзэлж тэнд байсан хүүхэд, эмэгтэйчүүд түүний дотор Хэт Буха ноёны хатанг олзлон, бусад хүмүүсийг бүгдийг нь буруу номтныг өмгөөлж хамгаалсан хэмээн тарчилган цаазалжээ. Хэт Буха Ноёныг мамлюкын хаан Кутузын өргөөндөө авчирч “Худал үг хоосон амлалтаар хууран бидний орон гэрийг устгаж, олон баатар эр эхнэр хүүхдийг хөнөөсний төлөө буруу номтон чамайг цаазаар авна” гэжээ. Үүний хариуд хүлээтэй байсан Хэт Буха эгц өндийн босож ирээд огтхон ч айсан шинжгүйгээр: “Бид ялан дийлэх болно, хэрвээ чи намайг цаазалвал би үүнийг чиний биш бурхны таалал гэж үзнэ. Чиний өнөөдрийн ялалт бол хэсэг зуурын юм, энэ мэдээ Хүлэгү хаанд хүрмэгц түүний хилэн бадарч Азербейжанаас Египет хүртэл өшөө хорслын тэнгис буцалж, Мамлюкын нутаг монгол цэргийн морин туурайн дор талхигдан дуусна. Хүлэгү хаанд над шиг цэрэг эр гучин түм бий бөгөөд түүний зөвхөн нэг нь би” гэжээ.
Түүний зоригтой байдал, баатарлаг чанар нь Кутузыг цочроож түүнийг үгэр цаазалж толгой гap хөлийг салган Мамлюкын нутгаар шонд тараан өлгөж дайсандаа сүрдүүлэг өгөхийг зорьсон гэнэ. Үнэхээр Кутуз султан түрхэн зуур баярласан бөгөөд хэдхэн хоногийн дараа өөрийн цэргийн жанжин Бэйбарсын гарт амиа алдсан юм. Баатар зоригт эрээ алдсан Хүлэгү хаан ихэд харамсан гуниглаж, түүний нэрийг мөнхлөн, үлдэж хоцорсон гэр бүлийхнийг нь тэтгэж халамжилсан байна. Харамсалтай нь, Алтан Ордны Бэрх хаан, Мамлюкын шинэ хаан Бэйбарс нартай 2 фронтод зэрэг байлдах нь хэцүү болсноос Хүлэгү хаан баатар эрийнхээ өшөөг авч чадаагүй ажээ. Энэхүү тулалдааны ач холбогдолыг лалын түүхчид өндрөөр үнэлдэг боловч энэ тулалдаан лалын ертөнцийг ноёрхох монголын санаархалд саад болоогүй билээ. Үүнтэй ижил төстэй нэгэн жишээ бол, 1380 онд Куликовын талд Монгол цэргийг цохисон хэмээдэг оросын түүхчдийн жишээ билээ. Ил Хааны улс Мамлюкгай 1269, 1277,1280,1299, 1300, 1302 онуудад олон удаа байлдсанаас 1299 онд Ил хааныхан Дамаскийг эзэлж Хэт Буха жанжныхаа өшөөг авсан байда. 1399 онд Доголон Төмөр Хаан бас нэгэн удаа Дамаскийг эзлэн түрэмгийлж галдан шатаасан юм.
Энэхүү удаан үргэлжилсэн амжилтгүй дайныг судалсан эрдэмтэд олон хүчин зүйлийн нөлөөг авч үзэхийг санал болгосон байдаг. Сирийн нутаг бэлчээрийн даацгуй байсан, мамлюкын удирдагчид монгол цэргийн бүрэлдхүүнд байлдаж явсан, монгол цэргийн тактикийг мэдцэг байсан, Ромын Паптай холбоо тогтоосон Ил хааныхан түүнийгээ ашиглаж чадаагүй, нөгөө фронтод Алтан Ордны хаадтай давхар байлдаж байсан, зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн байдаг.Хэдийгээр монголчууд Мамлюкын улсыг бүрэн мөхөөж чадаагүй ч лалын ертөнцийг бүхэлд нь эрхшээлдээ байлгасан болно. Ил хааны улсын хаад өөрсдөө лалын шашинд 1295 онд албан ёсоор орсон бөгөөд лалын ертөнцийг удирдан чиглүүлэгч гол хүчин болон хувирсан бөгөөд түүний халааг авсан Доголон Төмөр хаан ба монгол угсааны Жалайрид улсууд нийтдээ 200 гаран жил 1460 оныг хүртэл энэхүү үүргийг гүйцэтгэж байсан юм. Түүхийг өөр өөрийн өнцгөөс харан тайлбарлах нь үндэстэн бүрийн эрх бөгөөд монголын залуу хүн болгон ийм нэгэн тулалдаан болсныг мэдэж, монгол баатар эрсийг сэтгэлдээ хүндэлж явахад илүүдэхгүй болов уу.
-
Зэр зэвсийн чимэглэлийн бэлэгдэл1
Их монгол улсын төрийн бодлого, үйл ажиллагаа, сүр хүчний нэг илрэл нь төрийн цэрэг, зэр зэвсгийн сүр хүчтэй нягт хобоотой.
Хүн төрөлхтний нэгэн адил монголын эртний зэр зэвсгийн нэг нь чулуу байсан нь цаг хугацаанд нум сум, илд бамбай, хуяг дуулга, буу сэлэм болон хөгжиж ирсэн. Хүннүчүүдийн булшнаас 407-410 оны үеийн алтан нум сум олдсон нь одоонийн Мажар (Унгар) улсын нутгийг эзээлж байсан Хүннүгийн Аттилла хааны үед төрийн дээд эрх барих тушаалтанд олгодог ямба ёслолын бэлэгдлийн тэмдэг байжээ.Монгол дархчуул зэр зэвсгийн хэв хэлбэртэй, чимэглэх хээ угалз, амьтны дүрийг уран нарийн зохицуулдаг байжээ. Гол төлөв амьтан дүрслэх, түүний намба төрх, сүр хүчийг гаргахыг зорьдог төдийгүй сүүлдээ хас, түмэн нас хээ, өлзий, сүлжээ зэрэг бэлэгдлийн хээ чимгээр чимэглэж иржээ. Монголд ирсэн европ жуулчин “Монголын эрэгтэйчүүд сур харвахаас өөр юм үл мэднэ. Тэд ан хийж байга харван сургуулилдаг , том багагүй цөм сурамгаа харвадаг, хуралдай хийж зугаацан цэнгэхдээ амсгөл нь сүр хүчтэй ” гэж тэмдэглэсэн байдаг.
Монголчууд зэр зэвсэг эд хэрэглэлийн урлаг өөх хоорондоо нягт нягт хобоотой уялдан уламжлагдаж иржээ.
Мэдээ оруулсан: Л. Номинчулуу -
Н.Дэлгэржаргал: Харуусал
Эхэс булсан шороогоо
Эрдэнэстэй нь хомхойрч идчихээд
Эрлэгийн үүдэнд очоод
Юу гэж өчих вэ бид
Сэтгэлээр дутсан эх орон минь
Шимширч бодлоо хураагаад
Дусал хур ч хайрлахгүй
Шийтгэж байна даа тэнгэр
Цангасан чулуу үхэж
Элс болон унахад
Нулимсаар усалж гашуудсан ч
Нутаггүй болно хөөрхийс
Хэзээ хаана төрсөнийг
Бурхан ч гэрчилж чадахгүй
Хожим өөрсдөөсөө нэхээд ч
Аниргүй хоосон үлдэхвий дээ
Н.Дэлгэржаргал -
Монголчуудын мөнгөн тэмдэгтийн үүсэл хөгжил
Манай орны хувьд анхны тулгуур төрөөс эхлэн цаашдын бусад улсууд өөр өөрсдийн мөнгөн тэмдэгт буй болгохыг ямагт эрмэлздэг байсан нь тодорхой юм.
Улс бүхэн өөр өөрийн мөнгөн тэмдэгтийн үүсэлтэй түүнийгээ судлан таньж судалгааны ном бүтээлээ гаргасан байдаг.
Харин манай орны хувьд улс, үндэстний мөнгөн тэмдэгт хэдий үеэс яаж үүссэн талаар миний олж мэдсэнээр урьд нь судалсан зүйл өчүүхэн байна.
