Category: Монгол үндэсний түүх

  • Нүдний доод зовхины үрчлээ, хаван, хөхрөлтийг 15 минутанд арилгах арга

    Тиймээс гэрийн нөхцөлд гарын доорх бүтээгдэхүүнээр хэрхэн доод зовхио арчлах энгийн хялбар аргыг хүргэж байна.

    Үүний тулд танд бага зэргийн хүнсний сода, бүлээн ус байхад л хангалттай. 1 цайны халбага хүнсний содыг 150 мл халуун бүлээн ус эсвэл баахуу цайнд сайтар хутгаж уусгаад хөвөнд шингээж нүдний доод зовхин дээр бүлээн жин тавих маягаар 15 минут болгоод бүлээн усаар угаагаарай. Та үр дүнг мэдрэх болно. Энэхүү аргыг 7 хоногт 2-3 удаа орой унтахаасаа өмнө хэрэгжүүлбэл үр дүнтэй. Мэдээж эрт унтаж амрахыг хичээгээрй.
    Ингэснээр таны зовхины хөх өнгийг арилгаж, зовхи суларч унжихаас сэргийлж, арьсийг чангалдаг байна.

  • “Ахан дүүсийн цус асгаруулахгүй” хэмээн тангарагласан Баатад эцгийнхэн

    . Хүн амьтан ч тэднээс дайжин зугтдаг байв гэнэ. Тиймээс буриадын угийн бичигт “Арван зүгт гал түлүүлсэн ашивгад” гэж бичигдсэн байдаг билээ. Ашивгадууд Сөх, Хүдэрийн голоор нутаглан цөөн тооны мал маллаж, ан гөрөө хийж амьдардаг байв. Нэгэн өглөө тэр хүрээний баатрын хүү гөрөөлж яваад үргээлгэнд гарсан нөхдийн хэлсэн зүгт хүрч очвол морин тэргэнд гуалин мод дүнхийтэл ачаад дуулж яваа нэгэн буриад басгантай тааралджээ. Үүрийн гэгээ, үнэг чонын гүйдлээс үл эмээн дуулж яваа бүсгүйг их л гайхаж гэнэ, нөгөө баатрын хүү. Уулзаад үг хэлээ ойлголцож, ажилсаг чамбай бөгөөд үзэсгэлэнтэй сайхан охин байсанд ихэд таалж, хайр сэтгэлтэй болов гэнэ. Удалгүй өвгөн баатрын хүү залуу баатар, хөвгүүнгүй нэгэн буриад айлд хүргэн ороод суучихжээ. Хэдийгээр хүргэн орсон айл нь нэр хүндтэй сайн айл гэвч буриадууд хүргэн орсон хүнийг “Хадамд очлоо” хэмээн шоолдог байсан юм санжээ. Учир иймийг мэдсэн хашир ухаалаг эцэг нь аян дайнд явж, аялал нүүдэл хийж, ажил хөдөлмөрт зүтгэж, ухаан тэлж, бяд суусан хүүгийнхээ эрдэм чадлыг түмэн олонд үзүүлэх хэрэгтэй хэмээгээд худ болсон буриад дархан өвгөнтэйгээ зөвлөн, овооны найр хийхээр шийдэж, ойр холын нутгийнхныг урьсан гэдэг. Буриад дархан өвгөн охиноо ойрад, буриад хосолсон ганган гоёлоор гоёж, эрийн гурван наадмын нэг – сур харваанд оролцуулахаар бэлтгэжээ.

    Энэ нь дайчин баатар эрийн гэргий нь хэрэгтэй цаг ирвэл нөхрийнхөө зэвсгийг барьж дайснаа даралцдаг монгол түмний эртний уламжлалт заншил байсан юм. Худ, ургууд зуны эхэн сарын налгар сайхан өдрийг товлон Дунгуй нутгийн нэгэн сүрлэг ууланд шав тавьж, хөлд орсон балчраас эхлээд хөл дээрээ босч чадах бүх хүнээр нэжгээд чулуу зөөлгөн овоо босгож тахижээ. Тэр овоогоо орхин гарсан өлгий нутаг Хан Алтайнхаа нэрээр нэрлэсэн байна. Наадамд ойрад баатрын хүү, залуу хүргэн түрүүлж, нум сум харвахад буриад бэр түрүүлжээ. Тэр цагаас хойш буриад охид “сур харбаан” гэдэг наадамд оролцож, эрчүүдтэй ана мана өрсөлдөх болжээ. Ойрадын хүрээнийхэн алс холоос өвөрлөн ирсэн Алтайнхаа чулууг Алтай овоондоо өргөн энэ нутгийн тэнгэр доор үүрд нутаглахаар болоод буриадуудтай ийнхүү ураг барилджээ. Удалгүй хүргэн баатрынх хүүтэй болов. Ойрадын цэргийн хүрээний захирагч баатар аюулгүй тэр нутагт ард олноо авчраад, овоо босгож нутаглах нутагтай болгоод, уугуул нутгийнхантай худ ураг болж, ач хүүдээ өмсч явсан хуяг дуулгаа залж явсан хүрээнийхээ тугийн хамт ёслол төгс уламжлуулахдаа: “Үеийн үед, үрийн үрд хуяг дуулга дахин бүү өмсч, хүн хүнээ бүү дарагтун. Харин энэ тугаа нутаг усаа тахин найрлахдаа овоон дээрээ хийсгэж, хуяг дуулгыг минь голомт залгамжилсан үр ач нар минь өмсч сүр хүчээ дуурсгаж явтугай” гэсэн гэдэг. Баатрын хүрээнийхэн ухаант өвгөн баатар, түүний хүү залуу баатрынд айлчлан ирж, хууч хөөрөн, аж амьдралаа ярилцдаг байжээ. Басгад, самгад нь ойрад, буриад хавсарган янзыг нь тааруулж хийсэн бэрийнхээ гоёлыг дуурайлган зүүтгэл хийлгэхээр уран худынд нь ирдэг байв.

    Тэд замд тохиосон улстай мэнд усаа мэдэлцээд “Ач, авга нартаа айлчлая” гэдэг байсан нь буриадуудын “ч”, “ш” авиаг ижил дууддаг аялгуутай холилдсоор өнө удаан хугацаанд “Ашивгад” овгийнхон гэгдэх болжээ. Өвгөн баатрын ач хүү өсч өндийгөөд баатар өвгийн нэрийг дуурсгахын тулд Хүдэр голын хойд ууланд “Баатад” овоо босгон хүрээнийхнийгээ “Баатад эцгийнхэн” гэж нарлэжээ. Улмаар залуу баатрын үр хүүхэд өсч үржээд өрх тусгаарлаж, хүрээнийхэн хуваагдан “Харнууд”, “Шарнууд”, “Баатад эцгийнхэн” гэгдэх болсон билээ. Баатад эцгийн хуяг дуулга, туг яндар нь 1932 он хүртэл баатрын голомтын айлд байсан хэмээснийг 1963 онд нас элсэн Цогтын Цэндэм эмээ, ач охин Долгоржавдаа
    /ОБДС-д багшилж байгаад тэтгэвэртээ суусан/ хуучилсныг тэмдэглэн бичсэн
    Л.БАТБАЯР

  • ДЭЭД ТЭНГЭР БА БИЛЭГ ТӨӨРГИЙН КВАНТ ҮНДЭСЛЭЛ №11

    Энэхүү бодол нь мөн л тархинд цахилгаан долгио үүсгэж улмаар зүрхний орон лугаа нийлж хувирна.

    Энэхүү илийн буюу хэмжигддэг орон нь бодис дотор энергиэ барахад био скалар цахилгаан соронзон долгио нь мөнөөх биоскалар холографийн хоосон зайд онгодыг залах мэдээллийн үүсгүүр хөврөл болдог гэж үзэж байна. Скаларорны хувьд орчлон нэг амь мөн[3] учир мөнөөх заллага биолскалар орноор Орчлон даяар “шууд”[6] тархана. Тэгэхлээр скалар орны мэдээллийн эрхшээлд орсон тархи, цогцост онгод, сүнс чинадскалар долгион холографаас бууж эзэгнэх нөхцөл бүрэлдэх юм

    Цаашилбал, уг гарвал мэдээллийг нь мэддэгсэн бол харь гарагаас сүнс дуудаж болмоор. Харин цогцсоосоо салж “аялдадаг” онгод газрын хүний сүнс лүгээ дарвивал уураг тархи, цогцсыг эзэгнэн харь гаригт “аяласан” мэт мэдээллийг суулгаж болзошгүй буюу. Дэлхийн агаар мандал эерэг, газар сөрөг цэнэгтэй учир эл хоёрын хооронд 3 –аас 60 Герц завсарт давтамж бүхий цахилгаан соронзон долгио үүсдэг аж. ҮүнийгШуманы долгио гэнэ. Эрдэмтэн Анкермүеллер Шуманы долгио, тархины альфа хэмнэл хоёрын холбоо илрүүлжээ. Дэлхийн ээжийн “зүрх” сэтгэлийн болон хүний тархины төрөлх хэмнэл адилхан болохыг илрүүлсэн[17]нь гайхалтай бас хэрэгтэй баримт болсон юм. Хүмэн мөн оюун ухаан хийгээд далд, билиг ертөнцийн хооронд эл цахилгаан ба соронзон скалар долгио мэдээлэл дамжуулдагт эргэлзээ үл төрнө

    Хүмүүн төрөлхтний дотроос Да Бүдда, Нагаржунай, Исүс Христос, Чингис хаан, НострДамус, Ванга эмгэн зэрэг нь дээд тэнгэр, дээд билиг онгодын заяаг түшсэн гэдэгт итгэнэм. Чингис хааныг ил юмс хийгээд чинадбилгийнамьсалсүлэлдэл дэх Орчлонгийн төөрөг тавилангийн билиг сангаас хүсэж мөрөөдсөн үйлсийн зураглалыг хурайлан дуудаж тодруулаад, газарт хэрэгжүүлэх Мөнх Тэнгэрийн хүчинд хувиргаад, аугаа их түүхийг газар дэлхийд бадраасан дээд тэнгэрийн төгс онгодтой нэгэн байжээ гэвээс зүйд нийцмү.

