Category: Монгол үндэсний түүх

  • Манжийн санаа бүрнээ биелэж бүгдийг шарлуулж чадаагүй билээ.

    Манжийнхан ноёрхлоо тогтоох гэж мянга,мянган улаачдыг хүйс тэмтэрсэн гурван их хатуу газар бий.Тэдэнд хэнгэрэгнээс нь өөр юу ч байгаагүй бөгөөд Манжийн цэргүүдэд алуулаад үхнэ гэдгээ мэдсэн ч мянгуулаа цуглаад л хэнгэрэгээ дэлдсээр алуулж үхсэн дурсгалт газар бий. Тэднийг мянга мянгаар нь гурван газар нэг дор булшилсан байна. Тэд халуун амиа өргөж байж өдгөө Монголчууд биднийг дахин гарч ирэх сайн цагийн ӨРГӨЛ болсон юм.Тэд Хөх Яс Цусны хамгаалагчид болж чадсан тул Манжийн санаа бүрнээ биелэж бүгдийг шарлуулж чадаагүй билээ.

    Хэрэгтэй үед үхэж чаддаг нь улаач нар.Хэрэгтэй үед босож чаддаг нь улаач нар.Иймээс тэд Тэнгэрийн үрс,Хөх тамгат үрс.Бусдын өмнөөс үхэж чадсанаараа буман олныгоо авраад үлдээдэг юм.
    Хэрвээ тэд бүгд амиа хоохойлоод нуугдсан бол бөө үрсийг хайгаад хамаг Монголчуудыг хоморголон алах байсан.Тоогоор олон,галт зэвсгээр их тэдэн рүү хэнгэрэгнээсээ өөр зүйлгүй тоссон тэд үхэхээ мэдэж л байсан ч үхлийг сонгоод олуулаа очиж чадсан нь хайхамшиг шүү!
    Цусанд цадтал нь,алууртаа ханаж пологттол нь амиа өргөж байж Монгол яс,цусаа авран тэдний аллагыг зогсоосон юм.
    Гэтэл бөөгийн баатарлаг энэ түүхэн домгийг хүмүүс мэддэггүй,үнэ цэнийг нь ойлгодоггүй нь харуусалтай!
    Тэглээ гээд тэд ч гомдож тоодог ч үгүй. Мөнх Тэнгэрт итгэх учраас Мөнхөд ялагч байж чаддаг учраас хэрэгтэй цагтаа үхэж чаддаг нь улаач нарын хайхамшиг билээ.
    МОНГОЛ ТОВЧИОН ТҮҮХИЙН ТАЙЛАЛ VIII-XII БӨЛӨГ (887−888−р хуудас)
    Уужим Гал

  • ЮМ ҮЗЭЭГҮЙ ЯВАХАД ЕВРОПИЙН ОРНУУДЫГ ИХ ГОЁ ГЭЖ БОДДОГ БАЙЛАА.

