Category: Үйл явдлын тойм

  • ТӨРИЙН ШАГНАЛ , ОДОН ХҮРТЭВ.

     

    Өмнө нь 2012 оны 5 дугаар сард Монголын бөө нар нэгдсэн тахилга хийж, эцэг өвгөдийн алтан өлгий болсон Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён уулын бүсийн хамгаалах бөөгийн зан үйлийг хийж байсан. Үүгээрээ МБНЭ-ийн нэгдсэн тахилга ялгаатай юм.
    Чингисийн талбайд бөө, удган, бас бус тэмцэгчид нийлж, Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уулын бүс дэх Гацууртын алтны ордыг стратегийн орд газар болгохыг эсэргүүцэж, туг далбаагаа намируулан, унжлага сагсуургаа харшилдуулсаар бөө, удганууд жагсаал хийсэн. Энэхүү улс төрийн арга хэмжээг удирдан зохион байгуулж оролцогчдын нэг нь “Онгодын хөх тамгат” халх-ойрад бөөгийн төвийн тэргүүн Н.Хишигжаргал байсан билээ.
    2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Эх орныхоо газар шороо, уул ус, байгалийн баялгийг хайрлан хамгаалах, бүрэн бүтэн байлгахын төлөө хийх монгол зан үйлийн талаар “Дэлхийн тэнгэр шүтлэгтний нэгдсэн холбоо” ТББ-аас мэдээлэл хийсэн билээ.
    Удган, зайрангууд “Эх орон газар шорооныхоо төлөө цохилох зүрхтэй хүмүүс байдаг. Тиймээс бид Монгол төрд шургалж өөрийн хар амиа хоохойлж, ард түмнийг хохироож, газар шороогоо малтсан 27 хүнийг цээрлүүлнэ. Эхний есөн хүнийг тэнгэрт мэдүүлнэ. Нартын хууль дийлэхээ байчихсан юм бол тэнгэрт мэдүүлнэ.” Хэмээн тунхагласан билээ. Энэхүү зан үйлийг сарын 21-22-нд шилжих шөнө үүрээр хийж байсан. Түүнд олон арван байгууллага нэгдэж байсан. Түүнийг зохион байгуулагчийн нэг нь “Онгодын хөх тамгат” бөөгийн төвийн тэргүүн Н.Хишигжаргал байсан юм.
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Онгодын хөх тамгат” халх-ойрад бөөгийн төвийн тэргүүн Н.Хишигжаргалыг “Байгаль дэлхийгээ хамгаалах, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлс”-эд оруулсан хөдөлмөрийг үнэлэн “Алтан гадас” одонгоор шагнажээ.

  • Увс аймагт ажиллав

    Энэ үеэр бөөгийн уг аваад цөөнгүй хэдэн жил болсон боловч босч чадаагүй залуучууд ирж уулзаж байлаа. Бөө болохоор шийдэж, найман багшийн нүүр үзэж, 15-н сая төгрөг зарцуулсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй, улмаар дээд сургуулиа хаяж, орон нутагтаа ирсэн. Энд ирээд ч зовлон үргэлжэлэж, ах дүү хамаатан садны дунд байх аргагүй болсон хөдөө суманд найз нэгнээ түшин амьдарч яваа нэгэнтээ ч уулзасан. Эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санааны зовлонд хэн нэгнийг учруулан байж бөөгийн нэр барьж, “хуурамч” уг босгодог бусармаг байдлыг халах цаг болжээ. Бид ийм асуудлаар МБНЭ-д мэдээлэл авдаг утас ажиллуулах шаардлагатай болсоныг цаг хугацаа харуулав. Бөөгийн нэр хүндийг унагааж байгаа тодорхой хүмүүстэй тэмцэх цаг нэгэнт болжээ.

