Category: Монгол үндэсний түүх

  • Унтаж буй нялх хүүхдийн зургийг авч болохгүйн учир…

    Унтаж байгаа хүн зураг дээр сүнсгүйгээр гарах магадлалтай. Өөрөөр хэлбэл ямар ч хамгаалалтгүй гэрэл зураг дээр гардаг учраас эргээд өөрт нь сөрөг нөлөөлнө. Бараг бүх зөнбилэгч, гоц чадвартай хүмүүс “Гэрэл зураг онцгой энерги агуулдаг, хүмүүсийн амьдралд нөлөөлөх чадвартай” гэдэг.
    Иймээс хэрэв таны гэрэл зураг муу санаат хүмүүсийн гарт орвол танд муу юм тохиолдож магадгүй. Хар домыг буруугаар хэрэглэдэг этгээдүүд бий, тэд унтаж байгаа хүний гэрэл зургийг ашиглан түүний эрүүл мэнд, хайр сэтгэл, ажил терөлд маш их хор хөнөөл учруулж чадна. Хэрэв та санамсаргүй ийм зураг авахуулаад, түүнийгээ удаан хадгалбал өөртөө олон таагүй явдлыг дуудаж болзошгүй.
    Иймээс унтаж байхдаа гэрэл зургаа авахуулахаас татгалз. Хэрэв нэгэнт ийм зураг авахуулсан бол түүнийг шууд устга. Шатаах буюу бул, энэ үед эхлээд эрүүл мэнд, авралын тухай залбирал унших хэрэгтэй. Тэр бүү хэл унтаж байгаа хүнийг зургийг аваад үхэл дуудаж магадгүй.
    Эртнээс уламжилж ирсэн мухар сүсэг зарим нутагт бий. Гэрэл зураг бий болохоос өмнө нас барсан хүмүүсийнхээ тухай сүүлчийн дурсамжийг өөртөө үлдээх гэж тэднийг унтаж байгаагаар зуруулдаг байсан аж.
    Ер нь нойр бол бяцхан үхэл гэж ойлгож болно. Иймээс унтаж байхдаа зургаа авахуулахаас татгалз. Тэр бүү хэл танд таагүй санагдвал ер нь зургаа авахуулах хэрэггүй. Гэрэл зураг онцгой шидтэй, хүчтэй, иймээс сайн сайхан явъя гэвэл зөвхөн сайхан ааштай үедээ зургаа авахуулах хэрэгтэй. Үур уцаартай, муухай ааштай, сэтгэл санаа тавгүй, эсвэл өвчтэй, өөрт таагүй хүмүүстэй цуг байхдаа, мөн унтаж байхдаа зургаа авахуулбал амьдралд гэнэтийн гай зовлон учрах шалтгаан болдог гэдгийг бүү март.

     

  • Догшин Төмөр хааны ач хүү гайхамшигт Үлүгбэхийн түүх

    Тэр цагт дэлхийг донсолгож асан түүхэн хүн, их хаан Доголон Төмөрийн ач гэдгээрээ ч дэлхийн их түүхийн алтан хуудаснаа мөнхөрсөн алдартан.
    Энэхүү эрэлхэг, сүр жавхлант хаан Евроазийг хурааж, эмхэлж явсныг уншигчид маань мэдэх биз. Нарийндаа бол Үлүгбэх нь их хааны отгон хөвүүн Шахрухын ууган хүү ажээ. Эх нь Персийн язгууртан гаралтай эмэгтэй болох Гуаршадбэхи бүлгээ.
    Түүнийг өсөж хүмүүжихэд эхийн нөлөө байсан нь гарцаагүй. Персүүд үлгэр домог, түүх шашдир, яруу найраг, утга зохиолоор арвин бас алдартайг хүн төрөлхтөн мэднэ. Тийм улс үндэстний үр сад болох дээрх хатан тухайн үедээ хартьцангуй өндөр боловсролтой нэгэн явсан нь ч дамжиггүй ээ. Үлүгбэх Төмөрийн эзэнт гүрний Персийн нутаг дахь султаны эдлэнд 1394 онд хаврын сайхан улирал хийгээд цаг дор төржээ. Өвөг эцэг нь 1405 онд тэнгэрт халихад эзэнт гүрэн нь хоёр хуваагдаж, нэг хэсгийг ач хүү Халил Султан, нөгөө хэсэг болох Төмөрийн эзэнт гүрний ихэнх хэсгийг эцэг Шахрух нь захиран суух болжээ.
    Тэр цагт нийслэл Самаркандыг Шахрух орхин өөр газар буйраа сэлгэн засгийн хэргийг явуулж байжээ. Тодруулбал, эцэг нь буюу Шахрух хаан улсынхаа нийслэлийг одоогийн Афганистан улсын нутагт залсан байна. Ингээд 15 нас хүрч асан Үлүгбэх хүү эртний түүхт, гоо үзэмжээрээ алдартай Самаркандыг захиран суух болсон нь чухамдаа их хувь заяа гэлтэй. Одоогийн өнцгөөс үзэхүл чухам л нүдээ олсон хэрэг билээ. Яван явсаар 1411 онд Мавренахрын эзэн хаан болжээ.
    Түүний авьяас билиг хар нялхад нь илэрсэн гэдэг. Хүүхэд ахуйдаа одот тэнгэрийг ажиглаж, одон орны шинжлэх ухааныг шимтэн сонирхож иржээ. Ялангуяа математикийн шинжлэх ухаанд машид авьяастайн дээр ихэнх цагаа эцгийнхээ өвлүүлсэн баялаг номын санд өнгөрүүлдэг байж. Бага залуу насандаа эрх мэдлийг өөртөө хураасан язгууртан жаал хүү өөрийн мэдлийн улсыг эрдэм оюуны гэрэлт төв болгохыг зорьж, тэр л мөрөөдлөө биелүүлэх гэж махран зүтгэсэн түүхтэй. Үнэндээ түүний хичээл зүтгэл итгэл үнэмшлийг ухамсарт оюун ухаан бус бараг бурхан удирдаж байсан юм уу гэмээр.
    Монголын түүхэнд эрх мэдэл бүхий хүмүүсээс хамгийн оюунлаг удирдагч тэр байсан гэхэд хилсдэхгүй байх. Түүн шиг ихийг сэдэж, бүтээсэн нь ч үгүй. Харин нурааж, шатааж, түйвээж явсныг дурсвал барагдашгүй ажгуу. 1417-1420 онд Самаркандад \”Үлүгбэхийн медрес” хэмээх их сургууль, хүрээлэн байж болох газар байгуулж, исламын хамгийн алдартай далаад одон орончийг урьж авчиран, шинжлэх ухааны цоо шинэ үйлсийг хааны сан хөмрөгөөс сахүүжүүлж байсан нь ч түүний гэрч гэхэд болно.
    Хожим энэ нь улам өргөжсөөр Төв Ази дахь одон орны шинжлэх ухааны маш том, тэргүүлэх хүрээлэн болжээ. Шилдэг судлаачид суун, одон гарагийн нууцад нэвтэрч асан гэхээр одоо бол бараг итгэшгүй бүлгээ. Тэрбээр өөр хоёр ч судалгааны хүрээлэнг Гиждуван, Бухар хотноо байгуулсан гавьяатай нэгэн бүлгээ. Мань нөхрийн хамгийн алдартай шавь нь нэрт одон оронч Али Кушчи байлаа. Тэд шинжлэх ухааны төлөө өдөр шөнөгүй хөдөлмөрлөж, нүдэнд үзэгдэж, гарт баригдахуйц үл мартагдах, асар гайхамшигт үйлсийг амжуулж чадсан юм.
    Үлүгбэхийн удирдсан багийн хүчээр, дайн дажны голомт байсан Самарканд хот дундад зууны үеийн дэлхийн шинжлэх ухааны ариун ордон болж хувирсан байдаг. Үлэмжийн сайхан, үлгэр домгийн гайхамшигт Самарканд түүний үед ийнхүү дахин сэргэсэн гэмой. Үлэгбэх одон орон судлалд бүхий л анхаарлаа хандуулж, 1424-1429 онд Үлүгбэхээр овоглосон дэлхийн одон орон судлалын анхдагч төв хэмээгдэх асар том цогцолборыг мянга мянган боолын хүчээр барьж дуусгажээ.
    Самаркандыг тэр чигт нь бүр бүхэлд нь харж болох хотын ойролцоох толгой дээр уг одон орон судлалын төвийн оргил нь сүндэрлэжээ. Түүнийг өөрийн нүдээр үзсэн Бабур хааны бичсэнээр бол гоёмсог бөмбөгөр оройтой, 30 метр өндөртэй, маш гоёмсгоор хуарлан хээлж, пааландсан гурван давхар барилга байжээ. Оргилын гол танхимд нар, сар, бусад од гарагсыг ажиглах асар том дуран авайг суурилуулсан урьд хожид байгаагүй эртний уран барилгын хосгүй нандин дурсгал байсан гэнэ билээ. Барилгын хавтан ханан дээр уур амьсгалын янз бүрийн бүс дэлхийн бөмбөрцөг, од гарагийн хөдөлгөөнийг тэмдэглэсэн хүснэгт, зураг сэлт өлгөөстэйн дээр тэр бүгд одот тэнгэрийн заадсыг ажиглахад хамгийн тохиромжтой байж

  • КИМУРА АЯАКО: МОНГОЛ ХҮНИЙ ҮГЭНД БҮҮ ИТГЭ! ТЭД БОЛ НЭГНИЙГЭЭ ҮЗЭН ЯДАГЧИД.

