Category: Үйл явдлын тойм

  • БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ТУРК СУРГУУЛЬД ЗОЧЛОВ.

     Баян-Өлгий аймагт “Жаргалант хан” хайрханы Их тахилгад оролцсон МБНЭ-ийн төлөөллийг Өлгий хотод байдаг Турк сургуулийн удирдлага хүлээн авч алс баруун хязгаарт өндөр түвшиний сургалт хэрхэн зохион байгуулж байгаатай танилцуулав. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нь Туркийн талтай олон жил халуун дотно хамтын ажиллагаатай явж ирсэн ажээ. Монголд Туркын Ерөнхий сайдыг айлчлахад уулзаж, Туркын Аюулгүй байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн даргын Монголд хийсэн албан ёсны айлчлалыг зохион байгуулсан төдийгүй Д.Жаргалсайхан нь Турк улсад ажлын айлчлал хийж байжээ.
     Турк сургуулийн хамт олон сургуулийнхаа хичээлийн танхим, физик, химийн лабортори, компьютерийн танхим, спортын болон хурлын заалтай танилцуулсан байна. Тус сургуульд суралцагчид Туркэд болдог олон улсын олимпиадад удаа дараа түрүүлж байсан төдийгүй, сургууль төгсөгчид нь гадаад, дотоодын сургуулийн элсэлтийн шалгалтад ямагт тэргүүлж оролцдог уламжлалтай юм. Сургуулийн захирал Хамди Демир МБНЭ-ийн төлөөллийг хүндэтгэн өдрийн зоог барив. байна. Алс холын баруун хязгаарт соёлын үрийг тарьж байгаа Турк сургуулийн хамт олонд МБНЭ-ийн удирдлага ажлын их амжилт хүсэн ерөөв.
          Я.Мөнгөн

  • ХАМТДАА ЯРИЛЦАЖ ЧӨЛӨӨТ ХЭЛБЭРЭЭР АМРАВ1

    Голын эрэг дээр майхнаа барьж, монгол зоог болох хорхог хийсэн байв. Энэ мөчид Монголд Бөөгийн зураг авхаар ирсэн ЮНЕСКО-ын бүлэгтэй уулзаж танилцах байлаа. ЮНЕСКО-ын кино зураг авах бүлэг зураг авалтандаа ихээхэн анхаарч байсан учираас түр зогсоод зураг авах газарлуугаа хөдөлсөн.
    Тэрэлжийн амралтын үзэсгэлэнт байгальтай газар Монгол бөөгийн Дархан удган Д.Энхжаргал, түүний шавь нар болох Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун, Н.Баярсайхан нар хуяглан бөөлж кино зураг авхуулсан юм.
    Энэ зураг авалт нь ЮНЕСКО-оос Ази тивд зохион байгуулсан Олон улсын бөөгийн арга хэмжээний бэлтгэлд зориулсан ажээ.
    ЮНЕСКО-оос зохион байгуулсан Олон улсын Бөөгийн арга хэмжээнд Монгол бөө бөөлж өөрийн зан үйлээ харуулах бөгөөд хийгдсэн кино нь дэлхий нийтэд тараагдах юм. Кино зураг амжилтай авагдлаа. ЮНЕСКО-ын зохиосон олон улсын бөөгийн арга хэмжээнд Монгол бөө нарыг урьж оролцуулахаар мэдэгдсэн юм.
                                                                Д.Хүрэлбаатар

