Тэдний нэг энэ өдөр МБНЭ-д зүчлон ирж, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай уулзаж санал бодлоо солилцсон билээ.
Монгол бөө бол бусад дэлхийн бөөгөөс өвөрмөц онцлоготой билээ. Энэ удаагийн зочин маань тэрхүү онцлог уламжлалын тасархай байлаа. МБНЭ-ийг зорьж ирсэн зочин нь монгол цустай, монгол уламжлалаар боссон улаач байлаа.
Хоорондоо харилцаа холбоотой байж, хамтран ажиллах талаар өөр, өөрсдийн саналаа ярилцлаа. Уулзалтын төгсгөлд дурсгалын зүйлс солилцлоо.
Энэ удаагийн уулзалтанд ДЦЗ-ийн гишүүн, Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн, Монгол бөөгийн удган П.Энхтуяа нар оролцлоо.
Алтай
Category: Гадаад харилцаа, мэдээлэл
-
МОСКВАГААС ИРСЭН БӨӨТЭЙ УУЛЗЛАА
-
АНУ-ын Элчин сайд Гурван цэнхэрийн агуйг үзэж сонирхжээ
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майк Клечески Ховд аймагт ажиллаж байна. Мөн язгуур соёлын өлгий болсон Ховд аймаг болон баруун бүсэд салшгүй холбоотой шашин шүтэх, эс шүтэх эрхийг хамгаалах тухай шашны тэргүүлэгчидтэй үр дүнтэй яриа өрнүүлжээ. Тэрээр Ховд аймгийн төр захиргааны байгууллага болон эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзаж, Ховд нутгийн түүхэн дурсгалт газруудаар аялжээ. Тухайлбал, Гурван цэнхэрийн агуйг үзсэн аж. энэ тухайгаа “Улаанбаатарт музей үзэж явахдаа Гурван цэнхэрийн агуйн тухай мэдсэнээс хойш дэлхийн өв болсон хадны сүг зургуудыг нүдээр үзэх ёстойг ойлгосон юм. Түүхийн бэлгэдэл болсон эдгээр үзэсгэлэнт олдворуудыг үзэх гайхалтай байлаа. Соёлын өвийг хадгалах нь дипломат албаны маань чухал хэсэг билээ” хэмээн Элчин сайд Клечески сэтгэгдлээ илэрхийлжээ.
-
Дэлхийн Монголчуудын чуулган боллоо
aрга хэмжээнүүд, бизнесий уулзалтанд 70 гаруй төлөөлөгч, ОХУ-аас Буриад, Халимаг улс, ОХУ-ын ШУА, “Монголын анд нөхдийн нийгэмлэг”-ийн төлөөлөгчид, Австри, Киргиз, Англи улсаас ДМЧ-ны гишүүд, идэвхтэнүүд, нийтдээ гадаадын арваад хотод ажиллаж амьдарч байгаа монголчууд, дэлхий дахинаа тархан суурьшсан Хүннү, Монгол, Түрэг угсаа гарвалтан, Монголч эрдэмтэд, монголын анд нөхдийн өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөл оролцож, даяаршлын өдгөө цагт Монгол түмний хэл, соёл, хүмүүнлэгийн харилцаа холбоонд тулгуурласан тал бүрийн хамтын ажиллагааны тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцсэн байна. Чуулганы хүрээнд зохион байгуулсан Монгол, Туркийн бизнес уулзалт нь хоёр орны өрнөн дэлгэрч байгаа харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, хүмүүнлэгийн салбарт улам бүр өндөр шатанд дэвшүүлэн хөгжүүлэх талаарх нийтлэг хүсэл эрмэлзлэлийн нэгдмэл илэрхийлэл болсноороо онцлог юм.
Чуулганы төлөөлөгчид Истанбул хотноо ажиллаж амьдарч байгаа монголчуудтай нөхөрсөг уулзалт зохиож, төр засгийн бодлого шийдвэр, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийж, урлагийн тоглолт сонирхуулжээ. Дэлхийн Монголчуудын Чуулганы үеэр Бурса хотноо Монгол улсын Өргөмжит Консулын газрын нээлтийг хийж, ажилд оруулсан нь хоёр орны найрсаг харилцааны хүрээ далайцыг нэмэгдүүлэх, ялангуяа аж үйлдвэржсэн энэ хот, бүс нутгийн үйлдвэр аж ахуйн газруудтай худалдаа бизнесийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, хүмүүнлэгийн харилцаа солилцоог идэвхижүүлэх, монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахад шинэ шижим, түлхэц болох нь эргэлзээгүй.