    Гэвч миний бие Монголд хөл тавьснаас хойш яг арван жил болж байна. Хэрэв “Гадаадын хүн манай орныг бүү шүүмжил” гэх юм бол би тийм хүнд “Гадаад орноос тусламж бүү ав” гэж хэлмээр байна. Эд барааны тусламж байвал аваад байна, сэтгэл санааны тусламж бол хэрэггүй гэх гээд байгаа юм уу?
    Ер нь монголчууд нүдэнд харагдах ашгаас өөр сонирхолгүй, юу ч хэлээд нэмэргүй. Гэтэл нүдэнд үл үзэгдэх нэг юм л хүнийг хүн болгодог шиг санагдах юм. Сайд, дарга болохын төлөө ёс жудгаа худалдаж чаддаг хүн, тэр хүнийг тойрон шавсан шимэгч хорхой шиг хүмүүс. Миний бодлоор Монголд сайд дарга болсноос малчин болсон нь илүү мундаг.
    Төр хүчтэй байя гэвэл хууль боловсронгуй, хууль хүчтэй байх ёстой гэх хүн байдаг. Гол нь хуулиндаа биш, хуулийг зөв хэрэгжүүлэх явдал л чухал. Хуулийг зөв хэрэгжүүлнэ гэдэг сэтгэлийн сахилгатай байхыг хэлнэ. Сэтгэлийн сахилга байвал буруугаа засаж, алдсанаа нөхөн сэргээх дотоод дархлал байна. Хятадын “Их сургаал бичиг” номын ҮI бүлэгт “Улс орны хувьд эд хөрөнгийн сонирхол жинхэнэ ашиг сонирхол биш, харин ёс журам бий болгох л жинхэнэ ашиг мөн” гэж бичжээ.
    Хятадын сургаалаас иш татвал өнөөгийн монголчууд “хятадын юм” гэсэн утгаар хүлээж авахгүй ч байж мэднэ. Дургүйцээд зүгээр сууж байснаас хятадуудаас илүү их юм уншиж, наад захын хятадын гүн ухаан мэдэж байх хэрэгтэй бус уу.
    Ер нь монголчууд ном уншихгүй болсон байна. Өнөөгийн Японы нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн байгаа хүмүүс залуудаа өглөөнөөс үдэш болтол тасралтгүй ном уншиж байсан бөгөөд одоо ч япончууд маш их уншдаг. Яагаад ингэж уншдаг вэ? Өөрийн дотоод ертөнцийг сайжруулахын төлөө л тэр.
    Би манай япончууд мундаг, Монгол хүмүүс муу гэх гээгүй. Хүн л юм хойно аль алинд нь сайн муу юм бий. Гэхдээ монголчуудыг харахаар юмыг зөвхөн хэлбэрдээд л, агуулгыг орхисон шиг бодогдож, санаа зовоох юм.
    Yнэхээр соёлын хямрал. Ном уншихгүй. Мэдлэг нь өөрөө олж авсан биш, дандаа бусдаас л дуулсан зүйл байдаг. Ижилхэн санаа бодолтой, нэг төвшний хүмүүс цуглаж ярилцлаа ч хөгжиж дэвжихэд ямар ч нэмэргүй. Телевиз, радио, хэвлэл гэхэд бас л ижилхэн ухаантай, ижилхэн төвшний хүмүүс бичиж, ярьж, нэвтрүүлж байгаа учраас ялгаагүй, түрүүчийн л цуглаад ярьсны үргэлжлэл.
    Тархины тураал. Сайн сураагүй гэж хэлүүлсэн хэрнээ, бас өөрөө түүнийгээ мэдэж байгаа хэрнээ бодож санах юмгүй яваад л байна. Чингис хааны нэр барьж ямар нэг юм хийх гээд байх юм уу, хэнээс ямар тусламж орж ирэх нь вэ гэж хараад хүлээгээд л суугаад байна.
    Хэрэг болбол залхтал гуйж хоргооно, хэргээ бүтсэн хойно таг чиг болно. Ер нь япончууд хүнээс юм гуйхаас ичдэг, хүний юм авахаас санаа зовдог. Хэрэг бүтсэний дараа л баяр талархал илэрхийлэхийг чухалд үзэж жин даруулдаг. Дэлхий нийтээс ялгарах монголчуудын нэг онцлог бол дээр дурдсан, хэргээ бүтмэгц таг чиг болдог зан.
    Манай япон ёс ийм тийм гэвэл зарим монгол хүн “За яршиг, зүгээр. Японы ёс ямар хамаатай!” гэх нь бий. Япончууд зүгээр л нэг ажил хөдөлмөрт зүтгээд өнөөгийн хөгжилд хүрсэн биш, хажууд нь ёс төр гэж чухал юм байнга хамт явдаг. Энэ бол Хятадад ч, Америкт, Европт ч бий.
    Монголчууд ёс мэдэхгүй гэдгийг тэдэнтэй нэлээд харилцсан япончууд мэднэ. Тэр ч бүү хэл зарим нь «Угаасаа байхгүй юм чи нь, ёс журмыг монголчуудаас эрээд яадаг юм бэ!» гэдэг гээд бод л доо. “Хүн гэдэг хоол, унд, хувцас хунарт зовохгүй болж байж сая хүний ёсыг бодно Монголчууд мөр бүтэн, гэдэс цатгалан болж байж ёсыг сурах байлгүй дээ” гэх хүн ч тааралддаг. Гэвч юу л бол доо.
    Монголчуудтай харилцахлаар л сэтгэл сэвтэнэ. Сэтгэлийн тусыг ойлгохгүй хардаж сэрдэнэ. Тэгээд “Ямар ч тооцоо, зорилгогүйгээр хүнд тусална гэдэг ойлгомжгүй юм. Тооцоотой, зорилготой байж л хүнд тусална гэдэг нэг талаар зөв” гэх нь урам хугална.
    Монголд хүнд хариугүй тус хүргэнэ гэж байхгүй. Энэ бол ядуу байгаагийн шинж. Тулга тойрсон тооцооны богино ухаан монголчуудыг туйлдуулж байна. Миний хувьд, бүр багаасаа “Хүнд туслах бол хариу санаж тооцоололгүй сэтгэлээрээ тусалж бай” гэж сурсан билээ. Харин монгол хүн “Аав ээж намайг хүнд туслахдаа тооцоотой хандаж бай” гэж сургасан гэхийг сонсоод, Монголын нийгэм дэх хүний сэтгэл Японыхоос эрс өөр болохыг мэдэрлээ. Танай хүмүүжлийн энэ зарчим дөрвөн уулын дундаас бүү гараасай гэлтэй ч тийм хүмүүжилтэй хүмүүс хэдийнээ хил давж, бусдын зэвүү хүргэж яваа нь үнэхээр харамсалтай.
    Өгөөш том тусмаа дэмий гэж үг байдаг. “Монголчууд юу ч үгүй юм чинь ядаж бардам зан байх ёстой” гэдэг монгол хүн тааралдана. Гэхдээ одоогийн монголчууд бардам зан гэж юуг хэлэхээ сайн мэдэхгүй байгаа учраас тэдний бардам зан гээд байгааг өөр хэлэнд орчуулбал бүдүүлэг зан гэж л буулгахаас аргагүй.
    “Сул дорой хүн түүнийгээ нуух гэж зөрүүдлээд, найр тавихыг зохисгүйд тооцон омогддог” гэсэн үг бий. Монгол залуучууд “Гадаадынхан бага юм өгч байна. Бүр ихийг өгөх ёстой. Юм өгч байгаа нь цаанаа учиртай” гэх мэт хардлага сэрдлэгийн хачин сэтгэл их гаргана. Баян ядуу гэдэг ер нь юу юм бэ. Миний бодлоор баян хүн өөрийгөө гэх аминч үзлийг дийлэн зохицуулж чаддаг байхыг хэлнэ. Сэтгэлийнх нь бүх орон зай зөвхөн «би» гэх ганц бодлоор дүүрсэн хүнийг аминч үзэлтэн гэнэ.
    Миний энэ утгаар баян ядууг ойлгодог хүн Монголд хэд бол? Монголд үнэхээр баян хүн байхгүй гэж боддог. Бузар мөнгө, ариун мөнгө гэж ялгаж чадахгүй, мөнгө бол эрх хэмжээ гэж ойлгож байгаа цагт Монголд жинхэнэ баян байгаа гэж төсөөлөхийн аргагүй. Өөрөө үл тансаглан, өрөөлийг тансаглуулагч л жинхэнэ баян хүн.
    Хятадын “Мэнз бичиг” номд “Ордны дотор цэвэр тансаг боловч гадаа хог новштой, тарианы агуулах сав хов хоосон байхыг хулгайчийн тансаглал гэнэ” хэмээжээ.
    Ер нь Монголд эхлээд хүний дотоод сэтгэлийн хувьсгал л хийх хэрэгтэй. Тэгж жинхэнэ хүн бий болгох ёстой байлгүй дээ. Жинхэнэ хүн гэдэг ямар хүнийг хэлэх вэ гэвэл худлаа хэлдэггүй хүнийг л хэлнэ.
    “Монгол хүний үгэнд битгий итгэ!” гэдэг үгийг хаанахын хэнээс ч сонсож болно. Танилцах тусмаа итгэх боломжгүйг ухаарна. Монголыг сайн мэддэг хүн бол юу гэж хөрөнгө оруулалт хийх вэ дээ. Мэдэхгүй хүний толгойг эргүүлж байгаад, хэдэн цаас салгаж аваад нүүр буруулахыгаа л мөнгө оруулалт гэж бодоод ойлгуулаад байх шиг.
    Тэгсэн хэрнээ хөрөнгө оруулагч Монголд бус, өөрт ашигтайг бодож үүнийг хийж байгаа мэтээр сонин хэвлэлээр шуугиулах нь дэндүү. Хятадын зохиолч Ро жин, “Усанд унасан нохойг нэрмэж зод!” гэж бичсэн байдаг. Ёс журам эс мэдэх нохойг авартал хэн нэгнийг зууж мэдэх юм шүү гэсэн утгатай энэ үгийг олж уншаад хүчтэй цохилт авсан.
    Би багаасаа “Хүн болгонд тусалж бай” гэж хүмүүжсэн. Гэхдээ монголчуудтай харилцаж явахад Ро жингийн энэ үг орой руу орж билээ. Ер нь Монголд зовлон багадаад байх шиг. Зовж л байж юманд хүрдэг хорвоо доо. Ардчилал иймэрхүү замаар явж байгаагийн хариуцлага ард түмэнд бас бий.
    Монголын ард түмэн өөрөө хийх ёстой гэж бодохгүй, хэн нэгэн хүн хийж өгөөсэй гэж хүлээгээд сууж байна. Хэн Монголын нийгмийг гайгүй болгох ёстой юм бэ? Дандаа хүний гар харна. Өөрт хамаатай юмыг өөрөө л хийх ёстой гэдэг зарчим алга.
    Гадаадад сурч байгаа хүмүүс, гадаадад гарсан хүмүүс монгол орноо хаяагүй байх аа. Гэхдээ тэд “Монголыг гайгүй болохоор нь очно” гэж ярьдаг.
    Бас л хүний гар харсан сэтгэлгээ. Монголчууд гадаад хэл их сурч байна. Тэгж сураад юунд хэрэглэх, ямар зорилготой вэ? Бизнес, мөнгө, нэр алдар бодохоос бус, эх орондоо хэрэгтэй хүн болмоор байна, эх орны төлөө сурах ёстой гэж бодох хүн байхгүй. Юуны өмнө өөрийн амьдрал байдлыг сайжруулаад, дараа нь эх орноо гэж боддог, бас тэгж хэлдэг хүн олон. Өөрийн амьдрал байдлыг сайжруулах гэсэн хүний хүсэлд хэр хэмжээ гэж байхгүй. Монголчуудтай харилцах бүрт, сүүлийн үед “Арсланг дийлэх гэж оролдоод оролдоод яаж ч чадаагүй өчүүхэн хулгана хавханд хавчуулж шархалсан өвдгийг нь хазаж орилуулсан гэнэ ээ” хэмээх нэгэн үлгэр санаанд орж ирээд, тэр арслангийн өвдөг нь би юм шиг санагдаад болж өгдөггүй. Монголд байх тусмаа монголчуудтай харилцах талаар их юм сурлаа. Амин хувиа хичээгчдийн дунд байх тусам алаг хорвоогийн хоосон чанар илүү тод харагдах аж. Хорвоо ертөнц дандаа нэг янзаараа байхгүй. Цэцэглэсний эцэст хагдрах зайлшгүй. Алдар нэр, албан тушаал гэгч нэг л бодит чанартай биш санагдаад байх юм.

