Category: Монгол үндэсний түүх

  • Цөвүүн цагт цөс зоригоо гээгээгүй Хөхтөмөр жанжин.1

    1362 оноос Юань гүрний ордны дотор зөрчил тэмцэл туйлдаа хүрч хоорондоо талцан байлдав. Ийм нөхцөлд гүрний өмнө хэсэгт бэхжиж байсан босогчдын эсрэг тэмцэх ямарч бололцоо байсангүй. Тогоонтөмөр хааны цэргийн ангиуд дотроос Хөхтөмөр жанжны удирдсан монгол цэргийн анги хамгийн хүчтэй, сургуультай, дэг журамтай нь байжээ. Энэ үед Тогоонтөмөр хаан Хехтөмөр жанжныг цэргийн хамт хятадын өмнөд нутагт илгээж, Чжу Юанчжанаар толгойлуулсан босогчдьш хүчийг бут ниргэхээс гадна, өмнө зүгийн монголчуудыг буцаан татахад замын хаалт саадыг сэтлэх үүргийг өгсөн байна. Хөхтөмөр жанжин цэргээ аван хөдлөх тэр мөчид Сослон түшмэл, хаан хөвүүн, Бортөмөр жанжин нар хуйвалдаан байгуулж, Тогоонтөмөр хааны амийг хөнөөх гэжээ. Иймээс эзэн хаан Хөхтөмөрийг хятадын өмнөд нутагг явахыг түр зогсоож, хаан төрөө хамгаалж, хуйвалдааныг илрүүлэн дарахыг даалгасан байна.

    Хөхтөмөр жанжин Сослоныг барьж, Бортөмөрийн цэргийг бутцохив. Тэр цагаас Хөхтөмөрийг хаант төрийн бүх цэргийг ерөнхийлөн захирах жанжнаар тохоон томилж, монгол цэрэг, тамачи цэрэг, уйгур цэргийн бүх хүчийг нэгтгэн, түүний мэдэлд өгчээ. Ингээд хоёрдахь удаагаа хятадын өмнөд нутагт очиж бослогыг дарахаар явах гэтэл хэргийн байдал ондоогоор эргэсэн болох нь мэдэгдэв. Хятад газрын эздийн цэргийн гол хүчийг захирсан Ли Сыцзи урван тэрсэлж, Хөхтөмөрийн эсрэг довтлохоор бэлтгэжээ. Мөн бослогын удирдагч Чжу Юанчжан өөрийнхөө цэргийн хүчийг хэд хувааж, Хөхтөмөрийн цэргийн өмнөөс тосон хэдэн талаас нь бүслэн байлдахаар төлөвлөжээ. Хаан эцгээсээ төрийн эрх булаах гэсэн хаан хөвгүүн Хөхтөмөрт ялагдсандаа өс өвөрлөж, Бортөмөрийн үлдэгдэл цэргийг цуглуулан, Хөхтөмөрийг араас нь хөөн цохих ажлыг бас хийжээ. Тийм нөхцөлд Хөхтөмөр жанжин хятадын өмнөд нутагт гүн нэвтрэн орж, байлдах ямар ч нөхцөлгүй олсон бөгөөд уул хэргийн үнэн байдлыг эзэн хаандаа учирлан хэлж, цэргээ умардад ухрааж, хамгаалалтын байдалд оруулжээ.
    Хөхтөмөр жанжин умард хятадын нутагт босогчдын хүчтэй хэд хэдэн удаа сүрхий тулалдсаны дараа дан монгол цэргийн хүчийг цуглуулан, монгол нутагтаа ухран хамгаалалтын байдалд оржээ. Тэрбээр энэ үед Мин улсын хааны цэргийн ерөнхийлөн захирагч Сюй Датай хэзээ нэгэн цагт эр охиноо үзсэн тулалдаан хийнэ хэмээн тангараглалцсан гэдэг. Энэ үед Мин улсын цэрэгт түрэгдэн, цагаан хэрмийн ард гарсан монголын эрх баригчид хүчээ гурван чиглэлээр бөөгнүүлэн, тэмцэж эхэлжээ. Чуулалт хаалга, Гу бэй коугийн ард байсан монгол цэргийн гол хүчийг Инчан хотод нийсэллэх болсон Тогоонтөмөр хаан захирч байв. Баруун хэсэг нь Хөхтөмөр жанжны удирдлага доор Ганьсу зэрэг баруун мужуудыг алдахгүйг хичээхийн хамт, байлдааны ажиллагаагаа гол хүчтэйгээ уялдуулан зохицуулахыг хичээж байсан бол, зүүн хэсэг нь Нагачу жанжны удирдлаганд Бээжингээс зүүн тийш Ляохэ голын хөвөөн дээрх Зиньшан ууланд байрлаж байв.

    Эдгээр хүчнээс Хөхтөмөр жанжин л хятад цэрэгтэй шургуу байлдаж, үе үе сүрхий цохилт өгчээ. Харамсалтай нь, нөгөө хоёр жигүүрийн цэрэг түүнд олигтой дэмжлэг үзүүлэхгүй байлаа. Иймээс төвийн болон зүүн жигүүрийн цэрэг цохигдон ухрахад, Хөхтөмөр жанжин цэргийнхээ эмх цэгцийг алдалгүй алгуурхан ухарч, гандаардан түгжигдэх аюулаас сэргийлэхээс аргагүй болжээ. Ийнхүү хаант төрийн дотоодын бослого хямралын эрхэнд Юань улс мөхөж, монголын хаад эргээд хуучин уугуул монгол нутагтаа ирж, Хархорумд нийсэллэн суух болов. Аюушидар хааны үед монгол улсаа бөөгнүүлэн төвхнүүлэхийн тулд Хархорумд цэргийн гол хүч байх ёстой гэж үзээд, Ганьсуд их цэргийн хамт байрлаж байсан Хөхтөмөр жанжинг дуудан ирүүлж, монгол цэргийн ерөнхийлөн удирдах захирагчаар тохоон томилжээ. Юань гүрний үед Хөхтөмөрийн удирлаган доор байсан цэргийн эрхтнүүд цэргийнхээ хамт Монголд хүрэлцэн ирснээр маш их хүч бүрдээд байв.

    Энэ үед шинэ тулгар хүчээ авч буй Мин улсын цэрэг довтлон ирнэ гэдгийг урьдчилан мэдэж, Хархорумын цэлгэр хөндийгөөр цэргээ сургуулилж, агт морио амрааж нилээд сайн бэлтгэжээ. Хөхтөмөр бол хятад газар олон удаа байлдаан хийж, ялалт байгуулж явснаас гадна хятад цэрэгтэй байлдах аргыг их сайн мэддэг байжээ. Хятад цэргийн хоол хүнсийг таслан эзлэх, гэнэт дайрч сандралд оруулах, түр ухарч зугтаад эргэж цохих зэрэг аргыг тэр хэрэглэж байжээ. Үүнээс хойш удсангүй Мин улсын 2 жанжнаар удирдуулсан хятадын 15 түмэн цэрэг гурван замаар түрэмгийлэн орж ирээд, Хангайн уулын ард их сүржнээр хороолон буудаллажээ. Тэд монголчуудыг цохин эрхэндээ оруулан, Хархорум хотыг эвдэн сүйтгэх зорилготой иржээ. Мин улсын ерөнхийлөн удирдах жанжин Сюй Да удирдсан төв замын цэрэг хамгийн аюултай байсан учир Хөхтөмөрийг түүний эсрэг байлдуулахаар томилсон байна. Тэрбээр хятадын цэргийн хүчийг өдөөн, түүнийг нутгийн гүн рүү оруулж байгаад бүслэн, цохих байлдааны арга мэхийг амжилттай хэрэглэсэн байна. Сюй Да жанжин үлдсэн цөөн цэргийн хамт хамгаалалтанд орж, сүүлдээ ухран зугтахад хүрчээ. Ийнхүү Хөхтөмөр жанжин тангараг тавьсан амандаа хүрч, Мин улсын нэрт жанжныг сүйртэл цохисон нь түүнийг ихэд алдаршуулсан байна. Энэ үед хятадын бусад замын цэргүүд нь мөн л бут цохигдон, ухарч гарахаас өөр аргагүй болжээ.

    Ийнхүү Мин улс байгуулагдсанаас хойш хятадын цэрэг анх удаа хамгийн том ялагдал хүлээжээ. Мин улсын хаан Хөхтөмөр жанжны удирдсан монголын цэргийн хүчин чадал их, монголыг хүчээр дайлж болохгүй гэдгийг арга буюу хүлээн зөвшөөрөв. Энэ үеэс эхлэн нэг хэсэгтээ Мин улсын цэрэг монгол газар довтлохыг зүрхэлсэнгүй. Энэ үед Монголын хаан хятадыг эргүүлэн авах санаархлаасаа няцаагүй байсан бөгөөд дараа жилээс монголчууд хятадын нутаг руу Шаньси, Хучжоу, Ляонин, Хэбэйн ойролцоох газраар довтолсноор, Мин улс стратегийн ач холбогдолтой нутгуудаа монголчуудад эргүүлэн алджээ. Тэдгээр нь Синхэ, Хэбэй, муж дахь Фунин тойрог, Ляонин муж дахь Суйжин газар байв. Дээрх нутгийг алдсанаар хятадын нийслэлд баруун хойд зүүн өмнөд талаас аюул учирч, Ляодуны хойг таслагдахад хүрчээ. Мөн тэр үед Аюушидар хаан Гаоли улсын ванд хандан захиа хүргүүлж: “Их самуун дэгдэж хойд зүг рүү саланги нэгээрээ шилжин суухад хүрэв. Өнөө Хөхөмөрийн хамтаар харилцан зүтгэсээр, сэргэн мандах цаг ойртоод байна. Ван та бидний нэгэн адил эзэн Чингисийн удмын хүн бөлгөө. Учир иймд тэнгэрийн доор шудрага журам тоггооход хүчин зүтгэж, хүч хавсрах”-ыг сануулсан байна.

    Гэвч Хөхтөмөр жанжин Мин улсын үлдэгдэл цэргийг нэхэн хөөж, бут цохисоор Алтайн уул хүрч, Хар нохойн зоо гэдэг газар 1373 онд нас баржээ. Мөн тухайн үед Гаоли улсын ван хятадаас эмээж, түггэлзсэн байр суурь баримталсан нь монголын хааны санаархлыг талаар болгосон байна. Хэдийгээр хятадад тогтсон Монголын Юань гүрэн мөхөж, монголчууд агуу их эзэнт гүрний эзэд байхаа больсон ч энэхүү хүнд хэцүү үед Монголын их хаандаа хэлбэршгүй зүтгэж, монгол эх орноо хятадын хар цэргээс сэргийлэн хамгаалж, их төрөө сэргээхэд жанжны бүх авьяас билгээ зориулсан сод жанжин бол Хөхтөмөр байжээ.