     

     

    djmedia:113
  • ХОВД АЙМАГТ БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭНГ БАЙГУУЛАВ

    Ц.Лувсанлхама гэсэн нэртэй л байлаа. Бид хайсаар яваад түүнийг олж уулзсан юм. Эхлээд учир явдлаа танилцуулах гээд нилээд удаан ярилцлага болсон. Хувь хүн амьдралын зэрэгцээ, улаачийн үйлээ авч явах, дээр нь сонгуульт ажил хийх зэрэг нь хувь хүнээс их хүчин чармайлт шаардана. Түүнийг давж гарах нь цаг үеийн сорилт болон үлдэж байлаа.
    Тэнгэр үзэл, бөө мөргөлөө дэлэгрүүлэх зорилтын хүрээнд аймагт бөөгийн байгууллага байгуулахын тулд улаач нараа олох, улмаар зорилгоо ойлгуулж байгууллага байгуулах зорилт тавьж, аймгийн бөөгийн ажлыг Ц.Лувсанлхамад итгэж үлдээгээд аян замаа цааш үргэлжлүүлсэн билээ.
    Зарим аймагт хуралдаанаа хийж салбараа байгуулж, зарим аймагт зүтгэх хүнээ олж тавих төдийхнөөр ажил өрнөж, баруун аймагт ажилласан өдрүүд өнгөрлөө. Олон зүйл хувь хүний хүчин зүйл, зүтгэлээс шууд шалтгаална.

     

     

    djmedia:111
  • ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАВ

    гишүүн Ш.Энхбаярын шавь удган Оюунсувдаар Говь-Алтай аймгийн бөөгийн хүрээлэнгээр удирдуулахаар томилсон билээ.

    Аливаа арил үүрэг хүлээсэн хүнээс шууд шалтгаалдаг. Бид аймгийн төвд уулзалт хийхээр санал урьдчилан хүргүүлсэн боловч ажил хэрэг болж чадсангүй. Удган Оюунсувдад Монгол бөөгийн байгууллагын ач холбогдолын талаар чамгүй удаан ярьж, санал бодлоо солилцсон юм. Монгол бөөгийн байгууллагын салбараа аймгуудад байгуулах чамгүй хүнд даалгаврыг хэр чинээндээ биелүүлэх гэж зүтгэсээр, Говь-Алтай аймагт ажиллав.
    Бүх л аймагт, замын дагуу сумдын номын санд “Монгол бөөгийн ёс зүй”, Монгол бөө номыг хандивлаж явсан билээ. Цаас хүнд учраас нилээд овор ихтэй ачаатай хотоос хөдөлсөн юм. Говь-Алтай аймагт хэдэн зуун ширхэг номыг түгээхээр үлдээсэн билээ.

     

     

    djmedia:110
  • ЭМЭГТЭЙЧҮҮД, ЭРЧҮҮДИЙН БАЯРАА ХАМТРАН ТЭМДЭГЛЭВ.


    Өдрийн хоолны дараа ОХУ-ын бцриадаас ирсэн зочиддоо өнгөрсөн жил хийгдсэн хаврын Лусын тахилга, Байгаль нуурын Ольхонд хийсэн киног үзүүлсэн юм.
    Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндчилгээг Монгол бөөгийн их удган Отгонсүрэн дэвшүүлж баяр хүргэж оройны амралтын ажиллагааг эхэлсэн билээ. Оройн зоогоо “хорхог” хийж хүртэн, хамтдаа хөгжилдөн ярилцлаа.
    Цэвэр агаарт дуугаа дуулж, цэнгүүнд бүжиглэж баярын сэтгэлээр хөөрөлдөн нэгэн оройг өнгөрүүллээ. Нэг нэгнээ ойлгон, хамтарч нягтарч ажиллахад чөлөөт амралт боломж өгч байдаг.
    Энэ жилийн хувьд хоёр Нэгдсэн их тахилга, гурван орон нутгийн тахилга хийнэ. Энэ бүхэнд хамт олноороо сэтгэл нэгдэн хамтран ажиллахад та бүхний хүчин туслалцаа их билээ. Ийнхүү манай хамт олон хоёр баяраа нэгтгэн хамтдаа тэмдэглэж өнгөрүүллээ.
    Б.Цэлмүүн