  • Ангорын дэргэдэх шийдвэрлэх тулалдаан

    Янычарууд байрнаасаа алхам ч ухралгүй цавчилдсаар амиа өгсөн ч байдлыг өөрчилж чадсангүй. Баяазитын цэрэгт хүчээр татагдсан Бага Азийн туркмен цэргүүд урьд тохирсон ёсоор Төмөрийн бараа бологсдын дунд харьяат захирагч ноёд нь байгааг үзмэгц тулалдааны дундуур нөгөө талд орсноор бүх зүйл нэгэнт өнгөрсөн нь тодорхой болов. Түрэгийн их цэрэг өглөө болоход Ангорын их тал шугуйгаар таран бутарчээ. Баяазит султаныг амьдаар нь олзлон, Төмөрт хүргэж өгчээ.
    Бага Азийн эрэг хавийн нутгийг хүртэл Төмөр довтлон эзэлж түйвээхэд, Европын Түрэг рүү зугтсан хүү Сүлейман нь Төмөрийн эзэн эрхийг хүлээн зөвшөөрчээ. Төмөр ийнхүү түрэгүүдийг ялсан нь Константинополийг аварсан хэрэг байв. Өтөлж доройтсон Византи ийнхүү тавин жилийн хугацаагаар өршөөл амсав. Ангорт байгуулсан Төмөрийн ялалтыг Константинопольд өөрсдөө ялсан мэт сүр дуулиантай тэмдэглэж, Византийн эзэн хаан ялагчдад бэлэг сэлт илгээж, Төмөрийн эзэн эрхийг хүлээн зөвшөөрөв. Нэг талаар христийн ертөнцийн аврагч болсон Төмөрийн алдар суу Европын бүх нутаг оронд хүрсэн бөлгөө.

    1239 оны намар Бат хаан цэрэг, морьдоо амраасны дараа өмнөд, баруун өмнөд Оросыг байлдан эзлэхээр хөдлөсөн байна. 1239 оны эцсээр Монголын цэрэг Крымийг байлдан авчээ. 1240 онд баруун зүг давшиж, мөн оны зун Переяславль, Чернигов хотыг байлдан эзэлсэн байна. Монголын цэрэг мөн оны 12 дугаар сарын таванд Киев хотыг авч, улмаар баруун зүг давшин Галиц, Владимир, Болынский зэрэг газар орныг эзлэн авчээ.

    Команы хаан Котнян хэдэн мянган албатаа дагуулан Унгарт хорогдохоор очиход нь Унгарын IV Бела хаан түүнийг хүлээн авчээ. Энэ нь Бат хааны хувьд Унгараас ял асууж довтлох аятайхан шалтаг болсон байна. Ингэхдээ Монголын цэрэг эхлээд Польш, Силезийг довтолжээ. 1241 оны дөрөвдүгээр сарын есөнд Монголын цэргийн тэргүүний анги Польш, Германы хамтарсан хүчийг Лигницийн дэргэд бут цохин, тэндээсээ цааш хөдлөн Карпатын уулсыг даван Унгарын нутагт цөмрөн оржээ.
    Мөн сарын 11-нд Бат хан, Сүбээдэй баатрын цэрэг Унгарын цэргийг Тиеса гол дээр бут цохижээ. 1241 оны зун Монголын цэрэг Унгарын нутгаар хөндлөн гулд явж сүйтгэсэн байна. Унгарын хаан IV Бела, Монголын цэргийг Гротиа гэдэг газар эсэргүүцэн тулалдах гэж оролдсон боловч амжилт олоогүй байна. Унгарт байсан Монголын цэрэг 1241 оны өвөл Дунай мөрнийг хөлдмөгц гатлан 12 дугаар сард Гротиог довтолж, удалгүй Загреб хотыг эзлэн авчээ.
    Унгарын хаан Бела Доламацод руу зугтаахад хойноос нь цэрэг явуулжээ. Тэр үед Монголын цэргийн зарим нь Адриатын тэнгис хүрч, зарим нь Австрын Вена хотын гадна очиж байжээ.
    Цөст Их ойрадууд Манж чин гүрний төв рүү давшин байлдсан Улаанбудангийн тулалдаан

    Тэр үед Чин улсын хязгаарыг сэргийлэн Галдан Бошготын цэргийг тосон байлдахаар Энх-Амгалан хааны газар, газраас татан цуглуулсан 10 түмэн шалгарсан цэргийн дотор галт зэвсэгтэй цэрэг мянга орчим байжээ.
    Ойрадын цэрэг 1690 оны 7 дугаар сарын сүүлээр Улхуйн голоос хөдөлж, 8 дугаар сарын орчим Бээжингээс 400 орчим км зайтай Улаанбуданд иржээ. Манжийн зүүн замын цэрэг түрүүлж ирээд нэгэнт ашигтай байрлалыг эзэлсэн байв.
    Тийнхүү 1690 оны 8 дугаар сарын эхээр хоёр этгээдийн цэрэг тулгаран байлджээ.
    Ийнхүү тулгаран байдцсаар үдшийн бүрий болмогц манжийн төмөр бүрээ чарлан дуугарч, бүх шугамаар гэдрэг буцлаа.Тэд ойрадын цэргийн хүрээг сэтлэн дайрсан боловч энэ өдрийн хувьд урагш ахин амжилт олохгүй нь ил болсон байв.
    Маргааш нь тулалдааныг үргэлжлүүлэхээр хөдлөхөд ойрадууд газрын бэрхийг авч, хүчтэй эсэргүүцсэн тул манжийн цэрэг хэдэн давхар бүслэн хаажээ.
    Манжийн хаан Галдан Бошгот нарын тэмцэл нь зөвхөн Манж, Ойрадын тэмцэл бус Азийн хэд хэдэн орны хувь заяаг шийдэх, олон улсын хэмжээний чухал үйл явдал байсан учир дэлхий нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж байжээ.Ийнхүү Галдан Бошгот Манж Чин улсын төв азид явуулсан түрэмгий бодлогыг хамгийн хүчтэй, эцсээ хүртэл тууштай эсэргүүцэгч нөлөө бухий этгээд байсан учир манжийн хаан түүнийг цохисноо урьд хожид байгаагүй их гавьяа хэмээн бодролын бичигтээ өгүүлжээ.

  • Шар тосны ид шид

    Сайхан амттай. Шар тос нь бусад тосыг бодвол илүү өтгөн, сайн шүүгдсэн байдаг. Хоолонд маш гоё амт оруулдаг.
    Хадгалалтын хугацаа урт. Исэлдлийн түвшин багатай учир хөргөгчинд хийлгүй удаан хадгалж болдог.
    Шингэц хурдан. Ходоодны шүүрлийг өдөөж хоол боловсруулалтад сайнаар нөлөөлдөг.
    Дарлалын системийг сайжруулдаг. Сүүлийн үеийн судалгаагаар шар тосны найрлагад байдаг фенолт антиоксидант нь дархлалын системийг сайжруулдагийг тогтоожээ.
    Холестринийг бууруулна. Шар тосонд агуулагддаг холбосон линолений хүчил нь биен дэх холесриний түвшин болон триглицеридийн түвшинг багасгадаг.
    Нүдний харааг сайжруулдаг. Нүдний эмгэг болон, нүдний даралтад маш сайнаар нөлөөлдөг гэж Аюурведийн эмч Васант Лант зөвлөж байна.
    Архи болон хар тамхины эмчилгээ болдог. Хорт бодисонд хордсон биеийг эрүүлжүүлэхэд шар тос маш чухал нөлөөтэй байдаг. Хорыг биеэс хөөж гаргадаг.
    Үрэвслийн эсрэг. Шар тосон нь үрэвсэл үүсгэдэг лейкотриен шүүрэл, простагландиныг багасгаж түүний эсрэг маш сайн үйлчилгээ үзүүлдэг.
    Жин хасна. Шар тосон дахь линолений хүчил нь бодисын солилцоог түргэсгэдэг. Мөн турахад маш сайн үйлчилгээтэй байдаг. Ялангуяа гэдэсний өөхийг хурдан арилгадаг.
    Хэрэв та шар тос хэрэглэдэггүй бол хэрэглээд нэг үзээрэй.

