Ийнхүү Улаанбаатар хотод амьдардаг Говь-Алтай аймгийн нутгийн Бөө нар, сүсэгтэн олныг хуран цугларах санаачлагыг МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн гишүүн Н.Хишигжаргал, Ш.Энхбаяр, Дэд Ерөнхийлөгч Д.Бадарч нар гаргасан байна. Говь-Алтай аймгийн бөөгийн Зөвлөлийнхөндөө ажлын их амжилт хүсье.
Удахгүй бусад аймгуудын Бөө нар, сүсэгтэн олон ийнхүү хуран нэгдэж, нутаг орныхоо зон олон уул ус, байгаль дэлхийнхээ төлөө хамтран ажиллахаар нэгдэх болно.
Category: Үйл явдлын тойм
-
Говь-Алтайн бөө нар анхдагч болов. Архив. 2012 он
-
ИХ ОЮУНЛАГ ХҮН сэтгүүлийн дугаарыг хамтарч гаргав.Архив. 2012 он.
МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөл шийдвэр гаргаж, “Их оюунлаг хүн” сэтгүүлийн эрхлэгч Л.Алтанхуягтай ярилцаж тохиролцсоны дагуу цуврал сэтгүүлийн 2012 оны № 8, \14\ дугаарыг “Бөө гэж хэн бэ” сэдвээр хамтарч гаргав. Сэтгүүлийн энэ дугаарт Бөө гэж хэнийг хэлдэг, бөө шүтлэг, бөөгийн онгод, хувцас хэрэглэл, тахилгын ёс, зан үйлүүд, Дархадын ниссэн 7 бөө, тахилгат 9 хайрхан тухай өгүүлэхээс гадна МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МСНЭ-ийн Ерөнхийлөгч, судлаач Б.Галаарид, МУИС-ын НСА-ын тэнхмийн эрхлэгч, Профессор, Доктор (Ph.d), Азийн бөөгийн “Тив дэлхий холбооны Ерөнхийлөгч, бөөгийн “Голомт” төвийн тэргүүн Ш. Сүхбат, МБНЭ-ийн Хяналтын Цэцийн гишүүн, Удган Я.Мөнгөнсувд нарын нийтлэл, өгүүлэл, ярилцлагыг оруулсан байна.
-
МБНЭ-ШИНЭ ЖИЛИЙН ЦЭНГҮҮН-2018

Хүндэтгэлийн ширээнд ОХУ-ын Улаан-Үд, Чита муж, Өвөрмонголын төлөөлөл уригдан суусан байлаа. Монголын сайхан уртын дуу, морин хуур эгшиглэж Баярын цэнгүүн эхэлснийг тунхаглалаа. Шинэ жилийн цэнгүүнийг МБНЭ-ийн Бөөгийн Зөвлөлийн гишүүд, Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нээж үг хэллээ. Монголын бүх Тэнгэр үзэлтнүүд, улаач нарт баярын мэндчилгээ дэвшүүлж, өөр өөрсдийн эрхэлж буй үйлсдээ улам их амжилт гаргахыг хүсэв.
Өнгөрч байгаа оны хувьд томоохон үйл явдлуудыг нэрлэв.
-Энэ оны эхний улиралд БНАСАУ-д албан ёсоор МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн тэргүүн удган Янжинлхам, Монгол бөөгийн удган Наранцэцэг нар айлчилж, Монгол хатаны бунханд бөөлж хүндэтгэл үзүүлж, хояр солонгосын Ерөнхийлөгч нарын уулзсан Цэрэггүй чөлөөт бүсэд зочилсон билээ.
-Хоёрдугаар улиралд ОХУ-ын Халимагт болсон Соёл урлагын их наадамд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн тэргүүн удган Янжинлхам, админ Б.Цэлмүүн нар оролцсон билээ.
-Гуравдугаар улиралд Монгол Улсын ИХ ГОВИЙН НЭГДСЭН ТАХИЛГА, хайрхадын сүлд болсон ОТГОНТЭНГЭР Хайрханы тахилгыг тус тус зохион байгуулсан.
