1936 оны хавар МАХН-ын Төв Хорооны бүгд хурал гаргасан юм.Энэ үеэс эхлэн МАХН-ын удирдагчид буюу Намын төв Хороны Тэргүүлэгчид онцгой эрх мэдэлтэй болж, улс орны хэмжээний бүх асуудлыг ЗХУ-ын зааж зааварласнаар шийдвэрлэх болов. Тэр үед МАХН-ын дүрэмд заасны дагуу намын өдөр тутмын ажлыг хамтын удирдлага буюу адил тэгш эрхтэй гурван нарийн бичгийн дарга гүйцэтгэн шийдвэрлэх ёстой байлаа.Гэтэл хэрэг дээрээ Намын Төв Хорооны Тэргүүлэгч, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, өрлөг жанжин /маршал/, Дотоод явдлын яамны сайд Х.Чойбалсан нам, төрийн бүх үйл ажиллагааг бүрэн эрхтэй захиран удирдах болсон юм.
Ялангуяа 1934 оны эцсээр П.Гэндэн, Х.Чойбалсан, Р.Мэнд, О.Дашчирав нартай Зөвлөлтийн эрх баригчид уулзахдаа өгсөн заавар зөвлөгөө хэр зэрэг хэрэгжиж байгаатай танилцжээ. 1934 оны уулзалтын үеэр И.В.Сталин Монголын удирдагчдыг хэд хэдэн зүйлээр хангалтгүй ажиллаж байна хэмээн зэмлэж, цаашид бодитой ажил өрнүүл, эрс арга хэмжээ ав гэж шаардсан байна.
И.В.Сталин огт хүлээн зөвшөөрөхгүй төдийгүй, монголчууд лам нартайгаа эрс тэмцэхгүй байна хэмээн дургүйцэж байгаагаа 1935 оны эцсээр Монголын төлөөлөгчидтэй уулзахдаа онцлон тэмдэглэж байв. Тэрбээр “… Танай Намсрай тэргүүтэй Дотоодыг хамгаалах газар нь улсаа хамгаалах явдалд дотоодын хувьсгалын эсэргүү лам нар лугаа тэмцэн ямар ч ажил хийгээгүй байна” хэмээн зэмлэжээ. Инээд 1936 оны эхээр Зөвлөлтийн удирдагчдын шаардлагаар П.Гэндэнг огцруулж, ЗХУ-л нутаг заан суулгав. П.Гэндэнг огцруулсныхаа дараа Дотоодыг хамгаалах газрыг Дотоод явдлын яам болгон өргөтгөж, Х.Чойбалсанг сайдаар нь томилж, “хувьсгалын эсэргүү” нартай тэмцэх гол үүргийг тус яаманд хариуцуулжээ. Энэ бол ЗХУ-ын удирдагчид 1934 оноос эхэлж Х.Чойбалсанг олон удаа сорьж туршсаныхаа эцэст түүнд асар их найдвар хүлээлгэсний баталгаа юм.
1935 оны эцсээр Аж үйлдвэрийн комбинатыг шатаасан эсэргүү бүлгэмийн хэрэг, 1936 оны эхээр хувьсгалын эсэргүү див лам Агваанжамъян, Г.Гончигдоо, Л.Дамдинжав нарын хэрэг гэгч зохиомол хэргүүд үүсгэж олон лам хуврагыг ялласан юм. 1936 оны 3 сард Монголын төр, засгийн удирдлагад хийсэн өөрчлөлтөөр Д.Догсомыг Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн даргаар, А.Амарыг Ерөнхий сайдаар томилсон боловч төр, засгийн бүх эрх зөвхөн Х.Чойбалсанд шилжсэн учир хууль тогтоох дээд байгууллага, гүйцэтгэх засаглал хоосон ор нэр болж, өрнөж буй үйл явцыг их төлөв ажиглах төдийгөөс хэтрэхгүй болжээ. Гэхдээ Монголын зарим удирдагчид, Х.Чойбалсангийн дур зоргоороо авирлахыг зогсоох, түүний хэмжээгүй эрх мэдлийг хязгаарлахыг эрмэлзэж байсан юм.
1936 оны эцсээр А.Амар ЗХУ-ыд айлчилж, Зөвлөлтийн эрх баригчидтай уулзаж ярилцсан байна. Тэр үед И.Сталин А.Амарт онцлон анхааруулж, “Монгол улс лам нараа даруй устга, чухам яаж устгахыг би мэдэж байна. Харин Ерөнхий сайд та энэ ажлыг явуулахад хувийн зөвшөөрөл өгөх нь чухал байна” гэжээ.
206
Х.Чойбалсан ДЯЯ-ны сайдаар томилогдмогцоо өөргтөө саад болох хүмүүсийг цэвэрлэх талаар онцгой анхаарч, юуны өмнө Цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжин Г.Дэмид, Ерөнхий сайд А.Амар нарыг албан тушаалаас нь огцруулах арга сэдэж эхэлсэн байна. Тухайлбал, тэрбээр 1936 оны 3 сард Зөвлөлтийн удирдагчдад захидал бичиж, “нөхөр Дэмид тус намын хоёрдугаар бүгд хурал хуралдаж тарснаас хойш үл зохилдох, тохиромжгүй, жигшүүртэй хэргүүдийг үйлдэх нь бага биш болсон… Манай хувьсгалын нүд чих болох улсын дотоодыг хамгаалах газрын аппаратыг өөрийн хувийн ашиг тусад хэрэглэж, өөрийн дуулгавартай зэсэг болгохыг хичээн зорьсон ажил явуулллага хийхийг оролдох болсон”1 гэж гүтгэн тодорхойлжээ. Мөн “А.Амар бол … дан ганц Монголын төлөөнөө үнэхээр санаа сэтгэлээ зовоож байдаг боловч … А.Амар нь намайг түүн лүгээ лам нарын тухай, Дотоод яам гэх зэрэг дотоод асуудал дээр санал нийлдэггүй гэгчийг мэдэх боловч би хувьдаа түүнд их л сайн байдаг бөлгөө”2 гэж бичсэн байдаг.
1 Л.Бат-Очир.”Чойбалсан. Намтрын нь балархайг тодруулахуй…” УБ.1996. тал 114.
2 Мөн тэнд. Тал 114-115.
Category: Монгол үндэсний түүх
-
5-11. И.В.Сталин “монголчууд лам нартайгаа эрс тэмцэхгүй байна” хэмээв.
-
Оросуудын найдвар мөхсөн нь буюу Тохтамыш хаан москваг номхотгосон нь
Улмаар зугтан гарсан Мамай Крымд бусдад хорлогдон үхсэнээр 1376 оноос эхлэн Цагаан ордыг удирдаж байсан Тохтамышд Хөх Ордыг өөртөө нэгтгэх удаан хүлээсэн аятай нөхцөл нь бүрджээ. Тэрээр дотоодын зөрчлөө шийдвэрлээд, удалгүй Сарай хотноо Алтан Ордны улсын хаанд өргөмжлөгдөв. Хаан болуутаа Тохтамыш XIV зууны дунд үед Ази, Европ дахь хамгийн том улсуудын нэг байсан өөрийн улсаа бүрэн бие даалгах бодлого явуулахаар шийдсэн байна. Тухайн үед Алтан Ордны улсын нутаг дэвсгэр нь өмнө зүгт Ираны Тебриз хот, хойд зүгт Башкир болон Ижил мөрний Болгар, баруун зүгт Дунай мөрөн, зүүн зүгт Эрчис мөрөн хүртэлх газар нутгийг хамарч байв. Ийм асар уудам газар нутагт үймээн самуун гарах нь тийм ч гайхалтай хэрэг байсангүй. Үнэн хэрэгтээ 1362 онд гарсан томоохон үймээн самуунаар Алтан ордны улс Ижил мөрнөөр зааглагдсан хоёр хэсэгт хуваагдсан байлаа. Тохтамыш дотоодын зөрчил самууныг ашиглан Цагаан ордыг илүү хүчирхэгжүүлж хаан ширээнд хүрэх оролдлого хийсэн юм. Энэхүү оролдлого Куликовын тулалдааны дараа амжилттай болж, Тохтамыш хүчирхэг цэрэг арми, үлэмжхэн нөлөөтэй болов. Ингээд Мамайн цэргийгялснаар татар-монголчуудаас бүрэн чөлөөлөгдлөө гэж толгойгоо өндийлгөсөн оросын вангууд руу элч илгээж “Би та бүхний дайсан, ёс бус хаан Мамайг устган, хууль ёсоор хаан ширээгээ авсан тул, одоо урьдын ёсоор Бат Сарайд ирж хүндэтгэл үзүүлж алба барина уу” хэмээн эелдэгээр боловч цаанаа ойлгогдохоор заналхийлэн сануулав. Куликовын тулаанаар хамаг хүч чадлаа барж сулран доройтсон оросын вангууд Тохтамышийг эсэргүүцэжтөвдсөнгүй номхрон сөгдөв. Түүний дотор Куликовын тулалдааны баатар Москвагийн их ван Донын Дмитрий ч өөрийн хэр чинээг мэдэн шууд эсэргүүцэж зүрхэлсэнгүй хүлцэн дагав. Гэвч энэ үед Москвагийн вангуудын эртний өрсөлдөгчид болох суздалийн вангууд өдөөн хатгалга явуулах замаар Донын Дмитрий болон Тохтамыш нарыг эвдрэлцүүлэхийг эрмэлзэж улмаар Москвагаар төвлөрсөн оросын хамгийн том вант улсын хүчин чадлыг бууруулахыг хүсэж байв. Москва энэ үед хүчирхэгжин Бат Сарайн дараа орох ихээхэн нөлөөтэй хот болсон байв. Улмаар бусдыг өөртөө татан оросын улс төр, эдийн засгийн хамгийн гол төв болох хэтийн төлөв нь тавигдав. Харин Суздалийн вангууд Москва болон Рязаний вангуудыг татар-монголчуудын энэ үеийн бас нэгэн өрсөлдөгч болох Литвын талд оруулахыг хүсч байлаа. Куликовын үйл явдлын дараа москвагийн эрх баригчид цаг алдалгүйгээр Киевийн үнэн алдартны хамба лам Каприаныг урьж авчирсан нь тэр үед оросод нөлөөгөө ид дэлгэрүүлж байсан Ягайло вангийн талынхны католик шашны нөлөөг хязгаарласан хэрэг болсон бөгөөд үнэн хэрэгтээ үнэн алдартны шашныхан Москвад захирагдаж, түүний сүр жавхлан улам өсөн нэмэгджээ. Энэ бүхэнд эр бяр нь амтагдсан Донын Дмитрий Алтан Ордны бодлогыг тэр бүр ойшоохгүй болж дээр нь суздальчуудын хатгалга нэрмээс болж, зөрчил хурцадсаар эцсийн бүлэгт Алтан Орд болон Москвагийн вант улсын хооронд зөрчил үүсч дайн гарахад хүрэв. Өөрийн хүч чадалд эрдэн Алтан Ордны бүх эзэмшлийг өөрийн гарт нэгэнт оруулж зангидсан Тохтамыш удаан бодож, төвдөлгүйгээр цэрэг армийг шуурхайлан цуглуулж, суздалийн вангууцын газарчдаар газарчлуулан Москва руу давшлаа. Галдан шатаагдсан тариалангийн талбай, тосгон суурингийн хөшиглөсөн их утаа май монгол-татарын их цэрэг өдөр шөнөгүй ойртсоор буйг илтгэх ажээ. Тохтамыш энэ далимаар мөчөөрхөн тэмцэгчдийг нэг мөр нуга дарахаар шийджээ. Замдаа Серпухов хотыг эзлэн түйвээгээд 1382 оны 8 дугаар сарын 12- ны өдөр татар-монголын