     

  • 5-15. Намын харш үзэл

    МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо “Манай намын бодлогод харш үзэл санаа, үг, өгүүлэл гарч байгаа тухай” тогтоолыг 1956 оны 12 сард гаргасан юм. Энэ тогтоолд зарим сэхээтэн жижиг хөрөнгөтний үзэл санаанд автагдан, үзэл суртлын талаар төөрөлдөж, намын бодлогод харш үг яриа гаргасан гэж тэмдэглээд, үүний шалтгааныг тэдний улс төр, онолын мэдлэг нимгэн, амьдрал практикаас тасархай, үзэл суртлын хатуужил суугаагүйгээс болсон гэж үзсэн байна. Тухайлбал, Дорнод аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга байсан З.Содномцэрэн Зөвлөлт, Монголын найрамдалд үл итгэх байдал гаргах, Намын түүхийн институтийн эрдэм шинжилгээний ажилтан байсан зарим хүмүүс /Ж.Төмөрбаатар, С.Авирмэд, Ш.Бат-Очир/ Монголын ажилчин ангийн ролийг бууруулах, нэгдэлжих хөдөлгөөний ач холбогдолд эргэлзэх, Төв Хороо, худалдааны зарим удирдах ажилтан /Н.Дангаасүрэн, Ө.Дорж/ ЗХУ, социалист орнуудтай эдийн засаг, худалдааны харилцааг өргөжүүлэх талаар санаа тавихын оронд капиталист орнуудтай худалдааны харилцааг хөгжүүлэх цаг болсон мэтээр эрүүл бус яриа гаргасан хэмээн буруутгажээ. Тогтоолд сэхээтний шүүмжлэлт уур амьсгалыг бүхэлд нь “Сэхээтний төөрөгдөл” хэмээн томъёолсон байна.
    Улмаар 1956 оны 12 сарын дунд үеэс 1957 оны 2 сарын эхэн хүртэлх хугацаанд уг тогтоолыг намын бүх шатны байгууллагын хаалттай хурлаар хэлэлцүүлжээ. Мөн үүний хамт Дорнод аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга байсан З.Содномцэрэнд үндсэрхэх үзэлтэн, харш үзэлтэн гэсэн хилс зэмлэл тулган хүлээлгэж, ажлаас нь халсан тогтоолыг уншин сонсгосон ажээ.
    1958 оны 6 сард “Түмний газарг” баримтат киноны тухай авч хэлэлцэн, уг кино нь социалист системийн орон-Вьетнамыг хөгжлийн талаар дорой байдлаар үзүүлж, хөрөнгөтөн орон-Энэтхэгийг энх тайвны түшиг тулгуур, эртний соёлт орон гэж хэтэртэл магтсан хэмээн буруушаажээ. 1959 оны 7 сард МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо “Доктор Б.Ринчингийн сүүлийн үеийн зохиолууд дахь зарим харш үзэл санааны тухай” тогтоол гаргаж, “Ринчин … хуучныг магтаж, шинийг үгүйсгэхийн хамт, интернационализмын эсрэг өөрийн үндэсний үзлээ сүүлийн үед улам хүчтэй нэвтрүүлэхийг оролдох болжээ” гэж тэмдэглэжээ.
    1958 оны 11 сард Намын Төв Хорооны II бүгд хурал хуралдаж, “Улс ба хоршооллын худалдааны ажлын одоогийн байдал, цаашид сайжруулах арга хэмжэний тухай” Д.Дамбын илтгэлийг хэлэлцэх явцад зохион байгуулалтын асуудлыг гэнэт гарган тавьсан байна.
    Намын Төв Хорооны I нарийн бичгийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дарга хоёрыг нэг хүн хавсран гүйцэтгэх нь удирдлагын хувьд оновчтой гэсэн үндэслэл дэвшүүлж, нэлээд маргалдсаны эцэст Ю.Цэдэнбалыг Намын Төв Хорооны I нарийн бичгийн даргаар, Д.Дамбыг II нарийн бичгийн даргаар тус тус сонгосон байна.
    Дөрөвхөн сарын дараа Намын Төв Хорооны III бүгд хурал /1959/ болж, 3 сарын 27, 28, 29-ний хуралдаан дээр Д.Дамбын талаар Д.Төмөр-Очирын шүүмжлэлийг эс тооцвол тийм ч ноцтой шүүмжлэл гарсангүй.
    Д.Дамбын эсрэг хандахгүй болохоор 30-ны өдрийн хуралдааныг хойшлуулж, юуны өмнө Д.Дамбад хариу шүүмжлэгдсэн Д.Төмжөр-Очир, Л.Цэнд, Д.Майдар нарыг талдаа татан, өөрийн багийн Ж.Самбуу, Ц.Дүгэрсүрэн нарын дэмжлэгтэйгээр Д.Дамбад тулгалт, сүрдүүлэг хийж байж, түүнийг буулган авснаар түүнийг Намын Төв Хорооны II нарийн бичгийн даргаас халжээ.
    Д.Дамбын “хань хамсаатан” гэж үзэж, Б.Дамдин, Д.Ламчин, Ч.Сүрэнжав, С.Балган, Д.Самдан нарыг намын удирдлагаас гаргажээ.

  • Хүннү гүрнийг цогцлуулсан хүч ухаант модун шаньюй

    Тухайн цагг Юэчжи болон Дүнхү аймгийн холбоод харьцангуй хүчирхэг болоод Хүннүгийн шанъюйгаас залгамжлах хөвүүнээ барьцаанд очуулахыг хүртэл шаардах болжээ. Түмэн шаньюй их хатнаасаа Модун хэмээх ахмад хөвүүнтэй байсан учир тэр хөвгүүн эцгийн орыг залгамжлах ёстой байжээ. Гэтэл Түмэн өөрийн хайртай бага хатнаас төрсөн хөвүүнээр өөрийгөө залгамжлуулах бодолтой байсан тул Модун хөвгүүнээ Юэчжи аймгуудын холбоонд барьцаанд явуулаад түүнийг хорлуулах зорилгоор тус аймгийн эсрэг гэнэт довтолжээ. Юэчжи нар үнэхээр түүнийг барьж алах гэсэн боловч Модун ихээхэн ухаалаг бөгөөд самбаатай, чийрэг эр байсан тул зай сиймхийг нь олж, хурдан хүлэг морь олж унаад нутагтаа эсэн мэнд зугган иржээ. Түмэн шаньюй арга буюу түүний ухаан зоригийг үнэлж, нэг түмэн морьт цэрэг өгч захируулжээ.

    Тухайн үеийн Хүннүд хятадын Цинь гүрэн заналхийлж байснаас эх орноо батлан хамгаалах, түүнд эзлэгдсэн Ордос нутгаа чөлөөлөн авахын тул овог аймгуудаа баттай нэгггэн зангидмал хүч болгох, дотоодын ээдрээтэй байдлыг цэгцлэн засах гээд чухал зорилтууд тулгарч байлаа. Тэр бүхнийг Түмэн шаньюй тэргүүтэй сурвалжит язгууртан нар, бусад зарим хүмүүс ч гадарлаж байсан боловч тэдний дундаас хэргийн байдлыг хамгийн гүнзгий Ойлгож, зөв чармайж байсан хүн нь Модун хөвгүүн байсан байна. Энэ үед Модун өөрийн аймгийн холбооны удирдлага, цэргийн хүчийг гартаа авч, хүчирхэг Хүннү улс байгуулах, тэгэхийн тулд нэн даруй өөрт нь дапдуур дайсагнаад, хүннү аймгийн холбоог олиггой удирдаж, дайсны эсрэг эрчимтэй тэмцэж чадахгүй байсан эцэг шаньюйг замаасаа зайлуулахаар шийдсэн байна.

    Модун цэргүүддээ хандан: “Би өөрөө хаашаа юуг харвана вэ, та нар мөн тэр зүг хандаж харваж байх ёстой, хэрэв тэгээгүй хүн гарвалтүүний толгойг авна” хэмээн тушааж, хатуу журам тоггоожээ. Түүхэн домог ёсоор, Модун нумаа татаад тавимащ, исгэрэн дуугарч одцог дуут сум үйлдээд, нэг өдөр ан хийж байхцаа гэнэт өөрийн хүлэг морины зүг сум тавьжээ. Цэргийн дийлэнх нь түүний хүлэг морийг харвасан боловч зарим нь тэгсэнгүй. Модун харваагүй цэргүүдийн толгойг тас цавчив. Хэд хоногийн дараа Модун өөрийн хатандаа сум зоож орхитол зарим дагалдагсад нь айж хэлмэгдээд, хатны зүг сум тавилгүй үлдээд, толгойгоо авахуулсан байна. Дараагийн удаа анд явж байгаад Модун эцэг шаньюйн хүлэг морийг харваж орхижээ. Дагалдагсад цөм тэрхүү

    хүлэг моринд сум зоов. Өөрийн цэргийг одоо юунд ч хэрэглэж болох боллоо хэмээн үзээд Модун анд явж байхдаа гэнэт эцгийн зүг дуут сумаа харвахад, цэргүүд нь цөм шаньюйн зүг сум харваж алжээ. Модун өргөө гэртээ буцаж ирээд шаньюйн бага хатныг, өөрийнх нь дүү болоххөвгүүн, түүнчлэн эсэргүүцэн дургүйцсэн сурвалжит язгууртаннарыг бүгдийг нь цаазаар авч, бүх өрсөлдөгчөө дарж аваад, МЭӨ 209 онд Хүннүгийн шаньюйд өргөмжлөгдөн, 24 аймгаа нэгтгэн захирч, Хүннү гүрнийг үндэслэн байгуулсан байна.

    Ийнхүү Хүннү улс байгуулагдахаас өмнө Түмэн шаньюйн үед зүүн зэргэлдээх Дүнхү аймгийн холбоо, баруун урд залгаа Юэчжи аймгийн холбоо тус тус ихээхэн хүчирхэг болж, ялангуяа дүнхү нар хүннү нарт сүрхий дээрэлхэх янзтай болсон байна. Модун шаньюйг гарч ирэхэд дүнхү нар үүнийг янз бүрээр өдөөн хатгаж байгаад дайн гаргаж, цохин доройтуулах бодлого явуулжээ. Эхний ээлжинд Дүнхү аймгийн холбооны зонхилогч нь Модун шаньюйд элч илгээж: “Түмэн шаньюйн хэрэглэж байсан өдөрт мянган ли газар давхиж чадцаг хурдан хүлэг морио хоёр тал найрамдлын учир найр тавьж олгоно уу” гэхэд ёсоор болгов. Удалгүй дахин элч илгээж: “Хатдынхаа аль нэгийг найр тавьж өгнө үү” хэмээн өдөөн хатгажээ. Энэ үед шаньюйн зөвлөхүүд маш их ундууцан зэвүүцэж: “Тэдэнд шууд дайн зарлавал зохино” хэмээн зөвлөхөд, Модун шаньюй Хүннү улсын хүчин чадал жигдэрч, цэрэг дайны бэлтгэл арай хангагдаагүй хэмээн үзэж: “Найрамдалтхөрштэйгээ аль нэг хатны улмаас эв эвдрэх хэрэггүй биз” гээд өөрийн хамгийн дотно хайрт хатнаа дүнхүд найр тавьж илгээжээ. Түүний дараа улсын дотоодыг засаж, цэрэг дайны бэлтгэлийг үндсэнд нь ханган дайн тулаанд бэлэн болж чадсан тул, дараагийн ээлжинд дүнхү нар хүннүшйн харьяаны говийн нилээд урт зурвас газрыг найр тавин өгөхийг хүсэхэд, Модун шаньюй ихэд хилэгнэн: “Газар бол төр улсын үвдэс суурь мөн билээ. Түүнийг бусдад өгч яаж болох билээ” хэмээн цэргээ удирдан хөдөлж, дайснаа санаандгүй байхад нь довтлон бут ниргэжээ. Дүнхү аймгийн холбоог байлдан эзэлж, цэрэг дайны бэлтгэл бүрэн хангагдсан тул Модун шаньюй тэр дороо баруун урагш хөдөлж, Юэчжи аймгийн холбоог бут цохин доройтуулав. Юэчжи аймгуудын тав нь баруун зүг зугтан гарч, зам зуур Тэнгэр уулын өвөр, их Юэчжи, Бактри зэрэг газарт нилээд саатан байгаад, одоогийн Афганистанд очин суурыниж, 1 дүгээр зууны үед Кушан гүрнийг байгуулан эртний ЭнэтхэшйН Кушаны соёл иргэншлийн үндэс суурийг тавилцсан байна.