  • “ЦЭРГИЙН АНДУУД-2019” УУЛЗАЛТ БОЛОВ

    Орчлон ертэнцөд өөрчлөн байгуулалт өрнөж, 90 оны эхээр, монголд ардын армийн олон анги нэгтгэлүүд татан буугдав. Олон мянган цэрэг эрс энгийн амьдралд шилжиж, шинэ цаг үед зохицон амьдрах болов.
    Энгийн амьдралд шилжигсэд улс орныхоо янз бүрийн салбарт хүчин зүтгэх болов. Засаг захиргааны сум, аймаг, хот, нийслэл, төрийн удирдлага, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэндийн салбарт цэргийнхэн орж ирэв. Сүүлийн 30 гаруй жил цэрэг эрсийн улс орныхоо янз бүрийн салбарт хувь нэмрээ оруулсан “алтан үе” болон өнгөрч байна. Ойрын хэдэн жилдээ цэргийнхэн бусдад нөлөөтэй цаг үе байх нээ. Энэ нөхцөл байал бидэнд “Цэргийн андууд”-д дахин, дахин уулзах болотж олгож байна.
    Монгол цэргийн өдрийг тохиолдуудан Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Цэргийн андууд” уламжлалт уулзалтаа энэ жил Буянт-Ухаа цогцолборт 1100 хүний хүлээн авалтаар зохион байгууллаа.
    ЦНДС үе үеийн төгсөгч, ажилчид, багш хамт хамны “Цэргийн андууд” уулзалт арга хэмжээнд оролцон, хамт олон, шавь нартайгаа уулзан нэг үдшийг өнгөрүүллээ.

    “Цэргийн андууд” уулзалт арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлж, УИХ-ын гишүүн, БХЯ-ны сайд Н.Энхболд мэндчилгээ дэвшүүлэв. Энэ арга хэмжээнд Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, Онцгой байдлын алба, Цагдаа болон дотоодын цэрэг, Төрийн тусгай хамгаалалт зэрэг төрийн цэргийн байгуулалтын бүрэлдэхүүн хамарсан байна.
    Энэ үдэш цэргийн албанд 41 жилийн турш хамтран зүтгэсэн олон зуун анд нартай гар барин мэндчилэх ховорхон хувьтай өдөр байлаа. Түүнээс цөөн хэдийг тодотгон бичиж байна.
    УИХ-ын гишүүн, БХЯ-ны сайд Н.Энхболдтай богинохон ярилцах боломж олдов.
    Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал бид хоёр БХИС-ийн Улс төрийн хэлтэст ажиллаж, нэг өрөөнд 2 жил хамт суусан цэргийнхэн.
    Хоёр амидаа таарч дурсгалын зураг татуулав. Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан бол монголын тэнгэрлэг хүмүний нэг билээ.
    Дэд хурандаа Лувсаннямтай 35 жилийн дараа уулзав. Тэр үед цэл залууханаараа хамтдаа алба хааж байжээ.
    Миний удирдлагад ажиллаж байсан цэрэгтэйгээ энд уулзлаа. Цэргийн сургуульд хамтдаа сурч байхдаа хэзээ нэг цагт би хурандаа, анд маань улаач болно гэж бодож байсангүй. Цэргийн сургуульд анд явсан Ганбаттай 40-н жилийн дараа уулзаж байна.
    Монгол Улсынхаа хилийг гурвантаа тойрсны хувьд отрядын дарга нар миний сэтгэлийн гүнд дотны андууд билээ.
    Цэргийн бидэнд амьдралынхаа бүтэн үеийг хамтдаа өнгөрүүлсэн андуудтайгаа учирна гэдэг ховор тохиох мөч билээ. Заал дүүрэн цугларсан олны ихэнхийг таних болсон минь Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, Онцгой байдлын алба, Цагдаа болон дотоодын цэрэг, Төрийн тусгай хамгаалалт, тусгай албад зэрэг төрийн цэргийн байгуулалтын бүрэлдэхүүнтэй харьцдаг ажил хийж байсны үр дүн юм.
    Д.Жаргалсайхан

     

     

    djmedia:107
  • Баянхонгор аймагт МБНЭ-ийн гишүүн нэг зуугаар нэмэгдэв.

