МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан 2013 оны 6 дугаар сарын 22-нд болох Монгол туургатны Их тахилгад Халимагийн төлөөлөгчдийг оролцуулахыг албан ёсоор урьлаа.
Халимагийн төлөөлөгчтэй уулзлаа.
Халимагийн “Ойратские Известия” сонины ерөнхий редактор Басан Захаровтай Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүн, Голомт төвийн Зайран Д.Дарьчулуун нар уулзав. Басан Захаров Халимагийн өнөөгийн хөгжил, хүмүүсийн оюун санааны салбар өнөөгийн онцлог байдлын талаар мэдээлэл солилцлоо. Тэрээр өөрийн бичсэн “Путь неба или сокровенное знание ойратов” номоо дурсгав. Д.Жаргалсайхан, Басан Захаров нар Мөнх тэнгэрийн үзлийн талаар харилцан санал бодлоо солилцож, цаашид хамтарч ажиллах чиглэлээ тодотгов. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монгол бөөгийн өнөөгийн байдал, хийж байгаа ажлын талаар танилцууллаа. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан 2013 оны 6 дугаар сарын 22-нд болох Монгол туургатны Их тахилгад Халимагийн төлөөлөгчдийг оролцуулахыг албан ёсоор урьлаа.
Category: Гадаад харилцаа, мэдээлэл
-
Халимагийн төлөөлөгчтэй уулзлаа.
-
БНАСАУ-ын ЭСЯ-ны зөвлөхтэй уулзав.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нь уулзалтын үеэр эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд МБНЭ-ийн гишүүдийн гаргасан хүсэлтийн дагуу зам болон барилгын чиглэлээр “KUMRUNG” CO.IDT компанитай хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.
БНАСАУ, Монгол Улс нь өнө эртний түүхэн хамтын уламжлалт харилцаатай ард түмэн юм. Түүний тодорхой нэг илэрхийлэл нь БНАСАУ-ын нутагт байдаг Монгол хатны дурсгалд зориулсан цогцолбор бөгөөд түүнд МБНЭ-ийн гишүүд Бөө нар хүндэтгэл үзүүлэх боломжийн талаар БНАСАУ-ын ЭСЯ-нд хүсэлт тавив. Уг хүсэлтийг зохих байгуулагуудад уламжилж, судалж үзээд хариу өгөхөө илэрхийлэв. -
ОХУ-ын ЭСЯ-ны зөвлөх, Соёлын атташетай уулзав.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханы хүсэлтээр ОХУ-ын Элчин сайдын Яамны зөвлөх В.М.Басанов, Гуравдугаар нарийн бичгийн дарга, Соёлын атташе О.К.Ракшаева нар Элчин сайдын яамандаа хүлээн авч уулзаж ярилцаж, санал бодлоо солилцлоо. Уулзалтад МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн Н.Хишигжаргал байлцав. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан сүүлийн жилүүдэд ОХУ-тай хамтарч зохион байгуулсан арга хэмжээнүүдийн талаар дурсан ярилцлаа. Мөн МБНЭ-ийг байгуулсан зорилго, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, ОХУ-ын холбогдох байгууллагуудтай соёл, өв уламжлалын салбарт хамтарч ажиллах талаар саналаа танилцуулав. Цаашид хамтарч хийх ажлын талаар саналаа албан ёсоор бичгээр тавьж байхаар боллоо.
