Category: Монгол үндэсний түүх

  • Чингис хааныхаа нэр хүндэд хүндэтгэлтэй хандацгаая

     

    Суу алдар нь зуун зуун дамжин бадран мөнхжсөн Чингис хааны маань нэр эдүгээ цагт ч монгол цустай хүн бүрийн итгэл үнэмшлийг сэрээн батжуулж, Монгол үндэстний оюун санааны нэгдмэл орон зайг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. Их хааны гэрээслэл, айлтгал бүхэн хөх толбот Монголчуудын оюун санааны эв нэгдлийг хангах замаар хөрш үндэстнүүдийн төрийн болон эдийн засаг, соёлын цөмрөлтийг тогтоон барьж үндэсний тусгаар тогтнолыг батлан сахиулах тэнгэрийн зарлиг болж оршсоор байна. Монголын төр, түмэн Эзэн Богд Чингис хаанаа дээдлэн нийслэл хотынхоо төв талбай дээр Их хааны хөшөөт цогцолбор сүндэрлүүлсэн. Мөн гадны зочид гийчид ирэх үүд хаалга болсон Буянт-Ухаа онгоцны буудлаа Их хааныхаа нэрээр нэрлэсэн билээ.

    Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нар ард иргэдтэйгээ хамтран Бурхан Халдун уулаа дөрвөн жил тутам хүндэтгэн тахиж, Эзэн Богдоо Чингис хаанаа бурханчлан тахихаар зарлигдсан.

    Үндэсний оюун санааны эцэг Эзэн богд Чингис хаанаа шүтэн биширч, итгэл үнэмшил, эр зориг, шударга шулууны эрхэм дээд үлгэр болгож байхад, энэ сайн үйлстэй зэрэгцэн Их хааны хөрөг дүр, нэр алдрыг архи, тамхины шошго дээр байрлуулж байгаа нь нэн харамсалтай.

    Монголчууд бидний дээдлэн шүтэж сүсэглэн залбирдаг Эзэн Богд Чингис хааны дүрийг архины шошгон дээр байрлуулах замаар хог шороотой хутган үндэстний хийморь лундаа, цог жавхааг доройтуулж байгааг ойлгон ухаарч шийдвэртэй алхам хийж чадах Чингис хааны алтан төрийн аргамжаанаас атгалцаж буй төрийн түшээд та бүгдийн дунд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Өвөг дээдэс, шүтээн хийморио хог шороотой хутгачихаад сууж буй ард түмэн, үндэстэн энэ дэлхий дээр биднээс өөр байгаа болов уу?

    Өнөөдөр Есүс Христ, Будда, Мухамед, Күнз нэртэй архи гарч ирсэн бол соёлт хүн төрөлхтөн яаж галзууран бачуурч, уурлах бол. Харин бид бурханчлан тахисан их шүтээн, Эзэн Богд Чингис хаанаа архины шошгон дээр байрлуулж хогтой хутгачихаад хээв нэг үхэр царайлан зогсох нь юун их эмгэнэл вэ. Туурга тусгаар Монгол Улсын эх ундаргыг бүрдүүлж өгсөн Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 851 жилийн ойн амралтын өдөр их хаанаар нэрлэгдсэн хөлчүүрэх ундаагаа бага хэрэглэж амрахыг нийт монголчуудад уриалж байна.

    Тэнгэр Таныг тэтгэг!
    Хөх ташуур 2013.11.01

  • Халимагуудын үр хүүхдээ өсгөх өвөрмөц заншил

     

    Энэ нийтлэлийнхээ төлөө тэрбээр Эзэн хааны Шинжлэх ухаан, антропологи, угсаатны зүйн нийгэмлэгийн хүрэл медалиар шагнуулсан байна. Тус нийтлэлд Ихдөрвөд улсын халимагуудын хүүхдээ хэрхэн өсгөдөг талаар өгүүлсэн ч үнэндээ XIX зууны сүүлчээр амьдарч байсан бүх халимагуудад хамаарах юм. Бентковский хүүхэд төрөхөөс эхлээд бүх зүйлийн тухай тун тодорхой бичсэн аж.

    “Тэдний амьдрал төрөхөөс нь авахуулаад нэмэх 25° хэмээс хасах 20° хэмийн хооронд байх цаг уураас хамаарч байдаг. Гэвч жилийн аль ч улиралд тэдний арьсандаа хийх арчилгаа нь нэг хэвийн юм. “Жилийн аль ч улиралд төрсөн бай хүүхдийг эхлээд давс, хүжтэй бүлээн усанд (утлаганы хүж юм болов уу сайн ойлгосонгүй… зохиогч) угаана. Хүж байхгүй бол түүнийг утлага, арцаар орлуулдаг. Хүйсийг нь тайрч боосны дараа хурдан эдгээхийн тулд шинэ тос, эсвэл сүүлний өөхөөр тослодог. Мөн тулганыхаа аргалын үнсээр хүүхдийн арьсыг арчина. “Халимагууд дөнгөж төрсөн хүүхдийг даавуунд ороож мөчийг нь тэгшилдэггүй. халимагууд майга хөлтэй байдаг нь бидний бодлоор тэдний хүүхдээ арчлах арга өөрөөс тэр болов уу” Мөн халимагийн – үлгэ (өлгий)-ний тухай их тодорхой бичсэн байна.

    Халимаг өлгий. Хажуу талаар нь (ABCD) эсгийгээр бүрсэн байдаг, баячууд нь цэмбээр. AC талаар нум гаргаж эсгийгээр бүрсэн, харин GD шугамаар эсгий юм уу цэмбээр өлгийг бүхэлд нь хучна. EF нь цорго, Е талаас эсгий, цэмбээр хучна. Цоргоны ёроолд “Тавик, тавг” буюу шээс тосох сав байна. Бентковскийн 1879 оны нийтлэлдээ оруулсан зураг.

    Өлгийний доод талд эсгий ширдэг тавьж дээр нь хүүхэд хэвтэх хурганы арьс тавьсан байна. Хүүхэд хөлөөрөө цоргыг хавчсан байх агаад ийн байхдаа нүх рүү шээдэг. Өлгийний бүтэц түүнийг ганхуулах боломжгүй болгосон байдаг ажээ. Зун хүүхэд бөөстөж тайвширч чадахгүй байвал бугуйлаар дүүжин хийгээд гэрийн тэрм хананаас дүүжилж орхино. Хүүхдэд эхийнх нь хөхнөөс гадна хонины сүүл хөхүүлдэг. Энэ нь цөс хөөдөг гэж үздэг. Заримдаа банди нарт чононы өөх хөхүүлж ингэснээрээ түүнийг эр зоригтой болно гэж үздэг тал ч бий. Хүүхдийг хөхөөр хагас жил орчим хөхүүлээд бор хоолонд оруулж махны шөл, будан (тосонд хуурсан гурилтай шөл), халимаг цай, мах өгдөг. Мөн яс мөлжүүлж сургадаг байна. Мөн зохиогч буудайн талх хоолонд нь бараг байдаггүй хааяа оросуудаас авдаг байсан гэж тэмдэглэжээ. Хагас жилийн дараа дандаа авахуулж байдаг орос хүүхдүүдийг бодвол халимаг жаалууд мөлхөж эхлэх бөгөөд ээжийнхээ зүүн талаас зүүгдэж байдаг. Ингэхдээ тэд бас хоёр хөлөөрөө эхийгээ хавчиж байдаг. Ингэж өлгийдөө цорго хавчиж, эхдээ үүрүүлж байхдаа Бентковскийн бодлоор хөл нь О маягтай дугуйрч майга болдог гэнэ. “Хүүхэд сууж, мөлхөж, алхах нь зуны цагт бол ойлгомжтой хэрэг. Харин өвөл цагт хүүхдийн өөрийн дураар хийх хөдөлгөөн хязгаарлагдмал. Сүүлчийн тохиолдолд хүүхэд нэг ойтой эсвэл зургаан сартайдаа алхаж сурдаг. Ер нь энэ чадвар хүүхдэд өөрт нь аяндаа суудаг. Учир нь, халимаг эмэгтэй гэрийн ажилдаа дарагдаад тэдэнд үргэлж анхаарал тавих завгүй байдаг. Энэ тухайд “Байгаль өөрөө халимаг эхчүүдийн цорын ганц туслах бас хүүхдийн багш юм. Халимагууд хүүхдээ 6 нас, заримдаа 8 хүртэл нь хувцасладаггүй. Охид харин энэ насандаа шалбуур өмд өмсөх ч цамц бол арай гангадна гэж үзнэ. Зун хагас нүцгэн, эсвэл бүр нүцгэн хүүхдүүд гүйлдэж байдаг бол өвөл яг л тарвага шиг эцэг эхийнхээ хувцасанд нуугдаж, цуван доогуур шургаж эсвэл ердөө тулгаа тойрч суугаад дулаацаж хомсхон зутан ууцгаана. Уудам тал шигээ эрх дураараа, зуны салхи шиг хөнгөхөн, гэрийн амьтан шиг төлөв даруу халимаг хүүхдүүд төрсөн цагаасаа эхлэн хөнгөхөн хоол, цаг уурын хамгийн эрс өөрчлөлтөд дасан зохицож тэсвэр тэвчээр, хатуужил суусан байдаг”. Үүнийгээ баталж зохиогч өөртөө тохиолдсон хоёр учралыг бичжээ.

    1. Нэг удаагийн аяллаараа нэгэн ядуухан гэрийн хажууд зогсоод галд ээж байгаа нүв нүцгэн хөвгүүнийг харсан байна. Буцах замдаа тэр гэрээр орж хүүд цамц бэлэглэжээ. Хэсэг хугацааны дараа мөнөөх хот айлдаа зочилж тэр хүүтэй таартал бас л шалдан байж. Яагаад цамцгүй байгаа юм бэ гэж асуухад ээж нь “Би цамц оёод өгдөг ч тэр өдөр нь урчихдаг. Цамц өмсөхөөрөө даараад байна гэдэг юм” гэжээ.

    2. Гурван сарын эхээр, мэдэхгүй зам дээр 22 настай замч, халимаг залуугийн хамт хонох газраа хүрч чадалгүй шөнө болгожээ. Цас хэдийнэ орж, шөнөөр цэлмэг байсан тэнгэр гэнэт хар үүлсээр бүрхэгдэж, аянга цахилгаантай бороо цутгаж эхэллэх нь тэр. Бараг цаг орчим яваад очих газраа хүрэхгүйгээ мэдэж талд хоноглохоор болжээ. Бентковский сүйхдээ үлдэж, өөрийгөө цув, шүхрээр халхалж, харин халимаг залуу бүх хувцасаа тайлж сүйхэнд шургуулж хаячихаад өөрөө нүцгэн тэргэн доор ороод хэвтчихэж гэнэ. Бороо шөнөжин шивэрсэр үүр цайлгав. Харин замч залуу шалбааг дотор шүдээ тачигнатал чичрэн байсан гэнэ. Санаа нь ихээр зовсон Бентковский түүнийг сүйхэнд орж суухыг урьсан ч өнөөх нь зөвшөөрсөнгүй. Харин үүр цайхад халимаг залуу босч сүйх дотроос хуурай хувцасаа гаргаж өмсөөд ганц аяга архи татаад дулаацаж орхив. Морьдоо хөллөж аваад тэд замаа үргэлжлүүллээ. Залуу хоёр дахь аяганы дараа хөгжилтэй болж хэрэв хувцасаа тайлж унтаагүй бол нойтон хувцастай ханиад хүрэх байсан хэмээн хүүрнэжээ.

    Ингээд халимагийн тухай өгүүллийнхээ төгсгөлд зохиогч “Халимагийн хүмүүжүүлэх арга барил, түүний ойлголт ийм юм. Энэ арга барил мэдээж дэндүү гэмээр хатуу чанга, гэхдээ ийм үр дүнд хүрэхэд биеэ чангаруулах өөр арга барил байхгүй” хэмээжээ. Би ч гэсэн одоо Халимагт “Кировский” компанид мал маллаж байгаа монголчууд дээр очсоноо санаж байна. 2012 оны 11 дүгээр сар. Арай ч өвөл болоогүй, нэмэх хэмтэй байсан ч талын хүйтэн салхи гурван давхар хувцсыг нэвт үлээж байлаа. Харин энэ хүйтэн салхинд дан цамцтай гүйж байгаа жаалууд намайг их гайхшруулсан юм. Дөнгөж саяхан миний хүүхэд эм тариагаар бөмбөгдүүлэн байж эмнэлгээс гараад арай гэж эдгэрч, салхинд цохиулахгүйн тулд хүрэм өмсүүлж зузаан шиг хувцаслаад байлаа. Би өөрөө ч хэд хоногийн өмнө халуурч бүлээрсэн учир зарим нэг нөхөд шигээ хөнгөхөн хувцаслаагүй байсан юм. Энэ бүхнийг бодолцсон ч манай монгол ахан дүүсийн хүүхдүүд миний дотор бяцхан зөрчил үүсгэв. “Эд арай л нимгэн хувцасласан юм биш үү?” гэж асуухад Эцэг нь “Аа зүгээрээ, тэд өвдөхгүй” гэсэн юм. Өнөөдрийн монголчуудын хүүхдээ өсгөж буй арга нь XIX зууны сүүлч үеийн Европын ойрадуудаас ялгарах юм байхгүй. Гэхдээ XIX зууны Европын ойрадаас XXI зууны эхэн үеийн Европын ойрадууд тэс өөр болсон билээ.

     

  • АЛТАН ОВОО

    Дарь-Овоо гэж нэрлэх нь ч бий. Дарьгангын галт уулсын нэг бөгөөд далайн төвшнөөс дээш 1354 метр өндөр. Дарьганга сумын төвийн дэргэд орших энэ уул нь Сүхбаатар аймгийн урд хэсгийн 6 суманд амьдардаг Дарьгангачуудын шүтэн биширдэг уул юм. XYII зууны үеэс нутгийнхан тахиж ирсэн бөгөөд 1913 оноос Богд хааны зарлигаар тахиж ирсэн. Монгол орны өргөн олныг хамарсан их тахилга хийдэг уулын нэг.
    Хэсэг хугацаанд тахилга зогсоод байсан энэ овооны тахилгыг 1990-ээд оны үеэс дахин сэргээж 2004 оноос эхлэн төрийн тахилгат уул болгожээ. 2004 онд оройд нь байх Алтан ганжирыг бүрэн алтадсан байна.

    Алтан-Овоонд зөвхөн эрчүүд л гарч сүслэн мөргөдөг. Архи дарсаа өргөж, арц хүжээ аравнайлдаг. Энэ овоо бол зөвхөн эрчүүдийн гараар боссон овоо юм. Алтан-Овоон дээр эмэгтэй хүн гардаггүй бөгөөд харин эмэгтэйчүүд овооны баруун урд орших арай намхан дэвсэг дээр гардаг, бас бэлээр нь тойрдог зам бий. Алтан-Овоо баруун хойшоо сэтэрч урссан тогоотой бөгөөд овооны баруун талд Дуут нуур, харин зүүн талд Шилийн богд уул байдаг.
    Алтан-Овооны сорогшин модыг Отгонтэнгэр уулнаас залсан гэдэг. Овооны гол мод буюу амь модыг сорогшин хэмээнэ. Энэ модыг авахдаа газар дэлхийн лус савдагт тахил балин идээ цайныхаа дээжийг өргөж сан тавина. Сорогшин хэмээх мод нь мөнхийн ногоон, үр жимстэй мод байх агаад манай оронд самрын модоор хийдэг ажээ. Алтан-Овоонд залсан тэрхүү сорогшинг газар хүргэлгүй залж аваачсан тэр өдрөөс хойш 300 жил өнгөрчээ.

  • Түвд ламаас төрсөн нутгийн савдаг хүчтэй байдаг юм

    2007 оны “Болор цом” наадмын нэгийн даваанд өвдөг шороодож халамцаад, шүүгчдийг “шүлэг ойлгохгүй байснаас үхсэн дээр” хэмээн ил тод хараав. Тэдгээр харааж байгаа шүүгчдийн дотор аавынх нь дотно анд Ардын уран зохиолч П.Бадарч хүртэл байлаа гэж бодоход тэр хэнд ч үгээ хэлдэг нь шууд харагдана. “Ардын эрх” сонинд ажиллаж, Далай ламтай ярилцаж гээд сэтгүүл зүй ертөнцөд богинохон ажилласан ч тэр өөрийгөө хэн бэ гэдгээ харуулж чадсан.