    Модун шаньюй бас монголын умард хязгаар буриад, тува, хакасс нутагт оршин амьдарч байсан хүньюй, динлин, гэгүнь, иоэше, цайли зэрэг нүүдлийн малчин цаатан анчин гөрөөчин аймаг овгуудыг дараалан эзэлж, нутаг дэвсгэрээ Хакасс, Байгаль нуур хүртэл тэлжээ. Дараа нь Модун шаньюй цэргээ хөдөлгөж, урьд хятадьш булаан эзэлсэн Ордос нутаг болон тэр хавийн нутгийг чөлөөлөн, эргүүлэн Хүннү улсад нэгггэн авсан байна. Түүнчлэн баруун зүг цэрэглэн хөдөлж, одоогийн Казахстаны нутагт оршин амьдарч байсан нүүдэлчин малчин Үсүн аймгууд болон дорнод, өрнөд Туркестаны 36 том, жижиг хотуудыг байлдан эзэлж, Хүннү улсын эрхшээл нөлөөнд оруулжээ.

    МЭӨIII зууны зааг дээр Хүннү улс нь тийнхүү олон улс аймгуудыг эзлэн захирсан, Монгол ба Төв азийн нүүдэлчдийн анхны хүчирхэг том эзэнт гүрэн болсон байна. Тэр цагаас эхлэн Модун болон дараа үеийн Хүннү гүрний төрийн тэргүүн нь урьд адил зөвхөн шаньюй гэгдэхгүй, харин их шаньюй гэгдэх болов. Хүннү гүрэн нь монгол, түрэг, манж, тунгус, иран, юэчжи зэрэг Урал, Алтай, Энэтхэг, Европын язгуурын янз бүрийн хэлний аймаг овгуудаас бүрдсэн улс байв. Хүннү улсыг анх байгуулагдах үед эртний хятадын хүчирхэг эзэнт гүрэн Цинь дотоодын зөрчил тэмцэл, нүүдэлчдийн довтолгоо зэргээс нилээд сулран доройтож, мөхөх тийшээ хандаж байжээ. Модун ар талаа ийнхүү хангамагц хятадыг анхаарч эхлэв. Модун шаньюйгийн удирдсан хүннүгийн морин цэрэг энэ үед хятадын умард хилд үе үе цөмрөн орж, Цинь улсын эсрэг хятадуудын дотоод тэмцлийг ил, далд ихэд дэмжиж байсан явдал эртний хятадьн тэрхүү хүчирхэг гүрний мөхлийг түргэтгэсэн байна. Цинь улсыг үндэслэн байгуулагч Цинь Ши хуанди нас барснаас хойш нэг жилийн дараа хятадын тариачидзэвсэглэн босч, хоёр жил гаруй ширүүн тэмцэл хийж, Цинь улсыг мөхөөгөөд баруун Хань улсыг байгуулсан нь урьдын Цинь улсаас ч хүчирхэг гүрэн болсон байна. Хятадын иргэний дайн ийнхүү МЭӨ 202 онд ханчуудын захирах угсааг үндэслэж, Гаозу гэдэг хэргэмээр хятадын түүхэнд алдаршсан Лю Баны ялалтаар дуусаад байв.

    МЭӨ 201 онд Модун шаньюй 40 мянган морьт цэрэгтэйгээр хятадын хилд цөмрөн оров. Тэд Май цайзыг бүсэлсэн бөгөөд цайзыг упирдагч ван Хань Синь бууж өгөхөөс аргагүй болсон байна. Хятадын уламжлал ёсоор бол бууж өгнө гэдэг нь урвасантай адил бөгөөд ялагчийн харьяат болж шилжлээ гэсэн үг юм. Ямар ч нөхцөл байдлыг дурьдсан бууж өгөгчийг өршөөхгүй, учир нь тэрбээр амиа хорлох ёстой байв. Иймд ван Хань Синий хувьд буцах замгүй болсон бөгөөд тэрбээр шинэ эзэндээ үнэнчээр зүтгэж эхэлжээ. Хүннүчүүд өмнө зүг амжилттай урагшилж, Гэужуны нурууг даван өвөл нь хойд Шаньсийн нийслэл Зиньян хотруу дөхөж иржээ. Энэ үед хятадын баруун Хань улсын эзэн хаан өөрийн биеэр армиа удирдан очсон боловч янгинасан хүйтний улмаас дайчдынх нь гуравны нэг нь гараа хөлдөөж, бээрсэн аж.

    Модун нүүдэлчдийн ердийн аргыг хэрэглэн, хуурамчаар ухран зуггаад, хятадын шилдэг ангиудыг тавьсан зангандаа оруулж, хятадын армийн магнай хэсгийг Датун хотын ойролцоох Пинчэн орчимд эзэн хааны нь хамт бүслэн авсан байна. Хятадын цэрэг Хүннүчүүдийн аймшигт довтолгоог няцаах гэж нойргүйгээр бүслэлтэнд долоо хоног тэссэн байна. Гэвч адаг сүүлдээ Хүннүчүүдэд буултхийн аргагүйн эрхэнд найрамдлын гэрээ байгуулж алба өргөх ёстой болжээ. Тэрхүү гэрээ ёсоор Хань улсын хаан нь “Урт цагаан хэрмээс хойшхи нум барьсан улс буюу нүүдэлчид шаньюйн цаазыг дагасугай. Урт хэрмээс дотогш дээл малгайтай улсыг буюу хятадыг би захирсугай” хэмээн тохиролцож, жил бүр хүннүд их хэмжээний алт мөнгө, торго дурдан, сүйх тэрэг, гар урлалын бусад нандин бүтээгдэхүүн, тариа будаагаар албан татвар өгч байх үүрэг хүлээжээ. 30-40-хөн мянган цэрэгтэй Модуны хувьд 600 км газар сунан байрласан хятадын арми магнайн хүчээ алдсан ч хүннүгээс хүчтэй байсан тул ийнхүү найрамдал байгуулсан нь хожоотой алхам болжээ. Модун шаньюй ийнхүү 35 жил Хүннү гүрний төрийг барих зуур түүнийг ихэд өргөтгөн бэхжүүлж, тухайн үеийн хамгийн хүчирхэг гүрнүүдтэй эн зэрэгцэхүйц хэмжээнд хүртэл хөгжүүлээд, МЭӨ 174 онд нас эцэслэсэн юм.

    2012-09-21 12:51:56
    Мэдээ оруулсан: Ц.Хан-Хөхий

  • Хүннү гүрэн

    Гадаадын улсууд довтолсон. газар нутаг Байгаль нуур, Ил тарвагатай, Ляохэ голын эх, Цагаан хэрэм Хүннү гүрэн нь монгол нутаг дахь анхны төрт улс бөгөөд хамгийн анхны төрийн захиргааг бий болгосон. Албан ёсоор МЭӨ 209 оноос буюу Модун шаньюй хаан ор сууснаас энэ гүрний он тооллыг тооцдог. Эртний төрт улсуудын нэгд зүй ёсоор оруулдаг.

    Хүннү гүрэн засаг захиргааны гурван хэсэгтэй байсны төвийн хэсгийг Шаньюй өөрөө захирч байжээ. Зүүн хэсгийг Жүки ван, баруун хэсгийг Лүли ван захирч байв. Шаньюй болон вангууд түмтүүдийг шууд удирддаг байсан бол түмт нь цаашаа мянгатад, мянгат нь зуутад, зуут нь аравтад хуваагддаг байжээ. Хүннү гүрэн нийт 24 түмттэй байсан мэдээ байна. Энэ тогтолцоог түмтийн тогтолцоо гэдэг. Захиргааны хувьд хамгийн энгийн бөгөөд цэгцтэй хуваарьлалт. Модуны үед Хүннүгийн цэргийн зохион байгуулалт маш боловсронгуй байсныг Хятадын сурвалж бичгүүдэд хангалттай тэмдэглэн үлдээсэн нь бий.

    Энэ үед Хүннү гүрэн хүчирхэгжилтийнхээ туйлд хүрч умардад Байгаль нуур, урагш Хятадын цагаан хэрэм, баруун тал руугаа Түрэгстан, зүүн тийш одоогийн Ордос хүртэлх өргөн уудам нутгийг эрхшээлдээ оруулж чадсан юм. Одоогийн Хятадын нутагт тэр үед шинээр үүссэн Хань улс Модун шаньюйд алба гувчуур барьж байсан төдийгүй хааны ургийн Гүнжийг түүнд “яньжи” болгон өгч байжээ. Хүннүчүүд байлдааны тактиктаа одоогийн тусгай албадын нууц аргыг хэрэглэж байсан нь сонирхол татдаг. Модун шаньюй Хань улсаас ирсэн элчид өөрийн армийг үзүүлэхдээ зөвхөн сул дорой болон хөгшин настай хүмүүсээ харуулаад явуулсан жишээ бий. Модун шаньюй МЭӨ 174 онд таалал болсноос хойш 100 гаруй жил Хүннү нар Төв Азид ноёрхсон хэвээр байв. Манай эриний он тооллын эхэн, манай эриний өмнөх тооллын сүүл үед Хүннү гүрэн дотоодын тэрсэлдээн, гадаадын дайралт довтолгооны нөлөөгөөр умард, өмнөд гэсэн хоёр хэсэгт хуваагдаж, өмнөд нь Хань улсад дагаар орж, өөр хоорондоо дайтах болсон байна. Одоогийн Монголын нутаг дээр байсан өмнөд Хүннү нар умардынхныгаа удаа дараа хиар цохиж, Хань улсын нөмөр нөөлөгт оршиж байсан ч жил ирэх тутам доройтсоор МЭ-ний I зуунд Дунху нарын эрхшээлд орсноор дуусгавар болсон юм. Харин умард хүннү нар өмнөдийнхөндөө бут цохигдон олон хэсэг болж тарж бутран, хөөгдөн нүүдэллэцгээсэн бөгөөд одоогийн Европт хүрч очсон Кангю аймаг хэсэг зуур хүчирхэгжиж өрнө дахиныг чичрүүлж байсан түүх бий. Энэ талаар “Тэнгэрийн ташуур” хэмээх Аттила хэсгээс олж уншаарай!

    Хүннүгийн шанью өглөө наранд өдөр галд, үдэш саранд мөргөдөг байсан бөгөөд монгол улсын соёмбод байдаг гал нар сар гурав үүнээс үүдэлтэй гэдэг. Модун шаньюгийн тогтоосон хэв маяг дэлхийн олон оронд 300 жилийн турш хадгалагдаж ирсэн гэж судлаачид үздэг. Хөрш нь өдөж “Сайн морио өг” гэхэд “Ганц мориноос болж хөрштэйгээ муудаж яана” хэмээн сайн морио өгсөн. “Сайхан эхнэрээ өг” гэхэд “Ганц хүүхнээс болж хөрштэйгээ муудаж юу хийнэ” хэмээн ” эхнэрээ өгсөн, “Хамгийн үржил шимгүй газраа өг” гэхэд “Газар бол төр улсын үндэс. Хэрхэвч өгч үл болно” хэмээн цэрэглэн бос дайтсан Модун Шанью өөрий нь золионд явуулж, араас нь дайн дэгдээн хөнөөхийг хүссэн эцгээ егүүтгэж шаньюг залгамжилсан Монголын анхны төрт улсын хаан билээ.