    Юм үзээгүй явахад европийн орнуудыг их гоё гэж боддог байлаа. Дунд нь удаан амьдраад ирэхээр их өрөвдмөөр шүү энэ шар хүмүүс…Хуурамч инээмсэглэл, нэг хэвийн ажлын өдөр, нэг хэвийн үйлдвэржсэн хоол, мөнхийн чийгтэй байшингууд, ямар ч үнэргүй ургамал, хоорондоо нэг их ялгараад байхааргүй барилга тэгээд л энгийн адилхан хужаад үйлдвэрлэсэн хужаа хувцас…Ёс заншил гээд байх юм бараг байхгүй, сэтгэхүйн зөрүү нээх байхгүй. Нэг тиймэрхүү…Уйтгартай…
    Монголдоо ирээд л захын таксинд суугаад л амьдралд живдэг. Амьд байгаагаа мэдэрдэг. Монгол улсад дэлхийд байхгүй ЭРХ ЧӨЛӨӨ, амттай хүнс, үзэсгэлэнт байгаль, сайхан хүн ард байдаг. Дэндүү цайлган, цагаахан, энгийн, ид шидтэй хүмүүс байдаг. Үүнийг энэ шар хүмүүс хараад гайхдаг…Өөрсдийгөө үргэлж илүү гэж боддог шар хүмүүс захын малчин мотоциклийн мотороо засаж унаад, 20, гуч тавин адуу туугаад ирэхээр таг шооконд ордог. Учир нь дэлхийн тансаг хэрэглээний зүйлс нь Монголд энгийнээс энгийн хэрэглээ…Нэг цаг морь унахад ойролцоогоор 100$, харин Монголд үнэгүй…
    Тэгээд цаашаагаа үхрийн био мах өдөр бүр иддэг гэхээр ам нь сунаад эрүү нь мултардаг юм…
    Одоо угаасаа Томроод байсан Бүх Улсууд, ганц вирүснийхээ учрыг олохгүй далаараа тавиулж, байрандаа ирлээ. Бутрах нь бутарч, задрах нь задрана. Дэлхий ертөнц Дахин гарааны ижил нөхцлөөс эхлэх гэж байна.
    Тэнэг бүдүүлгээрээ дуудуулж хэдэн зуун жил Байгальтайгаа зохицон амьдарсаар ирсэн Монголчуудад давуу тал үүслээ.
    Байгальтай ээлтэй хөгжлийн тухай бүгд ам уралдан ярьцгааж байна. Бид ярих биш БҮҮР ХИЙСЭЭР ирсэн!!!
    Эх Орондоо Эзний Сэтгэлгээгээр хандаж Эко хөгжлийг авчиръя. Сүйрэн доройтож буй хуурамч хөгжлийг биш!!…
    Д. Хонгорзул

  • БОГД ХАН УУЛ

    1778 онд Монголын сэхээтнүүдийн нэг сайд Юндэндоржийн санаачилгаар Богд хан уулыг дархан цаазтай болгож 1957, 1974 онуудад дахин бататган дархалж, 1995 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор дахин баталгаажуулсан байна. 1809 оноос Богдхан уулын 28 амыг цагдаатай болгож, нутаг дэвсгэрт нь орох зөвшөөрлийг Богд хаан гардан олгодог журамтай байжээ. Богд хан уул нь зүүнээс баруун тийш чиглэсэн гол нуруу, түүний салбар уулсаас тогтоно. Хамгийн өндөр оргил нь далайн төвшнөөс дээш 2268 метр өндөр Цэцээ гүн бөгөөд удаах нь 2256 метр Түшээ гүн оргил юм.

    Богд хан уул нь Хэнтийн нурууны өмнөд хэсэг, ойт хээр болон хээрийн бүсийн зааг, шинэсэн ойн өмнөд хил бөгөөд Улаанбаатар хотод цаг агаарын таатай орчинг бүрдүүлэхэд нөлөө үзүүлдэг. Богд хан уул нь Туул голын савд багтах бөгөөд уулын эргэн тойрны 20 амнаас жижиг гол горхи эх аван урсаж зарим нь Туул голд, зарим нь уулын бэлийн хонхор хотгорт хүрч хурдас хөрсөнд шингэнэ. Богд хан ууланд эмчилгээний шинж чанартай хэд хэдэн рашаан байдаг.
    54 зүйлийн хөхтөн амьтан, 1660 орчим зүйлийн шавьж, 194 зүйл шувуу бүртгэгдсэн байдаг. Ургамал зүйн хувьд Хэнтийн уулархаг тайгын бүсэд хамаарах бөгөөд хуш, нарс, шинэс, гацууран ой зонхилдог. 588 зүйл ургамал ургадаг.
    Богдхан уулын ам хөндий хажуу хормойгоор бичигт, зурагт хад цохионууд, хиргисүүр, хөшөө булш зэрэг түүхийн дурсгалт зүйл олонтой. Цэцээ гүний орой дээр сайд Юндэндоржид зориулсан сүмийн туурь байдаг. Их, Бага тэнгэрийн амны хооронд орших хадан цохион дээр согоо, гуа марал, бортого малгай, ээтэн гутал, нөмгөн дээлтэй бүсгүй хүний дүрс, бугын сүг зураг зэргийн хамт уйгаржин бичгээр “Мөнх тэнгэрийн хүчин суу залийн ивээлд” гэсэн бичгийн дурсгал байдаг.