    удалгүй халуун дотно ярилцлага болж өрнөсөн билээ. Монгол бөөгийн өмнө тулгамдсан олон асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай, мөнх тэнгэрээ шүтэн бишрэгчдээ түгээн дэлгэрүүлэх талаар оролцогчид санал хүсэлтээ илэрхийлж билээ. Бидний яриа уулзалт дууссан ч үргэлжилсэн юм. Уулзалтын үеэр МБНЭ-д нэг зуун гишүүн элсэж байгаагаа илэрхийлсэн билээ.
    Цугларсан олны төлөөлөл биднийг Баянхонгор хотоос гарах хүртэл хамт байж биднийг үдсэн билээ. Мөнх тэнгэрээ шүтэгчдийн тоо өдрөөс өдөрт улам нэмэгдэж байгаад бид бүхэн баяртай байлаа

     

    djmedia:106
  • ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ХҮРЭЭЛЭНГЭЭ БАЙГУУЛАВ

    цаг авсан тул Өвөрхангай аймгийн засаг дарга Тогтохсүрэнгийн өрөөнд уулзалт болсон юм. Монгол тэнгэр үзэл дэлгэрүүлэх цаг үеийн шаардлага, бөөгийн байгууллагын талаар ярилцаж, дэмжлэг үзүүлж байхыг засаг даргаас хүссэн юм.
    Аливаа юм шинээр эхлэхэд хүний хүчин зүйлээс олон зүйл шалтгаалдаг. Өвөрхангай аймагт Бөөгийн хүрээлэнг байгуулахад хувь хүний хүчин зүйл чухал байв. Удган Дуламжав өөрийн боломжоороо байр бэлтгэж, тэнгэр шүтлэгтэн иргэдийг цуглуулсан байв. Харьцангүй цөөн хүн цугларсан гэлээ ч энэ бол тэнгэр шүтлэгтэнгүүд сэтгэлээрээ цугларсан анхны учрал байлаа.
    Баруун зүг Монгол бөөгийн байгууллагаа байгуулахаар хөдөлсөн бидний хувьд анхны уулзалтаа Арвайхээр хотод хийж, Өьөрхангай аймгийнм бөөгийн хүрээлэнгээ байгуулж, анхны удирдагчаар Дуламжав удганыг сонгосон түүх энэ билээ.
    Энэ удаагийн баруун аймгуудын аялалд зайран Дарьчулуун түшиг болж, анханы бөөгийн байгууллага байгуулахад зохион байгуулалтын ажилд өөрийн хувь нэмэр, туслалцаа үзүүлсэн юм.

     

     

     

    djmedia:105
  • ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ УУЛЗАВ

    Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Ганболд, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нарын хоёр дахь удаагийн уулзалт юм. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монгол бөөгийн өнөөгийн байдал болон өмнөх уулзалтаас хойш хийгдсэн ажлуудаас төр засгийн түвшинд анхаарал татсан арга хэмжээнүүдийн тухай танилцууллаа.
    Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Ганболд Хөвсгөл нуурын “Мөсний баяр” уламжлал болон зохион байгуулагдаж, түүний нэг арга хэмжээ нь бөөгийн тахилга, галын наадам болж байгаа тухай ярьж, олон сайхан улаач оролцсонг тэмдэглэсэн билээ.
    Цаашид хийгдэх арга хэмжээнүүдийн талаар ярилцаж, зарим арга үйл ажиллагаанд оролцуулахаар тохиролцсон байна. 2019 онд Хөвсгөл аймгийн МБНЭ-ийн бөөгийн хүрээлэнгээс хоёр томоохон тахилгыг зохион байгуулах юм.
    Д.Хүрэлбаатар