цэргүүд Москвагийн хананд тулж очив. Тохтамыш Москва руу цэрэглэн хөдөлснийг мэдсэн Москвагийн ван Дмитрий түүнээс хулчийн, хотоо орхин цэрэг цуглуулахаар гарч, хотын хувь заяаг харъяат албатууддаа даатган оджээ. Хотод вангийн их хатан болон хамба лам Каприан нарын ихэс дээдсүуд үлдсэн байна. Донын хэмээн алдаршсан Дмитрий ван хотын иргэд болон хана хэрэм дайсны довтолгоог удаан хугацаанд саатуулна хэмээн цэрэг цуглуулахаар гарч явсныг эрдэмтэд янз бүрээр тайлбарласан байдаг аж. Нэгэн цагт Бат хааны их цэрэг хотод нь тулж ирэхэд Владимирын их ван дээрхийн адил тооцоод хотоо алдаж, сүйрлийн аюулд аваачсан билээ. Тухайн үеийн Москва хот өндөр чулуун ханатай, үнэхээр ч удаан хугацаагаар дайсны хүчтэй довтолгоог тэсч мэдэхээр сайтар бэхлэгдсэн байв. Тохтамыш үүнийг бодолцон шууд дайрч довтлохыг урьтал болголгүйгэээр бүслэн хаахыг илүүд үзжээ. Энэ үед хотод энгийн хүмүүс, хамба ламын шаардлагаар байгуулагдсан ардын журамт цэргүүд л байв. Гэвч бүслэлтэд орсон тэдгээр хүмүүс ямар ч эмх журам гүй бол сон бөгөөд тайж язгууртнууд ын хөрөнгө зоорь руу халд аж, ордон шилтгээнийг нь эвдэлж, дураараа авирлаж байв. Айх, эмээхийг үл мэдэцгээж, эх захаа алдан хөлчүүрч согтуурхсан тэд хотын хананд тулж очин, элдэв төрлийн дохио зангаа хэрэглэн татар- монголчуудыг хараан зүхэж, доромжилж байсан нь үхлээ эрсэн хулгана муурын сахлаа оролдохтой ижил хэрэг байв. Үүнд татарууд, ялангуяа сибирээс дайчлагдсан цэргүүд ихэд эгдүүцэж байсан гэдэг. Хамба лам Каприан болон вангийн их хатан нар энэ замбараагүй байдлын эсрэг юу ч хийж чадахгүй байсан бөгөөд эзэн ван нь хотоос гарч явсныг мэдсэн үеэс эхлэн үймэн самууралдсан хүмүүс тэднийг үл тоомсорлож байлаа. Каприаныг аргагүйдэн хотоос гарч явсны дараа самуурсан ард олон хотоор сэлгүүцэн, архи уун хөлчүүрцгээх нь улам ихсэв. Хэдийтэгсэнч Москвачууд ихбуугаар галлаж, хотоо хамгаалахын төлөө шаргуу тэмцжээ. Гэхдээ байгаа бүх нөөц нь дууссаны дараа л тэд татар-монголчуудтай хэлэлцээ хийж найрамдахаар шийджээ. Татарууд хариуд нь өөрийнх нь элчийг хотод оруулбал хэлэлцээ хийж болох юм гэсэн нөхцөлийг тулгасныг тэд хүлээн авав. Гэвч зөвхөн татарын элч нарыг нэвтрүүлэхийн тулд хаалгаа нээх үед найдвартай хамгаалалт нь үгүй болж буйг ухаарах сэхээ тэдэнд байсангүй. Ийнхүү элч нарыг нэвтрүүлэхээр нээгдсэн хаалгаар татар-монголчууд хотод маш хурднаар цөмрөн орж, хамгаалагчид, ард иргэдийг олноор нь хядан устгав. Ийнхүү Москва хот дөрвөн өдөр хориглон байлдсаны эцэст автагдан түймэрдүүлэв. Хот бараг тэр чигээрээ угүйрэн хоосорчээ. Вант улсын бусад долоон хот мөн ийм л хувь тавилан амсчээ. Монголын цэрэг дараа нь Переяславль хотыг мөн дайран эзэлж, ван Владимир Серпуховын цэргийг Волоколамск хотын орчим бут ниргэн зам зуур Рязань хотыг тоноод нутаг буцжээ. Ийнхүү Москваг эзлэн авснаар Куликовын талд хийсэн ялалтаар дотроо омогшин асч байсан оросуудын эцсийн найдварын галыг бүрмөсөн унтрааж, Алтан Ордны улс Москваг өөрийн хараат болгож, их ванг нь томилж байхаар болов. Доройтож, туйлдсан Донын Дмитрий Москвагийн Их вангаар хэвээр үлдэхийн тулд Алтан Ордны улсын нийслэл Бат Сарай хот руу залгамжлагч Василийг явуулж, энэ удаа мөнгөөр биш алтаар өргөл барьц өргөсөн нь тартагтаа тулсан хэрэг байв. Тохтамыш ийнхүү нийслэл Бат Сарайдаа буцаж ирэх тэр цагт хааны хараат албат болоогүй, жил бүр алба барих үүрэг хүлээгээгүй оросын ван гэж нэгээхэн ч байхгүй болов. Алтан Ордны хааны эрх мэдэл Арал нуураас Д непр мөрөн хүртэлх газарт ямарч хязгаар саадгүй ноёрхож, Венец, Генуягийн худалдааны суурингууд арилжаа наймааны шинэ шинэ гэрээ хэлэлцээр хийх болж “Шашин номын хийгээд дэлхийн өмөг түшиг болсон шудрага их хаан” гэсэн бичигтэй Тохтамышийн нэр бүхүй мөнгөн зоос цутган гаргажээ. Тохтамышийн Москваг дайлан эзэлж, оросын хот тосгодыг түрэмгийлсэн нь монголчуудын ноёрхлоос чөлөөлөгдөх гэсэн оросуудын эрмэлзлийг нэг хэсэгтээ л үгүй хийв. 2013-06-10 15:19:10 Мэдээ оруулсан: undeste
-
Монголыг алдаж болохгүй
Дэлхийн банк, Олон Улсын Валютийн Сан, “Frontier Securities” зэрэг олон улсын байгууллагууд Монголыг ойрын хугацаанд эдийн засаг нь маш эрчимтэй хөгжих орны тоонд оруулж байна. Их Британийн “The Economist Intelligence” судалгааны хэсгийн 2012 оны сүүлээр хийсэн судалгаагаар Монгол Улсын эдийн засаг жилд дунджаар 13 хувь өсөх таамаглал гаржээ. Тэгвэл “Financial Times” сонин “М-3 орнууд” гэсэн шинэ нэр томьёо хүртэл гаргасан. М-3 гэдэг нь эдийн засгийн өндөр хурдацтай, байгалийн баялаг ихтэй Монгол, Мьянмар, Мозамбик улсууд юм. Монголын ДНБ 2011 онд 17.3, 2012 онд 12.3 хувь өссөн ч 2013 оноос эдийн засгийн өсөлт саарч эхлээд байна. Үүнийн гол шалтгаан нь дэлхийн эдийн засгийн хямрал, гадаадын хөрөнгө оруулалт багассан, Хятадад экспортолдог нүүрсний хэмжээ буурсан, “ Rio Tinto”-той Оюутолгойн ордыг эзэмших гэрээг хэрэгжүүлэхэд бэрхшээл гарсан зэрэг асуудал орж байна.
Яагаад Монголыг их сонирхож байна вэ
Монгол Улс геополитик, стратег, эдийн засаг болон өөр олон нөхцлийн улмаас дэлхий дахины сонирхлыг татаж байгаа юм. Ази тивийн гүнд стратегийн чухал байрлалтай энэ орон Орос, Хятад, Америк, Япон, Европын Холбоо, Их Британи, Канад, Өмнөд Солонгос улсуудын улс төр, эдийн засгийн ил далд өрсөлдөөний талбар болоод байна.1990 оны эх хүртэл Монгол орон бараг 70 жил хүчирхэг ЗХУ-ын нөлөөнд байсан. 1990 онд Монголд болсон ардчилсан хувьсгал, ЗХУ задран унаж, Оросоос үзүүлэх эдийн засгийн тусламж эрс багассан, Орос-Монголын улс төр, худалдаа-эдийн засаг, соёл болон бусад харилцаа муудсаны дараа Монголын эдийн засаг сүйрлийн ирмэгт очсон. Монгол шилжилтийн хүнд үеийг бие даан өөрөө шийдэхээс өөр аргагүйд хүрсэн. Тэр хүнд хэцүү үед ч Орос-Монголын хамтарсан том аж үйлдвэрийн газрууд (Улс орны төсвийн ихэнх хэсгийг бүрдүүлж байсан гурван халим) болох “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр, “Монголросцветмет” нэгдэл, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг ажилласаар зах зээлд шилжих хүнд хэцүү шилжилтийн үеийг даван туулж, Монгол Улсыг ч, өөрсдийгөө ч эдийн засгийн сүйрлээс авран хамгаалж чадсан билээ. Хөгжилтэй орнууд (АНУ, Япон, Их Британи, БНСУ зэрэг) болон олон улсын байгууллагуудын (Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын хөгжлийн программ зэрэг) дэмжлэгээр Монгол Улс эдийн засгийн өөрчлөлтийн хямралт үеийг харьцангуй хурдан даван туулж, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого явуулж эхэлсэн. 1990-өөд онд Оросын нөлөө Монголд суларсан бол эсрэгээр Америк, Япон, Хятад, Их Британи, Канад, Герман, Өмнөд Солонгос зэрэг хөгжингүй орнуудын байр суурь бэхэжсэн билээ.
Өнөөгийн Монгол орон бол Социалист нийгмээс орчин үеийн хөгжилтэй, олон намын тогтолцоотой, зах зээлийн эдийн засагтай, нээлттэй гадаад бодлоготой, ардчилсан нийгэмд богино хугацаанд хэрхэн амжилттай шилжихийн үлгэр жишээ болсон орон. Америкийн Агаарын цэргийн академийн профессор Фрэнсис Пилч Монголыг “Ардчиллын лаборатори” хэмээн нэрлэж байлаа. Америк, Герман зэрэг олон орны удирдагчид Монголыг барууны маягийн ардчиллыг хөгжүүлэх үлгэр жишээ гэж үзэж байгаагийн нэгэн илрэл бол Монголыг Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн даргаар 2011-2013 онд сонгосон явдал байлаа.
Хөгжингүй болон хөгжиж байгаа улс орнуудын улс төрчид, эдийн засгийнхны анхаарлыг татах өөр нэгэн хүчин зүйл бол Монголын алт, мөнгө, нүүрс, зэс, молибден, уран, газрын ховор металл зэрэг байгалийн баялаг. Барууны зарим судлаачдын үзэж байгаагаар Монголын 10 том орд газрын нийт үнэлгээ 2.75 триллион ам.доллар болж байна. Монголын нутаг дэвсгэрийн дөнгөж 30 хувьд нь л хайгуулын ажил хийгдсэн гээд бодохоор энэ тоо цаашид хэр өсөхийг таамаглахын аргагүй.