  • АЛТАН ХӨХИЙ УУЛ

    Нутгийн ардууд Алтан Хөхий уулыг 1761 оноос хойш өнөөг хүртэл жил бүр тахиж ирсэн хамгийн эртний тахилгат уулын нэг юм. 2005 оны 3 дугаар сарын 30-нд Ерөнхийлөгчийн 44 дүгээр зарлигийг гаргуулан Алтан Хөхий уулыг төрийн тахилгатай уул болгожээ.

    Алтны эхийн ойролцоо мөөг, сонгино зэрэг хүнсэнд хэрэглэдэг ургамлаас гадна хүний нүдэнд тэр бүр өртөөд байдаггүй жамъянмядаг, вансэмбэрүү, алтангагнуур, гишүү балчирган зэрэг ховор төрлийн ургамал ургадаг. Ууландаа гөрөөс, янгир, аргаль гэх мэтийн ховор амьтад идээшилдэг. Алтанхөхий уулыг төрийн тахилгатай болгосноос хойш хэдэн жил өнгөрчээ.
    Нутгийн иргэд Алтанхөхий уулыг эрт дээр үеэс шүтэн биширч, өглөө бүр сүүнийхээ дээжийг өргөсөөр иржээ. Тэд сайн сайхан амьдарч яваагаа хайрхантай холбон тайлбарладаг. Мөн Алтанхөхий уулын эзэн савдгийг хилэгнүүлэх вий хэмээн идээний дээжээ байнга өргөдөг.
    Алтанхөхий уул алс холоос сүр бараатай харагдана. Нохой гаслам халуунд ч Ханхөхий уулын орой цагаан малгай “өмссөн” мэт байх нь гайхалтай. Уг нутаг хөрсөн дороо үнэт эрдэнэ нуусан гэдгийг нутгийн ард мэддэг байсан тул Алтны эх хэмээн нэрлэсэн талаар нутгийн хөгшид ярьдаг байна. Мөн хайрхныг Алтанхөхий хэмээн нэрлэсэн нь санаандгүй тохиолдол биш байж болох юм.

