МБНЭ-ийн хамт олон зүүн аймгаар түүхийн үйл явдал болсон болон байгалийн үзэсгэлэнт болон түүхэн газруудаар аялсан билээ. Бид аялалаа Бур халдун хайрханаас эхэлсэн билээ. Гурван голын монголчуудын нутаг, гол шүтээн болсон Бурхан Халдун уулын тухай шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, шинжилгээ 1920-иод оноос эхэлсэн. Бурхан Халдун уулын нэрийн талаар хамгийн анх дурдан судалсан хүн бол академич, доктор Б.Ренчин юм. Үүний өмнө улс төрийн зүтгэлтэн, нэрт түүхч А.Амар “Монголын товч түүх” зохиолдоо “Уг газар бол Чингис хааны дээд өвөг Бөртэ Чино, Гуа марал нарын нутаглан суусан газар мөн” хэмээн тэмдэглэсэн нь бий.
Б.Ренчин 1944 онд “Бурхан Халдун гэгчийн үгийн тайлбар” хэмээх жижиг өгүүлэл нийтлүүлсэн. Хожим дэлгэрэнгүй болгож “Монгол дахь Чингис хааны тахилга тайлгын тухай”, “Бурхан Халдуны тайлбар” бэсрэг өгүүллүүдийг 1951, 1959 онд Унгар улсад хэвлүүлсэн.
Энэ тухай академич Ч.Далай гуай “Ер нь монголчууд бид Онон, Туул, Орхон гурван голын сав газрыг алтан ургийн үүсч мандсан Монгол нутгийн төв шүтээн газар гэж үзэж үеийн үед дээдлэн хамгаалж явах учиртай билээ.
МБНЭ-ийн хамт олон Бурхан халдун ууландаа залбиран мөргөж, аялалын анхны өдрөө хоноглосон билээ.
Category: Үйл явдлын тойм
-
ЗҮҮН АЙМГААР АЯЛСАН НЬ 1. Бурхан халдунд залбирав.
-
Гурав. Бөө нар сибирийн их түймрийг унтраах тахилга хийлээ.
Монголчуудын өвөг дээдэс эрт дээр үеээс эх дэлхий бол хүний оршин тогтнох гол цөм учраас онгон байгалиа хамгаалах нь Монголын тэнгэр үзэл, бөө мөргөлийн сургаалийн үндэс байсаар ирсэн. Цаашид ч байсаар байх болно. Тиймээс Монголын болон МБНЭ-ийн төлөөлөл нар сибирийн түймэр ундраахаар цугларсан олон бөө нартай эв санаа нэгтэй байж, дэмжиж Байгаль далайн Ольхун аралд болсон бөөгийн нэгдсэн тахилгад оролцсон билээ. Нэгдсэн тахилга бол эх дэлхийнхээ байгалийг хамгаалах нэгдсэн их үйлсийн нэг тод илрэл, жишээ болж байна. Бид ингэж бодож, сэтгэж энэ үйл ажиллагаанд оролцож байна.
Байгал дэлхийгээ хамгаалах тэмцэлд “Буриад-Монголын бөө мөргөлийн эртний уламжлалын дагуу … дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн бөөгийн цугларал”-т боллоо. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, энэхүү ажиллагааг зохион байгуулж байгаа Буриадын “Тэнгэри” бөөгийн байгууллагын тэргүүн Байр Цыендоржаевтай уулзав. Бид зав зайг ашиглан сонирхосон асуулаар ярилцлаа. Мөн тахилгад оролцож буй олон бөө нартай уулзаж, санал бодлоо солилцсон билээ.
Дараа нь Украйнаас ирсэн бөөгийн төлөөлөлтэй санал солилцлоо. Украйн бөө монгол бөөгийн талаар сайн ойлголттой байсны дээр ирэх жил монголд аялах төлөвлөгөөтэй байгаагаа хэлж байлаа.
8 дугаар сарын 4-ны өдөр өглөөнөөс эхлэн бөө нар тахилгын бэлтгэл ажлыг эхэлсэн байлаа. Бөө нар бөөгийн Ольхун аралын зүгт чиглэлээ авч байрлалаа эзэлжээ. Жин үдийн сайн цаг болоход бөө нар тахилгын зан үйлээ эхэллээ. Дөрвөлжин татсан гортиг дотор оролцох бөө нар байрласан байлаа. Урд эгнээнд нэгэн шугаманд онгоддоо өргөх идээгээ тавьсан байлаа. Хамгийн ар талд хоёр тогоонд шүүсээ бэлтгэх ажээ.