Монголын байгалийн баялгийн төлөөх дайн
Дэлхий дахины ашигт малтмалын нөөц шавхагдаж байгаа энэ үед Монголын эцсээ хүртэл судлагдаагүй байгаа энэ их баялаг нь мэдээж хэрэг улс орнууд болон үндэстэн дамжсан том корпорацуудын (жишээ нь Англи-Австралийн “Rio Tinto”, Хятадын “Shenhua”, “Chalco”, Америкийн “Peabody Energy”, Японы “Itochu”, “Mitsui”, “Mitsubishi”, “Sumitomo”, “Marubeni” гэх мэт) хувьд “амтат бялуу” шиг харагдаж байгаа нь ойлгомжтой. Яг одоо гадаадын компаниудын сонирхлыг хамгийн их татаж байгаа нь алт, зэсийн Оюутолгой, нүүрсний Тавантолгой, ураны Дорнод гэсэн орд газрууд юм. 2012 оны сүүлчээр “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны 66 хувийг эзэмшигч “Рио Тинто” корпорац Оюутолгойн орд газрын уурхайн эхний хэсгийг ашиглалтанд оруулж, 2013 оны дундуур эхний бүтээгдхүүнээ Хятадад нийлүүлсэн. Гэвч Монголын шинэ Засгийн газар 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнийхээ зарим хэсгийг өөрчлөхийг хүссэний улмаас “Эрдэнэс Оюутолгой” хүнд байдалд ороод байна. Өнөөдрийн байдлаар компанийн ТУЗ-ын хүрээнд үүссэн байдлаас гарахын тулд хэлэлцээр явагдаж байгаа. “Эрдэнэс Оюутолгой” компанийн үйлдвэрлэл дэлхийд томд ордог “Эрдэнэт” үйлдвэрээс 1.5-2 дахин илүү байх гэсэн тооцоо байна. “Эрдэнэс Оюутолгой” 2014 онд 692 мянган тонн зэсийн баяжмал гаргах төлөвлөгөөтэй бол “Эрдэнэт” үйлдвэр 2013 онд 530 мянган тонн зэсний баяжмал үйлдвэрлэжээ. Оюутолгойн ордын хоёр дахь шатны төслөөр зэсийн хүдэр олборлоно гэхээр Монгол дэлхийн зэсийн зах зээлд маш том тоглогч болон хувираад байна.
Монгол Оросын харилцаа
Орос улс Монголд улс төр, эдийн засаг, цэрэг дайн, эколог, соёл, хүмүүнлэг болон бусад олон салбарт стратегийн ашиг сонирхолтой байсаар ирсэн, одоо ч байна. Орос Монгол Улсыг 3.5 мянган км урт хилээс гадна олон зуун жилийн найрсаг харилцаа холбодог. Монгол тусгаар тогтнолоо олж, сэргэн мандахад Орос улс их хувь нэмэр оруулсан. Монголын эдийн засаг, соёл хөгжиж, орчин үеийн хөгжсөн орон болоход нь ч бидний хувь нэмэр бий. Манай хоёр орны хувьд 1990 оноос хойш болсон улс төр, нийгэм эдийн засгийн өөрчлөлтийн зүг чиг ижил, үндэсний стратегийн сонирхлууд бараг адилхан, дэлхий дахин, Ази Номхон далайн бүс нутаг дахь аюулгүй байдал, энх тайван байдал дахь байр суурь ч ижилхэн.
2011 онд баталсан шинэчилсэн гадаад бодлогын чиглэл ёсоор Монгол Улс бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулахыг хичээж байгаа бөгөөд Орос Хятад хөршүүд болон Баруун, Дорнодын хөгжилтэй орнуудтай алинтай нь ч тэнцвэртэй бодлого явуулахыг хичээж байна. Монголын гадаад бодлогын нэгэн чухал хэсэг нь гуравдагч хөрш. Үүнд АНУ, Япон, ЕХ, Энэтхэг, БНСУ, Турк багтаж байна. Гэхдээ Монгол ямар нэг орноос хэт хараат болохоос зайлсхийж байгаа. Сүүлийн жилүүдэд Европын стандарт, норм оруулж ирэн, ЕХ-той бүх талын холбоо тогтоохыг эрмэлзэж байна.2009 оноос хойш Орос Монголын харилцаа ерөнхийдөө бэлгэ тэмдэг төдий байгаа гэхэд болно. Гаднаасаа бүтэмжтэй сайхан мэт харагдавч өмнө нь хийсэн баталсан хэлэлцээ, гэрээнүүд биелэгддэггүй, үүнд Монголын талын буруу ч бий. 2009 онд хэрэгжүүлэхээр тохиролцсон хоёр том төсөл одоо зогсонги байдалд ороод байна. “Оросын төмөр зам” нэгдэлтэй хамтран байгуулсан “Дэд бүтцийн хөгжил” компани “Улаанбаатар төмөр зам”-ыг шинэчлэх, Таван-Толгой – Сайншанд – Чойбалсан – Соловьевск маршрутаар нүүрс зөөх шинэ зам барих, цаашдаа Транссибирийн төмөр замд холбогдон, Япон, Өмнөд Солонгост гарах гэсэн хоёр том ажил хийхээр болсон байсан юм. 2013 оны тавдугаар сард Монголын Засгийн газар “Дэд бүтцийн хөгжил” компанийн өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцаагаа “Оросын төмөр зам”-д худалдах шийдвэр гаргасан. Одоогийн байдлаар энэ компанийн хувьцаа 100 хувь “Оросын төмөр зам”-д байна. 2009 онд Дорнод Монголд ураны хайгуул хийх, олборлох хамтарсан “Дорнод уран” компани байгуулахаар засгийн газрууд гэрээ байгуулсан ч ажил цааш яваагүй л байна. Гэхдээ энэ асуудал Канадын “Khan Resources” компани Дорнод дахь ураны лицензийг нь Монголын Засгийн газар хууль бусаар хураан авсан гэж олон улсын арбитрийн шүүхэд хандаад байгаатай холбоотой.
Монголд өрнөж байгаа их бүтээн байгуулалтад оролцох, тэр дундаа Таван толгойн нүүрсний орд, 1800 км төмөр зам барих төсөлд ОХУ ялагдсан. Хятад болон бусад орнуудтай харилцаагаа Монгол хурдан хөгжүүлж байгаатай харьцуулаад манай хоёр улсын худалдаа эдийн засгийн харилцаа маш удаан байгаа нь илт байдаг. Монголын 2010-2013 оны гадаад худалдааны эргэлтийн 15-18 хувь нь Орост ногдож байгаа бол Хятад 50 хувийг эзэлж байна. 2012 онд Монголын импортын 27.4 хувь, экспортын дөнгөж 1.8 хувь Орос байсан бол Хятад Монголын экспортын 92.6 хувь, импортын 27.6 хувийг эзэлжээ. Түүнээс гадна Хятад Монголын эдийн засагт хийсэн хөрөнгө оруулалтаар итгэл төгс тэргүүлж байна. Монголын эх сурвалжаас үзэхэд 1990-2010 онд Хятад улс Монголын эдийн засагт 1.8 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн нь нийт шууд хөрөнгө оруулалтын 53 хувийг эзэлж байна. Энэ 20 жилийн дотор Монголд Хятадын хөрөнгө оруулалттай 5300 компани байгуулагдсан нь гадаадын хөрөнгө оруулалтай нийт компанийн 50 хувийг эзэлж байгаа юм. Тэгвэл энэ хугацаанд Оросын хөрөнгө оруулалттай 769 компани л байгуулагдсан байна. Оросын хөрөнгө оруулалт Монгол дахь нийт шууд хөрөнгө оруулалтын 2 хувь л болж байгаа юм.
Монгол Оросын харилцаа хөгжихөд саад болж байгаа гол хүчин зүйл бол визийн систем, монгол барааны экспортод тавьдаг өндөр татвар, Оросын нутаг дээгүүр транзит тээвэр хийхэд өндөр үнэтэй, гаалийн бүрдүүлэлт, гэрээ байгуулахад хүнд суртал ихтэй зэрэг асуудал орж байна. Тиймээс монгол бизнесмэнүүд Оростой биш Хятад, Япон, Барууны компанитай ажил хэрэг хийсэн нь дээр гэж үздэг болжээ.
Тиймээс Монголд Оросын стратегийн байр суурийг бэхжүүлэх, хадгалахын тулд дараах арга хэмжээг авах шаардлагатай байна.
1. Монголд гадны олон гүрэн (Хятад, АНУ, Япон, БНСУ, ЕХ-ны улсууд, Их Британи, Канад, Герман гэх мэт) ашиг сонирхолтой болж, өрсөлдөөн хурц байгаа тул Монгол дахь байр сууриа цаашдаа сулруулж хэрхэвч болохгүй. Тэгвэл Орос-Монгол-Хятад-Америк гэсэн дөрвөлжинд манай улс хүчгүй болно. Энэ дөрөв дээр Япон нэмэгдэж магадгүй байна. Тиймээс Монголтой 2009 онд байгуулсан стратегийн хамтын ажиллагааны гэрээнд заасан бүх салбарт хамтын ажиллагаагаа эрх тэгш байдал, харилцан ашигтай байх зарчим дээр тулгуурлан идэвхтэй хөгжүүлэх, өөрийн хүлээсэн үүргийг хатуу чанга, хурдан шуурхай биелүүлэх. Монголын нийгмийн бүх салбарт уламжлалт байр сууриа хадгалан үлдэхээс гадна шинэ байр суурьтай болох. Монголын талын үндэсний сонирхол, санал бодлыг тооцон үзэж, эрх тэгшээр хоёр талын стратегийн харилцааг хөгжүүлэх шаардлагатай.
2. Визийн системийг халах асуудлыг хурдан шийдвэрлэх. Одоогийн байдлаар манай улс ийм хүсэлт гаргаад байгаа бөгөөд Монголын тал хэлэлцэж байгаа болно.
3. Хоёр талын худалдааны хэмжээг ихэсгэх.
4. ХХ зуун дахь ЗХУ-Монгол болон Орос-Монголын харилцааны сайн муу талыг дүгнэн, Монголын шинэ үеийнхний ухамсарт Оросын талаар сайн ойлголт тогтоон бэхжүүлэх. Түүхийн үнэнийг гажуудуулан Оросын талаар, хоёр улсын харилцааны талаар хар бараан яриа гаргаж байгаа Монголын зарим түүхч, улс төрчидтэй идэвхтэй тэмцэх.
5. Дорнод Сибирь, Буриад, Байгалийн хязгаар гэх мэт Монголтой хиллэж байгаа бүс нутагт соёл, эдийн засаг, нийгмийн дунд, удаан хугацааны төсөл хэрэгжүүлэхдээ боломжийн хэрээр Монголтой хамтран ажиллах, Монголын талын ашиг сонирхлыг тооцох.
6. Монголоор дамжуулан Хятад болон Ази Номхон далайн бүс нутгийн орнуудтай худалдаа эдийн засаг, аялал жуулчлал, эрчим хүчний салбарт хамтран ажиллах. Орос, Монгол, Хятад гурван талын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх.
