Category: Үйл явдлын тойм

  • Амарсанаагийн сүлд тугийг Алтайн уулсаас олжээ

    200 гаруй жилийн туршид Алтайн уулсын дунд хадгалагдсаар ирсэн байна. Түүхэн эх сурвалжийг үзвэл, Амарсанаа Орос руу зугтан явахынхаа өмнө гэр бүлийнхээ нандин шүтээний зүйлс, тэдгээрийн дотор цэргийн сүлд тугаа нүүдэллэж явсан газрынхаа нэгэн бууринд нуужээ. Домогт өгүүлснээр, алтайчуудын шүтээн болох Ӱч-Сӱмер гэдэг уулан дахь гурван толгод нурах үед буюу луу жил болоход эргэн ирнэ гэж Амарсанаа амласан аж. Амарсанаа Алтайд дахин төрөхөөр ирэх гэж буйг түүний “цагаан туг” гэдэг овгийн нэгэн бүсгүй дуулгах ёстой бөгөөд “чагандык” гэдэг нэртэй овог өдгөө Алтайд байдаг гэнэ.

    Амарсанаагийн овгийг “Цагаан тугийн хойдууд” гэдэг. Түүний холын садан болох Хойдын ноён Инэлчи гэгч Чингис хааны охин Сэцэйхэнтэй гэрлэжээ. Сэцэйхэн эцгийнхээ гэрээс инж болгон “цагаан сүлд”-ийг авчирсан бөгөөд үүнээс хойш Чингисийн сүлд туг хойдуудын ариун шүтээн болсон байна. Өдгөө хойдууд Алтай, Халимаг, Тува ба баруун Монголд амьдардаг.

    Алтайн уулсаас олдсон жад хэлбэртэй сүлд туг нь маш сайн хадгалагдаж ирсэн бөгөөд байлдааны тугийн үлдэгдэл хэсэг нь 35 см урт аж. Тугийг төмрөөр давтаж хийсэн бөгөөд түүний дээд хэсгийг доод талтай нь холбож буй саран хэлбэртэй хадуурыг зэсээр хийж, төмөр таваар суурьтай нь бэхэлжээ. Тугны хэсгүүдийг нэлээд зузаанаар алтадсан байна. Сүлд тугны доод хэсгийг зэсээр хийсэн ба түүн дээр бэхлэн тогтоосон адууны дэл сүүл нь ихэд өгөршсөн байжээ.

    Алтайн уулсаас олдсон сүлд туг нь Амарсанаагийнх мөн гэдгийг нотлох хэд хэдэн баримт бий. Тухайлбал, уг олдворыг Амарсанаагийн эзэмшилд байсан Алтайн уулсын өмнөд хэсгээс илрүүлсэн бөгөөд энэ нутаг нь Манжийн цэргийн эсрэг хийж байсан түүний тэмцэл тулааны түүхтэй шууд холбоотой юм. Энд алтайчуудын ярьдгаар “Амыр-Санаанын шибеези” буюу “Амарсанаагийн цайз” өнөөг хүртэл бий.

    Ойрдуудын уламжлал ёсоор, зөвхөн түмтийн ноён эсвэл цэргийг удирдаж буй хаан хүн л сүлд тугийг залж явах эрхтэй байсан аж. Түүхэн баримтуудыг үзвэл, Уулын Алтай, Тарвагатай болон Или голын сав газарт 1757 онд зөвхөн Амарсанаагийн удирдсан цэргүүд л томоохон тулаан хийж байсан бөгөөд тэдний тоо 10 мянгад хүрч байв.

    Ойрадын хаант улсын бүхий л түүхэнд, одоогийн БНАлтай улсын нутаг дэвсгэрт хааны сүлд тугийг залж явах эрхтэй хүн Амарсанаагаас өөр байгаагүй юм. Тэрбээр Алтайд байсныг гэрчлэх олон баримт Орос, Хятад, Казахстанд бий.

    Буриадын угсаатны зүйч Эдуард Демин Амарсанаагийн цогцсыг оршуулсан газрыг баримжаагаар тодруулаад байгаа бөгөөд “Ак Буркан” шашны байгууллагын төлөөлөгчид хэдэн жилийн өмнө уг газарт очиж байжээ. Одоо Амарсанаагийн сүлд тугийг эрдэмтэд судалж байна.

