Category: Үйл явдлын тойм

  • ЦАГААНУУР СУМАНД УЛААЧ НАРТАЙГАА УУЛЗАВ.

    Монгол бөөгийн тэргүүн зайран Төмжий өөрийн галын болон шавь нараа цуглуулан уулзсан. Монгол бөөгийн тухай болон зэргэлдээ суманд хийгдсэн бөөгийн холбоотой мэдээ, мэдээллүүдээ танилцуулсан.
    Харин Монгол бөөгийн их зайран Моко өөөийн гэртээ хүлээн авч шавь нараараа МБНЭ-ийн гишүүдийн эгнээн өргөжүүлж, монгол бөөгийн байгууллагуудын хөгжил дэвшил, бөөгийн зан үйлийн талаар дэлэгрэнгүй ярилцаж, санал бодлоо солилцож, хамтран ажиллах боломж, бололцоогоо зөвшилцлөө.
    Мөн 2020 онд Хөвсгөл далайд хийгдэх “Мөсний баяр”-ын арга хэмжээнд оролцох талаар ярилцсан билээ. Энэ арга хэмжээнд Хөвсгөл аймгийн нутагт амьдардаг бөө нар идэвхтэй оролцож, хамтран ажиллах асуудлыг хөндлөө.
    Галын тахилгын үеэр монгол бөөгийн уламжлалыг авч яваа, бөөгийн түүхэнд мөрөө үлдээсэн зайран Б.Эрдэнэ-Очир, С.Ганбат, удган Сайнцэцэг нарт мөнх тэнгэрийн төлөө “шонхор” медалиар шагнасныг гардуулсан билээ.
    Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд ажиллах явцад гадаадын жуулчид болон судлаач 20 гаруй иргэдтэй уулзаж ярилцлаа.
    МБНЭ-ийн удирдах бүрэлдэхүүн томилолтоор ажиллах явцдаа гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж чиглэлээр идэвхтэй ажиллаа.

     djmedia:180
  • ХОЁР МЯНГАН “ЦАА”-НЫ БАЯРТ ОРОЛЦООД ИРЛЭЭ.

    Түүхч О.Пүрэв. “Монголын феодлын бутрал болж, Монголчууд баруун, зүүн өмнөд гзж салан тусгаарлаж байсан дайн хямралын үед түүнийг зогсоож, бүх монгол туургатан нэгдэх болтугай гэсэн санаагаар Чингисийн дотны хүн энэ овоог босгосон байж болох юм” гэж үзсэн байдаг. Үүнээс үзвэл эл овоог аль ХҮ1 дугаар зууны үед босгосон бололтой. “Дархадын улаан түүх” гэдэг түүхэнд Халхын Автай хааны хуү Цэнгүүн баатар хун тайж эцэгтэйгээ эвдрэлцээд  нутагт азарга цагаан адуутай ирж нутаглах гэж анх Өлийн давааг давахдаа 13 овоо босгосон хэмээн бичсэн байсан гэж өвгөчүүл хуучилж байсныг О.Пүрэв багш сонссоноо бичсэн байдаг. Энэхүү бичвэр Зөөлөнгийн хүрээнд хадгалагдаж байгаад үрэгдсэн гэж үздэг. Арван гурван овоо босгосон нь 13 монголын туг сүлдийг онголж тахисан хэрэг гэж дархадууд үздэг байжээ. Өлийн арван гурван овоог 1990-ээд оны эхээр сэргээн засч. эргэн тойрон модон хайс барьж. голын том овоонд идээ будаа өргөх. зул барих, арц хүж асаах тусгай тавцан зассан байна.
    Бид Цагаан нуур суманд очиж, сумын төвийн ард байрлах толгойн өмнө тусгайлан заасан байрлал болох цаатнуудын отго, галын тахилгын дунд байрласан болно. Бороо хур их орж байсантай холбоотой эсвэл зохион байгуулалт муутай байсных юмуу хөтөлбөр тодорхойгүй байлаа. Цаатангууд бидэнтэй уулзаж, биднийг хуурч цаатай хамт энд авчирлаа хэмээн, сумынхаа засаг даргад гомдож байгаагаа илэрхийлж байлаа.  Наадмын үеэр тува буюу цаатан ардын уламжлалт зан үйлийг харуулсан үзүүлбэр, цааны уралдаан, урлагын тоглолт, үндэсний бөхийн барилдаан болсон. Өвөрмөц зүйл бол цааны поло тэмцээн байсан. Хилийн цэргийн застад хариуцан зохион байгуулж байгаа бололтой, шүүгч нар нь цэргийнхэн байлаа. Ураг барилдах, голд цаа шахах, цаатай сайхан хос шалгаруулах зэрэг хөтөлбөртэй байсан хаа болсон нь мэдэгдсэнгүй. Хамгийн гол нь цаа өсч 2000 давсан амжилт энэ наадмын онцлог байлаа.
    Наадмын дараа сумын төвөөр энд тэндгүй согтуу хэвтэх хөлчүүрхсэн хүмүүс наадам болсныг илтгэн хоцорсон. Архи уудаг үе байсан гэхдээ бид энэ үеийг ардаа орхисон. Харин энэ суманд байгаа шиг “хавтгай согтуучууд”-ыг монголын бусад газраас хаанаас ч олж харахгүй билээ.
                                 Д.Хүрэлбаатар