-
БНХАУ-ын ЭСЯ-ны зөвлөхтэй уулзав.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханы хүсэлтээр БНХАУ-ын Элчин сайдын Яамны зөвлөх XuZhaoyang Элчин сайдын яамандааа хүлээн авч уулзаж ярилцаж, санал бодлоо солилцлоо. МБНЭ-ийн Ерөнхийлөгч, БНХАУ-ын их бүтээн байгуулалтын талаар өөрийн санал бодлоо илэрхийлж, шинжлэх ухаан, соёл, өв уламжлалын салбарт хийгдэж байгаа ажлын талаар саналаа солилцлоо. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын Өвөр монголд, тухайлбал Ордос дахь “Чингис хаан”-д зориулсан цогцолборт хийгддэг тахилгуудад Монгол Улсаас оролцож байгаа Бөө нар нь бие даасан байдлаар оролцож байгааг өөрчилж, албан ёсны төлөөллийг МБНЭ-ээс оролцуулж байх саналыг тавьлаа. Уулзалт ярилцлага харилцан ойлголцсон, халуун дулаан уур амьсгалд болж өнгөрлөө.
-
МОНГОЛЧ ЭРДЭМТЭНТЭЙ УУЛЗАВ.
Чех улсын Масарикийн их сургуулийн монголч эрдэмтэн Ондрей Србатай МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан уулзаж монгол судлалын талаар сохирхосон сэдвээр чөлөөт ярилцлага хийсэн байна.
Монголч эрдэмтэн Ондрей Срба нь Ховд аймгийн Мөнххайрхан, Булган суманд ажиллаж, урианхайчуудын түүх соёлтой танилцөж, судлаж ном хэвлүүлжээ. Эрт дээр үеээс амьдарч ирсэн монгол иршэдийн баялөг түүх, манжийн хаанд явуулж, ирүүлж байсан түүхэн баримтуудыг хятадын номын сангуудад сууж уншиж маш сонирхолтой баримтуудыг олжээ.
Манжийн дарлалын төгсгөл үед хамаарах бичгүүдээс гадна, хилийн самуунтай байсан үеийн баримт ч байлаа. Чех улсын Масарикийн их сургуулийн монголч эрдэмтэн Ондрей Србагийн судалгааны ажлуудаа Ховд аймгийн Мөнххайрхан, Булган суманд газар дээр нь ажиллаж энэ зуныг өнгөрүүлжээ.
Чех улсын Масарикийн их сургуулийн монголч эрдэмтэн Ондрей Србагд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан судалгааны ажлын амжилт хүслээ.
Д.Хүрэлбаатар -
Томирис, Чингис хаан хоёрыг казах үндэстэн гэхээ болихыг уриалав
Казахстаны Ерөнхийлөгч тус улсын Шинжлэх ухааны акедеми үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн баярын хуралдаанд оролцсон байна.
Д.Жаргал
-
ӨВӨРМОНГОЛ ДАХЬ НАМРЫН ХУРИМ
Холын зам туулсан хуримын хос жин үдийн 12.00 цагт хуримын ажиллагаагаа эхлэв. Монголын олны дунд түгсэн зохиолын дуу эгшиглэж, тайзны дэлгэцэд хоёр хосын тухай өгүүлэмж бүхий дүрс тодорно. Хоёр хос Монгол Улсын Архангай, Завхан, Хөвсгөлийн байгалийн сайхан үзэсгэлэнт нутгаар аялсан олон сайхан зураг олны анхаарлыг татна.Эдгээр мэндчилгээтэй хамт МБНЭ-ийн бяцхан мэндчилгээ дүрс тавигдав. Олон ихэд сонирхон үзнэ билээ.
Тайзан дээр хуримын сүн түших идэр залуус эгнэн зогсож олонд танилцуулагдав. Тэд өөр өөрсдийн хариуцсан ширээг зорин найрыг удирдав.
Хуриманд цугларсан олонд зориулж урлагын тоглолт эхлэв. Монгол хөөмий, эгшиглэнт сайхан ардын дуу болон орчин үеийн олонд түгсэн дуугаар залуус ая дууны мэндчилгээ дэвшүүлэв. Монголын нэрт яруу найрагч Явуухулангийн шүлэг уянгалж, ширээний голоор зассан хүндэтгэлийн замаар хуримын эзэд, монгол хувцасаар ижилсэн хос залуус намбалаг алхлан тайзан дээр заллагдав.