Мөнгөний тухай гаргасан ном судалгааны бүтээл байв чбүгд орчин үеийн бодлого, онол, эдийн засаг, хэрхэн мөнгөтэй болох, бүх үеийн Монголтой холбогдох мөнгөн тэмдэгт, мөнгөн тэмдэгт дээрх дүрс, бичээс зэрэг бусад холбогдох зүйлийг судалснаас хэдий үед ямар хүчин зүйлсийн нөлөөлцлөл ямар шаардлагын дүнд үндэстний мөнгөн тэмдэгт үүссэн гэдэг талаар судалсан зүйл миний эрж хайснаар олдсонгүйболовч энэ зүйлийн талаар товч санаагаа бичлээ.
Түгээмэл тэнцэгч газар бүр ондоо, зах зээл бий болж өргөжин хөгжихийн хирээр ганц таваараар солилцоо хийхэд хүндрэл гарч, хүмүүсийн хэрэглээ аажим нэмэгдэж ганц таваараар тогтхооргүй байнгын хэрэглээтэй болсон байна.
Гэхдээ хүмүүс хоорондоо тохирч таваарыг таваараар арилжсан хэвээр байсан ч зах зээл, худалдаа арилжаанд илүү олон хүмүүс оролцдог болж, тэдний нийтийн эрх ашгийг хангасан нийтлэг зүйл дутагдах болжээ. Энэ мэт зайлшгүй шаардлагын улмаас төмөрлөг зэвсэгт шилжих үеэсүнэт метал тэнцэгчийн үүрэг илүүтэйгүйцэтгэх болжээ. Энэ нь хүмүүс нийтлэг хэрэгцээгээ хангаж чадхаар таваарууд байсан ч төдийлөн хүртээмжтэй биш байлаа.
Сүүлдээ бусад үнэт метал дундаас гүйлгээ арилжааг алт, мөнгө гүйцэтгэх болсон гэж эрдэмтэн А.Дамдинсүрэн тэмдэглэжээ.
Алт болон мөнгө гүйлгээнд орохдоо бусад таваарын өртгийг илэрхийлэх болж, бусад таваарын нийтлэг нь үнэт металын үнийг тогтоох болсон байна.
Гэхдээ алт, мөнгө дангаараа тэнцэгчийн үүрэг гүйцэтгэж байсангүй өөр олон үнэт метал, таваарууд ямар нэгэн хэмжээгээр оршиж байсан нь тодорхой.
Зах зээлд гүйлгээ арилжаанд орох алт, мөнгийг жинхэнэ эсэхийг шалган үзэхийн тулд түүнд зүсэлт хийх, хэсэгчлэн хуваах шаардлага гарч эхэлжээ. Мөн олон янзын худалдаанд зориулж жижгээр цутгасан үнэт металууд бий болсноор мөнгөн тэмдэгт үүсэх чухал нөхцөл бүрдүүлжээ.
Нэг үгээр хэлбэл мөнгөн тэмдэгт үүсэх үндэс суурь тавигдаж эхэлсэн нь алт болон үнэт металыг гүйлгээнд нэвтрүүлж эхэлсэн үеэст улсаас үнэт металыг хэрэгцээнд нь тааруулж тусгайлан хувааж цутгах болсон байна. Нэгдсэн журмаар нэг хэлбэр, хэмжээтэй цутгаж гаргаснаараа мөнгөн тэмдэгт үүсэх анхны хэлбэр бий болгож эхэлсэн байна.
Манай орны хувьд энэ үе нь Хүн гүрэнтэй холбогдох юм. Учир нь Хүн гүрнийг өвөрмөц маягийн Зүүн үзүүрт хутган мөнгөтэй нь Монгол улсынанхнымөнгөн тэмдэгт тухай түүх сурвалжид тэмдэглэсэн анхны таамаг мэдээ юм.
Хэрэв таамаг үнэн болж, Хүнчүүд өвөрмөц маягийн мөнгө хэрэглэж байсан нь батлагдвал энэ нь Монголчуудын мөнгөн тэмдэгтийн анхныхэлбэр болно.
Тэд Хятадтай өргөн худалдаа хийдэг зарим худалдаа арилжаандаа Хятад зоос ч хэрэглэж байсан байх магадлал өндөрбөгөөд Хятадаас зоосон мөнгөбэлгэнд авч байсныг бодоход Хүнчүүд нь мөнгөний талаар асар дэлгэр мэдлэгтэй байсныг илтгэнэ.
Монголын нутаг дахь эртний төр улсын мөнгөн тэмдэгт
Хүн (Хүннү) гүрний мөнгөн тэмдэгт: Төв Азид хэдэн мянган жилийн тэртээгээс олон тооны нүүдэлчин овог аймгууд оршин нутаглаж байхдаа мандаж мөхөх зэрэг түүхэн замнал туулж өнгөрүүлсэн билээ.
Тэдний дундаас Хүн (Хүннү) нар хүчирхэгжин НТӨ 209 онд төр улсаа байгуулжээ. Хүн гүрний бүрэлдэхүүнд 19 аймаг 4 том овогтой, үндэслэгч анхны хаан Модун Шаньюйгаас хойш нийт 52 хаан төр барьж байжээ. Энэ нь Монголчуудын анхны тулгар төр юм.
Нутгийн хил хязгаар Цагаан хэрэмээс Байгал нуур, Ил Тарвагатайгаас Солонгосын хойг хүртэл өргөн уудам газарт өөрийн хил хязгаараа тогтоожээ.
Хүнчүүд голлон мал аж ахуй эрхэлж “нар сарны зурхай, амьтны мөчлөгийн арван хоёр жилийн он тоолол”хэрэглэж байв. Тэднийг бичиг үсэгтэй гэх бөгөөд ямар бичиг хэрэглэж байсныг тогтоогоогүй байна.
НТӨ 93 оноос Хүн гүрэн хоёр хуваагдаж нэг нь Хан улсад эзлэгджээ. Нөгөө хэсэг болох Чжи-чжи Шанюйн удирдсан Хүн нар зайлж Алтайгаар дамжин 400-аад оны үед Европ тивийн гүнд нэвтэрч маш хүчирхэг улсаа байгуулжээ. Түүхэнд хамгийн алдаршсан хаад бол Гүннийн Даламбер, Аттила нар байлаа.
Хүнчүүдийн эдийн засгийн талаар “Хүн гүрний мал аж ахуй, газар тариалин, гар урлал, хот суурин, арилжаа худалдаа зэргүүд нь өөдлөн дээшлэхийн хамт албан татварын дэг журам бий болжээ” гэсэн нь өндөр мэдлэгтэй байсныг гэрчилнэ.
Түүгээр тогтохгүй “Хүн гүрэн зэргэлдээ аймгуудтай арилжаа наймаа хийхийн хажуугаар Хятад, Дундат Азийн бусад орнуудтай худалдааны харилцаатай болж малын бүтээгдэхүүн, түүхий эд, ангийн арьс мөн гар урлалын зүйлүүдээ арилждаг байв. Хүнчүүд хилийн худалдаа хийх гэжурд хөрштэй тохиролцон зах зээл хааяа нээн арилжаа хийдэг. Хан улсынхан Хүн гүрний шаньюй, язгууртнуудад явуулах бэлгийн зүйлдээ хэдэн арван жин алт, хэдэн зуун мянган зоос бэлэглэжбайжээ. НТӨ 51 он Хан улсын хаан зүүн Хүнчүүдын анхны шаньюйд 20-жин алт, 200.000 ширхэг зэсөгчээ.”гэжээ.
Дээрхээс үзэхэдХүнчүүдийн ноёд ард түмэн өөр хоорондоо цул алт, мөнгө, үнэт эрдэнэс болон бусад зүйлээр худалдаа хийдэг байжээ. ХаринХятад зоосыг ашигланхөрш аймгуудтай худалдаа хийдэг байсан гэх таамаг төрнө.
Энэ үеэс буюу Монголын тулгар төр байгуулагдсан цагаас Монгол үндэстний мөнгөн тэмдэгтийн систем аажим аажмаар бүрэлдэн буй болох үндэс тавигдаж, улс гүрний эдийн засгийн асуудлуудад ч яригдаж эхэлсэн нь дээрхээс тодорхой харагдана. Түүгээр тогтохгүй мөнгөн тэмдэгттэй байсан гэх мэдээ юм.
Эрдэмтдийн таамгаар Хүн гүрэн нь өвөрмөц маягийн “Зүүн үзүүрт хутган мөнгө” цутган хэрэглэж байсан талаар эрдэмтэн А.Дамдинсүрэн “Хятадын мөнгөний түүх” номноос ишлэл авч өөрийн бүтээлдээ оруулжээ.