    Сэтгүүл зүйд удаан ажиллаагүй нь цаанаа учиртай. Тэр шүлэг шигээ омголон учраас хэн нэгнээр юу бичихээ заалгаж амьдармааргүй л байсан байхгүй юу. Тийм ч учраас галтай шүлгээ зүрхэндээ тээгээд, найрагч нөхдийнхөө хамт бодож шаналах зүйлгүй амьдарсан. Гэхдээ 2006 оны үед “Ардын төр” хэмээх сонин эрхэлж байгаад тун ч удалгүй үүдийг нь барьсан. Тэгэхээр тэр одоо ахин сэтгүүл зүйн ертөнцөд орж ирэхгүй гэдэгтэй мөрийцсэн ч болно. Хүний амьдралын энэхэн орон зайд намтар дүүрэн амьдарсан энэ бүсгүйн тухай дурьдахад нэлээд цаг зав гаргах шаардлагатай ч бас чиг богинохон зайд өөрийг нь ойлгуулж болмоор тийм нээлттэй, энгийн хэрнээ омголон аж. Энэ бол “Болор цом”-ын хошой тэргүүн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Цоодолын Хулан.
    Тэрбээр нэгэн ярилцлагдаа “Балбар ахыг амьд сэрүүн байхад нь тэр хүнийг харахаар л өөрийгөө хөндлөнгөөс харж байгаа юм шиг санагддаг байсан. Бид хоёрын жил, орд ч ижил. Ер нь их ойролцоо зан авиртай. Тэр хүнийг нас барсны дараа сэтгэл их өвдсөн. Одоо л гайгүй эдгэж байна. Яруу найрагчдаас надад хамгийн ойр хүн байсан. Хэрвээ Балбар ах эмэгтэй хүн байсан бол яг надархуу, би эр хүн байсан бол Балбар ахтай төстэй л хүн байх байсан болов уу гэж боддог юм” хэмээсэн. Магадгүй л юм, гэхдээ түүний аавыг харахаар дээрх зүйлийг бас мартаж болмоор. Яагаад гэхээр түүний аав манай нэрт яруу найрагч Д.Цоодол гуай бол шүлэг шигээ зөөлөн, бичсэн дуулиуд шигээ ард олныхоо төлөө шаналан тээж явдаг тийм л хүн.
    Иймээс аавын нь тухай бодохоор түүний хэлснийг мартаж болохоор. Үнэндээ Цоодолын Хуланг ярихын тулд Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодолын тухай дурсахгүй өнгөрч болохгүй. Тийм ч учраас тэр “намайг мэдье гэвэл аавыг минь, аавыг минь танъя гэвэл намайг мэдэх хэрэгтэй” хэмээсэн биз. Гэхдээ энд аавынх нь тухай дурдах гээгүй учраас “Зүлгэн дээр гэрээ бариад Зүгээр л нэг амьдрах” гэсэн бүсгүй найрагчийн тухай дурдая. “Цэцдийн толгой авдаг төртэй байхыг хүсэхгүй Цэцгийн толгой тасддагүй үртэй байхыг хүснэ” хэмээн халгиулж цалгиулж байсан найрагч бүсгүй маань өнө мөнхийн хэрнээ өчүүхэн байж магадгүй амьдралыг тун энгийнээр “Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрахсан” хэмээх философийг тэр ард түмэндээ бичиж өгсөн нь бол гайхамшиг. Магадгүй түүний бичиж чадах, бичиж үлдээх цөөн хэдэн мөрүүдийн нэг бол энэ.
    Үүнийг олон судлаач, эрдэмтэд тайлбарлаж байдаг ч миний хувьд бол өөрөөр харж бодож явдаг нэгэн. Монголын яруу найргийн галыг манасан цөөн бүсгүйчүүдийн сор нь болж яваа энэ бүсгүй залуу цагтаа бас дурлаж шатаж, түүнээсээ болж алдаж онож явсан. Жаргал зовлонтой амьдралын тэн тэнцүүлж шатахдаа, гунихдаа, хөөрөхдөө шүлэг бичиж явсан түүний амьдралын зам харгуйд худал хуурмаг ч байсан, эр хорын харц ч байсан. Гэсэн хэдий ч энэ зам харгуй тэр чигээрээ хүндлэл байсан гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй. Тийм ч учраас хуучин цагийн хэллэгээр бол язгууртан дээдсийн гэмээр нийгэмдэх амьдралаас залхахдаа ийн дуун алдсан хэрэг. Үүнийг зөвхөн би хэлээд ч байгаа хэрэг биш. Тэр чигээрээ омогшлоор, гэхдээ нарийн утга учраас бүрдэх түүний шүлгүүдийг хийгээд эрхэмсэг гал цогтой дүр төрхийг ард түмэн тэр чигээрээ мэднэ. Бараг өөрийнх нь мэддэггүйг ч хэлэх байх. Тийм л байдаг шүү дээ.
    Аль тэртээ наяад оны сүүлчээр МУИС-ийн оюутан байхдаа авьяаслаг яруу найрагч Шагдарын Уянга асантай үерхэж, улмаар түүнтэй гэр бүл болж, дундаасаа Уянгын Дөрвөн-Уул хэмээх хүү төрүүлж, амьдрал гэгчид хөл тавьсан. Гал цогтой яруу найрагч маань өөрийнх нь хэлдгээр “Балбар ах шигээ хурц омголон” болохоор тэдний амьдрал удаан үргэлжлээгүй гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Мэдээж омголон найрагч бүсгүйд яруу найрагч нөхөр тохирохгүй байсан биз. Түүгээр, түүний шүлгээр чимэж, бас хайрыг нь даруухнаар хүртэж чадах тийм л эр хүн хэрэгтэй байсан болохоос биш яруу найрагч өрхийн тэргүүн түүнд хэрэг байгаагүй учраас тэд хоёр салаа замаар одсон.
    Тэр алдахаас, зовлон амсахаас айдаггүй. Тийм ч учраас тэр өөрийгөө “Алдааны цуглуулга” хэмээсэн байх. Ямар сайндаа нэгэн сонинд өгсөн ярилцлагдаа “Би одооны залуучуудын нэг зүйлд дургүй хүрдэг. Тэд яаж алдаагүй амьдрах вэ гэж л боддог. Алдаагүй амьдрах гэж яаж байх юм бэ. Хүнд хайртай болж, дурлал хайрын шаналан энэ тэр гэдэг юмыг хүн амсах, мэдрэх ёстой ш дээ. Одооны залуучууд их сургуулиа улаан дипломтой төгсөөд л, тэгснээ нэг сайхан ажилд ороод, тэгээд хань ижлээ сонгохдоо хүртэл ямар ч алдаа гаргахгүйгээр сонгох л хүсэлтэй” хэмээн илт дургүйцсэн ярилцлагыг сонинд өгч байв. Ийм л зандаа хөтлөгдсөн залуу найрагч бүсгүй маань олон жилийн турш эр хорын харцан дундуур гал шиг шүлгээ уншаад туучаад гарсанд эргэлзэх хэрэг алга.
    Түүний анхны хань яруу найрагч Ш.Уянга ид хийж бүтээх насандаа тэнгэр болсон. Тэгэхэд Ц.Хулан гунигаа шүлгээр тайлчихаад өнөөх л гал цогтой хэвээр цааш одсон. Мэдээж, тэр дотроосоо нурж, шүлгээрээ сэтгэлээ аргадаж явсан. Түүний төрөлхийн гал цогтой чанар, гал цогтой шүлгүүд нь түүнийг зөвхөн үүнээс ч биш, өөрийнх нь хэлдгээр “алдааны цуглуулгаас” нь аварч байсан болов уу. Тийм учраас Ц.Хулан “Хүн зовлон шаналал гэдэг юманд сэтгэлээ дүрээд авах хэрэгтэй шүү дээ. Тэгж байж хүн болно. Тиймээс алдахаас айх хэрэггүй” гэж хэлж байв. Энэ чанар нь ч түүнийг өнөөдрийн өндөрлөгт авчрахдаа олон сайхан шүлгийг бичүүлсэн биз. Ийнхүү жирийн бүсгүйн яваад байдаггүй яруу найрагчийн замаар аяны богцоо үүрээд гарсан жаал охин амьдрал таньж ухаажсан Монголын нэгэн сайхан ижий болсон гэдэгтэй уншигч олон маргах аргагүй. 2000 оны эхээр байх аа, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн ахайтан хүү Б.Хасартайгаа хамт “Болор цом”-д уралдсан юм. Тэгэхдээ Б.Лхагвасүрэн найрагч тайзан дээрээс “Манай Цоодол наадмын дэвжээн дээр нэг байдас хөтлөөд ирдэг байсан. Одоо ч сүүтэй сайхан гүү болжээ. Харин би энэ жил нэг даага хөтөлж ирлээ” гээд хүүгээ танилцуулж байж билээ. Энэ хэдийгээр хошигнож байгаа ч уяралын өнгө аяс гэрэлтэн үзэгч олон ихэд уярч суусан нь санагдана.
    Тэр өөрөө “Болор цом” наамдыг хоёр удаа хүртсэн бол аав Д.Цоодол нь гурван удаа хүртэж, тэдний гал голомтод таван удаагийн “Болор цом”-ын тэргүүн байр, эгшиглэнт янжинлхам бурхан тавантаа заларсан юм. Ц.Хулан одоогоос олон жилийн өмнө “Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай” хэмээн уншаад 1996 оны “Болор цом” наадмыг авч байв. Д.Цоодолынх гэдэг айл гурван охинтой, хамгийн хэцүү нь Ц.Хулан байсан гэдгийг түүний ээж Цэвэлмаа гуай ч нуудаггүй. Мэдээж түүнд даруухан, ээжийгээ зовоохгүй байна гэдэг огтоос тохирохгүй зүйл. Харин өдгөөгөөс хоёр жилийн өмнө Бурхантын хөндий, Дархан-Уул аймагт болсон “Болор цом” наадмыг авчирсан. Эхний удаа “Болор цом” наадамд тэргүүлэхдээ тэр ёстой халгиж цалгисан шүлгүүд уншиж, эрсийн харцан дундуур туучиж явсан бол сүүлд цом залахдаа Монголын Хүүхэлдэйн театрын дарга болж, нөхөрт гарчихсан, Б.Удвал охиноо төрүүлчихсөн, намба төгөлдөр ижий болчихсон байсан. Тийм ч учраас утга төгөлдөр шүлгүүд уншиж суухад, түүний нөхөр С.Батбаатар үзэгчдийн суудалд дээлийнх нь захыг мушгиж суусан.
    Захыг нь мушгисан гэснээс С.Батбаатар Дархан руу хөдлө¬хийн урьд орой Ц.Хулангаас нуугаад мэргэн гэгд¬дэг түвд лам дээр очиж хий¬морь лундааг нь асуусан гэдэг. Үүнийгээ хэлэхгүй нууж байгаад гэнэт лам “Хоё¬рын даваа байна аа, харин нэг бол ха¬рагдахгүй байна шүү. Цагаан дарь эхийг тахь” гэж хэлсэн гэсэн. Тэгэхэд нь Хулан жаахан хулчийж, ерөө¬сөө явахаа больдог ч юм билүү гээд ачаа бараагаа задалж үзэж гэнэ. Тэгээд найз нөхөдтэй¬гээ уулз¬маар бай¬даг. Тэгснээ зө¬¬рүүд хүн болохоо¬роо “Ямар хүнээс асуусан гэнээ” гэж лавлаад “Үгүй ээ, түвд ламаас төрсөн нутгийн сав¬даг хүчтэй байдаг юм, харж л байгаарай” гээд тэр дорх¬ноо “Болор цом”-д бичсэн шүлгүүдээ за¬далж, цоо шинэ хоёр шүлэг бичсэн гэдэг. Тэр нь “Цагаан дарь эх”, “Найраг¬чийн нутаг” хэмээх Дарханы цомд уншсан шүлгүүд. Эндээс түүний өөрийнхөөрөө байдаг зоргоороо араншин нэвт гэрэлтэхийн сацуу насны ханийнх нь эхнэрийнхээ үнэнч фен, итгэл сэтгэлийн нэгэн илрэл тодоос тод харагдана. Энэхэн цаг нарны орон зайд нэгэн хүний тухай, тэр тусмаа найрагч Ц.Хулангийн тухай бичнэ гэдэг яагаад ч багтахгүй. Гэхдээ л уншигч та найрагч Ц.Хулантай мэнд зөрж, хоёр үг солихын завсарт түүний тухай танил дотно зураглал эрт урьдын юм шиг жирэлзэн өнгөрөх байх аа гэдэгт найдаж байна.
    С.УуганТүвд ламаас төрсөн нутгийн савдаг хүчтэй байдаг юм
    Магадгүй тэр маргаашийн учрыг өчигдөр нь түүнээс ч өмнө таних гэж хичээдэг байх, тун сэтгэлд нь нийцэхгүй, танигдахгүй бол агсам тавихаа ч огт тоохгүй. Ямар сайндаа 2005 онд болсон Зохиолчдын эвлэлийн бүгд хурал дээр төрөх шахсан очсон түүний зургийг тал талаас дараад байжээ. Мань хүн битгий ав гэж гуйгаад байхад нь нэг сэтгүүлч бүр тэгэхээс тэгсэн юм шиг улам олон зураг дараад байхаар нь аппаратыг нь булааж авч, шат руу савчихаад, өөрийг нь тас хийтэл алгадсан юм даг. 2007 оны “Болор цом” наадмын нэгийн даваанд өвдөг шороодож халамцаад, шүүгчдийг “шүлэг ойлгохгүй байснаас үхсэн дээр” хэмээн ил тод хараав. Тэдгээр харааж байгаа шүүгчдийн дотор аавынх нь дотно анд Ардын уран зохиолч П.Бадарч хүртэл байлаа гэж бодоход тэр хэнд ч үгээ хэлдэг нь шууд харагдана. “Ардын эрх” сонинд ажиллаж, Далай ламтай ярилцаж гээд сэтгүүл зүй ертөнцөд богинохон ажилласан ч тэр өөрийгөө хэн бэ гэдгээ харуулж чадсан.
    Сэтгүүл зүйд удаан ажиллаагүй нь цаанаа учиртай. Тэр шүлэг шигээ омголон учраас хэн нэгнээр юу бичихээ заалгаж амьдармааргүй л байсан байхгүй юу. Тийм ч учраас галтай шүлгээ зүрхэндээ тээгээд, найрагч нөхдийнхөө хамт бодож шаналах зүйлгүй амьдарсан. Гэхдээ 2006 оны үед “Ардын төр” хэмээх сонин эрхэлж байгаад тун ч удалгүй үүдийг нь барьсан. Тэгэхээр тэр одоо ахин сэтгүүл зүйн ертөнцөд орж ирэхгүй гэдэгтэй мөрийцсэн ч болно. Хүний амьдралын энэхэн орон зайд намтар дүүрэн амьдарсан энэ бүсгүйн тухай дурьдахад нэлээд цаг зав гаргах шаардлагатай ч бас чиг богинохон зайд өөрийг нь ойлгуулж болмоор тийм нээлттэй, энгийн хэрнээ омголон аж. Энэ бол “Болор цом”-ын хошой тэргүүн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Цоодолын Хулан.
    Тэрбээр нэгэн ярилцлагдаа “Балбар ахыг амьд сэрүүн байхад нь тэр хүнийг харахаар л өөрийгөө хөндлөнгөөс харж байгаа юм шиг санагддаг байсан. Бид хоёрын жил, орд ч ижил. Ер нь их ойролцоо зан авиртай. Тэр хүнийг нас барсны дараа сэтгэл их өвдсөн. Одоо л гайгүй эдгэж байна. Яруу найрагчдаас надад хамгийн ойр хүн байсан. Хэрвээ Балбар ах эмэгтэй хүн байсан бол яг надархуу, би эр хүн байсан бол Балбар ахтай төстэй л хүн байх байсан болов уу гэж боддог юм” хэмээсэн. Магадгүй л юм, гэхдээ түүний аавыг харахаар дээрх зүйлийг бас мартаж болмоор. Яагаад гэхээр түүний аав манай нэрт яруу найрагч Д.Цоодол гуай бол шүлэг шигээ зөөлөн, бичсэн дуулиуд шигээ ард олныхоо төлөө шаналан тээж явдаг тийм л хүн.
    Иймээс аавын нь тухай бодохоор түүний хэлснийг мартаж болохоор. Үнэндээ Цоодолын Хуланг ярихын тулд Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодолын тухай дурсахгүй өнгөрч болохгүй. Тийм ч учраас тэр “намайг мэдье гэвэл аавыг минь, аавыг минь танъя гэвэл намайг мэдэх хэрэгтэй” хэмээсэн биз. Гэхдээ энд аавынх нь тухай дурдах гээгүй учраас “Зүлгэн дээр гэрээ бариад Зүгээр л нэг амьдрах” гэсэн бүсгүй найрагчийн тухай дурдая. “Цэцдийн толгой авдаг төртэй байхыг хүсэхгүй Цэцгийн толгой тасддагүй үртэй байхыг хүснэ” хэмээн халгиулж цалгиулж байсан найрагч бүсгүй маань өнө мөнхийн хэрнээ өчүүхэн байж магадгүй амьдралыг тун энгийнээр “Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрахсан” хэмээх философийг тэр ард түмэндээ бичиж өгсөн нь бол гайхамшиг. Магадгүй түүний бичиж чадах, бичиж үлдээх цөөн хэдэн мөрүүдийн нэг бол энэ.
    Үүнийг олон судлаач, эрдэмтэд тайлбарлаж байдаг ч миний хувьд бол өөрөөр харж бодож явдаг нэгэн. Монголын яруу найргийн галыг манасан цөөн бүсгүйчүүдийн сор нь болж яваа энэ бүсгүй залуу цагтаа бас дурлаж шатаж, түүнээсээ болж алдаж онож явсан. Жаргал зовлонтой амьдралын тэн тэнцүүлж шатахдаа, гунихдаа, хөөрөхдөө шүлэг бичиж явсан түүний амьдралын зам харгуйд худал хуурмаг ч байсан, эр хорын харц ч байсан. Гэсэн хэдий ч энэ зам харгуй тэр чигээрээ хүндлэл байсан гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй. Тийм ч учраас хуучин цагийн хэллэгээр бол язгууртан дээдсийн гэмээр нийгэмдэх амьдралаас залхахдаа ийн дуун алдсан хэрэг. Үүнийг зөвхөн би хэлээд ч байгаа хэрэг биш. Тэр чигээрээ омогшлоор, гэхдээ нарийн утга учраас бүрдэх түүний шүлгүүдийг хийгээд эрхэмсэг гал цогтой дүр төрхийг ард түмэн тэр чигээрээ мэднэ. Бараг өөрийнх нь мэддэггүйг ч хэлэх байх. Тийм л байдаг шүү дээ.
    Аль тэртээ наяад оны сүүлчээр МУИС-ийн оюутан байхдаа авьяаслаг яруу найрагч Шагдарын Уянга асантай үерхэж, улмаар түүнтэй гэр бүл болж, дундаасаа Уянгын Дөрвөн-Уул хэмээх хүү төрүүлж, амьдрал гэгчид хөл тавьсан. Гал цогтой яруу найрагч маань өөрийнх нь хэлдгээр “Балбар ах шигээ хурц омголон” болохоор тэдний амьдрал удаан үргэлжлээгүй гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Мэдээж омголон найрагч бүсгүйд яруу найрагч нөхөр тохирохгүй байсан биз. Түүгээр, түүний шүлгээр чимэж, бас хайрыг нь даруухнаар хүртэж чадах тийм л эр хүн хэрэгтэй байсан болохоос биш яруу найрагч өрхийн тэргүүн түүнд хэрэг байгаагүй учраас тэд хоёр салаа замаар одсон.
    Тэр алдахаас, зовлон амсахаас айдаггүй. Тийм ч учраас тэр өөрийгөө “Алдааны цуглуулга” хэмээсэн байх. Ямар сайндаа нэгэн сонинд өгсөн ярилцлагдаа “Би одооны залуучуудын нэг зүйлд дургүй хүрдэг. Тэд яаж алдаагүй амьдрах вэ гэж л боддог. Алдаагүй амьдрах гэж яаж байх юм бэ. Хүнд хайртай болж, дурлал хайрын шаналан энэ тэр гэдэг юмыг хүн амсах, мэдрэх ёстой ш дээ. Одооны залуучууд их сургуулиа улаан дипломтой төгсөөд л, тэгснээ нэг сайхан ажилд ороод, тэгээд хань ижлээ сонгохдоо хүртэл ямар ч алдаа гаргахгүйгээр сонгох л хүсэлтэй” хэмээн илт дургүйцсэн ярилцлагыг сонинд өгч байв. Ийм л зандаа хөтлөгдсөн залуу найрагч бүсгүй маань олон жилийн турш эр хорын харцан дундуур гал шиг шүлгээ уншаад туучаад гарсанд эргэлзэх хэрэг алга.
    Түүний анхны хань яруу найрагч Ш.Уянга ид хийж бүтээх насандаа тэнгэр болсон. Тэгэхэд Ц.Хулан гунигаа шүлгээр тайлчихаад өнөөх л гал цогтой хэвээр цааш одсон. Мэдээж, тэр дотроосоо нурж, шүлгээрээ сэтгэлээ аргадаж явсан. Түүний төрөлхийн гал цогтой чанар, гал цогтой шүлгүүд нь түүнийг зөвхөн үүнээс ч биш, өөрийнх нь хэлдгээр “алдааны цуглуулгаас” нь аварч байсан болов уу. Тийм учраас Ц.Хулан “Хүн зовлон шаналал гэдэг юманд сэтгэлээ дүрээд авах хэрэгтэй шүү дээ. Тэгж байж хүн болно. Тиймээс алдахаас айх хэрэггүй” гэж хэлж байв. Энэ чанар нь ч түүнийг өнөөдрийн өндөрлөгт авчрахдаа олон сайхан шүлгийг бичүүлсэн биз. Ийнхүү жирийн бүсгүйн яваад байдаггүй яруу найрагчийн замаар аяны богцоо үүрээд гарсан жаал охин амьдрал таньж ухаажсан Монголын нэгэн сайхан ижий болсон гэдэгтэй уншигч олон маргах аргагүй. 2000 оны эхээр байх аа, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн ахайтан хүү Б.Хасартайгаа хамт “Болор цом”-д уралдсан юм. Тэгэхдээ Б.Лхагвасүрэн найрагч тайзан дээрээс “Манай Цоодол наадмын дэвжээн дээр нэг байдас хөтлөөд ирдэг байсан. Одоо ч сүүтэй сайхан гүү болжээ. Харин би энэ жил нэг даага хөтөлж ирлээ” гээд хүүгээ танилцуулж байж билээ. Энэ хэдийгээр хошигнож байгаа ч уяралын өнгө аяс гэрэлтэн үзэгч олон ихэд уярч суусан нь санагдана.
    Тэр өөрөө “Болор цом” наамдыг хоёр удаа хүртсэн бол аав Д.Цоодол нь гурван удаа хүртэж, тэдний гал голомтод таван удаагийн “Болор цом”-ын тэргүүн байр, эгшиглэнт янжинлхам бурхан тавантаа заларсан юм. Ц.Хулан одоогоос олон жилийн өмнө “Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай” хэмээн уншаад 1996 оны “Болор цом” наадмыг авч байв. Д.Цоодолынх гэдэг айл гурван охинтой, хамгийн хэцүү нь Ц.Хулан байсан гэдгийг түүний ээж Цэвэлмаа гуай ч нуудаггүй. Мэдээж түүнд даруухан, ээжийгээ зовоохгүй байна гэдэг огтоос тохирохгүй зүйл. Харин өдгөөгөөс хоёр жилийн өмнө Бурхантын хөндий, Дархан-Уул аймагт болсон “Болор цом” наадмыг авчирсан. Эхний удаа “Болор цом” наадамд тэргүүлэхдээ тэр ёстой халгиж цалгисан шүлгүүд уншиж, эрсийн харцан дундуур туучиж явсан бол сүүлд цом залахдаа Монголын Хүүхэлдэйн театрын дарга болж, нөхөрт гарчихсан, Б.Удвал охиноо төрүүлчихсөн, намба төгөлдөр ижий болчихсон байсан. Тийм ч учраас утга төгөлдөр шүлгүүд уншиж суухад, түүний нөхөр С.Батбаатар үзэгчдийн суудалд дээлийнх нь захыг мушгиж суусан.
    Захыг нь мушгисан гэснээс С.Батбаатар Дархан руу хөдлө¬хийн урьд орой Ц.Хулангаас нуугаад мэргэн гэгд¬дэг түвд лам дээр очиж хий¬морь лундааг нь асуусан гэдэг. Үүнийгээ хэлэхгүй нууж байгаад гэнэт лам “Хоё¬рын даваа байна аа, харин нэг бол ха¬рагдахгүй байна шүү. Цагаан дарь эхийг тахь” гэж хэлсэн гэсэн. Тэгэхэд нь Хулан жаахан хулчийж, ерөө¬сөө явахаа больдог ч юм билүү гээд ачаа бараагаа задалж үзэж гэнэ. Тэгээд найз нөхөдтэй¬гээ уулз¬маар бай¬даг. Тэгснээ зө¬-рүүд хүн болохоо¬роо “Ямар хүнээс асуусан гэнээ” гэж лавлаад “Үгүй ээ, түвд ламаас төрсөн нутгийн сав¬даг хүчтэй байдаг юм, харж л байгаарай” гээд тэр дорх-ноо “Болор цом”-д бичсэн шүлгүүдээ за¬далж, цоо шинэ хоёр шүлэг бичсэн гэдэг. Тэр нь “Цагаан дарь эх”, “Найраг¬чийн нутаг” хэмээх Дарханы цомд уншсан шүлгүүд. Эндээс түүний өөрийнхөөрөө байдаг зоргоороо араншин нэвт гэрэлтэхийн сацуу насны ханийнх нь эхнэрийнхээ үнэнч фен, итгэл сэтгэлийн нэгэн илрэл тодоос тод харагдана. Энэхэн цаг нарны орон зайд нэгэн хүний тухай, тэр тусмаа найрагч Ц.Хулангийн тухай бичнэ гэдэг яагаад ч багтахгүй. Гэхдээ л уншигч та найрагч Ц.Хулантай мэнд зөрж, хоёр үг солихын завсарт түүний тухай танил дотно зураглал эрт урьдын юм шиг жирэлзэн өнгөрөх байх аа гэдэгт найдаж байна.