-Оны сүүлийн улиралд Өвөрмонголын хошуудаар аялж, олон зуун монголчуудтай уулзаж, санал бодлоо солилцлоо.
-2018 онд Дэлхийн шашины илтгэлд тухай бидний уламжилсан, шашины зан үйлд ялгавартай хандсан тухай мэдээлэл албан ёсоор бичигджээ.
Цэнгүүний эхэнд энэ жилийн хамгийн онцлог болсон “Монгол Улс-БНАСАУ-ын харилцаа 70 жил” номонд БНАСАУ-ын Монгол хатаны бунханд бөөлсөн МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн тэргүүн удган Янжинлхам, Монгол бөөгийн удган Наранцэцэг нарын зураг орсоныг мэдэгдэж, тус номыг гардуулан өглөө. Энэ бол өнөө үед монгол бөө гадаад харилцааны номонд албан ёсоор анхлан орсон үйл явдал байлаа.
“Долоон өвгөн Од” одонгоор Монгол бөөгийн тэргүүн удган Янжинлхам, (Дээд цэцийн хуралдайн гишүүн), Сосорбарам (Завхан аймгийн Түдэвтэй сумын Бөөгийн зөвлөлийн удирдагч) нар шагнагдсаныг гардуулах ёслол боллоо.
Монгол Улсын ИХ ГОВИЙН НЭГДСЭН ТАХИЛГА-д оролцогчдод хүндэтгэл үзүүлсэн юм. Их тахилгыг манай нэртэй зайран, удганууд, нутгийн залуу улаач нартай хатмран хийсэн онцлонотой. ИХ ГОВИЙН НЭГДСЭН ТАХИЛГА-ын Нарны тахилгад толгойлж бөөлсөн, Монгол Тэргүүн Дээд удган Дуламжав, Монгол бөөгийн зайран Төгөлдөр, Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн Их зайран П.Батжаргал, Лусын тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн Их удган Б.Бадамсүрэн, Монгол бөөгийн зайран Энхбаатар, Тэнгэрийн тахилгад толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн удган Гэрэлмаа, Монгол бөөгийн тэргүүн удган Бор, Монгол бөөгийн удган Уранаа, Галын тахилгад толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн зайран Бахаамаазагд, Монгол бөөгийн Тэргүүн удган Байгальтөгснарт дурсгалын “ӨРГӨМЖЛӨЛ” олгосныг гардууллаа.
Цэнгүүнд хүрэлцэн ирсэн урлагын хамт олон олон сайхан дуу, хуур, бүжгээрээ цугларсан олон, шагнал хүртэгсдэд баярын мэндчилгээ хүргэж байлаа.
Монгол Улсын хайрхадын сүлд болсон ОТГОНТЭНГЭР Хайрханы тахилгыг зохион байгуулсан, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Нанжаа, Лусын тахилгад толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, Галын тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн удган Сосорбарам нарт“Өргөмжлөл”-ыг тус тус гардууллаа.