Бүгд зэрэг онгод, сахиусаа залж бөөлж эхэллээ. Оролцогчид бүгд байгаль дэлхийгээ, сибирийн их ойгоо түймрээс авран хамгаалах зан үйлд нэгдэн оржээ. Бүгд бөөлж дуссаны дараа таван зайран нэгдэн бөөлж эхэллээ. Ойгоны их ноёдын онгодыг оруулж бөөлж байлаа.
Тэднийг бөөлж дуусахад манай халх хуягтай бөө талбайд үлдэж олон иргэдийг дугаарлуулан төөрөг тавьж байлаа. Тиймээс зохион байгуулагчид түшээ, зайранд анхааруулан бөөлөлтийг зогсоож, талбайг чөлөөтэй болгов.
Түүний дараа Буриадын “Тэнгэрэ” бөөгийн тэргүүн Байр Цыендоржаев хуяглан бөөлж, “Бух ноён”-ы онгодыг залж, толгойлон бөөлөлтөө эхэлсэн билээ. Цугларсан олон бүгд сөхрөн сууж, “Бух ноён”-доо залбиран мөргөж, дөрвөн зүгт цугларсан олонтой дөрвөнтэй мэндчилж, залбиран бөөллөө. Тахилгад оррлцогчид бүгд сөгдөн, “Бух ноён”-доо мэндчилж, хадагаа өргөж байлаа.
Урд талд бэлдэж тавьсан бургас модондоо цугларсан хадагаа өргөж, шүүсээ дээр нь тавьлаа. Бүх бөө нар хэнгэрэг юугаа дэлдэж, дуудлагаа дуудаж, өргөх идээ, шүүсээ авч цугларсан олныг бүтэн тойрсоны дараа галаа асааж, цунцалан өргөнө билээ.
Шүтлэгтэн олны өмнө хийгдэх гол арга хэмжээнүүд ийнхүү дэс дараатай хийгдэж дууслаа. Сибирийн их тайгад гарч буй түймрийн эсрэг, байгалиа хамгаалах зорилгоор хийсэн тахилга амжилттай болж өнгөрлөө.
Мөн өдрийн бусдын зохион байгуулж байгаа арга хэмжээг хүндэтгэх мэдрэмжиндээ тулгуурлан, (тахилгын талбайд бусдын анхаарлын татахгүй байхаар) МБНЭ-ийн төлөөлөл, байгууллагын тугаа зөвхөн орой өргөж, монгол бөөгийн тухай баримтад киногоо гаргаж сонирхуулсан билээ.
Энэхүү арга хэмжээнд монголоос хоёр бөө оролцсон юм. Эх дэлхийнхээ төлөө энэ хүртэл зүтгэж яваа улаач нараараа бахарханам. Шүүмжлэлтэй хандахад манай бөө нар нэгдсэн тахилгад оролцохын хамт онгод, сахиусаа хийж байгаа зорилготой уялдуулахыг аль болохоор хичээх хэрэгтэй юм. Гэтэл манай бөө нар хуяглан бөөлж, сахиусаа залангуутаа иргэд оролцогчдын төөргийг үзэж, бөөлөлт хувийн шинж чанартай болгож, зохион байгуулагчид сануулга өгч, сахиусаа буулгахаа хүчээр болиулахад хүргэж байлаа. МБНЭ-ийн дүрэм, журамд зааснаар нэгдсэн тахилгын үеэр хувь хүнд зориулсан зан үйл хийхийг хориглодог юм. Энэ бол манай байгууллагын улаач нарын хувьд тогтсон зүйл билээ. Монгол бөөгийн ёс зүйд “бусдын онгодыг хүндэтгэж, өөрийн онгодыг дээдлэх” ёсон бий билээ. Манай залуу бөө нар энэ мэтчилэн олон зүйлд суралцах зайлшгүй шаардлага байгаа юм. -
Хоёр. ОЛЬХОН БА БӨӨГИЙН АРАЛД АЯЛАВ.
Усьт-Ордынскийн зам салах уулзвар дээр хуримаа хийж яваа залуусын дурсгалын зураг авалттай таарсан юм. Энэ өдөр харьцангүй автомашин цөөхөн байж, зам ачаалал багатай чөлөөтэй байсан. Уудам хөндийгөөр давхисаар Баяндай тосгонд ирж, зам урагш эргэж, байгаль нуурыг зорилоо. Нилээд өндөр давааг даваад хоёр уулын дундуур уруудсаар ой мод шувтрангуут монголын нутагтай тун төстэй замаар орж явчихав. Косая степ, Еланцы тосгоныг дайраад Сахортагийн усан боомтод ирж дугаарлан зогсов.