    /Эйнштейний шагналт, доктор профессор О. Лхагва/

  • Ринчен багшийн монгол бичгээ аварч үлдсэн түүх

     

    Оросын ард түмэнд бурхан мэт шүтэгдсэн Ленин багш нэгэн цагт “Дорно дахиныг латинчлах бол агуу их хувьсгал мөн” хэмээн айлджээ. Энэхүү айлдварын хүрээнд уйгаржин монгол бичиг үсэг маань солигдож байсан билээ.
    БНХАУ-ын Үндэсний төв хэвлэлийн газарт ажиллаж байсан Зөвлөлтийн сургагч Черчешенко, Тодоева нар хуучин монгол үсгийг шинэ үсэг буюу славжин үсгээр солих ажлыг идэвхжүүлэх зорилгоор 1950-иад оны дундуур Бээжингээс Өвөр Монголд удаа дараа очиж байжээ.
    Энэ тухай тэр үед Өвөр Монголын сурган хүмүүжүүлэх хэвлэлийн хороонд сурах бичиг найруулах албан гэх (хэлтэс)-ийн эрхлэгчээр ажиллаж байсан, эдүгээ 86 настай өвгөн эрдэмтэн Дархуд овогт Раашдооров гуай дурсан ярьж байна. Черченшенко нь хэл бичгийн ухааны доктор професор цолтой, тухайн үедээ нэлээд дээгүүр байр суурьтай хүн байсан ажээ. Харин Тодоева нь хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн цолтой, монгол хэл сайн мэддэг Халимаг эмэгтэй гэнэ. Тэрбээр сүүлд Өвөр Монголын сурган хүмүүжүүлэх хэвлэлийн хороонд хэсэг хугацаанд ажиллаж байжээ.
    1955-1956 онд Монгол төрлийн хэлийг байцаан шинжлэх хээрийн шинжилгээний ангид Өвөр Монголын хэсэг эрдэмтдийн хамт оролцон ажиллаж ЗХУ-д хэд хэдэн ном хэвлүүлснээс “Орчин цагийн монгол хэлний хичээл” ном нь орос хэлнээс хятад хэлэнд орчуулагдаж байжээ. Хожмоо түүний хэвлүүлсэн “Шинжааны Халимаг Ойрдын толь бичиг” хэмээх ном нь судалгааны сайн бүтээл болсон гэж эрдэмтэд үнэлсэн байна. Үүнтэй холбогдуулан нэгэн зүйлийг дурьдахад, “Монгол-Ойрдын баатарлаг туульс” (1923 он), “Монгол бичгийн хэлний дүрэм ба Халх аялгууны харьцуулсан судалгаа” (1929 он) зэрэг суурь судалгааны бүтээлүүдээр нь бидний сайн мэдэх нэрт монголч эрдэмтэн, академич Б.Я.Владимирцов 1929 онд Халимагууд Элэст хотноо урьж, цаг үеийн шаардлагад нийцсэн өөрсдийн шинэ үсэг зохиолгох хүслээ илэрхийлжээ. Түүний хариуд Владимирцов “Хиагтын зээл дээр байгаа монгол хүн, Хүрээний монгол, Бээжингийн гудамжинд гүйж яваа монгол хүмүүс бие биеэ шууд ойлголцдог гайхамшигтай бичиг үсэгтэй ард түмэн шүү дээ, монголчууд! Би та нарт зориулсан ондоо бичиг үсэг зохиож чадахгүй гэж хэлсэн нь тэмдэглэгдэн үлджээ.
    Шинэ үсэгт шилжих бэлтгэл ажил Өвөр Монголд 1947 оноос эхтэй бөгөөд 1953 оны өвлөөс бага суруулийн нэгдүгээр анги, анх дундын нэгдүгээр анги, дээд дундын нэгдүгээр ангийн сурагчдад зориусан шинэ үсгийн сурах бичиг зохиогдсон байдаг.

    Черчешенко, Тодоева нар Монгол бичгийг славжин үсэг бичгээр солихоор Өвөр Монголоор дахин дахин явж буйг сонсоод, билгүүн номч их эрдэмтэн Б.Ринчин гуай 1956 оны эхээр Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Хорооны дарга Эрдэнэтогтох, дэд ерөнхий найруулагч Содномжамц хоёрт тусгайлан захидал бичсэн байна. Тэрхүү захидалдаа Ринчин доктор Черчешенко, Тодоева нарын ятгалгад оролгүй, монголчуудын соёлын давтагдашгүй өв бичгээ солихгүй байх бүх талын арга сүвэгчлэхийг хичээнгүйлэн гуйсан байжээ. 1957 онд Ринчин доктор Хөх хотод очиж Өвөр Монголын Багшийн дээд сургууль, шинэхэн байгуулагдсан Өвөр Монголын Их сургуулийн багш нарт монголчуудын хэл соёлын талаар лекц унших үедээ Өөртөө засах орны дэд тэргүүлэгч Хафунгад бараалхаж монгол бичгээ хадгалж үлдээх тухай бас л ярьжээ. 1956 онд Ринчин докторын бичсэн захидал тухайн үеийн удирдагчдын сонорт хүрсэн байсан нь лавтай гэлцдэг.
    Бараалхах үеэр Ханфунга дэд тэргүүлэгч, бид славжин үсгийг авахаа больж монгол бичгээ цаашид хэрэглэхээр болж байгаа хэмээн мэдэгджээ. Түүнийг сонссон Ринчин доктор ихэд баярлан, “За, би танд л найдаж байна” хэмээн Хафунга дэд тэргүүлэгчийн өмнө сунаж мөргөсөн юмсанжээ. Ийнхүү 1958 оноос Өвөр Монголд кирилл үсэг хэрэглэх төлөвлөгөөг болиулсан байна.
    1956 оны XII сард Ринчин доктор ЗХУ-ын Коммунист намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Никита Хрущёвт захидал бичиж, монгол бичгийн авиалбарт орос үсэг таарахгүй байна. Нэг минутад зуун үг тэмдэглэж чаддаг монгол бичгийг ээдрээтэй, хэцүү, хуучирсан гэх мэтийн яриа нь шинжлэх ухаанд харш, балай зүйл даруй мөн гэх зэргээр эх монгол бичгээ өмгөөлөн, сэргээхэд дэмжлэг эрж байжээ. Тэр талаар орчуулагч Г.Аким олж нийтлүүлж байсан билээ.
    Үзэл суртлын ямарч дарамтад ноён нуруу нь хугараагүй, эрдэмтэн чадал дорой олон олон атаатны дайралтад омог юу нь дарагдаагүй их эрдэмтэн Бямбын Ринчин монгол бичиг соёлоо хамгаалахын төлөө тийнхүү хөөцөлдөж явсныг нь бодоход юутай бахархалтай, юутай хайрлалтай.

  • ААВААС ХҮҮХДЭД ӨВЛӨГДДӨГ 15 ЗҮЙЛ

    Нүдний өнгө
    Хүрэн, хар нүд давамгайлах шинж болдог бол саарал зэрэг цайвар, цэнхэр, ногоон өнгө дарагдах хандлагатай байдаг. Хэрвээ эцэг эхийн нэг нь хүрэн бор нүдтэй, нөгөөх нь цайвар өнгөтэй бол хүүхэд хүрэн нүдтэй болох магадлал өндөр. Багадаа цайвар нүдтэй төрсөн ч том болоод нүдний өнгө нь өөрчлөгддөг. Гэхдээ эсрэгээрээ байх тохиолдол ч бий.
    Нүүрний хэлбэр
    Нүүрний хэлбэр ч бас удамшлаас ихээхэн хамааралтай. Хэрвээ нөхөр шовх эрүүтэй, өвөрмөц хэлбэртэй хөмсөгтэй, эсвэл бүргэд хамартай бол хүүхдүүдэд тэр шинж нь гарч ирдэг. Түүнчлэн чихний хэлбэр ч ааваас удамшдаг.
    Хацрын хонхорхой
    Нүүрний булчинтай холбоотой энэхүү онцлог ч бас давамгайлдаг. Тиймээс эцэг нь хацар дээрээ хонхойдог бол хүүхэд нь ч мөн тийм төрөх магадлал нэмэгдэнэ.
    Шүд
    Шүдний чанар, хэлбэр удамшлаас их шалтгаална. Хэрвээ аав нь амны хөндийн асуудалтай, өөтэй, зайтай бол хүүхдүүдэд нь ч энэхүү таагүй асуудал үүсэх магадлал их. Азаар орчин үеийн анагаах ухаанд шүдний энэхүү асуудлыг засаж болдог болсон.
    Үс
    Үсний өнгө, бүтэц, өтгөн, шингэн бүгд удамшлаас хамаарна. Түүнчлэн эрчүүдийн хувьд халзралт, эрт бууралтах зэрэг нь ааваас нь дамждаг. Хэрвээ аавын үс өтгөн, хар өнгөтэй бол хүүхдийнх ч мөн тийм байна.
    Харин аав нь буржгар үстэй бол хүүхдийн үс шулуун байх магадлал тун бага.
    Оюуны түвшин
    Мэдээж хүн амьдралынхаа туршид хөгжиж байдаг. гэхдээ оюун ухаан өөрийн гэсэн потенциалтай байдаг бөгөөд түүнээс давж гарах гэвэл хэцүү. Энэхүү потенциал удамшлаас ихээхэн шалтгаална гэдэгт эрдэмтэд итгэлтэй байдаг. Ялангуяа эцгийн генээс бүх зүйл шалтгаална. Тиймээс хэрвээ таны нөхөр ухаалаг бол хүүхдүүд тань азтай л гэсэн үг. Магадгүй та ирээдүйн суутанг хүмүүжүүлж байгаа ч юм бил үү.
    Хурууны хээний мушгиа
    Мэдээж хүн бүрийн хурууны хээ давтагдашгүй. Гэхдээ эцэг эх, хүүхдүүдийн хурууны хээний зураас төстэй байх нь элбэг. Ялангуяа мушгиа, эргүүлэг нь эцэг, хүүгийн гар дээр давтагддаг байна.
    Уруул
    Хүүхдийн уруул зузаан, нимгэн байхад ген их нөлөөлдөг. Хэрвээ эцгийн уруул зузаан бол хүүхдийнх ч мөн тийм л байна. Энэ шинж эцэгт илүү давамгайлдаг.
    Өндөр
    Хүүхэд хэр өндөр хүн болох нь эцэг эхийн хоёулангийн генээс хамаардаг. Гэхдээ хүүхэд өндөр, эсвэл намхан байх нь ааваас илүү хамааралтай. Хэрвээ аав маш өндөр, биерхүү байвал хүүхэд ч тийм байх магадлалтай. Гэхдээ ээж нь намхан бол ааваасаа бага зэрэг намхан болж мэднэ.
    Хүүхдийн дундаж өсөлтийг тооцдог арга байдаг. Хэрвээ хүү бол эцэг, эхийн өндрийг нэмж, гарсан хариугаа хоёрт хуваагаад, түүн дээр 5 см нэмнэ. Харин охин бол эцэг эхийн өндрийг нэмж, гарсан хариугаа хоёрт хуваагаад, түүнээс 5 см хасна.
    Биеийн жин
    Өндөр, биеийн жин удамшлаас ихэд шалтгаалдаг. Хэрвээ эцэг нь таргалах хандлагатай бол хүүхдүүд, ялангуяа охид энэ онцлогийг нь өөртөө тусгадаг.
    Аав нь спортлог, өв тэгш бие галбиртай бол гоолиг хүүхдүүд төрдөг.
    Хошин шогийн мэдрэмж
    Хошин шогийнг мэдрэмж ч бас удамшлаас ялангуяа эцгээс дамждаг. Хүүхдээ хошин шогийн мэдрэмжтэй болгоё гэвэл гэрт нь хөгжүүлж, хошигнож, инээлдэж хөхрөлдөж байгаарай.
    Унтах байрлал
    Интернэт сүлжээгээр та бүхэн аав хүүхдүүд адилхан байрлалаар унтаж байгаа зургийг өчнөөн харж байсан биз ээ. Унтах хэв маягийг ч бас эцгийн ген тодорхойлдог. Үүнээс гадна аав нь шар шувуу, болжморын аль нь болох нь хүртэл хүүхдэд дамждаг.
    Наранд найтаадаг
    Нөхөр тань хурц нартай үед найтаадаг уу? Энэхүү онцлогийг гэрлийн найтаах хам шинж гэдэг бөгөөд хүүхдэд удамшиж ирдэг нэг шинж юм.
    Эрсдэл, мөрийтэй тоглоомд дуртай
    Мөрийтэй тоглоом, эрсдэлтэй зүйлд дуртай байх нь мөн л удамшдаг. Тиймээс эрсдэлтэй алхам хийх хандлагыг хариуцдаг ген гэж байдаг. хэрвээ аав эрсдэл, адал явдалд дуртай, тэндээс адреналин авдаг бол хүүхдэд ч энэ шинж илэрдэг.