     
  • Монгол хүн Хойд туйлд ханаа шийрлэлээ

    Хойд туйлд монгол залуу монгол дээлээ өмсөн аялж, төрийн далбаагаа мандуулж, монгол гэрээ барин тухалжээ. Уржигдар Enkhsaruul Johannes Enkhsaikhan (http://facebook.com/enkhsaruul.enkhsaikhan) өөрийн нүүр номондоо энэ тухайгаа  мэдээ зураг оруулсан байна. Тэрээр зохион бүтээгч Д.Батсуурийн бүтээл “Аянчин” эвхдэг гэрийг аялалдаа хэрэглэж, Хойд туйлын хөрсийг монгол гэрийн дугуй буйраар тамгалсан нь монгол бахархлын бас нэгэн бодит жишээ юм.
     
    “Аянчин” эвхдэг гэрийг зохион бүтээгч Д.Батсуурь 2006 онд зохион бүтээж, мөн ондоо зохиогчийн эрхээ баталгаажуулснаас хойш тасралтгүй үйлдвэрлэж байгаа юм. Нүүдэлчдийн хэдэн мянганы түүхтэй үндсэн сууц гэрийг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн эвхээд суудлын тэрэгний тээшинд өлхөн багтдаг, задлаад барихад стандарт жижиг 4 ханатай гэрийн хэмжээтэй гэр байх аргыг бодож олсон нь  инженерийн цоо шинэ шийдэл байв.
    duuren.mn
     
  • ХАР ЗҮРХНИЙ ХАР НУУРЫН ТАХИЛГЫН ХӨТӨЛБӨР

    2019 оны 7 дугаар сарын 6-ны өдөр
    12.00-16.00 Бүртгэл, чөлөөт бөөлөлт,
                        Дээд цэцийн хуралдайн 61 дүгээр хуралдаан
    18.00-21.30 Эрдэм шинжилгээний хуралдаан
    21.30-22.30 Баримтат кино үзэх
    -Байгаль далай, Бух ноёдын хээрийн онгонд залбирсан нь.
    -Хөвсгөл аймгийн Галт суманд зохион байгуулсан тахилга  
    -Хөвсгөл аймгийн Эрдэнэ хайрханы Тахилга
    -ОХУ-ын Бөөгийн Буриадын “Дээж” байгуулагын тахилга
    -ОХУ-ын Бөөгийн Буриадын “Хаан тэнгэри” байгуулагын бөөгийн сүмийн нээлт
    22.30- Галын наадам. Дорнод аймгийн бөөгийн хүрээлэн, Монгол бөөгийн зайран Б.Нарангэрэл
    2019 оны 7 дугаар сарын 7-ны өдөр
    8.00-9.00 Их эзэн Чингис хааны ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх тахилга
       Орхон аймгийн бөөгийн хүрээлэн. Монгол бөөгийн Тэргүүн удган Нанжаа
    9.00-10.00 Хар зүрхний хайрханы тахилга
       МБНЭ-ийн Залуучуудын зөвлөл. Монгол бөөгийн удган Оюунтуул
    10.00-11.00 Хөх нуурын тахилга
       Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэн, Монгол бөөгийн удган Мөнхбүрэн
                     ХААЛТЫН АЖИЛЛАГАА
     