Орчуулсан М.Сугар-Эрдэнэ
Мэдээний линк: http://world.time.mn/content/44877.shtml
– See more at: http://world.time.mn/content/44877.shtml#sthash.q3vxRGWY.dpuf -
КАЗАХУУДЫН МОНГОЛД НЭГДСЭН ТҮҮХ
Урианхай Казак хоёр бол хоёр өөр үндэстэн хийгээд түүхэн үйл явцын дүнд бий болсон үндэстэнүүд юм. Монголын казакууд нь одоогийн ойлгоод байгаа Казакстанаас бус харин Шинжанаас тасран ирсэн байна. Тэд XIX зууны дунд үеэр Алтайн өвөрөөс Шинжан хүртэл нутаглан зуны улиралд Алтайн нуруу даван Урианхайн нутаг луу орж ирэн зусаж намар нь Алтайг даван ургаш нүүдэг байжээ. Тэд Шинжаны Бухтарм голын эх Эрчис мөрөн хавиар нутаглаж байсан байна. Баян-Өлгийн өнөөгийн казакууд чухамхүү эндээс л тасран наашаа гарсан байна. Казакууд Алтайг даван наашаа орж ирсэн явдал нь дараах хэд хэдэн шалтгаантай байжээ.
Үүнд:
1. 1850-иад оны үед Хятадад Тайпины бослого гарч үүнийг дагаад Мусульман шашинтнууд ч гэсэн даган хөдлөж энэ нь Шинжаныг бүхэлд нь хамарч дайн дажинаас дүрвэсэн хүмүүс алтайг давахад хүргэсэн бололтой.
2. Бас нэг шалтгаан нь овог хоорондын зөрчил байсан бөгөөд жижиг дорой овогууд нь бусад овогийнхоо эрхшээлд орохгүйн тулд Алтайн зүг зугтсан байна.
3. Гуравдахь гол шалтгаан нь XVIII зууны дунд үе гэхэд Алтайн уулархаг нутагуудад Манжийн ноёрхол арай л хүрч амжаагүй байсан бөгөөд энэ нь эрх чөлөөг хайн ирсэн хүмүүст аятай сайхан газар байсан юм. Казакууд алтайг даван орж ирээд мал маллахад тохиромжтой, бэлчээр байгалын баялаг сайтай газар нутаг гэж онцолсон бөгөөд Урианхай нартай хэлэлцээр хийж Даян нуур хавиар зусдаг байснаа сүүлдээ давран олноороо өвөлжих болсон байна.
Улмаар сүүлдээ давран Урианхайн нутгаас явалгүй XIX зууны хоёрдугаар хагас 1869 оноос бүр мөсөн суурьшиж эхэлжээ. 1870 оноос Урианхай Казакуудын хооронд газар нутгийн маргаан байнга гарах болж хэрүүл маргаан нь сүүлдээ томоохон зэвсэгт мөргөлдөөн болж байсан байна. Тэр ч байтугай хасагууд сүүлдээ “Бидэнд газар олгож өг” хэмээн Манжийн хаанд хүсэлт өргөдөл гарган өгч байсан юм.
Урианхайн томоохон ноёдууд хасагуудад газрыг түрээслэн олгон хариуд нь таван хошуу мал алт эрдэнэс, ангийн үс түлээ түлш авдаг байжээ. Казакууд нь 1911 он хүртэл Манжийн харьяанд байсан ба 1911 оны хувьсгалын дараагаар автономит монголын харьяанд Богдын зарилгаар орсон юм. 1921 онд ардын ардчилсан хувьсгал ялсны дараа казакуудад газар нутаг бэлчээр олдон Урианхайн нэгэн адил эрх тэгш эрхтэй болсон юм.
1930 онд Намын төв хороо, Засгийн газар Казакуудад газар нутаг олгох тухай тогтоол гаргажээ. Уг тогтоол ёсоор урд тал нь улсын хил, зүүн ба хойт талаар Дэлүүн, Хонгор өлөн, Хатуу, Өлгий, Орогтоос урагших газрыг Урианхайтай хамтран тэгш эрхтэйгээр эдлэхээр олгожээ. 1930-аад оноос эхлэн нам төрөөс казакуудын талаар зарим арга хэмжээг авсан байна. Сургууль эмнэлэг дэлгүүр хоршоо гэх мэт. Гэсэн хэдий ч тэд тогтож сууж чадалгүй удаа дараа хорлон сүйтгэх арга хэмжээ явуулж байсан юм. 1931 оны хавар казакын овогийн удирдагч нар өөрсдийн ард олныг дагуулан алтайг даван нүүх болжээ. Энэ явдлыг зогсоох гэж оролдсон нам төрийн ажилтан албан хаагчдыг алж устган зэвсэгт мөргөлдөөн хүртэл гарсан байна.
Тэдгээр алтайг даван нүүсэн ард олон 1932 онд эргэн ирсэн боловч мөл хөрөнгөө алдан ядуурлын туйлд хүрсэн байсан юм. Казакын ноёдууд монголын казакуудыг салгахын тулд янз бүрийн арга зохион зэвсэгт бослого гарган мөн гоминданчуудтай хуйвалдан 1943-1948 оны хооронд монголын баруун хязгаарт үймээн гаргаад дарагдсан билээ.
Османы тухай та бид сайн мэднэ. Түүний тухай дараа бичнэ. Казакууд 1931 он хүртэл Чандмань уул аймгийн харьяанд байгаад 1940 онд бие даасан Баян-Өлгий аймаг болжээ. 1991 онд ЗХУ задран түүний бүрэлдэхүүнд байсан Казакстан улс тусгаар бие даасан улс болсны дараа 20,000 гаруй өрх айл казакстанд очсон боловч төдий л аз жаргалтай байж чадалгүй ихэнх нь эргэн буцаж ирсэн байна. Казакуудын Монголд нэгдсэн түүх товчхондоо ийм байна.
Сямби, Түрэг, Монгол бүлгээс хуулав -
Дайралцаа
Мөн аман зохиолд “хүүхдийн аман зохиол” хэмээх цэвэр биеэ даасан төрөл байдаг үүнийг үгэн наадам ч гэж нэрлэх нь бий. Үгэн наадамд хэл зүгшрүүлэх үг, түргэн хэллэг, жороо үг, зугаа үг, оньсого зэрэг нь багтдаг бөгөөд үүний нэгэн тод жишээ болох “Дайралцаа үг” буюу аялгат тоглоом юм.
Дайралцаа үг нь эртний уламжлалтай. Дээр үеэс хүмүүс мэндээ мэдэлцэх, нутаг усаа асуулцах харилцан ярианаас эхлэн зарга үүсгэхэд нэг нь нөгөөгөө уран үгээр давах харилцаанаас үүдэн дайралцаа үүссэн гэж үздэг. Хүүхдүүд хоорондоо хурдан сэтгэх чадвар шүлэглэх авьяасаа солилцон цэц булаалдахад зориулагдсан уран хошин харилцаа шүлэг юм. Уран үгийн холбоогоор оюун ухааны цэцийг булаалддаг дайралцаа хэмээх аялгат тоглоомыг зарим газар дандилдах хэмээн нэрлэдэг (Д.Cампилдэндэв). -
Төмөр хаан алтан ордны улсыг дайлсан нь буюу ижил мөрний дэргэд болсон их тулалдаан
Цагаан Ордоос хөөгдсөн Тохтамыш Төмөрт хандан тусламж эрэн очиход, тэрбээр Чингис хааны алтан ургийн хүний хувьд хүндэтгэлтэйгээр хүлээн авч, албат харьяат, эд хөрөнгө, мөн байлдах цэрэг өгч, удаа дараагийн бүгэлгүй тэмцлийг нь ивээн тэтгэсний эцэст од хийморь нь гүйсэн Тохтамыш бүх өрсөлдөгчөө дийлэн, дэлхийн хамгийн хучирхэг хаадын нэг болсон билээ. Тэгээд их ван, удамт ноёд, өдий төдий улс ард түмнийг захирсан, Чингис хааны удам, Зүчийн улсын хууль ёсны залгамжлагч болсон тэрбээр Трансоксанийн нэг л мужийн эмир ноёны хэмжээнд буюу Төмөрийн хамжлага мэт явахыг хүлцэн тэвчсэнгүй. Ил хаадын улсын үеэс булаалдан ирсэн зах хязгаарын нутаг Азербейжаны төлөө хэд хэдэн удаа Төмөртэй зэвсэг зөрүүлжээ.
Өөдлөн дэгжих замыг нь сэтгэл харамгүй засаж өгөөд, Алтан Ордны улсын хаан болгосон Тохтамышийг өөрийн нь эсрэг ийн мөчөөрхөн тэмцэх болсонд эгдүүцсэн Төмөр 3 жилийн турш Алтан ордны улсын эсрэг хийх аян дайнд бэлтгэв. Тэрбээр Тохтамышийн өстөн Зүчийн удмын гурван ч хунтайжийг энэ үед талдаа татаж чадав. Тэд Алтан Ордны улсын харьяат овог аймгуудаас хувь хүртэнэ хэмээн найдаж Төмөртэй зам нийлжээ. Мөн Зүчийн улсаас гаралтай Ногайн удмын хүн болох Крымийн монголчуудын нэгэн хааныг Төмөр зөвлөхөө болгоод их аян дайнд мордов.
Тохтамыш айсуй аюулын тухай мэдээ авсан бололтой, элч нар нь Төмөрийн цэргийн хүрээнд хүрэлцэн ирэв. Тэд Төмөрт бэлэг сэлт болгон хурдан морьд, эрдэнийн чулуун чимэг бүхий оройвч, богочтой анч шонхор шувуу барив. Төмөр шонхор шувууг гар дээрээ суулган, ихэд анхаараад, эзнийхээ харамслыг илэрхийлж, өршөөл эрэх үгсийг өвдөг сөгдөн айлтгаж буй элч нарыг огтхон ч тоосонгүй. Тэгж тэгж эцэст нь, түүний өгсөн хариуг түүхчид нэг бүрчлэн тэмдэглэсэн байдаг ба тэр нь 55 нас сүүдэр зооглосон Төмөр хаан дээрээ хэнийг ч байлгаж тэвчдэггүй, өөрийгөө Чингис хааны удмынхныг ч шүүх эрхтэй гэж үздэг Азийн жинхэнэ дарангуйлагч гэдгийг харуулдаг билээ. “Тохтамышт бидний хүргэсэн тус, түүний төлөө хийсэн бидний буянд үйлийг дэлхий гэрчилнэ. Тохтамыш бөөн шарх сорви болж тун ч зовж зүдэрч, ядарсан амьтдын хоргодох буяны газар болсон миний ордонд дүрвэн ирж, бидний ивээлд орсон нь үнэн билээ. Гэвч тэр урьд өмнө тангарагаасаа няцаж, шудрага бусаа харуулсан нь олонтоо тул, бид ч бас түүний уран гоё үгэнд хууртаж байх гэнэн улс бишээ. Бид санаж төлөвлөсөн үйлээ хойш тавилгүй хийх болно. Бидний хэнийх нь зөв хэнийх нь буруу болохыг дайны тэнгэр мэдтүгэй” хэмээсэн ажгуу. Тэгээд тогтсон ёсыг дагаж элч нарыг дайлж цайлахдаа чанд харгалзжээ.