  • ХАМТДАА ЯРИЛЦАЖ ЧӨЛӨӨТ ХЭЛБЭРЭЭР АМРАВ

    Голын эрэг дээр майхнаа барьж, монгол зоог болох хорхог хийсэн байв. Энэ мөчид Монголд Бөөгийн зураг авхаар ирсэн ЮНЕСКО-ын бүлэгтэй уулзаж танилцах байлаа. ЮНЕСКО-ын кино зураг авах бүлэг зураг авалтандаа ихээхэн анхаарч байсан учираас түр зогсоод зураг авах газарлуугаа хөдөлсөн.
    Тэрэлжийн амралтын үзэсгэлэнт байгальтай газар Монгол бөөгийн Дархан удган Д.Энхжаргал, түүний шавь нар болох Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун, Н.Баярсайхан нар хуяглан бөөлж кино зураг авхуулсан юм.
    Энэ зураг авалт нь ЮНЕСКО-оос Ази тивд зохион байгуулсан Олон улсын бөөгийн арга хэмжээний бэлтгэлд зориулсан ажээ.
    ЮНЕСКО-оос зохион байгуулсан Олон улсын Бөөгийн арга хэмжээнд Монгол бөө бөөлж өөрийн зан үйлээ харуулах бөгөөд хийгдсэн кино нь дэлхий нийтэд тараагдах юм. Кино зураг амжилтай авагдлаа. ЮНЕСКО-ын зохиосон олон улсын бөөгийн арга хэмжээнд Монгол бөө нарыг урьж оролцуулахаар мэдэгдсэн юм.
                                                                Д.Хүрэлбаатар

  • СОНИРХОСОН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО.

     Дархан хотын театрын дугуй заал зон олноор дүүрэн цугларч Монгол бөөгийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлаар ярилцаж санал бодлоо солилцлоо.
     МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан хэлсэн үгэндээ “Монгол бөө хөгжлийнхөө түүхийн хариуцлагатай үед тулж ирээд байна. Түүх бидэнд өндөр хариуцлагыг үүрүүлжээ. Тэр бол даяаршлын эрин зуунд Монголыг монголоор нь авч үлдэх оюун санааны талбарт явагдах хүнд хэцүү тэмцлийн манлайд нь явах Тэнгэрийн улаач нарын тэргүүлэгч үүрэг юм. Тэнгэрийн улаач байх, эгэл жирийн хүний амьдрал хоёр өөр зүйл гэдэгт хэн ч маргахгүй. Бөө нар зан үйлээрээ олон мянган шүтэн бишрэгчдийн амьдралд өдөр дутамд тус дэм үзүүлж байдаг Тэнгэрийн элч юм. Тэгээд ч тун хариуцлагатай нэр хүндтэй ажил. Энэ чанараараа төрийн үйлчилгээний албаны олон ачааллын нэг хэсгийг үүрч, төр нийгэм, иргэддээ тус хүргэж байдаг.
    Тэнгэрийн улаач нар маань хэдэн мянгаар тоологдох уул, ус түүний лус, савдагийг тахих уламжлалт зан үйлийг хийжээ. Ямар их хүч хөдөлмөр гаргаж, ямар их сэтгэлийн хүч тэнхээг хүмүүст өгөө вэ. Байгаль эх дэлхий өлгий нутгаа хамгаалах тэмцэлд та бүхний оруулж байгаа хувь нэмэр асар их бөгөөд түүний ач холбогдол нь асар их юм. Бидний хийж байгаа бөөгөө хөгжүүлэх ажил нь эх нутгаа хамгаалах тэмцлийн нэг хэсэг, энэ олон тахилга тайлга нийлэн нэгдэж улмаар Мөнх тэнгэрийн хүчийг олж онгон байгаль, эх нутгаа хамгаалах аугаа их хүч болон илэрнэ. Бид хийж байгаа ажлаа ингэж ойлгож ажиллах ёстой.
     Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Улаанбаатар хотод төвлөрөн ирсэн 80 орчим бөөгийн төрийн бус байгууллага ажиллаж, өөрсдөдөө янз бүрийн батламжлагдаагүй цол олгосон хэдэн мянган бөө нар байна. Нэг хүний нэр дээр бөөгийн 100 орчим байгууллагын нэр бүртгэлтэй байдал ч байна. Олон хуурамч цол гуншинтай, нэр алдартай, бөөгийн цэгцтэй мэдлэггүй хүмүүс монгол бөөгийн нэрийг төлөөлөн олон улсын арга хэмжээнд оролцож байна. Цаашид ийм байдлаар ажиллаж болохгүй.
     Олон зуун жил явж ирсэн тархай бутархай байдлыг халж, Эзэн Чингис хаанаас хойш Бөө нар эвлэлдэн нэгдэж, нэгэн дээвэр дор цугларч чадав. Бид Монголын хэмжээнд бүтэцтэй нэгдсэн байгууллага байгуулахыг зорьж байна. Бидний зорилго амжилттай биелж байна.
     Мөнх Тэнгэр бол зөвхөн Монголчуудад заясан аугаа их сургааль, шүтлэг, Түүнийг түгээгчид нь Тэнгэрийн улаач та бүхэн, түүний түшээ нар, шүтлэгтэн олон билээ. Бид түүхийн өмнө хүлээж байгаа үүргээ ойлгож байна. Бид Монгол орноо Монголоор нь авч явах түүхэн хариуцлагыг гүнзгий ухамсарлаж байна. Тиймээс бид улам бүр нэгдэн нягтарч хамтарч ажиллах шаардлагатай юм. 
     Бид ганц нэгээрээ, жалга довоороо, нутаг усаараа явж ирсэн өнгөрсөн олон зуун жилийн түүхээс сургамж авч, нэгдэн нийлж, хамтарч ажиллах, улмаар аугаа их хүчийг олох тэр л ирээдүй бидний өмнө байна. Бид үүнийг хийж чадна.
    Харийнхан бидний нутгийг хамгаалахгүй, харийн сэтгэлтэн бидний нутгийг хайрлахгүй, тиймээс Монголоо Монголоор нь авч явах хариуцлагатай үүргийг Тэнгэрийн улаач нар, шүтлэгтэн олон, бид хийх ёстойг онцлон хэллээ.” гэв. 