  • МОНГОЛ БӨӨГИЙН ХАМТЛАГУУД ТЭРГҮҮН ШАГНАЛ ХҮРТЭВ


    “Дээлтэй монгол” наадмын энэ жилийн шагналыг монгол бөөгийн хамтлагууд хүртсэн байна. Монгол бөөгийн зан үйлд бөө хүн хуягаа онгодын гэрээс огт гаргадаггүй, зөвхөн бөөлөх үедээ хуяг дуулгаа өмсдөг, хуягаа байнгын чөлөөтэй өмсдөг зэргээр ангилдаг. Хуягаа байнгын чөлөөтэй өмсдөг бөө нар “Дээлтэй монгол” наадмын үйл ажиллагаанд оролцож ийнхүү шагналыг нь хүртсэн байна. 
    Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястаны дээл хувцас, эдлэл хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол” наадмыг жил бүр Улсын их баяр наадмын өмнө уламжлал болгон зохион байгуулдаг юм. 
    Наадмыг Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нээж хэлсэн үгэндээ, Монгол түмний өв соёл, язгуур урлал, уламжлал, оюун санааны илэрхийлэгч Монгол дээл хувцсаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй “Дээлтэй Монгол” наадам дэлхийд данстай, Монголын соёл урлагийн томоохон үйл ажиллагаа болон өргөжин дэлгэрэхийг ерөөсөн юм.

  • ХОЁР ЗУУН ЖИЛ УЛАМЖЛАН ТАХИЖ ИРСЭН ОВООНЫ ТАХИЛГА БОЛЛОО Хоёр. Овооны их тахилга

    Бидэнд байгаа мэдээгээр энэхүү тахилгийг хийдэг улаач нарын нэрийг судалж үзвэл нутгийн зайран Батцагаанаас эхлэн Цэгмид зайрангаар уламжлан Ванданзондов зайран овооны тахилгийг хийж ирсэн бөгөөд энэ цаг үед Монгол Бөөгийн их удган Жавзансүрэн үргэлжлүүлэн хийх түүхэн үүрэг ноогджээ.
    Овооны өвөрт байх өвөлжөөнд овооны тахилгад оролцох иргэд цугларч, мотоцикль, машин, явганаар уулын оргил өөд өгсөв.
    Жин үдийн морин цагт Овооны их тахилга эхэллээ. Тахилгад Монгол бөөгийн их удган В.Жавзансүрэн толгойлон бөөллөө. Овоог тойрон байрлаж Монгол бөөгийн удган, зайран, Ц.Мөнхбүрэн, Ч.Одсүрэн, Бямбаням, Н.Ганхуяг, Баяртогтох, М.Түм…, Олонбаяр , Г.Ганчимэг, Батцэцэг , Г.Ганхуяг, Батчулуун, Амаржаргал нар дэмжиж бөөллөө.
    Овоон дээрээс уулс, уулс хоорондын хөндий, голын эрэг даган буусан малчдын гэр тод харагдах ажуу. Наадам болох талбайд түмэн олон цугларсан харагдана.

  • ХОЁР ЗУУН ЖИЛ УЛАМЖЛАН ТАХИЖ ИРСЭН ОВООНЫ ТАХИЛГА БОЛЛОО Нэг. Галын тахилга

    Даваа даваад уруудаад үйлчилгээний төвд очих бөгөөд ямарч цаг үед давааны орчимд аялагчидад үйлчилэх төвүүд бий болжээ. Даваанаас цааш бид уруудсаар хэдэн гол гатлаад Галт сумын наахан голын гүүрээр гарч сумын төвд очив. Сумын төвийг өнгөрч Бумбат, Харцадын бэлчэрт тусгайлан бэлдсэн гэр, байрлалд очлоо.
    МБНЭ-ийн төлөвлөлтийн дагуу Хөвсгөл аймгийн Бөөгийн хүрээлэн Галт сумд хийгдэх уламжлалт овооны тахилга зохион байгуулахад бэлэн болсон байлаа. Монгол Бөөгийн их удган Жавзансүрэн түүний шавь нарын идэвхитэй оролцоотойгоор энэхүү тахилга амжилттай бэлтгэгдсэн байна.
    Биднийг очих үед овооны тахилгийн эхлэл галын тахилга хийгдэхээр бэлтгэл нь хангагдсан хүлээж байлаа. Хөвсгөл аймгийн Галт сумын Бумбат, Харцат голын бэлчирт галын тахилгыг хийхээр бэлджээ. Эрт үес эхлэн Цагаан овоо, Бүртийн булуу овооны тахилга олон жил тасралтгүй хийгдэж ирсэн учираас бүрэнхий болонгуут нутгийн зон олон тал талаас хуран цугларч энэ жилийнхээ овооны баяр галын тахилгад орхоор хуран цугларав.
    Чулуугаар гортиглон зассан талбайд галын тахилгаа чандмань хэлбэрээр бэлтгэжээ. Эрт үеэс уламжлан ирсэн халх жаягаар хийх галын тахилга эхэллээ. Нутгийн зон олон галын тахилгийн зүүн хэсэгт дэг журамтай байрлалаа эзлэн залбирал үйлдэн тахилгаа дэмжих ажээ.
    Галын тахилгийг Монгол бөөгийн их удган Жавзансүрэн толгойлон бөөлж, шавь нар Ц.Мөнхбүрэн, Ч.Одсүрэн, Бямбаням, Н.Ганхуяг, Баяртогтох, М.Түм…, Олонбаяр , Г.Ганчимэг, Батцэцэг , Г.Ганхуяг, Батчулуун, Амаржаргал нар дэмжиж бөөллөө. Тус тахилгад Монгол бөөгийн тэргүүн удган Үүрийнцолмон урилгаар оролцлоо. Галын тахилгад онгодууд бүтэн дүүрэн орж ирж баясаж сайхан боллоо.