  • Аугаа их эх орны дайны Ялалт: Тоо баримтаар

    Нийт 60-аас илүү сая хүн амь үрэгдсэний ихэнх нь энгийн иргэд байсан ба нийт хүн амын 2.5 хувь нь байжээ. Дэлхийн II дайн нь 1939 оны 9 дүгээр сарын 1нд Герман улс Польш руу довтолсноор эхэлсэн юм.
    -Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар нэг триллион америк доллар болсон нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог байна.
    – 1941 оны 6 дугаар сарын 22-нд Герман ЗХУ-д довтолсон бөгөөд Тэнхлэгийн хүчний 4.5 сая цэрэг ЗХУ-ын хилийн дагуу 2900 км урттай фронтоор нэгэн зэрэг давшиж эхэлжээ.
    -Адольф Гитлер ЗХУ-ыг эзлэн түрэмгийлэх цахилгаан дайны төлөвлөгөөгөө “Барбаросса ажиллагаа” хэмээн нэрлэсэн юм. Барбаросса гэдэг нь 12-р зуунд болсон Загалмайтны гуравдугаар аян дайны удирдагч, Ариун Ромын эзэнт улсын хаан Фридрих Барбароссагийн нэр юм.
    – Эх орны дайнд тэр үеийн ЗХУ хамгийн их хохирол амсаж, 27 сая хүний алтан амь үрэгдэж, том жижиг 1710 хот, 70 мянга гаруй тосгон суурин бүрэн болон хагас нуранги болж, 32 мянга орчим үйлдвэр аж ахуйн газар, 98 мянган сангийн аж ахуй, 1876 хамтрал шатаж, нурж сүйджээ.
    – Ялалтын баярын анхны парадыг 1945 оны зургаадугаар сарын 24-нд Улаан талбайд хийсэн бөгөөд парадыг ЗХУ-ын маршал Рокоссовский командалж, ЗХУ-ын маршал Г.К.Жуков Улаан талбайд цагаан морьтой гарч ирж хүлээж авсан түүхтэй.
    – 1945 онд ингэж ялалтын парад хийснээс хойш бүтэн 20 жил завсарлаад 1965 онд буюу ялалтын 20 жилийн ойгоор, түүний дараа дахин 20 жил завсарлаад 1985 онд ялалтын 40 жилийн ойгоор, бас дараа нь 10 жилийн дараа 1995 онд ялалтын 50 жилийн ойгоор цэргийн парад хийж байжээ. Түүнээс хойш жил бүр парад хийдэг болжээ.
    -Дайны жилүүдэд Монголын ард түмэн 740 гаруй вагоноос бүрдсэн 6 удаагийн бэлгийн цувааг фронтод хүргүүлжээ. 1941 оны ХI сард Улаан армид зориулан монголын ард түмний хуримтлуулсан бэлгийн анхны цувааг илгээсэн бөгөөд түүнд 15000 цэргийг хувцаслах нэхий дээл, эсгий гутал, үстэй бээлий, нэхий хантааз, цэрэг бүс, 6000 ширхэг ноосон цамц, 440 нэхий хөнжил зэрэг зүйл оржээ.
    -Монголын ард түмний хөрөнгөөр үйлдвэрлэн бэлэглэсэн”Хувьсгалт Монгол” танкийн цуваа юм. Уг танкийн цуваа байгуулах хөрөнгө цуглуулах ажлын хүрээнд 4,5 сая төгрөг, З00 кг алт, 100 000 америк долларыг ЗХУ-ын Гадаад худалдааны банкинд урьдчилан шилжүүлсэн байна. Энэ бүхний үндсэн дээр танкийн цувааг ЗХУ-д үйлдвэрлэсэн Т-34 загварын 32, Т-70 загварын 21, бүгд 53 танкаар бүрдүүлэн байгуулжээ.
    -Монголын ард түмнээс Зөвлөлтийн Улаан армид бэлэглэсэн бас нэг байлдааны техник бол “Монгол ард” нисэх онгоцны эскадриль байв. Монголын ард түмний хөрөнгөөр байгуулагдсан “Ла-5” загварын 12 нисэх онгоцноос бүрдсэн “Монгол ард” нисэх онгоцны эскадриль юм. “Монгол ард” эскадриль нь сөнөөгч онгоцны 2 дугаар хорооны бүрэлдэхүүнд багтан фронтод гарамгай гавьяа байгуулсан учир ЗХУ-ын Байлдааны гавьяаны улаан тугийн болон Суворовын одонгоор шагнагдаж байв.
    – Монголын ард түмэн дайны жилүүдэд фронтод зориулан 485,000 агт сайн морио нийлүүлжээ. Малчин ардууд 32,5 мянган адуугаа ЗХУ-д бэлэглэж байв. Орос цэргүүд монгол морийг өхөөрдөж “монголка” гэж нэрлэдэг байсан бөгөөд дайны үеийн зургаан морин дивизийг хангахад хүрэлцэж байжээ. Саяхан Москва хотын төвд дэлхийн хоёрдугаар хүнд замыг туулж Берлин хүрсэн монгол морьдод зориулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөний нээлт болсон билээ

  • Монгол хатад №2

    Монголчууд эмэгтэй хүнийг хэрхэн өргөмжилж чаддаг, эмэгтэйчүүдэд Чингис Хаан хэрхэн гүн хүндэтгэлтэй ханддаг байсныг олон зүйлээс харж болно. Чингис Хаан эмэгтэйчүүдийг худалдах, наймалцахыг хуулиар хориглосон нь гэрлэлтэй холбоотой овгийн заншлыг халах анхны чухал алхам болсон ба аажмаар хэд хэдэн ийм өөрчлөлт хийснээр өөрийн охидын, цаашлаад мандан бадарч буй улс гүрнийхээ хэмжээнд нийт эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг өөрчилсөн юм.
    Орд өргөөндөө тэдгээр язгууртан эмэгтэйчүүд өд, эсгийгээр хийсэн хийц нарийн толгойн өмсгөл гоёл өмсдөг байв. Энэ нь хоёр фүүт хэртэй өндөр бөгөөд тэднийг эргэн тойрны хүмүүсээс сүрлэг өндөр болгон, ялангуяа “морь унах үед нь гайхалтай ихэмсэг төрхийг нэмдэг байж”. Тэд энхийн цагт үр хүүхдээ өсгөж, шаардлага гарвал дайны дуулга өмсөн, нум сум агсан, гэр бүл улс үндэстнээ хамгаалахаар мордоно. Эр нөхөр болон хөвгүүд нь аян дайнд мордож, харин эхнэр болон охид нь ард үлдсэн өрх гэрээ төдийгүй улс орноо авч явж чаддаг тийм нийтлэг тогтолцоо байжээ.
    Хааны удмын Монгол бүсгүйчүүд морь уралдаж, дайнд цэрэг удирдан, шүүхэд хэрэг шүүж, өргөн уудам газар нутгийг захирч, заримдаа олны өмнө эрчүүдтэй барилдан хүчээ үзэж явжээ. Тэд хөрш зэргэлдээх нийгмийн соёлжсон эмэгтэйчүүдийн гивлүүртэй явах, хөлөө боох, тусгаарлагдаж нуугдах зэрэг ёс заншлыг бардмаар няцаадаг байв. Ихэнх нь өөрт нь оноосон эртэй гэрлэх ба зарим нь өөрсдөө нөхрөө сонгож эсвэл бүр хүнтэй суухаас ч татгалздаг байлаа. Тэд тухайн нийгмийн хууль тогтоомжийг боломжийн гэж үзвэл баримтална, шаардлага гарвал шинэ хууль тогтоомж ч гаргана.
    Чингис хааны охид байгаагүй бол Монголын Эзэнт Гүрэн оршин тогтнож чадахгүй байх байжээ. Чингэс Хаан амьдрал тэмцлийнхээ эхэн үеэс л түүний байгуулж байгаа шиг ийм том гүрнийг нэг удирдагч дангаараа удирдаж чадахгүй гэдгийг ойлгон мэдэрч байлаа. Урт удаан оршин тогтнохын тулд харилцан бие биеэ нөхөх үүрэг гүйцэтгэдэг удирдлагын өөр өөр төвүүдтэй байх шаардлагатай байв. Тэрбээр хөвгүүддээ байлдан эзэлсэн их гүрнийг нь хамгаалан авч үлдэнэ гэж найдаж чадалгүй охиддоо илүү итгэж тэдэнд улам илүү хандах болсон бөгөөд охид нь Торгоны Зам дагуу Хойд Хятадаас Дундад Азийн нутгаар тархан байрлах хаант улсуудыг захиран сууж байв.
    Чингис Хааны охидын нэр ус үе дамжин бидэнд ирэхдээ Хятад, Перс, Армен, Орос, Турк, Итали гээд тэдний түүхийг бичсэн янз бүрийн орны хүмүүс яаж дуудаж байснаас шалтгаалан нэр, цол аль нь болох нь мэдэгдэхгүй холилдон, толгой эргүүлэн олон дуудлагатай болсон байдаг. Эх сурвалж бүрт охидын тоо ялгаатай байна. Нууц товчоонд Чингис Хаан Бөртэ хоёр түүхэн их эргэлтийн он болох 1206 онд найман хүргэнтэй байсан гэж, цааш нь хүргэн тус бүр мянган цэргийн захирагч байсан гэж тодорхойлсон байдаг.
    Монголын түүх бичигчид ба эрдэмтэд хэдэн үе дамжуулан тэмдэглэл бичих зуураа Чингис Хааны охидын нэрсийг нэг нэгээр нь гээсээр иржээ. Ийнхүү XVII зууны үед [Буддист] түүхчдийн үе гэхэд охидын тоо нэг болтлоо цөөрч, сүүлдээ тэр охины нэр нь дараа дараагийн үнэнийг гуйвуулсан түүхийн тэмдэглэлд огт дурдагдахаа больсон юм.
    Чингис Хааныг нас бараад удаа ч үгүй байхад түүний охидрүү хаяа хавирганаас нь дайрч давшилж эхэлсэн ба эхний цохилт бэрүүд дээр буув. Нөлөө бүхий эмэгтэйчүүд бие биеэнийхээ эсрэг эхлүүлсэн дайн нь сүүлдээ зөвхөн эрх мэдэл бүхий эмэгтэйчүүдийн эсрэг дайн болж, байдал улам доройтсон юм. Дараагийн үед ньтэдний үеэлүүд буюу Чингис Хааны ач нар Их Хааны үлдээсэн тэнцвэртэй эрх мэдлийн тогтолцоо уруу, түүнчлэн түүний охидын удам уруу дайрах дайралтаа улам эрчимжүүлсэн байна.
    Монголын Эзэнт гүрний эриний ихэнх үеүдэд буюу 1206-1368 он хүртэл Чингис Хааны Боржигон овгийн язгууртан эмэгтэйчүүд өөрсдийн эрэгтэй хамаатнуудын явуулж буй төвлөрсөн засаглалын эсрэг тасралтгүй эсэргүүцэл үзүүлсээр иржээ.
    Эмэгтэйчүүд газар нутгаа хамгаалан харийн дайсантай тулалдаж, бүр зарим нь дайнд амь үрэгдсэн ч тэдний охид, ач зээ охид нь Чингис Хааны өвлүүлж үлдээсэн эрх мэдлээ хамгаалан тэмцлээ үргэлжлүүлсээр байлаа. Хаан язгуурт эмэгтэйчүүдийн зүй ёсны байр суурийг үл хайхарч, улмаар бараг үгүй хийснээр Хаант улс доройтож, улмаар задарч мөхөв. 1368 он гэхэд Монголчууд газар нутгаа алдаж, тал нутагтаа зугтан ирж, дахин өөр хоорондоо тэмцэлдэж байжээ.
    Хэрүүл марган, үзэн ядалт, нэг нь нөгөөгөө уулгалан дайрах явдал үргэлжилсээр дахин нэг зуун өнгөрч , 1470 онд санаандгүй шинэ Хатан гарч ирсэн юм. Тэр бол Чингисийн эзэнт гүрэн, тэдний охидоос хойш 300 жилийн дараа, Монгол Хөх Төрийн гал голомт унтран бөхөж байх эгзэгтэй мөчид садарсан үсээ шууж, саадаг нум үүрч босон тэмцсэн Мандухай Сэцэн хатан байв.
    Тэр хүний хөлд гишгэгдэн дарлагдсан Монголын тугийг дахин мандуулсан юм. Тэр Монголчуудын мартагдсан ухамсрыг сэргээж, Монгол үндэстнийг буцаан эмхэлж, шинэ төр байгуулав. Гэвч өмнөх Монгол хатдын адил түүний байгуулсан гавьяаг нь хэн ч үл хэрэгсжээ. Зүүнгарын хаан Галдан бошигтийн гэргийАну Зуунмод-Тэрэлжийн тулалдаанд эр нөхөр, үр хүүхдээ Манжийн цэргийн бүслэлтээс аварч өөрөө амь эрсэдсэн бөгөөд түүнээс хойш Монголын түүхэнд онцгойлон дурьдагдсан монгол хатан гарсангүй. Монголын олон хатдын үнэн түүх өдий болтол нууц байна.
    Бэлтгэсэн Г.Чугаа