  • Говь-Алтайн бөө нарт хүндэтгэл үзүүлж зоог барив.

    2013 оны 6 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулсан Их тахилгад хамгийн сайн зохион байгуулалттай оролцсон аймгуудын нэг бол Говь-Алтайн бөөгийн хүрээлэнгийн хамт олон байлаа. Говь-Алтай аймгаас нийт 30 гаруй бөө нар хүрэлцэн ирж оролцсон бөгөөд Говь-Алтайн бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн Оюунсувд хувиасаа олон бөө нарын замын зардлыг хариуцан даасан байна. Харамсалтай нь энэ уулзалтын үеэр зарим төлөөлөгч нар нутаг буцсан байсан юм.
    Говь-Алтайн нутгийн төлөөлөл 20 гаруй бөө нартай МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их дархан Удган Д.Батчулуун, Судлаач Д.Бадарч, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн Монгол бөөгийн Тэргүүн Удган Ш.Энхбаяр, Хишигжаргал нар зоогийн газарт хүлээн авч уулзаж, санал солилцож, оройн зоог барьсан байна.
     Их тахилгад оролцох ажлыг сайн зохион байгуулсан Говь-Алтайн бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн Оюунсувдыг МБНЭ-ийн “Мөнх тэнгэрийн төлөө””Хүрэл шонхор” медалиар шагнасан байна.
     
  • Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цогцолборыг санаачлагыг ажил хэрэг болгож эхэллээ.