Отгонтэнгэр хайрханы “Долоон өвгөн од”-ны тахилгад бөөлсөн Монгол бөөгийн тэргүүн удган Эрдэнэчимэг, (Завхан аймаг), Монгол бөөгийн зайран Б.Баяржаргал, (Завхан аймаг), Удган Батчимэг (Улаанбаатар хот), Монгол бөөгийн Тэргүүн удган Б.Нанжаа, (Эрдэнэт хот), Монгол бөөгийн удган Б.Нарангоо, (Өвөрмонгол), Монгол бөөгийн зайран Аюуш (Өвөрмонгол), Монгол бөөгийн удган Үүрийнцолмон, (Хөвсгөл аймагг Тариалан сум), Зайран Ганзориг(Өвөрмонгол), Зайран Тамжид (Төв аймаг, Мөнгөнморьт сум), Зайран Мөнх-Очир (Өмнөговь, Даланзадгад хот), Монгол бөөгийн удган Буянцэцэг (Өмнөговь, Цогт-Цэций сум), Монгол бөөгийн удган Отгонжаргал (Өмнөговь, Цогт-Цэций сум), Монгол бөөгийн удган Оюунтуул (Улаанбаатар хот), Удган Наранлхам (Дархан уул аймаг), Удган Цэрэндулам (Дархан уул аймаг), Монгол бөөгийн удган Б.Солонго, (Эрдэнэт хот), Монгол бөөгийн тэргүүн удган Түвшинжаргал (Эрдэнэт хот), Монгол бөөгийн тэргүүн удган Ж.Өлзийсайхан (Дундговь аймаг), Монгол бөөгийн тэргүүн Дээд удган Ц.Дуламжав (Өвөрхангай аймаг), Удган Түвшинжаргал (Завхан аймаг) нарт тус тус “Өргөмжлөл” олгосон байна.
Шинэ жилийн цэнгүүний онцлох гол явдлын нэг нь Монгол бөөгийн удган, зайран хэмээх эрхэм хүндэт цолоо хамгаалж, баталгаажуулсан Монгол бөөгийн тэргүүн Дээд удган Ц.Дуламжав Монгол бөөгийн тэргүүн удган Үүрийн цолмон, Монгол бөөгийн зайран, удган цолоор Б.Батчимэг, Энхтүвшин, Ц.Тамжид, Лхагвасүрэн, Ц. Мөнхбүрэн, С.Сэргэлэн, Ч.Одсүрэн,
М.Түмнайманжин, Ч.Оломбаяр, Валя, М.Мөнхтөр, Түвшинжаргал, Б.Буянцэцэг, Хандам, Мөнхнаран, Гармаа, Гэнэнхүү, Анхмаа, Одгэрэл нар цолны батламж, энгэрийн тэмдэгээ хүлээн авсан байна.
Шинэ жилийн цэнгүүний үеэр Мөнх тэнгэрийн төлөө өөрсдийн хүч, хөдөлмөр, цаг хугацаагаа зориулж, их үйлсийг бүтээх үйлсэд хувь хэмрээ оруулсан тул “Алтан шонхор” медалиар Баасанхүү-түшээ, “Мөнгөн шонхор” медалиар Улаанцэцэг, Цэрэндулам нар, “хүрэл шонхор медалиар Оюунтуул, Наран, Н.Цэрэндулам, А.Оюун, Ж.Бямбасамбуу, Дуламсүрэн, Л.Хоролгарав, Д. Төмөрпүрэв, Цэцэгмаа /Марта/, Лхагваа, Уламбаяр, Валя нарыг шагналаа.
Ийнхүү олон сайхан залуу улаач нар “Мөнх тэнгэрийн төлөө” медалийн эзэд болсон нь тэнгэрийн үйлсийг залгамжлах залуу үе, өсөн бойжиж, төлөвшиж байгаагийн тод илэрхийлэл болж байлаа.
Энэ удаагийн шинэ жилд цагийг нь тулгаад 21 хүн оролцохоор ирж, зарим нь урьдчилж захиалсан хүмүүсийн ширээнд суусан, нэмж ширээ засахад хүрсэн зэрэг зохион байгуулалтад хүндрэл учруулсан болно.
Ирж байгаа 2019 он Тэнгэр үзэлтнүүдийн хувьд шинэ шинэ үйл явдлаар арвин жил байх болно. Мөнх хөх тэнгэр, эзэн Чингис хааны ариун сүнс ивээх болтугай.