    Монгол нутагт оршин суусан нүүдэлчин овог аймаг бүр МЭӨ II мянган жилийн үед Хятад оронтой хэлхээ холбоотой байсан тухай товч мэдээ Хятад сурвалж бичигт бий. Их гүйцэд мэдээ гарах болсон нь МЭӨ 4-3 дугаар зууны үе бөгөөд тэр үед Хятадын хойд хязгаарт Хүннү, Дунху гэдэг аймгийн хоёр холбоо бүрэлджээ. Хүннү нарын аймгийн холбоо нь МЭӨ 3-р зууны эцсийн арван онд нэлээд хүчийг олсон нь ардын бослого гарцгааж сурвалжтаны бүлгүүд засгийн эрхийн төлөө хоорондоо тэмцэлдэж байсан хүчирхэг хөрш Хятад орныг сулруулсан явдал нь түүнд зарим талаар дөхөм болжээ. Тэр үед бүрэлдэн байсан Хүннү нарын нийгмийн байгуулал нь анхны хүй нэгдлээс нийгмийн байгуулалд шилжин бүхий үе байжээ. Хүннү нарын аймгийн байгуулалтын улс төрийн хэлбэр нь хожим болтол буюу Хүннү нарын хүчирхэг чадал манай эриний 1-р зууны үед доройтох хүртэл хэвээр байсан цэргийн ардчилал юм. “Цэргийн ардчилал” байгуулал улс төр тогтоох буюу ангит нийгэм тогтохын шууд угтуул нь болдог юм. Хүннү нар эрх мэдэл нь үе улиран , тухайн нэгэн овогт бат оршин, эцгээс хүүд нь шилжүүлдэг байжээ. Аймгийн холбооны тэргүүнд эзэн-шаньюй байдаг агаад МЭӨ 3-р зууны үеэс түүнийг аймаг буюу зонхилогчдын зөвлөлөөр сонгохоо нэгэнт больсон байжээ. Аймгийн сурвалжтан ноёд ялгаран гарч Зонхилогчдын зөвлөл байсаар боловч шийдвэртэй алхам хийдэггүй байв. Өөрийн эцэг Түмэн Шаньюйг алж МЭӨ 209 онд Засгийн эрхийг булаан авсан Модун Шаньюй зонхилогчдоос зөвлөгөө авдаг байсан боловч заримдаа тэднийг тоодоггүйгээр үл барам, хэрэв зонхилогчдыг саналыг нь эс зөвшөөрвөл “толгойгий нь ав” гэж тушаадаг байжээ. Модун Шаньюй хаан ширээ булаасныхаа дараа реформ хийж түүгээрээ хүннү нарын сурвалжтаны үе улирах эрх мэдлийг бэхжүүлжээ. Хүннү нарын мэдэлд орсон газар нутгийг гурав хувааж, нэг хэсэг нь Модун Шаньюйгийн харьяат нарын нутаг болж, нөгөө хоёр хэсэг нь зүүн баруун этгээдийн ноёд: Жуки ван, Лули ван нарын тэргүүлсэн газар болжээ. Зүүн этгээд солгой талаа ахмад тал гэж үздэг байжээ. Ер нь Шаньюйн ширээ залгамжлагч нь зүүн этгээдийн Жуки ван байдаг байжээ. Тэр хоёр ван элдэв цолтой үе залгамжилдаг зонхилогч түмний ноёдыг захирдаг байжээ. Тийм зонхилогч 24 байсны тус бүр нь нэг түмэн морин цэрэгтэй байжээ. Түмний ноёд, мянгат, зуут, аравтын дарга нарыг томилон захирах, тушаах хэргээ гүйцэтгэдэг байв. Хүннү нарын их сурвалжит овог: Хуянь, Лань, хожим гарсан Сюйбу гурав байжээ. Тэдгээр овогоос үе залгамжилдаг ноёд, цэргийн том дарга дэвшин гардаг байлаа. Хүннү нарын сурвалжтаны эрх мэдэл үе залгадаг байсан нь овог аймгийн харилцаа задарч ангит нийгэмд шилжин бүхийн тэмдэг билээ.
    Хүннү нарын аймгийн холбоонд аж ахуйн хэлбэр нь бүдүүн баараг байв. Хүннү нар нүүн аж төрж мал аж ахуй эрхэлдэг байсан тул газар тариаланг огт мэддэггүй байсан гэж сурвалж бичгүүдэд тэмдэглэсэн байдаг. Аймаг бүрийн нүүж буух нутаг нь багцаа тоймтой байжээ. Хүннү нар үхэр бог мал олонтой, зарим нь тэмээ, илжиг, адуу үржүүлдэг байсан байна. Хувцас хүнсний хэрэглээг мал аж ахуйгаас гардаг зүйлээр үндсэнд нь залгуулж, үр тарианы бүтээгдэхүүн, гар үйлдвэрийн эд эдлэл, аймгийн сурвалжтаны гоёл чимгийн юмсыг суурьшмал хөрш орон, гол төлөв Хятад орноос авдаг байжээ. Бичиг үсэг бий болох явдал үйлдвэрлэлийн хөгжиж, анги гарч улс төр бэхжихтэй ямагт холбоотой байдаг. Гэтэл МЭӨ 3-р зууны Хүннү нарт бичиг үсэг байхгүй байсан нь тэр үед хүннү нар анги хөгжсөн нийгэм, гүйцэд бүрэлдэн тогтсон улс төртэй байгаагүйг гэрчилж байна. Анхны хүй нэгдлийн харьцаанаас ангит нийгэмд шилжсэн цагийн нийгмийн хөгжлийн шатанд байсан хүннү нарт дайн, байнгын ажил нь байжээ. Энэ бол гагцхүү Хүннү нарт ч хамаатай бус, хөгжлийн тийм шатанд байсан бусад аймагт ч ийм шинж илэрдэг байсан юм. Хүннү нарын Модун Шаньюй, түүний хойчийг залгагсад хөрш орнуудтайгаа сэгхийлгүй дайтдаг байжээ. Модун МЭӨ 209 онд дунху аймгуудыг гэнэт довтолж дийлээд, газар хүн хөрөнгий нь түрэмгийлэн авчээ. Нэг хэсэг дунху нар Модунд захирагдах болж , түүнд захирагдахгүй гэсэн нөгөө хэсэг дунху нар нь хойд зүгт зугатаж, Онон, Хэрлэн, Өргөнө мөрний газрыг эзлэн суужээ. Дунхугийн гол олонх нь Ляо /Луух/ голын эхэнд шилжин нүүжээ. Модун цаашдаа баруун зүгт Юэчжи аймгийг бут цохиж, өмнө зүг Ордосоор нутагласан аймгуудыг эзлэн бүр Цинь улсын /МЭӨ 246-207 оны/ үед Хятадын жанжин Мень Тяний, хүннү нараас булаан авсан газрыг эргүүлэн аваад, хойд зүгийн хэд хэдэн аймгийг эзлэн авчээ. Хүннү нарын байн байн дайтаж байсан олон дайн нь үе залгадаг сурвалжтан ялгаран гарч эрх мэдлээ булаацалдан, эрх мэдлээ бүх аймгийн эсрэг тавихад том үүрэгтэй байжээ. Модунгийн үед хүннү нарын аймгийн холбоо нь өргөн уудам нутгийг эзэлж маш хүчирхгийн туйлд хүрчээ. Хүннү нарын нутгийн хил нь баруун зүгт Дорнод-Туркестаны хот-улсууд, зүүн зүгт дунху аймгууд нутаглаж байсан Ляо голын эхэн газар, өмнө зүгт хятад /одоогийн Шаньси, Ордос/ нутаг бөгөөд Хятад Хүннү нарын хил нь Түмэн газрын цагаан хэрэм дагуу байж, хойд зүгт хүннү нарын нутаг Байгаль нуур хүрч байлаа. Дээрмийн дайн хийж нутгаа тэлж өргөтгөсөн хүннү нарын амжилтанд нэг талаар бусад нүүдэлч нарын нэлээд сул дорой байсан гадаад зохимжтой нөхцөл, Хятад орон дахь дажин хямрал ихтэй байснаар тийм завшаан нээгдэж, нөгөө талаар тэр амжилтанд хүннү нар эртний хорезмуудын жишээгээр хүнд зэр зэвсэгт морин цэрэг хэрэглэх болж бас хүннү нарын цэрэг аймгийн байгуулалт тус дөхөм болжээ. Зэр зэвсэгт гарсан шинэ зүйл нь чин бат бэгтэр хуягийг хүн морь хоёрт хэрэглэж, бас мориноос гинжээр торгосон довтлох урт жад хэрэглэсэн явдал даруй мөн. Хүннү нарын холбооны цэрэг аймгийн байгуулалт нь дээр заасан ёсоор бүх аймгаа байлдааны нэгж, арван, зуун, мянган, түмэн гэдэн хуваариар хувааж, цэргийн сургууль үргэлж хийлгэдэг байжээ. Тийм байгууламж нь цэргийн хүч зузаатгах бэлтгэлтэй болж, аймгийн бүх эрчүүдийг байнгын цэрэг болгосон гэсэн үг юм. Модун Шаньюйн байлдан дагууллын улмаас хүннү нарын аймгийн холбоо нь монгол, хамнига, тюрк гарлын элдэв аймгийг хамран багтаажээ. Өмнө зүгт хүннү нарын захиргаанд нэг хэсэг хятад хүн байжээ. Хүннү нарын үргэлжийн довтолгоонд эрсдэн нэрвэгдсэн Хятадын Хань улс хүннү нарын аргадаж үе үе бэлэг сэлт барьдаг байсан нь нэг ёсны алба байсан гэдэг. Модун Шаньюйг нас барснаас хойш / МЭӨ 174 онд/ дараачинй шаньюй нарын цагт 100 гаруй жилд хүнүү нарын холбооны дотоод аймгууд хоорондоо тулалдаж бас Хятадтай тэмцэлдэж байлаа. Хятадад харьяалагдаж Дунхугийн ухуань, Сяньби аймагтай тэмцэлдэн хүч нь суларсан өвөр хүннү нар монгол нутагт суусаар байжээ. Манай эриний 85, 87 онд Сяньби аймаг ар хүннү нарыг бут ниргэсэн учир тэд дахин сэхэж чадаагүй юм. Өвөр хүннү нар хятад цэрэгтэй хүч хавсран ар хүннү нарыг хэд хэдэн удаа хавчин тулж тэднийг бут цохижээ. Ар хүннү нар 93 онд аймгийн бие даасан нэгдэл болон тогтохоо больж нэг хэсэг нь хядуулж, амь гарсан нэг бум гаруй өрх айл, сяньби аймагт нэгдэж тэдний аймгийн нэртэй болжээ. Өвөр хүннү нар МЭ 215 он хүртэл монгол оронд мэдэгдэхүйц улс төрийн роль гүйцэтгэж байгаад түүний дараачаар өвөр хүннү нарын нэг хэсэг нь бусад аймгийн дунд шингэж нөгөө хэсэг нь умард хятадын зүгт нүүн шилжжээ. үнэн бодит зүйл

  • Хүннүгийн эрт үеийн булш олджээ.

    Хөвсгөл аймгийн Рашаант сумын нутаг Салхитын амнаас эртний хүннүчүүдийн булш олджээ. Ах, дүү 31 хүний булш МЭӨ IIзууны дунд үед амьдарч байсан хүннүчүүдийнх гэв. ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийнхэн хээрийн судалгаагаараа тухайн үеийн ахуй соёл, зан заншлыг илтгэхүйц онцлог эд өлгийн зүйлсийг олсон байна. Тус хүрээлэнгийн Эртний түүх сурвалж судлалын эрхлэгч С.Өлзийбаяр олдворыг Хүннүчүүдийн дурсгалт олдворын хамгийн эртнийх болохыг онцлов. Булшнуудын хоёр нь тоногдоогүй, олдсон эд өлгийн зүйлсийн 80 гаруй хувь нь ясан эдлэл байжээ. Мөн өмнө нь олдож байгаагүй үүлэн хээ бүхий бүсний ялтас, нарийн урласан сэнжтэй вааран эдлэл зэрэг гарсан байна.