“1932,1937,1941 онуудад Хүннүчүүдын хуучин нутаг Халуун гол /Жэ-Хэ/ Чан Дэ-гээс олсон учраас Хүннүгийн (Хүн) хутга гэж зарим Хятад эрдэмтэд нэрлэсэн байна. Тэр мөнгөний онцлог бол уг хутганы үзүүр нь онцгой шовх зүү шиг болохоор ингэж нэрлэсэн бололтой.
Хүннүгийн (Хүн) “Зүүн үзүүрт хутган мөнгө” нь Хятадын мөнгөний түүхэнд анх удаагаа шинэ нэр болон тэмдэглэгджээ. Иймд Хүннү (Хүн) гүрний хэмжээгээр арилжаа худалдаа нэлээд сайн хөгжсөний үр дүнд Хүннү (Хүн) нар онцгой маягийн “Зүүн үзүүрт хутган мөнгө” цутган арилжаа худалдаандаа хэрэглэж байсан гэдэг дүгнэлтэд хүрчээ”гэсэн мэдээюм.
Мөн энэ талаар Д.Майдар Хятадаас анхны шаньюйд бэлэглэсэн зоосны тухай дурьдаад” Хүннү (Хүн) нар өөрсдөө ч зүү шиг хурц хутга хэлбэртэй өвөрмөц зоос цутгаж байв. Ийм хутган зоос Өмнөд Монголоос (Халуун гол) 1932, 1937, 1941 онд олсон энэ зоосыг Хүннүгийн хутга гэж нэрлэсэн байна.”гэжээ
Энэ хоёр мэдээ хэдийгээр зөрж байгаа ч Хүн гүрний худалдаа маш өндөр хөгжсөн алба татвараа дээр дурьдсан мөнгөөр тооцож авдаг байж болох үндэстэй.
Гэхдээ зүүн үзүүрт хутган мөнгө, хутган зоос гэсэн нь гайхалтай. Энэ хоёр мэдээний талаар судалж тодруулах их ажил байгааг харуулна.
Тэд Хятадаас зоосны тухай мэдээлэл олж авсан нь тодорхой бөгөөд тэр зоосыг дууриалгаж гаргах, эсвэл түүнээс ондоо зүйл ч гүйлгээнд нэвтрүүлэхийн тулд хааны зарлиг шийдвэрээр ийм онцгой хэлбэрийн мөнгөн тэмдэгт хэрэглэж болохзүүн үзүүрт, хутган иртэй хийдэг нь зэвсгийн зориулалтай ба нөгөө талаар гүйлгээний хэрэгсэл болж “Нэг сумаар хоёр туулай” гэдэгтэй утга нэг ч байж болох талтай.
Энэ мөнгөн тэмдэгт нь хэдийгээр маргаантай байгаа ч Монгол улсын мөнгөн тэмдэгтийн хамгийн эртний мэдээ болохоор мөнгөн тэмдэгтийн үүслийг үүнээс эхлүүлэн үзэх нь зөв хэмээн үзнэ.
Гэвч энэ мөнгөн тэмдэгт бид бүхний гар дээр баригдаж нүдэнд үзэгдсэн үгүй тул тийм ч хөдлөшгүй баримт биш гэхдээ үүний талаар сайтар судалж үзэх шаардлагатай байгааг илтгэнэ.
Сяньби (Сүмбэ), Муюн,Тоба,Тоба-Вэй (баруун, зүүн) Тогоон (Түгүхэн), Нирун (Жужань) мөнгөн тэмдэгт: Дээрх төрулсууд ньязгуурын Монгол нутаг дээр өөрийн төр улсаа байгуулан нэг үе мандан хүчирхэгжиж явсанцөм Монголчуудтай угсаа нэгтэн билээ.
Энэ улсуудын талаар түүх сурвалжид тэмдэглэснээрэдийн засаг, аж ахуйн соёл, хотжилт гэх мэт бүх талаар өмнөх улсуудаас илүү хөгжиж байсан нь тодорхой. Худалдаа арилжааны талаар түүх сурвалжид нэлээд тэмдэглэсэн ч мөнгөн тэмдэгт тийм байсан гэхээр таамаг ч дэвшүүлэх зүйл одоогоор олдоогүй байна.
Харин тэд худалдаа, арилжаа, солилцоогоо голчлон алт, мөнгө болон мал, малын түүхий эд ангийн арьсаар голчлон хийдэг байсан нь түүх сурвалжид мэр сэр тэмдэглэгдэн үлджээ.
Эдгээр улсын мөнгөн тэмдэгт одоо хэр олдоогүй оньсого хэвээр байгаа ч Хүн гүрэн өөрийн Зүүн үзүүрт, хутган ирт мөнгө болон Хятад зоосыг хэрэглээндээ хэрэглэж байсан нь магадлал өндөртэй харин энэ хоёр мөнгөн тэмдэгт нь хойчийн бусад төр улсадзаавал уламжлагдан тодорхой болохоор энэ улсуудтай холбогдох мөнгөн тэмдэгт заавалбайх ёстой гэж үзнэ.
Тиймээс эдгээр улсуудынхаамөнгөн тэмдэгтийн талаарсудалж тогтоох нь бид бүхний үүрэг юм.
Одоогоор олдоод байгаа зоосон мөнгөн тэмдэгтэд хамаарагдах улс: VI-VIII зууны дундуур Монгол нутагт Орхон голын сав газраар төвлөрөн түр хугацаанд оршин байсанТүрэг улс байгуулагджээ. Нутаг дэвсгэрийн хил хязгаарСолонгосоос Каспийн тэнгис, элсэн цөлөөс Байгаль нуурхүрч байжээ.
Түрэгийн хаан Датугийн хүрэл зоос: Баруун Түрэгийн хаан Дату өөрийн улсын доторхи эдийн засгийн олон зүйлийн бэрхшээлээ даван туулахын тулд эдийн засгийн нэлээдгүй үйл ажиллагаа явуулсны дотор зоосон мөнгө гаргасан явдал юмаа.
Монголчуудтай холбогдох зоосон мөнгө дотроос хамгийн эртний үед хамаарч буй гуулин зоос цутгаж / Монголчуудхэвнүүрдэх, дэлдэх гэх мэтээр зоосоо хийдэг байжээ. Энхүүбүтээлд үүнээс хойш энэ хоёрын аль нэгээр нь бичигдсэн болно./ гүйлгээ болон арилжаанд гаргадаг байжээ.
Энэ нь бидний гарт олдоод байгаа хамгийн эртний зоос гэдэг утгаар хэлбэр хийц зоосон дээрх бичээс зэргийг сайтар тодорхойлон судалсан байдаг.
Зоосоо юугаар хийсэн, дээр нь ямар бичээс байгаа талаар тодорхойлохдоо эрдэмтэн А.Дамдинсүрэн “Гуулиар цутгахдаа маш нарийн боловсруулж хийсэн, эртний гуулийн адил цагаавтар өнгөтэй нүүрэн дээрээ Уйгур үсэгтэй зоосны ар талд үл гаргагдах муруй саруй үсэг байна”гэжээ.
Харин “Алтлаг өнгийн гуулиар зоос цутгаж зоосны нүүрэн тал дээр нь “Түрэгийн хаан” гэж бичиж байв гэдгийг Германы эрдэмтэн Ф.В.Мюллер тайлан уншжээ”гэжээ.
Түрэгийн тэрхүү зоосон дээр Уйгур үсгээр (Уйгуржин Монголоор ) “Түрэгс хаган”, “Мохэ” гэх зэргийг уншигдахаар тод бичжээ”гэж тодорхойлсон бол
Ц.Батсайхан ”Зоосны нүүрэн талд “Tүрэгс каган түрэг” гэсэн бичээстэй, зоосны нөгөө талд: өвөрмөц нум маягийн тэмдэгтэй голдоо дөрвөлжин нүх бүхий xүрэл зоос”гэж тодорхойлжээ.
Энэхүү зоосон мөнгөн дээрх бичээс нэгдсэн дүгнэлтэд хүрч тайлагдаагүй ч
зоосон дээрх Уйгуржин бичээс нь Түрэгүүдийн дунд Уйгурын соёл хүчтэй дэлгэрч хүчтэй нөлөөлж байсныг харуулах түүхийн хөдөлбөргүй баримт мөн.