Чингис хааны нарийн тооцоолж төлөвлөсөн аян дайнууд, дайснаа нэгд нэгэнгүй судалдаг арга ажиллагаатай харьцуулбал, Алтан Орд улс руу хийсэн Төмөрийн энэ аян дайн хэтэрхий хөнгөмсөг, балмад явдал гэж болохоор бөгөөд ямар ч жанжин тоглохооргүй мөрийтэй тоглоом мэт байлаа. Буман хүн бүхий их цэргийг огтоос таньж мэдэхгүй газар руу, Тохтамыш гэдэг дайсан тэнд хаа нэгтээ байгаа, олж цохино гэж хөтөлж явна гэдэгүнэхээр хөнгөмсөг гэхэд багадмаар үйл байв. Гэвч тэрхүү буман хүн өөрийн удирдагч Төмөрт сохроор итгэж явав. Ийнхүү 3 cap хаашаа зорьж буйгаа ч мэдэхгүй, хүний бараа бараг харалгүй, Тохгамыш ч, түүний арми нь ч хаана байгааг мэдэхгүй довтолгов. Хүнс тэжээл хорогдсон тул талх тариа хэн хүн зоргоороо авч идэхийг хориглож, зөрчсөн этгээдийг цаазаар аваачихыг жанжин сайд нарт чандлан тушаасан нь хэцүүдсэн хэрэг байв. Ингэсээр нэг өдөр Төмөр нийтээр ан хийх зөвшөөрөл өгч, эртний монгол заншлаар томоохон хэмжээний газрыг бүслэн авч, зэрлэг амьтдыг дотогш нь үргээн хомроглон авласнаар, хэд хоног махан хоол хүртэж, цэрэг дайчдын сэтгэл санаа дээшлэн аянаа үргэлжлүүлэв.
Тоболь голын эхэнд Төмөр бууж цэргээ засаад, нийт дайчдынхаа зүрх зоригийг чангалахын тулд томоохон ёслолын жагсаал үйлдэж, цэргээ баруун, зүүн жигүүр, төв толгойн ангид хуваагаад, байлдааны журамд оруулж, зүрх зоригийг бадраасан гал цогтой үг хэллээ. Цааш явахдаа дайсан этгээдийн талаар бага сага зүйл олж мэдээд, аянаа өрнө зүг Урал мөрөн рүү чиглүүлэв. Ийнхүү дөхөж ирэхэд голд гурван гарам байвч Төмөр алинд нь ч цэргүүдээ ойртуулсангүй, тулж очсон газраараа хөвж гаталсан нь түүний аминд оров. Тохгамыш гармууд дээр цэрэг бүгүүлэн амдуулж байжээ. Цэрэг цаашлан явсаар эцэст нь Самара голын эрэг дээр тунчиг сэрэмжтэй урагшилж явсан толгойн ангиуд нь дайсны цэргийн чимээг сонсчээ. Ингээд Төмөрийн их цэрэг тэр дороо зогсож хүрээлэн бууж, цэргийн дарга, овог аймгийн удирдагч нараа цуглуулан үнэтэй бэлэг сэлт тарааж, соёрхол ивээл үзүүлж, ихэд найртай загнасан нь шийдвэрлэх цаг мөчид хүмүүсээ урамшуулж баярлуулан, өөртөө үнэнч байх арга сүвэгчилсэн нь тэр байлаа. Энэ мөчөөс эхлэн хэнбугай ч байлаа гэсэн цэргийн ангиасаа холдож салах эрхгүй болов. Цэргийн хүрээ бүр хоноглох газартаа суваг шуудуу тойруулан ухаж хүрээлээд, харуул манааг чангатгав. Ийн дайсан гэнэдүүлэн дайрахаас ч, өөрийн цэрэг оргож зугтахаас сэргийлж, өдөр тутам байлдааны журмаар явсаар байвч дайсныг бас л олж үзээгүй байлаа. Дайсан тухай бүр ийнхүү зайлчихаад байгаа нь цэрэг дайчдыг эвгүйцүүлэх болов. Тал нутаг өнгөрч ой шугуй, чийг намагтай газар эхэлж, цааш хэрхэн явахаа ч мэдэхээ байлаа.
Энэ үед Тохтамыш Төмөрийн цэргийг урт аянд ядарч зүдэрч явааг мэдэж, намаг балчигтай газар зориуд дагуулж оруулах санаа сэдэж байгааг нэгэн олзны хүн Төмөрт мэдүүлэв. Энэ мэдээг цэргүүдэд тараахгүйн тулд олзны хүнийг хороолгож, аянаа хурдавчлахыг тушаав. Нэгэн гол гатлах үеэр толгой анги нь дайсны яггүй хүчтэй таарч хамх цохигджээ. Торгон цэргээ толгойлж тулалдааны талбарт давхиж ирсэн Төмөр дайсны тэр цэрэг Тохтамышийн арын сэргийлэх анги байсныг мэдэв. Төмөр хоёр түмэн цэргээ авч дайсныг нэхэж, тулалдаанд дуудаж оруулах арга эрэлхийлэхийг хүү Омар шейхэд тушаажээ. Ийнхүү Омар шейх гол цэрэгтэйгээ дайсныг гүйцэж, нэг хоногийн дараа Төмөр өөрөө хүрэлцэн иржээ. Хоёр их цэрэг ийнхүү бие биетэйгээ Төмөрийн нүсэр аян дайн эхэлснээс хойш дөрвөн сарын дараа анх нүүр тулан учрав. Гэтэл 6 дугаар сарын дунд үе байсан хэдий ч санамсаргүй цасаар шуурч зургаан өдөр тасралтгүй нүджээ. Долоо дахь өдөр нь тэнгэр цэлмэж, Төмөр шийдвэрлэх тулалдаанд бэлтгэв. Түүний цэрэг ядарч туйлдан, өлсөж цангасан байлаа. Харин дайсан этгээд хүчээр давуу, гачигдаж дутагдсан зүйлгүй, таньж мэдэх нутаг орондоо байлаа. Гэвч Төмөрт өөр арга байсангүй. Цэргийнхээ сэтгэл санааг өөд татах, итгэл найдварыг нь сэргээхэд ялалт ус, агаар мэт хэрэгтэй байлаа. Бүхэл бүтэн дөрвөн cap мөрдөж яваад одоо л дайснаасаа халирах юм бол, зориг алдаж буй их цэргийг нь буцах замд нь Тохтамыш арчиж хаях байлаа.
Хоёр армийн цэргүүд говийн элсэнд ургасан өвсний үндсээс ч олон байсан агаад цусан далай урсгахаар илд сэлмээ далайж, туг сүлдээ засаад, бие биенийг дайран оров. Хоёр талын гарамгай баатар эрчүүд сэлмээ гялалзуулж, аварга манчуургаа исгэрүүлэн, арам жад шидсээр, үхэл хагацал дуудсаар тулалдаанд оров. Газар дэлхий үүл мэт тоосонд умбаад, бургилж цалгисан их тэнгис лугаа нааш цааш үймэж давалгайлах нь нэн сүртэй байв. “Улангасч галзуурсан олон морьтон дайчдын дэгдээсэн их тоосонд гэрэлт наран халхлагдан харанхуйлахад, саран авхайн сэвхт нүүр мөнөөхөн тоосонд халтартах ажгуу. Орилж бархирах, уртаар гаслан ёолох дуун агаарт цалгиж, тэнгэр бурхан ч өршөөл аврал эрэх мэт” хэмээн энэ их тулалдааны тухай он дарааллын бичигт тэмдэглэн үлдээжээ.
Тулалдаан 3 өдөр үргэлжлэв. Ахиухан нөөцтэй байх үүднээс Төмөр тулалдааны шинэ дэг сонгож, цэргээ тав бус долоон хэсэгт хуваан алгуур тулалдаанд оруулж байв. Тохтамыш харин давуу хүчиндээ эрдэж, цэргээ хавирган cap маягаар гурван хэсэг байрлуулжээ. Хэрэв энэ л тулалдаанд ялагдах юм бол алс хол үлдсэн эх нутагтаа бас ялагдана гэдгийг Төмөр өөрөө ч, түүний хөвгүүд, жанжин баатрууд ч сайн мэдэж байлаа. Гэвч үнэхээр зориг баатарлаг, хатуужил тэсвэртэй байлдсаар байвч нэг бус удаа ялагдахын даваан дээр очиж, тэр болгонд Төмөр өөрөө шилдэг цэргээ манлайлан тулалдаанд орж, үхлийн аюулыг зайлуулж явлаа. Төмөрийн дэргэд байсан Зүчийн удмын гурван хунтайж тулалдааны үеэр Тохтамышийн цэрэгт явсан өөрийн овог аймгийн цэргүүдийг олж авч, Төмөрийн талд оруулж ирсэн ч байдал дээрдсэнгүй.
Тулалдааны 3 дахь өдөр Тохтамыш Төмөрийн зүүн жигүүрийг сэт татаад гол хүчнийх нь араас цохив. Ингээд л бүх зүйл өнгөрлөө дөө гэхээр болсон тэр мөчид Төмөр тулалдааны төв хэсэгт байлдаж байсан цэргүүддээ мориноос бууж, тулалдааны талбарын төвд хүрээгээ хатгах гэж байгаа мэт гэр майхан босгохыг тушаажээ. Яг энэ мөчид Тохтамыш хааны сүлдэт туг нь унав. Цасаар шуурч байсан 6 хоногийг Төмөр зүгээр нэг өнгөрөөсөнгүй, дайсны тугчийг хахуульдан талдаа татаж, тулалдааны дундуур тусгай дохио өгмөгц хааны сүлдэт тугийг унагаахаар тогтсон байсан ажээ. Хааны сүлдэт туг унана гэдэг хаан алагдлаа гэсэн дохио ажээ. Тохтамыш дайсны ар нуруунд гараад “Одоо л ялалт минийх боллоо” гэж байтал өөрөө гол хүчнээсээ таслагдаж, арчаагүй байдалд орж, тэрхэн мөчвд хааны сүлдэт туг унаснаар “хаан маань нэгэнт алагдсан болохоор одоо тулалдаж үхэх нь утгагүй” гэж бодсон Тохтамышийн цэргүүд сарнин бутарч, эргэн зуггахыг харжээ.
Тиймээс өөрөө ч дайсанд олзлогдохгүйн тулд ч бушуухан зугтах хэрэгтэй болсныг ойлгов. Төмөрийн цэрэг дайснаа Ижил мөрөн хүртэл элдэн хөөжээ. Тал хөндий буман хүний хүүрээр дүүрч, дайсны эхнэр хүүхэд, эд баялаг, мал сүрэг ялагчдын гарт оров. Дайны олз омог гэдэг учир тоймгүй, ийнхүү ганц шийдвэрлэх цохилтоор л олон сарын бэрхшээл гачигдал, асар их зүтгэл чармайлтын үнэ цэнэ төлөгдөж, эхнэр хүүхэн, боол зарц, эд хөрөнгөөр шагнагдаж, хамгийн чухал нь хоол хүнсээр бялхжээ. Дайсны нутгийн гүнд, алс хол Ижил мөрөн дээр үнэт эрдэнээр өвч чимсэн сав, суулганаас зоог барьж, алтан мөнгөн хундага, цомоор архи дарс хүртэж асан зэрлэг агаад өвөрмөц найр эхэлж 26 хоног тасралтгүй үргэлжилсэн байна. Тохтамышийн Төмөртэй хийсэн дайны улмаас Алтан Ордны улс дахин сэргэн өндийсөнгүй бөгөөд энэ үеэс эхлэн дэлхийн эзэнт гүрний ач холбогдлоо алдаж, Азийн соёлын нэгэн төв байхаа больжээ. -
5-10. ЗҮҮНТНИЙ ҮЕД УЛСЫН САНХҮҮ ХООСОРЧ, БАНК БЭЛЭН МӨНГӨГҮЙ БОЛСОН.
5 МАХН-ын тогтоол, шийдвэр, баримт бичгүүд. II боть. УБ.1984. тал 409-496.
1936 оны 2 сарын 10-нд МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн 46 дугаар хурал томоохон үүрэг гүйцэтгэж “Төрөөс шашныг тусгаарласан хуулийг биелүүлэх арга хэмжээний тухай” тогтоол гаргажээ.
