төлөөлөгчидөө сумаасаа илгээж, Чойбалсан хотод угтаж авав. Чойбалсан хот, сумдаас ирсэн бөө нартай Бөөгийн өмнө тулгамдсан асуудал, бөөгийн байгууллагаа хөгжүүлэх талаар санал бодлоо солилцлоо. Монголын бөө нар нэгдэж, бөө нараа хамгаалдаг, бодлогоор үйл ажиллагаагаа зохицуулдаг нэгдсэн байгууллагатай болохыг санал нэгтэй дэмжиж байлаа. Дорнод аймгийн бөөгийн хүрээлэнгийн Тэргүүнээр Удган Г.Гэрэлтуяаг томиллоо. Ажлын хэсэг Удган Г.Гэрэлтуяагийн байгуулсан “Хун хатан Ижии” бөөгийн төвтэй танилцав.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, дэд Ерөнхийлөгч, Удган Д.Батчулуун, Удган Энхжаргал, Бага хуралдайн гишүүн Дайрий нар Тамсаг дахь газрын тосны олдворлолтын үйл ажиллагаа, тэр орчин дахь байгаль орчны байдалтай танилцлаа.
Category: Үйл явдлын тойм
-
Дорнод аймаг, Чойбалсан хотод ажиллав-2012 ОН
-
Хэнтий Биндэрийн овооны уулзалт мартагдашгүй үйл байлаа.
Д.Жаргалсайхан, дэд Ерөнхийлөгч М.Энхзаяа, Дээд цэцийн Зөвлөлийн гишүүн А.Энхтайван, Зайран Зайран Өлзийхутаг, Хурцжавхлан нар уулзаж, Бөөгийн шүтлэгээ дэлгэрүүлэх, бөөгийн байгууллагаа бэхжүүлэх зорилгоор цаашид нэгдэж хамтран ажиллахаар тохирсон билээ. Монголын бөө шүтлэгийн түүхэнд мартагдашгүй ул мөрөө үлдээх энэ уулзалт Бөө нарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах томоохон үйл явдал байв. 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр МБНЭ-ээс зохион байгуулсан Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилд зориулан Их хааны ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх Тайлга, тахилгын ажиллагааны “Галын тахилга”-ыг Зайран Хурцжавхлан удирдаж, 300 гаруй шавь нарын хамт оролцсон нь Монголын Бөөгийн түүхэнд үлдэх гавьяат үйлс байлаа. Энэ ажиллагаанд түүний удирдсан бөө нар зохион байгуулалт, дэгжурмаараа бусдаас ялгарч байлаа. Түүхийн хатуу хөтүүг зоон дээрээ үүрч, Монгол эрчүүдийн жудагтай яриаг олонтой сонсож явсан Биндэрийн овоо, Монгол бөө шүтлэгийг хамтран хөгжүүлэх тухай Зайран Хурцжавхлан, Зайран Өлзийхутаг нарын ярилцлагын гэрч болон үлдсэн. Бөө шүтлэгээ хамтран хөгжүүлэх тухай ярилцаж тохирсон их үйлсийн тухай жинхэнэ эрчүүл, Тэнгэрийн улаач нарын яриа замхрах ёсгүй, харин ч ажил хэрэг болох ёстой
-
Сүхбаатар аймаг, Баруун-Урт хотод ажиллав
Сүхбаатар аймаг, Баруун-Урт хот, Халзан, Дарьганга, Эрдэнэцагаан суманд ажиллаж, бөө болон сүсэгтэн нартай уулзаж, бөөгийн уламжлал, бөөгийн байгууллагаа хөгжүүлэх талаар санал, бодлоо солилцов. Бөөгийн байгууллагын суурийг тавьж, Баруун-Урт хотын Бөөгийн хүрээлэнгийн Тэргүүнээр Удган А.Төгсмаа томиллоо.