    Энэ их үйлсийг бүтээхэд их төрийнхөө даалгаврыг нэр төртэй биелүүлж халуун амь бүлээн цусаа урсган амь насаа зориулсан тэр их баатарлаг өвгөд дээдсээрээ бид бахархах ёстой. Бас мартах ёсгүй. Тэднийхээ аугаа үйлсийг жил бүр хүндэтгэж, Мөнх тэнгэртээ дуурсгах учиртай. Ийм үйлсийг мөнх тэнгэрийн улаач та нараас өөр хэн ч хийж чадахгүй.
    Хүннү, Сүннүгийн үеэс их төрийг байгуулан Азийн түүхэнд их цагаан хэрмийг байгуулах хүртэл түүхийг бүтээсэн өвөг дээдсээ хэн бахархан дуурсах вэ.
    Ази, Европын эзэнт гүрнүүдийг эзлэн эрхшээлдээ оруулсан, Урал, Москва, Киев гээд өргөн нутагт монгол төр, хааныхаа төлөө амиа зориулсан эх нутагтаа эргэж ирээгүй олон мянган баатруудын алдрыг өнөөдөр хэн дурсах вэ?
    Франц, Ромын их гүрний хаадын өвдөг чичрүүлж, бөхөлзүүлж явсан их төрийн элч нараа өнөөдөр хэн дурсах вэ?
    Их хааныхаа зарлигаар тулган шаардлага бичгийг хүргэж өгөөд дайснаа гайхшируулан толгой бөхийлгөөгүй 32 насандаа төр, улсынхаа төлөө амиа зориулсан элч Туушин, Сэцэн нараа хэн дурсах вэ?
    Солонгосын арал дээр бүслэгдэж хүч тэнцвэргүй тулаанд дайсандаа бууж өгөлгүй, атга будаа, балга уснаас илүү эх орныхоо даалгаврыг илүүд үзэж алтан амиа эрсдэгч 100 цэргийн дурсгалыг хэн хүндэтгэх вэ?
    Вьетнамын нэгэн мөрнийг туулах үедээ олон зуугаараа амиа алдсан монгол цэргүүдийнхээ түүхийг өнөөдөр хэн дурсах юм бэ.
    Монгол төр, их хаадын даалгавраар тухайн улсад төрийг төлөөлөн байж түүхэн үүрэг гүйцэтгэж, гайхамшгийг бүтээсэн, тусгай бунханд мөнхлөгдсөн БНАСАУ-ын нутагт дахь Корё улсын хааны Монгол хатан, Узбекстан, Энэтхэг улсад нойрсон буй байгаа монголын үзэсгэлэн гуа, ухаалаг хатан, бүсгүйчүүдийн аугаа их гавъяаг хэн дуурсан бахархах вэ?
    Харийн гүрний эсрэг тэмцэж, түүнийхээ төлөө зоосны нүхээр махаа хэрчүүлэн амиа өгсөн, ухаан суугаагүй үр ачийнхаа цаазлуулсан толгойг харж амьдийн зовлонг эдэлж байсан, харишгүй зоригоор түүхийг бүтээсэн өвөг дээдэсээ хэн дурсах ёстой юм бэ.
    Манжийн төрийн бодлого, харийн шашины харгис үйлээр хэдэн зуугаараа амьдаараа шатаагдсан, мухар сүсэг дэлгэрүүллээ гэж хэлмэгдэж, буудагдаж, бүхий л амьдралаа шоронд өнгөрөөсөн, Мөнх тэнгэр, монгол оюун ухаандаа үнэнч явсан тэнгэрийн улаач нарыгаа хэн дуурсах ёстой юм бэ.
    Эх нутгийнхаа зүг өнөөдөр ч гэрийнхээ хаалгыг харуулан барьж, олон зуун жил эх нутгаа санагалзан цацлаа өргөж ирсэн харь нутагт байгаа монголчуудын эх нутгаа гэх сэтгэлийг хэн дурсах вэ?
    Мөнх тэнгэрийн дуудлагаар эх нутгаа зорин ирж бидэнтэй үзэл санаагаа нэгдэж хамтран ажиллах хүсэлтэй байгаа өвөрмонголчууд, оросын буриад, ижил мөрний эрэг дэх ойрд, халимагууд, алтайн тувачуудынхаа түүхийг хэн дуурсах ёстой вэ.
    Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө амьдрал, оюун ухаанаа зориулсан, Ар хиагт, алс баруун хязгаар, Халх гол, Байтаг богдод амиараа эх орноо хамгаалсан эрэлхэг хөвгүүдээ  хэн дурсах ёстой юм бэ.
    Өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн нар шингэх өргөн нутагт Монгол төрийнхөө даалгаврыг биелүүлж, алтан амиа зориулсан баатруудынхаа эх нутгаа санагалзах сүнсний хүслийг хэн биелүүлэх вэ?
