Хоёрхон жилийн өмнө Өвөрмонголын их сургуулийн дэргэд монгол судлалын төв байгуулсан билээ. Тус төвийн ажил эрчимтэй явж байна.Анхны эрдэм шинжилгээний хуралд оролцож, байгаль хамгаалах асуудлаар илтгэл тавьж байсан мөч саяхан мэт санагдана. Түүнээс хойш Өвөрмонголд НҮБ-ын хэмжээнд олон улсын хурал зохион байгуулсан билээ.
Олон жил анд яваа Нараа багштай уулзаж гэрт очиж монгол цайгаар дайлуулж сонирхосон сэдвээр ярилцаж суулаа. Хөгшнийх нь бие тааруухан, эмнэлэгт хэвтсэн байсан. Монголд очиход бид гэр бүлээрээ орхоны хүрхэрээнд хамт аялсан юм.
Хөх хотод хэдэн өдөр шуурхай ажиллав. Монгол бөөгийн талаар дэлэгрэнгүй мэдээлэл сонсов. Ялангуяа монгол бөөг мөнгө болгож байгөө эрхэмүүдийн талаар мэдээлэл их ирж байлаа.
Д.Хүрэлбаатар.
Category: Гадаад харилцаа, мэдээлэл
-
ХӨХ ХОТОД АЖИЛЛААД ИРЭВ
-
ӨВӨРМОНГОЛД ӨНГӨРҮҮЛСЭН НАМРЫН НАЛГАР ӨДРҮҮД
Замын хоёр талаар салхин сэнсэн цахилгаан станцууд ажиллана. Энэ жил хаяагүй бороо хуртай, өвс ногоо дэлгэрч халиурсан намар болж байна. Зуу гаран км яваад Сайханы талд очлоо. Эргэн тойрон өтгөн модон дотор хот сайхан харагдана. Энэ хотын дэргэдүүр хорин найман жил явж өнгөрчээ. Тэгэхээр хотын өөрчлөлтийг төдий хугацаанд харж өнгөрсөн хэрэг билээ.
Эндээс зүүн тийш эргэж Сүнэдийн баруун хошууг зорив. Цаг гаран хугацаанд яваад зорьсон хошууны хотдоо ирэв. Оройн хоолоо идчихээд бид хошууны төв театрт тоглох “Будран чулууны домог” бүжигт дуулалт драмын дуурийн тоглолт үзэв. Энэ удаагийн аялалд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, админ нар багтсан юм.
Нутгийн чулууны домгоос сэдэвлэн бичсэн энэ зохиол хайр дурлал, ухаан бодол, эв нэгдэл, хамтын хүчийг харуулсан монгол уламжлал, дуулал, бүжиглэлт бүхий жүжиг байлаа. Тайзны засалт энгийн, хямд, жүжигчдийн хамралт төдий олон бус цомхон гээд олон зүйл содон байсан. Жүжигчдийн ур чадвар сайн, үг хэллэг цэвэрхэн монгол аялгатай байлаа. Дуулалт бүжгийн зохиолчийн шинэлэг, яруу санаа сайхан, монголчуудын тэнгэр үзлийн илэрхийлэл тод томруун харагдаж байлаа.
Тоглолтоос шууд Хөвөөт шар хошуунд цаг гаруй хугацаатай яваад очиж, хоноглосон билээ. Цэлмэг багахан салхитай өглөө угтлаа. Хошууны төвөөс Хянхарваа буддагийн хийдийн зүг хөдлөв. Хошуунаас төдий хол биш зайнд Хянхарваа хийдийн дэргэд орших амралтын газарт ирлээ. Энд тахилгат овоо, амралтын газар байрладаг ажээ.
Амралтын газрын ард энэ хошууны тахилга үйлддэг гол овоо оршдог бөгөөд жил бүр тахилга хийдэг ажээ. Тахилгад зориулсан задгай цэнгэлдэх хүрээлэн байгуулжээ. Талбайн өмнө хэсэгт хар сүлдийг залсан харагдана. Энд монгол хоолоор зоог барьдаг бөгөөд хүний хөдөлгөөн зуны улиралдаа үл тасарна.