Хоёр хос маань орж ирэхэд хүргэний аав, ээж тэднийг тосон тайзан дээр гарлаа. Эдний ёсон гэвээс энгийн гэж хэлж болохоор. Хүргэн талын аав, ээжүүд хүүхдүүддээ сайны ерөөлөө хүсээд бэлгээ өгдөг юм билээ. Хосууд бэлгэнд авсан алтан бэлзэгээ зүүцгээж зочидын ерөөлийг сонсоно. Сэтгэл нь хөөрсөн , баярын нулимс унагаж байсныг нуух юун.
Харин бэрийн аав, ээж нь хуриман дээр нь ирдэггүй. Эндээ хуримын ёслолоо хийчихээд нөхрийн гэртээ гурав хоносны дараагаар хамтдаа дахин охины аав, ээж дээр очиж залж авчирдаг ёстой юм билээ. Бид хуримын ёслол дээр Танаагийн ээж, аавыг нь ер олж хараагүй нь ийм учиртай байж. Урьд ирэхдээ бид тэдний ээж аавтай нь гэрт нь цайлж сууж сайхан танилцаж байсан болохоор сайн мэднэ.
Ёслолийн танхимын үүдэнд ширээ засан суусан хэдэн хүмүүс байна. Тэдний гол ажил бол хосуудад өгөх бэлгийг хураагчид гэж хэлж болохоор. Хүмүүс өгөх бэлгээ тэрхүү хүмүүст бичүүлж бүртгүүлээд өгнө. Манайх шиг найран дээр биечлэн өгнө гэсэн ойлголт энд байдаггүй. Харин бид Ганзоригийн онгодын өргөөнд зориулан авсан Чингисийн зурагтай хивсээ гэрт өөрт нь гардуулан өгсөн юм.
Ар Монголоос ирсэн бидэнд хүмүүс их л элэгсэг хандаж дуучид нь хүртэл дуу зориулан дуулж байсан. Мөн ирсэн зочид бүгд л Монгол дээлээ өмсөж гоёсон байсан ба хосууд минь бас Монгол дээлээрээ хосолсон байсан нь их л дотно сайхан харагдана лээ. Тэдний Монголоо гэх зүрхний зүчил ийн харагдах буй заа.
Алдараа
-
МОНГОЛ ДАХЬ ШАШИНЫ УДИРДАГЧ НАР ЗӨВЛӨЛДӨВ
Энэ хуулийн төсөл олон жил яригдаж ирсэн бөгөөд намрын УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм. Шашины байгууллагууд хуулийг хэрэгжүүлэхэд голлох үүрэг хүлээн оролцох билээ. Гэвч хуулийн төслийг зарим шашины байгууллагуудад танилцуулж, санал авч байгаагүйг дурьдаж байлаа.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “1990 оны Ардчилсан өөрчлөлтөөс хойш шашины эрх чөлөөнд олон чухал амжилтанд хүрсэн билээ. Гэвч хаана ч төрийн байгуулагатай харьцахад шашингүй үзэлтэй, шашины асуудлыг ойлгодоггүй ажилтнуудтай учирдаг. Тэд хуулийг өөрийнхөөрөө тайлбарлан ханддаг. Дөрвөн жил дутам сонгуулийн дараа Иргэдийн хурлын шашины асуудал хариуцсан ажилтан өөрчлөгдөж байдаг. Төр шашинд ялгавартай ханддаг. Бөөгийн байгуулагуудыг авч явсан, одоо ажиллаж байгаа зүтгэлтэнүүдээс санал авдаггүй, голдуу бие даан ажиллаж байгаа, өөрсдийгөө сурталчилж чаддаг бөө нараас санал авдаг. Монголын бөөгийн байгууллагууд өөрийн сүм, хийд гэж байдаггүй, өвөрмөц байдлаар оршдог. Хууль амьдралд нийцэж гарвал шашины байгууллагууд төртэй хамтран шашины салбарт олон асуудлыг цэгцлэх боломжтой. Шашины шинэчилсэн хуулиас олон зүйл шалтгаалах болно.” Гэв.