  • Сономын Лочин: Одоо би үнэнээ хэлье. Төв хорооны даалгавраар Бямбын Ринчен гуайг шүүмжилсэн юм

    -Би бол бодсоноо л бичдэг хүн. Хүнийг худлаа гүтгэж, доромжилж байсангүй. Гашуун үнэнийг нь ил цагаан хэлж ирсэн. Хэн нэгэнд долигонож ая тал засч сураагүй. Үнэнийг хэлэхдээ айж байсангүй. Алдар цолтой, эрх мэдэлтэй хэн ч байсан үнэнийг нь хатуу хэлдэг байсан. Очирбатыг Ерөнхийлөгч байхад “Үнэн” сонинд бүтэн гурван нүүр материал хэвлүүлж шүүмжлээд хаясан юм даг. Монголчуудыг Манжийн дарлалд байгаагүй гэх утга бүхий үгийг төрийн наадмын баярын хурал дээр хэлж болчимгүй загнасных нь төлөө шүүмжилсэн байхгүй юу. Утга зохиол хэмээх их далайд арван зургаан настайдаа хөл алдан унаснаас хойш нугачаа, нухлуулалт, доромжлол, завсар зайгүй дайралт, их донсолгоо, сэгсрэлтийн дундуур жаран жил бэдэрч ирж дээ. Манай зохиол уран бүтээлчид хүнийг хэтэрхий магтдаг хүмүүс. Миний бие сайн сайхан зүйлийг мэдээж магтана. Гэхдээ худлаа магтаж сураагүй юм. Утга зохиолд зүтгэсэн он жилүүдэд хэмжээгээ алдсан их зүйл сараачжээ. Зөвхөн роман гэхэд л “Сэтгэлийн өнгө”, “Үргэлжлэлтэй долоон өдөр”, “Насны зам”, “Сарны гэрэл”, “Сүйрэл”, “Гал голомт” гээд арав гараад явчихаж байна. Сүүлд “Нүглийн далайд зугаацаар одсон минь” гэх анти роман бичиж хэвлүүллээ. “Эргэж бодох бодол” киног хүмүүс мэднэ. Ч.Алтан-Өлзий, Б.Цэрэнпагма гээд авьяаслаг жүжигчид тоглосон юм. За тэгээд судалгааны бүтээл, сэтгүүл зүйн туурвил, орчуулгын бүтээл гээд яривал барагцаалах юм биш. “Шар туужийн судалгаа”, Чингэс хааны тухай томоохон судалгааны бүтээл ширээн дээр минь байж л байна.
    -Монголын уран зохиолд Д.Нацагдорж судлалын голлох эрдэмтдийн нэг гэвэл таныг зүй ёсоор нэрлэнэ. Нацагдоржийг хэдий үеэс судалж эхэлсэн бэ?
    -1981 онд дэд эрдэмтний зэргээ Д.Нацагдоржийн гар бичмэлийг хэвлэгдсэн эхтэй нь тулгасан бичвэр судлалаар хамгаалсан юм. Харин ерэн есөн онд шинжлэх ухааны докторын зэргээ “Монголын хуучны уран зохиолын бичвэрийн судалгаа, шинэ уран зохиолын бичвэрийн судалгаа” гэсэн хоёр бүлэгт бүтээлээр хамгаалсан. “Хураангуй алтан товч”, “Нууц товчоо”, “Шар тууж” тэргүүт Монголын түүхэн сурвалжит гурвын зохиолыг хэвлэгдсэн эхтэй нь тулгалт хийсэн. Хуучны уран зохиолын бичвэр судалгаа гэдэг нь энэ л дээ. Орчин үеийн уран зохиолоос Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен гурвыг авч үзэн анхны хэвлэгдсэн эхтэй нь тулгаж нарийвчилсан судалгааг хийсэн. Нацагдоржийн сэрүүн тунгалаг ахуйд нь хэвлэгдсэн зохиолуудыг тухайн үеийн хэвлэлийн газар хэрхэн хасч, зохиол бүтээлд нь хайр найргүй хандаж байсныг тогтоосон. Дамдинсүрэн гуайн “Чойбалсангийн 50 насны ойд зориулсан ерөөл”, “Сталины далан насны ойд зориулсан ерөөл”, “Мао Зэдуны жаран насны ойд зориулсан ерөөл” гэсэн гурван зохиолыг мөн тулгалт хийж, улс төрийн байр сууринаас хэрхэн өөрчлөгдсөнийг нь харьцуулсан. Ринчен гуайн “Үүрийн туяа” роман дээр ажилласан. Үндсэндээ, 1951 онд хэвлэгдсэн анхны хэвлэл, 1971 онд хэвлэгдсэн хоёр дахь хэвлэл хоёрыг хооронд нь тулгаж үзээд бас ялгааг нь олон түмэнд дэлгэсэн. Ингэж Монголын утга зохиолч бичвэрийн судалгаа гэдгээ эртний болоод орчин үеийн бүтээл туурвил дээр зэрэгцүүлэн авч үзсэнээрээ эрдмийн ажил маань үнэ цэнтэй болсон доо.
    -Саяхан Баабарын “Нэпко” хэвлэлийн газраас түүхэн хүмүүсийн тухай цуврал бүтээлүүд гаргасан. Нацагдоржийн тухай та бичсэн байна лээ?
    -“Нэпко”-гоос эрхлэн гаргаж буй “Түүхэн эрхмүүдийн цадиг” цувралын эхний таван ном уншигчдын гарт очоод удаагүй байна. Түүнд миний “Нацагдорж” гэсэн ном багтсан. Баабар “Лочин гуай та Нацагдоржийн талаар ном бичнээ. Нацагдоржийг судалж байгаа хүн хамгийн түрүүнд таны номыг л авч уншдаг байх тийм хэмжээний бүтээл хийнэ шүү. Урьд өмнө нь бичээд улиг болсон зүйлээ дахин бичихгүй шүү” гэсэн хатуухан үүрэг даалгавар өгсөн. Их өндөр шаардлага тавих чинь уран бүтээлч хүнд маш тустай л даа. Тухайн хүн өөрийгөө маш өндөр хэмжээнд тавьж, сайн бүтээл туурвих тухай бодно. Миний бие өмнө нь “Нацагдоржийн зохиолын бичвэрийн судалгаа”, “Сарны гэрэл” эссэ роман гээд туурвилууддаа Нацагдоржийнхоо тухай багагүй бичсэн. Саяны гаргасан “Нацагдорж” ном бол Нацагдорж судлалд өмнө нь тэр бүр сөхөгддөггүй, сөхөгдлөө ч бүдэг байсан зүйлүүдийг тодорхой дэлгэж гаргасан. Үүнийг би бардам хэлнэ.
    Эрдэмтэн Э.Хэништэй холбоотой материалууд бол урьд өмнө байгаагүй баримт. Э.Хэниш Монголд ирээд Эрдэнэбат хаантай ямар холбоотой байсан, Нацагдорж тэр хоёрын хооронд ямар зөрчил байсан юм гээд өмнө нь тэр сөхөгдөж байгаагүй баримтуудыг энэ номонд олж хийсэн. Нацагдоржийг 1929 оны хавар Германаас буцаж ирсэн гэдэг. Захидлуудыг нь хараад байхад 30-аад оны эхэн үед Германд байсан баримтууд бий. Тамхи татсан хэргээр Нацагдоржийг сургуулиас нь хөөх болоход герман оюутнууд өмөөрч сургуулийн захиргаанд захидал, өргөдөл бичиж байсныг нь хүртэл олсон.
    -Нацагдоржийн бүтээл туурвилуудыг уншихад Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийг үзчихсэн, мөн язгуур гарал түүхээ маш сайн судалсан хүн юм байна гэдэг нь яалт ч үгүй мэдрэгддэг?