  • 5-14. Социализм байгуулахын төлөө

    1945 оны 10 сарын 20-ны санал хураах өдөр нь БНМАУ-ын эрх чөлөө, тусгаар тогтнолын баярын өдөр болж өнгөрөв.
    1940-1953 он бол Монгол улсын хувьд дайны үеийн онцгой зорилтуудыг хэрэгжүүлэх, дайны дараа дайнаас болж учирсан хохирол, сүйтгэлийг арилгах, энх цагийн бүтээн байгуулах зорилтуудыг богино хугацаанд нөхөн гүйцэлдүүлэх шаардлага тулгарсан өвөрмөц гэмээр өөрчлөлтүүд гарчээ. Тэдгээр өөрчлөлтүүдийн тодорхойлогдох гол шинж, үндсэн чиглэл нь нэг хүнийг тахин шүтэхэд суурилсан тоталитар дэглэм улам бүр батжин бэхжсэн явдал байв.
    1941-1943 онд намын батлах солилт явагджээ. Энэ нь үнэн хэрэг дээрээ МАХН-ын дотор хийсэн цэвэрлэгээ байсан бгөөд намын 15 000 орчим гишүүдээс 2000 орчим хүнийг намаас хасчээ.
    Чухам эндээс л намын удирдлагыг тойрсон шадар хүмүүсийн бүхэл бүтэн бүлэг бүрэлдэх үндэс гараа эхэлжээ.
    Нийгэмд намын эзлэх байр суурь өсч, түүний гүйцэтгэх үүрэг нэмэгдэж байгааг харгалзан, Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийг Улс төрийн Товчоо хэмээж, Ерөнхий нарийн бичгийн даргын байр суурь бэхжиж, эрх хэмжээ, нэр хүнд нь өсч байжээ. Улмаар Намын Төв Хорооны үүрэг байр суурь суларч, үнэн хэрэгтээ Улс төрийн Товчоо бүхнийг шийддэг болов. Түүгээр зогсохгүй засаг захиргаа, аж ахуйн байгууллагын өдөр тутмын болон цаг үеийн аар саар ажлаар хөөцөлддөг, олон нийтийн байгууллагуудыг шууд захиран удирддаг байгууллага болон хувирчээ.
    1944 онд орчуулагч Б.Гонгоржавын намын эсэргүү үзлийн тухай, 1947-1949 онд Улсын хөгжимт драмын театрын уран бүтээлийн тухай, Ардын унших бичгийн тухай, сургуулиудад түүх, утга зохиол зааж байгаа байдлын тухай зэрэг тогтоолууд гаргаж, түүндээ Чингис хааныг хөөргөн магтсан, түүний хийсэн эзлэн түрэмгийлэх дээрмийн дайнд марксист бус үнэлэлт дүгнэлт өгсөн, түүх соёлын дурсгалд ангич, намч байр сууринаас хандаагүй, үндэсний явцуу үзэл номлосон зэрэг хатуу гэм зэм хүлээлгэж олон хүнийг буруутгажээ.
    Хэвлэл нийтлэлийн хэргийг үзэл суртал, улс төрийн талаар хянаж байх зорилгоор 1947 онд хэвлэл утга зохиол хянах газрыг байгуулжээ.
    Социализм байгуулахын хэрээр ангийн дайсны эсэргүүцэл нэмэгддэг хэмээх Сталины онол ч амьдралд хэрэгжиж, нам, эвлэлийн гишүүд, сэхээтэн, олон нийтийг сэм тагнах, тэдний үзэл бодол, улс төрийн байр суурийн тухай дүгнэлт гаргуулах гэх мэт ажлыг даалгаж байжээ. Бие биенээ хардах, сэрдэх явдал газар авчээ. Үүний илрэл нь 1947 онд гадаадын тагнуулын “Порт-Артурын” хэрэг гэгчийг ДЯЯ бүрдүүлэн, түүнд холбогдуулан 80 гаруй хүнийг баривчлан шийтгэсэн болон нам, улсын их хурлын төлөөлөгчдийг хүртэл мөрдөн мөшгиж, хэлсэн ярьсныг нь тагнаж байсан явдал мөн.
    Сумын шүүхийн даргын үүргийг 1933 оноос сумын дарга давхар гүйцэтгэдэг байсныг 1943 онд зогсоож, анхан шатны шүүхийг хөдөлмөрчид өөрсдөө сонгох журам тогтоов.
    1962 онд Монгол-Хятадын хилийн гэрээ байгуулж Ингэн уснаас Алтайн Таван богд хүртэл үргэлжилсэн хоёр улсын нутаг дэвсгэрийн заагийг тодотгон тогтоов.
    Монголын анхны эрдэмтэд /Н.Жагварал, Д.Төмөр-Очир, Л.Цэнд г.м/ төрөн гарч, Монгол оронд социализм байгуулах онолын үзэл баримтлал боловсруулан нам, төрийн бодлогод тусгаж эхэлсэн.

  • Хаадаас илүү хүчтэй хашир Жанжин Ногай

    Гаднаас заналхийлэх дайсангүй, Ил хааны гүрэнтэй хиллэж буй нарийхан зурвас газрыг эс тооцвол халдан довтлохыг урин дуудах мэт сул дорой хөршүүдээр хүрээлэгдсэн Алтан Ордны Улс Ази тивийн өрнө талын хамгийн хүчирхэг улс болж чаджээ.Энэ үед Алтан Ордны монголчууд Арал тэнгисээс Карпатын уулс хүртэлх өргөн уудам нутагт соёлт орнуудаас саад тотгор үзэлгүй, адуу мал тавтай идээшилж, айл аймаг нь тоо тоймгүй мал сүрэгтэйгээ хөндлөн гулд нүүдэллэн амьдарч байлаа.Ногай Бэрх хааны үед түмтийн захирагч байгаад 1256 онд Ил хаадын улстай анхны дайн хийхэд ихэд товойн шалгарсан байна.Түүнээс хойш тэр бараг 40 жилийн турш Алтан Ордны улсын доторх хамгийн нөлеө бүхий, хүчирхэг хүний нэг болсон байна.Гэхдээ тэр Бэрх хааны үед улс төрийн хэрэгт оролцож зүрхэлдэггүй байсан бөгөөд Бэрхийг залгамжлагч Мөнхтөмөр хааны үеэс Ногайн нэр нөлөө эрс нэмэгджээ.Мөнхтөмөрийн назгай, сул байдлыг ашиглан түүний өмнөөс улс орны дотоод, гадаад бодлогыг аажим аажмаар гартаа авч эхлэв.

    Алтан Ордны улсын эзэн бол чухамдаа “хаадын хаан” байлаа.Оросын их вангийн хэргэм, түүний ширээ бол дэргэд нь юу ч биш байснаар барахгүй хаанаас Оросын вангуудын аль нэгэнд үзэмжээрээ хүртээж асан тэрхүү зарлигийн бичиг нь тэдэнд юунаас ч илүү үнэ цэнэтэй эд байв. Ногай ийнхүү Алтан Ордны улсыг үндэслэн хөгжүүлсэн гурван ч хаанд үнэнч зүтгэж, тэдний өмнө болон өрнөдөд явуулсан аян дайнд оролцож, Ил хаад, Византи, Полын, Литовын эсрэг байлдаж ихэд нэр нүүрийг олоод, Алтан Ордны улсыг үндэслэн байгуулснаас хойшхи дөрвөн арван жилийн хугацаанд Ногайн захирсан улсын хүч чадал нь Хар тэнгисээс умар зүг орших үржил шимт сайхан нутагт үлэмжхэн нэмэгдэж бэхжжээ. Түүний голлон захирч байсан Өмнөд Оросын тал нутгийн нүүдэлчин ард түмнүүд монголчуудад уусч, тэдний боол болж, мал сүргийг нь адуулах буюу цэрэг нь болдог байв.Азийн тал нутаг одоо бараг Карпатын нуруу хүртэл цэлийх болж түүний хязгаарт орших улс орнууд хамгаалж хориглох нь бүү хэл харин ч өөрсдөө нүүдэлчдийн зэрлэг довтолгооны номхон хүлцэнгүй бай болох нь их байв.

    Ногай энэ үеэс эхлэн дуртай хүнээ хаан ширээнд суулгаад дургүйгээ хүрсэн үедээ авч хаях хүчтэй болж арай л өөрийгөө хаанд өргөмжлөхийг түвдсэнгүй, харин тэднээр гарынхаа тоглоомыг хийх болжээ.Ногайн орд гэгч нь улсын доторх улс болсон бөгөед 1282 оноос Алтан Ордны улсаас хэрэг дээрээ бие даан тусгаар тогтнох болов.Ногай жанжин ид хүчээ авсан үедээ Мисирийн султан Байбарсын саналыг хааны өмнөөс бараг л бие даан хүлээн аван Ил Хааны эсрэг хэд хэдэн удаа зэвсэг зөрүүлж өгөөтэй аваатай байлджээ.Мөн энэ үед Византийн хаан өөрийн аюулгүй байдлын үүднээс охиноо Ногайд өгч ураг барилдаад улмаар түүнд цэргээ итгэн өгч Булгарын эсрэг дайтуулж байв.Дараагийн ээлжинд Булгарын хаан охиноо Ногайд өгч, Сербийн вант улсыг дайлж эзлэхэд нь туслав.Ногай мөн өөрийн харъяаны Оросын ноёдтой хамтран Литва, Полыпуудын эсрэг амжилттай аян дайн хийж, олз омогтой буцаж иржээ.Ийнхүү Ногай өөрийн тойрон хүрээлсэн орнуудад эрх хүчийг олсноор, Оросууд түүний Царь гэх болов.1280 онд албан ёсны хаан гэгдэх Мөнхтөмөр хорлогдсоноор tүүний дуу Тодмөнх 7 жил хаанчлав.Гэвч жинхэнэ эрх мэдэл Ногайн гарт байлаа.1287 онд Тулабуга Алтан Ордны улсын хаан ширээнд Ногайн дэмжлэгийг хүлээн суув.Тулабугаг хаан ширээнд сууж байх үед хааны засаглалын нэр хүнд шалдаа хүртэл унасан үе байлаа.

    Түүхчид энэ хоёр хааныг хуурамч хаад гэж нэрлэсэн байдаг нь үнэн чанартай бүх ажил хэргийг Ногай гардан хийж байсанд оршино.Тулабуга, Ногай хоёр 1285 онд Галицийн зарим ванг газарчнаар аван Унгар руу довтлов.Тэд Висла мөрний эрэг хүртэл довтолж, Польшийг сүйтгэн эзэлсэн боловч Бат хааны байлдан дагууллын үе шиг зөвхөн тонон дээрэмдээд буцжээ.Зарим мэдээгээр 20 мянган хүнийг олзлон авчирсан байна.1290 он гэхэд Ногайн нэр хунд туйлдаа xvpn эзэнт улсын өмнө этгээдэд орших Болгар, Сербүүд түүнд албан ёсоор дагаар оржээ.Тулабуга хаан өөрийгөө ямар ч нэр хүндгүй нэгэн болж хувирахыг зүгээр хараад суусангүй.Удалгүй Тулабуга, Ногай хоёрын хоорондын зөрчил эрс хурцдаж биесийг устгах замд оржээ.Энэ үед Ногай заль хэрэглэсэн байна.Ногай Тулабугагийн эхтэй холбоо тогтоож итгэлийг нь олсон ажгуу. Тэрбээр: “Чиний хүү чинь нас залуу хаан. Би түүнийг дотоод гадаадын ажил хэргээ хэрхэн тодорхойлох, дэг журам тогтооход хэрэгтэй арга барилд сургах хэрэгтэй байна.Ингэхийн тулд тэр өөрөөс нь өөр хэн ч байхгүй хүнгүй газар очих хэрэггэй.Би хэдэн хүн дагуулж очиж уулзана.Түүний дэргэд одоо цуглуулаад байгаа цэргээс нь хэн ч байх ёсгүй” гэж эхэд нь хэлүүлэв.Эх нь Тулабугаг ятгаж цэргийг нь тараалгаад Ногайд урилга явуулжээ.Тийн хэлснээр тэр хоёр уулзаж ярилцаж байгаад Тулабуга мэхлэгдсэнээ ойлгожээ.Энэ үед Ногайн цэрэг Тулабугаг тойрон зогсож байгаад түүний тушаалаар мориноос нь буулган ирэхэд Ногай дэргэдээ зориуд авчирсан Токтоод хандан “Энэ хүн чиний эцгийн мөн өөрийн чинь хаан ширээг эзэлсэн юм.Мөн чиний бусад ах дүү нартай чинь хамтран чамайг алахаар зөвшөөрөлцөж байгаа тул чиний гарт өглөө” хэмээн өгүүлээд Тулабуга хааныг хөнөөлгөв.