    -Хүннү, Сүннүгийн үеэс мөнхлөн шүтэж ирсэн ноён уулаа харийнханд ухуулаад хэн зүгээр харж суух юм бэ?
    -Их Хаадынхаа онгод тайлгыг ухаж төнхөж байгаа хүмүүсийг хэн зүгээр харж суух юм бэ?
    -Өвгөд дээдсээс өвлүүлж үлдээсэн онгон байгалиа хэн харсаар байж бусдад сүйтгүүлэх вэ?
    Би дэлхийн олон мянган газраас хэдхэнийг дурьдлаа. Монгол нутгийн ширхэг чулуу, атга шороо болгон амьтай. Лус савдагаа унатаа байдлаасаа гаргаж, нэгдсэн их залбиралаар хүчжүүлж хөдөлгөе.
    Монгол үндэсний баатар, алдартангуудаа дуурсах ард түмэн чинь байна. Төр улс нь байна, хойч ирээдүй чинь байна. Бид дэлхийд, бас хойч үедээ бахархах юмтай үндэстэн шүү.
    “Тэнгэрийн улаач” нарын та бүхэн мөнх тэнгэрийн өмнө хүлээсэн, хэнтэй ч хуваалцахгүй түүхэн үүрэг бий. Тиймээс Монгол төрийнхөө төлөө амь насаа өргөсөн өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн наран шингэх эх газраас монгол баатруудынхаа цусаа дусааж, хөлсөө шингээж, сүнсээ мөнхөлсөн газрын шүншиглэсэн шороог эх нутагтаа хүндэтгэж авчирч, дэлхийд хаана ч байхгүй монгол суу ухаантнууд баатруудынхаа алдрыг мөнх тэнгэрийн дор газарт лус, савдаг галтай нь хамт,  одот тэнгэрт бөө ухаан, онгодтой нь цуг мөнхлөн гагнаж монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цогцолборыг санаачлан байгуулья.
    Жил бүр түүндээ зөвхөн дэлхийд хаа ч байхгүй бөөгийн зан заншлаар хүндэтгэл үзүүлж онгод, өвгөд дээдэс, монгол орныхоо одоо болон ирээдүйнхээ төлөө шүтэж мөргөж залбирцгаая. Энэ үйлээ 2014 оноос эхлэе, үүнийг Мөнх тэнгэрийн улаач нар Та бүхэн манлайлан хийх ёстой. Бидний энэ санаачилгыг монголын мөнх тэнгэрээ шүтдэг мянга мянган эх орончид, сүсэгтэн олон дэмжинэ гэдэгт огт эргэлзэхгүй байна.” гэсэн билээ.
    Энэхүү санаачлагыг дэмжиж МБНЭ-ийн гишүүн, удган Пүрэвсүрэн нь  Монголын их хаадын цэргийн хөл хүрсэн европ тивийн хамгийн баруун цэг болох одоогийн Унгар Улсын нутагт очиж монгол дайчдынхаа шарилд хүндэтгэл үзүүлэн шүнсэглэсэн шороог эх орондоо залж авчирлаа.
    1241 оны 4 дүгээр сард Шайо голын хөвөөнд Мажарын ван Белагийн удирдсан мажар, хорватын шигшмэл 65 мянган цэрэгтэй армийг Бат, Сүвээдэй нарын удирдсан гол хүч юу ч үгүй болтол хиар цохижээ. Ердөө гуравхан хоногийн дотор болсон тулалдаан нь монгол цэргийн дайтах хосгүй уран чадварыг гайхуулан шагшируулсан билээ. Энэ тулаалдааны талбарт монголын нэг мянган эр цэрэг мөнхөд нойрссон юм. Тэдний алдар гавьяанд хүндэтгэл үзүүлэн бөөлж, шүнсэглэсэн шороог эх нутагт залж авчирсантай холбогдуулан МБНЭ-ийн Дээд цэц хүндэтгэлийн хуралдаан хийлээ. МБНЭ-ийн хуралдаанаас удган Пүрэвсүрэнг “Мөнгөн шонхор” медалиар шагнасан байна.
    2014 оны 4-р сарын 25-ны өдрийн МБНЭ-ийн бага хуралдайн долоодугаар                      хуралдаанаар “Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цогцолбор”-ыг байгуулах зураг төслийг хэлэлцэж, санал нэгтэй дэмжиж, анхны ёслолын ажиллагааг 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр тэмдэглэж өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн байна.
    Ийнхүү МБНЭ-ээс санаачилсан ажиллагаа бодит ажил болон хэрэгжиж эхэллээ.
                Д.Мандахнаран