1937 оны 3 сарын 25-нд МАХН-ын Төв Хороо “Сүм хийд, лам нарын асуудлын тухай” тогтоол гаргаж, сүм хийдэд шавилж буй 10-17 насны хөвгүүдээс татан авч, Цэргийн яам, Дотоод яам, Сангийн яам, Банк, Худалдаа үйлдвэрийн яам, Ардыг гэгээрүүлэх яам, Эрүүлийг хамгаалах яам, нам, эвлэл, үйлдвэрчний байгууллага, Алтанбулаг, Өндөрхаан, Баянтүмэн зэрэг арван нэгэн газарт 100-500 хүүхэд бүхий тусгай сургуулийг 1937 оны 10 сарын 1-нд нээн байгуулж, нийт 670 хүүхэд бүхий хамарч иргэний боловсрол олгохыг Сайд нарын зөвлөлд даалгажээ1. 1 МАХН-ын тогтоол, шийдвэр, баримт бичиг. Тал 549.
1937 оны 12 сарын 27-нд МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурлаас тогтоол гаргаж, Монголын бүх хүрээ хийдийн сүүлч болох Улаанбаатарын Гандантэгчилэн хийд, Голын цагаан сүм, Дэчин галбын дацан, Очирдарын сүмийн үйл ажиллагааг бүрмөсөн хориглож, Гандан хийдийн барилга, эд хөрөнгийг улсын санд хурааж, зарим дуган сүмийг ЗХУ-ын улаан цэргийн хэвлэлийн газарт үнэ өртөггүй шилжүүлэн өгчээ1. Ингэж олон зуун жил шашинд сүсэглэж байсан монголчууд мөргөж, итгэл хүндэтгэлээ үзүүлэх ганц ч орон хийдгүй болсон нь ард олны шүтэж бишрэх эрх, эрх чөлөөг хамгийн ихээр хаан боогдуулсан, XX зууны Монголын түүхэнд тохиосон нэгэн том эмгэнэлт явдал байлаа.
1900-аад оны эхнээс болон 1917 оны 10 сарын хувьсгалын дараагаас Монголд олноороо нэвтэрсэн буриад иргэдийг ЗХУ залхаан цээрлүүлж сургамж үзүүлэхийн тулд янз янзын арга сэдсэн бөгөөд сонгож олсон зүйл нь Монголын удирдагчдын нэгийг Японы тагнуулын хэрэгт холбогдуулж, Оросоос дүрвэн, Монголд нутагшсан буриадуудыг олноор нь түүний эсэргүү бүлэгт хамруулан, цээрлүүлэн залхаах явдал байв. Чухам ийм зорилгоор 1933 оны зун ДХГ-т ажиллаж байсан зөвлөлтийн сургагч, зөвлөх нарын зохион байгуулсан “Лхүмбийн хэрэг” гэгч сүр дуулиантай хэрэг гэнэт дэгдэж, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ж.Лхүмбийг баривчлан “Японы тагнуул” хэмээн сэжиглэж, ЗХУ-д аваачин байцааж, урьдаас төлөвлөсөн ялаа тулгасан юм. Энэхүү эсэргүү хэрэг гэгчид оролцогчдыг байцааж, үнэн мөнийг нотлох оролдлого 1934 онд үргэлжилж, Хэнтий, Дорнод, Төвийн бүлэг хэмээн ангилж, нийт 317 хүнд ял ногдуулсны дотор 56 хүнийг цаазаар авч, 260 хүнийг 3-10 жил ганданд хорихоор шийдвэрлэжээ. 1 НТАЭ.ф-1, д-6, хн-51, тал 68, ф-1, д-6, хн 7, тал 121-122,131.
Мөн энэ хэрэгт ялласан 125 буриад иргэн ба 700 гаруй буриад өрх айлыг Монголын нутгаас хөөн зайлуулах тушаалыг Монгол улсын ерөнхий сайдад тулган, нууц тушаал гаргуулсан байна.
Ингэж 1921 оны хувьсгалаас хойш Монголын төрөөс анх удаа ийм олон хүнийг нэг дор ялласан бөгөөд энэхүү хэрэг гэгчийг оргүй зохиомол хэрэг хэмээн эсэргүүцсэн ДХГ-ын ажилтан Төгсжаргал, Норовжамц, Цэрэндаш, Ширнэн, Дорждэрэм, Дорж, Дашцэрэн зэрэг хүмүүсийг урван тэрслэгч хэмээн буудан алжээ. Харин энэхүү зохиомол хэргийг бүрдүүлэхэд хүчин зүтгэсэн хүмүүсийг төр засгаас одонгоор хөхүүлэн шагнасан байна. Чухам энэ үеэс улс төрийн хэлмэгдүүлэлт хүч авч, 1937 оны намар оргилдоо хүрсэн юм.
МАХН-ын нэр хүнд ч бас буурч байв. Тухайлбал, “… 1932 онд намын гуравдугаар шалгалтын явцад намын 42 000 гишүүдээс олон хүн сайн дураараа гарч, 3000 гаруй хүн хөөгдсөн”5 бөгөөд түүнээс хойш намд элсэгчдийн тоо харьцангуй цөөрч, 1934 онд намын IX их хурлын үед 8000 орчим гишүүнтэй болсон байлаа6. Мөн МАХН-ын удирдлага ч намын дүрмээ зөрчиж 1935, 1938 онд нэг ч удаа Төв Хорооны бүгд хурлаа хуралдуулаагүй байна. Мөн Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурал нь 1932-1935 он хүртэл хугацаанд алдаг оног хуралдаж, аар саархан зүйлийг ёс төдий хэлэлцэж байлаа.
5 МАХН-ын тогтоол, шийдвэр, баримт бичиг. II боть /1929-1940/ УБ.1984 он. Тал 344.
6 Коминтерн ба Монгол УБ. 1996. Тал 419.
Нам бол эзэрхэг түрэмгий ба феодалыг эсэргүүцсэн хувьсгалыг амжилттайгаар туйлд хүргэхийн тулд ард түмнээс тэмцэж буй хувьсгалын тэмцээнд тэдгээрийн улс төрийн зохион байгуулагч бөгөөд удирдагч мөн”3 хэмээн МАХН-ын шинэ дүрэмд тодорхойлжээ.
3 МАХН-ын тогтоол, шийдвэр, баримт бичиг. 2-р боть. /1929-1940/.УБ. 1984. Тал 428. -
Засгийн газрын нууц тогтоолоор шонхороо гаргасаар байх уу?
Манай улс анх 1993 оноос идлэг шонхор шувууг арабуудаар бариулж гадаадад гаргаж эхэлсэн байдаг. Ингэхдээ гадаадад гаргах шонхорын тоог Амьтны тухай хуулийн 24-р зүйлийн 24.3-т заасны дагуу Засгийн газрын тогтоолоор жил бүр ил тод баталдаг байв. Амьтны тухай хуулийн 26 дугаар зүйлд ан амьтан, загас, шувууг ахуйн, үйлдвэрлэлийн, тусгай гэсэн гурван зориулалтаар агнаж, барьж болно гэж заасан байдаг.
Ахуйн зориулалт гэдэг нь анчид, ан сонирхогч иргэд, малчид тухайн орон нутаг /сум/ -аас нь зохих зөвшөөрлийг авч өөрсдийн ахуйн хэрэгцээнд нэн ховор, ховроос бусад цагаан зээр, бор гөрөөс, гахай, тарвага, үнэг, хярс, ус намаг, ой хээрийн зарим шувуу, түгээмэл тархацтай загас зэрэг ан амьтныг агнах, барихыг хэлдэг.
Монголчууд улсын түүхий эдийн бэлтгэл болон экспортод зориулан тарвага, үнэг, хярс, чоно зэрэг үслэг ан амьтад болон цагаан зээр, бор гөрөөс, гахай зэрэг ан амьтдыг олон тоогоор буюу үйлдвэрлэлийн зориулалтаар агнуулж, мах, арьс зэрэг түүхий эдийн зүйлийг нь гадаад, дотоодын хэрэгцээнд нийлүүлж байсан үе бий. Сүүлийн үед бараг бүх төрлийн ан амьтдын тархац, нөөц, тоо толгой багассан учраас одоо зөвхөн ганц хоёр нуурын загасыг үйлдвэрлэлийн зориулалтаар бариулж урд хөршид гаргадаг болжээ.Тусгай зориулалт гэдэг нь зарим ан амьтдыг гадаадын анчин жуулчид, иргэдэд болон дотооддоо соёл, шинжлэх ухаан, эмчилгээний зориулалтаар цөөн тоогоор агнуулж, бариулахыг хэлнэ гэж Амьтны тухай хуульд тус тус зааж өгчээ.
АРАБ РУУ ГАРГАДАГ ШОНХОРЫН ТОО 26 ДАХИН НЭМЭГДЖЭЭ
Амьтны тухай хуулийн 26.3-т “Тухайн жилд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны нэр, тоо хэмжээг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу сүүлийн 30-аад жил тусгай зориулалтаар буюу гадаадын анчдад агнуулах болон амьдаар нь барьж гадаадад гаргах, соёл, шинжлэх ухааны зориулалтаар агнах, барих амьтны нэр, тоог Засгийн газар жил бүр нэг тогтоол гаргаж ил тод баталсаар иржээ. Энэ нь харьцангуй шударга үе байж. Цаашилбал, Байгаль орчны багц хуулиудын үндсэн буюу эцэг хууль гэж болох Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн “Байгаль орчныг хамгаалах талаарх төрийн чиг үүрэг, зарчим” гэсэн тавдугаар зүйлийн “Төр нь байгаль орчныг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дараах зарчмыг баримтална” гэсэн хоёр дахь заалтын 2.4-т “байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг ашиглах шийдвэр, үйл ажиллагаа ил тод байх” гэж заасан байдаг.
Гэтэл 2014 оны арванхоёрдугаар сард УИХ-ын гишүүн Д.Оюунхорол салбарын сайд болсноор тухайн жилд тусгай зориулалтаар агнуулах, бариулах ан амьтны нэр, тоог баталдаг Засгийн газрын тогтоолоос шонхор шувуу гэдэг нэрийг зориуд хасч, зөвхөн шонхороор тусгайд нь тогтоолын төсөл боловсруулан оруулж Засгийн газрын нууц тогтоол гээчийг гаргуулж эхэлжээ. Энэхүү хууль бус үйл ажиллагааг нь БОАЖ-ын сайдаар нэг жил хүрэхгүй хугацаанд ажилласан Н.Батцэрэг, одоо салбарын сайдын албыг хашиж буй Н.Цэрэнбат нар мэдэж байгаа ч мэдээгүй дүр эсгэн мөн л “Нууц тогтоол” гээчийг гаргуулсаар иржээ.