    Дараагаар нь Ногай Токтоог Алтан Ордны улсын хаан болгосон байна.Ногай энэ үеэс Ил хаадын улсыг удаа дараалан захирч байсан Абага, Аргун хаан нартай холбоо тогтоож дайн байлдаанаа зогсоон найрамдаж, гүнж солилцон худ ураг болж байжээ.Токтоо хаан ч өөрийн хувиар эдгээрийн сүүлд Ил хаан болсон Газантай найрамдан элч солилцох болжээ.Ийнхүү Ногай жанжин болон Токтоо хаан аль аль нь Ил хаадтай холбоо тогтоож найрамдах чигийг барьж байв.Энэ үе бол Ил хаад болон Алтан Ордны улсын хооронд хэсэгхэн зуур найрамдаж байсан үүлэн чөлөөний нар шиг хугацаа байсан билээ.Токтоог хаан суусан эхний жилүүдэд Ногай жанжин Алтан Ордны улс дотор бүрэн эрхт эзэн байв.Иймээс ч Токтоо түүний юу гэснийг үг дуугүй гүйцэлдүүлэх болжээ. Тухайлбал, Токтоо Ногайн хатан Байлакийг хүлээн авч хэдэн өдөр найрлуулан амраагаад хэрэг зоригийг асуухад: “Чиний зам дээр өргөст бут үлджээ. Түүнийг цэвэрлэх хэрэгтэй” гэв.Токтоо “Ямар өргөст бут байна” хэмээвээс нөхрийнхөө зааж өгсөн 23 ноёныг нэрлэхэд Токтоо тэднийг дуудан ирүүлээд бүгдийг нь цаазалсан гэдэг.Ийнхүү олон ноёдыг алсан нь Токтоогийн байдлыг ихэд сулруулсан юм.Гэхдээ тэрбээр Ногайн эсрэг тэмцэх зориг хүчтэй хүн байжээ.Оросын 14 хотыг дайлаар цохиж эрх чөлөөний төлөөх эрмэлзэл, тэмцлийг нь дарсан хойноо Токтоо хаан цэргээ Өмнөд Орос руу хөдөлгөв.1298 онд Ногай, Токтоо хоёрын хооронд анхны тулалдаан болоход тэрбээр Днепр мөрөн дээрх Ногайн цэргийн хүрээг довтлон орж цохиод, хүйтэн болж мөртскта хөлдөхийг хүлээн суув.Гэвч тэр жил цаг агаар дулаан байснаас мөрний ус хөлдсөнгүй.Ийнхүү Ногай цаг хожиж сөрөг тулалдаанд бэлтгэх цаг олоод, улмаар хааны цэргийг бут цохижээ.Токтоо хаан зугтаан одож дахин их цэрэг хуримтлуулав.Ногай Токтсюгайн эсрэг Ил Хаадын улстай холбоо тогтоохыг оролдсон ч тэнд энэ үeийн хамгийн алсын хараатай ухаалаг хаан Газан хаанчилж байсан тул хоорондын хэрүүл маргааныг хурцатгаж сааруулах нь Их Засаг хуульд харш үйл хэмээн Алтан Ордны иргэний дайнд оролцохоос татгалзжээ.

    Удалгүй 1300 онд Ногай, Тоюгоо нарын хооронд шийдвэрлэх тулалдаан болсон байна.Энэ тулааны өмнө Ногайн мэдэлд байсан Маажи, Сүдүүн, Удрааж, Ахбуг Тайта нарын ноёд 30000 цэргээ аваад Токтоогийн талд оржээ.Хаан болон хүчирхэг захирагч жанжин хоёрын их цэрэг тулгаран байлдахад нэг өдөрчийн газар үлдээд байхад Ногай Буга гэдэг хүнийг 100 хүн захируулан тагнуулд явуулсан боловч тэд нь Токтоогийн цэрэгт баригдаж, Буга ганцаараа зугган гарчээ.Эндээс Токтоо хаан Ногай жанжны байлдааны тактикийг тааварлан мэдсэн бололтой.Хоёр талын цэрэг тулаанд орж зууралдан байлдсаар орой нар жаргаж байхад хүүхдүүд болон цэргүүд нь дийлдэн зугтааж, Ногай бараг ганцаар шахуу үлджээ.Түүний нас өндөр болсон болохоор зовхи нь унжиж, сормуус хөмсөг нь нүдийг нь дарж юм харж чадахгүй болсон байв. Түүнийг Токтоогийн цэрэгт алба хааж байсан орос цэрэг барьж авахад Ногай өөрийн нэрийг хэлж: “Намайг алалгүй Токтоо дээр аваачиж өг. Би түүнтэй хэлэлцээ хийхийг хүсэж байна” гэхэд үгэнд нь оролгүй Ногайг алж толгойг тасдан аваад Токтоо хаан дээр авч иржээ.Гэвч Токтоо хаан хилэгнэн уурлаж, Чингис хааны уламжлалын дагуу эзэн захирагчийн биед аймшиггүй халдсан хэмээн тэр орос цэргийг цаазаар авч “Өөр хэн нэгэн бас ийм хэрэг хийчихээд дахиад ирэхгүй байлгахын тулд шүүх түүнийг цаазлахыг шаардаж байгаа юм” хэмээн хэлсэн гэдэг.

    Ийнхүү 40 өөд жил Алтан Ордны улсын амьдралд идэвхтэй оролцож гадаадынхан түүнийг хаан хэмээн өргөмжлөн тусгайлан элч зарж, элчийг нь хүлээн авч, хааны зиндаанд үзэж байсан хүчит Ногай жанжны амьдрал эмгэнэлтэйгээр төгссөн ажээ.Гэвч түүний үйл хэрэг түүхэнд тодоор дурайн үлдэж, Дорнод Европын орнуудыг номхотгож, хүчирхэг Алтан Ордын улсын тэргүүн жанжин байснаар нь хүмүүс дурсах болжээ.Ногайн эзэмшил нутаг түүнчлэн анх өөрийн армийг байгуулж эхэлсэн газар нь Алтан Ордын өмнөд хэсэгт байсан бөгөөд Ногай тэндхийн бүрэн эрхт эзэн байсан юм.Тэр нутгийн зарим овог аймгууд өөрсдийгеө Ногайчууд гэх болж, эдүгээгийн ногай хэмээх жижиг үндэстэн үүссэн түүх ийм ажээ.

    2013-07-08 17:04:26
    Мэдээ оруулсан: undesten

  • ЧИНГИС ХААНЫ ӨРЛӨГ ИХ БААТРУУД

    Чингис хаан Тэмүжин Их Монгол Улсын хан ор суумагцаа хийсэн шинэчлэлийн нэг нь ноёд дээдэс гагц удам залган цэрэг захирдаг байсан ёс заншлыг халсан явдал. Тэгээд цэрэг захирах авьяас чадвар төгөлдөр, “Монголын нууц товчоо”-ны хэллэгээр “Эрдэмтэн, бие, шил сайтан” бөгөөд хаан төрдөө үнэнч, амь хайргүй зүтгэгсэд, гавьяатныг сонгон томилох болжээ.
    Өөрөөр хэлбэл цэргийн ноёныг шалгаруулах эн тэргүүний шалгуур нь цэргийг удирдан зохион байгуулах чадвар, одоогийн хэлээр бол даргалах (даргархах бус) авьяас чадвар байжээ. Хаантан: “Арван хүмүүнийг байлдаанд зохих ёсоор засан тулалдаж чаддаг хүнд мянгат, түмтийг ч өгч болно. Тийм хүн тэднийг ч байлдаанд удирдаж чадна” хэмээн зарлиг болсон гэж “Судрын чуулган”-д өгүүлжээ.
    Тиймээс түүний цэрэг ард хэн ч бай, гарал үүслээсээ үл хамааран гагцхүү авьяас чадвар, хичээл зүтгэлээрээ шалгарч, эзэн хаандаа үнэнч байваас ямар ч албан тушаалд томилогдох боломжтой болсон ба эл зарчмыг төрийн бодлогын хэмжээнд гаргаж тавьсан нь тухайн үед өөр хаана ч байгаагүй шинэлэг зүйл байсан бөгөөд цэрэг ардыг албандаа үнэнч зүтгэхэд нь чухал нэгэн хөшүүрэг болж байсан нь дамжиггүй. Цэргийн ноёныг сонгох өөр нэг шалгуур нь агсаддаа хүн ёсоор хандаж, тэдний зовлон жаргалыг бие сэтгэлээр мэдэрдэг байх чанар” байв.
    Чингис хаан нэгэн гайхамшигт бодгаль баатар эрийн тухай өгүүлэхдээ: “Есүнбай лугаа адил баатар эр байхгүй, тийм авьяастан ч үгүй! Гэхдээ тэр бэрх аянд зүдэрдэггүй, өлсөж, цангахыг ч тоодоггүй болохоороо хамт буй бусад бүх хүн, нөхөд, дайчдаа өөртэйгээ адилхан аяны хүндийг даадаг гэж боддог.
    Гэтэл тэд нь аян замын бэрхийг тийн даах хүчин мөхөс бөлгөө. Ийм болохоор тэрбээр цэргийн ноён байж таарахгүй. Гагцхүү өлсөх, цангах гэж юу болохыг мэддэг, түүгээрээ бусдын байдлыг жишиж мэдэрдэг л тэгээд аян замд цэргээ өлсгөж цангаадаггүй, морь малаа турааж тамирдуулахгүй байлгаж чаддаг, тийм тооцоотой явдаг хүнийг л зөвхөн цэргийн ноён болгож болно” хэмээсэн байна. Энэ бол эгэл жирийн мэт авч хамгийн зөв зохистой шалгуурын нэг байсан бөгөөд аливаа шатны дарга, захирагчийг томилохдоо ч санаж явах ёстой чухал зүйл гэдэг нь ойлгомжтой. Энэ мэт бодит амьдралаас урган гарч, Их хаантны дэвшүүлэн тавьсан шалгууруудыг даван гарсан Монгол цэргийн ноёдын дотроос үе хэтийдсэн өрлөг баатрууд олон төрөн гарсан билээ. Тэдний нэг нь Сүбээдэй баатар.