Д.Хүрэлбаатар -
Хэлэлцүүлэг ажил хэрэгч болов.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан: Монгол бөөгийн байгууллагуудын хувь заяа хуулиас ихээхэн хамааралтай болж байгаа билээ. Ийм цаг үед бүх үйл ажиллагаа хууль хэрхэн батлагдахаас хамааран зогсонги байдалд ороод байгаа юм. Байдлыг хэлээд байхад зарим нэг нь ажиллагаагаа улам идэвжүүлэхийг шаардаж байх юм. Хийж байгаа ажил болгон нөгөө талдаа санхүүжилт, мөнгө хөрөнгийн асуудал дагалдаж явдагийг мартах ёсгүй, тиймээс хийх ажлууд бүгд хууль хэрхэн гарахыг хүлээж байна гэв.
Монгол бөөгийн их зайран Одонхүү “Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай” хуулийн төслийн онцлог асуудлыг товч тодорхой ярьсан юм. Мөн хэлэлцүүлгийн үеэр яригдсан асуудлыг тайлбарлан таниулсан билээ.
Бөөгийн амьдрал ярилцах зүйл их байгаа юм. Хуулийн төсөл ярихаас илүүтэй тулгарч байгаа бэрхшээл зорилтуудын талаар ярих нь их байлаа. Энэ сэдвээр ярилцвал өргөн хамралттай, цаг их орох болно. Тиймээс гол сэдэв хуулийн төсөлд төвлөрч ярихыг анхааруулахад хүрсэн.
Хуулийн төсөл яригдаж буй үед цаг тулгамдсан асуудал ярихын оронд Бэгзжав өөрийнхөө байгууллага, хийж байгаа овооныхоо тухай сунжруухан ярьж явах юм. Тэгээд хэдэн зураг дарж аваад гарч одов. Зун говийн нэгдсэн тахилгад ирж, хэдэн бичлэг хийж, зураг дарж аваад ухуулах хуудас тараагаад тахилгад оролцолгүй яваад өгч билээ. Ийм байдлаар бусдын хийж байгаа ажилд оролцох шаардлагагүй. Усыг нь уувал ёсыг нь дагана гэдэг үг байдаг.
Цаашид хуулийн төслийг уншиж танилцаад тодорхой саналтай ирж байх нь цаг хугацаа хэмнэсэн, хэлэлцэх асуудал ч шуурхай болоход тустай юм.
Д.Жаргалсайхан
-
Ажлын хэсгүүд хуралдав ,
Монгол бөөгийн цол, шагнал хэлэлцэх, бэлтгэл хангах ажлын хэсэг , Б. Бадамсүрэн, Улаанцэцэг, Оюунтуул, Хандам нар цугларч, бөөгийн цол олгох, шагналд нэр дэвшүүлэх бэлтгэл ажлыг хангаж ажиллаа.
Шинэ жилийн үдэшлэгийг зохион байгуулах ажлын хэсгийг ахлагч, Л. Цагаанхүү ирж ажиллаа. Ойрын өдрүүдэд ажлын хэсэг дахин цугларах юм. Ажлын хэсэгт Мөнхбүрэн, Сарантуяа,
Мөнхнаран нар багтсан байгаа.
Спортын арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг, Б. Батжаргал- ажлын хэсгийн ахлагч
Баярмаа, Баяржаргал нарын ажил эхлээгүй байна. -
МОНГОЛ БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙГ ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2. Ажлын хэсэг нь бөөгийн байгууллага, группуудтэй зөвлөлдөх уулзалтыг 12 дугаар сарын 25-ны дотор зохион байгуулж дүнг танилцуулахыг үүрэг болгосугай.
Хоёр. Монгол бөөгийн цол, шагнал хэлэлцэх, бэлтгэл хангах ажлын хэсэг байгуулах тухай.