  • МӨСНИЙ БАЯР-2019 БА ГАЛЫН НААДАМ

    орших Хатгал тосгонд ирэв. Хүн ихтэй буудал олдохгүй байгаа мэдээлэл авсан тул тэндээс цааш Жанхайн давааг давахаар хөдлөв. Цас орж мөстсөн учраас зам гөлгөр гулгаатай байв. Наад талаасаа өгссөөр хөтөл даваад цааш огцом уруу ажээ. Тэнд л жолоочийн ур шаардаж байлаа. Харанхүй болсон учраас далай ээжийн мөсөн дээгүүр явахаас болгоомжилж, хүндхэн замыг сонгосон нь энэ билээ. Мөстсөн, гөлгөр, гулгаатай тахир уруу замыг туулсаар зорьсон амралтын газарт ирлээ.
    Өглөөний наран мандах мөч, цээж дүүрэн амьсгалах цэвэр агаарт далай ээжийг харж зогслоо. Өглөөний хоолоо идээд мөсөн замаар шууд Хүслийн хад руу очсон юм. Хүн ихээр цугларч, хамт олноороо уухайлан хашиграх сонсогдоно. Далай ээжийн мөсөн дээр хөл тавихад өвөрмөц сэтгэгдэл төрнө.
    Хөвсгөл нуур буюу түрэг хэлээр “их устай нуур”, эртний “Ариг ус”, “Хөх сувд” гэж нэрийдэж байсан ажуу. Хүслийн хаднаас Сүхбаатар хөлгийн дэргэд захиалсан гэрийн зүг хөдөллөө. Өвлийн зогсоолдоо амрах” Сүхбаатар” хөлгөөс хэдхэн метрийн зайнд гэр байрлана. Зун ирж амрагсадад зориулсан дулаалаггүй гэр хоногийн нэг зуун мянган төгрөгийн үнэтэй байлаа.
    Биднийг өнгөрсөн намар Мөрөнд болсон хуралдаанд аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагчаар сонгогдсон зайран Эрдэнэбаатар, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ суманд амьдардаг Хөвсгөлийн алдарт зайран Дамдины охин удган Батчулуун нар угтлаа.
    Зайран Эрдэнэбаатарыг дэлхийн уртрага, өргөрөгийн 100, 50 орших бөөгийн өргөө, Дулаанхан хайрханы тахилгыг хийж байснаар нь нутгийн олон танидаг. Дэлхийд ийм цэг ЗУ-1000, ХӨ 500 нь Монгол Улсад, БУ-1000, ХӨ-500 нь Канад Улсад, БУ-1000, ӨӨ-500 нь Номхон далайд, ЗУ-1000, ӨӨ-500 нь Энэтхэгийн далайд оршдог байна.
    Мөсний баяр мөсөөр урласан монгол гэр, цаа буга, олон янзаар урласан хээ угалзаар чимсэн сийлбэрүүд нүд булаана. Энэ бүхнийг Хөвсгөл аймгийн Мэргэжил сургалтын төвийн сурагчид, зураач урчуудын холбоотой хамтран бүтээсэн байна.
    Аялал жуулчлалыг татах зорилготой энэхүү баярыг 19 дэх удаагаа зохион байгуулж байгаа юм. Гадаадаас ирсэн жуулчид монгол хүмүүсийн найрсаг зан, залуусын эрч хүчийг биширч буйгаа хэлж байлаа. Тэдэн дотор монгол үндэсний дээлээр гангарсан хүмүүс цөөнгүй байсан юм. Жуулчид монгол хувцас биед эвтэйхэн, дулаахан, бас гоёмсог гэж тодорхойлж байлаа.
    Хөвсгөлийнхөн мөсний баяртаа хуран цугларчээ. Түүн дээр бүх аймгуудаас иргэд хүрэлцэн иржээ. “Хөх сувдын орон-2019” мөсний баяр мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мөсөн дээрх авто машины уран жолоодлого, тахтай хатирах морьдын уралдаан, мөсөн дээрх сүмо бөхийн барилдаан, Аймгийн Хөгжимт драмын театрын урлагийн тоглолт болов. Мөн монгол үндэсний хувцас загварын үзүүлбэр гадна, дотны аялагчдын нүдийг хужирлав.