  • ТЭНГЭРЛЭГ МОНГОЛ УДАМТАН

    Тэнгэрлэг заяаны нууц нь юу вэ?
    Монголчуудыг тэнгэрлэг заяатнууд гэдэг. Тэнгэрлэг гэдэг нь үнэндээ орчлон хорвоогийн үнэнг таньж, түүний жам ёсны хуулиудад зохируулан, зохицон хөгжих зөв, эерэг агуулга, арга ухааныг олж, өөрсдийгөө засч, залруулж, үр хойчистоо уламжлуулж үлдээсэн соёлтой гэсэн утгатай. Зөв ухаарал, арга ухаан гэдэг нь жам ёсонд нийцсэн гэсэн агуулгаар тайлагдах бөгөөд тэр ч утгаараа илүү дээд дэвшингүй, хөгжингүй мөн чанартнууд хэмээгддэг. Бидний өвөг дээдэс зөв амьдрах ухаан, ухаарлаар өөрсдийн аж амьдрал, ахуй соёл, ёс заншил, өв түүхээ бүтээж, үеэс үедээ өртөөлүүлэн уламжуулж ирсэн, үнэлж баршгүй баялагтай билээ.
    Монгол Удам гэж чухам вэ?
    МОНГОЛ хэмээх үгийг олон янзаар тайлсан байдаг. Ихэнхдээ авиа дуудлага, үгийн үндэсээр нь таних, тайлах гэж хичээсэн нь бий. Харин үнэндээ МОНгол хэмээх нь Мөнхийн Оршихуйд Нийцэхүйг гол шугмаа болгож хөгждөг буюу жам ёсны үнэнд зохицон хөгжих замыг өөрсдийн хөгжлийн үндсэн шугмаа болгож, яс дагасан, язгуур уламжилсан удам, ургийн өгөгдлөөр уламжлуулан, улаан цусанд шингэсэн угсаа гарвалийн мэдээллээр удамшуулан дамжуулдаг ард түмэн гэсэн утгатай.
    Тэнгэрлэг заяа удмаар уламжлагддаг
    Бидний өвөг дээдсүүд орчлон хорвоогийн жам ёсыг таньж, өөрсдийгөө төдийгүй өнгөтийн ертөнцийг засан залруулж, засаглан тохинуулж ирсэн үгүйсгэгдэшгүй үнэний түүхтэй, үнэлж баршгүй соёлтой. Өвөг дээдсийнхээ ухан таньсан ухааны ундарга, учиглан зангидсан тэнгэрийн барилдлага, оньслон бүтээсэн оюуны онч, олон олон эрдэм, арга ухааныг, арга хийгээд билгийн зохилдолгоо, тэсвэр хатуужил, эрхэм чанаруудыг бид өвөө, эмээгээсээ, эцэг эхээсээ өвлөн суралцаж, өөрсдөө баяжуулан бүтээж, үрс хойчистоо уламжлуулан үлдээдэг.
    Бид удмын үргэлжлэл
    Бид өвгөд дээдсийнхээ удмын үргэлжлэл, ухааны үргэлжлэл, өвийн үргэлжлэл үүргийн үргэлжлэл. Бид тэднээс суралцах төдийгүй тэдний өөр өөрийн цаг үедээ өндөр төр, өргөн олон, эх дэлхийн төлөөх эгэлгүй үйлийг өртөөлөн хүлээн авч үргэлжүүлэн үүрэгждэг. Хэтийдсэн дээд өвгүүд маань хэн байсан түүнийг нь өөрийн эрин цагтаа дордуулалгүй өртөөлөн, үйлийг нь, үнэнийг нь үргэлжлүүлэн бүтээж, өөрсдийн гэсэн үнэний түүхээр баяжуулан хойд үедээ уламжлуулан үлдээдэг нь Монгол удмын ёс билээ.
    Бид удмаа бүтээлцдэг
    Нарт ертөнцөд мэндэлсэн хүмүүн заяат хэн боловч ясны мэдээллээр боссон эцгийн язгуур, цусны өгөгдлөөр биежсэн эхийн угсааг удамлан төрдөг. Өнчин гагцаар гэх хүмүүн үгүй бөгөөд хэдийгээр өөрийн төрөл төрөгсдийг танихгүй байсан ч эрчмийн мэдээллээрээ холбогдон өөрийн цус нэгтэй, яс нэгтэй, удмын эрчим нэгтэй бусдынхаа хувь тавиланд зохих нөлөө үзүүлж байдаг. Бидний хийсэн сайн үйлийн үр удмын маань заяаг эерэгжүүлэн тэтгэж, бидний хийсэн муу үйлийн үр удмын бүхий л үрсэд сөргөөр нөлөөлж байдаг. Дан ганц нэгэн цаг үед хамт оршин амьдарч буй үрсэд нөлөөлөөд зогсохгүй удмын мэдээллийн санд эерэг, сөрөг өгөгдөл болон хадгалагдаж, уламжлагдаж байдаг. Тэр ч утгаараа бид өөрсдийн бодол, үйлээр удмаа бүтээлцэж, ирээдүйгээ залж чиглүүлдэг билээ.
    Бид удмаа уламжлуулдаг
    Бидний өвөг дээдсүүд биднийг залж чиглүүлж, өндөр дээрээс ивээж, үргэлж мөнхөд тэтгэдэг шиг бид ч бас хойч ирээдүй үеийнхнийхээ өндөр дээдэс нь болно. Бидний түүх замнал, үлдээх өв үр хүүхдүүдэд маань зам нь, зүг нь, чиг нь, үнэн болох болно. Бид ирээдүйнхээ өмнө хариуцлага хүлээж, тэднийг хэн байж болохыг чиглүүлэн угтах алсыг нь урьдаас бэлддэг билээ. Бид хэн байна, тэд тийм байна. Бид юунд хөтөлнө, тэд тэнд байх болно.
    Бид удмынхаа өмнө үүрэг хүлээдэг
    Бид өөрсдийн хамаарах удам бүрийн өмнө үүрэг хүлээдэг. Угсаа, язгуурын эрчимт мэдээллийг өвлөгчийн хувьд, үргэлжлүүлэн замнагчийн хувьд, өргөжүүлэн хөгжүүлэгчийн хувьд, өртөөлөн дамжуулагчийн хувьд, үлдээснээрээ залагчийн хувьд үүрэгжээд зогсохгүй өөрийн гэсэн онцлогтой өвөрмөц үүргийг бүтээх нь ч бий. Би удмынхаа өмнө үүрэгжиж, удмын бусад үрсүүд ч миний өмнө үүрэгждэг. Бид нэгэн амин эрчмээр холбогдож, бие биенээ тэтгэж явдаг. Удамд хамаарах бүгд өөрсдийнхөө өмнө, бусдынхаа өмнө, удмынхаа өмнө үүрэгждэг.