    -Намын төв хороонд байхдаа намын ажлаар хөдөө аймгуудаар явж байжээ. Экспедицийн ажлаар Монгол орныхоо зүүн хязгаар Хан Хэнтий аймаг цаашлаад Дорнод аймаг руу явсан байдаг. Зөвлөлтийн эрдэмтэдтэй түүх дурсгалт газруудаар багагүй явсан баримтууд бий. Жамсрангийн Цэвээн гуайтай Сэлэнгийн Ерөөд байхдаа “Капитал”-ын орчуулга дээр хэсэг хугацаанд суусныг манайхан мэднэ. Сонин болгож өгүүлэхэд, 1923 онд Зөвлөлтөд байх Элчингийн нарийн бичгийн даргаар томилогдоод өртөөгөөр хойшоо явжээ. Хиагт хүрээд бие нь муудаж эцэг Дашдорж нь хотын цагдаагийн дарга байхдаа Нацагдоржийг замаас нь буцааж авчирч гэдэг. “Миний нутаг” сонгодог туурвилынх нь тухай Дамдинсүрэн багш, Дожоогийн Цэдэв бид хэд багагүй судалж бичсэн. Нацагдорж бол өөрийн тань хэлснээр Монголынхоо түүхийг гаргуун мэддэг хүн байжээ. Монголын түүхийн тухай ном бүтээл ч бичиж байсан. Монголын он тооллыг их эзэн Чингэс хаанаасаа эхлэх нь зөв гэсэн санааг дэвшүүлж байсан удаатай. Чингэс хааны төрсөн оноос Монголын он тоолол эхлэх учиртай гэж үзсэн, тийм л халуун эх оронч юм. Энэ олон жилийн хугацаанд Их Нацагийнхаа оюун билгийн ертөнцөөр туучихад өчүүхэн надад мэдрэгдсэн нэг зүйл бол түүн шиг өргөн мэдлэгтэй болох юмсан гэх аугаа хүсэл. Нацагдорж бичиг соёлын өндөр мэдлэгтэй хүн байсан нь олон зүйлээс илэрхий мэдрэгддэг. Эртний грек, латин үсгийг судалж, таашаан байсан. Хуучин бичиг үсгээ шүүмжилж байсан түүх ч бий.
    -Нацагдоржоос гадна таныг Цэндийн Дамдинсүрэн гуайн тухай ном бичсэн гэж дуулсан. Дамдинсүрэн гуайтай ойр явсан он жилүүдээ дурсахгүй юу?
    -Да багш бид хоёр жараад оны үеэс танил юм. Эрдэнийн Вандуй гуай намайг Да багштай танилцуулж байлаа. “Нацагдорж суд¬лалыг сонирхож байгаа хүн Дамдинсүрэн багштай уулзах ёстой” гээд дагуулж очин танилцуулж байв. Тэр цагаас хойш амьдралынх нь сүүлчийн мөч хүртэл ойр дотно явжээ. Эрдмийн зэрэг хамгаалахад маань хамгийн их баярласан хүмүүсийн нэг Дамдинсүрэн гуай. “Би хүртэл өөрийнхөө алдааг мэдэхгүй явжээ. Энэ Лочин хэлээд өглөө” гээд суудал зэрэгцээд суучихсан, жигтэйхэн баяртай байж билээ. Эрдмийн зэрэг хамгаалсныхаа орой “Сансар” ресторанд хүлээн авалт хийсэн. Тэр чинь наян нэгэн он. Уг хүлээн авалт дээр Дамдинсүрэн гуай залуучуудтай хундага тулгаж, бүр болоогүй бүжиглэж байлаа шүү дээ. “Зуун билэг” зохиолынх нь эх хүртэл надад хадгалагдаж байна. Бид хоёр хамтдаа нэг үе цагаан хоолонд явж байв. Хорьдугаар зуунд Дамдинсүрэн, Жамсрангийн Цэвээн, Ринчен гуай энэ хэд шиг ухаантай хүмүүс дахин төрөөгүй юм билээ. “Түүхэн эрхмүүдийн цадиг” цувралд Дамдинсүрэн гуайгаа бичээд өгсөн. Дараа нь Жамсрангийн Цэвээнийг бичнэ гэдгээ Баабарт хэлсэн байгаа.
    -Далаад оны эхээр Ринчен гуайг айхтар шүүмжилж, түүнээсээ болоод утга зохиолын дараа үеийнхэндээ янз бүрээр хэлэгдсэн тал бий. Яагаад Ринчен гуайг шүүмжлэх болсон юм бол. Тэр тухай та ер нь ярьдаггүй?
    -“Далан насанд даруулга хэрэгтэй” хэмээн Ринчен гуайн тухай намайг бичсэн гэж зарим хүмүүс ойлгоод байдаг. Тэгвэл тийм биш шүү дээ. Тэртээ 1954 онд Дашзэвэгийн Сэнгээ тэгж бичсэн юм. “Хөдөлмөр” билүү, “Намын үнэн” сонинд хэвлэгдэж байсан санагдана. Ринчен гуайг доромжилж бичсэн шүлэг. Түүнийг над руу тохоод байдгийг би гайхдаг. Миний бие “Зохиолчийн үзэл санаа ба хариуцлага” гэдэг шүүмжийн бүтээл “Утга зохиол” сонинд хэвлүүлж байсан. Одоо би үнэн мөнийг хэлье л дээ. Төв хорооноос өгсөн даалгавраар л бичсэн зүйл шүү дээ. Энэ тухайгаа ном зохиолдоо бичнэ гэж бодож байгаа. Тухайн үед би Хэвлэлийн редакцид утга зохиол хариуцдаг хүн байлаа. “Ринченг шүүмжилж бич” гээд Хасбаатар багш даалгавар өгсөн. Хасаа багш тэгэхэд Төв хорооны үзэл суртлын нарийн бичгийн дарга Дэжидийн Чимэддоржийн үзэл суртал харьцсан ерөнхий зөвлөхөөр нь ажиллаж байсан үе. Би гэдэг хүн Их сургууль дөнгөж төгсөөд хоёр жил болж байв. Олонд танигдаж байгаа залуу хүнээр бичүүлье гэж бодсон юм билээ. Тэгээд намайг сонгосон байдаг. “Үргэлжлэлтэй долоон өдөр”, “Сэтгэлийн өнгө” романууд маань хэвлэгдчихсэн байсан үе л дээ. Ринчен гуайн тухай бичсэнийг эргээд уншихаар ноцтой, сүртэй зүйл огт байдаггүй. Би худлаа юм бичээ¬гүй, зөвхөн үнэнийг баримттай бичсэн. Одоо ч түүнээсээ буцахгүй. Нацаг¬доржоос олж авсан нэг зүйл бол ямар ч үед үнэнийг хэлдэг байх шударга зарчим юм.
    -Сүүлд нь асуухад, Монгол Улсын шинжлэх ухааны академиас “Эрдэм¬тэн зохиолч” өргөмжлөлийг анх хүртсэн зохиолчдын нэг та байх шүү?
    -Миний бие Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд арав гаруй жил ажилласан байна. Эрдэм оюуны алтан өлгий болсон энэ газар Ринчен гуай, Дамдинсүрэн гуайгаас аваад Ш.Лувсанвандан багш, Э.Вандуй сүүл үеэс Хорлоогийн Сампилдэндэв, Жавзмаагийн Цолоо гээд оюуны цаст оргилууд өртөөлөн ажиллаж ирсэн. Академид ажиллаж байхдаа эрдмийн гол гол бүтээлүүдээ туурвисан байдаг. Их зохиолч Д.Нацагдоржийн бүтээлүүд хэл зохиолын хүрээлэнд хадгалаг¬даж байсан. Тэгэхээр Нацаг¬доржтой би тэнд учир¬сан хүн юм. “Монголын утга зохиолын лавлах толь” гэсэн томоохон хэмжээний бүтээлийг Сампилдэн¬дэвийнхээ зөвлөснөөр гардан хэвлүүлж байлаа. Орчин үеийн утга зохиолын урдаа барьдаг толь шүү дээ.
    Ярилцсан Н.ГАНТУЛГА