Идлэг шонхор бол дэлхийд нэн ховордож CITES /Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц/ -ийн I, Нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцийн хавсралтад орсон нэн ховор шувуу.Иймд улс орнууд шонхор шувуугаа хилээр гаргах, худалдаалахыг хориглосон. Сүүлийн жилүүдэд Монгол Улс ганцаараа идлэг шонхороо экспортод гаргаж байна. БОАЖЯ-наас 2015-2019 онд амьдаар нь барьж гадаадад гаргах шонхорын тоог 2012, 2013, 2014 оныхоос хэд дахин нэмэгдүүлснээр барахгүй 2015 оноос өнөөг хүртэл жил бүр Засгийн газрын “Нууц тогтоол” гээчийг гаргуулж нууцлах болсон нь ихээхэн хардлага төрүүлж байгаа юм.ГАДААД, ДОТООДЫН ЭРДЭМТЭН СУДЛААЧИД ИДЛЭГ ШОНХОР ЦӨӨРЧ БАЙГААГ АНХААРУУЛСААР БАЙНА
Монгол Улс шонхороо экспортод гаргаж эхэлсэн үе /1993 он/ -ээс хойш түүхэндээ нэг жилд 395 толгой идлэг шонхорыг гадаадад гаргаж байсан удаа үгүй. Тэгвэл Дэлхийн зэрлэг байгалийн сангаас Лондонд төвтэй Амьтны хүрээлэнтэй хамтран гаргасан Олон улсын эрдэмтэн судлаачдын илтгэл – тайланд “Зэрлэг ан амьтад /хөхтэн, жигүүртэн, шувуу, загас, нялцгай биетэн, хэвлээр явагч/ -ын тоо толгой 1970 – аад оны үеийхээс 60 орчим хувиар багассан” гэж дурдсан байдаг. Мөн 2017 оны есдүгээр сарын 14-нд Киргиз улсад болсон Олон улсын шувуулахуйн холбоо болон Идлэг шонхорын хуралд оролцсон олон улсын эрдэмтэн судлаачид “Сүүлийн хоёр жилд идлэг шонхорын тоо толгой 40 орчим хувиар буурсан” гэж мэдэгджээ. Манай улсад Байгаль орчны сайд асан Л.Гансүхийн 2010 оны тавдугаар сарын 18-ны А/146 тоот тушаалаар Идлэг шонхорын нөөц байршлын судалгааг эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн есөн баг гаргасан байна. Тэд 42100 км замыг туулан тооллогын ажлыг гүйцэтгээд “Манай улсад 6835.8 толгой идлэг шонхор байгаа бөгөөд ангаахайн хорогдол нь 70 хувьд хүрч, үржил нь 15 хувиар буурч байна” гэсэн иж бүрэн судалгааны тайлан-дүгнэлтийг БОАЖЯ-д тухайн үед гаргаж өгч байжээ. Идлэг шонхорын эм нь эрээсээ биеэр харьцангуй том, эрч хүч сайтай байдаг учраас арабууд эмийг нь дагнан барьдаг. Иймээс эр, эмийн харьцаа нь алдагдаж үржил нь буурчээ. Тэгвэл 2016 оны есдүгээр сарын 8-нд Төрийн ордонд болсон “Шонхор шувууны зүй бус хорогдол, түүний шалтгаан нөхцөл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” хэлэлцүүлэгт оролцсон мэргэжлийн судлаачид өндөр хүчдэлд цохиулснаас жилд 6000 орчим шонхор хорогдож байна гэж ярьж байв. Үүний дараа буюу 2017 оны есдүгээр сарын 14-нд Зайсан дахь Цэнгэг ус, байгаль хамгаалах төвд болсон “Цахилгаан дамжуулах агаарын шувуунд махчин шувууд хүчдэлд цохиулах эрсдэл түүнийг бууруулах боломж” сэдэвт Үндэсний анхдугаар зөвлөгөөнөөс МУИС, ШУА-ийн ЕБСБ-ийн хүрээлэн, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн судлаачдын гаргасан дүгнэлтэд “Мэрэгч амьтдын тоо толгой, тархалтын байдлаас хамааран нэг жилд 713-7950, дунджаар 4116 толгой идлэг шонхор хүчдэлд цохиулж хорогддог” гэсэн дүгнэлтийг гаргасан байна.АРАБЫН ХОЙГИЙН ОРНУУДТАЙ ХАРИЛЦААГАА СЭРГЭЭХИЙН ТУЛД ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОДОГ ГЭЖ ҮҮ
Гэтэл С.Оюуныг БОАЖ-ын сайд байх үед буюу 2013 онд 15, 2014 онд 40 толгой шонхорыг гадаадад гаргаж байсан бол Д.Оюунхорол тус салбарын сайд болсон үеээс эхлэн арабуудаар бариулж гадаадад гаргах шонхорын тоог эрс нэмэгдүүлж 2015 онд 149, сайд Н.Батцэрэгийн үед 2016 онд 235, Н.Цэрэнбат сайдын үед буюу 2018-2019 онд нэг жилд гадаадад гаргасан шонхорын тоо тус бүр 395-д хүрч 2013 оныхоос даруй 26 дахин нэмэгджээ.
Анхаарал татаж буй өөр нэг баримт нь Н.Цэрэнбат сайдын хэвлэлд өгсөн /2019.7.10-нд/ ярилцлагад “2010 онд хийсэн шонхорын тооллогоор 7800 орчим байсан бол 2018 оны тооллогоор 10600 орчим болж нэмэгдсэн”. “Өнөөдөр” сонины 2019.11.20-ны дугаарт өгсөн ярилцлагад “Манай оронд 13000 орчим шонхор байгааг 2019 оны тооллогоор тогтоосон бөгөөд түүнээс 400 орчмыг нь агнахад популяцид сөргөөр нөлөөлөхгүй гэж үзээд шонхор агнах квотыг Засгийн газрын хуралдаанаар батлуулсан” гэжээ. Сайдын дурдсан тоо баримт нь бодит байдалд үл нийцэх, зөвхөн арабуудад өгч гаргах шонхорын тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн болох нь түүний байр сууриас илэрхий байна. Учир нь сүүлийн жилүүдэд идлэг шонхор шувууны нөөц, тоо толгой нэмэгдэж 13 мянган толгойд хүрсэн гэж үзэх ямар ч үндэслэл, боломж байхгүйг дээр дурдсан судлаачдын болон судалгааны байгууллагуудын гаргасан тоо баримтаас харагдаж байгаа юм.Мөн Н.Цэрэнбат сайд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Шонхор шувууг Арабын хойгийн орнуудтай харилцаагаа сэргээхийн тулд шонхор барих зөвшөөрлийг олгож байгаа” гэжээ. Энэ нь УИХ-ын гишүүн, төрийн сайд, улстөрч хүний хувьд алдаатай, буруу дүгнэлт гэж үзэхээр байна. Учир нь Монгол Улсын Арабын хойгийн орнуудтай харилцах харилцаа, хамтын ажиллагаа саарсан, сэвтсэн зүйл огт байхгүй. Харин ч сүүлийн жилүүдэд талуудын хамтын ажиллагаа идэвхжиж байгаа гэж үзэх үндэслэлтэй. Үүнийг төрийн сайд байтугай жирийн иргэн хэлэх байх. Ер нь бол 2015 оноос өмнө аливаа зориулалтаар агнах, барих ан амьтны нэр, тоог нууцалж байсан түүх Монгол Улсад байхгүй. Байгаль орчин, ан амьтны талаарх олон улсын гэрээ конвенц болон Монгол Улсын ямар ч хууль тогтоомжид энэ талаар тусгагдсан зүйл байдаггүй.
Амьтны тухай хуулийн 26.3-д “Тухайн жилд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу 2015 оныг хүртэл тусгай зориулалтаар буюу гадаадын иргэд, анчид жуулчдад агнуулах ан амьтны тоотой хамт гадаадад гаргах шонхорын тоог Засгийн газрын тогтоолоор ил тод баталсаар ирсэн байна.Харин “Нууц тогтоол” гээчийг анх санаачлан гүйцэтгэгч нь УИХ-ын гишүүн Д.Оюунхорол юм. Тэрээр 2015 онд БОНХАЖ-ын сайдын албыг хашиж байхдаа арабуудаар бариулах шонхорын тоо, зориулалтыг нууцлах, төлбөр, хураамжийг нь дутуу төлүүлэх, түүгээр үл барам шонхор шувуудыг ямар ч үнэ төлбөргүйгээр тэдэнд бэлэглэх зэрэг хууль бус “шинэ санаачлага” -ыг анх гаргажээ.Засгийн газрын нууц тогтоолын талаар 2016 оны хавар “Үндэсний бахархалаа наймаалцсан нууц тогтоолын эрэлд” гэсэн нийтлэл хэвлэлд гарч байсан удаатай. Түүнд гадаадад гаргах шонхор шувууны тоог нууцлах болсныг шүүмжилж, энэхүү алдаагаа засахыг салбарын сайдаас шаардсан байдаг.
Монгол улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 6.1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, мөн 6.2 –т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж заасан байдаг. Эндээс ард түмний мэдэл, төрийн хамгаалалтанд байдаг төрийн өмчийг хэн нэгэн төрийн түшээ, албан тушаалтан дур мэдэж гадны иргэдэд үнэ төлбөргүй бэлэглээд, ая тал засаад байж болох уу гэдэг асуулт гарч байгаа юм.
Кувейт, Саудын Араб, Эмират, Катар, Бахрейн зэрэг гарын таван хуруунд багтах хэдхэн оронд гаргах шонхорын тоог 1993 оноос эхлээд л Засгийн газраас ил тод тогтоож төлбөр, хураамжийг нь төсөвтөө бүрэн төлүүлчихээд гаргасаар ирсэн баримт бий. Ийм байдалтай 27 жил ямар нэгэн зориулалт заахгүйгээр экспортод гаргасан атал БОАЖЯ-ныхан 2015 оноос эхлэн Соёлын зориулалтаар эсвэл бэлэг нэрээр гаргаж байна гэдэг болсон.
Тухайн үеийн Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын санаачлагаар “Идлэг шонхор шувууг Монголын ард түмний эрч хүч, эрх чөлөө, эв нэгдэл, байгаль дэлхийгээ хайрлах үзлийн бэлэгдэл болгон” Засгийн газрын 2012 оны 101 дүгээр тогтоолоор Монгол Улсын Үндэсний бахархалт шувуу болгон зарлан тунхагласан. Энэ тогтоолыг үндэслэн тухайн үеийн БОНХАЖ-ын сайд асан С.Оюун идлэг шонхорыг ашиг олох зорилгоор гадаад оронд гаргахыг таван жилийн хугацаагаар хориглох тухай Засгийн газрын 15 дугаар тогтоолыг 2013 оны нэгдүгээр сарын 12 –нд гаргуулсан. Гэвч сайд асан Д.Оюунхорол энэ тогтоолыг үл хэрэгсэн нөгөө л “Нууц тогтоол” гэгчээ гаргуулан Үндэсний бахархалт шувуугаа хэдэн зуугаар нь соёлын зориулалт, эсвэл бэлэг гэдэг нэрээр гадаадад гаргах үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болсныг юу гэж ойлгох вэ.
Шонхороос орж буй орлого хаашаа орж, юунд зарцуулагддаг нь тодорхойгүй. Иймд гадагш нь гаргаж буй шонхорын тоог хуульд зааснаар ил тод баталж төлбөр хураамжийг нь төсөвт бүрэн оруулж байхыг шаардах эрх Монгол Улсын иргэн хэнд ч бий.
-
Сорхогтанбэхи хатны түүх
Эзэн Чингис хааны өөрийнх нь соёрхлоор 1203 оны гахай жил Сорхогтанбэхи алтан ургийн дотор орж ирсэн цагаас насан эцэс болтлоо нэр нөлөөтэй бэр байж Чингис хаан, Өгэдэй хаадын хайр ивээлийг хүлээж, “Эш хатан” Бэхитайху хэмээх цол өргөмжлөгдөн гэр бүл, улс орондоо мөн гадаад дэлхий дахинд ихээхэн алдар хүндтэй явсан эрхэмсэг хатан юм. Чингис хааны отгон хөвгүүн Тулуйн хатан Сорхогтан бэхи Мөнх, Хубилай, Хүлэг, Аригбөх дөрвөн хөвүүн төрүүлж өсгөсөн нь Монголын их хаадын зэрэгт хүрч хаан ширээг үе залгамжлан барьж ирсэн түүхтэй. Тулуй эзний үнэнч хань Сорхогтан бэхи түмэн олны хүндтэй бэр болж, түүх сударт “Бодисадвагийн хувилгаан бэр” хэмээн тэмдэглэгдэх хүртлээ нэр төртэй амьдарчээ.