Улаанбаатараас хөдөө орон нутагт тогмол хугацаанд очиж байнгын үйл ажиллагаа явуулж байгаатай таарлаа. Улаанбаатар хотоос ирсэн нэг удган бөөгийн бүх төрлийн засалыг хийх тухай зарлалыг орон нутгийн телевизороор мэдээлж байв. -
Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх Тахилга, тайллагын ажиллагаа амжилттай боллоо- 2012
1189 онд тархай бутархай байсан Монгол туургатангууд, Хиад Боржигон аймаг бараг задран унаж байсан тэр үед Есүхэй баатрын ахан дуус, Хабул хааны үр сад нарЕсүхэй баатрын зусланХар Зүрх уулын Хөх нуурт байсан Тэмүүжин хүүд Хабул хааны “алтан бүс”-ийг өгч тангараг өргөн”Хамаг Монголын хаан”-д өргөмжилсэн билээ. Тэмүүжинг далай хаан буюу “Чингис хаан” хэмээн нэрийдэж, Улсын нэрийг” Хөх Монгол”гэж тогтоосон түүхт их газарт Монгол Улсын газар нутагт бөөгийн зан үйлийг эрхэмлэгч хэн бүхнийг урин дуудаж, эвлэлдэн нэгдэж, хамаг бүхнээр”Их хаан Чингис”-ийн ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлж, өөр өөрийн ажил үйлс, алд биеэн даатгахыг хүсэмжилэн энэхүү үйлийг хийхийг МБНЭ-ээс зөвд үзсэн болно.
Эрт үеэс хүндлэн дээдэлж, шүтэн тахиж ирсэн Хар зүрхний Хөх нуурын эрэг дээр2012 оны 6 дугаар cap 21,22-ны өдрүүдэд “Их эзэн Чингис”хааны ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх ажиллагаа нь МНБЭ-ээс зохиогдож байгаа анхны томоохон зан үйлийн ажиллагаа байв. Энэхүү үйл ажиллагаань2012 оны 6 дугаар cap 22-ны “наран буцах”өдөр тохиож байгаа тул нарны айлтгалыгхамтадган үйлдэх нь зүйтэй гэж тогтсон.
Хар зүрх уулнаа хүрэлцэн ирсэн удган зайрангууд2012 оны 6 дугаар cap 21-ны 18.00цаг хүргэхэд бүртгүүлэнхийх ажпын төлөвлөгөө, дагаж үйлдэх журам, үйл ажиллагаанд оролцох зөвшөөрлийг олгов.Зорин ирсэн зайран, удганууд болон зочидыг урдчилан зохион байгуулсан газруудад байршуулсанбайна.
Энэ хүү ариун дагшин газарт ирсэн хэнд боловч Хүндэтгэлийн ажиллагааны дагаж мөрдөх зүйлчлэлийг гардуулж гал, уснаас болгоомжлох, ойд төөрч будлихаас сэргийлэх талаар сануулсан юм. Үйл ажиллагаагудирдан зохион байгуулах хумүүсийг МБНЭ-ээс урдчилан товлож, хүн бүрийн хийх, хариуцах ажлыг оновчтойгоор хувиарланөгсөн. Үйл ажиллагааны дундуур архидан согтуурах, санаатайгаар зүй бус үйлдэл гаргахгүй байхыг бүх ирсэн хүмүүст анхааруулсан бөгөөд орон нутгийн хууль сахиулах байгууллагатай хамтран ажилласан байна. Байгаль орчноо дээдлэн хог хаягдалыг нэгдсэн цэг, бие засах газруудыг урдчилан байгуулсан болно.
Үйл ажиллагаанд хүрэлцэн ирж буй хэн бүхэн өөрсдөө хоол байр, унааны зардалаа даасан байна.
“Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд МБНЭ-ээс хүндэтгэл үзүүлэх ёслолын нэгдсэн ажиллагааг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Удган Д.Батчулуун, МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн гишүүн А.Энхтайван нар удирдаж ажилласан байна.
2012 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн 20.00 цагаас“Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд МБНЭ-ээс хүндэтгэл үзүүлэх ёслолын нэгдсэн ажиллагааны нээлт болж,урлагын тоглолт хийж,оролцогсод сэтгэгдлээ ярьж, гадаадаас ирсэн зочид баяр хүргэж үг хэлсэн байна. Тайлга, Тахилгын ажиллагаанд нийт 4500 гаруй хүн оролцсоноос 2000 орчим нь Бөө нар байлаа.