Үдээс хойш хошууны төвд очиж Монгол морины музей үзлээ. Өвөрмонголын нутагт байгаа адууны угшил, байршилт, шинж тэмдэг, нэршил, зүс, нутгийн онцлог, адууны хэрэгсэл, бүх төрлийн эмээл, хазаарыг тавьсан байлаа. Хамгийн гол нь сурагчдын хичээлд адууны тухай ордог бөгөөд энэ музейд бодит байдлыг нүдээр үзэж сонирходог байна. Угтаа бол ар монголд түүнээс илүү адууны түүх оршиж байгаа. Манайхан адууг мөнгө олох, алдар нэр хүртэх хэрэгслээс болгосноос биш ингэж бодит ажил болгосонгүй.
Энэ өдрийн үдээс хойш монголчуудтай уулзаж, тэнгэр үзэл, байгаль хүний хоорондын харилцаа, нутаг орны онцлогын талаар харилцан ярилцаж өнгөрүүллээ.
Бид эндээс Цахарын хоёр хошуугаар бууж мордсон билээ. Гол хурдны замын хоёр талаар бүтээн байгуулалтын бодит жишээ болсон хот, тосгод, байшин барилга, үйлдвэрүүд харагдана.
Бидний жолооч болох Одийн төрсөн тосгоноор оров. Тосгоны удирдлагын ордон, сургуулийн барилга, нэгэн загвараар баригдсан орон сууцны байшингууд, суурийнд бүхэлд нь авто замыг асфальтсан байв.
Тэндээс холгүй 15 км яваад Одийн эгчийнд зочлов. Төв замаас 100 м орших байшин хүртэл цементэн зам засаж өгчээ. Ойрын арваад жилд Өвөрмонголын малчин айлд орж үзээгүй байсан болохоор надаа сонин содон санагдсан.
Тэднийх хувийн эзэмшилийн томоохон газартай, тиймээс 200 орчим үхэртэй айл бөгөөд их малтай айлд тооцогдоно. Эргэн тойрон элсэрхэх хөрс, бүтлаг ургамалтай билчээр харагдана. Нэг үхэр 1200 юаны үнэтэй болохоор мал маллавал ам тосдоно гэдэг үг энд утгаараа байв. Малчин айлд ааруултай сүүтэй цайгаар зочлуулав.
Бид 30-аад км яваад Сүндэдийн зүүн хошуу очив. Энэ хошуу байгалийн баялагтай тул хөгжил хурдтай явагдаж байгаа гэнэм. Орчин үеийн хэлбэр загвараар шинэ хот сүндэрлэн байгуулагдаж байгаа ажээ. Хотын зүүн хэсэгт наадмын талбай, тэмээний сүрлэг, том хөшөө, зүүн хойд гүвээний оройд тахилга хийх овоо босгосон байв. Оршуулгын газар байсан газарт овоо босгосон нь тахих хүндрэлтэй байдаг бололтой.
Үдээш хойш Зүүн сөнөд хошууны соёлын төвөөр орж үзэв. Дөрвөн давхар барилгад уран бүтээлчид өөр өөрийн өрөөтэй, яг театрын тайзтай ижил хэмжээтэй дасгал хийх тайз, гэрэлтүүлэг, чимэглэл, дууны иж бүрэн тоноглолтой.
Уран бүтээл хийх, дасгал хийх бүрэн боломжтой. Бид уран бүтээлийн тоглолтын дасгал хийж байгаа хамт олны сургуулалтийг үзэж сонирхов.
Эндээс 100 гаруй км яваад Эрээн хотдоо эргэж ирлээ. Энэ удаагийн явалт шинэ, шинэ найз нөхөдтэй танилцуулж, олон шинэ мэдээлэл сонсож, тэнгэр үзэл, бөө мөргөлийн байдлыг газар дээр нь үзэж сонирхох боломж олгосон билээ.