  • Яруу найраг

    Яруу найраг бол маш олон хүмүүст маш их зүйл юм. Homer-ийн туульст, The Odyssey нь адал явдалт аялагч, Одиссеусын аялалын тухай өгүүлдэг бөгөөд үүнийг хамгийн их ярьсан түүх гэж нэрлэдэг. Английн сэргэн мандалтын үеэр Жон Милтон, Христофер Марлоуз шиг гайхалтай яруу найрагч, мэдээж Шекспир бидэнд сурах бичиг, лекцийн танхим, их сургуулиудыг дүүргэх хангалттай чадвартай болсон. Рометийн үеийн шүлгүүд нь Goethe’s Faust (1808), Coleridge’s “Kubla Khan”, Жон Кэшийн “Грекийн урд талд”
    Бид үргэлжлүүлэх үү? Яагаад гэвэл бид 19-р зууны Японы яруу найраг үргэлжлүүлэн үргэлжлүүлэх хэрэгтэй, эртний Америкчууд Эмили Дикинсон, TS Eliot, postmodernism, experimentalists, slam …
    Яагаад шүлэг гэж?
    Яруу найргийн тодорхойлолтод хамгийн төвөгтэй шинж чанар нь түүнийг тодорхойлох, тэмдэглэх, эсвэл хадах гэсэн хүсэлгүй байх явдал юм. Яруу найраг нь хэл амаар будсан гантиг юм. Энэ бол будаж зурсан зураг юм. Гэхдээ яруу найрагч нь будгийн оронд үг хэрэглэдэг бөгөөд зураг нь та юм.
    Яг л шүлэг яруу найргийн төрлийн яруу найргийн тодорхойлолтууд нь өөрсдийгөө өөрсөд дээрээ байдаг. За яахав. Үнэндээ, сайхан байна. Библийн хэлбэр, түүний зорилгыг харах замаар яруу найргийн хүртээмжтэй тодорхойлолтыг гаргаж чадна гэдэгт би итгэдэг.
    Шүлэг хэлбэрийн хамгийн тодорхой шинж чанаруудын нэг нь хэл ярианы эдийн засаг юм.
    Яруу найрагч нь үг хэллэгийг хуудсан дээр гаргахдаа маш болгоомжтой ханддаг. Сайжруулсан, тодруулсан үгсийг болгоомжтой сонгох нь зохиомол зохиолчдын хувьд ч стандарт байдаг боловч яруу найрагчид энэ үгийн утга , сэтгэл хөдлөлийн чанар, хөгжмийн үнэ цэнэ , түүний зай, тийм ээ, тэр ч байтугай хуудастай холбоотой орон зайны харилцаа зэргийг харгалзан үздэг. Утга зохиол, хэлбэрийн аль алиных нь шинэчлэлийн ачаар яруу найрагч нар нь нимгэн агаараас ач холбогдолыг илтгэдэг.
    Хэн нэг нь ярих, тайлбарлах, маргах, эсвэл тодорхойлогдохын тулд зохиолыг ашиглаж болно. Яруу найраг бичих олон шалтгаантай байдаг. Харин яруу найраг, зохиолоос ялгаатай нь гол төлөв суурь болон давхрагын зорилготой байдаг. Яруу найраг нь урам зоригтой байдаг. Энэ нь ихэвчлэн уншигчдад баяр баясгалан, уй гашуу, уур хилэн, catharsis, хайр гэх мэт мэдрэмж төрүүлдэг. Өөрөөр хэлбэл, шүлэг нь уншигчдаа гайхуулах чадвартай. Туршлага – илчлэлт, үзэл бодол, жирийн үнэн ба гоо сайхны талаарх цаашдын ойлголт. Keats-ийн нэгэн адил:
    “Гоо сайхан бол үнэн, үнэн, гоо үзэсгэлэн.
    Энэ бол та бүх дэлхий дээр мэддэг бөгөөд та нар бүгдээрээ мэдэж байх ёстой. “
    Яаж тэр юм? Бид тодорхой тодорхойлолт бий юу?
    Яруу найраг нь сэтгэл хөдлөлийг, эсвэл Аа Ha гэсэн сэтгэл хөдлөлийг бий болгодог. уншигчдын туршлага.
    Үнэхээр сэтгэл ханамжгүй, тийм үү?
    Навчнууд нь хятад хоол шиг хямд, бохир, бүх хөндий, хоосон зайг мэдэрдэг.
    Үүнийг бүү хий. Яруу найрагчийг таны тодорхойлолтоор бүү бүү тоомсорлоно. Яруу найраг бол эмзэг, тархины настай эмэгтэй биш ээ. Яруу найраг таны бодсоноос хүчтэй байдаг. Яруу найраг нь төсөөлөл бөгөөд эдгээр гинжүүдийг хурдан эвдэж, “Харлин Сэргэнтэн” гэж хэлж болно.
    Нэг өгүүлбэрийг зээлэхийн тулд яруу найраг гэдэг нь цамцны цамцд нуугдсан тааварт тэврэлт юм уу эсвэл иймэрхүү зүйл юм. Энэ нь таны тодорхойлолтыг таашаахгүй бөгөөд ээлж ээлжээр тэднийг сөрөх болно.