  • Монголчуудын цээрлэх ёсноос: Архи, дарстай холбоотой цээрлэх ёс

    -Архи дарс өргөн барих, хүртэхдээ хэн хэн нь ханцуй шамлах буюу хормой шуух, эс бөгөөс энгэр заам сул задгай байхыг цээрлэнэ. Хувцас хунар, малгайгаа тэгш байлгах нь ёс төрийн их идээг хүндэлж буй илтгэнэ.
    -Архи анхлан барихдаа зочны өмнө шууд тавихыг цээрлэнэ, архи барьж буй хүн заавал баруун гараараа барьж зүүн гарын алгаа дэлгэн дээш харуулан барих нь хүндэтгэлийн ёс.
    -Архи дарсыг амсаж уусны дараа гашуун нясуун, хатуу догшин хэмээн хэлэхийг цээрлэнэ. Идээний дээж хэмээн хүндэтгэхийн учир тэр бөлгөө,
    -Архи дарсыг зоргоороо шунан уух, ухаан санаагаа баларттал хэрэглэхийг цээрлэнэ Монголчууд «Дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тавьж зоогло, жар хүрээд жаргал болго» гэх буюу «Архинд донтвол амьдын тамд унана» хэмээн сургаж алив найр наадам, цэнгэлд гурван хундагаас хэгрүүлэхийг цээрлэдэг байжээ.
    -Архийг зогсоогоор амсах буюу уухыг цээрлэнэ. Ёс төрийг эрхэмлэж заавал сууж амсах буюу ууна.
    -Архиар хүн шахах, албадан уулгахыг цээрлэнэ. Зөрчвөөс хүндэтгэлийн идээг хүндгүй болгоно. Зочин буюу анд нөхрөө дээрэлхэн доромжилсноос ялгаагүйд тооцно.
    -Архи дарс хүүхэд багачуудад амсуулах, уулгахыг цээрлэнэ. Зөрчвөөс ухаан мунхаг болно, өвчин олно гэнэ.
    -Архи дарсыг ахмад настан, аав ээж, ахас дээдсийн дэргэд уухыг цээрлэнэ. Хүндтэй идээг хүндлэх учиртай хүмүүсийн дэргэд ууваас ёс алдана, цадиггүй, эх захгүй гэгдэнэ.
    Х.НЯМБУУ, Ц.НАЦАГДОРЖ
    МОНГОЛЧУУДЫН ЦЭЭРЛЭХ ЁСНЫ ХУРААНГУЙ ТОЛИОС

  • Чингис хааны дархан бэр Сорхугтани бэхи хатан

    Улс төрийн алсын хараатай том бодлоготон, холч мэргэн ухаантай төрийн зүтгэлтэн, цэрэг дайны гарамгай сратегич, удирдагч байлаа. Түүний хажууд өнөө дэлхий нийтээр мэддэг, гайхан шагширдаг Францын Жанна Д Арк бол зүгээр л нэг тосгоны эр зоригтой, зөн билэгтэй эмэгтэй төдийхөн юм. Тэдгээр гайхамшигт монгол бүсгүйчүүдийн нэг, Эзэн Богд Чингис хааны хамгаас хайртай Дархан бэр, Монгол төрийн нэрт зүтгэлтэн, оюун билэгт Сорхугтани Бэхи хатны тухай энд өгүүлье.

    … Сорхугтани Бехи хатан Тулуйтай бага насандаа учирчээ. Аль эрт Чингис хаан Хэрээдийн Ван хаантай эцэг, хүү бололцон явахдаа энэ дотно харилцаагаа бататгах үүднээс Ван хааны ах Жаха Хамбын хоёрдугаар охин Сорхугтанийг отгон хүү Тулуйдаа сүй тавьсан байна. Хожим 1203 онд Хэрээд аймгийг мөхөөх үед Сорхугтани, Тулуй хоёрыг нийлүүлжээ. Тэрээр Тулуйн хамгийн хайртай их хатан төдийгүй Их Богд эзэн Чингис хааны хамгаас хайрлан хүндэтгэж байсан дархан бэр нь байжээ. Лувсанданзангийн “Алтантовч”-д “Богд эзний бие чилээрхэж, бас Тулуй эзэн чилээ болсонд ёрчин энэ хоёрын нэг нь сайн болвоос нэгэн нь муу буй хэмээсэнд, Тулуй эзний хатан Чаур бэх, тэнгэрт өчиг өчсөн нь: Хаан эзэн үгүй болбоос, хамаг улс бэлбэсэн болном за. Тулуй эзэн үгүй болбоос би ганцаар бэлбэсэн болох буй за хэмээн залбирав. Богд эзний чилээ дээш болсонд тэрээр сэтгэл нь хөдөлж, өөрийн эрийг үл сэтгэн эцгийг хүндэлж, их төрийг сэтгэсний тул богд эзэн би чамайг бэр гэж бүү хэлсү. Бэхи тайху гэсү. Шиу гэж бүү хэлсү. Сутай тайху хэмээе гэж цол өгөөд, найман отог цахар түмнийг сонгон өгч соёрхов. Хэрээдийн Ван хааны дүү Жаха Хамбын охин Чаур бэх энэ бөлгөө гэжээ. Энэ нь Өгөөдэйн бие чилээрхэхэд Тулуй эзэн өмнөөс нь тэнгэрт залбиран өөрийгөө өргөсөн тухай домогтой агаар нэг агаад юутай ч Сорхугтани Бэхиг Чингис хааны зүгээс ихэд хүндлэн байсны илрэл юм.Тэрээр чин журамт, оюун билэгт эх байжээ.