    Эрэлчин

  • Өвөг монголчууд Америк тивийг нээсэн баримт нотлогдсоор

    Ялангуяа Орос, Америкийн эрдэмтэд үүний төлөө олон жил ажиллажээ. 1974 онд энэ хоёр орны эрдэмтэд Алеутын арлууд дээр гурван сар археологийн судалгаа хийж, Монголын говь хийцийн чулуун зэвсэг олжээ. Энэ нь Америк тивийг анх хэн нээсэн юм бэ гэдэгт хариулт болох байв. Харамсалтай нь, эрдэмтэд нь өөрсдөө монгол хэл мэдэхгүй байсан тул археологийн малталт хийсэн эдгээр арал нь язгуур монгол нэртэй байсныг мэдээгүй ажээ.
    Учир нь, эдгээр арлын нэр нь Атга, Адаг, Уушиг, Их Нүдэ тэдгээрийн ойр орчмын газар нутаг нь Цагаан Тайга, Атту, Агат гэх зэрэг олон монгол, монголжуу нэртэй байдаг гэнэ.
    Тэгэхээр өвөг монголчууд амьдрахын эрхээр ан гөрөө хийж, амьдрах тавтай орчин хайж 8-25 мянга, магадгүй 30-40 мянган жилийн тэртээ Америк нутагт хөл тавьсан байж болох юм гэж МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн агсан С.Жамбалдорж авгай сонин санаа дэвшүүлсэн юм. Монголын говь хийцийн чулуун зэвсэг Америк тивээс олдоно гэдэг бол монголчуудын хувьд гайхалтай нээлт юм. Аляскийн хойгт Чагаан тайгун гэж одоо ч газрын зурагт тэмдэглэгдсэн нь Цагаан тайга гэж монголчуудад хэтэрхий ойлгомжтой байгаа юм. Бас Карлуг буюу Харлаг гэдэг үг ямар нэг аймгийн нэр байж мэдэх юм. Аляскийн гол мөрний нэрийг сонирхвол Ноатак буюу нутаг, Кокалин буюу Хөх, Хөх олиг, Ээк буюу Эх гол нэртэй газар байна. Эдгээрийг монгол үг мөн үү, биш үү гэдэгтэй маргах хүн бараг байхгүй биз ээ. Алеут арлын хүмүүс эх хэлээ Unangan буюу унаган хэл гэж нэрлэдэг юм байна.&nbsp;<br>
    Хэл шинжлэлийн судлаачдын нотолсноор эскимосчуудын ярьдаг Ескимо-Алеут овгийн хэл, Гренландын хүмүүсийн ярьдаг На-Дене хэл нь уугуул индианчуудын ярьдаг Америнд овгийн хэлнээс тэс өөр гарал үүсэлтэйг нотолжээ. Харин монгол хэл тэрхүү Америнд овгийн хэлтэй гарал үүсэл нэгтэй. Тэгэхээр Америк тивд хүрсэн Азийн анхны хүмүүс нь монгол гаралтай, монгол унаган хэлтэй, монгол говь хийцийн чулуун зэвсэгтэй өвөг монгол хүмүүс байжээ.
    Азийн анхны хүмүүс эхлээд Аляскт хүрсэн гэх таамаглалыг дэвшүүлэгчид нь 15-18 мянган жилийн тэртээ ээлжит мөстлөгийн үеэр далайн түвшин одоогийнхоос 90 метрээс нам дор байсан тул Берингийн хоолой хавиар Ази тивийг хойд Америктай холбосон хуурай газар байсан гэж үздэг. Уг хүзүүвчээр туулж гарсан анхны анчид өмнө зүг үргэлжилсэн аварга том мөсөн уул, уул гүвээтэй тулгарчээ. Гэхдээ цааш цаг агаар дулаарч эхэлснээс хойш иймэрхүү мөсөн гүвээ буюу мөстлөгийн үед хойд Америкийг бүрхсэн мөсөн хуяг дундуур хайлалтын хонгил гарсан юм байна. Харин хэзээ ч юм бэ мөстлөгийн түрлэгт автагдсан зэрлэг ан амьтан, амьтад урагшилсаар, хүмүүс ч түүнийгээ хөөж хамт урагшилсан байж болох юм.
    Америкийн индианчуудын монголчуудаас өвлөж үлдсэн олон зүйл байдаг гэнэ. Тэд одоо ч гэсэн Ailo буюу айл гэж хот айлаа эзэд дээдсээ “надаан” буюу хаан гэж бидний нэгэн адил нэрлэсээр байна. Мөн, алеут хэлний тольд “Адии” буюу Аугаа гэдэг үг нь бурхан шүтээн сахиус гэсэн утгатай ажээ. Аугаа их, хүчирхэг, шилдэг хэмээх утга агуулсан энэ үгээр олны манлай болсон сайн хүнээ өргөмжлөн дээдэлдэг хэвээрээ ажээ.