  • Монгол гэрийн бүтэц

    Эсгийгээр бүрж, малын хялгасаар томсон дээсээр оосор бүч, хошлон хийдэг бөгөөд хаяавч, шалтай эсвэл эсгий дэвсгэртэй байна. Эсгий бүрээс нь өрх, дээвэр, туурга, үүд зэрэг байна.
    Монгол гэрийн бүтцэд орох хийц ба эдүүд угсардаг байдаг. Тэд бүгд нэг нэгнээсээ салдаг, барьж явахад хөнгөн, нүүж суухад маш тохиромжтой хийгддэг. Ямар ч орон сууцны босоо тэнхлэг дэхь зай багтаамж хананаас хамааралтай. Монгол гэрийн ханыг байшингийнх шиг бүхэл хавтгай хийвэл нүүдэл хийх ямар ч боломжгүй. Нүүдэл хийх үед жижигхэн болчихдог, харин гэрийн хана болон зогсохдоо хэд дахин том болдог зүйлийг эртний хүмүүс эрж хайжээ. Үүнээс эвхдэг сараалж шиг аргаар гэрийн ханыг бий болгон цаашид олон үеийнхэнд уламжилжээ. Гэрийн хэмжээ том, жижиг байхаас хамаарч бүтцийн хэмжээнүүд өөрчлөрдөнө. Жирийн гэрийг хэдхэн минутанд барьж болно. Харин хаад ноёдын том гэрийг нэгээс хоёр цагийн дотор барьдаг байсан байна. Монгол гэрийн бүтэц нь гэрийн хэлбэрийг бий болгогч гэрийн мод ба бүрж битүүлэх зөөлөн эд бүрээс гэсэн хоёр хэсэг болон ангилагдана.
    Үүнээс гадна эдгээр хэсгүүдийг хооронд нь уяж бэхэлдэг бүдүүн нарийн, урт богино оосор бүчнүүд нэмэгдэнэ. Гэр бол геометрийн огтлолцол бүхий конус хэлбэртэй. Гэрийн бүтэц дэх хэсгүүд хоорондоо угсралтын нарийн дүрэмтэй байна. Тухайн гэрийн хэмжээнээс хамаарч хэсгүүдийг хийх тогтсон хэмжээ өгөгдсөн байдаг. Энэ хэмжээгээр хийгдсэн хэсгүүдийг хооронд нь зөв угсарч гэрийг барьж босгоно. Угсралтын үед ханын толгойг буруу (доош) харуулж, гэрийн тооныг буруу харуулан барих гэх мэт явдал гадаадын хүмүүст болон Монгол хүмүүст ч тохиолдоно.
    Гэрийн мод
    1. Хана
    2. Хаалга
    3. Тооно
    4. Багана
    5. Унь
    6. Шал
    Гэрийн бүрээс
    1. Цаваг
    2. Дээвэр
    3. Туурга
    4. Гэрийн гадуур цагаан бүрээс
    5. Өрх
    Тэрэм (хана)
    Гэрийн том жижиг, дугуй хэлбэртэй байхыг гэрийн хана гүйцэтгэнэ. Гэрийн хэмжээ янз бүр байна. Монгол гэр ханын тоо (4, 5, 6, 8, 10) ширхгээс хамаарч нэрлэгдэнэ. Жишээ нь, таван ханатай гэр, найман ханатай гэр, их таван ханатай гэр, бага таван ханат гэр гэх мэт. Монгол гэрт хатавчны хана ба хатавчны биш гэж байна. Нэг хана хоёр захаараа нөгөө хануудтай холбогддог ханыг хатавчны биш хана гэнэ. Харин нэг захаараа ханатай нөгөө захаараа хаалгатай холбогддог ханыг хатавчны хана гэнэ. Гэрийн ханатай холбогддог хатавчны хана нь хатавчны биш хананаасаа арай богино байна. Ханын толгойд нь унь өлгөх, дээвэр туурга зэргийн уулзвар тохой болдог учир сайхан үзүүрлэсэн байдаг.
    Хаалга
    Эртнээс эсгий гэрт хүн орж гарахдаа ширмэл эсгий хаалтыг дээш сөхөж орж гардаг байсан бөгөөд энэ нь гэрийн үүд юм. Орчин үед модон хаалга хэрэглэх болжээ. Гэрийн модон хаалга ханатай адил гэрийн дээд хэсгээс ирэх ачааллыг дааж байдаг. Бас хаалга байнгын онгойж хаагдах хөдөлгөөнөөс үүсэх хүчний үйлдэлд оршино. Иймээс хаалгыг бат бөх хийдэг ба жин хүндэвтэр болдог. Гэрийн модон хэсгүүдээс хамгийн хүнд жинтэйд хаалга тооцогдож болно. Хаалганы хийцийн хувьд дан ба давхар ястай хийнэ. Давхар хийгддэг учир бол хүйтний улиралд хүйтнээс идэвхтэй тусгаарлах зориулалтай. Монгол гэрийн хаалга олон янзын гоёл чимэглэлтэй байдаг. Монгол хээ угалзыг зурж буюу сийлбэрдэж үзүүлдэг.
    Монгол гэрийн хэмжээ
    Монгол гэрийн том багыг ханаар нь хэмжээлэх хийгээд малчин ардын дунд одоо хамгийн өргөн дэлгэр хэрэглэгддэг нь 5, 6 ханат гэр болно. Тэгэхдээ нэг хэмжээний гэр дотроо гурван янз байдаг ба бага, дунд, их таван ханат гэх мэт байх бөгөөд бага таван ханат нь ихээсээ арваад униар цөөн байдаг. XIX зууны эцэс үед жирийн малчны гэр нь дөрвөн ханатай, чинээлэг баячуудын гэр нь 5 ханатай, мөн 8-10 ханатай гэрийг аймгийн хан, хошуу тамгын газар барьж байжээ.
    Монгол гэрийн доторх горим ёс
    Гэрийн доторх зайг хоймор тал, үүдэн тал, гэрийн эзэгтэйн тал, гэрийн эзний тал гэж ялгах нь гэрийн дотор баримтлах ёс ба зай талбайн журмыг тогтоосон хэв ёс байжээ. Монголчууд гэрийнхээ гол дунд гал голомт тулгаа байрлуулдаг. Түүнийг тойрсон орон зайн баруун тал нь эрэгтэй хүний эд зүйл, зүүн талд эмэгтэй хүний эд зүйлийг байрлуулдагаас уламжлан эзэгтэй тал, эрэгтэй хүний тал хэмээх болсон. Гэрийн доторх орон зайг 12 жилээр хуваан нэрлэх, зүг чиг заах, өнгөөр ялган гэрийн наран цагийн хуваарийг буй болгосон нь гэртэй холбоотой ардын мэдлэгийн нэгэн өв байв.
    Монгол гэрийг барих, буулгах
    Монгол гэрийг барих, буулгах нь нарийн дэс дараалалтай. Тухайлбал, шал тавих, хаалга босгох, хана дугуйлах, дотуур бүслүүр татах, тооно, багана босгох, унь өлгөх, дотуур бүрээс тавих, туурга нөмөргөх, цаваг тавих, дээвэр тавих, гадуур бүрээс нөмөргөх, бүслүүр татах, өрх тавих, хатавч татах, оосор бүч бэхлэх зэрэг дараалалтай.

  • Монголчуудын овог болоод адуучин, алаг адуун овог тэргүүтэн…

    Сартуулчуудын дунд голлон хэрэглэгддэг Сартуул, Урианхай, Хатагин, Барга, Боржгон, Алаг адуун, Онход буюу Онгуд, Долоон, Тавнан, Тангуд зэрэг овог маш эртний овгууд бөгөөд түүхийн сурвалж бичгүүдэд ихээхэн тэмдэглэгддэг.
    Завханы Сартуулуудад Эртний сурвалжит овгууд, хожмоо аль нэг овог яснаас тасран гарсан үржвэр овог, урьдын отог, хороо, сум, баг, засаг захиргааны нэгжээс үүссэн овог, баатар гавьяат ард хүн, газар усны нэрээр нэрлэгдсэн зэрэг маш олон овог хамаарагдаж байдаг бөгөөд бусад аймагт тархсан тархалтыг аймаг сум, хүн ам бүрээр нь авч үзвэл асар их тоо гарах нь мэдээж ээ.
    Энэ үүднээс нь аваад үзвэл нэлээд хувийг эзлэх нь тодорхой юм. Дундад эртний үед нэгэн өвөг овог, омог, өвөг дээдсээс гаралтай, угсаа хэл соёл нэг хэд хэдэн овгоос бүрэлдэх нэг аймгийг нэг ястан гэж үздэг. Хожмоо эцгийн талаа ясан төрөл гэж нэрлэх болсон нь ястан юм. Олхунуд буюу Олгонууд, Олгон нь Монголын түүхэн овог аймгуудын нэг юм. Уг овог нь дотроо Алаг адуут, Шар хоньт, Улаан залаат гэсэн гурван Олхонууд байдаг гэж дурдагджээ. Олхонууд нэр нь эртний нанхиадын дурсгалд тэмдэглэгдэн үлдсэн эртний Монгол овгийн нэг юм. XIII зууны үед Боржигин овогтой худ ураг бололцсон байдаг бөгөөд Есүхэй баатрын дөрвөн хүү Тэмүжин, Хасар, Хачиун, Тэмүгэ, нэг охин Тэмүлүн нарын эх Өэлүн нь Олхонууд овогтон болно.
    Олхонууд овог нь Монгол Улсын (Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Хөвсгөл г.м) 9 аймгийн 23 сумд буй. Энд л алаг адуун овогтон буй болжээ. Алаг адуу овог нь Монгол Дарлекин аймгуудаас гаралтай МЭ-Vll зууны үед Байгаль нуур, Енисей мөрний сав газар, Дархад нутагт Нанхиадаар “БО-МА “ алаг адуутан, алагчин” нэрээр мэдэгдэж байсан бөгөөд Баргу, Урианхай нартай салшгүй холбоотой эртний овог юм. Завхан аймгийн Сартуул сумдаар зонхилдог бөгөөд Дархад, Буриадуудын дунд алаг адуутан овог тохиолддог байна. Алаг адуун овог нь зарим газар алаг морьтон гэдгээр байгаа нь язгуур нэг бөгөөд бодвол алаг морь уналга ачилгандаа ихээхэн хэрэглэдэг байснаас тотем маягаар үүссэн бололтой. Тэгвэл ойрын жишээ татахад адуун сүрэг олонтой Тэсийн голын унаган хүлэг их хурдан, бие сайхан морьдтой, тэр сайхан хүлгийн эзнээ адуучин хэмээн хүндлэхээс үүдэн тийм нэртэй овог үүсчээ.
    Басхүү сүрэгчин овог гэж тэмдэглэгджээ. Энэ нь Манжийн үеэс үүдэлтэй. Дарьгангачуул нь угтаа 1690-ээд оны сүүлчээр халх Монгол Манжийн захиргаанд орох үест Манжийн хааны төмөр сүргийг адуулгахаар цахар, халх, өөлдөөс татаж халхын Түшээт хан аймгийн говь Мэргэн вангийн хошуу, Сэцэн хан аймгийн хурц вангийн хошууны дунд суулгасан сүрэгчин хүмүүс болно. Манжууд Дарьгангачуудыг 5 гар гэдэг өвөрмөц нэртэй засаг захиргааны нэгж байгуулан манжийн хааны үржил сүргийг адуулах үүрэг хүлээлгэж байсан. Сүрэг гэдэг нь адуун сүрэг байсан. Дайн байлдаан уналга эдэлгээнд хэрэглэх зориулалттай агтыг хошуудаас шилэн цуглуулж, сүрэглэн маллаж байсан байдаг.
    Энэ бол мөн л адуу түүнтэй холбогдон гарсан овог юм. Нөгөө талаар Сүхбаатар аймгийн Дарьгангачуудын удам гарвыг сонирхон судалсан хүмүүс Дарьганга бол бие даасан ястан биш. Дарьгангын хошуунд дархад, баяд, урианхай гэх мэт Монголын олон овог, аймгаас ирж суурьшсан байдаг.
    Яагаад гэхээр Манжийн хаан өөрийн хоньчин, адуучин гэх мэт сүрэгчинг бий болгохдоо Монголын олон овог, удмын хүмүүсийг авчирч суурьшуулжээ. Үүнээс харахад Дарьганга хошуу бол Монголын олон овог, ястны цус холилдсон нутаг юм. Дарьгангачуудаас сэргэлэн, ухаалаг шилийн сайн эрс, олон эрдэмтэн, яруу найрагч, зохиолч төрдөг нь бас үүнтэй холбоотой байж мэднэ.
    Мөн Манжийн төр Дарьгангачуудын ажлын хөлсийг цалин цагаан мөнгөөр бодож үнэлдэг байсныг дагаад дарьганга хийц, мөнгөн урлал эрчимтэй хөгжиж олны хүртээл болон хэрэглэгдэж байсан гэдэг. Энэ мэт жижиг зүйлийг ч хүмүүс анхаарч төрийн бодлогод харгалзан, ургийн бичиг, удмын түүхийг бичих, овог, удмаа цэвэр ариун байлгах, Монгол хүний чанарыг сайжруулах, удам угсаагаа мэдэж байхтай холбон үзэж байвал зохих ойлголт юм. Өнөөдөр зарим гэр бүл ургийн бичгээ хөтөлдөггүйгээс болж ургийн овгоо мартах, “Боржигон” гэсэн овог хавтгайрч, Монгол улсын хүн амын нэлээд хэсэгт зонхилох хувийг эзлэх болжээ. Уг зүй нь бол овог гэдэг нь цус ойртохоос сэргийлсэн, удмын өвчин сэдрэхээс болгоомжилсон, дүү хүмүүс төрөл саднаа мэдэж байхад зориулагдсан билээ.
    Түүнээс биш бүгдээрээ “Боржигон” овгийг авснаар их эзэн Чингис хааны хамаатан, төрөл садан болчихно гэсэн үг бишээ. Албан ёсны бүртгэлд “Боржигон” овогтой болчихсон бол жинхэнэ гарал үүслээ, өөрсдийн сайн мэдэх үеийн бусдаас ялгарах нэршлийг сонгон тодотгол хийх нь хэрэгтэй юм. Жишээ нь “Боржигон-дархан”, “Боржигон-бичээч”, “Боржигон-уяач”, “Чойрын боржигон”, “Галшарын боржигон” гэх мэтээр тодотговол хожмын өдөр хүүхдүүд удам зүйн сөрөг нөлөөллөөс сэргийлэхэд тусална.