    Тэрбээр Чингис хааныг Хорезм буюу Сартаулын шахтай дайтах үед Зэв ноёны хамт анх Кавказыг давж, өрнө зүг хүлгийн жолоо хандуулан перс, түрэг, алан, армян, гүрж, орос, болгар, башкир, кибчакийн нутгаар довтолгон хурдавчилсан аяныг хийсэн нь дэлхийн цэргийн урлагийн түүхнээ “хосгүй гайхамшигт аялан дайлалт” хэмээн тооцогдох болсон билээ.
    Бат хааны удирдсан Монгол цэрэг орос, кибчаг болон польшоор дайрч, хүчирхэг рыцариудыг хүртэл бут цохин Унгарыг эзэлж, Адриатын тэнгис хүрсэн их аян дайныг төлөвлөж, удирдан гүйцэтгэгчийн нэг нь мөн л Сүбээдэй баатар байв. 1232 оны эхээр Монгол цэрэг хятадын Жиян Зэү хотыг дайлж, цэргийн ноёдыг нь баривчилсанд Алтанулсын ахалсан сайд Ван ян Хад гэгч Сүбээдэй баатрыг биеэр уулзуулж өгөхийг хүсчээ.
    Сүбээдэй түүнтэй уулзваас Хад:
    “Таныг тэнгэрээс заяасан баатар эр хэмээсэн нь үнэн ажээ. Эдүгээ Таныг олж үзэв. Би одоо нүд анин үхсү” хэмээсэн гэдэг. Дайснаа хүртэл ийн бишрүүлэх нь гагцхүү аугаа их өрлөг баатрын, ховорхон тохиох сүр хүчин болой. “Чингис хаан, Сүбээдэй хоёртой стратегийн ур чадварын хувьд зөвхөн Наполеон л эн зэрэгцэж чадна” хэмээн цэргийн нэрт түүхч Лидделл Харт өгүүлсэн бол орчин үеийн судлаач Ричард А, Габриэл “Түүнтэй тактикийн гайхамшигаараа гагц Ханнибал, Скипио хоёр л эгнэх агаад тэрбээр стратегчийн хувьд Македоны Александр, Цезарь хоёртой л эн зэрэгцэх их жанжин” хэмээн өгүүлсэн байдаг. Сүбээдэй баатар лугаа адил тэр цагийн дорно, өрнийхний сайн мэдэх болсон өрлөгүүдийн нэг нь Зэв. Тэр ч бүү хэл Монголын түүх сударт Зэвийн нэр гол төлөв Сүбээдэйн өмнө бичигддэг нь цаанаа учиртай биз. Түүний уг нэр нь Зэв бус Зургаадай бөлгөө. Анхлан Чингис хаантай дайтаж асан Тайчуудын Бэсүд овгийн залуу баатар. “Хүйтний байлдаан” хэмээн түүхэнд тэмдэглэсэн 1202 оны нэгэн тулалдааны төгсгөлд Чингис хааныг харваж сүйдлэх дөхсөн эр. Байлдаанд Чингис хааны цэрэг ялж түүнийг олзолсон бөгөөд хаантан түүнээс “Миний зэвлэх (байлдааны) ам цагаан хулын аман нурууг нь хэн хуга харвалаа?” хэмээн асуусанд “Уулан дээрээс би харвалаа. Өдгөө хаан үхүүлвээс алганы төдий газар үхэж хоцорсу. Соёрхогдвоос хааны өмнө цээл усыг оггору (цалгитал), цэгээн чулуу цуур (хагартал) довтолж өгсү” гэжээ.
    Эл чин зоригт үгийг сонсоод Чингис хаан “Дайсан болж байсан хүмүүн алсан, дайсагнаснаа нууж, үгээ буцах ажгуу. Энэ хэлснээс (үзвэл) алсан, дайсагнаснаа (үнэн) мөнөөр заан (хэлэх) буюу. Нөхцөлт (нөхөрлөж болох шударга) хүмүүн буюу. Зургаадай нэрт ажгуу. Мөн зэвлэх ам цагаан хулын минь аман нурууг харвасны тул Зэв гэж нэрлэж Зэв болгоё чамайг” хэмээгээд “Дэргэд минь яв” гэж зарлиг буулгажээ. (Монголчууд байлдааны хуяг нэвтлэгч сумыг “Зэв” гэдэг). Түүнээс хойш Зэв ноён Чингис хааны шадар нөхрийн нэгэн болж, олон удаагийн байлдаанд ганц ч ялагдаж үзээгүй бөгөөд түүний удирдсан байлдаан, тулалдаанууд нь Чингис хааны цэргийн урлагийн түүхэнд ч ур чадвараараа ялгаран томоохон байр эзэлдгийг өрнө, дорнын түүхчид тодруулан тэмдэглэсэн нь цөөн бус. Чингис хааны цэрэг анх хилийн дээс алхаж Алтан улсыг дайлсан 1211 онд Зэв ноён Гүйгүнэг баатрын хамт Цавчаал боомт хүрэхүй сахиул цэргийн хүчин нэн их агаад бэхлэлт нь ч бэрх чанга ажээ. Түүнийг үзээд Зэв ов зохион “Эднийг өдөж хөдөлгөж ирүүлээд тэнд хүч сорьё” хэмээгээд хүчин мөхөсдсөн дүр эсгэж эргэн буруулсанд хятад цэрэг омогшин боомтоосоо гарч нэхэн уулыг бүрхэж ирэхүйеэ Зэв гэнэт эргэн довтолж бут цохив гэдэг.