Чуулганы удирдлага, үг хэлсэн хүмүүс энэхүү Чуулган уулзалтыг эх орондоо хүлээн авсанТурк улсын Төр, засгийн газар, түүнийг бэлтгэх зохион байгуулах талаар нөр их хүчин чармайлт гарган найрсагаар хамтран ажилласан Бурса хотын удирдлага, тус хотын худалдаа, эдийн засаг, соёлын байгууллагууд, олон нийтийн төлөөлөлд нэгэн дуугаар талархал илэрхийлж байсан бөгөөд чуулган бүхэлдээ хоёр орны найрсаг харилцаа, хөгжил цэцэглэлтийн төлөө сайн сайхны ерөөл дэвшүүлсэн халуун дотно уур амьсгалд болж өнгөрлөө. -
ЯПОНЫ ОЮУТАНТАЙ УУЛЗЛАА
Япон бүсгүй Казакстанд ажиллаж байхдаа бөөгийн тухай анх сонсож, казакын бакен нартай уулзаж байжээ. Тэгээд лавшруулан сонирхосоор Монгол бөөгийн талаар судлаж, унших болжээ.
Монгол бөөгийн тухай, монголын бөөгийн байгууллагын талаар МБНЭ-ын сайтаар дамжин дэлэгрэнгүй мэдээлэл авч, улмаар монголд ирж бидэнтэй уулзлаа. Хоёул орос хэлээр ярилцаж, хоорондоо чөлөөтэй санал, бодолоо солилцлоо.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, японы оюутан Мезукитай ярилцаж, түүний сонирхосон асуултад хариулт өглөө. Ирэх зун болох Монгол бөө нарын нэгдсэн тахилгын үеэр ирж, бөөгийн талаар илүү мэдээлэл авч болохыг санал болгосон юм. Мезуки ч урилгыг хүлээн авч монгол бөөгийн арга хэмжээнд оролцохоо илэрхийллээ.
Б.Банзрагч -
Мөнх тэнгэрээ шүтэгч-Франц үндэстэнтэй уулзлаа.
Н.Николас мөнх хөх тэнгэрээ шүтэж, түүний талаар гарсан ном, зохиолыг сонирхож явдагаа ярьсан юм. Мөн уулзалтын явцад мөнх тэнгэрийн талаар өөр өөрсдийн үзэл бодлоо хуваалцан ярилцав. Уулзалтад Монгол бөөгийн Тэргүүн зайран Д.Одонхүү, Д.Дарьчулуун, Тэргүүн удган Б.Бадамсүрэн нар оролцож өөрсдийн сонирхосон асуудлаар санал бодлоо солилцлоо. Н.Николас МБНЭ-ийн вефсайдыг байнга үзэж байдаг, МБНЭ-ийн дүрмийг хүлээн зөвшөөрч байгаа тул МБНЭ-д гишүүнээр элсэх хүсэлт өргөдлөө өгсөн байна. Түүний хүсэлтийг хүлээн авч МБНЭ-д гишүүнээр элсүүлсэн байна.
Д.Мандах -
СОЛОНГОСЫН БӨӨ НАРЫГ ХҮНДЭТГЭН ЗООГ БАРИВ
БНСУ-ын бөөгийн төлөөлөл нь өмнө Монгол ирж байсан бөгөөд бөөгийн байгуулагуудтай хамтран ажиллаж байсан, харин энэ удаагийн ирэхдээ монгол болсон томоохон арга хэмжээнд оролцсондоо баяртаа байгаагаа илэрхийлнэ билээ.
Солонгосын төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнтэй буюу 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байсан юм. Тэд дуртай хоолоо сонгон идэж, монголчуудтай ойр дотно танилцаж ярилцсан билээ.
Солонгосын төлөөлөгчид монгол бөөгийн байгууллагуудтай хамтран ажиллаж байсан түүхээ ярьж алдаа, оноогоо дурссан билээ. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан монголд зохиогдсон арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцсонд талархал илэрхийлж, хамтдаа дурсгалыг зураг авахуулав. Арга хэмжээнд МБНЭ-ийн Дууд цэцийн зөвлөлийн гишүүд, зарим зайран, удган нар оролцлоо.