Рашид-ад Диний өгүүлсэнээр:
Сорхогтанбэхи миний хайрлаж байдаг нөхөр минь хааны төлөө, түүний өмнөөс өөрийгөө золиослосон билээ гэж үргэлж ярьдаг байж. Тулуй эзэн нас барсанаас хойш өнчирч хоцорсон хөвүүдээ өсгөн хүмүүжүүлэхийн төлөө ихээхэн чармайсаны үрээр сайн үйлсийг бүтээдэг ёсорхог болгон хүмүүжүүлж, хөвгүүдээ хоорондоо өчүүхэнч төдий маргалдах явдал хэзээ ч гаргуулдаггүй байсан.Хатдыг хоорондоо элэгсэг, эмх цэгцтэй, эргэцүүлэн боддог болгон хүмүүжүүлсэн. Чингис хаан, Тулуй хаанаас үлдэж хоцроод түүний захиргаанд байсан хөвгүүд, ач нар болон цэргийн ахмад ноёдоо хамгаалж хүмүүжүүлдэг. Тэд ч төгс ухаантай, туйлын авьяаслаг гэж биширдэг болохоор түүний айлдсанаас хумсын чинээ ч даварч зөрдөггүй байлаа гэж Рашид-ад Динихэд сайшаан магтаж Сорхогтан бэхийн зөвхөн гэр бүл, үр хүүхдүүддээ төдийгүй харьяал санал бат ноёд, залуу хатдыг хүмүүжүүлэхэд ихэд анхаардаг уужууухаан, холч бодлыг илэрхийлсэн байдгийг дурьдаж үлдээжээ.
Хуралдай, алтан ургийнхны уулзалт зөвлөгөөн, ер нь хэзээ ч хүн болгоны өмнө хамгийн ганган хээнцэр хувцаслаж ирсэн Сорхогтанбэхи бараа бологсод хийгээд цэрэг дайчид , цөмийнх нь сүр жавхланг бууруулж харагдуулдаг сүр жавхалантай хатан байлаа. Цэвэр цэмцгэр биеэ авч явах сүр жавхлан төгөлдөр, эрхэмсэг амьдрахыг үлгэрлэдэг байсан нь харагдана. Хан хөвгүүддээ өндөр боловсрол олгож, цэрэг дайны болон байлдах эрдмийн мэдлэг олгохыг нэн чухалчилсаны үрээр алтан ургын бусад хан хөвгүүдээс даван гарч, хан төрийн эрхийг бариулж чадсан нь Сорхагтанибэхи хатантны төрт ёсны бодлого залгамж чанарыг барьж байсантай холбоотой. Хан хөвгүүд өөрсдөө хэдийгээр эрх мэдэлтэй, зарлиг тушаал буулгах, хориглох бүрэн сүр хүчтэй байсан боловч Их засаг хуулийг зөрчих юмуу өөрчлөхийг хориглосон хатуу зарчмыг Сорхогтанбэхи хатан баримталж байсан байна.
“Холын хүнд өршөөл тус хүргэвээс
Алдар нэр дуурсана
Ойрын хүнд асрал өглөгийг хүртээвээс
Эв эе бүтээл, хүчин нэмэгдэнэ”.гэсэн Чингис хааны билиг сургаалыг Сорхогтанбэхи хатан мөрдлөг болгож байсан нь лавтай байна.
Гүюүг хаан их цэрэгтэйгээр Бат хааны хязгаар тийш хөдөлмөгц, Сорхогтанбэхи Бат хаанд нууцаар яаралтай элч довтолгож, Чингис хааны алтан ургийн хоёр их хаад хоорондоо нүүрлэн тулалдаж, ахан дүүсийн цус урсан монгол түмэнд хүнд гарз тохиолдож ч болох түүхэн эгзэгтэй мөч үүсээд байсныг Сорхогтан Бэхи хатан эвлэрүүлж чадсан байдаг. Тулуй хааны ууган хөвүүн Мөнхийг ухаан билэг төгс, авьяаслаг хаан байхаар бэлтгэгдсэн нь төрт ёсонд Сорхогтан Бэхи хатны гүйцэтгэсэн том гавъяа юм. Бат хаан түүнийг байхад яахин би хаан болохсон билээ. Мөнхийг дэмжээд ах дүүс, төрөл төрөгсөд ба бүх ноёдыг Мөнхийн захиргаанд оруулан захируулж, Мөнхийг онон, хэрлэнд очиж хаанд өргөмжлүүлэхээр явуулсан байдаг. Хаан сууж байх эрхийг Тулуйн өрхийнхөнд шилжүүлж, бататгах нь Сорхогтанбэхийн авьяас, түүний алсыг харах чадварын ач нь. Бат хааны элэгсэг дотны ухаалаг алхам түүний тус дэмжлэгтэйгээр Мөнх хаан ширээнд суужээ.
Мөнх их хааны сэнтийд заларсан явдал нь Монголын эзэнт их гүрний их хааны ширээг эзлэхийн төлөө Чингис хааны олон ач хөвгүүд, хатад тэдгээрийг дагалдсан их ноёд, сайд, баатар жанжидын идэвхтэй оролцсон өрсөлдөөнд ухаан билэг, авьяас чадварт хатан эх Сорхогтанбэхийн зүтгэлийн ач буян их байсан билээ.
Сорхогтанбэхи хатан түүнд заяасан ухаан, авьяасынхаа ачаар л тэр хөвүүдээ үеэл ахан дүүсийнх нь түрүүнд гаргаж, хаан төр ба хааны зэрэгт хүргэж чадсан нь эргэлзээгүй юм. Сорхогтанбэхи хатаны хөвүүн Мөнх, Хубилай, Хүлэг, Аригбөх гэсэн хөвгүүд нь он жил дарааллын хуудаснаа Хаан ширээнд сууж байжээ.
Төвшин сайхан их засгийг Тулуйн удам бариад байвал
Төвгөө судах гурван дайсныг монголчууд үзэхгүйсэн.
Угсаасайт хөвүүдээ, улсын эзэд болтол хүмүүжүүлж
Ургын урагтаа хүндлэгдэж, улс гүрэндээ алдаршаад
Тулуй эзэн-эр нөхрийнхөө хойноос тэнгэрт хальсан ньТөрт ёсонд хүндхэн гарз тохиолдсон нь түүхэнд үлджээ. Түүний нас барсан үеэс алтан ургынхны цаашдын эв нэгдэл сүрхий ганхсан байдаг нь Сорхогтанбэхи хатны орон зай үгүйлэгдэх болсоныг харуулдаг. -
№5-9 Лам нарын бослого
1 НТА.ф.4, д.3.хн.186.тал 102
1932 оны 4 сарын 14-нд Намын Төв Хороо, Засгийн газраас бослогыг дарах тухай шийдвэр гаргаж, Ж.Лхүмбэ даргатай Засгийн газрын бүрэн эрхт комиссыг томилжээ. БНМАУ-ын Бага хурал, Засгийн газрын товчооны Тэргүүлэгчдийн 1932 оны 4 сарын 17-ны өдрийн хамтарсан хурлын тогтоолд: “эсэргүү хөдөлгөөнийг газар авахуулахгүй цохиж, хор аюулыг нийтэд таниулахын тулд Ж.Лхүмбэ тэргүүнтэй, Ц.Гиваапил /ДХГ/, Санжмятав /цэргийн/, Г.Цэдэн-Иш /Эвлэлийн Төв Хороо/ нарын таван хүний бүрэлдэхүүн бүхий комиссыг улс төрийн гэмт хэрэг шүүн таслах эрх хэмжээтэйгээр томилжээ.
Монгол орны Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай гээд л бараг бүх аймгийг хамарсан зэвсэгт тулалдаан хийж, түүнд лам, хар нийлсэн хэдэн арван мянган ард иргэд хамрагджээ. Энэхүү зэвсэгт бослогын уршгаар олон хүний амь эрсдэж, улс оронд ихээхэн хэмжээний хохирол учиржээ.
НТХ-ны нарийн бичгийн дарга Ө.Бадрах, З.Шижээ, Ерөнхий сайд Ц.Жигжиджав, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга Л.Лааган нарын болчимгүй, бодлогогүй үйл ажиллагаа байсан мэтээр НТХ-ны нарийн бичгийн дарга П.Гэндэнгийн илтгэлд цохон тэмдэглэсэн байна.
Төв, орон нутгийн засаг захиргааны байгууллагын хэт нүсэр орон тоог цомхтгох нь зүйтэй гэж үзсэн юм. Тухайлбал: Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх Бага ястны зөвлөл, Өлсгөлөнгийн комисс, Эмэгтэйчүүдийн комиссыг татан буулгаж, тэдгээрийн үүргийг Улсын Бага хуралд хариуцуулжээ. Мөн Улсын хянан байцаах яам, Эдийн засгийн зөвлөл, Улсын инженерийн газар, Арбитрын комисс, Хүчнийг хамгаалах төв хороо, Латин үсгийн хороо, Соёлын довтолгооны штаб, Цааз хуулийн комисс, Бурхангүйчүүдийн төв зөвлөл, Биеийн тамирыг сайжруулах зөвлөл, Улсын батлан хамгаалах зөвлөл зэрэг улсын төсвөөр санхүүждэг арав гаруй газрыг татан буулгаж тэдгээрийн үүргийг зохих яам, газруудад хавсруулав. Ингэснээр захиргааны байгууллагын нэг жилийн зардлыг тавин хувиар хямдруулах боломжтой болов.
1934 онд А.Амарын санаачлагаар улсын хэмжээний бүх аймаг сумын тэргүүний хашир туршлагатай малчдын зөвлөлгөөнийг анх удаа хуралдуулсан явдал юм.
1938 оны эцэст улмын хэмжээгээр 52 нэгдэлд 1550 гаруй гишүүд хамрагдаж, мал адгуулж, тариалан эрхэлж, жин тээж байв.
1930-аад оны дундуур Төмрийн завод, Монгол тээхийн засварын баазыг нэгтгэж, ширэм хайлах, металл хийц үйлдвэрлэх, авто машины мотор засварлах, хөдөө аж ахуйн ба бусад хэрэгцээний зарим сэлбэг засварын зүйл үйлдвэрлэх болсон байна.
1936 онд Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Монголтрансыг бүх хөрөнгийнх нь хамт БНМАУ-д шилжүүлэн авсан нь ачаа эргэлтийн хэмжээг нэмэгдүүлжээ.
1937 онд Налайх-Улаанбаатарын төмөр зам, 1939 онд Соловьеюск-Баянтүмэнгийн төмөр зам ашиглалтад орсноор улс ардын аж ахуйн дэд бүтцэд цоо шинэ салбар бий болжээ.
1934 онд Монголын радио хороо байгуулагдаж, 1940 он гэхэд бараг бүх аймаг радио нэвтрүүлэг хүлээн авч дамжуулах станцтай болж, радио цэгийн тоо 4350 болсон байна.
1932 оны зунаас эхлэн ЗХУ-ын худалдааны байгууллага “Стормонт”-ийн үйл ажиллагааг зогсоож, түүний бүх хөрөнгө, барааг “Монсов бөөнөөр”-т шилжүүлжээ.