  • БУРХАН ХАЛДУН УУЛ

    Монгол хүний зүрх сэтгэл сүсэг бишрэлд гүн шингэсэн газар билээ. 1818 оноос албан ёсоор тахилга үйлддэг болсон.
    Бурхан халдун уул нь ар өврөөрөө битүү модоор хучигдсан, зөвхөн ойр хавьдаа сийрэг модтой, тайгын тачир ургамалтай уул юм. Бурхан халдун ууланд дээд дунд доод хэмээх гурван овоо байдаг. Доод овоо нь уулын бэлд, дунд овоо нь уулын дунд хавьцаа байдаг. Уулын орой нь цэлийсэн том талбайтай.
    Талбайн дунд бараг хүний гараар хийсэн гэмээр хөмөрсөн тэвш мэт тавцан байдаг. Арван давхар барилгаас ч өндөр энэ уулан дээрх шовгор нь дээд овоо юм. Бэлд байх бага овооноос дунд овоо хүртэл гайгүй сайн мориор хоёр цаг орчим зүтгүүлж хүрдэг.

    Дунд овооны тэнд метр орчмын голчтой том хүрэл тогоо бий. Уулын орой дахь их овооны тэндээс доош явахад энгэр талын зуувандуу хавцалд тунгалаг сайхан нуур бий. ШУА-ийн газар зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Базаргүр нэгэн шинэ санаа дэвшүүлсэн бөгөөд тэрбээр “Тэмүжин Бүрги эрэг гэдэг газар нутаглаж байхад тайчууд дайлан ирж Тэмүжин Бүрги эргээс 24 километрт орших Мөнхжаргалан уулын зүг өдөртөө зугтаасан.
    Энэ ууланд тэр олон жил амьдарсан. Тийм учраас энэ уул бол жинхэнэ төрийн тахилгатай Бурхан Халдун уул байх ёстой” үзэж байна. Түүхийн урт замын эхэнд Хан хэнтий уулыг нийтэд нь Бурхан халдун гэж нэрлэж байжээ. Мөн Хэнтийн нуруунд Бурхан халдун гэсэн 13 нэр байдаг ажээ.
    Үүн дотроос хамгийн өндөр оргил нь Бурхан халдун нэртэйгээ үлдсэн гэнэ. Гэвч энэ бол төрийн тахилгад уул биш. Харин Чингис хаан дайлаар мордохдоо Мөнхжаргаланг тахиж аргаддаг байсан гэж мэдэгдэж байна. 1992 онд 12,000 ам километр талбайг нь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүс хэмээн тогтоож, улсын хамгаалалтанд авчээ.

  • Халимаг

    1556 онд Халимагчуудын довтолгоонд өртсөн тухайгаа Алты улс ордын захирагч Москвагийн хаан IV-р догшин Иванд мэдэгдэж байжээ. Ер нь Халимагууд Орос нутагт ирсэн цагаасаа эхлэн байнга аян дайн хийж, нүүдэллэн аж төрж байжээ. Халимагуудын хийсэн анхны томоохон аян дайн нь 1560 онд Ногайн Ордын нийслэл Бага Сарай (Сарайчика) хотыг эзэлсэн явдал байжээ. Халимагт тухайн үед хэд хэдэн нөлөө бүхийн цэргийн жанжин байв. Тэд тус тусдаа, заримдаа эвсэл болон цэргийн хүчээ зузаатган татар, орос, хасаг, Доны хасаг, дагестан зэрэг үндэстнүүдтэй тулалдаж байсан тухай түүхэн баримт бий. Оросууд Халимагуудыг хүлээн зөвшөөрсөн анхны баримт 1574 онд хамаарч байна. 1574 оны 5 сарын 30-нд IV-р догшин Иван хааны зарлигаар бухар, халимаг, казаны ордын худалдаачид Оросын Яков, Григорийн цайзад татваргүй наймаа хийхийг зөвшөөрсөн байна. Энэ нь Оросын түүхэнд анх удаа халимагуудын талаар албан ёсны баримт бичигт дурьдсан хэрэг юм. 1578 онд Халимагт буддын шашны ламаизмын урсгал түгэн дэлгэрч эхэлсэн байна. Тэр цагаас хойш Халимагийн нөлөө бүхий ноёдууд Түвдийн Лхас руу явж Далай ламаас хэргэм зэрэг, цол авч байжээ. 1591 онд Сибирийн хан Кучумын цэргүүд Ишим, Нор-Ишим голын орчимоос халимагуудын агтыг хулгайлсан тухайгаа бичжээ. Морио алдсан халимагууд Сибирийн хан Кучумын цэргүүдийн араас элдэн хөөж байжээ. Гэвч энэ хэрэг хэрхэн төгссөн талаар түүхийн баримт сэлт байхгүй юм. 1615 он гэхэд халимагчуудын олонхи нь буддын шашинтан болжээ. Мөн тэр жил дүрвэдийн Далай тайж, Зүүнгарын Хар-Хул, Шүхэр дайчин , торгуудын Хо-Өрлөг, Хошуутын Хүндүлэн, Убаши нар Түвдийн Лхас хотод боловсрол эзэмшихээр явжээ. XVII –р зууны эхний гучин жилд халимагийн олон өрх аймгууд Ижил мөрний эрэгт ирсэн байна. Халимагчууд ногайчуудыг Ижил мөрний баруун эрэг, цаашлаап Терек, Кубань, Крым, Бужак руу нүүхэд хүргэжээ. Ногайчуудын зарим нь халимагт дагаар орж, аажмаар уусжээ. Ногайчуудыг Доод Волга мөрөн руу нүүхэд нь Доны казакууд туслаж байжээ. Учир нь ногайчуудыг нутгаас нь хөөхийг Оросын эзэн хаан Доны казакуудад даалгасан байжээ. Аажимдаа халимагууд Оросуудтай зөрчилдөх болжээ. 1655 онд Оросын эзэн хаан халимагуудад хандан албан бичиг илгээж, өөрт нь үнэнч байхыг шаардсан байна. Оросын эзэн хааны бичгийг халимагууд гардан авч, хүлээн зөвшөөрч байсан боловч эцэст нь амлалтаа зөрчих тохиолдол гаргаж байжээ. Нүүдэлчин халимагууд энэ үед Доод Ижил мөрнөөс Каспийн тэнгисийн хойд хэсэг, өмнө зүгт Терек гол, хойд зүгт Самар хот, баруун зүгт Дон мөрөн, зүүн зүгт Яик (Урал) мөрөн хүртэл өргөн уудам газар нутгийг эзлэж байжээ. Аажимдаа халимагуудын эзэмшил газар багассан байна. Халимагийн эзэмшил газар нь багасаж байсан нь тэдний дотоод зөрчилтэй холбоотой байсан гэж Оросын түүхчид үздэг байна. Жишээ нь оросын хязгаарт ирсэн хойно Доод Волга мөрний эрэгт халимагын төрт улсыг анх байгуулсан Торгуудын тайж Хо-Урлюк Дөрвөдийн Далай тайж, Гуши хаантай муудалцаж, бүр зэвсэг барин тулалдаж байжээ. Энэ зөрчилөөс болж, эсвэл өөр ямар нэгэн шалтгааны улмаас торгуудын тайж Хо-Урлюк Доод Волга, Каспийн тэнгис рүү нүүж, тэндээ суурьшин амьдрах болсон байж мэдэх юм. Волга мөрний эрэгт нүүж ирсэн үе нь ойролцоогоор 1630-1632 он гэж түүхчид таамагладаг. Гэвч Халимагийн гол “гэр” нь Урал голын цаана байжээ. 1640 онд Торгуудын Хо-Өрлөг тайж, халимаг ноёдын хуралд оролцохоор Зүүнгар руу явж байжээ. Түүнийг буцаж ирсэний дараа халимагууд Поволжью орчимд амьдардаг бусад угсааныхан руу уулгалан дайрч дээрэм хийх болжээ. Хо-Өрлөг таалал төгссөний дараа түүний том хүү ШүхэрДайчин халимагийг захирах болжээ. 1645 Далай ламаас цол хэргэм авахаар тэрээр Түвдэд очсон байна. Энэ зуур 1646 онд халимагийн зарим жижиг ноёд Астрахань хотод очиж, оросын бүрэлдэхүүнд орох хүсэлт гаргаж байжээ. Оросууд ч халимагчуудын хүсэлтийг хүлээн авна гэж мэдэгдсэн байна. 1654 онд Шүхэр дайчин Түвдээс эргэж ирээд юуны түрүүнд Оросууд руу халдан довтолжээ. Шүхэр Дайчин, түүний хүү Пунцаг нар Зүүнгараас нүүдэллэн ирсэн монгол угсааны аймгуудыг нэгтгэж чадаж байжээ. 1672 онд Аюка төрийн эрх мэдлийг авчээ.Тэрээр өөрийн нагац Дугар, түүний хүү Цэрэн нарыг олзолж нутаг улсыг нь өөрийн болгожээ. Аюка халимагийн бусад аймгуудыг өөртөө нэгтгэж, эрх мэдлээ нэмэгдүүлсээр байлаа. Нэгэн удаа Аюкийн хоёр дүү нь хоорондоо муудалцжээ. Хоёр дүүгийнх нь нэг нь Хар тэнгисийн ойролцоо байгаа оросуудаас тусламж гуйсан байна. Гэвч Аюка хоёр дүүгээ ятгаж эвлэрүүлсэнээр барахгүй, тэд гурвуул хүчээ нэгтгэн оросуудын эсрэг дайн хийжээ. Азовын тэнгисийг эзэмших, мөн Крым орчимд байгаа овог аймгуудыг устгахад туслаач хэмээн Оросууд халимагийн Аюка хаанд 1674 онд хандсан байна. Гэвч Аюка хаан татгалзсан хариу өгчээ. Халимагууд, мөн тэдний харъяаны татарчууд оросууд руу байнга халдаж, дээрэм тонуул хийж байлаа. Энэ үед Оросууд Царицынагаас Астрахань хүртэл хэсэг бүлгээрээ зөвхөн усан замаар л явдаг болжээ. Хуурай газраар явах нь Оросуудад аюултай болсон байна. 1684 оноос Аюка хаан цэргийн хүчээ Урал голын цаана гаргав. Тэрээр Киргизийн кайсакууд, туркмен, мангышлакчуудыг эзэлжээ. Мөн дагестан, кумык, кабардин, кубанчуудтай байлджээ. 1690 онд Далай лам Халимагийн хаан Аюкад хааны цол, тамга илгээжээ. Далай ламын илгээмжийг авсан Аюка үүгээрээ Оросуудаас хараат бус гэдгээ нотлон харуулахыг зорьсон байна. 1696 онд халимагийн цэргүүд Азовын тэнгисийн авах дайнд оролцжээ.1697 онд Оросын эзэн Петр хаан хилийн чанад руу явахдаа Оросын хязгаар нутгийг хамгаалж байх хүсэлт тавьжээ. Үүний хариуд Оросууд Аюка хаанд их буу, жил бүр 20 торх дарь, 10 торх тугалга өгнө гэж амласан байна. Мөн Аюка хааны зөвшөөрөлгүйгээр халимагуудыг загалмайлахгүй гэж тохиролцжээ. 1709 онд Оросын эзэн хаан 1-р Петр олзны швед цэргүүдээр Оросын эзэнт улсын газрын зургийг зуруулжээ. Тухайн үед Оросын хөрш орнууд дотор ногоон өнгөөр Зүүнгарын хант улсыг тэмдэглэсэн байна. 1724 онд Аюка хаан нас барсаны дараа Оросын засгийн газар Халимагийн удирдагчийг томилоход хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролджээ. Оросууд Аюкийн нууц амрагаас гарсан Дорж Назаров хэмээх хүүг дэмжиж байлаа. Гэвч тухайн үеийн Халимагийн ихэс дээдэс хан ширээнд Цэрэн Дондогийг залсан байна. Халимагийн удирдагчийг томилоход нь Оросууд оролцох гэсэн нь ийхнхүү бүтэлгүйжээ. Дээрх үйл явдал Халимагуудын эгдүүцлийг төрүүлсэн байна. Ази тивд халимагууд манжтай тэмцэж байлаа. Харин Оросууд халимагуудад зэвсэг нийлүүлж байсан юм. 1727 оноос халимагууд Оросын нутаг руу дахин халдах болжээ. 1727 оны намаржин оросууд 60 мянган рублийн хохирол амсаж, 17 орос хүн олзлогдож, 15 орос алагджээ. Халимагийн довтолгооноос сэргийлэхийн тулд Астрахань хотоос Саратов хүртэл бүх хотод цэргүүдэд зориулсан завь бэлтгэжээ. 1729 онд халимагийн ихэс дээдэс Оростой байлдах эсэхээ шийдэж ядан байлаа. Гэтэл 1730 онд Халимагийн хан Цэрэн Дондогийг зорин Манжийн хааны элч төлөөлөгч ирж явна гэсэн мэдээлэл ирэв. Манжийн хааны төлөөлөгч Цэрэн Дондогт хааны титэм, богд хаан гэсэн цол өгөх гэж байгаа гэсэн сураг гарчээ. Үүнийг мэдсэн Оросууд Цэрэн Дондогт хааны титэм, цол урьтаж өгөх болжээ. 1731 онд Цэрэн Дондог Перс, Оттоманы Портуудтай харьцаж эхэлжээ. Оттоманы Портууд халимагийн эсрэг тэмцэл хийхээр завдахад нь Оросууд хамгаалсан байна. Гэвч хожим оросууд Оттоманы Порттой харилцаагаа сайжруулж чадсан тул халимагуудад хандан Оттоманы Портыг орхин явахыг санал болгожээ. Гэвч Халимагууд энэ саналыг хүлээн авсангүй. Үүний дараа Халимаг-Оросын харилцаа эрс муудсан байна. Оросууд Халимагийн улс төрийн амьдралд хөндлөнгөөс оролцох нь аажмаар нэмэгджээ. Ази тивд хүчирхэг болсон Манж улс ч Ойрадын тусгаар тогтнолыг үл тоомсорлох болжээ. 1759 онд Зүүнгарын эзэн хаан Даваач таалал төгсөв. Даваач хаан нас барсаны дараа Халимагийн сүр хүч, нэгдмэл байдал улам доройтож Оросын нөлөөнд бүрэн оржээ. 1825 онд Оросын засгийн газар “Халимагийн ард түмэнийг удирдах журам” баталжээ. Энэ дүрмийн дагуу Халимагийн асуудлыг Оросын гадаад хэргийн яам шийддэг байснаа больж, дотоод хэргийн яамны эрхлэх асуудал гэж үзсэн байна.
    ХХ-р зуун
    Орост хаант засаг унаж, Октябрийн хувьсгал ялсаны дараа Халимагийн ард түмэн өөрсдийн хувь заяагаа гартаа авч, төрт улсаа сэргээх оролдого хийсэн байна. Тэд шууд тусгаар тогтнол зарлах боломжгүй байлаа. Халимагт оросын нөлөө дэндүү их байсан тул бүрэн тусгаар тогтнолын асуудлыг угаасаа хөндөх боломжгүй юм. 1917 оны 3 сарын 25-нд Халимагийн язгуур угсаатан, сэхээтний төлөөлөл Астрахань хотод их хурал хийж Оросын түр засгийн газарт хандан өөртөө засах улс байгуулах эрх олгооч гэсэн бичиг үйлджээ. 1917 оны 7 сарын 1-нд Оросын түр засгийн газар “Халимагийн ард түмний талын муж” байгуулах шийдвэр гаргасан байна. 1920 оны 11 сарын 4-нд Астрахань, Царыцин, Ставропольийн губерн, Дон, Терк мужаас газар нутаг тасдан Халимагийн өөртөө засах муж байгуулжээ. Тэр цагаас хойш жил бүрийн 11 сарын 4-нд Халимагууд засаг төрөө сэргээсэн түүхэн өдрөө баяр ёслолын байдалтай тэмдэглэн өнгөрүүлдэг болсон байна. 1924 он хүртэл Халимагийн төв нь Астрахань хот байлаа. Хожим Элиста хот засаг захиргааны төв нь болжээ. 1935 оны 10 сарын 20-нд Халимагийн өөртөө засах мужийг Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Халимагийн Автономит Улс гэж зарласан байна. 1937 оны 6 сарын 23-нд Халимагийн Үндсэн Хууль батлагджээ. Гэвч дэлхийн 2-р дайны үед Халимагийн цэргүүд фашист Германы талд орж Оросуудын эсрэг байлджээ. Энэ нь Москвагийн зэвүүцэл, хорсолыг хөдөлгөжээ. Гэхдээ халимагийн морьт цэргийн нэг корпус Оросын Улаан Армийн талд орж, Германы эсрэг тулалдсан юм. Дэлхийн 2-р дайны эцэст Халимагаас 8 хүн ЗХУ-ын баатар цол хүртсэн байна. 1942 оны 8-р сараас 1943 оны 1-р сарын хооронд Халимагийн нутаг дэвсгэр дээр байлдааны ажиллагаа явагджээ. 1943 онд Халимагийн өөртөө засах орны нутгийг Оросын цэргүүд Германчуудаас чөлөөлөх үйл явц эхэлжээ. Дайны дараа В.И.Сталин Халимагийн өөртөө засах орныг татан буулгажээ. Халимагийн газар нутгийг Астрахань муж, Дагестан, Ростов мужид хуваан өгчээ. Халимагийн нийслэл Элст хотын нэрийг Степной гэж орос үгээр өөрчилжээ. 1943 оны 12 сарын 28-аас 12 сарын 31-нд халимагчуудыг нутгаас нь албадан нүүлгэж, Сибирь, Дундаж Ази, Казахстан, Алтай руу цөлжээ. Оросын тусгай албаныхан “Улус” ажиллаагааг Оросын чекист Б.З. Кобулова, И. А. Серова нар гардан зохион байгуулжээ. Энэ хэлмэгдүүлэлтийн улмаас Халимагуудын гуравны нэг нь амь үрэгдсэн юм. Энэ он жилүүдэд Халимагийн тухай дурьдсан бүх ном зохиол, баримт бичгийг устгаж байжээ. 1953 онд В.И.Сталин нас барав. Сталины дараа Оросын шинэ удирдагч нар Халимагийн талаар баримтлан бодлогоо зөөлрүүлжээ. 1957 оны 1-р сард Ставрополийн хязгаарын бүрэлдэхүүнд Халимагийн өөртөө засах мужийг байгуулах шийдвэрийг ЗХУ-ын Дээд Зөвлөл гаргажээ. Ингэхдээ өмнө нь Халимагийн нутагт тооцогдож байсан Лиман, Приволж дүүргийг Астрахань мужид, мөн Дагетаны мэдэлд 158 га талбай Хар газар үлджээ. Цөллөгт явсан хүмүүсийн хойч үе, үр садыг Халимаг руу эргэж ирэхийг зөвшөөрсөн байна. 1958 онд ЗСБНХалимагийн АУ-ын статусынг сэргээжээ. 1961-78 онд ЗСБНХалимаг АУ-ын тэргүүнээр ахмад дайчин, ЗХУ-ын баатар Б. Б. Городовиков ажиллажээ. 1985 онд Оросын удирдагч Горбачев зогсонги байдалд ороод байгаа эдийн засаг, нийгмийн амьдралд түлхэц өгөх зорилгоор өөрчлөн байгуулалт зарлав. Энэ нь эцэстээ ЗХУ задрах, коммунист дэглэм Орост нуран унах эхлэл болсон билээ. 1990 оны 12-р сард ЗСБНХалимаг АУ-ыг ЗСБНХалимаг Улс гэж нэрлэх болжээ. 1991 оны 4 сарын 26-нд “Хэлмэгдсэн ард түмнийг цагаатгах тухай” хууль баталжээ. 1991 оны 10 сарын 18-нд “Улс төрийн хэргээр хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгах тухай” хууль батлагджээ. Энэ хууль батлагдсанаар дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд цөллөгдөж зовж шаналсан Халимагуудыг цагаатгах ажил эхэлжээ. 1992 оны 3 сарын 31-нд Бүгд Найрамдах Халимаг Улс ОХУ-ын бүрэлдэхүүнд байгуулагджээ. 1993 оны 4 сарын 11-нд Халимагийн анхны ерөнхийлөгчөөр К. Н. Илюмжинов сонгогджээ. 1993 оны 4 сарын 12-нд Халимаг ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах, өөртөө засах улсын статустай болжээ. 1994 оны 4 сарын 5-нд Халимагт шинэ үндсэн хууль баталжээ. 1995 оны 10 сарын 15-нд К. Н. Илюмжинов хоёр дахь удаагаа Халимагийн ерөнхийлөгчөөр сонгогджээ. Түүний бүрэн эрхийн хугацаа 7 жил. 2000 онд Путин ОХУ-ын ерөнхийлөгч болсоноор ОХУ-ын ерөнхийлөгчийн бүрэн эрхэт төлөөлөгчийн албан тушаал Халимагт бий болжээ. 2005 оны 10 сарын 24-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В. В. Путины шийдвэрээр К. Н. Илюмжинов Халимагийн тэргүүний албан тушаалд 5 жилийн хугацаатай томилогджээ. 2009 онд Халимагийн ард түмэн Оросын бүрэлдэхүүнд сайн дураараа нэгдсэний 400 жилийн ойг тэмдэглэжээ. Энэ ойд зориулан Оросын төв банк дурсгалын зоос гаргажээ. 2010 оны 9 сарын 28-нд А. М. Орлов Халимагийн тэргүүний албан тушаалд томилогджээ. Тэрээр 10 сарын 24-нд албан тушаалдаа орсон юм.
    2011-12-02 11:58:07
    Мэдээ оруулсан: И. Чулуунболд