Биднийг дугаарлаж байх мөчид хятадын жуулчдын дөрвөн машин дайрч, усан онгоц дугаарлан хүлээж байгаа олны эгдүүг хүргэв. Тэд шууд онгоцгнд ачихыг шаардаж, дугаарласан олон дэг журам сахихыг хятадуудаас шаардан тэрүүхэндээ маргалдаан үүсгэв. Хятадын цэргийн хээрийн хувцасаар гангарсан залуу гол дүрд “тоглож”, орилож чарлаж, цугларсан олны энгдүүцэл төрүүлнэ. Хаа нэгтэй дугааргүй дайрч сурсан дээрэлхүү, ойворгон зан орос иргэдийн дургүйг хүргэнэ.
Улмаар нэг удаагийн усан онгоц машин ачилгүй явж, маргаан ширүүсэв. Оросууд тэвчээртэй хандаж, зохицуулахыг хичээсэнд хятадууд үл зөвшөөрч дайрч байлаа. Хятадууд ирээд дугаарласан бол “асуудал үүсэхгүй байсан. Тун удалгүй ир бүрэн хуягласан цагдаагийн машин ирж, араас нь цагдаагийн нэмэлт хүч ирэв. Одоо хятадууд номхорч, дэс дугаарт орж завинд сууцгаасан. Хаана ойворгон зан хүний анхааралд өртөж, асуудлыг хурцатгаж, хүмүүс хоорондын зөрчил үүсгэж болохыг энэ явдал харуулж байлаа.
Усан онгоцонд суусан бид нөгөө эрэгт бууж, цааш хөдөллөө. Ольхон аралын Хужирт тосгон хүртэл 36 км зам бол манхайханы хэлдгээр “там”-ын зам байлаа. Орой болсон хойно Хужиртад ирээд өмнө жилүүдэд байрлаж байсан газартаа майханаа барьж, эхний шөнөө амарлаа.
Өглөө босоод бид хоолоо идсэний дараа тахилга хийх газрыг хайсан юм. Ольхоны арлын тэнд явж байсан зайрантай таарч бид тахилга хийх газарт очсон билээ.
Нэгдсэн тахилга өндөрлөнгүүт бид Ольхон аралын Хужирт тосгоны байдалтай танилцсан юм. Ирсэнээс хойш энд цөөнгүй барилгууд баригдаж, бас ч гэж үзэмж нь сайжирч, үйлчилгээний газрууд нэмэгджээ.
БУРИАД БӨӨГИЙН ӨЛГИЙ НУТГААР АЯЛАВ. Нэг. Эрхүү хотод
Эрхүү муж (оросоор Иркутская область, буриад кирилээр Эрхүү можо) бол Сибирийн холбооны тойрогт багтдаг, Оросын холбооны наян гурван махбод, дөчин зургаан мужийнх нь нэг болсон 774,846 км² газар, 2,422,026 оршин суугчтай нутаг юм. Төв нь Эрхүү хот.
Тус муж Орос улсын хэмжээнд газар нутгийн хэмжээгээр 5-рт орох ба улсын нийт газар нутгийн 4.6% эзлэх ба дэлхийн цэнгэг усны томоохон нөөц бүхий “Байгал” нууртай ойрхон оршино. Газар нутгийн өмнөд хэсэг нь тайгын бүсэд орших ба нийт ойн 80% нь нарс, шилмүүс мод байдаг.
Эрхүү хот нь Дорнод-Сибирийн эртний хот юм. 1661 онд Иркут гол Ангар мөрөн рүү усаа цутгадаг тэр газарт казакийн суурин сууриа тавьжээ. Сууринг Иркутский гэж нэрлэсэн аж. Хэдэн жилийн дараа уг сууринд хотын статуст олгож, тамга, сүлдтэй ч болжээ. Эрхүү хот байгуулагдсан үеэсээ эхлэн нутгийн хүн амын орлогын гол эх үүсвэр болсон худалдаа наймааны хот байлаа. Учир нь үүгээр Европоос Хятад, Монгол руу явах худалдааны зам өнгөрч байсан. Эрхүү хот хурдан түргэн өргөжин тэлсэн ба 100 жилийн дараа албан ёсны Сибирийн нийслэл хот болж хувирсан түүхтэй юм.
Эрхүү хот бол монголчуудын нэгэн үеийн улс төр, нийгэм, эдийн засаг, эмнэлэг үйлчилгээний боловсон хүчнийг бэлтгэж, монгол улсын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан хот билээ.
Хотын төв болон үйлчилгээний хэсгээр аялал хийж гурван өдрийг энд өнгөрүүлсэн билээ. Хотын өөрчлөн байгуулалтын талаар фото мэдээлэл уншигч олонд илүү ойлголт өгөх болов уу.