  • Бөө нар чуулж, Чингис хаанд хүндэтгэл үзүүлэв

    Хар зүрхний Хөх нуурт буюу одоогийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт Эзэн Чингис хааны ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа зохион байгуулав. Арга хэмжээнд Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн 2000 гаруй бөө оролцож, тахилга тайлгын зан үйл хийсний зэрэгцээ 2500 орчим тэнгэр шүтлэгтэн хүрэлцэн ирсэн юм. Ёслолын ажиллагаа “Галын тахилга”-аар эхэлж, нар буцах өдөр “Нарны тахилга”, “Хайрханы тахилга”, “Тэнгэрт айлтгал өргөх” зан үйлээр үргэлжилж, “Лусын тахилга”-аар өндөрлөсөн. Мөн арга хэмжээнд АНУ, Япон, Өмнөд Солонгос улсаас 20 гаруй төлөөлөгч, эрдэмтэн судлаачид урилгаар оролцсон байна. “Монголын мянга мянган бөө нэгэн тугийн дор нэгдэж, улс орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө чин шударга нэгэн санаагаар энэхүү арга хэмжээг зохион байгуулсан нь түүхэн томоохон үйл явдал боллоо” хэмээн эрдэмтэн судлаачид, гадаадын зочид төлөөлөгчид мөн тэнд хуран цугласан олон түмэн дүгнэсэн билээ. 

    Т.МАША

  • “МӨНХӨД ДУРСАГДАХ ДАЙЧИД” ХҮНДЭТГЭЛИЙН ЖАГСААЛ БОЛОВ

    Тус явган жагсаалд оролцогчид Офицеруудын ордны өмнөх “Монгол ард” эскадрилын хөшөөнөөс Маршал Г.К.Жуковын хөшөө гэсэн маршрутаар жагссан.
    Дараагаар нь Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ арга хэмжээг сурталчилж чадвал жилээс жилд оролцогчид өсөх хандлагатай байна. Эх оронч үзэл, ахмад үеийн баатарлаг дайчин алдарыг сурталчлахад энэ хүндэтгэлийн жагсаал маш ач холбогдолтой юм. Уг арга хэмжээ нь Аугаа их Эх орны дайны ялалтын 74 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа тул БХЯ, Хүчний байгуулагуудын төлөөлөл оролцсоныг эс тооцвол, ГХ-ийн сайд хоцордогоороо хоцорч, Улаанбаатар хотын удирдлагын түвшинд ач холбогдол өгөлгүй өнгөрөв.
    “Мөнхөд дурсагдах дайчид” жагсаалд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага, алба хаагчид, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн оюутнууд, Орос хэлний сургалттай сургуулийн багш, ажилтан, сурагчид, Халх голын дайн, Аугаа их Эх орны дайны ялалтад хувь нэмрээ оруулсан дайчдын үр сад оролцсон юм. Мөн цэрэг иргэний олон нийтийн байгууллага, МБНЭ-ийн төлөөлөл, залуучуудын байгууллага оролцлоо.
    Дээрх жагсаал Аугаа их эх орны дайны ялалтын баярын өдрөөр буюу жил бүрийн тавдугаар сарын 9-нд дэлхийн олон оронд зохион байгуулагддаг бөгөөд өнгөрсөн онд ОХУ-д болсон “Үхэшгүй мөнхийн хороо” хөдөлгөөнд оролцогчдын тоо 10 саяас дээш гарсан бол хилийн чандад нэг сая давж, 80 гаруй улс орныг хамарчээ.
    Б.Цэлмүүн

     

    djmedia:138
  • Ховд аймгийн төв талбайд 3000 гаруй бий биелээч бүжиглэнэ

    Ховд аймгийн ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, Хөгжимт драмын театр хамтран “Алтан өв” бий биелгээний гуравдугаар наадмыг энэ сарын 26-28-нд зохион байгуулахаар төлөвлөж байна.
    Тус наадамд Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, цэцэрлэгийн насны хүүхдүүд, насанд хүрэгчдийн төлөөлөл 3000 гаруй бий биелээч, соёлын өв тээгч, ардын авьяастан оролцох юм.
    Энэхүү наадам нь хамтлаг болон ганцаарчилсан төрлөөр болж, зохион байгуулагчаас өгсөн зааварчилгааны дагуу баруун Монголын бий биелгээг үзэгчдийн хүртээл болгоно. Мөн захчин, мянгад, торгууд, урианхай, дөрвөд, өөлд зэрэг ойрд угсаатны язгуур бий биелгээг бүжиглэх юм.
    Тус наадмын үеэр зураг авалт хийж, баруун Монголын бий биелгээг Генисийн номд бүртгүүлэх зорилт тавьж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.
    Ардын язгуур урлаг болох бий биелгээг сурталчлах, үндэсний язгуур бий биелгээний үндсэн намба төрхийг залуу хойч үедээ түгээн дэлгэрүүлэхэд наадмын зорилго чиглэж байна.

  • УДГАН ӨӨРИЙГӨӨ ТАНИЛЦУУЛАВ

    Мөнх тэнгэр болон улаачийн тухай нэвтрүүлгийн тухай товч мэдээллийг тавж байх болно.
    Өнгөрсөн долоо хоногт телевизрээр удган Х.Төвшинжаргал ярилцлага өгч, монгол бөө болон өөрийн онгод тэнгэрийн тухай ойлголтоо үзэгчдэд тайлбарлан танилууллаа.
    Мөн “Амьдралд ойр монгол зарим дом Засал” болон бусад бүтээлүүдээ тайлбарлаж өгнө лээ.