Мөн зоосны дугриг хүрээ, доторх нүх, нүхний эмжээр, хүрээ одоо ч харагдахуйц байгаа Уйгур бичиг зэргээс харахад ур хийц өндөр түвшинтэй урьд нь олон төрлийн зоос цутгаж байсан арвин туршилгын дүнд буй болжээ гэж үзэх бүрэн үндэстэй байна.
Уйгур улсын зоосон мөнгө: 745 онд Уйгурууд Tүрэгийн хаант улсыг мөхөөж, Уйгур улсаа байгуулж745-840 он хүртэл 100 гаруй жил оршин тогтножээ.
Уйгур улсын нутаг өрнө зүгт Алтайн уулс, дорно зүгт Шивэйн уулс, өмнө зүгт Хятадын их цагаан хэрэм xvpч байв.
Моюнчур хаан 745-759 онд Уйгурын хаан ширээнд сууж байсан бөгөөд энэ үед Уйгур улс ихээхэн хүчирхэгжижээ. 751 онд Орхоны хөндийд Балиглиг (Харбалгас) гэдэг хот байгуулж улсын нийслэлээ болгосон байдаг.
Моюнчур хаан зоос цутгуулж арилжаандаа хэрэглэж байсан нь түүхэн он цагийг дамжин бидэнд үнэт сурвалж болон иржээ.
Энэ зоос нь “нүүрэн талдаа: “Уйгурын Тэнгэр Куль Билгээ Моюн хаан”,ар талдаа: “Зарлигаар улсыг хамгаалах хадгалах” гэсэн уйгур бичээстэй”гэжээ.
Харин Д.Майдар “Дорнод Азийн зоос” номноос ишлэл авч зоосны нүүрэн талд: Тэнгэр удамт, эрхэм хүндэт, Уйгурын Моюн хаан, ар талд: “тушаасан” /улсаа хамгаалж, сахиж бай/ хэмээн бичсэн гэжуншжээ”гэх мэт олон янзаар тайлан уншдаг байна.
Тэр үеийн Уйгур аймаг соёл, урлаг гэх мэт олон зүйлээр бусад аймгуудаас давуу байсан гэж түүх сурвалжуудад хэдэнтэй дурьдсан байдаг. Тиймээс зоосон мөнгө цутгах гүйлгээнд нэвтрүүлэхдээ ч нэлээд анхаарал хандуулан бодлоготойгоор хандаж байсан нь тодорхой.
Хидан улсын зоосон мөнгө: Монгол нутагт НТӨ 907-1125 онуудад Хидан улс оршиж байв. Хидан улсад X зууны эхээр зоос цутган хэрэглэж эхэлсэн байна. Тухайлбал МЭ 907-1121 онд 20 удаа гүйлгээний зоос цутгаж байсан тухай сурвалж бичигт тэмдэглэжээ.
Мөн “Хиданы хаан Амбагай хүмүүсийг зоос цутгахад сургаж байв. 1021-1031 онд зоосыг “Тень Цезнь тун бао” гэдэг нэрээр гаргаж байжээ. Ийм зоос Монголын дорнод нутагт хийсэн малтлагаас элбэг олддог (Х.Пэрлээ 1969 он). Хидан нар төмөр хайлуулах газар гуравтай, зоос гаргахыг эрхэлдэг газар тавтай байсан”гэсэн нь Хиданчуудыг мөнгөний талаар арвин туршлага хуримтлуулж тусгайлсан байгуулга хүртэл байгуулсан нь урьд өмнөх улсуудаас ялгарах гол онцлог юм.
Мөн “Хидан улсын зоос хэрэглэж байсан Ли-Чуваныг цаазаар хороож, түүний 350000 ширхэг буюу 500, 500-р холбосон 70 мянган гогцоо мөнгийг хураасан”гэх мэдээ нь Хиданы мөнгөн тэмдэгт өргөн цар хүрээнд улс даяар гүйлгээний найдвартай хэрэгсэл болсныг илтгэж хуурамч зоос цутгадаг хүмүүсийг цаазаар авсан нь тэр үеийн мөнгөн тэмдэгт гүйх хууль эрх зүйн орчин бүрдүүлэхэд төрөөс хэр чухалчилан анхаарч байсныг харуулна.
Түүнчлэн “”Тун бао”, “Шин бао”, “Юан бао”, ”Шэн бао” гэсэн үгтэй зоос Хиданы дурсгалаас арвин олддог. Энэ нь хаан засгийн эрхэнд гарсан оныг заадаг”гэсэн нь тун оновчтой бөгөөд цаашдын улсуудад уламжилсан байдаг.
Хиданы дараа тогтсон Монгол аймгууд ямар мөнгө хэрэглэж байсан тухай баримт ховор, зоос дэлдэж гүйлгээндээ нэвтрүүлэх нэгдсэн бодлого байхгүй болохоор төдийлөн амжилт олохгүй байх үндэстэй юм. Зоосон мөнгө дэлдсэн ч Хиданы зоостойбичээс утга адил зоос гаргах нь дамжиггүй гэж таамаглана.Энэ таамгаар Монгол аймгуудтай холбогдох зоосыг Хиданы үед хамруулан авч үздэг байж болох юмаа.
Зоосны нүүрэн талд: “Арван жилийн амьтдын дүрстэй”зоосны нөгөө талд: Арван хоёр хүний (хүүхдийн) дүрстэй”
Энэхүү зоосон мөнгөний гол онцлог Хүн гүрний хэрэглэж байсан 12 амьтны мөчлөгийн тоолол энэ үе хүртэл уламжлагдан баяжиж ирснийг харуулах эд өлгийн зүйл дээр үлдсэн түүхэн баримт юм.
12 хүүхэд (хүн) дүрсэлсэн нь нэлээд хачирхалтай бөгөөд ийм хүүхэд дүрсэлсэн зоос одоогоор олдоогүй нь энэ зоосон мөнгөний гол онцлог юм.
Л.Алтангэрэл -
Ураны зах зээлийн төлөв
Францын Бессин дэх нөхөн сэргээсэн талбай
Үүнээс гадна Монгол ураны ихээхэн орд, нөөцтэй. 6-10 жилийн дараанаас ураны эрэлт ихсэх үүнийг дагаад унасан ураны үнэ энэ үе гэхэд өсөж, нааштай болох таамаг олон улсад байгаа юм байна. Уран гэдэг нь нүүрс, нефтьтэй адил элбэг зүйл биш ажээ. Одоогоор ердөө л 18 улс оронд ураны нөөц байгаа бөгөөд түүнийг нь олборлож байна. Дэлхийн цөмийн нийгэмлэгийн мэдээгээр 2013 онд гэхэд дэлхий дахинд 59,000 тонн уран олборлон дэлхийн хэрэгцээний 91 хувийг хангаж байжээ. Энэхүү ураны ихэнх хувийг Казахстан улс олборлож байжээ. Өндөр хөгжилтэй орнуудад цөмийн технологийн хэрэглээ өссөөр байгаа. Тэгэхээр Монгол Улс ганцаараа уран олборлох гээд байгаа юм биш ажээ. Өнөөдөр уран олборлолтын 65 хувийг Казахстан, Канад, Австрали улс гүйцэтгэж байна.
KATCO үйлдвэр
Казахстан олборлож буй ураныхаа 80 хувийг Хятадад, үлдсэнийг нь Европын орнуудад нийлүүлж байна. Манай улсын таамаг ураны нөөцийг Казахстантай харьцуулахад хоёр дахин илүү юм. Өнөөдрийн байдлаар манай улсад ураны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гурван компани байгаа. Францын “Арева” групп дэлхийн цөмийн эрчим хүч, ураны олборлолтын салбарт тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байна. Түүний охин компани нь хайгуул явуулж байгаа Дорноговь аймгаас “Дулаан уул”, “Зөөвч овоо” ураны ордууд илрүүлж, нөөцийг нь батлуулснаар Монгол Улс албан ёсоор ураны нөөцөөрөө дэлхийд 11-т жагсах болоод байгаа ажээ. -
ГАЗРЫН ТӨЛӨӨ ТУЛАЛДААН ЭХЭЛЛЭЭ
Хамгийн зүүн захын цэг нь Соёлз уул хэмээх боловч чухамдаа Соёлз уулын оройгоос ялимгүй зүүн хойгт зүгт 7,1 км-т байгаа Модотой хамрын 1290,0 тоот бөгөөд тэнд босгосон Монгол, Хятадын хилийн 539 дүгээр тэмдэг юм. Модотой хамар нь хойт өргөрөгийн 46 градус 43 минут, дорнод уртрагийн 1019 градус 56 минутад оршдог билээ.