  • Монгол үндэстэний тухай

    Манжийн тагнуулын тайланд: ” Монголчууд арслан барс зөрөөд хэвтсэн мэт зүү орох зайгүй НЯГТ ҮНДЭСТЭН. Өрх бүр эр хүний алсын хараа, эмэгтэй хүний уран ухаан хослосон, үргэлж нэгнийхээ үгийг сонсож эвийг дээдлэн амьдрах аж. Эднийг дийлэхийн тулд энэ сэтгэлийн их нягтралыг үгүй хийж хагалах бутаргах л хэрэгтэй” гэжээ.

    Хөх Өвгөн

  • Юүн А Хён: Монголчуудын тайван зан их таалагддаг

    -Яагаад манай улсыг сонгож суралцах болсон юм бэ. Сургалтын системийн ялгааг юу гэж хардаг вэ?
    -Миний хувьд монгол, солонгос оюутнуудын дунд ялгаа байхгүй юм шиг санагддаг. Харин оюутны дүн гаргах систем нь өөр байдаг. Солонгост их, дээд сургуулиуд нь дүн гаргахад их өрсөлдөөнтэй. Яагаад гэвэл Монгол шиг 90-ээс дээш гарвал ‘’А’’ дүн өгдөггүй. Бүх оюутныг дүнгээр нь жагсаадаг учраас өрсөлдөх шаардлага гардаг. Харин Монголд арай өөр юм билээ.
    -Соёлын хувьд ямар ялгаа мэдрэгдсэн бэ?
    -Ер нь манай хоёр орон соёлын хувьд тун адилхан болохоор нэг их бэрхшээл гардаггүй. Гэхдээ ямар ч оронд очсон хэл сурах л хамгийн хэцүү санагддаг. Их сургуулийн хичээлийг шууд монгол хэлээр сонсох амаргүй даваа. Ойлгохгүй зүйл, мэдэхгүй үг гээд л . Өмнө нь монгол хэлийг бага мэддэг байсан. Тэгээд нэг жил хэлний бэлтгэл ангид суугаад ерөнхийдөө сайн ойлгодог болсон. Харин дуудлагын хувьд Л үсэгтэй үг хэлэхэд одоо ч гэсэн хэцүү санагддаг. Мөн хүмүүсийн өдөр тутамдаа ашигладаг сул үг, хэлц үгнүүдийг ойлгоход хүндрэлтэй байсан. Одоо бага багаар ойлгож байгаа. Хамгийн сүүлд шинээр чихшиг гэдэг үгийг сурсан. Анх яг юу гээд байгааг ойлгодоггүй байсан ч одоо утгыг нь ойлгодог болсон.
    -Манай орноос хамгийн их таалагдсан зүйл нь юу вэ?
    -Миний бодол шүү. Солонгос хүмүүс их хурдан зан чанартай. Тиймээс уулзалтдаа цагаасаа өмнө ирж хүлээдэг. Монгол хүмүүс тайван сэтгэлтэй. Тиймээс цаг барихдаа ч маш тайван ханддаг. Хүмүүсийн тайван зан чанар анх хэцүү санагддаг байсан. Одоо бол эсрэгээрээ илүү их таалагддаг болсон. Солонгост байхад хичээл гээд л их завгүй амьдардаг. Харин Монголд ирээд орчин тойрноо харж, жижигхэн зүйлээс аз жаргалыг мэдэрдэг болсон. Ялангуяа, эрх чөлөөг хөдөө бүр ихээр мэдэрч, амар амгалан байж чаддаг.
    -Монголын хөдөө нутаг үнэхээр сайхан шүү?