    Түүхийн тулгар бичгүүдэд түүнийг Өүлэн эхтэй адилтгасан нь нэг бус. Тэр ч бүү хэл түүнийг нэг талаар Өүлэн хатнаас илүү гэлцдэг байна. Тулуй 1231 онд Зүрчидийн Алтан Улсыг дайлах аянд 38 насандаа нас элж, бага балчир хөвүүдтэй насан залуу Сорхугтани бэхи бэлбэсэрэн үлджээ. Өгөөдэй хаан ууган хүү Гүюгтээ бэлэвсэрсэн Сорхугтани Бехи хатныг авч өгөхөөр элч заран хэлүүлэхэд тэрээр хааны зарлигийг дагахгүй байж яахан болох билээ. Гэсэн ч “Их хаантанд өчихөд би хүүхдүүдээ эрийн цээнд хүргэж, эцгийн сургаалиар хүмүүжүүлэхийг хүсэж байна” хэмээн хариулахад Өгөөдэй ч, Гүюг ч аль аль нь их шахамдуулалгүй Сорхагтанийн хэлснээр болгожээ. Харин Өүлэн бол Мэнлиг эцэгтэй суусан. Ийнхүү Сорхугтани Бехи хатан чин журмыг хичээн дахин нөхөрт гараагүйгээрээ Өүлэн эхээс илүү юм гэсэн нь бий ажээ. Хэдийгээр Сорхугтани Бэхи Өүлэн Үжиний адилаар өнчин хөвүүдээ тэжээхийн эрхэнд дээлийн хормой шуун бүсэлж, царсан шор барин сөд гичгэнэ ухаж, өглөө эртлэн босож өлөрс мойл түүгээгүй ч наснаас эрт бэлбэсэрч, бага балчир хөвүүдээ эцгийн суртлаар зарчимтай хүмүүжүүлэн өсгөсөн нь “Нууц товчоо”-нд “…Гоо Үжин эхийн Гогод мангираар тэжээсэн хөвүүд Хутагтан сайд болов. Зарчимтай Үжин эхийн Затгас төмсөөр тэжээсэн хөвүүд Заяатан сайд болов” гэдгийн адилаар болсон юм. Тулуй, Сорхугтани Бехи хоёрын дөрвөн хөвүүн нь/Монголын эзэнт гүрний 4-р үеийн Их хаан Мөнх, Юань гүрнийг үндэслэгч Их хаан Хубилай, Иранд төвтэй Ил хаант улсыг үндэслэгч Их хаан Хөлөг, Монголын эзэнт гүрний 5 дугаар үеийн Их хаан Аригбөх энэ дөрөв болой/ дөрвүүл их хүмүүс болон хожмын өдөр Монголын төдийгүй дэлхийн түүхийн тавцанаа товойн гарсан нь санамсаргүй хэрэг яавч биш юм.
    Чингис хаан амьд сэрүүндээ хөвүүдээ хэн ямар газар нутгийг захиран эзэмшихийг зааж өгсөн. Үүнд: Ахмад хүү Зүчийн хүүхдүүдэд Эрчис мөрний хөндий Арал нуур болон Каспи, Хар тэнгэсээс цааш үргэлжлэх Кипчакийн өргөн уудам нутгийг, Цагаадайд Зүүн, баруун Туркестаныг, Өгөөдэйд Имил голын сав, Алтай, Тарвагатай, Жунгарыг өгч, отгон хөвүүн Тулуйд уламжилж ирсэн заншил ёсоор эцгийн гал голомтийг сахиулж, Монголын уугуул нутгаа гэрээслэн, эзэн улсын байдалтайгаар үлдээсэн байна.Гэвч тэрхүү голомт нутаг нь Их хааны эзэмшлийн бүсэд багтаж байсан, мөн Тулуй төрийн эвийг эрхэмлэн эзэмшил нутгаа Өгөөдэйд найр тавьсан зэргээс үүдэн Тулуйн үр хүүхдүүд Чингис хааны үр ач нар, бусад ахан дүүстэйгээ харьцуулахад нэн ядмаг байжээ. Ийнхүү өөрийн гэх эзэнт улсгүй үлдсэн гэр бүлээ, үр хүүхдүүдээ бусад ахан дүүсийнх нь зэрэг зиндаанд хүргэж, улс төрийн тавцанд нэр нөлөөтэй болгохын төлөө зүтгэсэн Сорхугтани Бехи хатны зүтгэл нь Өүлэн эхийн нэгэн биеийг огоорон зүтгэсэнтэй агаар нэгэн юм. “Судрын чуулган”-д “Тулуйг нас барсаны дараа түүний хүүхдүүд эхийн хамт Өгөөдэйн дэргэд үлджээ. Нэг удаа Сорхагтани Бехи хатан хааны худалдаачдын нэгийг дэргэдээ авахыг хүсэхэд хаан өгсөнгүй. Тэгэхэд нь Сорхугтани хатан “Миний хань нөхөр, үр хүүхдүүдийн минь эцэг чухам хэний төлөө золиос болж амиа тэнгэрт өргөсөн юм бэ? Тэр тийнхүү бие барсан нь хэнд хэрэгтэй байв?” хэмээн уйлахад энэ үг нь хааны сонорт хүрчээ. Энэ үгийг Өгөөдэй хаан сонсоод “Сорхугтанийн зөв” хэмээгээд түүний хүсэлтийг ёсоор болгосон байна. Тэр цагт Тулуйн хүүхдүүд балчир байв. Мөн “Өгөөдэй хэнтэй ч зөвшилгүй Сорхугтани Бехи хатны эзэмшилд байсан 2000 өрхийг хүү Годандаа дур мэдэн өгчээ. Гэтэл тэдгээр иргэдээс Сорхугтани Бехи болон том хүү Мөнх нар дээр ирээд “Бид бол Чингис хааны соёрхолоор Их ноёны /Тулуйн/ харьяат болсон билээ. Гэтэл биднийг Годанд өглөө. Чингис хааны зарлигийг хэн зөрчиж болох вэ? Иймд Их хаанд зарга мэдүүлье” гэхэд Сорхугтани Бехи хатан “Та нарын зөв. Гэхдээ бидэнд их өв хөрөнгө эзэмших алдар гавьяа алга. Мөн цэрэг ардын хэрэгцээ ч алга байна. Их хаан юу хийхээ өөрөө сайн мэдэж байгаа. Бид зөвхөн түүний зарлигийг дуулгавартай дагах учиртай билээ” гэжээ. Энэ үгийг нь сонссон ноёдууд их сайшаажээ”/1.112/ гэсэн байна. Энэ талаар Академич Владимирцов “Сорхугтани Бехи хатан нь ийм ухаалаг зан чанарынхаа хүчээр өөрийн хүүхдүүдээ бусад ах дүү нарынх нь өмнө гаргаж ирж чадсан юм” хэмээн бичжээ. Плано Карпини “Монголчуудын түүх” тэмдэглэл зохиолдоо “Сорхугтани Бехи хатан бол татаруудын дотор эзэн хааны эхийн /Гүюг хааны эх, Монголын төрийг 5 жилийн турш захирсан Наймалж хатан болой/ дараа орох хамгийн нэр хүнд нөлөө бүхий хатан байсан…” гэжээ. Үнэхээр тийм байжээ. Өгөөдэй хаан Чормаган ноёныг Иранд илгээхдээ дундад Азийн эзлэгдсэн болон хараат бүх улс, мужуудын бискаки /Эзлэгдсэн улс, хотуудад иргэний хэргийг шийдүүлэхээр суулгаж байсан Их хааны бие төлөөлөгч/, захирагч нарыг Чормаганд биечлэн туслахыг тушаажээ. Ингээд Их хааны зарлигийн дагуу Чормаганд туслахаар Хорасан, Мазандерийг захирч байсан Чинтөмөр цэргийн хамт Хорезмаас Шахризтан орохоор гарчээ. Мөн хан хөвүүдийн эзэмшил газруудаас ч хан хөвүүдийг төлөөлж нэг нэг ноён Чормаганы дэргэд ирцгээсэн байна.
    Үүнд -Өгөөдэй Их хааны нутгаас буюу монголын төв нутгаас Кол-Булат -Батын улсаас нэг ноён, -Цагаадайн улсаас Кызыл – буха нар ирсэн бөгөөд нас барсан Тулуйн нэрийн өмнөөс Сорхугтани Бехи хатанг төлөөлж мөн нэг ноён ирсэн байна. Мөн Өгөөдэйн үед Хан хөвүүдээс болон Их хааны чухал зарлиг бичгийг хүргэхээр өөр хоорондоо тасралтгүй довтолгож байсан элч нарыг шуурхай болгох үүднээс өртөө байгуулах болжээ. Ийн өртөө байгуулахдаа Хан хөвүүд бүрээс нэг нэг төлөөлөгч гарч, тэд нийт улс орон даяар явж, газар хэмжиж өртөөг тогтоожээ. Энд -Их хаан Өгөөдэйн төлөөлөгч болж – Куридай, -Цагаадайн талаас – Имкалчин, Тайчутай, -Батын талаас Суку, Мулчитай нар ирсэн ба харин Тулуй ханы талаас Сорхугтани Бехи хатны зарлигаар Илжигдэй ноён ирж энэхүү өртөөг анхлан байгуулалцаж байсан байна. Энэ нь Чингисийн дөрвөн хүүгийн эзэмшил улсууд аливаа асуудлыг шийдэхдээ харилцан зөвшилцөж, нягт хамтран ажилладаг байсныг харуулахын зэрэгцээ хэдийгээр Тулуй бие барсан, түүний хүүхдүүд нь төрийн хэрэгт оролцох насанд хараахан хүрээгүй байсан ч Тулуйн голомтоос Сорхугтани хатныг заавал оруулж байсан нь түүний нэр нөлөө ямархан өндөрт байсныг гэрчилнэ.