Монголчуудын оюун ухаанаар бүтээгдсэн соёлын баримтат өвийн үндэсний хэмжээний бүртгэл, мэдээллийн сан үүсгэн судалгаа шинжилгээний эргэлтэд оруулах, хадгалах, хамгаалах, сурталчлах, сэргээн засварлах цогц ажлыг төлөвлөж багтаасан “Соёлын баримтат өвийг хамгаалах хөтөлбөр”-ийг баталлаа. Хөтөлбөрийг 2015-2017, 2017-2022 он гэсэн 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Бичиг үсэг, дүрс, дуу авиан гэх мэт олон арга хэлбэртэй соёлын баримтат өв нь улсын түүх, хэл, соёл, ёс заншлыг тээн хадгалж байдаг тул эрдэм шинжилгээний чухал хэрэглэгдэхүүн болдог.Зориулалтын байр, тоног төхөөрөмжийн дутагдлаас шалтгаалан үндэсний эдгээр үнэт өв гэмтэж муудсаар байна.
Үндэсний номын сангийн сан хөмрөгт гурван сая гаруй ховор чухал ном, судар хадгалагддаг. 2008 онд хийсэн улсын тооллогоор эдгээрийн 85 хувь нь гэмтэлтэй гарсан бөгөөд 20-30 жилийн дараа гэхэд тэн хагас нь устах аюултайг олон улсын шинжээч, эрдэмтэн, мэргэжилтнүүд анхааруулжээ. Мөн Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд 1100 орчим тод үсгийн судар, аман зохиол болон нутгийн аялгууг тэмдэглэсэн 1200 орчим соронзон хальс, 450 орчим хавтаст материал хадгалагддагийн зарим нь элэгдэж хуучирчээ.
Төрөөс жил бүр төсөв хөрөнгө хуваарилан тодорхой дэмжлэг үзүүлснээр ийм байдал ирэх жилүүдэд давтагдахгүй, соёлын өвийн хадгалалт хамгаалалт эрс сайжирах юм.
Category: Үйл явдлын тойм
-
Соёлын баримтат өвийг хамгаалах хөтөлбөр баталлаа
-
Монголоос олдсон олдворууд 2019 оны онцлох жагсаалтад багтжээ
АНУ-ын Археологийн хүрээлэнгийн “Archaeology” сэтгүүлээс гаргасан 2019 оны онцлох 10 олдворын жагсаалтад Архангай аймгийн нутгаас олдсон Сүннү гүрний үеийн дээдсийн хоёр булшнаас гарсан олдворууд багтжээ.
МЭӨ III зуунаас МЭ I зуун хүртэл Евразийн зүүн хэсгийн тал нутагт ноёрхож байсан нүүдэлчин ард түмэн болох сүннүчүүд Хятадын Хань гүрэн рүү (МЭӨ 206-220) байнга халддаг байв. Эл халдлагаас хамгаалахын тулд Хань гүрнийхэн бэхлэлт босгосон нь эцэстээ Цагаан хэрмийн нэг хэсэг болжээ.
“Улаанбаатар” их сургууль, Хятадын Хэнань мужийн Соёлын өв, археологийн хүрээлэнгийн хамтарсан багийнхны малтсан хоёр булшинд тансаг хэрэглэлүүд байсан аж.
Том хэмжээтэй булшнаас мөнгөн бөгж, алтадсан мөнгөн луу зэрэг хэрэглэлтэй модон хайрцаг гарсан бол жижиг булшинд морин тэргэн дээр оршуулсан хүний шарил, адууны 15 толгой, морины 19 мөнгөн чимэглэл байжээ. Түүнчлэн булшнуудаас хаш чулуугаар чимэглэсэн илдний хэсэг гарсан байна.
Т.Есүхэйтөмөр -
Улиран одож буй 2019 онд монгол бөөгийн түүхэнд ямар үйл явдлууд тохиов? № 5
21. ОХУ-ын Байгаль нуурт нэгдсэн залбирал хийв.
22. Аршан, Бух ноёны онгодод хүндэтгэл үзүүлж бөөлөв.
23. ОХУ-ын Буриадын бөөгийн сүмийн нээлтэд оролцов.
24. Буриадын ИТХ-ын соёл шашины асуудал хариуцсан тэргүүлэгчтэй 2 удаа уулзалт хийв.
25. ОХУ-ын Буриадын “Дээж” төвийн бөө нартай хамтарсан тахилга хийв. -
Улиран одож буй 2019 онд монгол бөөгийн түүхэнд ямар үйл явдлууд тохиов? № 4
20. Монгол бөөгийн зайран Мөнхчулуун 300000 мод тарих ажлыг зохион байгуулцжээ.