Хамтарч ажиллах боломж, тахилга тайлга хийх бололцоог судлаж, монгол түмэнтэйгээ уулзсан сайхан явалт байлаа. Хэзээ нэгэн цагт бидний нэгэн хэсэг байсан болохоор уул, тал нь танил, нэр ус нь сэтгэлд ойр, бүх зүйл танил мэт сэтгэгдэл төрж байлаа.
Бидэнд ийм боломж олгосон Ганзориг, түүний гэргийд баярлалаа. Бид ийм бүрэлдэхүүнтэй дахин явах боломж байхгүй л болов уу. Бидэнд нэг дутагдал байдаг. Боломтой үед уулзаж, санал бодлоо солилцож, тэр болгон олны дунд яригдаад байдаггүй зүйлээ асуугаад авах бололцоог ашиглахдаа тааруу байдаг. Ийм байдал бас л давтагдав.
Д.Жаргалсайхан
-
БНАСАУ-ЫН 70 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙНХҮЛЭЭН АВАЛТАД ОРОЛЦОВ.
БНАСАУ-ын 70 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалтад Монгол Улсаас Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга ДАВААСҮРЭН тэргүүтэй төрийн байгууллагын төлөөлөгчид, Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайд Шин Хаймин, ОХУ-ын Элчин сайд АЗИЗОВ Искандер Кубарович зэрэг бусад орны дипломат албаныхан оролцлоо.
Хүндэтгэлийн хүлээн авалтын эхэнд БНАСАУ-аас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд О Сын Хо, Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга ДАВААСҮРЭН нар харилцан хүндэтгэлийн үг хэллээ.Хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр БНАСАУ, Монгол Улсын соёл урлагын төлөөлөл ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн. Хүндэтгэлийн хүлээн авалтад МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг урьж орролцууллаа.
БНАСАУ-аас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд О Сын Хо-д Д.Жаргалсайхан “хоёр өнө эртнээс найрамдалт хамтын ажиллагаатай явж ирсэн орон билээ. Монгол улстай дипломат харилцаа тогтоосон хоёр дахь орон, БНАСАУ-ын 70 жилийн ойг тохиолдуулан баярын мэндчилгээ дэвшүүлж, ажлын их амжилт хүслээ. Мөн Солонгосын аугаа их удирдлагч Ким ир сенийг 30 жилийн өмнө Монгол Улсад төрийн дээд айлчлал хийхээр ирэхэд ирэхэд хүндэт харуулын удирдлагад ажиллаж, угтах бэлтгэл ажилд оролцож байснаа эргэн дурсахад таатай байна. Мөн 2018 онд БНАСАУ-д зочилох боломж олгосонд их баярлалаа. Бид БНАСАУ-ын бүтээн байгуулалтыг нүдээр үзэж, хөгжил дэвшлийг анхааралтай сонирхосон билээ.” гэв.
Д.Хүрэлбаатар
БНАСАУ-ыы байгууллагдсаны 70 жил боллоо
Агуу удирдагч Ким Сен Ирийн Японы империализмыг ялсан хэцүү хүнд үед ардын эрхт засгийг байгуулж бие даасан тусгаар улс болон хөгжих эхлэлийг тавьсан жил бүрийн 09 сарын 09-ны өдрийг БНАСАУ-ын үүсгэн байгуулагдсан өдрөөр тунхагласан билээ.
БНАСАУ нь Монгол улстай дипломат харилцаа тогтоосон хоёр дахь улс улс бөгөөд соёлын салбарт хамтын ажиллагааг бэхжүүлсэн найрамдалт улс билээ. БНАСАУ-ын 70 жилийн ойн хүрээнд урлаг, соёл, спортын болон бусад арга хэмжээнүүдийг хоёр талдаа зохион байгууллаа.