     

  • Чингис нэрээр популизм битгий хийгээсэй”

    Ямар нэгэн намын эрх ашгийн тухай ярьдаг хүн байдаггүй. Хуулийнхаа дагуу л бүх зүйлийг шийддэг. Цэцийн ги¬шүүн хүний эрх нь асар хязгаар¬лагд¬мал шүү дээ. Яагаад гэвэл улс төрийн сэдэвтэй илүү дутуу зүйл яривал юманд орооцолдох гээд байдаг .Гэтэл судлаач эрдэмтэн хүн санал бодлоо чөлөөтэй илэрхийл¬мээр байдаг .Нас ч бас харьцангуй өтлөх тал руугаа явж байна. Зарга шүүхээсээ илүүтэй үлдсэн амьдралд бурхан багш хэд хоногийн томилолт өгөх юм. Тэр томилолтын хугацаанд нь бас жаахан судалгааны ажил хийх, хэлэх ярих юмаа хэлж ярьж байх гэсэн бодлын үүднээс би шийдвэрээ гаргасан юм.

    -Цэцийг улс төрийн халаасанд байна гэх хардлага их байдаг. Таны гарал угшил бол МАН. Гэхдээ айхтар улстөржиж байс¬ныг тань санахгүй байна. Одоогийн Ерөн¬хий¬лөгч бол Ардчилсан намын гишүүн хүн .Гэхдээ таныг Цэцдээ байгаач гэж онцгойлон хүссэн гэж сонссон юм.

    -Ерөнхийлөгч Цэцийн орлогч дарга Н.Жанцантай уулзаад “Ж.Болдбаатар гуай яагаад болих гээд байгаа юм, уг нь Цэцдээ сууж байх хүн шүү дээ “ гэж хэлсэн байсан. Ерөнхийлөгч намайг улс төрийн ноён нуруутай, байж байхад болох хүн гэж үзэж байсан юм болов уу даа. Улс төрийн холбог¬долтой зарга, маргаан, гомдол чинь явсаар над дээр их төлөв цохогддог юм шүү дээ. Жишээ нь, улс төрийн нам¬тай холбоотой ч байдаг юм уу, тийм маргаанууд. Энэ ч бас нэг талаа¬саа аргагүй юм .Би гэдэг хүн олон жил улс төрийн тогоонд буцалж байс¬ны хувьд намайг энэ асуудалд арай илүү бодитойгоор хандах болов уу гэж Цэ¬цийн дарга надад дээр ийм өргөд¬лүү¬дийг цохдог байсан байх. Энэ нь нэг талаас МАН-ын Ж.Болдбаатар намын¬хаа эрх ашгийн үүднээс л асуудлыг шийдчихээд байна даа гэх маягийн хардлага төрүүлдэг байсан байх. Хамгийн сүүлд Цэцээс гарахын өмнө би МАХН-тай холбоотой нэгэн өргөд¬лийг шалгасан. Энэ асуудал дээр гэхэд жишээ нь, МАХН гэдэг нэрийг уламжилж ямар нэгэн улс төрийн нам авах ёсгүй гэсэн шийдвэр гаргасан л даа. Үүнийг бас улстөржүүлж л хардаж байх шиг байсан. Өөр нэг их олон юман дээр ерөнхийд нь хий хоосон хардахаас биш нэг их айхтар шуугиан болгож, асуудлыг эргэж босгож тавьж байсан тохиолдол ховор.

    -“Цэцийн дээр хөх тэнгэр л бий” гэсэн нэг алдар¬тай үг бий. Энэ үгийг хүмүүс их олон талтай авч үздэг. Жишээлбэл, би “Цэцийн дээр хөх тэнгэр биш, МАХН (хуучин) бай¬на” гэж бичдэг л байсан. Улс төр үнэхээр орол¬доод байдаг тал бий юу. “Цэцийн нэг багана шүү дээ би” гэсэн тэр үнэмш¬лээсээ гулзай¬хаас арга¬гүй байдалд намынхаа шахалтаар орж байсан тохиолдол бий юу?

    -МАН-ын удирдлагаас Цэцтэй холбоотой маргааны асуудлаар нэг ч хүн надтай ярьж байгаагүй. Энэ 14 жилийн туршид шүү дээ. 2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой маргааны үеэр за-рим нэг хүн Ерөнхийлөгч Н.Энх¬баяр танд ийм үг хэ¬лүүлж байна, дамжуулж байна энэ тэр гэж байсан юм бий. Гэхдээ намын удирдлагын хүмүүсээс биш, төрийн хү¬рээнд ажиллаж байсан ганц нэг сайд, агентла¬гын дарга нар тийм юм надад хэлж байсан. Намын удирдла¬гын хүрээнээс бол тийм яриа над руу ирүүлж байгаагүй л дээ. Ерөөсөө Цэц улстөржөөд байдаг байгуул¬лага биш л дээ. Гол нуруу нь хууль. Нөгөө талаар ирээдүйн үр дагаварыг зарим үед харахаас өөр аргагүй байдаг. Маш уршигтай үр дага¬вар дагуулах юмыг бас тэр талаас нь нэг хүчин зүйл болгож бо-дохоос аргагүй. Тэр л үүд¬нээс харна уу гэхээс ямар нэгэн улс төрийн намын эрх ашгийн үүднээс харж байсан удаа байхгүй. Цэцийн бага болон дунд суудлын хуралдаан дээр ямар нэгэн асуудлыг Цэцийн гишүүд өөрс¬дөө улстөржүү¬лээд, нэг талыг барьж зүтгэж байсан тохиолдол ерөөсөө гарч байгаагүй. Хуу¬чин намын угшлаар бол Ард¬чилсан намаас гаралтай хүмүүс байж л байсан. Тэд ч, бид ч тэгж зүтгэдэггүй байсан. Тэр нь л хамгийн онцлог тал нь юм даа.

    -Цэцийн дарга байсан Ж.Бямбадорж гуайгаас асууж байсан юм. “Цэц үнэхээр бүх хуульчдын оройн дээд болсон шигш¬мэл, үнэхээрийн супер хуульчдын баг мөн үү. Тэдэнтэй ажиллахад ямар вэ” гэж. “Энд сууж байгаа хуульчдад өрсөл¬дөгч үнэхээр алга. Үнэхээр Монголын орой болсон хуульчид Цэцэд л байна” гэж тэр хүн ам бардам хэлж байсан. Бүр нэг мэргэжлийн бахар¬хал дүүрэн үг байгаа биз. Үнэхээр Цэцэд жаахан дундаж төвшний хууль¬чид ороод ирчих тийм нүх сүв байхгүй юу?

    -Арга байхгүй л шигшмэл баг. Би бол хуульч хүн биш. Монголын төр, хууль цаазын түүх судалдаг хүн. Нөгөө та¬лаар УИХ-ын гишүүн байсан. Бас олон жил хуультай ноцолд¬сон. Энэ үүднээс нь Н.Бага¬банди Ерөнхийлөгч намайг санал болгож, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр то¬милуулсан байх. Энэ он жи¬лд би Монголын хам¬гийн шилдэг хуульчидтай хамтарч ажил¬лалаа. Тэдний арга туршлагаас суралцлаа .Бага¬гүй туршлага хуримтлуул¬лаа. Энэ бүх суурь дэвсгэр дээ-рээ өөрийнхөө итгэл үнэмш¬лээр л асуудлыг ший¬дэж байсан. Харж байхад Н.Жан¬цан эд нар тодорхой асуу¬дал дээр яг л хэд нүүгээд мад тавьдаг сайн шатарчин шиг л ажилладаг. Юмыг олон талаас нь боддог, хардаг. Хуульч биш гишүүд гэвэл тэр багт П.Очир¬бат гуай бид хоёр л байсан. П.Очирбат гуай бол аргагүй асар их туршлагатай. Юмыг маш олон хүчин зүйлээс нь олж хардаг хүн дээ.
    НИЙ НУУГҮЙ ХЭЛЭХЭД УЛС ТӨР МИНИЙ ХУВИЙН
    ЗАН АРАНШИН, ХҮНИЙ МААНЬ ДОТООД ТӨЛӨВТЭЙ
    ОГТ ТОХИРОХГҮЙ БАЙСАН ШҮҮ

    -Та бас УИХ-ын гишүүн бай¬сан. Харин улс тө¬рийн халуун амьдралаас яа¬гаад тэр эрт өөрийгөө татаж авсан юм бэ. Одоо ингээд харж байхад Д.Дэмбэрэл гуай нэгэн том багана л харагддаг. Нөгөө талаас бусад улс орны парламентад бүх талаар жигдэрсэн, нас ухаан тэгширсэн улс л сууж байдаг. Манай парламент боло¬хоор нэг тийм бядгүй ха¬рагддаг .Гэхдээ нэг тийм далд ойлголтын талаар ярьж байна гэдгийг маань та ойлгож байгаа байх.

    -Би 1996 онд хоёр дахь удаа¬гаа дэвшээд Булган айм¬гийн дөрөвдүгээр тойрогт унасан л даа. Тэгээд л ерөөсөө нэг жил хагасын дараа намайг Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн гишүүнээр томилчих¬сон. Цэцийн гишүүн чинь улстөржиж болдоггүй. Хуулийн дагуу төвшин ажиллах ёстой. Ингээд л үндсэндээ улс төрөөс гарсан. Гэхдээ ний нуугүй хэ¬лэхэд улс төр миний хувийн зан араншин, хүний маань дотоод төлөвтэй огт тохирохгүй байсан шүү. Улс төр чинь жудгаар их хэцүү эд шүү дээ. Совесть гэж ярьдаг. Миний совестьтой ерөөсөө тохирч өгөхгүй байсан. Улс төрд би уг нь 80-аад оны сүүлээс орсон л доо. Энэ хугацаанд намын Төв хорооны дэд дарга, нарийн бичгийн дарга ч байж үзлээ. Их хурлын намын бүлгийн ахлагч ч байж үзлээ. Тэгээд л явцын дунд улс төр миний ерөнхий ааш авирт тохирохгүй эд байна гэдэг бодол төрсөн л дөө. Гэхдээ 1996 онд намаас нэр дэвш гэхээр нь дэвшсэн. Тэгээд уна¬сан. Тэгж унаад зарим хүн, тухайлбал, насаараа албан тушаал, карьер хөөсөн улс бол жаахан сэтгэл санаагаар унадаг л юм байна лээ. Надад бол ямар ч тийм ялагдсан гэсэн зовиуртай мэдрэмж төрөөгүй. Тэгээд л би эрдэм шинжилгээний болон багшлах ажилдаа шилжээд л явсан. Ялагдал бол дараагийн ялалтад ирлэж өгдөг зүйл л дээ. Тэгээд л судалгааныхаа ажил дээр тууштай зүтгэхээр шийдсэн. Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич хэргэм 2003 онд хүртлээ. Энэ нь нөгөө ялагдал шинэ ялалтад ирлэж өгсний жишээ юм даа. Одоо улсууд төрийн бус элдэв академи гэдэг байгууллага байгуулаад тэр-ний гишүүн болчихоод өөрий¬гөө академич гээд давхиж байгаа харагдах юм. Академич гэдэг бол уг нь өөр шалгуу¬раар явж, Шинжлэх ухааны акаде¬мийн их чуулганаар сонгогдоод, дараа нь Монгол Улсын Ерөн¬хийлөгчид мэдүүлээд, Монгол Улсын ерөнхийлөгч зарлиг гар¬гаж байж олгодог хэргэм шүү дээ.