Тус өдрийн оройны 21.00 цагаас “Хар Зүрхний Хөх нуурт Гал тахих тахилга” үйл ажиллагааэхлэв. Уг ажиллагааг Зайран Ц.Хурцжавхлан, МБНЭ-ийн Дээд Цэцийн гишүүнБ.Түмэнбаяр нар удирдаж зохион байгуулав. Ажиллагаанд Ц.Хурцжавхлангийн шавь 800 орчим бөө нар нэгдэж оролцлоо.
2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 05.00 цагаас “Нарны тайллага”-ыг МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, Удган Д.Энхжаргал, МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүн, Зайран Д.Одонхүү нар удирдаж явуулав.
Өглөөний 06.00 цагаас “Тэнгэрт залбирал үйлдэх” болон “Хар Зүрхний уул”-ын тахилгыг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Удган Х.Хишигжаргал нар удирдаж хийлээ. Хар Зүрхний уулын дээд овоон дээр дөрвөн зайран, гурван удган гарч, тахилгын бөөлөлтийг МБНЭ-ийн Хяналтын цэцийн Зөвлөлийн гишүүн, Зайран Д.Мөнх-Эрдэнэ хийсэн байна.
Тус өдрийн 08.00 цагт “Лусын тахилга” эхлэв. Тахилгын ажиллагааг МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Зайран Ч.Дангаасүрэн, МБНЭ-ийн Дээд Цэцийн гишүүн, Удган Ш.Энхбаяр нар удирдаж явууллаа.Ийнхүү “Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд МБНЭ-ээс хүндэтгэл үзүүлэх ёслолын нэгдсэн ажиллагаазохион байгуулалтын өндөр түвшинд амжилттай болж өнгөрлөө.
Тахилга, тайллагын ажиллагаа дууссаны дараа 12.00 цагаас БНСУ-ын бөөгийн хамтлаг өөрсдийн зан үйлээ харуулсан тоглолтын ажиллагаа хийв.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монголын Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулсан Их тайлга тахилгад АНУ-аас ирж оролцсон хатагтайЦеодосиа Фергусон, Япон Улсаас ирж оролцсон Кевин Тюрнер, БНСУ-аас ирсэн Ноён И Хэ Чоль нарт дурсгалын зүйл гардуулсан байна. -
БӨӨЛӨЛТ ХИЙЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ-2012 он
Бөөлөлтөд удган Амгаланнямын шавиуд болон түүний шүтлэгтэн олон оролцлоо. Удган Амгаланням бол монголын буриад бөөг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан нэр хүндтэй улаач билээ. Олон шавь нарын хамт ийнхүү МБНЭ-тэй хамтран ажиллахаар болсон байна.
Алтай -
ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛОВ-2012 он
МБНЭ-д нэгдэж ажиллахаар бөөгийн “Голомт” төвийн удирдах бүрэлдэхүүн ирж уулзлаа. Хамтарч ажиллах зөвлөмж бичигт Бөөгийн “Голомт” төвийн тэргүүн Ш.Сүхбат гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна.
Монгол бөө нар хамтран ажиллаж, бөөг хаах асуудлыг хэрхэн даван туулах талаар санал, бодлоо солилцлоо. Уулзалт харилцан ойлголцсон, хамтарч ажиллах талаар саналаа нэмэрлэсэн ажил хэрэгч болж өнгөрлөө.
Алтай -
Өмнөговь аймагт ажиллав.