  • Уул усны нэхэл, овоо тахилгын тухай ярилцлага өглөө.

    “1-р суваг” телевизорт болсон ярилцлагад оролцлоо. 

    “1-р суваг” телевизорт оролцохдоо “Уул усны нэхэл, овоо тахилгын тухай” сэдвээр үзэгчдэд тайлбарласан таниулсан ярилцлагыг өгсөн байна.

  • Тэргүүний анчин нэрэмжит буудлагын тэмцээн болов

     

    Тэмцээнд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг болон зэргэлдээх сумдуудаас нийт 250 гаруй хүн, 100м, 250м, 350м гэсэн 3-н төрлөөр оролцлоо.  

    Үүнээс 1-р байрыг 28 оноогоор Баянхонгор аймгийн харяа Батэрдэнэ, 2-р байрыг 27-н оноогоор Эрдэнэдоржын отгон хүү аймгийн Бат өлзий сумын харяа Мянганбаяр тус тус эзлэв.

    Энэхүү тэмцээнийг Монгол бөөгийн Зайран С.Баяржаргал зохион байгуулцсан бөгөөд оролцсон нийт нутгийн зон олон болон нийт оролцсон хүмүүсдээ талархал илэрхийлэе.

                                Б.Цэлмүүн

                                                                     

  • Э.Содномпилжээ дэлхийн дээд амжилтыг шинэчлэв

    Спортын төв ордонд үргэлжилж, эрэгтэйчүүдийн 105 кг-ын жинд “Рио-2016” паралимпын наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ дэлхийн дээд амжилтыг гурвантаа шинэчиллээ.

    Тэрбээр тэмцээний хэвтээ шахалтын төрөлд эхний оролтоор 242 кг шахаж, дараа нь 247, 252 кг-ыг өргөснөөр шинэ амжилтын эзэн болов. Э.Содномпилжээ өмнө 243 кг-ыг шахсан амжилтаар чансааг тэргүүлж байсан юм.

    Түүнийг Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга дасгалжуулж байгаа билээ.

    Улаачийг маань хөх мөнх тэнгэр ивээх болтугай.

  • Орхон аймагт ажиллав.

    Монгол Бөөгийн Их Дархан Удган Д.Батчулуун, Орхон аймгийн Бөөгийн Хүрээлэнгийн Тэргүүн, Монгол Бөөгийн Тэргүүн Удган Нанжаа, Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд нар уулзалт хийж, Монгол бөөгийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, МБНЭ-ийн зорилго, зорилтын талаар дэлэгрэнгүй тайлбарлаж, уулзалтанд оролцогчдын асуултад хариулт өглөө.
    Уулзалтад оролцсон Орхон аймагт амьдардаг олон Улаач нар Мөнх Тэнгэрийнхээ шүтлэгийн төлөө хамтарч ажиллахаа илэрхийлж, МБНЭ-д гишүүнээр элсэж байлаа.
    Я.Мөнгөн

     

  • ЕРӨНХИЙ САЙД МОНГОЛ ЦЭРГИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР СОНГОГДЛОО

    У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал нарын улстөрчдөөс гадна цэрэг, цагдаагийн дарга нар, ахмад алба хаагч зэрэг 950 гаруй хүн оролцож байна.

    Дөнгөж сая холбооны тэргүүнийг сонголоо. Нийт 950 төлөөлөгчийн 100 хувийн саналаар Монгол цэргийн нэгдсэн холбооны тэргүүнээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг сонгогдов.

    Монгол цэргийн нэгдсэн холбооны анхдугаар Их хуралаас бага хурлын гишүүнээр Зэвсэгт хүчний хурандаа Д.Жаргалсайханыг сонгосон байна.

    Монгол цэргийн нэгдсэн холбооны бүтэц зохион байгуулалтын хувьд тэргүүн болон Удирдах зөвлөлийн 31 гишүүн, Хяналтын зөвлөлийн таван гишүүнтэй байх аж. Холбооныхоо ээлжит Их хурлыг зургаан жилд нэг удаа, ээлжит бус хурлыг холбооны тэргүүний шийдвэрээр хуралдуулж байхаар тогтжээ.

    Холбооны зорилго нь залуу үед эх оронч үзлийг төлөвшүүлэн бодлого, үзэл баримтлалыг боловсронгуй болгох, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох чиглэлээр Монгол Улсын төр, иргэний нийгмийн байгууллагатай хамтарч ажиллан, дэмжлэг үзүүлэх гэж тодорхойлов.