     
  • ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА.

    Энэ удаагийн уулзалт хуралдаан тулгамдсан асуудлаа ярилцаж, цаашид ажиллах чиглэлээ тодорхойлоход чухал ач холбогдолтой байлаа. Ярилцлагаар Монгол бөөгийн төв байгууллагаа бэхжүүлэхэд холбоотой чухал санаачлагыг Монгол бөөгийн Тэргүүн зайран Бүдүрэ дэвшүүллээ.
    Санаачлагаа батжуулж 3 сая төгрөг хандивлалаа. Энэ нь монгол бөөгийн төв байгууллагын тухай асуудал байлаа.
    Мөн АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С. Клечески зочилох үер хамтран ажилласан бүх төлөөлөл, хамтлагууд, Өмнөговийн бөөгийн хүрээлэнгийн хамт олонд талархал илэрхийлж байна.
    Уулзалт ярилцлагын дараа чөлөөт амралт үргэлжилж байна.

     
  • МБНЭ-ийн удирдлага орон нутгийн төлөөлөгч нарыг хүлээн авч уулзав.

    2013 оны 6 дугаар сарын 21-22-ны өдөр болсон Их тахилгад оролцсон Монгол бөөгийн Тэргүүн Удган Б.Нанжаагийн ахалсан Орхон аймгийн Бөөгийн хүрээлэн, Монгол бөөгийн Их Удган Г.Гэрэлтуяагийн ахалсан Дорнод аймгийн Бөөгийн хүрээлэн, Удган Туулын ахалсан Булган аймгийн Бөөгийн хүрээлэн, Тод-Эрдэнийн ахалсан Сүхбаатар аймгийн Бөөгийн хүрээлэнгийн төлөөлөлийг хүлээн авч уулзаж, харилцан санал солилсон байна. Уулзалтанд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Дэд ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их дархан Удган Д.Батчулуун, Дархан Удган Д.Энхжаргал, МБНЭ-ийн Хяналтын цэцийн дарга, Монгол бөөгийн Тэргүүн Удган Өсөхбаяр нар оролцсон байна. МБНЭ-ийн Удирдлага орон нутгаас ирсэн төлөөлөгч нарыг хүндэтгэн оройн зоог барьсан байна. Мөн Монголын бөөг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж “Мөнх тэнгэрийн төлөө” “хүрэл шонхор” медалиар Булган аймгийн бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн Удган Туулыг шагнасныг гардуулсан байна.

  • МЯГМАРЖАВЫН ЭНХБААТАР (1966-2019)