Энэ мэтээр Сорхугтани Бехи хатан эр нөхрийг эндсэний дараах хүндхэн жилүүдэд улс төрийн аливаа хэрэг явдлуудад нэн идэвхтэй оролцож байсан нь харагддаг. Гүюгийг хаан ширээнд суулгах Их хуралдайн дараа Гүюг хаан Сорхугтани Бехи хатныг хүүхдүүдийн нь хамтаар ихэд магтаж, бусдад үг хэлэхдээ тэднийг үлгэрлэн хэлж байсан гэдэг. Тэр ч бүү хэл Гүюг хаан төрийн зарим чухал хэргийг шийдэхдээ эх Наймалжаас илүүгээр Сохругтани Бехи хатны зөвлөгөөг хүлээдэг байжээ. Гүюг хаан дорнод Европт байлдаж бүхий аянд явахдаа ихэд муудалцан улмаар дайны талбарыг орхиход хүргэсэн Батыг гэнэдүүлэн цохихоор 1248 оны өвлийн сүүл сард их цэрэг аван “тэнгэрийн байдал дулаарах тийш хандлаа, Эмил нутгийн уур амьсгал надад зохидог юм. Тэндэхийн ус умдаа өвчинд минь тус болно” гэдгээр халхавчлан баруун зүг мордоход Сорхугтани Бехи хатан яаравчлан Батад хүн илгээн учир байдлыг дуулган сэрэмжтэй бай гэж хэлүүлжээ. Гүюг хаан Батыг дайлах санаагаа гүйцээж чадалгүй Илийн хөндийд тэнгэр болж, гашуудал бэлбэсэрэлийн ёсыг гүйцэтгэж дуусмагц, Чингис хааны алтан ургийн доторх ахмад хөвүүний хувьд Бат хаан дөрвөн зүг, найман зовхист элч довтолгон, бусад хан хөвүүд, ихэс ноёд тэргүүтэнийг урьж, Их хуралдай хуралдуулан хаан сонгох учирыг хэлэлцэе гэжээ. Өгөөдэй, Цагаадайн угсааныхан түүнд дургүйцэж “Чингис хааны үндсэн нутаг, өргөө гэр Хэрлэн мөрний хөвөөнд байтал Батын Хивчаагийн тал нутагт юугаан хийхээр очих вэ, гээд Хархорин хотын дарга Төмөр ноён зэрэг Алтан ургын бус цөөн ноёдыг төлөөлөгч болгон томилж явуулав. Гэтэл Сорхугтани Бехи “Хаан хөвүүд ахынхаа үгийг үл сайшаан очсонгүй учир чи олон дүү нараан дагуулж очоод өвчтэй ахдаа бараалх” гэж Мөнхөд хэлээд бас Бат бол олон хаан хөвүүдийн ах нь болохоор түүний хэлсэн үг ба зарлиг нь бидний эргэлзэлгүй дагах хууль цааз юм. Иймээс бид түүний зөв гэж үзсэн зүйлсийг цөм зөвшөөрөн хүлээн авах ёстой” гэсэн агуулга бүхий бичиг өгч явуулжээ. Энэ удаагийн хуралдаан нь Алагтаг нуурын орчимд болж, түүхэнд Алагтагын хуралдаан хэмээн тэмдэглэгджээ. Энэхүү хуралдаан дээр Мөнхийг монголын хаант улсын дөрөвдүгээр үеийн хаан өргөмжлөхөөр урьдчилсан шийдвэр гарсан бөгөөд дараа жилийн хавар Хэрлэн мөрний хөвөөнд дахин Их хурал хуралдуулж жинхэнээр хаан сонгохоор тогтжээ. Мөнхийг их хаанд өргөмжлөх гэсэн чимээ дөрвөн зүг найман, зовхист тархмагц Сорхугтани бехи Чингис хааны алтан ургийнханыг биедээ татахийн төлөө ихээхэн бэлгэ сэлт тарааж эхэлсэн бөгөөд ард иргэдийн сэтгэлийг олохын төлөө их хэмжээний өглөг өгч эхэлсэн байна. Хожим нь Мөнхийг их хаан ор сууж, хаан суудал Өгөөдэйн удмаас Тулуйн удамд шилжихэд чухам Зүчийн удмынхны шууд дэмжлэг, хүчин чармайлт голлосон нь Сорхугтани Бэхийн энэ мэт эрсдэлтэй алхамуудын цаана улс төрийн нэлээд алсыг харсан бодлоготны хэрэг явдал харагддаг.Монголын алтан ургын 35 хаанаас 33 нь Тулуйн угсааны хаад юм.
    Чухам түүхийн ийм эргэлтэнт Сорхугтани Бехи хатны зүтгэл, ухааны хувь их байсан билээ.Сорхугтани хатанг Христосын шүтлэгтэй байсан гэлцэх нь бий. Тухайн үеийн Хархорин хот бол хэдийгээр хэмжээгээр бага ч дэлхийн улс орнуудын улс төрийн голт зүрх нь болж байлаа. Тэр үедээ л хөгжил дэвшлийн баян бүрд болж асан Бухар, Самарканд, Багдад, Константинополь, Кордов болон Өмнөд Хятадын Ханжоу зэрэг аль ч хот ийм нөлөөтэй, сүр хүчин төгөлдөр байсангүй. Хархоринд ирж очихгүй хүмүүс үгүй. Цагаан пансаар хөвчин биеэ ороосон ширүүн хурц харцтай саррацин дайчид, католик шашны хувраг, оросын хар лам нар, хятадын бомбын сургаалийг дагагсад, зэнүүд болон бурхны шав нар, эрээн мяраан хувцастай сартуул наймаачид, нестарион хийгээд зүсэн зүйлийн вавингардич, агь тарнийг шүтэгчид, Туркестан, Мавераннарх болон Хорасаны эмирүүд, Ирак, Луристан, Ширваан, Румын султанууд, Азербайжан, Гүржийн хан хөвүүд, Багдадын халиф, Франц болон Ромын папын элчин сайд нар, Халеб, Фарс, Керман, дээд Месопотамийн Мосулын эзэн ноёд, Оросын вангууд, Хятад, Тангудын түшмэд, Солонгосын ван, төв Европын рыцар, Франкууд төдийгүй алс Нубийн хар арьст төлөөлөгч, Англи боол, мажар үйлчлэгч, Уулын өвгөний/исмайлитийн/ дайчид хүртэл ертөнцийн хязгаар бүрээс хүмүүс ирж очиж байлаа. Хархоринд Бурхны хийгээд христос, нестерион, лал зэрэг тухайн үедээ л нөлөөгөө өргөтгөж байсан шашин шашны сүм хийдүүд өөрсдийн гэх эзэмшил бүхий сүм хийдүүдийг байгуулж, энэ талаар ёстой л ардчилал төгс байв. Рубрукийн тэмдэглэж үлдээснээр Хархоринд худалдаачин сартуул зэрэг дундад Азийн лал мөргөлтнүүдийн суудаг нэг хороолол, мөн хятадууд зонхилох гар урчуудын хороололтойгоос гадна хаад ноёд, ордны ихэс дээдсийн олон том ордон өргөөнүүд байжээ. Мөн янз бүрийн иргэдийн онгон шүтээний арван хоёр дуган, Лалын шашны хоёр сүм, христосын нэг сүм байсан байна. Эдгээр шашныхан бүгд л Төв Азид байгалийн гэнэтийн, ер бусын үзэгдэл мэт гарч ирсэн энэ ард түмнийг өөрийн шашиндаа оруулахаар улайран хичээж байсан юм. Энэ нь тэдэнд хамгийн наад зах нь гэхэд аюулгүй байдлыг нь баталгаажуулж өгөх байлаа. Харин Монголын хаад ихэс ноёд тэдний аль нэгийг нь нөгөөгөөс илүүд үзэн эрхэмлэх нь үгүй, үгүйсгэн дарамтлах, өргөн мандуулах үгүйгээр эвгээлт эцгийн адил ивээл нөмөртөө байлгаж байсан байна. Энэ нь XIII зууны Монголын эзэнт гүрнийг үнэхээрийн аугаа их байсны нэг илрэл юм. Түүхчдийн зүгээс Монголчууд орон орны шашин шүтлэгт хүлээцтэй, хүлцэнгүй хандаж байсан нь тухайн орныг боолчлон захирахад нэн дөхөм байсных хэмээн тайлбарлах нь бий. Гэвч энэ бол нэг талын хэрэг бөгөөд тэр үеийн монгол хаад, ноёд бол цаг үедээ л байж болох дээд хэмжээнд ертөнцийг гэтлэн туулж, ихийг үзэж, ухаан бодол нь тэлсэн, шашны уг мөн чанарыг гүнээ ухан таниж, аль нэгнийг илүүд үзэн явцуурахын хязгаараас хальсан хүмүүс байжээ гэвэл илүү үнэмшилтэй санагдана.Янз бүрийн угсаа гарал, үндэстэн ястны хүмүүс Бурханы тухай өөр өөрийнхөөрөө төсөөлдөг. Энэ нь зүйрлэвээс Сүмбэр уулын оргил өөд бартаатай, дардан, шулуун, муруй, ойр тойруу олон янзын замаар тал талаас нь мацаж буй хэрэг бөгөөд тэрхүү оргил ганцын адил Бурхан гэдэг нь авралыг хүссэн дээд зам, үнэний эрэл, хүн төрөлхтөний сэтгэлийн агуу их ариуслыг төлөөлсөн нэг л ойлголт юм. Тухайн үеийн Монголын хаад, ихэс дээдэс, баатар эрс энэхүү үнэнийг сайтар таньж мэдэж байжээ. Үүнийг гэрчлэх нэгэн явдал болсоныг өгүүлбэл: Мөнх хаан нэгэн удаа Францын XI Людовикийн элчин Рубрукийг дуудаж шашны тухай ярихдаа “… Монголчууд бид цорын ганц бурхан байдаг гэдэгт итгэдэг. … гэвч бурхан, хүний гарыг янз бүрийн хуруутай болгон бүтээсний нэгэн адил хүмүүст бас янз бүрийн зам зааж өгчээ. .. Бурхан та нарт судар ном хайрласан, түүнийг та нар сахихгүй байна. Бидэнд оточ төлгөч нарыг оноож өгсөн бөгөөд бид тэдний зааврыг мөрдөж энэ ертөнцөд амьдардаг” гэж байжээ. Энэ үг нь нэг талаас Мөнх хаан өөрөө бөө мөргөл шүтдэг байсныг гэрчлэхийн зэрэгцээ шашин тус бүрийг шүтлэгтний зам мөн хэмээн хүлээн зөвшөөрч, хүндэтгэн байсныг тодорхой харуулж байгаа юм. Язгуурын ухаан талбиу, оюун сэргэлэн Сорхугтани Бехи хатан ч ганц христосыг талархан дэмжиж байсангүй. Тэрээр лалын шүтлэгтнүүд дотор ивээн тэтгэгч, хамгаалагч хэмээн ихэд алдаршиж бас бурхны шавь Хай-Юн хувраг болон Тай яй шашны арш Цой-Жунхэй нарыг хүндэтгэн шүтдэг байсан байна. Харин шашин шашны төлөөлөгчид монголын аль нэгэн нөлөө бүхий хүн өөрийнх нь шашинд нааштай хандсаныг тухайн шашны шүтлэгтэн хэмээн зөвхөн өөрийн булангаас, эрх ашгийн үүднээс харан хөөрцөглөн бичиж тэмдэглэн үлдээж байжээ. Үүний цаана бас улс төрийн явуулга, ашиг сонирхол ч байсан биз. Тэгэхээр Сорхугтани Бехийг Христос шүтлэгтэн байсан гэх нь ихээхэн эргэлзээтэй хэрэг юм.Сорхугтани Бехи хатан мөн Борхая Минсс, Доржиу зэрэг уйгар мэргэдийг хүндэтгэхийн сацуу хүү Хубилайгаар дамжуулан умард хятад дахь харьяат газраасаа эрдэм мэдлэгтэй хятад сэхээтнүүдийг Хархориндоо удаа дараалан дуудан авчирч байсан нь төөрөлдөж, мунгинасан гэхээс илүү тэр хүний оюун билгийн олон талтайн илрэл, эрдэм мэдлэгийг эрхэмлэн боловсон соёлтой ард түмэнд ойртох гэснийх болов уу. 1242 онд Монголчууд Европод хоёр дахь удаагаа довтлох үеэр Мажарын Белград хотоос Мөнх хааны эцэг нэгт дүү нь Францын уран дархан Вильгельм Бушийг олзолж авчирчээ. Түүний дарханы ур чадвар гайхамшигтай байсан тул Сорхугтани Бехи хатан Мөнх хаанаас удаа дараа шаардан нэхэж байж харьяат ардаа болгож авчээ. Хожим Сорхугтани Бехийг нас барсны дараа эх эцгийн бүх эзэмшлийн хамт Вильгельм Буш дархан ч Аригбөхийн харьяат болсон байна. Чухам энэ дархан Хархорины хааны ордны өмнөх бүрээ бишгүүрт Ангелийн дуудлагаар бал, айраг, дарс зэрэг гоождог алдарт мөнгөн модыг урласан.