    -Таны амьдралын том даваа, том бахархал биз дээ?

    -Элдэв цол зэрэг зүүж л явлаа. Хамгийн хүндтэй хэр¬гэм бол академич. Жи¬шээ нь, манай Булган аймгаас ака¬демич болохоор улс байсан л даа. Манай их эрдэм¬тэн Санжмятавын Гаадамба багшаас өгсүүлээд. Булган аймгаас академич огт төрөөгүй байж байгаад анхны академич нь би болсон юм. Түүнээс хойш ч гэсэн төрөөгүй л байна. Тэгэхээр энэ бол ямар нэгэн үнэлгээ байх л даа.

    -Та намынхаа гишүүнч¬лэлийг сэргээсэн үү?

    -Үгүй. Одоохондоо нам бус л байна.

    -МАН нэрээ сольж ни¬лээн том давалгаа үүс¬гээд, тэрнийхээ ард бас л том цохилт амсчихаад байж байх шиг байна .Тэдний хувьд түүхийн¬хээ сонин үеийг туулж яваа болов уу. Энэ сонин үед олон төрлийн шил¬жилт хөдөл¬гөөн, улс¬төрч¬дийн зан суртахуу¬ныг тойрсон хачирхал¬тай асуултын тэмдэгнүүд гарч эхэллээ. Энэ нам дахиж сэргэхгүй байх гэж зарим нь ярих юм. Асар том уналт гэж хэсэг нь үзэх юм.Та МАН-ыг тойрсон сүүлийн үйл явдлуудын талаар дүг¬нэлтээ хэлэхгүй юу?

    -МАН гэсэн хуучин нэрийг сэргээх нь зүй ёсны хэрэг байсан. Гэхдээ энд тактикийн алдаа гаргасан. Манай залуу удирдагчид арай хэтэрхий омголон хандсан. Түрүү¬чийн 2008 оны сонгуулийн эхэн дээр сольсон бол болох бай¬сан. Цагаа олоогүй. Гэтэл энэ чинь үнэндээ бол Хувьсгалт гэдэг бол комин¬тернээс тулга¬саар байгаад өг¬сөн нэр шүү дээ. Тэгэ¬хээр үүнийг сольчих¬лоо гээд нэг их сүрхий хохирол учраад сүйд болоод байх юм байхгүй л дээ. Гэтэл энийг замаас нь улстө¬рийн сул орон зайд гарчихсан том лиде¬рүүд ашигласан. Тухайлбал, ерөн¬хийлөгч асан Н.Энхбаяр бол үүнийг гярхай ажиглаж байсан. Тэгээд л МАХН гэж нам байгуулаад л явчихсан. Юмны нарийн учрыг олдоггүй нэлээн жаахан ахмад үе байна. Зүгээр дагаж шуурсан залуу үе байна. Тэд дагаад шуурсан. Дээр нь тэр Н.Энхбаярыг барив¬чил¬сан бүтэлгүй техник¬тэй болхи явдал энэ тэрээс болоод хэсэг бүлэг нөхөд тог¬лоод гараад ир¬лээ шүү дээ. Ийм үед хүмүү¬сийн чанар танигддаг л даа. Ер нь улс тө¬рийн том давалгаан дээр улс төрийн зүтгэлтэн хүний мөн ча¬нар танигддаг. Зарим нь үүнийг маш гярхай ажиглаж, өөрийнхөө карьерт нэмэр болгодог. Жи¬шээ нь, Черчиль ч гэсэн яг ийм агшныг нь олоод л нам солиод л дээшээ гарч бай¬сан хүн шүү дээ. Тэрэн шиг ийм оролдло¬гыг хийж байна. Гэхдээ бүтэлтэй юм уу, үгүй юм уу бүү мэд. Жишээ нь, Д.Арвин гишүүн Ардчилсан намд орж байна.

    -Жудаггүй л юм болчих¬лоо гэх үнэлэмж давам¬гайлж байх шиг?

    -Монголчуудын төрийн зүтгэлтэн дээр авч үзэж бай¬сан их том чанар байна шүү дээ. Төв эрхэмсэг шинж гэж. Тэр шинж гэдгийг зүгээр нэг гүндүү¬гүй чимээгүй байгаад байх юм шиг тийм маягаар ойлгодог улстөрчид ч байна. Монгол¬чуу¬дын энэ эрхэмлэж ирсэн шинж чанар одоогийн ардчилалд нийцэхгүй мэт. Тэр чинь ерөө¬сөө эрхтэй атлаа болгоомжтой, найртай атлаа хэрсүү байх чанар шүү дээ. Энэ чанарыг үл ойшоосноос болж өнөөдөр ерөөсөө л чанга хашгирсан, хэлэх хэлэх¬гүй элдэв үг хэлж орилсон тийм хүмүүс л ард түмнийг хамгаа¬лагч, мундаг юм шиг харагдаад байдаг. Ер нь өрнө зүгт анх энэ парле гэдэг чинь Францын ярих, их чалчих гэсэн үгнээс гаралтай эд шүү дээ. Өрнөдөд бол ярьж хаш¬гирч, маргаж улс төрийг хий¬дэг. Дорно дахинд, дорно дахины түшмэл ухаан гэдэг чинь маш их нягталж, боловс¬руулж байж асуудлаа тавьдаг. Энэ хоёрын хооронд өнөөдөр их зөрчил үүсч байна. Өрнө¬дөөр явах гэхээр бас их сонин, дорнынхныгоо хуучин хэвээр нь уламжлах гэхээр бас их эвгүй. Энэ дундаас нэг юм тогтох гээд л оролдоод байна л даа. Монголд олон намын систем тогтсон. Гэхдээ олон намын системийн хамгийн ашигтай хувилбар бол хоёр на¬мын систем байдаг л даа. Яахав олон нам уралдаад тэргүүлэх хоёр нам гарч ирээд цаашаа явдаг ийм олон намын систе¬мийн доторх хоёр намын сис¬тем гэж байна. Улс төр судла¬лын ойлголтоор. Тэгэ¬хээр хоёр намын систем тогтох хандлага манайд хүчтэй болоод, ер нь тогтох янзтай болоод ирсэн. Гэтэл сүүлдээ энэ хоёр нам маань, хуучин МАХН буюу одоогийн МАН, өнөөгийн Ард¬чилсан нам хоёрын удирд¬лага аль аль нь олон түмний дунд маш нэр хүндгүй болсон. Энэ юутай холбоотой вэ гэхээр санхүү¬гийн олигархитай бүгд нэгдсэн. Санхүү, эдийн зас¬гийн¬хаа чиглэлээр ерөөсөө МАН, АН гэхгүй торлогдсон байгаа юм. Тийм учраас санхүү, эдийн засгийн асуудал дээр энэ хоёр нам нэгдчихдэг. Тэгээд наа¬гуу¬раа ард түмний төлөө явж байгаа мэт янз бүрийн дүр үзүүлдэг. Ийм л байдал бий болоод байсан л даа. Тэгээд яахав саяын сонгуулийн дүн харууллаа шүү дээ. Энэ хоёр намын аль алинд нь ард түмэн итгэл сайн өгсөнгүй. Хоёр том намын аль нэг нь давамгайлах боломж олгосонгүй л дээ.

    -Өмнөх сонгуулиар МАН үнэмлэхүй ялсан.Тэгээд хамтарсан засаг байгуул¬сан. Тэр процессыг та юу гэж хардаг вэ. Одоо харахад МАН элэг рүүгээ нэ¬лээн сайн тийрүүлээд л явж байх шиг харагдах юм.

    -Үнэндээ бол энэ цөөхөн, гурван сая хүрэхгүй ард түмэнд аль болохоор нэгдэх үйл ажиллагаа хэрэгтэй.

    Түрүүчийн хамтарсан засгийн үед шийдэхгүй байсан олон асуудлыг хурдасгасан, гацаанаас гаргасан сайн тал бий л дээ. Тэр үед сэтгүүлчид та нар сөрөг хүчингүй болчихлоо гэж их шүүмжилж байсан. Бусад хүчин гаднаас шүүмжилж байсан. Ард түмэн шүүмжилж байсан. Би бол тодорхой тактикийн хувьд энэ хоёр нам нэгдэж ажилласан үйл явц буруугүй байсан гэж бодож байгаа. Гэхдээ сүүлдээ МАН нэрээ сольж, түүнийгээ дагасан тодорхой хүндрэл амсаад ирэх үед нь нөгөө хүчин нь дахиад улс төр хийж эхэлсэн. Ардчилсан нам ханилж яваад нөгөө хүчнээ тодорхой бэрх¬шээл амсаад эхлэнгүүт эндээс том ялалт байгуулна гэж тооцоод сон¬гуульд итгэл дүүрэн орсон. Хаяж га¬раад л, тийм үү. Гэтэл бас том ялалтаа ч байгуулж чадсангүй. Ардчилсан намын нэг жудаггүй нь энэ ялал¬т дээр МАН-ыг улс төрийн тавцангаас ерөөсөө арччихъя гэсэн бодлого явуулаад байгаа нь. Энэ бол яаж ч харсан жудаггүй хэрэг л дээ. МАН-аас салсан МАХН-тай эвсэл бай¬гуулж ч байх шиг. Энэ чинь Мон¬голын ард түмний эрх ашгийн үүднээс тооцох юм бол байх боломжгүй үйл явц шүү дээ. Тэгээд л Ерөнхий¬лөгч асан Н.Энхбаярыг дагасан янз бүрийн яриаг цаагуур нь дэвэргээд л, тэгсэн мөртлөө Н.Энхбаярыг ерөн¬хийдөө яллах тал руугаа өөрсдөө шийд¬вэр гаргаад л. Бас дахин цаа¬гуураа МАХН гэсэн хэсэг хү¬нийг улам дэвэргээд ингээд явж байна л даа. Нөгөө л миний хэлдэг улс төрийн жудаг, улс төрийн совесть гэдэг юм энд харагдаж байна. Ц.Дамдинсүрэн гуайгаас манай доктор С.Галсан багш “Совесть гэдэг үгийг яаж орчуулах юм бэ, Дамдин¬сүрэн багш аа” гэж асуусан гэдэг. Тэг¬сэн чинь цаадах нь жаахан харж байгаад монголчуудад совесть гэж байхгүй юм чинь тэрийг орчуулж яах юм” гэчихээд яваад өгсөн гэдэг. Үүнийг би яагаад татаж авчирч дурсч байна вэ гэхээр одоо энэ Д.Арвин гишүүний явдал, тэгээд л энэ Ардчил¬сан намын хийж байгаа явдлууд яг л энэ үгийг өөрийн эрхүй санаг¬дуулаад байна л даа. Жудаг гэдэг ойл¬голт бидэнд маш чухал байна. Намуудын төр барьж байгаа үйл явцыг харахаар хамгийн шүүмжлэх зүйл бол ерөөсөө төрийн бодлогын залгамж чанарыг үгүйсгэдэг нь байна. Энэ чинь явж явж үндэсний эрх ашгийг үгүйс¬гэчихэж байгаа юм. Зөвхөн намынхаа эрх ашгийг тэргүүндээ тавиад бай¬хаар үндэсний эрх ашигт хохирол уч¬раад байгаа юм.

    Нэг нь үнэхээр сайн юм хийж байс¬¬наа тэгсхийгээд л хаячихаж байгаа шүү дээ. Зарим нь бол одоо жинхэнэ хэрэгтэй юмыг сүйд болтлоо ярихгүй байна. Жишээ нь, Баабар бол Мянганы зам мянгуужин гээд л бичээд байсан. Гэтэл ямар том үр дүн гарав. Одоо тэр Мянганы зам энэ тэрийн тухай цааш нь үргэлжлүү¬лэх нь үү, үгүй юу. Нэг их онц юм ам¬наас нь гарахгүй л байгаад байна. Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа Ногоон хэрэм билүү хүрэм билүү тийм хөтөлбөр боловсруулаад түүгээрээ нэлээн шуугиулж эхэлсэн. Сайхан хөтөлбөр байсан .Гэтэл дараагийн МАН гараад тэрийг нэг их тоохгүй явчихаж байх жишээтэй. Монголын үндэсний эрх ашгийн төлөө хийж байгаа бие биенийхээ хамгийн сайхан ажлыг дараагийн эрх баригч хүчин аваад явдаггүй, булаад л хаячихдаг .Энэ бол аймшигтай хэрэг. Ер нь үндэс¬ний эрх ашгийг намын эрх ашигтай хутгаад байх юм бол ерөөсөө явахгүй. Монгол чинь цөөхөн хүнтэй. Жишээ нь хүний нөөцийг ашиглах асуудал бол төрийн албанд хамгийн чухал. Тэгтэл бүгдийг нь түдгэлзүүлээд л, хуучин тэр намын зүгтэй хүн гэж хэлээд л албанаас нь халаад өөр хүн тавиад байна. Бид харж байна л даа. Үнэхээр бас халууштай улс бий л дээ. МАН-ын хуучин олон жил архагшчихсан, юу ч хийдэггүй, дарх¬лагдсан нөхдүүд бий. “Эрхэшсэн да¬дал ухааныхаа зөвийг бид төрүүлдэг” гэж айхтар үг байна шүү дээ, мон¬голчуудад. Тэрэн шиг маш муухай дадалтай. Мөнгө төгрөг хэрэгтэй, Оюутолгой, Тавантолгойг ашиглах хэрэг¬тэй. Гэхдээ ашиглаад хэрвээ мөнгө оллоо ч гэсэн хэд хэдэн муухай дутаг¬дал байна. Муухай монгол хүний шинж гэж би тэрийг хэлнэ. Нэгдүгээрт, ерөө¬сөө цаг ашигладаггүй. Одоогийн за¬луучууд шөнө хий дэмий тэнэж тэнэ¬чихээд л маргааш нь ажилдаа оч-доггүй. Хагас бүтэн сайн өдрөөр 11-12 цаг хүр¬тэл унтаж байна шүү дээ. Ерөөсөө цаг ашигладаггүй. “Адуу мэт орой унтаж, шувуу мэт эрт жиргэж бай” гэдэг чинь айхтар үг шүү дээ. Хөдөлмөрийн баатар С.Очир гуай “Нойрыг унтаж бардаггүй сэрж бардаг юм гэж дандаа захидаг байсан. Биднийг дунд сургуульд байхад уулзалт хийгээд. Эцсийн эцэст залхууралд автаж байна. Залхуурлын шагнал бол ядуурал шүү дээ. Хоёрдугаарт, монгол хүн өөрөөсөө буруу хайдаггүй.Дан бус¬дад буруугаа чихэж байдаг. Энэ шинж нь маш хэцүү. Зүгээр сонирхуу¬лаад хэлэхэд төв талбай руу зам наашаа нэгдүгээр зам руу эргэдэг байхад миний сууж явсан нэг таксины жолооч хоёрдугаар замаар эргээд торгуулж байсан л даа. Дараа нь нэг залуугийн таксинд суугаад явж байсан. Нөгөө залуу хоёрдугаар замаар эргэх гээд “Хөөе, чи болохгүй торгуулдаг юм бай¬на лээ” гэсэн. “Гайгүй байлгүй, танд ямар хамаа байна” гээд ганцхан эргэсэн. Тас буугаад торгуулсан.Буцаж ирэхдээ “Та муу ёрлоод торгуулчихлаа” гэсэн. Ингэж л монголчууд дан бусад руу буруугаа чихдэг. Гуравдугаарт, монгол хүн чинь өөрөө өөрийнхөө дошин дээр тошийчихоод бусдын юмыг явуул¬даггүй шүү дээ. Үүдний жижүүрийн дургүйг нь хүргэсэн бол “Дорж байна уу гэхэд байсан байгаагүй гээд явуулчих жишээний. Нэг түшмэл дээр орлоо. Ерөөсөө нэг жижиг цаас өгчих байтал өнөөдөр ажилтай, маргааш 2 цагаас гээд явуулдаг. Ингээд л бие биенээ уяад байдаг. Ялангуяа янз бү¬рийн зөвшөөрөл өгдөг албан тушаалт¬нууд дан хүний гар хараад сурчихсан. Ийм дадалтай улсыг үнэхээр халах хэрэгтэй. Харамсал¬тай нь, тэрний оронд ирээд сууж байгаа нь нөгөөдөхөө улам чанга үргэлжлүүлдэг сэтгэлгээтэй байдаг зовлонтой чанарууд байна. Энэ муухай чана¬руудыг даван туулж байж л Монгол Улс хөгжинө. Дөрөв дэхь нэг юм гэвэл ахмад үеийн залгамж халааны асуудал. Нэг үе жараас дээш насны хүн бол хүн биш маягтай байсан. Да¬раа нь тавиад насны, одоо бүр дөчөөд насанд нь л ажилд авахгүй хөгширсөн гээд хөөдөг болж. Ингээд байвал Мон¬гол Улс яаж хөгжих вэ дээ.
    ӨӨРСДИЙНХӨӨ ТӨРСӨН ӨДРИЙГ Ч САЙН МЭДЭХГҮЙ БАЙЖ
    ЕСӨН ЗУУНЫ ТЭРТЭЭХЬ ЧИНГИС ХААНЫ ТӨРСӨН ӨДРИЙГ ОН САРААР НЬ ТОГТООНО ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ

    -Манайхан эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой гээд нэлээд их юм боллоо. Төдий¬лөн сүртэй ой тойнд үлдсэн юм бага байна. Гэхдээ сая Чингис хааны төрсөн өдөр гэж тэм¬дэглэлээ. Энийг бүр сонирхож таниас асууж лавлая гэж бодож байлаа. Үнэхээр ингэж тодор¬хой¬лох бололцоотой юм уу. Саяны тэмдэглэчихсэн маань үнэхээр ямар өдөр юм бэ?