     

    djmedia:156

     

  • “Монголын Тэнгэр үзэлтнүүдийн нэгдсэн холбоо” ТББ байгуулав

    Үүсгэн байгуулагдаж буй шинэ холбооны үйл ажиллагаанд оролцох, хамтран ажиллах хүсэлтэй Монгол улс орноо гэсэн сэтгэлтэй, тэнгэр үзэлтэй хэнд ч үүд хаалга ямагт нээлттэй байх ажээ.
    Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн (Шашины төв байгууллага) хамт олон шинээр байгуулагдаж буй “Монголын Тэнгэр үзэлтнүүдийн нэгдсэн холбоо ” ТББ-д ажлын их амжилтыг хүсэн ерөөж байна.

  • Т.Батбаяр: Эзэн хааны удмын хүн ургийн бичгээ надаар хөтлүүлсэн

    -Ургийн бичгийн программ зохиох болсон шалтгаан юу вэ. Ингэхэд угийн бичиг, ургийн бичиг гэж хоёр янзаар бичээд байдаг. Аль нь оновчтой вэ?
    -Эрт цагт айл бүр “Угийн бичиг”-тэй байсан гэдэг. Угийн бичгийг айл бүрийн ууган хүү хөтлөн үр удамдаа уламжлуулж ирсэн нь ураг удмаа цэвэр ариун байлгах ганцхан зорилготой. Харамсалтай нь сүүлд энэ уламжлал хаягдан бараг мартагдсан. Үүнээс болж монголчууд ураг удмын түүхээ мэдэхээ байж, үндэс угсаагаа танихгүйд хүрснийг залруулан хүн бүр эцгийн нэрээс гадна ураг удмын нэрээр овоглож эхэлж байна. Тэр сайхан уламжлал сэргэх үеэс би өөрөө угийн бичгээ хөтлөхөөр шийдсэн юм. Өөрийн аав ээж, төрсөн гэр, ах дүүсээс эхлэн ургийн бичгээ хөтөлж эхэлсэн. Авга, нагац, өндөр өвөг рүүгээ ороод олон салаалаад эхэлмэгц ургийн бичиг хөтлөхөд хүндрээд эхэлдэг юм билээ. Хүн бүрт тохиолдож байгаа энэхүү бэрхшээлийг хэрхэн хялбаршуулж болох вэ гэж бодсон. Тэгээд л өөрийн мэргэжилдээ тулгуурлан программ бичсэн дээ.
    Бичлэг нэршлийн хувьд ургийн бичиг, угийн бичгийн аль алийг нь хэрэглэж байгаа. Уг нь бол угийн бичиг юм билээ. Гэхдээ ургийн бичиг гэхнээ ч буруудахгүй. Учир нь ураг бүрэлдэн бий болох үеэс хүний зам мөр тавигдаж байдаг онцлогтой.
    -Таныг программ хангамжийн мэргэжилтэй гэж ойлголоо. Ургийн бичгийг түүх, гэр бүл судлаач, сэтгэл судлаач нар илүүтэй сонирхдог болохоор таныг тэдний нэг болов уу гэж бодож байлаа?
    -Би программист. Эрхэлдэг ажил маань ураг удмын бичгээс тэс өөр боловч би гэр бүлийг сонирхон судалдаг болохоор энэ программыг бүтээхэд их дөхөм байсан. Ер нь угийн бичиг бол Монголын ард түмний бүтээсэн аугаа соёлын нэг хэсэг юм. Ах дүү, төрөл саднаа мэдэн гал голомт, өмч хөрөнгөө хэндээ уламжлуулах, ах зах, эгч дүүгээ хэрхэн хүндлэх, удам угсаагаа хэвийн цэвэр ариун байлгах олон асуудлыг шийддэг түүхэн судар нь угийн бичиг байжээ. Монголчууд Манжийн эрхшээлд орох үеэс ургийн бичгээ хөтлөх нь бүдгэрч эхэлсэн байдаг. Хожим нь Ардын хувьсгалын дараагаар буюу 1925 онд овог хэрэглэхийг бүрмөсөн болиулсан юм билээ. Энэхүү алдааг засч залруулах шийдвэрийг 1997 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр гаргасан. Монгол Улсын Засгийн газрын 17 дугаар тогтоол гарснаар монголчууд удмын овгийг хэрэглэх болсон.