    Лханаагийн Мөнхтөр

  • Г.Хишигдаваа: Монгол жүжигчин очсон газар Монголын далбаа намирч л байдаг

     

    -Монголын циркийн урлаг үүсч, хөгжөөд нэгэн зууныг элээх гэж буй. Тал илүү хугацааны түүхийг та бичилцсэн байх юм. Таныг циркийн урлагтай хэрхэн амьдралаа холбосон талаар яриагаа эхлье?

    -1962 онд намайг долоодугаар ангид байхад Жанчивдорж ахлагчтай циркийн гуравдугаар ангийн оюутнууд манай суманд ирж тоглосон юм. Цирк үнэгүй үзэхээр ирсэн би тэр үед л циркийн урлагтай танилцав. Жүжигчдийн ачаа, барааг зөөж байгаад Дамдинсүрэн багштайгаа танилцаж билээ. Багш минь морь таньдаг хүн шиг л “Чамайг шавиа болгож авна” гээд би гэдэг хүн циркийн урлагт хөл тавьсан даа. Энэ урлагтай амьдралаа холбоод 48 жил өнгөрч. Өөр ажил хийж үзсэнгүй, циркдээ ажиллаж байгаад л тэтгэвэртээ суусан. Одоог хэр нь бэлтгэлээ хийж байна. Багш нарынхаа гавьяа, зүтгэлээр өдийг хүртэл явна.

    -Та хэллээ. “Багш нарынхаа гавьяа, зүтгэлээр өдийг хүртэл явна” гэж. Таныг Дархан аварга Д.Дамдин гуайн шавь гэдгийг хүмүүс мэднэ. Багш нарыгаа эргэн дурсвал?

    -Дамдин, Дамдинсүрэн, Нямдаш, Намхай, Цэнд-Аюуш, Шаравдорж, Бадарч, Жигмиддорж гээд олон сайхан багш надад бий. Дамдинсүрэн багш алдарт алиалагч Данзан, Содном гуайн тоглолтын зохиолыг бичдэг байлаа. Тэд нар ч багшийг “Багшаа” гэж дууддаг байсан юм. Багшийн бэлдсэн дөрөв дэх үеийн Доржнамжил, Жанчивдорж, Үржин гээд шавь нар одоо ч бий. Багш акробатын суурь жүжигчин бэлдэх сонирхолтой байсан. Тиймдээ ч том биетэй намайг шавиа болгосон биз. Бөхөд их дуртай, улсад дөрөв давж байсан удаатай. Тал, талын авьяастай хүн байсан. Мөн Ардын жүжигчин, уран нугаралтын их мастер Цэнд-Аюуш багш байна. Ардын жүжигчин Норовсамбуугаас эхлээд олон уран нугараач бэлдсэн дээ. Тэр үеийн уран бүтээлчид өөрсдөө аппарат, хэрэглэгдхүүнээ хийдэг. Жамбаа дархантай яриад л хамтраад хийчихдэг байсан. Их л хөдөлмөрч, мундаг хүмүүс байж. Шаравдорж багш циркийн мэргэжлийн олон, олон жүжигчдийг төрүүлсэн. Мөн циркийн тулгын чулууг тавилцаж явсан, Ардын жүжигчин Нацаг багш гарын их ур дүйтэй янз бүрийн шил, аяга, мод хөрөөддөг туялзуур хөрөө ашиглан олон төрлийн хөгжмийн зэмсэг хийж, “Хөгжмийн их центр” номерыг анхлан тавьж, үзэгчид ч сайхан хүлээж авч билээ. “Морьтны гайхамшиг” үзүүлбэрийг өөрөө дэглэдэг байсан юм. Алтан үеийнхнээр багшлуулж явсан азтай хүмүүс шүү дээ бид чинь.

    -Таны анхны бие даасан үзүүлбэр юу байв?

    -Анхны үзүүлбэр хүч тамирын “Акробат-4” номер байсан. Анх энэ үзүүлбэрийг Дамдин, Нямдаш, Дамдинсүрэн, Нацаг нар дэглэж, олны хүртээл болгосон түүхтэй. Энэ үзүүлбэрээрээ 1950-иад онд Прагын олон улсын фестивальд оролцож байсан гэдэг. Санаж байвал, ”Манай аялгуу” кинонд гардаг даа. Тэдний дараа энэ номерыг Дорж, орос Бадарч гээд жүжигчид өвлөж, надад ирсэн байдаг. Надаас аваад залуу жүжигчид одоо ч тоглосоор байна. Энэ номероо ганцаараа, олуулаа гээд олон янзаар хийж байлаа. Үүний дараа тэмээтэй акробат, баганат гимнастик гээд циркийн олон төрөлд, бүхий л уран бүтээлчидтэйгээ хамтарч оролцжээ. Тэр үеийн жүжигчид тал, талын авьяастай ч байж. Тухайн үед цирк жилд хоёр хөтөлбөр гаргадаг. Уран бүтээлчид ч үг дуугүй хоёуланд нь орно. Бригадаар их явна. Тэгж яваад айлд хүртэл тоглох үе гарна. Монголынхоо бүхий л газраар явж тоглосон байна.

    – Гавьяат жүжигчин Ц.Алтанхуяг “Дээрээс нь ч, дороос нь тоолсон ч би 100 трюктэй” хэмээн аархаж байсан гэдэг. Таны урын сан илүү баян байлтай?

    -Гимнастиктийн төрөлд дөрөв, таван номер бий. Мягмар, Норжмаа нартай хамтарсан цагираган дээрх үзүүлбэр, багана болон кольцон дээрх гимнастикийн үзүүлбэрүүдийг дурдаж болно. Кольцон дээрх гимнастиктай үзүүлбэр “Өндөр ээж” киноны нэгээхэн хэсэгт гардаг. Энэ үзүүлбэрээрээ Польш, ЗХУ-д, хүнд жингийн үзүүлбэрээрээ Азийн нэлээн хэдэн оронд тоглосон. Хүндийн үзүүлбэрээс соль болон багийн, “Акробат-3,4”, тэмээтэй акробатыг нэрлэж болно. Үүнээс гадна жижиг, жижиг номерууд ч бий. Өөрийн гэх найм, есөн номер бий. “Хүнд жингийн гайхамшиг”, бөөрөлцөг, жонглёртой үзүүлбэрүүддээ их хайртай байдаг юм.

    – Д.Дамдин аварга 850 кг өргөж байсан түүхтэй. Энэ амжилтыг эвдсэн хүн байна уу?

    -Тийм ээ, миний багш 850 кг өргөсөн байдаг. Түүнийг дахин тогтоож, шинэчилсэн гэж худал хэлэхгүй. Дамдин аваргын өргөж тогтоосон энэ амжилтыг өвлөж, эзэмшиж яваа нь Амаржаргал бид хоёр. Багшийнхаа өргөж байсныг л өргөсөн.

    -Таны мэргэжлийг өвлөж яваа хүн бий юу? 48 жил гэдэг багагүй хугацаа. Энэ хооронд хэчнээн шавьтай болов?

    – Олон хүн байна шүү. Нагац дүү Өмнөд Африкт “Мөрөөдлийн цирк” байгуулчихсан өөрөө хүндийн өргөлтийн номероо үзүүлдэг. Бас болоогүй тэнд монголын 10 гаруй мэргэжлийн циркийн уран бүтээлчид ажиллаж, амьдарч байна. Бас нэг шавь Францын циркэд ажиллаж байна. Тамираа гээд шавь маань Америкт хүндийн өргөлтийн номероо 20-иод жил тоглож явна. Сингапур, Австрали, Японд ч бий. Дурдаад байвал олон сайхан жүжигчид бий. Гадаадад байгаа жүжигчдээ бид тэр бүр ярихгүй юм. Нарны циркт 20-иод орны туг дотор Монголын туг намирч л байдаг шүү дээ. Хятад хүний толгой дээр нар жаргахгүй гэдэг шиг Монгол жүжигчин байгаа газар Монголын туг хийсч л байдаг. Цаг үеийн байдлаас хамаарч хэсэгхэн хугацаанд цирк уналтад орсон нь үнэн. Гэхдээ хоёр хоногийн өмнө л манай уран бүтээлчид Олон улсын наадмаас алт аваад ирлээ. Хатанбаатарын циркийнхэн Монте-Карлогоос тусгай шагнал хүртсэн байна. Циркийнхэн маань мундаг амжилттай явна. Монголын циркийн урлаг агуу.

    – Хүндийн өргөлтийн тамирчин, жүжигчин гэлтгүй бэлтгэл чухал. Хэр их бэлтгэл хийдэг байв? Одоо ч бэлтгэлээ хийсээр байгаа гэсэн үү?