Энэ хүрээнд Ким Ир Чен Ир–ийн үхэшгүй мөнхийн цэцгийн үзэсгэлэнгийн 30 жилийн ой мөн тохиолдож байгаа билээ. Энэхүү үйл ажиллагааг нээж Элчин сайд Эрхэмсэг ноён О Сын Хо, МБНЭ-ийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нар үг хэлж, баярын мэндчилгээ дэвшүүллээ. Цэцгийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо.
Үхэшгүй мөнхийн Ким Чен Ирийн цэцэг нь хэмжээгээр 10-20 см орчим байдаг. Эхний цэцэг дэлгэрсний дараа ээлжлэн дэлгэрч өсөн 10-15 ширхэг цэцэг дэлгэрдэг маш үзэсгэлэнтэй цэцэг юм. Японы эрдэмтэн Ким Чэн Ирт зориулан 20 жилийн турш судалгаа хийж шинээр гарган авч энэхүү цэцгийг 1988 оны 2-р сард анхлан ургуулсан билээ.
Б.Цэлмүүн
ФИНДЛАНДЫН СУДЛААЧТАЙ УУЛЗАВ
Д.Жаргалсайхантай уулзаж, бөөгийн талаар тодорхой асуудлын талаар асуулт тавьж, хариулт авлаа. Финдландын судлаач Мари Волдур нь эмэгтэйчүүдийн асуудал, хүчирхийлэл, үр хөндөлтийн талаар онцгойлон анхаарч ярилцаж байлаа. Мөн цаашид хамтран ажиллах талаар өөрийн санал бодолоо солилцлоо.
Мөн Мөнх тэнгэрийн тухай, бөөгийн зан үйлийн талаар сонирхосон асуудлаар санал солилцжээ. Харилцан санал солилцсон яриа гурван цаг үргэлжилсэн байна. Финдландын судлаач Мари Волдур удаан хугацаанд монголд ажиллаж судалгаа хийх ажээ.
Индонез охиныг 15 жил агуйд хорьж, хүчирхийлсэн бөөг баривчилжээ
Охин тухайн үед 13 настай байжээ. Эцэг, эх нь охиныхоо өвчнийг эдгээхийн тулд тосгоныхоо хамгийн нэр хүндтэй бөө дээр очсон аж. Бөө охиныг үлдээхийг гэр бүлд нь зөвлөсөн бөгөөд энэ өдрөөс хойш эцэг, эх нь охиноо хараагүй гэнэ. “Охиныг нийслэл Жакарта хотноо очиж, наймаа хийж байгаа” хэмээн гэр бүлийг нь бөө төөрөгдүүлж, өнгөрсөн хугацаанд гэрийнхээ ойролцоох агуйд хорьж байжээ.
Агуйд 15 жилийг өнгөрүүлсэн “Х” гэгч өдгөө 28 настай бөгөөд тэрбээр “Намайг өдрийн цагаар агуйд хорьж, шөнө нь гэртээ хүчирхийлдэг байсан” гэв.
83 настай Жаго бөө анх “өөрийнх нь биед Амрин гэх өсвөр насны хөвгүүний сүнс орсон, та хоёр миний тусламжтай үерхэх боломжтой” хэмээн худал хэлж, охиныг урхиндаа оруулжээ.
Цагдаагийнхан охины төрсөн эгчийг “уг жигшүүрт хэргийг мэдэж байсан ч нуусан” хэмээн буруутган, шалгаж эхэлсэн байна. Учир нь охины эгч 2012 онд бөөгийн хүүтэй гэрлэсэн аж.
Б.Дэлгэрцэцэг
КАЗАКСТАН, БЕЛОРУСЫН СУДЛААЧТАЙ УУЛЗАВ.