    Өнөөдөр дэлхий дээр хамгийн олон хуваагдсан үндэстэн бол Монгол гэж судлаачид үздэг. Халимаг, буриад,өвөрлөгчид, шинжаан уйгарын торгууд, цастын монгол, хазара монгол гээд тоолбол таран бутарсан монголчууд их. Хилийн чанад дахь монголчууд маань Монголын овог удмын хөх толбот гарвал шинжээ хэвээр нь хадгалахыг илүүтэй эрхэмлэж ирсэн байтал нутагтаа бууриа сахиж үлдсэн бид овог удмаа мэдэхгүй сууж болохгүй билээ. Тэгэхээр Монголчууд мөнхөд оршиж байгаагийн баталгаа бол угийн бичиг юм
    .-Таны зохиосон программаар угийн бичгээ хэдэн үеэр хөтлөх боломжтой вэ. Ер нь монголчууд есөн үеэс дээш бол ураг барилдаж болно гэж үздэг байсан биз дээ?
    -10 дахь үеэс цус ондоошдог гэж үздэг. Тиймээс хүн есөн үеэ мэдэж байхад цус ойртох аюул үгүй. Манай программыг ашиглан хэдэн ч үеийг багтаасан угийн бичиг хөтөлж болно. Алтан ургийн удмын нэгэн хүн надад хандаж 50 гаруй үеийн угийн бичгээ хөтлүүлж байсан. Бөртэ чоно, Гуа маралаас эхлээд Баянмөнх хааныг хүртэлх угийн бичгийг нь би хөтөлж өгсөн. Тэрхүү угийн бичгийг бид программ авсан хүн бүрт дагалдуулан өгч байгаа.
    -Сонирхолтой юм. Тэр хүн хэн байсныг хэлж болох уу. Өөрийгөө Алтан ургийнх гэж хэлэх хүн маш олон байдаг. Мөн эсэхийг хэрхэн ялгана гэсэн үг вэ. Танд хандсан хүн Баянмөнх хаанаас хойшхи үеийн угийн бичгээ яагаад хийлгээгүй юм бол?
    -Тэр хүнд эртнээс уламжилж ирсэн угийн бичиг нь байсан. Тэр хүнд Чингис хааны бичсэн Их засаг хууль хүртэл байдаг юм билээ. Маш сонирхолтой ховор баримт дэлгэсэн тэр хүн өөрийгөө нийтэд зарлахыг хүсэхгүй байгаа. Одоо гадаадад ажиллаж амьдардаг хүн л дээ. Баянмөнх хаанаас хойшхи үеийн угийн бичгээ хөтлүүлсэн. Гэхдээ бидэнд үлдээхийг, нийтэд мэдээлэхийг зөвшөөрөөгүй.
    -Ураг удмын бичигтэй холбоотой өөр ямар сонирхолтой баримт танд байдаг вэ?
    -Баримт бол цөөн дөө. Харин сонирхолтой мэдээллүүд бол бий шүү. Жишээ болгож сонирхуулахад 1970 онд Оросын нэрт удирдагч В.И Лениний мэндэлсний 100 жилийн ой болоход Ленинийн эхийн тухай ном, гарын авлага их элбэг, харин эцэг Ульяновын тухай гарын доор ашиглах материал цөөхөн байна. Энэ нь ямар учиртай вэ гэхээр тэр үеийн зөвлөлтийн зарим судлаач, мэргэжилтнүүд Лениний эцэг нь халимаг угсаатай, Монгол гаралтай хүн байсан учраас зөвлөлтийн төр засаг өөрийнхөө удирдагчийг Монгол гаралтай хүн байхыг сайшаахгүй байсантай холбоотой хэмээн хариулсан тохиолдол бий. Мөн Сүхбаатар аймгийн Дарьгангачуудын удам гарвыг сонирхон судалсан хүмүүс Дарьганга бол бие даасан ястан биш гэж үздэг юм билээ. Дарьгангын хошуунд дархад, баяд, урианхай гэх мэт Монголын олон овог, аймгаас ирж суурьшсан байдаг. Яагаад гэхээр Манжийн хаан өөрийн хоньчин, адуучин гэх мэт сүрэгчинг бий болгохдоо Монголын олон овог, удмын хүмүүсийг авчирч сууришуулжээ. Үүнээс харахад Дарьганга хошуу бол Монголын олон овог, ястны цус холилдсон нутаг юм. Дарьгангачуудаас сэргэлэн, ухаалаг шилийн сайн эрс, олон эрдэмтэн, яруу найрагч, зохиолч төрдөг нь бас үүнтэй холбоотой байж мэднэ. Мөн Манжийн төр Дарьгангачуудын ажлын хөлсийг цалин цагаан мөнгөөр бодож үнэлдэг байсныг дагаад мөнгөн урлал эрчимтэй хөгжсөн байдаг. Энэ мэт зүйлийг ч хүмүүс ургийн бичиг, удмын түүхэндээ багтаан бичих ёстой.