Хамгийн хойт захын цэг нь Хөвсгөлийн Тэнгис голын эхний Монгол Шарын даваа юм. Энэ даваа дээр босгосон Монгол-Оросын хилийн 331 дүгээр тэмдэг нь хойт өргөрөгийн 52 градус 09 минут, дорнод уртрагийн 98 градус 58 минутад орших тус орны хамгийн хойт захын нэг билээ.
Хамгийн өмнөд захын цэг нь Орвог гашууны Бор толгой юм. Энэ толгой дээр Монгол, Хятадын хилийн 258 дугаар тэмдгийг /хойт өргөрөгийн 41 градус 35 минут, дорнод уртрагийн 105 градус 00 минут/ босгожээ.
Монгол Улсын нийт хилийн эргэн тойрон нь 6161 км, 895 м урт, 1 сая 566 мянга гаруй хавтгай дөрвөлжин килолметр уудам энэ нутгийг та бид эх орон, газар шороо минь, тусгаар тогтнолын алтан өлгий минь гэж хайрлан хүндэтгэж, хамгаалан амьдарсаар мянга, мянган оныг элээсэн бүлгээ. “Дайсны гутлыг долоож амьдарснаас, нэр төртэй үхсэн нь дээр” гэж үздэг омог бардам өвөг дээдэс минь бидэнд амь насаараа үллдээж өгсөн Монгол Улсынхаа үндэсний аюулгүй байдлын төлөө төр, ард түмэндээ би Улсын Их Хурлын гишүүний хувьд өргөсөн тангараг, үүргийнхээ дагуу хандаж байна.
– Гадаадынхан юу хүсч байна вэ?
– Яагаад?
– Ядарсан хүмүүс газраа бидэнд худалдах, өмчлүүлэх, үгүйдээ түрээслүүлэх зам үлдэнэ.
– Монголчууд өөрсдөө юу хүсч байна?
– Газраа түргэн хувьдаа өмчлөх юмсан гэж…
– Яагаад?
– Зарах, үгүйдээ түрээслүүлбэл хэдэн “доллартай” болно.
– Газаргүй болоод иргэд яах вэ?
– Ямар хамаатай юм, өнөөдөр л болж байвал зуун жил амьдрах биш. “Надаас хойш галав юүлсэн ч хамаагүй” гэж байна.
– Газар бол таны үндсэн хөрөнгө, газраа гадаадынханд барьцаалах, түрээслэх, өмчлүүлэх, худалдах нүгэл үйлдвэл иргэн та “гишгих газаргүй хөл” болно доо…Хүнээс аваагүй миний нутаг
Амьдрах орон зайн төлөө тэмцэл овог аймаг үүсэн бий болсон цагаас өнөөг хүртэл тасралтгүй үргэлжилж хүн төрөлхтний мянга мянган жилийн тэмцэл тулаан зөвхөн амьдрах орон зайгаар хэмжигдэж байлаа. Амьдрах орон зай гэдэг маань хүний хувьд юуны өмнө газар юм.Газар гэдэг маань Эх орон юм.
Үндэстэн оршин тогтоно гэдэг юуны өмнө газар нутагтай байхын нэр
Улс орон гэдэг ч газар нутаг гэсэн ойлголтоос эхэлнэ.Тэр газар дээр амьдардаг ард түмэн нь эцэг дээдэс, үе удмаараа эх орон гэж нэрлэсэн газраа аж төрж, хөдөлмөрлөж үр хүүхэд төрүүлж, дурлаж хайрлаж, бүтээж туурвиж, тэр газартаа уусан шингэж, Эх орныхоо нэг хэсэг болдог. Тэгээд ч бид эцэг дээдэс минь үе үеэрээ шингэсэн тэр газрыг Эх орон гэж ариунаар нэрлэн дуудаж, “Хүнээс аваагүй миний нутаг, хүнд өгөхгүй ганцхан нутаг” гэж тэмцэн ирсэн амуй /О.Дашбалбар/
Өнөөдөр амьдрах орон зайгаа тэлэхийн төлөө тэмцэл дэлхий дахинд урьд байгаагүй хүчтэй өрнөж, Израйль, Палестин хоёр газрын төлөө мөнхийн хэрүүл хийж, Чечень, Орос хоёр цус урсган тулалдаж, Боснийн серб, хорватууд хэдэн жил алалцаж, Парсалийн арал Хятад, Вьетнам хоёрын хоолойд тээглэсэн яс болж, хойт, өмнөд хоёр Солонгос бие биеэ отож,Канадаас Квебекүүд салан тусгаарлахаар тэмцэж, англи, ирланд хоёр муудалцаж, армен, азарбайжин хоёр ч үе үе энд тэндээ хүрч, фолклендын арлуудыг Аргентин, Англи хоёр булаалдаж, Турк, Грек хоёр Эгейн арлаас болж золтой л байлдсангүй. Ирак, Кувейт хоёр дайсагнаж, Хятад Тайвань руу санаархаж, Курилын арлуудаас болж Орос, Япон хоёр муудалцаж, Тажик, Аган хоёр ч хилийн зөрчил буудалцаан тасрахгүй, Энэтхэгт ч Кашмирын салан тусгаарлагчдаас болж амар заяа үзэхгүй зовсоор … Мөн Синкаку арал зүүн өмнөд Азийн хэрүүлийн алим болж байна.
1960-аад оны эхээр “Хоёр миллиард хүнийг хот сууринтай нь багтаасан” гэж шүлэгт ордог байсан дэлхий маань 1990-ээд онд буюу гуч гаруйхан жилийн дотор зургаан тэрбум гаруй хүнтэй болж, хэрүүл тэмцэл, дайн тулааны утаа униар дунд үйлийн үртэй биднийгээ дааж ядан эргэлдсээр л …
Дэлхий дахин амьдрах орон зайгаа тэлэхийн төлөө, газраа тэлэхийн төлөө тэмцэл эхэлж, харин ганцхан Монголд амьдрах орон зайгаа танах, газраа худалдах үйлс эхлэв.
“Миний газар нутгийг бурхан гуйсан ч битгий өг”
/Эх оронч Галдан Бошигт/
Дэлхий дахинд аугаа их задрал явагдаж, нэгдмэл байсан улс орнууд тархай бутархай жижиг улс орон болон хувирч, өвөр зуураа тасралтгүй тэмцэж, хуучин хүчтэй их гүрнүүд нөлөөгөө алдан оронд нь өөр хүчирхэг гүрэн улсууд дэлхийг хувааж идэхээр зэхэж, задарсан бүхнийг эргэж хүчээр нэгтгэж, “ардчилал”, “хүний эрх” гэж чалчигчдад “тэр чинь хоосон цууриа, элэнцгийн чинь “хүний эрх”, “ардчилал”.
Огт байхгүй юмны төлөө битгий донгос, дэлхийг чинь бид төвхнүүлээд өгье” гэж цөмийн зэвсгээ туршиж, пуужингаа онилж, танкаа бэлдэж байна.Хүн төрөлхтөн асар их зэвсгийг зүгээр л тоглож, бие биеэ айлгах гэж бүтээгээгүй нь тодорхой.
Германы газар зүйч Ф.Ратсель: “Организм бүр амьдрах орон зайн төлөө тэмцэл явуулдаг” гэж бичжээ. Олон эрдэмтэн, философичид үүнийг баталсан. Е.Обст, К.Шмидт, А.Хетнер, Г.Гримм, А.Грабовски гээд хэдэн арваар нь дурдаж болно.
Аугаа их тэмцэгч, эх оронч Галдан Бошигт “миний газар нутгаас бурхан гуйсан ч бүү өг” гэж гэрээсэлжээ.