    Монгол хувцасны тэмцээнд Хөвсгөд аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Эрдэнэбаатар оролцож тэргүүн байрыг эзэлж, аймгийн Засаг даргатай хамт дурсгалын зургаа авахуулав.
    Бидний хамгийн их сонирхож байсан ажиллагаа бол оройны галын наадам байлаа. Оройны галын тахилга, наадмыг Дархан-Уул аймгийн Хаант Тэнгэрийн Самгалдай бөөгийн төвийн хамт олон 2 дахь жилдээ зохион байгуулж оролцлоо. Тусгайлан бөөгийн хотхон байгуулж, тахилга, галын наадмын бэлтгэлийг сайн зохион байгуулсан байлаа. 2015 онд нутаг, нутгийн бөө нар нэгдэж, МБНЭ-ээс зохион байгуулсан алс холын Баян-Өлгий аймагт дахь Цэнгэл хайрханы нэгдсэн тахилгад Галын тахилгыг “Самгалдай” төвийнхөн удирдаж зохион байгуулж байсан туршлагатай.
    Галын тахилгыг Дархан-Уул аймгийн Хаант Тэнгэрийн Самгалдай төвийн тэргүүн, Чонос овогт Чогостхаан буюу Монгол бөөгийн тэргүүн удган Наранцэцэг толгойлон бөөлөв. Галын тахилгыг үзэж сонирхохоор олон түмэн хуран цугларсан байлаа. Түүний дараа олон бөө нар хуяглан бөөлж бослоо.
    Жилээс жилд арга хэмжээ нь өргөссөөр байна. Гэхдээ цаашид анхаарвал зохих хэд хэдэн асуудал байна.
    Хамгийн гол асуудал бол зочид буудал байв. Өвлийн хүйтэнийг далимдуулж үнээ хөөрөгдсөн зочид буудалд олдоц муутай. Зочид буудал, гэрүүд нь далимдуулж мөнгө олохоо бодсоноос үйлчилгээгээ мартсан байна. Ийм байхад гадаадын зочид нэг ирээд дахиж ирэхгүй. Машиндаа хоносон хэд, хэдэн гадаадын зочидтой уулзав. Би танилцуулга тараах далимдаа танилцахад ийм гомдол хэлж байлаа.
    Бид онгон байгалиараа татаж байгаа юм. Өмнөд хөршид зам харилцаа, дэд бүтэц сайн хөгжсөн, зохион байгуулдаг цас, мөсний баяр үзэх юм арвинтай, үйлчилгээ сайтай, үзэгсэдийг татах талаар увьдас, чадвартай. Энэ бүхнийг давсан үйл ажиллагаа зохион байгуулж байж олон жуулчин татна. Эс тэгвээс бид өөрсдийгөө баярлуулж, өөрсдөөсөө мөнгө олох баяр болж өнгөрнө. Болж өгвөл гадаадынханыг олноор нь авчирч мөнгийг нь “саах” соёлтой үйлчилгээ шаардлагатай.
    Галын наадам бол хөрш орнуудад хаана ч хийгддэг зүйл. Харин Галын тахилга бол маш өвөрмөц үйл юм. Галын тахилгын үед зарим нэг бөө хөлчүүрхэн зохион байгуулалтад нөлөөлөх байдал харагдаж байв. Оролцож байгаа хэн ч удирдаж байгаа багийн гаргасан дэг журмыг сахих ёстой. Сайн зохион байгуулж байгаа ажил дээр ирж, өөрсдийн хувийн нэр төрөө дээшлүүлэх гэж оролддог явдлыг зарим нутгийн бөө нар давтав.
    Ийнхүү Мөсний баяр-2019 баяр амжилттай зохион байгуулагдлаа. Маш сайхан болж өнгөрлөө.
    Д.Хүрэлбаатар