    -За, энэ бол хэцүү асуудал. Бүр Чингис хааны төрсөн он дээр хүртэл эрдэмтэд маргадаг.1155 он гэж нэг хэсэг эрдэмтэд ярьдаг, 1162 он гэж ярьдаг. 1162 оныг илүү бодитой гээд манай мэргэн сайд Г.Амар гуай бол энэ 1162 оныг тогтоосон. Олонхи нь тэ¬рэн дээрээ тогтдог. Төрсөн өдрийг дундад зууны үеийн янз бүрийн эх сурвалжуудад янз бүрээр бичсэн. Нэг хэсэг нь өвлийн эхэн сард гэсэн. Нэг хэсэг нь хавар, зуны эхэн сард төрсөн гээд янз бүрээр бичсэн. Тэгээд 1962 онд МАХН-ын Төв хорооны улс төрийн товчоо Чингис хааны 800 жи¬лийн ойг тэмдэглэх тогтоол гаргасан. Түүхийн хүрээлэнгийн оруулсан саналыг үндэслээд 1962 оны зургадугаар сарын 10-нд тэмдэглэсүгэй гээд тог¬тоол гаргасан. Гэтэл хүмүүс янз бү¬рийн хэл ам гаргасан. Энэ биш гээд.

    -Гэнэтхэн Чингис хаан гэж ярихгүй явж байгаад Төв хорооны тогтоол гараад баахан юм хийсэн юм байна лээ. Марк хэвлүүлээд л, хөшөө бариад л. Тэр яг юунаас үүдээд өрнөсөн ажил вэ. Урьд нь бол хүрч чадахгүй л яваад байсан биз дээ?

    -Ерөөсөө л ард түмний сэтгэлд Чингис хаан хадаастай байсан шүү дээ. Намын төв хорооны үзэл суртлын хэлтсийн эрхлэгч Ж.Цэдэнжав гээд хүн байсан. Тэр хүн л анх академич Ш.Нацагдорж багштай уулзаж, танайх ер нь Төв хороонд Эзэн Чингис хааны ойг тэмдэглэх санал оруул гэ¬сэн юм билээ. Тэр дагуу санал оруул¬сан. Тэгээд тэрийг Д.Төмөр-Очир гуай анх маш хүчтэй дэмжсэн. Тэгээд үүнийг Ю.Цэдэнбал гуай эд нар ч тухайн үедээ ерөнхийдөө зөвшөөрөөд тогтоол гаргачихсан.

    -Та 90-ээд оны эхээр архивынх нэлээн ховор баримт руу орсон юм байна лээ.Би таны бичсэн нэг номыг уншсан юм. Ю.Цэ¬дэнбал гуай бол тэр хүмүүсийг хориглоогүй, жаа¬хан бол¬гоомжтой л дэмжсэн юм билээ. Гэхдээ Д.Төмөр-Очир гуай шиг хүчтэй биш, зүгээр дэмжсэн маяг л үзүүлж байж гэж ойл¬госон.

    -Тийм. Ю.Цэдэнбал гуай ерөнхий¬дөө зарчмыг нь зөвшөөрөөд л явсан. Урьд нь бол Ю.Цэдэнбал гуай Чингис хааны тухай маш хатуу үг хэлж байсан хүн шүү дээ.

    -Тэр чинь хэдэн онд билээ?

    -1949 онд сургуулиудад түүх, утга зохиол зааж байх тухай Намын төв хорооны тогтоол гаргах энэ асуудлаар шалгалт хийхдээ Намын төв хороонд бичсэн захидалдаа “Чингис хаан бол одоогийн Гитлер шиг л хүн” гэж бичиж байсан. Тэрнээсээ болоод ерөнхийдөө тийм таатай биш байсан байх. Гэхдээ л эрх биш монгол хүн юм байна Ю.Цэ¬дэнбал гуай мэдээж Чингис хааныг юу юугүй тэгж үгүйсгэх билээ. Тэр үеийн үзэл суртал нь барина, бас залуу байсан болоод л тэгсэн байх. Нэг их хүчилсэн юмгүй мөртлөө сүүлд хориглоогүй л явчихсан байдаг. Тэгээд зургадугаар сарын 10-нд гээд л тогтоол гаргачихсан. Бүр төв хо¬роо¬ноос бүр тусдаа он, цагийг тогтоох тухай түүхчид, одон орончид, Гандантэг¬чинлэн хийдийн хамба лам Гомбожав гуай эд нар тэр багт орсон. Тэр үед чинь Монголын их зурхайчдын шавхруу нь байсан шүү дээ. Тэд нар ороод монгол, хятад, төвд хэл дээр байгаа сурвалжуудыг ашиглаад дахин дахин зурж үзээд их хааны мэндэлсэн өдрийг тавдугаар сарын 31 гэж тогтоо¬сон. Тэгээд тавдугаар сарын 31-нээр энэ ойг тэмдэглээд, эрдэм шинжил¬гээний хурал хийгээд, тэрнээс хойш түүх, утга зохиолд тавдугаар сарын 31-нд төрсөн гээд л яваад байсан.

    -Марк гаргаад, хөшөө бариад.

    -Тийм. Дэлүүн Болдогт хөшөө барьсан.

    -Тэр маркийг та зах зухыг нь үзэж байсан уу?

    -Байсан л даа.

    -Тэгсхийгээд дорхноо устсан юм биш үү?

    -Их олон марк байсан шүү дээ. Цуврал. Хэдэн ширхэг хийлээ. Тэр¬нээс ерөөсөө 25 мянга нь л борлогдсон байгаа юм. Хоёр сая 500 мянган ширхэг хийсэн санах юм. Тэгээд 25 мян¬га борлогдоод л ерөөсөө хаа¬чихсан шүү дээ. Тэр чинь дэлхийд үнэ¬¬хээр ховор марк гээд сүүлдээ маш их үнэд орсон.

    -Тэгж анх хөшөө барих, марк гаргахдаа зураг хөрөг шалга¬руулсан юм билээ. Бидний цаг төр нээлттэй болсноос хойш Чингис хаан гэж хардаг болсон хөргийг хятад зураач зурсан гэх мэтээр янз бүрийн юм ярьдаг. Тэр битгий хэл манай Төрийн ордны урдах хөшөөний төр¬хийг ч гэсэн зарим хүн таа¬шаадаггүй. Тэгэхээр тэр үед эзэн хааны дүр төрхийг яаж гаргаж байсан юм бол?

    -Тэр өөрийн чинь ярьж байгаа зураг л байсан. Одоо тэр Тайваньд эх нь хадгалагдаж байгаа зураг. Чингис хааныг тэнгэрт хальсанаас хойш хамгийн ойрхон хугацаанд зурсан зураг. Тэрнээс гадна манай зураачид ч бас зурсан.

    -Мэдээж манай зураачид тэр зурагнаас л санаа авна биз дээ?

    -Тийм. Гэхдээ арай монголжуу төрхтэй зурсан байсан л даа. 2 сая 500 мянган марк хэвлэсэн. Дээр нь нэг дугтуй хэвлэсэн. Чингисийн зурагтай. Үндсэндээ тэр Тайваний музейд хадгалагдаж байгаа зургийг л үндэс болгосон юм. Бидийг тэр зургийг үзэх гэж ороход “Та нар Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын дараа эх зургийг нь үзсэн хоёр дахь хүмүүс болж байна” гэж Тайваний тал тайлбарлаж байсан.

    -Одоо ч гэсэн Тайваньдаа бай¬гаа юу?

    -Тийм. Тэндээ л байгаа.

    -Төд удалгүй нөгөө марк, хөшөө бүгдийг бужигнуулаад яв¬чихсан?

    -Тийм, тийм. 1966 онд, 1980 онд хоёр удаа хөшөөг буулгах үүргийг Ю.Цэдэнбал дарга өгч байсан. Гэвч монгол хүнд Эзэн Чингисийнхээ хөшөөг буулгая гэсэн сэтгэл ерөөсөө байхгүй. Янз бүрийн арга зохиосоор байгаад тэр хадны зургийн хөшөөг авч үлдсэн. Дэлүүн Болдог дээрх том хадны зураг.

    -Тэгээд сая тэмдэглэсэн төрсөн өдөр маань юу болж таарч байна вэ?

    -Юмыг шинээр сэтгэнэ, түүхэн үнэнийг сэргээнэ гэхээр янз бүрийн хүмүүс, түүх мэдэх, мэдэхгүй долоон шидийн улсууд янз бүрийн санал гаргаж ирэх юм байна шүү дээ. Төрсөн өдөртэй холбоотой асуудлаар ярьсан нэг удаагийн хурал дээр би “Та нар чинь өөрсдийнхөө төрсөн өдрийг сайн мэдэхгүй байж аль есөн зууны тэртээх Чингис хааны төрсөн өдрийг он, сараар нь тогтооно гэж юу байдаг юм бэ. Нэгэнт л хуучин эрдэмтэд эх сурвалжаар нь үндэслэж тогтсон. Тэрүүгээр нь явбал яасан юм бэ” гэж хэлсэн. Тэгээд хурал хуй нь тарж байсан явдал бий. Тэгсэн янз бүрийн хүмүүс Ерөнхийлөгч рүү бичсээр байгаад л арваннэгдүгээр сарын дундуур төрсөн болгоод, тэрийг нь Ерөнхийлөгч дэмжээд явчихсан.

    -Энэ шийдвэрийг гаргахад буурьтай түүхчид оролцсон юм уу.Голдуу бөө гэх мэт сайн дурынхан оролцсон гэх юм.

    -Оролцсон юм шиг байна лээ. Зарим нэг академич ч оролцсон бололтой байна лээ. Харин төрийн ордны үүдний хөшөөний баруун зүүн талд нь Хубилай хааныг байлгах уу гэж тэр Их Монгол Улс байгуулагдсаны 850 жилийн ойн комисс надаас асууж байсан. Хубилай хаан чинь Монголын нэрийг дэлхий дахинд хоёр дахь удаагаа мөнхөлсөн асар том хүн шүү дээ. Тийм учраас байлгах ёстой гэсэн. Тэгээд баруун гарт нь Өгөдэй, зүүн гарт нь Хубилай байдаг. Арван¬нэгдүгээр сарын 14-нийг Үндэсний бахархлын өдөр гэж хэлэхээс яг Чингис хааны төрсөн өдөр гэж хэлэхэд хэцүү л болчихоод байгаа юм. Зарим нь хэсэг нь арванхоёрдугаар сарын 22-нд ч төрсөн гэж байх шиг элдэв юм яриад л байх юм. Яаж ч судлаад яг тэрнийх зөв гэж тогтооход маш бэрх шүү дээ. Тийм учраас нэгэнт төр тогтоочих юм бол тэрийгээ бариад л цааш явахаас өөр аргагүй.

    -Чингисийн нэрийг эргэж сэргээх, алдар сууг эх оронд нь мөнхлөх давалгааг Д.Төмөр-Очир гуай оройлон зүтгэсэн. Тэр үеэр Д.Пүрэвдорж гуай Чингис шүлгээ бичсэн. Гэхдээ тэр шүлгийг чинь Ю.Цэдэнбал гуай гэхээсээ илүү Ширэндэв гуай жаахан таашаагаагүй юм биш үү?

    -Яахав, Ширэндэв гуай бол зарим нэг юман дээр нь шүүмжилж байсан. Ч.Чимэд гуай ч шүүмжилж байсан. Гэхдээ тэд ярьж байгаад радиогоор нэвтрүүлье гэсэн л дээ. Тэгээд тэр удаа нэг нэвтрүүлсэн шиг байгаа юм шүү. Шүлэг нь ч анх Буриадын Байкал сэтгүүлд гарсан.

    -Д.Төмөр-Очир гуай энэ хэргээр илүү их хэлмэгдсэн биз дээ?

    -Тийм. Энэ явдал том хүчин зүйл байсан. Ер нь юмыг жаахан хатуу ширүүн хэлчихдэг байсан нь хүмүүсийг өөрөөсөө холдуулах тийм байдалд хүргэсэн л дээ.

    -Та Өвөрмонголд байдаг Чингисийн онгон дээр очиж байсан уу?

    -Би хоёр, гурван ч удаа очсон.

    -Тэнд очиход ямар мэдрэмж төрж байх юм?

    -Тэр хүмүүс онгоноо хамгаалж бүр дээр үеэсээ явсан. Бас нэг сэтгэгдэл төрнө шүү.Сүүлийн үед улам их гоё болгож. Энэ маань яг жинхэнэ онгон нь биш шүү дээ.

    -Монгол туургатны ул мөр хаана л байна тэнд овоо бунхан босгоод байвал биднээс улам л алсарна биз дээ?

    -Гэхдээ шарилыг нь авч явсан тэрэг тэнд нэг эвдэрч барьсан гэдэг. Тэрүүгээр нь л бэлгэдэж анх босгосон эд шүү дээ.

    -Манайд одоо Чингис хааны онгоныг хайх үйл ажиллагаа ил, далд явж байдаг юм уу, бүр зогсчихсон байдаг юм уу?

    -Зөндөө, гадна дотны янз бүрийн улс ийм юм ярьж байна шүү дээ. Тэгээд л энд байна, тэнд байна гээд л ерөөсөө Хятадад ч, Монголд ч цуураад. Янз бүрийн юм их ярьж байна. Бурхан Халдун ууланд байгааг хиймэл дагуулын зургаар харсан. Тэнд байна ч гэх шиг янз бүрийн юмыг хүмүүс гаргаж ирж байна. Гэсэн ч яг тэнд байна гэдгийг тогтоож чадаагүй. Дэлхийн баян хүмүүсийн анхаарлыг татаж, мөнгө олж хайгуул хийх гэсэн эрдэмтэн, судлаачдын оролдлого нилээн байдаг шиг байгаа юм. Тэдгээр оролдлого дотроос 90-ээд онд Японтой хийсэн экспедиз бол маш их ажилласан л даа. Гэхдээ тогтоож чадаагүй. Энэ ёстой нууцын нууц төрийн бодлого байсан юм шиг байгаа юм. Монголын хаадын оршуулгын асуудал. Монголын 37 хаан суусан гэж ярьдаг шүү дээ. Тэр 37 хааны нэг ч шарил онгоныг олоогүй шүү дээ.

    -Нэгийг нь ч олж чаддаггүй нь үнэхээр сонин юм шүү.