    Вильгельм дархан хэдийгээр олзлогдож ирсэн боол ч Хархоринд элбэг хангалуун, хавчигдаж хяхагдахын зовлонгүй хувь заяандаа сэтгэл хангалуун аж төрж байсан гэдэг. Энэ нь зөвхөн ганц Вильгельмд хамаатай биш, энд оршин амьдарч байсан харь газрын хүмүүсийн амьдрал харьцангүй өндөр түвшинд байсныг харуулна.Тулуйн ганц охин Тэмүгэ Бехи бурхны шашны сүмийн хувраг Хай-юний сургаалийг хүртэж байжээ. Харин Хөлөг хаан өрнө дахинд христийн шашныг ивгээгч хэмээн ихэд нэрд гарсан төдийгүй Лалын ертөнцөд цээртэй Бурхны шашны сүмийг Персид бариулж байсан түүхтэй хүн билээ. Хубилай хаан бол бурхны шашныг ихэд мандуулан, төрийн шашнаар залсан төдийгүй түүний засаглалын үед Дорно дахины соёлд үлэмжхэн хувь нэмэр оруулсан олон ажил хийгдсэн юм. Тулуйнханы энэ мэт үйлийг харвал тэд бүгдээр оюун эрдмийг эрхэмлэн дээдэлсэн билэг төгс хүмүүс байжээ гэж хэлж болно. Үүнд эх Сорхугтанийн нөлөө их юм. Содон хүний үхэл нь ч содон л байдаг. Сорхугтани Бехи хатны нас барсан түүх нь жирийн бус аа. 1251 онд Мөнх Монголын Эзэнт гүрний дөрөвдүгээр үеийн Их хаанаар өргөмжлөгдмөгц юуны өмнө түүний хаан ор суухыг илээр эсэргүүцэж байсан Хаймиш хатан /Гүюгийн хатан Ойгул Хаймиш нь Гүюг хааныг нас барсны дараа төрийн хэргийг хоёр жил барьж байсан хүн/ тэргүүтэй Өгөөдэй, Цагаадайн угсааныханы эсэргүүцлийг нуга дарахыг зорьж алтан ургийнхны цусыг багагүй урсгасан юм. /Тэгэхэд Мөнх алтан ургийн 75 хүнийг цаазалсан/ Энэ үед Сорхугтани бехи “Чи хаан суугаад удаагүй тул өршөөлт засаг явуулбал зохино. Түүнчлэн Хаймиш хатан хийгээд түүний хөвгүүдийн асуудал бол ураг төрөл, садны хоорондох явдал болохоор нэн ч алгуур аажмаар шийдвэрлэх хэрэгтэй” гэж сургажээ. Гэвч Мөнх хаан эхийнхээ сургаальд хайш яйш хандаж Өгөөдэй, Цагаадайнханы үр удмынханыг хатуу ширүүнээр гэсгээн цээрлүүлж эхэлсэнд Сорхугтани Бехи дургүйцэж отгон хөвүүн Аригбөхөөн дагаж төрийн хэргээс хөндийрөн Хархориноос баруун хойгуур, Орхон мөрний цутгалан болох Жарантай, Цагаансүмийн голын дагуу мал маллан амьдарчээ. Тэгээд сэтгэл санаагаар унан маш хурдан хөгширч, дараа жил /1252 он/ нь Алтайд байсан Аригбөх хааны зуны ордонд нас баржээ. Ийнхүү төрийн хэргээс хөндийрснөөс хойш нас барах хүртлэх жил орчмын хугацаандаа тэрээр дөрвөн зүг, найман зовхисоос Хархоринд хүрэлцэн ирсэн үгээгүй ядуу хүмүүст өдөр бүр асар их хэмжээний өглөг өргөж, түгээл түгээж байсан юм. “Судрын чуулган”-д дурдсанаар түүний шарилыг Аугаа их Будда /газрын нэр/ Өндөрт, Чингис хааны Их дархан цаазат газар аваачиж нутаглуулжээ. Хубилай хаанаас бусад бүх хаан хөвүүдийг тэр газарт оршуулсан гэснээс үзвэл Сорхагтани бехи хатныг Бурхан Халдун дахь Ихсийн газарт хаадын зэрэгт оршуулжээ.Сорхугтани бехи Чингис хааны сургаалийг хөвүүддээ чанга хатуу сургадаг, шаарддаг боловч эгэл ард хийгээд энгийн шашин суртахууны мөргөлтөнд тун их энэрэл хайртай байжээ. Сорхугтани хатан газар газрын шашинтан, түмэн олонд энэрэл нигүүлсэлээ хайрлаж, буян номыг эрхэмлэж байсны нэгэн жишээ бол нэгэн удаа мянган өлгий шижир алтан өгөөд Бухар хотноо сургууль байгуулж, Исламын мөргөлтний мянган хүүхдийг элсүүлэн авч суралцуулсан байна. Исламын шашны мөргөлтөнүүд Сорхугтани бехийг дурсахын төлөө тус сургуулиан “Хатны сургууль” гэж нэрийдэж байжээ. Өрнө дахины бичиг материалд энэхүү сургууль нь түүхийн урт удаан хугацаанд бүрэн бүтэн хадгалагдаж, одоо болтол исламын шашины үр хүүхдүүдийг боловсруулж байгаа гэжээ. Өдгөө Бухар хотод хөл тавьсан болон тавих нэгэн бээр буй аваас энэ түүхийг сонирхон сураглаваас их л сонин учиг олдож мэдэх юм.Сорхугтани Бехи хатантай холбоотой нэгэн баримт сүүлийн жилүүдэд гарч, судлаачид эрдэмтэдийн сонирхолыг ихэд татаж байна. Энэ нь Сорхугтани Бехи хатны цээжээр өгүүлсэн гэгдэх “Хөх монголыг төрөөр бадраах хутагтай нэүрит засгийн алтан дээд үнэний аялгуу” хэмээх ном юм. Чингис хааны зарлигаар Их Аурагт Цагаадай, Елюй Чуцай, Долоодой болон Сорхугтани Бехи хатан нар Монгол төрийн чинхүү бодлогыг тодорхойлсон гурван боть номыг бичжээ. Елюй Чуцай зэрэг их эрдэмтэн мэргэдтэй суудал зэрэгцэж төрийн их хөлгөн судрыг бүтээлцсэн гавьяа Сорхугтани Бехийнх юм. Гэвч Өгөөдэйг нас барсаны дараа 1245 онд уг 3 боть номыг Өгөөдэйн Их хатан Туркина Аравт явуулчихжээ. Тэгээд 1251 онд Мөнхийг хаан ширээнд суухад Монголын төрийн уламжлалт хар хайрцагны бодлого, төрийг барих арга ухааныг илэрхийлсэн ямар нэгэн уламжлан өргөх зүйл байхгүй байсан байна. Ингээд Сорхугтани бехи хатан өмнөх 3 боть номын амин чанарыг түүвэрлэн авч “Алтан аялгуу” болгон Мөнхийг хаан ширээнд суухад цээжээр дуудан өргөсөн байна. 1251 онд хэлэгдсэн энэхүү бүтээл эдүгээг хүртэл 750 гаруй жилийн туршид гээгдэн үрэгдэлгүй хадгалагдан ирсэн түүх нэн сонирхолтой юм. Нүүдлийн соёл иргэншлийн академийн академич, инженер Хөх нохой овогт Журнайн Нүрзэд 1958-1962 онуудад Увс аймгийн Сагиль сумын харьяат авга ах, өвгөн маарамба лам Лэгжингээс нэгэн зүйлийн хэлмэлийг цээжилж үлдсэн нь энэхүү “Алтан аялгуу” байжээ. Ийнхүү Хөхнохой овогтнууд арван таван үеийн туршдаа уг номыг өртөөлөн цээжилсээр өдгөө цагт үрэгдүүлэн гээгдүүлэлгүй авчирсан нь энэхүү овгынхны үндэснийхээ соёл, түүхийн өмнө байгуулсан гавъяа юм. Харин Ж.Нүрзэд “Алтан аялгуу”-г орчин цагийн монгол хэлнээ утга оноон хөрвүүлэн 2000 онд хэвлүүлж, судлаач шинжээчдийн өмнө дэлгэн тавьжээ. Одоо гагцхүү энэхүү “Алтан аялгуу”-наа буй утга санаа, хэл хэллэгийг нарийвчлан судалваас XIII зууны үеийн Монголын түүх, төрийн бодлого төдийгүй ахуй, хэл, соёл, гүн сэтгэлгээний талаар асар баялаг судалгааны хэрэглэгдхүүн зоримог судлаачаа хүлээж буй ажээ. Энэхүү бүтээлийг сөхөн үзвээс мөр толгой холбосон цэцэн цэлмэг үг хэллэг төдийхөн бус ертөнцөд төр оршихуйн, хүн оршихуйн нууцыг уран яруугаар өгүүлсэн гүн сэтгэлгээ захын мөрт буй нь мөнхүү давхараа Сорхугтани Бехи хатны оюун бэлгэ нэн төгөлдөр байжээ гэсэн сэтгэгдлийг төрүүлнэ.
    Тухайлбал:
    “Хяруул, гөрөөс идэх заяагаарАрслан барс болсон бөгөөтөл
    Хүчгэнэ туулай хөөгөөд цадах юу
    Аргаль янгир идэх заяагаар
    Чоно, ирвэс болсон бөгөөтөл
    Чогчиго, бохишорго барих юу,
    Төрөөр иргэний бадраах үүрэгтэй бөгөөтөл
    Тунбаогоор төрийг бадраагаад хөгжил биш ээ. Гэх мэт байна.