1. Монгол бөөгийн цол, шагнал хэлэлцэх бэлтгэлийг хангах ажлын хэсгийг:
Б. Бадамсүрэн-ажлын хэсгийн ахлагч
Б. Баттогтох-ажлын хэсгийн дэд ахлагч
Улаанцэцэг- гишүүн
Оюунтуул- гишүүн
Хандам- гишүүн
2. Монгол бөөгийн цол олгох, шагналд нэр дэвшүүлэх бэлтгэл ажлыг хангаж, ДЦХ-ын 56 дугаар хуралдаанд оруулахыг ажлын хэсэгт үүрэг болгосугай.Гурав: Спортын арга хэмжээг зохион байгуулах тухай
1. Спортын арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг:
Б. Батжаргал- ажлын хэсгийн ахлагч
Баярмаа- гишүүн
Баяржаргал- гишүүн
Одсүрэн- гишүүн нарын бүрэлдэхүүнтэй байгуулсугай.2. Бөөгийн байгууллага, группуудын дунд спортын арга хэмжээг 12 дугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулахыг ажлын хэсэгт даалгасугай.
Дөрөв: Шинэ жилийн үдэшлэгийг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулах тухай:
1. Шинэ жилийн үдэшлэгийг зохион байгуулах ажлын хэсгийг:
Л. Цагаанхүү- ажлын хэсгийн ахлагч
Мөнхбүрэн- гишүүн
Сарантуяа- гишүүн
Мөнхнаран- гишүүн нарын бүрэлдэхүүнтэй байгуулсугай.
2. Шинэ жилийн үдэшлэгийг 12 дугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулахыг ажлын хэсэгт даалгасугай.Хуралдайн тэргүүлэгчид
-
Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо
Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүд ойрын үед хийх ажлын талаар саналаа солилцлоо. Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн нэгдсэн зөвлөлгөөнийг жилд 1 удаа, Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн хуралдааныг тогтмол хугацаанд хийж байхаар тогтов.
Б.Банзрагч
-
Хөвсгөл аймгийн улаач нарын нэгдсэн зөвлөлгөөн болов.
16.00 цагаас Хөвсгөл аймгийн уулаач шүтлэгтэн нартай хийх нэгдсэн уулзалт, зөвлөлгөөнболж МБНЭ-ийн удирдлагууд удирдан явууллаа.Уулзалт, зөвлөлгөөнд оролцогчдод Хөвсгөл аймгийн театрын хамт олон Урлагийн тоглолтоо үзүүлсэн байна.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан дараах чиглэлээр үг хэллээ.
-Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөлийг дэлгэрүүлэхэд анхаарах асуудлууд,
-Монгол бөөгийн түүхэн уламжлалт чанарыг хадгалж үлдэх нь,
-Өнөө цагт монгол бөөг уламжлалаар нь авч яваа хөвсгөлийн улаач нарт манлайлан ажиллах зорилтын мөн чанар,
-Монгол бөөгийн уламжлалт зүйлийн нарийн нандин зүйлийг алдалгүй хамгаалах зорилт,
-Монгол бөөгийн хээрийн онгодыг хамгаалах асуудлууд,
-Хөвсгөлийн нэр зээлдэн явдаг зарим улаач нар байгааг анхааралдаа авч ажиллах,
-2019 онд хийгдэх ажлууд
Уулзалт, зөвлөлгөөнд “МБНЭ-ийн гурван жил” баримтат кино гаргаж, дараа нь оролцогсод өөрсдийн санаа бодолоо ярьж, монгол бөөгийн төлөө хамтран ажиллах хүсэл эрмэлзэлээ илэрхийлсэн байна.
Уулзалт, зөвлөлгөөн Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийг сонгов. Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүдээр Төмөрбаатар (Алаг-Эрдэнэ), Батчулуун (Алаг-Эрдэнэ),Жавзансүрэн (Мөрөн), Ганхуяг(Цагаан уул),Амаржаргал (Баянзүрх),Насанжаргал (Түнэл), Сувдаа (Баянзүрх),Пүрэвдорж(Мөрөн),Бямбаням (Төмөрбулаг) гарын сонгосон байна. Мөн Цагаан-Уул сумын бөөгийн зөвлөлийн удирдагч Баяраа,(Моко), Хатгал сумын бөөгийн зөвлөлийн удирдагч Батбаяр, (Бүдүрэ),сумын бөөгийн зөвлөлийн удирдагч Балжир, Улаан Уул сумын бөөгийн хүрээлэнгийн удирдагч Б.Болд, Тариалан сумын бөөгийн зөвлөлийн удирдагч Үүрийнцолмон нар МБНЭ-ийн дүрмийн заалтын дагуу Аймгийн бөөгийн удирдах зөвлөлийн гишүүн болж байгаа юм.