    -Тийм. Ерөөсөө олоогүй. Тэгэхээр энэ бол төрийн маш нарийн бодлого байсан шиг байгаа юм. Тийм учраас олдохгүй байгаа юм. Чингис хааны 800 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал дээр Хөдөөгийн Пэрлэй багш хэлсэн байдаг юм л даа. Ерөөсөө ардын аман зохиолын мөрөөр мөшгиж тодорхойлохгүй бол ямар ч сурвалжид байхгүй байна гэж. Биднийг оюутан байхад Пэрлэй багш Чингисийн онгоныг олох болов уу гэхээр хачин үг хэлдэг байсан. “Одоо болоогүй, одоо гаргах юм бол үзвэл үнс, харвал хальс болчихно” гэж. Дандаа тийм үг хэлдэг байсан. Тухайн үед нь бид инээгээд л өнгөрч байсан. Сүүлд бодоход нэлээн шинжлэх ухаан, технологи хөгжсөн үед олох ёстой. Яагаад гэвэл олон жил дарагдсан юм чинь сайн бэхжүүлж барихгүй бол ёстой л үзвэл үнс, харвал хальс л болчих байх.Тэрийг бодож хэлж байсан үг юм билээ. Одоо эрэл, хайгуул бол явж л байна. Гэхдээ нэг их амжилт олохгүй байна. Хамгийн том язгууртны булш Сүхбаатар аймгийн Онгон сумаас олдсон. Тэгэхэд хатны алтан титэм, бөгж, алтадсан эмээл энэ тэр олдсон. МУИС-ын сан хөмрөгт одоо хадгалж байгаа. Тэгэхээр аажим аажмаар дөхөж байна л гэсэн үг.

    -Манайхаас мундаг мундаг олдворууд илэрдэг. Гэвч түрүүчээсээ алдагдаад, хэрүүл заргатай л байх юм. Бүгдийг нь нэгтгэсэн, хамгаалж хадгалах төрийн бодлого гэж байдаг юм уу?

    -Их олон жил ярьж байна. Том музей байгуулбал асар том музей байгуулна. Яагаад гэвэл Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнд баахан үнэтэй олдворыг өнөөдөр хийх газар байхгүй подвальд эсвэл контейнерт л байж байдаг. Гэтэл тэрийг чинь бүгдийг нь цуг¬луулаад нэг музей байгуулбал хичнээн сайхан. Энийг яриад л байдаг. Гэвч ямар ч Засгийн газар хэрэг¬жүүлдэггүй. Олдворуудаараа дэлхийн түүхчдийн анхаарлыг татах маш ховор сайхан музей байгуулж болно шүү дээ.
    ЧИНГИС НЭРТЭЙ БРЭНД АРХИА ХААХ НЬ БИДЭНД ЯМАР АШИГТАЙ ЮМ БОЛ

    -Чингис гэдэг нэрийг тойрсон бас нэг бөөн юм боллоо. Бүгдийг нь хурааж, төр өмчилнө гэнэ. Чингис гэдэг нэр, энэ алдар суу чинь Монгол орон¬доо л баялаг болж байх ёстой биш юм уу. Чингис гэдэг нэртэй бүтээгдэхүүнийг бид үйлдвэр¬лэх эрхгүй юм бол хэн эрхтэй байх вэ. Та юу гэж бодож байна?

    -Монголчууд чинь туйлшрахаараа хэцүү улс шүү дээ. Ахиад л энэ удаа туйлширч байна. Маш өнгөцхөн харж байна. Жишээ нь, Чингис гэсэн нэртэй архины шил хогон дээр хэвтэж байна гэх маягаар ийм өнгөцхөн юм л хараад байгаа юм. Гэтэл энэ бол ганцхан архины шилний асуудал биш шүү дээ. Чингис хааны зураг, ном сэтгүүл зөн¬дөө л гарч байгаа шүү дээ. Мөн ялгаа¬гүй л хогон дээр хэвтэж байгаа. Тэрийг хаах нэрийдлээр Чингисийн зураг хөргийг ерөөсөө л хэвлэж болохгүй гэсэн туйлшрал явуулж байгаа хэрэг. Тэрнээс гадна Чингис нэртэй брэнд архийг бид дэлхийн зах зээлд гаргасан нь маш чухал амжилт шүү дээ.

    -Дэлхийд суут хүмүүсийн нэрээр нэрлэсэн архи зөндөө байдаг биз дээ?

    -Зөндөө. Бүр брэнд болчихсон. Монголд брэнд болж байгаа цөөхөн бүтээгдэхүүн байна шүү дээ. Ноолууран эдлэл л байна. Өөр юм байхгүй л яваад байлаа. Явж явж Чин¬гис архи олон улсад брэнд бол¬сон. Энийгээ эрээд ийм туйлширсан давалгаанаар үгүй хийчих юм шиг юм яриад байна. Энэ одоо юу гэсэн үг вэ. Чингисийн нэрийг хамгаалж байгаа хэрэг юм уу. Чингисийн нэрийг ингэж хамгаалахгүй л дээ. Оюун санаандаа өөрчлөлт хийж л хамгаална. Энэ талаар бол илүү өргөн юм ярьж болно. Чингис гэсэн нэртэй монгол брэндээ устгах бидэнд ямар ч ашиггүй. Хэнд ч хэрэггүй, тэр дундаа Монголд ашиггүй энэ мэт элдэв асуудлыг ямар зорил¬гоор гаргаж тавиад байдгийг ойлгохгүй юм. Яг ингээд хөөрцөглөөд явбал олон улсын худалдааны янз бүрийн хууль тогтоомжийг ч хөндөх асуудал гарч ирэх байх.

    -Дэлхийн зах зээл дээр бас нэг хошин явдлаараа яригдах нь л дээ.

    -Чингис гэсэн нэртэй юмаа Монголд үйлдвэрлэхгүй мөртлөө бүр гаднаас оруулж ирнэ ч гэх шиг. Ийм хачин юм байж болохгүй шүү дээ.

    -Чингис гэдэг нэрийн патент Тайвань хүн дээр байсан юм байна лээ. Та энэ тухай сонссон уу?

    -Сонссон.

    -Миний авсан мэдээллээр тэрнийг манай монголчууд хөөцөлдөж байж их өндөр үнээр худалдаж авсан юм билээ. Тайвань хүний нэр дээр байсан бол манайх энд хичнээн дөвчигнөөд нэмэргүй болно биз дээ?

    -Ер нь бол нэмэргүй л дээ. Монгол болъё л доо. Чингисийг үйлдвэрлэхээ болъё. Өмнөд хөрш гэж дэлхийг тэр чигээр нь бүтээгдэхүүнээрээ эзэлсэн улс байна шүү дээ. Тэд шүүрээд л авна биз.

    -Дотооддоо хориглочихвол дор нь гаднын юм болоод, гадны нэр нүүр болоод, гадны бизнес болоод л явчихна шүү дээ.

    -Тийм шүү дээ. Чингис нэрээ ашиглах юман дээрээ ашиглаж сурах хэрэгтэй шүү дээ. Хог дээр хэвтлээ л гээд байх юм. Хамгийн гол нь өөрийгөө Чингисийн үр сад гэдэгт хүндэтгэлтэй хандах тухай л бодлого хий л дээ. Монгол хүн өөрийнхөө үнэ цэнэд хүндэтгэлтэй ханддаг болоод эхлэхэд л энэ бүх юм алга болно шүү дээ.

    -Дотоодынхоо бизнесээр оролдох гэж яваад дэлхийн зах зээлд гарч байгаа ганц нэг брэндээ үгүй хийчихгүй байгаасай.

    -Архийг бид муулж л байна. Бүр Кидан Монгол гаралтай хүмүүс толгойлж байсан Кидан улсад л архи, тамхины хууль гараад, архи нэрсэн хүнийг цаазалж байсан. Дэлхий дахинд зөндөө л тийм юм болсон шүү дээ. Гэхдээ архи бол идээний дээж гэдэг ойлголтыг хүн төрөлхтөн устгаж чадсангүй өнөөг хүрлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч сүүтэй хундага өргөе л гэж байгаа. Би тэрийг буруу гэхгүй л дээ. Гэхдээ хүн төрөлхтөн тэр чигээрээ идээний дээж гээд аваад үлдчихсэн ийм соёлыг наанатай, цаанатай харах хэрэгтэй л дээ. Хүнээ л боловсруул. Тэр идээнээс болж бүх гай түйтгэр үүснэ гэж байхгүй шүү дээ. Тиймээс энэ асуудал дээр төрийн түшээд их ухаалаг хандаасай. Популизм битгий хийгээсэй.

    -Энэ төрлийн бизнесгүй хэсэг нь лобби хийгээд нэг хэсгийгээ шахаж байгаа юм шиг байна. Үргэлж л дотоодын дажин өрнөж байх юм даа.

    -Засгийн газар патентыг нь авлаа гэхэд маш ухаалаг хандахгүй бол болохгүй.

    -Бид хүүхдэдээ Чингис гэж нэр өгч болохгүй гэл үү?

    -Хүний эрхийн асуудал шүү дээ. Олон муу үр дагавар гарна. Тийм учраас маш ухаалаг хандахгүй бол болохгүй. Хамгийн эхлээд гаднын зах зээл их ашиглана даа.
    Нийтлэгч Б.Ганчимэг

  • Занданшуулах ёс 1

     

    Дундад зууны үед шашны өндөр зэрэг дэвтэй, эрдэм мэдлэгтэй лам хүмүүс суугаагаараа нас бардаг байжээ. Нас барсны дараа занданшуулах юмуу чандарлах зэргээр оршуулдаг байна. Занданшуулах ёс нь дотроо өөрийн эрхтэй, өөрийн эрхгүй гэсэн хоёр янз байдаг. Өөрийн эрхгүй гэдэг нь тухайн хүн амьд сэрүүн байхдаа “намайг занданшуулаарай” гэж гэрээслэх, эсвэл өөрийн эрдэм чадлаар биеэ ариусгаж, өөрийгөө занданшуулах сэтгэлийн хүчийг олж чадаагүй хүнд хэрэглэдэг арга юм. Энэ аргыг ихэвчлэн хаад, ихэс язгууртнуудыг оршуулахад хэрэглэдэг. Тусгай аргаар тухайн хүнийг бүтэн жилийн хугацаанд хадгалж, дотроос нь хамаг бохир юмнуудыг нь гаргаж, биеийг аажмаар хатааж занданшуулахыг хэлдэг. Энэ аргыг ялангуяа дорно дахины орнууд илүү хэрэглэдэг бөгөөд монголын шашны ихэс дээдсүүдийг ингэж занданшуулжээ. Монголын найман Богд гэгээнийг ингэж оршуулсан бөгөөд занданшуулж хатаасны дараа нүүр царайг нь эм, шавраар засаад суварган дотор залж шүтээн болгодог. Эсвэл бүүр онголон бунхалж ахин хүн нээж орохгүй болгож хадгалдаг. Өөрөө өөрийгөө хатааж занданшуулсан хүмүүс байдаг бөгөөд ингэж өөрийгөө хатааж занданшуулсан шарилаас ямар ч эвгүй үнэр гардаггүй байна. Учир нь сэтгэлийн ариусалд хүрсэн учраас бие нь ямар ч хор хөнөөлгүй болсон байдаг. Тийм ариусалд хүрсэн хүний шарилаас гарч байгаа бүх зүйл сайн сайхан байдаг учраас суварганд хийгээд сүм дуганы шүтээн болгон залдаг.

    Улаанбаатар хот дахь Чойжин ламын сүм музейд ард түмэнд Чойжин лам гэж алдаршсан Лувсанхайдавын занданшуулсан шарил хадгалагдан байдаг. Түүнийг цогцосыг улсын сангаас 100 лан мөнгөний зардал гаргаж занданшуулан тэр хэвээр нь тусгай дуганд хадгалан агуулжээ.

  • АЛТАЙ ТАВАН БОГД

    Монгол Алтайн нурууны хамгаалалтын захиргаа нь Баян-Өлгий аймгийн Алтай хотод байрладаг бөгөөд Алтай таван богдын байгалийн цогцолбор газар, Сийлхэмийн байгалийн цогцолбор газар, Дэвэлийн арлын байгалийн нөөц газрын хамгаалалтын үйл ажиллагааг хариуцдаг. Алтай таван богд нь Монгол Алтайн нурууны баруун захад хойноосоо урагш сунамал байдалтай оршдог.

    Хотон, Хурган, Даян, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай сав нь өндөр уулсаар хүрээлэгдэн Монгол Алтайн нурууны уулархаг их мужийн өндөр уулын бүсэд оршино. Бүхэлдээ өргөгдсөн гадаргатай уул нурууд нь хоорондоо элэгдэл, хуримтлалын хөндий, уулс хоорондын хотгоруудаар хязгаарлагдсан байдаг. Монгол улсын хамгийн өндөр цэг болох Хүйтэн оргил энэ ууланд оршдог бөгөөд далайн төвшнөөс дээш 4374 метр өндөр юм.
    Хамгийн нам цэг нь Хурган нуур бөгөөд 1800 метр болно. Хотон, Хурган, Даян зэрэг нь мөстлөгийн гаралтай томоохон нуурууд бөгөөд тэдгээрээс гадна 250 гаруй жижиг нуурууд бий. Монгол Алтайн нуруунд Монгол орны мөсөн голуудын 96% нь оршдог. Монголын хамгийн том мөсөн гол болох Потанины мөсөн гол байдаг бөгөөд нийт талбай нь 24 ам километр. Уулын хар хүрэн хөрс, нуга намгийн хөрс зонхилохоос гадна хад асгатай.
    Энэ бүс нутагт 1200 зүйлийн ургамал бүртгэгдсэнээс 131 зүйл нь модлог, сөөглөг ургамал, 889 зүйл нь өвслөг ургамал юм. Монгол Алтайн нурууны багахан хэсэг нь армаг тармаг шинэсэн ойтой. Монголын Улаан номонд бүртгэгдсэн ирвэс, халиу, Алтайн аргаль, янгир, халиун буга бий. Нуур ус цөөрөм голуудад нь ус намгийн шувууд ихээр цугладаг.
    Уул хад ой модоор нь махчин шувууд болох ёл, тас, бүргэд, сар, шонхор шувууд байхаас гадна Алтайн хойлог, өгөөлэй шулганаа, борцгор хотон, гангар хун, хар өрөвтас, итэлгэн цахлай, хээрийн галуу зэрэг нэн ховор шувууд тохиолдоно. Голуудаар нь монгол хадран, алтайн сугас, нохой сугас гэдэг 3 зүйл маш элбэг байдаг.
    Хад чулуун дээр нь сүг зургууд, элдэв тамга тэмдэг, үсэг зурлага элбэг байдаг. Эдгээр нь 2500-3000 жилийн өмнөх түүх соёлын өв юм. Алтайн нурууны буган хөшөө нь Хангайн нурууны буган хөшөөнөөс ялгарах зүйл байдаг ба тэр нь бугын оронд адууг зурсан байдаг.
    Мөн адил сэлэм зурсан байх бөгөөд хөшөөний нүүрэн талын дээд өнцөгт том нар, жижиг сар, заримдаа нарыг харвасан сум сийлсэн байдаг. Тус цогцолбор газарт эртний болон Хүннү, Түрэг, Уйгар, Монголын эзэнт гүрний үед хамаарах цаг үе нь нарийн сайн тогтоогдоогүй булш бунхан их байдаг. Могойт, Онхотын хөндийд 30 гаруй хүн чулуутай булш бий.
    Хотон нуурын орчимд 2 хүн чулуутай, дүрс хэлбэр нь маш сонирхолтой булш бунхан байдаг бол Шар булаг, Ёлтын Харбайн салаа, Чихэртэй, Жаланаш, Сонгинотын орчимд хүн чулуу бүхий булшнууд байдаг. Казак, Тува үндэстний өлгий нутаг учраас тэдгээрийн ахуй амьдрал, зан заншил, амьдрах арга барилтай танилцуулах зорилгоор аяллын хөтөлбөрийг баяжуулах бүрэн боломжтой. Тус бүс нутагт уулын спортын аяллыг түлхүү хөгжүүлсээр иржээ.