    -Өмнөх нийгмийн үед өөрийн намтраас гадна өвөг эцэг, төрсөн эцгийн буюу гурван үеийн түүх бичүүлдэг байснаас айл гэрийн эзэгтэй, эхийн талын мэдээлэл орхигддог байж. Энэ бол буруу гэж та хэлэх гээд байна уу. Нөгөөтэйгүүр амьдрал баян болохоор хүүхдээ бусдад үрчлүүлэх, өргөж авах, бутач хүүхэдтэй болох гээд олон л зүйлс тохиолддог. Энэ бүхнийг хэрхэн хөтлөх ёстой вэ?
    -Тэгэлгүй яахав. Орчин үеийн шинжлэх ухаанд хүний төрмөл шинж эцэг, эхээсээ 50 хувь, өвөг эцэг, эмэг эхээс 25 хувь, элэнц өвөг, элэнц эмэгээс 12.5 хувь өвлөгддөг гэсэн судалгаа, нотолсон байдгийг харгалзан эхийн талын мэдээллийг дэлгэрэнгүй оруулан ургийн бичиг хөтлөхийг эрдэмтэд зөвлөсөөр байгаа. Түүнчлэн ургийн бичиг, удмын түүхэнд харгалзах нэг чухал зүйл бол дагалдах мэдээллүүд юм. Тодруулбал дагавар, өргөмөл хүүхэд, хүж барилцсан төрөл садан, эцэг нь тодорхойгүй бутач хүүхдүүд, албан ёсоор гэрлээгүй үед өвөөгийнхөө гал дээр гарсан ач, зээ гээд бүхий л мэдээллийг тусгах нь ёстой. Тэр бүү хэл өвөг дээдэс нь ямар өвчнөөр өвдсөн, яагаад өөд болсон шалтгааныг хүртэл бичиж үлдээх нь чухал байдаг. Өргөмөл хүүхэд байлаа гэхэд төрсөн эцэг эх, өргөж авсан аав ээж бүгдийг багтаан бичих юм.
    – Залуус өрх тусгаарлах, үр удам бүрэлдэхээс бүх зүйлийн эх тавигддаг гэж та хэллээ. Ураг бүрэлдэх хүртэл утга учиртай байсан хэрэг үү?
    -Маш нарийн утга агуулга, нарийн учиртай байсан юм билээ. Гэрлэж буй хосуудын зохилдолгооноос эхлээд хэвлий дэх ургаа зөв бойжуулахаас тухайн хүний хувь тавилан эхэлдэг гэж үздэг байсан. Сүүлийн үед ургийн гажигтай хүүхдүүд төрөөд байгаа нь аав ээжийн зохилдолгоо, хоорондын харилцаа, сэтгэлзүйн байдал, хүүхэд олсон өдрийн өнгө, цаг агаараас хүртэл хамааралтай гэж үздэг. Тэргэл сартай болон сар битүү өдөр хүүхэд олохыг цээрлэдэг байсны дээр тэнгэрийн муухай өдөр, салхи шуурга, эцэг эх нь уур бухимдалтай үед олсон хүүхдийн авир ааш ширүүн байх жишээтэй. Нөгөөтэйгүүр сүүлийн үед ижил хүйстнүүд олшроод байгаа шалтгааныг Оросын нэг эрдэмтэн тайлахдаа “Хүмүүний хүйсийг төөрүүлдэг цаг мөчид хүүхэд олсонтой холбоотой. Тиймээс ижил хүйстнүүдийн эцэг эх буруутай” гэсэн байдаг.
    Хүүхэд төрсний дараа 10 нас хүртэл нь эцэг эхийн гар дээр өссөн хүүхэд овог удмаа таньж, зөв монгол хүн болон төлөвшдөг байжээ. Одоо бол өвөө эмээ дээрээ өссөн хүүхдүүд үеийнхнээсээ хэрсүү, амьдрах ухаанд суралцсан байдаг шүү дээ.