МБНЭ-ийн дүрмийн заалтын дагуу эдгээр гишүүд Дээд цэцийн хуралдайд оролцох эрхээр хангагдана.
Хуралдааны төгсгөлд Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо. Уулзалт, зөвлөлгөөн 20.00 цагт өндөрлөв.
Д.Хүрэлбаатар
-
Хайрханы намрын тахилгад оролцоо.
Энэ өдөр Монгол бөөгийн их удган Жавзансүрэн шавь нарын хамт Хайрханы намрын тахилга, тайлгаа хийлээ. Монгол бөөгийн их удган Жавзансүрэн бол Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад Галын тахилгыг толгойлон бөөлсөн туршлагатай, нутаг орондоо нэр хүндтэй удган билээ. Тэдний шавь нар халх язгуураар бөөлдөг. Тиймээс тахилга өөрийн онцлоготой өвөрмөц байлаа.
Хөвсгөл аймаг бол Дархад болон цаатан, Тува бөөгийн эртний өв уламжлалт нутаг билээ. Гэтэл энд халх онцлоготой улаач нар энд бөөлөлт хийсэн нь өвөрмөц харагдаж байлаа. Энэ өдөр тэнгэр цэлмэг, дулаахан, салхигүй сайхан өдөр байв.
МБНЭ-ийн удирдлагууд, аймгуудын бөөгийн хүрээлэнгийн удирдагч нар тахилгын явцад байж, халх бөөлөлтийн онцлогийг үзэж танилцлаа. МБНЭ-ийн удирдлагууд Хөвсгөл аймагт ажилласан эхний өдөр Дулаанхан хайрханы тахилгын үйл ажиллагаанд оролцож өнгөрүүллээ.
Б.Банзрагч
-
Шашны харилцааг зохицуулсан хуулийн бэлтгэл ажил эхэллээ
Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “Энэ хуулийн төсөл бол ноорог юм. Одоогоор албан ёсны хууль болж гараагүй учраас шашны төлөөлөл уужуу тайвнаар хүлээн авч, санаа бодлоо илэрхийлээрэй. Хууль зүй, дотоод хэргийн яам хуулийн хулгай хийх гээд байгаа юм байхгүй. Хуулийг боловсруулсан ажлын хэсэгт аль нэг шашны байгууллагын төлөөлөл оролцоогүй. Яамны мэргэжилтнүүд сууж байгаад энэ төслийг боловсруулсан. Ингээд эхний ээлжинд ноорог төсөл боловсруулаад та бүхэнд танилцуулж байна. Хэлэлцүүлгийн явцад гарсан саналуудаар хуулийн төслөө залруулна. Үүнээс гадна шашны урсгалыг зохицуулах хоёр зөвлөл байх ёстой болов уу гэж бодогдлоо. Нэг зөвлөл нь Ерөнхийлөгчийн дэргэд, нөгөө зөвлөл нь Хууль зүй дотоод хэргийн яамны дэргэд байвал тохиромжтой болов уу. Дан ганц Ерөнхийлөгчийн дэргэд зөвлөл байгуулна гэхээр Монгол Улсын ерөнхийлөгч шашны байгууллагыг шалгаад яваад байж болохгүй. Олон улсад улсаа төлөөлдөг цорын ганц хүн, Монгол төрийн тэргүүн, эв нэгдлийн илэрхийлэгч учраас шашны асуудалд оролцоод байх нь зохимжгүй. Тиймээс Хууль зүй дотоод хэргийн яам дэргэдээ шашны урсгалыг зохицуулах зөвлөлтэй баймаар санагдаж байна” гэсэн юм.