Газар бол эрх чөлөө. Газаргүй Израйлчууд дэлхийгээр нэг хэрэн хэсэж мянга мянган жил яаж зовсныг санагтун. Газаргүй палестинчууд хэдэн арван жил үйл тамаа эдэлснийг санагтун. Газаргүй курдууд яаж бусдын идэш болж буйг харагтун. Эрх чөлөө ардчиллаар халхавчилсан, ард түмний эрх ашгийг хохироогчид “Үнэн гэдэг Хималайгаас өндөр” гэдгийг умартаж, газрыг хувьд өгөх, өмчлүүлэхийг санаархаж байна. Ийм хуулийн төсөл ч бэлэн боллоо. Монголын түүх ийм юмыг хэзээ ч үзээгүй. Нар, ус, агаарын адил газар маань нийт ард түмний өмч байлаа. Өнөөдөр монгол хүн өөрийнхөө эх оронд хүн шиг алхалж, дуртай газраа өргөө гэрээ барих эрхгүй болох нь …Дуран барьсан америк хаа сайгүй давхиж, дугуй унасан хятад энд тэндгүй жирийж, “Би энд насаараа сууна” гэж япон авгай сайрхаж, найрын ширээний ууц таллах гэж байгаа юм шиг дэлхийн улс орнууд Монголын зүг ширтэж шүлсээ залгилж, зарим нь бүр дэргэд нь зогсоод тарган иргэний сүүлийг тэмтэрч үзээд аль олигтойг нь шилж авдаг шиг аашилж байна.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэхийг би огтхон ч эсэргүүцээгүй байна. Гагцхүү цаг нь болоогүй гэдгийг л хатуу сануулж байна.
Ард түмэн нийтдээ ядуу дорой байна. Авсан газраа гадаадынханд урт хугацаагаар түрээслүүлнэ. Нэг үгээр хэлбэл монгол хүний нэр дээр гадаадын хүмүүс газар нутгийн маань эзэн болох нөхцлийг бүрдүүлж өглөө.
Ядуу дорой амьдралтай монголчууд газраа гадаадынханд түрээслүүлж, ашиглуулж, эзэмшүүлж, оронд нь гол зогсоох төдий юм авна. Америкийн Жон ч байна уу, Хятадын Ху овогт ч байна уу, Германы Шмит ч байна уу хамаа алга. Тэд Монголын Доржоос юм уу, Балдангаас бай, эсхүл Батаас ч юм уу, Гончигоос ч юм уу газрыг нь 60 жилээр түрээсэлж аваад, түүнд зохих мөнгийг нь өглөө… Одоо гучтай юм уу, дөчтэй Жон, Дорж, эсхүл Ху овогто, Бат дөрвийн хэн нь ч 60 наслахгүй. Сайн бол 30-40 жил амьдраад мажийна. Цаашаа яаж вэ? Үр хүүхэд нь өв залгамжилж, гэрээ түрээсийг үргэлжлүүлэн, сунгаж ч болно.
Жон юм уу, Ху овогт ч юм уу, Доржийн юм уу, Баабарын ч юм уу газар дээр хөрөнгө оруулалт хийж, орон сууц, үйлдвэр, юм юмтай л болно. Тийм их хөрөнгө зарчихаад “Энэ газар Доржийнх байгаасай, би сүүлд нь буцааж өгнө” гэж толгой нь хамуурсан амьтан л бодох байхдаа. Баян хүн таван хаанд нүүртэй. “Энэ газар яахаараа Доржийнх юм уу, Батынх байх ёстой билээ?. Минийх байж болохгүй гэж үү?” хэмээн Жон ч юм уу, Ху овогт ч юм уу сэтгэж эхэлнэ.
Газрын эзэн Дорж юм уу, Бат боловч өөрийн газар нутаг дээр хэсэгхэн зайд боол зарц мэт амьдарч, нэгэнт газрыг нь 60-70 жил түрээсэлж аваад байр сууц, үйлдвэрээ барьсан хар эзэн нь хаан шиг данхалзана биз дээ. Аз болж Доржид охин, Жонд үе тэнгийн хүү байя гэж бодъё. Хоёр залууг нийлүүлэх шиг амар юм баян Жонд юу байх билээ? Эсхүл Ху овогтод гооохин, Батад хүү байлаа гэж сэтгэе. Жоны болон Ху овогтын хувьд аль болохоор залуусыг нийлүүлэх нь оройн дээд хүсэл. Залуусыг ямар ч аргаар хамаагүй гэрлүүлж дөнгөнө.
Чингээд л гурав дахь үе дээрээсээ монгол газрын маань хэсэг Ху овогтын охин, Батын хүү хоёроос гарсан эрлийзийн өмч болох нь тэр. Тэр амьтан нэгэнт монгол эцгээс төрсөн, монгол нутагт төрсөн юм чинь яах билээ? Хүний эрх, ардчилал… Хэанбугай ч, юу ч хэлж чадахгүй. Тэр хүүхэд 16 хүрээд монголын иргэн болж, паспорт авна. Ху овогт өвөөгийнхөө буянаар газар, байр сууц, үйлдвэр бүгдийг өвлөнө.
Доржийн охин, Жоны хүү хоёроос бас нэг эрлийз төрнө. Түүнийг америк гэх үү?… монгол гэх үү? Ямар ч гэсэн монхор шар хамартай, ногоон нүдтэй тэр хүү бас л Монголд төрсөн гээд монгол паспорт авч, монгол эцэгтэй гээд Монголын газраас өмчилж л таарна. Ийнхүү монгол улс нь үндэстнийхээ хувьд нэг үндэстэн, нэгдмэл байдлаа алдаж, гурав дахь үеэсээ эхлэн эрлийзжих, бусад үндэстэнд уусах бодит аюул заналхийлж байна.
“Хайрт нутгаа алдаад зуун хөлтэй үлдлээ гэхэд
Хаана тэр хөлөөрөө гишгиж явах юм бэ?… гэж татарын яруу найрагч Муса Жалиль хэлсэн.Хөрөнгө мөнгө, эрх ашгийн төлөө эх орныхоо тусгаар тогтнолыг юугаар ч солихоос буцахгүй улс төрийн хүч, хэсэг бүлэг хүмүүс өнөөдөр, өвөг дээдсийн минь мянга мянган жил цусаа ч урсгаж, амиа ч алдаж, тэмцэж үлдээсэн газар нутгийг маань ийнхүү тайван замаар харийнхны идэш болгох гэж байна. Яах гэж бидний өвөг дээдэс сөөм газрын төлөө амиа алдаж, алхам газрын төлөө цусаа урсгаж, залуу насаа Тужийн нарс, Сэлэнгийн тохой, Хамар Даваа, Хайлааст манханд үрсэн юм бэ?
Өнөөдөр яагаад заавал хөрөнгө оруулалт нэрээр гадаадынхнаар Монголыг дүүргэж, газрыг нь тэдний мэдэлд өгөх гээд байна вэ?
-
БУЛАГ
Булаг үүнийг та юу гэж боддог вээ. Олон хүмүүд нутгийн засаг захиргаад ариун Булгийн усаа ундаргыг нь хамгаалах гэж хашдаг болтой юмаа. Би л болсон хойно бас л шүүмж үг хэлэхнээ өршөө өршөө. Гэвч үнэн учигтай учир хэлэхээс аргагүй нээ. Булгийн эхэнд хашаа барьсан хэдэнтээ булаг одоо урсгал татраагүй урсаж бна үүнийг хийсэн хүмүүд ухаж нэг тунгааж мунхаг миний хэлснийг зөвөөр ойлгож үйлээ хийгээсэй. Булаг гэдэг бол ариун рашаан байсаар ирсэн. Булгийн уснаас хүртэхэд толгой хага ташиж биен дэх элдэв муухан бүхнийг цочроож устгадаг ариун рашаан билээ. Бид булаг шандаа хамгаалах нэрийдлээр булгийн ундраганы эхийг хашдаг үйлийг сүүлийн хэдэн жил хийсээр ирсээн. Гэвч ундарч бсан ундрага тасарч зүгээр хэдэн чулуу хашсан хонхор л үлддэг болжээ. Энэ яагаад ингэж бгаав гэхээр булаг шанд ундардаг эхэнд хөлийн мөрөө ч бараг үлдээдэггүй өвгөдийн минь тэнгэр ухаан гээгдсэнийх. Булгийн ундарга эхэнд газрын нь сэндийлж чулууг нь хөдөлгөж хашаа хайс барьснаас болж ундарганы хөрс гэмтэж ундаргаа татдаг билээ. Урьд цагт хүн малгүй ундаалж ундрага бургилсаар ирсэн 90 ээд оноос хойш хайс хийсээр олон булгийг ширгээж бна. Булаг татрахаар нь мод тарьж ундарга гаргах гэж бгаа гэсэн яриа ч гарах юм. Ер нь булгийн ундарганы орчмын чулууг ч хөдөлгөж болохгүй хог буртаг оруулж болдгүй. Тиймээс энэ үг минь байгаль хамгаалах шат шатны хүмүүдэд хүрээсэй.