21. Телевизийн ярилцлагад, Монгол бөөгийн их зайран, Д.Одонхүү, Монгол бөөгийн их удган Отгонсүрэн нар оролцов.
22. МБНЭ-ийн Хяналтын цэцийн дүгнэлт гарав.
23. МБНЭ-ийн гишүүд Офицерийн ордноос Жуковын хөшөө хүртэлх жагсаалд оролцов.
24. Монголын бөөгийн байгуулагад хандсан 103 асуултад хариулт өгчээ. -
Улиран одож буй 2019 онд монгол бөөгийн түүхэнд ямар үйл явдлууд тохиов? № 3
10. Өвөрмонголын улаач нартай уулзалт хийгдэв.
11. Бөөгийн онгод сахиусын тухай 24 цуврал материал тавигджээ.
12. Монгол бөөгийн төлөө зүтгэж яваа шилдэг 30 манлайлагч удган нарыг шалгаруулав.
13. Жанжины нэрэмжит цалинтнуудын уулзалт болов.
14. Э.Содномпэлжээ дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэв. -
Улиран одож буй 2019 онд монгол бөөгийн түүхэнд ямар үйл явдлууд тохиов? № 2
6. Цэцгийн баяр тэмдэглэв.
7. Youtube- Mongolianshaman 21 баримтад кино мэдээлэл хийгдэв.
8. Тэнгэрлэг залуус-хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх аянаа зохион байгуулав.
9. Өмнөд солонгосын бөөгийн 50 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй уулзалт хийв.
10. “Монголын түүх” сэдвээр 62 материал бэлтгэж сайтад тавив -
ДАРХАНЫ БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙХЭН АЖЛАА ДҮГНЭВ.
Жил, жилийн 12 дугаар сард монголчууд жилийн ажлаа дүгнэж, хуучин оноо үдэж, шинэ оноо шинэ зорилт дэвшүүлэн угтдаг. Дарханы бөөгийн хүрээлэнгийн хамт олон хоёр оны зааг дээр шинэ жилээ тэмдэглэж, баярын цэнгүүнээ тэмдэглэв. Шинэ жилийн баярын цэнгүүнийг Дарханы бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн нээж үг хэллээ. Баярын цэнгүүнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан оролцож, баяр хүргэж үг хэлсэн билээ. 2019 онд МБНЭ-ээс зохион байгуулсан 70 арга хэмжээнээс онцлох үйл явдлуудыг дурьдлаа. Эдгээр арга хэмжээнүүдээс АНУ-ын Элчин сайд Клеченски МБНЭ, Монгол бөөгийн онгодын өргөөнд зочилж, Монголын бөө нар БНАСАУ-ын Монгол хатаны бунханд бөөлж хүндэтгэх үйл хийснийг онцлон дурьдсан билээ. АНУ, БНАСАУ хооронд дэлхийн анхаарлыг татсан харилцаа өрнөж байхад Монгол бөө нар энэ хоёр улсын хооронд шинэ харилцаагаар холбогдож чадсан нь өвөрмөц онцлог байлаа. Энэ жилийн хувьд гурван жилд нэг удаа тодруулдаг “Шилдэгийн шилдэг” цомыг, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн их тахилга, Өмнөговийн нэгдсэн их тахилгад Лусын тахилгыг зохион байгуулсан Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн шалгарч, авсаныг МБНЭ-ийн шинэ жилийн арга хэмжээнд гардуулсаныг мэдэгдсэн билээ. Баярын цэнгүүн олон азтанууд тодотгосон, Байгууллагын шинэ жилийн азтанаар Пүрэлцог, Монгол бөөгийн тэргүүн зайран Мялдоржийн санаачилан азтангууд тодруулсан бөгөөд шүтлэгтэн Баавгай тодорч, долоо хоног Булган аймагт амрах амралтын эрхийн бичгээр, Бадамсүрэн, Эрдэнэдалай нар мөнгөн шагнал авахаар тодров. МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн шалгаруулсан азтанаар Алдарт эхийн одонт, шүтлэгтэн Оюун тодорсон байна. Ийнхүү Дархан аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон нэгэн үдшийг хамтдаа цэнгэн баясч, баярлаж өнгөрөөлөө.
-
ХУРАНДАА НАР ШИНЭ ЖИЛЭЭ ТЭМДЭГЛЭВ.
Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагын хурандаа нар нэгдэж “ХУРАНДАА” нийгэмлэг байгуулсан билээ. Энэ хүрээнд шинэ жилээ тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жилийн шинэ жилийн арга хэмжээ нь эмэгтэйчүүд хурандаа цол хүртэсний 25 жил тохиож байгаагаар онцлог байлаа. Шинэ жилийн арга хэмжээг энэ удааг Цагдаагийн салбар зөвлөл зохион байгуулсан байна. Хурандаа нийгэмлэгийн энэ жилийн шилдэг салбараар Зэвсэгт хүчний салбар зөвлөл шалгарсан байна.
-
ЦЭРГИЙН УЛС ТӨРИЙН МЭРГЭЖЛЭЭР ТӨГСӨГЧИД СПОРТОД ХҮЧЭЭ СОРИВ
ҮБХИС-ийг Улс төрийн мэргэжлээр төгсөгчдийн дунд 2019 оны Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Ширээний теннис, Дардасын тэмцээний аварга баг, тамирчид шалгаруулах тэмцээн боллоо.
Энэ амралтын өдрүүдэд болсон арга хэмжээг Цэргийн улс төр, соёл, хүмүүжлийн
ажилтны нэгдсэн эвлэл зохион байгууллаа. -
Судалгаа: ‘Монголд авлига хэвийн үзэгдэл болсон’
Азийн Сангийн Суурин Төлөөлөгч Марк Кэйниг энэ талаар “Бид олон нийтийн авлигын талаарх ойлголт төсөөллийг судлах судалгаанд хамрагдагчдыг санамсаргүй байдлаар сонгон оролцуулдаг. 2019 оны судалгааны зарим үр дүнгээс дурдахад, оролцогчдын 93.6 хувь “авлига нь манай улсад хэвийн үзэгдэл болсон” гэж хариулжээ. Энэ нь 2018 оны ижил судалгаатай харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлт болж байна. Гэсэн ч энэ тоо бодит байдал дээр авлигын асуудал манай улсад илт нэмэгдэж байгааг илэрхийлэх боломжгүй бөгөөд зөвхөн олон нийт авлигын асуудалд хэрхэн хандаж байгаа тухай мэдрэмжийг харуулна. Тэгвэл нөгөө талдаа өнгөрсөн жилүүдэд ажиглагдаж байсан өрхийн төвшний жижиг авлигын тохиолдол буурах хандлага үргэлжилсээр байна. Мөн сүүлийн гурван сарын хугацаанд авлига, хээл хахуул өгсөн гэж хүлээн зөвшөөрч байгаа иргэдийн тоо 3.3 хувиар буурсан байгаа. Сүүлийн жилүүдэд Улс төрийн намууд авлигын асуудалд хамгийн их холбогдох болсон гэсэн судалгаа гарсан. Олон нийт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар авлигатай тэмцэх чиглэлээр хийсэн ажлуудыг дэмжиж байгааг харуулсан. Гэвч улстөрчдийн авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлийг доогуур үнэлэх хандлага хэвээр үргэлжилсэн бөгөөд судалгаанд хамрагдагчдын 88 хувь нь “улстөрчид уг асуудлыг шийдвэрлэх маш бага эсвэл огт хүсэлгүй байна’ гэж хариулсан.
Сант Маргад Сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати “Монголын нийгэмд төдийгүй дэлхийн дэг журамд томоохон өөрчлөлтүүд гарч байна. Бид авлигын талаарх судалгаануудад тусгагдсан олон жилийн мэдээллээс ажиглагдаж буй чиг хандлагууд дээр тулгуурлан тайланд нэмэлт дүн шинжилгээ хийж, өөрсдийн санал дүгнэлтээ өгсөн бөгөөд санаа зовоож буй чиг хандлагыг өөрчлөхөд шаардлагатай зүйлүүдийн талаарх өөрсдийн саналыг санал болгож байна. Монголчууд авлигад илүү их бухимдаж, эдгээр хор хөнөөлтэй үйлдлүүдийн талаар улам мэддэг болсон нь эерэг зүйл. Гэсэн ч энэ жилийн судалгаанд авлигатай тэмцэх тогтолцооны байгууллагуудад итгэх итгэл, улстөрчдөөс хүлээх хүлээлт түүхэн доод хэмжээнд хүрч авлигын төвшин дахин шинэ дээд төвшинд хүрсэн дүн гарсан. Мөн цахим сүлжээний ач холбогдол тасралтгүй нэмэгдэж байгаа хэдий ч авлигын талаарх мэдээллийн хамгийн чухал эх сурвалж телевиз хэвээр байна. Тийм учраас хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ тал дээр илүү сайн оролцож олон нийтэд үнэн бодитой мэдээллийг хүргэх хэрэгтэй байгаа юм” гэлээ.
Сэтгүүлч Э.Мөнхзаяа