Дараа нь МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монгол бөөгийн түүхэн уламжлал, өнөөгийн байдал, тулгамдсан асуудал сэдвээр мэдээлэл хийлээ. Мэдээлэлд Монгол улсын хөгжлийн түүхэнд Монгол бөөгийн гүйцэтгэсэн үүрэг, гайхамшигт тохиолдлууд, тулгарч байсан хүнд сорилтууд, манжийн төрөөс бөөг мөхөөхийн тулд хийсэн харгис бодлого, бөөгийн хөгжлийн түүхэнд балархай байсан 300 орчим жилд бөө ямар замаар явсан, сүүлийн зуунд бөө нар хэрхэн хэлмэгдэлд өртөж байсан тухай ярив. Сүүлийн 20 орчим жилийн хугацаанд Монгол бөөгийн хөгжил, өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, МБНЭ байгуулагдсан түүхэн шалтгаан цаашид хийх ажлын талаар танилцууллаа. 2014 онд эхний нэгдсэн Их тахилга Өмнөговь аймагт хийгдэх болсонтой холбоотой бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.
Уулзалтад оролцсон МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их Дархан Удган Д.Батчулуун Монгол бөөгийн “Тэнгэрийн улаач” нарын өмнө тулгамдаж байгаа асуудлаар ярьлаа.
Уулзалт халуун дотно, элгэмсэг сайхан болж өнгөрөв. Уулзалтын дараа ч уг уулзалтад оролцсон МБНЭ-ийн Хяналтын цэцийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн удган Я.Мөнгөнсувд зарим хүмүүсийн асуудалд биечлэн хариулт өглөө.
Уулзалтын явцад МБНЭ-ээс зохион байгуулсан Их тахилга, арга хэмжээ, уулзалт, аялалын талаар фото мэдээлэл хийсэн байна.
-
Завханы аймгийн Түдэвтэй суманд Бөөгийн хүрээлэн байгуулагдав. Архив
МБНЭ байгуулагдсанаас хойш анхны салбараа Завхан аймгийн Түдэвтэй суманд байгуулав. Тус суманд сүүлийн жилүүдэд олон бөө шинээр уг барьсан бөгөөд Бөө нарыг сургаж дадлагажуулах, цэгцлэх асуудал тулгамдаж байгаа юм. МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн шийдвэрээр Завхан аймгийн Түдэвтэй сумын Бөөгийн хүрээлэнгийн Тэргүүнээр Удган Р.Сосорбарамыг томилсон байна.
-
Удган Л.Юра Хэнтий аймгийн хүндэт иргэн болов.
Халхын Сэцэнхан аймгийн Дайчин бэйл, Сүжигт бэйс, Сэргэлэн гүний чандмалсан гурван хошуу нь эртний Монгол туурагтны өлгий нутаг эзэн Чингисийн гал голомтод багтдаг Онон, Хэрлэн мөрний хоорондох ойт хээр болон Дорнод Монголын уужим цэлгэр хээр талд оршдог өнөөгийн Хэнтий аймгийн Батноров сумын гал голомт байжээ. Одоогоос 830 гаруй жилийн өмнө зуны тунгалаг нартай өдөр өглөөний нарнаар Тэмүүжин, Боорчи хоёрын хоёрын уулзаж нөхөрлөж явсан газар, Хөхүүрийн талд түмэн олныхоо төлөө бүхий амьдралаа зориулсан Тэнгэрийн улаач, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, Удган Л.Юра Чингис хааны төрсөн өлгий нутгийн хүндэт иргэн болсон нь юутай бахархам, юутай гайхамшиг билээ.
-
Аянга удгантай ярилцлаа Архив
үйлсийг өөрийн гарын шавь нартай хамтран Тэнгэрийн зараалаар хийж байгаа Аянга удгантай МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан уулзаж ярилцлаа. Удган Аянга Алтан сургаалийг орчин цагийн хэлэнд хөрвүүлж байгаа ажлын явц, 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулах Их тахилгын талаар санал, бодлоо солилцов. Харилцан санал бодлоо солилцсон ярилцлага таван цаг үргэлжилж, Монголын бөөгийн хөгжлийн чиг хандлага, хамтын ажиллагааны талаар халуун дотноор зөвлөлдсөн байна. “Арван гуравдугаар зуун” жуулчлалын баазад болсон Аянга удганы удирдаж хийсэн намрын тахилгын ажиллагаанд урилгаар МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Удган Д.Батчулуун оролцсон