    Тэрээр өөрийн бүхий амьдралаа соёл, урлагын байгуулагтай холбож, түүндээ үнэнч явсан. Өөрийн улсад хөдөлмөрлөсөн гараагаа Завхан аймгийн Хөгжимт драмын театрт бүжигчинээр эхэлж, Орхон аймгийн Дуу бүжгийн чуулагт бүжигчнээр ажиллаж байсан.
    Эх орон, ард түмнийхээ аюулгүй орчинд амьдруулахын төлөө Цагдаагийн албанд хүчин зүтгэж явсан цэрэг эр байлаа. Улсад ажилласан олон жилийнхээ хагасыг энэхүү хүндтэй албанд зориулсан байна.
    Улс орныхоо бүтээн байгуулалтад ийнхүү зүтгэхийн зэрэгцээ мөнх тэнгэрийн зараал байж, улаачийн хүнд хэцүү амьдрал дунд хатаагдсан зайран байлаа. Монголын биет болон бтет бус соёлын үнэт өв болсон бөөг уламжлан хөгжүүлэхэд түүний оруулсан хувь нэмэр, орон зай бий.
    Монгол Улсын тулгуур хөл уул Хөх уулын нэгдсэн тахилгад нутгийн шүтлэгтэн олны хүсэлтээр Лусын тахилгад толгойлон бөөлж, өөрийн өвөрмөц бөөлөлтөө монгол бөөгийн архив үлдээсэн түүхтэй. Тэрхүү бөөлөлт өвөрмөц онцлоготой, Лусад бөөлсөн удгануудтай хамтран ажилласан сонирхолтой бөөлөлт байж билээ.
    МБНЭ-ээс зохион байгуулсан зүүн аймгуудаар хийсэн аялал, БНХАУ-ын Өвөрмонголын Ордосын Чингисийн цогцолбор, онгонд хийсэн тойрон аялалд идэвхитэй оролцож байсан. Түүний олон улаач нарт хэлж байсан үг, үлдээсэн сургаалийг үргэлж дурсаж явах болно.
    Мөнх хөх тэнгэрийн улаач, ард олондоо жалам харын хэмээн алдаршсан Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, Монгол бөөгийн тэршүүн зайран М.Энхбаатарын тэнгэр үзэл бөө мөргөлийг ёс жаягаар нь үндэсний өв соёл, ёс зүйтэй хослуулан хөгжүүлэх үйлсэд зориулсан зүтгэл, үнэтэй хувь нэмрийг бид мартахгүй. Олон сайхан улаачдыг сурган хүмүүжүүлж, түмэн олондоо тус ихийг бүтээсэн эгэлгүй нэгэн, түүний хүнлэг энэрэнгүй, тууштай зан чанарыг бидний сэтгэлд үүрд дурсагдах болно.
    Мөнх хөх тэнгэр ивээх болтугай.
    МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүд:
    Д.Жаргалсайхан, Д.Одонхүү, Д.Батчулуун, П.Батжаргал, Ц.Отгонсүрэн, Я.Отгонбаатар, Я.Мөнгөнсувд, Г.Янжинлхам, Б.Батжаргал, Л.Цагаанхүү, Б.Бахаамаазагд, У.Ганхуяг, Т.Баттогтох, Ч.Одбаяр, Ч.Наранчимэг, Б.Мөнхчулуун, А.Оюунчимэг, А. Оюунтуул, Ч. Сумьяа, Д.Улаанцэцэг, Л.Баяржаргал, Д.Хүнбиш, Ж.Баярмаа, Б.Мөнхнаран, Ц.Хандам, С.Сэргэлэн, Т.Анхмаа, Ц.Цэндсүрэн,Ц.Мөнхбүрэн, М.Одгэрэл, М.Лхагва,Ц.Тамжид,
    Гэрэлтуяа, Б.Бадамсүрэн, Г.Болд, Жавзансүрэн, А.Энхтайван, Б.Нанжаа, Дуламжав,
    Ж. Өлзийсайхан, Б.Солонго, Н.Мягмарсүрэн, Д.Уранчимэг, Ч.Даваабаяр, Д.Отгонцэцэг, Ц.Бор, Байгалтөгс, Дорж, Сонинжаргал, Сосорбарам, Ц.Лувсанлхама, Энхтуяа, Алтанзул, Л. Баттогтох

  • Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцов1

    Үндсэн илтгэлийг “Халх голын дайны түүхийн судалгааны өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдвээр БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, профессор, хурандаа С.Ганболд тавьлаа.
    “МАХЦ-т ажиллаж байсан сургагч нарын тухай” ОХУ-ын судлаач, Ю.М.Свойский, “Номун хааны дайны газрын нэрний тухай” БНХАУ-ын түүхч, Номун ханы түүх судлалын төвийн дарга Шу Чан Жианг, “Манцуур дахь хилийн хэлэлцээрт оролцсон БНМАУ-ын толгойлогчдын хувь заяа” Танака Кацухико доктор, профессор, “Халх голын дайнд П.Чогдонгийн удирдсан 7 дугаар заставын гүйцэтгэсэн үүрэг” ХХЕГ-ын Хилийн түүх судлалын секторын эрхлэгч, доктор, дэд профессор, хурандаа Ж.Өвгөнбүргэд, “Манж-Го –ийн зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд байсан “номхотгон тайвшруулагч армийн тухай” И.В.Сеченов, “Халх голын дайны үед Хятадаас Япон, Орост явуулсан тагнуулын ажил” Япон улсын Шова их сургуулийн доктор Б.Хүсэл, “Номун ханы дайны эхлэл болсон маргааны тухай” БНХАУ-ын түүхч Баваасан, “халх голын дайнд хилийн 0132 дугаар ангийн гүйцэтгэсэн үүрэг” Хийлийн цэргийн 0132 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Мэндсайхан, “Японы армийн байлдааны ажиллагаа газрын зураг дээр” Япон улсын судлаач Охари Каздутоси нарилтгэл тавьж оролцлоо.
    Мөн 12 эрдэмтэн судлаач өөрсдийн судалгааны бүтээлээс илтгэл тавьж оролцлоо. Олон улсын эрдэм шинжилгээний хурлын үер МБНЭ-ийн төлөөлөгчид Халх голын ялалтын музейг үзэж сонирхолоо.