Монголд ажиллаж байгаа Шашины байгууллагуудад тулгарч байгаа бэрхшээлүүд, төрийн байгууллагууд болон шашины байгуулагуудтай харилцаанд үүсч байгаа асуудлуудыг хөндөж байлаа.
Дэлхий даяар шашины асуудал бол улс төрийн бодлогын анхааралын төвд байсаар ирсэн. Манайд энэ асуудал төрийн байгууллагын хувьд өрөөсгөл хандсаар ирсэн зүйл юм.
Д.Хүрэлбаатар -
БНАСАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилд зориулсан уулзалт боллоо
БНАСАУ нь Монгол улстай дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ойн хүрээнд хоёр орны түүхэн хамтарсан үйл явдалд оролцож байсан дипломатууд, эрдэмтэн, судлаачид, иргэд, монголд солонгос хүүхдүүдийг асарч байсан багш нар дурсамжаа ярилцаж, баярын мэндчилгээ дэвшүүллээ Энэхүү үйл ажиллагаанд МБНЭ-ийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нар үг хэлж, 30 жилийн өмнө БНАСАУ-ын их удирдагч Ким ир сенийг хүлээж авах Цэргийн хүндэт харуулын бэлтгэл ажлын үеийн дурсамжаа ярьж, баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Элчин сайд Эрхэмсэг ноён О Сын Хо уулзалтын төгсгөлд, БНАСАУ нь Монгол улстай дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ойн хүрээнд хоёр орны түүхэн хамтарсан үйл явдалд оролцож байсан дипломатууд, эрдэмтэн, судлаачид, иргэд, монголд солонгос хүүхдүүдийг асарч байсан багш нар баярын мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.
Б.Банзрагч
-
ХӨХ ХОТ ӨНГӨЖИН ТЭЛСЭЭР БАЙНА.
Зам түгжирч байсан уулзварт гурван давхар гүүрэн зам тавьсан. Одоо бүх л чиглэлд гүүрэн зам тавьж дуусч байна. Энэ нь хотын автозамын ачааллыг эртнээс тооцож хийж буй ажлууд юм.
Удахгүй метро ашиглалтанд орно. Метро байгуулах ажил эрчимтэй хурдацтай өрнөж байна. Гол гудамжаар метроны эхний шугам тавигдаж байна. Манйаханы хувьд сүр дуулийнтай мэдэгдэл хийснээр ажил дууссан.
Замын хөдөлгөөнд дугаарын хязгааралтаар оролцдог нь хятадаас авч манайд хэрэгжүүлсэн туршлага юм. Тэгээд хэдэн уулзвар байгуулаад түүнийгээ их ажилд тооцсон. Үнэн хэрэгдээ бол мөнгө хувьдаа хармаалах арга байсан.
Хөх хотод орчин үеийн барилга хороолол ихээр баригдаж байна. Аль болохоор монгол өнгө зүсийг барилгадаа тусгахыг эрмэлзэнэ. Манайхаас илүү гэвэл орчны төлөвлөлт юм. Барилгын эргэн тойронд ой, цэцэрлэгжүүлэлтийг хийж байгаагаараа бидгээс давуутай байна.
Цэцэрлэгт хүрээлэн амралт зугаалгын газар төлөвлөлтөндөө оруулсан нв энэ хотын онцлого гэлтэй. Хотыг тойроод ийм газруудыг олноор байгуулсан. Энэ нь ажлын орон тоог ихээр нэмэгдүүлж байна.
Хотын төвд байрладаг худалдааны захуудаа өөрчилж, худалдааны орчин үеийн төв болгожээ. Цэвэр цэмцгэр төвүүд дэг журам, өнгө зүс сайтай харагдана. Хөх хот өргөжин тэлсээр байна. Тэндээс суралцах зүйл их байна.
Д.Хүрэлбаатар