-
Дилов хутагт Жамсранжавын цадиг оршвой
Гэрэл зургийн үзэсгэлэн 2014 оны 10-р сарын 08-ны 11:00 цагт УБ хотын музейд нээлтээ хийж, 7 хоногийн турш олон нийтэд толилуулна. Үзэсгэлэнгийн үеэр хутагтын тухай баримтат кино нийтийн хүртээл болгож, лекц зохион байгуулна. Мөн дилав хутагт жамсранжавд зориулсан буяны номыг Дэчинравжаалин хийдийн лам хуврагууд хурна. “Аригүмедиа” компани, “Дилав хутагт жамсранжав нийгэмлэг” ТББ 2009 оноос эхлэн жил бүрийн энэ өдрийг дилав хутагт Жамсранжав болон эх орныхоо тусгаар тогтнолын төлөө харь нутаг тэмцэж явсан нэр, алдар гавьяа нь бүдгэрсэн бусад эх орончиддоо зориулан уламжлал болгон тэмдэглэж байна.
Ар халхын 84 шидтэний нэг хэмээн алдаршсан Дилов хутагтын хувилгаан Б.Жамсранжав XV жарны хөх бичин жилийн намрын дунд сарын 15-н буюу аргын тооллын 1884 оны 10-р сарын 08-нд тэр үеийн халхын Засагт хан аймгийн хотгойдын цогтой вангийн хошуу, одоогийн Завхан аймгийн Түдэвтэй сумын ойгон нуур багийн нутаг Ойгон нуурын ар бие Баян айраг уулын “Энгэр түшлэгийн булаг” гэдэг газар Баашлуугийн 3-р хүү болон мэндэлжээ. Тэрээр Дэмчиг бурханы Бүрэлбаа, Дилов хутагтын хувилсан дүр мөн хэмээн тодорч одоогийн Завхан аймгийн шилүүстэй сумын нутагт оршиж байсан. Норванчин хийдэд шавилан суусан байна.
Тэрээр 5 настайдаа банди, 7 настайдаа равжун, 21 насандаа гэцэл, 25 насандаа цорж, 29 насандаа самади багш цол тус тус хүртсэн байна. Тэрээр Ховдын хязгаарын Шар сүмийг тэргүүлж байв. 1923 оноос Улиастайн сайдаар ажиллаж байгаад 1928 онд дотоодыг хамгаалах газрын даалгавараар Хятадад тагнуулын ажилаар гарч улмаар Чан Кай Ши-гийн дэргэд ажиллах болжээ. Тэрээр дэслэгч Жамсран нэрээр тагнуулын мэдээ явуулж байсан нь өдгөө тагнуулын ерөнхий газрын архивт хадгалагдаж байна. Гэсэн хэдий ч зүдэг хар цагийн эрхээр тэрээр буруутгагдаж хувьсгалын эсэргүү нэр зүүн хэлмэгдсэн байна.
Дилов хутагт Б.Жамсранжав Хятадын ерөнхийлөгч Чай Кай Ши-гийн дэргэд 6 жил зөвлөх хийхдээ 1946 онд Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн гавъяатай. хилс хэрэгт буруутгагдсан.Тэрээр нутагтаа эргэн ирэхийг нэлээдгүй оролдсон ч энэ нь тухай бүр бүтэлгүйтэж байсан учир өөрийн найз АНУ-ын Монголч эрдэмтэн О.Латтиморын санал санаачлагаар АНУ-ын Нью-Йорк хотын Нью Жерсид амьдрах болсон байна. Нью Жерсид амьдрах хугацаандаа тэрээр АНУ-д амьдарч буй халимаг ирэгдийг цуглуулан оюун санааны хувьд удирдан чиглүүлж байсны дээр 1961 онд Монгол улс НҮБ-д элсэхэд түүний оруулсан хувь нэмэр тун их юм.
1964 онд монгол улс АНУ-д элчин сайдын яамаа нээхэд тэрээр бараг орой бүр тэнд ирж хашаан дотор тоглож буй монгол хүүхдүүдийг харан нулимас дуслуулж суусан гэдэг. Цагийн эрхээр буруугүй буруутан болж нутагтаа эргэн очих эрхгүй болж хэлмэгдсэн түүний зүрхний цохилт бүр нь Монголоо хэмээн цохилсоор.1965 оны 04-р сарын 08-ны өдөр 82 насандаа жанч халсан байна. Түүний ээдрээтэй амьдралын түүх эргэх цагийн аясад улам бүр тодорсоор байна.Эх сурвалж: www.urlag.mn
-
ИРАК ОЙРХИ ДОРНОДЫГ ЗАХИРАГЧ ЧИНГИС ХААНЫ АЧЫН АЧ ХҮҮ
Эл асуудалд дэлхийн хоёр том судлаачийн үгийг иш татья. Орос, Герман хэлтэй их судлаач Михаэл Правдин “Ил хаадын эзэнт гүрний хувь заяа”-г түүний дайсан болох лалын шашин л тодорхойлж байв.
Мамлюкийн (Египетийн) султан Бэйбарс, Алтан ордон улсын хаан Бэрх хоёр харилцан ойлголцсон тэр үеэс лалын шашны зангирсан их хүч Ил хаант улсын нийт хилийн дагуу Евфрат мөрөн, Кавказын уулс Оксоор хүрээлэн оршиж хүчийг нь тарамдуулан байв” гэж тодорхойлжээ.
Английн их судлаач Э.Д.Филипс “Хүлэгү болон түүний залгамжлагчид баруун талаас Алтан ордон улсын хаадын болон мамлюкуудын, зүүн талаас Цагаадайн улсын эрх баригчдын довтолгоонд байнга өртөж ирсэн” хэмээн бичжээ.
Ил хаант улсын төрийг Хүлэгү, Абага, Аргун, Текудор, Султан Ахмед, Тарагий, Газан /Хасан/, Өлзийт, Абу Сайд, Шейх Хасан нарын зэрэг их хаад барьж байв. Хааны дараа орох “Везир” хэмээх “Ерөнхий сайд” гэсэнтэй дүйцэх албан тушаалтан нь хааны зарлиг шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байжээ.
Везир нь улс орноо ерөнхийлөн захирч, улсын сан хөмрөгийг хариуцан түүнийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих болон төрийн дээд албан тушаалтныг томилоход шийдвэрлэх эрх эдэлж байв.
Бидний сайн мэдэх нэрт түүхч, их сэтгэгч эрдэмтэн Ати-Мелик Жувейни, Рашид-ад Дин нар хааны Везирээр ажиллан их гавьяа байгуулж, зохиол бүтээлээ туурвисаар байжээ. Ил хаант улс нь хүчирхэг армитай байв. Тэр үед их цэргийн гол цөм нь монгол цэрэг байжээ. Цэргийн удирдлагыг монголчууд хэрэгжүүлнэ.
Түүхэнд тэмдэглэснээр их цэргийн тоо 120.000-150.000 хүрч байжээ. Их цэргийн гуравны нэг нь монголчууд, үлдсэн хоёр хувь нь түрэг, гүрж, армян, франц, хятад цэргүүд эзэлж байв. Байлдан эзэлсэн улс орон, хот бүрт 3000-30.000 цэргийг хамгаалах үүрэгтэйгээр үлдээдэг байжээ.
Харин одоо Газан (Хасан) хааны тухай товчхон өгүүлье. Газаныг 1295 онд ноёдын хуралдайгаар хаанд өргөмжлөхөд “Газан бол Аргун хааны хөвгүүн, энэ нь Хүлэгү хааны хөвгүүн, энэ нь Тулуй хааны хөвгүүн, энэ нь Чингис хааны хөвгүүн” хэмээн дуудаж байжээ.
Түүх судлаач, доктор И.Дашням Газан хааны талаар бичихдээ “Тэрбээр өргөн сэтгэлгээ, гүнзгий мэдлэг эзэмшсэн, түүх, удам судар, уламжлалаа сайн мэддэг, байгалиас заяасан хурц ухаантай, авьяас билэг төгс, эр чадал, хатан зориг, тэсвэр хатуужил бүрдсэн, дайсандаа хайр найргүй, засах захирахдаа ухаалаг, жанжины хувьд гарамгай, түүхэнд “шинэчлэгч” гэж алдаршсан хаан байсан” хэмээжээ.