    -Тийм ээ. Хөдөө аялалд явахад үнэхээр сайхан. Яагаад гэвэл хөдөөгийн хүмүүс биднийг таньдаггүй хэрнээ маш халуун дотноор угтаж авна. Хоол цайгаар дайлж яг л удаан уулзаагүй дотны найзаа угтаж байгаа юм шиг маш баяртайгаар хүлээж авдаг. Үнэхээр гоё мэдрэмжийг мэдэрсэн. Бас анх монгол хэлийг тийм сайн сураагүй үед ойлгохгүй зүйлийг маань зааж, тусалдаг байсан. Тэр нь надад маш сайхан мэдрэмж төрүүлсэн..
    -Монгол үндэсний ямар хоолонд дуртай вэ?
    -Бууз, хуушуур, хорхог, цуйван, гурилтай шөлийг их идэж байсан. Гурилтай шөлөнд хамгийн их дуртай. Цагаан идээ их сонирхолтой байсан. Анх айраг уухад гашуун гэхдээ нэг тийм гоё амттай санагдсан. Харин аарц идэхэд л жаахан хэцүү. Цагаан идээнээс тараг уух их дуртай. Солонгост тараг байдаг ч монгол тараг илүү их сүү амтагдсан сайхан амттай.
    -Удахгүй баяр наадам болох гэж байна. Үндэсний баярт дуртай юу?
    -Тийм ээ. Наадам, цагаан сараар үндэснийхээ хувцсаа өмсдөг нь их гоё. Наадмаар жаахан хүүхдүүд морь унаж байгаа нь сонирхолтой. Хараад л шууд уулга алдсан. Өмнө нь сонсож байсан ч нүдээр хараад их гайхсан. Харин цагаан сарын хувьд бүх таньдаг айлдаа очиж амар байна уу гэж золгодог нь гоё. Манайд цагаан сар тэмдэглэдэг ч зөвхөн гэр бүлээрээ л цуглардаг. Солонгост том хүмүүс, хүүхдүүдэд мөнгө өгдөг. Монголд харин эсрэгээрээ өндөр настай хүмүүст мөнгө барьж золгоод, хүүхдүүддээ бэлэг өгдөг. Бас монголчууд шинэ жилийг маш өргөн хүрээтэй тэмдэглэдэг юм байна лээ. Бүх байгууллага шинэ жилээ тэмдэглээд үдэшлэг зохиож, даашинз өмсдөг. Солонгост зүгээр л гэр бүл, найзуудтайгаа хоол идэж бялуу хуваадаг. Мөн хүүхдийн даахь үргээдэг нь сонин, сонирхолтой шинэ зүйл байсан. Түүнд ч бас их ач холбогдол өгч маш утга учиртай ханддаг нь харагдсан.
    -Монголын хөгжмийн ертөнцийг сонирхдог уу. Сонсох дуртай хамтлаг дуучин бий юу?
    -Тийм ээ, байлгүй яахав. Би дуучин Укад маш их дуртай. Бас Vandebo, Thunder-ийг сонсдог.
    -Энд ирээд ямар нэгэн шинэ зуршилтай болсон уу?
    -Мах их иддэг болсон. Маш чөлөөтэй, илүү тайван болсон. Монголд ойрхон улсуудыг сонирхож, 21 аймгаар аялж үзэхийг хүсдэг. Гэр бүлийнхэн маань Монголд их хайртай. Асрамжийн газрын хүүхдүүдээс их хүч чадал хайрыг авдаг. Тэдний ачаар илүү их юмсыг хайрлаж сурч байгаа. Энэ нь Монголд үргэлжлүүлэн амьдрах нэг шалтгаан болсон.