    Бас нэгэн удаа Дүн чан хотыг дайлах үед хотыг сахигчдын хүчин бас л нэн их агаад бэлтгэл сайтай байсан тул цайзыг эвдэж эс чадаад мөн л ов зохион тэднийг дийлэлгүй орхин одож буй мэтээр ухран гарч нутгийн зүг эргэж зургаа хоногийн газар оджээ. Гэтэл Зэвийн цэрэг тийнхүү алс хол одсон тухай мэдээ авсан хотынхон ихэд хөхөн баясаж сонор сэрэмж алдан найр цэнгэл болж байх үед нь эргэн ирж нэгэн шөнө гэнэдүүлэн довтолж эзлэн авч байжээ. Энэ мэт Зэв ноёны удирдсан гайхамшигт уран байлдааны ажиллагаанууд цэргийн урлагийн түүхнээ онцгой хуудас болон мөнхөрсөн билээ. Чингис хаан 1217 онд өрнө зүг дайлаар мордохдоо өмнөдийн хэргийг бүхлээр нь Мухули-д итгэн даатгаж, оройн дээд дайчин хар туг, зарлигийн алтан гэргэ гардуулахдаа “Энэ тугийг мандуулж миний ёсоор явтугай” хэмээн зарлиг болж байсан нь тэрбээр ямархуу итгэлтэй өрлөг баатар байсныг харуулах бас нэг баримт. Монгол цэргийн гол хүч өрнө фронтод дайчлагдаж одсон тэр үед Мухули ердөө 4-5-хан түмэн цэргийн хүчээр 15 түмэн морьт цэрэг, 50 гаруй түмэн явган цэрэг бүхий хүчирхэг Алтан улсыг мохотгон хазаарлах онцгой хүнд, бараг биелж болшгүй гэмээр үүргийг хүлээн хоцорчээ. Энэ нь Монгол цэрэг Сартаулыг дайлаар мордсон үед хүчин тарамдалгүй, бат ар талтайгаар амжилттай дайтах нөхцлийг бүрдүүлэх гол зорилготой байв.
    Түүхэнд өгүүлснийг үзэхүл, “Алтан улсын цэрэг, жанжнууд Мухулийн нэрийг сонсмогц хирдхийн цочиж, буруулан дутаах болсон бөгөөд Алтан улсын цэрэг түүнийг “Улсын ван” хэмээн анхлан дуудах болжээ. Тийн болохоор Чингис хаан түүнийг бэлгэ дэмбэрэлтэй сайн үг, хэмээн сайшааж, түүнд мөнхүү “Улсын их (гоо) ван” цол шагнаж, Алтан улсыг дайлах цэргийн их ноёноор томилсон гэдэг. Эл гурваас гадна Боорчу, Зэлмээс эхлээд бусад өрлөг баатрууд нь ч хаан эзэндээ туйлын үнэнч байхын үлгэр болдог байсан агаад “Монголын нууц товчоо”-нд өгүүлснээр гагцхүү “Сэтгэлийн хүлгээр нөхөрлөсөн” үнэхээр огтхон ч илүү хардаггүй, амиа хоохойлдоггүй дайчин нөхөд байжээ. Жишээ нь, Боорчу бол Тэмүжиний багын нөхөр агаад анх найман шарга морьдоо дээрэмдүүлээд ганцаар нэхэн ядаж явах замд нь учирч харамгүй их тус болсон. Гурван мэргид довтлон ирж Бөртэ үжинийг нь булаахад ч хамт зоволцон байж, Бурхан Халдунд гурвантаа бүслэгдэх үед нь Зэлмийн хамт дэргэдээс нь үл салан хамгаалж байв.
    Далан нөмөргөсийн байлдааны дараа өдөржин шөнөжин бороо зүсрэн байсан үед Чингис хааныг тайван амраахын тулд нөмрөгөөрөө халхлан шөнөжин зогсохдоо өрөөсөн хөлөө ганцхан удаа сольж байсан хэмээх домог нь түүний үнэнчийн туйлыг өгүүлсэн баримт гэж болмой. Тэгээд ч худал зүйл гамч зангүй тул Чингис хаанд буруу, зөвийг нь хэдийд ч чигч шударгаар хэлж зөвлөдөг байсан учир хаантан Их Монгол Улсын хан ширээнд залрахдаа “Боорчу, Мухули хоёр зөв явдлыг минь зүтгүүлж, бурууг минь больтол ятгаж энэ оронд хүргэв” хэмээн сайшааж байжээ. Зэлмэ гэхэд Тайчуудын Аучу баатрын цэрэгтэй Ононы хөвөөнд тулалдсан байлдааны үеэр Чингис хааныг шархдахад бусад хүнд үл итгэн өөрөө сахиж, хагсаж бүхий цусыг нь амаараа шимж, хааныг алжаах буй хэмээн холдож ч чадалгүй шимсэн цусаа хажуудаа асгаж, залгихыг залгисаар амийг нь аварч байв.
    Тэр үеийн нүүдэлчид сумандаа хор түрхэн харвадаг байсан учраас тэрхүү хор нь цусанд нэвчин орвоос туйлын аюултай байдаг байснаас Зэлмийн тэрхүү үйлдэл нь өөрийнх нь аминд ч хүрч мэдэх амь золисон үйлдэл байсан байна. Тэгээд ч зогсохгүй ухаан сэргэсэн Чингис хааныг “Би ундаасаж байна” гэхэд нь уух юм олж өгөхөөр дайсны хүрээн дунд баригдахаас үл эмээн ганцаараа орж, бүрсэн тараг олж ирж хаантныг ундаалж байсан нь мөн л чин үнэнч хийгээд аюумшиггүй зоригтой, овжин ухаантайн жишиг гэлтэй. Наян ноён гэвээс анх тайчуудаас салж, аавынхаа хамт Чингис хааныг зорин ирэхдээ өөрийн эзэн Таргудай Хирилтугийг дажин болж байж, амь дүйн барьж авч явсан боловч хан эзнээ тийн дайсанд нь хүргэх зохисгүй үйл” хэмээн сэтгэж зам зуураасаа суллан тавьж байсан хүмүүн.
    Чингэснийг нь харин хаантан ихэд таашаан “Тус хан эзнээ тэвчин ядсан их ёс төрийг сэтгэжихүй!” хэмээгээд “Наяа төвийн түмнийг мэдтугэй” гэж зарлиг болгож байжээ. Энэ мэтчилэн Зэв, Сүбээдэй, Мухули тэргүүтэн, Чингис хааны дэргэдийн их өрлөг баатруудын тухай дуртгаваас тун ихийг өгүүлэх болно. Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг. Чингис хааны хөвгүүн Зүч, Цагаадай, Өгөөдэй, Тулуй нар ч цэргийн гарамгай ноёд байлаа. 1206 онд Их Монгол Улсыг байгуулах үед мянганы ноёноор томилогдсон 95 хүн цөм хэн нь хэнээсээ дутахааргүй шалгарсан ноёд байв. Ер нь Чингис хаан цэргийн авьяаслаг ноёдыг сонгон олох “нүдтэйгээс” гадна аравтын ноёноос эхлэн түмний ноён хүртэл цэргийн даргалах бүрэлдэхүүнд нэгэн ижил хатуу шаардлага тавьж, тэднийг сурган боловсруулахад ихээхэн анхаарч байсан нь цагийг эзэлсэн суу билэгт өрлөг баатрууд төрөн гарах нөхцлийг бүрдүүлж байжээ.
    Тэрбээр цэргийн хүн хэн ч бай эн түрүүнд хаан эзэндээ үнэнч шударга зүтгэх, хууль дүрэм, цэргийн цаазыг ягштал биелүүлж, хатуу чанд сахилгатай байх, олзонд үл шунах, цэргийн эрдэм төгс, тэсвэр тэвчээртэй байхыг шаардаж, бие даах чадвар сайтай байхыг онцгойлон үздэг байв. Тийм учраас хамгийн дээд эрх мэдэл эзэн хааны гарт байвч, аливаа нэг байлдааны ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ Монгол цэргийн ноёд харьцангуй бие даасан шийдвэр гаргах боломжтой байдаг байжээ. Тухайлбал, тавигдсан зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа бүрэн чөлөөтэй явуулах эрх чөлөө тухайн хүнд ногдох бөгөөд гагцхүү хаантантай байнгын холбоотой байх зарлигийг хүлээдэг.
    Энэ нь тэдний хувьд стратегийн сэтгэлгээ, уран сэтгэмжээ хөгжүүлэхэд нь ихээхэн боломж олгож, ур чадвараа сайжруулахад нь түлхэц болж өгдөг байж. Цэргийн ноён хүн хувийн ийм чанартай байхаас гадна захирагдагсаддаа хүнлэг хандаж байхыг хаантан чухалчлан захидаг байсан агаад “Энгийн ардын дунд нялх тугал мэт номхон бай! Дайн тулаанд орохдоо харин амьтан шүүрэх өлөн харцага мэт довтолтугай! Хэмээж байсан гэдэг. Эрдэм чадалтай даргалах бүрэлдэхүүнийг бэлтгэх талаар Чингис хааны “Хишигтэн” цэрэг өвөрмөц нэгэн сургуулийн үүрэг гүйцэтгэж байжээ. Олон дайнд Чингис хаан, түүний шадар нөхөд болох авьяаслаг ноёдын шууд удирдлагын дор оролцож, үлгэр дууриал авч явсан хорчин, турхаг, хэвтүүлийн дотроос хожим нь цэргийн шалгарсан ноёд олноор төрөн гарсан билээ.
    Чингис хаан цэргийн ноёдынхоо ур чадварыг дээшлүүлэх талаар сургалтын янз бүрийн хэлбэр ашигладаг байсны нэг нь ноёдын чуулган юм. Жил жилийн эхэн ба төгсгөлд эл чуулганаар сургалт, байлдааны бэлтгэл болон засаг захиргааны бусад ажлаа дүгнэн цэгнэж, дараагийн зорилгоо дэвшүүлэн, хааны цааз зарлигийг сонсгодог байжээ. Тиймээс энэ ажлыг Чингис хаан онцгой чухал ач холбогдолтой хэмээн үзэж “Жилийн эхэн ба адагт ирж бидний санаа бодлыг сонсож байдаг түмт, мянгат, зуутын ноёд л цэргийг захирч чадна. Гэртээ хоцорч бидний санал бодлыг эс сонсогсод усанд хаясан чулуу, хулсанд буусан сум мэт үгүй болно. Тийм хүмүүн цэрэг захирч үл болно” гэж зарлиг буулгасан байна.
    Олон ноёдын алдаа дутагдал, ололт амжилтыг цэгнэдгийн хувьд энэ чуулган дадлага туршлага солилцох, сургамж үлгэр авах чухал индэр болдог байжээ. Мөн ноёдын “Хурилдай” болон “Их эе” нь цэрэг дайны чухал асуудлыг хэлэлцэж, цэргийн ноёд, зөвлөгч нар өөрсдийн санал бодол, шийдвэрийн хувилбаруудыг чөлөөтэй өгүүлж, харилцан маргаж, ярилцсаны эцэст хамгийн ашигтай хувилбарыг сонгон баталж хэрэгжүүлэх арга замыг тодорхойлдог байснаараа эзэн хааны залгамж хойч үеийнхэн болон цэргийн ноёдын хувьд амьд сонирхолтой сургуулийн үүргийг гүйцэтгэдэг байсан гэж болно. Даргалах бүрэлдэхүүнийг сурган боловсруулахад 1204 оноос эхлэн ашиглах болсон, одоогийн хэллэгээо бол “Цэргийн зөвлөхийн” буюу “Хосолмол, хамтын удирдлагын” арга барил өвөрмөц сонин бөгөөд онцгой ач холбогдолтой зүйл байв. Анх Өгэлэчэрийг “Хутусхалчантай эедэлдэж явутгай” хэмээн зарлиг болсон бөгөөд 1206 онд Хунан, Мөнхүр, Хэтэ гурвыг дүү Зүчдээ, Харачар, Мөнх, Идухадай, Хөхөчөс нарыг Цагаадайд, Жибэгээг Xacap, Чаурханыг Алчидайд “зөвлөхөөр” тус тус томилж, Боорчи, Мухули тэргүүтэн ноёд, Додай, Дохолху тэргүүтэн чэрби нарыг хүртэл “Хунан, Хөхөчөс хоёртой эедэлдэж, хамаг үйлсийг үйлдэгтүн” гэж зарлиг болсон нь “зөвлөхийг” бүр ч өргөн. хэмжээгээр хэрэглэх болсон баримт юм.
    Тэгэхдээ цэргийн залуу ноёдын дэргэд хашир туршлагатай хүмүүсийг томилохоос гадна чадварлаг ноёд, өрлөгүүдийн хажууд залуу ноёдыг дагалдуулдаг байв. Хамтын удирдлагын ийм хэлбэр тэр цагт өөр хаана ч байгаагүй бөгөөд ноёдын нэг нэгний дутагдлыг харилцан нөхөрлөн залруулж өгдөг нь үр өгөөжтэй арга байлаа. Ийм хосолмол удирдлагын хэлбэрийг хэдийгээр огт өөр зорилгоор ч гэлээ бүр XX зуунд Орос, Монгол болон бусад зарим орны цэрэгт, тухайлбал “Комиссарын тогтолцоо”-ны хэлбэрээр хэрэглэж байсан нь сонин. Чингис хаан ийнхүү дайнд хэрэгтэй бүхэнд цэрэг, ноёдоо сургах олон хэлбэр ашиглаж, нөхөд, ноёд, цэрэг, үр ачаа сургахдаа бас өөрийн биеэр үлгэрлэх аргыг нэн түрүүнд хэрэглэж ирсэн нь тодорхой байдаг. Чингис хаан байлдаанд манлайлан орж шархдан, өөрөө алгинчилж явсан баримтууд, бас хятадын эрдэмтэн Чан Чунь бумбад бичсэн захидалдаа “Би түмэн цэргийг сурган боловсруулахад биеэр бүхний өмнө явсан” хэмээсэн үг ч үүнийг нотолно.
    Их хаантан “Манай худалдаачид алтан хатгамалт хувцас, тансаг бараа авч ирэхдээ тийм эд зүйлээс ашиг олно гэж бат итгэлтэй байдаг. Түүн лүгээ адил цэргийн ноёд нум сум харвах, морь унах, халз тулалдахад хөвүүдээ сайн сургаж, дасгал сургууль хийлгэж байх хэрэгтэй. Худалдаачид ажлаа мэддэг учраас түүн дээрээ авхаалж самбаатай, овжин байдагчлан хөвгүүдээ цэргийн эрдэм ухаанд сургаж аймшиггүй, чин зоригтой болгох хэрэгтэй” хэмээж, бас “Цэргийн ноён архи дарсанд дуртай болвоос өөрийн мянгат, зуут, аравтынхаа ажил хэргийг цэгцтэй байлгаж үл чадах агаад ажил үүргээ бүтэлтэй дуусгаж хүчрэхгүй”, “Түмт, мянгат, зуутын ноёд цэргээ хэзээ ямагт бүрэн бүтэн дэг журамтай байлгаж, тушаал буулгасан үед өдөр, шөнө ялгалгүй хэдийд ч аянд хөдлөхөд бэлэн байх ёстой” гэж зарлиг болгон буулгаж байжээ. Чингис хаан олон жилийн дайн байлдааны практик, цэргийн байгуулалтын туршлагадаа тулгуурлан цэрэг, ноёдоо энэчилэн системтэй сургаж чадсаны үр дүнд дэлхий дахинаа суу алдраа дуурсгасан цэргийн гайхамшигт олон ноёд, баатрууд төрөн гарсан билээ.
    Доктор, профессор Ж.БАЗАРСҮРЭН

  • АРГАЛЫН УТАА

    Монголчуудын аргын утааны нууцыг Энэтхэгийн нэгэн эмч, эрдэмтэн доктор Шарма олж мэдээд монголоос аргал аваачаад Энэтхэгийн уушигны тахал туссан хүмүүсийг аргалын утаагаар утсан чинь их ажилт олж утааны эдгэрүүлэх чадалд гайхсан байна. Японы эрдэмтэн аргалын утааг судалж үзээд элдэв өвчлөлтийн нянг устгагч байгааг тогтоожээ. Аргалын утаанд янз бүрийн нянг устгагч байгаа гэж тэр эрдэмтэн үзсэн нь аргалын утааны тухай яриад буйн том баталгаа болж өгөх мэдээлэл юм. Тэгэхдээ монгол малчдын шээзгийнд түүж цуглуулдаг “монгол аргал” тийм чанартай болохоос өөр орны өөр малын баас тийм биш нь мэдээж. Сарлаг гэхэд л 200-гаад төрлийн эмийн ургамал иддэг.

    Монголчууд судар номыг баринтаглаад хойморынхоо авдар дээр нандигнан тавьдаг түгээмэл уламжлалтай билээ. Авдар дээр тавиастайгаар олон жилийг өнгөрөөсөн судар аргалын утаанд шаралтлаа нэвчсэн байдаг. Тийм судрууд манай үндэсний Төв номын санд хэдэн зуугаараа бүүр 1920-иод “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдахаас эхлээд бараг зуу шахам жил хадгалагдаж байгаа. Гэтэл тэдгээр судруудад орчин үеийн цаасан номны өвчин болох мөөгтөх, хорхойтох, чийгтэх, тоосжих аюул огтхон ч халдаагүй байсаар байгаа билээ.
    Энэ бол бас аргалын утааны нэг гайхамшгийн нотолгоо юм. Аргалын утаа бургисан малчны гэр ариун болой.
    Л.ТҮДЭВ

  • Чоно тарвагацах

    Аман наадгайд харилцан яриа бүхий хэсэг их байдаг нь хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх, ярих чадварыг дээшлүүлэх, ой тогтоолтыг сайжруулах төдийгүй аливааг нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх чадварыг хөгжүүлэх ач холбогдолтой юм. Мөн түүнчлэн аман наадгай нь орчин тойрныг танин мэдэх, юмсын шинж чанар, хэлбэр дүрс, өнгө зүсийг судалж, тоо, орон зайн ойлголттой болж, ургамал, амьтныг танин мэдэхэд сургадаг. Өвөг дээлсээс минь уламжлан ирсэн ардын аман наадгайг хүүхэд багачууд тоглож сурснаар нутаг ус, эх орныхоо тухай мөн ард түмний зан заншил, ёс суртахууны болон ахуй амьдрал, хөдөлмөрийн тухай ойлголтыг олж авдаг.

    Эрт үеэс Монгол хүүхдүүдийн дунд хамгийн өргөн дэлгэрсэн тоглоомын нэг бол Чоно тарвагацах хөдөлгөөнт тоглоом юм.