Түүний шинэчлэл 1294-1304 онд явагджээ. Газан хаан газрын харилцаанд нэн алдартай шинчлэл хийж, сангийн хөрөнгөөр төрийн өндөр албан тушаалтнууд их хэмжээний газрыг худалдан авч түүн дээр оршин суудаг тариачдыг мөлжин, тоймгүй мөнгө цуглуулан завшдаг байсныг болиулжээ.
Мөн мөлжигдсөн тариачид зугтан зайлснаас газар нь атаршин зэрлэгшихэд хүрсэн тул хууль бус газар эзэмших эрхийн бичиг олгохыг хориглон, өмнө нь олгосон газар эзэмших эрхийн бичгийг хүчингүй болгожээ. Улсын бүх газрыг данслан шалгаж, нийт найман мужаа услалтаар хангажээ.
Тухайлбал, Карбелийн усгүй талыг Евфрат мөрнөөс шуудуу татаж усжуулснаар тариа ногооны шинэ талбай, цэцэрлэгүүд бий болгожээ. Мөн тариа, хүнсний ногоо тариалж жилд 100.000 тагар ургац хураадаг болсон байна.
Сэргээгдсэн газруудаа вакф газар болгон сүм хийдүүдэд өгөх, хувийн эзэмшил болгож хувь хүмүүст худалдах, алтан ургийн язгууртнуудад инж газар болгож нэмж хуваарилах, монгол цэргүүдэд хуваарьт газар (Икта) болгон олгож байжээ.
Түүнчлэн тариачдын газар, ургац, эд хөрөнгийг булаан авах, тариачдад ор үндэсгүй өндөр татвар оноох, тариалангийн талбайг талхлах, хавчих, эрх ашгийг нь хохироох, төрийн ажил хэрэгт дайчлахыг хориглож, зөрчвөл нөхөн төлүүлэх, торгох журам тогтоох замаар тариачдын тариалангийн талбай, гэр сууцыг төрөөс хамгаалах, тариалах үйл ажиллагааг жилийн дөрвөн улирлын турш тасралтгүй явуулах, ургацын үрийг улсын санд хадгалах, тариалалтын үед хөнгөлөлттэй үнээр тариачдад тариа өгөх, газар тариаланд зүтгэх шар, үхэр буюу малыг тусгайлан үржүүлэх зэрэг өөрчлөлтүүд хийсэн байдаг.
Ил хаан Газан 1300 оны орчим улсын хэмжээнд жин хэмжүүрийн нэгдсэн систем тогтоосон шинэчлэл хийжээ. Буулай арвайг “кейлэ”, “тагар” жимсний жүүс, цуу, тосны хэмжүүрийг “пэйманэ”, бас барааны хэмжүүрийг “гяз”-аар хэмжиж тамга дарснаар хүчинтэй болох, зөрчвөл хатуу шийтгэхээр төрөөс хуульчлан тогтоож, бүрэн мөрдүүлж чадсан нь түүхэн том дэвшил байв.
Газан хаан албан татварын байдалд нухацтай хандаж амьдралд нийцсэн шударга шинэчлэл хийжээ. Татвар хариуцсан “Хаким” хэмээх түшмэлүүд муж бүхэнд татвар хураах хуудас “Берет” бичиж, үүгээрээ Везиртэй хуйвалдан жилд 2-3 удаа татвар хурааж олсон орлогынхоо зургаан хувийг хувьдаа завшиж, үлдсэн хоёр хувийг төрийн хэрэгт зарцуулдаг байсныг зогсоож, хакимуудаар “Берет” бичүүлэхийг бүрмөсөн хориглож, бичвэл шууд цаазалж, бичсэн бичээчийн гарыг тас цавчиж байх зарлиг буулгажээ.
Везарын дэргэд муж бүрийг хариуцсан нэг бичээчийг томилон суулгаж, түүний бичсэн хааны алтан тамгатай “Берет” нь л хүчинтэй байхаар тогтоосны дээр албан татварын бүртгэлийг тосгон бүрээр маш нарийн хөтөлж, үүний үндсэн дээр хөрөнгө чинээнийх нь байдлыг харгалзан оноох, мужуудын бүх данс бүртгэлийг Тебризийн номын санд хадгалах, дансны хуудсыг ирсэн бүрт өгч хадгалуулах, татварын гэрээ байгуулж, уг гэрээг тосгон болон газар бүрт самбар, чулуу, зэс, төмөр, тэр байтугай тосгоны хаалга, сүм дуганы хананд сийлүүлж тавин ил тод болгох горим тогтоожээ.
Татвар төлөгчөөс нэг ч мөнгийг хэтрүүлж авах, жижиг алба гувчуурыг дур мэдэн авахыг хатуу хориглож, суурин иргэдээс жилд хоёр удаа, тухайлбал эхний татварыг шинэ оны эхний 20-нд, хоёр дахь татварыг намрын эхэн сарын нэгэнд тогтсон өдөр, цагт хотын төв талбайд барьсан асарт, таван удаа харанга цохиж дохио өгөөд мөнгөөр хураах, мөнгөгүй бол бүтээгдэхүүнээ зах зээлийн дундаж ханшаар зараад татварт яг төлөх мөнгийг нь авч, үлдсэнийг нь татвар төлөгчдөд эргүүлж өгдөг байв.
Татвараа тогтоосон цагт нь тушаагаагүй бол үндсэн татварын зуун динар бүрээс нэг динарын торгууль оноодог байжээ. Нүүдэлчдээс алба гувчуурыг жилд нэг удаа шинэ жилийн эхний 20 хоног дотор 100 малаас нэг малаар бодож хураана хэмээн тогтоон мөрдүүлж иржээ.
<div>Газан хаан түүхийн хүрээлэн, одон орон судлалын төвүүд, шинэжлэх ухааны лаборатори, туршилтын газрууд байгуулж, олон улс орны эрдэмтэн судлаачдыг урьж ажиллуулах замаар түүх, гүн ухаан, хэл, утга зохиол, одон орон судлал, зурхайн ухаан, газарзүй, анагаах ухаан, алхохими, уул уурхай, ашигт малтмал, уран барилгын ухааныг хөгжүүлэхэд чиглэсэн шинжлэх ухааны шинэчлэл хийсэн байдаг.
Энэ бүхний үр дүнд “Дэлхийн байлдан дагуулагчийн түүх”, “Судрын чуулга”-ны гурван боть, “Вассафын түүх”, “Насредынхны хэргэм ямба”, “Хятад, Уйгар хуанлын тухай” зэрэг алдарт зохиолууд төрөн гарчээ.
Мөн аялал жуулчлагчид, элч төлөөлөгчдийн аян замын тэмдэглэлүүд, дараа дараагаар гарч, хуурай, усан, торгон замын болон аян байлдааны маршрут зураг, газрын зураг үйлдэгдэж, хөрөг, байгалийн зураг, манюатур алдарт зургууд зурагдаж, олон сайхан уран барилга баригдан, ертөнц дахиныг гайхшруулсан байна.
Газан хааны шинэчлэлийн үр дүнд лалын шашны гайхамшигтай цогчин дуганууд баригдаж Коран цэцэн үгс, Мухаммедын зарлигийг араб, перс үсгээр хана туурганд чимэглэл болгон үйлдэн, хаад, гэгээнтнүүдийн дурсгалд зориулсан нүсэр том бунхнуудыг байгуулсан нь түүхийн биет гэрч, дурсгал болон мөнхөрчээ.
Газан хааны шинэчлэлээр шашны сургууль, гэр сургууль, даган сурах сургуулиуд байгуулагдаж, мэдлэг эзэмших ухаан дэлгэрсэн байна. Анагаах ухааны мэдлэг өмнө нь байгаагүй өндөр түвшинд хүрч “Их хааны эрдэнэсийн сан” хэмээх “Хятадын анагаах ухааны нэвтэрхий толь” гарсан нь зүрх судас, бие эрхтэн, үр хөврөл, эм зүй зэрэг олон салбарыг хамарчээ.
Үүний зэрэгцээ Тажик, Хятад, Монгол, Энэтхэг, Кашмирийн анагаах ухааныг судалж, олон улс орноос эмийн ургамал худалдан авч буюу түүн дөрвөн эм үйлдвэрлэсэн нь “Газаны хор тайлагч” хэмээн ихэд алдаршжээ.