    -Зарим хүмүүс нэгэнт дээд үеэ мэдэхгүй юм чинь ургийн бичиг хөтлөх хэрэггүй гэж үздэг. Ийм хүмүүс яах вэ?
    -Дээд өвөг удмынхаа түүхийг мэдэх гурван арга байдаг. Нэгд гэвэл Үндэсний архивын газарт очиж, архив үзэх. Архивт ноёд, тайж угсааны хүмүүсийн талаарх баримт хангалттай бий. Эгэл ардын мэдээлэл хадгалагдаагүй болохоор хүн амын тооллогын материалаас үзэж болох юм. Архиваас мэдээлэл олохын тулд уйгаржин монгол бичиг мэддэг байх ёстой. Өвөг дээдсийнхээ аж төрж байсан нутаг хошууг хуучин нэршлээр нь мэддэг бол мэдээлэл цуглуулахад илүүү дөхөмтэй. Нөгөөтэйгүүр өвөө, эмээ, аав ээж нь хувьсгалт намын гишүүн байсан бол намын архиваас мэдээлэл авч болно. Энэ хоёрын аль аль нь боломжгүй бол өвөг дээдсийнхээ амьдарч байсан нутаг усны ахмад настнуудаас аман хэлбэрээр мэдээлэл цуглуулж бас болох юм. Ингэлээ ч баримт олдохгүй, эсвэл хайхаас төвөгшөөсөн байлаа ч өвөг дээдсээ мэдэхгүй гээд ургийн бичиг хөтлөлгүй үлдээх нь буруу юм. Хойд үеийнхэн, үр ач тань таныг мэдэж байх учиртай тул өөрийнхөө намтрыг ч бол бичиж үлдээх ёстой гэж би хувьдаа боддог.
    -Хүмүүс ургийн овог хэрэглэж эхэлсэн нь сайн талтай ч социализмын үед хүн бүр халх ястан гэдэг байсан шиг одоо бараг л бүгдээрээ боржигон овогтой болж байх шиг?
    -Боржигон овог хавтгайрч байгаа нь үнэний талтай. Уг нь бол овог гэдэг цус ойртохоос сэргийлсэн, удмын өвчин сэдрэхээс болгоомжилсон, ах дүү хүмүүс төрөл саднаа мэдэж байхад зориулагдсан байдаг. Түүнээс биш бүгдээрээ “Боржигон” овгийг авснаар их эзэн Чингис хааны хамаатан, төрөл садан болчихно гэсэн үг биш. Албан ёсны бүртгэлд “Боржигон” овогтой болчихсон бол жинхэнэ гарал үүслээ, өөрсдийн сайн мэдэх үеийн бусдаас ялгарах нэршлийг сонгон тодотгол хийсэн ч болно гэж эрдэмтэд тодотгосон байдаг. Жишээ нь “Боржигон-дархан”, “Боржигон-бичээч”, “Боржигон-уяач”, “Чойрын боржигон”, “Галшарын боржигон” гэх мэтээр тодотговол хожмын өдөр хүүхдүүд удам зүйн сөрөг нөлөөллөөс сэргийлэхэд тусална. 2010 оны хүн амын тооллогын үеэр ургийн овгийн статистикийг гаргасан байдаг. Уг статистикт Монголддавхардсан тоогоор 400 мянган ургийн овог бий гэж тэмдэглэсэн байна лээ. Овог сэргээх үед хүн болгон шахам боржигон овог авсан, эсвэл нэг бүлийн хүмүүс өөр өөр овог сонгосон зэрэг сөрөг тал бий. Үүнийг нэг мөр болгон цэгцлэхэд төр засгийн ч оролцоо чухал шүү дээ.
    -Ургийн бичгийг мод хэлбэртэй хөтөлдөг болохоор ургийн мод гэж нэрлэдэг юм уу. Яагаад мод гэж нэрлэсэн хэрэг вэ?
    -Хүний ураг удам гэдэг гэдэг өвөг дээдэс, эцэг эхээс үндэслэн ургадаг болохоор ургийн мод гэж нэрлэдэг болов уу хэмээн боддог. Ургийн бичгийг мод хэлбэрээр салаалуулан хөтөлдөгтэй ч холбоотой биз. Түүнчлэн ургийн бичгийг модноос гадна нар, цагираг хэлбэрээр ч хөтөлж болдог. Авга нагацаа тус тусад нь хөтөлсөн ч болно.