  • М.Оюунбилэг: Хүүхдүүддээ “чихэр хор” бэлэглэдэг орон манайхаас өөр байхгүй

    ЭРҮҮЛИЙГ ХҮСВЭЛ ЗӨВ ХООЛЛООРОЙ
    -Буруу хооллох нь олон төрлийн өвчин үүсгэх эрсдэлийг бий болгодог. Сүүлийн 20 гаруй жилд манайд хорт хавдар, чихрийн шижин, зүрх судасны, цусны даралт ихсэх зэрэг олон өвчний гаралт илт нэмэгдэж, нас баралт ихэссээр байгаа нь үүнтэй шууд холбоотой. Зөв зохистой хооллолт гэхээр ямар ч хүнсийг, хэзээ ч хамаагүй хэрэглэхийн нэр биш. Харин насандаа тохируулан эрүүл хоол сонгож, өөртөө хатуу шаардлага тавин дэглэм барин хооллож, зөв дадал эрхэмлэхийг хэлнэ. Үүний тулд хэдэн зүйлд анхаарах хэрэгтэй байна.
    Хоногийн хоолондоо зөвхөн эх орны хүнсийг тэнцвэртэй хэрэглээрэй. Усыг өдөрт 8-10 аягаар, ялангуяа өглөө өлөн элгэн дээрээ 2-4 аяга ус ууж занших хэрэгтэй. Дэглэмээр болон дэс дараагаар хооллох нь чухал. Өглөөд заавал хооллох ёстой. Хооллохдоо багаар үмхэж, сайн зажилж идэж байх. Үүнээс болж дутуу боловсорсон хоолноос үүссэн хоронд бүдүүн гэдэс бохирдон бие махбод хордож, архаг өвчинд өртөх нэг шалтгаан болдог. Сайн зажилж идэхийн тулд шүд бүрэн бүтэн эрүүл байх ёстойг анхаар. Мөн бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа шошгыг анхаарч ашиглаж сурах нь чухал.
    Шошгоноос эрүүл хүнс орсон эсэхийг, хортой ямар хольц байгааг мөн ямар тэжээлийн бодис хэдий хэр агуулагдсаныг мэдэж болдог. Гэвч манай зарим бүтээгдэхүүний шошго эдгээр шаардлагыг хангаж чадахгүй байна. Соёлтой хооллох, улирал харгалзан хооллох, мацаг барих зэрэг дадлыг хэвшүүлэх хэрэгтэй. Монголчууд зуны улиралд мах иддэггүй байсан нь биеэ цэвэрлэх, ходоод гэдсээ амраах зөв хооллолт байсан юм. Тиймээс ядаж зуны улиралд, баяр ёслолуудын дараа мацаг барих нь эрүүл мэндэд тустай. Хамгийн чухал нь эрүүл бус хоол, архи тамхины хорт зуршлыг багасгах хэрэгтэй.
    МЭДЛЭГТЭЙ ХЭРЭГЛЭГЧ ЭРХ АШГАА ХАМГААЛЖ ЧАДНА
    Эрүүл хооллолтын зөвлөмжийг хоол судлаач, эмч нар гаргаж, хэрэгжүүлэх ажлыг төр засгийн бодлогоор зохицуулж, хүнс импортлодог, худалддаг, үйлдвэрлэдэг байгууллага, хувь хүмүүс хүн амыг эрүүл хүнсээр хангах үүргийг хүлээх ёстой. Энэ үүргээ хэрхэн биелүүлж байгаад хууль хяналтын байгууллага, ТББ болон хэрэглэгч иргэд өөрсдөө хянах шаардлагатай байна. Үүний тулд мэдлэгтэй байх нь чухал. Ганцхан жишээ хэлье.
    Удахгүй шинэ жил болох гэж байна. Дэлгүүрүүд хүүхдийн бэлэг гээд баахан чихэр, жүүс, жигнэмэг бооно. Бид бүгдээрээ л чихэр бага хэрэглэх ёстойг мэддэг боловч худалдаж аваад хүүхдүүддээ бэлэглэдэг. Гэтэл эрдэмтэд чихрийг тамхинаас дутуугүй хортой учир багасгах биш бүр хориглох шаардлагатай гэж үзэж байна. Тиймээс энэ шинэ жилээс эхлээд хүүхдүүддээ хор бэлэглэхээ больё гэж уриалмаар байна. Хүүхдүүддээ “чихэр хор” бэлэглэдэг орон манайхаас өөр байхгүй шүү.
    Шошгоноос эрүүл хүнс орсон эсэхийг, хортой ямар хольц байгааг мөн ямар тэжээлийн бодис хэдий хэр агуулагдсаныг мэдэж болдог. Гэвч манай зарим бүтээгдэхүүний шошго эдгээр шаардлагыг хангаж чадахгүй байна.
    Хэрэв эцэг эхчүүд тэр бэлгийг нь авахгүй бол дэлгүүрүүд чихэр боохоо болино. Ингэж л мэдлэгтэй хэрэглэгчид эрх ашгаа хамгаалж чадвал өөрчлөгдөхгүй, сайжрахгүй юм гэж байхгүй. Хоол хүнсээр уураг, тос, нүүрс ус, эрдэс, амин дэм, ус гэсэн зургаан гол бодис, цаашлаад 50-иад бодис авах ёстой. Хүний эд эсийг нөхөн төлжүүлж өвчнөөс хамгаалан эрүүл байлгахад эдгээр бодис өдөр бүр хүний биед хоолоор дамжин орох ёстой. Гэтэл бидний хэрэглэж байгаа хоолонд энэ бүх найрлага байгаа эсэх нь эргэлзээтэй. Энэ бүхнийг нөхөх гол арга нь монгол орныхоо байгалийн органик хүнсийг хоолондоо хэрэглэж, импортын бүтээгдэхүүнээс татгалзах юм.
    ЭХИЙН СҮҮГ ЮУГААР Ч ОРЛУУЛАШГҮЙ
    Хүүхэд өсгөх нь мэргэжил, бүр нарийн мэргэжил. Гэтэл манайхан энэ мэргэжлийг эзэмшилгүйгээр хүүхэд өсгөх гэдэг. Тухайлбал, залуу ээжүүд эхийн сүүний ач холбогдлыг мэдэхгүйгээс хүүхдээ угжих сонголт хийж байна. Жирэмсний хяналтын эмч эхчүүдэд эхийн сүүний ач холбогдол, хүүхдээ яаж хөхүүлэх, хөхөө сүүтэй байлгах талаар хангалттай зөвлөгөө өгч чадахгүй байна. Зарим төрөх газруудын эмч, ажилтнууд хүүхэд төрөнгүүд ангир уургийг нь амлуулахдаа мэргэжлийн алдаа гаргаж байгаа нь ажиглагддаг.
    Энд мэргэжил, дадлага туршлагаас гадна сэтгэл их хэрэгтэй. 1993 онд “Хүүхдэд ээлтэй аймаг” болсон Ховд аймгийн хүүхдийн зөвлөх эмч, хоол судлаач, хүний гавъят эмч М.Албанч агсан залуу эцэг эхчүүдэд эхийн сүүний талаар мэдлэг олгохын тулд аймгийнхаа соёлын ордонд эмнэлгийн ажилчдынхаа төлбөртэй мэтгэлцээн, тэмцээн зохиож олсон мөнгөөрөө сайн ажилласан эмнэлгийн эмч ажилчид болон хүүхдээ хөхүүлж өсгөсөн эхчүүдийг урамшуулдаг байсан. Ийм сэтгэлээр эмч нар ажилладаг бол хүүхэд бүр эхийн сүүгээ ууж өсөх болно.
    Нялх хүүхэд ойндоо хүрэхдээ төрсөн жингээсээ гурав дахин илүү жинтэй, төрсөн уртын хагастай тэнцэх хэмжээгээр өссөн байдаг нь хүний амьдралын хугацааны туршид тохиолддоггүй их өсөлт юм. Энэ өсөлтийг хангахын тулд өндөр хэмжээний уураг шаардлагатай. Хоол боловсруулах чадвар хамгийн дорой ийм өвөрмөц үед зөвхөн эхийн сүүний уураг ходоодонд нь дээд зэргээр боловсорч шингээд уургийн энэ өндөр хэрэгцээг хангаж өгдөг юм.
    Эхийн сүү амьдралын орлуулшгүй аминхүчлүүдээр баялаг. Үүний дотор хүүхдийн тархи, нүдний торлогийн хөгжилд онц чухал ач холбогдолтой таурин амин хүчил ихтэй. Омега-3 буюу докозагексаены олон ханаагүй тосны хүчлээр баялаг. Хүүхдийн тархи мэдрэлийн эд эсийн гол найрлагад ордог дээрх тосны хүчлүүд тэжээлийн сүүнд байдаггүй.
    Мөн эхийн сүү “анхны урьдчилан сэргийлэх тарилга”, халдвараас хамгаалах амьд шингэн болдог. Эхийн сүүнд гэдэсний олон өвчин үүсгэгчдийн эсрэг, амьсгалын халдварын эсрэг, корь, салхин цэцэг, дифтерин эсрэг, хүйн халдварын эсрэг, чих хамар хоолойн өвчин үүсгэх нянгийн эсрэг, вирус, шимэгчдийн эсрэг зэрэг олон өвчнөөс хамгаалах бодисуудтай. Тиймээс ээжүүдээ ийм чухал сүүгээ хүүхдэдээ хөхүүлж өсгөснөөр таны хүүхдийн өсөлт хөгжилт сайн байгаад зогсохгүй эрүүл саруул, IQ өндөртэй ухаантай хүн болно гэдгийг хэлмээр байна.
    Хүүхдээ хөхүүлэх агшинд эхийн өнчин тархинд үүсдэг окситоцин даавар хүүхдээ хайрлан энхрийлэх, асран хамгаалах хязгааргүй хүнлэг энэрэнгүй зан төрхийг бий болгодог. Хөхүүл эхийн үрээ хайрлах хайр нь үрийнх нь эхээ хайрлах, хожим нь бусдыг хайрлах, хүнлэг энэрэнгүй хүн болох хайрын “ундарга” болдог юм. Эхийн сүү хүүхдийг зургаан сартай болтол хоол, шингэний хэрэгцээг бүрэн хангадаг бол хоёр нас хүртэл хагас хэрэгцээг хангадаг. Энэ үед ч эхийн сүү өвчнөөс хамгаалах болон өсөлт хөгжлийг хангах найрлага нь байсаар байдаг.
    Энэ насанд хоолонд тэжээлийн бодисууд зөв харьцаатай байхгүй бол хүүхдийн бие махбодид агуулагдах уураг өсөлтийн хүчин зүйл, дааврын хэмжээ, найрлагад нөлөөлснөөр бие махбодь эрхтэн систем тэнцвэргүй өсч хөгждөг.
    ХҮҮХДЭЭ ТАВАН НАС ХҮРТЭЛ ЧИХРИЙН АМТ МЭДРҮҮЛЭХГҮЙ ӨСГӨХ НЬ ЧУХАЛ
    Хүүхдийг өвчнөөс сэргийлэх гол арга бол зөв хооллох. Төрөнгүүт ангир уургийг нь нэг цаг дотор амлуулах, зургаа сар хүртэл дагнан эхийн сүүгээр хооллох, түүнээс хойш нэмэгдэл хоолонд оруулах, хоёр наснаас бие даалган өөрт нь зориулсан хоолоор хооллох хэрэгтэй. Нэг хүртэлх насны хүүхдэд бэлтгэж өгдөг хоолонд чихэр, давс хийхгүй байх, цаашлаад таван нас хүртэл чихрийн амт мэдрүүлэхгүй өсгөх нь чухал. Хүүхдийн хоолыг сургуулийн өмнөх насанд нь онцгой анхаарах шаардлагатай ч нас бүрт нь зөв зохистой хооллох ёстой.
    2-5 насандаа хүүхэд бага насны хүүхдийн хоолноос насанд хүрэгчдийн хоолонд шилждэг учраас “шилжилтийн хооллолтын үе” гэж нэрлэдэг. Энэ үед хүүхдийн хөгжлийн анхаарал татах “хэцүү үе” тохиодог юм шүү. Энэ насанд хоолонд тэжээлийн бодисууд зөв харьцаатай байхгүй бол хүүхдийн бие махбодид агуулагдах уураг өсөлтийн хүчин зүйл, дааврын хэмжээ, найрлагад нөлөөлснөөр бие махбодь эрхтэн систем тэнцвэргүй өсч хөгждөг. Тухайлбал хөл нь богино, цээж, хөлний шуу урт болох, ходоодны хэмжээ бага, гэдэс нь хэт урт болох гэх мэтээр өөрчлөгддөг. Тиймээс хүүхдийнхээ шилжилтийн хооллолтын үеийг онцгой анхаараарай.
    Энэ насны хүүхэд хоолны өнгө, амт, бүтэц, халуун, хүйтэн, аягалсан хэмжээ, хэлбэр дүрс, зэрэгт их мэдрэмтгий ханддаг учраас хоолонд оруулахын тулд эцэг эхчүүд хариуцлагатай хандаж, анхаарал халамж тавих хэрэгтэй. Хүүхдүүд өнгөтэй, зөөлөн, багаар аягалсан, бүлээн, хурц биш амттай хоолонд дуртай байдаг. Хооллох газар ч цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй, хүүхдийн өндөр намд тохирсон ширээ, сандалтай, аяга, таваг нь хүртэл өнгөлөг байвал хүүхэд дуртай идэх болно.
    Үр хүүхдээ эрүүл саруул өсгөхөд эцэг эхчүүд бидний мэдлэг мэдээлэл, үүрэг хариуцлага маш чухал гэдэг нь энэ бүхнээс харагдаж байгаа байх. Хэрэв зөв хооллолтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл миний “2 хүртэлх насны хүүхдийн хооллолт”, “2-10 насны хүүхдийн хооллолт”, “Сурагчид оюутан залуусын хооллолт”, “Насанд хүрэгчдийн хооллолт” гэсэн бүх насны хүмүүсийн зөв зохистой хооллолтын талаар бичсэн дөрвөн цуврал номыг уншаарай.
    Х.Монгол-Хатан