Мөн Мөнх тэнгэрийн тухай, бөөгийн зан үйлийн талаар сонирхосон асуудлаар санал солилцжээ. Харилцан санал солилцсон яриа хоёр цаг орчим үргэлжилж олон сонирхолтой сэдвээр харилцан ярилцлаа. Мөн тодорхой асуудлаар төсөл дээр хамтран ажиллах боломж байгаа талаар саналаа танилцууллаа.
Энэ удаа Казакстан, Белорусын 30 хүнтэй бүрэлдэхүүн ирсэн бөгөөд Хөвсгөл далайд амраад буцах төлөвлөгөөтэйгээ танилцуулсан.. Хөвсгал далайд амрах газар, тэнгэр үзэлтэний хаяг авч үйлчлүүлэхээр болж, Хөвсгөл нуурыг зорисон байна.
АНУ-ЫН СУДЛААЧТАЙ УУЛЗАВ
Мөн Мөнх тэнгэрийн тухай, бөөгийн зан үйлийн талаар сонирхосон асуудлаар санал солилцжээ. МБНЭ-ийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтын талаар сонирхосон асуудалд хариулт өглөө.
АНУ-ын судлаач Кевин Фраер Монгол бөөгийн байгууллагаас зохион байгуулсан наадам, нарны залбирал, галын тахилгад оролцсон байна.
АНУ-ЫН БӨӨГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛД ИРЛЭЭ
АНУ-ын бөө Сабо нар нь хоёр дахь удаагаа Монгол бөөгөөр зан үйл хийлгэх хүсэлтийг тавьсан байна. Уг хүсэлтийн дагуу Америк иргэдийг Монгол бөөгийн удган Ө-д хувиарлан үйлчилгээ үзүүлсэн байна. Гэтэл удганы нөхөр хэмээх Т гэгч архидан согтуурч, өнөөх АНУ-ын бөөгийн нүдэн дээр удганаа зодож, зам дээр орхиж, Монголынхоо нэр төрийг уландаа гишгэсэн “гутамшигт” үйлдэл гаргасан байна.
МБНЭ-ээс хүсэлт тавьж хандсан удганы нөхрийн гаргасан зан үйл нь бидний итгэлийг хөсөрдүүлсэн, дахин давтагдаж болохгүй ноцтой үйлдэл байлаа. Бид болсон үйл явдлыг ил тод бичих болсон нь Монголын бөө нарт байгаа нэр төрөө боддоггүй, амиа хичээсэн хүмүүсийг бичиж байхгүй бол МБНЭ-д буруугаа тохоод өөр байгууллага руу явах тохиолдол ихэссэнтэй холбоотой юм. Тиймээс цаашид болохгүй байгаа зүйлийг нэр устай нь ил тод бичиж байх болно.
АНУ-ын бөө нар МБНЭ болон Монгол бөөтэй үргэлжлүүлэн хамтран ажиллах талаар тохиролцоод нутаг буцсан байна.
Бөөгийн “Хаан тэнгэр” байгууллагаар зочиллоо
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан ОХУ-ын ялалтын 70 жилийн баярт оролцохоор очихдоо Буриадын “Хаан тэнгэр” байгууллагын чанарт оролцож, үйл ажиллагаатай танилцах боломж олдсон билээ.
Түүнээс хойш 3 жил өнгөрчээ. ОХУ-ын Буриад Улсын засгийн газраас үндэсний бөө, мөргөлд ач холбогдол өгч, бөөгийн байгууллагад газар олгож, жил бүр санхүүжилт өгч, Бөөгийн төв ордон байгуулж дуусч байна. Удахгүй нээлтээ хийх бөгөөд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг нээлтийн ажиллагаанд урьж байлаа.
Буриад бөөгийн “Хаан тэнгэр” байгууллагын тэргүүн Цэрэндоржаев МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханд буриадын бөөгийн хөгжил, үйл явцаар дэлэгрэнгүй танилцуулж, хийж байгаа бүтээн байгуулалтын талаар газар дээр нь үзүүлсэн байна.
Д.Хүрэлбаатар