    -Бэлтгэлдээ л хамаг цаг, заваа зарцуулдаг байлаа. 46 кг-ийн ачааг 100 удаа нэг гараараа өргөнө. Тэгэхэд гарын алга эвэршчихдэг байсан. Бэлтгэлээ сайн хийсний хүчинд энэ зэрэгтэй яваа гэж боддог. Одоо ч бэлтгэлээ хийсээр байна. “Golden gym”-д долоо хоногт хоёроос, гурван удаа бэлтгэл хийдэг.

    -Таны бөөрөнцөгтэй үзүүлбэрийг тэсэн ядаж, хүлээж үздэг байлаа. Уначих вий, бөөрөнцгөө алдах вий гэж дотроо их түгшдэг байж. Бөөрөнцгөө унагах, алдах тохиолдол гарч бэртэж байв уу?

    -Байлгүй яахав. Дамдин багштайгаа хадланд явж байгаад хадлангийн талбайд шөнө машины гэрэлд тоглох болдог юм. Тэгтэл машины гэрэл эгц тусдаг юм байна, бөөрөнцгөө дээш шидтэл харагдахаа больчихсон. Таамгаар байрлалаа эзлээд нүдээ аниад л доошоо хараад зогсчихлоо. Тэгтэл өнөө шидсэн бөөрөнцөг тархи шүргээд буучихсан. Би ч унаад л өгсөн, нүд юм харахгүй болчихсон. Сүүлийн номер байсан болохоор “баяртай” гээд хаалтаа хийчихээд машиндаа суугаад эмнэлэг рүү хөдөлсөн. Алдархаан суманд тоглож байсан юм. Завханы төвөөс 20 км зайтай шүү дээ. Энэ хооронд ингээд хараагүй болчихдог юм байж гээд их л юм бодож билээ. Тэгж явтал машин нэг сайн донсолсон чинь хараад эхэлсэн. Тэгээд маргааш нь эмнэлэгт үзүүлэх байсан ч үзүүлэлгүй хот явсан даа.

  • СҮМБЭ (СЯНЬБИ) УЛС

    Сүмбэ аймгийн цэргийн зүтгэлтэн Тулухоугийн хүү Таншихуай аймгийн холбоодын нэгтгэн 150 оноос эхлэн 100 орчим жил Төв Азийг эрхшээсэн юм.
    Таншихуайн хаанчлалын үед Сүмбэ улс нэн хүчирхэгжиж, Модун хааны хааны үеийн Хүн гүрний эзэмшиж байсан нутаг дэвсгэрийг эзэмшсэн төдийгүй эдийн засаг, худалдаа арилжааны хувьд ч Хүн гүрнийг залгамжилжээ.
    Сүмбэ нарын өвгө дээдэс нь Дунху (дорнод ху) мөн гэх бөгөөд генийн хувьд Хүн нартай цусан төрлийн холбоотой өвгө нүүдэлчид байсан.
    Сүмбэ улс төр ёсны талаар Хүн улсыг өв тэгш залгамжилж урагшлан хөгжижээ. Нэн ялангуяа цэргийн хүчин чадлаар илүү товойн гарсан гэж нангиад сурвалж бичигт тэмдэглэжээ.
    Сүмбэ улсын сүүлчийн эзэн Кэбижан 210-235 онд төр барьж байгаад хорлогдсон.
    Сүмбэ улс задрах үед Муюун улс (318-360 он) Тоба Вэй (Их Юан) улс (307-581 он) тэдний төр ёсыг залгамжлан гарч, нүүдэлчдийн улс төрийн халааг авсан билээ.
    Муюны нэг салбар Тогоон нар Хөх нуур, Цайдамд нүүн очиж IV зууны дундуур Тогоон улсаа байгуулсан. Тэд нар бол монгол угсаатан мөн болох нь түүх, угсаатны зүй, генетик, зэргийн бүх судалгаагаар тов тодорхой болжээ.

    СҮМБЭ ГҮРЭН Н.Т II ЗУУНЫ СҮҮЛЧЭЭС III ЗУУНЫ ДУНД ҮЕ (153 ЖИЛ)

    д/д Хаадын нэрс Цол Төр барьсан Нас барсан Хэдэн жил Түүхэн үйл явдал
    1. Таньшихуй*
    (141-181) Эцэг Тоулухау (Тэнчихайн) (хаан) Шаньюй- Хайн-Хаан
    -Сайн хүн н.т- ын
    155 н.т- ын
    181 26 Сүмбэ гүрнийг хүчирхэг болгоход их үүрэг гүйцэтгэсэн хүн. Таван хөвүүнтэй.
    2. Хэлянь (Холянь) (Эцэг нь
    Таньшихуй (Кэбинин) Хайн (хаан) 181 235? 54 Улс орноо нэгэн төрийн жолоонд захирах талаар дутуу удирдаж байв. Төрийн хэргийг шударга бус явуулжээ. Нанхиадтай байлдаж байгаад алагджээ.
    3. Куйтоу (Хэляны үеэл ахын хөвүүн) Хайн (хаан) II зууны эхээр Хэляны их ахын үеэл дүү юм.
    4. Цяньмань (Хэляны хөвүүн, Таньшихуйн ач) Хайн (хаан) 240 оны орчим Эцгээ үхэхэд нас бага байсан учир хаан ширээ нь булаагдсан юм.
    5. Кэбинин Ван цол 222 онд Нанхиа-даас авав. 220 235 15 Авга, дүүгийн хөвүүн хоёрын байлдаанаас болж сүйрэлд оров. Сүмбэ гүрнийг дахин сэргээсэн Вэй улс ван цол олгов. Вэй улсын хааны зарлигаар хорлогдсон.

    * – «Тэнчи хайн (хаан)»-г, «Таньшихуй» гэж Нанхиадууд галиглажээ.
    Куйтоу, Бүдүгэнэ, Кэбинин нар шаньюй болох гэж өрсөлдөв. Кэбинин, Бүдүгэнэ нар их тэмцэлдэж, тэр хоёулаа Нанхиадаас дэмжлэг авах гэж байв. Энд Кэбинин ялагдав. Нанхиад энэ хоёрыг ээлжлэн дэмжиж, нэгийх нь эсрэг сөргүүлэн тавьж байв.
    – 235 онд Сүмбэ гүрэн нь Сүмбэ, Ухуань, Муюн, Тоба, Юэвань, Түгүхүнь (Тогоон), Дуань зэрэг аймаг улс болж салжээ.
    Аж ахуй
    Сяньби улс нь урьдын улсын адил өөрийн эрхлэх аж ахуйтай байсан. Монгол оронд шинэ чулуун зэвсгийн үеэс газар хагалах, тариа тарих ажил эхэлсэн бөгөөд сяньбичууд мөн газар хагалан үр тариа тарьдаг байв. Сяньби нарын амьдрал хөгжилд гар урлал нэлээд хөгжиж, чухал үүрэг гүйцэтгэж байсан байна. Сяньби нар үхрийн эврээр нум сум хийдэг, алт, мөнгө, зэсээр багаж зэвсэг, эдлэл хэрэглэл үйлдвэрлэлдэг, малын арьс, ангийн үсээрдээл хувцас хийж, бөс бараа нэхдэг, гэр ахуйн бараа хийдэг байсан байна.
    Сяньби нарын ангийн үсээр хийдэг дээл хувцас хятадад их үнэ хүрдэг байсан байна. Сяньби улсын түүх археологийн талаар эд өлгийн дурсгал хараахан их олдоод байдаггүй билээ.

    Соёл, зан заншил
    Сяньби, ухуань, дуань, муюн, тоба зэрэг дүнхү, сяньби угсааны төв азийн нүүдэлчин аймгууд төр улстай, бичиг үсэгтэй болохоосоо өмнө ч гэсэн эдийн боловсрол, оюуны соёлтой байсан нь дээр дурьдсан бүх зүйлээс тодорхой байгаа юм. тэд цөм бөө мөргөлтэйөөрийн гэсэн өвөрмөц зан заншил, ёс суртахуунтай байсан нь тодохой. Тэдний тэр бүх соёл, сүсэг бишрэл, зан заншил, ёс суртахуун нь нийлээд нүүдлийн соёл, түүний бүрэлдэхүүн хэсгүүд болж байсан байна.
    Сяньби угсааны аймгууд аажмаар төр улс, засаг төртэй болсноор үл барам, бичиг үсэг, гэгээн соёл буюу нүүдлийн иргэншилт соёл, өөрөөр хэлбэл нүүдэл иргэншилтэй болж хөгжин байсан нь илт билээ. Энэ асуудлыг тодруулахад анх Э.Болше эртний түрэгүүд Хүннү, Сяньбигаас Жужанаар дамжуулан орхон Енисеин шаантаг үсэг хэмээх рүни бичиг хэрэглэсэн хэмээх шинэ санаа гарган баталсан байдаг.
    Зарим сурвалжид Сяньби нарыг мод сийлэх аргаар түүх, судар маягийн зүйл бичиж тэмдэглэдэг хэмээн хятад сурвалжид тодорхой заасан байдаг. Эртний хятадын Вэй улсын сударт сяньби нарыг мод сийлэн таних тэмдэг болгож, хол ойрын хэрэг явдлыг хүмүүст улируулан уламжилсан нь түүхч түшмэлийн тэмдэг мэт болсон байдаг” гэснээс үзвэл тэд ямар ба нэг модыг зүгээр нэг огтчин сийлдэггүй харин утга санаа оруулан ойлгогдхоор зурж сийлэх бичиг үсэгтэй байсан байна.
    Дундад зууны үеийн хятадын таван төрийн Чжоу улсын түүхийн 50-р бүлэг “Умард төрийн түүхийн 99-р бүлэг Түрэгийн хаант улсын орхон Енисеин бичгийн тухай өгүүлэхдээ тэдний бичиг нь Ху нарынхтай төстэй гэсэн байдаг.[1]Ху нар гэж хүннү, сяньби нарыг хэлдэг