    -Авга нагац гэснээс бүүлийн үеийн залуус ураг төрлийн нэршлээ мэдэхгүй байх нь түгээмэл байна. Аавынхаа ахыг нагац гэх ч юм уу худ, хадмаа ч ялгахгүй байх нь бий?
    -Тийм ээ. Авга, нагац, бүл үеэлээ андуурах нь бүү хэл өвөө, эмээгийнхээ нэрийг өнгөрснийх нь дараа хөшөөний чулуунаас нь мэдэж авсан гэх яриаг ч сонсож л байлаа. Энэ бол тун харамсалтай хэрэг. Үүнийг одоо л зогсоохгүй бол улам л гүнзгийрнэ. Тиймээс бид ургийн бичгийн программдаа энэ бүхнийг нарийвчлан багтаасан.
    -Таны зохион программыг ашиглахад хэр хүндрэлгүй байж чадах уу. Компьютерийн мэдлэг муутай болон урьд нь ургийн бичиг хөтөлж байгаагүй хүмүүс ч ашиглах боломжтой юү?
    -Боломжтой маш энгийн, хэн бүхэн хэрэглэж болохын дээр дутуу дулимаг зүйл байвал засч сайжруулах боломжтой байдлаар зохиосон анхны монгол программ юм. Ургийн бичиг, удмын түүхээ хөтлөх нь өөрсдийн өвөг дээдэс, садан төрөл, тэдний ажил үйлс, амьдралын замналыг нь олж мэддэг. Тэгснээрээ хол, ойрын садан хүмүүс харилцан туслалцах, ядарснаа өргөн тэтгэх, ах захаа хүндэтгэх, баяр цэнгэл, уй гашуугаа хуваалцах зэргээр ах дүү, элгэн садны журмыг сахихад дөхөмтэй юм. Гэтэл өнөөгийн залуус маань тэр дундаа хоторон газарт төрж, өссөн ахимаг насныхан хүртэл ураг удмаа мэдэхгүй байна. Өвөг дээдсээ аль нутагт төрж өссөнийг мэдэхгүй, бүүр нэр алдрыг нь ч танихгүй үе хойч өсч торниж байгаа нь гашуун боловч үнэн. Тиймээс сар шинийн өдрүүдэд ураг төрлөөрөө уулзан золгохдоо ургийн бичгээ хөтөлж, настан буурлаасаа удам судрынхаа талаар сонсож, бичиж тэмдэглэхэд манай программ их дөхөм байх болно. Зөвхөн ургийн бичгээ хөтлөөд зогсохгүй хүн бүрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл үлдээх, зургийн цомгийг нь хадгалах, дурсамж бичлэгийг авах, дурсгалт эд өлгийг баримтжуулах зэргээр овог удмын мэдээллийн сантай болох боломжийг монголд түмэндээ олгож байгаадаа баяртай байдаг. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг urgiinbichig.mn сайтаас авч болох юм.
    Ярилцсан Д.ЦЭЭПИЛМАА

  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

    2012 оны 8 дугаар Улаанбаатар
    Алтай ханы Таванбогд уул болон Говь гурвансайхан уулын Их Тахилгат хайрханыг
    төрийн тахилгатай болгох тухай
    Баян-Өлгийн болон Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, хүсэлтийг дэмжиж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалт, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь :
    1. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг дэвсгэрт орших Алтай ханы Таванбогд уул, Өмнөговь аймгийн Хүрмэн суманд орших Говь гурван сайхан уулын Их тахилгат хайрханыг тус тус төрийн тахилгатай болгосугай.
    2. Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх төрийн ёслолыг цаашид 5 жилд нэг удаа үйлдэж байхаар тогтоосугай.
    МОНГОЛ УЛСЫН
    ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