Д.Хүрэлбаатар -
ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН ИХ ХУРАЛД ОРОЛЦОВ
Азийн Хавай гэгдэх Чэжү арал нь Солонгос улсын аялал жуулчлалын тэргүүлэх бүс юм. Солонгосын газар нутгийн хамгийн том арал бөгөөд цорын ганц бие даасан хотын статустай бүс.
Өмнөд Солонгосын Засгийн газар Чэжү арлыг аялал жуулчлалын бүс болгохоор шийдэж, арлын бүс нутагт 1950 оноос эхлэн томоохон бүтээн байгуулалтууд хийж эхэлжээ.
Өмнөд Солонгосын эрх баригчид Чэжү арлын үзэсгэлэнт байгаль, түүх соёлыг өвийг хослуулан амралт зугаалга, аялал жуулчлалын газарт ийнхүү Дэлхийн байгаль хамгаалагчид хуран цугларчээ. -
Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх Тахилга, тайллагын ажиллагаанд Өмнөд Солонгосын бөө нар оролцов
.
2012 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн 20.00 цагаас“Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд МБНЭ-ээс хүндэтгэл үзүүлэх ёслолын нэгдсэн ажиллагааны нээлт болж,урлагын тоглолт хийж,оролцогсод сэтгэгдлээ ярьж, гадаадаас ирсэн зочид баяр хүргэж үг хэлсэн байна. Тайлга, Тахилгын ажиллагаанд нийт 4500 гаруй хүн оролцсоноос 2000 орчим нь Бөө нар байлаа.
Ийнхүү “Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд МБНЭ-ээс хүндэтгэл үзүүлэх ёслолын нэгдсэн ажиллагаа зохион байгуулалтын өндөр түвшинд амжилттай болж өнгөрлөө.
Тахилга, тайллагын ажиллагаа дууссаны дараа 12.00 цагаас БНСУ-ын бөөгийн хамтлаг өөрсдийн зан үйлээ харуулсан тоглолтын ажиллагаа хийв.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монголын Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулсан Их тайлга тахилгад АНУ-аас ирж оролцсон хатагтай Цеодосиа Фергусон, Япон Улсаас ирж оролцсон Кевин Тюрнер, БНСУ-аас ирсэн Ноён И Хэ Чоль нарт дурсгалын зүйл гардуулсан байна. -
БУРИАД, ГОРЬНЫ АЛТАЙД АЖИЛЛАВ-2012
Дараа Уулын Алтайд уригдан очиж, бөөгийн тахилгын зан үйл хийсэн байна. Тахилгын зан үйлд цөөнгүй орны төлөөлөгчид оролцсон байна.
Энэ нутгийн талаар тодотгоход хүн амын 60% нь орос, 30% нь алтай үндэстэн болно. 13-р зуунд Чингис хааны үндэслэсэн Их Монгол Улсын харьяанд оржээ. Судлаач Г.Потанин “Оросын түүхийн материалууд” бүтээлдээ 18 дугаар зууны эхний оросын газрын зургуудад Уулын Алтайн нутаг дэвсгэрийг “Ойрад Монголын Галданцэрэнгийн нутаг” гэж тодорхойлсон байдаг тухай тэмдэглэсэн байдаг. Тийм ч учраас үлгэр домог, туулийн ертөнцөд нь энэ бүхэн хадгалагдан үлдсэн байна.1700-аад оноос оросууд тус бүс нутагт ирж, алтайчууд аажмаар нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншил рүү шилжсэн байна. -
Ажлын амжилт хүсэв-2012
хугацаа нь дуусч эх орондоо буцах болсон тул МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан урьж уулзаж, оройн зоог барив. Ноён Ким МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханы үүсгэн санаачилсан Монгол-Солонгосын “Чусон” нийгэмлэгийн үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байгаад талархал илэрхийлэв. Д.Жаргалсайхан ноён Кимийг Монгол Улсад ажиллаж байх хугацаанд “Чусон” нийгэмлэгийн ажиллагаанд туслалцаа үзүүлж байсанд талархаж явдагаа илэрхийлэв. Мөн БНАСАУ-д хийсэн ажлын айлчлал, тэр үед хийсэн уулзалтууд мартагдашгүй сэтгэл үлдээсэнийг дурьдсан юм. Уулзалтын төгсгөлд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан ноён Кимд ажлын амжилт хүсч, монгол зураачын зурсан уран зураг дурсгав.
Д.Тэмүлэн